home care nurse role lekts 2

25
Гэрийн эрүүл мэндийн тусламжийн сувилагчийн онцлог

Upload: dondooubuns

Post on 27-Jun-2015

200 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Home care nurse role lekts 2

Гэрийн эрүүл мэндийн тусламжийн сувилагчийн

онцлог

Page 2: Home care nurse role lekts 2

• Эмнэлгээс гарсан өвчтөнгүүдийн ихэнх нь гэрээр асаргаа сувилгаа үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай байдаг тул сувилагч нар эмнэлэгт хийж байсан асаргаа сувилгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай болдог.

• Èéìýýñ сувилагчаас мэргэжлийн өндөр ур чадвараар бие даасан үйл ажиллагаа явуулж, бусад мэргэжлийн гишүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг.

Page 3: Home care nurse role lekts 2

Гэрийн нөхцөлд асаргаа сувилгаа үзүүлэх сувилагч нар íü: ÇÀÉËØïÉ

• Ìэдэх мэдлэг• Óð чадвар• Àливаа юманд хандах хандлагатай байх ёстой• Ñóâèëàã÷ äàðààõ ç¿éëèéã çàéëøã¿é ìýäýõ ¸ñòîé :

хууль дүрэм, тушаал, улсаас мөрдүүлж буй үндэсний хөтөлбөрүүд.

• Àлслагдсан сууринд эмчгүй газар ажиллаж байгаа сувилагч хэн нэгнээс зөвлөгөө авах, мэргэжлийн бусад хүмүүстэй зөвлөлдөх боломж хомс байдаг тул бие даасан шийдвэр гаргаж, түүндээ дангаараа хариуцлага хүлээдэг.

• Ñувилагч онолын мэдлэгээ үндэслэж эмнэлзүйн ур чадвараа ашиглан, илэрч буй асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх чадвартай хослуулах õýðýãòýé.

Page 4: Home care nurse role lekts 2

• Ãэрээр тусламж үзүүлдэг сувилагчийн хувьд дараагийн ээлж гэж байдаггүй учир тухайн өвчтөнг асарч буй гэрийн хүмүүст найдах болдог.

• Тиймээс гэрийн сувилагч нь өвчтөн түүний гэр бүлийнхний өмнө мэргэжлийн зүгээс хариуцлага хүлээдэг.

Page 5: Home care nurse role lekts 2

Гэрээр асаргаа сувилгаа үзүүлж буй сувилагч нь:

• ªвчтөний өмгөөлөгч

• Òусламж үйлчилгээний зохицуулагч

• Ýрүүл мэндийн боловсрол олгох сургагч байна.

Page 6: Home care nurse role lekts 2

Сувилагч өвчтөний өмгөөлөгч болох нь

• Өвдөж шаналсан хүмүүсийн эрх ашгийг өмгөөлөн хамгаалах нь гэрийн сувилагчийн нэг чухал үүрэг.

• Үйлчлүүлэгч эрүүл мэндийн иж бүрэн

үйлчилгээний талаарх мэдээлэл авах, даатгалын асуудал болон тэдэнд амьдрах орчинд нь эрүүл мэндтэй холбоотой сөрөг нөлөөллийн тухай эрх бүхий этгээдэд хандахад туслалцаа хэрэгтэй байж болно.

Жишээ нь:

Page 7: Home care nurse role lekts 2

• Гэрээр òóñëàìæ àâàõ шаардлагатай нөхцөлд үйлчлүүлэгч даатгалд хамрагдах шаардлагатай болохыг ойлгуулах хэрэгтэй

• Үйлчлүүлэгч өөрийн эрүүл мэндэд ямар иж бүрэн тусламж үйлчилгээ авч болох талаар ойлголттой болоход тусàëíà.

• ¯éë÷ë¿¿ëýãчийн амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлíэ.

• Эмчèä тухайн өвчтөний гэр орны байдлын талаар эмчид үнэн бодит, зөв ойлголтыг өгсөнөөр тухайн үйлчлүүлэгчийн амьдралын хэв маягт тохирох зөв зүйтэй эмчилгээг сонгох боломжтой болно.

Сувилагч өвчтөний өмгөөлөгч болох нь

Page 8: Home care nurse role lekts 2

Сувилагч үйл ажиллагааг зохицуулагч болох нь

• Сувилагч нь гэрээр тусламж үзүүлэх хөдөлгөөн засалч, сэргээн засалч, хэл ярианы засалч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бусад мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагааг зохицуулдаг.

• ¯йлчлүүлэгчид гэрийн нөхцөлд шаардлагатай байгаа нийгмийн нөөц баялагийг зохицуулах үүрэгтэй.

• Нийгмийн янз бүрийн нөөц баялгийн талаар үндсэн мэдлэгтэй байснаар үйлчлүүлэгчид цогц үйлчилгээг хүргэх боломжтой болдог.

Жишээ нь: сувилагч эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байх, настай хүмүүсийн физиологийн өөрчлөлт, харааны болон сонсголын гажигтай иргэдэд ямар үйлчилгээг шаардлагатай эсэхийг мэдэж байх гэх мэт.

Page 9: Home care nurse role lekts 2

Сувилагч эрүүл мэндийн боловсрол олгогч болох нь

• ªâчний явц, хоол хүнс, эм тариа, эмчилгээ сувилгаа болон шархыг хэрхэн цэвэрлэх талаар үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд зааж зөвлөх

• Үүний тулд үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлж, сурах зорилгыг хамтран боловсруулах

• Сувилагч сургалтыг явуулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

Page 10: Home care nurse role lekts 2

Ñóâèëàã÷ ñóðãàëò ÿâóóëàõ çàð÷èì

• Сургалт нь өвчтөн болон ар гэрийнхний сурах хүсэлд нийцсэн байна.

• Өвчтөнийг ухаан саруул, сурах сонирхолтой цагийг тохируулан цагийн хуваарь гаргана.

• Тухайн өвчтөний биеийн болон сэтгэл хөдлөлийн байдалд зохицуулна.

• Гэрт ямар хөдөлгөөн /ажил/ хийж болох тал дээр үндэслэн сургалтаа явуулна.

• Олон зүйл заах ёстой бол хамгийн энгийнээс эхэлнэ. Илүү хүнд мэдээлэл, сургалтыг сүүлд нь оруулаõ.

Page 11: Home care nurse role lekts 2

• Өргөн хэрэглээний, энгийн ярианы үгсийг хэрэглэнэ. Эмнэлгийн нэг томъёог хэрэглэх хэрэггүй.

• Өвчтөн учрыг нь сайн олохгүй бол хичээлээ зогсоогоод хэр зэрэг ойлгосныг нь асуух нь зүйтэй.

• Шаардлагатай бол дахин хэлж өгөх эсвэл өөр үг хэрэглэн тайлбарлаж, өвчтөндөө заавал сайн ойлгуулна.

Ñóâèëàã÷ ñóðãàëò ÿâóóëàõ çàð÷èì

Page 12: Home care nurse role lekts 2

• Сургалтын явцад өвчтөн ба тэдний асран халамжлагчид санал бодлоо хэлэх, асуулт асуух, ойлгосноо үзүүлэх, өөрийн мэдлэгээ илэрхийлэх зэргийг нь дэмжиж харилцана.

• Сургалт явуулахдаа зурагт үзүүлэн ашиглах, төрөлх хэл дээр бичсэн санамж, зааварчилгаа өгч болно.

• Асуултанд маш тодорхой хариулт өгөх ба асуусан зүйлийнхээ хариултыг бүрэн автал нь тайлбарлах хэрэгтэй.

Ñóâèëàã÷ ñóðãàëò ÿâóóëàõ çàð÷èì

Page 13: Home care nurse role lekts 2

Гэрийн эргэлт

• Эрдэмтэн Стулгинский /Stulginsky/ 1993 онд: “Хүмүүс эмнэлгээс гарахдаа өвчнөөсөө бүрэн ангижралгүй гардаг болохыг цөөхөн гэр бүл ойлгодог. Түүнээс ч цөөнгүй нь гэрийн асаргаа сувилгаа гэж юу болох талаар ойлголт авсан байдаг. Харин тэд зөвхөн сувилагч ирж бүх асуудалд тусална хэмээн боддог” гэж тэмдэглэн хэлжээ.

Page 14: Home care nurse role lekts 2

Гэрээр сувилгаа хийхийн өмнөх бэлтгэл үе

• Гэрээр сувилгаа хийх сувилагч нь өвчтөний эмнэл зүйн онош, мэс засал хийлгэсэн эсэх, эмнэлэгт хэвтэж байхдаа ямар эмчилгээ сувилгаа хийлгэж байсан, одоо амьдарч буй гэр орны орчин, нөхцөл боломж, тэдэнд хэрэгтэй байгаа бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл урьдчилан авсан байх ёстой.

• Сувилагч цуглуулсан мэдээллээ дахин хянаж, үйлчлүүлэгчтэй утсаар харилцаа тогтоон, гэрт нь очих цагийн хуваарийг боловсруулна.

Page 15: Home care nurse role lekts 2

• Шаардлагатай гэж үзвэл өвчтөнийг гэрт нь асрах хүнийг эмнэлэг дээр урьж авчран эмчлүүлэгчийн талаар мэдээлэл авч, танин мэдэхүйн чадвар, сонирхол, хандлага, болон гэр бүлийн гишүүдийн сувилгаа үзүүлж чадах байдал зэргийг харилцан ярилцлагаар тодорхойлíо.

• Àнхны харилцаагаараа өвчтөн болон гэр бүлийнхэнд итгэл төрүүлэн, тааламжтай байдлыг бий болгох ёстой.

Гэрээр сувилгаа хийхийн өмнөх бэлтгэл үе

Page 16: Home care nurse role lekts 2

• Өвчтөнд шаардлагатай хэрэглэгдэх багаж материал, тоног төхөөрөмж Жишээ нь: Шарх цэвэрлэх ариун материал бэлдэх, амин үзүүлэлтийг хянах, нярай хүүхдийн арчилгаанд хэрэглэгдэх зүйлс г.м

• ¯нэлгээ авсан ба сувилгаа хийсэн бүх үйлдлийг бичиж тэмдэглэх сувилгааны бичиг баримт, сувилгааны карт õºòºëíº

• ªөрөө аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэн, энэ талаар үнэлгээ авсан байх шаардлагатай.

• Хэрэв аюултай буюу эргэлзээтэй гэж үзвэл орон нутгийн цагдаа болон аюулгүй албаны ажилчдыг дагуулж явж болно. Энэ үе шатыг гэрээр сувилгаа хийхийн өмнөх бэлтгэл үе гэнэ.

Гэрээр сувилгаа хийхийн өмнөх бэлтгэл үе

Page 17: Home care nurse role lekts 2

Гэрт сувилгаа хийхээр очих үе

• Гэрт нь очоод сувилагч эмчлүүлэгч болон гэр бүлийнхэнтэй ойр дотно харилцаа холбоо тогтоож, хэн хэн нь хүссэн үр дүндээ хүрэхийн тулд үнэлгээ хийж, төлөвлөсөн сувилгааг гүйцэтгэж, эрүүл мэндтэй холбоотой өргөн хүрээний сэдвийг зааж сургаíà.

• Сувилагч нь өөрийгөө үйлчлүүлэгчийн гэрт зочин гэдгийг ямагт ухамсарлаж, тухайн үйлчлүүлэгч сувилагчийн дэвшүүлэн тавьж буй саналыг хүлээн авах буюу татгалзах эрхтэй болохыг тайлбарлан ойлгуулна.

Page 18: Home care nurse role lekts 2

• ¯йлчлүүлэгч болон гэр бүлийнхний итгэлийг хүлээн, хувь хүний үнэ цэнийг хүндлэн харилцаíà.

• Үйлчлүүлэгчийн амьдралын нөхцөл боломжийг таних, амьдрах хэв маягийг мэдсэнээр цаашид ямар сувилгаа хийхээ төлөвлөнө.

• Ñóвилагч үйлчлүүлэгчийн гэрийн эд зүйлстэй харьцахын өмнө, тухайлбал гараа угаах бол зөвшөөрөл авах шаардлагатай.

Гэрт сувилгаа хийхээр очих үе

Page 19: Home care nurse role lekts 2

• Үйлчлүүлэгчийн байрлаж буй өрөөний тавилга, хэрэглэж буй зүйл нь үйлчлүүлэгчид хэрэглэхэд хялбар, аюулгүй байгаа эсэхийг үнэлж, шаардлагатай гэж үзвэл яагаад өөрчлөлт хийх болсноо тайлбарлан, үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авна.

Жишээ нь : Өвчтөний орыг өөр байрлалд шилжүүлэх бол цонхны агаарын хүйтэн урсгалаас холдуулж байгаа тухай тайлбарлана.

Гэрт сувилгаа хийхээр очих үе

Page 20: Home care nurse role lekts 2

Халдвар хамгааллын дэглэм баримтлах нь

• Сувилагч гэрээр сувилгаа хийх явцад нэг үйлчлүүлэгчээс нөгөө рүү халдвар тархахаас урьдчилан сэргийлж ажиллах ёстой.

• Гэрт асаргаа сувилгаа хийх сувилагч нь хэрэглэгдэх материал болон тоног төхөөрөмж бүхий цүнх авч явах бөгөөд энэ нь ч бас халдвараас сэргийлэх зорилготой.

Page 21: Home care nurse role lekts 2

Õэрэглэгдэх материал б¿õèé цүнх

Page 22: Home care nurse role lekts 2

Öүнхтэй ажиллахдаа дараах зарчмыг баримтална.

• Цүнхнээс хэрэглэгдэх зүйлсийг гаргахын өмнө сувилагч гараа угаасан байна

• Сувилагч цүнхнээс гаргаж хэрэглэсэн бүх зүйлсийг буцааж цүнхэндээ хийхдээ цэвэрлэж халдваргүйжүүлээд гараа угаана

• Гэрт очих бүрт сувилагч цүнх болон гар ариутгагчийг авч явах ёстой.

• Цүнхийг эмчлүүлэгчийн гэрт аль нэг газар тавихын өмнө жийргэвч уутанд хийнэ

• Бүх төрлийн тарилга хийх, биеийн шингэн, өтгөн болон хортой зүйлстэй хүрэлцэхэд бээлийг өмссөн байх ёстой.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах нь

Page 23: Home care nurse role lekts 2
Page 24: Home care nurse role lekts 2
Page 25: Home care nurse role lekts 2

• Àíõààðàë òàâüñàíä áàÿðëàëàà