micro.lecture.10

34
1 МОНОПОЛЬ ЗАХ ЗЭЭЛ

Upload: tj-crew

Post on 20-Jun-2015

4.026 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Micro.lecture.10

1

МОНОПОЛЬ ЗАХ ЗЭЭЛ

Page 2: Micro.lecture.10

Зах зээлийн бүтэц

Илүү өрсөлдөөнтэй (fewer imperfections)

Төгс өрсөлдөөнт Цэвэр монополь

Page 3: Micro.lecture.10

Зах зээлийн бүтэц

Өрсөлдөөн бага (greater degree of imperfection)

Төгс өрсөлдөөнт Цэвэр монополь

Page 4: Micro.lecture.10

Зах зээлийн бүтэцТөгс өрсөлдөөнт

Цэвэр монополь

Монопольт өрсөлдөөнт олигополь дуополь Монополь

The further right on the scale, the greater the degree of monopoly power exercised by the firm.

Page 5: Micro.lecture.10

5

Монополь зах зээлийг тодорхойлогч нэг гол шинж бол зах зээл дээр тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг худалдагч нь цорын ганц байна. Ойр төрлийн орлох бүтээгдэхүүн байхгүй, онцгой төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэж буй ганц худалдагч бүхий зах зээлийн бүтцийг монополь гэнэ.

Монополь зах зээлийн шинж чанар

Page 6: Micro.lecture.10

Монополь зах зээлийн үндсэн шинжүүд:

Нэг үйлдвэрлэгчтэй

Үнэд нөлөөлөх боломжтой

ЗЗ-д нэвтрэх боломж маш бага

Дарамт шахалт их

Хууль эрх зүйн хязгаарлалт их

Үнийн бус өрсөлдөөн

хүтчэй

Page 7: Micro.lecture.10

Монополь

Хаалттай монополь

Нээлттэй монополь

Аргагүй монополь

7

Page 8: Micro.lecture.10

8

Хаалттай монополь: Өрсөлдөөнөөс хууль эрх зүйн хязгаарлалтын тусламжтайгаар хамгаалагдсан байдаг. Хаалттай монополь үүсэхэд нөлөөлөх өөр хувилбар бол патентын хамгаалалт, зохиогчийн эрхийн институт зэргийг нэрлэж болно.Нээлттэй монополь: Пүүс тодорхой хугацаагаар ямар нэгэн бүтээгдэхүүнийг ганцаар нийлүүлэгч байх бөгөөд өрсөлдөөнөөс ямар ч хэлбэрээр хамгаалагдаагүй байна . Энэ нь пүүс ямар нэг цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж гарч ирсэн эхний үед ихэвчлэн тохиолддог. Аргагүй монополь: Зах зээлд ганцхан пүүс үйл ажиллагаа явуулбал урт хугацаанд дундаж зардал хамгийн бага байх тэр салбарт үүснэ.

Page 9: Micro.lecture.10

Нэг ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ялгаатай хэрэглэгчдэд ялгаатай үнээр зах зээлд нийлүүлж буй монополийг үнийн ялгаварлал бүхий монополь гэнэ. Харамсалтай нь дурын монополь пүүс үнийн ялгаварлал явуулж чаддаггүй бөгөөд үнийн ялгаварлал явуулахын тулд дараах нөхцөл хангагдсан байх ёстой. Үүнд:- тухайн пүүс зах зээл дээр монополь эрхтэй байх- тухайн пүүс хэрэглэгчдээ тодорхой бүлгүүдэд хувааж, ангилж чаддаг байх- ялгаатай үнэ тогтоосон секторуудын хооронд дамжуулан худалдах боломжийг олгохгүй байх

9

Page 10: Micro.lecture.10

Монополь пүүс үнийн ялгаварллын хэлбэр

Үнийн төгс

ялгаварлал

• Монополь пүүс ялгаатай нэгж хэрэглэгч бүрийг ангилж, тэдэнд тохирсон ялгаатай үнэ тогтоохыг хэлдэг.

Үнийн хэсэгчилсэн

ялгаварлал

• Монополь пүүс хэрэглэгчдийг ангилсан ялгаатай сегмент бүрд ялгаатай үнэ тогтоох замаар үнийн ялгаварлал явуулахыг хэлнэ.

10

Page 11: Micro.lecture.10

Төгс өрсөлдөөн Монополь

Пүүсийн сонголт Q P эсвэл Q

Ашиг хамгийн их байлгах P = MC MR=MC

Хамгийн их ашиг Богино хугацаанд ашиг/алдагдалтай, урт хугацаанд тэг ашигтай ажиллана

Урт/богино хугацаанд ашиг/алдагдалтай ажиллана, төгс өрсөлдөөнт ЗЗ-тэй харьцуулахад Q нь бага, P нь өндөр байна

Шинж Бүтээгдэхүүний шинж чанар ижил, нэвтрэхэд хориг саадгүй, олон тооны пүүс

Зөвхөн нэг пүүс, хориг саад, онцгой бүтээгдэхүүн

Зөвхөн нэг пүүс, хориг саад, онцгой бүтээгдэхүүн

Зөвхөн нэг пүүс, хориг саад, онцгой бүтээгдэхүүн

Зөвхөн нэг пүүс, хориг саад, онцгой бүтээгдэхүүн

ЭЗ-ийн үр ашиг Маш их; ЭЗ-ийн үр ашигтай Үл буцах алдагдал

11

Төгс өрсөлдөөнт болон монополь зах зээлийг харьцуулбал:

Page 12: Micro.lecture.10

)()()( ycyypy

What output level y* maximizes profit?

Suppose that the monopolist seeks to maximize economic profit

TCTR

Page 13: Micro.lecture.10

MR(y*) = MC(y*)Үед монополь пүүсийн ашиг хамгийн их байх

бүтээгдэхүүн гаргалтын хэмжээ гарна.

Page 14: Micro.lecture.10

Àõèóö îðëîãî-Marginal Revenue: Example

p = a – by (эрэлтийн урвуу функц)

TR = py (нийт орлого) TR = ay - by2

Эндээс,

MR(y) = a - 2by < a - by = p for y > 0

Page 15: Micro.lecture.10

Монопольт өрсөлдөөнт зах зээл

•Монопольт өрсөлдөөнд зах зээлийн үндсэн шинжүүд

•Пүүсийн эрэлтийн муруй, ахиу орлогын муруй, нийт орлогын муруй

•Пүүсийн ашгийн шинжилгээ

Page 16: Micro.lecture.10

Монопольт өрсөлдөөнт зах зээл нь зарим шинж чанараараа төгс өрсөлдөөнт зах зээлтэй ижил, мөн тодорхой монополь хүчтэй пүүсүүдийн үйл ажиллагаа явуулдаг зах зээлийг монопольт өрсөлдөөнт зах зээл (МӨЗЗ) гэдэг.

Page 17: Micro.lecture.10

Монопольт өрсөлдөөнт зах зээлийн үндсэн шинжүүд

1. Олон тооны пүүс үйл ажиллагаа явуулна Монопольт өрсөлдөөнт зах зээлийг төгс бус өрсөлдөөнт зах зээлийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад харьцангуй олон боловч төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад цөөн тооны пүүс үйлдвэрлэл явуулдаг. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй олон пүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тул пүүс тус бүрийн зах зээлд эзлэх хувь харьцангуй бага байдаг.

Page 18: Micro.lecture.10

2. Ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэнэМонопольт өрсөлдөөний пүүсүүд нь олигополь зах зээлийн адил ижил төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боловч тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөр хоорондоо чанар, загвар, дизайн, өнгө, үзэмж гэх мэт зүйлүүдээрээ бага зэрэг ялгаатай байдаг.

Page 19: Micro.lecture.10

3. Үнийн бус өрсөлдөөн хүчтэйПүүсүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний өөр хоорондын бага зэргийн ялгаатай байдал нь үнийн бус өрсөлдөөн хүчтэй явагдах үндсэн шалтгаан болдог. Пүүсүүд бүтээгдэхүүний өнгө, үзэмж, загьар, дизайн, чанар гэх мэт ялгаатай байдлаа хэрэглэгчдэд таниулж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж зах зээлээ тэлж, ашгаа өсгөхийн тулд реклам, сурталчилгаа, баталгаа, маркетингийн бусад үйлчилгээ гэх мэт үнийн бус хүчин зүйлсүүдээрээ хүчтэй өрсөлддөг.

Page 20: Micro.lecture.10

4. Мэдээлэл төгс бусМонопольт өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл мэндэд тустай байдал зэргийн талаар хийж буй реклам, сурталчилгаа, мэдээлэл нь үнэн бодит эсэхийг хэрэглэгчид бүрэн мэдэх боломж хязгаарлагдмал байх буюу хэрэглэгчдийн мэдээлэл төгс бус байдаг. Иймээс монопольт өрсөлдөөнт зах зээл дээр үнийн бус өрсөлдөөн хүчтэй байдаг.

Page 21: Micro.lecture.10

5. Зах зээлийн үнэд нөлөө үзүүлэх боломжтойМонопольт өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүсүүд нь зах зээлийн тэнцвэрт үнэд нөлөө үзүүлэх харьцангуй боломжтой байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдал, үнийн бус хүчин зүйлсийн өрсөлдөөн нь монопольт өрсөлдөөний пүүсүүд зах зээлийн үнэд нөлөөлөх боломжийг олгодог.

Page 22: Micro.lecture.10

6. Зах зээлд нэвтрэх нь харьцангуй хялбар Монопольт өрсөлдөөнт зах зээл рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх нь төгс бус өрсөлдөөнт зах зээлийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хялбар боловч, төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдаг. Монопольт өрсөлдөөний пүүсүүд нь харьцангуй жижиг пүүсүүд байдаг учраас зах зээлд орох, гарах ерөнхийдөө хялбар байдаг .

Page 23: Micro.lecture.10

Пүүсийн эрэлтийн муруй, ахиу орлогын муруй, нийт орлогын муруй

Монопольт өрсөлдөөнт зах зээл дээр харьцангуй олон өрсөлдөгч байдаг тул пүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нь үнийн өөрчлөлтийг нилээн хүчтэй мэдрэх ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн харьцуулахад мэдрэмж сайтай байдаг. Пүүс нэмж бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулахын тулд үнээ буулгах ёстой гэсэн нөхцөл хангагдах тул P>MR байна. MR=MC

Page 24: Micro.lecture.10

Зураг 1-д ахиу орлого болон нийт орлогын муруйг харууллаа.энэ тохиолдолд нийт орлогын муруй ны хамгийн их утгандаа хүрээд буурах боловч бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ нь хангалттай их үед нийт орлого хамгийн их утгаа авч улмаар буурч эхэлнэ.

Page 25: Micro.lecture.10

Пүүсийн ашгийн шинжилгээМонопольт өосөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүсийн нийт ашгийн тэгшитгэлийг бичвэл. π(q)=TR(q)-TC(q)=P(q) q-AC(q) q= ∙ ∙=(P(q)-AC(q)) q=(P(q)-(AFC(q)+AVC(q))) q=(P(q)-AFC(q)-∙ ∙AVC(q)) q∙

Монопольт өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүс нь ашгийг хамгийн их байлгахыг зорих бөгөөд зах зээлийн бусад хэлбэрүүдийн адилаар MR=MC нөхцлийг баримтлана. Монопольт өрсөлдөөнт зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээс хамааран ашгийн дараах боломжит тохиолдол байна.

Page 26: Micro.lecture.10

P>AC буюу үнэ нь дундаж зардлаасаа их байх тохиолдол (зураг 2а)Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардлаас их тул пүүс ашигтай ажиллана. Пүүс бүтээгдэхүүн үйлчилгээний нэгж тутмаас (P-AC) хэмжээний ашиг олох бөгөөд нийт дүндээ (P-AC) Q^* ∙ хэмжээний ашиг олох болно.

P=AC буюу үнэ нь дундаж зардалтай тэнцүү байх тохиолдол (зураг 2б)Пүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардалтай тэнцүү тул пүүс ашиггүй, алдагдалгүй ажиллана.

Page 27: Micro.lecture.10

Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах болон тогтмол зардлыг орлогоороо бүрэн нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм. AC>P>AVC буюу үнэ дундаж зардлаасаа бага дундаж хувьсах зардлаасаа их байх тохиолдол (зураг 2в)Пүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардалаасаа бага тул пүүс алдагдалтай ажиллана.

Page 28: Micro.lecture.10

Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах зардлаасаа гадна тогтмол зардлынхаа тодорхой хэсгийг нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.

P≤AVC буюу дундаж хувьсах зардалтай тэнцүү эсвэл бага байх тохиолдол (зураг 2г)Пүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардалаасаа бага буюу тэнцүү тул пүүс алдагдалтай ажиллана. Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа ч нөхөж чадахгүй байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь огт ашиггүй. Иймээс пүүс тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох болно.

Page 29: Micro.lecture.10
Page 30: Micro.lecture.10

Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугцааны тэнцвэрУрт хугацаатай үед монопольт өрсөлдөөний нөхцөлд ажиллаж байгаа пүүсүүд хэвийн ашиг олох өөр үгээр хэлэхэд алдагдалгүй ажиллах хандлагатай байдаг. Богино хугацаатай үед ашиг олж байгаа тохиолдолд (зураг 2а) эдийн засгийн энэ хонжоо шинэ өрсөлдөгчдийг татна гэж хүлээж болох бөгөөд энэ нь салбарт ороход хялбар байдагтай холбоотой юм. Шинэ пүүсүүд салбарт орж ирэхээр ердийн пүүсүүд эрэлтийн муруй доошилж (зүүн тийш шилжинэ) нилээд мэдрэмжтэй болно. Яагаад гэвэл пүүс нэг бүрийн нийт эрэлтэд эзлэх хувь бага байдаг бөгөөд энэ нөхцөлд түүний нийлүүлдэг бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн олон болно.

Page 31: Micro.lecture.10

энэ нь эдийн засгийн ашгийг үгүй хийх хандлага бий болгодог. Зураг 2б-д үзүүлсэнчлэн үйлдвэрлэлийн ашгийг хамгийн их хэмжээнд хүргэж байгаа нөхцөлд эрэлтийн муруй дундаж зардлын муруйг шүргэж байгаа бол пүүс ердөө л зардалаа нөхөх өөрөөр хэлбэл алдагдалгүй байх хэмжээнд ажиллана. Бүтээгдэхүүний хэмжээ Q-тэй тэнцүү байх үйлдвэрлэлийн хэмжээ бол пүүсийн тэнцвэрт хүрэх хэмжээ бөгөөд зураг 2б-д тодорохой харуулсанчлан үйлдвэрлэлийн энэ хэмжээний аливаа өөрчлөлт бүтээгдэхүүний үнээс өндөр дундаж зардал гаргахад хүргэж, улмаар алдагдалд оруулна. Ингээд зогсохгүй өрсөлдөөний явцад эдийн засгийн ашиг устаж салбарт шинээр пүүсүүд орж ирэх сонирхол алга болно.

Page 32: Micro.lecture.10

Богино хугацаатай үед алдагдал бий болж байгаа бол (зураг2в) урт хугаацаатай үед салбараас пүүсүүд олноороо гарна гэж хүлээж болно. Үүний үр дүнд салбартаа үлдсэн пүүсүүдийн бүтээгдэхүүний нийлмэл эрэлтэд эзлэх хэмжээ өсөж, өрсөлдөх бүтээгдэхүүний төрлийн тоо цөөрөхийн хирээр тэдний алдагдалын оронд хэвийн ашиг гарч эхэлнэ. Монопольт өрсөлдөөнт зах зээлийн үр ашиг

Монопольт өрсөлдөөнт зах зээл нь төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад урт хугацаанд бага хэмжээний нийлүүлэлт хийдэг. Үнийг урт хугацаанд монополь пүүсээс доогуур P=AC боловч ахиуц зардлаас дээгүүр P>MC байхаар тогтоодог.

Page 33: Micro.lecture.10

Энэ нь хэрэглэгчийн илүүдлийг монополь үийнхээм нэмэгдүүлэх боловч төгс өрсөлдөөнт үеийнхээс нэмэгдүүлэх боловч төгс өрсөлдөөнт үеийнхээс багасгах нөлөө үзүүлнэ. Тиймээс зураг 2б-д харуулсан гурвалжин талбай нь монополь өрсөлдөөнт зах зээлийн пүүсийн хэрэглэгчийн болон үйлдвэрлэгчдийн илүүдлийн зөрүү буюу нийгмийн үр ашигтай байдалыг ямар хэмжээгээр багасгаж байгааг харуулж байна. Урт хугацаанд олон пүүсүүд өрсөлдөх тул тодорхой пүүсүүдийн хувьд илүүдэл хүчин чадал үүснэ. Энэ нь зураг 2б дээр ашгийг хамгийн их байдгах үйлдвэрлэлийн түвшин Q^* нь дундаж зардал хамгийн бага байх үеийнхээс зүүн талд байрлаж байгаагаар харагдаж байна.

Page 34: Micro.lecture.10

Эдийн засагт үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал байна гэдэг нь хүчин зүйлс үр ашиггүй хураарилагдаж байгааг харуулж байдаг. Тиймээс монопольт өрсөлдөөний зах зээл нийгэмд эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг.