du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · web viewЭРҮҮЛ...

11
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН 1. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж энэ хугацаандаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаа болон Монгол үндэсний ёс зашил, аж ахуйтай танилцаж Дундговь аймагт 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Монгол улсад анх удаа зочилж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касайг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон Эрүүл мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд дагалдан Дундговь аймагт ирж, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн удирдлагууд, бусад албаны хүмүүс утгаж авлаа.

Upload: others

Post on 14-Aug-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

1. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай энэ сарын 23-27-

ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны айлчлал хийж энэ хугацаандаа Монгол улсын

эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйл ажиллагаа болон Монгол үндэсний ёс зашил, аж

ахуйтай танилцаж Дундговь аймагт 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ажлын айлчлал

хийж байна. Монгол улсад анх удаа зочилж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун

бүсийн захирал Такеши Касайг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон Эрүүл

мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын

суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд дагалдан Дундговь аймагт

ирж, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, аймгийн удирдлагууд, бусад

албаны хүмүүс утгаж авлаа.

Page 2: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2. Дундговь аймагт ажлын айлчлал хийж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун

бүсийн захирал Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл

мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын

суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн баг аймгийн ёслол

хүндэтгэлийн өргөөнд “Дундговь аймгийн Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал”

сэдэвт албан ёсны уулзалтыг хийж, уулзалтанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ,

аймгийн Засаг даргын орлогч Мөнчулуун, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга

Эрдэнэчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, ЗДТГ-ын Эрүүл

мэндийн асуудал хариуцсан түшмэл Р.Лхагвадорж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-

Орших, ЭМГ-ын мэргэжилтнүүд, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн дарга нар оролцлоо.

Энэхүү уулзалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Номхон

далайн баруун эргийн бүсийн захирал Др Такeши Касай нар тус тус үг хэлж, ДЭМБ-ын

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг

өргөжүүлэх” төслийн хүрээнд Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд мобайл болон мэдээлэл

технологийн тоног төхөөрөмж, урвалж оношилуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг

гардуулж өглөө.  

Page 3: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

3. Дундговь аймагт ажлын айлчлал хийж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун

бүсийн захирал Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл

мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын

суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн баг Гурвансайхан

суманд ажиллаж Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж,

“Инээмсэглэл, Эерэг хандлага-Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нийгмийн эрүүл мэндийн

өдөрлөгт оролцож, мөн говийн хөдөөгийн нөхцөлд айл өрхийн цэвэр, бохир ус, дулаан,

ариун цэврийн байгууламжаа шийдсэн шийдэлтэй газар дээр нь очиж үзэж танилцлаа.

Тус албаны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга

Эрдэнэсүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ЗДТГ-ын эрүүл мэндийн

асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын дарга, ЭМГ-ын мэргэжилнүүд

дагалдан ажиллаж, Гурвансайхан сумын ИТХ-ийн дарга Р.Сүхбаатар, сумын Засаг дарга

Л.Өлзийбат, эрүүл мэдийн төвийн дарга Э.Одончимэг нар хүлээн авч, сум орон

нутгийнхаа шинэчлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг

танилцууллаа.

“Инээмсэглэл, Эерэг хандлага-Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” нийгмийн эрүүл

мэндийн өдөрлөгт оролцож буй иргэдэд ДЭМБ-аас өрхийн эмийн санг бэлтгэн өгч,

нийгмийн эрүүл мэндийн өдөрлөгийн хэсэг болох “Бүжиг-Хөдөлгөөн-Эрүүл мэнд” арга

хэмжээнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай болон Эрүүл

мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд,

Page 4: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн

мэргэжилтнүүд, дагалдах ажлын баг оролцлоо.

Page 5: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

4. Дундговь аймагт ажлын айлчлал хийж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун

бүсийн захирал Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эрүүл

мэндийн яамны газрын дарга нар, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын

суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн баг ажлын айлчлалын

2 дахь өдөр хоёр дахь шатны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж буй Нэгдсэн

эмнэлгийн үйл ажиллагаа, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, томуу

томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээний талаарх үйл ажиллагаатай танилцаж

ажиллалаа.

5. Монгол улсад анх удаа зочилж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн

захирал Такеши Касай болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол

улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад зочидод зориулан

Гурвансайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт урлагийг

тоглолт, хөдөө талд “Бэсрэг наадам”-ыг тус тус зохион байгуулж сонирхууллаа.

Гурвансайхан сумын Их газрын чулууны уулын үзэсгэлэнт газрын Задгай театрт

аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга уран бүтээлчдийнхээ урын сангийн

дээжсээс найруулж тавьж толилуулан Монголын соёл урлагийг сурталчилж, тэр дундаа

“Дуу хуурын өлгийн Дундговь аймаг”-аа магтан дуулж, хуурдлаа.

“Бэсрэг наадам”-ыг зохион байгуулснаар Монгол наадмын үүсэл, түүх, үндэсний ёс

заншил, дэг жаягийг сурталчилан таниулсан юм.

“Бэсрэг наадам”-д 16 бөх барилдаж, 28 соёолон насны морь уралдаж, 15 эрхий мэргэн харваач халх харваагаар харваж, 12 шагайн харваач хувийн цуваагаар харвалаа.

6. Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд 100 ортой

Нэгдсэн эмнэлгийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.

Page 6: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

7. Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн

улсын урьдчилсан үзлэгийг ЗДТГ-аас томилогдсон комисс батлагдсан удирдамж , шалгуур

үзүүлэлтүүдийн дагуу шалгаж,  үйл ажиллагааны түвшин тогтоон, цаашид сайжруулах

ажлын чиглэл, зөвлөмж өглөө. Нэгдсэн эмнэлэг урьдчилсан үзлэгээр 91%-тай, Эрүүл

мэндийн газар 93 хувьтай шалгагдлаа.

Page 7: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

8. Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх,эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс

Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн,дасгалжуулагч,дугуйлангийн сурагчдад

сургалт зохион байгууллаа.Тус үйл ажиллагааны хүрээнд "Гэдэсний халдварт

өвчин","Ахуйн осол гэмтэл,түүнээс урьдчилан сэргийлье " агуулгын хүрээнд мэдээлэл

хийж урьдчилан сэргийлэх зөвлөмж гарын авлагыг тараалаа.

9. Олон улсын "Торгоны зам" авто ралли

2019 уралдаан энэ сарын 11, 12-ны

өдрүүдэд Дундговь аймгийг дайран өнгөрч

Мандалговь хуаранд хээрийн эмнэлэг

дэлгэн эрүүл мэндийн тусламж

үйлчилгээний бэлэн байдлыг ханган

ажиллаа.

10. Байгууллагын орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, ажилчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг Цагдаагийн байгууллагатай хамтран эмч,эмнэлгийн ажилтнуудад явууллаа.

11. ЭХЭМҮТ-тэй хамтран ‘’Хүүхэд нярайн

мэс заслын тусламжийг сайжруулах нь’’

семенар 06 сарын 28,29-ний өдрүүдэд

хүүхэд,мэс засал,нярай,сум,өрхийн эмч

Page 8: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

нарт зохион байгууллаа. Хүүхдийн зонхилон тохиолдох эмгэгийн мэс заслын эмчилгээг 12

хүүхдэд амжилттай хийж хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээг өргөжүүлэх орон нутагт

хөгжүүлэхээр ажиллаж байна.

12. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэгтэй хамтран ‘’Хүүхдэд зонхилон тохиолдох амьсгалын

эрхтний эмгэгүүдийн орчин үеийн оношлогоо,эмчилгээ урьдчилан сэргийлэлт, хяналтын

зарчим’’ сургалтыг 06 сарын 26,27-ны өдрүүдэд хүүхэд,сум,өрхийн эмч нарт зохион

байгууллаа. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн зөвлөх

Поликлиникийн тасгийн эрхлэгч АУ-ны

доктор У.Цэвэгмэд, Яаралтай тусламжийн

тасгийн эрхлэгч н.Нармандах нар удирдан

явууллаа. Тус сургалтаар уушгины хатгалгаа,

харшлын эмчилгээтэй хүүхдэд антибиотик

хэрэглэх удирдамжид

суралцан,харшил,уушгины багтраа оноштой

5 хүүхдэд үзлэг хийн эмчилгээ, хяналтыг

хэрхэн хийхэд суралцуулж онол дадлага хосолсон ач холбогдол өндөртэй сургалт боллоо.

Монгол улсад хийгдэж буй хүүхдийн уушгины багтраа өвчний судалгаанд хамтран

ажиллахаар боллоо.

ТАЙЛАН БИЧСЭН:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХнОЛОГИЙН

МЭРГЭЖИЛТЭН Ч.МӨНХЖАРГАЛ

ХЯНАСАН:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХШҮДА ХАРИУЦСАН АХЛАХ

МЭРГЭЖЛТЭН П.ОЮУНЧИМЭГ

Page 9: du.mohs.gov.mndu.mohs.gov.mn/web/wp-content/uploads/2019/10/201… · Web viewЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ 7-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН