Хөрөнгийн зах зээлд оролцогч таны...

12
Хөрөнгийн зах зээлд оролцогч таны хөтөч МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ Эрхэм зорилго: Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгээр урт хугацаанд зуучлан хүргэх үүрэг бүхий үнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон төлөвшүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодит хув ь нэмэр оруулахад оршино.

Upload: others

Post on 30-Aug-2019

37 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Хөрөнгийн зах зээлд оролцогч таны хөтөч

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эрхэм зорилго: Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд

өртөгтэйгээр урт хугацаанд зуучлан хүргэх үүрэг бүхий үнэт цаасны сонгодог

зах зээлийг бий болгон төлөвшүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд

бодит хувь нэмэр оруулахад оршино.

ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУХАЙ ГАРЫН

АВЛАГА

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТУХАЙД

Монголын хөрөнгийн бирж / МХБ/ нь Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт

эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе

шатанд Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд улсын

үйлдвэрийн газруудыг хувьчлах зорилгоор 1991 онд үүсгэн байгуулагдсанаас

хойш өдгөө 23 дах жилийн нүүрийг үзэж байна.

2010 оноос эхлэн Монголын хөрөнгийн зах зээл бүрэн сэргэж МХБ-ийн

арилжааны идэвх эрс сайжирсаар байна 2011-2012 онд нийт 3 компани

өөрийн хувьцааг анхдагч зах зээл дээр санал болгож 22.5 тэрбум төгрөгийн

хөрөнгийн эх үүсвэрийг МХБ дээр босголоо. Олон жилийн турш

дурьдагдаагүй байсан компанийн бонд сэргэж, “Жаст Арго” ХХК 4.4 тэрбум

төгрөгийн компанийн бонд гаргаж амжилттай арилжаалсан юм.

Монгол Улсын Засгийн Газрын өөрийн бодлогын хүрээн дэх төслүүдийг

санхүүжүүлэх зорилгоор нийт 236.7 тэрбум төгрөгийн ЗГ-ын бондыг МХБ-ээр

дамжуулан амжилттай арилжаалж өөрт шаардлагатай хөрөнгийг татан

төвлөрүүлсэн зэргээс хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан дотоодын

эрэлт хэрэгцээ, нөгөөтэйгүүр түүнд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын

сонирхол их байгаа нь илэрхий билээ.

ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУХАЙ

Компаниуд яагаад үнэт цаас гаргадаг вэ?

Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх өөр компанийг

худалдан авах ажиллагааг санхүүжүүлэх ;

Компанийн нэр хүнд харилцагч, хэрэглэгч, нийлүүлэгч, хөрөнгө

оруулагч болон хэвлэл мэдээллийнхний хүрээнд өсгөх;

Өөрийн бизнесийн үнэ цэнийг зах зээлд бодитоор үнэлүүлэх;

ХХК-ийн хувь эзэмшигч талууд бизнесээс гарах;

Ирээдүйд хөрөнгө босгох үйл явцыг хялбаршуулах;

Компанийн удирдах албан тушаалтнууд болон ажилтнууддаа

хувьцаа эзэмшүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх;

Хүссэн үедээ зах зээлд нэвтэрч, үнэт цаасаа арилжаалах

боломжтой;

Үнэт цаас гаргах нь дараах давуу талуудыг бий болгодог:

Санхүүжилтийн эх үүсвэр

Компаниа өргөжүүлж хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх их хэмжээний эх

үүсвэрийг бага зардлаар татан төвлөрүүлэхээс гадна ирээдүйд нэмэлт

санхүүжилт татан ажиллагаа нь хялбаршуулж цаг хугацааг, зардал хэмнэнэ.

Бусад санхүүгийн эх үүсвэр авахтай харьцуулбал үндсэн болон хүүгийн

төлбөрийн дарамт байхгүй.

Зах зээлийн үнэлгээ нэмэгдэх

Компанийн үйл ажиллагаа, ирээдүйтэй холбогдох бүх мэдээллээс хамаарч

компанийн үнэлгээ зах зээлийн ханшаар өндрөөр тогтоогдох боломжтой.

Олон нийт болон хөрөнгө оруулагчдад танигдах

Үнэт цаас гаргасан компаниуд нь хэвлэл мэдээллийн анхааралд илүү өртдөг

төдийгүй зах зээлийн индексийн багцад орж тооцогдох боломжтой тул тухайн

компани болон компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт таньж мэдэх

боломжтой.

Үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл

Компанийн үнэт цаас анх гарсны дараа хоёрдогч зах зээл дээр

арилжаалагдаж эхлэх тул компанийн хувьцаа эзэмшигч хүссэн үедээ өөрийн

эзэмшлийн үнэт цаасыг худалдах боломжтой.

Дотоод гадаадын хувь хөрөнгө оруулагчид болон институцийн хөрөнгө

оруулагчидтай цаашид хамтран ажиллаж нэмэлт хөрөнгийг босгоход хялбар

болно;

МХБ-д үнэт цаас гаргах давуу тал

Дэлхийн анхаарлын төвд оршиж буй зах зээлийн нэг хэсэг болох

боломжтой юм.Уул уурхайн үсрэнгүй хөгжлийг дагаад монгол улсын

эдийн засаг сүүлийн жилүүдэд асар хурдацтай өсч, ДНБ 2010 онд 6

% байснаас 2011 онд 17 % -д хүрч өссөн нь дэлхийн анхаарлыг

татаж буй өнөө цагт Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол бүхий

гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, тэдний хөрөнгийн урсгал

нэмэгдсээр байна.

Гадаадын зах зээлтэй харьцуулбал үнэт цаасыг олон нийтэд санал

болгохтой холбогдон гарах зардлууд хямд тусахаас гадна орон зай,

цаг хугацаанаас үүдэлтэй үйл явц удаашрах эрсдэлээс сэргийлнэ.

МХБ нь дэлхийн хамгийн том индексүүдийн нэг Лондонгийн

хөрөнгийн биржийн FTSE индексийг эх орондоо нутагшуулаад

байгаатай холбогдуулан бүртгэлтэй компаниуд нь FTSE-ийн

Монголын зах зээлийн индексийн багцад орох боломжтой. Зөвхөн

индексэд багтсан компаниудад хөрөнгө оруулдаг гадаадын маш

олон хөрөнгө оруулалтын сангууд байдаг тул танай компанийн үнэт

цаасыг худалдан авах эрэлт маш их байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин таатай

болж, нарийн судалгаа шинжилгээн дээр тулгуурлан хууль, дүрэм,

журмуудыг олон улсын стандартын дагуу шинэчлэн батлагдаж ,

дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арилжааны системийг нутагшуулан

төлбөр тооцооны Т+3 аргачлалыг нэвт рүүлснээр зах зээлийн

ерөнхий механизмыг олон улсын стандартад нийцүүлж чадсан.

МХБ нь дэлхийд тэргүүлэгч Лондонгийн хөрөнгийн бирж групптэй

урт хугацаанд стратегийн түвшинд хамтран ажиллах болсноор

МХБ-д бүртгэлтэй компаниуд Лондонгийн хөрөнгийн биржид давхар

бүртгүүлж өөрт шаардалагтай ахиуц хөрөнгийг татан төвлөрүүлэх

боломжоор хангагдаж байна.

ҮНЭТ ЦААС БҮРТГҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШАЛГУУР, ШААРДЛАГА

Үнэт цаас гаргаж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхийн тулд үнэт цаас

гаргагч нь холбогдох хууль дүрэм, журамд заасан шалгуур, шаардлагыг

хангах ёстой. Үүнд:

Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагууд:

Үнэт цаас гаргагчдын хувьд:

Монгол улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани нийт гаргасан

үнэт цаасныхаа 90% буюу түүнд суурилсан хадгаламжийн бичгээ

гадаад улсын хөрөнгийн биржид бүртгүүлж арилжаалж болно.

Нийтэд санал болгон анх удаан хувьцаа гаргах компани нь:

Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

Үйл ажиллагаа явуулсан жил, өөрийн хөрөнгийн дундаж

өгөөжид тавигдах шаардлагыг хангасан байх.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Өргөдөл / Гадаад улсын зохицуулах байгууллага болон хөрөнгийн биржид бүртгүүлэх тухай/

Шийдвэр хүргүүлэх / Гадаад улсын зохицуулах байгууллага болон хөрөнгийн биржид тухайн

компанийн үнэт цаасыг бүртгэсэн тухай шийдвэр/

Танилцуулга /Гадаад улсын зохицуулах байгууллага болон хөрөнгийн

биржид бүртгүүлсэн үнэт цаасны танилцуулга/

Тайлан /Гадаад улсын үнэт цаасны анхдагч зах зээлд

арилжаалагдсан үнэт цаасны хэмжээ, үнэ, зах зээлээс татсан хөрөнгийн нийт дүнгийн тухай тайлан/

Улс орны эдийн засгийн тогтвортой байдал, өсөлт хөгжилд бодитой хувь

нэмэр оруулахуйц үйлдвэрлэл, үйлчилгээний Төсөл хэрэгжүүлэхээр

байгуулагдсан компанид дээрх шаардлага хамаарахгүй бөгөөд дараах

шаардлагыг хангасан байна. Үүнд:

Төсөл цаашид тогтвортой хэрэгжихэд шаардлага санамж бичиг,

гэрээ, хэлцлийг бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч нартай

байгуулсан;

Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг авсан;

Андеррайтераар хүлээн зөвшөөрөгдсөн төслийн техник эдийн

засгийн үндэслэлтэй байх;

Компанийн эрх бүхий албан тушаалтан нь тохиромжтой этгээд

байх;

Компанийн засаглалын журмуудыг боловсруулж батлах

МХБ-ИЙН БҮРТГЭЛ ШАЛГУУР, ШААРДЛАГУУД

Шалгуурууд:

* Улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг дэд бүтцийн болон

стратегийн чухал ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ХК-

ийн үнэт цаасыг бүртгэлийн тусгай шалгуураар бүртгэнэ.

Шаардлагууд:

Олон улсын хүлээн зөвшөөрсөн аргачлал удирдамжийн дагуу

өөрийн компанийн засаглалын журам, дүрмийг батлан мөрдөнө.

Санхүүгийн тайлан, үнэт цаасны гүйлгээ, үнэ ханш, арилжааны

хэмжээ, явцад нөлөөлөх мэдээ, компанийн болон удирдлагын үйл

ажиллагааны талаар мэдээллийг олон нийтэд болон МХБ-д

шударга, шуурхай, ил тод хүргэнэ.

Үнэт цаас хариуцсан ажилтантай байна.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

ҮНДСЭН ЗАХ ТУСЛАХ ЗАХ

Үнэт цаас гаргагчид тавих шалгуур

Компанийн засаглалын

зарчим

Дагаж мөрддөг байх Дагаж мөрддөг байх

Үйл ажиллагаа

явуулсан жил

3-аас доошгүй 1-ээс доошгүй жил

Санхүүгийн тайлан

Сүүлийн 3 жилийг аудитлагдах, 1 жилийн санхүүгийн тайлан IFRS /GAAP аль нэгээр тайлагнах

Зуучлагч буюу андеррайтер

Байх /заримдаа шаардахгүй/ Байх шаардалагтай

Гүйцэтгэх удирдлага нь туршлагатай байх, Хяналтын эзэмшигч, эрх бүхий албан

тушаалтан хугацаа хэтэрсэн өргүй байх

сүүлийн 3 жилийн дотор компанийн удирдлагын баг, сүүлийн 1 жилд нөлөө бүхий хувь

эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт ороогүй байх

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуульд заасан хугацаанд олон

нийтэд зарлан хуралдуулах ба хурлаар хэлэлцэх асуудал, хурлын

материал, шийдвэрийг гэрээнд заасан хугацаанд МХБ-д ирүүлнэ.

ҮНЭТ ЦААС БҮРТГҮҮЛЭХ ҮЕ ШАТ

Олон нийтэд үнэт

цаасаа санал болгон

гаргах шийдвэр

Зөвлөхүүдээ томилж

зөвлөгөө авах

Бэлтгэл үе, үнэт

цаасны танилцуулга

бэлтгэх

СЗХ-ноос зөвшөөрөл

авах

МХБ-д бүртгүүлэх

Үнэт цаасыг олон нийтэд суртчилах,

хуваарилах

Үнэт цаасаа арилжих

Үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргах тухай эрх бүхий

этгээдийн шийдвэр гаргах /Хувьцаа эзэмшигчдийн хурал, үүсгэн

байгуулагч,Төлөөлөн удирдах зөвлөл гэх мэт/

Андеррайтерын, аудитын, хуулийн болон үнэлгээний компани,

мэргэжлийн шинжээч зэрэг зөвлөх компаниудыг сонгох

Эдгээр зөвлөхүүд нь хууль зүйн, санхүү бүртгэлийн олон асуудлаар

танай компанид шинжилгээ хийж зөвлөгөө өгөх ба үнэт цаасны

танилцуулга бэлтгэх, үнэт цаасны үнэ ханш тогтоох, үнэт цаасыг

сурталчлан борлуулах зэргээр компанийн үнэт цаас гаргах

ажиллагаамд дэмжлэг үзүүлдэг

Урьдчилсан судалгаа хийх / due diligence /

Үнэт цаас гаргагч компани болон гаргаж б уй үнэт цаасны т ухай

мэдээлэл бүхий энт цаасны танилцуулга бэлтгэх

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” болон Санхүүгийн

Зохицуулах Xороо /СЗХ/-ны Нийтэд санал болгон худалдах үнэт

цаасыг бүртгэх, анхдагч зах зээлд санал болгох, худалдах тухай

журам-ын дагуу СЗХ-нд хүсэлтээ хүргүүлж, үнэт цаас гаргах

зөвшөөрөл авах / дэлгэрэнгүйг www.frc.mn-ээс /

Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн Үнэт цаасны бүртгэлийн

журам-ын дагуу үнэт цаас бүртгүүлэх хүсэлтээ холбогдох бичиг

баримтын хамт МХБ-д ирүүлж, МХБ-ээс бүртгэлийн шалгалт

хийж бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах / дэлгэрэнгүйг

www.mse.mn-ээс /

СЗХ-ноос зөвшөөрсний дагуу олон нийтэд хүргэх шаардлагтай

мэдээлэл цацах, суртачилгаа, идэвхжүүлэлтийн ажил хийх

Хөрөнгө оруулагчд аас үнэт цаас худалдан авах захиалга авч

үнэт цаасыг хуваарилна.

Үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжаанд оруулах т ухай СЗХ-

оос зөвшөөрснийг үндэслэн үнэт цаасны арилжааг т огтоосон

аргын дагуу зохион байгуулж явуулна.

Үнэт цаас анхдагч зах зээлд амжилттай арилжиж дууссаны

үндсэн дээр СЗХ-ны зөвшөөрлөөр хоёрдогч зах зээлийн арилжаа

эхлэх ба ийнхүү танай компанийн үнэт цаас ажлын өдөр бүр

Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын хооронд

чөлөөтэй арилжаалагдах боломж бүрдэнэ.

Үнэт цаасны

хоёрдогч зах зээл

МХБ-Д БҮРТГҮҮЛЭХ ҮЕ ШАТ

Монголын хөрөнгийн

биржид хүсэлт гаргах

МХБ-д бүртгэлтэй шалгалт хийгдах, бүртгэх эсэх

тухай шийдвэр гаргах

МХБ-д бүртгэлтэй шалгалт хийгдах, бүртгэх эсэх

тухай шийдвэр гаргах

Үнэт цаасаа арилжих

20

1 өдөр

1 сар

МХБ-ийн бүртгэлтэй компанийн болон үнэт цаасны

жагсаалтад үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн хамт “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу баримт материал бүрдүүлэн ирүүлэх. /дэлгэрэнгүйг www.mse.mn-ээс авна уу/

МХБ-ийн Бүртгэлийн албанд шалгалт хийгдэж, бүртгэх эсэх тухай асуудлыг Захирлын Зөвлөлийн Хурлаар

оруулан хэлэлцэж, Гүйцэтгэх захирал шийдвэр гаргана.

МХБ-ээс “ҮЦТТТХТ” ХХК-д үнэт цаас хадгалах мэдээлэл

хүргүүлнэ.

Үнэт цаас гаргагч нь “ҮЦТТТХТ” ХХК-тай “Хадгаламжийн

гэрээ”-г байгуулна

- Үнэт цаасны арилжааг тогтоосон аргын дагуу зохион

байгуулж, явуулна.

Үнэт цаас гаргагчтай гэрээ байгуулж бүртгэлтэй компанийн эсвэл бүртгэлтэй үнэт цаасны жагсаалтад

бүртгэнэ

АУДИТ

IPO

ЗӨВШӨӨРӨЛ

Сар 5-6 Сар 4 Сар 3 Сар 2 Сар 1

Сар 5-6 Сар 4 Сар 3 Сар 2 Сар 1

IPO –ийн ажлын хэсгийн

санхүүжүүлэх

IPO-ийн зөвлөх компаниудыг

томилох

Аудитын шалгалт

хийлгэх

IPO-д бэлэн байгаа

эсэхийн дүгнэлт

Санхүүгийн

тайлагналын

процедуртын

дэлгэрэнгүй дүгнэлт

Зөвлөхүүд

IPO-н загварыг

гаргахад чу хал

Санхүүгийн тайлагналын

процедуртыг засварлан

сайжруулах

Үнэт цаасны танилцуулгыг

төслийг боловсруулах IPO болон хөрөнгө

оруулагчдын загварыг

тодорхой болгох

Үнэт цаас

гаргахад бэлэн

байгаа эсэхийн

дүгнэлт нь

эрсдэлгүй

амжилттай IPO

хийхэд хэрэгтэй

засварлах

сайжру у лах

стратегийг

тодорхой болгож

өгнө

Урьдчилсан су далгаа

хийх /due diligence/

Татвартай холбоотой

асу у далыг эцэслэн

шийдвэрлэх

Зардлын тооцоолол,

төлөвлөгөө

Үнэт цаасны

танилцу у лгыг

тайлагнахад бэлтгэх

СЗХ-д хүсэлт хүргүүлж зөвшөөрөл авах

МХБ-д хүсэлтээ хүргүүлэн зөвшөөрөл

авах

Шалгах хугацаа

ажлын 20 хоног

Аудитын шалгалтын

тайлан

Олон нийтэд мэдээ

цацах

Хөрөнгө ору у лагчдад

“roadshow “ хийх

Су рталчилгааг эхлэх

Ху вьцааны захиалга

авч , ху ваарилалт

хийх

Холбогдох

дүрэм

журмын дагуу

арилжаална

Компанийн танилцуулга

болон бусад олон нийтэд

мэдээллэх

материалуудыг бэлдэх

Үнэт цаасны

ханшийг

тогтох

Анхдагч зах

зээлийн

арилжааг

МХБ хийнэ.

БЭЛТГЭЛ ҮЕ МАТЕРИАЛ БЭЛДЭХ, ЗӨВШӨӨРӨЛ АВАХ БҮРТГЭХ , АРИЛЖАА

Үнэт цаасыг

ТТТХТ-д

байршуулна.

Сар 5 Сар 4 Сар 3 Сар 2 Бэлтгэл үе буюу Сар 1

Сар 5 Сар 4 Сар 3 Сар 2 Сар 1 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4

Бэлтгэл Гүйцэтгэл

IPO зөвлөхийг томилох

Нябо болон хуулийн зөвлөхийг томилох

Бүртгэл хөтлөх андеррайтерийг сонгох

Синдикат /хамтарсан андеррайтерын/ бүтцийг тогтоох

Удирдлагынхны илтгэл, танилцуулга /Хуулийн, бизнесийн болон санхүүгийн шинжилгээ/

Шинжилгээний дүгнэлт бэлтгэх (Дэлгэрэнгүй, товч болон хуулийн дагуух шинжилгээний дүгнэлт/

Үнэт цаасны танилцуулгын эхийг бэлт гэх

МХБ-тэй анх холбогдох

СЗХ танилцуулгыг хянах

Үнэт цаасны танилцуулгыг

урьдчилсан байдлаар хэвлэх

СЗХ зөвшөөрөл өгөх

Танилцуулгыг эцсийн хувилбараар хэвлэх

Шинжилгээний дүгнэлтийг эцэслэн тайлагнах

Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангийн мэдээллийг эцсийн байдлаар бэлтгэх Бизнес төлөвлөгөө болон хөрөнгийн бүтцийг хянах

Үнэлгээ хийх

Компанийн бүтэц ба засаглалыг тодорхойлох

Үнэт цаасыг олон нийтэд арилжаалах бүтэц, хэмжээг тодорхойлох

Хувьцааны тухай зохиол бэлтгэх /Equity Story/

Хэвлэлийнхэнд мэдээлэх

Хэвлэлийнхэнд мэдээлэх (Үнийн түвшин, IPO гаргах тухай)

Судалгааны дүгнэлтийг хэвлүүлэх Үнийн хязгаарыг тогтоох

Road show Үнэ тогтоох

Book building

Үнэ тогтоох

Preparation Execution

Шинжээчийн дүгнэлт

МХБ үнэт цаасны танилцуулгыг хянах Их хэмжээний хэлцэл

хийгдсэн тохиолдолд үнэт цаасны танилцуулгыг МХБ урьдчилан хянах

ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Хувьцаат компани нь өөрийн олон улсын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг

хамгаалах үүргээ хэрэгжүүлж, МХБ-д бүртгэлтэй хэвээр байхын тулд

Компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн

тухай хууль болон СЗХ,МХБ-ийн холбогдох дүрэм, журам, заавруудыг

мөрдөх үүргийг хүлээнэ.

Үнэт цаасны бүртгэлийн шаардлага үргэлжлүүлэн хангах

Компани нь үнэт цаасаа бүртгүүлэхийн тулд үнэт цаасны бүртгэлийн

шалгуур, шаардлагыг хангах ёстой бөгөөд бүртгэлтэй байх хугацаанд эдгээр

шалгуур, шаардлагыг тогтмол хангах үүрэгтэй

Мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай хүргэх

Үнэт цаас гаргагч нь үнэт цаасны үнэ ханш, тоо хэмжээ, арилжааны идэвхид

нөлөөлж болохуйц бүх мэдээ мэдээллийг олон нийтэд болон эрх бүхий

байгууллагад хүргүүлэх шаардлагтай. / СЗХ-ны “Үнэт цаасны мэдээллийн

нэгдсэн сангийн журам” болон “Бүртгэлтэй компаниуд цахим хэлбэрээр

мэдээлэл ирүүлэх заавар”-ыг харна уу /

Санхүүгийн тайлан, мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнах

Хагас жилийн болон аудитаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн

тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль –д заасан хугацаанд гарган

хүргүүлэх, тайлангийн хураангуйг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан

олон нийтэд мэдээлэх

Компанийн сайн засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэх

Хувьцаат компаниуд нь Монголын компанийн засаглалын кодекст-т

нийцүүлэн дотоод дүрэм журмаа боловсруулж үйл ажиллагаандаа мөрдөнө.

Хувь нийлүүлэгчдийн хурал зарлан хуралдуулах

Санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор Хувьцаа эзэмшигчдийн

хурал зарлан хуралдуулах ба хурлаас гарсан шийдвэр тэмдэглэлийг СЗХ

болон МХБ-д ирүүлнэ.

Ногдол ашиг тараах эсэх

Ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг компанийн Төлөөлөн удирдах

зөвлөлөөс гаргах ба ногдол ашиг хуваарилахаар шийдсэн тохиолдолд

хугацаандаа хуваарилах, хуваарилахгүй тохиолдолд хугацаандаа

шалтгааныг Хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлагнах үүрэгтэй.

ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗӨВЛӨГӨӨГ ХААНААС АВАХ ВЭ?

Энэхүү танилцуулгаас та бүхэн үнэт цаас гаргах шаардлага, ач холбогдол,

дотоодын хөрөнгийн зах зээлээс шаардлагтай хөрөнгөө татан төвлөрүүлэх

үе шат, тавигдах шалгуур, шаардлага, үнэт цаас гаргасны дараа тогтмол

биелүүлэх үүрэг зэрэг мэдээллийг олж авлаа.

Үнэт цаас гаргаснаас компани нь өөрт шаардлагтай хөрөнгийг татан

төвлөрүүлэх, цаашид хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагааг хялбарчлах,

компанийн нэр хүндээ өсгөх, бизнесийн үйл ажиллагаагаа бодитой үнэлүүлж

үнэ цэнийг өсгөх гэх зэрэг маш олон давуу талуудыг өөртөө бий болгодог

бөгөөд компанийн засаглалаа сайжруулж олон нийтэд нээлттэй ил тод

ажиллах үүрэг хүлээдэг билээ.

Хөрөнгийн зах зээлийн санал болгож буй эдгээр давуу талуудыг өөртөө бий

болгож, үнэт цаасаа олон нийтэд санал болгохыг хүссэн аливаа компани нь

МХБ-ийн гишүүн андеррайтерийн компаниудаас/ андеррайтерийн

компаниудын жагсаалтыг МХБ-ийн цахим хуудас www.mse.mn –ээс харна уу /

зөвлөгөө авахаас гадна МХБ-ийн Анхдагч зах зээлийн албанд хандаж

дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК

Анхдагч зах зээлийн алба

Холбоо барих хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингис хааны талбай -3

Утас: (+976)-11-313511-(142); Факс: (+976)-11-325170

Вэб хуудас: www.mse.mn; И -мэйл:[email protected].