ОНГОЛ УЛС - world bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ...

21
ii САНХҮҮГИЙН СЕКТОРЫН ҮНЭЛГЭЭ МОНГОЛ УЛС 2012 ОНЫ 6 ДУГААР САР ЗҮҮН АЗИ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГЫН ДЭД ЗӨВЛӨЛ САНХҮҮГИЙН БОЛОН ХУВИЙН СЕКТОРЫН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГЫН ДЭД ЗӨВЛӨЛ Энэхүү Санхүүгийн Секторын Үнэлгээ нь (ССҮ) 2012 оны 1 дүгээр сарын 22-ноос 2 дугаар сарын 4 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод ажилласан Дэлхийн банкны ажлын хэсгээс 1 гаргасан Санхүүгийн Секторын Үнэлгээний Хөтөлбөр (ССҮХ)-ийн Монгол улсад зориулсан Хөгжлийн Модуль хэсгийн үндсэн үр дүн болон зөвлөмжүүдэд суурилсан дүгнэлт юм. Ажлын хэсгийн зорилго нь санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх(ялангуяа жижиг болон дунд бизнест), дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон орон сууцны санхүүжилтийн зах зээлийг бэхжүүлэх боломжуудыг судлахад оршиж байсан болно. 1 ССҮХ-ийн баг нь Александэр Панков (багийн удирдагч), Коллээн Маскеник, Сау Нган Вонг, Андрей Милютин, Бужана Перолли, Шиилэгмаагийн Алтанцэцэг болон Хуйшиа Чен (бүгд дэлхийн банкных) болон Соняа Бражовик- Братановик (ахлах мэргэжилтэн) нараас бүрдсэн болно. Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized

Upload: others

Post on 29-Jul-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

ii

САНХҮҮГИЙН СЕКТОРЫН ҮНЭЛГЭЭ

МОНГОЛ УЛС

2012 ОНЫ 6 ДУГААР САР

ЗҮҮН АЗИ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН УДИРДЛАГЫН ДЭД ЗӨВЛӨЛ

САНХҮҮГИЙН БОЛОН ХУВИЙН СЕКТОРЫН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГЫН ДЭД ЗӨВЛӨЛ

Энэхүү Санхүүгийн Секторын Үнэлгээ нь (ССҮ) 2012 оны 1 дүгээр сарын 22-ноос 2 дугаар

сарын 4 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод ажилласан Дэлхийн банкны ажлын хэсгээс1

гаргасан Санхүүгийн Секторын Үнэлгээний Хөтөлбөр (ССҮХ)-ийн Монгол улсад зориулсан

Хөгжлийн Модуль хэсгийн үндсэн үр дүн болон зөвлөмжүүдэд суурилсан дүгнэлт юм.

Ажлын хэсгийн зорилго нь санхүүгийн хүртээмжийг өргөжүүлэх(ялангуяа жижиг болон дунд

бизнест), дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон орон сууцны санхүүжилтийн зах

зээлийг бэхжүүлэх боломжуудыг судлахад оршиж байсан болно.

1 ССҮХ-ийн баг нь Александэр Панков (багийн удирдагч), Коллээн Маскеник, Сау Нган Вонг, Андрей Милютин,

Бужана Перолли, Шиилэгмаагийн Алтанцэцэг болон Хуйшиа Чен (бүгд дэлхийн банкных) болон Соняа Бражовик-

Братановик (ахлах мэргэжилтэн) нараас бүрдсэн болно.

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

wb350881
Typewritten Text
73098
Page 2: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

Агуулга

Тайлбар iii

Гүйцэтгэлийн хураангуй 1

I. Макро эдийн засгийн орчин ба Санхүүгийн секторын дүр төрх 4

II. Санхүүгийн үйлчилгээний хүртээмж 6

A. Санхүүгийн хүртээмжийн байдал 6

B. Баталгаат арилжаа, Төлбөрийн чадваргүй байдал, Дампууралын

тогтолцоо

8

C. Зээлийн мэдээллийн системүүд 9

D. Санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх технологийн хэрэглээ 10

E. Хэрэглэгчийн хамгаалалалт ба Санхүүгийн боловсрол 11

F. Санхүүгийн хүртээмжтэй холбоотой засгийн газрын бодлого

хөтөлбөрүүд

11

III. Хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх 12

A. Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал 12

B. Зохицуулалтын хүрээг сайжруулах 13

C. Удирдлага зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах 13

D. Зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх 13

E. Дотоодын бонд, хувьцааны зах зээлийг бэхжүүлэх 14

F. Хөрөнгө оруулагчийн зохистой бааз суурийг бий болгох 15

G. Санхүүгийн Зохицуулах байгуулага, МХБ болон Хөрөнгийн зах

зээлд зуучлагчдын чадавхийг бүрдүүлэх

16

IV. Орон сууцны санхүүжилтийн зах зээлийг хүчирхэгжүүлэх 16

A. Орон сууцны санхүүжилтийн зах зээлийн ерөнхий байдал 16

B. Орон сууцны санхүүжилтийн эрэлт нийлүүлэлтийг

тэнцвэржүүлэх

17

C. Төрөөс дэмжлэгтэй орон сууцны хөтөлбөрийг сайжруулах 17

D. Ипотекийн санхүүжилтийн бүтцийг сайжруулах 18

Page 3: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

ТАЙЛБАР

Валютын ханш (2012 оны 2 дугаар сарын 2-ны байдлаар)

1 төгрөг = 0.000735294 ам. доллар

1 ам.доллар = 1360 төгрөг

ХӨТУ Хөрөнгө –өр төлбөрийн удирдлага ББСБ Банк бус санхүүгийн байгууллага

ЖХХ Жилийн хүүгийн хэмжээ ЧЗ Чанаргүй зээл

ХХИ Хувьсах хүүтэй ипотек ОТ Оюу Толгой (уул уурхайн төсөл)

АТМ Автомат теллер машин БГЗЗ Биржийн гадуурх зах зээл

МБ Монгол банк (төв банк) POS Үйлчилгээний газарт байршуулсан төлбөрийн

карт уншуулах төхөөрөмж

ӨХХХ Өөрийн хөрөнгийн хүрэлцээний

харьцаа

POB Банкинд байршуулсан төлбөрийн карт

уншуулах төхөөрөмж

ЗМА Зээлийн мэдээллийн алба ТХТ Төр-хувийн түншлэл

ҮЦТХ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж ЭХХОС Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц

ӨОХ Өр, орлогын харьцаа ҮХХИХО Үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн хөрөнгө

оруулалт

ЗАНДБ Зүүн ази ба номхон далайн бүс ОСМБҮЦ Орон сууцны мортгэйжээр баталгаажсан үнэт

цаас

ЭТТ Эрдэнэс Таван Толгой (уул

уурхайн төсөл)

ХСБТ Хууль ба Стандартын биелэлтийн тайлан

СЗХ Санхүүгийн Зохицуулах Хороо ХЗХ Хадгаламж, зээлийн хоршоо

ТХИ Тогтмол хүүтэй ипотек ҮЦТТТ Үнэт цаасны төлбөр тооцооны төв

ССҮХ Санхүүгийн секторын үнэлгээний

хөтөлбөр

УҮХХБ Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Бүртгэл

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн ЖДБ Жижиг, дунд бизнес

МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо

ОСС Орон сууцны санхүүжилт БОИОСС Бага орлоготой иргэдэд зориулсан орон

сууцны санхүүжилт

СӨХ Сууц өмчлөгчдийн холбоо МХБ Монголын Хөрөнгийн Бирж

МХХТ Мэдээлэл харилцаа холбооны

технологи

МЖДБ Микро, жижиг, дунд бизнес

Төлбөр тооцооны Үндэсний Зөвлөл ОУСТС Олон улсын санхүүгийн

тайлангийн стандарт

ТТҮЗ

ОУҮЦХБ Олон улсын үнэт цаасны хорооны

байгууллага

ҮСХ Үндэсний Статистикийн Хороо

БХТКТС Банк хоорондын төлбөрийн

картын төвлөрсөн сүлжээ

ХЗЯ Хууль зүйн яам

IPO Анхдагч хувьцаа санал болгох ХОСБ Харилцан ойлголцлын санамж бичиг

МТ Мэдээллийн технологи

ХТ Хэрэглэгчээ таних

ЛХБГ

Лондонгийн хөрөнгийн биржийн

групп

ЗҮ харьцаа

Зээл-үнийн харьцаа

БСХС Бичил санхүүгийн хөгжлийн сан

ОССК Орон сууцны санхүүжилтийн

корпораци

ММНБИ Монголын мэргэшсэн нягтлан

бодогчдын институт

МИК Монголын Ипотекийн Корпораци

ИЗЗХЧ Ипотекийн зах зээлийн хөрвөх

чадвар

МТ Монгол Төгрөг

СЯ Сангийн Яам

Page 4: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

1

ГҮЙЦЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Шинээр уул уурхайн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагийн

хүчинд Монголын эдийн засаг урт хугацааны их хөгжлийн зам дээр гарч ирээд

байна. Гэвч тэлэлттэй төсвийн бодлого, дэлхийн зах зээл дэх үнийн тогтворгүй нөхцөл

байдал, өсөн нэмэгдэж байгаа капиталын урсгал зэрэг хэт халалтын ужигарсан эрсдлүүд

нь улсын эдийн засагт бараан толбо үлдээхээр байна. Төсөв, мөнгөний болон валютын

ханшны бодлогын хөтөлбөрүүд болон нарийвчлан тогтоосон микро, макро түвшний

хяналтын арга хэмжээний уялдаа нь нийт эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбарын

тогтвортой байдалд чухал ач холбогдолтой юм.

2008-2009 онуудад тохиосон санхүүгийн хүнд хямралаас үл хамаарч Монголын

санхүүгийн сектор дахь хөрөнгийн хэмжээ нь хамгийн сүүлд буюу 2007 онд хийсэн

Санхүүгийн Секторын Үнэлгээний дүнтэй харьцуулбал бараг 3 дахин өсчээ. Үүнээс

илүүтэйгээр санхүүгийн зуучлалыг өргөжүүлэх замаар баялагийн үр шимийг үр дүнтэй

хөрөнгө оруулалтруу хандуулах боломж их байна. Энэхүү боломжийг харгалзан Дэлхийн

банкнаас ССҮ-ний хөгжлийн модулийг гаргаж санхүүгийн үйлчилгээ (ЖДБ-т голлон),

хөрөнгийн зах зээл ба орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нарийн шалгах болон

бодлогын шинэчлэлд зориулсан зөвлөмжүүдийг боловсруулж өгөхийг холбогдох эрх

бүхий байгууллагын удирдлагууд хүссэн билээ.

Монголд санхүүгийн зуучлал хурдтай өсч буй хэдий ч санхүүжилтийн хүртээмж нь

үйлдвэр эрхлэгчдэд ялангуяа жижиг болон дунд бизнест (ЖДБ) хязгаарлагдмал

хэвээр байна. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хууль эрхзүйн

болоод зохион байгуулалтын тогтолцоо, санхүүгийн дэд бүтэц тэр дундаа баталгаат

шилжүүлгийн тогтолцоо, зээлдэгчийн эрх ба төлбөрийн чадваргүй байдлын үед мөрдөх

дэглэм, зээлийн мэдээлэл солилцох систем, технологид суурилсан банкны бүтээгдэхүүний

платформ, банк бус санхүүгийн байгууллагын хяналт зохицуулалт түүнчлэн санхүүгийн

үйлчилгээг авч буй хэрэглэгчийн эрхийн хамгаалалт зэргийг чангатгах шаардлагатай

байна. ЖДБ-ийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр боловсруулахдаа эрсдэл

хуваалцах механизмууд болох зээлийн хэсэгчилсэн баталгаа, ЖДБ-ийн зээллэх чадварыг

сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зэрэг шууд зээл өгөх схемээс

татгалзах хэлбэрүүдэд анхаарлаа хандуулахыг эрх бүхий байгууллагын удирдлагууд

ажлын хэсэгт зөвлөсөн билээ.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьсон Монгол улсын эрч хүчтэй

хүсэл эрмэлзлэл бүхий төлөвлөгөө нь институцийн болон хяналт, зохицуулалтын

хүрээнд хийгдэх сайжруулалтыг шаардаж байгаа юм. Нэн тэргүүний зорилт бол шинэ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын сайн туршлагад нийцүүлэн батлах

явдал юм. Санхүүгийн Зохицуулах Хороо нь банк бус санхүүгийн салбарт хяналт тавих

субъект тул тэдэнд санхүүгийн болон боловсон хүчний хангалттай нөөц хэрэгтэй бөгөөд

харин Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) болон хөрөнгийн зах зээлд зуучлалын үйл

ажиллагаа эрхлэлгчдийн хувьд чадавхи туршлага хуримтлуулахад нь томоохон хөрөнгө

оруулалт хэрэгтэй. Засгийн газрын бондны зах зээлийн чиг үүргийг сайжруулах нь

өгөөжийн муруйг босоо чиглэлрүү хандуулахад чухал ач холбогдолтой юм. Дотоодын

хөрөнгийн хүчирхэг зах зээлтэй болох хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол төрөлжсөн

хөрөнгө оруулагч институцүүдийн бааз суурь билээ. Зохицуулагч үүрэгтэй агентлагууд нь

Page 5: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

2

тэтгэврийн сангийн болон даатгалын салбарыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчийг татах

тохиромжтой орчныг бий болгох хэрэгтэй юм.

Хурдтай нэмэгдэж байгаа хотжилт нь өнөөгийн нийлүүлтээс хэт давсан орон сууцны

эрэлтийг ихэсгэж байгаа энэ үед орон сууцны санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх нь

нэн тэргүүний зорилт юм. Үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөснөөс зайлсхийх, ипотекийн

зээл ба орон сууцны нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ипотекийн зээлд

консерватив чиг хандлагыг баримтлах, хөрөнгийн өмчлөлтэй холбоотой шинэчлэлийг

илүү нээлттэй болгох, түүнчлэн бага орлоготой иргэдэд зориулсан орон сууцны

санхүүжилтийг өргөжүүлэхийг банкууд болон санхүүгийн зохицуулах хороонд зөвлөж

байна. Орон сууцны санхүүжилтийн зах зээлд урт хугацаат санхүүжилтийг нийлүүлэхэд

илүү хүчирхэг ипотекийн зах зээлийн хөрвөлтийн чадвар мөн хэрэгтэй. Эцэст нь хүссэн

зорилгодоо хамгийн бага гажуудалтай бөгөөд илүү өргөн хүрээтэйгээр ОСС-ийн зах зээлд

нэвтрэхийн тулд 100,000 айлын орон сууцны хөтөлбөр шиг төрөөс дэмжлэгтэй

хөтөлбөрүүдийг маш хянамгай төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Хүснэгт 1. Гол дүгнэлт болон Бодлогын зөвлөмжүүд

Дүгнэлт Зөвлөмж Хугацаа2

Тэргүүлэх

ач

холбогдол3

Боломжит ерөнхий орчин

Тогтворгүй макро эдийн засгийн

орчин, өндөр инфляц урт

хугацаат хөрөнгө оруулалтад

саад болдог

Төсөв, мөнгөний болон валютын ханшны зөв

бодлого баримтлах замаар макро эдийн засгийг

тогтворжуулж, инфляцийн өсөлтийг сааруулах БХ Ө

Банкны тогтолцоон дахь

системийн эрсдэлийн

үзүүлэлтүүд

МБ-ны зүгээс хэрэгжүүлж байгаа микро болон

макро зохицуулалтын арга хэмжээгээр дамжуулан

банкны системийн тогтвортой байдлыг хадгалах

БХ Ө

Үнэт цаасны зах зээл, ББСБ,

ХЗХ-ны үйл ажиллагаанд тавих

хяналтыг хэрэгжүүлэх

хангалтгүй нөөц болон чадавхи

Илүү үр дүнтэй удирдлага зохицуулалтыг бий

болохын тулд СЗХ-г хууль эрх зүйн хамгаалалт,

удирдлага болон санхүүжилтийн хувьд бэхжүүлэх ДХ Ө

Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

Банкны санхүүжилтийн хатуу

шаардлага нь ялангуяа ЖДБ-ийн

хувьд урт хугацаат зээл авах

байдлыг хязгаарладаг

Илүү тогтвортой санхүүжилт болон чадавхитай,

өргөн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг

гадаадын нэртэй банкуудыг зах зээлд орохыг

дэмжих замаар банкны салбар дахь өрсөлдөөнийг

нэмэгдүүлэх

УХ Д

Хөдлөх хөрөнгөөр баталгаажсан

үнэт цаасны хүүгийн үр

ашигтай бүртгэлийн тогтолцоо

байхгүй

Баталгаат шилжүүлгийн хууль эрхзүйн болон

зохицуулалтын хүрээг сайжруулж, хөдлөх хөрөнгө

барьцаалсан орчин үеийн бүртгэлийн тогтолцоог

бий болгох

ДХ Д

2 БХ, богино хугацаа, 0-6 сарын дотор гүйцэтгэж чадахыг харуулна. ДХ, дунд хугацаа, 6 сараас 1 жилийн

доторхийг харуулна. УХ, урт хугацаа, 1-ээс илүү жилийг харуулна. 3 Нэн тэргүүний ач холбогдол: Өндөр (Ө), Дунд (Д), Бага (Б).

Page 6: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

3

ЖДБ-т зориулсан санхүүгийн

хэрэгсэл хязгаарлагдмал

Санхүүгийн түрээсийн тухай хуулийг сайжруулж

лизингийн үйл ажиллагаанд татварын хөнгөлөлттэй

журмыг бий болгоход анхаарах

ДХ Д

Факторингийн үйлчилгээг хөгжүүлэх үүднээс

авлага шилжүүлэх гэрээний эрх зүйн хүрээг дахин

авч үзэх

ДХ Д

Зээлдэгчийн эрх, төлбөрийн

чадваргүй байдал болон

дампууралыг зохицуулсан хууль

эрх зүйн хүрээ болон бусад

зохицуулалт нь хангалттай сайн

биш

Төлбөрийн чадваргүй байдлыг зохицуулсан эрх

зүйн актуудыг засварлаж олон улсын стандартад

нийцүүлэх

БХ Д

Арилжааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

чиглэлээр шүүхийн чадавхийг бэхжүүлж,

арилжаатай холбоотой хэргийг шийдвэрлэх дагнасан

шүүх байгуулахад анхаарах

ДХ Д

Зээлийн мэдээллийн тухай шинэ

хуулийг хэрэгжүүлж эхлээд

байгаа

Хувийн хэвшилд зээлийн мэдээллийн албаны үйл

ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон

бусад холбогдох зохицуулалтуудыг хуульчлах

БХ Ө

Мобайл банк нь алслагдсан

болон хөдөө орон нутагт

санхүүгийн үйлчилгээг бага

зардлаар шуурхай хүргэх

боломжтой

Банк хоорондын холбогдолт, үйлчилгээний

хүргэлтийг сайжруулахын тулд үндэсний платформ

байгуулж ашиглалтын болон мобайл банкны

үйлчилгээний зардлыг бууруулах, хэрэглэгчийн

аюулгүй байдлыг сайжруулах

ДХ Ө

Хэрэглэгчдийг хамгаалах

институцийн хүрээ болон

зохицуулалт дутмаг

Санхүүгийн салбар дахь хэрэглэгчийн хамгааллын

тогтолцоог сайжруулахын тулд тодорхой хугацаа

бүхий төлөвлөгөө боловсруулж батлах

ДХ Д

ЖДБ-ийн санхүүжилтын үр ашиг

бүхий эрсдэл хуваах механизм

байхгүй

Зээлийн батлан даалтын сангийн үр дүнтэй үйл

ажиллааны журам заавруудыг батлах БХ Ө

Хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх

Орчин үеийн үнэт цаасны зах

зээлийг дэмжих хууль эрх зүйн

болон удирдлага зохицуулалтын

хүрээ бодит байдал дээр

хүрэлцээ муутай

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталж

олон улсын ( ОУҮЦХБ ) зарчмуудад нийцсэн

дүрэм журмыг дагах

БХ Ө

СЗХ нь корпорацийн засаглал ба жагсаалтад орсон

компаниудын мэдээллийг нууцлах асуудлыг

зөрчсөн үйлдлүүдийн эсрэг арга хэмжээ авах ѐстой

БХ Ө

Зах зээлд суурилсан анхдагч хувьцаа (IPO)-ны

үнийн механизмаас хамааруулж удирдлага

зохицуулалтын нөөцийг үр ашигтай хуваарилах

БХ Ө

Гэрээт хадгаламжийн салбар

хөгжөөгүй нь хөрөнгийн зах

зээл дэх дотоодын хөрөнгө

оруулалтыг хязгаарлаж байна

Хөрөнгө оруулалтын суурийг өргөжүүлэх болон

гадаадын хөрөнгө оруулагч байгууллагуудыг татах

зорилгоор зохицуулалтын аливаа шаардлагуудыг

агуулсан хувьцаа болон бондын зах зээл дэх

эрэлтийн динамикийг тогтоох

ДХ Д

Жагсаагдсан аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн

мэдээллийн үнэн зөв байдал болон мэдээллийн

чанарыг сайжруулах

ДХ Ө

Засгийн газрын бондын зах зээл

нь хөгжөөгүй ба энэхүү зах зээл

нь зээлийн эрсдэлд жишиг үнэ

тогтоох үүргээ гүйцэтгэж

чадахгүй байна

Өрийн стратегийг сайжруулж эрсдэлгүй өгөөжийн

муруйг хангах ДХ Ө

Компанийн бонд гаргалт, төлөгдөөгүй үлдэгдэл ба

бондын нөхцөл зэрэгтэй холбоотой мэдээллийг

хадгалах мэдээллийн төв сан байгуулах

ДХ Д

Засгийн газрын бонд гаргалтанд МХБ-ийн дуудлага

худалдааны системийг хэрэглэхэд тохирох эсэхийг

хянах; анхдагч дилерийн системийг(ЗГ-ын бондыг

аль нэг компани шууд худалдан авч цааш

ДХ Д

Page 7: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

4

борлуулдаг систем) тогтолцоог танилцуулах

боломжийг харгалзан үзэх

Орон сууцны санхүүжилтийг сайжруулах

Шинээр баригдаж байгаа орон

сууцны тоо хэмжээ нь эрэлт

нийлүүлэлтийн тэнцвэргүй

байдлыг үүсгэж байна

Орон сууцны дэд бүтцийн бэрхшээлийг арилгах

замаар орон сууцны барилга угсралтын

үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих

УХ Д

Ашиглалтад байгаа орон сууцыг засварлах

болон шинэчлэхэд банкны зээл олголтыг дэмжих

хууль эрхзүйн болон зохицуулалтын журам

дүрмийг сайжруулах

ДХ Д

Зээлдэгч-хөгжүүлэгчийн гэрээлэлтийн тогтолцоог

бэхжүүлэх замаар жижиглэн худалдаалагч-

хөгжүүлэгчийн санхүүгийн эрсдэлийг бууруулж,

үл хөдлөх хөрөнгийн итгэмжлэгдсэн хөрөнгө

оруулалттын бүтцийг хөгжүүлэх

ДХ Ө

Орон сууцны санхүүжилтийн

асуудлыг хариуцсан байгууллага

болон орон сууцны

санхүүжилтийн хяналт,

зохицуулалтын үр ашигтай

тогтолцоо өнөөг хүртэл

хангалттай хөгжиж чадаагүй

байна.

Газар болон орон сууц өмчлөлийн бүртгэлийг

нэгтгэн автоматжуулах БХ Ө

Хэрэглэгчдэд нээлттэй байх дүрэм зааврууд, үл

хөдлөх хөрөнгөний үнэлгээний стандарт болон үл

хөдлөх хөрөнгөний зуучлагчдын салбарын

хяналтыг сайжруулах БХ Ө

Санхүүгийн систем нь ипотекийн

санхүүжилтэнд шаардагдах

төрөлжсөн, урт хугацааны

хангалттай хэмжээний эх

үүсвэрээр дутмаг байна

Монголын ипотекийн корпрац (МИК)-ын

засаглалын болон байгууллагын чадавхийг

бэхжүүлж бүтээгдэхүүн болон бизнесийн

стратегийг нягтлан үзэх

ДХ Д

Хувьцаа, баталгаат бондын талаар хууль гаргаж

холбогдох журам зааврыг батлах БХ Д

ЗГ-ын зүгээс хэрэгжүүлэхээр

төлөвлөж байгаа төсвөөс

дэмжлэгтэй орон сууцны

томоохон хэмжээний хөтөлбөр нь

тодорхой загвар хэрэгжүүлэх

механизмын хувьд учир

дутагдалтай бөгөөд энэ

байдлаараа үргэлжилбэл орон

сууцны санхүүгийн зах зээлийг

улам доройтуулах болно.

Орон сууцны хөтөлбөрийн загвар болон

хэрэгжилтийн талаар тодорхой стратеги

боловсруулж батлах. Санхүүгийн зах зээлийн дэд

бүтэц ба байгууламж, хэрэгжилтийн явц ба

хэрэгжилтийн ил тод байдал, санхүүжилтийн

хязгаарлалт, өрхийг сонгох шалгуур, мониторинг-

үнэлгээ зэргийг анхаарч стратегт маш тодорхой

тусгаж өгөх

БХ Ө

I. Макро Эдийн Засгийн Орчин ба Санхүүгийн Секторын өнөөгийн дүр төрх

1. Монголын эдийн засаг нь урт хугацааны маш өндөр өсөлтийн замд ороод

байна. Шинэ уул уурхайн төслүүд, ялангуяа Ази дахь хамгийн том зэсийн орд, дэлхийн

хамгийн том коксжсон нүүрсний ордтой, Азийн зах зээлүүдэд ойрхон байршилтай зэргээс

шалтгаалан Монгол улсын бодит ДНБ нь 2011-2013 хугацаанд жилд дунджаар 16 хувиар

өсөх ба энэхүү өсөлт цаашид улам нэмэгдэхээр байна.

2. Монголын эдийн засгийн өндөр өсөлт нь дотоодын хүн амын шилжилт

хөдөлгөөнд нөлөөлсөөр байна. Хөдөөгийн, голдуу нүүдэлчин хүн амын эзлэх хувь 47

байгаа ч хөдөөнөөс олон хүмүүс нийслэлд шинэ боломжууд хайн ирж байгаа ба

Улаанбаатарын хүн ам 2000 оноос хойш хоѐр дахинаас илүү өссөн байна. Хуучин

Page 8: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

5

социалист хөршүүд болон бүсийн түвшинд харьцуулахад хүн ам нь харьцангуй залуу

буюу нийт хүн амын 70 орчим хувийг 35-аас доош насныхан эзэлж байна.

3. Эдийн засгийн өсөлтийн төлвийг хэт халалтын архагшсан эрсдэлүүд

доройтуулж байна. Төсвийн тэлсэн бодлого, дэлхийн зах зээл дэх бараа бүтээгдэхүүний

үнийн савалгаа, нэмэгдэж буй капиталын урсгал зэрэг нь эдгээр эрсдэлүүдийг бий болгож

байна. Төсвийн зарлага 2011 оны бодит гүйцэтгэлээр 50 хувь өссөн бол 2012 онд 32

хувиар өсөхөөр харагдаж байна. Бүтцийн хүчин зүйлсийн үр дүн болон төсвийн тэлсэн

бодлогоос хамаарч хэрэглээний үнийн индекс 2011 онд 11.1 хувьд хүрсэн ба богино болон

дунд хугацаанд инфляц хоѐр оронтой хэвээр байхаар байна. Импортын шатахуун, хүнс

болон түүхий эд голлосон экспортын бүтэц нь монголын нээлттэй эдийн засгийг үнэ

болон валютын ханшны хэлбэлзэлийн өндөр төвшин рүү хандуулж байгаа нь цаашдын

инфляцын бэрхшээлтэй асуудлыг улам бүр хүндрүүлж байна.

4. Үйл явдлын энэхүү ерөнхий дүр зургийн хажуугаар Монгол дахь санхүүгийн

зуучлал 2007 оноос хойш хурдтай өсч байгаа боловч ихээхэн тогтворгүй байгаа ба энэ

нь эдийн засгийн орчны циклийн өсөлт-уналтын тусгал юм. Хэдийгээр банкны

секторын актив 2011 оны сүүлч гэхэд 2.4 тэрбум америк доллараас 6.8 тэрбум хүртлээ

гурав дахин нэмэгдсэн ч 2008-2009 онуудад систем бүхэлдээ хүнд хямралд орж зээлийн

хямрал нүүрэлсэн билээ. 2009 оны сүүлчээс хойш эдийн засгийн шинэ өсөлт ба хөрөнгийн

хүчтэй урсгал нь зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх хугацааг уртасгасан юм.

5. Санхүүгийн секторт нийт санхүүгийн салбарын хөрөнгөний 96 хувийг

бүрдүүлж буй банкны сектор ноѐрхож байна (Хүснэгт 2). Тухайн салбар нь 13 дотоодын

хувийн банк болон нэг төрийн өмчит банк нийт 14 арилжааны банкнаас бүрдэж төв банк

болох Монгол банк эдгээрт хяналт тавьж байна. Банкны системийн топ 3 банк нь зах

зээлийн 70 орчим хувийг, топ 5 банк нь 86 хувиас илүүг эзэлдэг нь энэ системд ихээхэн

төвлөрөл байгааг харуулж байна. Санхүүгийн салбарын хөрөнгөний маш бага хувийг

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-гоор хянагддаг банк бус санхүүгийн байгууллагууд

эзэлдэг.

6. Эдийн засгийн боломжоо бүрэн ашиглахын тулд Монгол улс төрөлжсөн, үр

өгөөжтэй, тогтвортой санхүүгийн системийг нийт зах зээл болон тусгайлсан зах

зээлийн сегмэнтүүдийн аль алинд нь зуучлал хийх чадвартай байхаар байгуулах

хэрэгтэй. Энэ тайлан нь хөгжлийн хөтөлбөр, ялангуяа ЖДБ-ийн салбарын санхүүгийн

хүртээмж, капитал зах зээлийн хөгжил болон орон сууцны санхүүжилтийн зах зээлийн

хөгжил зэрэгт нарийн анхаарч байгаа болхоор санхүүгийн салбарын тогтвортой байдлын

асуудлуудыг хөндөөгүй болно4. Хэдий тийм боловч, макро ба микро хяналтын арга

хэмжээг зөв хослуулан хэрэглэх замаар тогтвортой байдлыг хадгалах болон санхүүгийн

(ялангуяа банкны) системд эрсдэлүүд үүсэхээс сэргийлэх нь дээр дурдсан гурван зах

зээлийн сегментүүдийн тогтвортой хөгжлийг хангах наад захын шаардлага болдог гэдгийг

анхаарах нь зүйтэй гэдгийг энд цохон тэмдэглэх ѐстой юм. Энэ нь мөн эрх баригчдын зөв

4 ОУВС нь ССҮХ Тогтвортой Байдлын Загварыг 2010 оны 11 сарын 8-аас 19-ний хооронд гүйцэтгэсэн. Гол

зөвлөмж, дүгнэлтүүд нь ОУВС-ын Монголд зориулсан ССҮ-ний 2011 оны 3 сарын 3-ний өдрийн хэвлэлтэд

дурдагдсан ба www.imf.org/mongolia дээрээс үзэж болно.

Page 9: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

6

зүйтэй уялдуулсан төсөв, мөнгөний болон валютын ханшны бодлогуудаар макро эдийн

засгийн тогтвортой орчинг хадгалах чадвараас хамаарна.

Хүснэгт 2. Санхүүгийн Секторын Бүтэц, 2008-2011

2008

12 сар

2009

12 сар

2010

12 сар

2011

12 сар

Тоо

Хөрөнгө

(тэрбум

ТӨГ)

Нийт

Хөрөнгийн

%

Тоо

Хөрөнгө

(тэрбум

ТӨГ)

Нийт

Хөрөнгийн

%

Тоо

Хөрөнгө

(тэрбум

ТӨГ)

Нийт

Хөрөнгийн

%

Тоо

Хөрөнгө

(тэрбум

ТӨГ)

Нийт

Хөрөнгийн

%

Арилжааны банкууд 16 3,527 95.7% 15 4,215 95.5% 14 6,214 96.3% 14 9,223 96.4%

Хувийн 16 3,527 95.7% 14 4,078 92.5% 13 6,034 93.5% 13 8,991 94.0%

Төрийн өмчийн 0 0 0% 1 137 3.1% 1 180 2.8% 1 232 2.4%

Банк бус 403 159 4.3% 459 195 4.4% 465 237 3.7% 467 340 3.6%

Даатгалын

компаниуд 16 34 0.9% 18 41 0.9% 16 46 0.7% 17 77 0.8%

Амьдралын даатгал 1 1 0.0% 1 1 0.0% 1 1 0.0% 1 3 0.0%

Амьдралын бус

даатгал 15 33 0.9% 17 40 0.9% 15 45 0.7% 16 74 0.8%

Хадгаламж зээлийн

хоршоонууд 209 32 0.9% 217 45 1.0% 179 49 0.8% 170 59 0.6%

ББСБ 132 79 2.1% 177 97 2.2% 182 129 2.0% 192 189 2.0%

Үнэт цаасны болон

брокер компаниуд 46 14 0.4% 47 13 0.3% 88 14 0.2% 88 14 0.1%

Нийт Санхүүгийн

Систем 419 3,686 100% 474 4,410 100% 479 6,451 100 % 481 9,563 100 %

Эх сурвалж: Монгол Банк ба Санхүүгийн Зохицуулах Хороо

II. Санхүүгийн Үйлчилгээний Хүртээмж

A. Санхүүгийн хүртээмжийн байдал

7. Монгол дахь санхүүгийн зуучлал нь сүүлийн жилүүдэд хурдтай өссөн; зээл ба

хадгаламжийн зах зээлд нэвтрэх чадвар нь Зүүн Ази ба Номхон Далайн (ЗАНД)

бүсийн дундажтай ойролцоо байна. Банкны зээл нь 2006-2008 оны хооронд дунджаар 47

хувиар өссөн боловч банкуудын хямралаас болж 2008 оны сүүлээр үндсэндээ зээл өгөхөө

зогсоосон байна. Зээлийн өсөлт нь 2009 оны сүүлээс эдийн засаг өсөхтэй зэрэгцэн

сэргэсэн. 2011 онд зээл олголт 70-аас илүү хувиар өссөн. Хадгаламж мөн санхүүгийн

хямралын дараа 2010-2011 онуудад дунджаар 53 хувиар өссөн. 2010 оны сүүлээр хувийн

салбарт өгөх зээл ДНБ-ний 49 хувьтай, хадгаламж ДНБ-ний 60 хувьтай тэнцүү байна.

Энэ үзүүлэлтийг ЗАНД бүсийн холбогдох үзүүлэлттэй харьцуулбал бүсийн хэмжээнд

дунжаар зээл ДНБ-ын 52%, хадгаламж ДНБ-ний 63% байна. Банк бус санхүүгийн

байгууллагууд (ББСБ) ба Хадгаламж зээлийн хоршоонуудын (ХЗХ) зээл өссөн. Гэсэн

хэдий ч ББСБ ба ХЗХ-д жижиг, сайтар хөгжөөгүй тул тэдгээрийн зээл нь нийт санхүүгийн

секторын багахан хувийг буюу дөнгөж 3 хувийг эзэлж байна.

8. Банкны зээл олголт нь өрх гэр ба ЖДБ-ийг оролцуулаад аж ахуйн нэгжийн

аль алинд нь хурдтай өсөж байна. Нийт зээлийн гуравны нэг нь өрх гэрт ногдож байгаа

ба 2011 онд ойролцоогоор 80 хувь өссөн байна. Аж ахуйн нэгж компаниудын зээл нь нийт

зээлийн 66 хувийг эзэлж байгаа ба 2011 онд 70-аас илүү хувиар өсчээ. Банкны зээлийн

томоохон хэсэг нь Улаанбаатарт төвлөрч худалдаа, бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгө,

уул уурхай, ба аж үйлдвэр зэрэг таван салбарт гололж нийт зээлийн 65 хувийг эзэлж

байна. 2011 оны сүүлээр нийт банкны зээлийн 19 хувь нь бизнес эрхлэгчид ба ЖДБ-т

Page 10: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

7

олгогдсон. ЖДБ-т өгөх банкны зээл 2008-аас 2011 онуудын хооронд хоѐроос илүү дахин

өсч 2011 оны сүүлээр 735 сая гаруй америк доллар хүрчээ.

9. Бизнесийн судалгаа болон энэ салбарт бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар

хэдийгээр санхүүгийн зуучлал хурдтай өсч буй ч санхүүгийн хүртээмж нь

компаниудад ялангуяа ЖДБ-т гол бэрхшээл болж байна хэмээсэн байна. Дэлхийн

Банкны Бизнесийн Судалгаа5-аар санхүүгийн хүртээмж нь компаниудын нэрлэсэн гол 10

бэрхшээлийн хамгийн том бэрхшээл гэдгийг харуулж байна. Монголын компаниудын 30

хувиас илүү нь санхүүгийн хүртээмжийг тэдний үйл ажиллагаанд хамгийн том асуудал

байдаг гэж үзжээ (ЗАНД бүсийн дундаж 17 хувиас илүү байна).

10. Санхүүгийн хүртээмж нь ялангуяа ЖДБ-ийг хязгаарладаг ба нь өндөр инфляц

ба валютын ханшны хэлбэлзэл зэргээс үүсэх макро эдийн засгийн тогтворгүй орчинд

ЖДБ ихээхэн мэдрэмтгий байдаг. ЖД бизнесүүдэд зориулсан зээлийн нөхцөл нь өндөр

хүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахгүй зээлийн богино хугацаа, харьцангуй бага

зээлийн хэмжээ ба голдуу үл хөдлөх хөрөнгийн барьцаа зэргээр тодорхойлогдоно.

Гадаадын банкууд орж ирэхийг дэмжих нь банкны салбарт өрсөлдөөнийг сайжруулах ба

зээлийн үнэлгээний илүү нарийн техникүүд болон урт хугацааны тогтвортой

санхүүжилтийг авч ирэх боломжтой юм. Энэ хооронд ЖД бизнесийн салбар нь бизнес

хөгжлийн үйлчилгээнээс менежментийн ур чадвар болон санхүүгийн тайлагналтаа

сайжруулах ашиг тустай юм.

11. Монголд ЖДБ-үүдэд зориулсан санхүүгийн хэрэгслүүд хязгаарлагдмал байна.

Монголын банкнууд ЖДБ-т зориулж голдуу зээл, хадгаламжийн бүтээгдэхүүнүүд мөн

зарим худалдааны санхүүжилт зэргийг санал болгодог. Энэ салбарт факторингийн

үйлчилгээ байхгүй, хувьцааны санхүүжилт хийх боломжгүй бөгөөд маш хязгаарлагдмал

лизингийн үйлчилгээтэй. Лизинг хөгжөөгүй хоцорч үлдсэн ба зах зээлд нэвтрэлтийн

харьцаа тооцоолсноор 2-3 хувь6 байна. Санхүүгийн лизинг санал болгож буй лизингийн

компаниуд нь одоогоор хяналт зохицуулалтаас гадуур байна. Факторинг Монголд

байхгүй боловч банк ба ББСБ-ын салбарын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн

хүрээгээр зөвшөөрөгдсөн байдаг. Факторинг ба лизингийн өсөлтийг дэмжихийн тулд

удирдлагуудад: (i) үйлдвэржилтийн хөгжлийг дэмжих татварын хөнгөлөлтийг лизингийн

хуулинд оруулах, (ii) өнөөгийн тогтолцоо нь факторингийн хөгжилд хангалттай эсэхийг

баталгаажуулахын тулд талуудын хоорондох гэрээ, авлагын хуваарилалт зэргийг

зохицуулах хуулийн харилцааг нягтлаж үзэх, (iii) ЖДБ-т санхүүгийн бүтээгдэхүүний

талаар боловсрол олгох зэргийг зөвлөж байна.

12. Банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоод жижиг

хэвээр байгаа ч ялангуяа эдийн засгийн энэхүү хүнд үед ЖДБ, бичил бизнесүүдэд

зориулсан санхүүгийн хүртээмжийг ихэсгэх тал дээр чухал үүрэг рольтой ажиллах

боломжтой юм. ХЗХ-ууд бага орлоготой, хөдөөгийн өрхүүдэд хадгаламж, зээлийн

5 http://www.enterprisesurveys.org/

6 Нэвтрэлтийн харьцааг нийт тогтмол хөрөнгийн хуримтлалыг жилийн лизингийн хэмжээнд хувааж

гаргадаг . Penetration rate is measured as annual leasing volume divided by gross fixed capital formation.

Page 11: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

8

үйлчилгээ үзүүлдэг. ХЗХ-ын зээл нь 2007 онд 14 сая доллараас 2011 онд 33 сая доллар

болж хоѐр дахинаас илүүтэй өсчээ. ХЗХ-ууд зөвхөн өөрийн гишүүддээ зориулж мөнгө

хуримтлуулах ба зээл олгохыг зөвшөөрнө. ББСБ-ууд зээл, төлбөрийн баталгаа, валютын

арилжаа, гуйвуулга, факторинг, лизинг, богино-хугацаат хөрөнгө оруулалт, итгэлцлийн

сан, цахим төлбөрийн үйлчилгээ гэх мэт олон төрлийн санхүүгийн үйлчилгээ санал

болгодог. 2007-2011 оны хооронд ББСБ-ын зээллэг 26 саяас 79 сая долларт хүрч гурав

дахин өссөн ба 2011 оны нийт ЖДБ-ийн авсан зээлийн 8 хувийг эзэлжээ. Тийм боловч тэд

өөрсдийнх нь өсөлтийг нь хязгаарлаж буй санхүүжилтийн эх үүсвэрийн нилээн том

асуудлуудтай тулгарч байна. ББСБ-ыг хадгаламж авахыг зөвшөөрдөггүй ба голчлон тэд

өөрсдийн суурь хөрөнгө болон банк болон гадаадын байгууллагуудаас авсан зээлээс

хамаарч үйлчилгээгээ санхүүжүүлж байна.

13. ББСБ ба ХЗХ-ны үйл ажиллагааг зохицуулагч Санхүүгийн Зохицуулах Хороо

нь удирдлагын нөөцийг үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ цаашид энэ салбарын

өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Хөрөнгийн зах

зээлийн хэсэгт мөн дурдсанчилан СЗХ өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагаа

хэрэгжүүлэхийн тулд орон тоо, технологи болон чадавхидаа томоохон хөрөнгө оруулалт

хийх хэрэгтэй. Мөн удирдлага, хяналтын нөөцөө зөв хуваарилах зорилгоор ББСБ ба

ХЗХ-уудыг хэмжээ ба эрсдлээр нь ангилах тал дээр анхаарч, хадгаламж авах эрхгүй

ББСБ-уудад тавих шаардлагуудад болгоомжтой хандах хэрэгтэй юм.

Б. Баталгаат арилжаа, Төлбөрийн чадваргүй байдал ба Дампуурлын тогтолцоо

14. Хууль эрх зүйн тогтолцооны зарим бэрхшээлүүд Монгол улс дахь зээлийн

хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. 7 Ялангуяа баталгаат арилжааны бодлого үйл

ажиллагаа, нэхэмжлэлийн шаардлага, шүүх болон удирдах байгууллагуудын зүгээс

дампуурал болон төлбөрийн чадваргүй байдлын дэглэмд үзүүлэх дэмжлэг зэрэг анхаарвал

зохих чухал асуудлууд байна.

15. Орчин үеийн баталгаат арилжааны тогтолцоо нь зээлдэгчдийг хөдлөх

хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрдөг ба үүний гол чухал хэсгүүдэд: (i) өргөн хүрээнд

баталгаа болж чадах хөдлөх хөрөнгө; (ii) хүүгээр өрсөлдөх тодорхой дүрмүүд; (iii)

баталгааны хүүгийн бүртгэлийн төвлөрсөн цахим систем; болон (iv) баталгааны хүүг үр

дүнтэй, бага зардлаар хэрэгжүүлэх. Монголд хөдлөх хөрөнгийн Барьцааны Хууль

хараахан батлагдаагүй, төвлөрсөн хөдлөх хөрөнгөний бүртгэл байхгүй (нилээн хэдэн

тусгай бүртгэлийн газруудтай) ба хөдлөх хөрөнгийн санхүүжилтийн талаарх мэдээлэл

ховор. Хууль, эрх зүйн орчин болон хяналт-зохицуулалтын хүрээг сайжруулж, төвлөрсөн

нэгдмэл хөдлөх хөрөнгөний бүртгэлийн газрыг бий болгон ба зээлдэгч болон

зээлдүүлэгчдэд зориулсан сургалт зэрэг нь Монгол улсад нэн тэргүүний ач холбогдолтой

байх хэрэгтэй юм. Үр ашигтай баталгаат арилжааны тогтолцоо нь хөдлөх хөрөнгө болон

хязгаарлагдмал үл хөдлөх хөрөнгө өргөнөөр эзэмшдэг ЖДБ-т зориулсан зээл олголтыг

хялбарчлах болно.

7 Илүү дэлгэрэнгүй анализ нь одоогоор Дэлхийн Банкнаас хийгдэж байгаа Төлбөрийн Чадваргүй Байдал

болон Зээлдэгчдийн Эрх тайланд мэдээлэгдэх болно

Page 12: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

9

16. Шүүхийн шийдвэр биелүүлэх нь шүүхийн шийдвэр гаргуулахаас илүү хэцүү

болсон өнөө үед Зээлдэгчдийн эрхийн асуудал Монголын хууль эрх зүйн орчны

тулгамдсан асуудал болоод байна. Өртэй этгээдийн зүгээс төлбөр саатуулах тактик,

шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны идэвхигүй сул байдал, үл хөдлөх хөрөнгөний

үнэлгээний дүрэм журам дахь үр дүнгүй зохицуулалтууд, түүнчлэн дуудлага худалдаан

дахь хэвийн бус үйл явц зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэхэд томоохон

бэрхшээл болж байна. Иймд баталгааны хүүгийн албадлагыг шүүхээс гадуур

хэрэгжүүлэхийг зөвшөөрөх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн оновчтой дэглэм

тогтоон мөрдүүлэхийг эрх бүхий байгууллагуудад зөвлөж байна.

17. Одоогийн хууль эрх зүйн тогтолцоо нь бизнесийн туршлага болон өөрчлөн

байгуулалтад зориулж зээл олгох сонирхолыг төрүүлэх эсхүл хямралд орсон

бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийхийг дэмжихгүй байна. Хуулийн зохицуулалтыг

алдагдал болон дансны хасагдуулгад татварын хөнгөлөлт үзүүлэх, санхүүгийн

байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийн гэрээний хэлэлцээрийг зааварчлах, албан бус

гэрээний тусламжтайгаар төлбөрийн чадваргүй болсон үед заавал биелүүлэх

төлөвлөгөөнд хялбар байдлаар шилжих арга хэрэгслээр хангадаг байх зэргээр өөрчлөх

хэрэгтэй юм. Нэмж дурдахад, Дампуурлын тухай хууль нь шаардлага хангахгүй байна

гэдэг нь харагдсан бөгөөд дампуурлын процедурыг бараг хэрэгжүүлдэггүй учир баталгаат

зээлдэгчид дампуурлын процессоос ихээхэн алдагдал хүлээдэг юм. Үндсэндээ бүх

процедур нь бизнесийн байгууллагыг хэрхэн татан буулгах талаар байгаа юм.

18. Төлбөрийн чадваргүйн байдлын үед баримтлах дэглэмийг бүрэн шинэчлэх нь

ЖДБ-ийн санхүүжилтийн нөхцөлийг сайжруулахад маш чухал ач холбогдолтой юм.

Шинэ хууль эрх зүй нь хямралд өртсөн бизнесүүдийн үнэ цэнийг хамгаалах, төлбөрийн

чадваргүйн тогтолцоо, арилжааны болон компаний тухай хуулийг хооронд нь уялдуулах,

Монголын хууль тогтоомжийн хүрээг олон улсын стандартад нийцүүлэх, албан бус

бүтцийн өөрчлөлтийн зөвшилцлийг төлбөрийн чадваргүй байдлын төлөвлөгөөнд түргэн

шилжүүлэх, хил дамнасан төлбөрийн чадваргүй байдлын удирдамж боловсруулах зэрэгт

чиглэгдэх хэрэгтэй юм.

19. Баталгаат арилжаа, дампуурлын болон төлбөрийн чадваргүйн хуулийг

амьдралд хэрэгжүүлэхэд үр нөлөө бүхий шүүх тогтолцоо шаардлагатай бөгөөд энэ нь

бас нэг бэрхшээлийг бий болгож байна. Холбогдох хэргийн гаралт өндөр, хуульчдын

мэргэшлийн дутмаг байдал, төлбөрийн чадваргүй байдлын үед ажиллах бүрэн эрхт

төлөөлөгчдийн хяналт муу эсвэл хатуу тогтоосон стандарт байхгүй зэрэг бэрхшээл байгаа

нь хуульчдын чадавхийг хангалттай хэмжээнд хүртэл нь бэхжүүлэх тал дээр удирдлагын

зүгээс анхаарлаа хандуулах хэрэгтэй юм.

В. Зээлийн Мэдээллийн Систем

20. МБ дахь зээлийн бүртгэл мэдээллийн санд улс орны хэмжээн дэх бүх

зээлдэгчдийн мэдээллийг оруулж санг өрөгжүүлсэн. МБ банкууд болон зах зээлд

оролцогч ББСБ-уудад зээлийн мэдээллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа

бөгөөд мэдээллийн чанар нь зах зээлийн шаардлагад нийцэж байна. Мөн хувийн зээлийн

мэдээллийн алба (ЗМА) нь арилжааны банкуудад байгуулагдсан боловч хараахан

үйлчилгээ үзүүлж эхлээгүй байна. Зээлийн мэдээллийн тухай хуулиар (2011 оны 12 сард

Page 13: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

10

батлагдсан) хувийн ЗМА нь Монгол Банкнаас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө

авах ѐстой. Зээлийн мэдээллийн санг зээлдэгч байгууллагууд (банк, ББСБ, ХЗХ) болон

холбогдох төрийн агентлагын зүгээс гэрээний үндсэн дээр өгсөн мэдээллээр байгуулах ба

зээлийн оноо болон зээлийн зэрэглэл тогтоох гэх мэт нэмэлт үйлчилгээг үзүүлэх болно.

21. Нийт зээлийн мэдээллийн системийн үйл ажиллагааны тэнцвэртэй тогтолцоог

бий болгохын тулд МБ Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан зохицуулалтуудыг

саадгүй хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа: (i) зээлийн мэдээлэл цуглуулах, ашиглах,

хадгалах, шилжүүлэх, мөн үйлчилгээний үнэ тогтооход баримтлах дэлгэрэнгүй

шаардлагууд; (ii) ѐс зүйн дүрэм; (iii) ЗМА-д лиценз олгохоос татгалзах, түр болон

бүрмөсөн хүчингүй болгох тухай журам болон (iv) бүтцийн өөрчлөлт хийх татан буулгах

процесс зэргийг тодорхой заах хэрэгтэй. МБ өөрийнх нь лиценз бүхий зээлийн

мэдээллийн албад хоорондоо мэдээлэл солилцох боломжтой байх зөв тогтолцоог бий

болгох нь маш чухал. МБ-ны зүгээс хувийн ЗМА-ны үйл ажиллагааг хянах процессийг

илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Хууль эрхзүйн болон зохицуулалтын хүрээнд

мэдээллийг зөв болгож засварлахад мэдээллийн субьектуудын эрхийг хамгаалах

асуудлыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай.

Г. Санхүүгийн Хүртээмжийг Технологи Хэрэглэн Сайжруулах

22. Эрх бүхий байгууллагуудын дэмжлэгтэйгээр орчин үеийн технологийн

хэрэглээ сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн. МБ нь картын процессийн үндэсний

платформыг байгуулж дебит, кредит картуудын хэрэглээг дэмжихэд идэвхитэй үүрэг

гүйцэтгэсэн. 2009 онд МБ дотроо карт гаргагч байгууллагуудын лицензжүүлэлтийг

багтаасан картын төлбөр тооцооны нэгдсэн систем (клиренг) -ийн дүрмийг баталсан.

2010 оны эхээр Банк хоорондын төлбөрийн картын төвлөрсөн сүлжээг МБ болон системд

оролцогч арилжааны 9 банкны оролцоотойггоор эхлүүлсэн. 2011 оны эхний хагас жилийн

байдлаар картын үйлчилгээний сүлжээний бүх оролцогчдыг хамруулаад 410 АТМ, 4956

POS терминал, 2076 POB терминал үйлчилгээ үзүүлж байна. 2011 оны дунд гэхэд

Монголд 2 саяас илүү карт эзэмшигчид, үүнээс дөрөвний нэг нь карт идэвхитэй

хэрэглэгчид байв. МБ жижиг хот суурин газар болон хөдөө орон нутагт картын хэрэглээнд

шаардагдах дэд бүтцийг байгуулж цахим төлбөрийн хэрэгслүүдийн үндэсний платформыг

өргөжүүлэхээр төлөвлөж, мөн чип бүхий үндэсний кредит картыг санал болгох гэж байна.

23. Банкууд мобайл банкийг бага зардалтай хүргэлтийн суваг болгон ялангуяа

алслагдсан болон хөдөө орон нутагт ихээр ашиглаж байна. Өнгөрсөн 2 жилд мобайл

банкны үйлчилгээ ихээр тархаж арилжааны 9 банк болон цөөн тооны ББСБ-ууд энэ

үйлчилгээг санал болгож байна. Мобайл гар утасны банк нь 4 оператораар дамждаг ба

банкууд нь үр ашигтай гэж сонгосон нэг оператортай хийсэн гэрээгээр хэрэглэгчидтэйгээ

харилцаж байна. Интернет банк нь мөн шинэлэг, түргэн тархаж буй бүтээгдэхүүн юм.

Засгийн газрын санаачлагууд болох Цахим Монгол үндэсний хөтөлбөр зэрэг нь

интернетийн ойлголт ба хэрэглээг орон даяар сайжруулж байна. МБ нь үйлчилгээний

өртгийг бууруулах боломжтой хамгийн сайн стандарт бүхий интернет ба мобайл банкны

үйлчилгээний үндэсний платформыг байгуулах, чадвартай банк бус санхүүгийн

байгууллагуудыг энэ системд нэгдэн орохыг зөвшөөрөх болон хэрэглэгчийн хамгаалалтыг

сайжруулах зэрэгт тэргүүлэн оролцож байна.

Page 14: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

11

Д. Хэрэгчлэгчийн Хамгаалалт ба Санхүүгийн Боловсрол8

24. Хэрэглэгчийн хамгаалалт ба санхүүгийн боловсрол нь санхүүгийн системд

итгэх итгэлийг бататгах болон санхүүгийн зах зээлийн цар хүрээг нэмэгдүүлэх зэрэгт

ихээхэн чухал юм. Монгол дахь санхүүгийн салбарын хөгжлийн хурдтай ахиц болон

хэрэглэгчдэд шинээр эрсдэл авчрах технологийн инновациуд зэрэг нь хэрэглэгчийн

хамгаалалт болон санхүүгийн боловсролын асуудлыг ихээхэн чухал болгоод байна.

Жишээ нь Монголд зээлийн хүүг жилийнхээр биш сарын сууриар нь нэрлэж иш татах нь

энгийн үзэгдэл болсон. Том банкнууд өөрсдийн санал гомдлын дотоод механизмаа

хэрэглэгчийн санал гомдлуудыг хүлээн авах хэлбэрээр байгуулсан боловч энд санхүүгийн

талаарх гомдол шийдвэрлэх хараат бус бүтэц алга байна. Монголд хэрэглэгчийн эрхийн

хамгаалаллын ерөнхий хууль байгаа боловч нарийн тодорхой санхүүгийн хэрэглэгчийг

хамгаалах хууль байхгүй. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах институцийн хүрээ

тодорхой биш бөгөөд хэрэглэгчийн хамгааллын нарийвчилсан заалтуудыг хуульчлах

хэрэгтэй байна. Хэрэглэгчийг хамгаалах сайн тогтолцоо нь: (i) шударга бус байдал ба

залилангийн үйлдлээс хамгаалах; (ii) бүтээгдэхүүн ба үнэ тарифын мэдээлэлд нээлттэй,

энгийн хэллэг хэрэглэх шаардлага тавьж хэрэглэгчид санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг

хооронд нь хялбар байдлаар харьцуулж чаддаг байдлаар ил тод байдлыг сайжруулах; (iii)

хэрэглэгчийн гомдол ба маргаануудыг шийдэх үр өгөөжтэй, шударга механизмыг бий

болгох хэрэгтэй.

Е. Санхүүгийн хүртээмжтэй холбоотой Засгийн газрын бодлого, хөтөлбөрүүд

25. ЖДБ-ийн тоо болон бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорилгоо болгож, салбарын

өрсөлдөөнийг сайжруулах, бизнесийн чадавхийг дээшлүүлэхийн тулд Засгийн газар

ЖДБ-ийг дэмжих хөтөлбөрүүдэд ихээхэн хөрөнгө зарцуулж байна. ЖДБ-ийн Зээлийн

Хөтөлбөр нь одоогоор Засгийн газрын хамгийн том санаачлага бөгөөд аймгийн

зөвлөлүүдээр шалгагдаж, шалгуурт тэнцэж буй ЖД бизнесүүдэд урт хугацааны зээлийг

банкуудаар дамжуулан олгодог. Төсвийн зардлын томоохон хэсгийг эзэлдэг (2011 онд

ДНБ-ний 3 орчим хувь)-ийг харгалзан хөтөлбөрийн тархац, нэмэгдэх байдал болон

тогтвортой ажиллах чадвар зэрэг үзүүлэлтээр өнөөг хүртэл хэрэгжсэн үр дүнд хараат бус

байдлаар үнэлгээ хийлгэхийг Монгол улсын Засгийн газарт зөвлөж байна.

26. Санхүүгийн байгууллагуудтай хамтран эрсдлээ хуваалцдаг, төрөөс

санхүүжилт бүхий зээллэгтэй холбоотой гажуудлаас зайлсхийсэн, өртөг зардал

багатай, зах зээлд суурилсан тийм механизмуудыг шийдвэр гаргагчид цаашид

анхаарч үзэх хэрэгтэй. Зээлийн Батлан даалтын Сан (ЗБДС) нь төр-хувийн түншлэлийн

хүрээнд голчлон ЖДБ-ийн үйлдвэрлэгчдэд зориулан зээл олгох банк болон ББСБ-уудад

баталгаа гаргах зорилгоор байгуулагдаж байна. Шинэ ЗБДС нь үр дүнтэй байх зорилгоор

ЗБДС нь эхлэлийн хангалттай хөрөнгөтэй, өөрсдийн ашиг хүртэгчидээ сайтар

тодорхойлж чаддаг, нэмэлт үйлчилгээг санал болгодог мөн оролцож буй санхүүгийн

8Энэ талаарх илүү дэлгэрэнгүй дүгнэлтүүд, зөвлөмж нь Дэлхийн Банкны Хэрэглэгчийн Хамгаалал ба

Санхүүгийн Мэдлэгийн Тойм нь 2012 оны намар хэвлэгдэхээр хүлээгдэж буй хэвлэлд бичигдэх болно.

Page 15: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

12

байгууллагууд нь эрсдэлийн хүчирхэг удирдлагатай байдаг зэргийг баталгаажуулсан

зохицуулалтын хүрээг бүрдүүлэх нь чухал болно.

III. ХӨРӨНГӨНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ

A. Хөрөнгөний Зах Зээлийн Өнөөгийн Байдал

27. Ирэх арван жилийн хугацаанд улс орны хүсэн хүлээж буй өсөлтийн хурдацыг

банкны салбар давамгайлсан санхүүгийн зах зээл бүхий хөгжил муутай, эвдэрхий

тоноглолтой хөрөнгөний зах зээл дэмжихээр харагдаж байна. Банк бус санхүүгийн

салбар нь санхүүгийн салбар дахь нийт хөрөнгийн дөрөв хүрэхгүй хувийг, хөрөнгийн зах

зээл нь нэгээс бага хувийг бүрдүүлж байна. Урт хугацааны хөрөнгө оруулалтын

боломжит хэрэгслүүд хязгаарлагдмал ба дамжуулан арилжах болон мэргэжлийн хөрөнгө

оруулагч байгууллагын аль алиных нь бааз суурь хоцрогдсон. Бондын зах зээл маш

жижиг хэвээр.

28. Өнгөрсөн хоѐр жилийн туршид эрх баригчдын зүгээс зардал-үр ашгийн хувьд

хуримтлуулагчид болон зээлдэгчдийн шаардлагад нийцэж чадах сайтар төрөлжсөн

санхүүгийн зах зээлийн хэрэгцээг үнэлэх байдал өссөөр байна. Гол үр дүн нь 2010 онд

Лондонгийн Хөрөнгийн Биржийн Групп (ЛХБГ)-тэй байгуулсан Монголын Хөрөнгийн

Биржийг (МХБ) стратегийн түншлэлийн хүрээнд хамтран шинэчлэх стратеги юм.

Төслийн зорилго нь Монголын хөрөнгөний зах зээлийг дэлхийн хэмжээний зах зээл буюу

олон улсад зөвшөөрөгдсөн стандартын дагуу ажиллуулах, улмаар Ази дахь ЛХБГ-ийн гол

түншлэгчдийн нэг болгон хөгжүүлэх явдал юм. Төслийн эхний шатанд ЛХБГ Монголын

хөрөнгийн биржтэй хамтран, Үнэт цаасны төлбөр тооцооны төв (ҮЦТТГ) болон Үнэт

цаасны төвлөрсөн хадгаламжийн төв(ТҮЦХГ)-ийг шинэчлэх ба эцэст нь МХБ-г хувьчлах

боломжийг судлахаар ажиллаж байна.

29. Дотоод дахь эдийн засгийн өсөлтийн хурдацын талаар МХБ-ийн

гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд сэтгэл хөдөлгөм байдлаар тусгагдсан байна. Хувьцааны

үнийн индексүүд, зах зээлийн капиталжилт, хийгдсэн арилжааны тоо зэрэг нь өнгөрсөн 2

жилийн туршид хурдтай өсчээ. 2011 оны сүүлээр МХБ-ийн зах зээлийн капиталжилт 794.6

тэрбум төгрөгөөр буюу 2010 онтой харьцуулахад 58 хувиар өсч 2.2 их наяд төгрөг (1.6

тэрбум америк доллар)-т хүрчээ. МХБ-ийн үнийн индекс ба гүйлгээний эргэлт 2009-2011

оны туршид өсч МХБ нь дэлхийд хамгийн амжилттай ажиллаж байгаа хөрөнгийн

биржүүдийн нэг болов.9

30. Хэдий тийм боловч Монголын хөрөнгийн бирж нь маш жижиг бөгөөд хөрвөх

чадваргүй байна. Хувьцааны зах зээлийн ДНБ-тэй харьцах харьцаа 2010 онд хамгийн

ихдээ 16 хувьтай байсан.10 Арилжааны самбарын жагсаалтад орсон компаниуд нь тооны

хувьд бага, хэмжээ нь жижиг ба эргэлт нь бусад ижилхэн томорч буй зах зээлийн

биржүүдтэй харьцуулахад хамгийн бага нь байна. Хөрөнгийн зах зээлийн гүнзгийрэлт нь

9 МХБ-ийн Топ-20 индекс нь 2011 онд 46.9 хувиар өссөн.

10 Харьцуулбал Шри Ланкийн зах зээлийн капиталжилт нь ДНБ-ний 40 хувь, Индонезийнх ДНБ-ний 50

хувьтай байна.

Page 16: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

13

хувьцааны нийлүүлтийг ихэсгэх алхамыг нэн тэргүүнд тавих шинэчлэлийн хөтөлбөрийг

өргөн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлэхийг шаардана. Шинэчлэлийн гол асуудлуудын

талаар доор дэлгэрэнгүй дурдав.

Б. Зохицуулалтын Хүрээг Сайжруулах

31. Хууль эрхзүйн болон зохицуулалтын хүрээг шинэчлэх нь Монголын

хөрөнгөний зах зээлийг гүнзгийрүүлэх зайлшгүй чухал урьдач нөхцөл юм. Үнэт

цаасны зах зээлийн тухай хууль (ҮЦЗЗТХ) нь Монгол дахь үнэт цаасны зохицуулалтын

хүрээг олон улсын хамгийн сайн стандартуудтай нийцүүлэх байдлаар хийгдэж байна.

Ялангуяа хадгаламжийн бичиг болон МХБ-наас гаргах үнэт цаас худалдан авахыг

хориглосон этгээдийн жагсаалт зэрэг инновацийн шинэлэг бүтээгдэхүүнүүд шинэ

хуулиар зохицуулагдахаар хүлээгдэж байна. Дараах чухал бодлогын асуудлуудыг хөндсөн

хоорондоо уялдаа бүхий асуудлууд нэн даруй батлагдах нь чухал юм: (i) ялангуяа

жагсаалттай холбоотойгоор СЗХ ба МХБ-ийн хүлээх үүрэг харицлагыг тодорхойлох; (ii)

зах зээлд суурилсан урьдчилсан шинжилгээний системийг чадварлаг үнэлгээний

экспертүүдээр гүйцэтгүүлэх; (iii) IPO жагсаалтыг дэмжих спонсорын системийг оруулж

МХБ-ийн урьдчилсан шинжилгээний системийг бэхжүүлэх; (iv) СЗХ-ны дотоод систем,

процессүүдийг дахин нягталж “checks and balances” (аль нэг байгууллагад хэт их эрх мэдэл

төвлөрөхийг хязгаарлах засгийн газрын дотоод систем) тогтолцоо зохицуулалтын

шийдвэрүүд дээр зохистой ажиллаж байгаа эсэхийг бататгах; (v) хэрэглэгчдэд хөрөнгө

оруулалтын зөвлөгөө өгдөг "Хэрэглэгчээ Тань"(ХТ) хэмээх үүргийг зохицуулалтанд

хамрагдаж буй байгууллагуудад нэвтрүүлэх.

В. Хяналтын Үр Дүнтэй Байдлыг Сайжруулах

32. Хөрөнгөний зах зээлийн нарийн төвөгтэй болон хүндрэл бэрхшээлтэй

хяналтыг үр ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд үүрэг хариуцлага нь өндөр байх

шаардлагын үүднээс СЗХ нь хангалттай санхүүгийн нөөц болон үйл ажиллагааны

хараат бус статустай байх ѐстой. СЗХ хуулийн тогтолцоон дахь цоорхойг нөхөх,

зохицуулалт, хяналт, засаглал, дотоод удирдлага, нягтлан бодох бүртгэл ба аудитын

процесс зэргийг чангатгах олон асуудлуудтай тулгардаг. Хөрөнгийн зах зээлийн түргэн

шинэчлэлттэй хамт СЗХ-нд: (i) үйл ажиллагааны хараат бус байдал; (ii) хүний болон

санхүүгийн нөөцийн боломжийн түвшин (жишээ нь СЗХ холбогдох хураамжуудыг өөртөө

төвлөрүүлэхийг зөвшөөрөх мөн хөрөнгийн бирж дээр хийгдэж буй худалдах болон

худалдан авалтын арилжааны төлбөр тооцооны хураамжын багахан хувийг хуваалцах);

(iii) ажилтнууд үйл ажиллагаа явуулах явцад тэдний эсрэг гарч болох хууль ѐсны үйл

ажиллагааны эсрэг илүү хүчтэй хуулийн хамгаалалт оруулах зэрэг зүйлс хэрэг болох

болно.

Г. Зах Зээлийн Дэд Бүтцийг Шинэчлэх

33. Удирдлагуудын зүгээс амлаж байгаа хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн

шинэчлэлийг магтууштай. МХБ, ҮЦТТТ, ҮЦТХ, ба СЗХ-уудын дундын хэрэглээнд

ашиглагдах орчин үеийн, автоматжсан хяналт, арилжааны болон төлбөр тооцооны систем

МХБ дээр суурилагдаж эхлээд байна. Хэдий тийм боловч зах зээлийн бэлэн байдлын

дүгнэлтийг хараат бус мэргэжлийн компаниар хийлгэх нь чухал юм. Шинэ системд

Page 17: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

14

төлбөр тооцооны баталгааны механизм11 дутуу байх шиг байна; энэ нь төлбөр тооцооны

эрсдэлийг багасгахад чухал бөгөөд үүнийг зуучлагчдад зориулсан тохиромжтой

капиталын стандартуудтай хослуулах хэрэгтэй. Мөн системд тодорхой бус зүйлсийг

багасгахын тулд зах зээлийн бүх оролцогчид болон холбогдох хувьцаа эзэмшигчдийн

үүрэг, хариуцлагуудыг дэлгэрэнгүй байдлаар оруулж өгөх хэрэгтэй.

Д. Дотоодын Бонд ба Хувьцааны Зах Зээлийг Бэхжүүлэх

34. Засгийн газрын өрийн удирдлагад 2008 оноос хойш зарим сайжрилт гарч хэд

хэдэн чухал шинэчлэлийг эхлүүлсэн боловч эдгээр томоохон дэвшил нь үндэсний

валютын бондын зах зээлийг найдвартай хүчирхэг байдлаар хөгжүүлэхийг шаардсаар

байна. СЯ бондын дуудлага худалдааг урьдчилан товлохгүйгээр төлөвлөдөг ба засгийн

газрын бондыг МХБ-ээр дамжуулан зохистой бус байдлаар гаргадаг. Өнөөдрийг хүртэл

171 сая америк долларын бонд гаргасан. Энд бондын мэдээллийн нэгдмэл цогц бааз болон

зах зээлийн өгөөжийн муруй байхгүй байгаа нь бондын үнэ тогтоолт нь зах зээлд

суурилсан мэт харагдахгүй байна. Засгийн газрын бондын зах зээлийн сул байдал нь

корпорацийн бонд болон өнөөг хүртэл арван нэгхэн сая долларын хэмжээтэй гаргасан

дериватив /үүсмэл санхүүгийн хэрэгсэл/-ын зах зээлийн хөгжилд садаа болж байна.

Ихэнх монголын компаниуд санхүүжилтээ аль нэгэн банкнаас эсвэл гадаадаас олохыг дээр

гэж үзэж байна.

35. Төсвийн зорилгуудаас гадна улсын өрийн удирдлага нь зах зээлийн хөгжил ба

хөрвөх чадварын зорилтуудыг тунгаан үздэг байх хэрэгтэй. Ил тод байдал ба зах

зээлийн оролцогчдын төлөвлөх ур чадвар ба засгийн газрын төсвийн шаардлагыг шингээх

чадвар зэргийг сайжруулахын тулд Өрийн удирдлагын алба нь дуудлага худалдааны

календарь, дуудлагаар худалдаалагдах бондын зорилгыг улирал тутамд тусгай дугаараар

хэвлэн гаргахыг бодож үзэх хэрэгтэй. Засгийн газрын ба корпорацийн бондыг анхдагч

арилжааг хийхэд МХБ-ийн дуудлага худалдааны системийг ашиглах нь тохиромжтой

эсэхийг ЗГ ахин харгалзан үзэх хэрэгтэй ба анхдагч дилерийн систем нэвтрүүлэх боломж

үндэслэлийг мөн бодолцох хэрэгтэй. Засгийн газрын бондын загвар нь стандартчилагдах

хэрэгтэй ба бонд гаргалт нь олонхийн мэдэх хязгаарлагдмал тоогоор, жишиг

хугацаануудад төвлөрч байсан.

36. Хувьцааны зах зээлд томоохон хувьцаа гаргагчид байхгүй, үнэлгээний явц

муу, хөрөнгийн зах зээлд зуучлагчдын чадавхи сул, хөрөнгө оруулагчийн бааз суурь

өргөн биш, бүтээгдэхүүний хүрээ хязгаарлагдмал зэрэг нь өсөлтийг хязгаарлаж

байна. МХБ-ийн гол бэрхшээл нь томоохон хэмжээний маш цөөн тооны компани "цэнхэр

чип" –н жагсаалтад багтаж байна 12 . Ихэнх монголын компаниуд өөрсдийн орлогоо

хангалттай хэмжээнд ил тод болон нарийвчлалтай 13 байдлаар мэдээлдэггүй нь үнэлгээг

11

ССҮХ-ийн баг МХБ дэх ЛХБГ-ийн төлөөлөгчөөс төлбөр тооцооны баталгааны механизмын талаар санал

оруулан СЗХ-оор хэлэлцэж байгаа талаар мэдээлэл авсан. 12

Жагсаагдсан компаниудын зөвхөн зургаа нь 5 сая америк доллараас дээш зах зээлийн капиталжилттай

байна.

13 МХБ-ийн 2010 оны Жилийн тайлангаар зөвхөн 151 компани өөрсдийн жилийн санхүүгийн тайлангаа 2010

онд хүргүүлсэн ба зөвхөн 159 компани жилийн тайлангийн хурлаа хувьцаа эзэмшигчиддээ зарласан байна.

Page 18: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

15

төвөгтэй болгож байна. Хэдийгээр засгийн газар төрийн өмчийн хөрөнгийг жагсаалтаар

хувьчилсан нь МХБ-ийн өсөлтөд нэмэр болсон ч урьдчилан хийсэн үнэлгээнд олон муу

үзүүлэлттэй, хангалтгүй санхүүгийн мэдээлэлтэй компаниудыг оруулсан юм. Ихэнх

хөрөнгөний зах зээлийн зуучлагчид нь муу капиталжсан, идэвхигүй, эсхүл хадгалагчид

болон урт хугацаат хөрөнгөний зах зээлийн хооронд сайн зуучилж чадахгүй байна.14 Мөн

жижиг хувьцааны соѐл ба хөрөнгө оруулагчийн доогуур түвшний мэдлэг нь хувьцааны зах

зээлд итгэх итгэлийг улам дордуулж байна.

37. МХБ дээр чанартай хувьцаа гаргагчдыг жагсаалтанд оруулахын тулд СЗХ нь

хууль эрхзүйн болон институцын тогтолцооны гол элементүүд байгаа эсэхийг

бататгах, түүнчлэн зах зээлд суурилсан үнийг илрүүлэн тогтоох процессийг

зөвшөөрөх хэрэгтэй. Цаашилбал СЗХ нь гадаад оролцогчдын жагсаалт эсвэл давхар

бүртгэлийн жагсаалтыг хөнгөвчлөх асуудлыг хариуцах хэрэгтэй ба энэ нь хадгаламжийн

бичгийг оролцуулаад МХБ-ээс зөвшөөрөгдөх өргөн хүрээний бүтээгдэхүүнд багтсан байх

нь чухал.

Е. Хөрөнгө Оруулагч байгууллагын Хүчирхэг суурийг бий болгох

38. Монгол дахь хөрөнгөний зах зээлийн хөгжлийн хамгийн чухал хэмжээсүүдийн

нэг нь төрөлжсөн мэргэжлийн хөрөнгө оруулагч байгууллагууд буюу хамтын болон

хөрөнгө оруулалтын сан түүнчлэн хадгаламжийн бусад хэлбэрийн гэрээгээр ажилдаг

тэтгэврийн сан ба даатгалын компаниуд зэргийг багтаасан хөрөнгө оруулагчийн

баазыг хөгжүүлэх хэрэгтэй юм. Эдгээр нь урт хугацааны капиталын хуримтлалд

зориулсан институцүүдийн хүрээг хангадаг ба урт хугацааны өрийн бичиг болон

хувьцааны хөрөнгө оруулалтын эрэлтийг хангах тогтвортой эх үүсвэр нь болдог. Даатгал,

тэтгэврийн салбарууд мөн бусад төрлийн гэрээт хадгаламжийн байгууллагууд нь Монголд

хөгжөөгүй бөгөөд тэдгээр нь хувьцаа болон бондын хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт

хийхгүй байна. Хувь хөрөнгө оруулагчид ҮЦТХТ-д байгаа нийт дансны 99.8 хувийг

бүрдүүлж байна. Тийм боловч эдгээр дансны 60 хувиас илүү нь зогсонги буюу арилжаанд

оролцдоггүй гэдгийг анхааруулж тэмдэглэх ѐстой юм.

39. Хөрөнгө оруулагчийн хүчирхэг бааз суурийг хөгжүүлэхэд: (i) мэргэжлийн

хөрөнгө оруулагчдыг өсч дэвжихэд банкны гүйцэтгэх үүрэг ролийг илүү идэвхитэй

болгох нөхцөлүүдийг бий болгох; (ii) арилжааны банкууд, даатгал, тэтгэврийн

сангуудын зохицуулалтууд нь урт хугацаат хөрөнгийн зах зээл дэх хувийн хэвшлийн

тэлэлттэй нийцсэн байх; (iii) түргэн өсч буй баялгийн менежментийн үр дүнд үүсэн гарч

байгаа дараачийн зохицуулалтын арбитрын боломжуудад хяналт-шинжилгээ хийх зэрэг

юм. Хөрөнгө оруулагчийг хамгаалах хүчирхэг систем байгуулах хүчин чармайлт гаргахын

зэрэгцээ олон нийтийн ойлголт ба хөрөнгө оруулагчийн боловсролыг сайжруулах нь зах

зээлийн хөгжлийг сайжруулах нэмэлт хүчин чармайлтууд болох ѐстой.

40. Зохицуулалтын систем нь корпорацийн засаглал, нээлттэй байдал, ялангуяа

үнэ бүрдэлтийн үйл явцын шинж чанарыг баталгаажуулахад шаардагдах

14

Монгол дахь лицензтэй 88 брокер дилерүүдээс зөвхөн нэг л компани МХБ дээрх нийт арилжааны 50-иас

илүү хувийг гүйцэтгэж байна.

Page 19: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

16

санхүүгийн нээлттэй байдал зэрэгт анхаарлаа хангалттай хэмжээгээр хандуулах

ѐстой. Санхүүгийн нээлттэй байдлыг доороос дэмжиж байдаг нягтлан бодох бүртгэлийн

болон аудитын стандартууд нь найдвартай байдлыг бий болгоход чухал үүрэгтэй.

Ё. СЗХ, МХБ болон санхүүгийн зах зээлд зуучлагчдын чадавхийг бэхжүүлэх

41. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг даган гарч ирэх бэрхшээл болон төвөгтэй

байдлуудыг даван дийлэхийн тулд СЗХ, МХБ ба зах зээлийн оролцогчдын чадавхийг

сайжруулах хэрэгтэй. Зах зээл дэх хөгжил, шинэ бүтээгдэхүүнүүдээс хоцрохгүй алхахын

тулд системтэй сургалтыг СЗХ, МХБ, ба ҮЦТТТ-ын түвшин бүрт төлөвлөж явуулах

хэрэгтэй юм. Клиринг ба төлбөр тооцооны систем нь Т+3 д шилжиж байгаатай

холбогдуулан СЗХ, МХБ ба ҮЦТТТ-ийн албан хаагчдад эрсдэлд суурилсан хяналтын арга

болон шаардлагатай чадваруудыг суулгаж өгөх нь зайлшгүй хэрэгтэй юм.

42. Эцэст нь урагш хөтлөх шинэчлэлийн арга хэмжээнүүдэд нэн тэргүүний ач

холбогдол өгөхөд анхаарах нь чухал. Энэ ч утгаараа Монголын урт хугацаат хөрөнгийн

зах зээлийн хөгжлийн ирэх 5 жилийн зураглал нь холбогдох бэрхшээлтэй асуудлуудыг

тодорхойлох болон хувьцаа эзэмшигчдийн хоорондын хамтын ажиллагааг бататгахад

маш чухал ач холбогдолтой юм.

IV. ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ

A. Орон Сууцны Санхүүжилтийн Зах Зээлийн Ерөнхий Байдал

43. 2008-2009 оны хүнд хямралын дараа Монголын орон сууцны санхүүжилтийн

зах зээл түргэн сэргэсэн. 2009-2011 онуудын хооронд багцын үлдэгдэл нь 190 хувь өсч

482 сая америк доллар хүрчээ. Энэ нь 2010 оны ДНБ-ний 8 хувь ба 2011 оны банкны

салбарын зээлийн дансны 12 хувь юм. 2011 оны байгууллагад зориулсаг ипотекийн

зээлийн дундаж хэмжээ 32 сая ТӨГ (24,000$ ) байсан ба дундаж зээл-үнийн (ЗҮХ) харьцаа

нь 70% байв. Ихэнх зээл нь Улаанбаатар болон түүний эргэн тойронд нь төвлөрч байна.

44. Орон сууцны санхүүжилтийн эрэлт өсч байгаа хэдий ч орон сууцны зах зээл

болон шаардлагатай чухал дэд бүтэц хөгжөөгүй байна. Улаанбаатар дахь орон сууцны

зах зээл нь хотын хүн амын бараг тэн хагас амьдардаг уламжлалт гэр хорооллууд ба

ихэвчлэн хуучны угсармал барилгаас бүрдсэн орон сууцнаас бүрддэг. Энэ завсарт, барилга

угсралтын богинхон улирал, цахилгаан, халаалт гэх мэт байрны дэд бүтцийн асуудлуудаас

шалтгаалан шинэ орон сууцны нийлүүлэлт хязгаарлагдмал байна. Орон сууцны үнэ

сүүлийн хоѐр жилд ялангуяа 2011 онд өссөн ба ерөнхийдөө ипотек зээлээр авсан орон

сууцны үнийн өсөлт нь 36.7 хувь байв.

45. 2007 оны ССҮХ-ээс өгч байсан ихэнх зөвлөмжүүдийн адилаар хэд хэдэн сул

талууд орон сууцны санхүүжилтын зах зээл дэх тогтвортой өсөлтөнд одоо ч саад болж

байна. Хэдийгээр Ипотекийн хууль батлагдсан ч барьцааны хөрөнгөтэй холбоотой

шүүхийн хэргүүд тодорхойгүйгээр нилээд жилийг авдаг гэдгийг зээлдэгчдийн тайлан

харуулж байна; заримдаа шүүхийн сул дорой чадавхиас хамаарч хуулийн хэрэгжилтийн

цоорхой гардаг гэдгийг зах зээлд оролцогчид мэдээлдэг; үл хөдлөх хөрөнгөний брокер

Page 20: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

17

болон үнэлгээний байгууллагууд хангалттай хэмжээний хяналт болон чадавхиар дутмаг

байна. Орон нутгийн банкуудад ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд шаардагдах урт

хугацааны санхүүжилтийн хүртээмж бага байна. Мөн ипотекийн хоѐр дахь зах зээл нь

маш жижиг байна.

46. Монголын ипотекийн зах зээл нэмэгдэх тусам, түүнчлэн засгийн газрын

амбиц бүхий нийтийн орон сууцны хөтөлбөрийг барих тусам нэгдсэн, салбарын

хэмжээнд бүрэн хандсан арга замууд яаралтай хэрэгтэй байна. Хамгийн эхэнд эрэлт,

нийлүүлэлтийг илүү сайн тэнцвэржүүлэх хэрэгтэй бөгөөд үүнийг хийхийн тулд

удирдлагууд ипотекийн зээлийн зөв стандартууд, хяналт, мөн цахилгааны холболт,

дулаан, бохирын шугам түүнчлэн хэсэгчилсэн газар олголт зэрэгт анхаарал хандуулах

шаардлагатай. Хоѐрт, одоогоор ид үргэлжилж байгаа болон төлөвлөгдсөн нийтийн орон

сууцны санхүүжилтийн хөтөлбөрүүдийн үр дүнтэй хэрэгжилтийг баталгаажуулах нь чухал

ба ипотекийн зах зээлийн гажуудлуудыг багасгах тал дээр анхаарч төсөв, нөөцөө хүн

амын бага орлоготой хэсгүүдэд нээлттэй, ил тодоор хүргэх нь чухал юм. Гуравт, зах

зээлийн хөрвөх чадварыг хөгжүүлэх замаар ипотекийн санхүүжилтийн бүтцэд хамгийн

сайн тэнцвэрийг бий болгохыг дэмжих нь удирдлагуудын зүгээс анхаарвал зохих асуудал

юм.

Б. Орон сууцны Санхүүжилтийн Эрэлт ба Нийлүүлэлтийг Тэнцвэржүүлэх

47. Үл хөдлөх хөрөнгөний салбарын хэт халалтаас сэргийлэхийн тулд байрны

эрэлт нийлүүлэлтийг дахин тэнцвэржүүлэх хэрэгтэй. Нийлүүлэлтийн тал дээр орон

сууцны барилгажилтын өсөлтийг ялангуяа том хэмжээний төслүүдийн цахилгааны

холболт, дулаан, бохирын шугам зэрэг дэд бүтцэд анхаарч дэмжихийг ЗГ-т зөвлөж байна.

Эрэлтийн тал дээр банкны ипотекийн зээлийн зохицуулалтыг дахин сайжруулж

үргэлжлүүлэн хянах, жишээ нь 2000 оноос өмнө баригдсан орон сууцнуудаар

барьцаалагдсан мортгэйжууд, нэг зээлдэгч бүхий олон зээлүүдэд ухаалаг шинэ

шаардлагуудыг туршиж үзэх зэргийг МБ-д зөвлөж байна. Мөн тогтвортой ипотекийн зах

зээлийн хөгжилд суурь тавихын тулд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын (УБЕГ) чадавхи,

чанар, үйл ажиллагааны үр өгөөжтэй байдал зэргийг сайжруулах хэрэгтэй.

В. Төрөөс Санхүүжсэн Орон Сууцны Хөтөлбөрүүдийг Бэхжүүлэх

48. МУЗГ улс орны хэмжээнд орон сууцны дутагдлаас үүсч буй нийгмийн болон

байгаль орчны асуудлуудыг шийдэхийн тулд төрөөс санхүүжигдэж байгаа орон

сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийг хүртэлх хамгийн том хөтөлбөр

буюу 100,000 айлын хөтөлбөр нь 2011 онд зарлагдсан ба дэлгэрэнгүй арга хэмжээнүүд нь

албан ѐсоор хийгдэж байна. Төрийн өмчит санхүүгийн байгууллага боло Орон Сууцны

Санхүүжилтийн Корпораци нь иймэрхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гол хүч болно.

ОССК нь их хөнгөлөлт эдлэх нөхцөлтэй мортгэйжийн зээлүүдийг олгодог ба орон сууцны

барилгын төслүүдэд санхүүжилт олгодог. 2011 оны сүүлээр ОССК нийт ипотекийн

зээлийн үлдэгдлийн багцын 25 хувиас илүүг хуримтлуулсан байна.

49. Бусад улс оронд ч байдаг орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрүүдийн нэгэн

адилаар Монголын өнөөгийн санаачлагууд нь 2 гол эрсдэлийг дагуулж байна: (i)

Хувийн зээлдүүлэгчид бодит зах зээлийн хүүгээс доогуур хөнгөлөлттэй зээлүүдтэй

Page 21: ОНГОЛ УЛС - World Bank...МУЗГ Монгол Улсын Засгийн Газар ТӨХ Төрийн өмчийн Хороо ОСС Орон сууцны санхүүжилт

18

өрсөлдсөнөөс үүсэн бий болох зах зээлийн том гажуудал; (ii) хяналт, мэдээлэл, ил тод

байдлын дутмаг байдал, түүнчлэн төрөөс дэмжлэгтэй хөтөлбөрүүдийн удирдлагыг үр

дүнгүй хэрэгжүүлэх. Монголын орон сууцны зах зээлийн хэмжээ бага, дэд бүтцийн

төвөгтэй хязгаарлалтуудаас болж олон саад бэрхшээлүүдтэй тулгарч байна.

50. 100,000 айлын хөтөлбөрийн хэрэгжүүлэлт эхлэхээс өмнө МУЗГ дараах зүйлсийг

бодолцон хэрэгжүүлэх тал дээр дэлгэрэнгүй стратеги боловсруулах хэрэгтэй: хатуу чанга

засаглал, ил тод байдал, хөтөлбөрийн удирдагчийг хамгаалах шаардлагууд, орон сууцны

дэд бүтцийн шаардлагатай механизм, бүсжүүлэлт болон орон нутгийн барилгын

угсралтын чадавхи, төслийн ашиг тусыг хүртэгчдийг болгоомжтой байдлаар

тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүд, шинэ орон сууцны нийлүүлэлтэд шаардагдах жил

бүрийн санхүүжилтийн хуваарилалтууд болон хөтөлбөрийн үр дүнг үнэлэх хараат бус

тогтмол хийгдэх хяналт-шинжилгээ ба үнэлгээ.

Г. Ипотекийн Санхүүжилтийн Бүтцийг Сайжруулах

51. Банкнуудын орон сууцны санхүүжилтийг зохистой, тогтвортой байдлаар

хүргэх чадавхи нь урт хугацааны санхүүжилтийн дутагдлаас шалтгаалж байна.

Хувийн мортгэйж зуучлагч Монголын Ипотекийн Корпорац (МИК)-р 2011 онд дамжсан

нийт хөрвөх чадвар нь эх үүсвэрийнхээ дөнгөж ганцхан хувьтай тэнцсэн. МИК-ийн

санхүүжилтийн өртөг нь хадгаламжийн өндөр өгөөжтэй өрсөлдөхүйц биш; МИК-ийн

бизнесийн загвар нь Монголд цаашид хэрэглэх шаардлаггүй болсон хөрөнгө солилцооны

техник дээр суурилсан; мөн МИК-ийн санхүүжилтийн хязгаарлагдмал байдал нь

зээлдэгчдэд олгох зээлийг хэмжээ болон цаг хугацаанд тогтмол олгох боломжгүй болгодог

хэмээн зах зээлд оролцогчидын тайланд мэдээлсэн байна.

52. Ажиллагаатай, ипотекийн зах зээлийн хөрвөх чадвартай таатай орчныг

хөгжүүлэхийн тулд МИК-ийн бизнесийн загварыг дахин нухацтай хянахыг эрх

бүхий байгууллагууд болон банкуудад зөвлөж байна. Зорилгодоо хүрэхийн тулд

корпорацийн засаглалыг өнөөгийн олон улсын практикт ойртуулах, МИК-ийн зээлийн

хэрэгсэлд нарийн зохицуулалтын давуу эрхүүдийг гаргаж өгөх, МИК-ийн дотоодын

ипотект түшиглэсэн үнэт цаас гаргалтыг дэмжиж өгөх, мөн МИК-ийн өрийн баталгааны

хэмжээ, нөхцөлүүдийг тодорхой заалтуудаар тусгаж өгөх зэргийг авч хэрэгжүүлэх

хэрэгтэй.