Ш и д э т - church of jesus christ · 72 Лиахона АммАаммана дВотэрсҮ...

1
72 Лиахона ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАВ 2017 оны долоодугаар сар 73 Бодит түүхээс сэдэвлэв Аманда Вотэрс “Зөв замыг сонго, тэгвэл жаргалтай байна. Би үргэлж зөвийг сонгох ёстой” (Children’s Songbook, 160). Б аригдлаа!” гэж Мэнди хэлэв. Тэрээр эрэгтэй дүү- гийнхээ мөрөнд гараа хүргээд, цааш сэлж одов. Мэндигийнхэн шинэ байшиндаа нүүж орох хүртлээ дэн буудалд түр байрлаж байлаа. Үдийн хоолонд шарах шүүгээнд халаасан равиоли (лаазтай банш) идэх сайхан байв. Бас дэн буудлын усан санд бараг өдөр бүр орж сэлдэг байлаа. Гэхдээ дэн буудалд байх нь нэг муу талтай байв. Буудлын менежерийн ажлын өрөө тэдний өрөөний яг харалдаа доод давхарт байдаг байсан бөгөөд мене- жер нь Мэндиг болон ах, эгч, дүү нарыг нь дэндүү их шуугилдаж байна гэж боддог байжээ. “Толгой дээгүүр сүрэг заан өнгөрч байгаа юм шиг чимээ шуугиан дунд би яаж өрөө хөлслүүлэх болж байна аа?” гэж тэрээр ааваас нь асуув. Үдийн хоолны дараа Мэндигийн дүү Аарон орноо- соо үсрэн, шалан дээр маш хүчтэй түн хийтэл буув. Мэнди цочин, ээж рүүгээ харав. “Үсэрч харайхгүй шүү. Өлмий дээрээ яв. Гуйя” гэж ээж нь хэллээ. Гэвч нэгэнт оройтсон байлаа. Утас дуугарав. “Өө, яана аа” гэж Мэнди бодлоо. Ээж ч утасны харилцуурыг авав. Мэнди ээжийнхээ менежерээс уучлал гуйж байгааг сонсож суулаа. Ээж нь утсаа тавиад, толгойгоо бөхийлгөв. “Эдвард, Мэнди” гэж ээж нь дуудаад, “Би Аарон, Эмили хоёрыг унтуулах хэрэгтэй байна. Та хоёр Кристин, Даниэл хоёрыг салхинд авч гараач” гэж хэлэв. Тэд буудлын автомашины зогсоол дээр ирэхэд Мэнди газар жижиг бор зүйл байгааг анзаарав. Тэр нь түрийвч байлаа. Бүр мөнгөтэй түрийвч бай- сан гээч! “Эдвард аа, энийг хар даа” гэж тэрээр хэлээд, түрийвчийг дээш өргөн харуулав. “Бид үүнийг яг одоо менежерийн өрөө рүү аваачих хэрэгтэй” гэж Эдвард хэллээ. Мэндигийн гэдэс базлах шиг санагдав. Тэд яагаад яг одоо аваачиж өгөх ёстой гэж? Ээж, эсвэл аав, дараа нь өгч болдоггүй юм уу? Гэхдээ Мэнди яавал зөв гэдгийг мэдэж байсан. Хүүхдүүд менежерийн өрөөний хаалгыг онгойл- гоод, зүрхшээсээр оров. Менежер ч хөмсөг зангидлаа. “Мм, бид энэ түрийвчийг машины зогсоол дээрээс оллоо” гэж Мэнди хэлэв. Ажлын ширээн дээр түрийв- чийг тавьж байх үед гар нь чичирч байлаа. ЧИМЭГЛЭЛИЙГ МАРИН РУЗ Угтах ширээний цаана зогсож байсан хүн тэдэн рүү хараад, “Энэ минийх байна” гэж хэлэв. Тэр бушуухан гэгч түрийвчээ шалгаад, “Бүгд байна. Баярлалаа, хүүх- дүүд ээ” гэв. Мэнди менежер рүү харлаа. Тэр хөмсгөө зангидахаа болиод, нүд нь цавчилж байв. Тэднийг өрөөнөөс гарах үед Даниэл: “Тэр түрийвч шидтэй байсан юм уу?” гэж асуулаа. “Чи яагаад ид шидтэй гэж бодов?” гэж Эдвардыг асуухад, “Яагаад гэвэл ууртай хүнийг аз жаргалтай болгочих- лоо” гэв. Эдвард толгойгоо сэгсрэн, “Түрийвч шидтэй байгаа- гүй. Биднийг зөв зүйл хийсэн болохоор л тэр аз жар- галтай байгаа юм” гэж хариуллаа. Мэндид нэгэн онцгой мэдрэмж төрөв. Тэр зөв зүйл хийх нь хүмүүсийг аз жаргалтай болгодог гэдгийг мэд- дэггүй байжээ. Хэдэн өдрийн дараа Мэнди аавтайгаа цуг долоо хоногийн төлбөрөө төлөхөөр явав. Менежер Мэнди рүү хараад инээмсэглэсэн байна. Түрийвч олж өгснөөс хойш тэр нэг л удаа тэдэн рүү утасдсан бөгөөд тэр нь талархал илэрхийлэхээр залгасан хэрэг байв. Мэндид шинэ найзтай болсон юм шиг санагджээ. “Зөвийг сонгох нь үнэхээр ид шидтэй юм байна” гэж Мэнди бодов. Түүнийг баяртай хэмээн даллахад менежер ч бас хариу даллав. “Тэр огтхон ч ууртай хүн биш байсан байна шүү.” ◼ Зохиогч нь АНУ-ын Невада мужид амьдардаг. Үнэнч байх нь Н эг өдөр хэн нэгэн нь завсарлагаанаар хорин таван центээ унагачихжээ. Би үүнийг аваад, өөртөө байл- гамаар байсан ч нэг багшдаа өгсөн юм. Зөв зүйл хийсэн- дээ надад сайхан санагдсан. Хэрэв та хүний юм олбол таалагдаж байсан ч гэсэн битгий өөртөө авч үлд. Яагаад гэвэл хулгай хийсэн болно. Тайлэр Б., 7 настай, АНУ, Орегон Ш и д э т Т Ү Р И Й В Ч

Upload: others

Post on 15-Jul-2020

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Ш и д э т - Church Of Jesus Christ · 72 Лиахона АммАаммана дВотэрсҮ 2017 оны долоодугаар сар 73 Бодит түүхээс сэдэвлэв

72 Л и а х о н а

ХҮҮХДҮҮДЭД ЗО

РИУЛ

АВ

2 0 1 7 о н ы д о л о о д у г а а р с а р 73

Бодит түүхээс сэдэвлэвАманда Вотэрс

“Зөв замыг сонго, тэгвэл жаргалтай байна. Би үргэлж зөвийг сонгох ёстой” (Children’s Songbook, 160).

“Баригдлаа!” гэж Мэнди хэлэв. Тэрээр эрэгтэй дүү-гийнхээ мөрөнд гараа хүргээд, цааш сэлж одов.

Мэндигийнхэн шинэ байшиндаа нүүж орох хүртлээ дэн буудалд түр байрлаж байлаа. Үдийн хоолонд шарах шүүгээнд халаасан равиоли (лаазтай банш) идэх сайхан байв. Бас дэн буудлын усан санд бараг өдөр бүр орж сэлдэг байлаа.

Гэхдээ дэн буудалд байх нь нэг муу талтай байв. Буудлын менежерийн ажлын өрөө тэдний өрөөний яг харалдаа доод давхарт байдаг байсан бөгөөд мене-жер нь Мэндиг болон ах, эгч, дүү нарыг нь дэндүү их шуугилдаж байна гэж боддог байжээ. “Толгой дээгүүр сүрэг заан өнгөрч байгаа юм шиг чимээ шуугиан дунд би яаж өрөө хөлслүүлэх болж байна аа?” гэж тэрээр ааваас нь асуув.

Үдийн хоолны дараа Мэндигийн дүү Аарон орноо-соо үсрэн, шалан дээр маш хүчтэй түн хийтэл буув. Мэнди цочин, ээж рүүгээ харав.

“Үсэрч харайхгүй шүү. Өлмий дээрээ яв. Гуйя” гэж ээж нь хэллээ.

Гэвч нэгэнт оройтсон байлаа. Утас дуугарав.“Өө, яана аа” гэж Мэнди бодлоо.Ээж ч утасны харилцуурыг авав. Мэнди ээжийнхээ

менежерээс уучлал гуйж байгааг сонсож суулаа. Ээж нь утсаа тавиад, толгойгоо бөхийлгөв. “Эдвард,

Мэнди” гэж ээж нь дуудаад, “Би Аарон, Эмили хоёрыг унтуулах хэрэгтэй байна. Та хоёр Кристин, Даниэл хоёрыг салхинд авч гараач” гэж хэлэв.

Тэд буудлын автомашины зогсоол дээр ирэхэд Мэнди газар жижиг бор зүйл байгааг анзаарав.

Тэр нь түрийвч байлаа. Бүр мөнгөтэй түрийвч бай-сан гээч!

“Эдвард аа, энийг хар даа” гэж тэрээр хэлээд, түрийвчийг дээш өргөн харуулав.

“Бид үүнийг яг одоо менежерийн өрөө рүү аваачих хэрэгтэй” гэж Эдвард хэллээ.

Мэндигийн гэдэс базлах шиг санагдав. Тэд яагаад яг одоо аваачиж өгөх ёстой гэж? Ээж, эсвэл аав, дараа нь өгч болдоггүй юм уу?

Гэхдээ Мэнди яавал зөв гэдгийг мэдэж байсан.Хүүхдүүд менежерийн өрөөний хаалгыг онгойл-

гоод, зүрхшээсээр оров. Менежер ч хөмсөг зангидлаа. “Мм, бид энэ түрийвчийг машины зогсоол дээрээс оллоо” гэж Мэнди хэлэв. Ажлын ширээн дээр түрийв-чийг тавьж байх үед гар нь чичирч байлаа.ЧИ

МЭГ

ЛЭЛИ

ЙГ М

АРИН

РУЗ

Угтах ширээний цаана зогсож байсан хүн тэдэн рүү хараад, “Энэ минийх байна” гэж хэлэв. Тэр бушуухан гэгч түрийвчээ шалгаад, “Бүгд байна. Баярлалаа, хүүх-дүүд ээ” гэв.

Мэнди менежер рүү харлаа. Тэр хөмсгөө зангидахаа болиод, нүд нь цавчилж байв.

Тэднийг өрөөнөөс гарах үед Даниэл: “Тэр түрийвч шидтэй байсан юм уу?” гэж асуулаа.

“Чи яагаад ид шидтэй гэж бодов?” гэж Эдвардыг асуухад,

“Яагаад гэвэл ууртай хүнийг аз жаргалтай болгочих-лоо” гэв.

Эдвард толгойгоо сэгсрэн, “Түрийвч шидтэй байгаа-гүй. Биднийг зөв зүйл хийсэн болохоор л тэр аз жар-галтай байгаа юм” гэж хариуллаа.

Мэндид нэгэн онцгой мэдрэмж төрөв. Тэр зөв зүйл хийх нь хүмүүсийг аз жаргалтай болгодог гэдгийг мэд-дэггүй байжээ.

Хэдэн өдрийн дараа Мэнди аавтайгаа цуг долоо хоногийн төлбөрөө төлөхөөр явав. Менежер Мэнди рүү хараад инээмсэглэсэн байна. Түрийвч олж өгснөөс хойш тэр нэг л удаа тэдэн рүү утасдсан бөгөөд тэр нь талархал илэрхийлэхээр залгасан хэрэг байв. Мэндид шинэ найзтай болсон юм шиг санагджээ.

“Зөвийг сонгох нь үнэхээр ид шидтэй юм байна” гэж Мэнди бодов. Түүнийг баяртай хэмээн даллахад менежер ч бас хариу даллав. “Тэр огтхон ч ууртай хүн биш байсан байна шүү.” ◼Зохиогч нь АНУ-ын Невада мужид амьдардаг.

Үнэнч байх нь

Нэг өдөр хэн нэгэн нь завсарлагаанаар

хорин таван центээ унагачихжээ. Би үүнийг аваад, өөртөө байл-гамаар байсан ч нэг

багшдаа өгсөн юм. Зөв зүйл хийсэн-дээ надад сайхан санагдсан. Хэрэв та хүний юм олбол таалагдаж байсан ч гэсэн битгий өөртөө авч үлд. Яагаад гэвэл хулгай хийсэн болно.Тайлэр Б., 7 настай, АНУ, Орегон

Шидэт ТҮРИЙВЧ