monetary policy committee regulation

5
8/20/2019 Monetary policy committee regulation http://slidepdf.com/reader/full/monetary-policy-committee-regulation 1/5  Монголбанкны Ерөнхийлөгчийн  2012 оны ..... сарын .........-ний өдрийн ........... тоот тушаалын Хавсралт МӨНГӨНИЙ  БОДЛОГЫН  ЗӨВЛӨЛИЙН  АЖИЛЛАХ  ЖУРАМ  НЭГ. Нийтлэг үндэслэл 1.1 Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг Мөнгөний бодлогын зөвлөлөөр (цаашид “Зөвлөлгэх) дамжуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.2 Зөвлөл нь Төв банк / Монголбанк/-ны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна. 1.3 Зөвлөл нь Төв банкнаас баримтлах ойрын болон дунд хугацааны мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, хүү, инфляцийн  хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх эрх бүхий орон тооны бус бүтэц байна. ХОЁР. Мөнгөний бодлогын зөвлөлийн чиг үүрэг 2.1 Зөвлөл нь дараахь зорилготой: 1) макро эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсвийн болон бусад бодлогыг харгалзан мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлох; 2) Төв банкнаас баримталж буй валютын ханшийн бодлогод зөвлөмж өгөх; 3) Энэ зүйлийн (1) болон (2)-т заасан зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох; 4) Энэ зүйлийн (3)-т заасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад дүгнэлт өгөх; 5) Зөвлөлийн шийдвэрүүдийн үндэслэл, тайлбар, ач холбогдол бүхий мэдээллийг холбогдох байгууллагууд болон олон нийтэд мэдээлэх. ГУРАВ. Мөнгөний бодлогын зөвлөлийн бүтэц 3.1  Зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргална. 3.2 Зөвлөлийн гишүүдийг эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, сонирхлын зөрчил, ажлын туршлагыг шалгуур болгож Монголбанкны Ерөнхийлөгч томилно. 3.3 Зөвлөлийн гишүүдийг дараахь тохиолдолд гишүүнээс чөлөөлнө: 1) биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

Upload: laga

Post on 07-Aug-2018

212 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Monetary policy committee regulation

8/20/2019 Monetary policy committee regulation

http://slidepdf.com/reader/full/monetary-policy-committee-regulation 1/5

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 

2012 оны ..... сарын .........-ний өдрийн 

........... тоот тушаалын Хавсралт 

МӨНГӨНИЙ 

БОДЛОГЫН 

ЗӨВЛӨЛИЙН 

АЖИЛЛАХ 

ЖУРАМ 

НЭГ. Нийтлэг үндэслэл 

1.1 Монголбанкны  бие  даасан  байдлыг  бэхжүүлэх, мөнгөний  бодлогыг  боловсруулах 

үйл  ажиллагаанд  гадны  төлөөллийг  оруулах, мөнгөний  бодлогын шийдвэр  гаргах 

үйл  явцыг  Мөнгөний  бодлогын  зөвлөлөөр  (цаашид  “Зөвлөл” гэх) дамжуулан 

оновчтой  болгох, олон  нийтэд  хүргэхэд  үүсэх  харилцааг  энэхүү  журмаар зохицуулна.

1.2 Зөвлөл нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж 

болон энэхүү журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

1.3 Зөвлөл  нь  Төв  банкнаас  баримтлах  ойрын  болон  дунд  хугацааны  мөнгөний бодлогыг  тодорхойлж, эдийн  засгийн  ирээдүйн  төлөв  байдал, хүү, инфляцийн 

хүлээлтийг олон нийтэд бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх эрх бүхий орон 

тооны бус бүтэц байна.

ХОЁР. Мөнгөний бодлогын зөвлөлийн чиг үүрэг 

2.1 Зөвлөл нь дараахь зорилготой: 

1)  макро  эдийн  засаг, санхүүгийн  зах  зээлийн  нөхцөл  байдал, Засгийн  газраас 

хэрэгжүүлж  буй  төсвийн  болон  бусад  бодлогыг  харгалзан мөнгөний  бодлогын төлөвийг тодорхойлох;

2)  Төв банкнаас баримталж буй валютын ханшийн бодлогод зөвлөмж өгөх; 

3)  Энэ  зүйлийн  (1) болон  (2)-т  заасан  зорилтуудыг  хэрэгжүүлэх  арга хэмжээнүүдийг тодорхойлох; 

4)  Энэ зүйлийн (3)-т заасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцад дүгнэлт өгөх; 

5)  Зөвлөлийн шийдвэрүүдийн  үндэслэл, тайлбар, ач  холбогдол  бүхий мэдээллийг холбогдох байгууллагууд болон олон нийтэд мэдээлэх. 

ГУРАВ. Мөнгөний бодлогын зөвлөлийн бүтэц 

3.1 

Зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргална.

3.2 Зөвлөлийн  гишүүдийг  эдийн  засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн 

ур  чадвар, мэргэжлийн  ёс  зүй, сонирхлын  зөрчил, ажлын  туршлагыг  шалгуур 

болгож Монголбанкны Ерөнхийлөгч томилно.

3.3 Зөвлөлийн гишүүдийг дараахь тохиолдолд гишүүнээс чөлөөлнө:

1)  биеийн  эрүүл мэндийн  байдал  болон  хүндэтгэн  үзэх  бусад шалтгаанаар  албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, уг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 

гаргасан;

Page 2: Monetary policy committee regulation

8/20/2019 Monetary policy committee regulation

http://slidepdf.com/reader/full/monetary-policy-committee-regulation 2/5

2)  үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;

3)  гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон;4)  ашиг сонирхлын зөрчил үүссэн.

3.4 Зөвлөлийн  гишүүн  нь  хугацаанаасаа  өмнө  үүрэгт  ажлаасаа  чөлөөлөгдсөн тохиолдолд түүнийг нөхөн томилно.

ДӨРӨВ. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн эрх үүрэг 

4.1 Зөвлөлийн гишүүд дараах эрхтэй байна. Үүнд:

4.1.1 Зөвлөлийн хуралд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх.

4.1.2 Зөвлөлийн хурлаар хэлэлцэх аливаа танилцуулга, мэдээллийг гаргуулан авах, танилцах.

4.1.3 Зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй танилцах.

4.1.4 Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн эзгүйд зөвлөлийн хурлыг 

удирдуулахаар томилсон бол Зөвлөлийн хурлыг удирдах.

4.2 Зөвлөлийн гишүүд дараах үүрэгтэй байна. Үүнд:

4.2.1 Зөвлөлийн хуралд оролцож, хэлэлцэж буй аливаа асуудалд нухацтай 

хандах.

4.2.2 Монголбанкны Ерөнхийлөгч тухайн саналын шүүмжлэгчээр томилсон бол 

саналын талаарх шүүмжийг бэлтгэж, хэлэлцэх.

4.2.3 Зөвлөлөөс  гаргасан шийдвэрийн  үндэслэлийг  олон  нийтэд  тайлбарлахдаа 

зөвхөн албан ёсны шийдвэрийг танилцуулах.

ТАВ. Мөнгөний бодлогын зөвлөлийн зардал, гишүүдийн ажлын хөлс 

5.1 Зөвлөлийн  хараат  бус  гишүүдэд  зөвлөлийн  ажилд  оролцсон  байдлыг  харгалзан 

ажлын хөлс олгох бөгөөд түүний хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

5.2 Зөвлөл, түүний үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Монголбанкнаас гаргана.

ЗУРГАА. Мөнгөний бодлогын зөвлөлийн хэлэлцэх асуудлын хүрээ 

6.1 Зөвлөл  нь  мөнгөний  бодлогын  саналын  төсөл, холбогдох  тооцоо, судалгаан  дээр 

үндэслэн мөнгөний бодлогын хэрэгсэл, түүний түвшинг өөрчлөх эсэхийг хэлэлцэх;

6.2 Шаардлагатай тохиолдолд макро зохистой бодлогын арга хэмжээг хэлэлцэх;

6.3 Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх,

түүний биелэлтийг дүгнэх, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж, батлуулах;

6.4 Төв банкны зүгээс хийж буй эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг хэлэлцэх,

батлах;

Page 3: Monetary policy committee regulation

8/20/2019 Monetary policy committee regulation

http://slidepdf.com/reader/full/monetary-policy-committee-regulation 3/5

6.5 Санхүүгийн тогтвортой байдлын болон инфляцийн тайланг хэлэлцэх;

ДОЛОО. Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал 

7.1 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Мөнгөний бодлогын зөвлөлийн хурал 

/цаашид “Зөвлөлийн хурал” гэх/ байна.

7.2 

Зөвлөлийн тухайн жилд хуралдах товыг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 

оны эхэнд батлан олон нийтэд зарлана.

7.3 Зөвлөлийн  хурлыг  Монголбанкны  Ерөнхийлөгч  удирдах  бөгөөд  түүний  эзгүйд түүний томилсон гишүүн хурлыг удирдан явуулна.

7.4 Зөвлөлийн  ээлжит  бус  хурлыг Монголбанкны  Ерөнхийлөгчийн  санаачилга, эсхүл гишүүдийн дийлэнх олонхийн саналаар зарлан хуралдуулж болно.

7.5 Зөвлөлийн хурал нь нийт 7 буюу түүнээс дээш гишүүд оролцсоноор хүчин төгөлдөр болно.

7.6 Зөвлөлийн  хурлын  тэмдэглэлийг  нарийн  бичгийн  дарга  хариуцан  хөтлөх  бөгөөд 

тэмдэглэлд  хурал  даргалагч, гишүүд, тэмдэглэл  хөтлөгч  гарын  үсэг  зурснаар баталгаажна. Зөвлөлийн  хурлын  тэмдэглэлд  тухайн  хурлаар  хэлэлцсэн  асуудлын 

жагсаалт, холбогдох материалыг хавсаргасан байна.

7.7 Зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөгч нь хэлэлцсэн асуудлаар гишүүдээс хэлсэн үг,

тавьсан  саналыг  хурлын  тэмдэглэлд  үнэн  зөв, бүрэн  гүйцэд  бичиж  тэмдэглэнэ.Тэмдэглэлд  тусгасан  шийдвэрт  дараа  нь  утга  агуулгын  өөрчлөлт  оруулахыг 

хориглоно.

7.8 

Хурлын тэмдэглэл хөтлөгч нь хөтөлсөн тэмдэглэлийнхээ нууцлалыг хадгалах үүрэг хүлээнэ.

НАЙМ. Мөнгөний бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга 

8.1 Мөнгөний бодлогын зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна.

8.2 Зөвлөлийн  нарийн  бичгийн  дарга  нь  Зөвлөлийн  хурлын  товыг  батлуулах, бэлтгэл 

ажлыг хангах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг боловсруулах, ажлын уялдааг хангах 

үүрэгтэй.

8.3 

Зөвлөлийн  нарийн  бичгийн  дарга  нь  Зөвлөлийн  хурлаар  хэлэлцэх  асуудлын танилцуулга, түүний  дотор  эдийн  засгийн  болон  санхүүгийн  нөхцөл  байдлын талаархи  холбогдох  тоон  мэдээлэл, тооцоолол, бодлогын  шинжилгээг  Зөвлөлийн 

гишүүдэд хурал эхлэхээс ажлын 3 хоногийн өмнө бичгээр тараана.

ЕС. Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гаргах процедур 

9.1  Зөвлөл нь мөнгөний бодлогын шийдвэрийг хурлын товын дагуу хэлэлцэх бөгөөд 3

удаагийн хурлаар хэлэлцэж гаргана.

Page 4: Monetary policy committee regulation

8/20/2019 Monetary policy committee regulation

http://slidepdf.com/reader/full/monetary-policy-committee-regulation 4/5

9.2  Эхний удаагийн хурлаар Мөнгөний бодлого, судалгааны  газраас  бодлогын  санал,

түүний үндэслэл, холбогдох тооцоолол, бодлогын шинжилгээний талаар зөвлөлийн гишүүдэд  танилцуулга  хийнэ. Танилцуулга  хийгдсэний  дараа  Зөвлөлийн  гишүүд 

бодлогын саналыг урьдчилсан байдлаар хэлэлцэнэ.

9.3  Монголбанкны  Ерөнхийлөгч  тухайн  саналыг  хамгаалах  2 гишүүн, шүүмжлэх  2

гишүүнийг тус тус томилсоноор эхний хурал дуусгавар болно.

9.4 

Хоёр  дахь удаагийн хурал  эхний  хурлаас хойш  ажлын  1-2 хоногийн дараа  болох 

бөгөөд шүүмжлэх болон хамгаалах багууд мэтгэлцэнэ. Мэтгэлцээн дараах байдлаар 

явагдана,

1)  Шүүмжлэх багаас асуулт, шүүмжийг тавина;2)  Хамгаалах  баг  шүүмжлэлийн  асуултанд  нэг  бүрчлэн  өөрийн  байр  суурь,

тайлбарыг  хийнэ. Хэрэв  бодлогын  саналд  нэмэлт, өөрчлөлт  хийсэн  бол 

танилцуулна.

9.5  Гурав  дахь  удаагийн  хурлаар  зөвлөлийн  гишүүдийн  бодлогын  саналыг  харгалзан 

эцсийн  шийдвэрийг  Монголбанкны  Ерөнхийлөгч  гаргана. Мөнгөний  бодлогын шийдвэрийг олон нийтэд хүргэх хэвлэлийн мэдэгдлийг хэлэлцэж, батална.

АРАВ. Зөвлөлийн шийдвэрийг олон нийтэд хүргэх 

10.1 Мөнгөний  бодлогын  зөвлөлийн шийдвэрийг  олон  нийтэд  хүргэх  үйл  ажиллагааг 

Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтэс хариуцан гүйцэтгэнэ.

10.2 Зөвлөл  хуралдсаны  дараа  Монголбанк  бодлогын  шийдвэр, түүний  үндэслэл, ач 

холбогдол, дагаж  мөрдөх  огнооны  талаархи  мэдэгдлийг  мөн  өдөр  Хэвлэлийн хурлаар  дамжуулан  олон  нийтэд  мэдээлнэ. Мэдэгдлийг  Зөвлөлийн  дарга, эсвэл 

Ерөнхийлөгчийн томилсон зөвлөлийн аль нэг гишүүн хийнэ.

10.3 Зөвлөлөөс  гаргасан шийдвэрийн  талаар  олон  нийтэд  хүргэх мэдэгдлийн  төслийг Мөнгөний бодлого, судалганы газар боловсруулж, танилцуулна.

10.4 Мөнгөний  бодлогын  шийдвэрийг  олон  нийтэд  мэдээлснээс  хойш  хуанлийн  14

хоногийн  дараа  Мөнгөний  бодлогын  зөвлөлийн  хурлын  хураангуй  тэмдэглэлийг нийтэд мэдээлж, Монголбанкны цахим хуудас дээр байршуулна.

АРВАН НЭГ. Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийн 

үйл ажиллагаанд хориглох зүйл 

11.1 Аливаа  улс  төр, бизнес  бүлэглэлийн  шахалт  дарамтад  өртөж, тэдний  ашиг сонирхлыг төлөөлөх.

11.2  Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд тайлбарлахдаа хувийн байр сууриа илэрхийлэх.

11.3  Нийтэд  мэдээлээгүй  мэдээ, мэдээллийг  өөрийн  болон  бусдын  эрх  ашигт нийцүүлэн урвуулан ашиглах.

11.4  Мөнгөний захад нөлөөлж болзошгүй мэдээллийн нууцлалыг алдагдуулах.

Page 5: Monetary policy committee regulation

8/20/2019 Monetary policy committee regulation

http://slidepdf.com/reader/full/monetary-policy-committee-regulation 5/5

 

11.5  Зөвлөлийн шийдвэрийг товлогдсон хугацаанаас өмнө аливаа хэлбэрээр задлах.

11.6  Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх буюу хэлэлцэж буй асуудлыг нийтэд түгээх.

АРВАН ХОЁР. Хариуцлага 

12.1 Зөвлөлийн  гишүүн  тус  журмын  11.1-11.6 дах  заалтыг  зөрчсөн  нь  тогтоогдвол,МБЗ-ийн  гишүүнээс  чөлөөлөхийн  зэрэгцээ  холбогдох  хууль, тогтоомжийн  дагуу 

хариуцлагын бусад арга хэмжээг авна.

МОНГОЛБАНК