lecture 1. introduction

21
2012-9-3 МУИС – МТС – КМТТ Дэд проф, Док. Б. Сувдаа Интернэт Технологийн Үндэс Лекц – 1. Интернэтийн тухай үндсэн ойлголт

Upload: khangal-jargal

Post on 21-Jun-2015

1.443 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Lecture 1. introduction

2012-9-3

МУИС – МТС – КМТТ

Дэд проф, Док. Б. Сувдаа

Интернэт Технологийн Үндэс

Лекц – 1. Интернэтийн тухай үндсэн ойлголт

Page 2: Lecture 1. introduction

Агуулга

• Интернэтийн түүх

• Интернэттэй холбоотой нэр томъёоллууд

• Интернэт протоколын тухай

• Вэб хуудсын тухай

• Хайлтын систем

• HTML

Page 3: Lecture 1. introduction

Интернэтийн түүх

• 1970-аад онд АНУ-д жижиг төслөөр хэрэгжиж эхэлсэн.

• Advanced Research Projects Agency (ARPA) буюу Ахисан

Судалгааны Төслийн Агентлаг өөрсдийн

компьютерүүдийг өгөгдөл хялбар дамжуулахаар

холбосон нь анхны интернэтийн үүсэл болсон ба

ARPANET гэдэг нэрээр олонд танигдсан.

• Одоо интернэт нь компьютерүүдийн гадаад том сүлжээ

болсон. Нэг сүлжээ биш, олон мянган сүлжээнүүдээс

тогтдог. Хэдэн компьютер холбогдож байгааг тоолох

боломжгүй болсон.

• Дэлхийн өнцөг булан бүрээс олон хэрэглэгчид холбогдон

төрөл бүрийн мэдээлэл солилцож байна.

Page 4: Lecture 1. introduction

Интернэттэй холбоотой нэр

томъёоллууд

• World Wide Web (www) – товчоор “вэб” гэж нэрлэгддэг,

интернэтийн нэг хэсэг

• Текст, дуу, зураг, видео зэрэг бүх мултимедиа агуулга

(multimedia content)-г нэг доор нэгтгэдэг.

• Вэб нь хуучин технологиос шинэ технологи

өөрчлөгдөхөд түүнийг даган байнга шинэчлэгдэж байдаг.

• Интерактив вэб хуудсуудыг HTML (HyperText Markup

Language) ба хэрэглэгч талын хэл (Client – side language

(JavaScript , VBScript, гэх мэт) ) – ээр хөгжүүлэгдэж

болно.

Page 5: Lecture 1. introduction

Интернэттэй холбоотой нэр

томъёоллууд

• Вэб хуудсыг хөтөч програм (Internet Browser)

ашиглан хэрэглэгчид харуулна.

– Internet Explorer (Microsoft - оос),

– Firefox (Mozilla - аас) ,

– Opera (Opera Software) ба

– Netscape Communicator (Netscape)

Page 6: Lecture 1. introduction

Интернэттэй холбоотой нэр

томъёоллууд URL - Uniform Resource Locator буюу вэб хаяг

• Жишээ нь: http://www.num.edu.mn

• Хөтөч програм вэб сайтыг олоход хэрэглэгдэнэ.

• Электрон шуудан буюу и-майл хаяг: [email protected]

Домайн нэр: (IP хаягийг хэрэглэгчид тогтооход зориулж үгээр илэрхийлсэн нэр)

http://www.google.com commercial буюу худалдааны

http://www.num.edu education буюу боловсролын

http://www.tsahim.net network буюу сүлжээний байгууллага

http://www.navy.mil military буюу цэргийн

http://www.____.org ашгийн бус байгууллага

http://www.____.gov government буюу засгийн газрын харъяа

Page 7: Lecture 1. introduction

Интернэт протоколууд

• Интернэт протокол гэдэг нь файлууд буюу өгөгдлийг нэг машинаас нөгөө машинд дамжуулахад хэрэглэгддэг командын цуглуулга юм. Интернэтэд холбогдсон бүх компьютерүүд нь өөр хоорондоо TCP/IP (Transmission Control Protocol / Internet Protocol) протокол ашиглан холбогддог. Жишээ нь сервер-ээс клиент-д өгөгдөл TCP/IP –ийг хэрэглэн дамжуулагдана.

• Протоколууд: – HTTP (HyperText Transfer Protocol): вэб хуудсууд болон вэбд

агуулагдах зураг гэх мэт файлуудыг дамжуулахад хэрэглэгддэг.

– FTP (File Transfer Protocol): нэг машинаас нөгөө машинд файл дамжуулахад хэрэглэгддэг.

– SMTP (Simple Mail Transport Protocol): и-майл-д хэрэглэгддэг.

– Telnet Protocol: Телнэт хэсгийг нээхэд хэрэглэгддэг.

Page 8: Lecture 1. introduction

FTP – Файл Дамжуулах Протокол

• Файл Дамжуулагч Протокол (File Transfer Protocol - FTP)

• Энэ нь нэг компьютероос нөгөөд файл дамжуулах (татаж авах ба илгээх) хамгийн сайн арга. И-майл ашиглан файл дамжуулж болох ч энэ нь файлын хэмжээ их үед тийм ч сайн арга биш. FTP –ын зорилго бол: – Програмууд юмуу өгөгдлийг хувааж хэрэглэх

– Өгөгдлийг нэг компьютерээс нөгөөд үр ашигтай дамжуулах

– Хол байгаа компьютерийг шууд бусаар хэрэглэх боломж олгох

– Өөр компьютеруудад нэгдсэн ерөнхий файл хадгалах боломж олгох

Page 9: Lecture 1. introduction

HTTP - HyperText Дамжуулах

Протокол

• HTTP протокол нь тодорхой мэдээлэл солилцоход

хэрэглэгддэг.

• Клиент сервер хоёрын хоорондын холбоонд

хэрэглэгдэх ба клиентийн хүсэлт, серверийн хариулт

гэсэн зарчимтай.

Page 10: Lecture 1. introduction

Tелнэт Протокол

• Энэ төрлийн протокол нь хэрэглэгчийг өөр

компьютерт холбогдохыг боломж олгодог. Нэг удаа

холбогдоод хэрэв зөвшөөрөл олгогдсон бол remote

систем буюу алсаас хандаж бүх өгөгдөлд хандаж

ажиллаж болно. (remote-ээр хандах)

Page 11: Lecture 1. introduction

И-мэйл Протокол

• И-майл буюу электрон шуудан нь интернэтийн хамгийн өргөн хэрэглээний нэг юм.

• И-мэйл мессэж нь толгой болон биеийн хэсэг гэсэн 2 хэсэгтэй.

• Толгойн хэсэг нь дараах мэдээлэл агуулна. Үүнд: – Хүлээн авагч хүний и-мэйл хаяг

– Илгээгч хүний и-мэйл хаяг

– Мөн carbon copy (Cc) ба blind carbon copy (Bcc) –аар олон хүнд дамжуулах

– Гарчиг

• Биеийн хэсэгт нь үндсэн мэдээлэл текст байна.

• Мөн файл хавсаргах (attach) боломжтой.

Page 12: Lecture 1. introduction

Клиент – Сервер архитектур

Клиент – Сервер архитектур – Client- хэрэглэгчийн компьютер дээр ажиллаж байгаа

програм. (хөтөч)

– Server – тухайн вэб хуудас байрлах компьютер дээрх програм

– Клиент нь протокол (protocol) гэж нэрлэгдэх командуудын цуглуулгыг ашиглан сервертэй холбогдоно.

– Эдгээр протоколууд нь клиентээс илгээсэн хүсэлтэнд серверээс хариу илгээхэд хэрэглэгдэнэ.

Клиент – Сервер архитектурын загварууд 1. Static HTML хуудсууд

2. CGI скрипт

3. Сервер талын скриптийн технологиуд

Page 13: Lecture 1. introduction

1. Статик HTML хуудсууд

• Хөтөч (browser) өөр газар хадгалагдаж байгаа HTML файлыг үзэх хүсэлтийг сервер програмаар дамжуулан илгээнэ.

• Сервер уг файлыг олоод клиент рүү дамжуулна.

• Клиент нь хүлээж авсан файлаа хэрэглэгчид дэлгэцэлж харуулна.

• Энэ тохиолдолд уг HTML хуудас нь статик юм. (Хөгжүүлэгч өөрчлөх хүртэл өөрчлөгддөггүй хуудсыг статик гэнэ)

Page 14: Lecture 1. introduction

2. CGI Скриптүүд

• CGI (Common Gateway Interface) веб хуудсыг динамик буюу интерактив хийх боломжийг олгодог вэб сервер дэх стандарт програмчлалын интерфэйс.

• Клиентийн хүсэлтийг сервер CGI програмд дамжуулна.

• CGI програм өгөгдлийг боловсруулаад үр дүнг серверт буцаана.

• Сервер уг үр дүнг клиентэд дамжуулж, клиент түүнийг дэлгэцдэнэ.

Page 15: Lecture 1. introduction

3. Сервер талын скриптийн

технологиуд • Мөн динамик хуудас хийхэд хэрэглэгддэг сервер талын скриптийн

технологиуд байна. Жишээ нь: – Active Server Pages (ASP): Microsoft-ийн технологи.(*.asp)

– PHP: Hypertext Preprocessor (PHP): open source технологи. (*.php, *.phtml, *.php3)

– Java Server Pages: *.jsp хуудсууд Java код агуулдаг.

– Server Side Includes (SSI): HTML хуудсанд бага зэргийн нэмэлт код оруулж өгдөг. (*.shtml).

• Эдгээр технологиуд нь том хэмжээний вэб хуудсыг хийхэд хялбарчлах боломж олгодог. Хөгжүүлэгч сервер талын хэлний кодыг HTML хуудсан дотор суулгаж өгөх хэрэгтэй. Энэ код нь хөрвүүлэгдээд эцсийн HTML хуудсыг үүсгэдэг. Энэхүү суулгасан сервер скрипт нь клиент талд харагдахгүй (source-ийг харахад), сервер зөвхөн эцсийн HTML кодыг илгээнэ.

Жишээ нь PHP дээр бичигдсэн хуудас

үзэх хүсэлт клиентээс ирэхэд сервер

үүнийг PHP хөрвүүлэгчид дамжуулна.

PHP хөрвүүлэгч PHP кодыг хөрвүүлээд

динамик HTML гаралтыг үүсгэнэ. Энэ нь

серверт илгээгдэхэд сервер клиент рүү

дамжуулна. Хөтөч програм PHP –ийн

ажиллагааг мэдэхгүйгээр зөвхөн хүлээн

авсан HTML хуудсаа дэлгэцлэнэ.

Page 16: Lecture 1. introduction

Хайлтын систем

• Хайлтын систем (Search Engine) нь

хэрэглэгчид олон үүсгүүрээс мэдээлэл хайж

олох боломжийг олгодог хайлтын сайтууд юм.

Жишээ нь: Google, AltaVista, InfoSeek, гэх мэт

• Directory – ерөнхийдөө тус тусдаа вэб хуудсыг

агуулдаггүй, ангилагдсан вэб хуудсуудыг

зохион байгуулдаг. (Yahoo!)

Page 17: Lecture 1. introduction

HTML

HTML (HyperText Markup Language)

• HTML-ийн үндсэн зорилго нь документын бүтэц (хүснэгт,

жагсаалт, линк, бүлэг текст гэх мэт)- ийг тодорхойлох ба

хэлбэржүүлэх

• Гэвч хөтөч програмууд өөр өөр харуулдаг ба хуудасны харагдацыг

ерөнхийд нь хэлбэржүүлдэггүй. Тиймээс вэб хөгжүүлэгчид төрөл

бүрийн арга хэрэглэдэг.

• CSS (Cascading Style Sheets)-ийг танилцуулснаар HTML хуудсууд

нь олон төрлийн уламжлалт дизайны элементүүд (мөрийн зай,

тэмдэгтийн зай, .. гэх мэт) – ээр хэлбэржүүлэгддэг болсон.

Сүүлийн үеийн хөтөч програмууд CSS – ийг дэмждэг ба

ерөнхийдөө бүгд төстэй дэлгэцлэдэг.

• HTML документ нь ASCII текст файл ба ерөнхийдөө толгойн хэсэг

(HEAD) ба биеийн хэсэг (BODY) гэсэн хэсгүүдээс тогтдог.

Page 18: Lecture 1. introduction

HTML

• HTML документ бүр <HTML> нээх tag-аар эхэлж </HTML> хаах tag-

аар төгсдөг. Толгойн хэсэг <HEAD> ба </HEAD> хооронд бичигдэнэ.

Үүнтэй адилаар биеийн хэсэг нь <BODY> ба </BODY> хооронд

бичигдэнэ.

• Зарим нэгэн тусгай дүрмийнхээс бусад ихэнх HTML tag-ууд нь нээх ба

хаах гэсэн хосоор байдаг.

• HTML tag – ийн хэлбэр нь:

<TAG-NAME [ATTRIBUTE1=[value1]] [ATTRIBUTE2=[value2]]...>

текст</TAG-NAME>.

• Attributes –шинж чанар ба нэг таг олон шинж чанарууд агуулж болох

ба тэдгээр нь эхлэл тагийн хаалт дотор байна.

Page 19: Lecture 1. introduction

Дадлагын ажил

1. Дараах скриптийг 1.html файл үүсгэж өөрсдийн хөтөч програм дээр туршиж үзээрэй. <!DOCTYPE html>

<html> <body> <h1> Интернэт Технологийн Үндэс</h1> <p> Амжилт!</p> </body> </html>

2. Өөрийн хийх вэб хуудасны дизайны загварыг зохиомжлоорой.

Page 20: Lecture 1. introduction

Лавлах материал

• Линкүүд:

– http://www.w3schools.com/

– http://www.wepapers.com/Papers/5264/8_-_Web_Technologies_Fundamentals

– http://www.schmelzer.cc/Downloads/Files/Design%20of%20Web-Applications.pdf

• Хайлт хийх түлхүүр үгүүд:

– Fundamentals of Web Technologies, Basics of Web Technologies, How does work Internet, Information Retrieval, …

Page 21: Lecture 1. introduction

Асуулт ?