Шээсэнд Илрэх Нянгийн Онцлогgyals.mn/files/page/urine_infection 6.pdf ·...
TRANSCRIPT
Шээс ялгаруулах замын халдвар ихэнхдээ нянгийн
гаралтай, өргөн тохиолддог халдварын нэг юм. ШЯЗХ-
ын үед антибиотик хэрэглэх нь түгээмэл, антибиотик
хэрэглэдгээрээ 2-р байранд ордог ба антибиотикт
дасал нян үүсэх нь үлэмж их гэсэн үг. Иймд ШЯЗХ-
ын оношлогоо, оновчтой эмчилгээ нь зөвхөн өвчтөнд
ээлтэй байгаад зогсохгүй, антибиотикт дасал нянгийн
тархалтыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.
ШЯЗХ
ШЯЗХ-ыг Явцаар
Хүндрээгүй ШЯЗХ
Энэ хэлбэрийн халдвар
харьцангуй эрүүл (шээс
ялгаруулах замын эрхт-
нүүдэд бүтцийн болон
мэдрэлжүүлэлтийн өөрч-
лөлтөд ороогүй, нянгийн
халдварыг өдөөх биеийн
системийн эмгэггүй)
хүмүүст илэрдэг. Зарим
судлаач нар энэ анги-
лалд хүндрэл үгүй пиело
-нефритийг хамруулдаг.
Хүндэрсэн ШЯЗХ
Шээс ялгаруулах дээд за-
мын халдвар, бүтэц, боди-
сын солилцоо, дархлаа өөр-
члөгдсөн суурь дээр хавсар-
даг. Үүнээс гадна хүүхэд,
эрэгтэй хүний ШЯЗХ-ыг энэ
бүлэгт хамруулдаг ба энэ
бүлгийн хүмүүс заавал
урьдал хүчин зүйлтэй бай-
даг жишээлбэл, эрхтний
гажиг, түрүү булчирхай эмгэ
гчулуу г.м.
Дахилтад ШЯЗХ
Дахилтад ШЯЗХ гэдэг нь
сүүлийн 6 сар >2 удаа
эсвэл сүүлийн 12 сарын
турш >3 удаа сэдэрсэн
байдаг. >55 настай эмэг-
тэйчүүдийн 53% ба залуу
эмэгэйчүүдийн 36% дахил-
тад хэлбэр рүү шилждэг.
Ямар Нянгууд ШЯЗХ-ын Үүсгэх Вэ?
Гэдэсний, ховор тохиолдолд арьсны хэвийн бичилбиетэн ШЯЗХ-ын үүсгэгчийн
эх уурхай болдог. Хүндэрсэн болон хүндрээгүй ШЯЗХ-ын хамгийн түгээмэл
үүсгэгч бол E.coli.
Нян өөрийн гадаргууд төрөл бүрийн наалдах буюу адхезин уургууд агуулдаг ба
үүгээрээ хучуур эстэй холбогддог. Жишээлбэл уропатоген (уро "шээс", пато-гэмт
ээх) E.coli-ийн Р шилбүүр нь шээс ялгаруулах замын салст бүрхүүлийн хучуур
эсийн гадаргуун гликолипидтэй холбогддог. Нян гадуураа бүрхүүлтэй байж
болно, энэ нь опсонизацыг дарангуйлж, фагоцитозоос бултдаг, харин нянгийн
цөөн тооны токсинууд (хемолизин, цитотоксин үхжлийн фактор 1) хэсэг газрыг
гэмтээж үрэвсүүлдэг.
E.coli
Proteus mirabilis
Xамгийн түгээмэл тохиолдох үүсгэгч (70-95%). Цөөн
хэдэн ийлдэс хэв ШЯЗХ-ыг үүсгэдэг.
Эрэгтэй хүүхэд, том хүнд (шээс ялгаруулах замын эрх
тний гажиг, чулуу) олонтой илэрдэг. Эмнэлэгт хэвтэж
буй өвчтөнд ШЯЗ-ын архаг халдварыг үүсгэх төлөвтэ
й. ШЯЗХ-ын шалтгааны 4% орчим хувийг эзэлдэг. S. sa-
prophyticus нь уроэпитель эстэй S. aureus эсвэл бусад
CNS харьцуулбал илүү сайн наалддаг.
S. saprophyticus
Бусад CNS
Streptococci
Candida species
Бохирдол буюу хэвийн бичилбиетний бүрэлдэхүүн
гэж үзнэ.
Xовор тохиолдолд хүндрээгүй ШЯЗХ-ыг үүсгэдэг жи-
шээлбэл зарим эмэгтэйчүүдэд Group B streptococci
үүдэлтэй. Үүнтэй адил Enterococci (<1%) маш ховор
хүндрээгүй ШЯЗХ үүсгэж болно.
Илрэх нь байнгын катетртэй холбоотой, гэхдээ бэлгийн
замын бохирдол байж болно. Мөөгөнцрөөс Candida
albicans түгээмэл илэрдэг.
Хүндэрсэн ШЯЗХ шээс ялгаруулах замын бүтэц, мэдрэлийн тогтолцооны
өөрчлөлтийн суурь эсвэл давсганд катетр тавих үед илрэх ба үүсгэгчүүд анти-
биотикт дасал болсон байдаг тул удаан хугацаанд АБ эмчлүүлэх шаардлага
гардаг.
E. coli үндсэн шалтгаан хэвээр гэхдээ Klebsiella, Enterobacter, Proteus spр,
Enterococcus spр (катетр, ажилбартай холбоотой), болон P.aeruginosa (бүтцийн
өөрчлөлт, байнгын катетр) мөн түгээмэл илэрдэг.
Чулуу, давсагны катетр нь шээсний хөдөлгөөнд турбуленцийг үүсгээд зогсохгүй,
гаднын биетийн гадаргуу дээр нян хоорондоо наалдаж биоялтас үүсгэдэг.
Хатуу гадаргуу дээр жишээлбэл Klebsiella төрлийн нян өөрийн бодисын
солилцоог өөрчилж, нэг нэгэнтэйгээ нэгдэж биоялтас үүсгэж өөрийгөө
дархлаанаас хамгаалахаас гадна антибиотикт өртдөггүй. Биоялтас үүссэн
газар антибиотикийн нөлөө муу, антибиотикт дасах нян үүсэх нь хялбар.
Зарим нян жишээлбэл, Proteus spp. уреаз эсгэг ялгаруулдаг ба шүвтрийг
задалж аммонийг үүсгэдэг, энэ нь рН-ийг өндөр болгож, чулуу үүсэхийг
дэмждэг.
S. aureus ховор халдвар үүсгэдэг, бөөрний гажиг эсвэл бактеремийн
суурь, мэс ажилбартай холбоотой ШЯЗХ-ын шалтгаан болж болно.
Дурдсан хүчин зүйл үгүй бол түүнийг бохирдол гэж үздэг.
Бусад CNS хүйснээс хамаарахгүй ШЯЗ эрхтний бүтэц, үйл ажиллагааны
өөрчлөлт, түрүү булчирхайн эмгэг эсвэл урьдал эмгэгүүдтэй өвчтөнд
ШЯЗХ-ыг үүсгэж болно.
Дахилтад ШЯЗХ нь "сэдрэх" эсвэл "реинфекци" гэх хоёр хэлбэртэй.
Сэдрэх хэлбэрийн үед өмнө халдварыг үүсгэж байсан нянгаар үүсгэгддэг,
энэ нь 2 долоо хоногийн турш эмчлүүлж дуусах эцэст дахин тухайн
үүсгэгчээр сэдрэх.
Харин реинфекци эмчилгээ дуусаад 2 долоо хоног өнгөрсөн эсвэл
эмчилгээ хийлгээд шээсний өсгөвөрт нян илрээгүй байж байгаад шинээр
халдвар (ижил төрөл эсвэл өөр төрлөөр үүсгэгдэж) авахыг хэлдэг.
Охид, эмэгтэйчүүдэд олонтой тохиолддог нь гэдэсний нян шээс
ялгаруулах замыг колоничлохтой холбоотой байдаг .
Сэдрэлт үү Эсвэл Реинфекци уу?
E.coli
S.saprophyticus
Klebsiella
Proteus mirabilis
(70-95%)
(10-15%)
(<5%)
(<5%)
Эрсдэл хүчин зүйл нь цэвэршилтийн
өмнө, хойно үеэс ихээхэн хамаардаг.
Залуу эмэгтэйд бэлгийн хавьтлын тоо,
спермицид, умайн хүзүүний диафрагм
хэрэглэх, харин цэвэршсэн эмэгтэйд
эстроген гормоны дутагдал, давсагны
эвэрхий, умай ужих, давсгаа бүрэн
султгаж чадахгүй г.м шалтгаанаас үүдэ
лтэй дахилтад ШЯЗХ-т өртдөг. Үүнээс
гадна цэвэршилттэй эмэгтэйчүүдийн
үтрээний lactobacilli цөөрч түүний оронд
E.coli тоо олширсонтой холбоотой
дахилтад халдварт илүү өртдөг.