ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ...

8
ÌÝÄÝÝËÍÝ | ÇÎÐÈÃÆÓÓËÍÀ | ÌÝÄÝËÆҮҮËÍÝ WEEKLY Баасан, 2020.01.24, №03 (132) ÓËС ТӨÐ, ÝÄÈЙÍ ÇÀСÃÈЙÍ ÄҮÍ ШÈÍÆÈËÃÝÝÍÈЙ, БÈЕ ÄÀÀСÀÍ, ÓËС ТӨÐÈЙÍ ÍÀÌÀÀС ХÀÐÀÀТ БÓС, ÄÎËÎÎ ХÎÍÎÃ ТÓТÌЫÍ ÃËÎБÀË СÎÍÈÍ www.jargaldefacto.com НИЙТЛЭЛ ДеФакто Д.Жаргалсайхан Эдийн засагч, нийтлэлч VII НҮҮРТ IV НҮҮРТ Эдүгээ, бизнес эрхлэгчид, дэлхий даяар франчайзинг руу хошуурч байна. Олон улсад танигдсан брэндийг төлөөлөх эрх авч, бараа, үйлчилгээг нь орон нутгийн зах зээлд нэвтрүүлэх нь өөрийн бизнесээ шинээр эхлүүлснээс эрсдэл, зардал багатай ажээ. Эрсдэл буурснаар тогтвортой хөгжиж, эдийн засагт бодит үнэ цэнэ, өсөлтийг авч ирдэг. Энэ бол бас өр тавихгүй, нэмж хөрөнгө гаргахгүйгээр бизнесээ өргөжүүлэх сайхан боломж. Франчайзинг олгож буй тал нь авч буй талдаа өөрийн бизнесээ нээж, цааш нь авч явах боломжийг олгохоос гадна шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргадаг. Ийнхүү бусдын хөрөнгөөр өөрийн бизнесийг өсгөх алтан боломжийг олгодог юм. Үйлчлүүлэгч нь дэлхийн аль ч хэсэгт аялаж, амьдрахдаа өөрийн мэддэг, дассан бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэж, олон улсын стандартын үйлчилгээ авах боломжийг франчайзинг бизнес олгож байна. Франчайзинг олгогч нь зах зээлээ өргөжүүлэхэд тулгардаг эрсдлээ эрс багасгаж, зөвхөн брэндийнхээ нөү-хау, стандартыг хянах, засах үүрэг хүлээдэг. Харин эрх хүлээн авагч тал нь нэгэнт танигдсан брэндийн нэр хүнд төдийгүй, туршлага мэдлэг, ололт амжилт дээр тулгуурлах замаар эрсдлээ багасган, үйл ажиллагаа явуулдаг. Франчайзинг нь хоёр талын харилцан үр ашигтай хамтын ажиллагаан дээр суурилдаг. Бизнес бүхлээрээ амжилттай, өгөөжтэй ажиллаж байж л франчайзинг эрх олгогч, эрх хүлээн авагч тал тус тусын ашгаа хүртдэг. ТОЙМ ДеФакто СЭТГҮҮЛЧДИЙГ Л ДУУГАЙ БАЙЛГАХ ГЭСЭН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛЛОО ШАРЫН ГОЛЫН УУРХАЙ ДАМПУУРВАЛ ДАРХАН, ЭРДЭНЭТИЙН ИРГЭД ЯАХ ВЭ? №512 ШИНЭ БОЛОМЖ ФРАНЧАЙЗИНГ Ц.Батболд Хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ТОМ ТҮҮХИЙН Нэгдсэн Үндэстний байгууллагын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын ажилтан Ц.Батболд бичив. СУРГАМЖ

Upload: others

Post on 09-Feb-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Баасан, 2020.01.24, №03 (132)ÓËС ТӨÐ, ÝÄÈЙÍ ÇÀСÃÈЙÍ ÄҮÍ ШÈÍÆÈËÃÝÝÍÈЙ, БÈЕ ÄÀÀСÀÍ,

ÓËС ТӨÐÈЙÍ ÍÀÌÀÀС ХÀÐÀÀТ БÓС, ÄÎËÎÎ ХÎÍÎÃ ТÓТÌЫÍ ÃËÎБÀË СÎÍÈÍ www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛДеФакто

Д.ЖаргалсайханЭдийн засагч, нийтлэлч

VII НҮҮРТ

IV НҮҮРТ

Эдүгээ, бизнес эрхлэгчид, дэлхий даяар франчайзинг руу хошуурч байна. Олон улсад танигдсан брэндийг төлөөлөх эрх авч, бараа, үйлчилгээг нь орон нутгийн зах зээлд нэвтрүүлэх нь өөрийн бизнесээ шинээр эхлүүлснээс эрсдэл, зардал багатай ажээ. Эрсдэл буурснаар тогтвортой хөгжиж, эдийн засагт бодит үнэ цэнэ, өсөлтийг авч ирдэг. Энэ бол бас өр тавихгүй, нэмж хөрөнгө гаргахгүйгээр бизнесээ өргөжүүлэх сайхан боломж. Франчайзинг олгож буй тал нь авч буй талдаа өөрийн бизнесээ нээж, цааш нь авч явах боломжийг олгохоос гадна шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргадаг. Ийнхүү бусдын хөрөнгөөр өөрийн бизнесийг өсгөх алтан боломжийг олгодог юм.

Үйлчлүүлэгч нь дэлхийн аль ч хэсэгт аялаж, амьдрахдаа өөрийн мэддэг, дассан бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэж, олон улсын стандартын үйлчилгээ авах боломжийг франчайзинг бизнес олгож байна. Франчайзинг олгогч нь зах зээлээ өргөжүүлэхэд тулгардаг эрсдлээ эрс багасгаж, зөвхөн брэндийнхээ нөү-хау, стандартыг хянах, засах үүрэг хүлээдэг. Харин эрх хүлээн авагч тал нь нэгэнт танигдсан брэндийн нэр хүнд төдийгүй, туршлага мэдлэг, ололт амжилт дээр тулгуурлах замаар эрсдлээ багасган, үйл ажиллагаа явуулдаг. Франчайзинг нь хоёр талын харилцан үр ашигтай хамтын ажиллагаан дээр суурилдаг. Бизнес бүхлээрээ амжилттай, өгөөжтэй ажиллаж байж л франчайзинг эрх олгогч, эрх хүлээн авагч тал тус тусын ашгаа хүртдэг.

ТОЙМДеФакто

СЭТГҮҮЛЧДИЙГ Л ДУУГАЙ БАЙЛГАХ ГЭСЭН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛЛОО

ШАРЫН ГОЛЫН УУРХАЙ ДАМПУУРВАЛ ДАРХАН, ЭРДЭНЭТИЙН ИРГЭД ЯАХ ВЭ?

№512

ШИНЭ БОЛОМЖФРАНЧАЙЗИНГ

Ц.БатболдХөгжлийн эдийн засагч (PhD),

олон улсын хуульч

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

6

АРДЧИЛАЛ, ПОПУЛИЗМ

Ц.БАТБОЛД Хөгжлийн эдийн засагч (PhD) бөгөөд АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байна.

НИЙТЛЭЛ

Ардчилал хамгийн муу засаглал, гэхдээ бусад нь бүр дор гэж Черчиль 1947 онд хэлсэн нь хүмүүс хүсэлд нь таарсан бүхнийг амласан

“демагог” буюу ардын баатруудыг төрийн эрхэнд сонгож, тэр нь сонгуульд нөлөөтэй олонхид таалагдаж л байвал улс оронд хортой, буруу ч хамаагүй бодлого явуулах буюу популизм хийх эрмэлзэлтэй байдгийг анхааруулсных бөгөөд, түүний хамгийн тод жишээ нь Гитлер байв.

1. Анх 2500 жилийн тэртээх Грекийн хот улсуудын практикт хэвшсэн демо-ард түмний, крация- засаглал буюу ардчиллыг тэр үеийн хамгийн том сэтгэгч Плато (Республика бүтээлдээ) удирдагч, цэргийнхэн, хөдөлмөрчдийн үүрэг шал өөр учир өндөр боловсролтой хааныг гүйцэхгүй гэж шүүмжилж байсан бол, түүний шавь Македонын Александрын багш Аристотель (Улс төр бүтээлдээ) нийгмийг хамгийн мэдлэг чадвартай элит цөөнх удирдах нь зөв гээд засаглалын хамгийн муу гурван хэлбэр нь нэг хүний дарангуйлал, олигархи ба нийтийн ардчилал гэж сургаж байв. Дараагийн үе шат болох Ромын бүгд найрамдах засаглал ч массын дэмжлэг олох зорилгоор буурай хөршүүдээ түрэмгийлэн эзлэж, байсхийгээд л үнэгүй талх тарааж, гладиаторын наадам зохиодог байсан нь популизм гэсэн утгатай “bread and circus” гэдэг хэллэг өнөөгийн англи хэлэнд үлдээжээ. Ром мөхсөний дараах шашин ноёрхсон дундад зууны хоцрогдол бутрал сонгодог ардчиллын уламжлалыг үгүй хийж, оронд нь орой дээрээ хаантай олон давхраа ноёдын ивээлд хамжлагатын хязгаарлагдмал эрхтэй хүчин зүтгэж амьдардаг феодалын засаглал тогтжээ.

2. Орчин үеийн ардчиллын түүх Чингис хаан одоогийн Бээжинг эзэлж байсан 1215 оны 6-р сард Английн хаан татвар татах эрхээ 25 том феодал оролцсон зөвлөлөөр зөвшөөрүүлж, хуульгүйгээр хүн баривчлахгүй байх үүрэг хүлээсэн Магна Карт гэрээнээс эхэлсэн гэдэг. Английн парламентын систем нь татвар

төлөгчид түүний дарамт, зарцуулалтыг хянаж байх эрхтэй гэсэн гол санаанд үндэслэсэн. Хүн төрөлхтний түүхэнд эрх чөлөөг хамгийн сайн хангасан засаглал гэж Гегель үнэлж байсан ч өмнөх бүх ардчиллын адил сонгуулийн эрхийг зөвхөн зохих түвшний хөрөнгөтэй, хүн амын дөрөв хүрэхгүй хувьд олгож байв. Бусад оронд хамгийн их нөлөөлсөн ардчиллын дараагийн үе шат нь Английн системд шүүмжлэлтэй хандаж, Грек Ромын сонгодог уламжлал, сэргэн мандалтын шинэ үзэл санааг сайн судалсан, тэр үедээ хамгийн өндөр боловсролтой хүмүүс массын нөлөөгүй боловсруулж баталсан Америкийн үндсэн хуулийн систем юм. Үүнд засгийн эрх ард түмний зөвшөөрлөөс үүсэлтэй ба хүн бүр эрх чөлөөтэй амьдарч феодал ноёдтой адилхан өмч эзэмших, түүнийгээ чөлөөтэй ашиглах “natural” буюу төрөлхийн эрхтэй тухай Ж.Локе, Ж.Ж.Руссо, Т.Хобс зэрэг Гэгээрлийн их сэтгэгчдийн шинэ философи, Америкийн хувьсгалтай нэг онд гарсан А.Смитийн зах зээлийн эдийн засгийн онол, шашны бурангуйг ялж гарч ирсэн шинжлэх ухаанч үзэл их нөлөөлсөн байна.

3. Америкийн хувьсгалын шууд нөлөөн дор бараг залгаад болсон Францын хувьсгалд популист Якобинчууд давамгайлснаар засгийн эрхийн төлөөх эмх замбараагүй цуст тэмцэл өрнөж, эцсийн дүнд 17 мянган хүн улс төрийн хэргээр цаазлуулж, шүүхээр шийтгүүлээгүй 10 мянган хүн шоронд үхсэн нь ардчиллын нэр хүндийг нэг хэсэгтээ унтрааж, Наполеоныг ялсны дараа ардчиллын эсрэг Орос, Австри-Унгар, Прусийн эзэн хаант улсуудын Ариун Холбоо байгуулагдаж, Австри-Унгар болон Орост АНУ-ын түүхийг сургуульд заахыг хориглож байсан байдаг. Гэвч Наполеоны эзлэлтийн үед нэвтэрсэн хөрөнгөтний хувьсгалын үзэл санаа, түүний дотор Ромын хуульд үндэслэн боловсруулсан Иргэний кодекс Европын нийт оронд (сүүлдээ Орос, Хятад, Япон, Солонгос, Латин Америк) өргөн тархсан нь орчин

БА МОНГОЛ

6

Ардчилал ба Үндсэн хууль

Хууль бол ардчиллыг гажуудлаас хамгаалах баталгаа юм. Ардчилал санал зөрөлдөөнөө гудамжинд биш танхимд

шийдвэрлэх ёстой болгодог бол, хууль олонхоор

түрэмгийлэн цөөнхийн буюу хувь хүний эрх ашгийг хохироохгүй болгодог. “Rule of Law” буюу хуулийн засаглал сул байвал популистууд яаж сүйрүүлдгийн жишээ нь фашизм.

Италид 1922 онд хөдөлмөрчид, халагдсан байлдагчид дайны дараах хүнд байдлаас гаргаж чадахгүй Ерөнхий сайдаа огцруулахыг шаардан сонгуульд ялж, тэдний удирдагч Мусолини хамгийн залуу Ерөнхий сайд болсон байдаг. Үндсэрхэг үзлийнхээ улмаас Италийн социалист намын удирдлагаас хөөгдсөн, Щвейцарт Ленинтэй уулзаж байсан гэдэг энэ сэтгүүлч цэргийн хуучин формтой 30 мянган ажилгүй дайчдын жагсаал зохион байгуулж,

бизнесменүүд, цэргийнхэн, ажилчид, оюутан залуучуудын шаардаж байсан бүхнийг амлаж, гол нь тэдний үндэсний үзэл дээр тоглосон гэдэг. Ромын цэргийн сүлд болох олсоор багласан фаши сүхээр намаа фашист гэж, өвгөдийн улсыг сэргээнэ гэж ард түмнээ хөөргөн, шударга ёс тогтоох нэрийдэлтэй большевикуудаас хуулбарласан дарангуйллыг нь ашгүй Италид галт тэрэг цагтаа хөдөлдөг болж байна гэж эхэндээ магтаж байсан гэдэг.

Дайн өдөөснийхөө шийтгэлд бүх колони, зарим нутгаа алдаж их торгууль хүлээсэн Германд “Үндэсний социалист герман ажилчдын нам” нэртэй гарч ирсэн “National Socialist” буюу нацист нам 1933 онд мөн бүх зовлонг арилгах сайхан амлалтаар Засгийн эрхэнд гарч, зураач болох гээд бүтээгүй, боловсрол ядмаг Гитлер эхлээд Канцлер, жилийн дараа Ерөнхийлөгч нэгтгэсэн “Fuhrer” буюу их удирдагч болжээ. Тэрээр парламентын ордонг шатааж ял тохох замаар улс төрийн гол өрсөлдөгч коммунистууд болон өөрийг нь дэмжихгүй намынхаа нөхдийг намнаж, бусад намыг хориглон, хэвлэл мэдээллийг пропоганд болгов. Шүүмжлэх магадлалтай сэхээтнүүдийг мөшгиж эхэлснээр Германы соёл шинжлэх ухааны сор гадаадад их гарсны нэг Эйнштэйн, атомын бөмбөгийн мэдлэг өгч АНУ-д

герман гаралтан англи удамтайчуудаас ч олон болов. Германы дордолтод гадныхан ялангуяа Еврейчүүд буруутай, бид дээд заяатай “ариан” үндэстэн ялна гэж ард түмнээ хөөргөн, Ромыг дуурайсан дэлхийн нийслэл Германиа төслөө “урлаач” өөрөө зохиосон байдаг. Еврейн онол гэж коммунизмыг үзэн ядагч түүнийг Зөвлөлтийн эсрэг түшиг гэж байтал 1939 оны 8-р сарын 23-нд Польш Балтид нууц тохироотой Молотов-Рыбентроп гэрээ байгуулагдаж, 9-р сарын 1-нд Гитлер Польшид довтолсон бол, 17-нд нь буюу Халх голын байлдаан дууссаны маргааш Зөвлөлтийн цэрэг зүүн талыг нь эзэлсэн байдаг. Ялтын гэрээгээр тэр бүх нутгийг ЗХУ-д үлдээж оронд нь Одер-Нил мөрөн хүртэлх Германы зүүн хэсгийг Польшид өгсөн байдаг.

ИТАЛИД

ГЕРМАНД

НИЙТЛЭЛ

6

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

ТОМ ТҮҮХИЙН

Нэгдсэн Үндэстний байгууллагын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын ажилтан Ц.Батболд бичив.

СУРГАМЖ

Page 2: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

2

НИЙТЛЭЛДеФакто

2

ОЛОН УЛСАД

МОНГОЛЫН ХУВИЙН ХЭВШИЛД

АШГИЙН БУС САЛБАРТ

Даяарчлагдсан эрин зуунд, энэхүү франчайзинг бизнес ихэнх улсын эдийн засгийн өсөлтийн нэгэн том хөдөлгүүр болоод байна. 2016 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д хувийн хэвшлийн нийт ажлын байрны 10 хувь буюу 16 сая нь франчайзингийн бизнест ногдож байна. ДНБ-ийх нь 7.4 хувь буюу 1.2 ихнаяд ам.долларыг франчайзинг бизнес бүтээжээ.

Манайхтай ойролцоо хүн амтай (4.7 сая) Шинэ Зеланд хүн амдаа ногдох франчайзингийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг ажээ. Тэнд, 2017 оны байдлаар 631 төрлийн

франчайзинг 37 мянган бизнест, нийт 124 мянган хүн ажиллаж байв. Энэ салбарын худалдааны эргэлт таван жилийн дотор 15 тэрбумаас 27.6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ийхээ 11 хувийг бүрдүүлжээ.

Франчайзингийн үндсэн загвар бол дэлхийн аль нэг зах зээл дээр туршаад, амжилт нь нотлогдсон стандартыг өөр нэг оронд тэр чигээр нь буулгах явдал. Дундад зууны үед хаад ноёдууд татвар, хураамж авах, зам барих зэрэг ажлыг хийлгүүлэхээр хувь хүн, эсвэл бүлэг хүмүүст олгож байсан бүрэн эрхийг францууд franche гэдэг байжээ.

Манай эдийн засаг өсөхийн хэрээр гадаад брэндийн нэр, шошготой худалдаа, үйлчилгээний газар олширсоор байна. Шинэ зүйлд нээлттэй, харьцангуй хурдан дасдаг, нийт хүн амын гуравны хоёрыг 35 хүртэлх насны залуус эзэлдэг Монголд сүүлийн жилүүдэд олон улсын франчайзинг орж ирэх нь нэмэгдсээр байна. Ялангуяа түргэн хоолны KFC брэнд орж ирснээр энэ бизнесийг монголчууд илүү сайн ойлгох болов. Франчайзинг залуу хүн амын хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний амьдралын хэв маягт нөлөөж монголын зах зээлд амжилттай нэвтэрч байна. Тухайлбал Солонгосын жижиглэн худалдааны CU (өмнө нь Японы Family Mart-ын сүлжээ) дэлгүүр Улаанбаатар хотод ганцхан жилийн дотор 55 салбараа нээж, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээнд шинэ өнгө төрх бүрдүүлж байна. CU нь улмаар хүнсний жижиг дэлгүүрийн эзэдтэй хамтран франчайзингийн хөтөлбөр санал болгосноор ойрын гурван жилд 300 салбар нэмж, 3000 ажлын байр, орчин үеийн үйлчилгээ

бий болгохоор зорьж байгаа аж. Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ зөвхөн СU Монголоос гадна, гадаадын бусад орнуудад байгаа тус дэлгүүрийн сүлжээ, дэд бүтцийг ашиглан борлуулах боломж ч бас бүрдэж байна. Энэ бол аль нэг үйлдвэрлэгчид бизнесээ тэлж, олон улсын зах зээл дээр гарч, экспортлох алтан боломж юм.

Дэлхийд танигдсан брэндтэй хамтран ажиллаж байгаа компаниудад үйл ажиллагаа нь ойлгомжтой, зах зээл нь тодорхой учир санхүүжилтээ босгох, зээл авахад ч илүү хялбар хурдан болохыг бусад орны жишээ харуулж байна. Бас тухайн брэндээс ажил, бизнестээ зөвлөгөө авах, хамтран өсөх боломж нээлттэй байдаг. Франчайзинг хийснээр манай жижиг дунд бизнес эрхлэгчид эрсдлээ бууруулж, улмаар тогтвортой хөгжих боломж бүрдсэнээр эдийн засагт бодит үнэ цэнэ, өсөлт авчирна.

Сүүлийн үед нийгмийн франчайзинг гэх ойлголт яригдах боллоо. Энэ нь олон улсын зээл, тусламж, сайн дурын байгууллагуудын үйл ажиллагааг франчайзингаар оруулж ирэх хувилбар юм. Жишээ нь 2008 онд байгуулагдсан “Дэлхийн эрүүл мэндийн партнерс” гэх ашгийн бус байгууллага Энэтхэг улсад нийгмийн франчайзинг (social franchising) амжилттай нэвтрүүлж, ядуу өрхүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Нийгмийн франчайзингийн гол зорилго нь ашиг олох биш, нийгмийн тодорхой асуудлуудыг шийдэхийн тулд олон хүнд, ялангуяа орон нутагт хүрэх явдал юм. Улаанбаатарт ажиллаж буй ашгийн бус байгууллагууд хөдөө, орон нутагт хүрч ажиллах зорилгодоо олон хүнийг нэгтгэх боломжийг нийгмийн франчайзинг олгох юм.

Тэгэхийн тулд франчайзингийн боломжуудыг эрсдэл багатайгаар, амьдралд хэрэгжүүлэхийг дэмжсэн хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Дэлхийн улс орнуудад франчайзингийн харилцааг зохицуулахдаа

чөлөөт өрсөлдөөн, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн холбоотой бусад хууль журамтайгаа нийцүүлэн, тусгайлсан хууль ч гаргадаг ажээ. Монголд энэ төрлийн зохицуулалт иргэний хуулинд байгаа ч, франчайзингийн харилцаа, ялангуяа дээр дурдсан нийгмийн чиглэлийн франчайзинг зохицуулахад учир дутагдалтай байна.

Франчайзинг хөрөнгө оруулагчийн нүдээр харвал эрсдлийг нь бууруулж буй учир дундаж өгөөжтэй, тасралтгүй ашигтай бизнес эрхлэх боломж гэж хэлж болно. Франчайзинг улам хөгжихийн хэрээр монголын жижиглэнгийн худалдааны салбарт өрсөлдөөн улам ширүүсч, үйлчилгээний чанар дээшилж, яваандаа эцсийн хэрэглэгчид илүү ашигтай болно. Монголын хувийн хэвшлийн өмнө франчайзинг бизнесийн бүх боломжийг бүрэн ашиглах нөхцөл бүрдсэнээр, чөлөөт зах зээлийн хөгжил дараагийн үе шатандаа орох болно.

2020.01.23

Page 3: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

ЯТГАХ ТУСАМ НЯГ₮АЛ!

Page 4: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

9-р зуунд Скандинавын Рурик удмын ноёдын удирдлагаар үүсгэн байгуулсан Киевийн Русийг Монголчууд мөхөөж, өөрийн гол холбоотон болгон хүчирхэгжүүлсэн Москвагийн вангууд нь сүүлдээ Алтан ордын үлдэгдэл болсон Крым, Казань, Астрахань, Сибирийн ханлигуудыг эзэлснээр 16-р зуунаас бусдыг нэгтгэн томрох үйл явц эхэлжээ. Гол нь хойд мөсөн далай шиг хөлддөггүй гарцтай болохын тулд Балти, Каспи, Хар тэнгисийн зүг тэмүүлж байсан боловч тэр үедээ хүчтэй байсан Швед, Польш-Литов, Туркын ширүүн эсэргүүцэлтэй тулж байсан тул бараг эзэнгүй, хөгжил дорой зүүн ба өмнөд зүгт “гэрлийн хурдаар” тэлэв. Гэвч Орос Японы дайнд ялагдсан нь хаант засгийн нэр хүндийг унагааж, нийтийн үймээн

дэгдээсэн байна. Анх удаа хаанд зөвлөх эрхтэй Дум байгуулж, тариачдад газар худалдан авах эрх олгох зэрэг улс төрийн реформ эхлүүлсэн боловч төдийлөн үр дүн өгсөнгүй, 1905 оны 1-р сард жагсагчдыг буудсан “Цуст ням гараг”, 6-р сарын Потемкин хөлөг онгоцныхны бослого хожимын хувьсгалын очийг асаав. Ерөнхийлөгч Теодор Рузвельт зуучлан АНУ-д хэлэлцээр хийснээр Орос дайны төлбөрөөс мултарсан боловч Порт Артур, Өмнөд Сахалиныг алдаж, Солонгосыг эзэгнэх Японы эрхийг хүлээн зөвшөөрчээ. Үүний төлөө Рузвельт 1906 оны Нобелын шагнал хүртсэн бол Японд дайны олзоо голсон эсэргүүцлийн жагсаал гарч байсан гэдэг.

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

6

АРДЧИЛАЛ, ПОПУЛИЗМ

Ц.БАТБОЛД Хөгжлийн эдийн засагч (PhD) бөгөөд АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байна.

НИЙТЛЭЛ

Ардчилал хамгийн муу засаглал, гэхдээ бусад нь бүр дор гэж Черчиль 1947 онд хэлсэн нь хүмүүс хүсэлд нь таарсан бүхнийг амласан

“демагог” буюу ардын баатруудыг төрийн эрхэнд сонгож, тэр нь сонгуульд нөлөөтэй олонхид таалагдаж л байвал улс оронд хортой, буруу ч хамаагүй бодлого явуулах буюу популизм хийх эрмэлзэлтэй байдгийг анхааруулсных бөгөөд, түүний хамгийн тод жишээ нь Гитлер байв.

1. Анх 2500 жилийн тэртээх Грекийн хот улсуудын практикт хэвшсэн демо-ард түмний, крация- засаглал буюу ардчиллыг тэр үеийн хамгийн том сэтгэгч Плато (Республика бүтээлдээ) удирдагч, цэргийнхэн, хөдөлмөрчдийн үүрэг шал өөр учир өндөр боловсролтой хааныг гүйцэхгүй гэж шүүмжилж байсан бол, түүний шавь Македонын Александрын багш Аристотель (Улс төр бүтээлдээ) нийгмийг хамгийн мэдлэг чадвартай элит цөөнх удирдах нь зөв гээд засаглалын хамгийн муу гурван хэлбэр нь нэг хүний дарангуйлал, олигархи ба нийтийн ардчилал гэж сургаж байв. Дараагийн үе шат болох Ромын бүгд найрамдах засаглал ч массын дэмжлэг олох зорилгоор буурай хөршүүдээ түрэмгийлэн эзлэж, байсхийгээд л үнэгүй талх тарааж, гладиаторын наадам зохиодог байсан нь популизм гэсэн утгатай “bread and circus” гэдэг хэллэг өнөөгийн англи хэлэнд үлдээжээ. Ром мөхсөний дараах шашин ноёрхсон дундад зууны хоцрогдол бутрал сонгодог ардчиллын уламжлалыг үгүй хийж, оронд нь орой дээрээ хаантай олон давхраа ноёдын ивээлд хамжлагатын хязгаарлагдмал эрхтэй хүчин зүтгэж амьдардаг феодалын засаглал тогтжээ.

2. Орчин үеийн ардчиллын түүх Чингис хаан одоогийн Бээжинг эзэлж байсан 1215 оны 6-р сард Английн хаан татвар татах эрхээ 25 том феодал оролцсон зөвлөлөөр зөвшөөрүүлж, хуульгүйгээр хүн баривчлахгүй байх үүрэг хүлээсэн Магна Карт гэрээнээс эхэлсэн гэдэг. Английн парламентын систем нь татвар

төлөгчид түүний дарамт, зарцуулалтыг хянаж байх эрхтэй гэсэн гол санаанд үндэслэсэн. Хүн төрөлхтний түүхэнд эрх чөлөөг хамгийн сайн хангасан засаглал гэж Гегель үнэлж байсан ч өмнөх бүх ардчиллын адил сонгуулийн эрхийг зөвхөн зохих түвшний хөрөнгөтэй, хүн амын дөрөв хүрэхгүй хувьд олгож байв. Бусад оронд хамгийн их нөлөөлсөн ардчиллын дараагийн үе шат нь Английн системд шүүмжлэлтэй хандаж, Грек Ромын сонгодог уламжлал, сэргэн мандалтын шинэ үзэл санааг сайн судалсан, тэр үедээ хамгийн өндөр боловсролтой хүмүүс массын нөлөөгүй боловсруулж баталсан Америкийн үндсэн хуулийн систем юм. Үүнд засгийн эрх ард түмний зөвшөөрлөөс үүсэлтэй ба хүн бүр эрх чөлөөтэй амьдарч феодал ноёдтой адилхан өмч эзэмших, түүнийгээ чөлөөтэй ашиглах “natural” буюу төрөлхийн эрхтэй тухай Ж.Локе, Ж.Ж.Руссо, Т.Хобс зэрэг Гэгээрлийн их сэтгэгчдийн шинэ философи, Америкийн хувьсгалтай нэг онд гарсан А.Смитийн зах зээлийн эдийн засгийн онол, шашны бурангуйг ялж гарч ирсэн шинжлэх ухаанч үзэл их нөлөөлсөн байна.

3. Америкийн хувьсгалын шууд нөлөөн дор бараг залгаад болсон Францын хувьсгалд популист Якобинчууд давамгайлснаар засгийн эрхийн төлөөх эмх замбараагүй цуст тэмцэл өрнөж, эцсийн дүнд 17 мянган хүн улс төрийн хэргээр цаазлуулж, шүүхээр шийтгүүлээгүй 10 мянган хүн шоронд үхсэн нь ардчиллын нэр хүндийг нэг хэсэгтээ унтрааж, Наполеоныг ялсны дараа ардчиллын эсрэг Орос, Австри-Унгар, Прусийн эзэн хаант улсуудын Ариун Холбоо байгуулагдаж, Австри-Унгар болон Орост АНУ-ын түүхийг сургуульд заахыг хориглож байсан байдаг. Гэвч Наполеоны эзлэлтийн үед нэвтэрсэн хөрөнгөтний хувьсгалын үзэл санаа, түүний дотор Ромын хуульд үндэслэн боловсруулсан Иргэний кодекс Европын нийт оронд (сүүлдээ Орос, Хятад, Япон, Солонгос, Латин Америк) өргөн тархсан нь орчин

БА МОНГОЛ

6

Ардчилал ба Үндсэн хууль

Хууль бол ардчиллыг гажуудлаас хамгаалах баталгаа юм. Ардчилал санал зөрөлдөөнөө гудамжинд биш танхимд

шийдвэрлэх ёстой болгодог бол, хууль олонхоор

түрэмгийлэн цөөнхийн буюу хувь хүний эрх ашгийг хохироохгүй болгодог. “Rule of Law” буюу хуулийн засаглал сул байвал популистууд яаж сүйрүүлдгийн жишээ нь фашизм.

Италид 1922 онд хөдөлмөрчид, халагдсан байлдагчид дайны дараах хүнд байдлаас гаргаж чадахгүй Ерөнхий сайдаа огцруулахыг шаардан сонгуульд ялж, тэдний удирдагч Мусолини хамгийн залуу Ерөнхий сайд болсон байдаг. Үндсэрхэг үзлийнхээ улмаас Италийн социалист намын удирдлагаас хөөгдсөн, Щвейцарт Ленинтэй уулзаж байсан гэдэг энэ сэтгүүлч цэргийн хуучин формтой 30 мянган ажилгүй дайчдын жагсаал зохион байгуулж,

бизнесменүүд, цэргийнхэн, ажилчид, оюутан залуучуудын шаардаж байсан бүхнийг амлаж, гол нь тэдний үндэсний үзэл дээр тоглосон гэдэг. Ромын цэргийн сүлд болох олсоор багласан фаши сүхээр намаа фашист гэж, өвгөдийн улсыг сэргээнэ гэж ард түмнээ хөөргөн, шударга ёс тогтоох нэрийдэлтэй большевикуудаас хуулбарласан дарангуйллыг нь ашгүй Италид галт тэрэг цагтаа хөдөлдөг болж байна гэж эхэндээ магтаж байсан гэдэг.

Дайн өдөөснийхөө шийтгэлд бүх колони, зарим нутгаа алдаж их торгууль хүлээсэн Германд “Үндэсний социалист герман ажилчдын нам” нэртэй гарч ирсэн “National Socialist” буюу нацист нам 1933 онд мөн бүх зовлонг арилгах сайхан амлалтаар Засгийн эрхэнд гарч, зураач болох гээд бүтээгүй, боловсрол ядмаг Гитлер эхлээд Канцлер, жилийн дараа Ерөнхийлөгч нэгтгэсэн “Fuhrer” буюу их удирдагч болжээ. Тэрээр парламентын ордонг шатааж ял тохох замаар улс төрийн гол өрсөлдөгч коммунистууд болон өөрийг нь дэмжихгүй намынхаа нөхдийг намнаж, бусад намыг хориглон, хэвлэл мэдээллийг пропоганд болгов. Шүүмжлэх магадлалтай сэхээтнүүдийг мөшгиж эхэлснээр Германы соёл шинжлэх ухааны сор гадаадад их гарсны нэг Эйнштэйн, атомын бөмбөгийн мэдлэг өгч АНУ-д

герман гаралтан англи удамтайчуудаас ч олон болов. Германы дордолтод гадныхан ялангуяа Еврейчүүд буруутай, бид дээд заяатай “ариан” үндэстэн ялна гэж ард түмнээ хөөргөн, Ромыг дуурайсан дэлхийн нийслэл Германиа төслөө “урлаач” өөрөө зохиосон байдаг. Еврейн онол гэж коммунизмыг үзэн ядагч түүнийг Зөвлөлтийн эсрэг түшиг гэж байтал 1939 оны 8-р сарын 23-нд Польш Балтид нууц тохироотой Молотов-Рыбентроп гэрээ байгуулагдаж, 9-р сарын 1-нд Гитлер Польшид довтолсон бол, 17-нд нь буюу Халх голын байлдаан дууссаны маргааш Зөвлөлтийн цэрэг зүүн талыг нь эзэлсэн байдаг. Ялтын гэрээгээр тэр бүх нутгийг ЗХУ-д үлдээж оронд нь Одер-Нил мөрөн хүртэлх Германы зүүн хэсгийг Польшид өгсөн байдаг.

ИТАЛИД

ГЕРМАНД

НИЙТЛЭЛ

6

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

4

Хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч

ОРОСЫН ТУХАЙД

Ц.Батболд

ТОМ ТҮҮХИЙН

Нэгдсэн Үндэстний байгууллагын 75 жилийн ойд зориулан НҮБ-ын ажилтан Ц.Батболд бичив.

СУРГАМЖӨнөөгийн бидний үе үүрдийн мэт дассан

олон улсын харилцааны эрх тэгш ёс зүй, НҮБ-ын системд тулгуурласан энх тайванч

хамтын ажиллагааны тогтолцоо өнөөдөр популист үндсэрхэг үзлийн галд дахин өртөж байна. Дэлхийг хамарсан хоёр их дайн, Америкийн хамгийн сайн хоёр Ерөнхийлөгчийн амь насны үнээр бий болсон хүн төрөлхтний энэ дээд ололт эвдэрч ухрах ямар аюултайг мэргэжилтэн судлаачид анхааруулах боллоо. Энэ нь ялангуяа Монгол шиг жижиг буурай орнуудад хамгийн халтай тул, зөвлөлтийн нөлөөнд байсан бид харьцангуй муу мэдэх түүхийн сургамжийг тоймлон илэрхийлэхийг оролдов.

Үндсэндээ 20-р зуун гартал хүчтэй нь эрхтэй (might is right) зарчим олон улсын харилцаанд ноёрхож,

эдийн засаг, зэвсэглэл нь түрүүлж хөгжсөн Европын цөөн том орон дэлхийг хуваан эзэгнээд байв. Эхлэж баяжсан Испани, Португалийн колониуд тусгаар тогтносон боловч, шинээр аж үйлдвэржсэн Голланд, Англи, Францын их гүрнүүд Ази, Африкийн бараг бүх орныг колонио болгож, Австри-Унгарын болон Оттоман Туркын эзэнт гүрнүүд Өмнөд Европ, Ойрхи Дорнодыг эзэлсэн байв. Христийн ортодокс шашин, Славян үндэс нэгтэй Оросын дэмжлэгтэйгээр Балканы хойгт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөснөөр Оттоманы эзэнт улс задрах цагаа хүлээсэн “Европын өвчтөн” болсон нь их гүрнүүдийн өрсөлдөөнийг хурцалж, хожуу аж үйлдвэржсэн учир колонигүй хоцорсон Герман Япон хоёр бас эзэнт гүрэн болохыг мөрөөдөх төдийгүй шаардаж байв.

Page 5: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

5

ХЯТАДЫН ХУВЬД

Боомт хотууд нь барууны мэдлийн хагас колони “Азийн өвчтөн” болсны дээр аж үйлдвэрийн түүхий эдээр баялаг Манжуурт Орос, Япон, Германы ашиг сонирхол мөргөлдөж байв. 1895 онд Японд ялагдсанаар Порт Артур боомт орчмын (одоогийн Далиан хот) нутгаа алдах болоход Герман, Орос, Франц эсэргүүцэж оронд нь дайны төлбөр нэмүүлсэн байдаг. 1898 онд Орост Порт Артур боомтыг түрээслэх, тэр хүртэл төмөр зам барих эрх өгсөн боловч 1904 оны 2 сард Япон довтлон эзэлсэн байна. 1908 онд Манжийн бэлэвсэн хатан нас барснаар үндэсний мэдрэмж эрс сэргэж, ялангуяа баруунд сурсан сэхээтнүүдийн дунд хөрш Энэтхэг шиг бүр колони болчихгүй, Японы жишгээр барууныг дууриан хөгжих реформист үзэл хүчтэй болов. Тэдний гол төлөөлөгч Иан Фу Милз,

Смитийн эдийн засгийн бүтээлүүдийг орчуулж, Лиан Чичао барууны улс төрийн онолыг ухуулж, Гаваид дунд сургууль, Хонг Конгод анагаахын дээд төгссөн Сун Ят Сэн Америкийг дууриасан Үндсэн хуультай болохыг санал болгож байв. Тэрээр Японд байгуулсан бүлгэмээ бусад хувьсгалчидтай нийлүүлэх замаар Коминдан намыг үүсгэн, 1911 оны хувьсгал эхлэхэд Америкаас ирж удирдагч нь болсон боловч 1912 оны 2-р сард Манжийн төрийг огцруулах тохиролцоо хийсэн, цэргийн бодит хүчтэй хойд мужийн захирагч байсан Юан Шикайг шинэ төрийн тэргүүнээр сонгосон байна. Гэвч 1916 онд Юан Шикай нас барснаар төв засгийн хяналт суларч орон нутгийн цэргийн захирагчдын замбараагүй ноёрхлын үе эхэлжээ.

Тэр үед даяаршил одоогийнхоос ч өндөр түвшинд хүрч, аж үйлдвэржилт технологийн дэвшил тархан, олонх орон алттай холбосон үндэсний хатуу ханштай байсны нөлөөгөөр гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тулгуурласан эдийн засгийн хөгжил хурдсаж байв. Жишээ нь Орост гадаадын, ялангуяа Францын зээл, хөрөнгө оруулалттай аж үйлдвэржилт эрчимжсэнээр 1890-ээд оноос ДНБ-ий өсөлт хоёр дахин нэмэгдсэн байна. Ийм нөхцөлд олон орныг хамарсан дайн гарна гэж хүмүүсийн санаанд багтахгүй байсан гэдэг ч, том гүрнүүд нэгнийгээ боож тэнцүүлсэн стратегийн гэрээнүүд байгуулж, зэвсэглэлээр улайран хөөцөлдөж байв.

Ингээд Австри-Унгар эзэн хааны үе залгамжлагчийг нь Серби гаралтай 19 настай оюутан Боснид буудан алсанд буруутган 1914 оны 8-р сарын 1-нд Сербид дайн зарлахад түүнийг хамгаалах гэрээтэй Орос айлгах санаатай байлдааны бэлэн байдал зарлатал, маргааш нь Австри-Унгарын холбоотон Герман Орост дайн зарлаж, хоёр өдрийн дараа мөн цэрэг дайчилгаа

зарласан Оросын холбоотон Францыг довтолсон байдаг. Тэгэхдээ Бельгийн нутгаар дамжиж дайрсан тул төвийг сахих статусыг нь батлан даах гэрээтэй Англи нэг өдрийн дараа Германд дайн зарлаж, түүнээс хоёр өдрийн дараа Австри-Унгар Орост дайн зарласан тул Англи Франц хоёулаа Австри-Унгарт бас дайн зарлав. Өөрөөр хэлбэл хоёрхон долоо хоногийн дотор дэлхийн дайн дүрэлзэв. Үндсэрхэг үзэл орон бүрт дээд зэргээр хөөрөгдөж, дайснаа дор нь ялна гэсэн залуучууд цэрэгт мордохоор хөөрч байсан байдаг. Улмаар Оттоманы эзэнт улс Төв эвсэлд, Хятад дахь Германы эзэмшлийг авах хүсэлтэй Япон Холбоотнуудтай нийлсэн байна. Харин Герман, Австри-Унгартай харилцан туслах гэрээтэй байсан Итали тэднийг түрэмгийлэлд эхлэж өртөөгүй гэсэн шалтгаар цааргалж байгаад Австри-Унгарын нутгаас шагнал авах нууц гэрээтэйгээр Холбоотнуудын талд оржээ. Эцсийн дүнд төвийг сахисан Голланд, Дани, Испани, Норвеги, Швед, Швейцарь зэрэг орнууд л дайныг тойрч чадсан гэдэг.

Тусгаар тогтноход нь гол тус болсон Франц хуучин эзэн Англитай зөрчилдөж, талдаа татах гэж шахдаг байсан үеэс л бусдын хэрэгт оролцохгүй хөндий байх (isolationism) бодлого баримталж, Ерөнхийлөгч Moнрoгийн үеэс Европын гүрнүүдийг Америк тивийн асуудалд оролцуулахгүй гэж (Monroe doctrine) зарласан байв. Мөн хүн ам бүхэлдээ эрх чөлөө, ардчиллыг дэмжих талдаа боловч, дайны эсрэг байсан тул төвийг сахихаа мэдэгдсэн байдаг. Аль нь ч нэгнийгээ дийлж

чадахгүй 4 жил үргэлжилсэн энэ дайн зөвхөн Герман тээврийн усан онгоцнуудыг нь дайрч, Америкийн эсрэг Мексикийг нууцаар турхирсан нь илэрсний дараа АНУ Холбоотнуудын талд орж хүчний харьцаа шийдвэртэй өөрчлөгдсөнөөр л 1918 оны 11-р сарын 11-нд дуусав. Дайн хамгийн их хохирол амссан Орост нэн хүнд туссан байдаг. Холбоотнууд ялвал Газрын дундад тэнгист гарцтай болох олон жилийн мөрөөдөл нь биелэх байсан боловч эхнээсээ Германд ялагдаж

ДЭЛХИЙН НЭГДҮГЭЭР ДАЙН

АНУ-ЫН ХУВЬД

Page 6: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

6

байдал хүндэрснээс дотоодын эсэргүүцэл хурцдаж, 1917 оноос үймээн жагсаал ширүүссээр 2-р сарын хувьсгал болсноор хаан огцорч социалист Керенскийн түр Засгийн газар байгуулагдав. Хэдийгээр Австри-Унгар, Туркын цэргийн эсрэг генерал Брусилов нэлээн амжилттай байлдсан боловч, дайн үргэлжлүүлэхийг эсэргүүцсэн большевикүүд “Энх тайван, газар, талх” уриатайгаар 11-р сард Октябрын хувьсгал хийн засгийн эрхийг авав. Энд түр засгийн газраас Германы тагнуул гэж зарлан баривчлахаар хайж байсан Ленинийг Швейцариас нууцаар ирүүлж, хувьсгалыг санхүүгээр дэмжиж байсан Германы тусгай албад үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Большевикүүд ч амласныхаа дагуу нэг сарын дараа дайнаас гарснаар Герман ихээхэн хэмжээний цэрэг зэвсэг зүүнээс баруун фронтод шилжүүлж чадав. Үндсэндээ цус урсгалгүй хувьсгал хийсэн боловч, 1918 оны 1 сард болсон зохион байгуулах ассамблейн (Всероссийское Учредительное собрание) сонгуульд ялагдаж, өрсөлдөгчдийнхөө эсрэг “улаан террор” зарласан нь иргэний дайн, өлсгөлөнд хүргэж, гадаадынхан цагаантнуудыг дэмжив.

Тэр үед Америкийн ерөнхийлөгчөөр Принстоны их сургуулийн профессор байсан улс төр судлалын доктор Вилсон ажиллаж байсан ба 1918 оны 1-р сарын 8-нд дайны дараах олон улсын харилцааг яаж өөрчлөх хэрэгтэй тухай алдарт “14 зүйл” саналаа дэвшүүлэв. Түүнд орсон гол заалтуудыг дурдвал:

1. Нууц дипломатын практикийг халж, зөвхөн ил тод хэлэлцээр гэрээгээр олон улсын харилцааг зохицуулж байх

2. Олон улсын гэрээнд заасан хамтын ажиллагаанаас бусад нөхцөлд далай тэнгис ашиглах, зорчих эрх нийт оронд нээлттэй байх

3. Худалдааны аливаа хязгаарлалтыг арилгаж, улс хоорондын эдийн засгийн харилцааг бүрэн чөлөөтэй болгох

4. Улс орны аюулгүй байдалд тохирсон хэмжээнд хүртэл зэвсэглэлийг хорогдуулах, тэгэх олон улсын баталгаа бүрдүүлэх

5. Колонийн асуудлуудыг тухайн ард түмний бүрэн эрх, ашиг сонирхлыг үндэслэн туйлын шударгаар (open minded and impartial) шийдвэрлэх

6. Оросын бие даасан улс төрийн сонголтыг

хүндэтгэн гадаадын бүх цэргийг гаргах, эрх чөлөөт улс орнуудын нийгэмд нийлэхэд нь туслах…

14. Том жижиг бүх орны улс төрийн бие даасан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж баталгаажуулахын тулд бүх улс үндэстний нэгдсэн холбоог байгуулах. Энэхүү сүүлийн зүйлийн ард НҮБ-ын анхны хэлбэр болсон Үндэстний Лигийн тухай түүний сайтар бодож боловсруулсан санал байлаа. Их гүрнүүд энх тайвныг сахиулах лиг (league) байгуулахыг ерөнхийлөгч Рузвельт Нобелын шагнал авахдаа анх уриалсан байдаг. Вилсоны саналд холбоотнууд нь тийм ч дуртай биш байсан боловч ялалтад оруулсан АНУ-ын хувь нэмэр, дайнаас залхсан дэлхийн олон нийт, ялангуяа ялагдсан гүрнүүдийн харьяалалд байсан ард түмний энх тайван, эрх чөлөөний төлөө шаардлага хүчтэй байсан тул эсэргүүцэж чадаагүй гэдэг. Мөн дайн өдөөсөн гол буруутан учир бага хуралд оруулаагүй Герман Вилсоны 14 зүйлийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, бууж өгөхөд нь биечлэн зуучлахыг хүссэн явдал ч нөлөөлжээ. Ингээд энхийг тогтоох Парисын бага хурал эхлэхэд Вилсон даргалсан үндэсний лигийн дүрэм боловсруулах хороо байгуулагдсанаар 1919 оны 4-р сарын 28-нд санал нэгтэй баталсан байна. Тэр нь ялагдсан орон бүртэй байгуулсан гэрээнүүдэд тусгагдсан төдийгүй, ардчилсан сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй учир ард түмнээ төлөөлөх эрхгүй гээд бага хуралд оруулаагүй зөвлөлт засгийн үндэстний бодлогод ч нөлөөлсөн гэдэг.

Харамсалтай нь Америкийн Сенат дахь бүгд найрамдах намын сөрөг хүчин “Ийм олон улсын хамтын аюулгүй байдлын системд оролцох нь Америкийн бодлогыг хязгаарлаж, Европын зөрчил мөргөлдөөнд хутгалдуулна” гэж эсэргүүцсээр, батлахад шаардлагатай гуравны хоёроос 7 санал дутаасан нь лигийн ирээдүйг бүдэгрүүлжээ. Вилсон өөрөө энэ байгууллагын ач холбогдол, Америк яагаад дэмжих хэрэгтэйг ухуулан орон даяар кампанит ажил хийж явсаар хэт ядралд орж цус харваснаар 64 насандаа нас барсан.

Үргэлжлэл бий 2020.01.21

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ

Page 7: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

7

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл: 2020.01.19-ний дугаарДолоо хоног бүрийн тойм, http://jargaldefacto.com/category/12

ТОЙМДеФакто

СЭТГҮҮЛЧДИЙГ Л ДУУГАЙ БАЙЛГАХ ГЭСЭН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛЛОО

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр авлига, албан тушаалын томоохон хэргүүд хэрэгсэхгүй болж буйтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Улмаар хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байна. Үүнийг зарим хуульчид хууль буцаан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордууллаа гэж байна. Мөн нөгөө талдаа Зөрчлийн хуулийн гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуульд оруулж өөрчилсөн нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдлаа гэж байна. Ялангуяа энэ өөрчлөлт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт уршигтай зүйл боллоо гэж яригдаж байна.

Энэ долоо хоногийн Дефакто Тоймын зочин тоймчоор зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл оролцлоо.

Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийг та юу гэж дүгнэж байна вэ?

Эрүүгийн хуулийн өөрчлөлт бол их хурлын гишүүд, улс төрчид хуулийг завхруулж, яаж хуулийн хулгай хийдгийг яруу тодоор харуулсан үйл явдал болж байна. 2017 онд өөрчлөлт оруулахдаа олон нийтэд мэдэгдэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон. Үүнээс болж олон том авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Жишээ дурдахад Эрдэнэтийг барьцаанд тавьж зээл авсан Жастын Батхүүгийн хэрэг хүртэл энд орсон.

2017 онд оруулсан өөрчлөлтийнхөө зорилгыг биелүүлчихсэн учраас хөөн хэлэлцэх хугацааг буцаагаад уртасгана, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргүүдээ дахиж мөрдөнө гэсэн нэрээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Гэхдээ хуульчид дахин шүүмжилж байна. Учир нь хуулийг буцаан хэрэглэдэггүй байх зарчим хуульт ёс төртэй улс орнуудад байдаг. Яагаад вэ гэхээр, өмнө нь шүүхийн шийдвэр гарч 5 жилийн ял өгсөн нь багадуулсан байсан байна. Эргээд энэ хуульдаа өөрчлөлт оруулаад бага ял өгснийг нэмж шийдэхгүй бол ард түмэн уурлаад байна гэх зорилго байж магадгүй учраас хуулийг дандаа эргэж үйлчлэхгүй байхаар өөрчлөлт хийх ёстой байдаг. Хууль завшсан юмуу том авлигын хэргээс зугтсан хэргүүдийг дахиж хөөн хэлэлцэж чадахгүйг мэдсээр байж зөвхөн ард түмэнд таалагдах гэж буцаж хэргүүдийг шүүнэ гэж байна.

Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах боломжтой юу?

Нийгэм тэр чигээрээ Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл алдарч байна. Уг нь манай шүүхийн хамгийн дээд байгууллага “Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэж ярьдаг”. Өөрөөр хэлбэл хуулийн эцсийн бүх шийдвэр, дүгнэлт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийддэг газар бол Үндсэн хуулийн цэц. Цэцийн гишүүдийн томилгооноос авахуулаад энэ бол улс төрийн байгууллага болжээ гэдэг нь харагдаж

байгаа. Цэцэд гомдол гаргахын хувьд, “чамайг буцааж шүүх гэж байгаа юм шиг боловч Цэц дээр очоод унагаачих учраас битгий санаа зов гэж тайвшруулж байж ч магадгүй. Ийм зорилгоор л Эрүүгийн хуульд өөрчлөлт орууллаа гэж бодож байна.

Зөрчлийн хуульд байсан гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуульд авчирсан нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт уршигтай зүйл боллоо гэж яригдаж байна. Үүнийг яаж харж байна вэ?

Энэ бол ардчилсан улсад байдаг үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Тийм учраас гүтгэх гэдэг заалтаа Эрүүгийн хуулиас аваачээ гэж олон жил олон улсын байгууллагууд зөвлөж байсан. 2017 онд энэ шүүмжлэлийг хүлээж авч Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу оруулсан. Энэ нь нэг талаараа дэвшил боловч хэн дуртай нь хэн нэгнийг намайг гүтгэлээ гээд цагдаад өгчихдөг. Гэтэл Зөрчлийн хууль шүүх прокуророор дамждаггүй хэн нэг цагдаа энэ хүнийг гүтгэсэн үү? үгүй юу? гэдгийг шийддэг.

Их хурлын гишүүд бол гүтгэхгүй байвал л болчихно шүү дээ гэж ярьж байна лээ. Гэхдээ гүтгэлээ гэдэг үндэслэлээр хэн нэг хүнийг шүүхэд өглөө гэхэд маш удаан процесс явагдана. Сэтгүүлч өөртөө өмгөөлөгч авах хэрэг гарна. Би гүтгээгүй гэдэг нь шүүхээс шийдэгдэх хүртэл хугацаа авна, зардал гарна. Сүүлдээ шоронд хийх, гэрээс нь гаргахгүй байх хүртэл хэмжээнд Эрүүгийн хуульд оруулсан нь бид ардчиллаас ухарч байгаа шийдвэр гарч байна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл улс төрчид өөрсдийгөө хамгаалж байгаа, сонгууль болох гэж байгаа үед янз бүрийн мэдээ, хэргүүд дэлгэгдэнэ. Ийм үед сэтгүүлчдийнхээ амыг таглачихна, дээрээс нь сошиал орчинд ч гэсэн гүтгэвэл Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийг шүүмжилсэн учраас хорионд орж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг нь шүүмжлэхээр хэрэг үүсгээд саатуулагддаг болж байна.

Page 8: ФРАНЧАЙЗИНГ ШИНЭ БОЛОМЖdefacto.mn/wp-content/uploads/2020/01/200124-Gazette... · 2020-01-28 · үе шат болох Ромын бүгд найрамдах

8

ТОЙМДеФакто

ШАРЫН ГОЛЫН УУРХАЙ ДАМПУУРВАЛ ДАРХАН, ЭРДЭНЭТИЙН ИРГЭД ЯАХ ВЭ?

1-р сарын 14-нд төрийн бодлогоос болж Шарын голын уурхай хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тус уурхайн ажилчид Эрчим хүчний зохицуулах хороонд шаардлага хүргүүллээ. “Шарын гол” үйлдвэрчний хороон дарга Л.Наранбаатар “Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрээд байна. Учир нь, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна. Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг байна” гэв.

Энэ үйл явдлыг та яаж харж байна вэ?

Шарын гол бол Дархан, Эрдэнэтийг цахилгаан, дулаанаар хангадаг гол нүүрсний уурхай гэж ойлгож байгаа. Тэгэхээр сул зогсолт хийвэл хамгийн түрүүнд Дархан, Эрдэнэтийн иргэд яах вэ гэж бодож байна.

Том зургаар нь харвал ийм байдалд хүргэсэн гол шалтгаан бол бодит бус үнэ, тариф. Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний үнэ өртгөөсөө 22 хувиар (дунджаар), дулааны үнэ өртгөөсөө 2-3 дахин доогуур байна. Айл өрхөд цахилгааны үнэ өртгөөс 0.32-3.0 дахин доогуур, өнгөрсөн жилд л гэхэд 62.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Цахилгаан, дулааны өвлийн төлбөр өрхийн орлогын 15 хувь 2005 онд байсан бол 2018 онд 6.2 хувь болжээ. Аж ахуйн нэгжүүд бусад оронтой харьцуулахад цахилгаандаа 4 дахин бага төлбөр төлж байна.

Сингапурын жишээ ярихад, дунджаараа бол мэдээж баян орон. Гэхдээ ядуу хүмүүс байдаг. Сингапурт яаж халамж үзүүлдэг вэ гэхээр үйлдвэрлэгчийг татаасаар дэмжих буруу юм байна. Зөвхөн эцсийн хэрэглэгч дээр л татаас хэрэгтэй

юм байна гэж үздэг. Гэхдээ үнэхээр шаардлагатай бүлэгт л татаас, хөнгөлөлт өгнө, бүгдэд биш. Тэгэхгүй бол яг бодит байдал дээр хэнд нь халамж үзүүлээд байгаа вэ гэхээр баячууддаа илүү халамж үзүүлээд байна.

Дархан, Эрдэнэтийн иргэдийг хөлдөөчихгүйн тулд яаралтай арга хэмжээ авах ёстой байх. Харин цаашлаад алхам тутамдаа татаас өгдгөө болих хэрэгтэй. Мөн энэ салбарыг эрсдлээс сэргийлэх, хүн амын эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг бүрэн, баталгаатай хангахын тулд бүтцийн босоогоос гадна хэвтээ задаргаа явуулах хэрэгтэй байна. Үүнд эрчим хүчний үйлдвэрлэлийн олон шинэ нийлүүлэгч, түгээгчтэй болох, дамжуулах компанидаа хөрөнгө оруулалт хийж, хүч чадлыг нь нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах шаардлагатай байна. Тэгэхийн тулд юуны өмнө нүүрсний уурхай, цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь хэмжих, үнийг зардлаа хасаад 10 хувийн ашигтай байхаар наад зах нь тооцох шаардлагатай. Мөн бүх компанийн хувьцааны 51 хувийг хөрөнгийн бирж дээр борлуулах, тэгэхдээ нэг эзэмшигч таваас илүү хувийг авахгүй байхаар зохицуулвал зардлын хяналтын тогтолцоо бүрдэнэ.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч: Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:Ганбаатарын Жавзмаа

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэвТоймын бүрэн эхийг jargaldefacto.com вебсайтаас үзэх боломжтой.

6

Ø МОНГОЛØ АНГЛИ

Ø ЯПОН

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч: Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

үү.

GOOGLE STORE APP STORE

MOBILE APPLICATION

EDITORIAL BOARDJargalsaikhan Dambadarjaa Christopher Melville Garrett Wilson

CONTACT US:[email protected] +976 94109342www.defacto.mnwww.jargaldefacto.com

Subscribe or renew your subscription at www.jargaldefacto.com and www.defacto.mn websites.

EXECUTIVE:Editor-in-chief: Javzmaa Ganbaatar James E. Kaemmerer Amar Batkhuu Bilguun Otgonsuren

Team:

GOOGLE STORE APP STORE

Ø ENGLISHØ JAPANESE

Ø MONGOLIA