Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf ·...

8
16 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН 2016 он 12 дугаар сар Дугаар 12 /138/ www.altanchagnuur.mn “Алтан чагнуур” сонин 16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна Индекс-101058 Үнэ: 1000₮ Энэ дугаарт Сониноо захиалан уншаарай! Үнэ 1000 төг Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ 2004 оны 4 сараас Тяньши корпорацийн дистрибьютер 2005 оны 3 сарын 8-аас Тяньши-Даяар Монгол салбарын захирал 2006 онд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан 2007 онд Тяньши корпорацийн Авто машины шагнал 2009 онд “Алтан гадас” одон 2009 онд Тяньши корпорацийн Усан онгоцны шагнал 2009 онд Тяньши корпорацийн Олон улсын шилдэг Лектор 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон 2013 онд Тяньши корпорацийн Нисэх онгоцны шагнал 2014 онд Говь-Алтай аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН” 2014 онд LOYALTY одон 2015 онд Тяньши корпорацийн 20 жилийн ойгоор Орд харшийн шагнал 2015 онд “Нутаг Амь” Говь-Алтай аймгийн тусгай шагнал 2016 онд Тяньши корпорацийн Удирдах Зөвлөлийн Гишүүн БИ ЧИНЬ ДЭЛХИЙД ДАНСТАЙ АЖ БОГДЫН НУРУУНЫ ӨВӨР БЭЛ, УЛС ОРНЫХОО БАРУУН ХИЛИЙГ МАНАЖ БУЙ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМД ААВ ЭЭЖИЙН ОТГОН ХҮҮ БОЛЖ ТӨРСӨН ХҮН ДЭЭ. НОБЕЛИЙН ШАГНАЛТ (2016) ЁСИНОРИ ОСУМИ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ӨЛӨНГ ДАРНА ТЯНЬШИ КОРПОРАЦИ НҮБ, ДЭМБ-ЫН АЛБАН ЁСНЫ ИТГЭМЖИТ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ ОЛОН УЛСЫН

Upload: others

Post on 30-May-2020

12 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

16 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН

2016 он 12 дугаар сар Дугаар 12 /138/

www.altanchagnuur.mn

“Алтан чагнуур” сонин16 жилийн турш “Эрүүл мэнд-Эрхэм

баялаг” гэсэн уриатайгаар уншигч танд тасралтгүй хүрч байна

Индекс-101058 Үнэ: 1000₮

Энэ дугаарт

Сониноо захиалан уншаарай!

Үнэ 1000 төг

ДамдингийнБАТ-ЭРДЭНЭ

• 2004 оны 4 сараас Тяньши корпорацийн дистрибьютер • 2005 оны 3 сарын 8-аас Тяньши-Даяар Монгол салбарын захирал • 2006 онд Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан• 2007 онд Тяньши корпорацийн Авто машины шагнал• 2009 онд “Алтан гадас” одон• 2009 онд Тяньши корпорацийн Усан онгоцны шагнал• 2009 онд Тяньши корпорацийн Олон улсын шилдэг Лектор• 2013 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон• 2013 онд Тяньши корпорацийн Нисэх онгоцны шагнал• 2014 онд Говь-Алтай аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН”• 2014 онд LOYALTY одон • 2015 онд Тяньши корпорацийн 20 жилийн ойгоор Орд харшийн шагнал• 2015 онд “Нутаг Амь” Говь-Алтай аймгийн тусгай шагнал• 2016 онд Тяньши корпорацийн Удирдах Зөвлөлийн Гишүүн

БИ ЧИНЬ ДЭЛХИЙД ДАНСТАЙ АЖ БОГДЫН НУРУУНЫ ӨВӨР БЭЛ, УЛС ОРНЫХОО БАРУУН ХИЛИЙГ МАНАЖ БУЙ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМД ААВ ЭЭЖИЙН ОТГОН ХҮҮ БОЛЖ ТӨРСӨН ХҮН ДЭЭ.

НОБЕЛИЙН ШАГНАЛТ (2016)

ЁСИНОРИ ОСУМИ

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ӨЛӨНГ ДАРНА

ТЯНЬШИ КОРПОРАЦИНҮБ, ДЭМБ-ЫН АЛБАН ЁСНЫ ИТГЭМЖИТ БЭЛТГЭН

НИЙЛҮҮЛЭГЧ ОЛОН УЛСЫН

Page 2: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

Дугаар 12 /138/ 2АЛДАРТАН

Төрсөн он сар: 1945 оны 2 сарын 9

Үндэс, Угсаа: Фукуока хот, Япон улс

Судалгааны салбар: Эсийн биологи

Институт: Токиогийн Технологийн институт, Токиогийн их сургууль

Нобелийн шагнал: Анагаах ухааны нобелийн шагнал (2016)

2016 оны анагаах ухаан, физиологийн салбар дахь нобелийн шагналыг автофаг буюу эс задрах, устах процессын үндсэн механизмыг нээснээр Японы эрдэмтэн Ёсинори Осуми хүртлээ.

Бүх амьд организмын эсүүдэд амьдралын явцад үүссэн хэрэгцээгүй том, жижиг молекул, уурагт нэгдлүүд хуримтлагдаж байдаг бөгөөд эдгээрийг автофагийн механизм задалж устгаснаар эсийн дотоод орчны тэнцвэртэй байдалыг үүсгэдэг.

1950-аад оны дунд үед эрдэмтэд эсийн шинэ эрхтэнцэр “organelle”-ийг туршилтын дүнд нээж лизосом гэж нэрлэсэн. Уг эрхтэнцэр нь уураг, нүүрс

• Өглөөний цай уудаг хүмүүс жингээ барьдаг. Ийм учраас турахыг хүсвэл өглөөний цай ууж байгаарай.

• Өглөөний цай ууснаар өдрийн хоол хүртэл өлсөхгүй.

• Цусанд сахарын хэмжээ тогтвортой байдаг.

• Өлөн явдаг хүмүүсээс холестеролын түвшин бага байдаг нь зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

• Өглөөний цай уудаггүй хүмүүст цөс өтгөрөх, зогсонгоших шинж ажиглагддаг.

НОБЕЛИЙН ШАГНАЛТ (2016)

ЁСИНОРИ ОСУМИ

ус, өөх тосыг задалдаг ферментийг агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй. Бельгийн эрдэмтэн Кристиан Дюв “Christian de Duve” лизосомыг нээснээр 1974 онд анагаах ухаан, физиологийн нобелийн шагнал хүртсэн. Тэрээр судалгааныхаа явцад эс өөрийнхөө бүтцийг задлахад оролцож байгаа процессыг илрүүлж автофаг хэмээн нэрлэжээ (Автофаг гэдэг нь авто буюу “өөрийн” фагейн буюу “идэх” гэсэн Грек үгнээс гаралтай).

Энэхүү үзэгдлийг судлахад бэрхшээлтэй байсан нь судлах багаж хангалтгүй байсантай холбоотой. 1990-ээд оны эхэн үеэр олон гайхалтай туршилтууд хийгдсэний нэг нь Ёсинори Осумигийн автофагийн генийг тодорхойлохын тулд хөрөнгийн эсийг (дрожж) ашигласан явдал байв.

Энэ туршилтын дараагаар тэрээр хөрөнгийн эсийн автофагийн цаад механизмыг тодорхойлох гэж хэд хэдэн туршилт хийсний үр дүнд бидний эсүүд ижил төрлийн боловсронгуй механизмтай гэдгийг харуулж чадсан. Ёсинори Осуми нь өөрийн

лабораторитой болохоос өмнө олон янзын судалгааны чиглэлээр идэвхтэй ажиллаж байсан. 1988 оноос хойш тэрээр вакуоль доторх уургийн задралыг эрчимтэйгээр сонирхон уг эрхтэнцэрийг хүний биеийн лизосомтой харьцуулан судалж эхэлжээ.

Осуми нь хөрөнгийн эсийг (дрожж) судлахад харьцангуй энгийн, комплекс эсийн бодисын солилцооны генийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг тул судалгааны объектоор сонгон авч хүний биеийн эсийн загвар болгон ашигласан. Гэхдээ энэ организмын гадна талын бүтэц нь микроскопоор амархан ялгагдаж харагддаггүй жижиг мөн автофаг байгаа эсэх нь эргэлзээтэй байсан юм. Осуми өөрийн туршилтын нөхцөлүүдийг тодорхойлохдоо:

Вакуолийн задралын процессыг зогсооход автофагийн процесс идэвхтэй байвал. Вакуоль дотор Автофагосом хуримтлагдаж байвал. Микроскопт эдгээр нь сайн харагдаж байвал автофагийн механизмыг бүрэн тайлбарлаж чадна гэж үзсэн. Тиймээс тэр вакуолийн задралын ферментгүй

мутацид орсон хөрөнгийн эсийг өсгөвөрлөж тэжээлийн дутагдалтай эсүүдийн (starving cells) автофагийг өдөөсөн. Ингэснээр цагийн дотор вакуоль задраагүй жижиг цэврүүнүүдээр дүүрсэн бөгөөд эдгээр цэврүүнүүд нь автофагосом байсан юм. Осумигийн энэ туршилт хөрөнгийн эсэд автофаг байгааг баталж уг үр дүнгээ 1992 онд хэвлүүлжээ. Oсуми автофагийн анхны генийг жилийн дотор нээж энэ ажлынхаа үр дүнд автофаг нь комплекс уураг болон каскад уургуудаар удирдагдаж байсныг анзаарчээ.

Автофаг нь эсийг хурдан хугацаанд энергиэр хангах, нөхөн сэргээх, тэжээлийн дутагдалтай эсэд (starving cells) хариу арга хэмжээ авах, халдвар авсны дараа эсийн доторх нянг болон вирусийг устгах, гэмтсэн уураг болон органойдуудыг задлах механизмуудтай юм. Үйл ажилгааны доголдолтой автофаг нь паркенсоны өвчин, хоёр төрлийн чихрийн шижин ба бусад ахмад настнуудад илрэх өвчнүүдийн шалтгаан болдог. Автофагийн генийн мутаци нь генетикийн өвчлөл үүсгэнэ.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ӨЛӨНГ ДАРНА СЕЛЕН ДАРХЛААГ ДЭМЖИНЭ• Өлөн явдаг хүмүүст толгой өвдөх

хандлага хаяа ажиглагддаг.

• Өглөөний цайгаа тогтмол хэрэглэдэг хүмүүст ажлын бүтээмж сайтай байдаг.

• Байнга өлөн явдаг оюутан, сурагчдын сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг.

• Өглөөний цайг эзэгтэй нар олон янзын байдлаар сонгож хэрэглэбэл ундлах дуршил сайн байдагыг санах хэрэгтэй.

• Селен нь хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө

зохицуулах процессыг идэвхжүүлдэг.• Селен нь хорт хавдараар өвчлөх

эрсдлийг бууруулна.• Эсийн ДНК-ийн гэмтлээссэргийлж,

эсийнхэвийн өсөлтийгхангаж, гэмтсэнэсийгсэргээнэ.

• Бамбай булчирхайн дааврын ялгаралтанд оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.

• Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.

• Селен нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

• Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэцэд тустай

• Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

• Нүдний харааг хэвийн байлгахад тустай.

• Селен нь эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд Д.Хулан Э.Эрдэнэцогт

эерэгээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ. Эрчүүдийн бэлгийн эүйл ажиллагааг идэвхижүүлнэ.

• Жирэмсэн, хөхүүл эх болон нярайнтөрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.

• Селен нь организмын эрт хөгширөлтөөс сэргийлнэ.

• Организмд үүсэххаягдал болон янз бүрийн хорт бодисуудзарим хүнд металлууд(хар тугалаг, мөнгөн ус, цагаан алт) ба хорыг гадагшлуулна. Зарим эмийн хорыг бууруулна.

• Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана.

Селенээр баяжуулсан

Page 3: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

Дугаар 12 /138/3

Гомбожавын Мэнд-Ооёо тэрээр Румын улсын Крайова хотноо болсон Дэлхийн яруу найргийн наадмаас тэргүүн шагнал хүртэж, Монголынхоо яруу найргийн нэр төрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулсан. Дэлхийн тавь гаруй шилдэг яруу найрагчийн бүтээлийг эмхэтгэсэн 600 гаруй хуудас бүхий антологийн нээлт болсон байна. Уг антологид найрагч Мэнд-Ооёогийн «Хуучинсүмийн дээгүүр саран мандах цагт», «Ертөнцийн явдал», «Уулсын дүрийг тайлахуй», «Оршихуйн гэрэлт хүрээн дотор» тэргүүтэй есөн шүлэг сонгогдон оржээ. Түүний тухай»Мэнд-Ооёо бол байгалийн язгуур чанар, махбод хийгээд амьдрал ахуй руу нэвчин шингэсэн, сэтгэл оюуныхаа уран гоо мэдрэхүйгээрээ сүлжин урласан гэрэлтэм тунгалаг, аниргүй нам гүм эзэгнэсэн, гүн сэтгэл хөдлөлийн шүлэг найргаараа уншигч түмнээ амирлуулан анагааж, эргэцүүлэн бодуулж байдаг тийм гойдын авьяас билэгт найрагч юм» хэмээн томоохон үнэлэлт өгчээ.

УРАН ЗОХИОЛ

Өөрийн эгшиг

Өвлийн сүүл сарын арван тавны тэргэл шөнө буюу нямсүрэн бид хоёр

Он цагийн агсам хүлэг минь амаа булаан...

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо

Дарсны сонээт

Хээр тал минь үес үесхэн чагнарханаХэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирланаГэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурхандГэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс

алдана.Тандаа намайг ирэхийн таатай нэгэн мөчлөгтТалын уяхан эгшиг ингэ буйлж байсан,Хэцийн салхин шувуудын жиргээг над руу илгээсэнХээр талын хамгийн зөөлөн аялгуунд би мэндэлсэн.Өвгөн буурал талынхаа уя туяхан ургамал, биӨвс бүхний шилбэнд салхин үлээж лимбэдэхэдҮүрийн бялзуухай өглөөн удиртгал дуулж жиргэхэдҮүлэн хөшигний цаанаас миний хүлэг янцгаахадХос чавхдаст морин хуур шигээ хөглөгдөжХорвоогийн дуут нэгэн биеэ гэдгээ мэдэрсэнХоршин дуулах гэж тал минь намайг дуудсан,Хонгорхон дэрс бид хоёрыг та л хөг оруулсан.Нуурын хөвөөгөөр адуун туурай бөмбөрдөн өнгөрөхөдНууцхан сэтгэлд морин хуурын хос чавхдас хөвчирчГадсаа тойрох өнчин цагаан ботгоны буйлаандГархин эргүүлэг элэгдэхийн чимээ намайг урхидсан.Алсын ууландаа алтан гургалдайн дуу сондгойрволАмгалан үдшийн сар аялгуун чимээгээр дутвалАялагхан зүрхнийхээ зуун утсыг хөглөөдАхуу их ятган аялгуугаараа аргадна, биСэмэрсэн салхийг нийтгэхэд дуун чавхдас болсонСэмхэн, намайг аав хуурдахад хуур гэдгээ мэдсэнХүлэг морь толгой хаялан хазаарын амгай

жингэнэхэдХүслийн алсад морин хуурын хос чавхдас зурайсан.Амар амгалан талынхаа аялагхан чавхдас биАанай л та яасхийж товшив, аясаар нь дуурсмуйӨвгөн буурал таныхаа үүр шөнийн зүүдийг манажӨвсний чинь үндсэнд бүүвэйн дуу зохиож өгөмзэй!

Өвлийн сүүл сарын арвантавны тэргэл шөнийгӨдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбайДээрээ ганцхан дэнлүүтэй шөнийн дээвэр доорДэврүүн хоёр шүлэгчийг хэн ч эс сонсвойБүүдэн бор үүлнээс бүлтийн зүтгэсээр сугарсанБүрх малгай шиг сарны бүгээн туяандСүүдэр, гэрлийн дундах эртний бичигт чулуу шигСүүтийн зогсогчийг Данзангийн Нямсүрэн гэмүйУргүй хөшөө шиг түүний шалмин шар халимгийгУтсан цагаан туяагаар тэнгэрийн бүсгүй самнажТонж нарийн эсгийгээр тонч урласан бүрх шигТолгой дээр нь сарыг тогтоож өмсгөхийг үзвэйСаран бүрхтэй найрагч мөнгөн жүнз гаргаадЦантай цагаан чулуун дээр жин хийтэл тавибайХарахын зуурдгүй жүнз нь хашийн шимээр дүүрчХангай дэлхийдээ тэрбэр нанчдаа хүртээж амжвайЦагариглан хэвтсэн эрт галавын амьтан шигЦаст уулын бэл рүү цагаан туяа гулсажЦалин мөнгөн өнгийг нь улам гялтайтал зүлгэсээрЦагийн будан шүлэгчийн дуунд арилбайМөнгөн сарны доор ганцаар архидаж суусанМөнхийн согтуу Ли Байн дарс хүртсэн сарыгМалгай болгож тавьчихаад дуулж суугаа найрагчийнМагадын энэ зургийг тогтоон барьж авбайУтга уянга, сэтгэлд нэвтэрч ирэхийн цагтУужмын дунд юм бүхэн байдалдаа төстэйДээлийн минь хээтэй сарны дугариг ижилсэхДэлхийн цөм, хүний зүрх нэг хэмээр лугшихӨөдрөг сэтгэлээр дуулахад юм бүхэн чимэгтэйӨвсний толгойг гоёж цаг ххүрэг молцогловойХуучин цасны чахар чухар дуун чХуучир болоод шанзны аялгууг дэмнэвэйӨвлийн сүүл сарын арван тавны тэргэл шөнийгӨдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбайБужигнасан олон оддыг уншигчаа хэмээн андуурчБудаггүй цагаан тайзнаас шөнөжин шүлэг уншвай

Түрүүхэн л үүгээр давхиж өнгөрсөн юмсан,Түүх гээд очтол нугын цэцэг хагдарчихаж,Удаагүй л санагдана, уулын өвгөнтэй танилцсан юмсан,Уулзах гээд иртэл Шамбалдаа заларчихаж,Хэрлэн мөрөн саяхан л саваа халин мэлтэлзэж байсан,Хэдэн уул даваад иртэл, мөсөн баринтагтай болчихож,Хөлчүү шүлэгч Нямсүрэнгий хөх өвс хөшилдөөдХөөрхий түүнийг дээгүүр хөндөлдөөд нойрсчихож,Өөрийн минь үеийн намуун уянга дуулдахтай үгүйтэйӨөөр цагийн төмөрмөг аялгуу, чихний хэнгрэг дэлдвэй“Гол ус намуухан урсах”-ын гэгээн аглагтГал тойрон шөнөжин дуулсан минь даанч тоотой.Хөл нүцгэн таанын цэцгэн дундуур дэрвэхХөвгүүн нас минь түүхийн балар луу гүйж явна.Он цагийн агсам хүлэг минь амаа булаан одсоор ахуйдОрчлонд бүх юм болоод өнгөрчихөж.Хамаг нандин бүхэн минь тэртээх мананд бүрэлзэнэ.Халин дэвэх галуудын цуваа гуниглангуй ганганана.Хойшоогоо буцдаггүй цагийн хүлгээ яалтайХаашаагаа ингэж ер нь амаа булаан одно вэ?

Ертөнцийн эрээн мяраан бүрэнхийн дунд бүдгэрнэЕр бусын нам гүм. Өрөөнд лаа сүүмэлзэнэ.Хоёр жүнз жингэнүүлэн байж дарс дүүргэчихьеХоёул тэгээд он жилүүдийн тэртээ рүү алхчихъяДарстай жүнзэнд лааны гэрэл тусаад асчихажДараа нь миний цээжинд бас нэг юм асчихлааГэрэлт насныхаа цайлган мөрөөдлийг асаачихъяГэрэлтэж байгаа тэртээх бүдэг жимээр өгсчихьеДахиад л он жилийн тэртээд сар мандчихажДахиад л хэдэн мөч өнгөрөхөд цээжинд шүлэг асчихажЦаад намрын усан үзмийн цэцэрлэг гэрэлтэнэЦарс модны үнэр сэнгэнэж, мөчирт нь одод жимсэлчихэжОдоо бас нэг тогтоочихъё. Он жилүүдийн амтыг шинжчихьеОноо алдаа хоёрыг дарахад ямархан исдэгийг үзчихье

Шар бүрдэнд болох яруу найргийн наадмын урилга буюу зуны дунд сард нутаг усандаа ирэхүйЗураач урьж уулзалтын тайз чимэглэсэнгүй ээЗурхай зохирч зуны дунд сарын нарУгалзан үүлсийн хөх магнаг сиймхийгээрУлаан пансан хөшгийг тэнгэрийн хаяанд татвай.Талын хөх уулс морин зэрэглээнд сундалдаадТанил өвгөд шиг мордож буун, мордож буун айсуйЗээрд азаргатай адуу алтан хараацайд ээрүүлэнЗээгт нарийн хэцээр дэргэж цогин, дэргэж цогин айсуй.Зуун хэдэн морьтны хазаарын амгай жингэнэлдэжЗуны дунд сарын тэнгэрт хонхон чимээ өргөх ньЗулагт монгол гутлаараа цэцэг зайчилж алхахЗургаадай таягтай өвгөдийн минь Зуугийн бурхан намба ньЖиргэж байгаа болжморыг наран сөрөг харахЕргөж яваа хүлгийн туурайн тусгалыг чагнахЮухан хийхнийг анзаарахад юутай содон санагдах ньЮм бүхэн ахуй бадалдаа, ая дандаа зохистойнх оо.Зуун мянган хүнтэй цэнгэлдэхийн мяраан асартЗуны аадар шиг алга ташилтанд халамцаж зогссоноос бишАяа, би яагаад хөдөөгийнхөө хөх өвгөдийг налан суугаад Адуу янцгаах аялгуутай шүлгээ уншина гэж яарсангүй вэ?Гүнж зам шиг, надаас гүлмэрч алсарсан нутаг миньГүйгээд ирэхийн цагт өөдөөс гүйсэн нутаг миньХөсөг тэрэгтэй нүүдэл хөтөлж одсон аав миньХөтөл дээгүүр саравчилсаар хөхөрч сэмэрсэн ээж миньБэлчээрт адуу янцгаахад хөхүүрт айраг шуугихТэнгэрт одод анивалзахад тулганд гал инэвэлзэхУс болоод галыг золгуулж уураг цай болгохУг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюүЮм бүхэн үүсгэлдээ эргэж ордог шиг талдаа уусъюуЮм бүхэн үүнээсээ эвдэрч оддог шиг буцъюуДурдан Шар бүрдийн минь дундаа нартай толионоосДуу, найргийн Янжинлхам дурайхыг нэг үзьюүХөх хадган зогдроороо манхны сэрвээ шүргүүлсээрХөх завьяа шиг тогорууд хөх усандаа айсуйБор ходоодоо гаргасан бондгор бөндгөр жаалуудБор шувуудтайгаа цуг нисэн алдан айсуйЮм бүхэн өөрийн байрандаа, мөн чанартаа зохистойЮмбүү хөх уул нь уйлахад бүрэлзэж, дуулахад дүрэлзэхЯмбуу цагаан үүл нь гунихад сэмэрч, мишээхэд намирахЮм бүхний энгийн чимэг нь энгүй утгыг хадгалъюуЯргай ташуураа барьж, жийжүү дөрөөгөө жийеЯруу найргийн минь тайз цэцэгт ногоон довТас бүргэд, жигүүрээ сэрүүцүүлж дэвэх тэнгэр –Танхимын минь дээвэр цэнхэрлэгч тэр л хавь!

Page 4: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

4...Түрүүч нь 1 дүгээр нүүрт

...Үргэлжлэл нь 5 дугаар нүүрт

Тяньши корпорацийн Удирдах Зөвлөлийн Гишүүн, 5 бриллиантан одтой Алтан арслан, Евро-Азийн бүсийн шилдэг Тяньши-Даяар Монгол салбарын захирал, Олон улсын шилдэг лектор Д.Бат-Эрдэнэ

Асуулт: Таны төрж өссөн нутаг, аав ээж таны дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?Д.Б: Би чинь дэлхийд данстай Аж Богдын нурууны өвөр бэл улс орныхоо баруун хилийг манаж буй Говь-Алтай аймгийн Алтай сумд аав ээжийн отгон хүү болж төрсөн хүн дээ. Аав маань 150 төгрөгийн цалинтай манаач, ээж маань өвчний улмаас 18 төгрөгийн халамжийн тэтгэвэр авдаг, тухайн үеийнхээ нийтлэг дүр зурагтай л амьдралд төрж өссөн дөө. Миний аав Зунчив овогт Жамбын Дамдин нь Ахмад дайчин, Цусан гавъяаны улаан тугийн одонт аав минь үнэхээр нямбай, ажигч, ажилч хичээнгүй, амьдралын төлөө шударга үнэнчээр зүтгэсэн түүхтэй хүн байсан. Намайг ухаан орсон цагаас хойш аав амраагүй юм шиг санагдаад байдаг. Манай нутагт цагаан сарыг их өргөн тэмдэглэнэ. Айл болгон л хэвийн боов, бууз баншаа өөрсдөө хийнэ. Аав маань нутгийн ах дүүсийн хүсэлт, нэг ёсондоо урилгаар айлуудын хэвийн боов хэвлэж өгнө. Хүмүүс сайхан хэвлэж өгдөг гээд л гайхна. Хариуд нь юм уу даа беломорканал, казбек тамхи, гар нүүрийн алчуур, бүр самбай хадагтай хүртэл аав минь их баяр хөөртэй гэртээ ирнэ. Ялалтын баяр, улсын баяраар аавыг маань сургууль, албан байгууллага, цэргийн анги урьж дайнд оролцсон тухай, Дандар баатрын тушаал биелүүлсэн, амьд хэл олзолсон тухай домог шиг түүхийг нь яриулж уулзалт хийнэ. Тэндээс аав минь хамгийн их аз жаргалтай гэртээ ирнэ. Сааль сүүний цаг эхлэхээр сүү зөөж сумын төвд зардаг Бүтүүш эгчид авч ирж өгнө. Зуны цагт сумын даргын бичгээр олгодог идэшний мал хариуцах ажил хийнэ. Сумны нүх, хавхны ормыг нь хүртэл цэвэрхэн гаргадаг, нямбай өвчдөг, арьсыг нь сайн торддог гээд л наадмын маргаашнаас сумын төвд манайх тарваганы махаар тасрахгүй, биднээс

гадна дуртай хүмүүс хүртэл тасрахгүй цувна. Намаршаад ирэхээр дэрсний хиаг түүж, хатаан хогийн шүүр хийнэ. Тэр нь суларна гэж байхгүй. Хойтон ишийг нь аваад ирвэл шинэ шүүрээ 1 төгрөг хямдруулж өгнө шүү гэсэн аавынхаа бусадтай ярьсан яриаг би мөн ч их сонссон доо. Энэ нь нэг талаар чанарын баталгаа үйлчлүүлэгчээ алдахгүй гэсэн маш мундаг менежмент байсан байх. Найр наадмын цаг эхлэхэд аав маань найрын тэргүүн, найрын хойморт урилгаар заларна. Айзам уртын дуу сайн дуулдаг гээд хүмүүс ам сайтай. Найр өндөрлөөд, дуу хууртай гэртээ ирнэ. Нэг их уугаагүй л байдагсан. Өвлийн эхэн сард мах бэлтгэл явагдана. Мах нядалгааны газраас цай хуушуур, хоол ч авч иддэггүй биднийхээ төлөө зүтгэдэг аав минь нэг мал нядлахад 1 төгрөг, эцэг мал 1 төгрөг 30 мөнгөний үнэтэй энэ ажлаас чамгүй мөнгө олно. Өдөржин ажиллаж ихэд ядарсан аав минь халуун савны запас эсвэл 1 литрийн бедоноор шагнууллаа гээд сэтгэл хангалуун орж ирнэ. Крилл, уйгаржин 2 бичгийг чадамгай эзэмшсэн аав минь хурал, лекц, сонсголыг босоо монгол таталган бичгээр тэмдэглэж ирээд их амар сайхан бичиг шүү хэмээн магтаж социализмын үед бүх хүүхдүүддээ хуучин монгол бичгийн цагаан толгой нэг нэгийг бариулаад зааж байсан хүн дээ.Ямар нэг баяр болоход баярын бичиг, талархалын хуудас, тэргүүний ажилчны шагналтай байдаг аавын минь ажлынхаа хажуугаар эрхэлдэг энэ ажлууд эргээд л эхэлдэгсэн. Миний ээж Ноёныхон овогт Дугуйцагааны Бямбаа. Ээж маань бол ондоо. Хашаа хороо, гэр орон үүдний болон том амбаар түлээ түлш гээд л бараг бүх зүйлийг зохицуулна. Ээжтэйгээ би их ойр, амь нэгтэй байсан. Миний өмнөөс хаягдал зэс, гууль, хөнгөн цагаан гээд л хоёрдогч түүхий эдийг үргэлж л цуглуулна. Түүгээр нь би мөн ч олон удаа сургуулийн аварга болж байсан даа. Багадаа эмгэг сургадаг, хурдны морь унадаг байсан болоод ч тэр үү морины цолыг уянгалуулан дуудаж биднийг хөгжөөдөг ээж минь сэтгэл нь хөөрч баярлах үедээ “Баян монголын хонь ямаан сүргээ хө” хэмээн аялах дуртай, ер нь л дуучин хүн байсан даа.Ээжид минь хэн нэгэн 1 кг чихэр өгөх хоёр, гурван кг өгөх ав адилхан тэр дор нь л орж ирсэн хүмүүст тараачихдаг, өөрийн байгаа бүхнээ бусадтайгаа хуваалцдаг л хүн байсан. Хамаатан садан, нутгийн ах дүүсийн өгсөн шимийн ч бай, цагаан

ч бай архийг хүртэл түүнд, үүнд гээд хадгална. Нөгөөдүүл нь ч яг ирж хувиа авна. Тэр үед хүмүүс архи уулаа гээд хариуцлага алдаж ажлаа хийдүүлдэггүй байсан. Ээж маань амьдралын ухаан, юмхнаар юм хийх ажилд хичээнгүй чанар гээд л бидэнд байгаа сайн сайхан бүхнийг хөгжүүлж өгсөн буурал байсан даа. Асуулт: Бага насны тань содон дурсамжаас сонсмоор санагдлаа?Д.Б: Даавуун цүнх, дүрдэг үзэгтэй л сургуульд орж байлаа. Их л ном уншдаг, хурдан уншлагын аварга болдог хүүхэд байсан. Анх 5-р анги төгсөөд СЭВ гээд ярьдаг байсандаа, малын тарилга туулгалтанд явах гэтэл малын эмч намайг жижиг гэж голоод, би явна гээд машинаас нь буухгүй уйлаад байхаар сумын заан, мал эмнэлгийн жолооч Очирхүү /Оожоо/ намайг авч явж байсныг тод санадаг юм. Тэгээд би гэдэг хүн анх удаа ажил хийж 85 төгрөг аваад форм, ботинк, цүнх, хичээлийн хэрэглэлээ авч байсан минь санаанаас гардаггүй. Орлого багатай аав ээждээ тус болох гэж яваа нь тэр л дээ. Асуулт: Та чинь хүүхэд байхаасаа л том хүн шиг сэтгэж, амьдралын төлөө явжээ. Өнөөгийн хүүхдүүд бол ондоо шүү дээ, та тэдэнд зориулаад юу хэлэх бол?Д.Б: Номтой сайн нөхөрлөж, сайн унш, чин сэтгэлээсээ дурлаж унш гэмээр байна. Цагийн оновчтой хуваарилалт, аливаа муу зуршилгүй байх нь өөрийг чинь ямар нэгэн шахалт дарамтгүй тайван амгалан сайхан амьдрахад тусална. Хамгийн чухал нь өөрийн дуртай мэргэжлээ зөв сонгох нь ирээдүйн аз жаргалтай, сайхан амьдралд хөтөлнө гэж хэлмээр байна.

Хүн дуртай зүйлээ хийхдээ хамгийн их аз жаргалтай байдаг. Аз жаргалтай баяр хөөртэй, чин сэтгэлээсээ хийж буй зүйл заавал амжилтанд хүрч олонд зөв үлгэрлэл болно. Ингэж байж өвөг дээдсээс улбаатай энэ сайхан Монгол орныхоо хөгжилд үнэт хувь нэмэр оруулна. Эх орныхоо жинхэнэ эзэн байхын тулд өөрийн дуртай бас бусдад хэрэгтэй үйлийг зөв сонгоорой гэж хэлэх байна. Гэхдээ хүн бүр заавал дээд сургууль төгсөж, ромбо зүүх албагүй шүү дээ. Асуулт: Та багш мэргэжилтэй гэдэг Багш мөрөөдөл тань мөн үү?Д.Б: Тэр үед Намын дарга хийж байсан, төрсөн ах маань ЕБС-н сургууль төгсөхөд хоолондоо амархан хүрдэг юм гээд л багшийн сургууль авахуулж байсан. Тэгээд 1986 онд Архангай аймгийн багшийн сургууль 1993 онд Ховд дахь багшийн дээд сургуулийг төгссөн. Одоо ч гэсэн багшийн ажлаа хийж байна /Инээв/ 1986-1987 оны хичээлийн жилд анхны шавь нараа хүлээн авч 8-р анги төгсгөөд бас дараа нь 4-р анги дааж авч байлаа. Mиний халамжлан хүмүүжүүлэгч, багш байсан Сумын засаг дарга Ж.Пүрвээгийн багт 1993-1995 онд тамгын газрын даргаар ажиллан, аймагтаа анх удаа манай сум тэргүүн байранд орж байлаа. 1995 онд өөрийн саналаар төрийн ажлаасаа чөлөөлөгдөн бусдын нэгэн адил ганзагын наймаанд гарч Аж Богдынхоо ноён оргил “Их Овоо”-гоороо нэрлэсэн анхны компаниа байгуулан худалдаа үйлчилгээ эрхлэн аймгийн төвд түүхий эдийн төв нээн, тэр үедээ л хамгийн их хүмүүсийг өөртөө татаж урамшуулж

БИ ЧИНЬ ДЭЛХИЙД ДАНСТАЙ АЖ БОГДЫН НУРУУНЫ ӨВӨР БЭЛ, УЛС ОРНЫХОО БАРУУН ХИЛИЙГ МАНАЖ БУЙ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМД ААВ ЭЭЖИЙН ОТГОН ХҮҮ БОЛЖ ТӨРСӨН ХҮН ДЭЭ.

Тяньши корпорацийн Удирдах Зөвлөлийн Гишүүн, 5 бриллиантан одтой Алтан арслан, Евро-Азийн бүсийн шилдэг салбарын захирал, Олон улсын шилдэг лектор Д.Бат-Эрдэнэ

Аав, ээж, ах дүүсийн хамт

Казакстан. Алма-Ата хот

Дугаар 12 /138/

Page 5: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

5...Түрүүч нь 4 дүгээр нүүрт

...Үргэлжлэл нь 6 дугаар нүүрт

чадсан, ашиг орлого сайтай үйл ажиллагаа явуулан хөл дээрээ бат зогсож чадсан. Улмаар бизнесээ өргөжүүлэн Говь-Алтай аймгийн захыг дуудлага худалдаагаар авч, ажиллах нөхцөл байдлыг сайжруулж, мөн бензин шатахуун, буудал үйлчилгээ, тоосгоны үйлдвэрээр аж ахуйн үйл ажиллагаа маань өргөжсөн. Энэ бүхнийг банкны ямар нэгэн зээлгүйгээр бүтээн босгож чадсандаа тухайн үед надад сэтгэл харамгүй тусалж байсан найз нөхөд, ах дүүсдээ чин сэтгэлээсээ талархаж явдаг юм. Ингэж бизнесийн тодорхой орчин бүрдүүлсэн гэж бодож явсан үедээ Тяньшигийн бизнесийг сонгосондоо. Асуулт: Таны хувьд яг яагаад ийм тогтсон бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдийн эзэн байх үедээ хүмүүсийн ойлгодоггүй, бас ажиллаад ашиг олж чаддаггүй сүлжээний бизнес гэдэг салбарт хөл тавив аа? Их сонин байна!Д.Б: Анх Тяньшигийн мэдээллийг сонсоод бизнесийн хамгийн шилдэг загвар “шууд борлуулалтын системийн” тухай ойлголтыг авч, дэлхийн хүчтэй компаниас олгож буй, олон хүмүүст туслах замаар ирээдүйдээ аз жаргалтай, цаг завтай, их ашиг орлоготой, сэтгэл хангалуун амьдрах боломжийг ашиглан, өөрийгөө дахин шинэ салбарт сорьж үзэх шийдвэр гаргасан юм. Маш бага хөрөнгө оруулалтаар хүн бүхэн хувийн бизнесээ эхлүүлж болох энэ салбар зөвхөн ХХI зуунд ид дэлгэрч, хүчээ авч буй энэ цаг үед амьдарч байгаа хүний хувьд энэ салбарт хүчээ үзэх нь надад дахиж олдохгүй боломж байсан юм. Ийм л учраас шууд худалдааны компаниудын оргил, шинэ маркетингийн загвар, Тяньши корпораци миний цагаа олсон зөв сонголт. Боломж цаг үе бүгдэд байж л байдаг. Хүмүүс үргэлж хаалттай сэтгэдэг учир түүнийг олж хардаггүй алдаад байдаг. Хэн цаг үеэ зөв мэдэрнэ, тэр хүнд боломж үүд хаалгаа нээдэг юм. Асуулт: Саяхан Говь-Алтайчуудын “Хил хязгааргүй Алтай” шинэ жилийн цэнгүүн дээр таныг их одтой, азтай байсан тухай сонссон. Энэ талаар? Д.Б: Үнэхээр гайхалтай. Шинэ оны босгон дээр Алтайчуудтайгаа сайхан баярласан. Манай Алтайгаас төрсөн бизнесмен “Баянбогд хайрхан” компанийн захирал Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат А.Хүдэрийн ивээн тэтгэсэн сугалааны азтан болж сумынхаа сургууль цэцэрлэгт боловсон дотор “00”-н

асуудлыг бүрэн шийдэж өгөх том эрхийг авлаа. Ирэх жил манай сумын сургуулийн түүхт ой болно. Их бэлэгшээлтэй, сайхан зүйл болсон. Өмнө нь ч гэсэн би Говь-Алтай аймгийн шинэ нутгийн зөвлөлийн нээлтийн арга хэмжээнээс МАКС удмын “хурдан дааганы азтан” болж байсан. Энэ удаад миний аз хийморь өөр минь бус төрөлх сумд тэр дундаа ирээдүйн нутаг орны маань эздийн орчинг ая тухтай болгож орчин үетэйгээ нэг талаар ч болов хөл нийлүүлэх боломж олгоход чиглэгдэж байгаад маш их баяртай байна. Нутгийн зөвлөл нийт Алтайчууд, А. Хүдэр захиралдаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Асуулт: Тяньшиг сонгох болсон шалтгаан, Тяньши корпорацийн тухайд?Д.Б: Ямар ч хүн “залуу насны ааг” гэсэн ойлголтоор өөрийн эрүүл мэндийн тухай мэдлэг ойлголт бага ер нь эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй. Би ингэж л явсан. Элэг, бөөр, ууц, нуруу гээд л өөрийн илэрч буй өвчний шинж тэмдгийг “их ноцтой” гэж боддоггүй үедээ Тяньши корпорацийн бүтээгдэхүүнийг 4-5 сар хэрэглэж үр дүнг мэдэрсэн. Монгол Улсын Начин Д.Нэмэхбаяр ахаар олон удаа гуйлгуулсны эцэст Тяньшигийн мэдээллийг анх сонсож, эрүүл мэнддээ зориулан бүтээгдэхүүн авч буй, хэрэглээнээс хүмүүст олгож буй хөнгөлөлт ашиг, миний л хувьд “цоо шинэ”, менежмент нь сонирхол татан таалагдаж Монголд 2 жил албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж хүмүүст танигдсан байсан Олон Улсын Тяньши Корпорацийг одоогоос 12 жилийн өмнө сонгосон.Тяньши бол НҮБ, ДЭМБ-ын албан ёсны итгэмжит бэлтгэн нийлүүлэгч, 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан хамгийн хүчирхэг Олон Улсын корпораци.Асуулт: Тяньши кальци, цай, хорхой өвс, шүдний ОО гээд танай бүтээгдэхүүнийг ард иргэд их сайн гэж ам сайтай байдаг. Энэ талаар?Д.Б: Хүний амьдралын биологийн нас 120-150 жил гэж байгаа. Энэ насжилтанд хүрэхгүй наана нь “буцчихаад” байгааг эрдэмтэн Мечников “Амьдралаас залхсан, амиа хорлолт” гэж тодорхойлсон байдаг. 1993 онд Америкийн Аризона мужид 3 гэр бүлийн хосыг алс бөглүү газар 3 жил цэвэр агаарт өөрсдийн тарьж бэлдсэн жимс ногоог хэрэглэн амьдруулж байгаад Калифорнийн их сургуулийн эмчилгээ геронтологийн албанд нарийн шинжилгээ хийж бүх үзүүлэлтийг Лос-Анжелосийн их сургуульд компьютерээр тооцоолон эдгээр хосууд ийм маягаар амьдарвал 165 наслах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь эрүүл урт наслахад гадны нөлөөллөөс гадна өдөр тутмын хоол хүнснээсээ авч байх ёстой 60 төрлийн эрдэс тэжээл15 төрлийн амин дэм12 төрлийн шүвтэн хүчил3 төрлийн тосны хүчил гэсэн 90 төрлийн нэмэгдлийг авч чадахгүйгээс өвчин эмгэг үүсдэг гэсэн шинжлэн ухааны дүгнэлтийг нотолж байгаа юм. Тиймээс өнөөгийн нийгэм, хүмүүсийн амьдралд нийтлэг буй амтлах таашаалд хөтлөгдсөн хооллолтын хэмнэлийг өөрчлөх, хүн төрөлхтнийг эрүүл байж урт наслахад нь үйлчлэх зорилгын үүднээс Тяньши корпораци нь Эртний Хятад-Түвдийн 5000 гаруй

жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны нууц өвийг 21-р зууны био технологийн ололттой хослуулан 98% амьдлаг чанартай, 95-98% шингэцтэй, чанарын ISO-9001, АНУ-ын FDA, технологийн GMP стандартуудыг хангасан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 13 алтан медаль хүртсэн цэвэр эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн 194 оронд түгээдэг юм. 1985 онд ДЭМБ-аас 21-р зууны чимээгүй тахал, ясны сийрэгжилт-Кальцийн дутагдал нь хүний биед 147 орчим өвчин үүсгэж буйг нотлоод “Кальцийг” ионы түвшинд гарган авч, хүн төрөлхтөнд хэрэглүүлэх

шаардлагын дагуу “ион кальци”-ийн уралдаан зарлажээ. 6 жилийн дараа буюу 1991 онд цорын ганц ялагч тодорсон нь Хятадын шинжлэх ухааны академийн эрдэмтэд байсан бөгөөд маш их шуугиан тарьж байжээ. 1992 онд “Ион кальци”-ийг үйлдвэрлэх эрхийг авсан ноён Ли Жинь Юаныг дэлхийн элитүүдийн хүрээнд “Кальцийн хаан” гэж өргөмжилдөг бөгөөд “Дэлхийн шилдэг хүмүүс” “Хэн нь хэн бэ?” оросын “Алтан ном” зэрэгт нэр нь бичигдэн үлдэж, АНУ-аас жил бүр гаргадаг FORBS сэтгүүлд дэлхийн тэрбумтнуудын эхний 5-д бичигддэг

Дэлхийн алдарт тэрбумтан Тяньши корпорацийн ерөнхийлөгч Ли Жинь Юаний хамт Франц. Парис

2015 он

Тяньши корпорацийн Евро-Азийн бүсийн шилдэг Тяньши-Даяар монгол салбарынхан

Индонез Бали

Тяньши корпорациас орд харшийн шагнал авсны дараахи баярт мөч Хятад. Тяньжин 2015

Хил хязгааргүй Алтайчууд 2016.12.16 шинэ жилийн цэнгүүн

Индонез Бали

Дугаар 12 /138/

Page 6: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

6

Балба Улс нь Ази тивд дэлхийн хамгийн их хүн амтай хоёр улсын дунд оршдог. Хойд талаасаа БНХАУ-ын автономит район төвдтэй, урд талаараа Энэтхэгийн Уттранчал, Уттар- Прадеш, Бихар, Баруун Бенгал ба Сиккитэй хил залгана. Балбын хойд талаас дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848м) бүхий Их Гималайн нүруү хүрээлдэг. Балбын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 70 м өндөрт оршино. Балбын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь 3000 м-ээс дээш өндөрт оршдог. Өмнөд хилийн дагуу далайн түвшнээс дээш 200-250 м өндөрт өргөгдсөн хамгийн нарийн (20-40 км) зурвас үргэлжилнэ. Энэ хэсэг нэлээд намгархаг бөгөөд муссоны борооны үед үерт автдаг. Хойд талаасаа Сивалик гэж нэрлэгдэх толгодтой уулын систем хүрээлнэ. Энэхэсгийггазартариаландашигладаг. Үүнээс хойшоо дундад уулын нуруу 3000 м хүртэл өндөртэй 16 км үргэлжилсэн Махабхарат буюу бага Гималай оршино. Саяхан энд Энэтхэгээс Балбын нийслэл Катманду орох цорын ганц зам тавигдсан. Махабхарат ба Гималайн нуруудын хооронд 25 км орчим өргөнтэй нам дор газар оршино. Энэ хэсэгт ХАА-д д нэн таатай төдийгүй хамгийн их хүн суурьшсан Катмандугийн хөндий оршино. Гималай гэдэг нь Балбаар “Цасны нутаг” гэсэн үг аж. Нутаг дэвсгэрийн 1300 гаруй оргил цасаар хучигдсан байдаг. Балбад дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг. Хүн амын 80,6 хувь нь иуда шүтдэг. Будда 10,7 хувь, ислам 4,2 хувь, үлдсэн нь кирант шашин шүтдэг. Угсаатны бүтцийн хувьд непал 46 хувь, чхетри 2,8 хувь, уулын бахунчууд 12,7 хувь, магар 7,1 хувь, тхару 6,8 хувь, таманги 5,6 хувь, невар 5,5 хувь гэсэн угсаатны бүтэцтэй. Дундаж наслалт 67-70 жил. Албан ёсны хэл нь непал. Төрийн байгуулалт нь Бүгд Найрамдах Улс. Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч. Засгийн газрыг Ерөнхий сайд удирдана.

Балбын нутаг дэвсгэр нь өөрийн байгаль- газарзүйн онцлогоороо хэд хэдэн өндрийн бүсэд хуваагддаг. Өмнөд халуун орны бүсийн дундаж хэм +27°С-ээс +30°С, 1 дүгээр сард +15°С-ээс +17°С. Зундаа байнга үерлэж, харин өвөлдөө ган болдог. Ширэнгэн ой Сиваликийн хажуу, ялангуяа түүний зүүн хэсэгт ургана. Уулын халуун бүс өргөн навчит ойгоор бүрхэгдсэн. Уулын сэрүүн бүс нь навчит

ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД АЗИ ТИВИЙН УЛСУУД

БАЛБА Непал(Балбын Вант Улс) Federal Democratic Republic of Nepal

Нутагдэвсгэр 147,2 мян.ам.дөр.км

Нийслэл Катманду (2,5 сая хүн)

Хүн ам 28,2 сая (2014)

ойгоор баялаг байхад сэрүүн хүйтэн бүсэд навчит ой нь алгуур шилмүүст ойгоор солигдоно. Балба нь хэд хэдэн үндэсний парктай, Сагарматхын үндэсний парк нь нийслэл Катмандугаас зүүн хойш оршино. Үндэсний паркийн статусыг 1976 онд авсан. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 1148 ам.дөр.км. Гималайн экологийн бүс. Парк нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн 120 гэсэн дугаартай. Хоёр дахь үндэсний парк нь Непалын төв хэсэгт Катмандугаас баруун зүгт 180 км-т орших Аннапурны юм. Парк маш үзэсгэлэнтэй бөгөөд Каль-Гандакийн хөндийд Жомсом сортын маш амттай алим ургадаг. Энэ алимыг Английн хатан хаанд зориулж экспортолдог.

Катмандугаас 200 км алсад орших Читван (Chitwan) хааны үндэсний парк нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 284 дугаарын обьект бөгөөд 70- аад оноос өмнө хааны ангийн эдэлбэр газар байж хатуу хамгаалалтад байжээ. Паркийн нутаг дэвсгэрт азийн хирс (хөрш энэтхэгт бараг бүрэн устгагдсан), матар зэрэг сонирхолтой амьтад элбэг байдаг. Читванд заан унах аялал зохион байгуулдаг. Энэ нь ширэнгэд аялж, хирст 10 м хүртэл ойртох боломж олгодог. Непалын сэргэн мандалт нь Малла овгийн хаадын үед явагдаж, өнөөг хүртэл хадгалагдаж, Непалын нүүр царайг бусад улсад илтгэн харуулах архитектурын уран баримал босгож үлдээсэн байна. Маллын хаанчлалын үеийг “Алтан эрин” гэж нэрлэдэг байна.

1768 онд Горкх Притви Нараян Шах хаан Катманду хөндийг байлдан эзэлж өөрийн нийслэлийг Катмандуд шилжүүлсэн байна. Ингэж Непалд Шахын хаанчлал эхэлсэн байна. 1814-1816 онд болсон Англи-Непалын дайн энхийн хэлэлцээгээр одоогийн хилийг тогтоосон байна. 1846 оны 9 дүгээр сарын 15-нд Непалын баруун хэсгийн Чхетри омгийн (явцуу хүрээ) нэр төр хөөцөлдегч залуу аристократ Жан Бахадурын толгойлсон хуйвалдагчид ордонд “Муурын алалдаан” нэр авсан цусан эргэлт хийжээ. Ерөнхий сайд 100 гаруй жилийн хаанчлалаар улс орноо удирдаж, энэ хугацаанд улсаа хэт далд байлгажээ. Британийн хагас колоничлолд орж Непал нь тусгаар тогтнолоо удаан хадгалж чадсан байна. 1923 онд Британитай “Найрамдпын тухай” гэрээ байгуулж формал тусгаар тогтнолоо олсон байна. 1951 онд Энэтхэгийн оролцоотойгоор шинэ засгийн газраа байгуулж, Балбын хэдэн зууны далд байдал эцэс болж, олон улстай харилцаа тогтоожээ. 2007 оны 12 дугаар сарын 28-нд түр парламент Балбыг Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Улс гэж зарлав. Непал нь хөгжөөгүй ядуу орнуудын нэг. Ажилгүйдлийн түвшин 46 хувь. Эдийн засгийн гол салбар нь ХАА бөгөөд ажиллагсдын 76 хувь, ДНБ-ий 35 хувь нь ногддог. Цагаан будаа, эрдэнэшиш, нишингэ тариална. Мах-сүүний мал аж ахуйд нь одос үхэр голлоно.

болжээ. Ион кальци нь хүний биеийн биологийн бүхий л процесс тархи, мэдрэл, зүрх судас, булчин шөрмөс, яс үе мөч, дархлаа, цус бүлэгнэлт, дотоод шүүрэл, сэтгэцийн гээд 147 гаруй процесст оролцдог. Энэ бүхэнд манай бүтээгдэхүүнийг хэрэглээд засчих эдгэрэх, алдагдсан эрүүл мэндээ олоод авчих арга байсаар байтал цаг алдаж, өөр шийдэл сонгоод л цаг бусаар нас эцэслээд байгаад би маш их харамсдаг. Асуулт: Би танай бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүсийн үр дүнтэй ном уншаад үнэхээр их гайхсан шүү.Д.Б: Бүх төрлийн өвчний хүндрэл, бүр хавдруудын үед гарсан маш сайхан үр дүнгүүд байдаг. Үүнийг анагаахын салбарын мэргэжилтнүүд, төр засгийн эрхэмүүд анхаараасай гээд л боддог юм. Энэ чухал мэдээллийг www.tiens.mn, www.tiens-208.mn вэб сайтаас болон МУИС-н хичээлийн 2-р байрны ард байрлах манай албан ёсны оффисоос ажил, амралтын бүхий л өдрүүдэд ирж авч болно.Асуулт: Тяньши корпорацийн маркетинг нь их оновчтой бүр өөртөө зориулан хэрэглэж буй бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр авах түүнээсээ бас цалин авах боломжтой гэдэг?Д.Б: Манай Тяньши корпорацийн хүний эрүүл мэндийн хамгаалах, сэргийлэх, сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй Монгол улсын найвдвартай татвар төлөгч компани. Хүн бүр эрүүл мэндийнхээ байдалд хариуцлагатай хандах нь өөртөө болоод эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тяньши корпораци нь бусдад тусалснаар, мэдлэгээ хуваалцсанаар өөрийн амьдралыг сайжруулах аугаа зарчим дээр үндэслэсэн маркетингтай энэ компани бидэнд бүхий л талаараа өв тэгш хөгжих, амьдрах боломжийг харамгүй олгодог. Ажилтай хүмүүс ажлынхаа хажуугаар нэмэгдэл орлого олох зорилгоор хамтран ажиллаж болно. Насны ялгаа, мэргэжлийн онцлог харгалзахгүй, хэрэглээнээс нь хүртэл цалин урамшуулал олгоно. Ер нь шударга үнэлэмжтэй компани. Мөн Тяньши корпорацид 100% ажиллан санхүүгийн эрх чөлөөнд хүрч буй хүмүүс ч маш олон байдаг. Хүмүүст туслан, Тяньши корпорацийн Ерөнхийлөгч Ли Жин Юаны зууч болон ажиллаж буй нийт Тяньшичууд хэрэглэгчиддээ аз жаргал сайн сайхныг хүсье. Энэ бизнес Тяньшид ороогүй хүмүүс хэрхэн эрүүл мэндээ олж авдаг, хувь хүнийхээ хувьд, ухамсрын хувьд, амьдралын боловсролын хувьд хэрхэн өсдөг, хөдөлмөрөө яаж шударга үнэлүүлдэг, санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрч байгаа тухай баримжаагаар, манан дунд сүүмэлзэх төдий саармаг ойлголттой байх шиг санагддаг. Энэ тухай л зааж зурсаар багшийн ажлаа л хийж явна. Асуулт: Тяньши хэмээх энэ их айлын 2017 оны зорилго зорилт чухам юу болоо?Д.Б: Би бол дистрибьютер. Гэхдээ Тяньши корпорацийн өндөр түвшинд хүрсэн дистрибьютерийн хувьд болон Евро-Азийн бүсийн шилдэг салбарыг хариуцан ажиллаж байгаагийнхаа хувьд хариулъя. 2017 онд Тяньши корпорацийн өнөөгийн түвшингээ хамгаалан хөгжүүлж, өргөжүүлэн шинэ 37 оронд өөрийн салбараа шинээр нээн бүх дистрибьютерүүдэд дэлхийн хаанаас ч ажиллах боломж олгох зорилгоо хэрэгжүүлэх он байх болно. Тяньши Олон Улсын Их Сургууль 2017

оны 3 сараас шинэ оюутны элсэлт бүртгэлээ хийж 10 сард хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй 17 орны эрдэмтэн, мэргэжлийн багаас бүрдсэн Олон Улсын Оношлогоо эмчилгээний төвөө шинэ үйлчилгээгээр өргөжүүлэх он байх болно. Миний хувьд Тяньши корпорацийн буянаар дэлхийн 20-оод оронд очлоо. 2017 онд Энэтхэгт бүх дэлхийн тяньшичуудын цугларалт 22 жилийн ой, их наадам болно. Тэнд Монголоос маш олон хүн оролцоно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол, хамгийн чухал зүйл бол 2017 он бидний хувьд, хүн төрөлхтний хувьд Тяньши корпораци сүлжээний маркетингийн системийн түүхэнд шинэ үеийг эхлүүлж буй он байх болно. Тяньши корпораци 1995 онд байгуулагдан 100 морины хүчтэй анхны маркетингаараа бүх Хятадын зах зээлд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, 1998-2006 онуудад 200 морины хүчтэй маркетингаараа дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаагаа хүргэсэн. Одоо Тяньши корпораци нь өөрийн 3 дахь үеийг 1000 морины хүчтэй маркетингаар эхлүүлэн аль ч улс оронд нэг л маркетингаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж хүн төрөлхтний эрүүл, аз жаргалтай амьдралын төлөө, эдийн засгийн эрх чөлөөт амьдралыг тунхаглахын төлөө хэрэглээний болон бизнесийн хосолсон маркетингийг гарган түүнийг амьдралд хэрэгжүүлэх онцгой жил байх болно. Тиймээс эрүүл байж урт наслах, эд баялагтай хангалуун амьдрах, бусдад туслан өөрийн баталгаат ирээдүйгээ бүтээхийг хүсэж буй хүн бүрийг бидэнд хандаарай хэмээн урьж байна.Асуулт: Амжилт гэдэг таны бодлоор юу болоо?Д.Б: Амжилт бол тодорхой зорилгын бариа. Зөв явж олсон амжилт бат бэх, үнэ цэнэтэй байдаг. Амжилт таныг ирээдүй өөд түүчээлэн олон хүн таны замаар явах боломжийг олгодог. Ер нь маш тодорхой зорилго тавин хийж буй зүйлийнхээ эцсийн эерэг үр дүнг хараад “би чадлаа” “бид чадлаа” хэмээн өөрөөрөө хамт олноороо, хүрээлэн буй хүмүүсээрээ бахархан зогсох тэр мөч. Гэхдээ амжилт гэдэг нь тасралтгүй үргэлжлэх тодорхой зорилготой аялал гэдгийг санаж явах хэрэгтэй. Хамгийн гол нь хүрсэн түвшиндөө эзэн байх нь их чухал. Тиймээс амжилтанд хүрнэ гэдэг нь бусдын өмнө хүлээх их хариуцлагын эзэн нийгмийн толь, үлгэрлэл юм даа. Асуулт: Баярлалаа. Манай уншигчдад зориулан хэлэх үг тань?Д.Б: Өнөөдөр хүн бүр л эдийн засгийн хямрал нүүрлэлээ, амьдрал хүнд байна, ядуурал нэмэгдлээ л гээд байгаа. Намайг бага байхад аав ээж маань “өргүй цагаална” хэмээн самбай хадаг зээлсэн айлдаа сар шинийн өмнө надаар өгүүлж байсныг би тод санадаг. “Амны билгээс ашдын билэг” гэж Монголчууд ярьдаг шүү дээ. Ярьж буй бүхэн л биелдэг. “Ядуу амьдарна гэдэг ядуу сэтгэлгээний л үр дүн” байдаг. Амьдрал бол баялаг. Түүнд хүрэхийн тулд өөрийн мөрөөдөл зорилгыг олж, цаг хугацааг даван туулж, бэрхшээлүүдийн өмнө сөхрөлгүй, өмнөх үеийнхээ туршлагыг ашиглан тасралтгүйгээр урагшлах нь амжилтын гол үндэс болдог. Хүн бүрт л аз жаргалтай сайхан амьдрах боломж бий, бас хүн бүхэнд амжилтын оргилд эзлэх орон зай бий гэдгийг л хэлье.

Ярилцсан С.Бадамжав

...Түрүүч нь 1,4,5 дугаар нүүрт

Дугаар 12 /138/

Page 7: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

7

Хятадын хорхой өвс нь амьтан мэт биет юм. Түүнийг ургамлын аймагт ч, мөн амьтны аймагт ч хамааруулан үзэж болно. Хорхой өвс нь Хятадын өндөр уулын бүсэд орших Сычуань, Юньнань, Цинхай болон Төвдийн өндөрлөг газарт амьдарч ургадаг. Түүний ургаж, амьдрах орчин нөхцөл үнэхээр сонин гайхалтай. Эртний Хятадын эмзүйн ном сударт (1757 он) Хорхой өвсийг ургамал ч гэж болно, хорхой шавьж ч гэж хэлж болно хэмээн тэмдэглэжээ. Хорхой өвс нь өвлийн улиралд газрын хөрсөнд хүр хорхой байдлаар амьдарч, зуны улирал болохоор түүний үсэнцэр нь хөдөлгөөнд орж, газрын хөрснөөс гадагшаа гарч, хорхой өвс маань бүхэлдээ ургамал мөөг болон хувирдаг. Зуны ид үеэр мөөгөнцрийн охин хонхорцгоос үр нь гарч, тэр нь эрвээхэйн авгалдайд наалддаг.

Энэ үеэс шимэгч хэлбэрээр амьдарч эхэлдэг. Энэ авгалдай нь өвөл болохоор газрын хөрсөнд шургаж ордог. Авгалдайн биенд наалдсан үр нь өвөл болохоор нян болон хувирч, нянгийн бөөм нь авгалдайн дотоод эрхтнийг гэмтээж, харин авгалдайн эвэрлэг бүрхүүл гэмтэлгүйгээр үлддэг байна. Хорхой өвс далайн түвшнээс дээш 3500 метрийн өндөрт оршин амьдардаг бөгөөд түүний авгалдай нь амьдрах чадвар сайтай, өндөр ууланд ургадаг Горец Астрагал, Офиопогон гэх зэрэг ургамлын үндсээр хооллодог байна.

Хорхой өвсний авгалдай нь өсөлт хөгжлийнхөө 2 жилийг газрын хөрсөн дор өнгөрөөж, удаан хугацаанд өл дааж, хүйтэнг тэсвэрлэн, хүчилтөрөгчийн дутагдлыг тэсэн гарч чаддаг. Хорхой өвсний мөөгөнцөрийн бие нь тэжээллэг бодис, мөн зөвхөн өндөр ууланд ургадаг ургамалд л байдаг биологийн өвөрмөц нэгдлүүдээр баяжсан байдаг. Хорхой өвс нь Хятад улсын Үндэсний Ургамлын эмчилгээний уламжлалт эмийн ургамал бөгөөд хүн орхоодой, бугын цусан эвэр зэрэгтэй эн зэрэгцэхүйц чанартай юм. Хятдад Хорхой өвсийг 1200 жилийн өмнөөс эмчилгээнд хэрэглэж ирсэн бөгөөд “Бурханы шидэт бүтээл” гэж ч нэрлэдэг. Хорхой өвс нь маш олон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ид шидтэй ургамал юм.

Хорхой өвс нь дархлаа зохицуулах өндөр үр дүнтэй ургамал юм. Дархлаа зохицуулах үйлчилгээ нь 2 чиглэлтэй

байдаг. Энэ нь биеийн дархлаа сайжруулаад зогсохгүй зарим хүмүүст байдаг дархлааны илүүдлийг зохистой түвшинд бууруулдаг. Байгалийн цэвэр антибиотик болохын хувьд хорхой өвс нь пневмококк, стрепококк, алтлаг стафиллококк зэрэг олон арван эмгэг төрөгч нянгийн эсрэг саатуулах үйлчилгээ үзүүлдэг.

Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, хорхой өвс нь гидрокортизоноос дутахгүйгээр үл барам түүнээс ч илүү үр дүнтэй. Судсыг тодорхой хэмжээгээр өргөсгөж, уушиг, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг. Үүний үр дүнд зүрхний титэм судасны цусны эргэлт аажмаар сайжирдаг. Хорхой өвс нь цусны судсанд бөглөрөл үүсэхээс урьдчилан сэргийлдэг, ядаргаа, хүчилтөрөгчийн дутагдал, цусан дахь липидийн хэмжээг бууруулах, тайвшруулах үйлчилгээтэй. Олон удаагийн ажиглалтын үр дүнд хорхой өвс нь доорхи онцлог шинж чанарыг агуулсан үнэт ургамал болохыг илрүүлсэн байна.

Хорхой өвсний анагаах чадвар талаар

Амьсгалын замын өвчнүүд –Уушиг, амьсгалын замын өвчнөөс үүдэлтэй ханиалгах, амьсгаадах, хөлрөх, бие сульдах болон бусад шинж тэмдэг илрэх үед хэрэглэхэд маш сайн үр дүн өгдөг. Мөн уушигны сүрьеэ, амьсгал багтрах, уушиг тэлэгдэх зэрэг өвчинг Хорхой өвсөөр анагаадаг.

Бөөрний өвчнүүд- Хорхой өвс нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж, бөөрний эд эсийн үйл ажиллагааг идэвхижүүлж, хорт бодис ялгаруулалтыг сайжруулж, бөөрний сувганцар, түүдгэнцрийн эмгэг өөрчлөлтийг хэвийн болгож, бөөрний хоёрдогч халдварлал болон цусанд фосфор хэт ихсэхээс урьдчилан сэргийлж, шээсний хордлого хүндрэхээс сэргийлдэг болохыг орчин үеийн анагаах ухаанаар баталсан байна.

Зүрх судасны өвчнүүд- Хорхой өвс нь зүрхний титэм судасны цусан хангамжийг сайжруулж, цусан дахь кальци фосфорын харьцааг зохицуулах чадвартай. Иймээс зүрхний титэм судасны өвчинг анагаахад Хорхой өвсийг өргөн хэрэглэдэг.

Гепатит, элэгний хатуурал- Хорхой өвс нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, элэгний хатуурлаас урьдчилан

сэргийлдэг. Орчин үед хятад улсад Хорхой өвснөөс өөр элэгний циррозыг үр дүнтэй эмчлэх эм бэлдмэл хараахан гараагүй байгаа бөгөөд гадаадын эм бэлдмэлүүд нь хүн бүрт төдийлөн тохирдоггүй, үнэ нь ч Хорхой өвснөөс хэд дахин өндөр үнэтэй байдаг.

Цусны өвчнүүд- Цусанд тромбоцитын түвшин буурах өвчнийг анагаахад Хорхой өвс нь өндөр үр дүн өгдөг. Цусны цагаан эсийн хавдраар өвчилсөн үед Хорхой өвсийг хэрэглэхэд тодорхой үр дүн өгч, түүний хорт хавдарт шилжихээс бүрэн сэргийлдэг.

Хавдрын өвчнүүд- Хорхой өвс нь элэг бөөр, зүрх судас, амьсгалын замын тогтолцоо зэрэг амин чухал эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, нөхөн сэргээх үр нөлөө үзүүлдэг учир хавдрын холбогдолтой өвчнүүдийн хожуу үе шатны эмчилгээнд хүртэл үр дүн үзүүлдэг. Дээрхи эрхтнүүдэд хорт хавдар үүсвэл Хорхой өвс хэрэглэснээр хавдарын голомтыг дарангуйлж, эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгдөг. Мөн хорхой өвс нь цагаан эсийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг учир туяа болон химийн эмчилгээг хийх бололцоогоор хангаж өгдөг. Тархины хоргүй хавдраар өвдсөн хүмүүст тогтворжуулах эмчилгээ хийхэд Хорхой өвс маш өндөр үр дүн өгдөг.

Хоргүйжүүлэх үйлчилгээ- Хорхой өвс нь эмчилгээний шинж чанартай байгалийн цэвэр бүтээгдэхүүн учир элэг, бөөр, уушигны эсийн динамик хөдөлгөөнийг идэвхжүүлж, биемахбодын бодисын солилцоог сайжруулан, хорт бодис, тэр дундаа эмийн үлдэгдэл хорыг биеэс гадагшлуулах давхар үйлчилгээтэй юм.

Биеийн тамир тэнхээг сайжруулах- Хорхой өвс нь биемахбодыг дэмжих, нөхөн сэргээх, өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой бодис юм. “Тяньши” Хорхой өвс нь орчин үеийн биотехнологийн ялгах аргыг ашиглан, байгалийн цэвэр хорхой өвсийг жижиглэн нунтаглаж зөөлөн капсулд савлан хийж бэлдсэн бэлдмэл юм. Энэ нь биеийн дархлааг зохицуулж, биеийн тамир тэнхээг сайжруулж, хорт хавдрыг дарангуйлах шинж чанартай бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнд гормон болон сэргээх үйлчилгээтэй бусад бодис ороогүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

ХОДООД БОЛ ХОГИЙН САВ БИШ

Ходоодны үүрэг ажиллагааХодоод нь бодисын солилцоог байнга хангахын тулд нэн хэрэгцээт уураг, амин, дэм эрдэс, нүүрс ус, өөх тосыг хоол хүнсээр авч боловсруулан цааш дамжуулах, цусанд шимэгдүүдэх үндсэн үүрэгтэй. Хэмжээний хувьд дунджаар 19 см урттай, жилд 620.5 литр шүүс ялгаруулдаг. Жаран настай хүн амьдралын туршдаа 3123 литр шүүс ялгаруулдаг. Ходоодонд 65-75 хэмийн халуунтай хоол нь хамгийн тохиромжтой байдаг ба ходоодны шүүрлийг нэмэгдүүлэх, хөдөлгөөнийг дэмжих нөхцлийг бүрдүүлдэг. Монголчуудын ходоодны өвчин насанд хүрэгчдийн ихэнхийг буюу 70 гаруй хувийг хамардаг нь түүнд халгаат хүчин зүйл их байдагтай холбоотой. Дээрхи 72% гэдэг маань манайхны хувьд асар өндөр үзүүлэлт бөгөөд үнэхээр санаа зовууштай тоо юм. Судалгааны арга сайжраад ингэв үү? Үнэхээр ходоодны өвчлөл ийм түвшинд байна уу? Энэ эрхтний хэвийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар алдагдвал аюулхайд бага зэрэг хөндүүр болох, шархлаа үүсэхэд нэг газар цоргиж өвдөхөөс өөр хурц хэлбэрээр илэрдэггүй. Ходоодны архаг үрэвсэл, ходоодны шархлаатай болох гол шалтгаан нь дараах зүйлүүд юм.

Хоносон хоол халтайМонгодчууд шөлтэй хоолыг их хэмжээгээр хийгээд өглөө нь халааж иддэг уламжлалтай. Гэтэл +18- +25 хэмийн дулаантай байр гэрийн орчинд 8-12 цагийн турш шөлтэй хоолонд нян үржих хамгийн тохиромжтой нөхцөл байдаг. Халаасан хоол амттай болдгийн учир нь халаалтын явиад нянгууд улам исэлдсэнийх юм байна. Нөгөө талаар халаасан хоолны илчлэгт чанар, аминдэмүүд нь буурч хүний хэвийн хэрэгцээг хангаж чадахгүйгээр барахгүй зөвхөн цадах мэдрэмж өгч буй хэрэг юм. Ходоодны шархлаа үүсэх гол шалтгаан энэ байдаг.

НянХелико хэмээх нянгаар халдварласан хүмүүс өөрөө мэдэлгүй цааш тарааж байдаг. Хүний бохир гар энэ нянгийн «эх орон» нь болдог. Хүүхдийг багаас нь хооллохын өмнө гарыг нь угаалгаж хэвшүүлэх нь ирээдүйд эрүүд байх үндсийг бүрдүүлж өгдөг. Энэ нь нян тархах гол нөхцөл болно. Эдгээрээс гадна ус ховор зөөврийн тохиолдолд дулааны улиралд ус удсанаас нян тархах магадлал өндөр.

С.Бадамжав

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН

АЛТАН МЕДАЛЬТ ÊОРДИЦЕÏС БУÞУ

ХОРХОЙ ӨВС

Дугаар 12 /138/

Page 8: Дамдингийн БАТ-ЭРДЭНЭ › images › online-newspaper › 2016_12.pdf · агуулдаг, эсийн бүрэлдэхүүн хэсгийг задлах үүрэгтэй

Хаяг: Улаанбаатар, Төв шуудан, Ш/Х-453 Индекс-101058И-мэйл: [email protected]

Эрхлэгч: С.Бадамжав 9911-0120Дизайнер: М.Мөнхтүшиг 9968-9900И-мэйл: [email protected]Хариуцлагатай нарийн бичгийн дарга: Б.Анир

СОНИНЫ ЗӨВЛӨЛ:Нийтлэлийн хариуцлагыг зохиогч

хариуцна. Сонины газрын зөвшөөрөлгүйгээр нийтлэх хуулбарлахыг хориглоно

“Соёмбо принтинг” ХХК-ний хэвлэх үйлдвэрт хэвлэв

Р.Бямбаа 9911-4808Г.Пүрэвдорж 9913-5693А.Моломжамц 9816-9291Д.Батболд 9973-2136Улсын бүртгэлийн дугаар-1058

8

15 ДАХЬ ЖИЛДЭЭ, САР ТУТАМ ГАРНА ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ АХУЙН ГЭР БҮЛИЙН СОНИН

Найрлага: Бүрээс бүрт:

Кальци, полисахарид инулин, органик хүчил, алантолактон, изоалантолактон зэрэг Р селинений уламжлалын нэгдлүүд, пеперин, лактон, картомин агуулагдна.

Хэрэглэх заалт:

Антацид кальци-6 бэлдмэлийг ходоод-улаан хоолойн оөргөө бүхий архаг үрэвсэл болон ходоодны шарх үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Антацид кальци-6 бэлдмэлийг насанд хүрэгсэд 3 ширхэгийг бүрээснээс оултгаж, ширгээсэн бүлээн усанд уусгаж өглөө өлөн дээр өдөрт 1 удаа ууна. Нэг ээлжинд 21 хоног ууж хэрэглэнэ.

Гаж нөлөө: Мэдээлэгдээгүй.

Савлалт: Антацид кальци-6 нь 0,5 гр дундаж жинтэй бүрээстэй бэлдмэл. Бэлдмэлийг

ДАВУУ ТАЛ

Найрлагад орсон түүхий эдүүд ялон, хятад, солонгос гэх мэт олон улсад судлагдаж нотолгоожсон.

Энэ бэлдмэлийг монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилж гаргаж авсан байгалийн гаралтай, эх орны үйлдвэрийн сорил туршилтын болон эмнэлзүйн судалгаагаар нотолгоожсон гаж нөлөө илрээгүй бүтээгдэхүүн болно.

Эмнэл зүйн судалгаагаар Антацид кальци-6 биологийн идэвхит бэлдмэл нь

1. Ходоод-улаан хоолойн сөргөөний зовиурыг арилгах, хүчил саармагжуулах хангалттай үйлдэлтэй

2. Уян дурангийн шинжилгээгээр улаан хоолойн салстын үрэвслийн идэвхжил, өнгөц болон гүн шалбархайт өөрчлөлтүүдийг багасгаж ходоодны салстын нөхөн төлжилтийг дэмжин, үрэвслийг бууруулан, салстын эдгэрэлтийг дэмжиж байгаа нь тогтоогдсон.

Тус бэлдмэл нь:

1. Монгол улсын стандарт MNS 6468:2014

2. Монгол улсын ЭМСЯ-ны биологийн идэвхит бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ №0001060

3. Оюуны эрх нь баталгаажсан

4. Монгол улс барааны тэмдгийн гэрчилгээ №14579 авсан болно.

Үйлдвэрлэгч: УАШУТҮК-н эмийн үйлдвэр

Харилцах утас: 9929-6858, 9688-8660, 9901-9099

ЭХ ОРНЫ ШИНЭ ЭМ

ТАНД ХОДООД - УЛААН ХООЛОЙН ӨВЧНИЙ ҮЕИЙН ДООРХИ ШИНЖҮҮДЭЭС ИЛЭРДЭГ ҮҮ• ЦЭЭЖ ХОРСОХ• АЮУЛХАЙД ӨВДӨХ• ГЭДЭС ДҮҮРЭХ• БӨӨЛЖИС ЦУТГАХ

• ӨТГӨХ ХАТАХ• ГҮЙЛГЭХ • ХООЛНЫ ДУРШИЛ

ӨӨРЧЛӨГДӨХ

ÒßÍÜØÈ ÊÎÐÏÎÐÀÖÈÉÍ ЕВÐÎ-ÀЗÈÉÍ ØÈЛДЭГ ÒßÍÜØÈ-ДÀßÀÐ МÎÍГÎЛ СÀЛБÀÐÒ ÒÀВÒÀÉ МÎÐÈЛÍÎ УУ

Эртний хятадын эрүүл мэндийг хамгаалах уламжлалт аргууд нь “цэвэршүүлэх, зохицуулах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх” гэсэн зарчимд үндэслэдэг. Хүн бол бусад амьд амьтны нэгэн адил төрөх, өсөх, ид залуу болох, хөгшрөх, нас барах гэх мэт амьдралын үйл явцын байгалийн хууль жамд захирагдах бөгөөд, гэхдээ өөрийн хүчин чармайлтын үрээр өөрийн хөгжлийг бий болгож, эрүүл мэндээ сайжруулж, хөгшрөлтийг удаашруулж, эрт нас барахаас зайлсхийж чаддаг. Энэ бүх бололцооны нууц нь өвчнөөс зөв сэргийлж, цаг тухайд нь эмчлэх явдал байдаг. Хуанди хааны үед “Ухаантай хаан бослого гараагүй байхад сэргийлж чаддагтай адил ухаантай хүн өвчнөөс, түүнийг бий болоогүй үед нь сэргийлж чадна” гэж бичсэн байдаг. Үүний далд агуулга нь өвчнөөс сэргийлж болно, хэрэв өвчин нэгэнт эхэлсэн бол өвчнийг даамжруулахгүйн тулд эрт үед эмчлэх хэрэгтэй гэдэгт оршиж байгаа юм. Эрүүл мэндээ хайрлаж, хамгаалдаг хүн өвчин үүсэх аюул заналыг арилгаж хүний биед болон түүнээс гадна байгаа өвчин үүсгэгч аюултай олон хүчин зүйлээс өөрийгөө хамгаалж чаддаг. Орчин үед хүн амыг 3 бүлэг болгон авч үзэж байна. I. Эрүүл хүмүүс . Энэ нь нийт хүн амын 5 %-ийг эзэлнэ. II. Өвчтэй хүмүүс, энэ нь 15%. III. үлдсэн 80 % нь өвдөх өвчингүй боловч эрүүл мэндэд нь далд аюул заналхийлж байгаа, өвчин нь эхлээгүй боловч эхлэхийн

өмнөх байдалд байгаа хүмүүс юм. Энэ үед хүмүүс “цэвэрлэх”, “зохицуулах”,” нөхөн сэргээх”, “ урьдчилан сэргийлэх” гэсэн зарчмыг удирдлага болгон юуны өмнө цөс, ходоод, гэдэс зэргээ цэвэрлэж, Инь ба Янь энергийн тэнцвэрт байдлыг зохицуулж, хоолоо зөв тохируулж өвчнөөс цаг тухайд нь сэргийлэх хэрэгтэй. Нэг дотоод эрхтэн гэмтсэнээр бусад эрхтнүүдэд нөлөөлж бие махбодийн тэнцвэрт байдал алдагддаг. Ийм учраас бие махбодийг аль болох эрт хорт бодисоос цэвэрлэж, тэнцвэрт байдлыг нөхөн сэргээж, хоол тэжээлийг хангалттай авч, биед байгаа эерэг энергийг хэвийн байлгаж чадсанаар сөрөг энергийг бие махбодид үйлчилгээгүй болгодог. “Нэг метр зузаантай мөс нэг өдөр хөлддөггүй”-тэй адил таны бие махбод ч мөс шиг бат бөх байлаа ч эрүүл мэнддээ байнга анхаарал тавин, биеэ чийрэгжүүлж байх хэрэгтэй. Ерөнхийдөө биеийн эрүүл мэндийг хамгаалах цэвэрлэх зохицуулах, нөхөн сэргээх, сэргийлэх энэ бүх аргууд нь бие махбодид байгаа илүүдэл бодисыг зайлуулж, хоол хүнсний тэнцвэрт байдлыг зохицуулж, хоол тэжээлийг зохистойгоор нөхөн сэргээх замаар эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх, бэхжүүлэх зорилгодоо хүрч, амьдралыг уртасгадаг. Энэ бүхэн нь эрүүл мэндийг хамгаалах хятадын уламжлалт аргын агуу их нууц юм.

Тяньши корпораци нь шинэ био технологид тулгуурлан, Хятадын олон зууны уламжлалтай эрүүлжүүлэх соёлоос хамгийн үнэ цэнэтэйг нь авч, зохистой хоол хүнс, цусан дах липидийг багасгах, хөгшрөлтийг удаашруулах, хавдрыг дарангуйлах, гэдэсний үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээтэй, өндөр чанартай эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг юм. Тус корпораци нь Герман, Америк болон бусад орнуудаас тэргүүний техник технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарыг хянах хяналтын хатуу системийг тогтоосон юм. Тяньши корпораци шинэ бүтээгдэхүүн боловсруулан гаргахад онцгойлон анхаарал хандуулж Хятад болон дэлхий дахинд эрүүлжүүлэх бэлдмэлийн үйлдвэрлэлд тэргүүлэх байрыг зүй ёсоор эзэлж байгаа билээ.Тяньшигийн бүтээгдэхүүнүүд нь дэлхийн бүх тивийн үндсэн бүсийн 190 гаруй оронд амжилттай борлуулагдаж байна. Манай бүтээгдэхүүн нь эртний Хятадын эрүүлжүүлэн сэргийлэх соёлыг орчин үеийн анагаах ухааны технологитой хослуулж чадсанаараа түүний давуу чанар, өндөр үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрч байна. “Тяньши”-гийн олон төрлийн бүтээгдэхүүн АНУ-ын FDA-гийн чанарын гэрчилгээ авсан юм. “Хүн төрөлхтний эрүүл мэндэд ач тусаа өгч, нийгэмд үйлчлэх” гэдэг нь Тяньшигийн өөрчлөгдөшгүй зарчим мөн.

ЭРТНИЙ ХЯТАДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД

ТЯНЬШИ КОРПОРАЦИНҮБ, ДЭМБ-ЫН АЛБАН ЁСНЫ ИТГЭМЖИТ БЭЛТГЭН

НИЙЛҮҮЛЭГЧ ОЛОН УЛСЫН

WWW.TIENS.MNWWW.TIENS-208.MN

УТАС: 99118068, 99117829, 99116992, 99117556ХАЯГ: МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард 14 давхар байрны 2-р давхар 208 тоот

Дугаар 12 /138/