ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÁÞËËÅÒÅÍÜ monthly bulletin of statistics rev/blu2014_2.pdf · 2...
Post on 13-Oct-2020
5 Views
Preview:
TRANSCRIPT
Îðõîí àéìãèéí Çàñàã äàðãûí äýðãýäýõ Ñòàòèñòèêèéí õýëòýñ
ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ ÁÞËËÅÒÅÍÜ
MONTHLY BULLETIN OF STATISTICS
Ýðäýíýò õîò 2014 он
1
АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН
ХӨГЖЛИЙН 2014 ОНЫ 02 САРЫН
ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Эрдэнэт хот 2014 он
1.Макро эдийн засаг
Төсөв санхүү
Аймгийн төсөвт 7.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл
71.2 хувиар давж биелсэн байна. Энэ нь сард “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний 13-р сарын
цалингаас хүн амын орлогын албан татвар төвлөрүүлсэнтэй холбоотой.
Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 88.6 хувийг буюу 7.3 тэрбум
төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 3.3 хувийг хөрөнгийн зардалд, 4.5 хувийг
нийгмийн даатгалын шимтгэлд, 23.2 хувийг бараа үйлчилгээний зардалд, 28.9 хувийг
татаас ба урсгал шилжүүлэгт, 40.1 хувийг цалин хөлсөнд зарцуулжээ. Салбарын
хувьд эдийн засгийн бусад салбарт 0.5 хувийг, амралт спорт соёл урлагийн салбарт
2.2 хувийг, эрүүл мэндийн салбарт 2.7 хувийг, ангилагдаагүй бусад зардалд 6.5
хувийг, нийтийн ерөнхий үйлчилгээнд 18.0 хувийг, нийгмийн даатгал, нийгмийн
халамжийн салбарт 19.1 хувийг, боловсролын салбарт 51.0 хувийг зарцуулсан байна.
Нийт зарлага санхүүжилт өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар их байна.
Ажилгүйдэл
Тайлант хугацаанд Хөдөлмөрийн хэлтэст 1429 хүн бүртгэлтэй байгаагийн 57.0
хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 30.7
хувиар буюу 633 хүнээр бага байна.
Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 12.7 хувь нь 45-59 насныхан, 22.5 хувь нь 35-
44 насныхан, 23.7 хувь нь 25-34 насныхан, 41.1 хувь нь 15-24 насныхан байна.
Бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 27.1 хувь нь сургууль төгссөн, 8.0 хувь нь өөр газраас
шилжиж ирсэн, 8.0 хувь нь орон тооны цомхотголоор, 3.6 хувь нь байгууллага татан
буугдсан шалтгаанаар ажил хайж бүртгүүлжээ.
Эдгээрээс тайлант хугацаанд 140 хүн ажилд орсноос боловсролын салбарт
25.7 хувь, худалдааны салбарт 18.6 хувь, боловсруулах үйлдвэрлэлд 15.0 хувь,
үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт 12.9 хувь ажилд орсон нь дийлэнх
хувийг эзэлж байна.
2
Гадаад худалдаа
Аймгийн хэмжээнд гадаад худалдаагаар 255.0 тэрбум төгрөг буюу 147.6 сая
долларын бараа эргэлт хийсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс нийт эргэлт 3.6 хувиар
буурснаас импорт 38.4 хувиар буурчээ. Харин экспорт 7.3 хувиар өссөн байна.
Гадаад худалдаагаар гол нэрийн бүтээгдэхүүнээс 92.1 мян.тн зэсийн баяжмал,
0.6 мян.тн молибдений баяжмал, 0.3 мян.тн катодын зэс, 10.1 мян.м2 хивс зэрэг
216.3 тэрбум төгрөгийн бараа экспортлож, тээрмийн ган бөмбөлөг 0.6 мян.тн, бензин
2.9 мян.тн, дизелийн түлш 0.8 мян.тн зэрэг нийт дүнгээр 38.7 тэрбум төгрөгийн
бараа бүтээгдэхүүн импортоор авчээ.
Өнгөрсөн оноос экспортолсон зэсийн баяжмал 1.4 хувиар, хивс 33.6 дахин өсч,
молибдений баяжмал 14.3 хувиар, катодын зэс 25.0 хувиар буурчээ.
Импортолсон бензин 45.3 хувиар, тээрмийн ган бөмбөлөг 3.3 дахин, дизелийн түлш
18.7 дахин бага байна.
Үнэ
Хэрэглээний үнэ тарифын судалгааг хэрэглээний сагс дахь 213 нэр төрлийн
бараа үйлчилгээнд хийв. Судалгааны дүнгээр үнийн ерөнхий индекс энэ сард 101.3
хувь болж, урьд сараас 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, 2010 оны 12
сараас 51.0 хувиар өсчээ.
2-р сард тээвэр, хүнсний бараа, гэр ахуйн бараа, амралт чөлөөт цаг соёлын
бараа, гутал хувцас бөс бараа, эм тариа эмнэлэгийн үйлчилгээ, бусад бараа
үйлчилгээний бүлгийн индекс 0.2-6.0 хувиар өсч, холбооны хэрэгсэл шуудангийн
үйлчилгээ 0.2 хувиар буурч, орон сууц, боловсролын үйлчилгээний бүлгийн индекс
өмнөх сарын түвшинд байна.
Хүнсний барааны бүлгийн индексийн өсөлтөнд малын мах 1.8-7.3%-иар,
савласан “Цэвэр сүү” 3.8%-иар, манжин 11.1%-иар өссөн нь, эм тариа эмнэлэгийн
үйлчилгээ бүлгийн өсөлтөнд даралтны эм 20.0%-иар өссөн нь, бусад бараа
үйлчилгээний бүлгийн өсөлтөнд үс засах үйлчилгээ 10.0%-иар, эмэгтэй хүний “ Geo”
нүүрний энгэсэг 14.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Банк, мөнгө, зээл
Монгол банкны мэдээгээр 263.5 тэрбум төгрөгийг гүйлгээнээс татаж, 289.2
тэрбум төгрөгийг гүйлгээнд гаргасан байна. Өнгөрсөн оны мөн үеэс гүйлгээнээс
татсан төгрөгийн хэмжээ 16.9 хувиар, гүйлгээнд гаргасан төгрөгийн хэмжээ 14.3
хувиар их байна.
3
Иргэдийн хувийн мөнгөн хадгаламж 112.0 тэрбум төгрөг болж аймгийн нэг хүнд
дунджаар 1229466 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 1181910 төгрөгийн
хадгаламж ногдож байна. Өнгөрсөн оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 13.5
хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 16.3 хувиар өсчээ.
2. Нийгмийн үзүүлэлт
Нийгмийн халамж, даатгал
Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 14.1 мянган хүнд 1.4 тэрбум төгрөгийн
тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосноос 2.0 мянган хүнд 437.0 сая төгрөгийн
халамжийн тэтгэвэр, 1.5 мянган хүнд 149.3 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж,
нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 1.4 мянган хүнд 116.6 сая төгрөгийн
хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 3.5 мянган ахмад настан болон хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд 58.7 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг
дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 5.6 мянган хүнд 617.4 сая төгрөгийн
тэтгэмж, хөнгөлөлт олгожээ. Өнгөрсөн оны мөн үеэс халамжийн үйлчилгээнд
хамрагдсан хүн 13.0 хувиар өсч, олгосон халамжийн хэмжээ 16.3 хувиар буурсан нь
Хүний хөгжил сангаас хишиг мөнгө олгохгүй болсонтой холбоотой байна.
Нийгмийн даатгалын сангийн орлогод 9.4 тэрбум төгрөг төвлөрүүлж
төлөвлөгөө 122.0 хувийн биелэлттэй байна. Тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, эрүүл
мэндийн даатгалын сангийн төлөвлөгөө 12.6 - 59.2 хувиар давж биелэн, ҮОМШӨ-ний
даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 6.7 хувиар тасарчээ. Сангийн орлого
өнгөрсөн оны мөн үеэс 45.3 хувиар нэмэгдсэн байна.
248 хүнд шинээр тэтгэвэр тогтоосноос 70.2 хувьд нь өндөр насны, 27.4 хувьд
нь тахир дутуугийн, 2.4 хувьд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоожээ. Тэтгэвэр
тогтоолгосон хүний тоо өнгөрсөн оны мөн үеэс 75.9 хувиар нэмэгдсэн байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 98.4 мянган хүнд үзлэг
хийснээс 31.4 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Өнгөрсөн
оны мөн үеэс нийт үзлэг 8.3 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 19.9 хувиар буурчээ.
Сэргийлэх тарилгад 3.0 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний 99.2
хувь нь бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс хамралт 0.3 пунктээр өссөн байна.
Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 454 эх амаржин, 100 хүн
нас баржээ. Нас баралтын 10.0 хувийг нялхсын нас баралт эзэлж байна. Өнгөрсөн
оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 14.2
4
промилээр, 1000 хүнд ногдох нас баралт 0.2 промилээр, төрөлт 0.6 промилээр
нэмэгджээ.
Халдварт өвчнөөр өвчилсөн 104 тохиолдол гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс
12.6 хувиар буюу 1.8 продицимилээр буурсан байна. Нийт өвчлөлтийн 18.3 хувийг
мөөгөнцөр, 15.4 хувийг сүрьеэ, 10.6 хувийг салхинцэцэг, 6.7 хувийг халдварт шар, 6.7
хувийг суулгалт халдвар, 1.0 хувийг гахай хавдар, 1.0 хувийг цусан суулга, 36.5
хувийг бэлгийн замын халдварт өвчин, үүний 47.4 хувийг тэмбүүгээр, 39.5 хувийг
трихоманазаар, 13.1 хувийг заг хүйтнээр өвчлөгсөд эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үеэс 10000 хүнд ногдох заг хүйтэн 0.2, суулгалт халдвар
0.3, трихоманаз 0.4, мөөгөнцөр 1.6 продицимилээр нэмэгдэн, бруцеллез, ёлом
өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байж, бусад халдварт өвчний гаралт 0.1-1.7
продицимилээр буурснаас гахай хавдар 1.7 продицимилээр буурчээ.
Урд оны мөн үед гарч байсан хамуу, хоолны хордлогоор өвчилсөн тохиолдол
гараагүй байна.
Сахилга дэг журам
Цагдаагийн газрын мэдээгээр 94 хэрэгт 77 хүн холбогдон шалгагдаж, хэргийн
илрүүлэлт 55.0 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үеэс бүртгэгдсэн хэрэг 26.0 хувиар,
18 –аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 5.7 продицимилээр буурч,
холбогдогч 1.3 хувиар, хэргийн илрүүлэлт 26.2 пунктээр илүү байна.
Нийт бүртгэгдсэн хэргийн 42.6 хувь нь бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол
зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг, 31.9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн хэрэг, 7.4
хувь нь хүнд, онц хүнд хэрэг байгаа ба өнгөрсөн оны мөн үеэс согтуугаар
үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 37.5 хувиар, хүнд, бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол
зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг 32.2 хувиар буурч, харин онц хүнд хэрэг мөн
үеийн түвшинд байна.
Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл нийт хэргийн 33.0 хувийг хулгайн
хэрэг, 36.2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, 10.6 хувийг
хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг, 4.3 хувийг залилан мэхлэх, завшиж
үрэгдүүлэх хэрэг, 3.2 хувийг дээрмийн хэрэг, 2.1 хувийг хүчингийн хэрэг, 1.1 хувийг
танхайн хэрэг эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үеэс дээрмийн хэрэг 50.0 хувиар, хөдөлгөөний аюулгүй
байдлын эсрэг хэрэг 66.7 хувиар нэмэгдэж, бусад хэргийн гаралт 19.0-90.0 хувиар
буурсанаас танхайн хэрэг 90.0 хувиар багасчээ.
Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 147.5 сая төгрөгийн
хохирол учирч, 4 хүн нас барж, 28 хүн хүнд хөнгөнөөр гэмтсэн ба нийт хохирлын 55.1
5
хувийг нь нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт холбогдсон 77 хүний 61.0 хувь нь
эрхэлсэн ажил хөдөлмөргүй, 44.2 хувь нь согтуугаар, 18.2 хувь нь бүлэглэн гэмт
хэрэг үйлдсэн ба 7.8 хувь нь 18 хүртэл насны хүүхэд байна.
Хэв журмын нөхцөл байдлын хувьд хутгатай холбоотой 3 зөрчил гарч, 765 хүн
эрүүлжигдэн, 127 хүн захиргааны шийтгэлээр баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн
үеэс хутга мэстэй холбоотой зөрчил 70.0 хувиар, баривчлагдсан хүний тоо 20.6
хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 16.9 хувиар буурчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан
236 жолоочийг илрүүлэн, 176 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасч
шийтгэжээ. Өнгөрсөн оны мөн үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын
хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 2.6 хувиар нэмэгдэж, эрх хасалт 17.0 хувиар
буурсан байна
3.Үйлдвэрлэл үйлчилгээний талаар
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарт 218.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн,
227.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, өнгөрсөн оны мөн үеэс 5.6-6.5 хувиар
өссөн байна.
Өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт боловсруулах аж үйлдвэрийн салбарт
4.3%-иар буурч, цахилгаан, дулааны үйлдвэрлэлийн салбарт 31.8%-иар, уул уурхай,
олборлох аж үйлдвэрийн салбарт 5.4 %-иар өсчээ. Боловсруулах салбарын
бууралтанд 2013 онд ажиллаж байсан “Эрдэнэт төгөл”, “Орхон хийц”, “ОТК” нь энэ
оны эхэнд ажиллаагүй байгаатай холбоотой.
Нийт бүтээгдэхүүний 94.3 хувийг уул уурхайн олборлох, 3.0 хувийг
боловсруулах, 2.7 хувийг цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт
үйлдвэрлэжээ.
Боловсруулах салбарын үйлдвэрлэлтийн 43.1 хувийг ноосон нэхмэлийн
үйлдвэрлэл, 31.0 хувийг төмрийн үйлдвэрлэл, 13.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 6.0
хувийг оёдол, 2.1 хувийг машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл үйлдвэрлэл,
1.9 хувийг төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл, 1.5 хувийг резинэн болон
хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, 0.6 хувийг хэвлэх үйлдвэрлэл, 0.2 хувийг мод,
модон эдлэл үйлдвэрлэл, 0.1 хувийг хоёрдогч түүхий эд эдлэл үйлдвэрлэл эзэлж
байна.
Хүнсний бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлтийн 39.5 хувь нь хүнсний бусад
бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, 21.9 хувь нь мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, 21.4
6
хувь нь гурил, тэжээлийн үйлдвэрлэлт, 16.4 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн
үйлдвэрлэлт, 0.8 хувь нь архи, ундаа үйлдвэрлэлт байна.
Гол нэр төрлийн 62 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас зэсийн
баяжмал, дулаан эрчим хүч, цахилгаан эрчим хүч, банш бууз хуушуур, сонин, амтат
ус ундаа, хүснэгт маягт, I гурил, авто машины суудлын бүрээс, гоймон, нарийн боов,
хийжүүлсэн цэвэр ус, ноос ноолууран хөнжил, ажлын хувцас, бусад хэвлэмэл зүйлс,
хэрчсэн гурил, II гурил, сүлжмэл эдлэл, хэвийн боов, вакуум цонх хаалга, хонины
мах, хүүхдийн савхин гутал, гудас, бялуу зэргийн үйлдвэрлэлт өнгөрсөн оноос 1.3%-
12.5 дахин өсч, бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 1.4%-94.4%-иар буурсны дотор
бетон зуурмагны үйлдвэрлэлт 94.4%-иар буурчээ.
Өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэсэн бялуу 12.5 дахин өссөн нь бялуу
үйлдвэрлэлийн “Кей Өү Эм Си” ХХК-г шинээр мэдээнд хамруулсантай холбоотой
байна.
2013 онд үйлдвэрлэгдэж байсан цахилгаан дамжуулагч уртасгагч залгуур
үйлдвэрлэгдээгүй байна.
Энэ сард сүлжмэл эдлэл үйлдвэрлэлийн 1, талх, нарийн боов үйлдвэрлэлийн
1, оёдлын 1 иргэний мэдээллийг шинээр нэмж хамрууллаа.
Хөдөө аж ахуй
Оны эхний 2 сарын байдлаар 121 толгой том мал зүй бусаар хорогдож, мал
онд оролт 99.93 хувьтай байна. Мал онд оролт өмнөх оны мөн үеийн түвшинд, малын
хорогдол 4.0 хувиар буурч, чононд идүүлсэн мал 9.8 хувиар нэмэгджээ. Нийт
хорогдсон малын 53.7 хувь нь бог мал бөгөөд үүний дийлэнх нь ямаа байна.
Барилга
Их барилгын 3 аж ахуйн нэгж 1130.9 сая.төгрөгийн барилга угсралт, их
засварын ажлыг 8 обьектод хийж гүйцэтгэсний 74.1 хувь буюу 837.5 сая төгрөг нь их
засварын ажил байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өнгөрсөн оны мөн үеэс 38.2 хувиар
бага байна.
Тээвэр, холбоо
Тээврийн байгууллагууд 11.4 мянган тн ачаа тээвэрлэн, 3.7 сая.тн/км-ийн ачаа
эргэлт, 1.3 сая зорчигч тээвэрлэн, 20,0 сая хүн/км–ийн зорчигч эргэлт хийж, тээврийн
үйлчилгээнээс 1.8 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Өнгөрсөн оны мөн
үеэс тээсэн ачаа 4.1 хувь, ачаа эргэлт 2.2 хувь, зорчигч эргэлт 3.9 хувиар өсч,
7
тээврийн орлого 1.8 дахин нэмэгдлээ. Зорчигч тээврийн үйлчилгээнд 32 автобус 216
микроавтобус, 561 такси гарч, тэдгээрт 1019 хүн ажиллаж байна.
Холбооны байгууллагууд 2.2 тэрбум төгрөгийн тарифын орлоготой ажилласны
86.3 хувийг хүн амын үйлчилгээний орлого эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс нийт орлого
32.5 хувиар өсчээ.
Интернетийн үйлчилгээний 8 цэг давхардсан тоогоор 17.4 мянган хүнд
үйлчлилж, 10.0 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Өмнөх оны мөн үеэс интернет
үйлчилгээний орлого 22,0 хувиар, үүрэн телефон үйлчилгээний орлого 37.0 хувиар,
кабелийн телевизийн орлого 64.3 хувиар өссөн байна.
Худалдаа, үйлчилгээ
Аймгийн худалдаа нийтийн хоолны 756 цэг салбар 12.4 тэрбум төгрөгийн
бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар
өссөн байна.
Нийт бараа гүйлгээний 43.5 хувийг шатахуун борлуулалт, 36.9 хувийг хүнсний
дэлгүүр, 11.7 хувийг зоогийн газар, 3.3 хувийг барааны дэлгүүр, 1.9 хувийг эм
борлуулалтын орлого, 1.5 хувийг контейнерийн орлого, 0.6 хувийг барилгын
материалын дэлгүүрийн орлого, 0.4 хувийг авто засварын газрын орлого, 0.1 хувийг
авто сэлбэгийн дэлгүүрийн орлого эзэлж байна.
Өнгөрсөн оноос барилгын материалын дэлгүүр, зооийн газар, контейнер, эм
борлуулалт, шатахууны борлуулалт, барааны дэлгүүр, авто сэлбэгийн дэлгүүр 3.2-
23.8 хувиар өсч, хүнсний дэлгүүр, авто засварын газар, ТҮЦ-ийн орлого 2.3-62.3
хувиар буурчээ.
Нийтийн аж ахуйн болон ахуйн үйлчилгээ
Нийтийн ахуйн үйлчилгээний орлого 2.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн
үеэс 34.7 хувиар өссөн байна. Нийт орлогын 45.9 хувийг орон сууцны орлого, 44.6
хувийг аж ахуйн нэгжийн орлого, 4.9 хувийг зочид буудал, 2.8 хувийг хог
тээвэрлэлтийн орлого, 1.0 хувийг цэвэр ус борлуулалтын орлого, 0.5 хувийг сауны
орлого, 0.3 хувийг халуун усны орлого бүрдүүлж байна.
Өнгөрсөн оны мөн үеэс цэвэр ус борлуулалт, иргэдийн үйлчилгээ, аж ахуйн
нэгжийн орлого, хог тээвэрлэлт, орон сууцы орлого, зочид буудлын орлого 2.6-97.3
хувиар өсчээ. Харин саун, халуун ус үйлчилгээний орлого 3.2-20.0 хувиар буурсан
байна.
Ахуйн үйлчилгээний салбарын дүнгээр 285.5 сая төгрөгийн үйлчилгээ явуулж,
орлого өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өссөн байна.
8
Нийт орлогын 50.9 хувийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, 22.6 хувийг
үсчний орлого, 14.6 хувийг прокат ба тоглоомын цэгийн орлого, 6.7 хувийг гэрэл
зургийн орлого, 3.5 хувийг гутал засварын орлого, 0.9 хувийг хими цэвэрлэгээний
орлого, 0.7 хувийг телевизор засварын орлого, 0.2 хувийг цаг засварын орлого эзэлж
байна.
Аймгийн зоогийн газрын 143 цэг салбар 1.4 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ
хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн, үүнээс ресторан барны орлого
25.4 хувиар буурсан байна. Энэ нь 35 цэг түр болон бүрэн зогссон, үйл ажиллагааны
чиглэлээ өөрчилсөн, шилжсэн зэрэг шалтгаанаар ажиллаагүйтэй холбоотой байна.
Зоогийн газрын бараа гүйлгээний 37.2 хувийг ресторан, баарны орлого эзэлж байна.
Бусад мэдээлэл
Байгаль цаг агаарын хувьд сарын дундаж температур -16.1 хэмийн хүйтэн
байж, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хэмээр дулаан, хур тунадас 0.4 мм-ээр бага байна.
.
АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
9
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО, сая төгрөг BUDGET REVENUE
2012 2013
2014
2014/2013=%
Төлөвлөгөө Гүйцэтгэл Биелэлт
Plan Execution Fulfilment
Нийт орлого 10765.1 6188.4 4098.4 7015.4 171.2 113.4
Урсгал орлого 10722.0 6188.4 4098.4 7015.4 171.2 113.4
Татварын орлого 10647.9 6156.9 4046.8 7001.5 173.0 113.7
1.Орлогын албан татвар 2254.8 4660.2 2574.6 4610.4 179.1 98.9
~Хүн амын орлогын албан татвар 2254.8 4660.2 2574.6 4610.4 179.1 98.9
From populations
Өмчийн татвар 312.7 646.1 645.0 832.3 129.0 128.8
Тусгай зориулалтын орлого 32.9 32.8 30.0 45.6 152.0 139.0
Бусад татвар 8047.5 817.8 797.2 1513.2 189.8 185.0
Other taxes
Татварын бус орлого 74.1 31.5 51.6 13.9 26.9 44.1
Non-tax revenue
Хөрөнгийн орлого 43.1
Property income
Тусламжийн орлого
10
Орон нутгийн төсвийн зарлага, зардлаар, сая төгрөг
2012 2013
2014
2014/2013=% Төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь
НИЙТ ЗАРЛАГА 764.4 6059.8 8297.6 7352.9 88.6 121.3
TOTAL EXPENDITURE
Цалин хөлс 294.5 2775.5 2857.8 2947.6 103.1 106.2
Wages and salaries
Нийгмийн даатгалын шимтгэл
25.8 308.6 314.3 330.3 105.1 107.0
Social contributions
Бараа үйлчилгээний зардал 352.5 1200.9 1887.4 1707.8 90.5 142.2
Expenditure on goods & services
Татаас ба урсгал шилжүүлэг 22.8 1774.8 2125.1 2124.6 100.0 119.7
Хөрөнгийн зардал 68.8 0.0 1113.0 242.6 21.8 -
Орон нутгийн төсвийн зарлага, салбараар, сая төгрөг
2012 2013
2014
2014/2013=% Төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь
Нийт зардал 764.4 6059.7 8297.6 7352.9 88.6 121.3
Нийтийн ерөнхий үйлчилгээ 592.9 932.1 1608.3 1324.1 82.3 142.1
Нийгмийн хэв журам, аюулгүй байдал
-
Боловсрол 3424.1 3747.1 3747.1 100.0 109.4
Эрүүл мэнд 195.7 209.7 202.4 96.5 103.4
Нийгмийн даатгал, нийгмийн халамж
1167.6 1460.3 1404.3 96.2 120.3
Орон сууц нийтийн аж ахуй -
Амралт спорт соёл урлаг 146.3 183.7 164.1 89.3 112.2
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй -
Тээвэр холбоо -
Эдийн засгийн бусад 21.9 32.8 37.5 35.0 93.3 106.7
Ангилагдаагүй бусад зардал 149.6 161.1 1051.0 475.9 45.3 2.9 дах
Тайлбар: *-Төсвийн байгууллагын удирлага санхүүжилтийн тухай МУ-ын хууль хүчингүй болж, 2013.01.01-ээс Төсвийн тухай МУ-ын хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төсвийн 19 байгууллагаас бусад нь орон нутгийн төсвөөс санхүүждэг болсон.
11
Хөдөлмөрийн хэлтсийн мэдээгээр
АЖИЛГҮЙЧҮҮДИЙН ТОО NUMBER OF UNEMPLOYED PERSONS
2012 2013 2014 2014/2013=%
Бүртгэлтэй ажилгүйчүүд 2375 2062 1429 69.3
Үүнээс: эмэгтэй 1045 1062 814 76.6
Ажилгүйчүүд насны бүлгээр
16-24
761 715 339 47.4
25-34
784 928 587 63.3
35-44
530 294 322 109.5
45-60
300 125 181 144.8
АЖИЛД ОРОГСОД
NUMBER OF UNEMPLOYED ENTERED INTO WORK
2012 2013 2014 2014/2013=%
Бүгд
157 16 140 8.7 дах
Үүнээс: ~эмэгтэй 92 10 74 7.4 дах
Төрийн, төсөвт байгууллага 32 - 41
Нөхөрлөл, компани
125 16 89 5.6 дах
Хоршоо
- - 3
Бусад - - 7
ШИНЭЭР БҮРТГЭГДСЭН АЖИЛГҮЙЧҮҮД
2012 2013 2014 2014/2013=%
Нэмэгдсэн ажилгүйчүүд 132 137 225 164.2
Үүнээс: ~эмэгтэй 60 89 119 133.7
Орон тооны цомхтголоос 3 2 18 9.0 дах
Байгууллага татан буугдсанаас 4 1 8 8.0 дах
Өөр газраас шилжиж ирсэн 19 - 18
Сургууль төгссөн
34 19 61 3.2 дах
Цэргээс халагдсан
1 - 2
Мэргэжлийн ажил олдохгүйгээс - - 2
Цалин багатайгаас
- - 21
Бусад 71 115 95 82.6
12
Хөдөлмөрийн хэлтсийн мэдээгээр
АЖИЛД ОРОГСОД, эдийн засгийн салбарын ангиллаар
№ Эдийн засгийн салбар 2013 2014
Бүгд үүнээс: эмэгтэй
Бүгд үүнээс: эмэгтэй
1 Нийт дүн 16 10 140 74
2 ХАА, ан агнуур, ойн аж ахуйн, загас барилт, ан агнуур
- - 9 2
3 Уул уурхай, олборлолт - - 1 1
4 Боловсруулах үйлдвэрлэл - - 21 10
5 Цахилгаан, хий, уур, агааржуулалт - - - -
6 Усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа
- - - -
7 Барилга - - 6 2
8 Бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээ
16 10 26 11
9 Тээвэр болон агуулахын үйл ажиллагаа - - 3 -
10 Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ
- - 7 2
11 Мэдээлэл, холбоо - - 3 1
12 Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа - - 5 3
13 Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа - - 1 -
14 Мэргэжлийн, шинжлэх ухааны болон техникийн үйл ажиллагаа
- - - -
15 Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа - - - -
16 Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал
- - - -
17 Боловсрол - - 36 28
18 Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа
- - 2 2
19 Урлаг, үзвэр, тоглоом наадам - - 2 -
20 Үйлчилгээний бусад үйл ажиллагаа - - 18 12
21
Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа, өрхийн өөрийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь салгаж тодорхойлох боломжгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ
- - - -
22 Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа
- - - -
13
Гадаад худалдаа
External trade
Үзүүлэлт хэмжих
нэгж 2012 2013 2014
2014/ 2013=%
Нийт эргэлт
тэрбум. төг
243.4 264.4 255.0 96.4
сая.доллар 177.5 189.9 147.6 77.7
Нийт экспорт Exports, million. tog
тэрбум. төг
187.8 201.6 216.3 107.3
сая.доллар 137.2 144.8 125.1 86.4
Зэсийн баяжмал мян.тн 92.3 90.8 92.1 101.4
Молибдены баяжмал мян.тн 0.6 0.7 0.6 85.7
Катодын зэс мян.тн 0.3 0.4 0.3 75.0
Хивс мян.м2 6.7 0.3 10.1 33.6
дахин
Малын хөлдүү мах тн - - -
Нийт импорт Imports. million.tog
тэрбум. төг
55.6 62.8 38.7 61.6
сая.доллар 40.3 45.1 22.5 49.9
Тээрмийн ган бөмбөлөг мян.тн 2.0 2.0 0.6 30.0
Дизелийн түлш мян.тн 9.1 15.0 0.8 5.3
Бензин мян.тн 6.5 5.3 2.9 54.7
Хүнсний 1-р гурил мян.тн - - -
Авто машин ширхэг 12 2 -
14
15
БАНКНЫ МЭДЭЭЛЭЛ
(сая.төг)
2012 2013 2014 2014/2013=%
Кассын орлого
МБ-ны зузаатгалаар 28085.0 28965.0 29398.2 101.5
Гүйлгээнээс татсан 233402.3 225455.2 263494.3 116.9
Кассын зарлага
МБ-нд шилжүүлсэн 24679.8 29209.9 26265.7 89.9
Гүйлгээнд гаргасан 234065.9 253114.4 289227.8 114.3
Зээлийн өрийн үлдэгдэл 119813.3 143928.0 211136.0 146.7
Үүнээс:
Хугацаа хэтэрсэн зээл 3083.6 594.4 2312.1 389.0
Зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь
2.6 0.4 1.1 0.7
Чанаргүй зээл 1228.3 1452.7 1325.8 91.3
Зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь
1.0 1.0 0.6 -0.4
Хөдөлмөрчдийн мөнгөн хадгаламжийн үлдэгдэл
73294.4 98717.9 112047.4 113.5
1 хүнд ногдох хадгаламж (мян.төг) 821.0 1092.4 1229.5 112.5
1 хадгаламж эзэмшигчид ногдох хадгаламж (мян.төг)
1059.3 1210.7 1181.9 97.6
16
17
Нийгмийн халамжийн үйлчилгээ
Хүний тоо
2014/2013=%
Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж
(сая.төг) 2014/2013=%
2012 2013 2014 2012 2013 2014
Халамжийн тэтгэвэр 1795 1945 2024 104.1 182.5 406.3 437.0 107.6
Нөхцөлт мөнгөн тэтгэмж 1546 1497 1514 101.1 90.3 142.9 149.3 104.5
үүнээс:
ахмад настныг асарч буй иргэнд
738 692 716 103.5 42.7 65.6 70.0 106.7
хөгжлийн бэрхшээлтэй иргэнд
731 731 729 99.7 42.4 69.5 71.3 102.6
бүтэн өнчин хүүхэд асран хамгаалж харгалзан дэмжигчид
44 46 46 100.0 3.1 4.8 5.2 108.3
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа
21 22 18 81.8 1.5 2.4 2.3 95.8
Хүүхэд, төрөл садангүй, ганц бие ахмад настныг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа
8 5 5 100.0 0.4 0.5 0.5 100.0
Хүүхэд, төрөл садангүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асран хамгаалж байгаа
4 1 0
0.2 0.1 0.0
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж
1255 1233 1397 113.3 44.7 86.9 116.6 134.2
үүнээс:
3 хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа
4 1 0 0.0 1.3 0.1 0.0 0.0
байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа
1217 1170 1116 95.4 38.3 67.9 67.1 98.8
16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж
220
25.2
3 ба түүнээс дээш тооны (14 хүртэлх насны) хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт жилд нэг удаа
27 48 49 102.1 1.6 5.6 5.9 105.4
2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх,иргэнд олгох тэтгэмж
5
10.0
18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд нэг удаа
2 3 2 66.7 1.0 2.2 2.4 109.1
Гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон өрхөд нэг удаа
5 11 5 45.5 2.5 11.1 6.0 54.1
Ахмад настай,ХБИ-дэд олгосон тусламж, хөнгөлөлт
2241 366 3554 9.7 дах 25.3 58.9 58.7 99.7
үүнээс: ахмад настанд үзүүлсэн 2178 199 3458 17.3 дах 22.3 49.1 48.7 99.2
хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн
63 167 96 57.5 3.0 9.8 10.0 102.0
Хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилт
6839 7351 5606 76.3 758.8 856.6 617.4 72.1
жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмж
2164 2400 2506 104.4 100.6 180.2 183.0 101.6
алдарт эхийн одонтой эхчүүдэд олгосон мөнгөн тусламж
4628 4905 3052 62.2 642.3 669.4 418.2 62.5
алдар цолтой ахмадуудад үзүүлсэн хөнгөлөлт
47 46 48 104.3 15.9 7.0 16.2 231.4
Хишиг хувь 95288 119 0 0.0 4077.7 112.9 0.0 0.0 Олон нийтийн оролцоонд
түшиглэсэн халамжийн үйлчилгээ
16 - 38
0.4 - 15.0
НИЙТ ДҮН 108980 12511 14133 113.0 5179.7 1664.5 1394.0 83.7
18
Тэтгэвэр тэтгэмжийн орлого, зарлага
(сая.төг)
2012-II 2013-II
2014-II
2014/2013=%
Т Г %
1. Орлогын дүн 4256.4 6501.9 7746.3 9448.0 122.0 145.3
Тэтгэвэр 2687.5 4113.1 5058.3 5992.7 118.5 145.7
Тэтгэмж 193.3 471.7 550.4 674.4 122.5 143.0
ҮОМШӨ 313.7 518.2 840.1 783.4 93.3 151.2
Ажилгүйдэл 184.6 114.8 145.2 163.5 112.6 142.4
Эрүүл мэндийн даатгал 877.3 1284.1 1152.3 1834.0 159.2 142.8
2. Зарлагын дүн 3098.1 5139.1 6833.7 6680.6 97.8 130.0
Тэтгэвэрт 2685.2 4717.3 5329.2 5197.6 97.5 110.2
Эрүүл мэндийн даатгал 363.7 368.0 603.5 682.1 113.0 185.4
ҮОМШӨ 839.8 711.2 84.7
Ажилгүйдэл 49.2 53.8 61.2 89.7 146.6 166.7
3.Тэтгэвэр авагчдын тоо 10936 11012 11681 106.1
үүнээс:
~өндөр нас
6681 6768 7645 113.0
~тахир дутуу 3180 3189 3049 95.6
~тэжээгчээ алдагч 1075 1055 987 93.6
бүгд
ээс
Тухайн сард тэтгэврийн мөнгөө авсан хүний тоо
10775 10961 11328 103.3
үүнээс:
~өндөр нас 6699 6768 7460 110.2
~тахир дутуу 3092 3158 2934 92.9
~тэжээгчээ алдагч
984 1035 934 90.2
4. Тэтгэвэр тогтоогдсон хүний тоо 138 141 248 175.9
үүнээс:
~өндөр нас
81 90 174 193.3
~тахир дутуу 41 40 68 170.0
~тэжээгчээ алдагч 16 11 6 54.5
19
Эрүүл мэндийн газрын үзүүлэлт
2012 2013 2014 Харьцуулсан хувь
бодит тоо
үзүүлэлт бодит
тоо үзүүлэлт
бодит тоо
үзүүлэлт бодит
тоо үзүүлэлт
(продицимилээр)
1000 хүнд
Амаржсан эх
415 4.6 387 4.3 454 4.9 117.3 0.6
Number of mother delivered
Төрөхийн улмаас эндсэн эх - - - - - - Maternal deaths
Нас баралт Deaths 106 1.2 82 0.9 100 1.1 122.0 0.2
1 хүртэл насандаа эндсэн хүүхэд 9 21.4 3 7.7 10 21.9 3.3 дах 14.2
Infant deaths under age 1 year
1-5 хүртэл насандаа эндсэн хүүхэд 2 4.7 - - 1 2.2
Infant deaths at age of 1-5 years
10000 хүнд
Халдварт өвчнөөр өвчлөгсөд - бүгд 223 25.0 119 13.2 104 11.4 87.4 -1.8
Infectious disease casestotal
Цусан суулга ~Dysentery - - 2 0.2 1 0.1 50.0 -0.1
Сальмонеллёз ~
Халдварт шар ~Viral hepatitis 86 9.6 12 1.3 7 0.8 58.3 -0.6
Бруцеллез ~Brucellyoz 19 2.1 3 0.3 3 0.3 100.0 0.0 Халдварт мэнэн
~Bacterial meningitis - - - - - -
Сүрьеэ ~Tuberculosis 12 1.3 18 2.0 16 1.8 88.9 -0.2
Суулгалт халдвар 4 0.4 4 0.4 7 0.8 175.0 0.3
Хамуу ~Scabies 1 0.1 5 0.6 - -
Заг хүйтэн ~Gonnor-hoea 5 0.6 3 0.3 5 0.5 166.7 0.2
Тэмбүү ~Sybhilis 32 3.6 23 2.5 18 2.0 78.3 -0.6
Мөөгөнцөр
31 3.5 4 0.4 19 2.1 4.7 дах 1.6
Трихоманаз ~Trihomanaz 11 1.2 11 1.2 15 1.6 136.4 0.4
Салхинцэцэг
21 2.4 13 1.4 11 1.2 84.6 -0.2
Гахай хавдар
- - 16 1.8 1 0.1 6.3 -1.7
Хоолны хордлого 1 0.1 4 0.4 - -
Ёлом
- - 1 0.1 1.0 0.1 100.0 0.0
Эмнэлгийн дотоод халдвар - - - - - -
Үүнээс: хүйн халдвар - - - - - -
Эмнэлгийн үзлэгийн үзүүлэлт
2012 2013 2014 2014/2013=%
Нийт үзлэг
103631 107228 98351 91.7
Үүнээс: УСҮ
36454 38592 30896 80.1
Нэг хүний эмнэлэгт үзүүлсэн тоо 1.16 1.19 1.08 90.9
Эмчлэгдсэн хүний тоо 3197 3062 3365 109.9
Ор хоног
25379 23305 25803 110.7
1 хүний эмчлүүлсэн дундаж хоног 7.9 7.6 7.7 100.7
Сэргийлэх тарилга 2591 2360 3008 127.5
Хамрагдалтын хувь 97.7 98.9 99.2 0.3
20
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, төрлөөр
2012 2013 2014 2014/2013=%
Бүртгэгдсэн гэмт хэрэг - бүгд 112 127 94 74.0
Үүнээс ~илрээгүй хэрэг 30 42 18 42.9
Илрүүлэлтийн хувь 40.0 28.8 55.0 26.2
бүгд
ээс:
хэр
ги
йн ө
нгөө
р
~Хүн амины 2 1
~Хүчингийн 2 2
~Танхай 12 10 1 10.0
~Бусдын бие махбодид гэмтэл учруулах 33 42 34 81.0
~ХА байдлын эсрэг 5 6 10 166.7
~Хулгайн 34 46 31 67.4
үүнээс: иргэдийн өмчийн хулгай
25 40 31 77.5
малын хулгай 6 2
~Булаах 2 1 1 100.0
~Дээрмийн 7 2 3 150.0
~Залилан мэхлэх, завшиж үрэгдүүлэх
8 9 4 44.4
~Албан тушаалын 1
~Бусад 6 10 1 10.0
Бүгд
ээс:
~согтуугаар үйлдэгдсэн 46 48 30 62.5
~хүнд, онц хүнд гэмт хэрэг 13 7 7 100.0
~бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд ньтогтоогдоогүй
50 59 40 67.8
Гэм
т хэрги
йн у
лм
аас
~нас барсан хүн 7 7 4 57.1
~гэмтсэн хүн 15 39 28 71.8
~учирсан хохирол /сая.төг/ 89.6 124.5 147.5 118.5
үүнээс:
~ иргэдэд учирсан 89.6 124.0 147.5 119.0
~ нөхөн төлүүлсэн /сая.төг/
44.8 29.3 81.3 2.8 дах
битүүмжилсэн хөрөнгө (сая.төг)
- 4.0 0.6 15.0
Гэмт хэрэгт холбогдогчид 80 76 77 101.3
Үүнээс:
~18 хүртэл насны хүмүүс 7 6 6 100.0
~ажилгүй 46 49 47 95.9
~согтуугаар 45 48 34 70.8
~гэмт хэрэг бүлэглэн үйлдэгч 24 22 14 63.6
Эрүүлжигдсэн хүн 651 921 765 83.1
Захиргааны шийтгэлээр баривчлагдсан 125 160 127 79.4
18-аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 18.5 20.7 15.0 -5.7
Хутгатай холбоотой зөрчил 15 10 3 30.0
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 151 230 236 102.6
Эрх хасагдсан 139 212 176 83.0
21
22
23
24
25
ГОЛ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛТ PRODUCTION OF MAJOR COMMODITIES
№ Гол нэр төрлийн бүтээгдэхүүн,
Major commodities Хэмжих нэгж,
unit 2012-II 2013-II 2014-II
2014 2013
1 Зэсийн баяжмал металл, Copper, with concentrate
мян.тн,thous.tn 82.2 81.6 82.7 101.3
2 Молибдений баяжмал, Molybdenium with concentrate
тн, t 704.2 608.0 523.9 86.2
3 Катодын зэс, 99%, Copper 99% тн, t 365.0 350.2 342.7 97.9
4 Хайрга, шороо, Breakstone мян.м3, thous.m3
0.2
-
5 Цахилгаан эрчим хүч, Electricity сая.квт.цаг, mln.kw.h
28.9 28.1 29.5 105.0
6 Дулааны эрчим хүч, Thermal energy мян.Гкал, thous.Gcal
156.0 161.6 167.4 103.6
7 Үхрийн мах, Beef тн, t 50.0 5.4 5.4 100.0
8 Хонины мах, Mutton тн, t 30.5 1.5 10.2 6.8
дахин
9 Ямааны мах, Meat тн, t 26.1
10.0
10 Дайвар бүтээгдэхүүн, Appendant products
тн, t
-
11 Хиамны зүйл, Sausage тн, t 15.0 15.0 11.4 76.0
12 Боловсруулсан шингэн сүү, Milk мян.л, thous.l 4.7 20.2 6.0 29.7
13 Тараг, Sour milk and yoghurt мян.л, thous.l 4.7 57.9 57.1 98.6
14 Зайрмаг, Ice cream мян.ш, thous.pieces
34.0 28.1 22.3 79.4
15 Гурил I зэрэг, Wheat flour, grade I тн, t 207.6 243.3 312.6 128.5
16 Гурил II зэрэг, Wheat flour, grade II тн, t 16.3 20.6 54.5 2.6
дахин
17 Хивэг, Fodder тн, t 65.9 130.0 112.7 86.7
18 Нарийн боов, Bakery products тн, t 56.5 64.0 93.4 145.9
19 Бялуу, Cake тн, t 0.4 0.4 5.0 12.5
дахин
20 Хэвийн боов, Bakery products тн, t 3.6 4.2 11.3 2.7
дахин
21 Талх, Bread тн, t 56.9 47.4 37.8 79.7
22 Гоймон, Macaroni noodles тн, t 0.7 2.2 3.0 136.4
23 Хэрчсэн гурил, Covered meal тн, t 2.6 5.2 12.2 2.3
дахин
24 Банш, бууз, хуушуур, Buuz and dumpling
тн, t 7.3 7.7 8.2 106.5
25 Архи, Alcohol beverage мян.л, thous.l 2.0
-
26 Дарс, Wine мян.л, thous.l - - -
27 Пиво, Beer мян.л, thous.l 0.0 0.2 0.2 100.0
28 Хийжүүлсэн цэвэр ус, рашаан, Pure water
мян.л, thous.l 11.6 25.6 38.4 150.0
29 Амтат ус, ундаа, Soft drinks мян.л, thous.l 0.0 6.0 7.0 116.7
26
№ Гол нэр төрлийн бүтээгдэхүүн Хэмжих нэгж 2012-II 2013-II 2014-II 2014 2013
1 2 4 6 7 8
30 Оёмол хөнжил, Stitched blanket ш, pieces 3948 3780 3082 81.5
31 Тэмээний ноосон хөнжил, Camel woollen blanket
мян.м, thous.m
0.9 1.4 155.6
32 Хөшиг, Curtain ш, pieces 35 42 27 64.3
33 Гудас, матрас, Mettress ш, pieces 18 13 1489 11.5
дахин
34 Хивс, Carpet мян.м2, thous.m2
152.7 161.4 119.8 74.2
35 Эсгий, Felt мян.м, thous.m 8.8 11.0 9.0 81.8
36 Сүлжмэл эдлэл, Knitted goods мян.ш, thous.pieces
0.6 0.7 1.9 2.7
дахин
37 Ноосон алчуур, нөмрөг, plaided ш, pieces
449 364 81.1
38 Ноолууран алчуур, нөмрөг, cashmere ш, pieces
1884 1422 75.5
39 Ажлын хувцас, Working clothes ш, pieces 1080 847 1405 165.9
40 Бээлий, Glove хос, pairs 11698 10734 8851 82.5
41 Авто машины суудлын бүрээс, Seat covers
ш, pieces, pieces
198 256 129.3
42 Эсгий гутал, Felt boots хос, pairs 2567 3360 2003 59.6
43 Буриад гутал, Buriad shoes хос, pairs 1244 2281 172 7.5
44 Хүүхдийн савхин гутал ботинк, Leather boots, shoes
хос, pairs 13.0 7.0 62 8.9
дахин
45 Барилгын хаалга, цонх, Building door and windows
м2, m2 - - 1.8
46 Монгол эм, Mongolian medicine мян.төг, thous.tog
1110.0 730.0 432.6 59.3
47 Ном, Book мян.х.д.х, thous.pr.p
12.0 23.0 6.0 26.1
48 Сонин А-3, Newspaper мян.х.д.х, thous.pr.p
0.8 0.9 1.0 111.1
49 Хулдаасан хэвлэл, bucktam edition м2, m2
5792.0 1465.6 25.3
50 Бусад хэвлэмэл зүйлс, Other printing matter
мян.ш, thous.pieces
6.2 9.1 18.6 2.0
дахин
51 Хүснэгт маягт, Tables мян.х.д.х, thous.pr.p
37.2 39.6 46.7 117.9
52 Хүчилтөрөгч, Oxygen мян.м3, thous.m3
0.0 1.0 0.4 40.0
53 Вакуум хаалга, цонх, Vacuum doors and windows
м2, m2 263.1 314.2 872.4 2.8
дахин
54 Бетон зуурмаг, Concrete mortar м3, m3 360.0 1651.2 92.4 5.6
55 Шавардлагын зуурмаг, Plastering mortar
м3, m3 34.6
3.3
56 Улаан тоосго, Brick made from clay мян.ш, thous.pieces
- - -
57 Цахилгаан дамжуулагч уртасгагч залгуур, extension lead
ш, pieces - 2253 -
58 Төмөр бетон эдлэл, Articles of iron concrete
мян.м3, thous.m3
2.2 0.0 0.1
59 Цутгамал бүтээгдэхүүн, Living products тн, t 25.0 19.1 18.5 96.9
60 Дизелийн түлш, Fuel тн, t - - -
61 Металл бэлдэц, Metal steel тн, t 51.8 104.4 47.7 45.7
62 Ган төмөр хийц/ганбөмбөлөг/, Steel casting
тн, t 644.1 569.7 527.3 92.6
27
Том малын зүй бус хорогдол Natural losses of adult annimals
хэмжих нэгж
2012 2013 2014
2014 /
2013 =
%
Тоо
Оны
эхний
мал
д э
злэх
хувь
То
о
Оны
эхний
мал
д э
злэх
хувь
Тоо
Оны
эхний
мал
д э
злэх
хувь
Мал онд оролт хувь 99.97 99.93 99.93 -
Зүй бус хорогдол бүгд
тоо 52 0.03 126 0.07 121 0.068 96.0
Үүн
ээс:
Өвчнөөр хорогдсон
тоо - 4 1
Чононд идүүлсэн
тоо 21 0.01 41 0.02 45 0.03 109.8
Ни
йт з
үй
бус х
ор
огд
ол
тэмээ тоо - - -
адуу тоо 25 0.2 33 0.28 23 0.2 69.7
үхэр тоо 8 0.04 15 0.07 33 0.15 2.2дах
хонь тоо - 12 0.01 24 0.03
ямаа тоо 19 0.03 66 0.09 41 0.06 62.1
Хулгайд алдсан тоо 30 0.02 - 7
Хорогдсон хээлтэгч мал
тоо 1 0.001 31 0.017 20 0.01 64.5
28
Цаг уур байгалийн бохирдол
Meteorology and air pollition
Үзүүлэлт 2012 2013 2014
Агаарын дундаж температур Air average temperature
Сарын дундаж Month average
-16.9 -16.5 -16.1
Хамгийн их /Maximum/
-11.2 -11.0 -10.2
Хамгийн бага /Minimum/
-22.2 -21.7 -21.3
Үнэлэхүй их /Maximum/
-5.7 -1.8 3.9
Үнэлэхүй бага /Minimum/
-28.6 -28.5 -27.0
Хөрсний температур Ground temperature
Сарын дундаж Month average
-19.4 -19.4 -19.0
Хамгийн их /Maximum/
-3.3 -3.9 -4.0
Хамгийн бага /Minimum/
-28.8 -28.4 -28.0
Үнэлэхүй их /Maximum/
3.6 -3.0 8.0
Үнэлэхүй бага /Minimum/
-36.7 -36.9 -38.0
Хур тунадас, мм /Rainfall, mm/ 0.7 1.5 1.1
Цаг уурын үзэгдлүүд
Climate phenomenon
Хүчтэй салхи Cold wind
Их цас Major snow
Эрс хүйтрэлт Cold snap
Агаарын бохирдлын үзүүлэлт
Indicators of air pollution
Агаар дахь азотын эсэл Nitrogen dioxide
0.048 0.054 0.081
Агаар дахь хүхэрлэг хий Sulphur dioxide
0.005 0.016 0.012
Бохирдсон гол горхи Contaminated river
Үйлдвэрийн үйл ажиллагааны нөлөөнөөс Cause of manufactoring
Хот тосгоны суурьшлын нөлөөнөөс Cause of village settlement
III III III
29
Их барилга CONSTRUCTION
/сая.төг/
2012 2013 2014 2014/2013=%
Объектийн тоо 6 12 8
Барилга угсралт их засварын ажлын дүн
1258.7 1831.0 1130.9 61.8
Үүнээс их засварын ажил
1258.7 1677.7 837.5 49.9
Орон нутгийн төсвөөр хийгдсэн БУА, их засвар
- - -
30
Тээвэр
Transport
Х/Н 2012 2013 2014 2014/2013=%
Тээсэн ачаа Carried freight
мян.тн 10.7 10.9 11.4 104.1
Ачаа эргэлт Freight turnover
м/т/км 3595.5 3654.2 3736.3 102.2
Тээсэн зорчигч Carried passengers
мян/хүн 1622.0 1398.1 1276.2 91.3
Зорчигч эргэлт Passenger turnover
м/хүн/км 20223.8 19230.5 19974.2 103.9
Тээврийн орлого Revenue
сая.төг 2062.2 981.0 1803.7 183.9
Тээв
ри
йн
үй
лч
ил
гээн
д
гар
сан
Автобус Bus
тоо 26 29 32 110.3
Микро автобус Mini bus
тоо 336 289 216 74.7
Такси Taxi
тоо 501 494 561 113.6
Тээврийн үйлчилгээ эрхэлж буй* Transportation service interpriser
ААН 12 11 11 100.0
үүнд ажиллаж буй хүн
1021 1001 1019 101.8
31
Мэдээлэл харилцаа холбоо
COMMUNICATIONS
Үзүүлэлтүүд 2012 2013 2014 2014/2013=%
Нийт орлого /сая.төг/ Total revenue
2156.8 1648.3 2183.7 132.5
Үүнээс: Хүн амын орлого /сая.төг/ Of which: Of total revenue from population
2065 1537.9 1884.1 122.5
Телефон цэг, тоо* Number of telephone lines
9463 8754 9075 103.7
Үүнээс айл өрх* Of which family
6047 5334 6365 119.3
Радио цэгийн тоо* Radio line
3298 3298 3298 100.0
Үүнээс айл өрх* Of which family
2426 2426 2426 100.0
Телевизор тоо* Number of television
12056 16090 18903 117.5
Үүрэн телефон хэрэглэгчидийн тоо* Number of cellular mobile
telephone subscibers 82824 99564 124752 125.3
Үүнээс карт эзэмшигчидийн тоо* Of which card holder
75708 91487 116069 126.9
WLL телефон хэрэглэгчдийн тоо* Number of WLL telephones
1837 0 0
Үүнээс айл өрх* Of which family
1837 0 0
КТВ-ийн цэгийн тоо* Number of cabel television users
8205 12240 15315 125.1
Таксфоны тоо Payphone number
1 1 1 100.0
Инте
рнет
Inte
rne
t
Цэгийн тоо Number of lines
8 8 8 100.0
Үйлчлүүлэгчдийн тоо Customer number
8510 10111 17383 171.9
Байнгын хэрэглэгчийн тоо Permanent subscriber
1859 2241 4062 181.3
` Н
иит
ор
ло
гоос /сая.т
өг/
of to
tal re
ve
nu
e
Интернет Internet
6.6 8.2 10.0 122.0
КАТВ, ТВ CaTV, TV
106.6 113.3 186.2 164.3
Үүрэн телефон Cellular telephone
1836.6 1279.7 1753.7 137.0
Цахилгаан холбоо Communication
158.8 194.0 170.0 87.6
Төмөр замын холбоо Railway communication
6.0 2.0 2.8 140.0
Мэдээлэл холбооны сүлжээ Network of communication
42.2 51.1 60.9 119.2
Тайлбар: * Өмнөх оныг, жилийн эцсийн мэдээгээр харуулав.
32
33
НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО, үйлчилгээний төрлөөр (сая.төг) PUBLIC UTILITIES REVENUE, by types services (million.tog)
2012 2013 2014
2014
% 2013
Дүнд эзлэх хувь, 2014
Орон сууцны орлого 691.8 718.1 1083.4 150.9 45.9
Housing
Аж ахуйн нэгж, албан газрын
орлого* 896.3 882.9 1053.6 119.3 44.6 Office
Зочид буудал 53.2 58.4 115.2 197.3 4.9
Hotels
Ус борлуулалт 26.8 23.3 23.9 102.6 1.0
Payment for pure water
Халуун ус 7.8 8.0 6.4 80.0 0.3
Payment for hot water
Саун* 11.3 12.5 12.1 96.8 0.5
Sauna
Хог тээвэрлэлт 59.8 50.3 66.6 132.4 2.8
Иргэдийн үйлчилгээ 0.10 0.10 0.11 110.0 0.0
Бүгд 1747.1 1753.6 2361.3 134.7 100.0
Total
( * ) - Нийтийн аж ахуйн үйлчилгээнд нэмж тусгасан орлого
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ,сая.төг
2012 2013
2014
2014% 2013
Дүнд эзлэх хувь, 2014
Цэгийн тоо
Орлого
Үсчин 48.1 31.2 52 64.4 206.4 22.6
Hairdresser
Зурагчин 9.4 10.0 15 19.2 192.0 6.7
Photographer
Цаг засвар 3.6 0.9 2 0.6 66.7 0.2
Watch-repair
Хими цэвэрлэгээ 5.2 3.0 2 2.6 86.7 0.9
Cleaning of chemicals
Гутал засвар 12.5 10.8 17 9.9 91.7 3.5
Shoes-repair
Телевизор засвар 1.9 1.0 3 2.0 200.0 0.7
TV-repair
Ломбард 199.2 150.2 160 145.2 96.7 50.9
Прокат ба тоглоомын цэг 46.4 20.0 30 41.6 208.0 14.6
Бүгд 326.3 227.1 281 285.5 125.7 100.0
Total
top related