15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... ·...

33
Нэгж хичээлийн сэдэв: Хүчилтөрөгч агуулсан органик нэгдэл Зорилт Молекул хоорондын хүчид үндэслэн хүчилтөрөгч агуулсан органик нэгдлүүдийн физикийн шинж чанарыг тайлбарлах Химийн холбоонд үндэслэн химийн шинжийг тайлбарлах Физикийн болон химийн шинж чанарт үндэслэн хүчилтөрөгч агуулсан нэгдлийн түгээмэл хэрэглээг нэрлэх Код Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн 14а Этанолоор жишээ аван спиртийн химийн шинж чанарыг тодорхойлох Шатах Галогеналкан үүсгэн халалцах Натритай харилцан үйлчлэх Карбонилт нэгдэл, карбон хүчил үүсгэн исэлдэх Алкен үүсгэн дегидротацад орох 10-р ангид спирт(этанол)-ийн исэлдэх, шатах урвалын төрх, урвалын бүтээгдэхүүн нь ялгаатай болох, этанолыг түлш болон уусгагчаар хэрэглэдэгийг таниулсан тул Яагаад лабораторын спиртэн дэнд спирт ашигладаг вэ? гэсэн асуултаар сэргээн сануулж явагдах урвалын тэгшитгэлийг нь бичүүлж болох юм. Мөн нойтон алчуураар арилдаггүй цагаан самбар дээрх маркерын мөрийг спирт шингээсэн алчуураар арчиж арилгадаг шалтгааныг тайлбарлуулж сэргээн сануулж болох юм. Харин энэ ангид спиртийн хими шинж чанарыг спирт түүний изомерүүдийн жишээгээр тайлбарлуулна. Энэ ангийн химийн холбоо сэдвийн 3е зорилттой уялдан этанолын байгууллын томьёог бичүүлж спиртийн гидроксилийн бүлэг(ОН)-ийн хүчилтөрөгчийн атом нь холбоонд оролцоогүй хоёр хос электронтой байгаа нь хүчилтөрөгч дээр электроны нягтыг ихэсгэж, улмаар -C-O болон -O-H холбоо тасарч химийн урвал явагдаж болохыг таамаглуулж болох юм. • Этанол нь концентрацтай давсны хүчилд цайрын хлоридыг уусган үйлчлүүлж галогеналкан үүсгэх туршилтыг хийлгэж болно. • Этанолыг металл натритай харицан үйлчлэх туршилтыг хийлгэж болно. • Спирт нь шат дараалан исэлдэж альдегид, карбон хүчил үүсгэдгийг видеогоор үзүүлж тайлбарлуулна. Этанол катализатор(хөнгөнцагааны оксид)-ын нөлөөгөөр усгүйжих урвалд орж этен үүсэхийг туршилт хийж хэлэлцэн таамаглалаа нотлох боломжтой юм. Этанолын шинж чанар: http://www.youtube.co m/wat ch?v=YI - os7Py8SM Пропан-1-ол ба пропан-2ол хоёрын шинж чанарын ялгаа http:// www.youtube.com/wat ch?v=c8Ert7 - ygHI Галогент алкан үүсгэх халалцах урвалын механизм: http://www.youtube.c om/wat ch? v=DPA9yDmjuQo

Upload: others

Post on 12-Mar-2021

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Нэгж хичээлийн сэдэв: Хүчилтөрөгч агуулсан органик нэгдэлЗорилт

Молекул хоорондын хүчид үндэслэн хүчилтөрөгч агуулсан органик нэгдлүүдийн физикийн шинж чанарыг тайлбарлах

Химийн холбоонд үндэслэн химийн шинжийг тайлбарлах Физикийн болон химийн шинж чанарт үндэслэн хүчилтөрөгч агуулсан нэгдлийн түгээмэл хэрэглээг нэрлэх

Код Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

14а

Этанолоор жишээ аван спиртийн химийн шинж чанарыг тодорхойлох• Шатах

Галогеналкан үүсгэн халалцах

• Натритай харилцан үйлчлэх

• Карбонилт нэгдэл, карбон хүчил үүсгэн исэлдэх

• Алкен үүсгэн дегидротацад орох

• Карбон хүчилтэй харилцан үйлчилжэфир үүсэх

10-р ангид спирт(этанол)-ийн исэлдэх, шатах урвалын төрх, урвалын бүтээгдэхүүн нь ялгаатай болох, этанолыг түлш болон уусгагчаар хэрэглэдэгийг таниулсан тул Яагаад лабораторын спиртэн дэнд спирт ашигладаг вэ? гэсэн асуултаар сэргээн сануулж явагдах урвалын тэгшитгэлийг нь бичүүлж болох юм. Мөн нойтон алчуураар арилдаггүй цагаан самбар дээрх маркерын мөрийг спирт шингээсэн алчуураар арчиж арилгадаг шалтгааныг тайлбарлуулж сэргээн сануулж болох юм. Харин энэ ангид спиртийн хими шинж чанарыг спирт түүний изомерүүдийн жишээгээр тайлбарлуулна.Энэ ангийн химийн холбоо сэдвийн 3е зорилттой уялдан этанолын байгууллын томьёог бичүүлж спиртийн гидроксилийн бүлэг(ОН)-ийн хүчилтөрөгчийн атом нь холбоонд оролцоогүй хоёр хос электронтой байгаа нь хүчилтөрөгч дээр электроны нягтыг ихэсгэж, улмаар -C-O болон -O-H холбоо тасарч химийн урвал явагдаж болохыг таамаглуулж болох юм.• Этанол нь концентрацтай давсны хүчилд цайрын хлоридыг уусган үйлчлүүлж галогеналкан үүсгэх

туршилтыг хийлгэж болно.• Этанолыг металл натритай харицан үйлчлэх туршилтыг хийлгэж болно.• Спирт нь шат дараалан исэлдэж альдегид, карбон хүчил үүсгэдгийг видеогоор үзүүлж

тайлбарлуулна. Этанол катализатор(хөнгөнцагааны оксид)-ын нөлөөгөөр усгүйжих урвалд орж этен үүсэхийг туршилт хийж хэлэлцэн таамаглалаа нотлох боломжтой юм.

• Этанол болон цууны хүчлийн уусмалаас хуруу шилэнд хийж хэдэн дусал концентрацтай хүхрийн хүчил нэмээд халуун усанд дүрэхэд эфир үүсэж буйг үнэрээр нь таних туршилтыг хийлгэж болно.

Эдгээр урвалуудыг дотор нь халалцах урвал, исэлдэх ангижрах, ялгаруулах гэсэн урвалын төрлүүдэд ангилж болохыг тайлбарлуулна. Спиртийн шинж чанарыг туршилт хийлгэн ажиглуулж өөрсдөөр нь дүгнэлт гаргуулж урвалын тэгшитгэлийг бичиж, тэнцүүлнэ. Галогеналкан үүсгэх, эфиржих урвал явагдах үеийн төрхийг тодорхойлуулж тайлбарлуулна.

Этанолын шинж чанар: http://www.youtube.com/wat ch?v=YI - os7Py8SM Пропан-1-ол ба пропан-2ол хоёрын шинж чанарын ялгааhttp://www.youtube.com/wat ch?v=c8Ert7 - ygHI Галогент алкан үүсгэх халалцах урвалын механизм: http://www.youtube.com/wat ch?v=DPA9yDmjuQo

14б Спиртийг анхдагч, хоёрдогч, гуравдагч спирт гэж ангилах

9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа 4 хүртэл тооны нүүрстөрөгчийн атом агуулсан спиртийн байгууллын дэлгэмэл ба хураангуй томьёогоор илэрхийлж, олон улсын нэршлээр нэрлэж, ижил функциональ бүлэг бүхий төсөөтэй шинж чанартай нэгдлүүд нь гомологи үүсгэдэг болохыг харьцуулан судалсныг гүнзгийрүүлэн спиртийн гомологийн 10 дугаар гишүүн хүртэл бичүүлж

Page 2: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

нэрлүүлж болох юм.11-р бүлэгт үзсэн байгууллын изомерыг салбарлалтын, байрлалын, функциональ бүлгийн гэж ангилдагийг сэргээн сануулж бутанол (C4H9OH)-ын боломжит изомерийн байгууллын томьёог илэрхийлүүлнэ. Байгууллын томьёоноос гидроксилийн бүлэгтэй нүүрстөрөгчийн атомтай холбогдсон нүүрстөрөгчийг ажиглуулж спиртийг хэрхэн ангилах талаар асуудал дэвшүүлэн иштэй бөмбөлгөн загварыг угсруулж олон улсын нэршлээр нэрлүүлж болох юм. Спиртүүд нь молекул хоорондын устөрөгчийн холбоотой бөгөөд гуравдагч спиртээс анхдагч спирт хүртэл молекул хоорондын устөрөгчийн холбооны хүч ихэссэнээр буцлах цэг өсдөг болохыг тайлбарлуулж болох юм.Бутан-2-ол байгууллын томьёог бичүүлж, иштэй бөмбөлгөн загвар угсруулан дөрвөн өөр халагч бүлэгтэй холбогдсон төвийн нүүрстөрөгчийн атомыг хираль атом гэж нэрлэн одоор тэмдэглэдэг болохыг ялгуулна. Хираль атомтай молекул нь оптик изомер үүсгэдэг болохыг байгууллын томьёогоор илэрхийлүүлэн тайлбарлуулж болно.

14вЗөөлөн исэлдүүлэх урвал зэрэг спиртийн

Машин барьж буй жолоочийн архи хэрэглэсэн эсэхийг үлээлгэж мэдэхэд ямар урвал дээр үндэслэгддэг вэ? гэсэн асуултаар 10-р ангид үзсэн спиртийн исэлдэх урвалыг сэргээн сануулж болох юм. Тэгвэл

Этанолын зөөлөн исэлдэлт:

өвөрмөц чанарынурвалыг санал болгох

анхдагч, хоёрдогч, гуравдагч спиртийн исэлдүүлэхэд адилхан байх болов уу? Яагаад гэсэн асуултыг дэвшүүлэн өөрсдөө туршилтаар нотлож урвалын тэгшитгэлийг бичиж, тэнцүүлж болох юм. Энэхүү туршилтыг хийхдээ анхдагч, хоёрдогч, гуравдагч спиртийн бүтцийг хүчиллэгжүүлсэн дихроматаар исэлдүүлж альдегид, кетон, карбон хүчлийн аль нь үүссэнийг Фелинг, Толленсын урвалжтай үйлчлүүлэн таних сурагчдаар өөрсдөөр нь хийлгэж дүгнэлт гаргуулах боломжтой.• Фелингсийн А ба Б урвалжийг бэлтгэхдээ 6.93 г зэсийн байванг 100 мл хүртэл нэрмэл усаар

шингэлж бэлтгэнэ. Фелингийн Б уусмалыг бэлтгэхдээ 0.44 г натри, калийн тартрат, 13 г натрийн гидроксидыг 100 мл хүртэл нэрмэл усаар шингэлнэ.

• Толленсийн урвалжийг бэлтгэхдээ 0.1 М 50 мл мөнгөний нитратын уусмал руу концентрацтай аммоны гидроксидын уусмал нэмэхэд бор тунадас үүсэх ба тунадсыг арилтал нь аммоны гидроксид нэмнэ. Дараа нь 0.8 М-ийн 25 мл калийн гидроксидын уусмал нэмнэ. Мөн уусмалыг өнгөгүй болтол нь аммоны гидроксидыг нэмнэ.

http://www.youtube.com/wat ch?v=VwEiuNPkm3g илрүүлэх туршилт: http://www.youtube.com/wat ch?v=oKETXMWtkBE Толленсын урвалж бэлтгэх: http://www.youtube.com/wat ch?v=11h3mFyMn84

14г Шүлтийн усан уусмалын орчинд -

(OH)CHCH3-ийн

нэгдлүүд иодтой харилцан үйлчилж три-

иодметан үүсгэх

Шүлтийн усан уусмалын орчинд -(OH)CHCH3-ийн нэгдлүүд нь иодын уусмалтай үйлчилж, хоёрдогч спиртийн метилийн бүлэгтэй холбогдсон нүүрстөрөгчийн атомтай холбогдсон гидроксилийн бүлэг дээр исэлдэх урвал явагдаж трииодметан(иодоформ)-ы шар өнгийн тунадас буудаг. СH3-CHOH-CH3

+ 4I2 + NaOH CHI3 +CH3COONa + 5HI + H2O

Химийн урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ. Анхдагч спиртүүдээс зөвхөн этилийн спирт нь хоёрдогч спиртүүдийн адил дээрх исэлдэх урвалд орж иодформын шар тунадас үүсгэдэг. Иймд хоёрдогч спиртүүдийг этилийн спиртээс бусад анхдагч спиртүүдээс ялган таних туршилтыг хийж болох юм. Туршилтыг чадварлаг сурагчдаар аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар баримтлан

Этилийн спирттэй харьцуулан хоёрдогч спиртийг бусад анхдагч спиртээс ялган таних туршилтhttps://www.youtube.com/wa tch?v=iOeDDme - Tl0 -

Page 3: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

урвалыг тодорхойлох хийлгээрэй. Хэрвээ туршилт хийх боломжгүй бол хэрэглэгдэхүүн хэсэгт өгсөн видеог ашиглаж болох юм. Энэхүү зорилт нь 11-р ангийн 15е зорилттой холбогдоно.

15. Альегид ба кетон

Код Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

15а

Анхдагч ба хоёрдогч спиртийг

хүчиллэгжүүлсэн

калийн дихроматаар

исэлдүүлэн альдегид, кетон үүсэхийг тодорхойлох

Энэ суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх гол санаа нь анхдагч спиртийн исэлдэлтээр альдегид, хоёрдогч спиртийн исэлдэлтээр кетон үүсдэг болохыг ойлгуулахад оршино. Эхлээд спиртийн анхдагч ба хоёрдогч бүтцийг тодорхой жишээн дээр сэргээн сануулна. Анхдагч ба хоёрдогч спиртийн дээжийг илүүдэл хүчиллэгжүүлсэн калийн эсвэл натрийн дихроматаар исэлдүүлээд (Na2Cr2O7 + H2SO4сул) үүссэн бүтээгдэхүүн дээр Толленсийн урвалж нэмж ялгааг илрүүлнэ (альдегид мөнгөн толины урвалд орно, кетон орохгүй). Ажиглалтад үндэслэн урвалын тэгшитгэлүүдийг бичүүлж, анхдагч, хоёрдогч спиртийн бүтцийн ялгаанаас хамаарч ялгаатай бүтээгдэхүүн үүсгэдэгт сурагчдын анхаарлыг хандуулна.Урвалын тэгшитгэлд исэлдүүлэгчийг [O] гэж тэмдэглэж, ерөнхий ба тодорхой жишээгээр дараах байдлаар бичүүлнэ. Анхдагч спирт исэлдэх:

Хоёрдогч спирт исэлдэх:

Шаардлагатай бол исэлдэх ангижрах урвалын тэгшитгэлийг тэнцүүлнэ. Ионы урвалын тэгшитгэл бичих жишээ:

Толленсын урвалжаар карбониль бүлэг агуулсан альдегид, метаны хүчил, альдегидын бүлэгтэй нүүрсус (глюкоз) зэрэг олон нэгдлийг таньж болдог талаар сануулж болно.

https://www.khanacademy .org/science/organicchemistry/aldehydesketones/nomenclaturealdehydeketone/v/aldehydeintroduction

http://www.chemguide.co. uk/organicprops/carbonyl menu.html

https://www2.chemistry.m su.edu/faculty/reusch/virtt xtjml/aldket1.htm

Page 4: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

15б

Дараах урвалаар альдегид, кетоны хими шинж чанарыгтодорхойлох

• NaBH4, LiAlH4 –ээр ангижрах

• HCN, NaCN тай харилцан үйлчлэх

Спиртээс исэлдэж үүссэн альегид, кетон ангижирч буцаад спирт үүсэх тул өмнөх 15а суралцахуйн зорилттой нэгтгэн судлуулна.Органик химид ангижрах урвалд NaBH4 ба LiAlH4 зэрэг түгээмэл ангижруулагчдыг хэрэглэдэг. Эхлээд ангижруулагч NaBH4 ба LiAlH4 –ын химийн холбоо, элементийн исэлдэхүйн хэмийг тодорхойлуулна.

Эдгээр нэгдлийн молекул дахь анион бүр нэг координацын холбоо агуулсан байдаг онцлогтой. Энэ координацын холбоо тасрахад үүсэх хуваагдаагүй хос электрон бүхий гидрид ион урвалд ангижруулагчийн үүрэг гүйцэтгэхийг тайлбарлана. Литийн тетрагидрохөнгөнцагаан нь натрийн тетрагидробороос илүү идэвхтэй ангижруулагч бөгөөд ус, спирттэй урвалд ордог тул эдгээр уусгагчгүй орчин (энгийн эфирэтоксиэтан зэрэг)-д тасалгааны температурт урвалыг явуулдаг. Урвалын тэгшитгэлд ангижруулагчийг [H] гэж тэмдэглүүлнэ. Жишээ:

Чадварлаг сурагчдад урвалыг дараах байдлаар гүнзгийрүүлэн тайлбарлах боломжтой. Урвал хоёр шаттай явагддаг.I. Хөнгөнцагааны комплекс давс үүснэ:

II. Дээрх давсыг сулруулсан хүчлээр боловсруулахад комплекс ионоос спирт үүсдэг.

Үзүүлэх туршилт, эсвэл видео бичлэгээр урвалыг харуулна.

HCN, NaCN-тай харилцан үйлчлэх урвалыг судлуулахдаа эхлээд 10-р ангид үзсэн С=С давхар холбоотой алкены нэгдэхийг устөрөгчийн хлоридын нэгдэх урвалаар жишээлэн сэргээн сануулна.Дараа нь сурагчдаас -C=O туйлтай холбоотой альдегид, кетон нь устөрөгчийн цианид (HCN-ийг хэрхэн нэгдүүлэх вэ? Энэ нь органик урвалын ямар төрөлд хамаарах вэ? гэсэн асуулт асууж болох юм.

ба

Page 5: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Нэгдэх урвал явагдаж буй шалтгааныг альдегидын карбониль бүлгийн электроны нягтрал ба урвалж HCNийн үүсгэх ион (H+, CN-)-д үндэслэн тайлбарлана. Дараагийн 15в суралцахуйн зорилттой хамт

хэрэгжүүлэхэд тохиромжтой. Устөрөгчийн цианид маш хортой хий учраас түүний оронд натри, калийн цианидыг хэрэглэдэг болохыг анхааруулна.

15в

Альдегид, кетоны HCNтай нуклеофиль нэгдэх урвалд орох

механизмыг тодорхойлох

Карбониль бүлгийн туйлшралыг зуруулж, + ба - атомуудыг тодорхойлуулна. Нүүрстөрөгчийн + атомтай урвалжийн ямар ион харилцан үйлчлэх вэ? зэрэг дөхүүлэх асуултууд асууна. Энэ урвалын механизм хоёр үе шаттай явагддагийг дараах байдлаар тодорхойлно.I. Шат. Цианид ион карбониль бүлгийн + нүүрстөрөгчтэй үйлчилж гидроксилнитрил ион үүсгэх

II. Гидроксилнитрил ион хүчлийн Н+-тэй үйлчилж гидроксинтирил үүсгэх:

2-гидрокси-2-метилпропаннитрилНуклеофиль нэгдэх урвал гэдгийг сурагчид өөрсдөө тодорхойлж гаргана. Альдегид ба кетон адил энэ механизмаар нуклеофиль нэгдэх урвалд орно гэдгийг сурагчид ойлгоно. Харин альдегид ба кетоны аль нь энэ урвалд илүү идэвхтэй орохыг харьцуулж, тэдгээрийн молекул дахь карбониль бүлгийн + нүүрстөрөгчийн атомын электроны нягтралтай холбож тайлбарлана (нүүрсустөрөгчийн хоёр радикалын нөлөөгөөр хүчтэй + төвтэй болсон кетон илүү идэвхтэй гэдгээр). Энэ урвалаар үүссэн гидроксинитрилүүдийн –ОH, -CN бүлгийг өөр бүлгээр солих аргаар төрөл бүрийн органик нэгдлийг гарган авах синтезэд өргөн хэрэглэдгийг хэлж өгнө. Жишээлбэл чухал нэгдэл болох аминхүчлийг гарган авдаг.

https://www.khanacademy .org/science/organicchemistry/aldehydesketones/nomenclaturealdehydeketone/v/aldehydeintroduction

http://www.chemguide.co. uk/organicprops/carbonyl menu.html

https://www2.chemistry.m su.edu/faculty/reusch/virtt xtjml/aldket1.htm

Page 6: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

15г

Карбонилт нэгдлүүдийг танихад

2,4-

динитрофенилгидрази н (2,4-ДНФГ) –ыг

хэрэглэдэг болохыг тодорхойлох

Эхлээд 2,4-ДНФГ гэж товчилж нэрлэдэг урвалжийг гидразин (H2N-NH2)-ы устөрөгчийн атом нь халагдсан уламжлал гэдгийг дараах жишээгээр таниулна.

Фенилгидразин 2,4-динитрофенилгидразин (фенилгидразиныг нитрожуулж гаргана)Этилийн спирт, цууны хүчил, этилэтаноит, цууны альдегид, ацетон зэрэг энэ урвалжтай урвалд ордог болон ордоггүй нэгдлүүдийг өгч карбониль бүлэгтэй нэгдлийг таних туршилтыг сурагчдаар гүйцэтгүүлнэ. Энэ арга нь альдегидыг таних чанарын урвал бөгөөд карбон хүчил, эфиртэй тунадас үүсгэхгүй, зөвхөн карбонильт нэгдлийг танихад ашигладаг. Хэрэв 2.4 динитрофенилгидразиныг альдегид, кетон дээр нэмбэл гүн шар эсвэл улбар шар өнгө үүсдэг. Энэ нь эдгээр нэгдэл карбониль бүлэг агуулж байгааг харуулах ба ердийн ус ялгаруулах урвал юм. Урвалаар 2,4-динитрофенилгидразон хэмээх талст бодис үүсдэг.

Талст бэлтгэх туршилтын заавар авах хаяг: N-ch3-17:- http://www.creative chemistry.org.uk/index.h t m http : //www . chemit.co.uk/d

efault.aspx?sitemapID = 11 2

Үүнээс дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй.

15д

Чанарын урвалаар үл мэдэгдэх карбонильт нэгдэл (альдегид,

кетон)-ийн төрхийг тогтоох

Фелинг болон Толленсийн урвалжийг ашиглан үл мэдэгдэх дээжинд альдегид ба кетоныг таних туршилт хийнэ. Метаналь (формальдегид), этаналь (ацетальдегид), пропанон (ацетон), бутанон зэрэг дээжин дээр турших боломжтой. Туршилтын дүнд кетон урвалд орохгүй. Альдегид исэлдээд Толленсийн урвалжтай мөнгөний тунадас, харин Фелингийн урвалжтай зэс (II)-ийн ион исэлдэж улаан өнгөтэй зэс (I)-ийн оксид үүсгэн тухайн холимогт альдегид үүссэнийг батална. Ароматик альдегидтай энэ урвал явагдахгүй.

Толленсийн урвалж: http://www.youtube.com/w

atch?v=aDyFzstk478&list

=PL16D3D39A2144DDB5

15е

Шүлтийн усан уусмалын орчинд –

OCCH3 –ийн нэгдлүүд иодтой харилцанүйлчилж три-иод

метан үүсгэх урвалыг тодорхойлох

Иодоформын туршилтыг явуулна. Метил бүлэг агуулсан кетон зэрэг карбонильт нэгдлүүд шүлтлэг орчинд иодын уусмалтай харилцан үйлчилж иодформ (CHI3)-ын шар тунадас үүсгэнэ. Сурагчид энэ аргыг хэрэглэн үл мэдэгдэх бодисыг таньж тогтоох (хуруу шилний) туршилтуудыг явуулна. Урвалын тэгшитгэлийг бичүүлнэ.

Хэд хэдэн бодис өгөөд аль нь ямар бодис болохыг таниулах зэргээр чанарын туршилттай бодлого тавьж болох юм. Трииодметанаас гадна карбон хүчлийн натрийн давс зэрэг бусад дагалдах

https://www.youtube.co

m/watch?v=iyuz4sj30Lwиодоформын тест

http://www.laney.edu/wp/c heli-

fossum/files/2012/01/7Aldehydes-Ketones-C.Acids.pdf

Page 7: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

бүтээгдэхүүнийг үүсгэх урвалыг сануулна. Натрийн гидрокарбонатаар танина. Урвалд орж байвал хийн бөмбөлөг ялгарна.

16. Карбон хүчил ба нийлмэл эфир

Код Суралцахуйн зорилт Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

16а Спирт, альдегид, нитрилээс карбон хүчил гарган авах

урвалыг тодорхойлох

Энэ суралцахуйн зорилтын хүрээнд исэлдүүлэх, гидролизоор гаргах хоёр аргыг судлана. Хичээлийн эхэнд карбон хүчлийн талаарх сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн сануулна.Спирт ба альдегидээс карбон хүчлийг хэрхэн гарган авах талаар асууж ярилцана. Исэлдүүлж гаргана гэдгийг сурагчид өмнөх мэдлэгтээ тулгуурлан өөрсдөө гаргах бүрэн боломжтой (15.а суралцахуйн зорилтоор судалсан байгаа). Карбон хүчлийг зөвхөн анхдагч спирт ба альдегидээс гарган авах боломжтойг сурагчдаар гаргуулна. Урвалын ерөнхий болон тодорхой жишээн дээр тэгшитгэлийг дараах байдлаар бичүүлж сургана.

Спирт:

Альдегид: гэх мэт.Нитрилээс гаргах аргыг судлахдаа эхлээд –CN бүлгийн нэр, бүтцийг этаннитрил (CH3CN), пропаннитрил (CH3CH2CN) зэрэг хэд хэдэн нэгдлийн жишээ дээр танилцуулна. Нитрилийг нэрлэхэд –CN бүлгийн нүүрстөрөгчийн атомыг хэлхээнд оруулдаг онцлогтойг хэлж өгнө.Практикт энэ аргаар эхлээд галоген алкан эсвэл альдегид, кетоноос нитрилийг гаргаад дараа нь түүнийг хүчиллэг, мөн суурилаг орчинд устай гидролизод оруулж карбон хүчлийг гарган авдаг. Энэ хоёр аргын шаталсан урвалын тэгшитгэлийг бичүүлнэ. Жишээ:

Галоген алканаас гаргах: Мөн альдеги ба кетоноос нитрил гаргах:

2-гидроксипропаннитрил Нитрийн хүчиллэг гидролиз (сулруулсан HCI)-ийн жишээ:

Нитрилийн суурилаг гидролиз (шүлттэй урвуу хөрөгчтэй халаана):

Этаннитрил Этаноат ион ба аммиак

http://www.chemistryrules.me.uk/i ndex.htmhttp://www.chemguide.co.uk/orga nicprops/acids/preparation.html

ба

Page 8: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Үүссэн бүтээгдэхүүн дээр давсны хүчил илүүдлээр нэмж хүчил үүсгэнэ гэдгийг багш хэлж өгнө.

16б

Карбон хүчлээс идэвхтэй металл, шүлт, карбонат ашиглан давс гарган авах, эфир,

Энэ зорилтын хүрээнд карбон хүчлийн түгээмэл химийн шинж чанарыг үзнэ. Гол нь энд үзэх карбон хүчлийн бүх урвалууд түүний хүчиллэг шинж чанарт суурилсан болохыг сурагчид өөрсдөө судалж, туршиж тайлбарлана. Карбон хүчлийн сул хүчиллэг чанарыг цууны хүчлийн усан уусмалын диссоциацын тэгшитгэлээр жишээлэн тайлбарлана. Яагаад карбоксил бүлэг (-СООН) бүлэг агуулсан нэгдлүүүд хүчил болдог

http://www.chemguide.co.uk/orga nicprops/acids/acidity.html#top

Код Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

ацилхлорид үүсэхурвалыг тодорхойлох

талаар асууж ярилцана. Карбон хүчлүүд сул хүчил бөгөөд усанд уусдаг байдлыг тодорхой жишээн дээр урвалын тэгшитгэлийг бичиж харуулна.

Эсвэл:

Үүсэх Н3О+ ионы онцлогийг тайлбарлана. Гомологийн эхний 3 гишүүний хүчиллэг чанарыг харьцуулж болно. Үүний дараа карбон хүчлийн хүчиллэг шинж чанарыг илэрхийлсэн эдгээр урвалыг тайлбарлах боломжтой болно. Давс (Na2CO3)-тай, металл (Na)-тай харилцан үйлчлэхэд үүсэх бүтээгдэхүүн (RCO2- Na+)-ийг тайлбарлана. Карбон хүчлүүд бусад металл, түүний оксид, гидроксид болон давстай үйлчлэх урвалын тэгшитгэл бичих дасгал ажиллана. Этанол ба цуугийн хүчлийн харилцан үйлчлэх урвалаар нийлмэл эфир үүсэхийг жишээлэн авч үзнэ. Үүссэн нийлмэл эфирийн хэрэглээг судлуулна. Нийлмэл эфирийг нэрлэж чаддаг болохын тулд нэрнээс томьёо бичих, эсрэгээр хөрвүүлэх дасгал ажиллана.Мөн аммиак, аминтай харилцан үйлчлэх урвал дээр дасгал ажиллана. Ацилхлоридтой харилцан үйлчлэх урвалыг зөвхөн сонгон гүнзгийрүүлэх хөтөлбөрөөр судална.

Page 9: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

16в

Этилэтаноат, фенилбензоатын

жишээн дээр карбон хүчил ба

ацилхлоридоос эфир гарган авах урвалыг тодорхойлох

Нийлмэл эфир гаргах аргын талаар сурагчдын өмнөх мэдлэгийг сэргээн сануулна. Сурагчид спирт ба карбон хүчлээс эфир гаргах аргыг мэднэ (10-р ангийн 13.2в зорилтоор судалсан байгаа). Энэ мэдлэгийг ашиглан карбон хүчил ба ацилхлоридоос эфир (этилэтаноат) гарган авах аргыг тодорхойлуулж болох юм.Хлорангидрид (хлорт этаноил)-ыг этанол дээр нэмэхэд тасалгааны температурт урвал маш эрчимтэй явагдаж нийлмэл эфир (этилэтаноат) ба устөрөгчийн хлоридын уур үүсдэгийг видеогоор эсвэл үзүүлэх туршилтаар харуулна. Урвалын тэгитгэлийг бичүүлж тайлбарлана.Харин хлорангидрид фенолтой харилцан үйлчилж фенилбензоат үүсэх боловч этанолтой явагдсан урвалтай харьцуулахад урвал эрчимтэй явагдахгүй. Урвалын тэгшитгэл:

Урвалын тэгшитгэлийг дэлгэмэл болон хураангуй томьёогоор бичүүлнэ. Фенолын Он бүлгийн устөрөгч HCI үүсгэж байгааг сурагчид онцолж ойлгоно.

Учир нь фенолын концентрац нь ацилхлоридын концентрацаас их байвал бензолын цагирагийн

устөрөгчийг ацил бүлэг халж ацилжих урвал явагдана (өөр урвал).

Үүнийг багш сануулна. Гарган авсан эфирийн хэрэглээний талаар бие даалт хийлгэх боломжтой.

http://alevelchem.com/aqa_a_leve l_chemistry/unit3.4/s3405/02.htm http://www.rsc.org/learn chemistry/resource/res00001743 / making - esters - from - alcohols - and acids?cmpid=CMP00005257 (туршилтын аргачлал)http://www.rsc.org/learn chemistry/wiki/ Expt:Preparation_o f_esters

https://www.youtube.com/watch?v

=oAssTqqo0ichttp://www.chemguide.co.uk/orga nicprops/esters/preparation.html#t op

16г

Эфирийн хүчил, суурийн

гидролизыг тодорхойлох

15в зорилтттой холбож этилэтаноатын гидролизын жишээгээр авч үзнэ. Учир нь энэ урвал эфир гаргах урвалын эсрэг урвал юм. Эфирийг сулруулсан карбон хүчил, сулруулсан суурь, спиртэн орчинд устай гидролизод оруулах зэрэг аргууд байдаг. Ер нь гидролиз бол устай урвалд орох үйлчлэл юм. Энэ удаа сурагчид хүчиллэг ба суурилаг орчинд явагдах гидролизыг турших боломжтой. Хүчиллэг орчинд явагдах гидролиз нь эргэх процесс гэдгийг сурагчид урвалын тэгшитгэлийг нь дараах байдлаар бичиж, тайлбарлана. Сулруулсан устөрөгчийн хлоридын хүчил ашиглана.

http://chemwiki.ucdavis.edu/Core/ Organic_Chemistry/Esters/Reacti vity_of_Esters/The_Hydrolysis_of

_Estershttp://www.chemguide.co.uk/orga nicprops/esters/hydrolysis.html http://alevelchem.com/aqa_a_leve l_chemistry/unit3.4/s3405/02.htm

Код Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа Хэрэглэгдэхүүн

Page 10: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Химийн тэнцвэрийн мэдлэгээ ашиглана. Ямар нөхцөлд тэнцвэр хаашаа шилжихийг их хэмжээний ус, сулруулсан хүхрийн хүчил нэмбэл бүтээгдэхүүний гарц нэмэгдэх үү? эсвэл багасах уу? гэх мэт асуулт асууж ярилцана. Мөн этил бензоатын гидролизод оруулах туршилтыг хийх бол бага зэрэг хүчиллэгжүүлсан байна. Үүссэн бензоины хүчлийн талстыг ялган авбал урвалын гарц нь нэмэгдэнэ. Суурилаг гидролизод сулруулсан суурь (NaOH зэрэг) ашиглана. Суурилаг гидролиз хурдан, гүйцэд явагддаг. Үүссэн давсыг хялбар ялган авах боломжтой. Урвалын тэгшитгэл:СН3СООСН2СН3 + NaOH СН3СООNa + СН3СН2OН

Энэ аргын хэрэглээний нэг жишээ болох ургамал, амьтны өөх тос (дээд эфир)-ны гидролизоор саван гаргах аргын урвалын тэгшитгэлийг бичүүлж, ялгаа онцлогийг ярилцана. Суурилаг гидролиз нь эргэдэггүй урвал, бүтээгдэхүүнийг ялгахад хялбар байдаг зэрэг онцлог талуудыг заавал ярилцана. Илүү чадварлаг сурагчдад нийлмэл эфирийн гидролизын урвалын механизмыг (5 шаттайгаар) бичиж, тайлбарлаж болох юм. Амьдрал практик, үйлдвэрлэлийн хэрэглээний жишээ гаргана.

http://www.aqa.org.uk/subjects/scie nce/as-and-a-level/chemistry-74047405/subject-content/organicchemistry/carboxylic-acids-andderivatives-a-level-only/carboxylicacids-and-esters-a-level-only https://www.youtube.com/watch?v=i MHRf83TZTo (видео) http://www.docbrown.info/page04/Oi lProducts10b.htm (туршилтын аргачлал)http://www.rsc.org/learnchemistry/resource/res00001351/ch emistry-vignettes-mechanisms-ofesters-amides?cmpid=CMP00002901 http://www.chemguide.co.uk/physic

al/catalysis/hydrolyse.html(урвалын механизм бий)

16д

Эфирийн үндсэн хэрэглээ (уусгагч, үнэртэн, амтлагч зэрэг)-г дурьдах

Эфирүүдийн онцлог үнэрийн талаар ярилцана. Энэ шинж чанарыг нь ашиглан хүнсний үйлдвэрлэлд амт, үнэр оруулагчаар хэрэглэдэг. Мөн үнэртний үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Сайн уусгагч болдог.Өөрсдийн ахуй амьдралд хэрэглэж буй эдгээр төрлийн бүтээгдэхүүнээс сонгож найрлагад ямар ямар эфир оролцсон, тэдгээр эфир ямар онцлог үнэртэй байдаг талаар ном гарын авлага, судалгааны бүтээл, интернет зэрэг эх сурвалжтай ажиллах, судалгаа хийж танилцуулга бэлтгэхэд тохиромжтой сэдэв болно.

http://www.aqa.org.uk/subjects/sci ence/as - and - a - level/chemistry 7404 - 7405/plann ing - resources http://www.aqa.org.uk/subjects/sci ence/as-and-a-level/chemistry7404-7405/teaching-resources

Page 11: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

ҮНЭЛГЭЭНИЙ ДААЛГАВАР №1 : ОРГАНИК ХИМИ1. Дараах бодисуудын аль нь илүү суурьлаг шинж чанартай вэ?

А.Метиламин Б.Диметиламин В.Фениламин

2.Гексаны молекулын томъёо ямар ерөнхий томъёонд тохирох вэ?

А.СnH2n Б.CnH2n-6 B.CnH2n+2 Г. Cn H2n-2

3.Пропанол хэдэн изомертэй вэ?

А. Нэг Б. Хоёр В. Гурав Г. Дөрөв

4.Доор өгөгдсөн нэгдлүүдээс аль нь мөнгөн толины урвалыг өгөх вэ?

А. Ацетон Б. Шоргоолжны хүчил В. Пропионы хүчил Г.Пропилийн спирт

5. Альдегид ба кетоны молекулын карбониль бүлгийн нүүрстөрөгчийн атом нь ямар хэлбэрийн эрлийзжилтэй вэ?

А.SP3 Á.SP2 Â. SP

6.Изомер гэж юу вэ?

А.Химийн найрлагаараа ижил ,байгуулалт, шинж чанараараа ялгаатай бодисуудыг хэлнэ.

Б.Бүтэц ,шинжээрээ төстэй,нэг буюу хэд хэдэн СН2 гэсэн бүлэг атомаар ялгаатай бодисуудыг хэлнэ.

В.Шинж чанараараа ижил химийн найрлага ,бүтцээрээ ялгаатай бодисуудыг хэлнэ.

7.Дараах нэгдлүүдээс аль нь CnH2n-6 гэсэн ерөнхий томъёонд захирагдах вэ?

А.С7Н16 Б. С7Н8 В. С7Н14 Г. С7Н6

8.Пентанол ерийн нөхцөлд ямар төлөв байдалд байдаг вэ?

А.Хатуу Б.Хий В.Шингэн Г.Хий ба шингэн

9.Гомологи гэж юу вэ?

А. Химийн найрлагаараа ижил ,байгуулалт шинж чанараараа ялгаатай бодисуудыг хэлнэ.

Б. Байгуулалт шинжээрээ төстэй,нэг буюу хэд хэдэн СН2 гэсэн бүлэг атомаар ялгаатай бодисуудыг хэлнэ.

Page 12: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

В.Шинж ,химийн найрлага ,байгуулалтаараа ялгаатай бодисуудыг хэлнэ.

10. Дараах нэгдлүүдээс аль нь CnH2n гэсэн ерөнхий томъёонд захирагдах вэ?

СН3 СН3

А. СН3-СН2-НС=С-СН3 Б.СН3-СН-СН2-СН3

В. СН3-СН2-С=СН2 Г. СН3-С С-СН2-СН3

СН3

11.Спиртийн буцлах температур гомологи эгнээний дагуу яаж өөрчлөгдөх вэ?

А.Ихэснэ Б.Багасна В.Өөрчлөгдөхгүй

12.Органик нэгдэл дэх нүүрстөрөгчийн валент чанар нь аль нь вэ?

А. II , III , IV Б.II , IV В. IV Г. IV , VI

13.Ацетлиний гомологи эгнээниий нүүрсустөрөгчид ямар химийн холбоо агуулснаараа онцлог вэ?

А.Гурвалсан холбоотой Б.Дан ба гурвалсан холбоотой

В.Хоёрлосон ба гурвалсан холбоотой

14.СН3-СН-СН-NО2

CH3 CI гэсэн нэгдлийг нэрлэ.

А.2-метил ,1-нитро ,1-хлор пропан

Б. 2-метил ,3-нитро ,3-хлор пропан

В. 2-метил ,3-хлор ,нитрат пропан

Г.2,2-диметил ,3-хлор ,3-нитро этан

15.Дараах спиртүүдийн алинтай нь метал натри хялбар урвалд орж алкоголят ззсгэх вэ?

А.Этилийн спирт Б.Бутанол В.Гексанол Г.Октанол

16.Ацетилений эгнээний нүүрсустөрөгчдийн молекулын ерөнхий томъёог ол?

Page 13: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

А.СnH2n+2 Б.CnH2n B.CnH2n-2

17.Бутилийн спиртэнд хэдэн изомер байх вэ?

А. Нэг Б. Хоёр В. Гурав Г. Дөрөв

18.Органик нэгдэл дэх нүүрстөрөгчийн атомын орбиталь ямар эрлийзжилттэй байх вэ?

А.SP3 ,SP2 , SP Б. SP3 ,SP2 В. SP3 Г.SP2

29. Альдегидийн гомологи эгнээний гишүүдээс ямар альдегид ердийн нөхцөлд хийн төлөвт байдаг вэ?

А.Метаналь Б.Этаналь В.Пропаналь Г.Бутаналь

20.Гурвалсан холбоогоор холбогдсон нүүрстөрөгчийн атомын орбиталь ямар эрлийзжилттэй байдаг вэ?

А.SP3 Б. SP2 В. SP Г.SP3SP2

21.Этаныг этиленээс ямар урвалаар гарган авах вэ?

А.Гидротацийн Б.Гидрогенжих В. Дегидротацийн Г. Дегидрогенжих

22.Анилиныг ямар бодисоос гарган авах вэ?

А.Бензол Б.Фенол В.Нитробензол Г.Бензойны альдегидээс

24.Дараах нэгдлүүдийн аль нь усанд сайн уусах вэ?

А.Эфир Б.Спирт В.Бензол Г.Гексан

25.Спирт ба фенолын найрлаганд ямар функциональ бүлэг агуулагдах вэ?

А.R- Б. -ОН В.С6Н5

26.Амин хүчлийг нэрлэхдээ нүүрстөрөгчийн хэлхээг аль бүлэг ойр талаас нь дугаарлах вэ?

А.Карбоксиль Б.Амины В.Аль ойр талаас Г. Янз бүр

27.Этиленийг юунд хэрэглэдэг вэ?

А.Этилийн спирт гарган авахад

Б.Ацетоныг гарган авахад

Page 14: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

В.Полиэтиленийг гарган авахад

Г.Каучук гарган авахад

А. А.В Б. А.Г В.Б.Г г. В.Г

28.Ямар нэгдлийг гетероцагирагт нэгдэл гэх вэ?

А.Нүүрстөрөгчийн атомаас гадна өөр элементийн атом агуулсан нэгдэл

Б. Нүүрстөрөгчийн атомын зэрэгцээ өөр элементийн атом аас тогтсон цагираг хэлхээт нэгдэл

В.Хэлхээндээ нүүрстөрөгчийн атомаас гадна өөр элементийн атом агуулсан нэгдэл

29.Альдегид ,кетон нь ханасан спиртийн ордоггүй ямар урвалд орох вэ?

А.Халах Б.Нэгдэх В.Исэлдэх Г.Ангижрах

30.Органик нэгдлийн найрлага дахь атомууд бие биетэйгээ хэрхэн холбогдсон байдаг вэ?

А.Атомууд валентийнхаа дагуу нарийн дэс дараалалтай

Б.Эмх замбраагүй

В. Нүүрстөрөгчийн атом зөвхөн нүүрстөрөгчийн атомтай холбогдоно.

Г.С-н атомууд хоорондоо холбогдож урт гинжин хэлхээг үүсгэж болно.

а. А.Г б.А.Б в.В.Г г.Б.В

31.Глюкозын ангижрах урвалаар ямар нэгдэл үүсэх вэ?

А.Альдегид Б.Хүчил В.Спирт Г.Эфир

32.Язгууруудыг ямар төгсгөлтэй нэрлэдэг вэ?

А.-он Б.-ол В.ин Г. –ил

33.Аль нь карбон хүчлийн ерөнхий томъёо вэ?

А.R-CОН Б. R-CООН В. R-O-R Г. R-OH

34.Зэсийн /II/ гидроксидын тусламжтай аль хоёр бодисыг таньж болох вэ?

Page 15: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

А.Глицерин ,Этилийн спирт

Б.Глицерин ,Глюкоз

В.Карбон хүчил ,Спирт

Г.Фенол ,Спирт

35.Ханасан нүүрсустөрөгчийн онцлог шинжийг харуулсан урвалыг нэрлэнэ үү.

А.Нэгдэх урвал Б.Халалцах урвал в.Задрах урвал

36.Метаны физик шинжийг тодорхойл А.Өнгөгүй ,үнэргүй хий Б.Шатамхай В.Шатдаггүй Г.Агаараас хөнгөн Д.Агаараас хүнд а.А. Б б.А.Б.В в.А.Б.Г г. Б.В.Г.Д

37.Ямар бодисыг органик бодис гэх вэ?

А.Найрлагандаа С ба Н- н атом агуулсан бодисыг хэлнэ.

Б. Найрлагандаа С ба Н- өөс гадна О,N-ын атом агуулсан бодисыг хэлнэ.

В. Найрлагандаа С ба Н- өөс гадна О,N зарим тохиолдолд S,P, галоген агуулсан

бодисыг хэлнэ.

Г.Зөвхөн С-ийн атом агууллсан бодисыг хэлнэ.

38.Уургийн бүтцийн тухай пептидийн онолыг анх хэн боловсруулсан вэ?

А.Э.Фишер Б.А.Я.Данилевский В.Э.Адбергальден Г.Н.Н.Зинин

39.Уургийн молекулд анх пептидийн бүлэг байгааг анх хэн нээсэн вэ?

А.Э.Фишер Б.А.Я.Данилевский В.Э.Адбергальден Г.Н.Н.Зинин

40.Органик нэгдэл дэх атомууд ихэвчлэн химийн ямар холбоогоор холбогдсон байдаг вэ?

А.Ионы Б.Ковалентын В.Металлын Г.Устөрөгчийн

41.Уураг хаана элбэг тохиолддог вэ?

Page 16: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

А.Байгальд Б.Амьгүй байгальд В.Амьд бие махбодид Г.Эрдэс бодисуудад

42.Ямар функциональ бүлгийг карбониль бүлэг гэдэл вэ?

О О

А. –С Б.- С В. –С- ОН Г.С=О

Н ОН

43.С4Н9ОН томъёотой бутилын спирт нүүрстөрөгчийн хэлхээний зохион байгуулалт ба гидроксилын бүлгийн байршлаас хамаарсан хэдэн изомертэй вэ? А. Нэг Б. Хоёр В. Гурав

Г. Дөрөв

44.Тос гэж юу вэ?

А.Олон атомт спирт ба карбон хүчлийн үлдэгдлээс тогтсон

Б.Гурван атомт спирт болох глицерин болон карбон хүчлийн үлдэгдлээс тогтсон

В.Нэг атомт спирт болон тосны хүчлээс тогтсон

45.Диений нүүрсустөрөгчийн ерөнхий томъёог тодорхойл .

А.СnH2n+2 Б.CnH2n B.CnH2n-6 Г. Cn H2n-2

46.Глюкоз нь ямар сахарид вэ?

А.Моносахарид Б.Дисахарид В.Полисахарид

47. Органик хими юуг судалдаг вэ?

А.Бодисыг Б.Дан бодисыг В. Нийлмэл бодисыг Г.Органик бодисыг

48.Дараах бодисуудын аль нь этилений гомологийн гишүүн вэ?

А.Пропан Б.Пропен В.Пропин Г.Пропадиен

49.Алканы нүүрсустөрөгчид ямар төгсгөлтэй вэ?

А.-ан Б.-ен В.-ин Г.-диен

Page 17: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

50.Пентен хэвийн нөхцөлд ямар төлөвт орших вэ?

А.Хий Б.Шингэн В.хатуу Г.Хий ба шингэн

51.Дараах ерөнхий томъёоны аль нь алкадиенийх вэ?

А.СnH2n+2 Б.CnH2n B.CnH2n-6 Г. Cn H2n-2

52.Ацетиленийг юунаас гарган авдаг вэ?

А.Этан Б.Этилен В.Кальцийн карбид В.Пропилен

53.Карбон хүчлийн молекулд ямар функциональ бүлэг байх вэ?

А.Гидроксидийн Б.Карбонилийн В.Карбоксилийн

54.Гидроксилийн бүлэг ямар томъёотой вэ?

А.-ОН Б.-С=О В.-СОН Г.-СООН

55.Цардуулын бүтэц ямар байдаг вэ?

А.Шугаман Б.Шугаман ба салбарласан В.Салбарласан Г.Аль ньч биш

56.С8Н10 томьёотой бодис органик нэгдлийн аль ангилалд хамаарах вэ?

А. Алкан Б. Алкен В. Алкин Г. Ароматик нэгдэл

57.С4Н9ОН томъёотой спирт хэд байх вэ?

А. 1 Б. 2 В. 3 Г. 4

58. С4Н8О томъёотой альдегид хэд байх вэ?

А. 1 Б. 2 В.3 Г. 4

59. Ямар бодисыг карбон хүчилтэй харилцан үйлчлүүлэхэд нийлмэл эфир үүсэх вэ?

А. Ацетилен Б. Хлорт устөрөгч В. Этилен Г. Метилийн спирт

60. Этанолыг үйлдвэрт ........................гарган авна.

А. Этаныг исэлдүүлж Б. Этилацетатын гидролизоор

Page 18: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

В. Этилений гидротацийн урвалаар Г. Ацетилений гидротацийн урвалаар

61. Цууны альдегидыг ................................гарган авна.

А. Этилийн спиртийг исэлдүүлж Б. Цууны хүчлийг исэлдүүлж

В. Кетоныг гидролизод оруулж Г. Тосны хүчлийг гидролизод оруулж

62. Доорхи нэгдлүүдээс аль нь ацетилений гомологи вэ?

А. Этан Б. Пропин В. Этилен Г. Пропан

63.Доорхи нэгдлүүдээс аль нь этилений гомологи вэ?

А. Этан Б. Этин В. Этен Г. Ацетилен

64.Глицерин органик бодисын ямар ангилалд хамаарах вэ?

А. Нэг атомт спирт Б. Үнэрт нүүрс-устөрөгчид

В. Эфир Г.Олон атомт спирт

65. Ацетон юуны гомологийн төлөөлөгч вэ?

А. Нэг атомт спирт Б. Эфир

В. Кетон Г.Карбон хүчил

66. Гексаны изомерийг олно уу.

А. н-бутан Б. 2-метил бутан

В. 2,2-диметил бутан Г. Бутан

67. Метанолын гомолог нэгдлийг заана уу?

А.Метаналь Б.Метан В. Этанол Г.Этилен

68. Маргариныг бэлтгэхийн тулд шингэн тосыг хэрхэн боловсруулдаг вэ?

А. Пиролизд оруулах Б. Гидролизд оруулах

В. Галогент устөрөгчийг нэгдүүлэх Г. Гидрогенжүүлэх

Page 19: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

69.Алкины гомолог нэгдлийн томъёог заана уу.

А. С3Н4 Б.СН3ОН В. С6Н6 Г. С3Н6

70.Этиленгликоль бол...........................юм.

А. Фенолын гомолог Б. Нэг атомт спирт

В. Глицерины уламжлалт нэгдэл В. Хоёр атомт спирт

ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ ДААЛГАВАР №2

1. Дараах өгөгдлийг унаад тийм\ үгүй аль нэгийг сонгоно уу.

№ Асуулт Тиим\ үгүй

1 Хүлэмжийн нөлөө нь зөвхөн агаарын бохирдлын дүнд бий болдог.

2 Озон нь нарны хэт ягаан туяаг шингээдэг учраас атмосферын аль ч давхаргад байсан чухал,

эерэг ач холбогдолтой.

3 Галогенорганик нэгдэл нь хүчилтөрөгчийн атомууд нэгдэж молекул үүсэх урвалд

катализаторын үүрэг гүйцэтгэдэг учраас озоны хэмжээ буурахад хүчтэй нөлөөлдөг.

2. А. Үл мэдэгдэх Х хатуу хольц агуулсан бодис нь 830С температурт хайлдаг бол дараах хүснэгтэнд өгөгдсөн бодисуудын

аль нь байж болохыг тогтооно уу.

Бодис Хайлах цэг, 0С

1,4- дибром бензол 87

Нафтален 80

Page 20: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Тетрабромометан 92

1,2-ди-иодометан 81

Гликолын хүчил 79

Б. Нэгэн шингэний хөлдөх цэг -5-150С мужид байв. Өгсөн багаж, шил сав, бодис, урвалж (хуруу шил, том шил аяга,

мөс, давс, термометр, шингэний дээж)-ийг ашиглан шингэний хөлдөх цэгийг тодорхойлох туршилтыг дүрслэн,

алхмыг тодорхойлно уу.

3. Та аспирин үйлдвэрлэдэг химийн үйлдвэрийн чанарын хяналтыг хийж байна гэж төсөөлье. Үйлдвэрийн эцсийн

дамжлагын 6 шугамаас аспириний 6 дээж авчиран, тэдгээрийн хайлах цэгийг тогтоож, үр дүнг дараах хүснэгтэнд бичив.

Цэвэр аспириний хайлах цэг 136.000С байдаг.

Дээж Хайлах цэг, 0С

1 136.00

2 136.00

3 135.05

4 134.00

5 133.68

6 133.02

a) Яагаад зарим дээжийн хайлах цэг 136.000С биш байна вэ?

b) Хэмжилтйн үр дүнгээс та үйлдвэртээ ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Page 21: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

c) Үйлдвэрлэлийн процесс дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд та ямао арга хэмжээ авах вэ?

d) Үйлчлүүлэгчдэд та аль шугамын дээжийг илгээх вэ?

e) Бусад дээжийг хэрхэх талаар санал гарган уу.

4. Тийм\ үгүй гэсэн хариултын нэгий г сонгож хариулт хэсэгт бичнэ үү.

Асуулт ( мэдээлэл) Тийм\ үгүй

Органик бүх нэгдлийг нүүрсустөрөгч гэнэ.

Карбон хүчил бол нүүрсустөрөгч юм.

Галогент алканы молекул дахь галоген нь функциональ бүлэг юм.

Карбонил бүлэг (-CHO), хэд хэдэн окси бүлэг агуулсан холимог функциональт нэгдлийг өөх

тос гэнэ.

Бутанол-1 нь бутанол-2оос өндөр температурт буцална.

Спиртийн молекул хоорондын устөрөгчийн холбооноос хамаарч спирт нь альдегидээс өндөр

температурт буцална.

3-метилгексан нв хиаль молекул юм.

Туйлширсан гэрлийн хавтгайн чиглэлийг өөрчилдөг нэгдлийг гэрлийн идэвхт нэгдэл гэдэг.

Молекул нь 4 өөр атом, бүлэгтэй холбогдсон нүүрстөрөгчийн атомыг хираль нүүрстөрөгч

гэдэг.

Сүүний хүчил (CH-CH(OH)-COOH) оптикийн изомергүй.

Page 22: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

5. Нэгэн халалцах урвалын энергийн зураглал өгчээ. Зурагт өгсөн

зарим мэдээллийг ашиглан дараах асуултанд хариулна уу.

a. Энергийн зураглалын хэвтээ болон босоо тэнхлэг дээр тус тус

ямар параметрийг авдаг вэ?

b. Урвал хэдэн шаттай ядагдсан вэ?

c. Урвал ямар механизмаар явагдаж байна вэ?

d. Энэ зүй тогтлоор явагдах урвалын жишээ гаргана уу.

e. Урвалын эх бодис, урвалыг тодохойлож, нэрлэнэ үү.

f. Эх бодисын байгууллын томьёог бичих, урвалын эрэмбийг

тодорхойлно уу.

g. Урвалын механизмыг энергийн зураглал дээр тайлбарлах.

1. Тэгшитгэлээр илэрхийлнэ үү.

2. Урвалын механизмын үе шатыг энергийн зураглал дээр таацуулан тэмдэглэж, урвалын мөн чанарыг

тайлбарлана уу.

3. Таны сонгосон эх бодис энэ төрлийн урвалд ийм төрлийн механизмаар ордог шалтгааныг молекул

дахь атомуудын харилцан нөлөөллөөс ургуулан тайлбарлана уу.

6. Нуклейн хүчлийн бүтцийн хувьд бүтцийг тодорхойлолттой нь харгалзуулна уу.

Бүтэц Тодорхойлолт

Анхдагч Нуклеотидууд нь өөр хоорондоо холимог эфирийн холбоогоор холбогдож үүснэ.

Хоёрдогч Нуклейн хүчлийн мушгиа нь уургийн тусламжтайгаар эвхэгдэх үүснэ

Гуравдагч Нуклеотид дэх азотлог сууриуд өөр хоорондоо устөрөгчийн холбоогоор үүснэ

30-Dec 1-Jan 3-Jan 5-Jan 7-Jan 9-Jan 11-Jan 13-Jan30-Dec

1-Jan

3-Jan

5-Jan

7-Jan

9-Jan

11-Jan

13-Jan

15-Jan

Page 23: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

7. Рибонуклейны хүчлийн нуклеотидын бүтцэд ордоггүйг сонгоно уу.

Page 24: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

a. Аденин

b. Гуанин

c. Тимин

d. Урацил

e. Цитозин

8. Амин дэмүүдээс сондгойг нь олно уу.

a. Амин дэм А

b. Амин дэм Б

c. Амин дэм D

d. Амин дэм Е

Page 25: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

9. Дараах хүснэгтийг нөхөж бичнэ үү.

Бүтэц Харилцан үйлчлэлийн төрөл

(холбоо)

Холбооны хүч Тухайн холбоогоор тодорхойлогдох

шинж чанар

Анхдагч

Хоёрдогч

Гуравдагч

Дөрөвдөгч

10.Уургийн бүтэцтэй сондгой нэгдлийг сонгоно уу.

a. Амин дэм D

b. Инсулин

c. ALT

d. НАД

e. Архи

11.Организмд синтезлэгддэггүйг сонгоно уу.

a. Амин дэм D

b. Инсулин

c. ALT

d. AST

e. Амин дэм B3

12.Аминотрансфераза энзим, энзимт урвалыг бичнэ үү.

Аланин аминотрансфераза

Аспартат аминотрансфераза

Page 26: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Цистейн аминотрансфераза

13.Биологийн идэвхит нэгдэл, түүний бүтцийг дүрслэнэ үү.

Коэнзим

Мансууруулах бодис

Липид

Уураг

14.Ногоон химийн зарчим, тогтвортой хөгжлийн зарчим нь ижил үзэл санаа юм.

Гэсэн тодорхойлолттой санал нийлэх үү? яагаад?

15.Химийн урвалын тэгшитгэлийг үндэслэн урвалын гарц болон атом экономийг

тооцоолох боломжтой. Гэсэн тодорхойлолттой санал нийлэх үү? яагаад?

16.Зарим химийн бодисыг үйлдвэрт гарган авах үндсэн урвалын тэгшитгэл

өгөгджээ. Сондгойг олж хариултаа тайлбарлана уу.

a. C2H4 + CI2 = C2H4CI2

b. N2 + 3H2 = 2NH3

c. 2HCI + Zn = ZnCI2 + H2

d. CL2 + H2 = 2HCI

17.Зэс үйлдвэрлэлийн нийгмийн ач холбогдлыг тодорхойл.

№ Шинж чанар Материал,

бүтээгдэхүүний нэр

Нийгмийн салбар

дахь хэрэглээ

Бусад ач

холбогдол

1

Page 27: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

...

18.Зэс үйлдвэрлэлийн байгальд үзүүлэх эерэг нөлөөг тодорхойл.

№ Ямар учраас Агаар Ус Хөрс

1

...

Дүгнэлт:

19.Зэс үйлдвэрлэлийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойл.

Үе шатын код Үйлдвэрлэлийн

ажилчдын эрүүл мэнд

Тухайн орон нутгын

иргэдийн эрүүл мэнд

Бусад чиглэлээр

1

...

Дүгнэлт:

20.Сульфатын болон сульфидын бус зэсийн хүдрээс зэс үйлдвэрлэх схем зурж

дараах даалгаварыг үйцээнэ үү.

a. Үе шат тус бүрийг нэрлэнэ үү.

b. Үе шат тус бүрд баримтлавал зохих аюулгүй ажиллагааг бичнэ үү.

c. Явагдах үндсэн химийн урвалыг бичиж, тэнцүүлнэ үү.

21.Аммиакийн молекулын бүтэц байгууламжыг дүрсэлнэ үү.

22.Исэлдүүлэх цамхагт явагдах азаот (II)-ын оксидыг азот (IV)-ын оксид болтол

исэлдүүлэх урвалыг . гэсэн тодорхойлолттой санал нийлэх үү. Яагаад?

23.Өгүүлбэрийг нөхөж бичнэ үү.

Page 28: 15. Альегид ба кетонsols.school23.edu.mn/moodle/pluginfile.php/142640/course... · Web view9-р ангийн “Органик хими” бүлэгт молекулдаа

Аммиакийг исэлдүүлэх контактын аппратанд ............................................

катализатор хэрэглэдэг.

24.Байгалын резин ба бутадиенстиролын резин зэрэг материалууд өгөгджэ.

a. Эдгээр нэгдэл үүсэх урвалын тэгшитгэлийг бичнэ үү.

b. Эдгээр нэгдлийн шинж чанар ялгаатай байдлыг тодорхойлон

тайлбарлана уу.

Төсөөтэй:......................................................................................................................

.....................

Ялгаатай: .....................................................................................................................

.....................

c. Дараах хүснэгтийг нөхөж бичнэ үү.

Мономер Мономерын нэгж Полимер Полимерын

нэгж

Байгалын резин

Бутадиенстирол

ын резин