asdf - Үндэсний Статистикийн Хороо

366

Upload: others

Post on 17-Nov-2021

13 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 2: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ

System of Environmental-Economic Accounting 2012— Central Framework

asdfUnited NationsNew York, 2014

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012Ерөнхий хүрээ

НҮБ Нью-Йорк, 2014

Page 3: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Зохиогчийн эрх © 2014

Нэгдсэн Үндэсний байгууллагаЕвропын холбоо

НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн БайгууллагаОлон Улсын Валютын Сан

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн БайгууллагаДэлхийн Банк

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно.

Нэгдсэн Үндэсний Байгууллага

Баримт бичгийн тэмдэг: ST/ESA/STAT/Ser.F/109Борлуулах дугаар: E.12.XVII.12

ISBN: 987-92-1-161563-0eISBN: 978-92-1-055926-3

Европын Холбоо

Сэтгүүлийн дугаар: KS-01-14-120-EN-CISBN: 978-92-79-35797-8

Сэтгүүлийн дугаар KS-01-14-120-EN-NISBN: 978-92-79-35791-6

Page 4: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагуудын адил НҮБ-ын Статистикийн Комиссын 43 дугаар чуулганаар батлагдсан улс орны эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоог илэрхийлж, байгалийн хөрөнгийн нөөц, түүний өөрчлөлтийг тодорхойлох олон зорилтыг агуулсан олон улсын статистикийн стандарт арга зүйн гарын авлага болох Байгаль орчин – эдийн засгийн дансны системийг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Улс орнууд байгаль орчин – эдийн засгийн дансуудыг байнгын давтамжтай байгуулах асуудлыг албан ёсны статистикийн хөтөлбөрийн нэг хэсэг болгож байна. Ингэснээр харьцуулагдахуйц үндэсний, бүсийн, олон улсын түвшинд бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл бий болох юм.

Энэхүү гарын авлагыг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хэвлэн олшруулах эрхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор авч, орчуулгыг хянан сайжруулж, цөөн тоогоор хэвлэж, нийтийн хүртээл болгож байна.

Гарын авлагын орчуулгыг хянан, сайжруулж эцэслэсэн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш доктор, дэд профессор П.Мөнхтуяа болон хамтран ажилласан хүмүүст талархал илэрхийлье.

Байгаль орчин – эдийн засгийн дансны системийн ерөнхий хүрээг Монгол хэлнээ анх удаа орчуулан гаргаж байгаа учраас дадлага, туршлага дутагдсан тал байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс уншигч олон маань ташаарсан зүйлийг засан залруулж, санал бодлоо бидэнтэй харамгүй хуваалцана гэдэгт итгэж байна.

Гарын авлагыг сайжруулахтай холбогдсон санал хүсэлтээ Үндэсний статистикийн хороо ([email protected]) – нд ирүүлэхийг хүсье.

Гарын авлагыг цахим хэлбэрээр статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn – аас авч үзнэ үү.

Үндэсний статистикийн хорооныҮндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын даргаДоктор, профессор А.ДЭМБЭРЭЛ

Өмнөх үг

Page 5: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 6: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ

Аналитик ба бодлогын уялдааг дэмждэг харьцуулагдахуйц, найдвартай өгөгдөл нь эдийн засаг болон байгаль орчны харилцан уялдаатай мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх, бодлогыг удирдан чиглүүлэх чухал элемент юм.

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 нь хүснэгт, дансуудын дэлгэрэнгүй бүрдлээс бүрдсэн статистикийг хүрээ бөгөөд дараалсан, харьцуулагдахуйц статистик нэгтгэн гаргах, бодлого боловсруулалт, шинжилгээ, судалгаанд зориулсан үзүүлэлтүүд гаргах гарын авлага юм. Энэ нь НҮБ, Европын комисс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны группын ивээл дор бий болсон. Байгаль орчин, эдийн засгийн дансны системийн гарын авлага нь хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй хэрэгцээ, хүрээлэн буй орчны эдийн засгийн салбарт гарч буй шинэ өөрчлөлтүүд болон аргазүйн дэвшлүүдийг тусгасан.

1992 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын Байгаль орчин ба Хөгжлийн бага хурлаар батлагдсан хөтөлбөр 21-т, бүх улсад байгаль орчны болон эдийн засгийн нэгдсэн бүртгэл хөтлөх үндэсний тогтолцоог боловсруулахыг уриалсан. Саяхан 2012 онд Рио-де-Жанейро хотноо болсон (Рио + 20) НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бага хурлын үр дүнгийн баримт бичиг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны мэдээ, мэдээлэл нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг дахин батлав.

Байгаль орчин, хөгжлийн дэлхийн комисс, Брундтландын комиссоос (1983-1987) болон сүүлд гарсан хөтөлбөр 21-ээс (1992) тавьсан бодлогын шаардлагын хариуд Үндэсний тооцооны гарын авлага: Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс (БОЭЗДС 1993) боловсруулагдсан. Статистикийн гарын авлагын цаашдын хөгжил нь 1993 оны БОЭЗДС-ийг хэрэгжүүлэх практик туршлагад үндэслэсэн Үндэсний тооцооны гарын авлага: Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс 2003 (БОЭЗДС 2003) хэвлэгдсэн юм. Хүрээлэн буй орчин, байгаль орчны эдийн засгийн байнгын хэрэгцээг харгалзан үзсэн мэдээлэл, НҮБ-ын Статистикийн комиссоос 2005 онд байгаль орчин, эдийн засгийн дансны мэргэжилтнүүд, үндэсний статистикийн газар, олон улсын агентлагуудаас хянаж үзэх бүрэн эрх бүхий байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн БОЭЗДС 2003 ба албан ёсны статистикийн стандарт тогтоох зорилт бүхий хороог байгуулсан. Байгаль орчин, эдийн засгийн дансны системийн шинжээчдийн хорооны товчоо, түүний гишүүдийн дунд сонгогдсон, төлөөлөгдсөн эрх мэдлийн дагуу ажилладаг төлөөлөгчид, мэргэжилтнүүд нь БОЭЗДС-ийн шинэчилсэн хувилбарыг удирдан гүйцэтгэж, зохицуулсан. Дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагууд, мөн олон улсын байгууллагууд үнэтэй хувь нэмэр оруулсан. Шинжээчдийн бүлгүүд хэлэлцэж буй асуудлын талаар судалгаа хийсэн. Шинэчлэх ажлын явцад, зөвлөмж, болон шинэчилсэн текстийг НҮБ-ын Статистикийн хэлтсийн вэб сайтад байрлуулснаар дэлхий даяар сэтгэгдэл бичиж, үйл явц бүрэн ил тод байснаар үр дүнд хүрсэн.

Өмнөх үг

Page 7: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ

Статистикийн хороо нь 43 чуулганаар байгаль орчин, эдийн засгийн анхны олон улсын статистикийн стандарт болох байгаль орчин, эдийн засгийн дансны уян хатан, модульчлагдсан байдлаар хэрэгжүүлэх БОЭЗДС-ийн гарын авлагыг батлав. Бид бүх улс орныг БОЭЗДС-ийн үндсэн дээр байгаль орчны эдийн засгийн дансаа нэгтгэх, үүнээс олж авсан статистикийг тайлагнах, цаашид шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахыг дэмжиж байна.

System of Environmental-Economic Accounting 2012—Central Frameworkiv

At its forty-third session, the Statistical Commission adopted the SEEA-Central Framework as the initial international statistical standard for environmental-economic accounting, to be implemented in a flexible and modular approach. We encourage all coun-tries to compile their environmental-economic accounts on the basis of the SEEA-Central Framework, to report statistics derived from it and to continue to work together to address the remaining challenges in this domain to provide an even more comprehensive set of environmental-economic accounts.

Nations

Organisation for International

United Nations Food and Agriculture Organization of the United

Economic Co-operation and Development

Monetary Fund e World Bank Group

asdfНэгдсэн Үндэсний

БайгууллагаЕвропынКомисс

НҮБ-ын Хүнс, ХөдөөАж Ахуйн Байгууллага

Эдийн Засгийн ХамтынАжиллагаа, Хөгжлийн Байгууллага

Олон УлсынВалютын Сан

Дэлхийн банкныгрупп

Page 8: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 – Байгаль орчин болон эдийн засгийн харилцан үйлчлэлийг ойлгох олон талт үзэл баримтлалын хүрээ юм. Байгаль орчин, эдийн засгийн дансны талаарх олон улсын хэмжээнд нийцсэн ойлголт, тодорхойлолт нь нэгдсэн статистикийг тооцох уялдаа холбоо, харьцуулагдахуйц үзүүлэлтүүдийг гаргах болон Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэмжихэд үнэлж баршгүй чухал хэрэгсэл юм.

НҮБ-ын Статистикийн Комиссоос Байгаль орчин, эдийн засгийн дансны системийг олон улсын статистикийн стандартын дагуу 2012 оны 43 чуулганаар баталсан. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудад түүний хэрэгжилт нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад зориулж нэгдсэн мэдээлэлд ач холбогдлыг цаг тухайд нь өгдөг. Би энэхүү байгаль орчин, эдийн засгийн дансны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ажил хийгдэж буй бүх улс орныг сайшааж байна.

БАН ГИ МҮН

Ерөнхий нарийн бичгийн дарга

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үг

v

Preface by the Secretary-General of the United Nations

The System of Environmental-Economic Accounting 2012—Central Framework is a multipurpose conceptual framework for understanding the interactions between the envi-ronment and the economy. By providing internationally agreed concepts and definitions on environmental-economic accounting, it is an invaluable tool for compiling integrated statis-tics, deriving coherent and comparable indicators and measuring progress towards sustainable development goals.

The United Nations Statistical Commission adopted the System of Environmental- Economic Accounting 2012—Central Framework as an international statistical standard at its forty-third session in 2012. Its implementation in developing and developed countries is timely given the importance placed on integrated information for evidence-based policy-making in the outcome document of the Rio+20 United Nations Conference on Sustainable Development. I commend this work to all countries working to compile environmental-economic accounts to support their pursuit of sustainable development.

BAN KI–MOONSecretary–General

Page 9: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 10: asdf - Үндэсний Статистикийн Хороо

i

А. Оршил 1. Байгаль орчин, эдийн засгийн дансны систем (БОЭЗДС)-ийн Ерөнхий хүрээ нь 20121 оны 3 дугаар сард болсон НҮБ-ын Статистикийн Комиссын 43-р чуулганаар батлагдсан олон улсын статистикийн анхны стандарт арга зүйн баримт бичиг юм. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоог илэрхийлж, байгалийн хөрөнгийн нөөц, түүний өөрчлөлтийг тодорхойлох олон зорилтыг агуулсан арга зүй болно. БОЭЗДС нь байгаль орчны статистик, түүний эдийн засагтай харилцан шүтэлцэх уялдаа холбоог хамтад нь авч үзнэ. БОЭЗДС-ийн энэ удаагийн хувилбар нь эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан хамаарлыг хэмжиж болох ойлголт, тодорхойлолтыг сайжруулж, өргөжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт, хөдөлмөр гаргаж хийсэн ажлын үр дүн юм. Зарим нэг тодорхой үзүүлэлтийг тооцох асуудал ихээхэн төвөгтэй байгаа бөгөөд тэдгээрийг Хавсралт 2-т цаашид судлагдах сэдэвт хамруулсан. Улс орнуудад байгаль орчин-эдийн засгийн дансдыг байнгын давтамжтай байгуулах асуудлыг албан ёсны статистикийн хөтөлбөрийн нэг хэсэг болгож байгаа билээ. Ингэснээр олон улсад харьцуулагдахуйц, түүнчлэн үндэсний, бүсийн, олон улсын түвшинд бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл бий болох юм. Мэдээллийн чанар, үзүүлэлтүүдийг хэмжих ойлголт ч мөн сайжирна.

2. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь ҮТС-ийн гарын авлага: Байгаль орчин, эдийн засгийн дансны нэгдсэн систем 1993 (БОЭЗДНС 1993) болон ҮТС-ийн гарын авлага: Байгаль орчин, эдийн засгийн дансны нэгдсэн систем 2003 (БОЭЗДНС 2003)-д тулгуурлан боловсруулагдсан. БОЭЗДНС 1993 нь тогтвортой хөгжлийн зарчмыг үнэлэх, хэмжих асуудлаар хийгдсэн хэлэлцүүлгийн үр дүнд бий болсон. Байгаль орчин, хөгжлийн талаарх дэлхийн комиссын 1987 оны тайлан, Рио Де Жанейро хотын 19922 оны 6 дугаар сарын 3-наас 14-нд зохион байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчин хөгжил бага хурлаас гаргасан Хөтөлбөр 21, “Байгаль орчин эдийн засгийн дансны систем” 1993-ын хүрээнд хэлэлцсэн концепцийг хүлээн зөвшөөрч, цааш үргэлжлүүлэх шаардлагатай аргачлалын туршилтыг хийсэн.

3. Улс орнуудад хэрэгжүүлсэн туршлага, аргачлалд гарсан зарим ахиц дэвшилд үндэслэж өөр хоорондоо уялдаа бүхий ойлголт, тодорхойлолтуудыг багтаасан БОЭЗДНС 2003-ыг боловсруулсан. Эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан хамаарлыг харуулсан үзүүлэлтүүдийн ач холбогдол өсөн нэмэгдэж буйг харгалзан

1 Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн албан ёсны протокол, 2012. Хавсралт 4 (E/2012/24), Бүлэг I.B-ийн шийдвэр 43/105, параграф (c)-г үзнэ үү.

2 НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх хурлын тайлан, Рио-де-Жанейро, 1992 оны 6-р сарын 3-14, боть I. Хурлаар баталсан тогтоолууд (НҮБ-ын хэвлэл, Борлуулалтын дугаар E.93.I.8 ба коррегум), 1-р тогтоол, хавсралт 11.

Удиртгал

Page 11: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээii

үзэж, 2007 онд болсон НҮБ-ын статистикийн комиссын 38-р чуулганаар дээрх баримт бичгийг хоёр дахь удаагаа шинэчлэн сайжруулж, БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг олон улсын статитистикийн стандарт 3болгон мөрдөхийг хүлээн зөвшөөрсөн.

4. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт, тодорхойлолт, ангилал болон дансны зарчимд үндэслэн боловсруулсан. Нягтлан бодохын дансны системийн хувьд мэдээллийн зохион байгуулалтыг нэгдсэн, агуулгын хувьд уялдаа холбоотойгоор хүснэгт, дансанд оруулах боломжтой болно. Энэ мэдээлэл шийдвэр гаргалтад мэдээлэл болох, өргөн хүрээний дансдууд, нэгтгэгдсэн үзүүлэлтүүдийг үүсгэхэд ашиглагдаж болно.

5. БОЭЗДС нь байгаль орчин, эдийн засгийн харилцан хамаарлын талаар өргөн хэмжээний мэдээллийг өгнө. Байгалийн нөөц, ашиглалтын үнэлгээ, эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны зорилгоор гүйцэтгэсэн эдийн засгийн үйл ажиллагааны хэмжээ зэрэг нь үүний жишээ болно.

6. БОЭЗДС-д ҮТС-ийн хөрөнгийн хил хязгаарт багтдаг сэргээгдэх болон үл сэргээгдэх байгалийн нөөц, газрын үнэлгээний зааврыг хамруулдаг. ҮТС-ийн зөвлөмжид аль хэдий нь тусгагдсан үнэлэх боломжгүй хөрөнгө, түүнтэй холбоотой урсгалын үнэлгээний арга зүйг оруулдаггүй. Хөрөнгийг бүрэн үнэлэх асуудал, үнэлэх боломжгүй байгалийн нөөц, газартай холбоотой өөрчлөлтийг ҮТС-ийн маргаантай байгаа асуудлуудад тусгаж, харуулсан байдаг. БОЭЗДС-ийн цаашдын шинэчилсэн хувилбарт эдгээр асуудлыг тусгаснаар байгаль орчны эдийн засгийн өсөлт, бүтээмж, инфляци, ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөлөл зэрэг үндсэн асуудлуудыг шийдвэрлэх болно.

7. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг ҮТС 2008, Төлбөрийн тэнцэл ба олон улсын хөрөнгө оруулалтын позици, ЭЗБТҮАСА, БНА, Байгаль орчны статистикийн хөгжүүлэх үндсэн хүрээ зэрэг олон улсын стандарт, зөвлөмж, ангилалтай уялдуулах зорилгоор боловсруулсан.

8. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг хоёр бичиг баримтаар өргөжүүлсэн. Үүнд, “БОЭЗДС-ийн экосистемийн туршилтын данс” болон “БОЭЗДС-ийн хэрэглээ болон өргөжилт” багтана. “БОЭЗДС-ийн экосистемийн туршилтын данс” нь статистикийн стандарт биш боловч бүх орчин үеийн мэдлэгийг нэгтгэсэн. Энэхүү баримт нь БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг нөхөх загварын экосистемийг хэмжих чиглэлийн уялдаа холбоотой, цогц орчин үеийн мэдлэгийг багтаасан. “БОЭЗДС-ийн хэрэглээ болон өргөжилт” нь БОЭЗДС-ийн тоон мэдээллийг ашиглан хянах, дүн шинжилгээ хийх аргачлалыг гаргаж БОЭЗДС-ийг ашиглан бодлогод дүн шинжилгээ хийх тоон баримтын аргыг танилцуулсан. Энэ нь статистикийн стандарт биш юм.

9. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд БОЭЗДС-ийн Ус болон Эрчим хүч зэрэг зарим нэг тусгайлсан байгалийн нөөц, салбарын арга зүй багтана. Эдгээр тусгайлсан арга зүйд үзүүлэлтийн жагсаалт, мэдээллийн эх үүсвэр, мэдээллийг гаргахад баримтлах олон улсын зөвлөмж багтах ба тэдгээрийг ашиглан холбогдох дансыг байгуулж болно. Дээрх арга зүйн баримт бичгүүдэд Усны статистикийн олон улсын зөвлөмж, Эрчим хүчний статистикийн олон улсын зөвлөмж багтаж байгаа болно.

10. Олон улсын статистикийн бусад арга зүйн нэг адил БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг улс орнуудын статистикийн байгууллагуудын нөөц бололцоо, хэрэгцээ шаардлагыг

3 Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2007 оны албан ёсны тэмдэглэлийг үзнэ үү, Хавсралт 4 (E/2007/24), IB, шийдвэр 38/107.

Page 12: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Өмнөх үг iii

харгалзан үе шаттайгаар нэвтрүүлэхээр хүлээгдэж байна. Үүний тулд БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд улс орнуудын статистикийн байгууллагын чадавхи, мэдээллийн боломж, бодлогын хэрэгцээнд тохирсон үндэсний статистикийн системд хэрэгжүүлэх уян хатан, холимог аргачлалууд тусгагдсан. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд тусгагдсаны дагуу улс орнуудын холбогдох мэдээллийг харьцуулах боломжтой болж байгаа юм.

11. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг 2007 онд болсон НҮБ-ын Статистикийн Хорооны 38-р чуулганаар байгуулсан НҮБ-ын Байгаль орчин-эдийн засгийн дансны шинжээчдийн бүлгийн ивээл дор боловсруулсан. Уг бүлэг нь Засгийн газар, олон улсын байгууллага, статистикийн байгууллагын туршлагатай төлөөллөөс бүрдсэн.

12. Байгаль орчны бүртгэлийн асуудал хариуцсан Лондон бүлгийн гишүүдийн удирдлага дор шинэчилсэн найруулгын үндсэн асуудлуудыг тодорхойлж (Шинжээчдийн хороогоор батлуулсан), асуудлын баримт бичгийг хэлэлцэн шинэчилсэн найруулгын гол асуудалтай холбогдсон үр дүнгийн баримт бичгийг бэлтгэсэн. Эцсийн баримт бичгүүдээр гарсан зөвлөмжүүд дэлхийн түвшинд хэлэлцэгдэж, зөвлөмжүүд нь 2011 онд Статистикийн комиссийн 42-р чуулганд танилцуулагдсан.

13. Баримт бичгийг боловсруулсан редакторт санал, зөвлөмж өгөх БОЭЗДС-ийн Редакторын комисс 2010 оны 6-р сард байгуулагдсан. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний бүлгийн дэлхийн түвшний хэлэлцүүлэг 2011 оныг дуустал явагдсан. 2011 оны эцэст уг баримт бичгийн дэлхийн хэлэлцүүлгийн хамгийн сүүлийн шат дууссан. Баримт бичгийн чанарыг сайжруулах саналыг оролцогч талуудаас авах хангалттай боломж байгааг эцсийн баримт бичиг, зөвлөмжийн төсөл, бүлгийн төсөл, баримт бичгийн хэлэлцүүлэг харуулсан.

Б. “БОЭЗДС-2003”-ын шинэ онцлог, өөрчлөлтүүд Ерөнхий агуулга ба загвар 14. Тодорхой дөрвөн өөрчлөлтүүд БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний агуулга, загварт хийгдсэн. “БОЭЗДС-2003”-ын 9,10,11-р бүлгүүдийн хэд хэдэн хэсэгт оруулсан. Байгаль орчны доройтол, түүнтэй холбогдох арга хэмжээний асуудлууд, тэр дундаа байгаль орчны доройтлын үнэлгээний аргачлал багтана. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд экосистемтэй холбогдсон бусад үнэлгээний сэдвүүд, доройтлын дансууд багтахгүй болно. БОЭЗДС Туршилтын Экосистемийн Данс хэлэлцэгдсэн.

15. Хоёрдугаарт, төрөл бүрийн салбарын дансны олон улс, орны жишээнүүд БОЭЗДС-2003-т багтсан. Иймэрхүү жишээнүүд БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд багтаагүй болно. Гэхдээ, БОЭЗДС-ийн цахим хуудаст дансууд тоон жишээгээр тайлбарлагдсан, холбогдох материал, улс орнуудын жишээг хайх боломжтой архиваас үзэх боломжтой.

16. Гуравдугаарт, “БОЭЗДС-2003”-ын хэд хэдэн хэсгүүдэд онцгой асуудлуудын шийдлийн сонголтуудыг багтаасан. Хянагдсан агуулгыг боловсруулах үйл явц нь эдгээр хувилбаруудын талаар ярилцаж, шийдвэр гаргах боломжийг хангаж өгсөн. Тиймээс, БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ дансуудын шийдлийн сонголтуудыг багтаагаагүй болно.

17. Дөрөвдүгээрт, ҮТС-ийн шинэчлэл “БОЭЗДС-2003” хэвлэгдсэнээс хойш хийгдсэн. “БОЭЗДС-2003”-ын холбогдох техникийн агуулга, үндэсний тооцооллын хэл нь ҮТС 1993-д үндэслэгдсэн бол БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ ҮТС 2008-д суурилсан болно.

Page 13: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээiv

Биет урсгалын дансны өөрчлөлтүүд 18. Байгаль орчин-эдийн засгийн биет урсгалын дансыг тайлбарлах нэр томъёонд өөрчлөлтүүд орсон. “БОЭЗДС-2003”-т эдгээр урсгалууд нь байгалийн нөөц, эко системийн орцод багтдаг. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд байгалийн материалын орцод багтана. Эргээд байгалийн материалын орцууд нь байгалийн нөөцийн материалын орцууд, дахин сэргээгдэх нөөцийн эрчим хүчний материаллаг орцууд болон бусад байгалийн орцуудад (хөрс, агаарын орцууд г.м) хуваагдаж байна.

19. ҮТС-ийн үйлдвэрлэлийн хязгаар болон биет урсгалын хязгаар хоорондын зааг тодорхой болж байна. Үүнд, (а) таримал биологийн нөөц үйлдвэрлэлийн хязгаарт, (б) хяналттай хогийн цэг эдийн засгийн урсгалд, (в) байгалийн нөөцийн үлдэгдлийн боловсруулалт, (“БОЭЗДС-2003”-ын “нуугдмал” эсвэл “шууд бус” урсгалууд).

20. Сэргээгдэх эрчим хүчний орцуудад хамаарах урсгалууд, хатуу хог хаягдлын тодорхойлолт БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд тодорхой тусгагдсан.

21. Байгаль орчин, эдийн засгийн урсгалуудын хоорондын багана, мөрийг нэмснээр ҮТС-ийн өргөжүүлсэн мөнгөн дүнгээрхнийлүүлэлт, нөөц ашиглалтын хүснэгтэд суурилсан биет хэмжээгээр байгуулж буй нөөц ашиглалтын хүснэгтийн загвар. Ижил загварын аргыг бүх тодорхой биет хэмжээний нийлүүлэлт, нөөц ашиглалтын хүснэгтэд ашигласан. Ус, эрчим хүчний урсгалууд г.м.

Байгаль орчны үйл ажиллагааны өөрчлөлтүүд түүнтэй холбогдох ажил гүйлгээ 22. БОЭЗДС-ийн энэ бүлэгт хамаарах хамгийн бодит өөрчлөлт бол байгаль орчныг хамгаалах болон нөөцийн удирдлагыг буюу эдийн засгийн зөвхөн 2 үйл ажиллагааг “байгаль орчны” гэж хүлээн зөвшөөрсөн явдал юм. Байгаль орчны дарамтыг бууруулах эсвэл арилгах, байгалийн нөөц ашиглалтыг илүү үр дүнтэй болгох үндсэн зорилго бүхий эдийн засгийн үйл ажиллагаагаар байгаль орчны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх нь хязгаарлагддаг. “БОЭЗДС-2003”-т байгалийн гэж тооцогдож байсан эдийн засгийн үйл ажиллагаа болох байгалийн нөөц ашиглалт, байгалийн аюулыг бууруулах арга хэмжээ нь байгаль орчны үйл ажиллагаанд орохгүй болсон.

23. Нөөцийн удирдлагын үйл ажиллагаа, зардлын хэмжилтийн ангиллын түр жагсаалт гарсан. “БОЭЗДС-2003”-т байгаль орчны хамгаалалд хамаарах ангиллуудыг тайлбарласан.

24. Байгаль орчныг хамгааллах зардлын данс (БОХЗД)-ны сүүлийн өргөтгөл байгаль орчны хамгааллын цэвэр өртгийн лавлагаа “БОЭЗДС-2003”-т танилцуулагдаж БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнээс хасагдсан.

25. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний байгаль орчны бараа, үйлчилгээний секторын тайлбар нь “БОЭЗДС-2003”-т багтсан “байгаль орчны үйлдвэр” сэдвийг өргөжүүлнэ. Байгаль орчны бараа, үйлчилгээний статистикийн салбар болон байгаль орчныг хамгаалах зардлын дансууд хоорондын уялдааг тайлбарласан.

26. ҮТС 2008-ын шинэчлэгдсэн судалгаа, хэлэлцүүлэгт үндсэн хөрөнгөтэй холбогдох зардлыг чөлөөлөх (эцсийн зардал, нөхөн сэргээх зардал багтана), арилжаалах боломж ялгаруулалтын зөвшөөрлийг бүртгэх, судалгаа, хөгжүүлэлтийн зардлын бүртгэл зэрэг сэдвүүдийг БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ хамарсан.

Page 14: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Өмнөх үг v

Байгалийн хөрөнгийн хэмжилтэд холбогдох өөрчлөлтүүд 27. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний байгалийн хөрөнгийн хэмжилтийн бүтэц, дэлгэрэнгүй мэдээлэл “БОЭЗДС-2003”-тай харьцуулахад хэд хэдэн салбарт оновчтой, тодорхой болсон. “БОЭЗДС-2003”-ын байгалийн орчны хөрөнгийн тайлбарын өргөн хүрээний нэр томъёотой нийцүүлсэн тодорхойлолт боловч байгалийн хөрөнгийн тодорхойлолтыг танилцуулсан нь ач холбогдолтой болно.

28. “БОЭЗДС-2003”-ын байгалийн хөрөнгийн тайлбар нь байгалийн нөөц болон эко системуудыг хамарч төрөл бүрийн хөрөнгийг хэмжих нь давхцалтай байж болохыг хүлээн зөвшөөрсөн болно. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний байгалийн хөрөнгийн хамрах хүрээ адил төстэй. Гэхдээ экосистемуудийн хэмжилт болон газар, боловсруулсан биологийн нөөцүүд, бие даасан байгалийн нөөцийн хэмжилтэд үндэслэгдсэн байгалийн хөрөнгийн хэмжилтийн арга хоорондын ялгааг гаргасан. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний нэмэлт аргууд юм.

29. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ бүх байгалийн нөөц, боловсруулагдсан байгалийн нөөц, улс орны газар нутаг (улс орны тусгай эдийн засгийн бүсийн нөөц багтана); Бие даасан байгалийн орчны хөрөнгө, хуурай газрын болон усан экосистемийн хувьд байгалийн орчны хөрөнгийн хамрах хүрээ харьцангуй түгээмэл болно.

30. “БОЭЗДС-2003” далайн болон агаар мандлын экосистемуудыг байгалийн хөрөнгийн хүрээнд багтаасан. Харин эдгээрийг шинжилгээний зорилгоор ашиглахад хүрээний хувьд хэтэрхий том учир БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд ороогүй. Тиймээс зарим далайн усан нөөц байгалийн хөрөнгийн (нэвтрэх эрхийн олон улсын гэрээний үндсэн дээр улс оронд хувь нэмэр оруулах загасны хувь хэмжээ г.м) нэг хэсэгт багтаана. Хөрөнгийн хил хязгаарын ерөнхий хүрээ илүү нарийн хүрээтэй БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд орсон. Далайн экосистемууд болон уур амьсгалын зэрэг экосистемуудын хэмжилтийг БОЭЗДС-ийн Экосистемийн туршилтын данс тодорхойлно.

31. Стандарт хөрөнгийн дансны тодорхойлтод хамрах хүрээ ҮТС-2008 тай илүү уялдсан. Биет болон мөнгөн дүнгээрх бүх төрлийн байгалийн хөрөнгөд стандарт хөрөнгийн дансыг ашигласан. Байгалийн хөрөнгө тус бүрт хэмжилтын хязгаар тодорхой тусгагдсан.

32. Байгалийн нөөцийн үнэлгээнд цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргын хэрэглээ, бууруулах хувийг сонгох талаар тусгагдсан. Тайлант үеийн нөөцийн үнэлгээний өөрчлөлт нь цаашдын ажлын нэг сөрөг нөлөө болсон. “БОЭЗДС-2003”-т, нөөцийн олон өөрчлөлтүүдийг нэгж нөөцийн рентийг үнэ гэж авч үзэн үнэлсэн. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд байгалийн нөөцийг үнэлдэг. Эдгээр хоёр үнэ нь хоорондоо хамааралтай боловч байгалийн хөрөнгийн үнэлгээний өөрчлөлтийн нягтлан бодох бүртгэлийн хувьд хоорондоо ялгаатай хоёр өөр ойлголт юм.

33. “БОЭЗДС-2003”-т дахин боловсруулагдахгүй нөөцийн дансны өргөн хүрээний шинжилгээг багтаасан. Тухайлбал, эрдэс болон эрчим хүчний нөөц, байгалийн хөрөнгийн хомсдол болон өгөөж хоорондын нөөцийн илүүдэл, олборлолттой холбогдсон эдийн засгийн нэгжүүдийн хуваарилалт. Олон төрлийн дансуудын асуудлыг шийдвэрлэх сонголтуудыг багтаасан. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ холбогдох салбар бүрээр шийдлийг тодорхойлсон. Үүнд,

(а) Нөөцийн рент нь байгалийн хөрөнгийн хомсдол болон өгөөж хооронд салангид байна;

Page 15: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээvi

(б) Ашигт малтмалыг олборлох өртгийг нөөцийн рентийг тодорхойлоход хасна;

(в) Эрдэс болон эрчим хүчний нөөцийн эдийн засгийн үнэ цэнэ нь олборлогч болон хууль ёсны эзэмшигч хоёрын хооронд хуваарилагдана;

(г) Байгалийн баялгийн нөөцийн нэмэлтүүд (жишээ нь, олборлолт, нээлтүүдээр нэмэгдсэн) үйлдвэрлэлийн явцын өөрчлөлтийн үр дүн гэхээс илүү хөрөнгийн хэмжээний өөрчлөлт гэж бүртгэх;

(д) Хомсдолыг ҮТС-ийн үндсэн хөрөнгийн хэрэглээнээс хасдагтай төстэйгээр үйлдвэрлэлийн дансуудын орлого болон орлого бүрдэлийн данс, анхны орлогын хуваарилалт орлогын дахин хуваарилалтын данснаас хасаж бүртгэнэ;

34. Нэг чухал нэмэлт бол байгалийн биологийн нөөц болох ой мод, далайн нөөцийн хомсдолтой хамтатган тодорхой биологийн загваруудын ашиглалтын талаарх хэлэлцүүлгийн нэгтгэл юм. Хомсдол нь биет болон мөнгөн дүнгээрх ойлголт юм. Биет хомсдолгүйгээр мөнгөн дүнгээрх хомсдол үүсэхгүй нь тодорхой.

35. Зарим онцгой байгалийн нөөцийн хэмжилттэй холбоотой орсон өөрчлөлтүүд:

а) Эрдэс болон эрчим хүчний нөөцийн хувьд нөхөн сэргээлтийн харьцангуй магадлалыг НҮБ-аас гаргасан хатуу төлөвт байгаа эрчим хүч болон ашигт малтмалын нөөцийн ангиллын хүрээ (НҮБХ-2009)-г ашиглан тодорхойлсон. “Батлагдсан нөөц”, “боломжит нөөц”, “боломжтой” гэсэн нэр томъёо хэрэглэгдэхгүй болсон;

б) Газрын хувьд газар ашиглалт болон газрын бүрхэвчийн завсрын ангилал боловсруулагдсан;

в) Ерөнхий хүрээний хөрөнгийн дансны бүтцийн хүрээнд хөрсний нөөцийн нягтлан бодох бүртгэлийг багтаасан.

В. Ирээдүйн хөгжил: Судлах асуудал36. Байгаль орчны дансны 20 жилийн хөгжилд үндэслэн анхны нэгдсэн олон улсын байгаль орчны дансны стандарт БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ гарсан. Ерөнхий хүрээг хэрэгжүүлэх явцад хуримтлуулах туршлагын хэрээр текстийн тодруулга, орчуулга болон өөрчлөлтүүдийг НҮБ-ын Байгаль орчин-эдийн засгийн дансны шинжээчдийн бүлэг хийнэ. Урт хугацаанд хийгдэх шинэчлэлүүд нь байгалийн орчны шинэ бодлого, өөрчлөлт, хэрэгцээний хэрээр илүү иж бүрэн тойм, олон улсын стандартын шинэчлэсэн найруулгатай болж ерөнхий уялдаа холбоо, тогтвортой байдлыг хангана.

37. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг бэлтгэх явцад олон тооны судлах асуудлууд шийдвэрлэгдэж шийдлүүдийг тайлбарласан. Одоогийн хувилбар боломжит хамгийн сайн туршлага, техникт дээр үндэслэгдсэн. Зарим тохиолдолд Ерөнхий хүрээ боловсруулагдаж байх явцад судалгаа хийгдэж байсан тул зарим шийдвэрүүдийг дараагийн Хүрээг шинэчлэхээс өмнө эргэж харах шаардлагатай.

38. Шинжээчдийн бүлэг засвар хийх үйл явцын дүгнэлтэд хийгдэж буй судалгааны тодорхой хэдэн хэсгүүдийг тодорхойлсон. Хэвлэлтийн хавсралт 2-т тус бүрийн товч тайлбар бий.

39. Шинжээчдийн бүлэг дээрх асуудлаар судалгаанд зөвлөгөө өгч, (мөн өөр бусад үүсэх чухал асуудлууд) дэлхий даяарх байгаль орчны дансыг хариуцдаг улс орон, олон улсын байгууллагуудын туслалцаанд тулгуурлана.

Page 16: asdf - Үндэсний Статистикийн Хороо

vii

Талархал

1. БОЭЗДС-ны ерөнхий хүрээ нь олон улсын статистикийн холбоодын оролцоог хангасан ил тод, нэр хүндтэй үйл ажиллагааны үйл явцын үр дүн юм. Төслийн вэбсайтыг харилцааны хэрэгсэл болгож ашиглах шинэ санаачлагын үр дүн билээ. Эдгээр үйл явц нь 6 үе шатаас бүрдсэн:

а) БОЭЗД-ны ерөнхий хүрээг өөрчлөх үеэр хэлэлцэх асуудлуудыг тодорхойлж, харилцан тохирсон;

б) Эдгээр асуудлын талаар судалгаа хийж, асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай санал бүхий илтгэл гаргасан;

в) Асуудлыг мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлж, гарах зөвлөмжид санал нэгдсэн;

г) Гарсан зөвлөмжийг улс орнуудаар хэлэлцүүлсэн (2010 оны 2 дугаар хагас жилийн туршид);

д) Багц зөвлөмж бүхий илтгэлийг НҮБ-ын Статистикийн комисст 2011 онд өгсөн;

е) НҮБ-ын Статистикийн комиссоор байгаль орчин, эдийн засгийн дансны ОУ-ын статистикийн стандарт болгож батлуулахаар БОЭЗД-ны ерөнхий хүрээний баримт бичигт санал нэгдсэн зөвлөмжийг тусгасан.

НҮБ-ын Байгаль орчин, эдийн засгийн дансны шинжээчдийн хороо (НҮББОЭЗДШХ) болон түүний товчоо 2. БОЭЗД-ыг өөрчлөх үйл явцад НҮБ-ын байгаль орчин-эдийн засгийн дансны шинжээчдийн хороо, бусад олон улсын, бүсийн болон төрийн бус байгуулагууд, төслийн багийнхан, улс орнуудын албан ёсны статистикийн мэдээлэл цуглуулах үүрэг бүхий газрууд, мэргэжилтнүүдийн бусад холбоод, дэлхийн олон улс орны байгаль орчин, эдийн засгийн дансны чиглэлээр ажилладаг зөвлөхүүд тус тус оролцсон. Уг үйл ажиллагаа нь нарийн төвөгтэй, удаан үйл явцын үр дүнд хийгдэж, БОЭЗД-ны ерөнхий хүрээнд олон талын оролцоог тусгасан.

3. Статистикийн комиссоос 2005 оны 3 дугаар сард зохион байгуулсан4 36 дахь чуулганаараа БОЭЗД-ны өөрчлөлтийг хянаж, зохион байгуулах эрхтэй шинжээчдийн хороог байгуулсан. Хороо нь олон улсын байгууллагууд болон үндэсний статистикийн газруудын төлөөллөөс бүрдсэн.

4. Шинжээчдийн хорооны товчоо нь хорооны гишүүдээс сонгогдох ба төлөөлж буй газрынхаа дор ажиллана. Товчоо нь БОЭЗД-ны ерөнхий хүрээний өөрчлөлтийг удирдан зохицуулж байсан. Мэргэжилтнүүдийн хороо, түүний товчооны даргаар

4 Ibid., 2005, Нэмэлт 4(Е/2005/24), бүлэг V, параграф 7.

Page 17: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээviii

Вольтер Радермачер (ХБНГУ) 2006-2008 онд, Петер Харпер 2009-2012 (Австрали) онд тус тус ажилласан.

5. Шинжээчдийн хорооны гишүүдээр дараах хүмүүс ажилласан: Петер Харпер (Австрали) 2008-2012 онд; Карен Вильсон (Канад) 2008-2011 онд; Арт Риджевэй (Канад) 2012 онд; Вольтер Радермачер (ХБНГУ) 2008 онд; Петер ван де Вен (Нидерланд) 2008-2011 онд; Геерт Брүнууж (Нидерланд) 2012 онд; Олав Ляонес (Норвеги, Эрчим хүчний статистикийн зөвлөлийн дарга) 2008-2012 онд; Эстрелла Доминго (Филиппин) 2008-2009 онд; Рашад Кассим (Өмнөд Африк) 2008-2009 онд; Жой де Биэр (Өмнөд Африк) 2010-2012 онд; Пиетро Геннари (НҮБХХААБ), 2011- 2012 онд; Алессандра Алфиери, Паул Чеунг, Иво Хавинга болон Езс Хорват (НҮБ-ын Статистикийн хэлтэс) 2008-2012 онд; Марк де Хан (Лондонгийн Байгаль орчны бүртгэлийн зөвлөлийн дарга), 2008-2012 онд; Пиетр Эверэарс (Eвростат) 2008 онд; Педро Диаз (Eвростат) 2009-2012 онд; Глен-Мари Ланже (Дэлхийн банк) 2010-2012 онд; болон Петер ван де Вен (ЭЗХАХБ) 2012 онд.

6. НҮБ-ын Статистикийн хэлтсийн Эдийн засгийн статистикийн салбарын ажилтнууд нь Иво Хавинга болон Алессандра Алфиер нарын удирдлаган дор шинжээчдийн хороо, түүний товчоонд нарийн бичгийн үүрэг гүйцэтгэсэн.

7. Шинжээчдийн хорооны гишүүдээр дараах орнуудын төлөөлөл ажилласан болно: Петер Харпер ба Гемма ван Халдерен (Австрали); Лиуз Павло Соуто Фортез, Вади Жоао Скандар Нето болон Эдвардо Нунес (Бразил); Мартин Лемире, Арт Риджевэй болон Роберт Смит (Канад); Хуажу Ли болон Юшуан Ванг (Хятад); Лаз Ампаро Кастро, Моника Родригоз Диаз, Карлос Эдуарте Сепулведа Рико болон Луз Дари Еэпез Рубино (Колумб); Оле Гравгард Педрсен, Бент Тайж болон Кирстен Висмер (Дани); Мигель Хименес Корниелле, Роберто Блонде Эрнандес, Ольга Лучано Лопес болон Ольга Диас Мора (Доминизан Улc); Лео Колттола (Финлянд); Вальтер Радермахер, Михаэль Кун болон Карл Шоэр (Герман); Рамеш Чанд Аггарвал, Джогешвар Даш болон Шри В. Парамесваран (Энэтхэг); Сламет Сутомо (Индонез); Коррадо Кармело Аббате болон Чезаре Костантино (Итали); Хида Фумиказу (Япон); Марк де Хаан болон Петер ван де Вен (Нидерланд); Торстейн Бие болон Олав Льонес (Норвеги); Халаф аль Сулеймани (Оман Улс); Эстрелья Доминго, Раймундо Таленто (Филиппин); Сергей Егоренко, Игорь Харито, Андрей Татаринов (ОХУ); Джо де Беер, Анеме Малан (Өмнөд Африк); Ингер Эклунд, Вивека Палм (Швед); Рокки Харрис (Хойд Ирланд, Их Британийн нэгдсэн вант улс); Деннис Фикслер болон Дилан Рассьер (АНУ).

8. Мэргэжилтнүүдийн холбооны гишүүнээр дараах олон улсын байгууллагын төлөөлөл ажилласан болно: Лидия Братанова (ЕЭЗК); Сальвадор Маркони болон Кристина Табул чанас (ЛАКЭЗК), Джоэл Джере (АНДЭЗНК); Вафа Абуль Хосн (БАЭЗНК); Жан Луи Вебер (Европийн байгаль орчны газар); Педро Диас Муньос и Питер Эверерс (Евростат); Пьетро Дженнари (НҮБХХААБ); Маник Шреста (ОУВС); Мириам Линстер (ЭЗХАХБ); Линда Ганиме, Мария Нетто болон Веерле ван де Веерд (НҮБХХ); Кэтлин Абдалла, Тарик Банури, Маттиас Брюкнер, Жан Мишель Шене, Мануэль Денго, Лиза Майя Харью болон Мэри Пэт Силвейра (НҮБТХХ); Хусейн Абаза, Дерек Итон, Мааике Янсен, Фулай Шэн, Гвидо Соннеманн болон Яаап ван Верден (НҮББОХ); Алессандра Альфиери, Иво Хавинга болон Эстер Хорват (НҮБСХ); мөн түүнчлэн Кирк Гамильтон, Барбро Элиз Хексеберг, Гленн¬Мари Ланге болон Мариан С. делос Анхелес (Дэлхийн банк)

Page 18: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Талархал ix

9. Дараах хүмүүс Хороонд ажиглагчаар оролцсон: Брэд Юинг, Пабло Муньос (Дэлхийн материал ашиглалтын сулжээ); Арнольд Таккер (Хэрэглээний шинжлэх ухааны байгууллага); Ямил Бондуки (НҮБСХ); Фреде рик Пишке Фридрих Зольтау (НҮБХХ); Молли Хельмут (НҮББШУСБ-ын зөвлөл); Хариприйа Гандимеда (НҮББОХ); Рольф Люендийк (НҮБХС); Франсуа Геркин, Коэн Оверкамп (НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ус, ариун цэврийн зөвлөл); Мартин О’Коннор (Университет Версаль Сен Кантенан-Ивелин Их сургууль); болон Петер Косьер (Эрдэмтдийн Вентворф групп, Австрали).

10. Байгаль орчин эдийн засгийн дансны ОУ-ын байгууллагуудыг төлөөлөн ажилласан дараах мэргэжилтнүүд тогтмол хувь нэмрээ оруулж байсан болно:

Брайан Ньюсон болон Антон Стюрер (Евростат)

Маник Шреста болон Кимберли Дейл Зишанг (ОУВС)

Поль Шрайер (ЭЗХАХБ)

Алессандра Альфиери болон Иво Хавинга (НҮБСХ)

Гленн Мари Ланге (Дэлхийн банк)

11. ОУ-ын байгууллагын дараах бусад төлөөлөгчид томоохон хувь нэмэр оруулсан болно:

Жан-Луи Вебер (Европийн байгаль орчны газар)

Стефан Молл, Хулио Кабека болон Марина Анда Георгеску (Евростат)

Антонио Ди Грегорио, Грег Гонг, Джон Лэтам, Валентина Рамасскьелло, Сатико Цудзи, Адриан Уайтмен (НҮБХХААБ)

Одд Андерсен, Аннетт Беккер, Ральф Беккер, Дэниэл Кларк, Магдольна Сцимадия, Ила рия Ди Маттео, Брэм Эденс, Роберт Эдвардс, Владимир Мархонько, Рикардо Мартинес Лагунес, Гулаб Сингх, Герман Смит, Сокол Вако, Майкл Вардон и Джереми Уэбб (НҮБСХ).

12. Ерөнхий Ассемблэй болон Бага хурлын удирдлагын газрын Михаил Бродский хэвлэлийн эхийн хувийг хянасан.

13. НҮБ-ын Статистикийн хэлтэс нь төслийн вэб хуудсыг хөгжүүлж, ажиллуулсан (http://unstats.un.org/unsd/envaccounting/default.asp) бөгөөд тус вэб хуудасны эхний нүүрэнд дээрх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй.

Хянан тохиолдуулах зөвлөл 14. БОЭЗД-ын Хянан тохиолдуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд Алессандра Альфиери (НҮБСХ), Марк де Хаан (Нидерландын Статистикийн газар), Джули Хасс (Норвегийн Статистикийн газар), Брайан Ньюсон (Евростат), Поль Шрайер (ЭЗХАХБ), Маник Шре ста (ОУВС), Джо Сент Лоуренс (Канадын Статистикийн газар), Майкл Вардон (Автралийн статистикийн товчоо) болон Кимберли Дейл Зишанг (ОУВС) нар орж, даргаар нь Карл Обст ажилласан.Байгаль орчны бүртгэлийн Лондогийн групп 15. Байгаль орчны дансны Лондонгийн групп БОЭЗД-тай холбогдох асуудлуудыг хэлэлцэх зорилгоор 8 удаа уулзалт зохион байгуулсан. БОЭЗД-ны ерөнхий хүрээг

Page 19: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээx

бэлтгэх үед Лондонгийн группийг Марк де Хаан (Нидерландийн Статистикийн газар) ахалж ажилласан. Уулзалтуудыг дараах байршил, хугацаанд зохион байгуулсан: НҮБ-ын Статистикийн хэлтсээс 2006 онд Нью-Иорк хотод, Өмнөд Африкийн Статистикийн газраас 2007 оны 3 дугаар сард Иохансбург хотод, Италийн Статистикийн газраас 2007 оны 12 дугаар сард Ром хотод, Евростатаас 2008 оны 9 дүгээр сард Брусель хотод, Австралийн Статистикийн газраас 2009 оны 4 дүгээр сард Канберра хотод, ХБНГУ-ын Статистикийн газраас 2009 оны 11 дүгээр сард Виесваден хотод, Чилийн Статистикийн газраас 2010 оны 10 дугаар сард Сантиего хотод, Шведийн Статистикийн газраас 2011 оны 9 дүгээр сард Стокхольм хотноо тус тус зохион байгуулсан.

16. Лондон группийн уулзалтад 2006 оноос хойш дараах хүмүүс хамрагдсан байна: Алессандра Альфиери, Джайро Эрроу, Чарльз Аспден, Доминик Баллаян, Хосе Мигель Барриос, Саша Бауд, Жан Пьер Бертье, Вольфганг Биттерман, Джеймс Блигно, Лидия Братанова, Ханна Бролинсон, Торстейн Бие, Хулио Кабека, Пабло Кам пос, Алехандро Капаррос, Анника Карлссон, Хуан Пабло Кастаньеда, Майя Седерлунд, Жан Мишель Шене, Питер Комисари, Себастьян Константино, Джефф Коуп, Чезаре Костантино, Джеки Краффорд, Валериано да Консейсау Левин, Джогешвар Даш, Мишель Дэвид, Джо де Беер, Марк де Хаан, Роэль Делахайе, Рауль Фигероа Диас, Илария Ди Маттео, Эстрелья Доминго, Субагио Двиджосумоно, Данута Дзиэль, Матс Эберхардсон, Брэм Эденс, Ингер Эклунд, Маркус Эрхард, Тэмми Эстабрукс, Питер Эверерс, Феде рико Фальчителли, Альдо Фемиа, Алессандро Галли, Жан Ив Гарнье, Ян Газли, Чачжун Гэ, Марина Анда Георгеску, Альфредо Гомес, Сяонин Гун, Райан Гринвей МакГрейви, Патрис Грегуар, Рой Хайнс Янг, Хорхе Ханауэр, Джейн Харкнесс, Питер Харпер, Роки Харрис, Джули Хасс, Иво Хавинга, Вафа Абуль Хосн, Ли Хуацзюй, Элизабет Исаксен, Кристин Яск, Мэтт Джонс, Фредрик Канлен, Алена Карлосева, Эстер Кох, Кристине Колшус, Михаэль Кун, Гленн Мари Ланге, Урсула Лаубер, Сильви Ле Лаидьер, Мартин Лемире, Кирсти Лесли, Мириам Линстер, Донна Ливси, Олав Льонес, Сандре Хосе Масия, Анеме Малан, Ларс Марклунд, Фарид Матук, Роберт Майо, Роеланд Мертенс, Стефан Молл, Элизабет Моллгаард, Райнер Мутманн, Юкка Муукконен, Михель Надь, Фредерик Наурой, Вахид Нето, Брайан Ньюсон, Теа НеМанн, Эдуардо Нуньес, Карл Обст, Мартин О’Коннор, Томас Олсен, Сара Овергард, Моррис Ньяттега Оике, Вивека Палм, Жан Луи Паскье, Оле Гравгард Педерсен, Кристина Попеску, Вальтер Радермахер, Ирен Рамшала, Уте Ройвер, Хесус Ромо у Гарсия, Джованни Рута, Сьерд Шенау, Карл Шоэр, Поль Шрайер, Фулай Шэн, Маник Шреста, Габриэль Куломба Симбила, Роберт Смит, Тоне Смит, Джо Сент Лоуренс, Нэнси Штейнбах, Антон Стюрер, Суреш Суку марапиллаи, Халаф аль Сулеймани, Яна Тафи, Раймундо Таленто, Питер Тавуларидис, Карен Тринтон, Сатико Цудзи, Анжелика Тудини, Сокол Вако, Джемма ван Хальдерен, Маартен ван Россум, Майкл Вардон, Андерс Вадеског, Исюань Ван, Джереми Уэбб, Жан¬ Луи Вебер, Адриан Уайтмен, Фан Юй, Кимберли Дейл Зишанг и Оливер Цвирнер.

17. Лондон группийн уулзалт хэлэлцүүлэгт зориулсан, маш сайн судалгаатай илтгэл, тайлангуудыг төслийн дээр дурдсан вэб хуудсанд байршуулсан. Эдгээр тайлангуудыг дараах хүмүүс боловсруулсан: Луке Аки, Алес сандра Альфиери, Одд Андерсон, Каролина Арди, Дэвид Бэйн, Джефф Бэлдок, Ральф Беккер, Джеймс Блигно, Торстейн Бие, Хулио Кабека, Эндрю Кадоган Коупер, Майя Седерлунд, Питер Комисари, Джеки Краффорд, Марк де Хаан, Роэль Делахайе, Илария Ди Маттео, Эстрелья Доминго, Матс Эберхардсон, Брэм Эденс, Маркус Эрхард, Феде рико Фальчителли, Альдо Фемиа, Марина Анда Георгеску, Сяонин Гун, Кор Грейвленд, Оле Гравгард Педерсен, Андрей

Page 20: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Талархал xi

Грицевский, Джейн Харкнесс, Питер Харпер, Роки Харрис, Джули Хасс, Иво Хавинга, Кристин Яск, Кристин Колшус, Гленн Мари Ланге, Сильви Ле Лаидьер, Кирсти Лесли, Олав Льонес, Эдвард Эухенио Лопес Ди, Линн Мак дональд, Ларс Гуннар Марклунд, Юкка Муукконен, Михель Надь, Томас Олсен, Сара Овергаард, Вивека Палм, Уте Ройвер, Сьерд Шенау, Элизабет Шмидт, Карл Шоэр, Нэнси Штейнбах, Сатико Цудзи, Дирк ван ден Берген, Маартен ван Россум, Майкл Вардон и Жан Луи Вебер.

Бусад шинжээчдийн бүлэг18. Бусад зөвлөлдөх уулзалтууд мөн хийгдсэн. Үүнд, ЭЗХАХБ болон Евростатийн Байгаль орчны данс, Байгаль орчны зардлын статистикийн ажлын хэсгүүд, ажлын дэд хэсгүүд болон Эрчим хүчний статистикийн Осло группийг дурдаж болно.

Улс орнуудын хувь нэмэр 19. БОЭЗД-ыг өөрчлөх үйл явцад улс орнуудын Үндэсний статистикийн газрууд, Байгаль орчны асуудал эрхэлсэн яамдууд, Засгийн газрын бусад байгууллагууд биет хувь нэмэр оруулсан бөгөөд ялангуяа, хэд хэдэн удаагийн уулзалт, бүх нийтийг хамарсан зөвлөлдөөний үеэр илтгэл тайлангуудад саналаа өгч хувь нэмрээ оруулсан. Нийтдээ 50 орон болон ОУ-ын байгууллагууд нь бүлэг тус бүрийг хэлэлцсэн (2011 оны 5 дугаар сараас 9 дүгээр сард болсон) бүх нийтийн хэлэлцүүлгийн үеэр саналаа өгсөн бөгөөд баримт бичгийн эцсийн төслийн бүх нийтийн хэлэлцүүлгийг 2011 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд хийсэн болно. Үндэсний статистикийн газрын дарга нар нь НҮБ-ын Байгаль орчин, эдийн засгийн дансны шинжээчдийн хорооны төлөөллийн хувьд үүгээрээ дамжуулан оролцсон.

20. Эцэст нь, үндэсний болон олон улсын хэд хэдэн статистикийн байгууллагууд санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн. Австрали, Герман, Энэтхэг, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Өмнөд Африк, Швейцерланд, Их Британи, Умард Ирландын Вант Улс болон Баруун Ази, Евростатийн эдийн засаг, нийгмийн хорооноос тус тус санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Page 21: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 22: asdf - Үндэсний Статистикийн Хороо

xiii

Агуулга

Өмнөх үг ......................................................................................................................................................... 5

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үг ......................................................................7

Удиртгал .......................................................................................................................................................... i

Талархал .......................................................................................................................................................vii

Агуулга .........................................................................................................................................................xiii

Товчилсон үгсийн жагсаалт .................................................................................................................. xxi

I. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний танилцуулга ............................................................................11.1 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ гэж юу вэ? .................................................................11.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний тойм ......................................................................41.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний гол онцлог ...........................................................6

1.3.1 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ болон ҮТС-ийн уялдаа ....................................61.3.2 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг уялдуулах ..................81.3.3 Хэрэгжүүлэлтийн уян хатан байдал ..................................................................9

II. Дансны бүтэц ....................................................................................................................................112.1 Танилцуулга ...............................................................................................................112.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний тухай ...................................................................112.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний үндсэн данс болон хүснэгтүүд .......................15

2.3.1 Танилцуулга .......................................................................................................152.3.2 Нөөц, ашиглалтын хүснэгт ..............................................................................152.3.3 Хөрөнгийн данс.................................................................................................192.3.4 Эдийн засгийн дансуудын дараалал ...............................................................222.3.5 Чиг үүргийн данс (Functional) .........................................................................242.3.6 Ажил эрхлэлт, хүн ам зүй, нийгмийн үзүүлэлтүүд .......................................24

2.4 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг уялдуулах ........................252.5 Урсгал, нөөцийг бүртгэх ..........................................................................................26

2.5.1 Танилцуулга .......................................................................................................262.5.2 Урсгал .................................................................................................................262.5.3 Нөөц ...................................................................................................................28

2.6 Эдийн засгийн нэгж ..................................................................................................292.6.1 Танилцуулга .......................................................................................................292.6.2 Эдийн засгийн сектор .......................................................................................292.6.3 Үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллага, салбар ..............................30

Page 23: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээxiv

2.6.4 Эдийн засгийн нэгжийн газарзүйн хил хязгаар ............................................312.6.5 Статистик нэгж .................................................................................................32

2.7 Дансны дүрэм, зарчим ..............................................................................................322.7.1 Танилцуулга .......................................................................................................322.7.2 Бүртгэлийн зарчим ............................................................................................322.7.3 Үнэлгээний дүрэм, зарчим ...............................................................................342.7.4 Биет хэмжээний хэмжигдэхүүн .......................................................................36

III. Биет урсгалын данс ...................................................................................................................... 393.1 Танилцуулга ...............................................................................................................39

3.1.1 Биет урсгалын дансны хамрах хүрээ болон дэд систем ...............................403.1.2 Бүлгийн бүтэц ...................................................................................................41

3.2 Биет урсгалын дансны хамрах хүрээ ......................................................................413.2.1 Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг байгуулах арга зүй ......................413.2.2 Байгалийн орцын тодорхойлолт, ангилал .......................................................463.2.3 Бүтээгдэхүүний тодорхойлолт, ангилал .........................................................503.2.4 Үлдэгдлийн тодорхойлолт болон ангилал .....................................................52

3.3 Биет урсгалын дансны зарчмууд ..............................................................................583.3.1 Танилцуулга .......................................................................................................583.3.2 Биет урсгалын нийт болон цэвэр бичилт .......................................................583.3.3 Гадаад урсгалын бүртгэл .................................................................................593.3.4 Боловсруулалт хийхээр гаргасан бараа ..........................................................61

3.4 Эрчим хүчний биет урсгалын данс .........................................................................633.4.1 Танилцуулга .......................................................................................................633.4.2 Эрчим хүчний урсгалын хүрээ болон тодорхойлолт ....................................633.4.3 Эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ .....................................653.4.4 Эрчим хүчний статистик, эрчим хүчний данс болон эрчмийн баланс .......733.4.5 Эрчим хүчний үзүүлэлтүүд .............................................................................73

3.5 Усны биет урсгалын данс ........................................................................................743.5.1 Танилцуулга .......................................................................................................743.5.2 Усны урсгалын хүрээ ........................................................................................753.5.3 Усны биет хэмжээгээр илэрхийлсэн Нөөц, ашиглалтын хүснэгт ................753.5.4 Усны нэгдсэн үзүүлэлтүүд ...............................................................................83

3.6 Материалын биет урсгалын данс ............................................................................843.6.1 Танилцуулга .......................................................................................................843.6.2 Бүтээгдэхүүний урсгал данс ............................................................................843.6.3 Агаар дахь ялгаруулалтын данс ......................................................................853.6.4 Усан дахь ялгаруулалтын данс, эдийн засгийн нэгжид холбогдох хэсэг .....903.6.5 Хатуу хог хаягдлын данс ..................................................................................933.6.6 Эдийн засгийн нийт хүрээний Материал урсгалын данс (МУД) .................95

IV. Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал .....................................................................................................................................................99

Page 24: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Талархал xv

4.1 Танилцуулга ...............................................................................................................994.2 Байгаль орчны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгч ......................100

4.2.1 Танилцуулга ....................................................................................................1004.2.2 Байгаль орчны үйл ажиллагааны хамрах хүрээ болон тодорхойлолт ........1004.2.3 Байгаль орчинтой холбогдох эдийн засгийн бусад үйл ажиллагаа ............1024.2.4 Байгаль орчны үйл ажиллагааны ангилал ....................................................1034.2.5 Байгаль орчны бараа, үйлчилгээ ...................................................................1044.2.6 Байгаль орчны үйлдвэрлэгч ...........................................................................105

4.3 Байгаль орчны үйл ажиллагааны данс болон статистик .....................................1054.3.1 Танилцуулга .....................................................................................................1054.3.2 Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) ......................................1074.3.3 Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (БОБҮС) ................................1164.3.4 БОХЗД болон БОБҮС-ын хоорондын харилцан уялдаа ..............................1204.3.5 Нөөцийн менежментийн зардлын данс .......................................................122

4.4 Байгаль орчинтой холбоотой бусад ажил гүйлгээ бүртгэх .................................1224.4.1 Танилцуулга .....................................................................................................1224.4.2 Засгийн газраас төлөх байгаль орчны төлбөр .............................................1244.4.3 Засгийн газарт төлсөн байгаль орчны төлбөр ..............................................1264.4.4 Засгийн газрын бус нэгжүүдийн байгаль орчны шилжүүлэг .....................1304.4.5 Байгалийн хөрөнгө ашиглах зөвшөөрөл .......................................................1314.4.6 Байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдах үндсэн хөрөнгийн ажил гүйлгээ .............................................................................135

V. Хөрөнгийн данс ............................................................................................................................. 1395.1 Удиртгал ...................................................................................................................1395.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээн дэх байгалийн хөрөнгүүд ...................................140

5.2.1 Удиртгал ...........................................................................................................1405.2.2 Байгалийн хөрөнгийн хамрах хүрээ ............................................................1405.2.3 Байгалийн хөрөнгийн үнэлгээ .......................................................................143

5.3 Хөрөнгийн дансны бүтэц ......................................................................................1465.3.1 Удиртгал ..........................................................................................................1465.3.2 Хөрөнгийн биет хэмжээний дансны үндсэн хэлбэр ....................................1465.3.3 Хөрөнгийн мөнгөн дүнгээрх дансны үндсэн хэлбэр ...................................150

5.4 Хөрөнгийн дансны зарчмууд .................................................................................1525.4.1 Удиртгал ..........................................................................................................1525.4.2 Биет хэмжээн дэх хомсдлыг тодорхойлох ...................................................1535.4.3 Хөрөнгийн үнэлгээний зарчмууд .................................................................1565.4.4 Өнөөгийн цэвэр өртгийн (ӨЦӨ) арга ...........................................................1585.4.5 Нөөцийн рент болон өнөөгийн цэвэр өртгөөр тооцох арга .......................1605.4.6 Байгалийн хөрөнгийг биет хэмжээгээр хэмжих нь .....................................166

5.5 Ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн хөрөнгийн данс .......................1675.5.1 Танилцуулга ....................................................................................................167

Page 25: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээxvi

5.5.2 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн тодорхойлолт ба зүйлчлэл/ .............категори ....................................................................................................................1685.5.3 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн биет хэмжээний данс .................1695.5.4 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн мөнгөн дүнгээрх данс ...............1735.5.5 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг хэмжих бусад асуудал ................177

5.6 Газрын хөрөнгийн данс .........................................................................................1805.6.1 Удиртгал ...........................................................................................................1805.6.2 Газрын тодорхойлолт, ангилал ......................................................................1815.6.3 Газрын хөрөнгийн биет хэмжээний данс .....................................................1855.6.4 Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хөрөнгийн биетхэмжээний данс ........................................................................................................1895.6.5 Газрын хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс ...................................................1925.6.6 Экосистемийн данстай холбогдох нь ...........................................................195

5.7 Хөрсний нөөцийн данс ..........................................................................................1955.7.1 Удиртгал ..........................................................................................................1955.7.2 Хөрсний нөөцийн шинж чанар .....................................................................1965.7.3 Хөрсний нөөцийн талбай болон биет хэмжээний данс ..............................1975.7.4 Хөрсний нөөцийн данстай холбогдох бусад асуудал .................................199

5.8 Модны нөөцийн хөрөнгийн данс ..........................................................................2005.8.1 Удиртгал ...........................................................................................................2005.8.2 Модны нөөцийн хамрах хүрээ, ойлголт тодорхойлолт ..............................2005.8.3 Модны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс ......................................2025.8.4 Модны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс .....................................2045.8.5 Модны нөөц дэх нүүрстөрөгчийн данс .........................................................207

5.10 Биологийн бусад нөөцийн данс ...........................................................................2075.10.1 Удиртгал .........................................................................................................2075.10.2 Байгалийн биологийн нөөцийн данс ...........................................................208

5.11Усны нөөцийн хөрөнгийн данс .............................................................................2095.11.1 Удиртгал .........................................................................................................2095.11.2 Усны нөөцийн ойлголт, тодорхойлолт ба ангилал .....................................2105.11.3 Усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс .......................................2115.11.4 Усны нөөцийг хэмжих бусад асуудал ..........................................................213

Хавсралт А5.1 Байгалийн нөөцийн дахин үнэлгээ, нөөцийн хомсдолыг хэмжих болон нөөцийн үнэлгээний өнөөгийн цэвэр өртөг ................................................215

Хавсралт А5.2 Бууруулалтын хувь ........................................................................................222Хавсралт А5.3 НҮБ-ын Түлш эрчим хүч, ашигт малтмал, нөөцийн ангиллын хүрээний

тодорхойлолт 2009 (UNFC 2009) .................................................................229

VI. Дансыг нэгтгэх, танилцуулах ................................................................................................... 2316.1 Танилцуулга ............................................................................................................2306.2 БОЭЗС-ийн ерөнхий хүрээнд хийгдэх нэгтгэл .....................................................232

6.2.1 Танилцуулга .....................................................................................................232

Page 26: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Талархал xvii

6.2.2 Нөөц, ашиглалтын хүснэгтэд хийгдэх нэгтгэл, биет болон мөнгөн илэрхийллээр ............................................................................................................2336.2.4 Эдийн засгийн дансны дэс дараалал .............................................................2366.2.5 Чиг үүрийн данс .............................................................................................2426.2.6 Хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүйн болон нийгмийн мэдээлэл .......................243

6.3 Биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг хослуулах нь .....................................2446.3.2 Биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг хослуулах тухай ойлголт ..........2446.3.3 Мэдээллийг зохион байгуулах .......................................................................245

6.4 БОЭЗДС-ийн ерөнхий хүрээний нэгтгэл болон үзүүлэлтүүд .............................2496.4.1 Танилцуулга .....................................................................................................2496.4.2 Тодорхойлогч статистик .................................................................................2506.4.3 Байгалийн хөрөнгийн нэгтгэл болон үзүүлэлтүүд ......................................2516.4.4 Санхүүжилттэй холбогдох нэгтгэл болон байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааны зардлын нөхөлт ................................................2516.4.5 Байгаль орчны харьцангуй үзүүлэлт .............................................................2516.4.6 БОЭЗДС-ийн ерөнхий хүрээ болон үзүүлэлтийн ОУ-ын санаачлага ........252

6.5 Биет болон мөнгөн дүнгээрх хосолсон танилцуулгын жишээ ................................. 2536.5.1 Танилцуулга .....................................................................................................2536.5.2 Хосолсон танилцуулгын ерөнхий бүтэц ......................................................2546.5.3 Эрчим хүчний мэдээллийн хосолсон танилцуулга ......................................2546.5.4 Усны мэдээллийн хосолсон танилцуулга ......................................................256

6.6 Ойн бүтээгдэхүүнийг хосолсон байдлаар танилцуулах ......................................2576.5.5 Ойн бүтээгдэхүүний хосолсон танилцуулга ................................................2576.5.6 Агаар дахь ялгаруулалтын хосолсон танилцуулга ......................................261

Хавсралт I. Ангилал ба жагсаалтууд ................................................................................................265

Хавсралт II. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний судалгааны хөтөлбөр ......................................303

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний судалгааны хөтөлбөрт багтсан сэдвүүд ............................304

Тайлбар толь ............................................................................................................................................309

Танилцуулга ...............................................................................................................................................317

Лавлагаа .....................................................................................................................................................317

Индекс ...................................................................................................................................................... 325

ХҮСНЭГТҮҮДХүснэгт 2.1 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн үндсэн

хэлбэр ...............................................................................................................17Хүснэгт 2.2 Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн энгийн

хэлбэр ...............................................................................................................18Хүснэгт 2.3 Хөрөнгийн дансны энгийн хэлбэр .................................................................20Хүснэгт 2.4 Нөөц, ашиглалтын хүснэгт болон хөрөнгийн дансны уялдаа ....................21

Page 27: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээxviii

Хүснэгт 2.5 БОЭЗДС-ийн эдийн засгийн үндсэн дансууд ...............................................23Хүснэгт 2.6 Үндсэн, үйлдвэрлэгчийн болон худалдан авагчийн үнэ ............................35Хүснэгт 3.1 Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын ерөнхий хүснэгт .........43Хүснэгт 3.2 Байгалийн орцын ангилал ..............................................................................47Хүснэгт 3.3 Байгалийн нөөцийн орцын жишээ ................................................................48Хүснэгт 3.4 Үлдэгдлийн бүлгийн нийтлэг бүрэлдэхүүн ..................................................57Хүснэгт 3.5 Эрчим хүчний биет хэмжээгээрх НАХ ........................................................68Хүснэгт 3.6 Усны биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгт ...............78Хүснэгт 3.7 Агаар дахь ялгаруулалтын данс ....................................................................87Хүснэгт 3.8 Усан дахь ялгаруулалтын данс .......................................................................92Хүснэгт 3.9 Хатуу хог хаягдлын данс ...............................................................................96Хүснэгт 4.1 Байгаль орчны үйл ажиллагааны ангилал .................................................104Хүснэгт 4.2 Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ .............................................108Хүснэгт 4.3 Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний нөөц ба ашиглалт ........110Хүснэгт 4.4 Байгаль орчныг хамгаалах нийт зардал ...................................................... 111Хүснэгт 4.5 Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардлын санхүүжилт.............115Хүснэгт 4.6 Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (мөнгөн дүнгээр) .................120Хүснэгт 4.7 БОХЗД болон БОБҮС-ын харьцуулсан хүснэгт ........................................121Хүснэгт 4.8 Засгийн газарт болон засгийн газраас төлж байгаа төлбөр, үүнтэй төстэй

шилжүүлгүүд .................................................................................................124Хүснэгт 4.9 Байгаль орчны татвар, татварын төрлөөр ...................................................129Хүснэгт 4.10 Арилжаалах боломжтой ялгаруулалтын зөвшөөрөлийн данс .................134Хүснэгт 5.1 БОЭЗД-ны систем дэх байгалийн хөрөнгийн ангилал .............................141Хүснэгт 5.2 Байгалийн хөрөнгийн биет хэмжээний дансны ерөнхий бүтэц ...............149Хүснэгт 5.3 Мөнгөн дүнгээр байгуулах хөрөнгийн дансны үндсэн бүтэц .................150Хүснэгт 5.4 Дансны нэгтгэл ..............................................................................................152Хүснэгт 5.6 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн ангилал ......................................170Хүснэгт 5.7 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үлдэгдэл ....................................171Хүснэгт 5.8 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс .................................................................................................................173 Хүснэгт 5.9 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн мөнгөн дүнгээрх данс ..............173Хүснэгт 5.10 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн дансны орлогын хуваарилалт ба

хомсдолын бичилт .........................................................................................178Хүснэгт 5.11 Газрын ашиглалтын ангилал ........................................................................183Хүснэгт 5.12 Газрын бүрхэвчийн ангилал .........................................................................185Хүснэгт 5.13 Газрын бүрхэвчийн биет хэмжээний данс ..................................................187Хүснэгт 5.14 Хөрсний бүрхэвчийн өөрчлөлтийн матриц ................................................189Хүснэгт 5.15 Ой болон модоор бүрхэгдсэн газрын биет хэмжээний данс ....................191Хүснэгт 5.16 Газрын мөнгөн дүнгээрх данс .....................................................................192Хүснэгт 5.17 Хөрсний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс ................................198Хүснэгт 5.18 Хөрсний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс ................................199Хүснэгт 5.19 Модны нөөцийн биет хэмжээний данс ......................................................203

Page 28: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Талархал xix

Хүснэгт 5.20 Модны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс ..................................205Хүснэгт 5.24 Усны ангилал ................................................................................................210Хүснэгт 5.25 Усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс ......................................211Хүснэгт 6.1 Нөөц ашиглалтын хүснэгт, биет болон мөнгөн илэрхийллээр .................235Хүснэгт 6.2 Нөөц ашиглалтын хүснэгт болон хөрөнгийн дансны уялдаа ...................237Хүснэгт 6.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ дэх эдийн засгийн дансны дараалал ..........238Хүснэгт 6.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ дэх эдийн засгийн дансны дараалал ..........239Хүснэгт 6.4 Хосолсон байдлаар танилцуулах боломжит бүтэц, нийтлэг агуулга .......255Хүснэгт 6.5 Эрчим хүчний мэдээллийг хосолсон байдлаар танилцуулах ....................258Хүснэгт 6.6 Усны мэдээллийн хосолсон танилцуулга ....................................................260Хүснэгт 6.7 Ойн бүтээгдэхүүнийг хосолсон байдлаар танилцуулах ............................261Хүснэгт 6.8 Агаар дахь дулаан ялгаруулалтыг хосолсон байдлаар танилцуулах ........263

ЗУРАГЗураг 3.1 Эдийн засгийн үйлдвэрлэлийн хил хязгаарт холбогдох биет хэмжээний

урсгал ...............................................................................................................42Зураг 3.2 Усны бохирдлын дансны урсгал ....................................................................91Зураг 5.1 Эдийн засгийн болон байгалийн хөрөнгийн уялдаа ..................................145Зураг 5.2 Тогтвортой үйлдвэрлэлийн муруй ...............................................................154Зураг 5.3 Усны ерөнхий системийн элементүүд .........................................................209

Page 29: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 30: asdf - Үндэсний Статистикийн Хороо

xxi

Товчилсон үгсийн жагсаалт

АНДЭЗНК Ази, Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн комисс

БХХ Биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээ

БОҮАА Байгаль орчны үйл ажиллагааны ангилал

БНА Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал

БОБҮС Байгаль орчны бараа, үйлчилгээний салбар

БХ Байгаль хамгаалал

БОХЗД Байгаль орчныг хамгаалах зардлын данс

БАЭЗНК Баруун Азийн эдийн засаг, нийгмийн комисс

БОЭЗДС Байгаль орчин, Эдийн засгийн дансны систем

БОЭЗДС-ЭХД Байгаль орчин, Эдийн засгийн дансны систем- Эрчим хүчний данс

БОЭЗДС-УД Байгаль орчин, Эдийн засгийн дансны систем- Усны данс

БОЭЗНД 2013 Байгаль орчин, Эдийн засгийн нэгдсэн данс 2003

БОХХТ Байгаль орчны болзошгүй хор хохиролд олгох татаас

БОЭЗМЦЕС Байгаль орчны эдийн засгийн мэдээллийг цуглуулах Европын систем

ГБАС Газрын бүрхэвчийн ангиллын систем

ГБМХ Газрын бүрхэвч мета хэл

ГАГАӨОАА Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн аж ахуй

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДЦБ Дотоодын цэвэр бүтээгдэхүүн

ЕЭЗК Европын эдийн засгийн комисс

Евростат Европын холбооны статистикийн байгууллага

ЗБОЭЗНДС Загас, Байгаль орчин, Эдийн засгийн нэгдсэн дансны систем

ЗГССГА Засгийн газрын санхүүгийн статистикийн гарын авлага

K Кали

ЛАКЭЗК Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн комисс

МУД Эдийн засгийн нийт хүрээний Материал урсгалын данс

Page 31: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээxxii

НҮБ Нэгдсэн Үндэсний байгууллага

НҮББОЭЗДШБ НҮБ-ын Байгаль орчин, эдийн засгийн дансны шинжээчдийн бүлэг

НҮБДЭЗК 1982 оны 12-р сарын 10-ны “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”

НҮБХХ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

НҮБТХХ НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын тогтвортой хөгжлийн хэлтэс

НҮББОХ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр

НҮББШУСБ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага

НҮБХ -2009 НҮБ-ын Энергийн болон хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллын хүрээ

НҮБУАӨСК НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци

НҮБХС Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сан

НҮБСК Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Коммисс

НҮБСХ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Хэлтэс

НӨТ Нэмэгдсэн өртгийн татвар

НАХ Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц ашиглалтын хүснэгт

НМ Нөөцийн менежмент

НР Нөөцийн рент

НҮБХХААБ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага

НДИ Нүүрстөрөгчийн давхар исэл

ОУВС Олон улсын валютын сан

ӨҮАББ Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагууд

ӨЦӨ Өнөөгийн цэвэр өртөг

PM10 10 микроноос бага хэмжээтэй тоос

ОУСБ Олон улсын Стандартчиллын байгууллага

СХ Судалгаа ба хөгжүүлэлт

ТТГХОПГА Төлбөрийн тэнцэл болон Гадаад хөрөнгө оруулалтын позицийн гарын авлага

ХЗХБҮА Хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний ангилал

ХХХ Химийн хүчилтөрөгчийн хэрэгцээ

ХХААБОНҮ Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Ойн нөцийн үнэлгээ

УАӨАЗГХМХ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын панел

УСОУЗ Усны статистикийн олон улсын зөвлөмж

Page 32: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Талархал xxiii

ҮТС Үндэсний тооцооны систем

ҮТС 1993 Үндэсний тооцооны систем 1993

ҮТС 2008 Үндэсний тооцооны систем 2008

ҮЦО Үндэсний цэвэр орлого

ҮАНА Үйл ажиллагааны нийт ашиг

ҮХНБ Үндсэн хөрөнгийн нийт бүрдэл

ҮТНБДАХ Үндэсний тооцооны нарийн бичгийн дарга хоорондын ажлын хэсэг

ҮАЦА Үйл ажиллагааны цэвэр ашиг

ЭЗОБ Эдийн засгийн онцгой бүс

ЭХСОУЗ Эрчим хүчний статистикийн олон улсын зөвлөмж

ЭЗБТҮАСА Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал

ЭЗХАХБ Эдийн засгийн хамтын ажиллага , хөгжлийн байгууллага

ЭХБОУСА Эрчим хүчний бүтээгдэхүүний олон улсын стандарт ангилал

ПХБ Полихлоржуулсан бифенил

N Азот

n.e.c. ангилагдаагүй

CFC Хлорофторокарбон

P Фосфор

Page 33: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 34: asdf - Үндэсний Статистикийн Хороо

1

Бүлэг IБОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний танилцуулга

1.1 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ гэж юу вэ? 1.1 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоо, байгалийн хөрөнгийн нөөц, түүний өөрчлөлтийг тодорхойлох олон зорилтот ойлголт, тодорхойлолтын нэгдсэн хүрээ болно.

1.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь өргөн хүрээний мэдээллийг ашиглан байгаль орчин, эдийн засгийн хоорондын харилцан хамаарлыг харуулсан тоо мэдээлэл, үзүүлэлтийг бий болгох, тэдгээрийг харьцуулах, зэрэгцүүлэх боломжийг бий болгоно. Байгалийн нөөц, ашиглалтын үнэлгээ, эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд учирсан хохирол, байгаль орчны зорилгоор гүйцэтгэсэн эдийн засгийн үйл ажиллагааны хэмжээ зэрэг нь үүний жишээ юм.

1.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний гол хэсэг нь байгаль орчин, эдийн засгийн асуудлуудаар шинжилгээний ажил хийхтэй холбогдсон байгаль орчин, эдийн засгийн үзүүлэлтүүд, нөөц, урсгалыг зохион байгуулах системт арга зүй юм. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд ҮТС-ийн дансны ойлголт, бүтэц, зарчмыг хамтад нь авч үздэг. Практикт байгаль орчин-эдийн засгийн дансны системд биет хэмжээгээр байгуулсан нөөц, ашиглалтын хүснэгт, чиг үүргийн данс, (байгаль орчинг хамгаалах зардлын данс) болон байгалийн нөөцийн хөрөнгийн дансыг тус тус хамруулдаг.

1.4 Байгаль орчин, эдийн засгийн мэдээллийг нэгтгэхдээ салбар хоорондын арга зүйг ашигладаг. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь ус, ашигт малтмал, эрчим хүч, ой, загас, хөрс, газар, экосистем, агаарын бохирдол, хаягдал, үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын мэдээллийг хамтад нь нэг системд авч үздэг. Эдгээр үзүүлэлт бүр өөр өөрийн тусгай, нарийвчилсан хэмжих арга зүйтэй бөгөөд тэдгээрийг тодорхой харуулах үүднээс БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд нэгтгэн авч үздэг байна.

1.5 Улс орнуудын эдийн засаг, статистикийн хөгжлийн түвшин, эдийн засгийн бүтэц, байгаль орчны тогтоц зэргийг үл харгалзан БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд тусгагдсан ойлголт, тодорхойлолтууд нь бүх улс оронд нэвтрүүлж болохуйц юм.

1.6 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний дагуу цаашид ус, загас, эрчим хүч, хөдөө аж ахуй, газар зэрэгтэй холбоотой статистикийн тусгайлсан хэвлэлүүдийг гаргана.

1.7 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд БОЭЗДС-ийн экосистемийн туршилтын данс, БОЭЗДС-ийн нэвтрэлт, түүний өргөжилт гэсэн нэмэлт 2 өөр барим бичгийг боловсруулсан. Эдгээрийн агуулгыг энэхүү бүлэг, хэсгийн төгсгөлд авч үзнэ.

Page 35: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ2

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний түүхийн товчоо 1.8 Брандландын комиссын 1987 оны тайланд (Дэлхийн Байгаль орчин ба хөгжлийн комисс, 1987) эдийн засаг, нийгмийн хөгжил болон байгаль орчны хоорондын холбоос байгааг тодорхойлсон. Үүнээс удалгүй 1992 онд Хөтөлбөр-21: Тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр (НҮБ, 1992)-т тусгагдсан Байгаль орчин, хөгжил “Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ын НҮБ-ын бага хурлын зөвлөмжөөр улс орнуудыг байгаль орчин, эдийн засгийн дансыг аль болох эрт хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн зөвлөмж болгосон.

1.9 НҮБ-ын Статитистикийн хэлтэс нь Үндэсний тооцоо: Байгаль орчин, эдийн засгийн дансны гарын авлага (Нэгдсэн Үндэстний байгууллага, 1993)-ыг боловсруулсан. Холбогдох ойлголт, арга зүй нь эцэслээгүй байсан учир энэхүү гарын авлагыг “дундын” хувилбар болгон гаргасан.

1.10 БОЭЗДС-ийн гарын авлагыг хэвлэн гаргаснаар хөгжингүй болон хөгжиж байгаа хэд хэдэн улс орон БОЭЗД-ыг туршилтаар байгуулж эхэлсэн. НҮБ-ын Статитистикийн хэлтсийн ивээл дор 1994 онд байгаль орчин-эдийн засгийн дансыг байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, өөрсдийн туршлагыг хуваалцах форумыг зохион байгуулах зорилго бүхий Байгаль орчны дансны асуудлаарх Лондонгийн бүлгийг байгуулсан байна.

1.11 НҮБ-ын Статистикийн Хэлтэс болон Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрөөс Найробын бүлгийн бэлтгэсэн материалд үндэслэн Үндэсний Тооцоо: Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс- Үйл ажиллагааны гарын авлага (Нэгдсэн Үндэстний байгууллага 2000)-ыг хэвлэн гаргасан. Энэ бүлэг нь 1995 онд байгуулагдсан үндэсний болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын шинжээчдээс бүрдсэн бүлэг юм. Энэ гарын авлага нь 1993 онд гаргасан гарын авлагын үргэлжлэл бөгөөд үе шаттайгаар хэрэгжүүлэх практик асуудлуудыг илүү тусгаж өгсөн байна. Түүнчлэн байгаль орчин, эдийн засгийн дансыг бодлого боловсруулахад ашиглахаар боловсруулсан.

1.12 Үүнтэй зэрэгцэн олон улсын байгууллагууд нь Лондонгийн бүлэгтэй хамтран шинжээчдийн бүлгийн уулзалт, зөвлөгөөний үр дүнд БОЭЗДС 1993-ыг шинэчлэн сайжруулсан байна. Шинэчлэн сайжруулсан Үндэсний Тооцоо: Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн дансны гарын авлага (БОЭЗДС-2003) (Нэгдсэн Үндэстний байгууллага, Европын комисс, ОУВС, ЭЗХАХБ, Дэлхийн банкнаас 2003 онд гаргасан бөгөөд) нь материал, цар хүрээний хувьд нэлээд ахиц дэвшил гарсан, байгаль орчин, эдийн засгийн дансны талаарх ойлголт, тодорхойлолт, арга зүйг уялдуулсан баримт бичиг болсон байна.

1.13 Улс орнуудад БОЭЗДС-2003 нь арга зүйн янз бүрийн хувилбар, мөн улс орны ялгаа бүхий жишээг харуулсан байдлаар танилцуулагдсан тул үүнийг хэзээ ч албан ёсны олон улсын арга зүй гэж батлаагүй байна. Гэвч БОЭЗДС-2003 нь дэлхийн олон улс оронд хэрэглэгдсэн, байгаль орчин-эдийн засгийн нэгдсэн данс байгуулахад хүлээн зөвшөөрөгдсөн, нийтлэг хүрээ болсон.

1.14 Байгаль орчны мэдээллийн ач холбогдол, түүнийг эдийн засгийн мэдээлэлтэй нийцүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан НҮБ-ын Статистикийн комисс нь 2007 онд болсон 38-р чуулганаараа БОЭЗДС-ийг 5 жилийн дотор шинэчлэн сайжруулж, байгаль орчин-эдийн засгийн дансны олон улсын стандарт арга зүйн баримт бичиг болгох нь зүйтэй хэмээн үзсэн.

Page 36: asdf - Үндэсний Статистикийн Хороо

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний танилцуулга 3

1.15 Энэ үйл явц нь шинээр байгуулагдсан НҮБ-ын Байгаль орчин-эдийн засгийн дансны шинжээчдийн бүлгийн ивээл дор явагдсан. Хамрах хүрээ, бүртгэлийн хувьд БОЭЗДС-2003-ын агуулгыг хүлээн зөвшөөрч, хамрах хүрээний үндсэн хэсгийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Лондонгийн бүлэг нь БОЭЗДС-ийн шинэчилсэн хувилбарт хамрагдах 21 асуудлаар ажилласан. Шинээр байгуулагдсан эрчим хүчний статистикийн асуудлаарх Ослогийн бүлэг нь эрчим хүчтэй холбоотой асуудлыг хариуцан ажилласан. БОЭЗДС: Ерөнхий хүрээ нь дээр дурдсан үйл явцын үндсэн үр дүнг илтгэсэн баримт бичиг юм.

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээтэй холбогдох сонордуулга1.16 БОЭЗДС 2003-ыг шинэчлэх явцад бусад хэсэг, ялангуяа байгаль орчны доройтол, түүний үнэлгээний асуудлаар зөвшилцөж чадахгүй байсан. Тиймээс, Статистикийн комисс нь БОЭЗДС-ийн шинэчилсэн хувилбарт эдгээр асуудлын талаарх олон улсын ерөнхий ойлголтыг хамруулсан. Ерөнхий хүрээг боловсруулах, түүнчлэн эдгээр асуудлын зөрөлдөөнтэй байгаа, цаашид судалгаа, хэлэлцүүлэг явуулах шаардлагатай байгаа сэдвүүдээр материал боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.

1.17 Шинэчлэх ажлын дараачийн явц нь экосистемийн байгаль орчны бүртгэлийн асуудалд чиглэгдсэн бөгөөд эдгээр асуудлыг БОЭЗДС: Экосистемийн туршилтын дансанд тусгахаар болсон. Энэ хэсэгт экосистемийн хүн төрөлхтөнд өгч байгаа үр өгөөж болоод экосистемийн хүчин чадлын хувьд байгаль орчны нөхцлийг хэмжих талаар харуулна. БОЭЗДС: Экосистемийн туршилтын данс нь олон улсын статистикийн стандарт арга зүй болж батлагдахгүй ч өргөн хүрээнд экосистемийг хэмжих системт арга зүйг нэгтгэн хооронд нь уялдуулж, ойлгомжтой байдлаар харуулсан арга зүйгээр хангах юм. Түүнчлэн БОЭЗДС: Экосистемийн туршилтын данс нь ойлголт, тодорхойлолтыг ашиглан улс орнуудад экосистемийн данс байгуулах суурь арга зүй нь болох бөгөөд статистикийн үзүүлэлтүүдийг харьцуулах, туршлагаа хуваалцахад нь дэмжлэг үзүүлэх юм.

1.18 БОЭЗДС: Экосистемийн туршилтын дансанд экосистемийг биет хэмжээ болон экосистемийн үнэлгээтэй нь хамт тодорхойлсон бөгөөд үнэлгээ нь зах зээлийн үнэлгээний зарчимтай нийцсэн. Экосистемийн дансдын бүтэц нь БОЭЗДС: Ерөнхий хүрээнд тодорхойлсон дансдын бүтцийг нийцүүлсэн.

1.19 Түүнчлэн БОЭЗДС-ийг шинэчлэх явцад албан ёсны статистикч, судлаачид, бодлого боловсруулагч нарын дунд БОЭЗДС-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс мэдээллийн баазд суурилсан БОЭЗДС-ийн өргөжилт, нэвтрэлтийг хамруулсан материалыг боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Үүний үр дүнд БОЭЗДС: Өргөжилт болон нэвтрэлт гэсэн баримт бичгийг боловсруулсан. Энэхүү баримт бичигт мониторингийн болон дүн шинжилгээний олон талт арга зүйг тусгасан бөгөөд БОЭЗДС-ийн мэдээллийг бодлогын шинжилгээнд ашиглах арга замыг тодорхойлж өгсөн. Уг баримт бичиг нь статистикийн стандарт арга зүй болохгүй юм.

1.20 Байгалийн нөөцийн үр ашиг, бүтээмжийн үзүүлэлтүүд, дүн шинжилгээ, цэвэр хөрөнгийн тооцоо, хорогдуулалт, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ, бүтцийн орц-гарцын шинжилгээ, ерөнхий тэнцвэрийн загвар, орц-гарцын шинжилгээ, арга зүйд суурилсан хэрэглээ, гео- орон зайн мэдээллийг ашиглан хийх шинжилгээ, БОЭЗДС-ийн мэдээллийг өрхийн аж ахуйн мэдээлэлтэй холбох зэрэг сэдэв асуудлуудыг хамруулж байна. Сэдвүүдийн хураангуй нь лавлагаа болон арга техникийн илүү дэлгэрэнгүй

Page 37: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ4

тодорхойлолтыг агуулна.

1.21 Байгаль орчин эдийн засгийн дансны системийн ерөнхий хүрээ нь тодорхой нөөц, үйл ажиллагаанд зориулсан БОЭЗДС-ийн үзэл баримтлалын хүрээнд нарийвчлан боловсруулсан мэдээлэл нийтлэлүүдээр дэмжигддэг. Үүнд: Жишээ нь БОЭЗДС - Ус БОЭЗДС - Эрчим хүч зэрэг орно. Дата мэдээллийн хувьд олон нийтэд гаргадаг олон улсын зөвлөмжийг дагадаг ба мэдээллийн эх сурвалж, статистикийн суурь боловсронгуй аргыг бусад зүйл болон дансны хүснэгтэн мэдээллийг түгээхэд ашигладаг болно. Эдгээр удирдамж баримт бичиг нь жишээлбэл Усны Статистикийн Олон улсын зөвлөмж, Эрчим Хүчний Статистикийн Олон улсын зөвлөмж юм.

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний бодлогын уялдаа холбоо болон хэрэглээ 1.22 Байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь хамгийн чухал бодлогын асуудлын нэг болж байна. Нэг талаас улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагааны дэлхийн болон тухайн орны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байна. Нөгөө талаар, эдийн засгийн өсөлт, хүний сайн сайхан байдал нь байгаль орчноос авч байгаа үр өгөөжөөс шалтгаалж байна.

1.23 Байгаль орчны өгөөжийг хэрхэн ашиглах, түүний үр дүнгийн талаарх асуудлыг олон талт бодлого боловсруулахад ашигладаг. Тухайлбал, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг ямар нэгэн нөхөн сэргээлт хийлгүйгээр олборлох, эсвэл байгаль орчны шингээх чадвараас давсан, хүний эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлсөн байгаль орчны бохирдлыг бий болгох эдийн засгийн үйл ажиллагаа явуулах нь эдийн засгийн өнөөгийн болон цаашдын үйл ажиллагаанд аюул занал учруулж болох юм.

1.24 БОЭЗДС нь олон зорилтот систем бөгөөд бодлого боловсруулах, үнэлэх, шийдвэр гаргах үйл явцтай нягт холбоотой. Юуны түрүүнд БОЭЗДС-ийн нэгтгэл, үзүүлэлтүүдийг шийдвэр гаргагчдын анхаарлын төвд байгаа асуудлуудыг мэдээлэхэд ашиглана. Хоёрдугаарт, байгаль орчинд гарсан өөрчлөлтийн зарим үндсэн үзүүлэлтүүдийг хамруулсан дэлгэрэнгүй мэдээллийг бодлогын асуудлуудыг илүү гүнзгий ойлгуулахад ашигладаг. Гуравдугаарт, БОЭЗДС-ийн хүрээний мэдээллийг олон талт бодлогын үндэсний болон олон улсын эдийн засаг, байгаль орчны нөлөөллийг үнэлэхэд чиглэгдсэн загвар, хувилбар боловсруулахад ашигладаг.

1.25 БОЭЗДС-ийн мэдээллийн үр өгөөж нь эрчим хүч, усны менежмент зэрэг тодорхой асуудлууд; хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маяг, тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл; түүнчлэн “ногоон эдийн засаг” болон байгаль орчны бодлогыг шингээсэн эдийн засгийн үйл ажиллагааны талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад оршино. Түүнчлэн өнөөгийн болон ирээдүй үеийнхний гол тулгамдсан асуудал болж байгаа тогтвортой хөгжлийн талаар бодлого боловсруулахад БОЭЗДС-ийн мэдээллийг ашиглана.

1.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний тойм1.26 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь нийт 5 бүлэгтэй (энэ номын Бүлэг 2-6). “Дансны бүтэц” гэж нэрлэгдэх Бүлэг 2-т БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний гол асуудлыг дэлгэрэнгүй харуулах бөгөөд данс байгуулах арга зүйг тусгасан. Уг арга зүй нь ҮТС-ийн дансны арга зүйд тулгуурласан бөгөөд дансдын төрөл, нөөц, урсгалын данс

Page 38: asdf - Үндэсний Статистикийн Хороо

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний танилцуулга 5

байгуулах үндсэн зарчим, эдийн засгийн нэгжийн тодорхойлолт, бүртгэл, үнэлгээний зарчмыг тодорхой тайлбарлахыг зорьсон.

1.27 Бүлэг 2-ын хамгийн чухал хэсэг бол дансны нийтлэг бүтцэд тулгуурлан БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний үзүүлэлтүүдийн нэгтгэлийг харуулсан явдал юм. Энэ бүлгийн агуулга нь БОЭЗДС-ийн ерөнхий хүрээтэй холбогдох хэвлэлүүд тухайлбал БОЭЗДС: Экосистемын туршилтын данстай нийцсэн болно.

1.28 Бүлэг 3 буюу “Биет хэмжээний урсгалын данс” хэсэгт биет хэмжээний урсгалын бүртгэлийг нарийвчлан тайлбарласан. Байгалийн нөөц, үйлдвэрлэл, үлдэгдлийн биет хэмжээний урсгалыг биет хэмжээний нөөц, ашиглалтын хүснэгтийн бүтцийн дагуу эхэлж байрлуулах бөгөөд биет хэмжээний урсгалын үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй эсвэл хураангуй байдлаар томъёолж болно.

1.29 Бүлэг 3-ын сүүлийн хагаст буюу 3.4-д НАХ-ийг эрчим хүчний биет хэмжээгээр, 3.5-д усны биет хэмжээгээр, харин 3.6-д НАХ-ийг янз бүрийн материалын урсгал буюу агаар болон усан дахь ялгаруулалт, хог хаягдлын биет хэмжээгээр байгуулах дэлгэрэнгүй бүтцийг харуулна.

1.30 Бүлэг 4 буюу “Байгаль орчны үйл ажиллагааны данс, түүнд холбогдох урсгал” нь ҮТС-ийн хүрээн дэх байгаль орчинтой холбогдох эдийн засгийн шилжүүлгийн талаар харуулна. Гол сонирхол бол байгаль орчны үйл ажиллагаатай холбоогдох шилжүүлэг, өөрөөр хэлбэл байгаль орчинд учруулж байгаа дарамтыг багасгах, эсвэл байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад зориулагдсан эдийн засгийн үйл ажиллагаа юм. Тэдгээр шилжүүлэг нь байгаль орчныг хамгаалах зардлын данс болон байгаль орчны бараа, үйлчилгээний секторын статистикт нэгтгэгддэг.

1.31 Энэ бүлэгт мөн байгаль орчны татвар, татаас, шилжүүлэг, байгаль орчинтой холбогдох бусад төлбөр, шилжүүлгийг авч үзнэ. Эдгээр шилжүүлгийг ҮТС-д бүртгэгдсэн хэдий ч байгаль орчинтой холбогдох гэж тодорхойлогдоогүй байна.

1.32 Бүлэг 5: “Хөрөнгийн данс” нь байгалийн хөрөнгөтэй холбогдох нөөц, урсгалыг бүртгэх асуудалд голлон чиглэсэн. Байгалийн хөрөнгө нь эрчим хүч, газар, хөрс, ой мод, далай, биологийн бусад нөөц, усны нөөцөөс бүрдэнэ. 5.1-5.4-р хэсэг ерөнхийдөө хөрөнгийн данс, үүнээс байгалийн нөөцийн хомсдол, байгалийн хөрөнгийн үнэлгээний асуудалд чиглэгдсэн.

1.33 5.5-5.11-р хэсэгт байгалийн хөрөнгө бүрийн нөөц, урсгалыг мөнгөн дүнгээр болон биет хэмжээгээр хэмжих асуудлыг авч үзсэн.

1.34 Бүлэг 5-ын дөрвөн хавсралтад байгалийн хөрөнгийг үнэлэх өнөөгийн цэвэр өртгийн арга болон цэвэр өртгийг бүрдүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг болох бууруулах хувь хэмжээг тайлбарласан.

1.35 Бүлэг 6:”Дансдын нэгтгэл”-д БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний нэгтгэл, Бүлэг 3-5-д тодорхойлсон үзүүлэлтийг хэмжих гарын авлагатай холбогдох асуудлыг тусгасан. Мөн биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлтүүдийн нэгтгэл, жишээг оруулсан. Түүнчлэн байгаа мэдээлэлд үндэслэн БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний дагуу гаргасан үзүүлэлтүүдийг тусгасан.

1.36 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний холбогдох бүлгүүдэд жишээ болгож текстэд тодорхойлсон ойлголтын харилцан хамаарлыг тайлбарлах үүднээс хэд хэдэн хүснэгт, дансдыг тусгаж өгсөн. Хүснэгтүүд нь байгаль орчин-эдийн засгийн дансны талаарх

Page 39: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ6

олон улсын тоо мэдээлэл биш болно.

1.37 Хүснэгтүүдэд тайлбар жишээнүүдийг мөн оруулж өгсөн болно. Сэдэв, бүлгүүдийн хооронд уялдах тоо мэдээллийг оруулж өгөөгүй тул эдгээр жишээ тоонуудыг ашиглан бодит үр дүн гаргах шаардлагагүй юм.

1.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний гол онцлог 1.3.1 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ болон ҮТС-ийн уялдаа

1.38 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь ҮТС-ийн дансны ойлголт, бүтэц, зарчмыг байгаль орчны үзүүлэлтэд мөрдлөг болгосон. Ингэснээр БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь биет хэмжээгээр илэрхийлэгдсэн байгаль орчны үзүүлэлтүүдийг мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн эдийн засгийн үзүүлэлтүүдтэй нэгтгэх боломжийг олгож байна. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний гол онцлог нь биет болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үзүүлэлтийг ойлгомжтой хэлбэрээр үзүүлэхэд оршино.

1.39 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь ҮТС-д тусгагдсан бүртгэлийн зарчмыг дагах учир ҮТС-тэй бүрэн нийцнэ. Хэдий тийм боловч БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний байгаль орчин, түүний эдийн засагтай харилцах уялдаа, биет хэмжээ болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нөөц, урсгалын үзүүлэлтэд хийсэн тусгайлсан судалгаанаас харахад БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ болон ҮТС-ийн хооронд зарим ялгаа байгааг харж болно. Энэ ялгааг доор харуулав.

Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн урсгал

1.40 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээн дэх биет хэмжээгээр илэрхийлэгдсэн нөөцийн урсгал нь байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийг харуулна. Эдгээр урсгалыг зааглахад ашигладаг хил хязгаарын үзүүлэлт нь ҮТС-д тодорхойлогдсон үйлдвэрлэлийн хил хязгаар бөгөөд энэхүү тодорхойлолт ёсоор бүтээгдэхүүн, үйлчилгээ нь үйлдвэрлэлийн үр дүнд бий болж, эдийн засгийн үнэ цэнэтэй болсон байдаг.

1.41 Газарзүйн талаас нь авч үзвэл биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн урсгалын хил хязгаар нь ҮТС-д тодорхойлсон улс орны эдийн засгийн нутаг дэвсгэрийн тодорхойлолттой нийцнэ. Мөн эдийн засгийн үйл ажиллагааг нь үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлал бий болж байгаа хугацаан дахь эдийн засгийн нэгжийн байршилд үндэслэн тодорхойлохоос илүүтэйгүүр эдийн засгийн нэгжийн харьяаллын асуудалд үндэслэн тодорхойлно.

1.42 ҮТС-тэй харьцуулахад БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь хоёр аргаар бүтээгдэхүүний урсгалыг бүртгэнэ. Эхний арга нь байгуулсан дансанд үндэслэн хийгдэх шинжилгээ судалгааны ажлын хүрээнээс хамааран аж ахуйн нэгжүүд хоорондын урсгалыг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, нэгжүүдийн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээ болно.

1.43 Тиймээс жишээ нь, аж ахуйн нэгжүүдийн завсрын хэрэглээндээ ашигласан эрчим хүчний үйлдвэрлэл (хог хаягдал шатаах) болон усны хэрэглээг авч үзэх хэрэгтэй. Үүний адилаар, БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний үйл ажиллагааны бүртгэлд аж ахуйн нэгжүүдийн (бүртгэлийн хүрээнээс хамааран байгаль орчныг хамгаалах болон нөөцийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг) завсрын хэрэглээнд ашигласан байгаль орчны бараа, үйлчилгээний бүхий л үйлдвэрлэлийг бүртгэхийг зөвлөмж болгосон.

Page 40: asdf - Үндэсний Статистикийн Хороо

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний танилцуулга 7

1.44 Түүнчлэн БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь өрхийн аж ахуйн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн үйлдвэрлэл болон эцсийн хэрэглээг бүртгэнэ. Тухйалбал, байгалиас ус авч ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэл гэх мэт. Өрхийн аж ахуйн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн хил хязгаар нь ҮТС-ийн үйлдвэрлэлийн хил хязгаартай адил байна.

1.45 БОЭЗДС-ийн өрхийн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн үйлдвэрлэл болон аж ахуйн нэгжүүд хоорондын үйлдвэрлэлийн урсгалын үнэлгээ нь ҮТС-ийн өрхийн өөрийн хэрэгцээнд зориулсан болон туслах үйлдвэрлэлийн үнэлгээтэй нийцнэ.

1.46 Хоёр дахь хувилбараар БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь гадаадад боловсруулах, засварлах, эсвэл борлуулахаар гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний биет хэмжээний бодит урсгалыг бүртгэхийг зөвлөмж болгосон. Энэ тохиолдолд дээрх барааны эзэмшигч нь өөрчлөгдөхгүй, илгээж байгаа улсынхаа харьяат хэвээр байна. Мөн эдгээр барааны урсгалын мөнгөн дүнгээр илэрхийлсэн хэмжээг өөрчлөхгүй хэвээр хадгалахыг зөвлөмж болгосон. Энэ хувилбар нь түүхий эд, материалыг гадаадад боловсруулахаар (жишээ нь, газрын тос боловсруулахаар гаргах) гаргаж байгаа биет хэмжээний урсгалыг бүртгэхэд тохиромжтой бөгөөд энэ тохиолдолд биет хэмжээний урсгал нь ҮТС, Төлбөрийн Тэнцэл дэх мөнгөний урсгалын дүнтэй ойролцоо дүнтэй байна.

Хөрөнгийн нөөц ба урсгал

1.47 Хөрөнгийн нөөц, урсгалыг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ болон ҮТС-д тусгасан хөрөнгийн хил хязгаар ижил байна. Тиймээс зөвхөн байгалийн нөөц, газар зэрэг хөрөнгө нь ҮТС-ийн үнэлгээний зарчмын дагуу эдийн засгийн үнэ цэнэтэй байна.

1.48 Харин биет хэмжээгээр илэрхийлэх үед БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний хөрөнгийн хил хязгаар нь ҮТС-ийнхийг бодвол арай өргөн хүрээг хамрах бөгөөд эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа нөөц болон орон зайгаар хангаж байгаа эдийн засгийн нутаг дэвсгэр доторх байгалийн бүх нөөц, газрыг хамруулна. Иймд биет хэмжээгээр илэрхийлэгдэх хүрээ нь эдийн засгийн үнэ цэнэ бүхий хөрөнгөөр хязгаарлагдахгүй. Тиймээс эдийн засгийн үнэ цэнэ байхгүй байгалийн хөрөнгийг эдгээр хөрөнгөөс ялгахыг зөвлөмж болгосон.

1.49 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь ҮТС-тэй харьцуулахад байгалийн хөрөнгийн хувьд арай өөр нэр томьёо хэрэглэдэг. ҮТС-д “байгалийн нөөц” –д биологийн нөөц (ой мод, далайн нөөц), ашигт малтмал, эрчим хүчний нөөц, усны нөөц, газрыг хамруулдаг бол БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд газрыг гүйцэтгэх үүргээс нь шалтгаалж, байгалийн нөөцөөс салангид авч үздэг. ҮТС-д газар, хөрсний нөөц нь хөрөнгийн нэг төрөлд багтдаг. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд хөрсний нөөц нь байгалийн нөөцийн нэг хэсэг болж бүртгэгдэнэ.

1.50 Газар боловсруулалт нь байгалийн хөрөнгө ашиглалтыг харуулна. Энэ нь газрын талбай, түүнчлэн хөрсний нөөц, байгалийн бусад нөөц нь цаг хугацааны турш бараг өөрчлөгддөггүй, харин үр өгөөж нь буурч байдагтай холбоотой.

1.51 Байгалийн хөрөнгийн үнэлгээ нь хэмжилтийн иж бүрэн, цогц үйл ажиллагаа юм. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд ҮТС дэх зах зээлийн үнэлгээний зарчмыг баримталдаг хэдий ч байгалийн хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлэх нь ихэнхдээ боломжгүй

Page 41: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ8

учир БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд тэдгээр хөрөнгийг үнэлж болох арга техникийг тусгайлан тусгасан. Энэ нь өнөөгийн цэвэр өртгийн болон түүнийг бууруулах хувь хэмжээний арга болно.

1.52 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ болон ҮТС-ийн аль алинд нь байгалийн хөрөнгийн үнэлгээний өөрчлөлтийг хорогдуулалтаар тайлбарладаг. Биет хэмжээгээр илэрхийлэх нөхцөлд хорогдуулалт нь байгалийн нөөцийн тайлант хугацаан дахь тоо хэмжээний бууралт болох бөгөөд энэ нь эдийн засгийн нэгжүүдийн тухайн байгалийн нөөцийн дахин сэргээгдсэн нөөцөөс илүү ашигласан байгалийн нөөцийн хэмжээ юм. Тиймээс ой мод, загас зэрэг биологийн нөөцийн байгалийн өсөлтийг анхааран авч үзэх хэрэгтэй. Биет хэмжээний хорогдуулалтыг эдийн засгийн үйл ажиллагаанд ашигласан байгалийн нөөцийн өртгийг тооцох замаар хэмждэг. ҮТС-д хорогдуулалтын хэмжээг хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчлөлтийн дансны хэсэгт гэнэтийн аюулаас гарсан алдагдал байдлаар харуулдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн байгалийн нөөцийг ашиглаж олсон орлогыг бий болгоход зарцуулсан зардал нь мэдэгддэггүй байна.

1.53 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд хорогдуулалтын өртгийг орлого олоход зарцуулсан зардал гэж үздэг бөгөөд эдийн засгийн дансдын дараалалд хорогдуулалтаар тодотгосон баланслуулах үзүүлэлтийг нэмэгдэл өртөг, орлого, хадгаламжаас хасаж тооцдог. ҮТС дэх нэмэгдэл өртөг, орлого болон хадгаламжийн дүнгээс аль хэдийн хасагдсан үндсэн хөрөнгйин ашиглалтын зардлын хувьд хорогдуулалтыг үндсэн хөрөнгийн хэрэглээнээс мөн хасна. Байгалийн нөөцийн эзэмших эрхийн зохицуулалтаас хамааран БОЭЗДС дэх хорогдуулалтын энэхүү ялгаатай бүртгэл нь эдийн засгийн сектор дахь дансдын дараалалд нэмэлт бичилтийг шаардана.

1.3.2 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг уялдуулах

1.54 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний нэг чухал онцлог бол биет болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн ижилхэн хүрээ, тодорхойлолт, ангилал бүхий мэдээллийг уялдуулах үзүүлэлтүүдийг нэгтгэх явдал юм. Уг нэгтгэл хүснэгтийн бүтэц нь хэмжигдэх төрөл зүйл (ус, эрчим хүч, агаар дахь ялгаруулалт, ойн бүтээгдэхүүн), сонирхол, тоо мэдээллийн боломжоос шалтгаалах хэдий ч дараах нийтлэг онцлог, ач холбогдолтой.

• Нэгдүгээрт уялдуулж хослуулсан нэгтгэл хүснэгт нь БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний статистикийн хувьд уялдаа холбоо бүхий, нэгдмэл мэдээллийг нэг дороос олж авах боломжийг хэрэглэгчдэд олгоно.

• Хоёрдугаарт уялдуулж хослуулсан хүснэгт нь эдийн засгийн дансны бүтцийн дагуу харуулсан болон биет хэмжээгээр харуулсан мэдээллийг хооронд нь харьцуулах боломж олгодог.

• Гуравдугаарт уялдуулж хослуулсан хүснэгт нь Нэгтгэл хүснэгтийн нэгдсэн үзүүлэлтээс нөөцийн ашиглалт, үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтийн хоорондын харилцан уялдааг харж болно.

• Дөрөвдүргээрт уялдуулж хослуулсан хүснэгт нь Эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоог харуулах загвар боловсруулах, нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд шаардлагатай суурь мэдээллээр хангана.

Page 42: asdf - Үндэсний Статистикийн Хороо

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний танилцуулга 9

1.3.3 Хэрэгжүүлэлтийн уян хатан байдал

1.55 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь нэгдмэл, хоорондоо нийцэрсэн дансдын систем бөгөөд хэсэгчлэн эсвэл бүхэлд нь нэвтрүүлж болно. Тухайн улс оронд тулгарч байгаа байгаль орчны асуудлаас шалтгаалан улс орон бүр байгуулах дансаа сонгон нэвтрүүлж болно. Хэрвээ улс орон системийг бүхэлд нь хэрэгжүүлэхийг хүсвэл эхлээд одоо тулгарч байгаа асуудалтай хамгийн их холбоотой дансдын эхний оролдлогыг хийх хэрэгтэй.

1.56 Байгалийн баялаг ихтэй улс орнууд юуны өмнө хөрөнгийн дансыг байгуулж болно. Эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилтэй холбоотой байгалийн нөөцийн хорогдуулалтыг тооцсоноор Засгийн газрын бодлогын хүрээ тодорхойлогдох бол харин хөрөнгийн дансыг байгуулснаар Засгийн газар нь байгалийн нөөцөөс олж болох орлогыг тооцох мэдээллээр хангагдах боломжтой.

1.57 Материал нэвтрүүлэх /гаргах чадварын түвшин өндөр улс орнууд материалын дансыг байгуулах нь зүйтэй бөгөөд мөн л аль дансыг байгуулахаа сонгож болно.

1.58 Байгаль орчны стандартыг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд тодорхой өртөгтэй үнэлэмжээр тогтоодог улс орны хувьд бол байгаль орчныг хамгаалах зардлын дансыг эхлэн байгуулж болно.

1.59 Дээрх жишээнүүд нь БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний хэрэгжүүлэлтийн уян хатан байдлыг харуулж байна. БОЭЗДС-ийн аль ч дансыг байгуулах үед, тухайн дансдын хоорондын уялдааг хангасан байх ёстойг анхаарах хэрэгтэй.

1.60 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний хэрэгжүүлэх дээрх сонголтуудаас гадна энэ системийн ач холбогдол нь өөрөө түүний олон улсын статистикийн стандарт арга зүйн илрэл болж байгаа бөгөөд улс орнуудын мэдээллийг харьцуулах, зэрэгцүүлэх бололцоотой болж байгаа нь БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг нэвтрүүлсний хамгийн чухал давуу тал болно.

Page 43: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 44: asdf - Үндэсний Статистикийн Хороо

11

Бүлэг IIДансны бүтэц

2.1 Танилцуулга2.1 Энэхүү бүлэгт Байгаль орчны эдийн засаг дансны систем (БОЭЗДС) -ийн ерөнхий хүрээ нь эдийн засаг болон хүрээлэн буй орчны олон зорилтот харилцан үйлчлэлийн хүрээ мөн хувьцаа, байгаль орчны өмчийн өөрчлөлт орсон хувьцааг тайлбарлах юм. Хэрэглээний системд хүрээлэн буй орчин болон эдийн засгийн мэдээллийг боловсруулан оруулахдаа эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудалд хувьцааны урсгалын дүн шинжилгээг бүрэн хамааруулах боломжтой.

2.2 Системийн ерөнхий хүрээг хэрэгжүүлэхдээ Үндэсний тооцооны данс (ҮТД), Нягтлан бодох бүртгэлийн ойлголт, бүтэц, дүрэм зарчмыг баримталдаг. БОЭЗДС-ийн ерөнхий хүрээний хувьд нягтлан бодох бүртгэлийн конвенц бүтэцтэй төстэй бөгөөд мөн ижил нэр томъёо, хэлийг ашигладаг.

2.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь эдийн засаг, статистик, эрчим хүч, ус, ой, загасны аж ахуй, байгаль орчны шинжлэх ухаан зэргийн өөр өөрийн ойлголт, бүтэц бүхий олон зарчмуудыг хооронд нь уялдуулж өгнө. Тиймээс түүний үндсэн бүтэц нь үндэсний тооцоонд хэрэглэгддэг дансны бүтэцтэй ижил бөгөөд БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь хоорондоо холбоо бүхий бусад зарчмуудыг нэгтгэх, түүнчлэн эдийн засаг, байгаль орчны талаар судалгаа шинжилгээ хийхэд шаардлагатай багц мэдээллээр хангана.

2.4 Энэ бүлэгт БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний дансны бүтэц, бүртгэлийн дүрэм зарчмуудыг тоймлон харуулна. Энэ нь эдийн засаг, байгаль орчныг хэмжих олон төрлийн ойлголтуудыг бий болгож байна. 2.2 болон 2.3-дахь хэсэгт НАХ, хөрөнгийн данс, эдийн засгийн дараалсан дансууд болон чиг үүргийн дансанд тусгагдсан дансны бүтцийг харуулсан. Бүлгийн 2.4-дэх хэсэгт биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг уялдуулах талаар танилцуулсан.

2.5 Бүлгийн 2.5-дахь хэсэгт нөөц, урсгалыг биет болон мөнгөн дүнгээр хэмжих талаар үзүүлсэн бол 2.6-д холбогдох эдийн засгийн нэгжүүдийг тодорхойлов. Харин 2.7-д данс байгуулах, бүртгэх тусгайлан дүрэм зарчмуудыг тусгасан байна.

2.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний тухай2.6 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь дараах 3 үндсэн салбар/ асуудлыг хамруулна. Үүнд: (1) улс орны доторх болон эдийн засаг, байгаль орчны хоорондын материал,

Page 45: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ12

эрчим хүчний биет хэмжээний урсгал; (2) байгалийн хөрөнгийн нөөц, түүний өөрчлөлт; (3) байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаа, шилжүүлэг. Эдгээр салбарын хэмжилтийн асуудлыг 2.3 дахь хэсгийн данс хүснэгтүүдэд авч үзсэн.

2.7 Эдгээр салбаруудын хэмжих ерөнхий хүрээ нь эдийн засаг, байгаль орчны тодорхойлолт юм. Хэмжих хүрээний хил хязгаарыг улс орны болон улс орон хоорондын мэдээллийг цаг хугацааны туршид уялдуулж зохион байгуулж тодорхойлно.

2.8 Бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, импортыг аж ахуйн нэгж, өрх, Засгийн газар хэрэглэж, гадаад оронд экспортолж, эсвэл ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулдаг. Хуримтлал нь ирээдүйд хэрэглэхээр хадгалсан материал болон машин болон бусад төрлийн үйлдвэрлэгдсэн хөрөнгийн эзэмшил юм.

2.9 Хэмжилтийн зорилгоор эдийн засгийг нөөц, урсгалаар илэрхийлнэ. Урсгалын хэмжилт нь үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын эдийн засгийн үйл ажиллагаа юм. Үйлдвэрлэсэн бүх бараа, үйлчилгээг “улс орны буюу эдийн засгийн дотор” авч үздэг учир үйлдвэрлэлийн хил хязгаар хамгийн чухал юм. Иймд үйлдвэрлэлийн хил хязгаар доторх эдийн засаг, байгаль орчны хоорондох урсгалыг хэмжинэ.

2.10 Эдийн засгийн хөрөнгийн нөөц нь үйлдвэрлэлийн үйл явцад ашиглагдах орц бөгөөд эдийн засгийн нэгж болон өрхийн аж ахуйн хөрөнгийн эх үүсвэр болно. Эдийн засгийн хөрөнгийн зарим хэсэг нь үйлдвэрлэгдэх (барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж), зарим нь үйлдвэрлэгдэхгүй (газар, ашигт малтмалын нөөц, усны нөөц) билээ. Үйлдвэрлэгддэг, үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн аль аль нь бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийг орцоор хангадаг.

2.11 Хөрөнгийн нөөцийн (барилга, байгууламж, байгалийн нөөц, банкны хадгаламж гм) эдийн засгийн үнэ цэнэ, тоо хэмжээ нь цаг хугацааны турш байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр өөрчлөлтийг хөрөнгийн урсгалд тусгах бөгөөд хөрөнгийн шилжүүлэг (барилга, байгууламжтай болох, газар эзэмших гм), эсвэл хөрөнгийн бусад урсгалаар бүртгэдэг. Үйлдвэрлэгдэхгүй хөрөнгөтэй (ашигт малтмалийн илрүүлэлт, галын аюулаас үүдсэн ой модны нөөцийн хорогдол гм) холбоотой зарим урсгалыг үйлдвэрлэлийн хил хязгаараас гадна гэж тооцдог. Учир нь эдгээр хөрөнгө нь эдийн засгийн нэгжийн (аж ахуйн нэгж, өрх, Засгийн газар гм) үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болдоггүй.

2.12 Байгалийн хөрөнгийн нөөц, урсгалыг нэгдмэл байдлаар авч үздэг. Нөөцийн талаас нь үзвэл байгаль орчин нь бүх төрлийн байгалийн нөөцөөс бүрдсэн биофизик, эдгээр байгалийн нөөцийн оршин байгаа экосистемийг хамарсан амьд болон амьд бус зүйлсийн нэгдэл юм. Урсгал талаас нь харвал, байгаль орчин нь эдийн засаг дахь байгалийн бүх нөөцийн орц (ашигт малтмал, ой мод, загас, ус гм) болон нарны болон салхины эрчим хүч, шаталтын ажиллагаанд ашиглагдаж байгаа агаар зэрэг бусад орцын эх үүсвэр нь болно.

2.13 Энэ хэсгийн бусад хэсэгт Ерөнхий хүрээн дэх эдийн засаг, байгаль орчны хэмжилтийн талаарх нэмэлт тайлбаруудыг харуулсан.

Биет хэмжээний урсгалыг хэмжих

2.14 Эдийн засагт орж байгаа болон эдийн засгаас гарч байгаа материал, эрчим хүчний урсгал, түүнчлэн эдийн засаг доторх материал, эрчим хүчний урсгалыг харуулах биет хэмжээний ашиглалт нь хэмжилтийн үндсэн асуудал болно. Эдгээр

Page 46: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 13

хэмжилтийг биет хэмжээний урсгал гэж нэрлэдэг. Байгаль орчноос эдийн засагт орж байгаа урсгалыг байгалийн нөөцийн орц (ашигт малтмал, ой, загас, усны урсгал)1 гэж бүртгэнэ. Харин эдийн засаг доторх урсгалыг бүтээгдэхүүний урсгал (үндсэн хөрөнгө дээр нэмэгдэж байгаа нөөцийг оруулаад) гэж бүртгэх ба эдийн засгаас байгаль орчин руу чиглэх урсгалыг үлдэгдэл (хатуу хог хаягдал, агаар дахь ялгаруулалт, усны буцах урсгал) гэж бүртгэнэ. Энэхүү өргөн хүрээтэй тодорхойлолтыг зураг 2.1-т үзүүлэв.

2.15 Биет урсгалыг нөөц, ашиглалтын хүснэгтэд биет хэмжээгээр бүртгэнэ. Энэ хүснэгт нь ҮТС дэх мөнгөн өртгөөр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн өргөтгөсөн хэлбэр болно.

Зураг 2.1Байгалийн нөөцийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн биет урсгал

Эдийн засаг

Байгаль орчин

Байгалийн нөөцийн орц(ашигт малтмал, ойн нөөц, далайн болон усны нөөц)

Үлдэгдэл(агаар дахь ялгаруулалт

болон усны буцах урсгал)

СалбаруудӨрхЗасгийн газар

БүтээгдэхүүнЭдийн засагт

үйлдвэрлэгдэж байгаа бараа,

үйлчилгээ

Байгалийн хөрөнгийг хэмжих

2.16 Эдийн засагт ашиглагдаж байгаа байгалийн орцууд нь байгалийн хөрөнгийн нөөцийн өөрчлөлттэй холбогдоно. Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн байгалийн нөөцийн хөрөнгийн данс нь БОЭЗДС-ийн чухал бүрэлдэхүүн болно.

2.17 Байгалийн хөрөнгө нь дэлхий дээр байгалиас оршин тогтнож байгаа амьд болон амьгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эдгээр нь хүний амьдралд үр өгөөжөө өгөх биофизикийн байгаль орчин юм. Хэдийгээр байгалийн хөрөнгө нь байгалийн бүтээгдэхүүн байж, оршин тогтдог ч ихэнх нь эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд өөрчлөгдөж байдаг. БОЭЗДС-д байгалийн хөрөнгийг хоёр талаас нь авч үздэг. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд материал, орон зайгаар хангаж байгаа байгалийн хөрөнгө бүрийг авч үздэг. Жишээ нь: ашигт малтмал, эрчим хүчний нөөц, ойн нөөц, усны нөөц, газар г.м.

2.18 Энд байгалийн хөрөнгийн шууд хэрэглээнээс бий болсон материаллаг өгөөжийг аж ахуйн нэгж, өрхийн аж ахуйн эдийн засагт хэрэглэсэн байгалийн орц гэж тусгах

1 Олон тооны үлдэгдэл хэмээн тэмдэглэгдсэн, жишээлбэл, хяналттай хогийн цэгт цуглуулсан хатуу хог хаягдлыг эдийн засагт хэвээр үлдээдэг болохыг тэмдэглэжээ.

Page 47: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ14

бөгөөд харин байгалийн хөрөнгийн шууд бус хэрэглээнээс бий болсон материаллаг бус өгөөжийг (ус цэвэршүүлэх, нүүрстөрөгчийн хуримтлал, үерийн аюулыг бууруулах) авч үзэхгүй.

2.19 Хөрөнгийн бүрэлдэхүүн бүрийг байгалийн болон биологийн нөөцийн бүрэлдэхүүнд оруулж болохгүй. Жишээ нь: хөрсний шим тэжээлийг хөрөнгө гэж үзэхгүй.

2.20 Байгалийн хөрөнгө бүрээр байгалийн хөрөнгийн тодорхойлолт болон хэмжих асуудлыг Бүлэг 5-д дэлгэрэнгүй авч үзсэн.

2.21 Байгалийн хөрөнгийн хоёр дахь тал нь БОЭЗДС-ийн Экосистемийн туршилтын данс юм. Хэмжигдэхүүн нь экосистемд чиглэгдэнэ. Экосистем гэдэг нь өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо (ургамал, амьтад, микро организм)2 юм.

2.22 Экосистем болон экосистемийн бүлгийн хувьд экосистемийн данс нь амьгүй орчинд амьд бүрэлдэхүүн хэсгийн амьдрах чадварыг экосистемийн үйлчилгээ гэж үздэг үр өгөөжтэй нь хамт авч үздэг. Экосистемийн үйлчилгээ эдийн засаг болон хүн амын бусад үйл ажиллагаанд ашиг тус хүртээхэд экосистемийн оруулж буй хувь нэмэр юм. Экосистемийн үйлчилгээ нь экосистем бүрээр өөр өөр байдаг ба үүнийг 3 хэлбэрт хуваадаг. Үүнд: (1) хангамжийн үйлчилгээ (ойгоос өгөх модны нийлүүлэлт гм); (2) зохицуулагдсан үйлчилгээ (ой мод нь нүүрстөрөгчийн ялгарлыг шингээх гм); (3) соёлын үйлчилгээ (үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зугаалагчид баярлан таашаах гм)3 болно. Ерөнхийдөө хангамжийн үйлчилгээ нь байгалийн хөрөнгийн материаллаг өгөөж бол бусад хэлбэрийн экосистемийн үйлчилгээ нь байгалийн хөрөнгийн материаллаг бус үр өгөөж юм.

2.23 Эдийн засгийн болон хүнээс бусад үйл ажиллагаанаас шалтгаалсан экосистемийн доройтол нь экосистемийн үйлчилгээтэй адил цар хүрээтэй, тоо хэмжээ болон чанарын үр өгөөжийг өгч чадахгүй. Байгалийн хөрөнгийн материаллаг болон материаллаг бус үр өгөөжийн аль алиныг нь багтаасан экосистемд анхаарлыг чиглүүлж байгаа нь эдийн засгийн үйл ажиллагаа нь экосистемийн үйлчилгээг үзүүлэх экосистемийн чадавхийг бууруулж байгаад дүн шинжилгээ хийх үндэс болно.

Байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааг хэмжих

2.24 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь Байгаль орчин, эдийн засгийн хоорондох байгалийн хөрөнгийн нөөц, урсгалыг хэмжихээс гадна байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааны урсгалыг мөн хэмжинэ. Байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааны жишээнд байгаль орчныг хамгаалах зардал, нөөцийн менежмент, түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж зэрэг байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл орно. ҮТС-ийн хамрах хүрээг ашиглан байгаль орчныг хамгаалах чиглэлийн эдийн засгийн үйл ажиллагааг чиг үүргийн дансанд (байгаль орчныг хамгаалах зардлын данс) тусад нь салган харуулж болно.

2.25 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь татвар, татаас, тусламж, түрээс зэрэг байгаль

2 НҮБ (2001), Гэрээний цуврал, боть. 1760, 30619, Биологийн олон янз байдлын тухай конвенц, 2-р зүйл, нэр томъёоны хэрэглээ.

3 Жишээлбэл, Мянганы экосистемийн үнэлгээ (2003)-ийг үзнэ үү.

Page 48: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 15

орчны шилжүүлгийг хамруулан эдийн засаг дахь байгаль орчны илүү цогц асуудлуудыг авч үзнэ. Эдгээр шилжүүлгийг эдийн засгийн дансууд болон чиг үүргийн данс (байгаль орчныг хамгаалах зардлын данс)-нд бүртгэнэ.

2.3 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний үндсэн данс болон хүснэгтүүд 2.3.1 Танилцуулга

2.26 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь байгаль орчин, эдийн засгийн нөөц, урсгалын мэдээллийг дараалсан хүснэгт, дансуудад нэгтгэн, зохион байгуулах бөгөөд дараах хүснэгт, дансуудаас бүрдэнэ. Үүнд: 1. Байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн урсгалыг биет болон мөнгөн дүнгээр харуулсан нөөц, ашиглалтын хүснэгт; 2.Тайлант хугацааны эхэн болон эцэс дэх байгалийн хөрөнгийн нөөц, нөөцийн өөрчлөлтийг биет болон мөнгөн дүнгээр харуулсан байгалийн хөрөнгө бүрээрх хөрөнгийн данс; 3. Эдийн засгийн нэгдсэн үзүүлэлтийг хорогдуулалтаар засварласан тусгасан эдийн засгийн дансууд; 4. Байгаль орчны зорилгоор гүйцэтгэсэн эдийн засгийн үйл ажиллагаатай холбогдох шилжүүлэг болон бусад мэдээллийг бүртгэсэн чиг үүргийн данс зэрэг болно. Эдгээр мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг ажил эрхлэлт, хүн ам зүй, нийгмийн мэдээлэлтэй холбон өргөжүүлж болно.

2.27 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний давуу тал нь төрөл бүрийн байгалийн хөрөнгө, байгаль орчинтой холбогдох хэмжигдэхүүн (ус, эрчим хүч)-ийг хамарсан нөөц, урсгал, эдийн засгийн нэгжид хоорондоо нийцсэн тодорхойлолт, ангиллыг ашиглаж байгаа явдал юм. Цаашилбал эдгээр тодорхойлолт, ангилал нь биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлтүүдэд мөрдөгдөх бөгөөд ҮТС, эдийн засгийн статистикт ашиглаж байгаа тодорхойлолт, ангилалтай нийцсэн.

2.28 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний нэвтрэлт нь байгалийн бүх хөрөнгө, байгаль орчинтой холбогдох хэмжигдэхүүн бүрээр хүснэгт, данс байгуулахыг шаардахгүй. Харин тухайн улсад хамгийн чухал байгаа дансыг байгуулах замаар хэрэгжүүлэх боломжтой. Ингэхдээ тухайн улсын байгаль орчин-эдийн засгийн бүтцийг бүрэн бүртгэх, дэлхий нийтийг хамарсан асуудалтай холбоотой мэдээллээр хангахыг зорих хэрэгтэй.

2.29 Энэ хэсэгт Ерөнхий хүрээнд хамрагдах ялгаатай хүснэгтүүд, тэдгээрийг хэрхэн нэгтгэх талаар үзүүлнэ.

2.3.2 Нөөц, ашиглалтын хүснэгтМөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгт

2.30 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгт нь улс орон доторх эдийн засгийн нэгжүүдийн хоорондох бүтээгдэхүүний нийт урсгалыг мөнгөн дүнгээр бүртгэнэ. Энэ хүснэгтээр эдийн засгийн бүтэц, эдийн засгийн үйл ажиллагааны түвшинг тодорхойлдог. Байгалийн орцын ашиглалттай холбогдох бүтээгдэхүүний урсгал болон байгаль орчинтой холбогдох үйл ажиллагаа, түүний өртгийг мөнгөн дүнгээр бүртгэдэг. Жишээлбэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл болон байгаль хамгаалах зардал г.м.

2.31 Эдийн засаг дахь бүтээгдэхүүний урсгалыг бүртгэх нь ҮТС-д эдгээр урсгалыг бүртгэхтэй ижил байна. Эдийн засагт нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүнийг дурдвал:

Page 49: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ16

а) Үндэсний эдийн засагт аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн (үйлдвэрлэл гэгдэх урсгал)

б) Гадаад орноос оруулж ирж байгаа бүтээгдэхүүн (импорт гэгдэх урсгал)

2.32 Нийлүүлэгдэж байгаа бүх бүтээгдэхүүн “ашиглагдсан” гэж бүртгэгдэнэ. Ашиглалт нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

а) Ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бусад үйлдвэрүүдийн хэрэглэсэн бүтээгдэхүүн (завсрын хэрэглээ гэж нэрлэгдэх урсгал);

б) Өрхийн аж ахуйн хэрэглэсэн бүтээгдэхүүн (өрхийн эцсийн хэрэглээ гэж нэрлэгдэх урсгал);

в) Засгийн газрын хэрэглэсэн бүтээгдэхүүн (Засгийн газрын эцсийн хэрэглээ гэж нэрлэгдэх урсгал);

г) Гадаадад борлуулсан бараа бүтээгдэхүүн (экспорт гэж нэрлэгдэх урсгал);д) Дараа хэрэглэхээр хадгалсан бараа, материал4;е) Бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр урт хугацааны турш хөрөнгөөр (машин

тоног төхөөрөмж гэх мэт) ашиглагдах бараа бүтээгдэхүүн (уг урт хугацааны ашиглалт нь үндсэн хөрөнгийн нийт хуримтлал гэж нэрлэгдэх урсгал болно).

2.33 Хүснэгт 2.1-д эдгээр урсгалыг мөрөнд, бүтээгдэхүүний төрлөөр, харин баганад эдийн засгийн нэгж (аж ахуйн нэгж, өрх, Засгийн газар)-ийн болон гадаад эдийн засгийн хэлбэрээр нь ангилж харуулсан байна. Аж ахуйн нэгжүүдийг тэдгээрийн үндсэн үйл ажиллагаанд үндэслэн салбараар ангилсан байна. Баганад байгаа “Хуримтлал”-ыг тусад нь бүртгэнэ. Тэдгээр нь тайлант хугацааны турш нөөцөд хамаарах бөгөөд ашиглагдахгүй хуримтлагдана. Харин бараа материал, үндсэн хөрөнгийн аль ч нь байсан тэдгээрийг ирээдүйд хэрэглэхээр, эсвэл эдийн засгийн нэгжүүд, гадаад эдийн засагт борлуулахаар хуримтлуулсан байж болно.

2.34 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгт нь нөөцийн болон ашиглалтын гэсэн 2 хүснэгтээс бүрдэнэ. Бүтээгдэхүүн бүрийн нийт нөөц нь бүтээгдэхүүн бүрийн нийт ашиглалттай тэнцүү байна. Энэхүү бүтээгдэхүүн бүрийн нийт нөөц, нийт ашиглалтын хоорондын тэнцүү байдлыг нөөц, ашиглалтын тэнцэтгэл гэж нэрлэдэг. Энэ нь биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтүүдийн суурь тэнцэтгэл нь болно.

2.35 Нөөцийн хүснэгтийн мөр нь бүтээгдэхүүн бүрийн хувьд нийт нөөц нь үйлдвэрлэл, импорт хоёрын нийлбэртэй тэнцүү байгааг харуулна. Ашиглалтын хүснэгтийн мөр нь нийт ашиглалт нь завсрын хэрэглээ, өрхийн эцсийн хэрэглээний зардал, Засгийн газрын эцсийн хэрэглээний зардал, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал5, экспортын нийлбэртэй тэнцүү байхыг харуулна.

2.36 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн нэг онцлог нь мэдээллийн олон эх үүсвэр, үзүүлэлтүүдийг ашиглан эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг харуулдаг явдал юм. Тухайлбал, салбаруудын нэмэгдэл өртгийг салбаруудын нийт үйлдвэрлэл, завсрын хэрэглээний зөрүүгээр тодорхойлно.

4 Нягтлан бодох бүртгэлд бараа материалыг татсан тухайн үед эдийн засагт ажил гүйлгээ хийгдэнэ. Бүртгэлийн зарчмаар тайлант хугацаанд хугацаанд материаллаг эргэлтийн хөрөнгийг бүтээгдэхүүний хэрэглээ гэж бүртгэнэ.

5 Нийт хөрөнгийг бүрдэл нь үндсэн хөрөнгийн нийт бүрдэл ба бараа материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлттэй тэнцүү байна.

Page 50: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 17

Хүснэгт 2.1Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн үндсэн хэлбэр

Салбарууд Өрхийн аж ахуй

Засгийн газар

Хуримтлал Гадаад эдийн засаг

Бүгд

Нөөцийн хүснэгт

Бүтээгдэхүүн Үйлдвэрлэл Импорт Нийт нөөцАшиглалтын

хүснэгтБүтээгдэхүүн Завсрын

хэрэглээӨрхийн эцсийн

хэрэглээний зардал

Засгийн газрын эцсийн

хэрэглээний зардал

Хөрөнгийн нийт хуримтлал

(материалаг эргэлтийн хөрөнгийн

өөрчлөлт орно)

Экспорт Нийт ашиглалт

Нэмэгдэл өртөг

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

2.37 Мөнгөн дүнгээрх НАХ-д хамрагддаг олон үзүүлэлтүүдийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг ҮТС 2008-ын Бүлэг 14-т тодорхойлсон байдаг.

Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгт

2.38 Нөөц, ашиглалтын хүснэгтийг биет хэмжээгээр байгуулж, биет хэмжээний урсгалыг бүртгэдэг. Үүнийг биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгт гэж нэрлэдэг. Уг хүснэгтийг эдийн засагт хэр хэмжээний эрчим хүч, ус, материал нийлүүлж, ашиглаж байгаад үнэлгээ өгөх, түүнчлэн тайлант хугацааны турш дахь үйлдвэрлэл, хэрэглээний өөрчлөлтийг тодорхойлоход ашиглана. Түүнчлэн мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн мэдээлэлтэй холбосноор байгалийн орцын ашиглалт дахь бүтээмж, хүчин чадалд гарсан өөрчлөлт, үлдэгдлийг тодорхойлох боломжтой.

2.39 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтэд үндэслэн биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийг байгаль орчны үзүүлэлт бүхий багана, байгалийн нөөц, үлдэгдлийн мөртэй нэгтгэн өргөтгөнө.

2.40 Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтээс Засгийн газрын баганыг хасдаг. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааг салбарууд гэсэн эхний баганад бүртгэдэгтэй холбоотой. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой завсрын хэрэглээ нь холбогдох салбаруудын урсгалд нэгтгэгдэнэ. Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн, Засгийн газрын эцсийн хэрэглээний зардлыг харуулсан баганад Засгийн газрын бараа, бүтээгдэхүүний худалдан авалтаас илүүтэйгүүр үйлчилгээний худалдан авалт болох өөрсдийн үйлдвэрлэлийн өртгийг тусгадаг.

2.41 Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтэд өрхийн хэрэглээний багана нь өрхийн хэрэглээтэй зайлшгүй холбоотой. Өрхүүд ус, түлээгээ авах, нарны эрчим хүчийг ашиглах зэрэг өөрсийн хэрэглээнд зориулсан үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээр үйл ажиллагааг байгалиас авч байгаа өрхийн шууд хэрэглээ гэж үзэх ба БОЭЗДС-д хэрэглэсэн бүх бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэсэн гэж бүртгэнэ. Тиймээс эдгээр бүх үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон байгалийн орцын холбогдох урсгалыг

Page 51: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ18

хүснэгтийн эхний баганад тусгана. Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн өрхийн хэрэглээний үйл ажиллагааг хог хаягдал болон бусад үлдэгдэл гэсэн зүйл ангийг нэмж өргөжүүлж болно.

Хүснэгт 2.2Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн энгийн хэлбэр

Салбарууд Өрхийн аж ахуй

Хуримтлал Гадаад эдийн засаг

Байгаль орчин

Бүгд

Нөөцийн хүснэгт

Байгалийн нөөц

Байгаль орчноос

гарах урсгал

Байгалийн нийт нөөц

Бүтээгдэхүүн Нийт үйлдвэрлэл

Импорт Бүтээгдэхүүний нийт нөөц

Үлдэгдэл Салбаруудын үлдэгдэл

Өрхийн эцсийн

хэрэглээний үлдэгдэл

Үйлдвэрлэсэн хөрөнгийн

хаягдал үлдэгдэл

Үлдэгдлийн нийт нөөц

Ашиглалтын хүснэгт

Байгалийн нөөц

Байгалийн нөөцийн

олборлолт

Байгалийн нөөцийн нийт

ашиглалтБүтээгдэхүүн Завсрын

хэрэглээӨрхийн эцсийн

хэрэглээ

Хөрөнгийн нийт

хуримтлал

Экспорт Бүтээгдэхүүний нийт ашиглалт

Үлдэгдэл Хог хаягдал болон бусад үлдэгдлийг цуглуулах, цэвэрлэх

Улсын хяналтанд

байгаа хогийн цэг дэх хог хаягдлын хуримтлал

Байгаль орчинд

буцаагдаж байгаа шууд

урсгалын үлдэгдэл

Үлдэгдлийн нийт ашиглалт

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай. Хоосон нүднүүд нь Бүлэг 3-т нарийвчлан тодорхойлсон холбогдох урсгалыг агуулж болно.

2.42 Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн ерөнхий бүтэц, үндсэн зарчим нь эрчим хүч, ус, материалын урсгалын аль алийг нь хэмжихээс үл хамаарч адил байх хэдий ч эдгээр дэд систем бүрийн биет хэмжээний урсгалд ялгаатай мөр, баганыг ашиглаж болно.

2.43 Хүснэгт 2.2-т Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн энгийн хэлбэрийг харуулж байна. Байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн бүхий л урсгалыг хамруулах үүднээс энэхүү хүснэгтийг цаашид сайжруулах шаардлагатай. Эдгээрийн талаар Бүлэг 3-т дэлгэрэнгүй тайлбарлана.

2.44 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын тэнцэл нь биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтад мөн адил мөрдөгдөнө. Тиймээс, биет хэмжээгээр илэрхийлэгдсэн бүтээгдэхүүн бүрийн хувьд (жишээ нь: модны куб метр) нийт гаргалт, импортын тоо хэмжээ (бүтээгдэхүүний нөөц) завсрын хэрэглээ, өрхийн эцсийн хэрэглээ, үндсэн хөрөнгийн хуримтлал, экспортын (бүтээгдэхүүний ашиглалт) тоо хэмжээтэй тэнцүү байна. Нөөц, ашиглалтын хоорондын тэнцэл нь байгалийн нөөцийн нийт нөөц, ашиглалт болон үлдэгдэл, түүний ашиглалтад мөн адил мөрдөгдөнө.

2.45 Байгаль орчин болон эдийн засгийн хооронд явагдаж байгаа урсгалтай холбоотой нэмэлт тэнцэтгэлийг биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д нэмэлт байдлаар

Page 52: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 19

тусгадаг. Энэхүү хоёр дахь тэнцэтгэлийг салбар хоорондын тэнцэл гэж нэрлэх бөгөөд энэ тэнцэлд тайлант хугацааны турш эдийн засаг, аж ахуйн нэгж, өрхөд хэрэглэгдэж байгаа, эсвэл байгаль орчин руу буцаагдаж байгаа, эсвэл эдийн засагт хуримтлагдаж байгаа нийт урсгалын хэмжээ шаардлагатай болдог.

2.46 Нөөц, ашиглалтын тэнцэл болон салбар хоорондын тэнцэл хоёулаа БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний салшгүй хэсэг болно.

2.47 Биет хэмжээгээрх НАХ-ийг хэрхэн байгуулах талаар Бүлэг 3-т дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд энд эрчим хүч, ус, түүнчлэн ялгаруулалт, хатуу хог хаягдал зэрэг бусад материал урсгалын биет хэмжээгээрх нөөц, ашиглалтыг хамруулсан. Биет урсгалын, мөнгөний нэгжээр илэрхийлэгддэг мөнгөн урсгалаас ялгаатай нь материал бүрийн хувьд өөр өөрийн хэмжих нэгжээр илэрхийлэгддэг байдал юм. Тиймээс зарчмын хувьд эдийн засаг дахь бүх материал урсгалын НАХ-ийг нэг хэмжих нэгжээр (тонн г.м) байгуулах боломжтой бөгөөд практикт тийм ч дэлгэрэнгүй биш байдаг.

Нөөц, ашиглалтын хүснэгтийн ангилал

2.48 Нөөц, ашиглалтын хүснэгтийг биет болон мөнгөн дүнгээр байгуулах хамгийн гол нөхцөл нь эдийн засгийн нэгжүүдийн болон бүтээгдэхүүний холбогдох ангиллыг ашиглах явдал юм. Нэгжүүдийг ЭЗБТҮАСА-аар, бүтээгдэхүүнийг БНА-аар ангилах бөгөөд үндэсний эдийн засаг дахь эдийн засгийн нэгжийн тодорхойлолт нь эдийн засгийн харьяатын ойлголтод үндэслэгдэнэ. ЭЗБТҮАСА болон БНА-ыг зөвхөн нөөц, ашиглалтын хүснэгтэд ашиглахгүй, өөр бусад дансууд, хүснэгтэд мөн ашиглана. Эрчим хүчний бүтээгдэхүүний олон улсын стандарт ангилал зэрэг бусад ангиллыг тусгай нөхцөлд ашигладаг.

2.3.3 Хөрөнгийн данс

2.49 Хөрөнгийн дансыг байгуулах зорилго нь тайлант хугацаан дахь байгалийн хөрөнгийн эхний болон эцсийн үлдэгдэл, хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэх явдал юм. Уг дансыг байгуулах нэг үндэслэл нь байгалийн хөрөнгийг бууруулж, доройтуулж байгаа эдийн засгийн үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлгээ өгөх явдал юм. Хөрөнгийн дансны үзүүлэлтийг байгалийн хөрөнгийн менежментийн асуудалд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн байгалийн нөөц, газрын үнэлгээг үйлдвэрлэгддэг хөрөнгө болон санхүүгийн хөрөнгийн үнэлгээтэй нэгтгэж үндэсний баялгийн тооцоог хийхэд ашиглана.

2.50 Хөрөнгийн дансны бүтцийг Хүснэгт 2.3-т харуулав. Хүснэгтийн эхэнд байгалийн хөрөнгийн эхний үлдэгдлийг, хүснэгтийн төгсгөлд эцсийн үлдэгдлийг тусгана. Дансыг биет хэмжээгээр байгуулах тохиолдолд байгалийн нөөц, хөрөнгийн тайлант хугацааны эхэн болон эцсийн зөрүүг нөөцөд нэмэгдсэн болон хасагдсан дүнгээр тус тус бүртгэнэ. Мөнгөн дүнгээр дансыг байгуулахдаа биет хэмжээний дансныхтай адилхан бичилтийг хийх хэдий ч энд нэмэгдэх нэг үзүүлэлт нь байгалийн хөрөнгийн нөөцийн дахин үнэлгээний үзүүлэлт юм. Тайлант хугацаан дахь хөрөнгийн нийт дүнгийн өөрчлөлт нь хөрөнгийн үнэ өөрчлөгдсөнтэй холбоотой байна.

Page 53: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ20

Хүснэгт 2.3Хөрөнгийн дансны энгийн хэлбэр

Байгалийн хөрөнгийн нөөцийн эхний үлдэгдэлНөөцийн нэмэгдэлт

Нөөцийн өсөлтШинээр нээж илрүүлсэн нөөцҮнэлгээ нэмэгдсэнДахин ангилснаас (ангилал өөрчлөгдсөнөөс)Нөөцийн нийт нэмэгдүүлэлт

Нөөцийн багасалтОлборлолт Нөөцийн хэвийн алдагдалГэнэтийн аюулаас гарсан алдагдалҮнэлгээний бууралтДахин ангилснаас (ангилал өөрчлөгдсөнөөс)Нөөцийн нийт багасалт

Нөөцийн дахин үнэлгээа

Байгалийн хөрөнгийн нөөцийн эцсийн үлдэгдэлa Зөвхөн мөнгөн дүнгээр байгуулсан хөрөнгийн даансанд ашиглагдана.

2.51 Тайлант хугацаан дахь байгалийн хөрөнгийн нөөцийн тоо хэмжээ, нийт дүнд гарсан өөрчлөлт нь өөр өөр шалтгаантай байна. Ихэнх өөрчлөлт нь эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан нөлөөллөөс үүдэлтэй, тухайлбал, ашигт малтмалыг олборлох, эсвэл ой мод суулгах зэргээс үүдэлтэй байж болно. Байгалийн хөрөнгийн бусад өөрчлөлт нь байгалийн үзэгдлээс шалтгаалдаг. Жишээ нь: усны ширгэлтээс шалтгаалсан усны нөөцийн бууралт, түймрээс үүдсэн ой модны хорогдол г.м.

2.52 Тайлант хугацааны эхэн болон эцсийн үлдэгдлийн зарим зөрүүнд нэмэгдүүлсэн хэмжээ (харьцангуй үнэлгээнээс хамаарсан) болон хөрөнгийн категорийн өөрчлөлтөөс (дахин ангилснаас) шалтгаалсан өөрчлөлтүүд тусгагдана. Ашигт малтмалын хэмжээ, чанарын дахин үнэлгээ нь дахин үнэлгээний нэг жишээ болох хөдөө аж ахуй, барилгын талбайн хоорондын газар ашиглалтын өөрчлөлт нь дахин ангилсны жишээ болно.

2.53 Хөрөнгийн дансыг байгалийн хөрөнгө бүрээр байгуулна. Мөнгөн дүнгээр дансыг байгуулахад тайлант хугацааны эхэн болон эцэс дэх байгалийн бүх хөрөнгийн үнийн дүнг нэгтгэнэ. Уг нэгтгэлийг тайлан тэнцэлд тусгах бөгөөд бусад хөрөнгө, өр төлбөрийн үнийн дүнтэй нэгтгэн эдийн засгийн цэвэр хөрөнгийн дүнг гаргаж болно.

2.54 Байгалийн хөрөнгө, өөрчлөлтийн данс болон түүнд хийх дүн шинжилгээ нь Ерөнхий хүрээний үндсэн бүрэлдэхүүн юм. Хэдийгээр ойлголт болон практик тооцооллын хувьд олон хүндрэлүүд байдаг ч байгалийн хөрөнгийн хувьд ховор юм. Хэмжих асуудлын талаар БОЭЗДС-ийн Бүлэг 5-д дэлгэрэнгүй авч үзсэн.

Нөөц, ашиглалтын хүснэгт болон хөрөнгийн дансны уялдаа

2.55 Хүснэгтүүдийг олон зорилгоор байгуулж, эдийн засаг, байгаль орчны харилцан холбоог гаргана. Хүснэгт 2.4-т нөөц, ашиглалтын болон хөрөнгийн дансны хоорондын холбоог харуулсан бөгөөд энэхүү холбоо нь БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний нэгдсэн систем болохыг нь харуулна.

Page 54: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 21

2.56 Хүснэгт 2.4-ийн зүүн дээд хэсэгт бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг мөнгөн дүнгээр илэрхийлж харуулсан. Харин зүүн доод хэсэгт байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн нөөц, ашиглалтыг биет хэмжээгээр илэрхийлж харуулсан. Мөнгөн дүн болон биет хэмжээний үзүүлэлтэд хоёуланд нь эдийн засгийн нэгжүүд (салбарыг төлөөлсөн үйлдвэрийн газрууд, өрхийн аж ахуй, Засгийн газар, гадаад эдийн засаг) ижил байна. Эндээс бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг мөнгөн дүн болон биет хэмжээгээр аль алиныг нь бүртгэнэ гэдгийг харж болно.

Хүснэгт 2.4Нөөц, ашиглалтын хүснэгт болон хөрөнгийн дансны уялдаа

Салбар Өрхийн аж ахуй

Засгийн газар

Гадаад эдийн засаг

Хөрөнгийн данс (биет болон мөнгөн хэлбэр)

Үйлдвэрлэгдэх хөрөнгө

Байгалийн хөрөнгө

Нөөцийн эхний үлдэгдэлМөнгөн

дүнгээрх НАХБүтээгдэхүүн-

нөөцҮйлдвэрлэл Импорт

Үйлдвэрлэл-ашиглалт

Завсрын хэрэглээ Өрхийн эцсийн хэрэглээний

зардал

Засгийн газрын эцсийн

хэрэглээний зардал

Экспорт Нийт хөрөнгө

Биет хэмжээгээрх

НАХ

Байгалийн орц-нөөц

Олборлосон байгалийн нөөц

Байгалийн орц-

ашиглалт

Байгалийн нөөцийн импорт

Үйлдвэрлэл-нөөц

Гаргалт Импорт

Үйлдвэрлэл-ашиглалт

Завсрын хэрэглээ Өрхийн эцсийн хэрэглээ

Экспорт Нийт хөрөнгийн хуримтлал

Үлдэгдэл -нөөц

Үлдэгдэл, салбараар

Үлдэгдэл, өрхийн эцсийн

хэрэглээний төрлөөр

Гадаад эдийн засгаас

хүлээн авсан үлдэгдэл

Үйлдвэрлэсэн хөрөнгийн хог,

нураалтаас үүссэн үлдэгдэл; Улсын

хяналтанд байгаа цэгээс гарах

бохирдолҮлдэгдэл-ашиглалт

Хог хаягдал болон бусад үлдэгдлийг

цуглуулах, цэвэрлэх

Гадаад эдийн засагт нийлүүлсэн

үлдэгдэл

Хяналттай хогийн цэг дээрх

хог хаягдлын хуримтлал

Байгаль орчинд орох урсгалын

үлдэгдэла

Хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчлөлт (байгалийн өсөлт,

илрүүлэлт, алдагдал)

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай. Хоосон нүднүүд нь Бүлэг 3-т нарийвчлан тодорхойлсон холбогдох урсгалыг агуулж болно. аТүүнчлэн эдгээр урсгалын үлдэгдэл (агаар дахь ялгаруулалт зэрэг) нь байгалийн хөрөнгийн урсгал биш, харин үр өгөөжийг хүртээхэд байгалийн хөрөнгийн чадавхид нөлөөлнө. Байгалийн хөрөнгийн чадавхийн өөрчлөлт нь хөрөнгийн бусад өөрчлөлттэй холбогдоно.

2.57 Нөөц, ашиглалтын талаас Хүснэгт 2.4-т тусгасан гол өөрчлөлт нь хуримтлал болон байгаль орчны баганад бүртгэсэн урсгалыг хөрөнгийн дансанд дахин тусгасан явдал болно. Үүнийг баруун талын хоёр баганад үзүүлсэн байна. Үйлдвэрлэгдэх

Page 55: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ22

хөрөнгө, байгалийн хөрөнгө хоёрын ялгаа нь нөөц, ашиглалтын хүснэгт дэх эдгээр урсгалын ялгаа бүхий бүртгэлийг тодруулж өгнө. Байгалийн нөөцийн олборлолтыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-д тусгахгүй, харин биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д тусгана.

2.58 Тайлант хугацааны эхэн болон эцсийн үлдэгдлийг хүснэгтийн дээд болон доод хэсэгт тус тус байрлуулна. Нөөцийн зарим өөрчлөлтийг нөөц, ашиглалтын хүснэгтэд мөн тусгана. Тухайлбал, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал болон байгалийн нөөцийг хөрөнгийн данс болон НАХ-ийн аль алинд нь тусгана. Харин нөөцийн зарим өөрчлөлтийг НАХ-д тусгахгүй бөгөөд “Хөрөнгийн бусад өөрчлөлт” гэсэн нүдэнд хамтад нь бүлэглэж тусгана. Энэхүү өөрчлөлтийн жишээнд ашигт малтмалын нөөцийн илрүүлэлт, байгалийн гэнэтийн аюулаас үүдэлтэй хөрөнгийн алдагдал болон үнийн өөрчлөлт (дахин үнэлгээ)-тэй холбоотойгоор хөрөнгийн нийт дүнд гарсан өөрчлөлтүүд багтана. Байгалийн зарим хөрөнгө нь хүний үйл ажиллагааны дүнд нөхөн сэргээгддэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

2.59 Хүснэгтийн сүүлийн мөр нь байгалийн нөөцийн үлдэгдлийн ашиглалттай холбоотой. Хог хаягдлын хуримтлал, байгаль дахь үлдэгдлийн урсгалын аль аль нь хөрөнгийн дансанд бүртгэгдэхгүй. Гэсэн хэдий ч эдийн засаг дахь хог хаягдлын хуримтлал нь нөөцийн нэмэгдэлт болон байгалийн хөрөнгийн багтаамжид эерэгээр нөлөөлж болох байгаль дахь үлдэгдлийн урсгалыг төлөөлнө.

2.4 Эдийн засгийн дансуудын дараалал

2.60 Мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн НАХ болон хөрөнгийн данс нь эдийн засаг, байгаль орчны харилцан уялдаа холбоог үнэлж болох олон мэдээллийг агуулна. Гэсэн хэдий ч байгалийн нөөцийн олборлолттой холбогдох түрээсийн төлбөр, байгаль орчны татвар, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд

дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас эдийн засгийн нэгжүүдэд олгосон байгаль орчны татаас, тусламж зэрэг шилжүүлэг, урсгалын талаар өөр олон мэдээлэл байдаг.

2.61 Тэдгээр урсгалыг эдийн засгийн дансанд тусгах бөгөөд зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлнэ. Эдгээр данс нь биет хэмжээгээр илэрхийлэгдэх шилжүүлгийг

хамруулдаггүй. Жишээ нь: хүүгийн төлбөр г.м. БОЭЗДС-ийн эдийн засгийн дансуудын дараалал нь ҮТС дэх эдийн засгийн дансуудын дарааллын ерөнхий бүтцийг мөрдлөг болгоно.

2.62 Эдийн засгийн дансуудын гол онцлог нь баланслуулах үзүүлэлтүүдийг хүснэгтээр үзүүлэх явдал юм. Энэ нь орох урсгал, гарах урсгалын хооронд балансалдаггүйтэй холбоотой. Баланслуулах үзүүлэлтүүд нь эдийн засгийн гүйцэтгэлийн хэмжигдэхүүн бөгөөд эдийн засгийн дансуудын дарааллыг холбож өгдөг. Баланслуулах үндсэн үзүүлэлтэд нэмэгдэл өртөг, үйл ажиллагааны ашиг, хадгаламж, цэвэр зээлжүүлэлт/өглөг зэрэг үзүүлэлтүүд орно. ДНБ, ҮНО зэрэг нийт эдийн засгийн үзүүлэлтийг баланслуулах үзүүлэлтүүд гэж үздэг.

2.63 Нэг чухал зүйл бол эдийн засгийн дансуудын доторх баланслуулах үзүүлэлтээр засварласан хорогдуулалтыг тооцох явдал юм. Хорогдуулалтыг ҮТС дэх “цэвэр” нөхцлөөр тооцсон баланслуулах үзүүлэлт (өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгийн хэрэглээг хассаны дараах дүн) болон байгалийн нөөц ашиглалтын зардлыг хассан үзүүлэлтээр засварлана. Хүснэгт 2.5-д эдийн засгийн дансуудын үндсэн баланслуулах

Page 56: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 23

үзүүлэлтүүдийг харуулав.

2.64 Эдийн засгийн дансуудын дараалал нь үйлдвэрлэлийн дансаар эхлэх бөгөөд энэ дансанд мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-ийн нийт үйлдвэрлэл, завсрын хэрэглээний дүнг тусгана. Үйлдвэрлэлийн дансны баланслуулах үзүүлэлт нь нийт үйлдвэрлэлээс засврын хэрэглээг хассан нэмэгдэл өртөг байна. Нийт эдийн засгийн түвшинд үйлдвэрлэлийн дансны энэхүү холбогдох үзүүлэлт нь ДНБ байна. Элэгдэл, хорогдуулалтаар засварласан цэвэр нэмэгдэл өртөг болон ДЦБ-ийг гаргахдаа нэмэгдэл өртөг, ДНБ-ээс үндсэн хөрөнгийн хэрэглээ, хорогдуулалтыг хасна.

Хүснэгт 2.5БОЭЗДС-ийн эдийн засгийн үндсэн дансууд

Үйлдвэрлэлийн дансҮндсэн бичилт Үйлдвэрлэл, завсрын хэрэглээ, үндсэн хөрөнгийн хэрэглээ, хорогдуулалтБаланслуулах үзүүлэлт Нийт нэмэгдэл өртөг, Дотоодын нийт бүтээгдэхүүн, Хорогдуулалтаар

засварласан цэвэр нэмэгдэл өртөг болон засварласан дотоодын цэвэр бүтээгдэхүүн

Орлогын хуваарилалт, ашиглалтын данс Үндсэн бичилт Ажиллагчдын цалин хөлс, Татвар, Татаас, Хүү, Түрээс, Эцсийн хэрэглээний

зардал, Үндсэн хөрөнгийн хэрэглээ, хорогдуулалтБалансжлуулах үзүүлэлт Хорогдуулалтаар засварласан үйл ажиллагааны цэвэр ашиг,

Хорогдуулалтаар засварласан үндэсний цэвэр орлого, Хорогдуулалтаар засварласан цэвэр хадгаламж

Хөрөнгийн дансҮндсэн бичилт Үйлдвэрлэгддэх болон үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн нэмэгдэл, хасагдалтБаланслуулах үзүүлэлт Цэвэр зээлжүүлэлт/ өглөг

Санхүүгийн дансҮндсэн бичилт Санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн ажил гүйлгээБаланслуулах үзүүлэлт Цэвэр зээлжүүлэлт/ өглөг

2.65 Дараагийн данс нь орлогын хуваарилалт, ашиглалтын дансууд юм. Энэ дансанд нэмэгдэл өртгийн, өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн орлогын эдийн засгийн нэгжүүдэд ажиллагчдын цалин, үйл ажиллагааны нийт ашиг,бусад орлого, төлбөр (татвар, татаас, хүү, газрын болон байгалийн бусад хөрөнгийн түрээс) зэрэг хэлбэрээр хуваарилагдаж байгаа хэмжээг харуулна. Эзэмшлийн орлогын (хүлээн авсан нийт орлогоос төлсөн нийт орлогыг хассан дүн) нийт дүн эцсийн хэрэглээний зардал болно. Орлогын дансны баланслуулах үзүүлэлт нь үйл ажиллагааны ашиг (нэмэгдэл өртгөөс ажиллагчдын цалин, татвар, татаасын зөрүүг хассан дүн) болон хадгаламж (эзэмшлийн орлогоос эцсийн хэрэглээг хассан дүн)-ийн дүн болно.

2.66 Үйлдвэрлэлийн дансанд хорогдуулалтыг үйл ажиллагааны цэвэр ашиг, цэвэр хадгаламжаас хасаж тооцно. Нийт эдийн засгийн түвшинд энэ дансны гол үзүүлэлт бол ҮНО, Үндэсний нийт хадгаламж байна.

2.67 Дараагийн данс нь хөрөнгийн данс болно. Хөрөнгийн данс нь үйлдвэрлэгдэх болон байгалийн хөрөнгийг олж авахад хадгаламжийг хэрхэн ашиглаж байгааг харуулна. Тиймээс энд байгалийн хөрөнгийн эзэмшил (нэмэгдэлт), хасагдалт хамрагдах бөгөөд гол төлөв суулгац, мал, амьтан зэрэг газар болон биологийн боловсруулсан нөөцийн ажил гүйлгээ байна. Хэрвээ хөрөнгийн зардал нийт хадгаламжийн дүнгээс бага байх бол тухайн улс гадаад оронд зээлдүүлж болох нөөцтэй байна гэсэн үг. Хэрвээ хөрөнгийн зардал хадгаламжийн дүнгээс их байх бол тухайн улс гадаад орноос зээлэх буюу өглөгтэй гэсэн үг. Иймд хөрөнгийн дансны баланслуулах үзүүлэлт нь цэвэр зээл/

Page 57: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ24

зээллэг байна.

2.68 Хамгийн сүүлийн данс нь санхүүгийн данс бөгөөд энэ дансанд зээлжүүлэлт, өглөгийн ажил гүйлгээг бүртгэнэ. Санхүүгийн данс нь санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн бүх ажил гүйлгээг (хадгаламж, зээл,хувьцаа, өөрийн хөрөнгө гэх мэт ) харуулна. Эдгээр ажил гүйлгээний баланс нь хөрөнгийн дансны баланслуулах үзүүлэлттэй адил цэвэр зээлжүүлэлт/өглөг байна.

2.69 Эдийн засгийн дансуудын дараалал нь тайлант хугацааны эхэн болон эцэс дэх бүх хөрөнгө, өр төлбөрийг бүртгэдэг бөгөөд тайлан тэнцлийг гаргаснаар иж бүрэн болно. Тайлан тэнцлийн баланслуулах үзүүлэлт нь цэвэр ашиг бөгөөд нийт хөрөнгийн дүнгээс нийт өр төлбөрийн дүнг хассантай тэнцүү байна.

2.70 Дансуудын дэс дарааллын талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт болон хорогдуулалтаар засварласан үзүүлэлтийг Бүлэг 6-д тайлбарласан. Хорогдуулалтын тухай тодорхойлолт, түүнийг хэмжих асуудлыг Бүлэг 5-д тусгасан.

2.3.5 Чиг үүргийн данс (Functional)

2.71 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-ийг байгаль орчинтой холбогдох ажил гүйлгээг тусад нь харуулахад ашиглах бөгөөд эдгээр ажил гүйлгээг тодрхойлоход нэмэлт үзүүлэлтүүд шаардлагатай. Учир нь салбарын болон бүтээгдэхүүний уламжлалт ангилалд байгаль орчны үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг онцлон харуулдаггүй.

2.72 Иймд юуны өмнө эдийн засгийн нэгжийн үйл ажиллагаа болон бараа, үйлчилгээ нь байгаль орчны зорилго (тэдний үндсэн зорилго нь байгаль орчны дарамтыг бууруулах, хөнгөвчлөх, эсвэл байгалийн нөөцийн илүү үр ашигтай ашиглалтыг бий болгох гм) агуулж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Дараа нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ болон эдийн засгийн дансууд дахь байгаль орчны үйл ажиллагаа, байгаль орчны бараа, үйлчилгээтэй холбогдох ажил гүйлгээг тодорхойлох зорилгоор холбогдох мэдээллийг дахин бүрдүүлнэ.

2.73 Байгаль орчны үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийг тодорхойлсноор байгаль орчны асуудалд холбогдох эдийн засгийн үйл ажиллагааны мэдээлэл бий болно. Гол урсгалууд бол байгаль орчны бараа, үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах зардал, нөөцийн менежмент, түүнчлэн байгаль орчны татвар, татаас болно.

2.74 Чиг үүргийн дансыг байгуулах, түүнтэй холбогдох мэдээллийг Бүлэг 4-т дэлгэрэнгүй авч үзсэн.

2.3.6 Ажил эрхлэлт, хүн ам зүй, нийгмийн үзүүлэлтүүд

2.75 Байгаль орчин, эдийн засгийн мэдээллийг ажил эрхлэлт, хүн амын тооцоо, хүн ам зүйн задаргаа бүхий мэдээлэл (нас, өрхийн орлогын түвшин, материаллаг сайн сайхан байдалтай холбогдох өрхийн үзүүлэлтүүд), эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үзүүлэлтүүдтэй холбосноор дансны ач холбогдлыг улам нэмэгдүүлж болно.

2.76 Үүний тодорхой жишээнд ажил эрхлэлтийн үзүүлэлтийг байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлтэй нэгтгэх, өрхийн нийгэм, эдийн засгийн бүлэглэлтийг ус, эрчим хүчний ашиглалт, байгалийн нөөцийн хүртээмжийн мэдээлэлтэй холбох, тодорхой бүс нутгийн эрүүл мэндийн мэдээллийг агаар дахь ялгаруулалтын мэдээлэлтэй холбох асуудал багтана.

Page 58: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 25

2.77 6.2 дахь Хэсэгт Ерөнхий хүрээний хамрах хүрээнд дээрх төрлийн мэдээллийг ашиглах талаар тусгасан бол БОЭЗДС-ийн Өргөжилт, нэвтрэлт баримт бичигт БОЭЗДС-ийн мэдээллийг ажил эрхлэлт, хүн ам зүйн болон нийгмийн үзүүлэлтүүдтэй хэрхэн холбох арга техник, судалгаа, шинжилгээний талаар тусгасан.

2.4 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг уялдуулах

2.78 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг уялдуулсан тохирох хэлбэрээр харуулах нь БОЭЗДС-ийн хамгийн гол онцлог болно. Энэхүү онцлог нь ус, эрчим хүч, агаар дахь ялгаруулалт зэрэг тодорхой сэдэв үзүүлэлтүүдийг өөр холбогдох үзүүлэлтүүдтэй харьцуулах, түүнчлэн өөр үзүүлэлтүүдийг тооцох боломжийг олгоно.

2.79 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлтүүдийг нэгтгэсэн дансны бүтэц нь дансны нийтлэг бүтэц, зарчмын дагуу илэрхийлэгдсэн үзүүлэлтүүдийг нэг дор харуулах боломжийг олгоно. Өөр өөр хэмжих нэгжээр илэрхийлсэн мэдээллийг агуулж байгаа учир энэхүү нэгтгэсэн хэлбэрийг “холимог” гэж үздэг. Хэдийгээр хэмжих нэгжүүд нь ийнхүү өөр хэдий ч мэдээллийн багцыг нийтлэг ангилал, тодорхойлолтын дагуу харуулах тул энэ хүснэгт нь биет болон мөнгөн дүнгээрх үзүүлэлтүүдийн нэгтгэлийг тайлбарлаж чадах юм.

2.80 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлтүүдийг нэгтгэх гол цөм нь ҮТС-ийн эдийн засгийн ажил гүйлгээтэй нийцэх биет хэмжээний урсгалыг бүртгэх явдал юм. Энэхүү холбоос нь байгаль орчны дарамтын эдийн засгийн үр өгөөжтэй, эсвэл байгаль орчны өгөөжийн эдийн засгийн өртөгтэй харьцуулсныг харуулна. Холбоосыг зөвхөн үндэсний түвшинд бус илүү нарийвчилсан түвшинд, жишээлбэл, бүсийн түвшин, эсвэл салбаруудын түвшинд гаргаж болно. Мөн байгалийн нөөцийн олборлолт, тодорхой нэг материалын бохирдолтой холбоотой урсгалыг судлахын тулд дээрх холбоосыг хийж болно.

2.81 Судлаачдын илүү сонирхдог биет хэмжээгээр илэрхийлсэн үзүүлэлт, эдийн засагчдад илүү танил мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлт хоёрыг нэгтгэн харуулах хүснэгт нь байгаль орчны талаарх уг хоёр үзүүлэлтийг хооронд нь холбосон гүүр нь болно.

2.82 Нэгтгэлийг тухайн улсын байгаль орчны нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлаас хамаарч хязгаарлагдмал түвшинд хийж болох бөгөөд бүх үзүүлэлтийг хамруулах шаардлагагүй.

2.83 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлтүүдийн уялдуулсан нэгтгэл нь эдийн засгийн аль хэсэг нь тодорхой үзүүлэлтэд хамгийн их хамаарч байгааг болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь үзүүлэлтүүдийн хувьсалд хэрхэн нөлөөлж байгааг харуулах дүн шинжилгээний хүрээ болно. Цаашилбал, уг данс нь хоорондоо уялдаа бүхий эдийн засаг, байгаль орчны мэдээллээр хангах учир эдийн засаг, байгаль орчны хоорондын уялдаа нөхцлийг судлан шинжлэх боломж олгоно.

2.84 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийн уялдуулсан багцыг байгаль орчин-эдийн засгийн загвар боловсруулахад шууд ашиглана.

2.85 Биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийн уялдуулсан нэгтгэлийн янз бүрийн хэлбэр байж болох ч стандарт хэлбэр гэж байхгүй. Нэгтгэл хүснэгтийн бүтэц нь мэдээллийн боломжоос шалтгаална.

Page 59: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ26

2.86 Стандарт бүтэц байхгүй учир биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг нэгтгэх, зэрэгцүүлэх нь БОЭЗДС-ийн үндсэн зарчим юм. Энэ хэсэгт биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг уялдуулах талаар ерөнхий танилцуулна. Харин Бүлэг 6-д эрчим хүч, ус зэрэг тодорхой сэдвээр жишээ болгож нэгтгэл хүснэгтүүдийг авч үзсэн. Харин салбар хоорондын тэнцэл, эдийн засгийн дансуудын бүтцийг хамруулсан илүү дэлгэрэнгүй хүснэгтүүдийг загасны нөөц, ус, эрчим хүч зэрэг сэдвүүдээр жишээ болгож БОЭЗДС-ийн Өргөжилт, нэвтрэлт гэсэн баримт бичигт тусгасан.

2.5 Урсгал, нөөцийг бүртгэх 2.5.1 Танилцуулга

2.87 Нөөц, ашиглалтын хүснэгт, хөрөнгийн данс, эдийн засгийн дансууд, чиг үүргийн дансыг байгуулах, хүн ам зүй, ажил эрхлэлтийн мэдээлэлтэй уялдуулах нь биет хэмжээ, мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, урсгалын талаарх ойлголтод суурилна. Энэ хэсэгт биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц, урсгалыг бүртгэх ерөнхий хүрээг танилцуулна.

2.5.2 УрсгалБиет урсгал

2.88 Биет урсгал нь материал, ус, эрчим хүчний өөрчлөлт хөдөлгөөн, ашиглалттай холбогдоно. Өмнөх хэсэгт дурьдсанчлан байгалийн нөөц, бүтээгдэхүүн, үлдэгдэл гэсэн биет хэмжээний 3 урсгал байдаг. Эдгээр бүх урсгалыг 3.2 дахь хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан.

2.89 Байгалийн орц нь эдийн засгийн үйлдвэрлэлийн үйл явцад оролцож байгаль дахь өөрийн байршлаа өөрчилж байдаг, эсвэл үйлдвэрлэлд шууд ашиглагддаг биет орцууд юм. Энэ нь (1) ашигт малтмал, эрчим хүчний нөөц, ойн нөөц зэрэг байгалийн нөөц, (2) эдийн засгийн үйл ажиллагааны дүнд гаргаж авсан нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний орц, (3) хөрснөөс авдаг орц (хөрсний тэжээл) болон агаараас авдаг орц (хүчилтөрөгч) юм.

2.90 Байгалийн зарим нөөцийг олборлох үед олборлож авсан бүх нөөц эдийн засагт үлддэггүй. Жишээ нь, загас агнах үйл ажиллагааны үед гэхэд л загас хаягдах тохиолдол гардаг, түүнчлэн мод бэлтгэх үед мөн л огтлогдсон цавчдас гардаг. Эдийн засагт ашиглагдаагүй дээр дурдсантай адил үлдсэн олборлолтыг байгальдаа буцдаг гэж үзэн энэ урсгалыг байгалийн нөөцийн үлдэгдэл гэнэ.

2.91 Эдийн засаг дахь үйлдвэрлэлийн үйл явцын дүнд бий болсон бараа, үйлчилгээг бүтээгдэхүүн гэнэ. Эдгээрийг ҮТС дэх бүтээгдэхүүний тодорхойлолттой нийцүүлж тодорхойлно. Ерөнхийдөө, бүтээгдэхүүн нь эдийн засгийн хоёр нэгжийн хоорондох мөнгөн ажил гүйлгээгээр баталгааждаг. Жишээ нь, машин үйлдвэрлэгч, машин худалдан авагчийн хооронд машины борлуулалт хийгдэнэ. Эдийн засгийн нэгжүүдийн хоорондох бүтээгдэхүүний урсгалыг бүртгэх бөгөөд тухайн нэгжийн дотоод үйл ажиллагааны урсгалыг бүртгэхгүй. Шинжилгээний зорилгоос шалтгаалан дотоод урсгалыг бүртгэх хэрэгтэй болдог. Тухайлбал, эрчим хүчний урсгалын шинжилгээнд аж ахуй нэгжийн өөрийн хатуу хог хаягдлыг шатааж эрчим хүчний үүсгүүрт ашигласныг бүртгэх нь чухал юм.

2.92 Үлдэгдэл гэдэг нь аж ахуйн нэгж болон өрхийн аж ахуйн үйлдвэрлэл, хэрэглээ,

Page 60: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 27

хуримтлалын үйл ажиллагааны дүнд хаягдсан, ялгаруулсан хатуу, шингэн, хийн материал болон эрчим хүчний урсгал юм. Үлдэгдэл нь байгаль орчин дахь хаягдсан, ялгарсан нөөцийн урсгал (агаар дахь ялгаруулалт) байж болох ч, мөн эдийн засаг доторх урсгал (хатуу хог хаягдал нь хаягдал цуглуулах системийн нэг хэсэг) байж болно.

2.93 Биет урсгалыг эрчим хүч, ус, материал гэсэн 3 төрөлд хуваадаг. Материалыг материалын төрөл, эсвэл материалын тусгайлсан бүлгээр нь шинжилдэг, жишээ нь, хатуу хог хаягдал, нүүрстөрөгчийн ялгаруулалт гэх мэт. Эдгээр гурван төрөл нь өөр хоорондоо ялгаатай ч бие биетэйгээ холбогдох дэд систем юм. Жишээ нь, нүүрс, газрын тосны шинжилгээ нь эрчим хүчний агууламж, материалын хэмжээ, багтаамжид чиглэгддэг. Тиймээс дэд систем бүр хоорондоо холбоотой. Энэ талаар Бүлэг 3-т дэлгэрэнгүй тайлбарлана.

2.94 Биет урсгалыг хөрөнгийн дансанд мөн бүртгэх бөгөөд тайлант хугацаанд хөрөнгийн нөөцөд гарсан өөрчлөлтийг харуулна. Энд байгалийн нөөц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн урсгал хамрагдах ба бусад биет урсгалыг мөн хөрөнгийн дансанд бүртгэж болно. Жишээ нь, нуурын ус ширгэх, нуурын усанд тунадас буух зэрэг нь нуурын усны нөөцийг өөрчлөх бөгөөд энэ хэмжээгээр хөрөнгийн дансанд тусгагдана. Байгалийн эдгээр процессыг байгаль орчин хоорондын урсгал гэж үзэх тул НАХ-ийн хүрээнд авч үзэхгүй.

2.95 Байгалийн хөрөнгийн биет урсгалын нэг чухал урсгал бол хорогдуулалт юм. Хорогдуулалт нь байгалийн нөөцийг олборлох, гаргаж авах зэрэг эдийн засгийн үйл ажиллагаагаар бий болох байгалийн нөөцийн ашиглалттай холбоотой. Хорогдуулалтын урсгалын тооцоонд тухайн байгалийн нөөцийн үл сэргээгдэх (ашигт малтмал, эрчим хүчний нөөц) болон сэргээгдэх (ой мод, далайн нөөц) нөхцлийг авч үзнэ. Үл сэргээгдэх нөөцийн хувьд хорогдуулалтын биет урсгал нь олборлосон нөөцийн тоо хэмжээтэй шууд холбогдоно. Харин сэргээгдэх нөөцийн хувьд цаг хугацааны турш сэргээгдэх байгалийн нөөцийн багтаамжийг анхааран авч үзэх хэрэгтэй. Хорогдуулалтын тооцооны талаар Бүлэг 5-д дэлгэрэнгүй авч үзнэ.Мөнгөн дүнгээр илэрхийлсэн урсгал

2.96 Мөнгөн урсгалын бүртгэл нь ҮТС-ийн эдийн засгийн урсгалын тодорхойлолттой бүрэн нийцнэ. ҮТС-д ажил гүйлгээ болон бусад урсгал гэсэн эдийн засгийн урсгалын үндсэн хоёр хэлбэрийг тодорхойлсон. Ажил гүйлгээ нь харилцан гэрээний дагуу эдийн засгийн нэгжүүд хоорондын харилцан үйлдэл болох эдийн засгийн урсгал юм. Жишээ нь: модон бүтээгдэхүүний борлуулалт, байгаль орчныг хамгаалах үйлчилгээний худалдан авалт гэх мэт. Бусад урсгал нь ажил гүйлгээний үр дүнд бий болоогүй хөрөнгө, өр төлбөрийн өөрчлөлттэй холбоотой. Жишээ нь, хөрөнгийн шинэ нээлт, байгалийн гамшгаас үүдэлтэй хөрөнгийн алдагдал, эсвэл хөрөнгө, өр төлбөр дэх үнийн өөрчлөлтийн нөлөө гэх мэт.

2.97 Зарим ажил гүйлгээ нь эдийн засгийн нэгжүүдийн хоорондох бүтээгдэхүүний солилцоотой холбоотой. Бүтээгдэхүүн нь завсрын болон эцсийн хэрэглээний зорилгоор зах зээлд худалдаалагддаг, эсвэл эдийн засгийн нэгжүүдийн өөрсдийн эцсийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэгддэг, эсвэл зах зээлд борлуулагдахгүй, Засгийн газрын үйлдвэрлэсэн үйлчилгээ байж болно. Зах зээлд борлуулагдахгүй бүтээгдэхүүнийг зах зээлийн бус бүтээгдэхүүн гэж нэрлэнэ.

2.98 Бүтээгдэхүүний урсгалыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-д бүртгэнэ. Мөнгөн урсгалыг тодорхой үнэлгээ, бүртгэлийн зарчмын дагуу эдийн засгийн

Page 61: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ28

дараалсан дансууд болох хөрөнгийн болон бусад дансанд бүртгэдэг. Эдгээр зарчмыг Хэсэг 2.6-т илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

2.5.3 НөөцБиет хэмжээгээр илэрхийлсэн нөөц

2.99 Биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц нь тайлант хугацаан дахь хөрөнгийн нийт тоо, хэмжээг илэрхийлнэ. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний хамрах хүрээнд хэмжигдэхүүн нь байгалийн хөрөнгийн биет нөөцийг бүртгэхэд чиглэнэ. Жишээ нь, нүүрсний хэмжээ, тонн; ойн хэмжээ, куб метр; газар, га гэх мэт.

2.100 Байгалийн хөрөнгө нь ашигт малтмал, эрчим хүчний нөөц, газар, хөрсний нөөц, ойн нөөц, далайн нөөц, биологийн бусад нөөц болон усны нөөцөөс бүрдэнэ. Эдгээр хөрөнгийг ой модон дахь нүүрстөрөгч, хөрсний тэжээл гэх мэт бүрэлдэхүүн элементээр нь бус, харин тэдгээрийн материалын агууламж/ багтаамжаар нь тодорхойлно.

2.101 Биологийн зарим нөөц (ойн нөөц, далайн нөөц, биологийн бусад нөөц)-ийг үйлдвэрлэлийн үйл явцын дүнд боловсруулна (мод тарих, загас үржүүлэх гм). Иймд байгалийн нөөц болон боловсруулсан байгалийн нөөцийн хооронд ялгаа гарна. Байгалийн нөөцөд байгалийн биологийн бүх нөөц (ойн болон далайн нөөц), эрчим хүч, ашигт малтмалын нөөц, хөрсний нөөц болон усны нөөц багтана. Боловсруулсан биологийн нөөц болон газар энэ хүрээнд хамрагдахгүй. Байгалийн нөөц болон боловсруулсан байгалийн нөөцийн ялгааг 5.2 дахь Хэсэгт авч үзнэ.

2.102 Далайн усны хэмжээг усны нөөцийн хүрээнд авч үзэхгүй. Учир нь усны нөөцийг шинжилгээний зорилгоор авч үзэхэд хэтэрхий том агуулгатай. Ийнхүү далайн усыг хамруулахгүй байгаа нь далайн нөөц, далай дахь ашигт малтмал, эрчим хүчний нөөц зэрэг далайтай холбоотой хөрөнгийг хэмжих явдлыг хязгаарлана гэсэн үг биш юм.

2.103 Зарчим ёсоор байгалийн хөрөнгө бүрийн хувьд хэмжилтийн хамрах хүрээ нь хүний амьдралд үр өгөөж өгдөг бүх нөөцийг хамруулдаг. Практикт хэмжилтийн хил хязгаарыг байгалийн хөрөнгө бүрийн хувьд тодорхойлох бөгөөд байгалийн хөрөнгийг биет хэмжээгээр тооцох арга зүйг Бүлэг 5-д авч үзнэ.

Мөнгөн дүнгээр илэрхийлсэн нөөц

2.104 Нөөцийг мөнгөн дүнгээр тайлант хугацааны турш дахь байгалийн хөрөнгө бүрийн нийт үнийн дүн, түүний өөрчлөлтийг хэмжихэнэ. БОЭЗДС дэх байгалийн хөрөнгийн үнэлгээ нь байгалийн хөрөнгийн эдийн засгийн эзэмшигчдэд хуримтлагдсан үр ашгийг тооцоход чиглэгдэнэ. Байгалийн хөрөнгийг мөнгөн дүнгээр илэрхийлэх зарчим нь ҮТС-ийн эдийн засгийн хөрөнгийн үнэлгээтэй адил байна.

2.105 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний хувьд нийт мөнгөн дүн нь одоо болон ирээдүй үеийнхэнд хуримтлагдах үр өгөөж бүгд биш тул энэ нь байгалийн хөрөнгийн нийгмийн үнэлгээнд хамаарна. Байгалийн хөрөнгөөс олох үр өгөөжийн мөнгөн дүнгийн талаар БОЭЗДС-ийн Экосистемийн туршилтын дансанд дэлгэрэнгүй авч үзнэ.

2.106 Байгалийн нөөцийг биет хэмжээгээр илэрхийлэх ойлголтын хүрээнд байгалийн нөөц нь хүний амьдралд үр өгөөж өгч байгаагаар хэмжигдэх учир зарим нөөц нь эдийн засгийн хувьд тэг үнэлгээтэй байж болно. Жишээ нь, улс орны нийт газар нутаг нь

Page 62: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 29

газар ашиглалт, газрын гадаргуугийн өөрчлөлтийг шинжлэхэд ашиглагддаг хэдий ч мөнгөн дүнгээр зарим газар нь тэг үнэлгээтэй гэж тооцогдож болно.

2.107 ҮТС-ийн дагуу хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн үнэлгээг ашиглана. Гэсэн хэдий ч байгалийн дийлэнх хөрөнгийн хувьд байгалийн байдлаараа хөрөнгийг худалдах, худалдан авах зах зээл харьцангуй бага байдаг тул хөрөнгийн эдийн засгийн үнэлгээг хийх нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Хэрвээ хөрөнгийн зах зээлийн үнэ байхгүй бол зах зээлийн үнийг тооцох хэд хэдэн арга зүй байх боломжтой. Энэ тохиолдолд хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол “Өнөөгийн цэвэр өртгийн” арга юм. Энэ аргаар байгалийн хөрөнгийн эдийн засгийн хүлээгдэж байгаа үр өгөөжийг тооцох (жишээлбэл, ашигт малтмалыг борлуулснаар орж ирэх орлого) бөгөөд ирээдүйн хүлээгдэж байгаа орлогыг өнөөгийн дүнд бууруулж авч үздэг. Энэ аргын талаар Бүлэг 5-д авч үзнэ.

2.6 Эдийн засгийн нэгж2.6.1 Танилцуулга

2.108 Байгалийн хөрөнгийн нөөц, урсгалыг тодорхойлох асуудлаас гадна эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан үйлдлийн хамгийн гол бүрэлдэхүүн болох эдийн засгийн нэгжүүдийг тодорхойлох явдал юм.

2.109 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд хамаарах эдийн засгийн нэгжүүд нь бие биедээ харилцан нөлөөлдөг, бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалыг зарцуулах, бий болгох шийдвэр гаргах чадвартай байх гэж тодорхойлдог. Эдгээр нэгжүүдийг шинжилгээний зорилгоос хамааруулан ангилна. Энэ хэсэгт байгаль орчны хүрээний “эдийн засгийн нэгж” болон “статистикийн зорилгоорх нэгж”-ийн тодорхойлолтыг хоёуланг нь авч үзнэ. Байгаль орчны хүрээний эдийн засгийн нэгж болон нэгжийн жишээ нь голын сав газар, ашигт малтмалын нөөцийг холбоотой авч үзнэ.

2.6.2 Эдийн засгийн сектор

2.110 Эдийн засгийн нэгжийг тодорхойлохдоо юуны өмнө эдийн засгийн нэгжийн зорилго, чиглэл болон төлөв байдлыг авч үзнэ. Эдийн засгийн нэгж нь хөрөнгө эзэмшиж, захиран зарцуулж тодорхой үүрэг хариуцлага хүлээх, бусад нэгжүүдтэй ажил гүйлгээ хийх чадвартай, түүнчлэн эдийн засгийн бусад үйл ажиллагаа явуулдаг нэгж байна. Эдгээр нь өрхийн аж ахуй, эсвэл хууль ёсны нэгжүүд эсвэл нийгмийн нэгж (корпораци гм) байж болно. Эдийн засгийн нэгжүүдийн бүлэг нь эдийн засгийн секторт тодорхойлсноор зорилго, чиглэл болон төлөв байдлаараа адил төстэй байна.

2.111 ҮТС-ийн дагуу эдийн засгийн сектор нь өрхийн аж ахуй, санхүүгийн бус байгууллага, санхүүгийн байгууллага, Төрийн удирдлагын байгууллага болон өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага гэсэн 5 төрөлтэй байна. Хэдийгээр ҮТС-ийн хүрээнд ач холбогдолтой ч, БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус байгууллагын ялгааг авч үзэх нь ач холбогдолгүй тул эдгээрийг нэг сектор болгон Корпораци гэж авч үздэг. ҮТС 2008-ын Бүлэг 4-т эдийн засгийн ялгаатай секторуудыг дэлгэрэнгүй авч үзсэн.

2.112 Эдийн засгийн секторыг нь байгалийн хөрөнгийн өмчлөх эрх (ашигт малтмал,

Page 63: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ30

эрчим хүчний нөөцийн эзэмшлийн талаар Бүлэг 5-т онцлон авч үзнэ) болон эдийн засгийн дансуудыг байгуулахад голлон ашиглана. Эдийн засгийн дансууд нь эдийн засгийн нэгжүүд хоорондын ажил гүйлгээг (байгалийн хөрөнгийн түрээсийн төлбөр) бүртгэх бөгөөд эдийн засгийн секторын анализ хийхэд хэрэгцээтэй мэдээлэл нь болдог.

2.113 Ажил гүйлгээ болон урсгалын бүрэн хэмжээний бүртгэл нь гадаад эдийн засгаас орж байгаа болон гадаад эдийн засагт гарч байгаа, түүнчлэн гадаадын байгууллагаас орж байгаа, гадаадын байгууллагад гарч байгаа урсгалыг авч үзнэ. шаарддаг. Онолоор бол гадаад эдийн засаг нь мөн дээр дурдсан секторын 5 төрлөөс бүрдэнэ. Энд данс байгуулах ажлыг хөнгөвчлөх үүднээс гадаад эдийн засгийг эдийн засгийн бие даасан нэг сектор болгон авч үздэг.

2.6.3 Үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллага, салбар

2.114 Үйлдвэрийн газар нь эдийн засгийн нэгжийн хэсэг бөгөөд бараа, үйлчилгээг үйлдвэрлэгч нэгж юм. Үйлдвэрийн газар нь нэг болон түүнээс дээш тооны аж ахуйн нэгж, байгууллагаас бүрдэж болох бөгөөд тухайн улсын нутаг дэвсгэрт хэд хэдэн газар байрлаж болно. Аж ахуйн нэгж нь тусдаа байрлах үйлдвэрийн газар, эсвэл үйлдвэрийн газрын нэг салбар бөгөөд бие даасан бүтээмж бүхий үйл ажиллагаа, эсвэл нэмэгдэл өртгийн ихэнх хувийг үйлдвэрлэх бүтээмж бүхий үйл ажиллагаа явуулдаг нэгж байна.

2.115 Үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн үйлдвэрлэдэг бараа, үйлчилгээг тодорхойлох боломж нь НАХ-ийн цөм хэсэгт байдаг. Нэгжүүдийг үйл ажиллагааны ижил чиглэлээр нь, эсвэл бараа, үйлчилгээний төстэй шинж чанараар нь бүлэглэн нэгтгэсэн түвшинд шинжилгээг хийж болно.

2.116 Бүтээмж бүхий ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын бүлэглэлтийг салбар гэж үздэг. Салбарыг ерөнхийдөө ХАА, уул уурхай, аж үйлдвэр, барилга, үйлчилгээ гэж ангилна. Салбар нь ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудаас бүрдэнэ. Практикт дийлэнх аж ахуйн нэгж, байгууллага нь олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэдий ч тэднийг салбараар ангилахын тулд үндсэн үйл ажиллагааны чиглэлийг нь баримтална.

2.117 Биет болон мөнгөн дүнгээр илэрхийлэх хоёр нөхцөлд аль алинд нь аж ахуйн нэгж, байгууллагын дотоод үйл ажиллагааг “өөрийн хэрэгцээнд зориулсан” үйл ажиллагаа гэж үздэг. ҮТС-д “өөрийн хэрэгцээнд зориулсан” үйл ажиллагаа нь эдийн засгийн нэгжийн эцсийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтын зориулалтаар явуулж байгаа үйл ажиллагааг багтаан авч үздэг. Уг үйл ажиллагаанд өрхийн аж ахуй холбогддог. Өрхийн өөрийн хэрэглээнд зориулан байгалийн нөөцийг ашиглах үйл ажиллагаа (түлшний мод, усаа авах гм) болон байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагаа (гэртээ нарны эрчим хүчийг ашиглах панель суурилуулах гм) аль аль нь БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд хамрагдана.

2.118 ҮТС-д туслах үйл ажиллагаа гэж нэрлэгдэх үйлдвэрийн газрын дотоод дахь зарим өөрт зориулсан үйлдвэрлэлийг бүртгэх талаар тусгагдсан. Гэвч үүнийг үйл ажиллагааны тусгай багцаар хязгаарласан6. БОЭЗДС-ийн зарим зорилгоор аж ахуйннэгжийн хоёр дахь үйл ажиллагаа, түүнчлэн бусад нэгжид борлуулахгүй, зөвхөн өөрийн дотоод хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйл ажиллагааг нь

6 ҮТС 2008, 5.35- 5.45 дахь параграфыг үзэх

Page 64: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 31

тогтоох шаардлага гардаг.

2.119 Түүнчлэн чиг үүргийн дансыг байгуулахад аж ахуйн нэгжийн байгаль орчны зорилгоор явуулсан хоёр дахь болон бусад үйл ажиллагааг тогтоох шаардлагатай. Ийм үйл ажиллагааны жишээнд хог хаягдлыг шатаах, цахилгаан үйлдвэрлэхээр био түлшийг ашиглах гэх мэтийн үйл ажиллагаа багтана. Байгаль орчны үйл ажиллагаа нь чиг үүргийн, байгаль орчны бараа, үйлчилгээний дансыг байгуулахад БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь үйл ажиллагааны чиглэлүүдийг тогтоосон. Энэ данс нь холбогдох орцын өртгийн мэдээллийг ашиглан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх бөгөөд бараа, үйлчилгээний завсрын хэрэглээ, ажиллагчдын цалин зэрэг мэдээллийг ашиглана.

2.120 Зарим нэг нөхцөл байдалд аж ахуйн нэгж доторх үйл ажиллагааг бүртгэхдээ ҮТС-ийг бодвол арай илүү өргөн хүрээг хамарч болох ч өөрийн эцсийн хэрэглээнд зориулсан хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааны хамрах хүрээ нь ҮТС-ийнхтэй ижил байна.

2.6.4 Эдийн засгийн нэгжийн газарзүйн хил хязгаар

2.121 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний гол онцлог нь үндэсний түвшинд эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоог тогтоохыг зорьдог. Эдийн засгийн хүрээг тодорхойлдог газарзүйн хил хязгаарыг эдийн засгийн нутаг дэвсгэрийн ойлголтод тулгуурлан тогтооно. Эдийн засгийн нутаг дэвсгэр нь Засгийн газрын хяналтан доорхи нутаг дэвсгэр юм. Энд арал, агаарын орон зай, гадаад орон дахь эзэмшлийн далай, нутаг дэвсгэр7 зэргийг багтаасан тухайн орны газар нутаг багтана. Эдийн засгийн нутаг дэвсгэрт тухайн орон дахь бусад орны эзэмшлийн нутаг дэвсгэр багтахгүй.

2.122 Үндэсний эдийн засаг нь эдийн засгийн нутаг дэвсгэрийн харъяат эдийн засгийн бүх нэгжүүдээс бүрдэх бөгөөд өөрөөр хэлбэл, тухайн нэгжийн эдийн засгийн зонхилох сонирхол нь тухайн эдийн засгийн нутаг дэвсгэрт байна гэсэн үг. Ерөнхийдөө харъяат болон тухайн орны газарзүйн нутаг дэвсгэрт оршдог нэгжүүдийн хооронд томоохон зөрүү байдаг. Энд үндсэн 3 онцлог бий:

а) Тухайн оронд нэгээс доош жил үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа нэгжүүд, жишээлбэл, барилгын компани, тусламжийн байгууллага г.м. Эдгээр нэгжүүдийг тэдний эх орных нь харъяатаар тооцно.

б) Үндэсний нутаг дэвсгэрийн гадна үйл ажиллагаа явуулдаг харъяат нэгжүүд, жишээ нь, усан онгоц, агаарын онгоц үйлдвэрлэх, олон улсын болон бусад орны эзэмшил далайд загас агнах үйл ажиллагаа явуулдаг нэгжүүд г.м. Энэ тохиолдолд хэдийгээр эдгээр нэгжүүд нь өөр оронд үйл ажиллагаа явуулж байгаа ч өөрийнх нь орны харъяатаар тооцно.

в) Нутаг дэвсгэрийн харъяат нэгжүүд өөр оронд ажиллах, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр түр хугацаагаар байж болно. Эдгээр нэгжийн хэрэглээг харъяатын гадаад орон дахь хэрэглээ гэж үзнэ. Хэрэглээг нь тухайн нэгжийн харъяалагддаг орны импортоор бүртгэх ба харин зорчсон улсынх нь экспорт гэж тооцно8.

7 Нутаг дэвсгэрийн бүсэд элчин сайдын яам, консулын газар, цэргийн бааз, олон улсын байгууллагын үйл ажиллагаа орно.

8 Өрх, хувь хүмүүсийг тусгайлан тусгах талаархи мэдээллийг ҮТС 2008-ийн параграф 26.37-26.39-өөс үзнэ үү.

Page 65: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ32

2.123 Эдийн засгийн газарзүйн хүрээ нь ҮТС-д тодорхойлсон эдийн засгийн хүрээтэй нийцэх тул биет болон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх урсгалууд хооронд тэнцүү байна. Гэсэн хэдий ч энэхүү газарзүйн хил хязгаар нь байгаль орчны тодорхой нэг статистикт (агаарт ялгарч байгаа хаягдал, эрчим хүчний статистик гм) хэрэглэгддэг хил хязгаараас өөр байна. Эдгээр статистик нь данс байгуулахад шаардагдах мэдээллийн эх үүсвэр болох үед газарзүйн хамрах хүрээний ялгааг арилгах засварлалтыг хийх хэрэгтэй.

2.124 Дэд бүсийн түвшинд байгаль орчин, эдийн засгийн дансны тусгайлсан асуудлаар данс байгуулах нь тохиромжтой. Жишээ нь, голын сав газрын мэдээллийг ашиглан усны нөөцийн менежментийн асуудлыг бүртгэх г.м. Газарзүйн нутаг дэвсгэрийн хүрээнд биет хэмжээний мэдээлэл гарах боломжтой ч харин үүнд холбогдох эдийн засгийн мэдээлэл гаргах боломжгүй байж болно.

2.6.5 Статистик нэгж

2.125 Улс орны мэдээллийн бүтцээс шалтгаалан эдийн засгийн нэгжийн хэлбэр бүрээр, ялангуяа үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжийн хувьд эдийн засгийн мэдээлэл гаргах боломжтой. Тиймээс эдийн засгийн нэгж, статистик нэгж хоёр хоорондоо нийцнэ.

2.126 Биет хэмжээгээр байгуулсан НАХ-д салбарууд, өрх, гадаад эдийн засгийг төлөөлөх байгаль орчны нэмэлт баганыг нэмдэг. Гэвч Ерөнхий хүрээнд байгаль орчныг эдийн засгийн нэгжүүдийн адил нэгжүүдийг нэмэлт хэлбэрээр авч үзэхгүй. Үүний оронд, байгаль орчинг эдийн засаг дахь байгалийн орцын нийлүүлэлт, эдийн засгийн нэгжийн үйл ажиллагаагаар эдийн засгаас бий болох үлдэгдлийн орлоготой хамаатуулан авч үздэг.

2.127 Байгаль орчны мэдээлэл, ялангуяа байгалийн хөрөнгөтэй холбоотой мэдээлэл цуглуулах явцад тохиромжит статистик нэгж шаардлагатай. Зарим тохиолдолд байгаль орчны статистик нэгж болон холбогдох эдийн засгийн нэгжийг зэрэгцүүлж болох ч заавал ингэх шаардлагагүй.

2.7 Дансны дүрэм, зарчим2.7.1 Танилцуулга

2.128 Данс байгуулахдаа дансны багц дүрэм, зарчмыг баримтлах шаардлагатай. Эдгээр дүрэм, зарчим байхгүй бол холбогдох ажил гүйлгээ, урсгалууд янз бүрийн суурьтайгаар, янз бүрийн хугацаанд, янз бүрийн үнээр бүртгэгдэх болно. Ингэснээр эдгээрийг дансанд бичих, хооронд нь уялдуулахад хүндрэл үүсч, холбогдох мэдээлэл ач холбогдолгүй болно.

2.129 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь ҮТС дэх данс байгуулах дүрэм, зарчмыг мөрдөнө. Энэ хэсэгт голлон холбогдох дүрэм, зарчмыг танилцуулна. Харин ҮТС 2008-ын 3-р Бүлэгт илүү дэлгэрэнгүй тайлбаласан болно.

2.7.2 Бүртгэлийн зарчимДансны давхар болон дөрвөлсөн бичилт

2.130 Дансны гол онцлог нь ялгаатай эдийн засгийн нэгжүүд хооронд гарсан ажил гүйлгээг бүртгэх логик дэс дараалал болно.

Page 66: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 33

2.131 Эдийн засгийн нэг нэгжийн хувьд хөндлөн, давхар бичилтийн дансны зарчим мөрдөгдөнө. Энэ нь ажил гүйлгээ бүрт хоёр бичилт гарна гэсэн үг юм. Энд үйлдвэрлэл, хэрэглээ, хөрөнгө оруулалт, өмчийн орлогын бичилт байх ба санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн өсөлт, бууралтыг харуулах холбогдох бичилтүүд хийгдэнэ.

2.132 Жишээлбэл, нэг өрх загас худалдан авахад тухайн өрхийн хэрэглээ нэмэгдэж, харин бэлэн мөнгөний хэмжээ нь буурна.

2.133 Зөвхөн нэг нэгжийн бус эдийн засаг дахь бүх нэгжийн ажил гүйлгээг бүртгэх учир дансны давхар бичилтийн зарчмыг өргөжүүлнэ. Энэ нь нэг ажил гүйлгээ эдийн засаг дахь хоёр нэгжид хоёуланд нь зэрэг бүртгэгдэнэ гэсэн үг. Үүнийг дансны дөрвөлсөн бичилт гэж үздэг.

2.134 Тиймээс, өрхийн загасны худалдан авалт нь тухайн өрхийн хувьд хэрэглээг нь нэмэгдүүлж, бэлэн мөнгөний хэмжээг нь бууруулдаг бол загасны худалдаачны хувьд бараа материалын бууралт, харин бэлэн мөнгөний өсөлт болно. Энэ 4 бичилт нь уг дансыг бүрэн бөгөөд баланслагдаж буйг батална.

2.135 Эдгээр бүх бичилт нь мөнгөн дүнгээрх дансны хувьд шаардлагатай бол үүнд холбогдох санхүүгийн хөрөнгө (жишээ нь, бэлэн мөнгө)-ийн ажил гүйлгээ нь биет хэмжээгээрх дансны хувьд бүртгэгдэхгүй.

Бүртгэлийн хугацаа

2.136 Дансны давхар болон дөрвөлсөн бичилтийн зарчмын нэг шаардлага нь ажил гүйлгээ болон бусад урсгалыг үүнд оролцсон хоёр талд аль алинд нь нэг зэрэг хугацаанд бүртгэх явдал юм.

2.137 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн дансанд мөрдөгдөх ерөнхий зарчим нь өмчлөх эрх өөрчлөгдөх, үүнд холбогдох нэхэмжлэл, эрх үүрэг үүсэхэд ажил гүйлгээг бүртгэх, өөрчлөх, цуцлах үйлдэл хийгдэнэ. Эдийн засгийн үнэ цэнэ бий болоход нэгжийн дотоод ажил гүйлгээг бүртгэх эсвэл хүчингүй болгоно. Бүртгэлийн хугацааны энэхүү аргыг аккруал арга гэж нэрлэдэг.

2.138 Аккруэл суурьтай аргаар бүртгэсэн ажил гүйлгээний хугацаа нь мөнгөн урсгалын хугацаатай тохирохгүй. Жишээ нь, хэрвээ барааг худалдаад, төлбөрийг 30 хоногийн дотор хийхээр нэхэмжилсэн тохиолдолд аккруэл суурьтай аргаар бүртгэсэн бүртгэлийн хугацаа нь тухайн барааны нэхэмжлэхийг төлсөн өдөр биш харин тухайн барааг худалдагдсан өдөр болно.

2.139 Онолын үүднээс үзэхэд аккруэл суурьтай аргыг ашиглан мөнгөн урсгалын бүртгэлийн хугацааг биет хэмжээний урсгалын бүртгэлийн хугацаатай тохируулж болно. Гэвч амьдралд байгаль орчны үйл явц нь календарийн болон санхүүгийн жилтэй харьцуулахад өөр цикл, өөр цаг хугацааны хүрээнд явагддаг. Жишээлбэл, усны нөөцийн хувьд гидрогеологийн жил нь календарийн жилтэй тохирдоггүй9.Шаардлагатай бол өөр хугацаанд явагдсан мөнгөн болон биет ажил гүйлгээг тохируулах засварлалтыг хийж болно.

9 Усны гидрологийн жил гэдэг нь хадгалалтын нийт өөрчлөлт хамгийн бага бөгөөд шилжилт хөдөлгөөнийг хамгийн бага хэмжээнд хүргэх 12 сарын хугацаа юм. (НҮББШУСБ, ДЭМБ-ын тухай, Ус судлалын олон улсын толь бичиг, 2-р хэвлэл, 1993).

Page 67: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ34

Хэмжих нэгж

2.140 Мөнгөн дүнгээр байгуулах дансны хувьд дансанд бичигдэх бүх үзүүлэлтүүд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ба ихэнх тохиолдолд бичилтүүд нь бодит ажил гүйлгээний нийт мөнгөн дүн байна. Бусад тохиолдолд, жишээ нь, өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн хэрэглээний хувьд түүнтэй адилтгаж болох бараа, бүтээгдэхүүний мөнгөн дүнгээр, харин зах зээлийн бус үйлдвэрлэлийн хувьд үйлдвэрлэлийн нийт зардлаар нь үнэлж болно.

2.141 Биет хэмжээгээр байгуулах дансны хувьд хэмжих нэгж нь хөрөнгийн хэлбэрээс шалтгаалан өөр өөр байна. Эрчим хүчний дансны хувьд жоуль гэх мэтээр ерөнхийдөө эрчим хүчний агууламжаар нь хэмждэг бол усны дансны хувьд куб метр, бусад материалын дансны хувьд тонн зэрэг массын хэмжээсээр нь хэмжинэ.

2.142 Биет хэмжээгээр илэрхийлэх дансанд мөрдөгдөх нийтлэг зарчим бол хөрөнгө бүрт зөвхөн өөрийн нэг л хэмжих нэгжийг хэрэглэх явдал юм. Гэсэн хэдий ч, биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн дансны нэгтгэлийн хувьд янз бүрийн хэмжих нэгжийг ашиглана. 2.7.3 Үнэлгээний дүрэм, зарчимЗах зээлийн үнээрх үнэлгээ

2.143 Мөнгөн дүнгээр илэрхийлэх дансны хувьд үнэлгээний асуудал нь хамгийн чухал байдаг. ҮТС-ийн нэг адил тухайн солилцож байгаа бараа, үйлчилгээ, хөдөлмөр, хөрөнгийн БОЭЗДС-ийн дансдад тусгагдах үнэ нь тухайн ажил гүйлгээний нэрлэсэн өртөг буюу зах зээлийн үнэ байна.

2.144 Зах зээлийн үнийг тодорхойлохдоо худалдан авагч худалдагчаас тухайн барааг худалдан авахад төлөхөд бэлэн байгаа мөнгөний дүнгээр тодорхойлно. Солилцоо нь зөвхөн бие даасан этгээдүүд хоорондын арилжааны хэлэлцээрт тулгуурлаж хийгдэнэ. Заримдаа “ гар барилдсан хугацаа “ гэж нэрлэдэг10.

2.145 Энэ аргаар тодорхойлоход зах зээлийн үнийг зах зээлийн дундаж үнээс салангид авч үзнэ. Ихэнх тохиолдолд зах зээлийн үнэ нь зах зээлийн бодит дундаж үнэтэй ойролцоо байна. Гэсэн хэдий ч зарим ажил гүйлгээний үнэ өөр байдаг. Жишээ нь, томоохон үйлдвэрийн газар, Засгийн газрын байгууллагын хооронд хөнгөлөлттэй үнээр хийгдсэн ажил гүйлгээ г.м. Энэ тохиолдолд зах зээлийн үнэлгээтэй ойртуулах үүднээс засварлалт хийнэ.

2.146 Зах зээлийн үнэ нь тодорхойгүй тохиолдолд зах зээлийн ойролцоо үнийг ашиглан үнэлгээг хийнэ. Үүний жишээнд өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ болон зах зээлийн бус үйлдвэрлэлийн үнэлгээ хамрагдана. ҮТС-ийг мөрдлөг болгоход зах зээлийн үйлдвэрлэгчийн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээг үйлдвэрлэлийн зардлын нийт дүнгээр буюу завсрын хэрэглээ, ажиллагчдын цалин, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэлд ашигласан үндсэн хөрөнгийн цэвэр өгөөж, үйлдвэрлэлийг хассан бусад татварын дүнгээр, татаасыг үнэлнэ. Зах зээлийн бус үйлдвэрлэлийг үүнтэй адилаар зөвхөн үйлдвэрлэлд ашигласан үндсэн хөрөнгийн цэвэр өгөөжийг оруулахгүйгээр үнэлнэ.

2.147 Дээрх үнэлгээний зарчмуудыг БОЭЗДС-д ҮТС-ийг бодвол арай өргөн хүрээнд хэрэглэнэ. Учир нь БОЭЗДС-д нэгж доторх дотоод урсгалыг, ялангуяа зах зээлийн үйлдвэрлэгчдийн завсрын хэрэглээнд ашигласан өөрийн хэрэгцээний үйлдвэрлэлийг

10 ҮТС 2008-ын параграф 3.119-ийг үзэх

Page 68: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 35

хамруулан авч үздэг. Нэгж доторх урсгал нь зах зээлд худалдахгүй тул үйлдвэрлэлд ашигласан үндсэн хөрөнгийн цэвэр өгөөжийг нийт үйлдвэрлэлийн зардлын дүнд оруулахгүй.

2.148 Хөрөнгийн үнэлгээнд, ялангуяа ашигт малтмал, эрчим хүчний нөөц, далай болон ойн нөөц гэх мэтийн үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн зах зээлийн үнэлгээний зарчмыг тусгайлан авч үзнэ. ҮТС-д хөрөнгийн зах зээлийн үнийг тооцох хэд хэдэн арга байдаг11. Байгаль орчин, эдийн засгийн данстай холбоотой янз бүрийн арга, үүний дотор “Өнөөгийн цэвэр өртгийн” аргыг 5.4-Хэсэгт авч үзнэ.

2.149 БОЭЗДС дэх зах зээлийн үнэлгээг байгалийн хөрөнгийн үнэ, үнэлгээн дэх нийгмийн үнэлгээнээс салангид авч үзнэ. Нийгмийн үнэлгээ нь БОЭЗДС-д ашигладаг зах зээлийн үнэ, солилцооны түвшнээс илүүтэйгүүр үр өгөөж, зардалд анхаарна. Нийгмийн үр өгөөжийн болон зардлыг хэмжих стандарт гэж байхгүй бөгөөд Ерөнхий хүрээнд энэ тухай шууд авч үзэхгүй. Энэ талаар Хавсралт А.5.2-т дэлгэрэнгүй авч үзнэ.Үндсэн, үйлдвэрлэгчийн болон худалдан авагчийн үнэ

2.150 Бүтээгдэхүүний ажил гүйлгээний эдийн засгийн хоёр нэгж хамрагддаг. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч буюу ханган нийлүүлэгчийн хүлээн авсан нийт үнийн дүн нь тухайн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүнгээс өөр байдаг. Учир нь бүтээгдэхүүний татвар, үйлдвэрлэгчээс худалдан авагчид хүргэх тээврийн зардал, бөөний болон жижиглэн худалдааны нэмэгдэл, татаас зэргээс болж үнийн дүн өөрчлөгддөг. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан 3 төрлийн үнийг НАХ-д тусгах бөгөөд эдгээр 3 төрлийн үнийн хоорондын харилцан хамаарлыг Хүснэгт 2.6-д харуулав.

Хүснэгт 2.6Үндсэн, үйлдвэрлэгчийн болон худалдан авагчийн үнэ

Үндсэн үнэ+

Бүтээгдэхүүний татвар (НӨТ орохгүй)-

Бүтээгдэхүүний татаас=

Үйлдвэрлэгчийн үнэ+

НӨТ+

Тээврийн зардал+

Худалдааны нэмэгдэл=

Худалдан авагчийн үнэ

2.151 Нөөцийн талд үндсэн болон үйлдвэрлэгчийн үнийг ашиглана. Үндсэн үнэ нь үйлдвэрлэгчийн тухайн бараа, үйлчилгээнд худалдан авагчаас хүлээн авсан үнийн дүн бөгөөд тухайн бүтээгдэхүүнд төлөх татварыг хасаж, үйлдвэрлэгчийн хүлээн авсан татаасыг нэмсэн үнэ юм. Үндсэн үнэд тээврийн зардал, худалдааны нэмэгдлийг оруулахгүй.

2.152 Үндсэн үнэ нь үйлдвэрлэгчийн хуримтлуулсан дүнг хэмжих тул үндсэн үнэ нь

11 ҮТС 2008-ын Бүлэг 10 болон 13-ыг үзэх

Page 69: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ36

үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалттай хамгийн их хамааралтай үнэ юм.

2.153 Үйлдвэрлэгчийн үнэ нь үйлдвэрлэгчийн тухайн бараа, үйлчилгээнд худалдан авагчаас хүлээн авсан үнийн дүн бөгөөд НӨТ, түүнтэй адилтгах татварыг хасаж тооцсон үнэ юм. Үйлдвэрлэгчийн үнэд тээврийн зардлыг оруулахгүй. Үндсэн үнээс ялгаатай нь үйлдвэрлэгчийн үнэд НӨТ-аас бусад бүтээгдэхүүний татваруудыг нэмж, харин бүтээгдэхүүний татаасыг хасаж тооцдог.

2.154 Худалдан авагчийн үнэ нь худалдан авагчийн тухайн бараанд төлсөн үнийн нийт дүн бөгөөд тээврийн нэмэгдлийг оруулна.

2.155 Мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-ийг байгуулахад дээрх 3 үнийн ялгаа маш чухал юм. Үндсэн үнээр НАХ-ийг байгуулахдаа тээврийн болон худалдааны нэмэгдлийг холбогдох үйлчилгээ болох тээвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаанд дээр хуваарилж өгнө.

2.7.4 Биет хэмжээний хэмжигдэхүүн

2.156 Хүснэгтийг мөнгөн дүнгээр байгуулах үед цаг хугацааны турш бараа, үйлчилгээний үнийн нийт дүнд гарах өөрчлөлтийг үнийн өөрчлөлт, биет хэмжээний өөрчлөлт гэсэн 2 хэсэгт хуваан авч үздэг. Энэхүү биет хэмжээний өөрчлөлт нь хатуу, шингэн, хийн биетийн биет хэмжээний хэмжигдэхүүн биш харин тухайн бараа, үйлчилгээ, хөрөнгийн чанарын болон тоо хэмжээний өөрчлөлтийг зэрэг илэрхийлсэн эдийн засгийн ойлголттой холбогдох биет хэмжээний өөрчлөлт юм. Энэхүү эдийн засгийн ойлголттой холбогдох биет хэмжээний өөрчлөлтийн жишээнд үйлдвэрлэсэн машины тоо өсөхийн хамт мөн тухайн машины чанар сайжирсан байдал бас давхар тусгагдана.

2.157 Биет хэмжээгээр илэрхийлэгдсэн эдийн засгийн үйл ажиллагааны хэмжигдэхүүн нь өртгөөр илэрхийлсэн хэмжигдэхүүнийг бодвол “тогтмол үнэ буюу зэрэгцүүлэх үнэ”-ийн хэмжигдэхүүнийг илэрхийлнэ. Биет хэмжээний хэмжигдэхүүн нь эдийн засгийн өсөлтийн хэмжигдэхүүний хувьд чухал бөгөөд ДНБ зэрэг үндсэн үзүүлэлтийн биет хэмжээний өсөлт гэж ойлгож болно.

2.158 Биет хэмжээний хэмжигдэхүүнийг бүтээгдэхүүний ажил гүйлгээ, орлогын урсгал, хөрөнгийн нийт дүнгийн динамик үзүүлэлтээс үнийн өөрчлөлтийн нөлөөллийг арилгах замаар тооцдог. Үнийн индекс тооцохын тулд бүтээгдэхүүн болон хөрөнгийн үнийн өөрчлөлтийн мэдээллийг жигнэдэг. Хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бол үнийн өөрчлөлтийн ерөнхий хэмжигдэхүүнийг ашиглах шаардлагатай. Өөрөөр хэлбэл үнийн индексээс илүүтэйгүүр инфляцийн түвшний холбогдох үзүүлэлтийг ашиглана. Үнийн ерөнхий индекс ашиглан тооцсон биет хэмжээний хэмжигдэхүүн нь “бодит” хэмжигдэхүүнийг илэрхийлнэ. Бодит хэмжигдэхүүнийг орлогын хэмжигдэхүүнээс худалдан авах чадварын өөрчлөлтийн нөлөөг арилгах замаар тооцно.

2.159 Үйлдвэрлэл, хэрэглээний биет хэмжээ нь байгаль орчин-эдийн засгийн чиг хандлагад үнэлгээ өгөхөд чухал үзүүлэлт болдог. Эдгээр үзүүлэлт нь нөөц болон үлдэгдлийн хувьд эдийн засаг хэр үр өгөөжтэй байгааг харуулна. Ерөнхийдөө энэ төрлийн үнэлгээ нь эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа байгалийн нөөц, эргээд байгаль орчинд ялгаруулж байгаа ялгаруулалт зэрэг байгаль орчны дарамттай холбоотойгоор эдийн засаг хэр өсөж, буурч байгааг харуулна.

2.160 Үйлдвэрлэл болон хэрэглээний биет хэмжээний хэмжигдэхүүн нь байгаль

Page 70: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансны бүтэц 37

орчин-эдийн засгийн дансны үнэлгээнд маш чухал юм. Энэ нь байгалийн нөөц болон үлдэгдлээс хамааран эдийн засгийн хөрөнгө илүү их, эсвэл бага болж буйг харуулна.

2.161 Бүлэг 5 болон 6-д хөрөнгийг биет хэмжээгээр тооцох ерөнхий арга зүйг харуулсан. Уг арга зүйн онолын үндэс болон тооцоолох арга зүйг ҮТС 2008-ын Бүлэг 15, ХҮИ болон ҮҮИ тооцох гарын авлагад дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг12.

12 ОУХБ, ОУВС, ЭЗХАХБ, Евростат, НҮБ, Дэлхийн банк, Хэрэглээний үнийн индексийн гарын авлагыг үзнэ үү. Онол ба практик (2004); ба Үйлдвэрлэгчийн үнийн индексийн гарын авлага: Онол ба практик, ОУХБ, ОУВС, ЭЗХАХБ, ЕЭЗК ба Дэлхийн банк, 2004 он.

Page 71: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 72: asdf - Үндэсний Статистикийн Хороо

39

Бүлэг IIIБиет урсгалын данс

3.1 Танилцуулга3.1 Эдийн засагт байгаль орчноос байгалийн нөөц болон бусад орцыг оролцуулахгүйгээр, байгалийг ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулж чадахгүй юм. Эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа байгалийн нөөц болон эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд үлдэж байгаа үлдэгдлийн урсгалыг хэмжсэнээр шаардлагатай мэдээллийг бий болгоно. Эдгээр хэмжигдэхүүнд ихэвчлэн биет нэгжийг ашиглана.

3.2 Эдийн засгийн урсгалыг мөнгөн дүнгээр үнэлэхэд ашигласантай ижил хамрах хүрээг биет урсгалыг бүртгэхэд ашиглана. Ижил хамрах хүрээг ашигласнаар байгалийн нөөц болон эдийн засгийн үйл ажиллагаа хоорондын, түүнчлэн эдийн засгийн үйл ажиллагаа болон эдийн засгийн үр дүнд бий болох үлдэгдэл хоорондын, биет болон мөнгөн дүнгээрх урсгалууд хоорондын харилцан холбоонд судалгаа шинжилгээ хийх боломжийг олгоно. Биет болон мөнгөн урсгалыг уялдуулсан нэгтгэлийн, зохион байгуулалтын талаар Бүлэг 6-д авч үзнэ.

3.3 Биет болон мөнгөн урсгалын хамрах хүрээ нь Бүлэг 5 дахь байгалийн хөрөнгийн хамрах хүрээтэй нийцнэ. Энэ нь байгалийн нөөцийн урсгал болон олборлох салбарын үйлдвэрлэлийн үйл явцыг үнэлэхэд маш чухал юм. Эдгээрт холбогдох урсгалыг хөрөнгийн данс болон биет хэмжээгээр байгуулсан НАХ-д хоёуланд нь бүртгэнэ.

3.4 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг ашиглан нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртөг зэрэг эдийн засгийн үзүүлэлттэй харилцан холбоо бүхий байгалийн нөөцийн ашиглалтын үзүүлэлтүүдийг бий болгож болно. Эрчим хүч болон усны хэрэглээ, агаар дахь ялгаруулалтын үзүүлэлтүүд нь хоорондоо уялдаа холбоо бүхий үзүүлэлтүүдийн жишээ юм.

3.5 Биет урсгалын үзүүлэлтийг гаргахад төрөл бүрийн мэдээллийн эх үүсвэр, ангиллууд шаардлагатай. Энэ бүлэгт бусад холбогдох гарын авлага, зааварт зэрэгт тусгагдсан эрчим хүч, ус болон агаар дахь ялгаруулалтын дансыг байгуулах талаар ерөнхийд нь авч үзнэ.

3.6 Биет урсгалыг хэмжихэд үндсэн тоо мэдээлэл, хоорондоо уялдаа бүхий ангилал, хэмжих нэгж, төрөл бүрийн нарийвчлалын түвшинд зохион байгуулсан мэдээлэл шаардлагатай. Нөгөө талаар илүү нэгтгэсэн түвшинд биет урсгалыг тооцож болно. Жишээ нь, өрхийн аж ахуйн тээвэрт хэрэглэсэн эрчим хүчний хэрэглээ, эсвэл ХАА-д ашигласан усны хэрэглээ г.м.

Page 73: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ40

3.7 Тиймээс, тус бүлэгт биет урсгалын дансны системийн талаар ойлгомжтойгоор тайлбарласан бөгөөд дансыг бүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Түүнчлэн биет урсгалын дансуудад шаардлагатай дүн шинжилгээг хийх хэрэгтэй.

3.1.1 Биет урсгалын дансны хамрах хүрээ болон дэд систем

3.8 Биет урсгалын дансны хамрах хүрээнд эдийн засгийн үйл ажиллагаатай холбоотой биет урсгалыг бүртгэх зарчим, хил хязгаарыг авч үзнэ. Ихэнхдээ эрчим хүч, ус зэрэг тодорхой үзүүлэлтүүдийн биет урсгалыг бүртгэдэг. Биет урсгал бүр өөр өөр хэмжих нэгжтэй тул харьцуулах, нэгтгэх боломжгүй. Түүнчлэн холбогдох биет урсгалыг нэг дансанд бүртгэх нь нэлээд төвөгтэй, өргөн хүрээний ажил болдог. Данс байгуулагчид нь эрчим хүч, ус, агаар дахь ялгаруулалт, хатуу хог хаягдал зэрэг тодорхой дансдыг байгуулахдаа дансны ерөнхий зарчмыг баримтлах хэрэгтэй.

3.9 Биет урсгалын хамрах хүрээ нь эдийн засгийн үйл ажиллагааг хэмжихэд ашигласан мөнгөн дүнгээр байгуулсан НАХ-ийн бүтцэд суурилна. Эдгээр хүснэгт нь аж ахуйн нэгж, өрх, Засгийн газар, гадаад эдийн засгийн хоорондын бүтээгдэхүүний ажил гүйлгээг харуулна. Эдгээр хүснэгт нь ҮТС 2008-д Бүлэг 2-т тусгагдсан зурагнуудад суурилсан.

3.10 Ялгаатай эдийн засгийн нэгж хоорондын биет урсгалыг бүртгэхдээ дээрхтэй ижил бүтцийг ашиглана. Байгаль орчинд буцаж байгаа болон байгаль орчноос ашиглаж байгаа урсгалуудыг мөнгөн дүнгээр байгуулсан НАХ-д холбогдох багана, мөрийг нэмэх замаар холбоно. Эдгээр нэмэлт багана, мөр нь биет хэмжээг илэрхийлсэн НАХ-ийг харуулах бөгөөд энд бүх биет урсгалыг бүртгэнэ. Үүнд: (1) байгаль орчноос ашиглаж байгаа, (2) эдийн засаг доторх, (3) байгаль орчинд буцаж байгаа урсгал багтана.

3.11 Бүх урсгалыг нэгтгэх эсвэл нэг аргаар бүртгэх боломжгүй. Тиймээс НАХ-ийн хүрээнд гурван өөр дэд системийг боловсруулсан бөгөөд эдгээр нь материалын урсгал данс13 (бүтээгдэхүүн, агаар дахь ялгаруулалт, хатуу хог хаягдал болон бусад үлдэгдлийн данс), усны данс болон эрчим хүчний данс болно.

3.12 Дээрх гурван дэд систем дэх биет урсгалын хүрээ нь байгаль орчноос эдийн засагт ашиглагдаж байгаа урсгал, эдийн засаг доторх урсгал, байгаль орчинд буцаж байгаа урсгалыг хамруулах бөгөөд дэд систем бүрт өөр өөр хэмжих нэгжийг ашиглана. Материал урсгалын дансанд тонн14 гэх мэт массын хэмжих нэгжийг ашиглана. Харин усны дансанд эзлэхүүний (куб метр) хэмжих нэгжийг ашиглах бол эрчим хүчний дансанд эрчим хүчний агууламжийн (жоуль) хэмжих нэгжийг ашиглана. Уг гурван дэд систем нь биет урсгалын зөвхөн зарим хэсгийг төлөөлөх ба дэд систем бүр нь биет урсгалын бүрэн, баланслагдсан систем болно.

3.13 Дэд систем бүрт, ялангуяа материал урсгалын дансанд биет хэмжээгээр илэрхийлэх НАХ-ийн ерөнхий зарчмыг баримтлана. Нийт эдийн засгийн түвшинд өөрөөр хэлбэл, бүх салбарыг нэгтгэсэн түвшинд өргөжүүлсэн Материал урсгалын дансыг (МУД) байгуулна. Үүний зэрэгцээ мөн дан ганц бүтээгдэхүүний урсгалын,

13 Материал урсгалын дансанд бүтээгдэхүүний биет урсгал, агаарын ялгаруулалт, хатуу хог хаягдал болон бусад үлдэгдэл урсгалын бүртгэлийг багтаана.

14 Эрчим хүчний хэмжээг илчлэгийн үндсэн үнэлгээгээр хэмждэг. Эрчим хүчний дансыг мөн тодорхой эрчим хүчний бүтээгдэхүүний массаас эсвэл эзлэхүүнээр хэмжиж болох боловч ийм данс нарны болон салхины энерги гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс нийлүүлж буй энергийг хасдаг бөгөөд энэ бүлэгт авч үзээгүй болно.

Page 74: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 41

эсвэл үлдэгдлийн урсгалын данс байгуулж болно.

3.14 Дэд систем бүрт биет урсгалын зөвхөн нэг хэсэгт нь данс байгуулж болно. Жишээ нь, салбаруудын болон өрхийн хэрэглэсэн эрчим хүчний хэрэглээ г.м. Илүү нарийвчилсан дэлгэрэнгүй түвшинд ч гэсэн ижил ойлголт, тодорхойлолт, стандартыг баримтална.

3.1.2 Бүлгийн бүтэц

3.15 Энэ бүлгийн 3.2 дахь хэсэгт байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн тодорхойлолтын хамт биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг байгуулах аргыг авч үзнэ. Эдгээр тодорхойлолт нь байгаль орчин, эдийн засгийн хоорондын хил хязгаарыг тодорхойлох, түүнчлэн НАХ-ийг байгуулах үндсэн суурь нь болно.

3.16 Нийт болон цэвэр урсгал, улс хоорондын урсгалыг бүртгэх дансны ерөнхий зарчмыг 3.3 дахь хэсэгт авч үзнэ.

3.17 Сүүлийн хэсгүүдэд биет урсгалын дансуудыг тус бүрт нь танилцуулна. Эрчим хүчний дансыг 3.4 дэх хэсэгт, усны дансыг 3.5 дахь хэсэгт, агаар дахь ялгаруулалт, усан дахь ялгаруулалт, хатуу хог хаягдал зэрэг материал урсгалын зарим дансуудыг 3.6 дахь хэсэгт танилцуулна.

3.2 Биет урсгалын дансны хамрах хүрээ

3.18 Энэ хэсэгт дансны хамрах хүрээ, үндсэн зарчмын дагуу биет урсгалын данс байгуулах нөөц, ашиглалтын арга, түүнчлэн байгалийн орц, бүтээгдэхүүн болон үлдэгдэл гэсэн үндсэн 3 урсгалын тодорхойлолтыг танилцуулна.

3.2.1 Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг байгуулах арга зүй

3.19 Бүлэг 2-т тайлбарласнаар нөөц, ашиглалттай холбоотой биет урсгалыг хэмжихдээ эдийн засгийг ҮТС-ийн үйлдвэрлэлийн хил хязгаарын хүрээний дагуу тодорхойлно. Үйлдвэрлэлийн хил хязгаар нь бараа, үйлчилгээг (бүтээгдэхүүн)15 үйлдвэрлэхэд шаардлагатай хөдөлмөр, капитал, бараа, үйлчилгээний орцыг хангах эдийн засгийн нэгжүүдийн хяналт, хариуцлагын дор гүйцэтгэсэн эдийн засгийн үйл ажиллагаанаас бүрдэнэ. Зарим орцыг (материал, эрчим хүч) байгаль орчноос авч ашигладаг бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд зарим нь байгальдаа буцдаг.

3.20 Байгаль орчноос эдийн засагт орж байгаа урсгал нь байгалийн орцыг илэрхийлэх бол эдийн засаг доторх урсгал нь үйлдвэрлэл, үлдэгдлийн аль алиныг илэрхийлнэ. Харин эдийн засгаас байгаль орчинд чиглэх урсгал нь үлдэгдэл болно. Эдгээр урсгалыг Зураг 3.1-т харуулав. Зарим байгалийн орц нь эдийн засагт хэрэглэгдсэний дараа эдийн засгийн үйл ажиллагаанд шаардлагагүй болсноор байгальдаа эргэн үлдсэнээр бүртгэнэ. Үйлдвэрлэлд хэрэглэгдэхгүй байгаа байгалийн орцыг (уул уурхайн хөрс хуулалт, уурхайн ус шүүрүүлэх, хаягдмал загас) байгалийн нөөцийн үлдэгдэл гэж нэрлэнэ. Түүнчлэн, зарим үлдэгдэл (хатуу хог хаягдал) нь байгальдаа шууд буцахаас илүүтэйгүүр эдийн засагт үлддэнэ. Жишээ нь хяналттайгаар хог хаягдлыг булахад хатуу хог хаягдлыг цуглуулж хадгална.

15 SNA-ийн үйлдвэрлэлийн хил хязгаарыг нарийвчлан тодорхойлсон болно. 2008 оны SNA-ийн 6.32-6.48.

Page 75: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ42

Зураг 3.1Эдийн засгийн үйлдвэрлэлийн хил хязгаарт холбогдох биет хэмжээний урсгал

ЭДИЙН ЗАСАГ

БАЙГАЛЬ ОРЧИН

Байгалийн орц

Үлдэгдэл

Байгалийн нөөцийн үлдэгдэл Бүтээгдэхүүн

Эдийн засагт дахин боловсруулсан эсвэл хадгалсан үлдэгдэл

(хогийн цэг)

3.21 Биет урсгалын үндсэн хамрах хүрээ нь ҮТС-д тодорхойлсон мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ болох бөгөөд энэ нь ҮТС-ийн үйлдвэрлэлийн хил хязгаар доторх бараа, үйлчилгээний нийт урсгалыг хамруулна.

3.22 Биет урсгалын данс нь юуны өмнө мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-д бүртгэгдсэн ажил гүйлгээний биет урсгалыг бүртгэх бөгөөд дараа нь байгаль орчноос эдийн засагт хэрэглэгдэж байгаа байгалийн нөөцийн биет урсгал болон эдийн засгаас байгаль орчинд ялгарч байгаа (агаар болон усан дахь ялгаруулалт) ялгаруулалтын биет урсгалыг бүртгэнэ.

3.23 Байгаль орчин доторх урсгал нь биет хэмжээгээр илэрхийлэх НАХ-ийн хүрээнд хамрагдахгүй бөгөөд энэ урсгал нь судалгаа шинжилгээ хийхэд хэрэгтэй байж болох юм. Уг урсгалын жишээнд ус уурших, усанд тунадас унах, хөрсний гулсалт зэрэг орно. Бүлэг 5-д танилцуулах хөрөнгийн данс нь байгаль орчин доторх урсгалыг хамруулах бөгөөд энэ урсгал нь байгалийн хөрөнгийн нөөцийн өөрчлөлтөд тусгагдана.

3.24 Урсгалын ерөнхий хамрах хүрээг тухайн нэг бүтээгдэхүүний хувьд, эсвэл бүтээгдэхүүний бүлэгт мөрдөнө. Эдийн засагт орж байгаа болон эдийн засгаас гарч байгаа урсгалыг хооронд нь холбохгүйгээр тус тусад нь судалгаа шинжилгээ хийх сонирхол байдаг. Жишээ нь, хатуу хог хаягдалд хийх шинжилгээ нь эдийн засаг доторх болон эдийн засгаас байгаль орчинд урсах урсгалд чиглэгдэнэ. Харин байгаль орчноос эдийн засагт орж байгаа урсгалыг авч үзэхгүй.

3.25 Биет урсгалын бүтцийн ерөнхий хүрээг Хүснэгт 3.1-д биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ээр харуулав. Энэхүү урсгал нь эрчим хүч болон устай холбоотой урсгал бөгөөд бүх урсгалыг жоуль эсвэл куб метр гэсэн нэг хэмжих нэгжээр илэрхийлсэн байна16.

16 Бие махбодийн урсгалд анхаарлаа төвлөрүүлэх замаар НАХ-ийг нэгтгэх арга нь мөнгөний нийлүүлэлт ба хэрэглээний хүснэгтэд байгаа үнийн зохих индексийг ашиглан суурилсан НАХ-ийг тооцоолох хандлагаас эрс ялгаатай юм. Үнийн индексийн хандлагыг Төв Хүрээнд авч үзээгүй бөгөөд биет урсгалын бүртгэлийг нарийвчлан авч үзэх болно.

Page 76: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 43Хү

снэг

т 3.1

Биет

хэм

жээ

гээр

илэ

рхий

лсэн

нөө

ц, а

шиг

лалт

ын

ерөн

хий

хүсн

эгт

Нөөц

ийн

хүсн

эгт

Үйлд

вэрл

эл; ү

лдэг

дэл

Хури

мтла

л

Үйлд

вэрл

эл; с

алба

рууд

ын

бий

болг

осон

үлд

эгдэ

л (ө

рхий

н өө

рийн

хэр

эгцэ

энд

зори

улан

үй

лдвэ

рлэс

эн ү

йлдв

эрлэ

лийг

ор

уула

ад ),

ЭЗБ

ТҮАС

А-аа

р

Өрхү

үдий

н би

й бо

лгос

он ү

лдэг

дэл

Салб

аруу

д- Э

ЗБТҮ

АСА-

аар

Гада

ад э

дийн

за

сгаа

с ор

ж

байг

аа у

рсга

лБа

йгал

ь ор

чноо

с ор

ж б

айга

а ур

сгал

Ни

йт

Байг

алий

н ор

цA.

Бай

галь

орч

ноос

орж

бай

гаа

урсг

ал

(бай

гали

йн н

өөци

йн ү

лдэг

длий

г ор

уула

ад)

Бага

лийн

нөө

цийн

ни

йт н

өөц

(БНН

Н)Бү

тээг

дэхү

үнC.

Үйл

двэр

лэл

(дах

ин б

олов

сруу

лах

бүтэ

эгдэ

хүүн

ий б

орлу

улал

тыг

оруу

лаад

)

D. Б

үтээ

гдэх

үүни

й им

порт

Бүтэ

эгдэ

хүүн

ий н

ийт

нөөц

Үлдэ

гдэл

I1. С

алба

рууд

ын

бий

болг

осон

үл

дэгд

эл (б

айга

лийн

нөө

цийн

үл

дэгд

лийг

ору

улаа

д)

J. Ө

рхий

н эц

сийн

хэ

рэгл

ээнэ

эс б

ий б

олсо

н үл

дэгд

эл

K1. Ү

йлдв

эрлэ

гдэх

хө

рөнг

ийн

хаяг

длаа

с би

й бо

лсон

үлд

эгдэ

л

L. Г

адаа

д ор

ноос

хү

лээн

авс

ан

үлдэ

гдэл

M. Б

айга

ль о

рчно

ос б

ий б

олж

бай

гаа

үлдэ

гдэл

Үл

дэгд

лийн

ний

т нө

өц

(ҮНН

)

I2. Ц

эвэр

лэх,

бол

овср

уула

х үй

л аж

илла

гаан

ы д

үнд

бий

болс

он

үлдэ

гдэл

K2. Х

огий

н цэ

гээс

гарч

ба

йгаа

ялг

аруу

лалт

Нийт

нөө

ц

Ашиг

лалт

ын

хүсн

эгт

Бүтэ

эгдэ

хүүн

ий з

авср

ын

хэрэ

глээ

; ба

йгал

ийн

нөөц

аш

игла

лт;

үлдэ

гдли

йн ц

углу

улга

Эцси

йн х

эрэг

лээа

Хури

мтла

л

Салб

аруу

д- Э

ЗБТҮ

АСА-

аар

Өрхи

йн а

ж а

хуй

Салб

аруу

д- Э

ЗБТҮ

АСА-

аар

Гада

ад э

дийн

за

саг р

уу га

рч

байг

аа у

рсга

лБа

йгал

ь ор

чин

руу

гарч

бай

гаа

урсг

ал

Нийт

Байг

алий

н нө

өц

B. Б

айга

лийн

нөө

цийн

олб

орло

лт

Байг

алий

н нө

өций

н ни

йт а

шиг

лалт

(БНН

А)B1

. Үйл

двэр

лэлд

аш

игла

гдса

н ол

борл

олт

B2. Б

айга

лийн

нөө

цийн

үлд

эгдэ

л Бү

тээг

дэхү

үнE.

Зав

сры

н хэ

рэгл

ээ (д

ахин

бо

ловс

руул

ах б

үтээ

гдэх

үүни

й ху

далд

ан а

валт

ыг

оруу

лаад

)

F. Ө

рхий

н эц

сийн

хэр

эглэ

э (д

ахин

бол

овср

уула

х бү

тээг

дэхү

үний

худ

алда

н ав

алты

г ор

уула

ад)

G. Х

өрөн

гийн

ний

т ху

римт

лал

(үнд

сэн

хөрө

нгө,

ма

тери

алла

г эр

гэлт

ийн

хөрө

нгий

г ор

уула

ад)

H. Б

үтээ

гдэх

үүни

й эк

спор

тБү

тээг

дэхү

үний

ний

т аш

игла

лт (Б

НА)

Үлдэ

гдэл

N. Ү

лдэг

длий

н бо

ловс

руул

алт,

цэвэ

рлэг

ээ (

хоги

йн ц

эг д

эх х

ог

хаяг

длы

н ху

римт

лалы

г ор

уула

хгүй

)

O. Х

огий

н цэ

г дэ

х хо

г ха

ягдл

ын

хури

мтла

лP.

Гад

аад

эдий

н за

сагт

гарч

ба

йгаа

үлд

эгдэ

л

Q. Б

айга

ль о

рчин

д га

рч б

айга

а үл

дэгд

элҮл

дэгд

лийн

ний

т аш

игла

лт (Ү

НА)

Q1. С

алба

рууд

бол

он ө

рхөө

с ш

ууд

гарч

ба

йгаа

(бай

гали

йн н

өөци

йн ү

лдэг

дэл

боло

н хо

гийн

цэг

ийн

ялга

руул

алты

г ор

уула

ад)

Q2. Ц

эвэр

лэх

боло

всру

улах

үйл

аж

илла

гаан

ы д

үнд

бий

боло

х үл

дэгд

элНи

йт

ашиг

лалт

а Бие

т хэ

мжээ

гээр

бүр

тгэг

дсэн

, Зас

гийн

газр

ын

эцси

йн х

эрэг

лээ

нь б

ичил

тгүй

бай

на. З

асги

йн га

зры

н за

всры

н хэ

рэгл

ээ, ү

йлдв

эрлэ

л, ү

лдэг

дэл

нь б

иет

хэмж

ээгэ

эр б

айгу

улса

н нө

өц а

шиг

лалт

ын

хүсн

эгти

йн э

хний

баг

анад

хол

богд

ох с

алба

раас

хүл

ээн

авсн

аар

бүрт

гэнэ

.

Page 77: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ44

3.26 Хүснэгтийн мөрөнд байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдлийн төрлийг харуулна. Байгалийн орц болон үлдэгдлийн мөр нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-тэй харьцуулахад биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн нэмэлт мөрүүд болно. Хүснэгтийн дээд хагас буюу нөөцийн хүснэгт нь үйлдвэрлэл, боловсруулалт болон байгалийн орцын нийлүүлэлт, бүтээгдэхүүн, ялгаатай эдийн засгийн нэгжүүд эсвэл байгаль орчны үлдэгдлийн урсгалыг харуулна. Хүснэгтийн доод хагас буюу ашиглалтын хүснэгт нь хэрэглээ, байгалийн орцын ашиглалт, бүтээгдэхүүн болон ялгаатай эдийн засгийн нэгжүүд эсвэл байгаль орчны үлдэгдлийн урсгалыг харуулна. Эдгээр урсгал бүрийг дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлана.

3.27 Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн баганад үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үйл ажиллагаа, эдийн засгийн нэгжүүдийг тусгасан. Хоёр дахь баганад эдийн засаг дахь бүх нэгжийн байгалийн орцын ашиглалт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний завсрын хэрэглээ, эдийн засаг дахь бүх үйлдвэрийн газрын үлдэгдлийн бүрдэл, орлогыг харуулна. Эдгээрийг ЭЗБТҮАСА-аар ангилна.

3.28 Гурав дахь баганад өрхийн аж ахуйн бүтээгдэхүүний хэрэглээ, энэ хэрэглээнээс үлдсэн үлдэгдлийг харуулна. Өрхийн өөрийн хэрэгцээнд зориулан байгалийн орцыг ашиглах үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болох бөгөөд уг үйл ажиллагааг холбогдох салбарын дагуу эхний баганад бүртгэнэ.

3.29 Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-ийн адил Засгийн газрын хэрэглээг тусгахгүй. Засгийн газрын эцсийн хэрэглээний зардал нь Засгийн газрын өөрийн гарцын худалдан авалт болон хэрэглээний зардлыг илэрхийлэх бөгөөд үүнтэй холбогдох биет урсгал байхгүй. Засгийн газрын цаас, цахилгаан гэх мэт завсрын хэрэглээтэй холбогдох бүх биет урсгалыг холбогдох салбарын (ихэнхдээ төрийн удирдлагын салбарын дор) дагуу эхний баганад тусгана. Үлдэгдлийг хоёр дахь баганад тусгана.

3.30 Зах зээлийн үйл ажиллагаанаас өрхийн аж ахуйн болон Засгийн газрын зах зээлийн бус үйл ажиллагааг (эцсийн хэрэглээнд зориулж өрх хэрэглээндээ ус гаргаж авах) зааглаж ялгана. Энэ тохиолдолд биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг өрх, Засгийн газрын хэрэглээтэй холбогдох урсгалаар дахин зохион байгуулж болно.

3.31 Гурав дахь буюу хуримтлал гэсэн багана нь эдийн засаг дахь материал, эрчим хүчний өөрчлөлтийг харуулна. Нөөц буюу нийлүүлэлтийн талаас нь энэ баганад үйлдвэрлэсэн хөрөнгийн биет хэмжээний бууралтыг (устгал, хог хаягдал болгох) бүртгэнэ. Түүнчлэн өмнөх тайлант хугацаанд хаягдсан материалын хог хаях цэгээс гарч байгаа ялгаруулалтыг энд харуулна. Ашиглалтын талаас нь хуримтлалын баганад үйлдвэрлэсэн хөрөнгө дээр нэмэгдсэн биет хэмжээг (үндсэн хөрөнгийн хуримтлал) болон тайлант хугацааны турш хог хаях цэгт хуримтлагдсан материалыг бүртгэнэ. Бусад бүтээгдэхүүнд шингэсэн ус, эрчим хүч, материалыг мөн адил хуримтлалын баганад бүртгэнэ.

3.32 Хуримтлалын урсгалыг ЭЗБТҮАСА-аар ангилах бөгөөд үлдэгдлийг салбараар харуулах үүднээс эхний баганын салбарын мэдээлэлтэй нэгтгэдэг. Ингэхдээ эхний баганаас одоогийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үлдэгдэл болон гурав дахь баганаас өмнөх үйл ажиллагааны үр дүнд бий болсон үлдэгдэл хоёрын зөрүүг гаргах нь судалгаа шинжилгээний ач холбогдолтой. Хуримтлалыг үйлдвэрлэсэн гологдол бүтээгдэхүүн зэргээр бүтээгдэхүүнээр ангилж болно.

3.33 Дөрөв дэх багана нь экспорт, импорт болон үлдэгдлийн урсгалыг харуулна.

Page 78: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 45

Гадаадаас оруулж ирсэн болон гадаадад гаргасан үлдэгдэл нь хоёр орны хоорондох хатуу хог хаягдлын урсгалтай холбоотой. Эдгээр урсгалд ордоггүй урсгалыг хилийн чанад дахь урсгал гэж нэрлэдэг бөгөөд үүний жишээнд хөрш оронд урсан орсон бохирдсон усны урсгал болон бусад орны агаар мандал руу ялгарсан агаар дахь ялгаруулалт зэрэг орно. Хилийн чанад дахь урсгалыг байгаль орчин дотор явагдаж байгаа урсгал гэж үзэх бөгөөд эдгээр урсгалыг биет хэмжээгээрх НАХ-ийн хамрах хүрээнд авч үздэггүй. Иймд эдгээр урсгалыг нэмэлт үзүүлэлтээр бүртгэнэ. Энэ урсгал нь усны нөөцийн чанарын үнэлгээ зэрэг байгаль орчны үнэлгээнд шаардлагатай байж болно.

3.34 Тав дахь багана нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-ийн бүтцэд шаардлагатай нэмэгдэл багана юм. Энэ баганад байгаль орчноос орж, гарч байгаа урсгалыг бүртгэнэ. Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д байгаль орчин нь эдийн засаг шиг үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалыг бий болгодоггүй “сөрөг” өгөгдөл юм. Гэсэн хэдий ч байгаль орчны баганад байгалийн нөөцийн болон үлдэгдлийн урсгалыг бүрэн бүртгэнэ.

Дансны болон баланслуулах үзүүлэлтүүд

3.35 Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д нэлээд чухалд тооцогдох дансны болон баланслуулах үзүүлэлтүүд багтана. Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн баланслуулах эхний цэг нь нөөц болон ашиглалтыг тэнцүүлэх явдал бөгөөд эдийн засагт нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүн нь эдийн засагт хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнтэй тэнцэнэ. Тиймээс Хүснэгт 3.1-ээс:

Нийт нийлүүлэлт (TSP) = Дотоодын үйлдвэрлэл (C) + Импорт (D) нь

Нийт ашиглалт (TUP) = Завсрын хэрэглээ (Е) + Өрхийн эцсийн хэрэглээ (F) + Нийт хөрөнгийн хуримтлал (G) + Экспорт (Н) -тэй тэнцүү байна.

3.36 Нөөц, ашиглалт 2-ын тэнцүү байдал нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-д мөн адил мөрдөгдөнө. Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д нөөц, ашиглалтын тэнцүү байдал байгалийн нөөцийн болон үлдэгдэлийн урсгалд мөн мөрдөгдөх бөгөөд байгалийн нөөцийн нийт нийлүүлэлт нь байгалийн нөөцийн нийт ашиглалттай (TSNI = TUNI), үлдэгдлийн нийт нөөц нь үлдэгдлийн нийт ашиглалттай тэнцүү (TSR = TUR) байна.

3.37 Биет урсгалын 3 хэлбэрт бүгдэд нь энэхүү тэнцэл хадгалагдах бөгөөд энэхүү тэнцэл нь биет хэмжээний суурь үзүүлэлтүүдтэй холбоотой байна. Эдгээр биет хэмжээний үзүүлэлтүүд нь системийн доторх бүх материал бүрийн хувьд материал, эрчим хүчний балансыг илэрхийлнэ.

3.38 Тайлант хугацаан дахь эдийн засагт ашиглагдаж байгаа материалын урсгал нь эдийн засгаас гадагшилж байгаа материалын урсгал болон эдийн засаг дахь нөөцийн цэвэр өсөлт хоёрын нийлбэртэй тэнцүү байна. Үүнийг орц, гарцын тэнцэл гэнэ. Нөөцийн цэвэр өсөлт нь (i) хөрөнгө оруулалт болон материаллаг эргэлтийн хөрөнгө дэх хөрөнгийн нийт хуримтлал; (ii) гадаад эдийн засагт гарч байгаа болон гадаад эдийн засгаас орж байгаа үлдэгдлийн биет урсгал; (iii) байгаль орчноос сэргээгдэж байгаа үлдэгдэл (жишээ нь, нефтийн гоожилтоос хуримтлуулсан газрын тос); (iv) улсын хяналтанд байдаг хог хаягдлын цэг дэх хатуу хог хаягдлын хуримтлал (энэ цэгээс ялгарч байгаа ялгаруулалтыг оруулахгүй)-ын тайлант хугацаан дахь нэмэгдэл,

Page 79: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ46

хорогдлыг багтаана.

3.39 Тиймээс орц, гарцын тэнцэл нь эдийн засаг, байгаль орчны хоорондын биет урсгалыг тодорхойлох бөгөөд Хүснэгт 3.1-ээс харвал:

Эдийн засагт орж байгаа (ашиглагдаж байгаа) материал = Байгалийн нөөц (A) + Импорт (D) + Гадаад эдийн засгаас авч байгаа үлдэгдэл (L) + Байгаль орчноос сэргээгдэж байгаа үлдэгдэл (M)

нь дараах хоёр тэнцэтгэлийн нийлбэртэй тэнцүү байна. Эдийн засгаас гарч байгаа (ашиглагдахгүй байгаа) материал = Байгаль орчинд

буцаагдаж байгаа үлдэгдлийн урсгал (Q) + Экспорт (H) + Гадаад эдийн засагт илгээгдэж байгаа үлдэгдэл (P)

дээр нэмэх нь Эдийн засаг дахь нөөцийн цэвэр өсөлт = Хөрөнгийн нийт хуримтлал (G) +

Хог хаягдлын цэг дэх хуримтлал(O) – Үйлдвэрлэгдэх хөрөнгийн болон хог хаягдлын цэгийн үлдэгдэл (K)

3.40 Дээрх тэнцэтгэл нь улс орны хувьд ч эсвэл аж ахуйн нэгж, өрхийн хувьд ч мөрдөгдөж болно.

3.41 Үлдэгдлийн урсгалын хувьд хэд хэдэн үе шатыг авч үзнэ. Эхний үе шатанд Хүснэгт 3.2.1-д харуулснаар I1 болон J-ээс M хүртэлх нүдэнд үлдэгдлийг тусгана. Энэ үлдэгдэл нь эдийн засаг дахь бусад нэгжүүдийн хүлээн авсан (N), улсын хяналтанд байдаг хог хаягдлын цэг дэх хуримтлал (O), бусад оронд илгээгдсэн (P) болон байгаль орчинд эргэн үлдсэн үлдэгдэл (Q1) болно. Эдийн засаг дахь бусад нэгжүүдийн хүлээн авсан үлдэгдэл (N) нь боловсруулалтанд орсон байж болох бөгөөд дахин боловсруулахаар худалдагдах, эсвэл дахин ашиглагдах, эсвэл байгаль орчинд эргэн үлдсэн үлдэгдлийн аль аль нь байж болно. Дахин боловсруулахаар борлуулагдсан эсвэл үйлдвэрлэлд дахин ашиглагдах бүтээгдэхүүн нь C-д, худалдан авсан нь (E) болон (F)-д бүртгэгдэнэ. Байгаль орчинд буцаагдаж байгаа (боловсруулалтын дараах) үлдэгдлийн нөөцийг (I2)-д, ашиглалтыг (Q2)-д бүртгэнэ.

3.42 Байгаль орчноос эдийн засагт ашиглагдаж байгаа байгалийн нөөцийн үлдэгдлийг (A болон B2)-д, харин байгаль орчинд буцаагдаж байгааг нь (I1 болон Q1)-д харуулна. Үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа байгалийн орцоос өөр нь биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн бүтээгдэхүүний мөрөнд байгалийн нөөцийн үлдэгдлийн урсгал байдаггүй.

3.43 Практикт эрчим хүчний болон усны данстай харьцуулахад биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг бүрэн хэмжээгээр байгуулах явдал тун ховор байдаг. Гэсэн хэдий ч дансдын эдгээр тэнцүү чанар болон данс байгуулах энгийн зарчим нь дан ганц бүтээгдэхүүн, эсвэл бүтээгдэхүүний бүлэг байсан ч бүгдэд нь мөрдөгдөнө. Ялангуяа байгаль орчин, эдийн засгийн хооронд гарах шилжүүлгийн тухай дахь хил хязгаарыг заавал ашиглана.

3.44 Дараах хэсэгт байгалийн орц, бүтээгдэхүүн, үлдэгдэлтэй холбоотой ерөнхий тодорхойлолт, хил хязгаарын асуудлыг авч үзнэ.

3.2.2 Байгалийн орцын тодорхойлолт, ангилал

3.45 Байгалийн орц нь байгаль дахь өөрийн байршлаа өөрчилж эдийн засгийн

Page 80: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 47

үйлдвэрлэлийн үйл явцад хэсэгчлэн эсвэл үйлдвэрлэлд шууд ашиглагддаг бүх биет орц юм.

3.46 Хүснэгт 3.2-д харуулснаар байгалийн нөөцийн орц, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн орц болон байгалийн бусад орц гэсэн байгалийн орцын 3 бүлэг байна. Энэ хэсэгт эдгээр бүлэг бүрийн тухай авч үзэх бөгөөд эдийн засагт ашиглагддаггүй боловч олборлох үйл явцаар бий болсон нөөцийн урсгалтай (байгалийн нөөцийн үлдэгдэл) холбоотой байгалийн нөөц болон боловсруулсан биологийн нөөцийг хэмжих талаар тусгайлан авч үзнэ.

Байгалийн нөөцийн орц

3.47 Байгалийн нөөцийн орц нь байгалийн нөөцөөс эдийн засагт ашиглагдаж

Хүснэгт 3.2Байгалийн орцын ангилал

1 Байгалийн нөөцийн орц1.1 Үйлдвэрлэлд ашиглагдах олборлолт 1.1.1 Эрдэс бүтээгдэхүүн, эрчим хүчний нөөц 1.1.1.1 Газрын тосны нөөц1.1.1.2 Байгалийн хийн нөөц1.1.1.3 Нүүрс, хүлрийн нөөц1.1.1.4 Металл бус эрдэс бүтээгдэхүүний нөөц1.1.1.5 Металл эрдэс бүтээгдэхүүний нөөц1.1.2 Хөрсний нөөц 1.1.3 Ойн нөөц1.1.4 Далайн нөөц1.1.5 Биологийн бусад нөөц1.1.6 Усны нөөц1.1.6.1 Гадаргуун ус1.1.6.2 Гүний ус1.1.6.3 Хөрсний ус1.2 Байгалийн нөөцийн үлдэгдэл

2 Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний орц 2.1 Нарны2.2 Усны2.3 Салхины2.4 Давалгаа болон далайн түрлэгийн2.5 Геотермийн2.6 Бусад цахилгаан болон дулааны

3 Байгалийн бусад орц3.1 Хөрсний орц3.1.1 Хөрсний тэжээл 3.1.2 Хөрсний нүүрс 3.1.3 Хөрсний бусад орц3.2 Агаарын орц3.2.1 Азот3.2.2 Хүчилтөрөгч3.2.3 Нүүрстөрөгчийн давхар исэл 3.2.4 Агаарын бусад орц3.3 Байгалийн бусад орц

байгаа биет орцоос бүрдэнэ. Тиймээс байгалийн нөөцийн орц нь ашигт малтмал, эрчим хүчний нөөц, хөрс, ойн нөөц, далайн болон биологийн бусад нөөц, усны нөөцөөс бүрдэнэ. Байгалийн нөөцийн орцод боловсруулсан биологийн нөөцийг оруулахгүй. Боловсруулсан биологийн нөөц нь эдийн засгийн нутаг дэвсгэр дотор үйлдвэрлэгдэх бөгөөд иймд байгалиас орох урсгалыг хамруулахгүй.

3.48 Байгалийн нөөцийн хувьд эдийн засагт хэрэглэгдэж байгаа нөөцийн хэлбэр бүрээр тодорхойлогддог. Эдийн засгийн үйлдвэрлэлийн зарим нь байгалийн нөөцийг хэрэглэхээс өмнө явагддаг. Иймд байгалийн аль нөөцийг ашиглаж байгааг, цаашлаад

Page 81: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ48

урт хугацааны үйлдвэрлэлийн үйл явцад ашиглагдаж байгаа зэргийг тодорхойлох хэрэгтэй болдог байна.

3.49 Байгалийн бүх нөөцийн орцыг байгаль орчноос эдийн засагт хэрэглэгдэж байгаагаар бүртгэдэг. Эдийн засагт ашиглагдаж байгаа байгалийн нөөцийн ихэнх нь бүтээгдэхүүн болдог (олборлосон ашигт малтмал, банз, гуалин, түгээлтийн ус гм). Гэсэн хэдий ч байгалийн нөөцийн орцын зарим нь бүтээгдэхүүн болдоггүй, харин байгаль орчиндоо эргэн үлддэг. Эдгээр урсгалыг байгалийн нөөцийн үлдэгдэл гэж үздэг.

3.50 Байгалийн нөөцийн үлдэгдлийн 3 төрөл байдаг. Үүнд: а) Байгалийн нөөцийн олборлолтын явцад гарах алдагдал (жишээ нь байгалийн

хийн алдагдал);б) Ашиглагдаагүй олборлолт (жишээ нь уул уурхайн хөрс хуулалт, хаягдсан

олборлолт)17;в) Дахин олборлолт. Энэ нь олборлогдсон боловч эргээд нэн даруй нөөцийн

ордондоо буцдаг, магадгүй дараа дахин олборлогддог нөөцийг ойлгоно.

3.51 Хүснэгт 3.3-д байгалийн нөөцийн орцуудыг харуулав. Эдгээрийг эдийн засагт хэрэглэгдсэн нөөц (үйлдвэрлэлд ашиглагдсан нөөц) болон байгаль орчиндоо эргэн үлдсэн нөөц (байгалийн нөөцийн үлдэгдэл) гэж салгана. Ерөнхийдөө эдийн засагт ашиглагдах байгалийн орцыг авч үзэх гол цэг нь тухайн байгалийн нөөцийн эдийн засгийн цаашдын үйл ажиллагаанд ашиглагдах боломжийг авч үзэх явдал юм.

Хүснэгт 3.3Байгалийн нөөцийн орцын жишээ

Байгалийн нөөц Үйлдвэрлэлд ашиглагдах олборлолт Байгалийн нөөцийн үлдэгдэл

Эрдэс бүтээгдэхүүн, эрчим хүчний нөөц

Нийт хүдэр; газрын тос, байгалийн хий

Уул уурхайн хөрс хуулалт; асгах, шатаах; байгалийн хийн дахин шахалт

Хөрсний нөөц Хөдөө аж ахуй, барилга, газрыг нөхөн сэргээх зорилгод ашиглах ухсан хөрс

Сэндийлгэсэн газар, ашиглаагүй ухсан хөрс

Ойн нөөц Огтолсон мод Огтолсон модны үлдэгдэл

Далайн нөөц Нийт агнасан загас (гологдол хаягдсан загасыг оруулахгүй) Загасны хаягдал

Биологийн бусад нөөц Ургац Ургацын үлдэгдэлУсны нөөц Байгалиас ашигласан ус Уурхайн ус шүүрэлт

3.52 Байгалийн нөөцийн бүлэг болон байгалийн нөөцийн үлдэгдэл хоёрын хооронд тодорхой холбоо байдаг. Жишээ нь, огтолсон модны цавчдас нь ойн нөөцөөс бэлтгэсэн банзтай нэг ижил ангилалд байдаг. Гэсэн хэдий ч, зарим тохиолдолд бүлэг нь өөр байж болно. Жишээ нь, ашигт малтмалын олборлолтоор хөрс, чулуу гулгавал байгалийн нөөцийн бүх орц нь олборлосон ашигт малтмал, гулссан хөрс, чулууны хослол болдог.

3.53 Хэрвээ байгалийн нөөцийн үлдэгдлийг борлуулбал, жишээ нь, түлшний модны зорилгоор огтолсон модны цавчдасыг борлуулбал энэ урсгалыг үйлдвэрлэлд ашигласан

17 Зарим тохиолдолд байгалийн нөөцийн үлдэгдлийг олборлогчийн анхдагч гарц эсвэл эдийн засгийн бусад нэгжээс өөр зорилгоор цуглуулж ашиглаж болно. Жишээлбэл, өрхүүд түлшний мод бэлтгэхэд үлдэгдэл мод бэлтгэх, эсвэл зам барихад зориулж материалыг өгөхдөө уул уурхайн хэт ашиглалтыг ашиглах зэрэг орно. Эдгээр тохиолдолд цуглуулсан хэмжээг байгаль орчинд урсаж буй байгалийн баялгийн үлдэгдэл дор биш харин бүтээгдэхүүнд оруулсан олборлолт гэж бүртгэх ёстой.

Page 82: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 49

байгалийн нөөц гэж үзнэ. Үйлдвэрлэлд ашигласан байгалийн нөөц, байгалийн нөөцийн үлдэгдлийн бүртгэл нь Бүлэг 5-д тодорхойлсон хөрөнгийн дансан дахь байгалийн нөөцийн олборлолттой уялдана.

Биологийн нөөц

3.54 Биологийн нөөцөд байгаль орчин, эдийн засгийн хоорондын хил хязгаарын тодорхойлолтыг тусгайлан авч үзэх шаардлагатай. Үйлдвэрлэлийн хил хязгаартай нийцрүүлэх үүднээс үйлдвэрлэлийн үйл явцын нэг хэсэг болох боловсруулсан (боловсруулсан биологийн нөөц) нөөц болон үйлдвэрлэгдэхгүй биологийн нөөц (байгалийн биологийн нөөц) хоёрын хоорондын ялгааг гаргах хэрэгтэй.

3.55 Ялгааг тодорхойлоход ашиглагдах шалгуурт биологийн нөөцийн өсөлт, хөгжилтийн шууд хяналт, үүрэг хариуцлага, менежмент зэргийг авч үзнэ. Эдгээр ялгааг Бүлэг 5-ын ойн нөөц (хэсэг 5.8) болон далайн нөөц (хэсэг 5.9)-т дэлгэрэнгүй авч үзнэ. Хөрөнгийн данс болон биет урсгалын дансанд хоёуланд нь эдгээр шалгуурыг мөрдөнө.

3.56 Нөөцийн бүртгэл нь тухайн нөөцийн байгалийн эсвэл боловсруулсан эсэхээс шалтгаалдаг учир ялгааг гаргах нь маш чухал юм. Байгалийн биологийн нөөцийн хувьд Хүснэгт 3.3-д харуулснаар тэдгээрийг олборлох, гаргах үед эдийн засагт орц болж байна гэж үздэг. Гэсэн хэдий ч боловсруулсан биологийн нөөцийг байгалийн нөөцийн орц гэж үздэггүй, харин үүний оронд эдийн засаг дотор өсөж, хөгжиж байгаагаар авч үздэг.

3.57 Бүртгэлийн ялгаа нь биет урсгалын бусад бүртгэлийн хувьд ч хамаатай. Байгалийн биологийн нөөцийн хувьд хүчилтөрөгч болон азотын хэрэглээ, түүнчлэн хөрсний тэжээл болон усны хэрэглээг нь байгаль орчин дотор явагдаж байгаа урсгалаар тооцох бөгөөд зөвхөн нөөцийн бодит ургац хураалтыг л эдийн засагт орж байгаа (хэрэглэгдэж байгаа) урсгалаар тооцно.

3.58 Боловсруулсан биологийн нөөцийн хувьд биет урсгалын бүртгэл нь байгалиас авч байгаа шим тэжээл, бодисыг бүртгэхийг шаарддаг. Учир нь биологийн нөөц нь өөрөө аль хэдүйн эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байдаг. Бодисын солилцоо (фотонэгдэл, амьсгал) болон ууршилтаас бий болж байгаа биет урсгал нь бүтээгдэхүүн болон байгальд буцан ирж байгаа үлдэгдлийн аль алинд нь хамаарна.

Сэргээгдэх эрчим хүчний орц

3.59 Сэргээгдэх эрчим хүчний орц нь байгаль орчноос хангадаг эрчим хүчний түлшний бус эх үүсвэр юм. Энэхүү эрчим хүчний нөөц нь олон орны эдийн засагт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний чухал эх үүсвэр юм. Энд орж байгаа орц нь эрчим хүчний агууламжийн (жоуль) нөхцлөөр хэмжих тохиолдолд байгаль орчин, эдийн засгийн хоорондын эрчим хүчний урсгалын бүрэн тэнцвэрт байдлын суурь нь болдог. Сэргээгдэх эрчим хүчний орцыг нарны, усны, салхины, давалгааны, геотермикийн зэргээр эх үүсвэрээр нь ангилдаг. Байгалийн ойн нөөц гэх мэт байгалийн нөөцийн эх үүсвэр, түүнчлэн боловсруулсан ойн нөөц, боловсруулсан бусад биомасс, хатуу хог хаягдлаас гаргадаг эрчим хүчний орцыг сэргээгдэх эрчим хүчний бүлэгт хамруулдаггүй.

3.60 Сэргээгдэх эрчим хүчний орцыг тооцохдоо эрчим хүчийг цуглуулахад суурилуулсан технологи дахь эрчим хүчний хэмжээг тусгана. Жишээ нь, нарны самбар, салхины хөдөлгүүр гэх мэт. Тооцоог эрчим хүчийг гарган авах тоног төхөөрөмж

Page 83: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ50

байхгүй тохиолдолд нийт боломжит эрчим хүчний хэмжээнд тулгуурлан хийхгүй. Бодит байдалд сэргээгдэх эрчим хүчний орцны тооцоонд бодитоор үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээг тусгана.

3.61 Холбогдох байгалийн орц нь сэргээгдэх эрчим хүчний орц, эсвэл байгалийн нөөцийн орцоор бүртгэгдэж болох учир усны эрчим хүчийг тусгайлан авч үзэх хэрэгтэй. Эрчим хүчний дансны хувьд байгаль орчноос орж байгаа урсгалыг сэргээгдэх эрчим хүчний орцоор тооцож, усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цsахилгаан эрчим хүчтэй тэнцүүлж, жоуль-аар хэмжинэ. Харин усны дансны хувьд байгаль орчноос орж байгаа урсгалыг усны байгалийн нөөц гэж үзэх ба энэ нь усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн усны хэмжээтэй тэнцүү байна. Уг хоёр дансыг тус тусад нь өөр өөр зорилгоор байгуулдаг учир давхар бүртгэгдэх асуудал гарахгүй.

Байгалийн бусад орца. Хөрсний орц

3.62 Хөрсний орц нь үйлдвэрлэлийн үйл явцын турш эдийн засгийн үйл ажиллагаанд шингэсэн хөрсний тэжээл, бусад элементээс бүрдэнэ. Хөрсний орцод тариалсан ургамлын хөрсний тэжээл (азот, фосфор, кали) хамрагдана. Нийт систем дэх тэнцвэрийг хангах үүднээс тариалалтын үр дүнд байгаль орчинд ялгаруулсан хөрсөн дэх нүүрстөрөгчийг хөрсний орцоор бүртгэнэ. Зөвхөн бодитоор шингээсэн эсвэл ялгаруулсан орцыг байгалийн орц гэж тооцно. Эдгээр орцууд нь байгалийн нөөцийн орцод хамрагддаг хөрсний нөөцийн их хэмжээний олборлолт, гулгалтаас ялгаатай гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөрсний усны орцыг байгалийн нөөцийн орц доторх усны нөөцийн нэг хэсгээр бүртгэдэг.

б. Агаарын орц

3.63 Агаарын орц нь үйлдвэрлэл болон хэрэглээний зорилгоор агаараас эдийн засагт ашиглаж буй бодисуудаас бүрдэнэ. Эдгээрт боловсруулсан биологийн нөөцийн ашиглаж буй хольц, элемент (азот, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн давхар исэл) болон шаталт ба үйлдвэрийн бусад үйл явцад хэрэглэгдэж буй бодисууд хамрагдана. Эдгээр нь биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн нэг хэсэг бөгөөд нийт дансны системд бүртгэгдсэн материалын балансыг хангана.

3.2.3 Бүтээгдэхүүний тодорхойлолт, ангилал

3.64 ҮТС-ийн дагуу бүтээгдэхүүн нь эдийн засгийн үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон бараа, үйлчилгээ юм. Биет урсгалын дансанд хамрагддаг бүтээгдэхүүний хүрээ нь мөнгөн дүнгээрх бүтээгдэхүүнээр хязгаарлагдана.

3.65 Аж ахуйн нэгжийн хувьд янз бүрийн бүтээгдэхүүн бүртгэгддэг. Эдийн засгийн бусад нэгжүүдэд борлуулсан бүтээгдэхүүнийг тухайн бүтээгдэхүүний ач холбогдлоос нь шалтгаалан анхдагч, эсвэл хоёрдогч бүтээгдэхүүнээр авч үздэг. Зарчим ёсоор адил төрлийн анхдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг нэг ижил салбараар бүлэглэдэг.

3.66 Зарим тохиолдолд бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэдэг. Энэ тохиолдолд эдгээр бүтээгдэхүүн нь бусад нэгжүүдэд худалдаалагддаггүй бөгөөд харин үйлдвэрлэгчийн эцсийн хэрэглээнд зориулагддаг (хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг фермерүүд хэрэглэдэг), эсвэл хөрөнгийн хуримтлал болдог (өөрийн

Page 84: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 51

барьсан гэр, байшин). Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь биет урсгал нь мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-ийн нийт үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн хил хязгаартай нийцэх ёстой.

3.67 Аж ахуйн нэгжүүд мөн туслах үйл ажиллагаа явуулдаг. Энд ерөнхийдөө нягтлан бодох, хүний нөөц, цэвэрлэгээ, тээвэр зэрэг дэмжих үйл ажиллагаа багтах ба анхдагч болон хоёрдогч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор эдгээр үйлчилгээг бусад аж ахуйн нэгжүүдээс худалдан авч болохын зэрэгцээ өөрсдөө явуулж болно. Тухайн дэмжих үйл ажиллагаа үнэхээр чухал тохиолдолд нийт үйлдвэрлэл эдгээр үйлчилгээнээс тусад нь салгаж бүртгэхийг ҮТС-д зөвлөмж болгодог. Энэ тохиолдолд тухайн дэмжих чанарын үйл ажиллагааг гүйцэтгэдэг гэж бүртгэгдэх тусдаа аж ахуйн нэгжийг бий болгох ёстой. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд эдгээр үйлчилгээний үйлдвэрлэл нь тусдаа бүртгэгддэггүй ч аж ахуйн нэгжийн анхдагч болон хоёрдогч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт орцыг бүрдүүлэгч нэг хэсэг гэдгээр бүртгэгддэг.

3.68 Түүнчлэн мөнгөн дүнгээр илэрхийлсэн НАХ-д тусгадаггүй аж ахуйн нэгж доторх (үйлдвэр доторх урсгал) үйлдвэрлэлийн үйл явцад ашиглагддаг зарим бүтээгдэхүүн байдаг. Жишээ нь, үйлдвэр доторх хатуу хог хаягдлыг шатаахад зарцуулсан цахилгааныг ҮТС-ийн мөнгөн дүнгээр илэрхийлсэн дансуудад тусгадаггүй. Харин биет дүнгээр илэрхийлсэн дансуудад эдгээр үйлдвэр доторх урсгалууд бүртгэгдэж болох хэдий ч үүнийг бүртгэх нь дүн шинжилгээний зорилготой нийцэх ёстой.

3.69 Өрхүүд байгалийн нөөцийн орцыг ашиглан үйлдвэрлэл явуулж, түүнийгээ өөрийн хэрэгцээнд ашиглах тохиолдол байдаг. Жишээлбэл, түлээ бэлтгэх, ус авах, загас барих гэх мэт. Энэ тохиолдолд биет дүнгээр илэрхийлсэн НАХ-ийн салбарын багана дахь эдийн засгийн үйл ажиллагааны холбогдох үйлдвэрлэлд эдгээр үйлдвэрлэлийг бүртгэнэ. Тиймээс өрхийн байгалийн нөөцийн ашиглалтыг мөн адил салбарын баганад бүртгэнэ. Үйл ажиллагааны ач холбогдлоос шалтгаалан эдгээр үйлдвэрлэлийг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад нэгжүүдээс салгах нь зүйтэй. Өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн өрхийн эцсийн хэрэглээг биет дүнгээрх НАХ-ийн хоёр дахь баганад харуулна.

3.70 Биет дүнгээр илэрхийлсэн НАХ-ийн хамрах хүрээний нэг чухал бүтээгдэхүүний урсгал нь бордооны урсгал байдаг. Энд малын баас буюу аргал зэрэг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн бордоо хамрагдана. Бордооны хөрсөнд тархах тархац нь хоёр урсгалыг бий болгодог. Эхнийх нь газар тариаланд тэжээл болдог бөгөөд үүнийг бүтээгдэхүүний урсгал гэж үздэг. Хоёр дахь нь тэжээл болдоггүй бордоо бөгөөд эдгээрийг бүтээгдэхүүний тархсан ашиглалтаас үүдэн бий болсон үлдэгдлийн урсгалаар бүртгэдэг.

3.71 Бүтээгдэхүүн нь бараа, үйлчилгээний аль нь ч байж болно. Ерөнхийдөө биет урсгалын дансны бүтээгдэхүүн нь эдийн засгийн нэгжүүд хооронд шилжсэн бараанд голчлон чиглэгдэнэ. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд (жишээлбэл, бохир ус зайлуулах үйлчилгээнд) биет урсгалыг (ус зайлуулах хоолой руу орж, гарч байгаа бохир усны урсгал) тухайн үйлчилгээний төлбөртэй харьцуулах сонирхол байдаг.

Бүтээгдэхүүний ангилал

3.72 Бүтээгдэхүүний биет урсгалыг Бүтээгдэхүүний нэгдсэн ангиллыг ашиглан ангилдаг. Зарим нэг онцгой дансны хувьд жишээлбэл эрчим хүч, хатуу хог хаягдлын дансанд тусгайлсан ангилал шаардлагатай. Эдгээрийн талаар холбогдох бүлгүүдэд авч үзнэ.

Page 85: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ52

3.2.4 Үлдэгдлийн тодорхойлолт болон ангилал

3.73 Үлдэгдэл нь аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд хаягдсан, орхисон, ялгаруулсан хатуу, шингэн болон хийн материал, эрчим хүчний урсгал юм.

3.74 Үлдэгдэл нь байгаль орчинд шууд хаягдах, орхигдох, ялгарч болох, эсвэл эдийн засгийн нэгжийн үйл ажиллагаанд дахин хэрэглэгдэж, дахин боловсруулагдаж болно. Энэхүү янз бүрийн хувирах үйл явц нь хэдийгээр энэ нь үлдэгдэл байсан ч эдийн засгийн үнэ цэнэ бүхий шинэ бүтээгдэхүүнийг бий болгоход хүргэж болох ба эдийн засгийн нэгж, өрхийн орхисон, хаясан, ялгаруулсан үлдэгдэл нь эхэндээ эдийн засгийн үнэ цэнэгүй байдаг.

3.75 Бүтээгдэхүүнийг хаях тохиолдолд гэвч хаяж байгаа нэгж нь энэхүү хаяж байгаа бүтээгдэхүүнээс мөнгө болон өөр ашиг авч байгаа үед үүнийг үлдэгдлээр биш харин бүтээгдэхүүнээр авч үздэг. Энэхүү урсгал нь хатуу хог хаягдлын дансыг байгуулах суурь болно.

3.76 Үлдэгдлийн үйлдвэрлэгчийн аж ахуйн нэгжид төлсөн төлбөр болон үлдэгдлийн өөрийнх нь урсгал хоёрын хоорондын ялгааг гаргах хэрэгтэй. Төлбөр нь үйлчилгээний төлбөр бөгөөд бүтээгдэхүүний шилжүүлгээр бүртгэгдэнэ. Энэ үед харин үлдэгдлийн урсгалыг тусад нь бүртгэнэ. Энэхүү ялгааны онцгой тохиолдол нь улс орнууд хоорондын хатуу хог хаягдлын урсгалтай холбоотой. Үйлчилгээний төлбөр нь тээврийн төлбөр болох ба бусад улс орны хог хаягдлын бүртгэл нь экспорт, импортоор бүртгэгдэх ба энэ үед хог хаягдлын биет урсгал нь тусдаа үлдэгдлийн урсгалаар бүртгэгдэнэ.

3.77 Үлдэгдлийг тухайн хаягдах, орхигдох, ялгаруулах үед нь бүртгэнэ. Хаягдах, орхигдох, ялгарах үе нь мөнгөн дүнгээрх дансны талаас авч үзэх урсгалыг бүртгэх боломжтой хугацаа болох бөгөөд олж авах үеэс арай өөр юм. Онцгой тохиолдол нь өрхийн удаан хугацааны хэрэглээ болох хөргөгч, угаалгын машин, хөнгөн тэрэг болон бусад бүтээгдэхүүнтэй холбоотой. Мөнгөн дүнгээрх дансуудад удаан эдэлгээт барааг ижил хугацаанд худалдан авсан, хэрэглэснээр бүртгэдэг. Энэ нь хөрөнгийн эдэлгээний хугацааны турш хэрэглэсэн гэдгээр бүртгэгддэг аж ахуйн нэгжийн худалдан авсан үндсэн хөрөнгийн бүртгэлээс өөр юм. Удаан эдэлгээт бараанаас ялгарч байгаа ялгаруулалт болон удаан эдэлгээт барааны хаягдлыг өмнөх хугацааны мөнгөн дүнгээрх дансуудад бүртгэсэн байсан хэдий ч хэрэглэгдэж байгаа хугацаанд бүртгэнэ.

3.78 Улс орны хяналтанд байдаг хог хаягдлын цэг, ялгаруулалтыг хураах төхөөрөмж, боловсруулах станц болон хаягдлын бусад цэгийг улс орны дотор авч үзнэ. Тиймээс эдгээр төхөөрөмжид орж байгаа үлдэгдлийн урсгалыг байгаль орчинд орж байгаа урсгал гэж үзэхээс илүүтэйгүүр эдийн засаг доторх урсгалаар авч үздэг. Тиймээс эдгээр төхөөрөмжөөс гарч байгаа урсгал нь байгаль орчинд шууд шингэх эсвэл бусад бүтээгдэхүүнийг үүсгэх үлдэгдлийн аль аль нь байж болно.

3.79 Өрхийн болон аж үйлдвэрийн хаягдал нь хууль бусаар хаягдаж болно. Түүнчлэн далай тэнгис дэх хөлөг далайд өөрийгөө угаах (мөн л хууль бус), эсвэл сүйрснээр ачаагаа далайд хаяж болно. Эдгээр урсгалыг эдийн засгаас байгаль орчинд хаягдаж байгаа үлдэгдлийн урсгалаар бүртгэнэ.

3.80 Байгалийн нөөцийн үлдэгдлийг оруулаад байгаль орчноос гарч байгаа үлдэгдлийг дахин сэргээх, эдгээрийг буцаагаад эдийн засагт ашиглах оролдлогыг хийх хэрэгтэй. Байгаль орчноос эдийн засагт хэрэглэгдэж байгаа үлдэгдлийн урсгалын

Page 86: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 53

хувьд л үүнийг бүртгэнэ.Тооны хувьд энэ нь жижигхэн хэдий ч гарч байгаа хэрэг (хамгаалалттай эрэг хавьцаа газрын тосны цистерн осолдох), байрлалын хувьд эдгээр урсгалыг тогтоосноор давуу талтай.

3.81 Эдийн засаг дахь үлдэгдэл нь Бүлэг 2-т авч үзсэн эдийн засгийн нэгжийн харъяаллын тухай тодорхойлолттой нийцнэ. Өрх болон аж ахуйн нэгжийн ялгаруулсан, хаясан, орхисон үлдэгдэл нь тухайн улс оронд мэдэгдвэл тухайн орны харъяатаар тооцогдоно. Хэдийгээр цаг хугацааны туршид тухайн улсын байгаль орчинд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох сонирхол байдаг ч үлдэгдэл нь тухайн улсын байгаль орчинд шингэсэн эсвэл гадаад улсын байгаль орчин руу гарсан гэдгийг шууд мэдэх боломжгүй.

3.82 Зарчим ёсоор дотоодын эдийн засагт орж, гарч байгаа урсгал байхгүй гэж үзэн тухайн улсын болон гадаад улсын байгаль орчны хооронд явагдаж байгаа үлдэгдлийн урсгалыг биет дүнгээр илэрхийлсэн НАХ-д бүртгэхгүй. Гэсэн хэдий ч улс орнуудын байгаль орчны хоорондын харилцан холбооны үндсэн шинж чанараас шалтгаалан эдгээр урсгалыг бүртгэх сонирхол байж болно. Жишээ нь, голын системийн доод урсгалын төгсгөлд байдаг улс орны хувьд голын усаар дамжин бусад улс орноос нийлүүлж байгаа үлдэгдлийн урсгалыг болон бусад улс оронд ялгарсан хүчлээс үүссэн хүчил ялгаруулалт буюу хүчиллэг бороог бүртгэх сонирхол байж болно.

Үлдэгдлийн бүлэг

3.83 Олон төрлийн үлдэгдэл байдаг бөгөөд эдгээрийг өөр хоорондоо ялгаатай төрөл зүйлийг ашиглан нэг төрөл гэж бүртгэдэггүй. Үлдэгдлийн урсгалын биет шинж чанар болон үлдэгдлийн зорилгоос шалтгаалан тухайн орноос гарч байгаа үлдэгдлийн урсгалын тэнцлийг тусгахын тулд үлдэгдлийн олон төрөл бүлэгт дүн шинжилгээ хийдэг. Дараах хэсэгт өргөн хэрэглэгддэг үлдэгдлийн төрөл зүйлийн тодорхойлолтыг авч үзнэ.

а) Хатуу хог хаягдал

3.84 Хатуу хог хаягдал нь тухайн хогны эзэнд цаашид ашиглагдахгүй болж хаягдсан материал юм. Хатуу хог хаягдалд бохир усыг оруулахгүйгээр хатуу, шингэн байдалд байгаа материал болон агаар мандалд илэрдэг утаа, уур, хий зэрэг биетүүд хамрагдана.

3.85 Хатуу хог хаягдалд хог хаях цэгт илгээгдсэн, эсвэл хог цуглуулалтаар цугларсан бүх төрлийн материал орно. Түүнчлэн хуулийн дагуу болон хууль бусаар байгаль орчинд шууд хаягдсан, орхигдсон материалууд аль аль нь хатуу хог хаягдалд хамрагдана. Мөн эдийн засгийн нэгжүүд хооронд солилцсон зарим хаягдсан материалууд жишээ нь төмрийн хаягдал нь хатуу хог хаягдлын нэг хэсэг юм. Энэ тохиолдолд хаяж байгаа хүн нь төлбөр авна гэсэн үг. Эдгээр нөхцөл байдалд хатуу хог хаягдал нь үнэ цэнэ бүхий учир хатуу хог хаягдлыг үлдэгдэл гэхээс илүүтэйгүүр бүтээгдэхүүн гэж үзнэ. Хатуу хог хаягдлын биет урсгалын дансны тодорхойлолтын хамт хатуу хог хаягдлын үлдэгдэл болон бүтээгдэхүүний хоорондын ялгааг 3.6 дахь хэсэгт авч үзнэ.

б) Бохир ус

3.86 Бохир ус нь тухайн бохир усны эзэнд цаашид шаардлагагүй болж хаягдсан ус юм. Муу усны хоолой, гоожуурт урсаж байгаа ус, ус цэвэрлэх төхөөрөмжөөр авч байгаа

Page 87: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ54

ус болон байгаль орчинд шууд хаягдаж байгаа усыг бүгдийг бохир ус гэж үзнэ. Бохир усанд байгаль орчинд шууд орж байгаа цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй усны урсгал болох усны буцах урсгалыг хамруулан авч үздэг. Усны чанарыг үл харгалзан усан цахилгаан станцаас гарч байгаа усыг оруулаад бүх усыг хамруулан авч үздэг.

3.87 Бохир усанд хэрэглэгчдэд цаашид ашиглагдахаар нийлүүлэгдсэн цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй бохир ус болох дахин ашиглагдах усыг мөн хамруулан авч үздэг. Аж ахуйн нэгж дотор дахин ашиглагдаж байгаа бохир усыг БОЭЗДС-д бүртгэдэггүй.

в) Хийн хаягдал, ялгаруулалт

3.88 Өрх, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд байгаль орчинд ялгарч байгаа бодис нь хийн хаягдал, ялгаруулалт болно. Ерөнхийдөө хийн хаягдал, ялгаруулалтыг хүлээн авч байгаа байгаль орчны төрөл (өөрөөр хэлбэл агаар, ус, хөрсөнд ялгаруулж байгаагаар) болон бодисын төрлөөр нь шинжилдэг.

3.89 Хийн хаягдал, ялгаруулалтын данс нь байгаль орчинд шууд ялгаруулж байгаа ялгаруултад голлон чиглэдэг. Зарим тохиолдолд өрх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаар ялгарч байгаа бодисын ялгаруулалтыг эдийн засгийн нэгж дотор хуримтлуулж болно (цахилгаан гаргахаар хог хаях цэгийн үйл ажиллагаагаар ялгаруулсан метаны хийг авах). Эсвэл цэвэршүүлэх буюу өөр бусад зорилгоор эдийн засгийн нэгжүүд хооронд шилжүүлж болно (усны систем доторх усны эргэлтээс өмнө бохир усанд байгаа бодисуудыг цэвэршүүлэхээр ус цэвэрлэх төхөөрөмжид урсуулах). Ингэснээр байгаль орчинд учруулах дарамтыг хөнгөвчилж өгөх юм.

3.90 Өрх, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаар ялгарч байгаа бодисын ялгаруулалтын бүгд хэмжээ нь нийт ялгаруулалт болно. Нийт ялгаруулалт нь байгаль орчинд ялгарч байгаа хаягдал, ялгаруулалт, эдийн засгийн нэгжийн дотор авсан болон өөр бусад нэгжид шилжүүлсэн бодисоос бүрдэнэ.

3.91 Агаар дахь ялгаруулалт нь аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд агаар мандалд илэрдэг утаа, уур, хий зэрэг биетүүд юм. Агаар дахь ялгаруулалтад ууршилтаар бий болдог уур, усыг хамруулахгүй ба 3.6 дахь хэсэгт илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

3.92 Усан дахь ялгаруулалт нь аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд усанд илэрдэг бодис юм. Аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн хувьд усан дахь ялгаруулалтыг тэдгээрийн усанд хаясан нийт бодисын хэмжээнээс илүүтэйгүүр тэдний усанд нэмсэн нэмэгдэл бодисын нөхцлөөр хэмждэг. Энэ тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн хүлээн авсан усанд байгаа бодисууд нь тухайн нэгжид хамаарахгүй.

3.93 Усан дахь ялгаруулалтад хатуу хог хаягдлын томоохон хэсэг зэрэг усны байнгын урсгалаар үүсдэггүй материалуудыг хамааруулдаггүй. Эдгээр материал нь хатуу хог хаягдалд хамрагдана.

3.94 Аж ахуйн нэгж байгууллага, өрхийн усанд ялгаруулсан бодисын ихэнхи нь ус цэвэрлэх байгууламжид илэрдэг тул эдгээр бодисын бүртгэлд байгаль орчин дахь ялгаруулалт болон эдийн засгийн нэгж дэх ялгаруулалтыг хоёуланг нь хамруулдаг. Усан дахь ялгаруулалт, түүнтэй холбогдох эдийн засгийн нэгж дэх ялгаруулалтын талаар 3.6 дахь хэсэгт дэлгэрэнгүй тодорхойлсон болно.

3.95 Хөрсөн дэх ялгаруулалт нь аж ахуйн нэгж, байгууллага, өрхийн үйлдвэрлэл,

Page 88: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 55

хэрэглээ, хуримтлалын үр дүнд хөрсөнд илэрдэг бодис юм. Хөрсөнд үүссэн зарим бодис нь байгалиар дамжин урсаж усанд шингэдэг. Зарчим ёсоор аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаагаар хөрсөнд ялгарсан бодисын урсгал гэж бүртгэгдсэн л бол усан дахь ялгаруулалтаар бүртгэгдэхгүй.

г) Түгээмэл тархалттай бүтээгдэхүүний ашиглалт

3.96 Түгээмэл тархалттай бүтээгдэхүүний ашиглалтад үйлдвэрлэлийн үйл явцын дүнд байгаль орчинд санаатайгаар орхигдсон бүтээгдэхүүнийг хамруулна. Жишээлбэл, бордоо, хортон устгах бодисуудыг хөдөө аж ахуй, ойн хөрс болон тарьц дээр санаатайгаар цацдаг, түүнчлэн зарим оронд замын нөхцлийг сайжруулах үүднээс зам дээр давс цацдаг. Эдгээр тохиолдлуудад бүтээгдэхүүний зарим хэсэг нь хэрэглэгдэх буюу үйлдвэрлэлийн үйл явцад шингэж шинэ бүтээгдэхүүнд нэгтгэгддэг. Харин үлдсэн хэсэг нь байгальдаа үлддэг ба энэ хэсгийг байгаль дах үлдэгдлийн урсгалаар бүртгэдэг.

д) Түгээмэл тархацтай алдагдал

3.97 Түгээмэл тархалттай алдагдал нь үйлдвэрлэл, хэрэглээний шууд бус үр дүнд бий болсон материалын үлдэгдэл юм. Үүний жишээнд замын гадаргуугаас үүссэн элэгдэл, машины тоормослолт, дугуйнаас бий болсон элэгдлийн үлдэгдэл, борооны ус цуглуулах системээс үүссэн цинк зэрэг орно. Эдгээр үлдэгдлийг эдийн засгаас байгаль орчинд гарч байгаа нийт урсгалын балансыг хангах нэг хэсэг хэмээн түгээмэл тархалттай алдагдал гэж бүртгэдэг.

е) Байгалийн нөөцийн үлдэгдэл

3.98 Байгалийн нөөцийн үлдэгдэл нь үйлдвэрлэлийн процесст нэгддэггүй, үүний оронд харин байгальдаа нэн даруй эргэн буцдаг байгалийн нөөцийн орц юм. Байгалийн нөөцийн үлдэгдлийг байгалийн нөөцийн олборлолт явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үлдэгдэл болон байгальдаа шууд буцсан үлдэгдлийн урсгалаар бүртгэнэ.

3.99 Байгалийн нөөцийн үлдэгдлийн жишээнд байгалийн хийн хаягдал, загас агнуурын хаягдал, байгалийн ойгоос гарсан огтолсон мод зэрэг орно. Харин ургацын үлдэгдэл, боловсруулсан ойн нөөцөөс гарсан огтолсон мод, мал аж ахуйн фермээс гарсан малын аргал зэрэг боловсруулсан биологийн нөөцийн хураалттай холбоотой үлдэгдлийг хамруулахгүй. Эдгээр үлдэгдлийг хатуу хог хаягдал гэж үздэг. Байгалийн нөөцийн үлдэгдлийн талаар 3.47-3.53 дахь хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн.

Хорогдуулалт

3.100 Эрчим хүч болон усны биет урсгалын дүн шинжилгээнд үлдэгдлийг мөн хорогдуулалт гэж үздэг. Үйлдвэрлэлийн үйл явцын үе шатын дагуу 4 төрлийн хорогдуулалт тогтоогдсон байна. Зарим хорогдуулалт нь үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хорогдуулалт (байгалийн хийн олборлолт дахь алдагдал), зарим нь хүсээгүй хорогдуулалт (ус түгээх сувгаас гарч байгаа усны ууршилт) байна.

3.101 Дараах 4 төрлийн хорогдуулалт байна. Үүнд:

а) Олборлолтын үеэр гарч байгаа хорогдуулалт нь байгалийн нөөцийг цаашид боловсруулах, тээвэрлэхийн өмнө олборлолтын үеэр гардаг байгалийн нөөцийн хорогдуулалт юм. Олборлолтын үеэр гарч байгаа хорогдуулалтад байгалийн нөөцийн олборлогдсон газраас орд газарт буцаан нийлүүлэгдэж

Page 89: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ56

байгаа байгалийн нөөцийг хамруулахгүй. Жишээ нь, нөөцлөх саванд орж байгаа байгалийн хий, уст давхарга руу нийлүүлэгдэж байгаа гүний ус гэх мэт. Олборлолтын үеэр гарч байгаа зарим хорогдуулалтыг байгалийн нөөцийн үлдэгдэл гэж бүртгэдэг.

б) Хуваарилалтын үеэр гарч байгаа хорогдуулалт нь олборлолт болон нийлүүлэлт, ашиглалтын хооронд гарч байгаа алдагдал юм.

в) Хадгалалтын туршид гарч байгаа хорогдуулалт нь эрчим хүчний бүтээгдэхүүн, эргэлтийн хөрөнгийн материалын алдагдал юм. Үүнд шатахууны ууршилт, шүүрэлт (масс болон эзлэхүүний нэгжээр хэмжигдэнэ) болон гэнэтийн эвдрэл, хохирол хамаарна. Харин бараа материал, үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө нөөцлөгдөж байгаа ч тэдгээрийг хамруулахгүй. Тиймээс жишээ нь, нөөцлөх савнаас гарч байгаа усны ууршилтыг хадгалалтын үеэр гардаг хорогдуулалтад тооцохгүй. Усны нөөцийн биет хэмжээний бууралтыг Бүлэг 5 дахь хөрөнгийн дансанд авч үзнэ.

г) Хувиргалтын үеэр гарах эрчим хүчний хорогдуулалт (жишээ нь дулааны алдагдал) нь эрчим хүчний нэг бүтээгдэхүүний хэлбэрээс эрчим хүчний нөгөө нэг бүтээгдэхүүнд хувирах үеэр гардаг хорогдуулалт юм. Эрчим хүчний балансад орц, гарцын бүтээгдэхүүний хоорондох илчлэг чанарын зөрүүг тусгах нь зүйтэй. Хувиргалтын үеэр гарах хорогдуулалтыг зөвхөн эрчим хүчний урсгалд тооцно.

3.102 Байгалийн нөөцийг олборлох явцад байгалийн нөөцийн биет хэмжээнээс зарим нь хорогдож болно. Гэвч энэхүү хорогдсон хэмжээ нь олборлож байгаа хүмүүсийн хувьд ач холбогдолгүй бол үүнийг хорогдлоор тооцохгүй.

3.103 Нийлүүлэлт талаас нь харвал хуваарилах сүлжээ эсвэл агуулахаас хууль бусаар түгээгдсэн ус, цахилгаан, эрчим хүчний бусад бүтээгдэхүүн болон бусад материалын дүнг хулгайтай холбоотой хорогдуулалт гэж үзнэ. Гэсэн хэдий ч ус, эрчим хүч, бусад материалын биет хэмжээ буураагүй бол үүнийг БОЭЗДС-д хорогдуулалт гэж үзэхгүй ч хулгайгаас үүдсэн ус, эрчим хүч, бусад материалын хэрэглээг тооцох шаардлага байж болно. Гэвч амьдралд үүнийг хэмжих хэцүү бөгөөд эдгээрийг түгээлтийн хорогдуулалтад хамруулан авч үздэг.

Үлдэгдлийн бүлгийн ангилал

3.104 Үлдэгдлийн ангилал гэж тусдаа байдаггүй. Үлдэгдлийн янз бүрийн бүлгүүд нь бие биетэйгээ давхцдаг учир хүндрэл гардаг. Янз бүрийн бодлого, судалгаа, шинжилгээний асуултад хариу өгөх мэдээллийг зөв зохион байгуулахын тулд давхар тооцогдох асуудлыг шийдвэрлэх тодорхой арга зам байхгүй байна. Үлдэгдлийн бүлгүүдийн бүтцийг харгалзан боловсруулсан бүрэн ангилал байвал энэхүү давхар тооцогдох асуудал гарч ирдэг.

3.105 Цооногны амсар дахь байгалийн хийн алдагдал нь дээрх давхцлын нэг жишээ юм. Хийн эдгээр урсгалыг байгалийн нөөцийн үлдэгдэл, олборлолтын үеэр гарсан хорогдуулалт болон агаар дахь ялгаруулалтын нэг хэсэг гэж үзнэ.

3.106 Хүснэгт 3.4-т үлдэгдлийн янз бүрийн бүлэгт хамрагддаг материалын төрлүүдийг харуулав. Эдгээр нь хатуу хог хаягдал, агаар дахь ялгаруулалт, түгээмэл тархацтай алдагдал зэрэгт судалгаа шинжилгээ хийхэд ач холбогдолтой.

Page 90: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 57

Хүснэгт 3.4Үлдэгдлийн бүлгийн нийтлэг бүрэлдэхүүн

Бүлэг Нийтлэг бүрэлдэхүүн

Хатуу хог хаягдал (дахин боловсруулсан материалыг

оруулаад)а

Химийн болон эмнэлгийн хог хаягдал, цацраг идэвхт бодисын хаягдал, металлын хаягдал, хаягдал тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, мал, амьтны болон

ургамлын хаягдал, орон сууцны болон үйлдвэрлэлийн холимог хог хаягдал, ашигт малтмалын хаягдал болон хөрс, шатаах хог хаягдал, бусад хог хаягдал

Бохир ус Цэвэрлэх, зайлуулах ус, буцах урсгал, дахин ашиглагдах ус

Агаар дахь ялгаруулалт

Нүүрстөрөгчийн давхар исэл, метан, диазотын исэл, азотын ислүүд, фторт, хүхрийн фтор, нүүрстөрөгчийн дутуу исэл, метаны бус ууршимтгай органик

нэгдлүүд, хүхрийн давхар исэл, аммиак, хүнд металл, удаан задардаг органик бохирдуулагч, хүхрийн давхар исэл, аммиак, хүнд металл, удаан задардаг органик

бохирдуулагч, тоосонцор (жишээ нь, PM 10 тоос)Усан дахь ялгаруулалт Азотын нэгдлүүд, фосфор нэгдлүүд, хүнд металл, бусад бодис, (органик) нэгдлүүд

Хөрсөн дэх ялгаруулалт Дамжуулах хоолой задрах, химийн бодисБүтээгдэхүүний тархсан

ашиглалтаас үүссэн үлдэгдэл Бордооны шингээгүй тэжээл, зам дээр цацсан давс

Түгээмэл тархацтай алдагдал Дэд бүтцийн үрэлт (дугуй / тоормос), элэгдэл / зэврэлт (зам, гэх мэт) Байгалийн нөөцийн

үлдэгдэлУул уурхайн хөрс хуулалт, огтолсон модны үлдэгдэл, загасны хаягдал

а Хаягдлын бүлгийн жагсаалтад багтсан хаягдлуудыг бүтээгдэхүүн гэж тодорхойлох зарим урсгалд ашиглаж болно.

Үлдэгдлийн урсгалын хуримтлал

3.107 Байгаль орчны дарамт нь тухайн хугацаан дахь үлдэгдлийн урсгал болон өмнөх хугацааны урсгалтай холбоотой үлдэгдлээс шалтгаалдаг. Үлдэгдлийн урсгалын үргэлжлэх нөлөө нь хугацааны эхэнд хуримтлагдсан түвшнээс шалтгаалан өөр байдаг. Үлдэгдлийн урсгал хэрхэн нөлөөлж байгааг болон үлдэгдлийг хүлээн авч байгаа экосистемийн чанарын хэмжүүрийг БОЭЗДС-ийн Экосистемийн туршилтын дансанд авч үзнэ.

3.108 Үлдэгдлийн гадаад төвлөрлөөр үүссэн эвдрэл нь нийт үлдэгдлийг нэмэгдүүлдэг. Энэ хэсэгт авч үзэх НАХ нь тухайн тайлант үед бий болсон үлдэгдлийн хэмжээг нарийвчлан харуулах ба өмнө бий болсон болон ирээдүйд бий болох үлдэгдлээр өсөн нэмэгдүүлж харуулахгүй. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь үлдэгдлийн төрөл болон байгаль орчны хэлбэрээс шалтгаалан янз бүр байна.

Хаягдсан, устгалд оруулсан үйлдвэрлэгддэг хөрөнгийг бүртгэх

3.109 Хүснэгт 3.1-д харуулсан биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ нь үйлдвэрлэгдэх хөрөнгийн хаягдаж, устгалд оруулсан хэсгийн үлдэгдлийн бичилтийг хамруулна (Нүд К). Хуримтлалын баганын дор эдгээр үлдэгдлийг бүртгэснээр өмнөх тайлант хугацаанд үйлдвэрлэгдсэн хөрөнгийн хаягдал нь тухайн тайлант хугацаан дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон үлдэгдлээс өөр гэдгийг харуулж байгаа юм.

3.110 Эдгээр үлдэгдлийн ихэнхийг хог хаягдлыг боловсруулах болон түүнтэй төстэй газрууд нийлүүлж, боловсруулалт хийдэг. Ашиглалтын хүснэгтэд эдгээр үлдэгдлийг хог боловсруулах газруудын авсан үлдэгдлийг Нүд N дээр, улсын хяналт дахь хог хаягдлын цэгт хуримтлагдсан үлдэгдлийг Нүд О-д, гадаадад гаргасан үлдэгдлийг Нүд Р-д, харин байгаль орчин руу шууд урссан үлдэгдлийг Нүд Q-д харуулна.

3.111 Эдгээр үлдэгдлийг бүртгэснээр хаягдаж, устгалд оруулсан үйлдвэрлэгдэх

Page 91: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ58

хөрөнгийн хэрэглэгчдэд эдгээр үлдэгдлийг тайлбарлаж өгч байгаа явдал юм. Гол хүндрэл нь хаягдал хөрөнгийг эдийн засгийн өөр нэгжид худалдахад гардаг бөгөөд энэхүү нэгж нь тухайн хөрөнгийн эцсийн хаягдал, устгалыг хариуцна. Онолын үүднээс үлдэгдэл нь хөрөнгийн өмнөх хэрэглэгчид ихэвчлэн хамаарна.

3.112 Хаягдаж, устгалд орсон үйлдвэрлэгдэх хөрөнгөтэй холбоотой урсгалыг бүртгэх хоёр арга байдаг. Эхний арга нь урсгалыг эдийн засгийн салбаруудаар хуримтлалын баганад ангилах бөгөөд өмнө нь үйлдвэрлэлд ашиглагдсан хаягдал хөрөнгө хамаарах салбарын үлдэгдлийн урсгалаар тайлбарлана. Эдгээр урсгалыг Нүд N-д хог боловсруулах салбарын хүлээн авснаар, эсвэл Нүд О-д улсын хяналтанд байдаг хог хаягдлын цэгт шууд шилжсэнээр харуулна. Хэрвээ хуримтлалын баганад эдгээр урсгалыг ангилах боломжгүй тохиолдолд эхний баганад нэмэлт хоёр бичилтийг хийж болно. Эхний бичилт нь Нүд N-д байх ба хаягдал боловсруулах салбар дахь хаягдал хөрөнгийн далд хэрэглээг тусгана. Харин хоёр дахь бичилт нь Нүд I-д байх ба хаягдал боловсруулах үйлдвэрийн цуглуулсан, эсвэл хогийн цэгт ачигдсан үлдэгдлийг тусгана. Ц2йяЭнэхүү хоёр бичилтэд үйлдвэрлэгдэх хөрөнгийн хаягдлыг бий болгож буй салбарын урсгалын тэнцэл хангагдах шаардлагатай.

3.113 Бодит байдалд хаягдаж, устгалд орсон үйлдвэрлэгдэх хөрөнгийг өмнөх хэрэглэгчдэд хамааруулахад хүндрэлтэй байдаг. Учир нь хөрөнгийг ялангуяа барилга байгууламжийг нураах, буулгахаас яг өмнө худалдсан байж болно. Тиймээс үлдэгдлийг нэгтгэх үед янз бүрийн салбар нь үйлдвэрлэгдэх хөрөнгийн эзэмшигч, эсвэл “хэрэглэгч” болж болно. Иймд үйлдвэрлэгдэх хөрөнгийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хамгийн сүүлд хөрөнгийн орцоор ашигласан салбарт үлдэгдлийг хамааруулах боломжтой.

3.3 Биет урсгалын дансны зарчмууд3.3.1 Танилцуулга

3.114 3.2 дахь хэсэгт танилцуулсан биет хэмжээний урсгалын дансны хамрах хүрээнд дансны зарчим, тогтсон журмыг баримтална. Энэ талаар Бүлэг 2-т авч үзсэн бөгөөд дансны давхар бичилт, хэмжих нэгж болон эдийн засгийн нэгж, салбаруудын тодорхойлолтыг хамруулсан.

3.115 Энэ хэсэгт биет урсгалын нийт болон цэвэр бичилт, барааны гадаад урсгалын бүртгэл, боловсруулалт хийлгэхээр гаргасан барааны бүртгэл зэрэг биет урсгалын данстай холбоотой зарим нэг тусгайлсан бүртгэлийн зарчмыг авч үзнэ.

3.3.2 Биет урсгалын нийт болон цэвэр бичилт

3.116 3.2 дахь хэсэгт танилцуулсан биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ нь байгаль орчин, эдийн засгийн хооронд болон эдийн засгийн нэгжүүд хооронд гарсан бүх урсгалыг бүртгэх бөгөөд цаашлаад боломжтой бол эдийн засгийн нэгж доторх урсгалыг бүртгэнэ. Энэхүү урсгалын бүртгэл нь БОЭЗДС-д нийт бичилт болно. Нийт урсгалын бичилтийн үндсэн давуу тал нь нөөц, ашиглалтын хүснэгтийн бүх түвшин дэх бүх урсгалын зохицол болно.

3.117 Гэсэн хэдий ч эдгээр бүх урсгалын бичилт нь зарим нэг үндсэн харилцан уялдааг харуулдаггүй. Тиймээс дүн шинжилгээний зорилгоор урсгалуудыг нэгтгэж, тохируулах явдал гарна. Хэдийгээр нэгтгэл, тохируулалт нь өөр өөр хэдий ч эдгээр нь цэвэр бичилт болох тул цэвэр бичилтийн тусгайлсан бүртгэл байхгүй.

Page 92: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 59

3.118 Нийт болон цэвэр бичилтийн нөхцөл нь эдийн засгийн өргөн хүрээний дансны нөхцөлд хэрэглэгдэнэ. ҮТС-д цэвэр нөхцөл нь дансны нэгтгэл үндсэн хөрөнгийн хэрэглээ (элэгдэл)-гээр засварлагдсан эсэхийг илэрхийлэхэд ашиглагдана. Бусад үед цэвэр бичилтийн нөхцөл дансны хоёр үзүүлэлтийн хоорондын зөрүүг л харуулна. Нийт болон цэвэр бичилтийн нөхцлүүд хоорондоо холбоотой ч өөр өөр хэмжих хүрээний үзүүлэлтүүдийг тодорхойлоход ашиглагддаг.

3.119 Нийт болон цэвэр бичилт өргөнөөр хэрэглэгддэг нэг данс бол эрчим хүчний данс юм. Эрчим хүчний дансыг эдийн засгийн нэгжүүд хоорондын эрчим хүчний бүх урсгалыг харуулах нийт бичилтээр байгуулдаг. Эдгээр урсгалын зарим урсгал нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч рүү урсах нүүрсний урсгал гэх мэт эрчим хүчний бүтээгдэхүүнээс эрчим хүчний үйлдвэрлэгч рүү урсах урсгалыг болон өрх рүү урсах цахилгаан эрчим хүчний урсгал гэх мэт эцсийн хэрэглэгч рүү урсах бусад урсгалыг илэрхийлнэ. Эрчим хүчний цэвэр данс нь эрчим хүчний нэг бүтээгдэхүүнийг нөгөө эрчим хүчний бүтээгдэхүүнд хувирах хувиралтыг илэрхийлэх эрчим хүчийг хамруулахгүй бөгөөд эрчим хүчний зөвхөн эцсийн хэрэглээнд чиглэгдэнэ.

3.120 Ерөнхийдөө нийт болон цэвэр бичилтийн хэрэглээ, тайлбарыг анхаарах шаардлагатай ба эдгээр дансанд хамрагдах, хамрагдахгүй үзүүлэлтүүдийг тодорхой гаргах нь чухал юм.

3.3.3 Гадаад урсгалын бүртгэл

3.121 Гадаад орон руу болон гадаад орноос ирж байгаа урсгалыг бүртгэхдээ маш болгоомжтой авч үзэх хэрэгтэй. БОЭЗДС-д мөрдөгдөх үндсэн зарчим нь тухайн барааг үйлдвэрлэгч болон хэрэглэгч нэгжийн харьяалагдах улс оронд хамаарах урсгал юм. Энэ нь зарим төрлийн статистикийн хамрах хүрээнд мөрдөгддөг бүртгэлийн хил хязгаарын зарчмаас өөр байна. Бүртгэлийн хил хязгаарын зарчим нь тухайн урсгал явагдах үе дэх үйлдвэрлэгч болон хэрэглэгч нэгжийн оршин байгаа улс оронтой холбоотой урсгалаар тайлбарлагдана.

3.122 ҮТС, Төлбөрийн тэнцэл болон Олон улсын хөрөнгө оруулалтын позици (ТТГА6) (ОУВС,2009) зэрэг гарын авлагын дагуу институцийн нэгжийн харъяаллыг эдийн засгийн нутаг дэвсгэрээр тодорхойлно18. Нутаг дэвсгэр болон харъяаллын тухай ойлголтын ихэнх нөхцөл нь хоорондоо тохирох бөгөөд олон улсын тээвэр зэрэг чухал үйл ажиллагаанд тохирох бүртгэлийг тодорхойлох хэрэгтэй. Энэ хэсэгт олон улсын тээвэр, жуулчны үйл ажиллагаа, байгалийн нөөцийн орцын тухай авч үзнэ.

Олон улсын тээвэр

3.123 Олон улсын тээврийн үйл ажиллагааны бүртгэл нь ялангуяа эрчим хүчний ашиглалт, түүний ялгаруулалтын талаарх мэдээлэлд нэлээд чухал юм. Тухайн улс орон дахь олон улсын тээвэрлэлттэй холбоотой биет урсгалын боломжит, нийцтэй байдал нь БОЭЗДС-ийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

3.124 Дансдыг бусад хэсэгтэй нийцрүүлэхийн тулд бүртгэлийг тээврийн хэрэгслийн жолоочийн харъяалалд чиглүүлэх ба ихэвчлэн тээврийн хэрэгслийн жолоочийн байрладаг төв байрны байршилд чиглэгддэг. Тиймээс явсан замын зай, үйл ажиллагаа явуулах газрын тоо, тухайн харъяат бус нэгжид үзүүлсэн тээврийн үйлчилгээ, эсвэл

18 2008 оны SNA-ийн 4.10-4.15 дахь хэсгийг үзнэ үү.

Page 93: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ60

харъяат орон дотор биш хоёр байрлалын хооронд үзүүлсэн тээврийн үйлчилгээ зэргийг үл харгалзан нийт орлого, орц (худалдан авсан түлшийг оруулаад) болон ялгаруулалт нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн харъяалагдах оронд хамаарна.

3.125 ҮТС, Төлбөрийн тэнцлийн гарын авлагын зарчмыг ашиглан гаргасан олон улсын тээврийн жолоочийн харъяаллын тодорхойлолтын дагуу доорхи жишээгээр боломжит дансуудыг тайлбарлая:

а) Жолооч нь А орны харъяат байх усан онгоцоор барааг В орноос С орон руу тээвэрлэж, гэртээ буцахаасаа өмнө С оронд шатахуунаа цэнэглэжээ. Энэ тохиолдолд шатахууны худалдан авалт нь А оронд хамаарна (С орны шатахууны экспорт, А орны шатахууны импорт гэж үзнэ). С орны тээврийн үйлчилгээнд төлөх төлбөр нь А оронд үзүүлсэн үйлчилгээний экспорт болно. Усан онгоцноос гарч байгаа бүх ялгаруулалт нь А оронд хамаарна.

б) Жолооч нь Х орны харъяат байх зорчигч тээврийн онгоцоор хүмүүсийг Х орноос Y орон руу тээвэрлэж, буцаад Х орондоо иржээ. Зорчигчид нь Х, Y болон Z гэсэн янз бүрийн орны хүмүүс болно. Энэ тохиолдолд шатахууны аливаа худалдан авалт нь Х оронд хамаарах бөгөөд Y оронд шатахуун худалдан авсан бол импортоор бүртгэнэ. Хэрвээ зорчигчид нь Y болон Z орны харъяат бол зорчигчдын төлсөн төлбөрийг Х орны үйлчилгээний экспортоор бүртгэнэ. Онгоцноос гарч байгаа бүх ялгаруулалт нь Х оронд хамаарна.

3.126 Усан онгоц, агаарын онгоцын хувьд шатахуун цэнэглэхтэй холбоотой тусгайлсан тэмдэглэл шаардлагатай. Ялангуяа шатахууны эзэмшигч бөгөөд шатахуунаа өөр оронд хадгалж байгаа эдийн засгийн харъяатын тухайд тусгайлан зохицуулалт шаардлагатай. ҮТС болон Төлбөрийн тэнцлийн гарын авлагын зарчмуудыг мөрдлөг болговол шатахууны байгаа байршил нь нэн тэргүүнд авч үзэх асуудал биш юм. Үүний оронд харин тухайн шатахууны эзэмшигчид анхаарал хандуулах шаардлагатай. Тиймээс хэрвээ А орон В оронд шатахууны нөөцлүүр савтай болж усан онгоцны шатахуунаа цэнэглэх үүднээс тухайн орон руу шатахуун тээвэрлэх тохиолдолд уг шатахууныг А орны эзэмшилд хэвээр үлдээж, В орон руу экспортолсон гэж бүртгэхгүй. Тиймээс В оронд хадгалсан шатахууныг В оронд хамааруулах шаардлагагүй. Энэ бүртгэл нь олон улсын худалдааны статистикт бүртгэхээс арай өөр бөгөөд уг бүртгэлтэй нийцүүлэх үүднээс засварлалт хийх шаардлагатай.

Жуулчны үйл ажиллагаа

3.127 Жуулчны үйл ажиллагааны бүртгэл нь эдийн засгийн харъяатын тухай ойлголтыг баримтлан олон улсын тээврийн үйл ажиллагааны бүртгэлтэй адил байна. Жуулчин гэдэгт өөрийн харъяаллын биш оронд жуулчилж байгаа бүх хүмүүс, түүнчлэн богино хугацаагаар явж байгаа оюутнууд (12 сараас доош хугацаагаар), эмчилгээний зорилгоор явж байгаа хүмүүс, бизнес болон зугаа цэнгэлийн зорилгоор явж байгаа хүмүүс хамаарна. Гадаадад жуулчилж байгаа жуулчдын хэрэглээ нь тухайн жуулчны харъяалагдах оронд хамаарах бөгөөд харин тухайн жуулчны хэрэглээ нь хийгдэж байгаа улсад хамаарахгүй. Тиймээс жуулчны гадаад оронд хийсэн худалдан авалтыг тухайн зорчиж байгаа улсын экспортоор, харин жуулчны харъяалагдах орны импортоор бүртгэнэ.

3.128 Жуулчны бий болгосон хатуу хог хаягдал нь орон нутгийн аж ахуйн нэгжид хамаарна (зочид буудал, зоогийн газар). Жуулчны гадаад оронд хэрэглэсэн орон

Page 94: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 61

нутгийн тээврийн хэрэгслээс (такси, микро автобус гэх мэт) гарч байгаа ялгаруулалт нь орон нутгийн тээврийн хэрэгслийн компанид хамаарах бөгөөд олон улсын бусад тээврийн хэсэгт дурдсанаар агаарын онгоц болон холын зайн тээврийн хэрэгслээс гарч байгаа ялгаруулалт нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн харъяалагдах оронд хамаарна. Аль ч тохиолдолд ялгаруулалт нь жуулчинд хамаарахгүй.

3.129 Тухайн машин нь жолоочийн эзэмшлийнх эсвэл машин түрээсэлдэг газрынх нь гэдгээс үл хамааран машинаас гарч байгаа ялгаруулалт нь тухайн машины жолоочийн харъяалагддаг улсад хамаарна.

Байгалийн нөөцийн орц

3.130 Байгалийн нөөцийн орц нь байгалийн нөөцөөс эдийн засгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа биет орц юм. Эдгээр нь ашигт малтмалын болон эрчим хүчний нөөц, хөрсний нөөц, байгалийн ойн нөөц, далайн нөөц, биологийн бусад нөөц болон усны нөөцөөс бүрдсэн байгалийн нөөц юм. Байгалийн бүх нөөцийг тухайн нөөцийн байгаа улсын харъяат нэгжүүд эзэмшиж байна гэж үздэг. Эдийн засгийн харъяат бус нэгжүүдийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа байгалийн нөөцийг эдийн засгийн хийсвэр харъяат нэгж эзэмшиж байна хэмээн үзэж, харин эдийн засгийн харъяат бус хууль ёсны эзэмшигчийг нь тухайн эдийн засгийн хийсвэр харъяат нэгжийн санхүүгийн эзэмшигчээр тооцдог. Тиймээс байгалийн нөөцийн олборлолтыг тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэр дотор уг улсын эдийн засгийн харъяат нэгжүүд хийдэг.

3.131 Хууль бус олборлолт явагдах, жишээ нь эдийн засгийн харъяат бус нэгжүүд хууль бусаар ойн модыг огтлох үед тухайн улсын байгалийн нөөцийн хорогдуулалтыг хөрөнгийн дансанд байгалийн нөөцийн олборлолтоор тусгадаг (Бүлэг 5). Гэсэн хэдий ч бие хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д байгалийн нөөцийн холбогдох орцыг зөвхөн хууль бус олборлогчийн харъяалагдах орны дансанд тусгана. Экспорт гэж бүртгэгдэхгүй.

3.132 Энэхүү бүртгэлийн нэг гол онцлог нь далайн нөөцийн хувьд гардаг. Дансны тогтсон зарчмыг мөрдлөг болгон үзэхэд далайн нөөцийн олборлолт нь тухайн нөөцийн оршин байгаа улсаас илүүтэйгүүр уг нөөцийн олборлолтыг хийж байгаа усан онгоцны төхөөрөмжийн жолоочийн эдийн засгийн харъяалалд хамаардаг. Иймээс байгалийн нөөцийн нийт хэмжээг уг нөөцийг хаанаас олборлосныг үл харгалзан нөөцийг олборлож байгаа төхөөрөмжийн жолооч буюу операторын эдийн засгийн харъяаллаар нь тухайн улсын хувьд олборлосон далайн нөөцийн тоо хэмжээтэй тэнцүүлэн бүртгэнэ. Байгалийн нөөцийн орцыг эдийн засгийн харъяат бусын жолоодож буй төхөөрөмжөөр олборлож буй далайн нөөцийн олборлолтоор бүртгэхгүй. Мөн энэ тохиолдолд экспортоор ч бүртгэхгүй. Эдийн засгийн харъяат биш нэгжийн харъяалагдах орны дансны хувьд өөр орны эзэмшлийн уснаас олборлосон далайн нөөцийн бичилт хийгдэх ч өөрсдийн хөрөнгийн дансан дахь далайн нөөцийн хорогдуулалт бүртгэгдэхгүй.

3.3.4 Боловсруулалт хийхээр гаргасан бараа

3.133 Нэг улсаас нөгөө улс оронд тухайлбал, (i) анхны илгээгч улсад барааг буцаахаас өмнө, (ii) боловсруулалт хийсэн оронд барааг борлуулахаас өмнө, эсвэл (iii) өөр оронд барааг илгээхээс өмнө цаашдын боловсруулалт хийгдэхээр бараа гаргах явдал өсөн нэмэгдсээр байна. Хэрвээ боловсруулалт хийгдээгүй барааг хоёрдогч улсад боловсруулалт хийхээр худалдаалах тохиолдолд ямар нэгэн бүртгэл байхгүй.

Page 95: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ62

Гэсэн хэдий ч тухайн боловсруулалтыг үйлчилгээний хураамж төлж хийлгэхэд тухайн барааны эзэмшигч өөрчлөгдөхгүй (эзэмшигч нь илгээгч улсынх хэвээр байна) бөгөөд боловсруулалт хийгдсэн барааны биет хэмжээтэй холбоотой санхүүгийн урсгал байхгүй болно.

3.134 Боловсруулалт хийж байгаа аж ахуйн нэгжийн хувьд бүтээгдэхүүний борлуулалттай холбоотой эрсдэл байхгүй гэж төсөөлөх бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүний дүн нь боловсруулалтад төлсөн зардлын дүн болно. Уг төлбөр нь эхний орны хувьд үйлчилгээний экспорт болно. Өөр нэгжийн өмнөөс барааг боловсруулж байгаа аж ахуйн нэгжийн орц нь тухайн аж ахуйн нэгж үүнтэй төстэй барааг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэхэд ашигласан орцоос ялгаатай байна.

3.135 Дээрхтэй төстэй тайлбар газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гардаг. Газрын түүхий тос боловсруулж байгаа аж ахуйн нэгжид газрын түүхий тосны болон бусад орцын завсрын хэрэглээ гарах ба үйлдвэрлэл буюу гаргалт нь боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүн болно. Харин өөр аж ахуйн нэгжийн өмнөөс газрын тос боловсруулж байгаа аж ахуйн хувьд биет нөхцлөөр дээрхтэй ижил орц, үйлдвэрлэсэн хөрөнгө ашиглаж байгаа хэдий ч өөрийн бүртгэлдээ газрын түүхий тосны завсрын хэрэглээ, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл буюу гаргалтын аль алиныг нь тусгадаггүй. Үүний оронд харин боловсруулалтын зардалтай тэнцүү хэмжээний үйлдвэрлэлийг бүртгэдэг.

3.136 Харин боловсруулалтад байгаа ижил хэмжээний газрын түүхий тосны хувьд нэмэгдэл өртөг болон бусад орцыг (хөдөлмөр болон үйлдвэрлэгдэх хөрөнгө) нь харин харьцуулж болно. Гэсэн хэдий ч боловсруулсан барааны нийт үнийн дүнгээс илүүтэйгүүр зөвхөн боловсруулалтын зардлыг бүртгэснээр нөөц, ашиглалтын харилцан уялдааны үндсэн шинж өөрчлөгддөг.

3.137 Хэдийгээр энэхүү бүртгэл нь ҮТС-ийн дагуухи мөнгөн урсгалын хамгийн тохиромжит бүртгэл болох хэдий ч барааны биет урсгалтай холбогддоггүй. Тиймээс биет хэмжээгээр илэрхийлсэн нөөц, ашиглалтын хүснэгтийн хувьд боловсруулахаар гаргасан барааг өөрөөр бүртгэхийг зөвлөмж болгосон. Энэ нь барааны биет урсгалыг боловсруулж байгаа нэгжийн улс болон боловсруулахаар илгээж байгаа улсын хувьд хоёуланд нь бүртгэх асуудал юм. Энэ аргаар бүртгэсэн биет урсгал нь эдийн засаг дахь бүх биет урсгалын хоорондын нийцэл болох ба боловсруулалт хийгдэж байгаа улсын боловсруулах үйл ажиллагааны байгаль орчны үр нөлөөний бүртгэлд биет урсгалын холбоосыг хийж өгдөг. Иймэрхүү нөхцөл байдал сэргээн засварлахаар болон худалдахаар гаргаж байгаа барааны урсгалд мөн тохиолддог.

3.138 Ерөнхийдөө улс орнуудын хоорондын барааны биет урсгалын талаарх мэдээлэл гадаад худалдааны статистикаас гарах боломжтой хэдий ч эзэмшигч нь өөрчлөгдөөгүй барааны урсгалыг тодорхойлох шаардлагатай. Түүнчлэн гадаад худалдааны мэдээлэлтэй харьцуулахад мөнгөн дүнгээр илэрхийлсэн өөр бүртгэлийг хийх шаардлагатай.

3.139 Хэрвээ биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээллийг дансанд нэгтгэхээр бол хооронд нь нийцүүлэх бичилтийг сонирхлын хүрээнд байгаа бараа болон салбараас хамааруулан хийх шаардлагатай.

Page 96: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 63

3.4 Эрчим хүчний биет урсгалын данс 3.4.1 Танилцуулга

3.140 Эрчим хүчний урсгалын данс нь эрчим хүчний биет урсгалыг бүртгэнэ. Үүнд байгаль орчноос эдийн засагт ашиглах эрчим хүчний нөөцийн эхний олборлолтоос авахуулаад эдийн засаг доторх аж ахуйн нэгж, өрхийн ашигласан эрчим хүчний нөөц, ашиглалтын урсгал болон байгаль орчинд эргэн буцах эрчим хүчний урсгалыг хамруулна.

3.141 Эрчим хүчний урсгалын дансыг байгуулснаар эрчим хүчний нөөц, ашиглалтыг эрчим хүчний төрлөөр нь хянах боломжтой болох бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлсэн мэдээлэлтэй нэгтгэснээр эрчим хүчний багтаамж, үр ашиг болон бүтээмжийн үзүүлэлтүүдийг гаргана.

3.142 Эрчим хүчний урсгалын данс нь биет урсгалын ерөнхий хамрах хүрээнд багтах дэд систем юм. Эрчим хүчний дансны мэдээллийг тонн, литр, куб метр зэрэг жин болон эзлэхүүний биет хэмжүүрийг цэвэр калорийн нөхцлөөр эрчим хүчний агууламжийг илэрхийлэх ерөнхий нэгж рүү шилжүүлэн гаргадаг. Эрчим хүчний статистикийн олон улсын зөвлөмжид жоуль гэдэг нэгжийг ерөнхий хэмжих нэгжээр ашиглахыг зөвлөмж болгосон байдаг19.

3.4.2 Эрчим хүчний урсгалын хүрээ болон тодорхойлолт

3.143 Эрчим хүчний урсгал нь (i) байгалийн нөөцөөс гарган авсан эрчим хүч, (ii) эрчим хүчний бүтээгдэхүүний урсгал болон (iii) эрчим хүчний үлдэгдэл гэсэн 3 төрлөөс бүрдэнэ. Эрчим хүчний бүтээгдэхүүн болон түүний ашиглалтаас бий болсон агаар дахь ялгаруулалт болон хатуу хог хаягдлыг хамруулахгүй бөгөөд харин эрчим хүчний бүтээгдэхүүнд орцоор ашиглагдсан бүх төрлийн хаягдлыг оруулна.

3.144 Байгалийн нөөцөөс гарган авсан эрчим хүч нь эдийн засгийн харъяат эдийн засгийн нэгжүүдийн байгаль орчноос боловсруулан гаргасан эрчим хүчний урсгал юм. Эдгээр урсгал нь ашигт малтмал, эрчим хүчний нөөц (газрын тос, байгалийн хий, нүүрс, хүлэр, уран), байгалийн ойн нөөц болон сэргээгдэх эрчим хүчний нөөцийн орцуудаас (нар, салхи, ус, геотермийн зэрэг) гарган авсан эрчим хүчийг хамруулна.

3.145 Ургуулсан ойн нөөцийг оруулаад тариалсан биомассаас гарган авсан эрчим хүчийг эдийн засаг дотор үйлдвэрлэсэн гэж үздэг тул хамгийн эхлээд эрчим хүчний бүтээгдэхүүний урсгал гэж бүртгэнэ. Гэсэн хэдий ч биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ дэх эрчим хүчний урсгалын тэнцлийг хангахын тулд тариалсан биомассаас гарган авсан эрчим хүчний бүтээгдэхүүний баланслуулах бичилтийг нөөц болон ашиглалтын хүснэгтэд хоёуланд нь байгалийн нөөцийн орцоос гарган авсан эрчим хүчний бүрэлдэхүүн гэдгээр бүртгэнэ.

3.146 Эрчим хүчний бүтээгдэхүүн нь эрчим хүчний эх үүсвэрээр ашиглагддаг (ашиглагдаж болох) бүтээгдэхүүн юм. Энэ нь (i) өрх болон эдийн засгийн нэгжүүдээс үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрээр ашигладаг эсвэл ашиглаж болох түлш шатахуун; (ii) өрх болон эдийн засгийн нэгжүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч; болон (iii) эдийн засгийн нэгжүүдийн үйлдвэрлэж, гуравдагч этгээдэд борлуулсан дулаан зэргээс бүрдэнэ20. Эрчим хүчний бүтээгдэхүүнд цахилгаан эрчим хүч болон дулааны

19 НҮБ-ын Статистикийн хэлтэс, "Эрчим хүчний статистикийн олон улсын зөвлөмж" (ЭХСОУЗ) , төсөл (2011), ;Догол мөр. 4.29 байна

20 Ишлэл., Догол мөр. 3.7.

Page 97: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ64

үйлдвэрлэлд ашиглагддаг биомасс болон хатуу хог хаягдлаас гарган авсан эрчим хүч багтана21. Эрчим хүчний зарим бүтээгдэхүүнийг эрчим хүчний бус зорилгоор ашиглаж болно.

3.147 Анхдагч болон хоёрдогч эрчим хүчний бүтээгдэхүүн нь хоорондоо ялгаатай. Анхдагч эрчим хүчний бүтээгдэхүүн нь байгаль орчноос эрчим хүчний эх үүсвэрээ шууд авч үйлдвэрлэдэг бол хоёрдогч эрчим хүчний бүтээгдэхүүнийг анхдагч эсвэл бусад хоёрдогч эрчим хүчний бүтээгдэхүүн нь эрчим хүчний бусад төрлийн бүтээгдэхүүнд хувиргаж гарган авдаг. Жишээ нь, боловсруулаагүй газрын тосноос гарган авсан түлш, түлшний модноос гарган авсан нүүрс, мазутаас гарган авсан цахилгаан эрчим хүч гэх мэт.

3.148 Дулаан, цахилгаан нь тэдгээрийн үйлдвэрлэлийн явцаас шалтгаалан анхдагч болон хоёрдогч бүтээгдэхүүний аль аль нь байж болно. Жишээ нь хэрвээ дулааныг шууд байгаль орчноос нарны панелиар дамжуулан гарган авсан бол энэ нь анхдагч эрчим хүчний бүтээгдэхүүн болно. Харин нүүрс, газрын тос зэрэг эрчим хүчний бусад бүтээгдэхүүнээс гарган авсан бол энэ нь хоёрдогч эрчим хүчний бүтээгдэхүүн болно.

3.149 Ерөнхийдөө, эрчим хүчний бүтээгдэхүүний биет болон мөнгөн урсгалыг Эрчим хүчний бүтээгдэхүүний олон улсын стандарт ангиллын дагуу ангилдаг. Мөнгөн урсгал нь "Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал"-ын дагуу ихэвчлэн ангилагддаг. Эрчим хүчний бүтээгдэхүүний олон улсын стандарт ангилал болон Бүтээгдэхүүний нэгдсэн ангиллын хооронд нэг нэгэнтэйгээ харилцан холбоо байхгүй учир мөнгөн болон биет үзүүлэлтүүдийн нэгтгэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд эдгээр ангиллуудын хоорондын харилцан уялдаа шаардлагатай.

3.150 Биет хэмжээгээр илэрхийлэгдсэн эрчим хүчний үлдэгдэл нь хэд хэдэн бүрэлдэхүүнтэй. 3.2 дахь хэсэгт авч үзсэн хорогдуулалтын талаарх ерөнхий тодорхойлолттой нийцүүлэн эрчим хүчний алдагдлыг голлон анхаарах шаардлагатай. Эрчим хүчний алдагдлын тодорхой жишээнд байгалийн хийн алдагдал, байгалийн эрчим хүчнээс анхдагч эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хувиргах үед гарах алдагдал болон хоёрдогч эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хувиргах үед гарах алдагдал зэрэг багтана. Хуваарилалтын үед гарах эрчим хүчний алдагдал нь шингэн түлшний ууршилт, уур зөөх үеэр гарах дулааны алдагдал, хий түгээлтийн үеэр гарах алдагдал, цахилгаан дамжуулалт болон дамжуулах хоолойн зөөвөр зэргээс үүдэн бий болдог. Эрчим хүчний алдагдалд эрчим хүчний бусад үлдэгдэл, ялангуяа өрх, аж ахуйн нэгж зэрэг эцсийн хэрэглэгчид эрчим хүчний зорилгоор (цахилгаан эрчим хүч) эрчим хүчний бүтээгдэхүүн хэрэглэх үед үүсэх дулаан хамаарна.

3.151 Эрчим хүчний биет хэмжээгээрх НАХ-ийг бүрэн баланслуулахын тулд хоёр өөр үлдэгдлийн урсгалыг бүртгэх шаардлагатай. Эхний урсгал нь эрчим хүчний бус зорилгоор ашиглагддаг эрчим хүчний бүтээгдэхүүнд шингэсэн эрчим хүчтэй холбоотой урсгал болох эрчим хүчний системийг орхиж байгаа үлдэгдлийн урсгал юм. Эрчим хүчний бус зорилго гэдэг нь эрчим хүчний бус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд эрчим хүчний бүтээгдэхүүнийг ашиглахыг ойлгоно. Жишээлбэл, эрчим хүчний бүтээгдэхүүн болох нафта буюу шатаах тосыг эрчим хүчний бус бүтээгдэхүүн болох хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг. Түүнчлэн эрчим хүчний бус зорилгод эрчим хүчний бус зорилгоор эрчим хүчний бүтээгдэхүүнийг шууд ашиглах явдал хамаарна. Хоёр дахь нэмэлт үлдэгдлийн урсгал нь хатуу хог хаягдлыг шатааж эрчим хүч гаргах явдал юм. Хатуу хог хаягдалд шингэсэн эрчим хүч нь эрчим хүчний бүтээгдэхүүн болохоос

21 Ишлэл., Бүлэг. 2.Б.

Page 98: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 65

өмнө үлдэгдлийн урсгалаар эрчим хүчний системд орж байгааг харуулна. Дээрх хоёр үлдэгдлийн урсгалын аль аль нь эрчим хүчний урсгалд хамаарахгүй.

3.4.3 Эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ

3.152 Эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ нь байгалийн нөөцийн орцоос гарган авсан эрчим хүч, эрчим хүчний бүтээгдэхүүн, эрчим хүчний үлдэгдэл болон бусад үлдэгдлийн урсгалыг биет дүнгээр хэмжиж бүртгэнэ. Эдгээр нь урсгал бүрийн нийт нийлүүлэлт нь урсгал бүрийн нийт ашиглалттай тэнцүү байна гэсэн зарчимд тулгуурлана. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний бүтээгдэхүүний нийт нийлүүлэлт нь эрчим хүчний бүтээгдэхүүний нийт ашиглалттай тэнцүү байна гэсэн үг юм.

3.153 Хүснэгт 3.5 нь БОЭЗДС-ийн эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг харуулж байна. Хүснэгтэд байгалийн нөөцөөс гаргасан эрчим хүч, эрчим хүчний бүтээгдэхүүний урсгалыг, түүнчлэн эрчим хүчний эдгээр бүтээгдэхүүнийг эрчим хүчний өөр бусад бүтээгдэхүүнд хувиргасан байдлыг харуулсан. Тиймээс зарим бүтээгдэхүүний эрчим хүчний агууламж нь нэгээс дээш тоологддог. Жишээлбэл, цахилгаан эрчим хүч болон дулаан гаргаж авах хувиргах үйл явцад нүүрсийг орцоор ашигладаг бөгөөд нүүрсний эрчим хүчний агууламж болон үр дүнд нь гарган авсан цахилгаан, дулааны эрчим хүчний агууламжийг дансанд бүртгэдэг.

3.154 Эрчим хүчний нөөц, ашиглалтын хүснэгтийн багана нь Хүснэгт 3.1-т харуулсан биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн ерөнхий бүтцийн дагуу байна. Салбаруудын нарийвчилсан түвшнээр эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээнд үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа салбаруудыг тодотгон харуулах бөгөөд үүнд хамрагдах салбаруудын тоонд хязгаарлалт байхгүй. Хуримтлалын баганад эрчим хүчний бүтээгдэхүүний материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтийг тусгана. Жишээ нь, нүүрс, тос болон байгалийн хий гэх мэт.

Эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн үндсэн үзүүлэлтүүд

3.155 Эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн үндсэн үзүүлэлтүүд нь (а) байгалийн орцоос гарган авсан эрчим хүчний нөөц ба ашиглалт; (б) өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчний бүтээгдэхүүнийг оруулаад эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт; (в) эрчим хүчний бүтээгдэхүүний импорт, экспорт; (г) эрчим хүчний бүтээгдэхүүний хувиргалт болон эцсийн ашиглалт; (д) эрчим хүчний үлдэгдэл болон бусад үлдэгдлийн урсгалын нөөц ба ашиглалт зэрэг болно. Энэхүү 5 бүлэг үзүүлэлтүүдийг дараа нь тус тусад нь авч үзнэ.

а) Байгалийн орцоос гарган авсан эрчим хүчний нөөц ба ашиглалт

3.156 Эрчим хүчний нөөцийн хүснэгтийн эхний хэсэг болон эрчим хүчний ашиглалтын хүснэгтийн эхний хэсэг нь байгалийн нөөцөөс гарган авсан эрчим хүчний урсгалтай холбоотой. Эдгээр хэсгүүдийн бүтэц нь Хүснэгт 3.1-т харуулсан биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн байгалийн орцын хэсэгтэй ерөнхийдөө адил байна. Байгалийн орцоос гарган авсан эрчим хүчний нөөцийн хүснэгтэд байгаль орчноос нийлүүлсэн нөөцийг харуулна. Байгалийн орцоос гарган авсан эрчим хүчний ашиглалтын хүснэгтэд олборлох үйлдвэрүүдийн ашигласан нөөцийг харуулна. Орц бүрийн нийт нөөц нь орц бүрийн нийт ашиглалттай тэнцүү байна.

Page 99: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ66

3.157 Байгалийн орцоос гарган авсан эрчим хүчний урсгалыг тухайн улсын судалгаа шинжилгээний хэрэгцээ, хамаарлаас шалтгаалан янз бүрийн нарийвчлалын түвшинд харуулж болно. Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн бүх төрлийн хувьд олборлосон нөөцийг ашиглалтын эцсийн зорилгоос нь үл хамааруулан бүртгэнэ. Нөгөө талаар байгалийн ойн нөөцийн хувьд зөвхөн огтолсон түлшний модыг байгалийн орцоос гарган авсан эрчим хүчээр бүртгэнэ.

3.158 Зарчим ёсоор бол сэргээгдэх нөөцөөс гарган авсан эрчим хүчний орц (нар, ус, салхи, үелзэл, түрлэг, геотерм гэх мэт)-д эрчим хүчийг цуглуулах технологи дахь эрчим хүчний хэсгийн дүнг тусгана. Бодит байдалд сэргээгдэх нөөцөөс гарган авсан эрчим хүчний орцыг холбогдох технологиор үйлдвэрлэсэн цахилгаан, дулааны нийт хэмжээгээр бүртгэдэг. Тиймээс бодит байдалд сэргээгдэх нөөцөөс гарган авсан эрчим хүчний алдагдлыг биет дүнгээр илэрхийлсэн НАХ-д оруулдаггүй. Усан цахилгаан станцаас гарган авсан эрчим хүчийг үйлдвэрлэсэн эрчим хүчээр бүртгэнэ.

3.159 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн бүх төрлийн хувьд олборлолтын үеэр гарах эрчим хүчний алдагдал, хорогдуулалтыг байгаль орчноос гарган авсан нөөцийн нийт дүнд оруулна. Үүнтэй хамт байгалийн нөөцийн үлдэгдэл, алдагдлыг хамруулна. Олборлолтын үеэр гарах алдагдлын бичилтийг НАХ-ийн эрчим хүчний үлдэгдлийн хэсгийн доод хэсэгт тусгана.

б) Эрчим хүчний бүтээгдэхүүний нөөц

3.160 Эдийн засгийн нэгж дотор нийлүүлэгдэж байгааг багтаан эдийн засгийн нэг нэгжээс нөгөө нэгжид нийлүүлсэн эрчим хүчний бүх бүтээгдэхүүнийг эрчим хүчний урсгалын дансанд оруулах бөгөөд энд эрчим хүчний бүтээгдэхүүнийг худалдсан, бараа солилцоогоор сольсон, эсвэл үнэ төлбөргүй өгсөн зэргээс үл хамаарна.

3.161 Аж ахуйн нэгжийн анхдагч үйлдвэрлэлээр үйлдвэрлэсэн эрчим хүчний бүтээгдэхүүнийг ЭЗБТҮАСА-ын Хэсэг В-ийн Уул уурхай, олборлолтын салбар болон Хэсэг D-ийн Цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн салбараар ангилна. Ихэнхи орны хувьд нөөцийн гол эх үүсвэр нь импортын эрчим хүчний бүтээгдэхүүн байдаг. Эрчим хүчний бүтээгдэхүүнийг Олон улсын эрчим хүчний стандарт ангиллын дагуу ангилна.

3.162 Олонхи аж ахуйн нэгжид эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хоёрдогч үйл ажиллагаа болж, нэгжийн дотор ашиглагддаг (өөрөөр хэлбэл, өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж, хэрэглэдэг). Хэрвээ эрчим хүчний бүтээгдэхүүний өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн болон нэгж доторх үйлдвэрлэл, ашиглалтын биет хэмжээг гаргах боломжтой бол эдгээр урсгалыг эрчим хүчний бүтээгдэхүүний өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж, ашигласан гэсэн урсгалаар дансанд тусгана22. Хүснэгт 3.5-д өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж, хэрэглэсэн эрчим хүчний урсгалыг тусад нь харуулаагүй болно23.

3.163 Эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хувьд өрхийн аж ахуйн үйлдвэрлэсэн эрчим хүчний бүтээгдэхүүн нэлээд онцлогтой. Өрх нь эрчим хүч гаргах төхөөрөмжийг худалдан авч, суурилуулдаг (жишээ нь нарны эрчим хүчний панель).

22 Ерөнхийдөө эдгээр урсгалыг мөнгөний нийлүүлэлт, хэрэглээний хүснэгтэд бүртгэдэггүй.23Эрчим хүч-Байгаль орчны эдийн засгийн нягтлан бодох бүртгэлийн систем (БОЭЗДС-Эрчим хүч)

(НҮБ-ын хэвлэл, удахгүй гарах) нь өөрийн дансны үйлдвэрлэл, эрчим хүчний бүтээгдэхүүний хэрэглээний бүртгэлийг нарийвчлан авч үзэх боломжийг олгодог.

Page 100: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 67

Түүнчлэн эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр түлшний мод зэрэг эрчим хүчний нөөцийг цуглуулж, хэрэглэдэг. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийн хэрэгцээнд зориулан хэрэглэх эсвэл зах зээлд худалдаалдаг. Жишээ нь, цахилгаан эрчим хүчийг цахилгаан шугам сүлжээнд худалдах.

3.164 Үйлдвэрлэлийг бүртгэх үндсэн зарчмуудыг мөрдлөг болгон өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн болон борлуулсан бүх үйл ажиллагааг холбогдох салбарт нь хуваарилан ангилна. Өрхийн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн болон борлуулсан эрчим хүчний өөр хоорондын зөрүүг гаргаж болно. Өрхийн өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн эрчим хүчийг ашиглалтын хүснэгтэд өрхийн эцсийн хэрэглээгээр бүртгэнэ.

в) Эрчим хүчний бүтээгдэхүүний импорт болон экспорт

3.165 Эрчим хүчний бүтээгдэхүүний импорт, экспортыг эдийн засгийн харъяат болон харъяат бус нэгжийн хоорондын эзэмших эрхийн өөрчлөлт гарах тохиолдолд бүртгэнэ. Эдийн засгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа эрчим хүчний бүтээгдэхүүнийг экспорт, импортод бүртгэхгүй. Гэсэн хэдий ч цахилгаан болон дулааны хувьд дамжин өнгөрч байгаа болон бусад урсгалыг ялгах нь хүндрэлтэй байдаг ба бодит байдалд улс орон руу орж байгаа цахилгаан, дулааны бүх урсгалыг импортоор, улсаас гарч байгаа бүх урсгалыг экспортоор бүртгэнэ. Гадаадад боловсруулахаар гаргаж байгаа эрчим хүчний бүтээгдэхүүнийг 3.3.4 дахь хэсэгт "гадаадад боловсруулахаар гаргасан бараа"-ны бүртгэлийн дагуу бүртгэнэ.

3.166 Гадаадад байгаа эдийн засгийн харъяатын хэрэглэсэн эрчим хүчний хэрэглээ, голдуу гадаадад машин жолоодож байгаа жуулчид болон олон улсын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хэрэглээг эдгээр үйл ажиллагаанаас нэмэгдэл өртөг олж байгаа салбаруудын хэрэглээ эсвэл тээврийн хэрэгслийг ажиллуулж байгаа өрхийн хэрэглээний аль алинаар нь дансанд тусгана. Эдийн засгийн нутаг дэвсгэр дотор эдийн засгийн харъяат бус нэгжүүдийн хэрэглэсэн эрчим хүчний хэрэглээг (усан онгоц, агаарын онгоц, ачааны машин болон жуулчид) оруулахгүй.

г) Эрчим хүчний бүтээгдэхүүний хувиргалт болон эцсийн ашиглалт

3.167 Эрчим хүчний бүтээгдэхүүний хэрэглээг ашиглалтын хүснэгтэд 2 хэсэгт хуваадаг. Эхний хэсэг нь “Эрчим хүчний бүтээгдэхүүний хувиргалт” хэсэг бөгөөд эрчим хүчний бүтээгдэхүүний эрчим хүчний бусад бүтээгдэхүүнд хувиргасан хувиргалтыг бүртгэнэ. Жишээлбэл, нөөцийн хүснэгтэд уул уурхай, олборлох салбар нь нүүрсийг эрчим хүчний бүтээгдэхүүнээр үйлдвэрлэж, цахилгаан үйлдвэрлэхэд ашигласан нүүрсний хэрэглээг эрчим хүчний бүтээгдэхүүний хувиргалтад цахилгаан түгээх салбарын хэрэглэсэн нүүрсний хэрэглээ гэдгээр бүртгэнэ.

3.168 Хоёр дахь хэсэг буюу “Эрчим хүчний бүтээгдэхүүний эцсийн ашиглалт” нь эрчим хүчний биш бараа, үйлчилгээг үйлдвэрлэх эрчим хүчний бүтээгдэхүүний ашиглалтыг бүртгэнэ. Эдгээр бараа, үйлчилгээг эрчим хүчний бүтээгдэхүүний материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтөөр өрхийн аж ауйн эцсийн хэрэглээ, завсрын хэрэглээ болон экспортод ашиглаж болно. Эрчим хүчний бүтээгдэхүүний эцсийн зориулалтыг эрчим хүчний зорилгоор болон эрчим хүчний бус зорилгоор ашиглах гэсэн хоёр хэсэгт авч үзнэ. Эрчим хүчний бүтээгдэхүүний эрчим хүчний бус зорилгоор ашиглах жишээнд газрын тосны бүтээгдэхүүнийг тосолгооны материалаар, эсвэл хуванцар үйлдвэрлэхэд

Page 101: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ68

Хүсн

эгт

3.5

Эрчи

м хү

чний

бие

т хэ

мжээ

гээр

х НА

Х (ж

оула

ар)

Эрчи

м хү

чний

нөө

цийн

хүс

нэгт

Үйлд

вэрл

эл (ө

өрий

н хэ

рэгц

ээнд

зор

иулс

ан ө

рхий

н үй

лдвэ

рлэл

ийг о

руул

аад)

; үлд

эгдэ

лГа

даад

эди

йн

засг

аас

орох

урс

гал

ХАА,

ой,

за

гас

агну

урУу

л уу

рхай

, ол

борл

ох

Боло

всру

улах

Ца

хилг

аан,

хий,

уу

р, д

улаа

нТэ

эвэр

, аг

уула

хБу

сад

Өрх

Хури

мтла

лИм

порт

Байг

аль

орчн

оос

орох

урс

гал

Нийт

нөө

ц

ЭЗБТ

ҮАСА

AЭЗ

БТҮА

СА B

ЭЗБТ

ҮАСА

CЭЗ

БТҮА

СА D

ЭЗБТ

ҮАСА

HБа

йгал

ийн

нөөц

өөс

гарг

ан а

всан

эрч

им х

үчБа

йгал

ийн

нөөц

ийн

орц Аш

игт

малт

мал,

эр

чим

хүчн

ий н

өөц

1161

.011

61.0

Ойн

нөө

ц5.

05.

0Сэ

ргээ

гдэх

нөө

цөөс

га

рган

авс

ан э

рчим

хү

ч Нар

20.0

20.0

Ус10

0.0

100.

0Са

лхи

4.0

4.0

Үелз

эл, т

үрлэ

гГе

отер

мБу

сад

дула

ан,

цахи

лгаа

нБа

йгал

ийн

буса

д нө

өцТа

риал

сан

биом

асс

дахь

эрч

им х

үчни

й ор

ц

2.0

2.0

Байг

алий

н нө

өцөө

с га

рган

авс

ан н

ийт

эрчи

м хү

ч

1292

.012

92.0

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 102: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 69Үй

лдвэ

рлэл

(өөр

ийн

хэрэ

гцээ

нд з

ориу

лсан

өрх

ийн

үйлд

вэрл

элий

г ору

улаа

д); ү

лдэг

дэл

Гада

ад э

дийн

за

сгаа

с ор

ох у

рсга

л

ХАА,

ой,

за

гас

агну

урУу

л уу

рхай

, ол

борл

ох

Боло

вс-

руул

ах

Цахи

лгаа

н,хи

й,

уур,

дул

аан

Тээв

эр,

агуу

лах

Буса

дӨр

хХу

римт

лал

Импо

ртБа

йгал

ь ор

чноо

с ор

ох у

рсга

лНи

йт н

өөц

ЭЗБТ

ҮАСА

AЭЗ

БТҮА

СА B

ЭЗБТ

ҮАСА

CЭЗ

БТҮА

СА D

ЭЗБТ

ҮАСА

HЭр

чим

хүчн

ий б

үтээ

гдэх

үүн

Эрчи

м хү

чний

бү

тээг

дэхү

үний

үй

лдвэ

рлэл

ОУЭ

ХСА-

аар

Нүүр

с22

5.0

225.

0Хү

лэр,

хүл

рийн

бү

тээг

дэхү

үн

Шат

даг

зана

р, га

зры

н то

сны

элс

Ба

йгал

ийн

хий

(олб

орло

сон)

395.

039

5.0

Байг

алий

н хи

й (х

уваа

рилс

ан)

369.1

369.1

Газр

ын

тос

(цөм

ийн

бус

газр

ын

тос

гэх

мэт)

72

1.072

1.0

Газр

ын

тос

(газ

рын

тосн

ы б

үтээ

гдэх

үүн)

347.0

930.

012

77.0

Био

түлш

5.3

0.2

1.57.0

Хаяг

дал

39.0

54.5

16.9

110.

4Ца

хилг

аан

212.

022

.023

4.0

Дула

ан78

.578

.5Цө

мийн

бол

он б

усад

тү

лш

Эрчи

м хү

чний

ний

т бү

тээг

дэхү

үн

44.3

1116

.040

1.766

1.111

93.9

3417

.0

Эрчи

м хү

чний

үлд

эгдэ

лОл

борл

олты

н үе

д га

рсан

алд

агда

л45

.045

.0

Хува

арил

алты

н үе

д га

рсан

алд

агда

л12

.012

.0

Хадг

алал

тын

үед

гарс

ан

алда

гдал

6.

06.

0

Хуви

ргал

тын

үед

гарс

ан

алда

гдал

7.020

4.4

211.4

Эрчи

м хү

чний

бус

ад

үлдэ

гдэл

50

.33.

241

8.7

90.6

632.

096

.024

0.0

1530

.8

Эрчи

м хү

чний

ний

т үл

дэгд

эл

50.3

48.2

431.7

307.0

632.

096

.024

0.0

1805

.2

Үлдэ

гдли

йн б

усад

Эрчи

м хү

чний

бус

зо

рилг

оорх

эцс

ийн

ашиг

лалт

аас

үүсэ

х үл

дэгд

эл

51.0

51.0

Хату

у хо

г ха

ягдл

аас

гарг

ан а

всан

эрч

им х

үч

93.5

93.5

Нийт

нөө

ц94

.611

64.2

884.

496

8.163

2.0

96.0

240.

093

.511

93.9

1292

.066

58.7

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 103: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ70Хү

снэг

т 3.

5Эр

чим

хүчн

ий б

иет

хэмж

ээгэ

эрх

НАХ

(жоу

лаар

) (үр

гэлж

лэл)

Эрчи

м хү

чний

аш

игла

лты

н хү

снэг

т

Завс

рын

хэрэ

глээ

; эрч

им х

үчни

й нө

өций

н аш

игла

лт; э

рчим

хүч

ний

алда

гдал

Эцси

йн

хэрэ

глээ

Гада

ад э

дийн

зас

агт

гара

х ур

сгал

ХАА,

ой,

за

гас

агну

урУу

л уу

рхай

, ол

борл

ох

Боло

всру

улах

Ца

хилг

аан,

хий,

уу

р, д

улаа

нТэ

эвэр

, аг

уула

хБу

сад

Өрх

Хури

мтла

лИм

порт

Байг

аль

орчи

нд

гара

х ур

сгал

Нийт

нө

өцЭЗ

БТҮА

СА A

ЭЗБТ

ҮАСА

BЭЗ

БТҮА

СА C

ЭЗБТ

ҮАСА

DЭЗ

БТҮА

СА H

Байг

алий

н нө

өцөө

с га

рган

авс

ан э

рчим

хүч

Байг

алий

н нө

өций

н ор

ц5.

01

161.0

1166

.0

Сэрг

ээгд

эх н

өөцө

өс

гарг

ан а

всан

эрч

им

хүчн

ий о

рц12

4.0

124.

0

Байг

алий

н бу

сад

орц

0.3

0.2

1.52.

0Ба

йгал

ийн

нөөц

өөс

гарг

ан а

всан

ний

т эр

чим

хүч

5.3

1 16

1.00.

222

5.5

1 29

2.0

Эрчи

м хү

чний

бүт

ээгд

эхүү

нЭр

чим

хүчн

ий

бүтэ

эгдэ

хүүн

ий

хуви

ргал

т ОУ

ЭХСА

-аар

Нүүр

с22

3.0

223.

0Хү

лэр,

хүл

рийн

бү

тээг

дэхү

үнШ

атда

г за

нар,

га

зры

н то

сны

элс

Ба

йгал

ийн

хий

(олб

орло

сон)

395.

039

5.0

Байг

алий

н хи

й (х

уваа

рилс

ан)

87.0

87.0

Газр

ын

тос

(цөм

ийн

бус

газр

ын

тос

гэх

мэт)

36

0.0

360.

0

Газр

ын

тос

(газ

рын

тосн

ы б

үтээ

гдэх

үүн)

16

.016

.0

Био

түлш

Хаяг

дал

31.0

31.0

Цахи

лгаа

н Ду

лаан

Цөми

йн б

олон

бус

ад

түлш

Эр

чим

хүчн

ий

бүтэ

эгдэ

хүүн

ий н

ийт

хуви

ргал

т 36

0.0

752.

01

112.

0

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 104: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 71За

всры

н хэ

рэгл

ээ; э

рчим

хүч

ний

нөөц

ийн

ашиг

лалт

; эрч

им х

үчни

й ал

дагд

алЭц

сийн

хэ

рэгл

ээГа

даад

эди

йн з

асаг

т га

рах

урсг

ал

ХАА,

ой,

за

гас

агну

урУу

л уу

рхай

, ол

борл

ох

Боло

вс-

руул

ах

Цахи

лгаа

н,хи

й,

уур,

дул

аан

Тээв

эр,

агуу

лах

Буса

дӨр

хХу

римт

лал

Импо

ртБа

йгал

ь ор

чинд

га

рах

урсг

ал

Нийт

нө

өцЭЗ

БТҮА

СА A

ЭЗБТ

ҮАСА

BЭЗ

БТҮА

СА C

ЭЗБТ

ҮАСА

DЭЗ

БТҮА

СА H

Эрчи

м хү

чний

бүт

ээгд

эхүү

н (ү

ргэл

жлэ

л)Эр

чим

хүчн

ий

бүтэ

эгдэ

хүүн

ий э

цсий

н аш

игла

лт О

УЭХС

А-аа

р

Нүүр

с2.

00.1

17.0

1.0-2

11.9

1.0Хү

лэр,

хүл

рийн

бү

тээг

дэхү

үн

Шат

даг

зана

р, га

зры

н то

сны

элс

Ба

йгал

ийн

хий

(олб

орло

сон)

Байг

алий

н хи

й (х

уваа

рилс

ан)

361.0

361.0

Газр

ын

тос

(цөм

ийн

бус

газр

ын

тос

гэх

мэт)

34.0

2.0

326.

062

1.049

.010

2.0

-3.0

80.0

1 21

1,0

Газр

ын

тос

(газ

рын

тосн

ы

бүтэ

эгдэ

хүүн

) 0.

30.

21.5

5.0

7.0Би

о тү

лш3.

00.1

4.0

37.0

1.033

.00.

31.0

79.4

Хаяг

дал

7.01.0

22.0

50.0

10.0

15.0

29.0

100.

023

4Ца

хилг

аан

2.0

10.5

2.0

1.019

.044

.078

.5Ду

лаан

Цөми

йн б

олон

бус

ад т

үлш

50

.33.

241

8.7

90.6

632.

096

.024

0.0

-21.7

744.

92

254.

0Эр

чим

хүчн

ий з

орил

гоор

х эц

сийн

ний

т аш

игла

лт

5151

.0Эр

чим

хүчн

ий ү

лдпэ

гдэл

Ол

борл

олты

н үе

д га

рсан

ал

дагд

ал45

.045

.0

Хува

арил

алты

н үе

д га

рсан

ал

дагд

ал

12.0

12.0

Хадг

алал

тын

үед

гарс

ан

алда

гдал

6.

06.

0

Хуви

ргал

тын

үед

гарс

ан

алда

гдал

211.4

211.4

Эрчи

м хү

чний

бус

ад

үлдэ

гдэл

1

530.

81

530.

8

Эрчи

м хү

чний

ний

т үл

дэгд

эл

1 80

5.2

1 80

5.2

Үлдэ

гдли

йн б

усад

урс

гал

Эрчи

м хү

чний

бус

зо

рилг

оорх

эцс

ийн

ашиг

лалт

аас

үүсэ

х үл

дэгд

эл

51.0

51.0

Хату

у хо

г ха

ягдл

аас

гарг

ан

авса

н эр

чим

хүч

39.0

54.5

Нийт

аш

игла

лт94

.61

164.

288

4.4

968.1

632.

096

.024

0.0

29.3

744.

91

805.

26

658.

7

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 105: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ72

ашиглах зэрэг багтана. Хүснэгт 3.5-д зөвхөн эрчим хүчний зорилгоор эрчим хүчний бүтээгдэхүүний эцсийн ашиглалтыг эрчим хүчний бүтээгдэхүүний хэлбэрээр ангилж харуулсан бөгөөд энэ ангиллыг эрчим хүчний бус зорилгоор ашиглах эрчим хүчний бүтээгдэхүүний эцсийн зориулалтад зөвхөн ашиглана.

3.169 Завсрын хэрэглээнд үйлдвэрлэлийн шинж чанарыг үл харгалзан салбаруудын үйлдвэрлэлийн орцоор ашиглаж байгаа эрчим хүчний бүх бүтээгдэхүүний хэрэглээг оруулна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд ашиглах зорилгоор эрчим хүчний бүтээгдэхүүнийг эрчим хүчний өөр бүтээгдэхүүнд хувиргах үйдвэрлэл эсэх, түүнчлэн эрчим хүчний бүтээгдэхүүний эрчим хүчний агууламжийг эцэст нь хэрэглэснээр уг эрчим хүчийг цаашид ашиглах боломжгүй болгож байгаа үйлдвэрлэл эсэх, зарим тохиолдолд эрчим хүчний бүтээгдэхүүнийг эрчим хүчний бус бүтээгдэхүүнд нэгтгэх үйлдвэрлэл эсэх зэргийг үл харгалзана.

3.170 Эрчим хүчний зарим бүтээгдэхүүнийг дараа нь өөр төрөлд хувиргахаар эсвэл эцсийн хэрэглээний ашиглахаар үйлдвэрүүд нөөцөлдөг. Нөөцөлсөн эрчим хүчний бүтээгдэхүүний тоо хэмжээний цэвэр өөрчлөлтийг материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтөөр бүртгэх бөгөөд холбогдох эрчим хүчний бүтээгдэхүүний хуримтлалын баганад тусгана.Эрчим хүчний бүтээгдэхүүний экспортыг эцсийн ашиглалтаар бүртгэнэ.

3.171 Эцсийн хэрэглээ нь өрхийн худалдаж авсан эсвэл эрчим хүчний нийлүүлэгчээс хүлээн авсан эрчим хүчний бүтээгдэхүүний хэрэглээг илэрхийлнэ. Эцсийн бүх хэрэглээ нь эрчим хүчний бүтээгдэхүүний эцсийн ашиглалтыг тусгана. Эцсийн хэрэглээнд өрхийн аж ахуйн өөрсдийн үйлдвэрлэсэн эрчим хүчний бүтээгдэхүүнийг хамруулна. Жишээ нь, өрхийн өөрсдийн хэрэгцээнд зориулан хураан авсан түлшний мод болон салхин тээрмээс гарган авсан цахилгаан эрчим хүч зэрэг болно.

3.172 БОЭЗДС дэх эрчим хүчний эцсийн хэрэглээний ойлголт нь эрчим хүчний балансын эцсийн хэрэглээний ойлголтоос ялгаатай. Эрчим хүчний балансын эцсийн хэрэглээ нь үйлдвэр болон өрхийн аж ахуйн эрчим хүчний эцсийн зориулалттай холбоотой бөгөөд эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт болон экспортыг энд хамруулахгүй. Тиймээс энэ нь зөвхөн өрхийн аж ахуйн эрчим хүчний эцсийн ашиглалттай холбогдох БОЭЗДС-ийн эцсийн хэрэглээнээс илүү өргөн хэмжүүр байдаг.

д) Эрчим хүчний үлдэгдэл болон бусад үлдэгдлийн урсгал

3.173 Нөөц, ашиглалтын хүснэгтийн доод хэсэгт эрчим хүчний үлдэгдэл болон бусад үлдэгдлийн урсгалтай холбоотой бичилтүүдийг харуулна. Эрчим хүчний урсгалын төрлүүдийг олборлолтын үед гарсан хорогдуулалт, хувиргалтын үед гарсан хорогдуулалт, хадгалалтын үеэр гарсан хорогдуулалт болон эрчим хүчний бусад үлдэгдэл (эрчим хүчний зорилгоор эцсийн зориулалттай холбоотой бий болсон үлдэгдлийг оруулаад) гэж бүртгэнэ. Эрчим хүчний үлдэгдлийн төрлүүд нь нөөцийн хүснэгтэд үйлдвэр болон өрхөөс нийлүүлснээр, харин ашиглалтын хүснэгтэд байгаль орчны хүлээн авснаар бүртгэгдэнэ.

3.174 Эрчим хүчний бүтээгдэхүүний хорогдуулалт үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шилжих буюу эзэмших эрх өөрчлөгдөхөөс өмнө гарсан бол үйлдвэрлэгчийн завсрын хэрэглээгээр бүртгэгдэнэ. Харин үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрсэн хойно гарсан нөхцөлд эрчим хүчний хорогдуулалт нь (жишээ нь хадгалалтаас үүдэн гарсан хорогдуулалт) хэрэглэгчийн завсрын эсвэл эцсийн хэрэглээний зардал болно.

Page 106: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 73

3.175 Үлдэгдлийн бусад урсгалын хувьд эрчим хүчний бус зорилгоор ашиглагдах эрчим хүчний бүтээгдэхүүнд шингэсэн эрчим хүчийг үйлдвэрийн газар болон өрхийн нийлүүлсэн эрчим хүч гэж харуулах бөгөөд тогтсон ёсоор үүнийг эдийн засагт үлдсэн гэж үзэн ашиглалтын баганад хуримтлалын өсөлтөөр бүртгэнэ. Хатуу хог хаягдлаас гарган авсан эрчим хүчийг хуримтлалын баганад эдийн засаг дотор нийлүүлэгдсэн эрчим хүч гэж харуулах бөгөөд үүнтэй харгалзах эерэг бичилтийг нөөцийн хүснэгтийн үйлдвэрийн газруудын шатаасан хог хаягдлын баганад харуулна.

3.4.4 Эрчим хүчний статистик, эрчим хүчний данс болон эрчмийн баланс

3.176 Эрчим хүчний статистик, эрчим хүчний данс болон эрчмийн баланс нь бүгд эрчим хүчний нөөц болон ашиглалтын талаарх мэдээллийг бүрдүүлнэ. Эрчим хүчний статистикийг тусгайлсан судалгаанд үндэслэн, түүнчлэн бизнес статистик, гадаад худалдааны статистикийн мэдээллийг ашиглан эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт болон дотоодын хэрэглээний мэдээллээс гаргана. Эрчмийн баланс нь эрчим хүчний нөөц болон ашиглалтыг харьцуулах, эдийн засаг доторх эрчим хүчний хувиргалтыг тодотгох замаар эдгээр үндсэн статистикийн мэдээллийг дахин зохион байгуулдаг. Үүнтэй адилаар, эрчим хүчний дансанд юуны өмнө үндэсний тооцооны ангилал, тодорхойлолтыг ашиглах ба уг данс нь эрчим хүчний статистикийн хамрах хүрээг өргөжүүлэн, дахин зохион байгуулсан мэдээлэл юм. Эрчмийн баланс болон эрчим хүчний дансанд хоёуланд нь нөөц нь ашиглалттай тэнцүү гэдэг зарчмыг баримтлах боловч уг хоёр системд нөөц болон ашиглалт нь өөр өөр замаар тодорхойлогддог.

3.177 Эрчим хүчний данснаас ялгаатай нь эрчмийн балансад зөвхөн эрчим хүчний биет хэмжээний мэдээллийг хамруулдаг. Эрчим хүчний дансны гол зорилго нь эрчим хүчний биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг холбох явдал тул энэ нь эрчим хүчний биет хэмжээний мэдээллийг өөрөөр тодорхойлох, зохион байгуулахад хүргэдэг. Тиймээс үндэсний тооцоонд үүнийг мөнгөн дүнгээрх мэдээлэлтэй нь уялдуулж, тохируулж өгдөг.

3.178 Эрчмийн баланс болон эрчим хүчний дансны хоорондын нэг үндсэн ялгаа нь үйл ажиллагааг хэрхэн ангилсан болон үндэсний хил хязгаарын доторх олон янзын үйл ажиллагааны бүртгэлтэй холбоотой. Эрчим хүчний дансанд эрчим хүчний урсгалын хамралтыг тодорхойлохын тулд эдийн засгийн харъяатын тухай ойлголтыг ашигладаг, жишээ нь, импорт нь эрчим хүчний ашиглалтад хамрагдах уу гэх мэт. Эрчмийн балансын хил хязгаар нь нутаг дэвсгэрийн бүртгэлийн зарчмыг баримталдаг онцлогтой.

3.179 Эрчмийн баланс болон эрчим хүчний дансны үзүүлэлтүүдийг хооронд нь нийцрүүлэх нэг арга нь гүүр хүснэгтийг байгуулах явдал юм. Гүүр хүснэгт нь эрчмийн баланс болон эрчим хүчний дансны аль алинд нь шаардлагатай арга зүйн хоорондын ойлголтын зөрүүг тайлбарлах засварлалтыг харуулдаг. Эрчмийн баланс болон эрчим хүчний дансны хоорондын харилцан холбооны бүрэн тодорхойлолт, үүнтэй холбогдох гүүр хүснэгт нь БОЭЗДС-ийн Эрчим хүчний баримт бичигт хамрагдсан.

3.4.5 Эрчим хүчний үзүүлэлтүүд

3.180 Эрчим хүчний урсгалын бүртгэл нь эрчим хүчний бүтээгдэхүүн, хэрэглээ болон нөөцийн ашиглалт, агаар дахь ялгаруулалттай холбоотой асуудлуудыг харуулдаг.

Page 107: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ74

Судалгаа шинжилгээний болон бодлогын асуудалтай уялдан эрчим хүчний нэгдсэн хоёр үзүүлэлтийг БОЭЗДС-д тодорхойлдог. Бусад үзүүлэлтүүдийг бодлогын болон дүн шинжилгээний зорилгоос хамааран эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн мэдээллийг ашиглан гаргаж болно.

3.181 Эрчим хүчний нийт орцод байгалиас гарган авсан нийт эрчим хүч, импортоор оруулсан эрчим хүчний бүтээгдэхүүн болон эдийн засаг доторх үлдэгдлээс гарган авсан эрчим хүч (хатуу хог хаягдлаас гарган авсан) тусгагддаг. Тиймээс, эндээс эрчим хүчний нийлүүлэлтийн байгаль орчинд (бусад улс орны байгаль орчин) учруулсан нөлөөллийн үзүүлэлтийг харж болно. Эрчим хүчний биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн бичилтүүдийн хувьд эрчим хүчний нийт орц нь байгалийн орцоос гарган авсан эрчим хүч, эрчим хүчний бүтээгдэхүүний импорт, хаягдлаас гарган авсан эрчим хүчний нийлбэрээс бүрдэнэ. Дүн шинжилгээний зорилгоор байгалиас гарган авсан эрчим хүчийг байгалийн нөөцийн орцоос гарган авсан эрчим хүч, сэргээгдэх нөөцөөс гарган авсан эрчим хүч болон боловсруулсан биомасс дахь эрчим хүчний орцтой нэгтгэхгүй байх нь зүйтэй бөгөөд байгалийн орцын эдгээр бүх төрөл нь байгаль орчны төрөл бүрийн нөлөөтэй холбоотой.

3.182 Эрчим хүчний хоёр дахь үндсэн үзүүлэлт бол эрчим хүчний дотоодын цэвэр хэрэглээ юм. Эрчим хүчний дотоодын цэвэр хэрэглээнд эдийн засагт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон хэрэглээнд ашиглагдсан эрчим хүчний цэвэр хэмжээг хамруулах бөгөөд эдийн засгийн харъяат нэгжүүдийн эрчим хүчний хэрэглээний чиг хандлагыг үнэлэхэд ашиглагдана. Эрчим хүчний дотоодын цэвэр хэрэглээг эцсийн зориулалтаар ашиглагдсан эрчим хүчний бүтээгдэхүүнээс (эрчим хүчний бүтээгдэхүүний материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтийг оруулаад) эрчим хүчний экспортыг хасаж, эрчим хүчний бүх алдагдал буюу хорогдуулалтыг (олборлолт, хувиргалт, хадгалалт болон хуваарилалтын үед гарах хорогдуулалт) нэмж тодорхойлно. Эрчим хүчний бусад бүтээгдэхүүнд хувиргаж байгаа эрчим хүчний бүтээгдэхүүний хувьд хувиргалтын үйл явцад орж байгаа эрчим хүчний бүтээгдэхүүний бүх орц биш зөвхөн хувиргалтын үед гарах алдагдал буюу хорогдуулалт хамрагдаж байгаа тул "цэвэр" гэж тодорхойлно. Эрчим хүчний дотоодын цэвэр хэрэглээний (эцсийн зориулалтаар хэрэглэгдсэн эрчим хүчний бүтээгдэхүүнээс экспортыг хасаж, эрчим хүчний нийт алдагдал буюу хорогдуулалтыг нэмнэ) бүрэлдэхүүн хэсгийн талаарх тусгайлсан дүн шинжилгээ нь эрчим хүчний хэрэглээтэй холбоотой чухал мэдээлэл болно.

3.183 Нийт эдийн засгийн хувьд эрчим хүчний нийт орц болон эрчим хүчний дотоодын цэвэр хэрэглээ нь экспортод гаргасан эрчим хүчний бүтээгдэхүүний нийт дүнгээр зөрнө. Энэхүү хоёр үзүүлэлтийг биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийн холбогдох баганыг ашиглан салбар болон өрхөөр тооцож болдог. Эдгээр үзүүлэлтийг эдийн засгийн дансуудтай холбосноор эрчим хүчний хүчин чадлын болон бүтээмжийн үзүүлэлтийг гаргаж болно.

3.5 Усны биет урсгалын данс 3.5.1 Танилцуулга

3.184 Усны биет урсгалын данс нь байгаль орчноос эдийн засагт хэрэглэгдсэн усны нөөцөөс эхлэн эдийн засаг доторх аж ахуйн нэгж, өрхийн нийлүүлсэн болон хэрэглэсэн усны урсгал, түүнчлэн байгаль орчинд буцаад урсаж байгаа усны урсгалыг биет хэмжээгээр тодорхойлно. Энэ хэсэгт усны урсгалын биет хэмжээгээр илэрхийлсэн

Page 108: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 75

НАХ, түүний бүрэлдэхүүн үзүүлэлтүүдийг тусад нь гаргах талаар авч үзнэ. Усан дахь ялгаруулалтын данс (3.6 дахь хэсэг) болон усны хөрөнгийн данс (5.11 дэх хэсэг) нь уг данстай холбоотой.

3.185 Усны нөөцийн менежментийн зорилгоор голын сав болон усны холбогдох бусад үзүүлэлтүүдийг гаргаж болно. Усны биет үзүүлэлтүүд нь газар зүйн байршлаар, харин үүнтэй холбоотой эдийн засгийн үзүүлэлтүүд нь засаг захиргааны байршлаар гарах боломжтой бөгөөд газар зүйн уг хоёр хил хязгаар хоорондоо нийцэхгүй байж болно.

3.5.2 Усны урсгалын хүрээ

3.186 Ус нь үргэлжилсэн хөдөлгөөнд байдаг. Нарны цацраг болон таталцал нь усыг газар болон далайгаас агаар мандалд уур хэлбэрээр (уурших болон ширгэх), харин буцаагаад тунадас хэлбэрээр хөдөлгөж байдаг. БОЭЗДС нь эдийн засгийн нутаг дэвсгэр доторх үйлдвэрлэл, хэрэглээнд хэрэглэсэн далай, тэнгисийн усны системд чиглэнэ.

3.187 Эдийн засгийн нутаг дэвсгэр доторх усны систем нь тухайн нутаг дэвсгэр дэх гадаргуугийн (гол, нуур, хиймэл цөөрөм, цас, мөс, мөсөн гол) болон газар доорх, гүний уснаас бүрдэнэ. Эдийн засгийн нутаг дэвсгэр доторх усны системтэй холбоотой бүх урсгалыг усны нөөцийн хөрөнгийн дансанд тусгах бөгөөд энд далай, тэнгисд урсан орж байгаа болон далай, тэнгисээс урсан гарч байгаа усны урсгалыг хамруулна. Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д эдийн засгийн нэгжийн эдийн засгийн нутаг дэвсгэр доторх усны систем, далай, тэнгисээс авч хэрэглэсэн ус; янз бүрийн эдийн засгийн нэгжүүдийн хуваарилсан, хэрэглэсэн ус; болон эдийн засгийн нутаг дэвсгэр доторх усны систем, далай, тэнгисд буцаад урсаж байгаа усны урсгалыг оруулна. Нуур болон хиймэл цөөрмөөс гарч байгаа усны ууршилт болон усан биетүүдийн хоорондох усны урсгал зэргийг байгаль орчин дотор явагдаж байгаа урсгал гэж үзэн Бүлэг 5-д тодорхойлсон хөрөнгийн дансанд бүртгэнэ.

3.188 Усан дахь ялгаруулалтыг (бохирдол) биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д тусад нь бүртгэх бөгөөд энэ талаар 3.6 дахь хэсэгт авч үзнэ. Усны чанар дахь эдийн засгийн үйл ажиллагааны нөлөөллийн асуудалд усны нөөцийн чанарын үнэлгээ шаардлагатай. 3.5.3 Усны биет хэмжээгээр илэрхийлсэн Нөөц, ашиглалтын хүснэгт (Усны БНАХ)

3.189 Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ийг бодлогын болон дүн шинжилгээний чиглэл, түүнчлэн мэдээллийн боломжоос шалтгаалан нарийвчлалын янз бүрийн түвшинд байгуулж болно. Усны БНАХ нь усны нөөц, ашиглалтын мэдээллийг багтаах бөгөөд усны урсгалын ерөнхий төлөв байдлыг харуулна. Усны БНАХ-ыг үндсэн 5 хэсэгт хуваана. Үүнд: (1) байгалиас авсан (хэрэглэсэн) ус; (2) аж ахуйн нэгж, өрхийн байгалиас авч хэрэглэсэн усны хуваарилалт, ашиглалт; (3) өрх болон аж ахуйн нэгжийн хоорондох бохир болон дахин ашиглагдах усны урсгал; (4) байгаль орчинд буцаагдаж байгаа усны эргэх урсгал; (5) усны ууршилт, шингэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн ус зэрэг болно.

3.190 Хүснэгт 3.6-д усны БНАХ-ийг харуулав. Усны БНАХ-ийн багана нь Хүснэгт 3.1-д тодорхойлсон ерөнхий БНАХ-тэй адил бүтэцтэй байна.

3.191 Дор харуулсан эдийн засгийн үйл ажиллагаа нь ЭЗБТҮАСА-ын (ISIC) дагуу ангилагдсан. Үүнд:

Page 109: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ76

• ЭЗБТҮАСА 01-03:ХАА, ой, загас агнуур24;• ЭЗБТҮАСА 05-33, 41-43: Уул уурхай, олборлолт, боловсруулах аж үйлдвэр,

барилга;• ЭЗБТҮАСА 35 - Цахилгаан, хий, уур болон агааржуулалтын хангамж;• ЭЗБТҮАСА 36 - Усан хангамж, цэвэрлэх үйл ажиллагаа;• ЭЗБТҮАСА 37 - Хог хаягдал;• ЭЗБТҮАСА 38, 39, 45-99, Бусад.

3.192 Усны БНАХ болон устай холбоотой үйлчилгээнд ЭЗБТҮАСА 35, 36 болон 37-д холбогдох үйл ажиллагаа нэлээд чухал учир эдгээрийг тусад нь тодорхойлно. ЭЗБТҮАСА 35 нь усан цахилгаан станц болон хөргөлтийн системийн хувьд усны үндсэн хэрэглэгч болно. ЭЗБТҮАСА 36 болон 37 нь ус, бохир усны хуваарилалт, цэвэршүүлэх үйл ажиллагааны үндсэн салбар нь болно.

3.193 Усны БНАХ-ийн үндсэн бүрэлдэхүүн үзүүлэлтүүдийг дараах хэсгүүдэд тодорхойлов.

Байгалиас авсан (хэрэглэсэн) ус

3.194 Байгалиас авсан (хэрэглэсэн) усыг байгалиас нийлүүлсэн гэдэг утгаар нөөцийн хүснэгтийн "Байгалиас авсан (хэрэглэсэн) усны эх үүсвэр" хэсэгт бүртгэнэ. Үүнтэй тэнцүү усны хэмжээг салбаруудаар ашиглалтын хүснэгтийн "Байгалиас авсан (хэрэглэсэн) усны эх үүсвэр" хэсэгт бүртгэнэ. Усыг хиймэл цөөрөм, гол, нуур, гүний ус болон хөрсний гадаргын уснаас авч ашиглаж болно. Тунадасны усыг, жишээлбэл, байшингийн дээвэрт тогтсон усыг тунадаснаас авсан ус гэдгээр бүртгэнэ. Газарт шингэсэн тунадасны усыг усны БНАХ-д бүртгэхгүй бөгөөд харин усны нөөцийн хөрөнгийн дансанд тусгана.

3.195 Байгалиас хэрэглэсэн усыг түр зуурын болон байнгын эх үүсвэрээс авснаас үл хамааран нийт хэмжээгээр нь тайлант хугацаанд бүртгэнэ. Усан цахилгаан станцын хэрэглэсэн усыг байгалиас авч хэрэглэсэн гэж үзэх ба цахилгаан станцын хэрэглэсэн усаар бүртгэнэ. Уурхайд ашиглаж байгаа ус зэрэг усыг авч байгаа боловч үйлдвэрлэлд ашиглаагүй бол үүнийг байгалийн нөөцийн үлдэгдлээр бүртгэнэ. Байгалиас хэрэглэсэн усыг эх үүсвэр болон салбараар нарийвчлан гаргаж болно.

3.196 Өрхийн өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ерөнхий зарчмын дагуу өрхийн хэрэглээнд хэрэглэсэн усыг усан хангамж, ус цэвэршүүлэх үйл ажиллагаагаар бүртгэнэ (ЭЗБТҮАСА 36). Усан хангамжийг бүртгэх янз бүрийн арга байдаг. Жишээ нь, ХАА-н компаниудын усны нийлүүлэлтийг хотын бүсийн усны хангамжаас өөрөөр бүртгэнэ. ЭЗБТҮАСА 36 дахь усны нийлүүлэлтийг тодруулж харуулахын тулд нөөцийн хүснэгтэд илүү багана нэмж өгдөг.

3.197 Усны нөөцийн хөрөнгийн дансны бүртгэлтэй уялдуулах үүднээс хиймэл цөөрмийн усыг үйлдвэрлэсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн процессын дүнд бий болсон гэж үздэггүй. Иймээс хиймэл цөөрмөөс авсан усыг байгалиас авсан ус гэж үзэн хиймэл цөөрөмд унасан тунадасны усны урсгал болон хиймэл цөөрмийн усны ууршилтын урсгалыг усны БНАХ-д бүртгэхгүй. Эдгээр урсгалыг усны нөөцийн хөрөнгийн дансанд тайлант хугацаан дахь усны нөөцийн хөрөнгийн өөрчлөлтөөр

24 Шинжилгээний зорилгоор усны хэрэглээг эдгээр өөр өөр салбаруудаас ялгах нь ач холбогдолтой байж магадгүй юм.

Page 110: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 77

бүртгэнэ.

3.198 Хөрсний гадаргын уснаас авсан ус нь ургамлын авсан усыг илэрхийлэх бөгөөд энэ нь ургамалд шингэсэн ус болон хураан авсан ургацанд шингэсэн ус хоёрын нийлбэртэй тэнцүү байна. Хөрсний гадаргын усны дийлэнх нь ХАА-н үйлдвэрлэлд болон тариалсан модны нөөцөд ашиглагдддаг боловч онолоор бол үүний хил хязгаар нь үйлдвэрлэлд ашиглагдсан нийт хөрсний гадаргын усаар өргөждөг. Жишээ нь, гольфын талбайд хэрэглэсэн хөрсний гадаргын ус25. Хөрсний гадаргын уснаас авсан усыг тариалсан талбайн хэмжээнд үндэслэн усны хэрэглээний коэффициентыг ашиглан тооцдог. Ургамал бүрийн хувьд өөр өөр коэффициент ашиглах бөгөөд байршлын нөлөөг (хөрсний хэлбэр, газарзүй болон уур амьсгал гм) харгалзан үзэх нь чухал юм.

3.199 Зарчим ёсоор, ашигласан усны хэмжээ нь тайлант хугацаа бүрийн эцэст үлдсэн дараагийн тайлант хугацаанд ашиглах ус байна, жишээ нь, агуулах цистернд байгаа ус. Гэсэн хэдий ч, усны энэхүү хэмжээ нь тайлант хугацааны турш дахь нийт усны урсгалтай харьцуулахад харьцангуй бага бөгөөд улс доторх усны системийн усны нөөцтэй харьцуулахад ч бага юм. Тиймээс практикт тайлант хугацаан дахь ашигласан усны хуримтлалын цэвэр өөрчлөлтийг тэгтэй тэнцүү гэж төсөөлнө.

Байгалаас авч ашигласан усны хуваарилалт, ашиглалт

3.200 Усыг эдийн засгийн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд зориулан, эсвэл зарим нэг цэвэрлэх үйл ажиллагаа явуулсны дараа эдийн засгийн бусад нэгжүүдэд хуваарилах зорилгоор ашигладаг. Ус хуваарилах үйл ажиллагаа нь ЭЗБТҮАСА 36-д "Усан хангамж, цэвэрлэх үйл ажиллагаа"-нд хамрагддаг. Гэхдээ зарим салбарын хувьд ус ашиглах, хуваарилах үйл ажиллагаа нь хоёрдогч үйл ажиллагаа нь болдог.

3.201 Нөөцийн хүснэгтийн "Байгалиас авч хэрэглэсэн ус" хэсэгт салбаруудын усны нийлүүлэлтийг өөрийн хэрэглээнд зориулсан болон бусдад хуваарилсан гэдгээр нь ялгаж харуулна. Нөөцийн хүснэгтийн энэхүү хэсэгт мөн гадаад орноос импортоор оруулсан усыг бүртгэнэ. Өөрийн хэрэглээнд зориулан татсан ус, бусдад хуваарилахаар татсан ус, импортоор оруулсан усны нийт хэмжээ нь эдийн засаг дахь хэрэглэх боломжтой усны нийт хэмжээг илэрхийлнэ.

3.202 Дээрх усны ашиглалтыг ашиглалтын хүснэгтийн (ii) дахь хэсэгт салбаруудын завсрын хэрэглээ, өрхийн эцсийн хэрэглээ болон гадаад орнуудад экспортод гаргасан усаар харуулна.

3.203 Эдийн засгийн бусад нэгжүүдээс авсан ус нь эдийн засгийн салбарууд, өрхийн аж ахуй, гадаад оронд хуваарилсан усны хэмжээг илэрхийлнэ. Ус нь голдуу хоолойн системээр дамжин хуваарилагдах бөгөөд тээвэрлэлтийн бусад хэрэгслээр (ачааны машин) мөн хуваарилагдаж болно.

3.204 Эдийн засагт, ус нь хэрэглэгчдэд очихын өмнө заримдаа ус хуваарилагчдын хооронд солилцогдож байдаг. Усны энэхүү солилцоо нь салбарууд хоорондын борлуулалтыг илэрхийлдэг. Жишээлбэл, хэн нэгэн ус нийлүүлэгчийн ус хуваарилах сүлжээ нь хэрэгчлэгчдэд хүрэхгүй тохиолдолд усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд өөр нэгэн дамжуулагчид усыг худалддаг. Зарчим ёсоор салбарууд хоорондын усны бүх борлуулалтыг бүртгэлийн стандарт зарчмыг мөрдлөг болгон бүртгэнэ. Гэсэн хэдий ч усны солилцоо нь усны нийт урсгалын хэмжээг нэмэгдүүлэх учир БНАХ-д бүртгэхгүй.

25 Ургамлын бус ургамлаас гаргаж авсан хөрсний ус нь НАХ-т хамаарахгүй боловч эдгээр урсгалыг, тухайлбал, байгалийн модны нөөцийг бүртгэх сонирхолтой байж болно.

Page 111: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ78

Хүсн

эгт

3.6

Усны

бие

т хэ

мжээ

гээр

илэ

рхий

лсэн

нөө

ц, а

шиг

лалт

ын

хүсн

эгт

(куб

мет

р)

Усны

нөө

цийн

хүс

нэгт

Усны

олб

орло

лт; у

сны

үйл

двэр

лэл;

буц

ах у

рсга

лГа

даад

эди

йн

засг

аас

орох

урс

гал

ХАА,

ой,

за

гас

агну

ур

Уул

уурх

ай,

олбо

рлох

, бо

ловс

руул

ах

боло

н ба

рилг

а

Цахи

лгаа

н,

хий,

уур

, ду

лаан

Ус ц

углу

улах

, ар

иутг

ах б

олон

ха

нгам

ж

Бохи

р ус

за

йлуу

лах

Буса

дӨр

хИм

порт

Байг

аль

орчн

оос

орох

урс

гал

Нийт

нөө

ц

(I) У

сны

нөө

ц (о

лбор

лосо

н)Га

зры

н ус

ны н

өөц

Гада

ргуу

н ус

440.

644

0.6

Гүни

й ус

476.

347

6.3

Хөрс

ний

ус50

.050

.0Ни

йт96

6.9

966.

9Ус

ны б

усад

нөө

цХу

р ту

нада

с10

1.010

1.0Да

лайн

ус

101.1

101.1

Нийт

202.1

202.1

Нийт

олб

орло

сон

усны

нөө

ц11

69.0

1169

.0

(II)

Олбо

рлос

он у

с Ху

ваар

илса

н37

8.2

378.

өрий

н хэ

рэгц

ээнд

108.

411

4.6

404.

213

.910

0.12.

374

3.5

(III)

Бох

ир б

олон

дах

ин а

шиг

ласа

н ус

Бохи

р ус

Ариу

тгас

ан б

охир

ус

17.9

117.6

5.6

1.449

.123

5.5

427.1

Өөр

сдөө

ари

утга

сан

ус Дахи

н аш

игла

гдса

н ус

Хува

арил

сан

42.7

42.7

Өөр

ийн

хэрэ

гцээ

нд10

.010

.0Ни

йт17

.912

7.65.

61.4

42.7

49.1

235.

547

9.8

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 112: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 79Ус

ны о

лбор

лолт

; усн

ы ү

йлдв

эрлэ

л; б

уцах

урс

гал

Гада

ад э

дийн

за

сгаа

с ор

ох у

рсга

л

ХАА,

ой,

за

гас

агну

ур

Уул

уурх

ай,

олбо

рлох

, бо

ловс

руул

ах

боло

н ба

рилг

а

Цахи

лгаа

н,

хий,

уур

, ду

лаан

Ус ц

углу

улах

, ар

иутг

ах б

олон

ха

нгам

ж

Бохи

р ус

за

йлуу

лах

Буса

дӨр

хИм

порт

Байг

аль

орчн

оос

орох

урс

гал

Нийт

нөө

ц

(IV)

Усн

ы б

уцах

урс

гал

Газр

ын

усны

нөө

црүү

Гада

ргуу

н ус

Гүни

й ус

300.

052

.50.

20.

535

3.2

Хөрс

ний

ус65

.023

.547

.317

50.

54.1

315.

4Ни

йтУс

ны б

усад

нөө

ц рү

ү65

.023

.530

0.0

47.3

227.5

0.7

4.6

668.

6Ни

йт б

уцах

урс

гал

5.9

100.

025

6.3

0.2

362.

4Үү

нээс

: ху

ваар

илал

тын

алда

гдал

65.0

29.4

400.

047

.348

3.8

0.7

4.8

1031

.0

(V) О

лбор

лосо

н ус

ны ш

иргэ

лт, у

урш

илт

боло

н бү

тээг

дэхү

үнд

шин

гэсэ

н ус

Олбо

рлос

он у

сны

ш

иргэ

лт29

.538

.32.

51.8

0.7

3.6

10.0

86.4

Уурш

илт

40.2

1.241

.4Бү

тээг

дэхү

үнд

шин

гэсэ

н ус

6.5

3.7

10.2

Нийт

нөө

ц 26

7.531

4.8

812.

344

2.6

627.3

55.7

250.

311

69.0

3939

.5

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 113: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ80Хү

снэг

т 3.

6Ус

ны б

иет

хэмж

ээгэ

эр и

лэрх

ийлс

эн н

өөц,

аш

игла

лты

н хү

снэг

т (к

уб м

етр)

Ус

ны а

шиг

лалт

ын

хүсн

эгт

Усны

олб

орло

лт; у

сны

үйл

двэр

лэл;

буц

ах у

рсга

лГа

даад

эди

йн

засг

аас

орох

урс

гал

ХАА,

ой,

за

гас

агну

ур

Уул

уурх

ай,

олбо

рлох

, бо

ловс

руул

ах

боло

н ба

рилг

а

Цахи

лгаа

н,

хий,

уур

, ду

лаан

Ус ц

углу

улах

, ар

иутг

ах б

олон

ха

нгам

ж

Бохи

р ус

за

йлуу

лах

Буса

дӨр

хХу

римт

лал

Экпо

ртБа

йгал

ь ор

чноо

с ор

ох у

рсга

лНи

йт н

өөц

(I) У

сны

нөө

ц (о

лбор

лосо

н)Га

зры

н ус

ны н

өөц

Гада

ргуу

н ус

55.3

79.7

301

4.5

0.144

0.6

Гүни

й ус

3.134

.83.

243

2.9

2.3

476.

3Хө

рсни

й ус

50.0

50.0

Нийт

108.

411

4.5

304.

243

7.40.1

2.3

966.

9Ус

ны б

усад

нөө

цХу

р ту

нада

с1.0

100.

010

1.0Да

лайн

ус

100.

01.1

101.1

Нийт

0.0

0.0

100.

02.1

100.

00.

020

2.1Ни

йт о

лбор

лосо

н ус

ны

нөөц

108.

411

4.5

404.

243

9.5

100.1

2.3

1169

.0

(II)

Олбо

рлос

он у

с Ху

ваар

илса

н38

.745

.03.

90.

051

.123

9.5

0.0

378.

өрий

н хэ

рэгц

ээнд

108.

411

4.6

404.

23.1

100.1

2.3

10.8

743.

5 (I

II) Б

охир

бол

он д

ахин

аш

игла

сан

усБо

хир

усБу

сад

нэгж

үүдэ

эс

хүлэ

эн а

всан

бох

ир у

с42

7.142

7.1

Өөр

сдөө

ари

утга

сан

ус

Дахи

н аш

игла

гдса

н ус

Хува

арил

сан

2.0

40.7

42.7

Өөр

ийн

хэрэ

гцээ

нд10

.010

.0Ни

йт12

.040

.747

9.8

(IV) У

сны

буц

ах у

рсга

лБа

йгал

ь ор

чин

рүү

Газр

ын

усны

нөө

ц рү

ү66

8.6

668.

6Бу

сад

нөөц

рүү

362.

436

2.4

Нийт

буц

ах у

рсга

л10

31.0

1031

.0(V

) Олб

орло

сон

усны

шир

гэлт

, уур

шил

т бо

лон

бүтэ

эгдэ

хүүн

д ш

ингэ

сэн

усОл

борл

осон

усн

ы

шир

гэлт

86.4

86.4

Уурш

илт

41.4

41.4

Бүтэ

эгдэ

хүүн

д ш

инэг

сэн

ус10

.210

.2

Нийт

нөө

ц26

7.531

4.8

812.

344

2.6

627.3

55.7

250.

310

.211

58.8

3939

.5

Тайл

бар:

Хар

саа

рал

нүдн

үүд

нь т

одор

хойл

олты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 114: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 81

Салбар хоорондын борлуулалт нь усны шилжүүлэг болох бөгөөд салбарууд хооронд усны борлуулалт хийгдсэнээс үл хамааран үүнтэй төстэй усны биет урсгал байдаг. Үүнийг үл харгалзан нийт хэмжээнээс нь шалтгаалан салбар хоорондын усны эдгээр урсгалыг нэмэлт хүснэгтэд бүртгэх нь зүйтэй.

Бохир болон дахин ашиглагдах усны урсгал

3.205 Усны хуваарилалт, ашиглалтыг бүртгэсний дараа эдийн засгийн нэгжүүд хоорондох бохир усны урсгалыг авч үзэх шаардлагатай. Бохир ус нь ус эзэмшигч буюу хэрэглэгчдэд цаашид ашиглах шаардлагагүй болсон ус юм. Бохир ус нь байгальд шууд урсаж болно. Энэ тохиолдолд энэ нь буцах урсгал болно. Эсвэл ус зайлуулах хоолой руу нийлүүлэгдэж болно (ЭЗБТҮАСА 37) (ус зайлуулах хоолой руу орсон бохир ус гэдгээр бүртгэгдэнэ), эсвэл эдийн засгийн өөр нэгжид цаашид ашиглахаар нийлүүлэгдэж болно (дахин ашиглагдах ус). Бохир усны урсгалд улс хоорондын ус зайлуулах хоолойн хооронд урсаж байгаа бохир усны солилцоо багтана. Эдгээр урсгалыг бохир усны экспорт, импортоор бүртгэнэ.

3.206 Бохир усны ус цэвэршүүлэх байгууламжид эсвэл эдийн засгийн өөр нэгжид нийлэгдэж байгаа урсгалыг нөөцийн хүснэгтийн (iii) хэсэг, "Бохир болон дахин ашиглагдах ус" болон ашиглалтын хүснэгтийн (iii) хэсэгт бүртгэнэ. Бохир усны урсгал нь эдийн засгийн нэгжүүд хоорондох үлдэгдэл урсгал болно. Учир нь ус зайлуулах хоолойд нийлүүлэгдэж байгаа бохир усны урсгал нь хоолой руу урссаны үйлчилгээний төлбөртэй. Өөрөөр хэлбэл ус зайлуулах байгууламж нь бохир усыг хаяж байгаа нэгжүүдээс бохир усыг худалдаж авдаггүй.

3.207 Дахин ашиглагдах ус нь хэрэглэгчдэд цаашид дахин ашиглагдахаар нийлүүлэгдэж байгаа цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй бохир ус бөгөөд үүнд эдийн засгийн нэгжүүд доторх усны дахин ашиглалтыг (усыг эргүүлэн ашиглах) хамруулахгүй. Үүнийг еранхийдөө сэргээсэн бохир ус гэж үзэж болно. Дахин ашиглагдах усыг хүлээн авч байгаа нэгж нь төлбөр төлж байгаа нөхцөлд бүтээгдэхүүн гэж үзэж болно.

3.208 Дахин ашиглагдах усанд аж ахуйн нэгж доторх усыг эргүүлэн ашиглах явцыг хамруулахгүй. Усны эдгээр урсгал нь ус ашиглалтын үр нөлөөг шинжлэхэд хэрэгтэй ч эдгээрийг ерөнхийдөө тооцох боломжгүй. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн түвшин тогтмол байхад хэрэглэсэн усны нийт хэмжээний бууралт нь нэгж доторх усны дахин хэрэглээнээс бий болсон ус ашиглалтын үр өгөөжийн өсөлтийг харуулна.

3.209 Бохир ус нь байгаль орчинд нийлүүлэгдэж (жишээ нь голын ус руу) байвал үүний дахин татагдах урсгал нь бүртгэлийн хүснэгтэд усны дахин ашиглалтаар бүртгэгдэхгүй бөгөөд харин байгалиас авч ашиглаж байгаа усны шинэ урсгалаар бүртгэгдэнэ.

Усны байгаль орчинд буцах урсгал

3.210 Байгаль орчинд буцаж байгаа ус нь нөөцийн хүснэгтийн (iv) хэсэгт байгаль орчинд нийлүүлэгдэж байгаа ус "Усны буцах урсгал" гэдгээр бүртгэгдэнэ. Зарим тохиолдолд эдгээр урсгалд аж ахуйн нэгж болон өрхөөс байгаль орчинд буцаж байгаа бохир усны урсгал өөрөөр хэлбэл, цэвэршүүлэх байгууламж руу урсаагүй бохир усны урсгал хамрагдана. Өөр бусад тохиолдолд эдгээр урсгалд цэвэршүүлэх байгууламжаас гарч байгаа усны урсгал хамрагдана. Нөөцийн хүснэгтэд эдгээр урсгалыг гүний усны систем болоод далай тэнгис зэрэг усны бусад эх үүсвэрт аж ахуйн нэгж,

Page 115: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ82

өрхөөс нийлүүлэгдэж буй ус гэдгээр харуулна. Үүнд харгалзах усны биет хэмжээ нь ашиглалтын хүснэгтийн (iv) хэсэгт байгаль орчны хүлээн авсан усны урсгал гэдгээр бүртгэгдэнэ.

3.211 Байгаль орчинд урсаж байгаа усны эргэх зарим урсгал нь усны алдагдал юм. Энэ нь 3.2 дахь хэсэгт заасан алдагдлын ерөнхий тодорхойлолттой нийцэх бөгөөд усны алдагдал нь өөрийн очих ёстой газраа хүрээгүй болон хадгалалтаас алдагдсан усны урсгалаас бүрдэнэ. Усны алдагдлын хамгийн эхний хэлбэр бол усны хуваарилалтын үед алдагдаж байгаа ус юм.

3.212 Усны хуваарилалтын үед гарах усны алдагдал нь усыг гаргах болон усыг хэрэглэх үед, эсвэл усыг хэрэглэх болон усыг дахин хэрэглэх үед гардаг. Усны алдагдал гарахад усны ууршилт (онгорхой сувгаар дамжин усыг хуваарилахад), шүүрэлт (ус хуваарилалтын хоолой болон сувгаас, зарим тохиолдолд голын уснаас үүснэ) зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. Практикт ус хуваарилалтын явцад гарах усны алдагдлыг нийлүүлсэн болон хүлээн авсан усны зөрүүгээр тодорхойлох ба ус хэмжигч болон усны хулгайтай холбогдон гарах асуудлууд энд хамаарна.

3.213 Хот суурин газрын усны урсац нь усны нилээд чухал урсгал юм. Энэ нь хотын бүс дэх чийгшилтийн нэг бүрэлдэхүүн бөгөөд гадаргуу дээр байгалиасаа шүүрссэн, ууршсан ус биш харин газар дээр, газрын доор, эсвэл хоолойгоор дамжин урсаж байгаа усны урсгал, түүнчлэн тодорхой гадаргын усны суваг, ус тунгаалтын төхөөрөмж руу дамжсан урсгал юм. Ус зайлуулах хоолойн систем болон түүнтэй ижил төхөөрөмжөөр цуглуулагдаж байгаа хот суурин газрын усны урсацыг нөөцийн хүснэгтэд байгаль орчноос авсан ус (ЭЗБТҮАСА 37-ийн бохир ус цуглуулах, цэвэршүүлэх үйл ажиллагаанд хамаарна) гэдгээр бүртгэнэ. Үүнийг байгаль орчинд буцаагдахаас өмнө, эсвэл дахин ашиглагдах усаар хуваарилахад бүртгэнэ. Ус зайлуулах хоолойн систем болон түүнтэй ижил төхөөрөмжөөр цуглуулаагүй боловч урсгал нь гүний усны систем руу шууд чиглэгдэж байгаа хот суурин газрын усны урсацыг биет хэмжээгээрх нөөц, ашиглалтын хүснэгтэд бүртгэхгүй.

3.214 Хэдийгээр хот суурин газрын усны урсацын тусдаа тооцооллыг зарим оронд хийдэг ч эдгээр урсгалыг шууд хэмжих боломж бараг байхгүй. Тооцооллыг эдийн засгийн нэгжүүдийн (өрх болон аж ахуйн нэгж) ялгаруулсан бохир ус болон ус ариутгах системээр цуглуулагдаж байгаа бохир усны зөрүүгээр тодорхойлж болно.

Усны ууршилт, ширгэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн ус

3.215 Эдийн засагт байгалиас авч хэрэглэж байгаа болон байгаль орчиндоо эргэн буцаж байгаа усны урсгалын балансыг бүрэн хэмжихийн тулд усны дараах нэмэлт гурван урсгалыг хэмжих шаардлагатай. Үүнд: усны ууршилт, ширгэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн ус багтана.

3.216 Усны ууршилтыг эдийн засгийн нэгжүүд хооронд ус түгээгдэх явцад хэмждэг, жишээлбэл, усны түгээлтийн үеэр онгорхой суваг, хоолой, ус нөөцлөх төхөөрөмжөөс ус алдагдаж болно. Усны ширгэлт нь тариалсан талбайн ургац ургахад түүнд шингэсэн хөрсний ус агаарт дэгдэж шингэх үед гарна.

3.217 Бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээг (ундааны үйлдвэрлэлд ашиглагдсан ус) холбогдох салбарын, ихэнхдээ боловсруулах салбарын нийлүүлсэн усны хэмжээгээр бүртгэнэ.

Page 116: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 83

3.218 Усны ууршилт, ширгэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн усны нөөц, ашиглалтыг НАХ-ийн (v) хэсэгт харуулна. Эдгээр урсгал нь хуримтлалын дансанд ус хэрэглэгчээс байгаль орчин руу урсаж байгаа гэдгээр усны ууршилт, ширгэлт; эдийн засагт үлдэж байгаа гэдгээр бүтээгдэхүүнд шингэсэн усны урсгал гэж тус тусдаа бүртгэгдэнэ. Бодит байдал дээр, ялангуяа усны ууршилт болон тариалсан ургацад шингэсэн ус хоёрын ялгааг гаргахтай холбогдуулж эдгээр урсгалыг шууд хэмжих боломжгүй тул нэгтгэсэн урсгалыг тооцож болно.

3.5.4 Усны нэгдсэн үзүүлэлтүүд

3.219 Усны бүртгэл нь усны менежментийг сайжруулахад чухал хэрэгсэл юм. Биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-ээс олон үзүүлэлтийг гаргаж авч болох бөгөөд ус ашиглалтын хүчин чадал, бүтээмжийн үзүүлэлтийг тооцохын тулд тодорхой бүтцийг ашиглан эдгээр мэдээллийг биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбож болно. БОЭЗДС-д усны талаарх 3 үзүүлэлт тодорхойлогдсон ба эдгээр нь тодорхой бодлогын болоод дүн шинжилгээний зорилгод нийцэрсэн байна. Бодлогын болоод дүн шинжилгээний хэрэгцээнээс хамааран усны биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д багтсан мэдээллийг ашиглан өөр олон үзүүлэлтүүдийг тооцож болно.

3.220 Усны нийт орц нь байгалиас авсан болон импортоор оруулсан усны хэмжээг илэрхийлнэ. Иймээс энэ нь эдийн засаг дахь усны нийлүүлэлтээр дамжуулан тухайн орны байгаль орчин (эсвэл өөр орны байгаль орчин)-д учруулж байгаа нөлөөллийн үзүүлэлт болно. Усны биет хэмжээгээр илэрхийлсэн НАХ-д энэ нь байгалиас авсан нийт ус болон усны импорт хоёрын нийлбэртэй тэнцүү байна. Дүн шинжилгээний зорилгоор энэ үзүүлэлтийг усны нийт орц, эх үүсвэрээр (жишээ нь, гадаргын ус, гүний ус, хөрсний ус, хур тунадас болон далайн ус, бусад эх үүсвэр) гэж ялгах нь зүйтэй. Усны нийт орцыг мөн салбараар гаргаж болно.

3.221 Усны дотоодын цэвэр хэрэглээ гэсэн үзүүлэлт нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн хэрэглэсэн усны үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтэд эдийн засгийн нэгжүүд хоорондын усны урсгал болон усны экспортыг хамруулахгүй. Үүнийг байгаль орчин руу эргэн буцсан усны урсгал болон усны ууршилт, ширгэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн усны нийлбэрээр шууд тодорхойлж болно. Усны дотоодын цэвэр хэрэглээг эдийн засгийн салбарууд болон өрхөөр тодорхойлж болно. Хэрвээ усны экспорт, импортын хэмжээ харьцангуй бага байвал үндэсний түвшинд усны нийт орц болон усны дотоодын цэвэр хэрэглээний хооронд ялгаа бага гарна. Гэсэн хэдий ч усны экспорт, импортын хэмжээ нэлээд чухал тохиолдолд уг үзүүлэлтийг салбарын түвшинд, жишээлбэл, ХАА болон ус цуглуулах, ариутгах, ус хангамжийн салбараар, эсвэл улс орон доторх бүс нутгийн түвшинд гаргаж болно.

3.222 Гурав дахь гол үзүүлэлт бол усны эцсийн хэрэглээ (ерөнхийдөө усны статистикийн мэдээллийн усны хэрэглээ гэсэн үзүүлэлтийг илэрхийлдэг) юм. Байгалиас авсан усны нэлээд хэсэг нь эргээд байгаль орчиндоо буцдаг эсвэл дахин ашиглагддаг тул усны эцсийн хэрэглээ нь байгаль орчинд учруулсан нөлөөллийг харуулах үндсэн үзүүлэлт болдог. Усны Эцсийн Хэрэглээ нь усны ууршилт, ширгэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн усны нийлбэртэй тэнцүү бөгөөд цаашид ашиглагдах боломжгүй усны хэмжээг илэрхийлнэ.

3.223 Дээр тодорхойлсон үзүүлэлтүүд нь улс доторх усны нөөцийн бүх өөрчлөлтийг

Page 117: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ84

хамардаггүй. Усны ууршилтаас, ялангуяа хиймэл цөөрмөөс гарах усны алдагдлыг тусад нь хэмжих сонрхол байж болно. Эдгээр алдагдлыг 5.11 дахь хэсэгт тодорхойлсон усны нөөцийн хөрөнгийн дансанд бүртгэнэ.

3.6 Материалын биет урсгалын данс 3.6.1 Танилцуулга

3.224 Биет хэмжээний урсгал дансны 3 дахь дэд систем бол материалын урсгал юм. Материал нь байгалийн нөөц, бүтээгдэхүүн болон үлдэгдлээс бүрдсэн цогц нэгдэл бөгөөд энэ утгаараа ус, эрчим хүч зэргээс ялгаатай. Хэдийгээр зарчмын дагуу материалын бүрэн урсгал нь материал бүрээр хийгдэх ёстой ч бодит байдалд тодорхой хэдэн материал эсвэл урсгалын төрөлд чиглэдэг.

3.225 Түүнчлэн, материал урсгалын циклийн тодорхой нэг хэсгийг судлах сонирхол бас гардаг. Жишээлбэл 3.2 дахь хэсэгт ялгаруулалтыг аж ахуйн нэгж, өрхүүдийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үйл ажиллагааны үр дүнд агаар, ус, хөрсөнд ялгаруулсан үлдэгдлийн төрлөөр тодорхойлсон байдаг. Тиймээс ялгаруулалтыг нийт материалын цогц цикл дээр биш харин эдийн засгаас байгаль орчинд урсаж байгаа урсгалаар хэмждэг. Хатуу хог хаягдлын дансанд үүнтэй ижил ойлголтыг мөн мөрддөг.

3.226 Энэ хэсэгт материалын биет хэмжээний урсгалын дансны гол дансууд болох (i) бүтээгдэхүүний урсгал данс, (ii) агаар дахь ялгаруулалтын данс, (iii) усан дахь ялгаруулалт болон эдийн засгийн нэгжүүд дэх хорт хаягдал, (iv) хатуу хог хаягдлын данс болон (v) материал урсгалын дансны талаар авч үзнэ. Дансны систем нь 3.2 болон 3.3 дахь хэсэгт заасан зарчим, бүтцийн дагуу байгуулагдана.

3.6.2 Бүтээгдэхүүний урсгал данс

3.227 Тодорхой нэг бүтээгдэхүүний хувьд байгаль орчноос эдийн засагт, эргээд байгаль орчинд буцаж байгаа материалын биет урсгалыг хэмжих нь зүйтэй. Түүнчлэн тухайн бүтээгдэхүүний шинж чанарыг нарийвчлан судлах зорилгоор тул мөнгөн ус зэрэг элементийн урсгалыг хэмжих боломжтой. Үүнтэй ижлээр хөрсөнд шингэсэн шим тэжээлийн урсгалыг ургацанд шингэсэн шим тэжээл болон бусад бүтээгдэхүүн дэх тэжээлийг хэмжих замаар тогтоож болно.

3.228 Материалын урсгал нь эдийн засгаар дамжин бүтээгдэхүүнд илүү шингэдэг. Материалын урсгалд НАХ дэх эдийн засгийн харилцан холбоо бүхий биет урсгалуудыг нэгтгэх замаар дүн шинжилгээ хийж болно. Дээрх аргаар эцсийн бүтээгдэхүүнийг бий болгоход шаардлагатай материалуудын биет хэмжээг тооцох боломжтой. Энэ төрлийн мэдээллийг материал урсгалын эрэлт дээр тулгуурласан дүн шинжилгээ хийх, мөчлөгийн шинжилгээ болон үүнтэй холбоотой шинжилгээний арга зүйд шаардлагатай бүтээгдэхүүний урвуу нөхцлийг тооцоход ашиглана.

3.229 Материал урсгал дансны тодорхой жишээ нь шимт тэжээлийн балансыг байгуулах явдал юм. Шимт тэжээлийн баланс нь хөрснөөс бүтээгдэхүүнээр дамжин гарах хөрсний тэжээлийн урсгал болох азот (N), фосфор (P) болон кали (K)-ийн урсгалыг хэмжинэ. Хэрвээ шимт тэжээлийн балансыг өргөн хүрээнд байгуулвал зөвхөн нийт орцын хэмжээ биш, харин бүтээгдэхүүнд шингэсэн тэжээллэгийн хэмжээг (жишээ нь, мал аж ахуйд ашигласан хураасан ургац болон тэжээл) тооцохын тулд олон тооны коэффициентийг ашиглах шаардлагатай болдог.

Page 118: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 85

3.230 Шимт тэжээлийн балансыг эдийн засгийн өргөн хүрээнд байгуулахдаа биет урсгалын үндсэн 3 хэлбэрийг ашигладаг.

а) Эхний хэлбэр нь органик болон органик бус бордооны урсгал бөгөөд "тонн"-оор хэмждэг.

б) Хоёр дахь хэлбэр нь бусад органик орцын урсгал бөгөөд үүнд тайлант хугацааны турш малын өтөг бууцанд шингэсэн шим тэжээл болон байгалийн өөрийнх нь үйл явцаар үүссэн шим тэжээл багтана. Энэхүү бусад органик орцын урсгалыг төрлөөс нь хамааруулан олон аргаар тооцдог.

в) Гурав дахь хэлбэр нь ургацыг хураан авахад болон бусад өвс, тэжээлээр малыг тэжээх үед хаягддаг шим тэжээл юм. Эдгээр урсгалыг холбогдох коэффициентуудыг ургац, малын тэжээл, өвс тэжээлийн биет хэмжээний үзүүлэлтэд ашиглан тооцох бөгөөд фермийн аж ахуйн уламжлал, туршлагыг анхааран авч үзэх шаардлагатай. Нийт орц, гарцын (хаягдал) зөрүү нь шимт тэжээлийн баланс болох бөгөөд үйлдвэрлэлийн дүнд бий болсон шим тэжээлийн ашиг, алдагдлыг илэрхийлнэ.

3.231 Шимт тэжээлийн баланс нь ХАА болон ойн аж ахуйн бүтээгдэхүүний (анхдагч бордоо) түгээмэл тархацтай хэрэглээтэй (3.2.4-т тодорхойлсон) холбоотой. Шимт тэжээлийн эерэг баланс (өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний түгээмэл тархацтай хэрэглээнээс гарсан үлдэгдэл) нь холбогдох үйлдвэрлэлийн нэгжийн алдагдал байх шаардлагагүй. Хүчин зүйлээс хамааран үлдэгдлийн зарим нь хөрсөндөө шим тэжээл болж үлдэх бөгөөд ирээдүйд энэ нь газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэгтэй байж болно. Гэсэн хэдий ч шим тэжээлийн эерэг балансын харьцаа нь ойролцоох гадаргын болон гүний усны доройтол, түүнчлэн азотын ислийн (хүлэмжийн хийн ялгаруулалт) хэлбэрээр агаар дахь ялгаруулалтыг үүсгэдэг. Харин шим тэжээлийн сөрөг баланс (өөрөөр хэлбэл гарц (хаягдал) нь N, P болон K-ийн орцоос ихдэх тохиолдол) нь үйлдвэрлэл дэх тогтвортой байдал хангалтгүй байгааг илэрхийлэх бөгөөд хөрсний шим тэжээлийн зохистой харьцаагүйгээр газар тариалангийн бүтээгдэхүүн цаашид үргэлжлэн ургаж чадахгүй26. Энэ нөхцөлд үлдэгдлийн урсгал гарахгүй.

3.232 Бүтээгдэхүүний урсгал дансыг байгуулахдаа бүтээгдэхүүн бүрт тохирох дансны зарчмыг мөрдөх ба 3.2 болон 3.3 дахь хэсэгт авч үзсэн хил хязгаарын тухай ойлголт, тодорхойлттой нийцрүүлэхийг зөвлөмж болгодог. Ингэхдээ илүү олон үзүүлэлт, дүн шинжилгээ, ялангуяа эдийн засгийн холбогдох үзүүлэлтүүдтэй холбон авч үзэх хэрэгтэй.

3.6.3 Агаар дахь ялгаруулалтын данс

3.233 Агаар дахь ялгаруулалт нь аж ахуйн нэгж болон өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үйл ажиллагааны үр дүнд агаар мандалд хийн болон шингэн, хатуу биет матери бодис тархах явц юм. БОЭЗДС-ийн агаар дахь ялгаруулалтын данс нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн агаарт ялгаруулж байгаа бодисыг төрлөөр нь бүртгэдэг.

3.234 Зарим тохиолдолд эдийн засгийн үйл ажиллагааны дүнд бий болсон хийн болон шингэн, хатуу биет матери бодис нь үйлдвэрлэлийн өөр бусад үйл явцад хэрэглэгдэж

26 Шим тэжээлийн үлдэгдлийг тооцоолох талаархи дэлгэрэнгүй мэдээллийг НҮБХХААБ, ЭЗХХАБ, Eurostat-аас авах боломжтой. Жишээ нь, "Азотын нийт балансын гарын авлага" -г үзнэ үү (ЭЗХХАБ ба ЕХСБ, 2007a).

Page 119: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ86

болно. Жишээ нь, хог хаях цэгт үүссэн метаны хийг эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болно. Түүнчлэн эдийн засгийн нэгж хооронд үйлдвэрлэлийн болон хуримтлалын зорилгоор ашиглагдаж болно. Жишээ нь нүүрстөрөгчийн хуримтлал. Хийн болон шингэн, хатуу биет матери бодисын урсгалыг бүрэн хэмжихийн тулд эдийн засгийн нэгжүүд хооронд болон нэгж доторх эдгээр бодисуудын урсгалыг бүртгэх хэрэгтэй. Энэ талаар энэ хэсэгт авч үзэхгүй ч энэ бүлэгт заасан дансны ерөнхий зарчмыг мөрдлөг болгоно.

3.235 Энд гол анхаарах асуудал бол үлдэгдэл болон тархалтад чиглэж байгаа тул биет хэмжээгээр НАХ байгуулах шаардлагагүй. Үүний оронд эдийн засгийн дансуудын хамрах хүрээ, хил хязгаарт нийцэрсэн агаар дахь ялгаруулалтыг хэмжих боломжит хүрээг тодорхойлоход анхаарах шаардлагатай.

3.236 БОЭЗДС-ийн агаар дахь ялгаруулалтын дансыг Хүснэгт 3.7-д харуулав. Хүснэгтийн бүтэц нь Хүснэгт 3.1-д харуулсан биет хэмжээний НАХ-ийн багасгасан хувилбар болно. Хүснэгтийн зүүн тал нь нөөцийн хүснэгт бөгөөд аж ахуйн нэгж, өрхийн ялгаруулсан ялгаруулалтыг төрлөөр нь харуулна. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын дансыг байгуулахдаа боломжтой бол чулуужсан түлшийг шатааснаас үүсэх болон биомассаас үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт гэж салгана.

3.237 Хуримтлалын багана нь улсын хяналтад байдаг хог хаях цэгээс агаарт ялгаруулж байгаа, түүнчлэн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд ялгарч байгаа ялгаруулалтыг тус тус харуулна. Эдгээр ялгаруулалт нь хог хаях цэгийн үйл ажиллагаа хариуцдаг хог хаягдлын удирдах газарт хамаарна.

3.238 Өрхийн агаарт ялгаруулж байгаа ялгаруулалтыг зорилгоор нь (тээвэр, дулаан болон бусад) ангилан гаргана. Судалгаа, шинжилгээний хэрэгцээ шаардлага, мэдээллийн боломжоос шалтгаалан өөр нэмэлт зорилгуудыг тодорхойлж болно.

3.239 Хүснэгтийн баруун тал нь ашиглалтын хүснэгт байх бөгөөд агаар мандалд тархаж байгаа ялгаруулалтыг харуулна.

Агаар дахь ялгаруулалтыг хэмжих асуудал а) Агаар дахь ялгаруулалттай холбоотой эдийн засгийн хил хязгаар

3.240 Эдийн засгийн нэгжүүд өөр улс оронд үйл ажиллагаа явуулах тохиолдолд бий болох агаар дахь зарим ялгаруулалтыг эдийн засгийн харъяаллын тухай зарчмыг ашиглан эдийн засгийн хил хязгаарын ерөнхий тодорхойлолттой нийцрүүлж тодорхойлно. Тиймээс, агаар дахь ялгаруулалтын дийлэнх нь тухайн улсын агаар мандалд тархдаг бол зарим нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн гадаад оронд үйл ажиллагаа явуулснаар гадаад орны агаар мандалд тархдаг. Эдийн засгийн харъяаллын тухай ойлголт нь тухайн орны агаар дахь ялгаруулалтын дансанд эдийн засгийн харъяат бус нэгжүүдийн эдийн засгийн нутаг дэвсгэр дотор ялгаруулсан ялгаруулалтыг хамруулахгүй, харин эдийн засгийн харъяат нэгжүүдийн гадаад оронд дахь ялгаруулсан ялгаруулалтыг хамруулна гэсэн үг юм.

3.241 Агаар дахь ялгаруулалтын үндсэн шинж чанар нь тухайн орны агаарт ялгарсан ялгаруулалт нь агаар мандлаар дамжин өөр орны нутаг дэвсгэрт тархах боломжтой гэсэн үг юм. Тухайн орны байгаль орчны агаар мандлын бүтэц, чанарыг судлахын тулд эдгээр урсгалыг судлах сонирхол байдаг хэдий ч эдгээр урсгал нь агаар дахь

Page 120: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 87Хү

снэг

т 3.

7Аг

аар

дахь

ялг

аруу

лалт

ын

данс

(тон

н)

Агаа

р да

хь я

лгар

уула

лты

н нө

өций

н хү

снэг

тАг

аар

дахь

ялг

аруу

лалт

ын

ашиг

лалт

ын

хүсн

эгт

Ялга

руул

алт

Хури

мтла

лБа

йгал

ь ор

чинд

гара

х ур

сгал

Салб

аруу

д- Э

ЗБТҮ

АСА

Өрх

Ялга

руул

алты

н ни

йт н

өөц

ХАА

Уул

уурх

ай

Боло

вс-

руул

ах

үйлд

вэр

Тээв

эрБу

сад

Тээв

эрДу

лаан

Буса

дХо

гийн

цэ

гээс

гарс

ан

ялга

руул

алт

Байг

аль

орчи

нд

тарх

сан

ялга

руул

алт

Ялга

руул

алты

н ни

йт а

шиг

лалт

ЭЗБТ

ҮАСА

A

ЭЗБТ

ҮАСА

B

ЭЗБТ

ҮАСА

C

ЭЗБТ

ҮАСА

H

Боди

сын

төрө

лНү

үрст

өрөг

чийн

да

вхар

исэ

л10

610.

326

02.2

4143

4.4

2795

782

402.

418

920.

517

542.

219

42.1

701.6

2041

19.6

2041

19.6

2041

19.6

Мет

ан49

2.0

34.1

15.8

0.8

21.9

2.4

15.5

1.722

2.0

806.

380

6.3

806.

3Ди

азот

ын

исэл

23.7

3.5

0.8

2.6

1.00.

20.1

0.132

.032

.032

.0Аз

оты

н ис

лүүд

69.4

6.0

37.9

259.

589

3512

.11.3

0.3

513.

651

3.6

513.

6Ги

дроф

лор-

карб

он0.

30.

40.

70.

70.

7

Перф

лор-

карб

онХү

хрий

н ге

ксф

лор

Нүүр

стөр

өгчи

йн

дуту

у ис

эл41

.02.

512

3.8

46.2

66.2

329.1

51.2

5.7

1.166

6.9

666.

966

6.9

Мет

аны

бус

уу

ршим

тгай

орг

аник

нэ

гдлү

үд5.

26.

540

.016

.427

.234

.529

.43.

20.

916

3.3

163.

316

3.3

Хүхр

ийн

давх

ар и

сэл

2.7

0.4

2862

.48.1

0.4

0.4

0.10.

010

2.5

102.

510

2.5

Амми

ак10

7.91.7

0.2

0.9

2.3

11.4

1.20.

212

5.9

125.

912

5.9

Хүнд

мет

алл

Удаа

н за

дард

аг

орга

ник

бохи

рдуу

лагч

Тоос

онцо

р (ж

ишээ

нь

, PM

10

тоос

)7.0

0.18.

59.

34.

46.

02.

80.

50.

038

.538

.538

.5

Page 121: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ88

ялгаруулалтын дансны хамрах хүрээнд багтахгүй.

3.242 Агаар дахь ялгаруулалтын дансанд байгаль орчинд шингэсэн хийн нэвчилтийг жишээлбэл ой болон хөрсөнд шингэсэн нүүрстөрөгчийг мөн хамруулахгүй.

б) Хамрах хүрээ болон хил хязгаарын талаарх бусад асуудлууд

3.243 Агаар дахь ялгаруулалтын дансны хамрах хүрээнд үйлдвэрлэлийн үйл явцын шууд нөлөөгөөр бий болох ялгаруулалтыг хамруулна. Эдгээр нь бодисын солилцоотой (анхны метан) холбоотойгоор малаас гарах ялгаруулалт, тариалалтын үр нөлөөгөөр бий болох хөрснөөс гарах ялгаруулалт болон барилга барих, хөрс цэвэрлэх зэргээс үүдэлтэй хөрсний бусад эвдрэл зэрэг юм. Харин үйлдвэрлэлийн шууд бус нөлөө болох ой, бэлчээр шатах зэрэг байгалийн үйл явцаас үүдэлтэй гарах ялгаруулалт, түүнчлэн хүний бодисын солилцоог энд хамруулахгүй.

в) Агаар дахь ялгаруулалттай холбоотой байгаль орчны хил хязгаар

3.244 Агаар дахь дараагийн ялгаруулалт нь шинээр бодис үүсгэхийн тулд эдийн засгийн янз бүрийн үйл явцаас үүдэн агаар мандалд ялгарч байгаа ялгаруулалт юм. Энэхүү бодисын шинэ нэгдлийг байгаль орчинд явагдаж байгаа өөрчлөлтөөр авч үзэх бөгөөд агаар дахь ялгаруулалтын дансанд хамруулахгүй.

3.245 Агаар мандал дахь хийн болон хатуу, шингэн материалын үлдэгдлийн дэгдэлт нь байгалийн хийн болон боловсруулаагүй түүхий нефтийн олборлолтын үйл явцаас үүсдэг. Үүнийг агаар дахь ялагруулалтын дансанд хамруулдаг.

3.246 ХАА-н газарт тархсан өтөг, бордооноос үүсэх ялгаруулалтыг агаар дахь ялгаруулалтын дансны хамрах хүрээнд багтаан авч үзнэ. Өтөг, бордооны хэрэглээг бүтээгдэхүүний тархсан хэрэглээ гэж үзэх бөгөөд 3.2 дахь хэсэгт тодорхойлсон ерөнхий зарчмын дагуу өтөг, бордооноос үүсэх ялгаруулалтыг байгаль орчин доторх урсгал гэхээс илүүтэйгүүр эдийн засгаас байгаль орчинд урсах урсгал гэдгээр авч үзнэ.

3.247 Аж ахуйн нэгж болон өрхийн үйл ажиллагааны үр дүнд үүсч байгаа агаар дахь ялгаруулалтыг тухайн нэгжээс ялгаруулалт гарч байх үед нь хэмжинэ. Тиймээс эдгээр нь ямар нэгэн шүүлтүүрээр эсвэл ялгаруулалтыг бууруулах технологиор эсвэл тухайн нэгж доторх процессоор дамжин гарсны дараа хэмжигдэнэ.

3.248 Жишээлбэл, хог хаягдлын цэгээс ялгарч буй ялгаруулалтыг өөр бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглаж болно. Жишээ нь, метанаас гарч байгаа хийг эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах гэх мэт. Гэсэн хэдий ч, нэгжээс гарч байгаа зөвхөн энэ төрлийн ялгаруулалтыг хог хаягдлын менежментийн салбарт хамруулна27.

г) Агаар дахь ялгаруулалтын шинж тэмдэг

3.249 Агаар дахь ялгаруулалт нь аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд бий болдог. Биет урсгалын үзүүлэлтийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн үзүүлэлттэй холбохын тулд ялгаруулалтын биет урсгалыг ҮТС-д ашиглагддаг ангиллаар ангилна. Өрхийн хэрэглээний хувьд хэрэглээний зорилго болон өрхийн бодитоор хэрэглэсэн бүтээгдэхүүний аль алиныг нь авч үзэх шаардлагатай.

27 Хогийн цэгээс ялгарч буй хаягдал нь хуримтлагдсан хатуу хог хаягдлын болон уг төхөөрөмжийг ажиллуулахад ашигладаг тоног төхөөрөмжийн ялгаруулалтыг багтаана.

Page 122: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 89

Хэрэглээг хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний ангилал (COICOP) болон бүтээгдэхүүний, нэгдсэн ангиллаар (CPC) ангилна.

3.250 Агаар дахь ялгаруулалтын хамаарах байдал нь тээврийн хэрэгсэл зэрэг удаан эдэлгээт бараа, бүтээгдэхүүнээс ялгарч байгаа ялгаруулалтыг хэмжихтэй холбоотой. Агаар дахь ялгаруулалтын дансыг тухайн удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүний шинж чанараас илүүтэйгүүр, ямар төрлийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаагаас хамааруулж байгуулна. Тиймээс өрхийн хэрэглэж байгаа хөнгөн тэрэгнээс гарах ялгаруулалт нь өрхийн аж ахуйд хамаарах бол жижиглэн худалдаачны бараагаа зөөхөд ашигладаг машинаас гарч байдаг ялгаруулалт нь худалдааны салбарт хамаарна гэсэн үг.

3.251 Удаан эдэлгээт бараа, бүтээгдэхүүнээс гарч буй ялгаруулалт нь тухайн барааны ашиглалтын хугацааны турш болон ашиглалтаас гарсны дараа ч агаар мандалд ялгарч байдаг. Энэхүү ялгаруулалтыг ялгарч байх үед нь тухайн бараа, бүтээгдэхүүний эзэмшигчид хамааруулж бүртгэнэ. Ашиглалтаас хасагдсан бараа, бүтээгдэхүүний "эзэмшигч" нь хог хаягдлын цэг байх бөгөөд тус бараанаас ялгарч байгаа ялгаруулалт нь хог хаягдлын цэгээс ялгарч байгаа агаар дахь нийт ялгаруулалтын нэг хэсэг болж, энэхүү цэгийн үйл ажиллагааг хариуцаж байгаа хог хаягдлын менежментийн салбарт хамаарна.

3.252 Хог хаягдлын цэг дэх хатуу хог хаягдлаас ялгарч байгаа ялгаруулалт нь ихэнхдээ тайлант хугацааны турш дахь хатуу хог хаягдал болон бусад материалын урсгалтай шууд холбогдохгүй. Харин нийт хугацааны турш дахь хатуу хог хаягдлын хуримтлалаас ялгарч байгаа ялгаруулалттай холбогдоно. Судалгаа, шинжилгээний зорилгоор тайлант хугацааны эдийн засгийн үйл ажиллагаатай шууд холбогдохгүй. Харин хог хаягдлын цэгийн өдөр тутмын үйл ажиллагааны дүнд ялгарч байгаа ялгаруулалт (хогны ачааны машины түлшний ялгаруулалт) болон хатуу хог хаягдлын ялгаруулалтыг л зөвхөн хэмжих сонирхол байж болно.

3.253 Засгийн газрын байгууллагын чиг үүргийн дансны ерөнхий зарчмыг мөрдлөг болгож Засгийн газрын нэгжийн үйл ажиллагаанаас үүсэх агаар дахь ялгаруулалтыг холбогдох салбарт нь хамааруулж бүртгэнэ (жишээ нь, төрийн удирдлага). Хог хаягдлын менежментийн нэгж нь ихэнхдээ Засгийн газрын үйл ажиллагаанд хамаарах ба үүнийг төрийн удирдлагын нийт үйл ажиллагаанаас салгахад амаргүй. Гэсэн ч агаар дахь ялгаруулалтын дансан дахь хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа нь нэлээд чухал тул төрийн удирдлагын нийт ажиллагаанаас салгах нь зүйтэй гэж зөвлөмж болгосон.

Агаар дахь ялгаруулалтын данс болон бусад дансны харилцан хамаарал

3.254 Нүүрстөрөгчийн давхар исэл болон хүлэмжийн хийн ялгаруулалтад бодлогын ач холбогдол өгдөг. Түүнчлэн БОЭЗДС-ийн агаар дахь ялгаруулалтын данстай холбоотойгоор бусад дансанд мөн тодорхой хэмжээгээр ач холбогдол өгнө.

3.255 Эхнийх нь НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн конвенцийн хүрээ (НҮБУАӨСК)-ний дагуу хийх ялгаруулалтын бүрдлийн данс юм. Олон орон ялгаруулалтын бүрдлийн талаарх статистикийн мэдээллийг тогтмол гаргадаг бөгөөд энэ нь БОЭЗДС-д тодорхойлсон агаар дахь ялгаруулалтын данстай нийцсэн байдаг. БОЭЗДС-ийн агаар дахь ялгаруулалтын данс болон ЦУӨКХ-ний гадаад орон дахь эдийн засгийн харъяат болон тухайн улс дахь эдийн засгийн харъяат бус оршин суугчийн ялгаруулалттай

Page 123: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ90

холбоотой мэдээллийг хооронд нь холбох засварлалтыг хийх шаардлагатай. Эдгээр засварлалт нь голлон газар, ус, агаарын тээвэр болон гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа тухайн улсын загас агнуурын усан онгоцонд чиглэж хийгдэнэ.

3.256 Хоёр дахь чухал хүрээ бол 3.4 дэх хэсэгт тодорхойлсон эрчим хүчний данс юм. Хатуу түлшийг шатааснаас үүсэх нүүрсхүчлийн давхар ислийн болон хүлэмжийн хийн ялгаруулалтын мэдээлэл чухал бөгөөд үүнтэй уялдан агаар дахь ялгаруулалт болон эрчим хүчний дансыг хооронд нь холбох шаардлагатай. Эрчим хүчний дансны мэдээллийг ашиглан агаар дахь ялгаруулалтын дансны холбогдох хэсгийг байгуулах явдал түгээмэл юм.

3.6.4 Усан дахь ялгаруулалтын данс болон эдийн засгийн нэгжид холбогдох хэсэг

3.257 Усан дахь ялгаруулалт бол аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үйл ажиллагааны үр дүнд усны нөөцөд бий болсон аливаа бодисын ялгаруулалт юм. Усан дахь ялгаруулалт нь байгаль орчинд ноцтой асуудал үүсгэх бөгөөд усны нөөцийн чанарыг доройтуулна. Усны нөөцөд ялгарсан бодисын заримынх нь хор өндөр байдаг бөгөөд усны нөөцийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Үүнтэй адил азот, фосфор зэрэг бусад бодис нь цөөрөм, замгаар бохирдох үзэгдэлд хүргэдэг бөгөөд органик бодис нь хүчилтөрөгчийн тэнцвэрт байдалд нөлөөлснөөр усны нөөцийн экологийн системд нөлөө үзүүлнэ.

3.258 БОЭЗДС-ийн хамрах хүрээнд уг данс нь усны нөөцөн дэх ялгаруулалт болон аж ахуйн нэгж, өрхийн ус зайлуулах хоолойн системд илрэх зарим бодистой аль алинтай нь холбогдоно. Эдгээр бодисын илэрцийг усны нөөцөд шингэхээс өмнө ус зайлуулах хоолойн системээр хүлээн авч, бүртгэнэ. Тиймээс дансны хамрах хүрээнд усны нөөц болон аж ахуйн нэгж, өрхийн ус зайлуулах хоолойн систем дэх бодисын нийт ялгаруулалтыг хамруулан авч үздэг. Холбогдох урсгалыг Зураг 3.2-д харуулав.

3.259 Усанд ялгарч байгаа нийт бодисыг харуулах данс нь усан дахь ялгаруулалтын хэмжээг илэрхийлэх бөгөөд ялгаруулалт болон бодисын үзүүлэлтийг төрөл, хэмжээгээр нь, түүнчлэн тухайн ялгаруулалтын хүрч байгаа байршлаар (жишээ нь, усны нөөц, далай гэх мэт) салгаж харуулна. Усан дахь ялгаруулалтын данс нь эдийн засгийг төлөвлөх, түүн дотроо гүний усны систем болон далай, тэнгисийн усанд ялгарах ялгаруулалтыг бууруулах зохицуулалт, дүрэм журам боловсруулахад шаардлагатай чухал мэдээллийг агуулдаг. Усан дахь ялгаруулалтын данснаас гарах мэдээллийг бохир усыг цэвэрлэх, усан дахь ялгаруулалтыг бууруулахад хэрэглэж байгаа өнөөгийн технологийн үр ашиг болоод шинэ технологийн боломжийн талаарх хүчин зүйлийн судалгаанд ашиглаж болно.

Усан дахь ялгаруулалтын дансны хамрах хүрээ

3.260 Усан дахь ялгаруулалтын данс нь тайлант хугацааны турш аж ахуйн нэгж, өрхийн үйл ажиллагааны үр дүнд усанд ялгарч байгаа бодисын хэмжээг бүртгэнэ. Биет хэмжээг массын хэмжээсээр (бодисоос нь хамааруулан килограмм, тонн гэх мэт) илэрхийлнэ. Усан дахь ялгаруулалтын дансанд (a) бохир усанд нэмэгдсэн болон ус зайлуулах хоолойн системд хуримтлагдсан бодис; бохирыг усан дахь ялгаруулалтын дансанд хамруулахгүй. Харин хатуу хог хаягдлын дансанд хамруулна.

Page 124: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 91

Зураг 3.2Усны бохирдлын дансны урсгал

Салбар (уул уурхай, боловсруулах г.м)

Ус зайлуулах систем

Байгаль орчин(гадаргын ус, нуур болон далайн ус г.м)

Өрхүүд

3.261 Усан дахь ялгаруулалтын эх үүсвэрийг тогтоосон болон тогтоогүй цэгээс гарч байгаа гэж ангилна. Тогтоосон цэгээс гарах усан дахь ялгаруулалтад ус зайлуулах байгууламж, цахилгаан станц болон үйлдвэрийн бусад нэгжээс гарч байгаа усан дахь ялгаруулалт, бодисыг хамруулна. Тогтоогүй цэгээс гарах усан дахь ялгаруулалтад хувь хүний болон жижиг хэмжээтэй үйл ажиллагаанаас үүсэх ялгаруулалт буюу практикаар тогтоосон цэгийнх гэж тодорхойлох боломжгүй эх үүсвэрээс гарах ялгаруулалтыг хэлнэ. Ус зайлуулах байгууламжаар дамжих хотын хог хаягдалтай холбоотой ялгаруулалт нь ус зайлуулах, цэвэршүүлэх салбарт хамрагдана.

3.262 Усжуулалт болон ХАА-н усжуулалтаас үүсэх ялгаруулалтыг гүний болон гадаргын усанд нэвтрэх ХАА-н газар, бордоо, хортон устгах бодисын усны буцах урсгалд шингэх бодисоор тодорхойлно. Хөрснөөс усны нөөцөд ялгаруулах бодисыг байгаль орчин хоорондын урсгалаар авч үзэх тул биет хэмжээгээрх НАХ-ийн биет урсгалын системийн хүрээнд хамруулахгүй. Гэсэн хэдий ч, эдгээр урсгалын хувьд бодлогын сонирхол байвал ерөнхийдөө усан дахь ялгаруулалтын дансанд хамруулан авч үзнэ.

Усан дахь ялгаруулалтын данс

3.263 БОЭЗДС-ийн усан дахь ялгаруулалтын дансны бүтцийг Хүснэгт 3.8-д үзүүлсэн бөгөөд энэ нь Хүснэгт 3.1.-д харуулсан биет хэмжээгээрх НАХ-ийн хураангуйлсан хувилбар юм. Хүснэгтийн дээд хэсэг нь нөөцийн хүснэгт бөгөөд энд аж ахуйн нэгж, өрхийн ялгаруулсан усан дахь ялгаруулалтыг бодисын төрлөөр нь болон ус зайлуулах, цэвэршүүлэх салбараас гарах ялгаруулалтыг тус тус харуулна. Хүснэгтийн доод хэсэг нь ашиглалтын хүснэгт бөгөөд ус зайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хуримтлуулсан бохир усанд шингэсэн ялгаруулалт болон байгаль орчин дахь ялгаруулалтыг харуулна.

3.264 Хүснэгтэд харуулсан салбарын задаргаа нь мэдээллийн боломж, судалгаа, шинжилгээний зорилгоос шалтгаална. Хэрвээ бодисыг тодорхой төрлөөр нь задлах бол хүснэгтийн мөрөнд ялгаруулалтын түгээмэл тархацтай газрыг нэмж өгнө. Тиймээс өрх, аж ахуйн нэгжийн хувьд байгаль орчин руу шууд болон ус зайлуулах хоолойд урсах ялгаруулалтын хэмжээг харуулах боломжтой. Байгаль орчны баганыг гүний усны нөөц болон далай дахь ялгаруулсан ялгаруулалтаар задалж болно.

Page 125: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ92

3.265 Судалгаа, шинжилгээний зорилгоор ус зайлуулах, цэвэрлэх салбарын ялгаруулсан ялгаруулалтыг эдийн засгийн нэгжүүдэд дахин хуваарилах боломжтой. Ус зайлуулах, цэвэрлэх салбар нь хэрэглэгчдээс ирж байгаа траншейний бохир усны урсгалыг цэвэрлэдэг тул тооцоолоход хэцүү байдаг. Иймд ерөнхийдөө ус зайлуулах, цэвэрлэх байгууламжийн бууруулсан хувиар тооцож хуваарилалт хийдэг. (Дэлгэрэнгүй мэдээллийг буюу БОЭЗДС-Ус баримт бичгээс үзнэ үү).

3.266 Гадаад оронтой (импорт ба экспорт) холбогдох бодисын солилцоо нь нэг орны бохир ус зайлуулах байгууламжаас өөр нэг орны бохир ус зайлуулах байгууламжид шилжсэн бохир устай холбоотой ялгаруулалтыг хамардаг. Усан дахь ялгаруулалтын дансанд усны нөөцийн байгалийн урсгалаас ялгарах ялгаруулалтын "импорт" болон "экспорт"-ыг хамруулахгүй. Тиймээс, улс орны хил дамнан урссан гол горхи/эсвэл далай руу нийлсэн усанд ялгаруулсан бодисын хэмжээг усан дахь ялгаруулалтын дансанд хамруулахгүй.

3.267 Дансанд хамрагдах ялгаруулалт нь улс орны нутаг дэвсгэр доторх усны мандалд үйл ажиллагаа явуулж байгаа усан онгоц (жишээлбэл, зэврэх, түлш алдах) зэргээс ялгарч байгаа ялгаруулалт байна. Эдгээр урсгалыг хуримтлалын баганад бүртгэнэ. Эцэст нь, усны нөөц, далай тэнгист үйл ажиллагаа явуулснаас үүсэх ялгаруулалтыг (усан зам болон усан боомтын зам гаргах) холбогдох салбарт нь хамааруулж бүртгэнэ.

Хүснэгт 3.8Усан дахь ялгаруулалтын данс (тонн)Усан дахь ялгаруулалтын нөөцийн хүснэгт

Усанд үүссэн бодисын бүрэлдэхүүн Хуримтлал Гадаад зах зээлтэй

харьцах урсгал

Ус зайлуулах

үйлдвэрүүд

Бусад үйлдвэрүүд

Өрхүүд Үндсэн хөрөнгөөс

гарч байгаа хаягдал,

ялгаруулалт

Байгаль орчноос

орж байгаа урсгал

Нийт нөөц

Ялгаруулагч, бодисын төрлөөрBOD/COD* 5594 11998 2712 20304Хөвөгч хатуу биет

Хүнд метал Фосфор 836 1587 533 2956Азот 10033 47258 1908 59199Бусад эдийн засгийн нэгжийн бий болгосонBOD/COD* 7927 8950 16877Хөвөгч хатуу биетХүнд металФосфор 814 6786 7600Азот 15139 30463 45602

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

Page 126: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 93

Хүснэгт 3.8Усан дахь ялгаруулалтын данс (тонн) (үргэлжлэл)Усан дахь ялгаруулалтын ашиглалтын хүснэгт

Усанд үүссэн бодисын бүрэлдэхүүн Гадаад зах зээлтэй

харьцах урсгал

Ус зайлуулах

үйлдвэрүүд

Бусад үйлдвэрүүд

Өрхүүд Байгаль орчинд

гарч байгаа урсгал

Нийт ашиглалт

Байгаль орчинд нөлөөлсөн ялгаруулалтBOD/COD* 20304 20304Хөвөгч хатуу биетХүнд метал Фосфор 2956 2956Азот 59199 59199Бусад эдийн засгийн нэгжийн бий болгосонBOD/COD* 16877 16877Хөвөгч хатуу биетХүнд металФосфор 7600 7600Азот 45602 45602

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

3.6.5 Хатуу хог хаягдлын данс

3.268 Хатуу хог хаягдлын данс нь хатуу хог хаягдлын талаарх мэдээлэл болоод дахин боловсруулах, хог хаях болон байгаль орчинд шууд нийлүүлэгдэж байгаа хатуу хог хаягдлын урсгалын менежмент зэргийг зохион байгуулахад хэрэглэгддэг данс юм. Хатуу хог хаягдлын нийт хэмжээ болоод тодорхой нэг хог хаягдлын хэмжээг хэмжих нь байгаль орчны дарамтын талаарх нэлээд чухал үзүүлэлт болно. Хатуу хог хаягдлын дансыг байгуулснаар биет болон мөнгөн дүнгээр илэрхийлсэн эдийн засгийн үзүүлэлтийг илүү өргөн хүрээнд гаргах боломжийг олгодог.

Хатуу хог хаягдлын тодорхойлолт

3.269 3.2 дахь хэсэгт харуулсан тодорхойлолтоор бол хатуу хог хаягдал гэдэгт цаашид хэрэглэх шаардлагагүй болсон материалыг хамруулж үздэг. Хэрвээ нэгж нь хаягдлыг ямар нэгэн төлбөргүйгээр хүлээн авч байвал энэ урсгалыг хатуу хог хаягдлын үлдэгдэл урсгал гэж үзнэ. Хэрэв нэгж нь хаягдлыг ямар нэгэн төлбөртэйгээр хүлээн авч байвал, түүнчлэн материалын бодит үлдэгдэл үнэ нь маш бага байвал энэ урсгалыг хатуу хог хаягдлын бүтээгдэхүүний урсгал гэж үзнэ. Жишээлбэл, хог дахин боловсруулах нэгжид худалдагдсан металлын үлдэгдэл гэх мэт.

3.270 Хэрвээ хаягдал материал нь дахин хэрэглэгдэх бүтээгдэхүүн байвал үүнийг хог хаягдал биш харин бүтээгдэхүүний урсгал гэж үзнэ. Жишээ нь, хуучин машин болон тавилгын худалдаа. Дахин хэрэглэгдэх бүтээгдэхүүний хувьд хүлээн авсан нэгж нь тухайн бүтээгдэхүүнийг ижил зорилгоор буюу дахин зориулалтаар нь дахин хэрэглэнэ гэж авч үзнэ.

Page 127: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ94

3.271 Бодит байдалд олонх оронд хатуу хог хаягдлын статистик нь хатуу хог хаягдал гэж тодорхойлогдсон материалын хууль ёсны болон захиргааны жагсаалтад үндэслэгдэн гардаг. Гэсэн хэдий ч дээр дурдсан зарчим нь хог хаягдалтай холбоотой хууль ёсны болон захиргааны үйл явц байхгүй эсвэл хязгаарлагдмал хүрээнд байдаг улс орнуудын хувьд хатуу хог хаягдлыг хэмжих үндэс суурь нь болж өгнө. Уг зарчим нь мөн хатуу хог хаягдлын материалын жагсаалт гаргах, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах үндэс суурь нь болно.

Хатуу хог хаягдлын дансны бүтэц

3.272 Хатуу хог хаягдлын дансны бүтцийг Хүснэгт 3.9-д харуулсан бөгөөд 3.2 дахь хэсэгт тодорхойлсон биет хэмжээгээрх НАХ-ийн ерөнхий бүтцийн дагуу тодорхойлогдсон байна. Хатуу хог хаягдлын олон улсын стандарт ангилал байдаггүй ч жишээ болгож тус хүснэгтэд Европын Хог хаягдлын каталоги-статистикийн хувилбарын (ЕХХК-Стат) дагуу ангилсан хог хаягдлын төрлүүдийг жагсаасан28.

3.273 Хүснэгтийн дээд хэсэг нь нөөцийн хүснэгт болно. Нөөцийн хүснэгтийн эхний хэсэг нь "Хатуу хог хаягдлын үлдэгдлийн үйлдвэрлэл" бөгөөд аж ахуйн нэгж, өрхийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон буюу үйлдвэрлэгдсэн хатуу хог хаягдал юм. Түүнчлэн үүнд гадаад орноос орж ирсэн хатуу хог хаягдал (импорт гэж бүртгэгдэнэ), байгаль орчинд үүссэн хатуу хог хаягдал (жишээ нь, газрын тос асгарснаас үүссэн тос, байгалийн гамшгийн нөлөөгөөр үүссэн хэлтэрхий, химийн аюултай бодис хэрэглэж байсан газрын хөрсний малтлаг) хамрагдана.

3.274 Хүснэгтийн доод хэсэг нь ашиглалтын хүснэгт юм. Ашиглалтын хүснэгтийн эхний хэсэг нь "Хатуу хог хаягдлын үлдэгдлийн цуглуулга, хаягдал" бөгөөд хог хаягдал цуглуулах, ариутгах, боловсруулах салбарын хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаа, түүнчлэн бусад салбар дахь холбогдох үйл ажиллагааны үр дүнд цуглуулагдсан хатуу хог хаягдлыг харуулна. Энэ нь мөн гадаад улсад гаргаж байгаа хатуу хог хаягдлын урсгал буюу экспорт болон байгаль орчинд шууд урсах хатуу хог хаягдлын урсгалыг харуулна.

3.275 Хүснэгтийн баганад хог хаягдал цуглуулах, боловсруулах салбарын үйл ажиллагааг харуулсан. Тэдгээр үйл ажиллагаа нь хогийн цэгийн үйл ажиллагаа, хатуу хог хаягдлыг шатаах (эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор хатуу хог хаягдлыг шатаах ажиллагааг тусад нь тодорхойлсон байгаа), дахин боловсруулах, дахин ашиглах үйл ажиллагаа болон хатуу хог хаягдлын бусад боловсруулалт зэрэг болно. Боловсруулах бусад үйл ажиллагаанд физик-химийн үйл явцыг ашиглах, механик биологийн үйл явцыг ашиглах болон цацраг идэвхт хаягдлыг хадгалах зэрэг үйл ажиллагааг хамруулна. Судалгаа шинжилгээ хийх шаардлага болон мэдээллийн боломжид тулгуурлан салбарын талаар илүү дэлгэрэнгүй авч үзэж болно. Уг үйл ажиллагаа нь өөр салбарын хоёрдогч үйл ажиллагаа эсвэл хувиараа эрхлэх аж ахуйн үйл ажиллагаа байж болох ба үүнийг тусгайлан сонирхон авч үзэж болно.

3.276 Энд хог хаягдлын цэг дээрх хог хаягдлын хуримтлалыг биет хэмжээгээр илэрхийлэгдсэн НАХ-д харуулсан шиг тусад нь баганаар харуулахгүй гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Энэ нь хог хаягдлыг цуглуулах, боловсруулах салбарын бүх мэдээллийг нэг бүлэг болгон танилцуулахаар хийгдсэнтэй холбоотой.

3.277 Нөөцийн хүснэгтийн хоёр дахь хэсэг болох "Хатуу хог хаягдлын үйлдвэрлэл" 28 EWC-Stat ангиллын дагуу хог хаягдлыг ангилах удирдамжийг үзнэ үү (Евростат, 2010).

Page 128: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 95

болон ашиглалтын хүснэгтийн хоёр дахь хэсэг болох "Хатуу хог хаягдлын ашиглалт"-д үлдэгдэл гэхээс илүүтэйгүүр бүтээгдэхүүн болох хатуу хог хаягдлын урсгалыг дээр дурдсан ялгаатай байдлыг мөрдлөг болгон бүртгэнэ. Энэ урсгал нь тухайн хаягдлыг хаяж байх тэр цаг хугацаанд хатуу хог хаягдлын бүтээгдэхүүн гэж үзэх тохиолдолтой холбоотой юм. Нөөцийн хүснэгтийн хоёр дахь хэсэгт бүртгэгдсэн урсгал нь ашиглалтын хүснэгтийн хоёр дахь хагас дахь хатуу хог хаягдлын бүтээгдэхүүний ашиглалттай тохирно. Хаягдал металлын борлуулалтыг энэ дагуу бүртгэнэ.

3.278 Хатуу хог хаягдлаас эсвэл хог хаягдал цуглуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг энд хамруулахгүй. Жишээ нь өрхийн хаясан цаасыг буяны байгууллага цуглуулж, дараа нь цаас дахин боловсруулах компанид зарсан бол энэ урсгалыг хог хаягдлын дансанд зөвхөн өрхөөс буяны байгууллагад урссан хатуу хог хаягдлын эхний урсгалын хувьд бүртгэнэ.

3.6.6 Эдийн засгийн нийт хүрээний Материал урсгалын данс (МУД)

3.279 Эдийн засгийн хүрээний материал урсгалын дансыг байгуулах зорилго нь эдийн засгийн материалын орц, гарцын нэгдсэн тоймыг "тонн"-ы нэгжээр харуулах явдал юм. Ингэхдээ байгалиас эдийн засагт ашиглагдаж байгаа орцын хэмжээ, эдийн засгаас байгаль орчинд гарч байгаа гарцын хэмжээ болон экспорт, импортын нийт биет хэмжээг хамруулна. Материал урсгалын данс болон үүнд холбогдох балансууд нь янз бүрийн материал урсгалд үндэслэн тооцох үзүүлэлтүүдийн үндэс суурийг бүрдүүлнэ. Материал урсгалын данс нь нийт эдийн засгийг бүрэн тодорхойлсон биет хэмжээний НАХ-ийг байгуулах эхлэлийн цэг болох юм.

3.280 Материал урсгалын данс нь тус бүлэгт тодорхойлсон биет НАХ-тэй нийцрэх хэдий ч биет урсгалыг нарийвчлан, ялангуяа эдийн засаг доторх урсгалыг хэмжихгүй. Харин байгаль орчин-байгалийн нөөцөөс эдийн засагт ашиглагдаж байгаа материал, байгалийн бусад орц болон байгаль орчинд урсаж байгаа үлдэгдлийн хэмжээг хэмжинэ. Эдийн засгийн нийт хүрээнд материал урсгалын данс нь мөн адил тухайн эдийн засагт орж байгаа болон гадаад эдийн засагт гарч байгаа материалын биет урсгалыг хэмжинэ. Макро түвшний зорилготой уялдуулан МУД-ны хүрээний урсгалыг илүү хялбар аргаар тооцоолж болно. Энэ талаар дор авч үзнэ.

3.281 Эдийн засгийн нийт хүрээний материал урсгалын данс, холбогдох үзүүлэлтийн талаарх бүрэн дүүрэн ойлголт тодорхойлолтыг Эдийн засгийн Материал урсгалын данс болон үзүүлэлтүүд: Арга зүйн гарын авлага (Евростат, 2001a)-аас харж болно. Түүнчлэн хэрэгтэй суурь мэдээллийг ЭЗХАХБ-аас боловсруулсан Материал урсгал болон нөөцийн бүтээмжийг хэмжих нь, Боть II: Дансны хүрээ (ЭЗХАХБ, 2008b) номоос харж болно.

Материал урсгалын данс болон биет НАХ хоёрын ялгаа

3.282 Гадаад худалдаа. Материал урсгалын данс нь экспорт, импортын биет урсгалыг хэмжих бөгөөд ерөнхийдөө гадаад худалдааны мэдээлэлэлд үндэслэнэ. Зарим нэг чухал бүтээгдэхүүний хувьд (эдийн засгийн харъяат нэгжийн гадаадад худалдан авсан түлш) холбогдох засварлалт хийгдэх бол харин биет НАХ-д ашигласан эдийн засгийн харъяалалд үндэслэн хийсэн бүрэн засварлалтыг одоохондоо Материал урсгалын дансанд ашиглахгүй. Биет НАХ болон Материал урсгалын дансыг харьцуулахын тулд

Page 129: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ96

Хүснэгт 3.9Хатуу хог хаягдлын данс (тонн)

Хатуу хог хаягдлын нөөцийн хүснэгт

Хатуу хог хаягдлын бүрэлдэхүүнГадаад эдийн засаг

Байгаль орчноос

орж байгаа урсгал

Хог хаягдал цуглуулалт, цэвэршүүлэлт болон зайлуулалт

Шатаасан

Хог хаягдал

Нийт Үүнээс: эрчим хүчний

зориулалтаар шатаасан

Дахин боловсруулалт

болон дахин ашиглалт

Бусадцэвэр-

шүүлсэн

Бусад нэгжид

Өрхүүд Хатуу хог хаягдлын импорт

Сэргээсэн үлдэгдэл

Нийт нөөц

Хатуу хог хаягдлын үлдэгдлийн бүрэлдэхүүнХимийн болон эрүүл мэндийн арчилгааны хог хаягдал 160 1830 20 140 2150Цацраг идэвхт хог хаягдал 5Төмөрлөг хог хаягдал 40 10 320 70 10 440Төмөрлөг бус дахин боловсруулалт 30 2720 2100 130 4980Гологдол тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл 140 280 50 470Амьтан болон ургамлын хаягдал 10330 1700 80 12110Барилга байшин болон худалдааны хаягдал 10 30 4170 4660 100 10 8980Эрдэс баялгийн хог хаягдал болон хөрс 300 29100 570 170 30140Шаталтат хог хаягдал 4050 2000 1550 240 5840Бусад хог хаягдал 460 40 500

Бусад эдийн засгийн нэгжийн бий болгосонХимийн болон эрүүл мэндийн арчилгааны хог хаягдал 160 160Цацраг идэвхт хог хаягдалТөмөрлөг хог хаягдал 1600 100 1700Төмөрлөг бус дахин боловсруулалт 1030 2940 3970Гологдол тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлАмьтан болон ургамлын хаягдал 5310 8460 13770Барилга байшин болон худалдааны хаягдалЭрдэс баялгийн хог хаягдал болон хөрс 350 80 430Шаталтат хог хаягдал 378 286 220 50 648Бусад хог хаягдал

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

Page 130: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Биет урсгалын данс 97

Хүснэгт 3.9Хатуу хог хаягдлын данс (тонн)

Хатуу хог хаягдлын ашиглалтын хүснэгт

Завсрын хэрэглээ, үлдэгдлийн цуглуулалт Эцсийн хэрэглээ

Гадаад эдийн засаг

Хог хаягдал цуглуулалт, цэвэршүүлэлт болон зайлуулалт

Шатаасан

Хог хаягдал

Нийт Үүнээс: эрчим хүчний

зориулалтаар шатаасан

Дахин боловсруулалт

болон дахин ашиглалт

Бусадцэвэр-

шүүлсэн

Бусад нэгжид

Өрхүүд Хатуу хог хаягдлын экспорт

Байгаль орчинд

гарч байгаа урсгал

Нийт ашиглалт

Хатуу хог хаягдлын үлдэгдлийн цуглуулалт, зайлуулалтХимийн болон эрүүл мэндийн арчилгааны хог хаягдал 290 570 910 380 2150Цацраг идэвхт хог хаягдал 5 5Төмөрлөг хог хаягдал 10 200 200 30 440Төмөрлөг бус дахин боловсруулалт 550 500 2930 1340 160 4980Гологдол тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл 30 10 370 60 470Амьтан болон ургамлын хаягдал 30 830 630 8310 150 2180 610 12110Барилга байшин болон худалдааны хаягдал 730 6450 2300 1070 10 630 90 8980Эрдэс баялгийн хог хаягдал болон хөрс 1010 720 22630 5170 610 30140Шаталтат хог хаягдал 50 400 5190 200 5840Бусад хог хаягдал 20 120 40 520 500

Хатуу хог хаягдлын бүтээгдэхүүний ашиглалтХимийн болон эрүүл мэндийн арчилгааны хог хаягдал 50 110 160Цацраг идэвхт хог хаягдалТөмөрлөг хог хаягдал 30 150 1520 1700Төмөрлөг бус дахин боловсруулалт 50 2500 1420 3970Гологдол тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлАмьтан болон ургамлын хаягдал 630 8010 5130 13770Барилга байшин болон худалдааны хаягдалЭрдэс баялгийн хог хаягдал болон хөрс 70 200 160 430Шаталтат хог хаягдал 600 48 648Бусад хог хаягдал

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

Page 131: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ98

3.3 дахь хэсэгт тодорхойлсон гадаадад боловсруулалт хийхээр гаргасан бараа, гадаадад засварлалт хийхээр гаргасан бараа, гадаадад худалдаалахаар гаргасан бараануудыг авч үзнэ.

3.283 Биологийн нөөцтэй холбоотой урсгалын бүртгэл. Материал урсгалын дансанд тариалсан тариа, мод болон хураасан ургацын бүртгэл нь биет НАХ дэх бүртгэлээс ялгаатай. Энэ нь ургах явцаас илүүтэйгүүр хураах үе дэх байгаль орчноос эдийн засагт урсаж байгаа урсгалын хувьд хамаатай. Хил хязгаарын ойлголттой нийцүүлэн авч үзэхэд хөрсний тэжээл, ус, фотосинтезтэй холбоотой орцуудыг байгаль орчин доторх урсгал (хөрс, агаар, ургамлын хооронд) гэж үздэг байхад биет НАХ-д ургамлыг эдийн засаг доторх урсгал гэж үздэг тул эдгээр урсгалыг байгаль орчноос эдийн засагт ашиглагдаж байгаа орц гэж үзээд байгалийн нөөцөөр бүртгэдэг (3.2 дахь хэсгийг үзэх). Үндсэндээ хөрс болон агаар мандлаас орж байгаа орцын урсгалаас илүүтэйгүүр хураасан ургацын хэмжээг хэмжсэнээр материал урсгалын данс нь хураан авсан ургацын хэмжээнд байгалийн нөөцийг бүгдийг нь нэгтгэсэн гэж төсөөлнө. Хураан авсан ургацыг нэгтгэсэн түвшинд хялбархан хэмжиж болох тул энэхүү ялгаатай хил хязгаар нь Материал урсгалын дансны зорилгод нийцэх юм.

3.284 Өсөж үржүүлсэн мал аж ахуй, далайн аж ахуй болон амьтны бусад нөөцийн хувьд байгаль орчноос эдийн засагт урсаж байгаа урсгалыг Материал урсгалын данс болон биет хэмжээгээр байгуулсан НАХ хоёрт аль алинд нь адилхан аргаар бүртгэнэ. Тиймээс 3.2 дахь хэсэгт тайлбарласан өсөж үржүүлсэн мал амьтад, загасны өсөлтийг хураан авах, нядлах үед нь гэхээс илүүтэйгүүр процесс явагдаж байх үед нь бүртгэнэ.

3.285 Байгалийн биологийн нөөц, ургамал, амьтдыг хоёуланг нь ижил аргаар бүртгэх тул зэрлэг ургамал, амьтдыг хураах, нядлах үед нь эдийн засагт орж байгаа урсгалаар бүртгэнэ.

3.286 Ургамлын нөөцийн бүртгэлтэй холбоотойгоор байгалийн нөөцийг Материал урсгалын дансанд шууд бүртгэдэггүй. Гэсэн хэдий ч агаараас орж байгаа зарим орцыг мал амьтдын амьсгал болон хоол боловсруулалтын турш гарах орцтой холбон бүртгэдэг. Эдгээр орцыг Материал урсгалын дансанд "орцыг баланслуулах үзүүлэлт" гэж үздэг.

Page 132: asdf - Үндэсний Статистикийн Хороо

99

Бүлэг IVБайгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал

4.1 Танилцуулга4.1 Байгаль орчин, эдийн засгийн дансны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол эдийн засгийн нэгжүүд хоорондын мөнгөн дүнгээр илэрхийлсэн ажил гүйлгээний бүртгэл юм. Эдгээр ажил гүйлгээ нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай ерөнхийдөө холбоотой. Түүнчлэн нийгмийн өмнөөс хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн байгаль орчинд чиглэх хандлагад нөлөөлөхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлдэг татвар, татаас зэрэг ажил гүйлгээг энд авч үзнэ.

4.2 Байгаль орчинтой холбогдох ажил гүйлгээний дийлэнх нь ҮТС-ийн хамрах хүрээний дотор бүртгэгдэх боловч зарим нэг нь дансны бүтэц болон ангиллын төрлөөс хамаараад тодорхойлогдох боломжгүй байдаг. Энэ бүлэгт тэдгээр ажил гүйлгээг тодорхойлж, түүнтэй нийцэх ойлголтыг бий болгох, байгаль орчны ажил гүйлгээний талаарх мэдээллийн бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлохыг зорьсон.

4.3 Үүнийг тодорхойлох гол үндэслэл нь байгаль орчны бүрэлдэхүүн хэсгийг ҮТС-ийн үндсэн үзүүлэлт болгон тодорхойлоход оршино. Үүнээс гадна дээрх мэдээллийг байгаль орчинд учруулж байгаа дарамттай холбогдох мэдээлэлтэй уялдуулан байгаль орчинд учруулж буй дарамтыг бууруулах болон байгаль орчны үр өгөөжийг хэвээр хадгалан үлдэхэд эдийн засгийн нөөцийг хэр үр ашигтай зарцуулж буй эсэхийг үнэлэхэд ашиглагдана.

4.4 Зарим тодорхой нэг сэдэв, агуулгатай холбоотой ажил гүйлгээг тодорхойлох арга зүй нь ҮТС-ийн туслах дансанд тусгагдсан байдаг. Туслах дансыг тодорхой зорилгонд нийцүүлэн ҮТС-ийн үндсэн бүтцийг өөрчлөн дахин зохион байгуулалтыг хийнэ. Байгаль орчинтой холбогдох ажил гүйлгээг тодорхойлохын тулд ажил гүйлгээ бүрийн зорилго, үйл ажиллагааны ангиллыг ашиглаж анхан шатны дахин зохион байгуулалтыг хийдэг. Уг ангиллыг ашиглан үйл ажиллагааны дансыг байгуулахын тулд үндсэн мэдээллийг мөн адил дахин эрэмбэлнэ.

4.5 Дээр дурдсанчлан байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа болон түүнд холбогдох үйлдвэрлэгч, бүтээгдэхүүнийг юуны өмнө тодорхойлох шаардлагатай. Энэ талаар 4.2 дахь хэсэгт дэлгэрэнгүй авч үзнэ.

4.6 4.3 дахь хэсэгт байгаль орчинтой холбогдох ажил гүйлгээнд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай, байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) болон байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (БОБҮС) гэсэн хоёр төрлийн цогц дансыг байгуулах талаар тайлбарласан. Дээрх 2 дансны мэдээлэл нь байгаль орчны доройтол, байгалийн

Page 133: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ100

нөөцийн хорогдуулалтад нийгмийн зүгээс авч байгаа арга хэмжээ болон байгаль орчинд ээлтэй, илүү үр ашигтай эдийн засгийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлнэ. Гэсэн хэдий ч уг хоёр дансны мэдээлэл нь байгаль орчны үйл ажиллагааны өөр өөр хамрах хүрээ, нөхцөл байдлыг илэрхийлдэг. 4.3 дахь хэсэгт байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаатай холбоотой зардалд үнэлгээ өгөх байгаль орчныг хамгаалах зардлын дансны бүтцийг авч үзсэн.

4.7 4.4 дэх хэсэгт байгаль орчны татвар, татаас, байгалийн нөөцийг ашиглах эрх, зөвшөөрөл, байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдах үндсэн хөрөнгөтэй холбогдох ажил гүйлгээ зэрэг бусад ажил гүйлгээг авч үзнэ.

4.2 Байгаль орчны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгч4.2.1 Танилцуулга

4.8 Салбар болон бүтээгдэхүүний уламжлалт ангиллын дагуу байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчийг тодорхойлоход учир дутагдалтай байдаг. Байгаль орчинтой холбоотой бүтээгдэхүүн, салбаруудыг хооронд нь ялгахын тулд тодорхой ангилал хийх шаардлагатай болдог. Энэ хэсэгт Ерөнхий хүрээнд хамрах байгаль орчны үйл ажиллагаа, түүний үйлчлэх хүрээ, ангиллыг тодорхойлно.

4.9 Байгаль орчны эдийн засгийн үйл ажиллагаа болон байгаль орчинтой нягт холбогдох эдийн засгийн бусад үйл ажиллагаа, түүнчлэн ашигт малтмал, эрчим хүчний нөөц зэрэг байгалийн нөөцийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа шууд ашигладаг эдийн засгийн үйл ажиллагааг хооронд нь ялгах шаардлагатай. Эдгээр үйл ажиллагааг “байгаль орчинтой холбогдох үйл ажиллагаа” гэж авч үзэх боловч эдийн засгийн бүх үйл ажиллагаа нь байгаль орчинтой холбогдох эсвэл байгаль орчинтой зарим талаар харилцан холбогдох зэргээр ялгаатай байдаг. Тиймээс БОЭЗДС-д байгаль орчинтой холбогдох эдгээр бүх үйл ажиллагааны ангилал болон тодорхойлолтыг хамруулахгүй.

4.10 Энэ хэсгийн төгсгөлд байгаль орчны үйл ажиллагааны хүрээнд хамрагдах байгаль орчны бараа, үйлчилгээний багц үзүүлэлтүүд болон үүнтэй холбоотой байгаль орчны үйлдвэрлэгчийн бүлгийн талаар танилцуулна.

4.2.2 Байгаль орчны үйл ажиллагааны хамрах хүрээ болон тодорхойлолт

4.11 Байгаль орчны үйл ажиллагааны хамрах хүрээнд анхдагч үйл ажиллагаа нь байгаль орчинд үзүүлж буй дарамтыг бууруулах, арилгах болон байгалийн нөөцийг илүү үр ашигтайгаар ашиглахад чиглэгдсэн эдийн засгийн үйл ажиллагаа хамаарна. Эдгээр үйл ажиллагааг дурдвал, бохирдсон орчныг нөхөн сэргээх, байгалийн нөөцийг хамгаалах, байгалийн нөөцийн менежмент болон байгалийн бохирдлыг бууруулахад чиглэгдсэн технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл ажиллагаа зэрэг болно.

4.12 Энэхүү үйл ажиллагааг байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн менежмент гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь анхдагч үйл ажиллагаа нь байгаль орчны бохирдол болон байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, түүнийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа болно. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд усны

Page 134: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 101

бохирдлоос урьдчилан сэргийлэх, усыг цэвэршүүлэх, усны бохирдлыг бууруулах; агаар дахь ялгаруулалтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, арилгах; гүний ус болон хөрсний бохирдлыг цэвэрлэх; чимээ шуугиан болон чичирхиийллээс урьдчилан сэргийлэх; бууруулах, биологийн төрөл зүйл, байгалийн онгон байдал, экологийн үүргийг хамгаалах; байгалийн чанарыг (агаар, ус, хөрс, гүний ус) хянах; байгаль хамгаалалтай холбоотой судалгаа шинжилгээний ажил болон байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ерөнхий удирдлага, сургалтын зэрэг үйл ажиллагааг хамруулах бөгөөд эдгээр үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй.

4.13 Байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа гэдэг нь анхдагч үйл ажиллагаа нь байгалийн нөөцийг хадгалж, хамгаалах болон байгалийн нөөцийн доройтлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болно. Байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаанд байгалийн нөөцийн хаягдлыг бууруулах (байгалийн баялгийг нөхөн сэргээх, дахин ашиглах, дахин боловсруулах, орлуулах зэргийг оруулаад); байгалийн баялгийн нөөцийг нөхөн сэргээх (байгалийн баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, баяжуулах); байгалийн нөөцийн ерөнхий удирдлага (хянах, шинжлэх болон мэдээлэл цуглуулах зэргийг оруулаад); байгалийн нөөцийг удирдахад ашиглагдах бараа, үйлчилгээний үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагааг хамруулах бөгөөд эдгээр үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй юм.

4.14 Байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа нь зэрлэг ан амьтан, амьд байгалийн организмыг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг байгаль орчны хоёрдогч үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Гэсэн хэдий ч биологийн төрөл зүйл, газар нутгийн хамгаалал (жишээ нь, тусгай хамгаалалтай ойн менежмент) болон байгаль орчны чанар болон тодорхой чиг үүргийг хадгалахтай холбоотой үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд хамаарна.

Анхдагч үйл ажиллагааг тодорхойлох

4.15 Эдийн засгийн зарим үйл ажиллагаа олон чиглэлтэй байхад зарим нь ердөө ганцхан чиглэлтэй байдаг. Ангиллын ерөнхий зарчмын дагуу авч үзэхэд эдийн засгийн үйл ажиллагааг дээр дурдсан үндсэн 2 төрлийн байгаль орчны үйл ажиллагаа болох байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагааг анхдагч чиглэл болгон хэрэгжүүлж буй тохиолдолд үүнийг байгаль орчны үйл ажиллагаанд тооцно.

4.16 Үйл ажиллагааны анхдагч чиглэлийг тодорхойлохдоо явуулж буй үйл ажиллагаа нь янз бүрийн хөшүүрэгтэй холбоотой байж болох юм. Үйл ажиллагаа нь цэвэр сайн дурын үндсэн дээр байх, эсвэл холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн, эсвэл сайн дурын гэрээний хүрээнд байж болно.

4.17 Зарим тохиолдолд байгаль орчны зорилгыг хангах төрөл бүрийн бараа, үйлчилгээг техникийн талаас нь харгалзан авч үзэх шаардлагатай. Энэ нь тодорхой бараанд бусад ижил төстэй бараанаас илүү "цэвэр", эсвэл байгаль орчинд ээлтэй эсэхийг үнэлэхэд онцгой ач холбогдолтой юм. Үйл ажиллагааны анхдагч чиглэлийг тодорхойлох асуудлыг 4.3 дахь хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан.

Page 135: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ102

4.2.3 Байгаль орчинтой холбогдох эдийн засгийн бусад үйл ажиллагаа

4.18 Эдийн засгийн олон үйл ажиллагааг байгаль орчинтой холбон ойлгож болно. Дээр дурьдагдсан байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаанд нэмээд эдийн засгийн хоёр үйл ажиллагааг уг ангилалд хамруулж болно. Тэдгээр нь байгалийн нөөцийг ашиглах үйл ажиллагаа болон байгалийн гамшгийн нөлөөллийг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа болно.

4.19 Байгалийн нөөцийг ашиглах үйл ажиллагаанд байгалийн нөөцийн олборлолт, хайгуулын үйл ажиллагаа хамрагдана. Эдгээр үйл ажиллагаа нь байгаль орчны үйл ажиллагаанд тооцогдохгүй ч тэдгээрийн үйлдвэрлэлийн үйл явц дахь байгаль орчинд үзүүлж буй шууд болон тодорхой нөлөөлөлтэй нь холбогдуулан уг үйл ажиллагааг байгаль орчны бодлого боловсруулах, байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөлд үнэлгээ өгөх үйл ажиллагаатай холбон ойлгож болно.

4.20 Байгалийн нөөцийн ашиглалтын үйл ажиллагаа нь ус ашиглалт, хуваарилалтын үйл ажиллгаатай холбогддог. Усны нөөцийн олборлолт болон менежментийн үйл ажиллагааг хамруулсан үйл ажиллагааны дансыг усны олборлолт, хадгалалт, түгээлтийн байгууламжийн хөрөнгө оруулалт болон усыг олборлох, удирдах, усны нөөцийг хуваарилахтай холбоотой эдийн засгийн үйл ажиллагаа зэргийг харгалзан үзэж боловсруулсан.

4.21 Байгалийн нөөц, ашиглалтын үйл ажиллагааны мэдээлэл нь эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу боловсруулсан эдийн засгийн статистикийн болон үндэсний тооцооны мэдээллийг агуулсан байдаг. Гэвч энд хамрагдсан аж ахуйн нэгжийн (тухайлбал, далайгаас загас олборлож, боловсруулалт хийдэг аж ахуйн нэгж) явуулсан эдийн засгийн үйл ажиллагааны нэгдмэл байдлын түвшнээс хамаарч байгалийн нөөц ашиглалтын үйл ажиллагааны мэдээллийн нарийвчилсан түвшин нуугдмал байж болох юм. Байгалийн нөөц ашиглалтын үйл ажиллагааны мэдээлэл нь Бүлэг 5-д тайлбарласан байгалийн нөөцийн хөрөнгийн данс байгуулахад чухал ач холбогдолтой.

4.22 Байгаль орчинтой холбоотой эдийн засгийн дараачийн үйл ажиллагаа нь байгалийн гэнэтийн гамшгийн болон нийгэмд нөлөөлөх нөлөөллийг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа болно. Уг үйл ажиллагаанд шинжилгээ, судалгаа, тандалт, хэмжилт; байгалийн гэнэтийн гамшгийн сэрэмжлүүлгийг хянах, ажиглалт хийх; үер, ойн түймэр болон бусад байгалийн гамшгийн нөлөөлөлд бэлтгэх; мөн гамшгийн үед хүн амыг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх; гамшгаас урьдчилан сэргийлэх барилга байгууламж босгох (жишээ нь, ойд галын хашлага босгох, цасны нурангинаас сэргийлэх хашлага босгох, усны үерийн далан босгох, голын эрэг болон байгалийн бусад үзэсгэлэнт газрыг нөхөн сэргээх) зэрэг үйл ажиллагаа багтана. Зарим тохиолдолд уг үйл ажиллагааны анхдагч чиглэл нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай холбогддог бөгөөд энэ тохиолдолд тэдгээрийг дээр дурдсан байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны ангилалд оруулна.

4.23 Байгалийн гэнэтийн гамшгийн нөлөөллийг бууруулахтай холбоотой үйл ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулах, зохион байгуулах нь байгалийн гамшигт эдийн засаг хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгаагаас гадна, цаг агаарын өөрчлөлтөөс үүдсэн байгаль орчны өөрчлөлт, байгаль орчин болон усны системд гарсан өөрчлөлтийн улмаас үүссэн эдийн засгийн нөлөөллийг ойлгох чухал мэдээлэл болно. Цаг агаарын

Page 136: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 103

өөрчлөлтөд дасан зохицохтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагаа нь байгаль орчны үйл ажиллагаанд тооцогдохгүй ч тэдгээр үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл нь тодорхой сонирхлын хүрээнд багтдаг.

4.24 Энэ шатанд байгалийн гамшгийн нөлөөллийг бууруулах үйл ажиллагаатай холбоотой данс болон үйл ажиллагааны ангилалд бага зэргийн өөрчлөлт ордог. Тиймээс уг үйл ажиллагааны хамрах хүрээ, ангилал болон данс байгуулах талаар ямар нэгэн зөвлөмж Ерөнхий хүрээнд тусгагдаагүй.

4.25 Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг удирдах эдийн засгийн үйл ажиллагаанаас гадна байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх болон бохирдсон орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа бас гардаг. Тухайлбал, дуу чимээ, шуугиан, агаарын бохирдлоос шалтгаалж орон гэрээ нүүлгэх болон ажлаа солих зэрэгтэй холбогдон гарах зардал; агаарын бохирдлын улмаас бохирдсон болон гэмтсэн барилга, байгууламжийг цэвэрлэх, сэргээн босгоход зарцуулсан зардал; байгаль орчны бохирдлын улмаас эмчилгээ хийлгэж буй хүмүүст зарцуулсан зардал зэрэг болно. Эдгээр үйл ажиллагаа болон зардал нь байгаль орчныг хамгаалах, удирдахаас илүүтэйгээр байгаль орчны өөрчлөлтийн хүн төрөлхтөн болон үйлдвэрлэгдсэн хөрөнгөд үзүүлэх нөлөөллийг хамгаалах, зохицуулахад чиглэгдэж байдаг. Тиймээс эдгээр үйл ажиллагааг байгаль орчны үйл ажиллагаа гэж тооцдоггүй бөгөөд Ерөнхий хүрээний хамрах хүрээнд ч авч үздэггүй.

4.26 Байгаль орчин, экологид ээлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал эко-аялал жуулчлал, нөөцийн үр ашигтай үйлдвэрлэл болон органик хөдөө аж ахуй нь үүний жишээ юм. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь байгаль хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагааны тодорхойлолттой нийцсэн тохиолдолд БОЭЗДС-ийн байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаанд тооцогддог.

4.2.4 Байгаль орчны үйл ажиллагааны ангилал

4.27 4.2.2 дахь хэсэгт Ерөнхий хүрээний түвшинд авч үздэг байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа тусгагдсан. Энэ хэсэгт Байгаль орчны үйл ажиллагааны ангилал (БОҮАА)-ын хүрээнд байгаль орчинтой холбоотой тэдгээр үйл ажиллагаа нь хэрхэн ангилагдахыг товч үзүүлнэ.

4.28 Байгаль орчны үйл ажиллагааны ангилал (БОҮАА) нь байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа, байгаль орчны бүтээгдэхүүн, байгаль орчны зардал болон бусад ажил гүйлгээг ангилахад ашиглана. Уг ангилал нь байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагааг хамардаг. БОҮАА-ын бүтцийг Хүснэгт 4.1-т дэлгэрэнгүй харуулав. Эхний бүлэг болох Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны бүтэц нь Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа болон зардлын ангилал (БОХҮАЗА)-ын бүтэцтэй ижил байна (НҮБ 2000). Уг бүлэгт үйл ажиллагаа нь агаар, хог хаягдал болон ус зэрэг байгаль орчны хүрээгээр ангилагдана. Хоёрдугаар бүлгийн бүтэц болох байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа нь ашигт малтмал, эрчим хүчний нөөц, мод болон усны нөөц зэрэг нөөцийн төрлөөр ангилагдана. Хоёр бүлгийн аль аль нь менежмент, судалгаа, шинжилгээтэй холбоотой үйл ажиллагааг хамрах ба бүлгийн төгсгөлийн хэсгийн ангилалд хуваарилагдана.

Page 137: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ104

Хүснэгт 4.1Байгаль орчны үйл ажиллагааны ангилал

Бүлэг Анги

I: Байгаль хамгаалал

1. Орчны агаар, цаг уурын хамгаалалт2. Бохир усны менежмент3. Хог хаягдлын менежмент4. Хөрс, гүний болон гадаргын усны нөхөн сэргээлт, хамгаалалт5. Дуу чимээ, чичиргээ бууруулалт (Ажлын байрны хамгаалалтыг

оруулахгүй)6. Биологийн төрөл зүйл болон газар нутгийн хамгаалалт7. Цацрагийн эсрэг хамгаалалт (Гадаад аюулгүй байдлыг

оруулахгүй)8. Байгаль орчны хамгааллын судалгаа, шинжилгээ болон хөгжил9. Байгаль орчныг хамгаалах бусад үйл ажиллагаа

II: Нөөцийн менежмент

10. Ашигт малтмалын болон эрчим хүчний нөөцийн менежмент11. Модны нөөцийн менежмент12. Далайн нөөцийн менежмент13. Биологийн бусад нөөцийн менежмент (мод, далайн нөөц

орохгүй)14. Усны нөөцийн менежмент15. Нөөцийн менежментийн судалгаа, шинжилгээ болон хөгжил16. Бусад нөөцийн менежментийн үйл ажиллагаа

4.29 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагаа нь тусдаа асуудал бөгөөд улс бүрийн эрчим хүчний нийлүүлэлтийн бүтцээс хамаарч бүртгэдэг. Байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа, эсвэл эрчим хүчний үйлдвэрлэлийн аль алины анхдагч чиглэлд үндэслэн тодорхойлно.

4.30 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагаа нь ихээхэн чухал үйл ажиллагаа тул уг үйл ажиллагааг өөр өөр бүлэгт хуваарилах нь тухайн орны байгаль хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагааны мэдээллийн харьцуулалтад нөлөөлнө. Тиймээс улс орнууд үйл ажиллагааны анхдагч чиглэлд үндэслэн эдгээр үйл ажиллагааг хуваарилах зарчмыг баримтлах хэрэгтэй. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд эдгээр үйл ажиллагааг үйл ажиллагааны анхдагч чиглэлийг нь үл харгалзан олон улсын харьцуулалтыг хялбарчлах зорилгоор бүгдийг нь байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ангилах сонирхол байсаар байна.

4.2.5 Байгаль орчны бараа, үйлчилгээ

4.31 Байгаль орчны үйл ажиллагааны тодорхойлолтод тулгуурлан байгаль орчинтой холбоотой бараа, үйлчилгээ болон байгаль орчны үйлдвэрлэгчийг тодорхойлох боломжтой. Байгаль орчинтой холбоотой бараа, үйлчилгээ нь байгаль орчны дотор болон байгаль орчноос эдийн засаг, нийгэмд урсаж байгаа (байгалийн баялгийн олборлолт, зөгийн тоос хүртэлт, хөрсний бүтэц зэрэг) урсгалуудыг тодорхойлоход ашиглагддаг экосистемийн үйлчилгээнээс ялгаатай юм. БОЭЗДС дэх байгаль орчинтой холбоотой бараа, үйлчилгээ нь зөвхөн эдийн засаг доторх бүтээгдэхүүний урсгалаас бүрдэнэ.

4.32 Байгаль орчинтой холбоотой бараа, үйлчилгээнд тусгай үйлчилгээ болон, түүнд холбогдох бараа бүтээгдэхүүн хамарна. Эдгээр бараа, бүтээгдэхүүний тодорхойлолт

Page 138: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 105

болон хэмжигдэхүүний хүрээ нь дансны төрөл болон статистикийн мэдээллээс шалтгаалан өөр өөр байна. Тиймээс байгаль орчинтой холбоотой бараа, үйлчилгээний тодорхойлолт, хамрах хүрээг 4.3 дахь хэсгийн Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) болон Байгаль орчинтой холбоотой бараа, үйлчилгээний сектор (БОБҮС)-ын аль алинд нь тодорхойлно.

4.2.6 Байгаль орчны үйлдвэрлэгч

4.33 Байгаль орчны үйлдвэрлэгчийг тодорхойлох боломжтой ч хэмжих хүрээ нь байгаль орчны бараа, үйлчилгээтэй адил дансны төрөл болон статистикийн мэдээллээс шалтгаалан өөр өөр байна. Байгаль орчны үйлдвэрлэгчийн үндсэн хэлбэр бол үйл ажиллагааны анхдагч чиглэл нь байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл байх үндсэн үйлдвэрлэгч юм. Мөн байгаль орчны бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг боловч үүнийг анхдагч чиглэлээ болгон үйл ажиллагаагаа явуулдаггүй үндсэн бус үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тусад нь тодорхойлдог. Байгаль орчны үйлдвэрлэгчийг Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) болон Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (БОБҮС)-т тус тусад нь тодорхойлох талаар 4.3 дахь хэсэгт тусгасан.

4.34 Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдэг нь байгаль орчны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийн бусад нэгжид борлуулахгүйгээр зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан хэрэглэдэг нэгж юм. Энэ төрлийн бүтээгдэхүүний жишээнд яндангийн утааны бохирдол, өөрсдөө хог хаягдлыг шатаах зэрэг үйл ажиллагаа орно. Хувиараа хөдөлмөр эрхлэх нь тэдгээр нэгжийн анхдагч үйл ажиллагаа биш тул үндсэн үйлдвэрлэгчээр тооцогдохггүй.

4.35 БОЭЗДС-д хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг аль болох салангид тодорхойлохыг зөвлөмж болгосон нь байгаль орчны үйл ажиллагааны хамралтыг нэмэгдүүлж өгдөг.

4.36 Байгаль орчны бараа, үйлчилгээ үйлдвэрлэгчдийн дийлэнх нь энэ төрлийн үйл ажиллагааг явуулах зорилгоор байгуулагдсан Засгийн газрын байгууллага (үндсэн үйлдвэрлэгч); эсвэл Засгийн газрын томоохон агентлагийн нэг нэгж байдаг. Засгийн газрын байгууллагын ихэнх нь зах зээлийн бус үйлдвэрлэгчид байдаг. Зах зээлийн бус байгууллагын үйлдвэрлэлийг өөр аргаар (зардлын нийлбэрээр) хэмждэг учир Засгийн газрын холбогдох бусад үйлдвэрлэгчдийг тодорхой ялгах шаардлагатай гэж үздэг.

4.37 Байгаль орчныг хамгаалах болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагааг өрхийн аж ахуй явуулах нь элбэг байдаг. Эдгээр нэгж нь бүтээгдэхүүнээ борлуулдаг тохиолдолд эдгээрийг үндсэн болон үндсэн бус үйлдвэрлэгчийн адилаар авч үзнэ. Хэрвээ өөрийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн бол хувиараа эрхлэх үйл ажиллагаа болох ба үйлдвэрлэлийн төрлөөс нь хамааруулан өрхийн аж ахуйн хэрэглээ эсвэл үндсэн хөрөнгийн хуримтлалд оруулна.

4.3 Байгаль орчны үйл ажиллагааны данс болон статистик4.3.1 Танилцуулга

4.38 Энэ бүлэгт байгаль орчны үйл ажиллагаатай холбоотой хоёр төрлийн багц үзүүлэлтийг авч үзнэ. Эхний багц үзүүлэлт нь байгаль орчны үйл ажиллагааны зардал, түүнд холбогдох үндэсний тооцооны урсгалыг агуулах бөгөөд байгаль орчныг

Page 139: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ106

хамгаалах үйл ажиллагаатай холбоотой. Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) болон байгаль орчныг хамгаалах зардлын талаарх статистик мэдээлэл гарах боломжтой байдаг. Байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаатай холбоотой данс болон үүнтэй холбоотой статистикийг БОХЗД-ны ойлголт, тодорхойлолтыг мөрдлөг болгон гаргаж болно.

4.39 Байгаль орчныг хамгаалах зардлын дансны (БОХЗД) хамрах хүрээ нь эдийн засгийн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж буй зардлаар тодорхойлогддог. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний нөөц, ашиглалт нь үйл ажиллагааны шинж чанар, төрлийн хувьд БОХЗД-ны хамрах хүрээнд багтдаг. Тиймээс БОХЗДансанд бараа, үйлчилгээний бүх нөөц буюу нийлүүлэлтийг тусгадаггүй, харин илүү чухал гэж үзсэн, байгаль орчныг хамгаалах зарим үйлчилгээний нөөцийг тусгадаг. Уг дансыг байгаль орчныг хамгаалах үйлчилгээг худалдан авагч, уг үйлчилгээг үзүүлэгчийн аль алинаас нь мэдээллийг цуглуулж байгуулдаг.

4.40 БОХЗД нь ҮТС-д тодорхойлсноор үйл ажиллагааны дансны нэг төрөл юм29. БОХЗД-ыг байгуулахдаа үндэсний тооцооны үндсэн дансуудын зарчим, ойлголт, тодорхойлолтыг мөрдлөг болгоно. ҮТС дэх үндэсний тооцооны дансууд нь макро эдийн засгийн нийт хүрээнд чиглэгддэг бол БОХЗД нь байгаль орчны асуудлыг хамруулах тул тэдгээрийн хооронд зөрүү гарна.

4.41 Хоёр дахь багц мэдээлэл нь байгаль орчны бараа, үйлчилгээний нийлүүлэлт буюу нөөцийн мэдээлэл бөгөөд энэ нь Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (БОБҮС)-ын статистикаас бүрдэнэ. Статистикийн уг мэдээлэлд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн менежментийн тусгай үйлчилгээг хамруулсан байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл болон байгальд ээлтэй бусад холбогдох бүтээгдэхүүний мэдээлэл багтана. БОХЗД-ээс ялгаатай нь БОБҮС-ын статистикийн мэдээлэл нь дансны хэлбэрээр зохион байгуулагдаагүй ч үндэсний тооцооны дансны зарчимд нийцсэн болно.

4.42 БОХЗД болон БОБҮС-ын хооронд бага зэргийн давхцал хэдий ч олон чухал ялгаа бий. Энэ хэсгийн төгсгөлд эдгээр хоёр дансны харилцан уялдааг авч үзнэ.

4.43 БОХЗД болон БОБҮС-ыг байгуулахад олон төрлийн мэдээллийн эх үүсвэрээс мэдээлэл цуглуулах шаардлагатай. Энэ хэсэгт мэдээллийг хэрхэн цуглуулах талаар дэлгэрэнгүй авч үзэхгүй. Уг хоёр багц дансыг байгуулах зөвлөмж, дэлгэрэнгүй мэдээллийг SERIEE Байгаль орчныг хамгаалах зардлын данс байгуулах зөвлөмж (Евростат, 2002а) болон Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор: Мэдээлэл цуглуулах гарын авлага (Евростат, 2009а) зэрэг гарын авлагаас авч болно.

4.44 Энэ хэсгийн төгсгөлд байгалийн нөөцийн менежментийн зардлын дансыг танилцуулах болно. Хэдийгээр энэ данс нь бүрэн боловсруулагдаагүй ч БОХЗД-ыг байгуулах арга зүйг мөрдлөг болгоно. Байгалийн нөөцийн менежментийн зардлын данс нь цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийн менежментийг үнэлэхэд шаардлагатай.

29 ҮТС 2008 29-р бүлгийг үзнэ үү.

Page 140: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 107

4.3.2 Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД)БОХЗД-ны зорилго

4.45 Байгаль орчныг хамгаалах зардлын дансыг байгуулах гол зорилго нь байгаль орчныг хамгаалахтай холбоотой үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт болон байгаль орчны доройтлоос сэргийлэхэд чиглэсэн хэрэглээ, үйлдвэрлэлээр дамжуулан байгаль орчинд нийгмийн үзүүлэх хариу үйлдлийг хэмжих, тодорхойлоход оршино. БОХЗД нь эдийн засаг дахь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэл болон эдийн засгийн харъяат нэгжүүдийн байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бүх төрлийн бараа, үйлчилгээний зардлын талаарх мэдээллээр хангадаг.

4.46 Дээрх мэдээллийг ашиглан БОХЗД-ыг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, байгаль орчныг хамгаалах зардлын санхүүжилтэд үнэлгээ өгөхөд ашигладаг. Түүнчлэн уг дансыг байгалийн бохирдлоос сэргийлэх, бууруулахад зарцуулах зардал, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны эдийн засагт оруулах хувь нэмэр болон бохирдлоос сэргийлэх технологид шилжих зэрэг үзүүлэлтийг тооцоход ашигладаг.

4.47 Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн санхүүгийн үүргийг хэмжсэнээр олон улсын өрсөлдөх чадварт нөлөөлөх байгаль орчныг хамгаалах зардлын нөлөөлөл болон байгаль орчны хяналтын механизмын зардлын үр ашигт үнэлгээ өгөх боломжийг олгодог. Мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн үзүүлэлтийг эдийн засгийн нэгжүүдийн шийдвэр гаргах үйл явцдаа байгаль орчинг хамгаалахад бодитоор зардал төсөвлөдөг эсэхийг хянахад ашиглаж болно. Үүнтэй холбогдуулан байгаль орчны татварын мэдээлэл нь ач холбогдол бүхий нэмэлт мэдээлэл болно (4.4 дэх хэсгийг харна уу).

4.48 Хог хаягдал, агаар дахь ялгаруулалтын хэмжээ зэрэг биет үзүүлэлтүүдийг байгаль орчны хамгаалах зардалтай холбон дүн шинжилгээ хийж болно. Загварыг сайжруулан эдийн засгийн ирээдүйн үйл ажиллагааг байгаль орчныг хамгаалах зардалтай холбож болно.

БОХЗД-ны хүснэгтүүд

4.49 БОХЗД-ны үндсэн 4 хүснэгт байдаг бөгөөд эхний хүснэгт нь үйлдвэрлэлийн болон орлого бүрдэлтийн данс бөгөөд байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн харъяат нэгжийн үйлдвэрлэсэн байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний мэдээллээр хангадаг. Хоёр дахь хүснэгт нь эдгээр тусгай үйлчилгээний нөөц болон ашиглалтын хүснэгт юм. Энэ нь эдийн засгийн харъяат үйлдвэрлэгч болон гадаад эдийн засгаас нийлүүлсэн нийт нөөц, түүнчлэн эдийн засгийн нэгжүүдийн хэрэглэсэн байгаль орчны хамгаалалтай холбоотой тусгай үйлчилгээний ашиглалтыг харуулна.

4.50 Гурав дахь хүснэгтэд байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнийг харуулдаг. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа эрхэлж буй үндсэн, үндсэн бус, хувиараа хөдөлмөр эрхлэгч үйлдвэрлэгчдийн хөрөнгийн хуримтлал болон байгаль орчныг хамгаалахтай холбоотой ажил гүйлгээГ илэрхийлдэг. Эдгээр урсгалыг тодорхойлсон үзүүлэлтээр эдийн засгийн нэгжийн байгаль орчныг хамгаалахад зарцуулсан зардлыг тооцдог. Дөрөв дэх хүснэгт нь гурав дахь хүснэгтийн өргөтгөсөн хэлбэр бөгөөд байгаль орчныг

Page 141: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ108

хамгаалахад зарцуулсан нийт зардлын санхүүжилтийг харуулдаг.

4.51 БОХЗД-ны бүх хүснэгт нь төрөл бүрийн ажил гүйлгээний харилцан хамаарлыг тодорхойлох эдийн засгийн дараалсан дансуудтай нийцнэ. Энэхүү дансны дарааллын бүтцийг ашиглах нь байгаль орчныг хамгаалахтай холбогдох ажил гүйлгээг өөр хооронд нь болон ҮТС-ийн дансны зарчмыг мөрдлөг болгосон бусад ажил гүйлгээтэй холбох давуу талтай.

4.52 Энэ хэсгийн хүснэгтэд тусгасан байгаль орчны бараа, үйлчилгээний ажил гүйлгээг 4.2 дахь хэсэгт танилцуулсан Байгаль орчны үйл ажиллагааны ангиллын байгаль орчныг хамгаалах дэд бүлгийн дагуу холбогдох үйлдвэрлэл болон зардлаар нь илүү дэлгэрүүлэн задалж болно.

Байгаль орныг хамгаалах тусгай үйлчилгээ

4.53 Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны “онцлог" эсвэл "нийтлэг" бүтээгдэхүүн байдаг. Тиймээс байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ нь эдийн засгийн нэгжүүдийн худалдахаар эсвэл өөртөө хэрэглэхээр зориулан үйлдвэрлэсэн байгаль орчныг хамгаалах үйлчилгээ юм. Байгаль орчны хамгаалах тусгай үйлчилгээний жишээнд хог хаягдал болон бохир усны менежмент, түүнийг цэвэршүүлэх үйлчилгээ орно.

4.54 Хүснэгт 4.2-д байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ харуулав. Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ явуулдаг үйлдвэрлэлийн үндсэн, үндсэн бус үйлдвэрлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж задална. Түүнчлэн, засгийн газрын үндсэн үйлдвэрлэгчийг тусад нь тодорхойлно.

Хүснэгт 4.2Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ (мөнгөн дүнгээр)

Үйлдвэрлэгч

Мэргэжлийн үйлдвэрлэгч

Засгийн газрын

үйлдвэрлэгч

Бусад мэргэжлийн үйлдвэрлэгч

Мэргэжлийн бус

үйлдвэрлэгч

Өөрийн хэрэглээний үйлдвэрлэгч

Бүгд

Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэл

3000 6500 2400 1600 13500

Завсрын хэрэглээ 2000 3000 600 400 6000Байгаль хамгаалах үйлчилгээ 1800 1500 500 300 4100Бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ 200 1500 100 100 1900Нийт нэмэгдэл өртөг 1000 3500 1800 1200 7500Ажиллагчдын хөдөлмөрийн хөлс 600 2000 1200 800 4600Бүтээгдэхүүний татаас ороогүй татварҮндсэн хөрөнгийн хэрэглээ 400 1000 600 400 2400Цэвэр үйл ажиллагааны татаас 500 500Нэмэлт үзүүлэлтүүдХөдөлмөрийн гаргалт (ажилласан цаг)

4000 10000 4500 4000 22500

Нийт үндсэн хөрөнгийн хуримтлал

1100 1000 2000 500 4600

Үйлдвэрлэгдэхгүй, санхүүгийн бус хөрөнгийн өөрчлөлт

200

Page 142: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 109

4.55 БОХЗД-ны үндсэн үйлдвэрлэгч гэдэг нь үндсэн үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ байх үйлдвэрлэгч юм. Үндсэн бус үйлдвэрлэгч гэдэг нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээг хоёрдогч чиглэлээр нь болгосон өөр төрлийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчийг ойлгоно. БОХЗД нь байгаль орчны бусад бараа, үйлчилгээний үйлдвэрлэгчийн мэдээллийг харуулдаггүй.

4.56 Хүснэгт нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний нийт үйлдвэрлэл, түүнчлэн завсрын хэрэглээ, нэмэгдэл өртөг, ажиллагчдын цалин зэрэг бусад холбогдох үзүүлэлтийг харуулдаг. Хэрвээ боломжтой бол завсрын хэрэглээг байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний завсрын хэрэглээ болон бусад бараа, үйлчилгээний завсрын хэрэглээ гэж ангилах шаардлагатай.

4.57 Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэлд ашиглагдсан үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн өөрчлөлт, газар зэрэг санхүүгийн бус хөрөнгө зэргийг мөн хүснэгтэд тусгаж өгдөг.

4.58 Хүснэгт 4.2-д харуулсан бүх тоо нь ҮТС-ийн дансны зарчимтай нийцсэн тоон мэдээлэл байна. Тиймээс нийт нэмэгдэл өртөг, үйл ажиллагааны цэвэр ашиг зэрэг үзүүлэлтийг ДНБ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулах боломжтой.

4.59 Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулснаар БОХЗД-ны хүрээ нь үндэсний тооцооны дансуудын хүрээнээс илүү өргөн болно. Хувиараа хөдөлмөр эрхлэгдчийг тусад нь харуулахгүй бол нийт үйлдвэрлэлт, завсрын хэрэглээний дүн ч мөн адил үндэсний тоооцооны гол дансдад тусгагдсан дүнгээс өндөр байна. Зах зээлийн үйлдвэрлэгчдийн хувьд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрлэлийн үнэлгээ нь үйлдвэрлэгч нэгжүүд хооронд хэрэглэсэн бүтээгдэхүүний зориулалтаас хамаарна. Хэрвээ бүтээгдэхүүнийг завсрын хэрэглээнд ашигласан бол нийт үйлдвэрлэлтийг завсрын хэрэглээ, ажиллагсдын цалин, бусад татвар, татаасын зөрүү болон үндсэн хөрөнгийн хэрэглээний нийлбэрээр тодорхойлно. Харин бүтээгдэхүүнийг хөрөнгийн хуримтлалд ашигласан бол нийт үйлдвэрлэлтийг дээрх зардлуудын дүн дээр үйлдвэрлэлд ашиглагдсан үндсэн хөрөнгийн цэвэр өгөөжийн дүнг нэмж тодорхойлно. Засгийн газрын байгууллага зэрэг зах зээлийн бус үйлдвэрлэгчдийн хувьд нийт үйлдвэрлэлтийг дээрх зардлуудын дүнгээр тооцно. Энд үндсэн хөрөнгийн цэвэр өгөөж тооцогдохгүй.

Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний нөөц ба ашиглалт

4.60 Нийт нөөц буюу нийлүүлэлтийг тооцохын тулд байгаль орчны хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэл дээр импортыг нэмдэг. Нийт нөөцийг эдийн засгийн харъят нэгжүүд ашиглаж, мөн экспортлодог ба эдгээр урсгалыг Хүснэгт 4.3-т харуулсан. Хүснэгтийн дээд хэсэг болох нөөцийн хүснэгтэд эдийн засгийн харъяат үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн тусгай үйлчилгээний нийлүүлэлт буюу нөөцийг харуулах бөгөөд тусгай үйлчилгээний нийт үйлдвэрлэлт нь үндсэн болон худалдан авагчийн үнээр тус тус илэрхийлэгдэнэ. Энд Бүлэг 2-т тодорхойлсон стандарт үнэлгээний харилцан холбоог мөрдлөг болгоно.

4.61 Хүснэгтийн доод хэсэг нь ашиглалтын хүснэгт бөгөөд тусгай үйлчилгээний нийт нөөцийг үндсэн болон бусад үйлдвэрлэгчдийн завсрын хэрэглээ; өрхийн болон засгийн газрын хэрэглээ; үндсэн хөрөнгийн хуримтлал болон экспортын дүнгээр салгаж харуулна. Ашиглалтын хүснэгтийн бүх үзүүлэлт худалдан авагчийн үнээр илэрхийлэгдэнэ.

Page 143: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ110

Хүснэгт 4.3Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний нөөц ба ашиглалт (мөнгөн дүнгээр)

Нөөцийн хүснэгт

Үйлдвэрлэл, үндсэн үнээр

Бүтээгдэхүү-ний

татаасгүй татвар

Худалдаа болон

тээврийн нэмэгдэл

Үйлдвэрлэл, худалдан авагчийн

үнээрИмпорт Нийт

нөөц

Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ

13500 270 13770 13770

Ашиглалтын хүснэгтЗавсрын хэрэглээ Эцсийн хэрэглээ

Мэргэжлийн үйлдвэрлэгч

Бусад үйлдвэрлэгч

Өрх Засгийн газар

Нийт үндсэн хөрөнгийн хуримтлал

Экспорт Нийт ашиглалт

Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ

1500 7400 2970 1800 100 13770

Байгаль орчныг хамгаалах зардал

4.62 Хүснэгт 4.4 нь байгаль орчныг хамгаалах зардлын үнэлгээний хүснэгт юм. Уг зардлын хамрах хүрээ нь Хүснэгт 4.3-т тодорхойлсон байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний ашиглалтаар хязгаарлагдахгүй бөгөөд байгаль орчны хамгаалахад зарцуулсан бүх бараа, үйлчилгээний зардлыг хамруулна. Энд байгаль орчны хамгаалах тусгай үйлчилгээний зардал; байгаль орчныг хамгаалахад холбогдох бүтээгдэхүүний зардал болон бусад тохирох бүтээгдэхүүний зардлыг хамруулна.

4.63 Эдгээр зардал нь завсрын болон эцсийн хэрэглээ, хөрөнгийн хуримтлалтай холбоотой зардал юм. Үндсэн хөрөнгийн нийт хуримтлалыг байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний хувьд тооцох боломжтой, тухайлбал, байгаль орчныг хамгаалах судалгаа, шинжилгээний ажил (судалгаа, шинжилгээний ажил (R&D) болон газар, хөрс сайжруулалт нь ҮТС-д хөрөнгийн хуримтлалаар бүртгэгддэг). Хүснэгт 4.4-т экспортыг харуулахгүй, учир нь экспорт нь эдийн засгийн харъяат бус нэгжийн зардлыг илэрхийлдэг.

4.64 Түүнчлэн хүснэгтэд үндсэн болон бусад үйлдвэрлэгчдийн байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэлийн зорилгоор ашигласан үйлдвэрлэгдэхгүй санхүүгийн бус хөрөнгийн нийт хуримтлал, материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтийг тусгана. Эцэст нь хүснэгтэд бараа, үйлчилгээний нийт дүнд ороогүй татаас болон түүнтэй төстэй шилжүүлгийг тусгана.

4.65 Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээг дээрх байдлаар тодорхойлсон. Байгаль орчныг хамгаалахад холбогдох бүтээгдэхүүн гэдэг нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний зорилгоор биш харин байгаль орчныг хамгаалах зорилгоор шууд ашигласан бүтээгдэхүүн юм. Тухайлбал, бохирын суваг, бохирын сувгийн засвар үйлчилгээ болон бусад тохирох бүтээгдэхүүн, зөөх хэрэгсэл, хогийн уут, сав, хогийн чингэлэг, бордооны чингэлэгт зориулсан катализатор зэрэг болно.

4.66 Байгаль орчныг хамгаалахад холбогдох бүтээгдэхүүний хувьд улс орон доторх үйлдвэрлэлийн зохион байгуулалтыг ойлгох нь чухал юм. Тухайлбал, хогийн сав ашиглахтай холбоотой зардлыг тооцохдоо өрхийн худалдан авсан хогийн дугуйтай сав зэргийг байгаль орчныг хамгаалахад холбогдох бүтээгдэхүүнээр тооцдог бол

Page 144: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 111

хог цуглуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндсэн үйлдвэрлэгчдийн худалдан авсан хогийн дугуйтай чингэлгийг байгаль орчныг хамгаалахад холбогдох бүтээгдэхүүнээр тооцдоггүй, харин завсрын хэрэглээ эсвэл хөрөнгийн нийт хуримтлалаар тооцно.

Хүснэгт 4.4Байгаль орчныг хамгаалах нийт зардал (мөнгөн дүнгээр)

ХэрэглэгчАж ахуйн нэгжүүд

Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэгч

Мэргэжлийн үйлдвэрлэгч

Мэргэжлийн бус болон

өөрийн хэрэглээний үйлдвэрлэгч

Бусад үйлдвэрлэгч Өрхүүд

Засгийн газар ӨҮАББа Бүгд

Байгаль орчин хамгаалах тусгай үйлчилгээЗавсрын хэрэглээ NI 4000 3400 7400Эцсийн хэрэглээ 2970 1800 4770Нийт үндсэн хөрөнгийн хуримтлал NI 100 100Төсөөтэй холбогдох бүтээгдэхүүнЗавсрын хэрэглээ NI 200 200Эцсийн хэрэглээНийт үндсэн хөрөнгийн хуримтлал NIТохируулсан барааЗавсрын хэрэглээ NIЭцсийн хэрэглээ 600 600Нийт үндсэн хөрөнгийн хуримтлал NIШинж чанарт зориулсан хөрөнгийн хуримтлал 2100 2500 4600

Дээрхэд ороогүй байгаль орчныг хамгаалахад зориулсан шилжүүлэгГадаад эдийн засагтай холбогдох байгаль орчны хамгааллын шилжүүлэг (цэвэр)Байгаль орчныг хамгаалах нийт зардал 2100 6500 3700 3570 2000 17870

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай. NI "Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардалд орохгүй” гэсэн утгатай. а Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага

4.67 Бусад тохирох бүтээгдэхүүн гэдэгт байгаль орчинд илүү ээлтэй буюу цэвэр байхаар хувиргасан бүтээгдэхүүн орох бөгөөд энэ бүтээгдэхүүнийг ашиглах нь байгаль орчныг хамгаалахад илүү үр дүнтэй болно. Үүний жишээнд хүхрийг бууруулсан түлш, мөнгөн усгүй зай болон CFC-гүй буюу хлор, флор, нүүрстөрөгч үл ялгаруулах бүтээгдэхүүн орно. Энэхүү бүтээгдэхүүнийг гаргаж авахад зарцуулсан нэмэгдэл зардал нь зөвхөн байгаль орчныг хамгаалах зардал болно. Эдгээр бүтээгдэхүүнийг тооцоход гарах хүндрэлтэй асуудлуудыг дараа авч үзнэ.

4.68 Хүснэгт 4.4-т байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний эдийн засгийн харъяат хэрэглэгчдийг харуулав. Үүнд байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэгч, бусад үйлдвэрлэгч, өрх, Засгийн газар, өрхөд үйлчилдэг ашгийн бус байгуулллага хамрагдана. Энэ хүснэгтэд өрх, Засгийн газар, өрхөд

Page 145: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ112

үйлчилдэг ашгийн бус байгууллагын багана нь зөвхөн тэдгээрийн байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой. Институцийн сектор, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг холбогдох салбарын баганад оруулна.

4.69 Хүснэгт 4.4-т байгаль орчныг хамгаалах нийт зардлын тооцооллыг харуулах бөгөөд хэд хэдэн хүчин зүйлийг анхааран авч үзэх хэрэгтэй.

(а) Үндсэн хөрөнгийн нийт хуримтлалын тооцоо

4.70 Үндсэн болон бусад үйлдвэрлэгчдийн хөрөнгийн зардлыг тооцохын тулд байгаль орчны тусгай үйлчилгээний үйлдвэрлэлийг тусад нь тооцох шаардлагатай. Үндсэн үйлдвэрлэгчид нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа явуулдаггүй учир тэдний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай хөрөнгийн зардал (үндсэн хөрөнгө худалдан авсан зардлыг оруулаад) болон үйлдвэрлэгддэггүй санхүүгийн бус хөрөнгийн (ялангуяа газар) өөрчлөлт нь байгаль орчныг хамгаалах зардал болдог. Уг хөрөнгийн бүх зардлыг хамруулах асуудал нь үндсэн бус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамаарахгүй.

4.71 Үндсэн, үндсэн бус, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үндсэн хөрөнгийн нийт хуримтлалыг Хүснэгт 4.4-т тусдаа мөрөнд харуулах ба зарчим ёсоор бол иймэрхүү зардлуудыг, ялангуяа байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний худалдан авалтыг хоёр дахь удаагаа тооцох ёсгүй. Үндсэн үйлдвэрлэгчийн байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний үндсэн хөрөнгийн хуримтлалын дүнг харуулсан нүд нь Хүснэгт 4.4-т "NI-оруулаагүй " гэсэн тэмдэгтэй байна. Үндсэн бус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд иймэрхүү зардлыг зөвхөн ганц удаа л тооцно.

4.72 Үндсэн бус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний үндсэн хөрөнгийн хуримтлал нь дараах хоёр төрөлтэй байна.

а) Үйлдвэрлэлээс гарч байгаа ялгаруулалт, хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах "End-of-pipe буюу хоолойн төгсгөл" технологийн зардал. Энэ төрлийн зардлыг амархан тооцож болох ч үйлдвэрлэлийн үйл явцын төгсгөлд л ялгаруулалт, хог хаягдлыг бууруулж, зайлуулах терхнологи юм.

б) "Нэгдсэн" хөрөнгө оруулалтын зардал буюу цэвэр технологи. Энэ нь байгаль орчныг хамгаалах нь үйлдвэрлэлийн үйл явцын салшгүй хэсэг болохыг харуулах зорилготой, ялгаруулалт, хог хаягдлыг бууруулах, арилгах шинэ бөгөөд сайжруулсан үйлдвэрлэлийн төхөөрөмж бөгөөд "end-of-pipe буюу хоолойн төгсгөл" технологид хэрэгтэй төхөөрөмж юм.

4.73 Хөрөнгө оруулалтын шинж чанараас шалтгаалан хуучин тоног төхөөрөмжийг сайжруулах зардал, эсвэл, бохирдлын хяналт үнэлгээ , эрчим хүчний хэмнэлт зэрэгтэй холбоотой нэмэлт зардалд үндэслэн хөрөнгийн зардлыг тооцно. Нэгдсэн хөрөнгө оруулалтын зардлыг тооцохдоо дор авч үзэх бусад тохирох бүтээгдэхүүний тооцоог ерөнхийд нь харгалзан авч үзэх хэрэгтэй.

(б) Бусад тохирох бүтээгдэхүүний тооцоо

4.74 Бусад тохирох бүтээгдэхүүний тодорхойлолтоос харахад түүнийг тооцоход нэлээд хүндрэлтэй байдаг. Эхний хүндрэл нь бусад тохирох бүтээгдэхүүн нь энгийн

Page 146: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 113

бүтээгдэхүүний суурь эсвэл түүнтэй адил төстэй байдлаар тодорхойлогдоно. Энгийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бусад бүтээгдэхүүн нь цэвэр буюу байгаль орчинд илүү ээлтэй байх ёстой. Тухайн бараа байгаа эсэх, эсвэл шинэ бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй эсэхийг үнэлэхэд хэцүү байдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь хөрөнгө оруулалт, татаас, түүхий эд материал, өндөр бүтээмжийн зардлуудыг хамруулна.

4.75 Тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл явцад байгаль орчны стандартыг тогтмол мөрдсөнөөр байгаль орчинд ээлтэй цэвэр бүтээгдэхүүн болон түүнтэй зэрэгцэхүйц энгийн бүтээгдэхүүн хоёрыг хооронд нь ялгахад илүү хүндрэлтэй болгож өгдөг. Улс бүрийн байгаль орчны стандарт өөр өөр учир хооронд нь харьцуулах боломж хязгаарлагдмал байдаг.

4.76 Бусад тохирох бүтээгдэхүүнийг тодорхойлсны дараа түүний зардлыг тооцно. БОХЗД-д бусад тохирох бүтээгдэхүүний зардлыг худалдан авагчийн талаас нь харгалзан үзэж зөвхөн цэвэр эсвэл нэмэгдэл зардлыг тооцдог, учир нь нэмэгдэл зардал нь байгаль орчныг хамгаалахад зарцуулсан зардлыг төлөөлдөг гэж үздэг.

4.77 Бусад тохирох бүтээгдэхүүний худалдан авалтын зардлыг зах зээлийн хэмжээн дээр (жишээ нь, хүхрийг бууруулсан түлшний хэрэглээ) суурилан тооцдог. Дараа нь энэ мэдээллийг байгаль орчныг хамгаалахтай холбоотой нэмэгдэл зардлаар үнэлнэ. Нэмэгдэл зардлыг шууд тооцоолоход хүндрэлтэй байдаг тул шинжээчдийн үнэлгээ, техникийн мэдлэгийг ашиглах хэрэгтэй (жишээ нь, хүхрийг бууруулсан түлш болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэсэн нэмэгдэл зардал гэх мэт).

4.78 Дээрх тооцооллыг хийхэд хүндрэлтэй тул бусад тохирох бүтээгдэхүүний дүнг тооцохгүй бол байгаль орчныг хамгаалахад зарцуулсан зардлын дүн буруу гарна. Тиймээс бусад тохирох бүтээгдэхүүний тооцоог хийхэд дэмжлэг болгохоор эдгээр бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан30. Хэдийгээр олон тооны бүтээгдэхүүн байдаг ч БОХЗД зөвхөн цөөн хэдэн чанартай, чухал ач холбогдолтой гэсэн бүтээгдэхүүний нэмэгдэл зардлыг тооцохыг зөвлөмж болгож байгаа бөгөөд яг үнэндээ ихэнх бүтээгэдэхүүнд нэмэгдэл зардал байдаггүй билээ.

(в) Завсрын хэрэглээний тооцоо

4.79 Ерөнхий утгаараа завсрын хэрэглээ нь аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээний үйлдвэрлэлдээ зарцуулсан зардал билээ. Хүснэгт 4.3.3-т харуулсан бусад үйлдвэрлэгчдийн завсрын хэрэглээ нь үндсэн болон үндсэн бус үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн, эсвэл импортоор оруулж ирсэн байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний худалдан авалтын дүн юм.

4.80 Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд тэдгээрийн байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийг нь нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардлын нийлбэрээр тооцно. Энэ зардалд худалдан авсан бараа, үйлчилгээний зардал, цалин болон үндсэн хөрөнгийн хэрэглээ багтана. Хүснэгт 4.3.3 дахь үндсэн бус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний завсрын хэрэглээний багана нь нийт үйлдвэрлэлийн дүн юм.

4.81 Үндсэн болон үндсэн бус үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусдад борлуулдаг тул тэдгээрийн нийт үйлдвэрлэл, завсрын хэрэглээг тусад нь бүртгэх шаардлагагүй. Учир нь энэ дүн нь бусад нэгжүүдийн худалдан авсан байгаль орчныг

30 Жишээлбэл, БОЭЗМЦЕС-ийн Байгаль орчныг хамгаалах зардлын дансыг үзнэ үү: Данс байгуулах гарын авлага Европын комисс ба Евростат (2002а).

Page 147: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ114

хамгаалах бараа, үйлчилгээний зардалд шингэсэн байдаг.

4.82 Байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний завсрын хэрэглээг тусгайлан авч үзэх шаардлагатай. Үндсэн үйлдвэрлэгчдийн хувьд тооцооллыг давхардуулахгүйн үүднээс байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний завсрын хэрэглээг нийт улсын хэмжээний байгаль орчныг хамгаалах зардлаас хасах хэрэгтэй. Учир нь энэ зардал нь бусад нэгжүүдийн үндсэн үйлдвэрлэгчдээс худалдан авсан байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний зардалд орсон байгаа. Тиймээс үндсэн үйлдвэрлэгчдийн байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний завсрын хэрэглээний дүнг харуулсан нүд нь Хүснэгт 4.3.3-т "NI-not included" гэсэн тэмдэгтэй болно.

4.83 Зарчим ёсоор бол үндсэн бус үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэрэглэсэн байгаль орчныг хамгаалах бараа, үйлчилгээний завсрын хэрэглээний дүнд засварлалт хийх ёстой. Учир нь тэд эдгээр бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа орц байдлаар ашигладаг, өөрөөр хэлбэл өөрийн хэрэгцээнд, эсвэл үйлдвэрлэл болон зах зээлд борлуулахаар ашигладаг. Бодит байдал дээр эдгээр ашиглалт нь тийм ч чухал ач холбогдолтой биш учир үндсэн бус үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд уг засварлалтыг хийх шаардлагагүй.

(г) Шилжүүлэг болон гадаад орноос санхүүжигдэж байгаа шилжүүлэгт хийх засварлалт

4.84 Байгаль орчныг хамгаалах зардлын дүнд нөлөөлөх шилжүүлгүүд эдийн засгийн нэгжүүдийн дунд хийгдэж байдаг ч Хүснэгт 4.3.3-т харуулсан зардлын ангилал дотор тусгагдаагүй. Тухайлбал, хэрвээ засгийн газраас байгаль орчныг хамгаалах зарим үйл ажиллагаанд татаас өгсөн бол энэхүү татаас нь худалдан авагчийн үнээр бүртгэгдэхгүй. Ерөнхийдөө, олон оронд бүтээгдэхүүний татаастай холбоотой эдгээр шилжүүлэг нь БОХЗД-ны хүрээнд чухал ач холбогдолтой урсгал гэж тооцогддоггүй байна. Харин гадаад орноос орж ирж байгаа, гадаад орон руу гарч байгаа олон чухал урсгалууд байдаг. Эдгээр урсгалыг Хүснэгт 4.3.3-ын хаалтын мөрүүдэд харуулсан болно.

(д) Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардал

4.85 Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардлыг дараах байдлаар тодорхойлно:• Байгаль орчныг хамгаалах бүх бараа, үйлчилгээний (тусгай үйлчилгээ, байгаль орчныг хамгаалахтай холбоотой бүтээгдэхүүн болон бусад тохирох бүтээгдэхүүн) эцсийн хэрэглээ, завсрын хэрэглээ болон хөрөнгийн нийт хуримтлал. Энд зарим онцлог шинж чанар бүхий үйл ажиллагааны завсрын хэрэглээ болон хөрөнгийн хуримтлал орохгүй;• Нэмэх нь Онцлог шинж чанар бүхий үйл ажиллагааны үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (үйлдвэрлэгддэггүй санхүүгийн бус хөрөнгийн өөрчлөлт);• Нэмэх нь Дээр тодорхойлогдоогүй эдийн засгийн харъяат нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах шилжүүлгүүд;• Нэмэх нь Гадаад орон руу шилжүүлсэн байгаль орчныг хамгаалах шилжүүлгүүд;• Хасах нь Гадаад орноос хүлээн авсан байгаль орчныг хамгаалах шилжүүлгүүд;

Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх

4.86 Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардал нь хэрэглэгчдийн төлсөн зардлыг харуулна. Энэ зардал нь эдийн засгийн нэгжүүд хоорондын байгаль орчныг хамгаалах шилжүүлэг учраас зардлыг хэн шууд харицуцаж байгааг харуулдаггүй. Харин

Page 148: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 115

энэ мэдээллээс байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардлын санхүүжилтийн эх үүсвэр болон зардлын шийдвэр гаргалтад санхүүжилтийн бүтцийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж болохыг харж болно. Тухайлбал, байгаль орчныг хамгаалахад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй бол аж ахуйн нэгжийн байгаль орчныг хамгаалах технологи болон үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалт бага байна гэсэн үг юм.

4.87 Хүснэгт 4.3.3-т харуулсан хэрэглэгчдийн төлсөн зардлыг аль нэгж нь зардлыг шууд хариуцаж , аль нэгж нь зардлыг шууд санхүүжүүлж байгааг ялгахын тулд дахин ангилж болох ба үүнийг Хүснэгт 4.3.4-т харуулав. Байгаль орчныг хамгаалахтай холбоотой урсгал болон хөрөнгийн шилжүүлгийн хувьд шилжүүлгийг хийж байгаа нэгжийн зардал өсч шилжүүлгийг хүлээн авч байгаа нэгжийн зардал буурна.

Хүснэгт 4.5Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардлын санхүүжилт (мөнгөн дүнгээр)

ХэрэглэгчБайгаль орчинг хамгаалах

тусгай үйлчилгээний үйлдвэрлэгч

Санхүүжилтийн нэгж

Мэргэжлийн үйлдвэрлэгч

Мэргэжлийн бус болон өөрийн хэрэглээний үйлдвэрлэгч

Бусад үйлдвэрлэгч Өрх

Засгийн газар ӨҮАББа

Гадаад эдийн засаг Бүгд

Засгийн газар 1300 1100 1700 300 4400Корпораци Мэргэжлийн үйлдвэрлэгч 800 5400 6200Бусад үйлдвэрлэгч 3700 3700Өрх 3570 3570Үндэсний зардал 2100 6500 3700 3570 1700 300 17870Гадаад эдийн засаг 100 100Харьяат нэгжийн нийт ашиглалт 2100 6500 3700 3570 1800 300 17970

а Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага

4.88 Байгаль орчныг хамгаалахтай холбоотой шилжүүлгийн дийлэнх нь татаас, эсвэл хөрөнгө оруулалтын эх үүсвэр байх ба засгийн газар төлж, аж ахуйн нэгж, өрх, өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага үр ашгийг нь авдаг. Шилжүүлгээс өрхийн хүртдэг үр ашгийн нэг жишээ бол гэрийн дулаалгыг сайжруулахад зориулсан хөрөнгө юм. Зардлын үр ашгийг хэн хүртэж байна гэдгээс илүүтэйгүүр хэн санхүүжүүлж байна гэдгийг харуулах хэрэгтэй.

4.89 Санхүүжилтийн өөр нэг хэлбэр бол тусгай зориулалтын татварт хийх засварлалт юм. Тусгай зориулалтын татварыг татварын орлого болон зарцуулалтын хооронд шууд холбоос байгаа тохиолдолд бүртгэдэг. Тусгай зориулалтын татвараар санхүүжүүлсэн байгаль орчныг хамгаалах зардлыг татварыг төлсөн нэгжийн санхүүжүүлсэн зардал гэдгээр харуулна31.

4.90 Гадаад оронтой хийх байгаль орчныг хамгаалах чиглэлээрх гадаад хамтын ажиллагааны шилжүүлгийн урсгал мөн дээрхтэй холбоотой. Эдгээр шилжүүлгийг засгийн газар, олон улсын байгууллага, корпораци, өрх болон төрийн бус байгууллагын

31 Зорилтот татварын нэрийн дор орж ирэх төлбөрийг SNA-ийн тодорхойлолтыг дагаж татвар гэж тооцох ёстой; татварын орлогыг байгаль орчныг хамгаалах зорилгоор ашиглах болно гэдэг тодорхой мэдлэг байх ёстой. Татварын суурь байдлаасаа хамааран олгосон татварыг байгаль орчны татвар гэж тооцож болно (4.4-р хэсгийг үзнэ үү).

Page 149: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ116

аль нь ч хийж болно.

4.91 Дээрх төрлийн шилжүүлэгт хийх засварлалт нь санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх мэдээллээр хангах боловч байгаль орчныг хамгаалах зардлыг эцэст нь хэн хариуцаж байгааг бүрэн дүүрэн тодорхойлж чадахгүй. Зардал нь эхэндээ аж ахуйн нэгжээс гарч захиалагчид дамжигдана. Энэ нь завсрын хэрэглээний болон хөрөнгийн шинэ хуримтлалын зардлын аль аль нь болно. Засгийн газрын бүх зардал татварын орлогоор санхүүжигдэх тул уг зардал нь татвар төлөгчдийнх гэсэн үг. Гэсэн хэдий ч байгаль орчныг хамгаалах цэвэр зардлын дарамтыг хянахад шаардлагатай цаашид хийх засварлалтыг БОЭЗДС-ийн хүрээнд авч үзэхгүй.

4.3.3 Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (БОБҮС)БОБҮС-ын зорилго

4.92 Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (БОБҮС) нь байгаль орчны үйл ажиллагааг нийлүүлэлт талаас нь авч үзэх бөгөөд байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангадаг. Уг мэдээлэл нь байгаль орчны доройтол, байгалийн нөөцийн хорогдуулалтад эдийн засгийн талаас өгөх хариу үйлдлийг ойлгоход чухал ач холбогдолтой. БОБҮС-ын мэдээлэл нь байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл болон технологи; эдийн засаг дахь үйлдвэрлэлийн хувь нэмэр; үүнд холбогдох ажил эрхлэлт, хөрөнгө оруулалт болон экспортын үзүүлэлтээр хангана.

4.93 БОБҮС-ын мэдээлэл нь байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцийг илүү үр ашигтай зарцуулах эдийн засгийн үйл ажиллагааны цар хүрээ, ажил эрхлэлтийг үнэлэх, түүнчлэн засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, санал санаачилгад эдийн засгийн үзүүлэх хариу үйлдлийг үнэлэх суурь мэдээлэл нь болно. Түүнчлэн энэ секторын үзүүлэлтүүдийг улс хооронд болон улс доторх бүс нутгийн харьцуулалтыг хийх, хамгийн сайн туршлагыг үнэлэхэд ашиглана. БОБҮС-ын статистик мэдээллийг БОХЗД болон нөөцийн менежментийн зардлын дансны мэдээллийн эх үүсвэр болгож мөн ашиглана.

4.94 Зарчим ёсоор, БОБҮС-ын хүрээнд эдийн засгийн нэлээд өргөн хүрээний үзүүлэлтүүдийг хамруулж болох ч БОЭЗДС нь эдийн засгийн харьцангуй хэмжээ болон БОБҮС-ын хувь нэмрийг тодорхойлох үзүүлэлтүүд рүү голлон чиглэнэ. Тиймээс БОБҮС-ын үндсэн үзүүлэлтэд байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт гаргалт, нэмэгдэл өртөг, ажил эрхлэлт, экспорт болон хөрөнгийн нийт хуримтлалыг хамруулдаг. Энэ үе шатанд БОБҮС-ын үйл ажиллагааны дансыг бүрэн хэмжээгээр тодорхойлдоггүй.

БОБҮС-ын хамрах хүрээ, тодорхойлолт

4.95 БОБҮС нь байгаль орчны бүх бараа, үйлчилгээг үйлдвэрлэгчдээс бүрдэнэ. Тиймээс байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн зорилгоор үйлдвэрлэгдсэн, боловсруулагдсан бүх бараа нь БОБҮС-ын хамрах хүрээнд багтдаг. БОБҮС нь эдийн засгийг байгаль орчинд илүү ээлтэй, нөөцийг үр ашигтай зарцуулахад шаардлагатай мэдээллээр хангана. БОБҮС-ын хамрах хүрээнд багтах байгаль орчны бараа, үйлчилгээ нь тусгай үйлчилгээ, байгаль орчны онцгой зориулалттай бүтээгдэхүүн, түүнд хамаарах бусад бүтээгдэхүүн болон байгаль орчны технологи гэсэн төрлүүдтэй байна. Эдгээр бараа, үйлчилгээний тодорхойлолтуудыг доорх байдлаар авч үзнэ.

Page 150: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 117

4.96 БОБҮС-ын хамрах хүрээнд багтдаг байгаль орчны бараа, үйлчилгээний хамгийн эхний төрөл бол байгаль орчны тусгай үйлчилгээ юм. Энэ үйлчилгээнд байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн бүтээгдэхүүн багтана. Тиймээс байгаль орчны тусгай үйлчилгээ нь эдийн засгийн нэгжүүдийн өөрийн хэрэглээнд зориулан болон бусдад борлуулахаар үйлдвэрлэсэн байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн тусгай үйлчилгээ болно. Тус үйлчилгээний жишээнд хог хаягдал, бохир усны менежмент болон цэвэрлэх үйлчилгээ, эрчим хүч, усны хэмнэлтийн үйл ажиллагаа орно.

4.97 Байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагааны тодорхойлолттой (Хэсэг 4.2-ыг харах) уялдуулан байгаль орчны тусгай үйлчилгээ нь дараах чиглэл бүхий үйл ажиллагааг хамруулна. Үүнд:

а) Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах болон байгалийн нөөцийн хорогдуулалтаас (сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргах үйлдвэрлэлийг оруулаад) сэргийлэх;

б) Байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөцийн хорогдуулалтыг удирдах;

в) Агаар, хөрс, ус, биологийн төрөл зүйл болон газрын бохирдол, эвдрэл, гэмтлийг сэргээн засварлах;

г) Байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежменттэй холбоотой үйл ажиллагааг хэмжих, хянах, судалгаа, шинжилгээ хийх, үйл ажиллагааны боловсрол, сургалт, мэдээлэл, холбоо зэрэг бусад үйл ажиллагааг хамруулна.

4.98 Байгаль орчны бараа, үйлчилгээний хоёр дахь төрөл бол байгаль орчны онцгой зориулалттай бүтээгдэхүүн юм. Байгаль орчны онцгой зориулалттай бүтээгдэхүүн гэдэг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн зорилгоор шууд хэрэглэх, удаан болон түргэн эдэлгээтэй бараа, үйлчилгээ бөгөөд үүнээс өөр зорилгоор хэрэглэж болохгүй бараа, үйлчилгээ юм. Энэ бүтээгдэхүүний жишээнд катализаторын хувиргагч, бохирын танк (засвар үйлчилгээг оруулаад), сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн технологийн суурилуулалт (нарны эрчим хүчний самбарын суурилуулалт) зэрэг орно.

4.99 Байгаль орчны бараа, үйлчилгээний гурав дахь төрөл бол түүнд хамаарах буюу “байгальд ээлтэй” бусад бүтээгдэхүүн юм. “Байгальд ээлтэй” бусад бүтээгдэхүүн гэдэгт байгаль орчинд илүү ээлтэй буюу цэвэр байхаар хувиргасан бүтээгдэхүүн орох бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагаанд үр өгөөжтэй бүтээгдэхүүн юм. БОБҮС-ын зорилгод нийцсэн “байгальд ээлтэй” бусад бүтээгдэхүүнд дараах бүтээгдэхүүн орно:

а) "Цэвэр" бүтээгдэхүүн нь байгаль орчны бохирдол, байгаль орчны доройтлоос сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг, учир нь эдгээр бүтээгдэхүүнийг ашигласнаар энгийн бүтээгдэхүүн ашигласантай харьцуулахад байгаль орчныг бага бохирдуулдаг. Энгийн бүтээгдэхүүнтэй адилхан бараа нь байгаль орчинд үзүүлэх нөлөөнөөс бусдаар бол хэрэглээ нь ижил төстэй. Үүний жишээнд, мөнгөн усгүй зай, агаар дахь ялгаруулалт багатай суудлын машин болон автобус орно.

б) "Нөөцийн үр ашигтай" бараа нь байгалийн нөөцийн хорогдуулалтаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг, учир нь үйлдвэрлэлийн болон ашиглалтын явцдаа байгалийн

Page 151: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ118

нөөцийг бага ашигладаг бараа юм. Тухайлбал, дахин боловсруулсан цаас, сэргээгдэх эрчим хүч, дулааны насос, нарны зай хураагуур, нөөцийн үр ашигтай хэрэгсэл, цорго шүүлтүүр зэрэг ус хэмнэх хэрэгсэл гэх мэт.

4.100 “Байгальд ээлтэй” бусад бүтээгдэхүүн нь байгаль орчны тусгай үйлчилгээ болон онцгой зориулалттай бүтээгдэхүүнээс ялгаатай, учир нь бусад байгальд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үндсэн зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментэд (илүү цэвэр, эсвэл нөөцийн үр ашигтай) чиглэгддэг бол зарим бүтээгдэхүүнүүдийн хувьд эдгээр чиглэл нь үндсэн зорилго нь биш (агаар дахь ялгаруулалт багатай автобусны үйлдвэрлэлийн үндсэн зорилго бол тээврийн үйл ажиллагаа юм) байдаг.

4.101 БОХЗД-ны байгальд ээлтэй бусад бүтээгдэхүүний тодорхойлолттой харьцуулахад БОБҮС-ын байгальд ээлтэй бусад бүтээгдэхүүн нь нөөцийн менежментийн хувьд “үр ашигтай” бүтээгдэхүүнийг хамруулдаг учир илүү өргөн хүрээтэй байна. Түүнчлэн байгальд ээлтэй бусад бүтээгдэхүүний нийт үнэд нэмэгдэл зардал тусгагддаг тул БОБҮС-ын хүрээний байгальд ээлтэй бусад бүтээгдэхүүн илүү өндөр байна.

4.102 Бараа, үйлчилгээний дөрөв дэх төрөл бол байгаль орчны технологи юм. Байгаль орчны технологи гэдэг нь техникийн үйл явц, суурилуулалт, тоног төхөөрөмж, арга зүй, мэдлэг бөгөөд тухайн нэгжийн техникийн шинж чанар, зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежмент байна. Байгаль орчны технологийг дараах байдлаар ангилна. Үүнд:

а) "End-of-pipe буюу хоолойн төгсгөл" технологи нь голдуу техникийн талын суурилуулалт бөгөөд байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөцийн хомсдолыг хэмжих, хянах, цэвэрлэх, нөхөн сэргээх зорилгоор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж юм. Үүний жишээнд бохир ус цэвэрлэх төхөөрөмж, агаарын бохирдлыг хэмжих багаж төхөөрөмж, өндөр түвшний цацраг идэвхит хаягдлыг агуулах байгууламж зэрэг орно.

б) Нэгдсэн технологи (бохирдлоос сэргийлэх технологи) нь бусад үйлдвэрлэгчдийн ашигладаг ижил төрлийн хэвийн технологийг бодвол байгаль орчныг бага бохирдуулах, нөөцийг үр ашигтай ашиглах техникийн үйл явц, мэдлэг, арга зүй юм. Уг технологийг ашигласнаар байгаль орчинд учруулах хор хөнөөлийг бууруулж өгдөг.

4.103 Байгаль орчны зарим технологи нь онцгой зориулалттай бүтээгдэхүүн болон бусад тохирох бүтээгдэхүүний ангилалд орно гэдгийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

4.104 Байгаль орчны хамрах хүрээнд багтдаггүй бараа, үйлчилгээ нь юуны өмнө техник технологи, хүний болон эдийн засгийн хэрэгцээг хангаж, хүний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцрэх зорилгоор үйлдвэрлэгдсэн байх бөгөөд байгаль орчинд өгөөжтэй байдаг. Байгалийн гамшгийн нөлөөг бууруулахтай холбоотой болон байгалийн нөөцийн олборлолт, ашиглалттай холбогдох бараа, үйлчилгээг энд хамруулахгүй.

4.105 Бодит байдал дээр байгаль орчны онцгой зориулалттай бүтээгдэхүүн болон бусад тохирох бүтээгдэхүүнийг хэмжих асуудал нь бараа, үйлчилгээний жагсаалтад тулгуурладаг. Онцгой зориулалттай бүтээгдэхүүний хувьд бараа, үйлчилгээний зориулалт нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр ашиглах бүтээгдэхүүний техникийн шинж чанар болон түүний техникийн зохицол

Page 152: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 119

дээр тулгуурлан тодорхойлогддог. Тухайн бүтээгдэхүүний техникийн шинж чанар нь бүтээгдэхүүнийг тодорхойлж чадахгүй бол уг бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн чиглэлийг нь харгалзан үзнэ. Бусад тохирох бүтээгдэхүүнийг барааны анхдагч зориулалтаар нь биш байгаль орчинд ээлтэй эсвэл цэвэр гэсэн техникийн шинж чанараар нь үнэлэн тодорхойлно.

4.106 БОБҮС-ын нийлүүлсэн ихэнх барааг 4.3.2 дахь хэсэгт харуулсан БОХЗД-д бүртгэдэг. БОХЗД болон БОБҮС нь хоёул аль алиныхаа хувьд мэдээллийн чухал эх үүсвэр болох ба зарчим ёсоор уг хоёр систем хоорондоо нийцэрч өгнө. Ингэхдээ хоорондын зохицлыг анхааран авч үзэх хэрэгтэй, жишээлбэл, БОХЗД-д байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны үндсэн хөрөнгийн хуримтлалыг нийтэд нь хамруулдаг ч БОБҮС дахь байгаль орчны зорилгоор үйлдвэрлэсэн бүх бараа хөрөнгийн хуримтлал болдоггүй. Тиймээс, БОБҮС-ын байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн үндсэн хөрөнгийн үйлдвэрлэл нь БОХЗД-д бүртгэсэн хөрөнгийн нийт хуримтлалаас ялгаатай. Бодит байдалд хоорондоо бүрэн нийцэх нь ховор байдаг.

4.107 БОБҮС-т үндсэн үйлдвэрлэгчийн анхдагч үйл ажиллагаа нь тусгай үйлчилгээ, онцгой зориулалттай бүтээгдэхүүн, бусад байгальд ээлтэй бүтээгдэхүүн болон байгаль орчны технологийг хамруулсан байгаль орчны бараа, үйлчилгээ байдаг. Энэ хүрээ нь БОХЗД-ны үндсэн үйлдвэрлэгчдийн хүрээнээс илүү өргөн хүрээтэй буюу БОХЗД дахь үндсэн үйлдвэрлэгчдийн анхдагч үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээгээр хязгаарлагддаг.

4.108 Засгийн газар нь үндсэн үйлдвэрлэгчдийн нэг төлөөлөгч бөгөөд тусдаа бүртгэгддэг. Үндсэн бус болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өрхийг БОБҮС-т мөн тусад нь авч үздэг.

4.109 БОБҮС-ын эдийн засгийн үйл ажиллагааг ЭЗБТБҮА болон эдийн засгийн секторын ангиллын (корпораци, Засгийн газар, өрх, өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага) дагуу ангилна.

БОБҮС-ын статистикийн мэдээлэл

4.110 БОБҮС-ын статистикийн мэдээллийн үндсэн бүтэц нь Хүснэгт 4.6-д харуулсан хэлбэртэй байна. Байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн төрлүүдийг Байгаль орчны үйл ажиллагааны ангиллын дагуу ангилах ба үйлдвэрлэлийн дүнг байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа болон байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаанд хуваарилна.

4.111 БОБҮС-ын нийт үйлдвэрлэл нь БОХЗД-ны хүрээн дэх үйлдвэрлэгчдийн нийт үйлдвэрлэлтэй тэнцүү биш байна. БОБҮС-ын үйлдвэрлэгчдийн дийлэнх нь олон төрлийн бараа, үйлчилгээ үйлдвэрлэхтэй уялдаж байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл нь нийт үйлдвэрлэлд харьцангуй бага хувийг эзэлнэ.

4.112 Бүх үзүүлэлтийг үндэсний тооцооны зарчимд үндэслэн тооцно. Завсрын хэрэглээ, нэмэгдэл өртөг, ажиллагсдын цалин, ажил эрхлэлт, үндсэн хөрөнгийн нийт хуримтлал болон экспорт зэрэг нийт үйлдвэрлэлтээс бусад үзүүлэлтүүдэд аж ахуйн нэгжийн байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлтэй холбоотой дүнг тусгана. Байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлтэй холбоотой эдгээр үзүүлэлтийг шууд тооцохгүй, харин эдгээр үзүүлэлтийг байгаль орчны бараа, үйлчилгээний нийт үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээгээр үржүүлж тооцно. Үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн

Page 153: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ120

функц нь байгаль орчны бараа, үйлчилгээ болон бусад бараа, үйлчилгээний хувьд ижил гэж төсөөлвөл, дээрх тооцооллыг мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжид тулгуурлан хийх боломжтой. Байгаль орчны бараа, үйлчилгээний хөрөнгө оруулалт болон нийт үйлдвэрлэлийн хоорондын харилцан холбоо өөрчлөгдөж болох тул үндсэн хөрөнгийн хуримтлалыг дээрх аргаар тооцож болно.

Хүснэгт 4.6Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор (мөнгөн дүнгээр)

ҮйлдвэрлэгчМэргэжлийн үйлдвэрлэгч

Засгийн газрын

үйлдвэрлэгч

Бусад мэргэжлийн үйлдвэрлэгч

Мэргэжлийн бус

үйлдвэрлэгч

Өөрийн хэрэглээний үйлдвэрлэгч

Байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлтБайгаль орчны тусгай үйлчилгээ

Байгаль хамгаалал 3000 6500 2400 1600Нөөцийн менежмент 3100 4500 300 1600

Худалдаалах зорилготой бүтээгдэхүүн

Байгаль хамгаалал 250Нөөцийн менежмент 400

Тохирсон бараа Байгаль хамгаалал 1000Нөөцийн менежмент 3000

Хаягдалгүй технологи Байгаль хамгаалал 100 200 1200 100Нөөцийн менежмент 100 300 1500

Нэгтгэсэн технологи Байгаль хамгаалал 800Нөөцийн менежмент 700

Үйлдвэрлэсэн нийт байгаль орчны бараа үйлчилгээ 6300 11500 11550 3300

Завсрын хэрэглээ 3800 6500 6700 1450Нийт нэмэгдэл өртөг 2500 5000 4850 1850Ажиллагчдын цалин хөлс 2100 4200 4300 1500Нийт үндсэн хөрөнгийн хуримтлал 1500 1820 1500 590

Байгаль орчны бараа, үйлчилгээний экспорт 200 2300

Ажиллагчид 120 210 220 80

4.3.4 БОХЗД болон БОБҮС-ын хоорондын харилцан уялдаа

4.113 БОХЗД болон БОБҮС хоёул өөр өөр талаас байгаль орчны үйл ажиллагааг хэмжихэд чиглэдэг. Иймд тэдгээрийн хооронд нэлээд зөрүү байдаг. Гол зөрүүг дараах байдлаар тодорхойлж, Хүснэгт 4.7-д нэгтгэн харуулав.

4.114 Дансны бүтэц. БОХЗД нь чиг үүргийн дансны бүтцийг бүрэн мөрдлөг болгоно. Энэ нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний нөөц, ашиглалтыг бусад тохирох бүтээгдэхүүн болон байгаль орчны холбогдох бусад ажил гүйлгээтэй (татвар, татаас гэх мэт) холбож өгдөг. БОБҮС-ын дансыг байгуулахад байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлтэй холбоотой статистикт голлон чиглэнэ.

4.115 Байгаль орчны үйл ажиллагааны хамрах хүрээ. БОХЗД нь зөвхөн байгаль орчныг хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг хамруулдаг бол БОБҮС нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа болон нөөцийн менежментийн үйл ажиллагааны аль алиныг нь хамруулдаг. БОХЗД-ны бүтцийг нөөцийн менежментийн зардлын дансанд ашиглана.

Page 154: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 121

4.116 Бараа, үйлчилгээний хамрах хүрээ. Эрэлтийн талаас нь авч үзэхэд БОХЗД-д байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг явуулахад ашигласан бүхий л бараа, үйлчилгээг хамруулдаг боловч энэ бүгд байгаль орчны бараа, үйлчилгээ биш юм. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хөрөнгийн хуримтлалд худалдан авсан тусгайлсан тоног төхөөрөмж, түүнчлэн барилга, хөнгөн тэрэг, компьютер зэрэг байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэгчдэд шаардлагатай хөрөнгийн зардлыг хамруулдаг. Нөгөө талаар үйлдвэрлэгчийн талаас нь авч үзэхэд БОБҮС нь байгаль орчны бараа, үйлчилгээг голлон хамруулах бөгөөд бараа, үйлчилгээний хамрах хүрээг техникийн бүтээгдэхүүнд суурилсан талаас нь авч үзэж тодорхойлдог.

4.117 Байгаль орчны үйлдвэрлэгчдийн хамрах хүрээ. БОХЗД-д үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээгээр хязгаарлагддаг тул БОХЗД дахь үндсэн үйлдвэрлэгчдэд үйл ажиллагааны анхдагч чиглэл нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний үйлдвэрлэл болдог аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг. БОБҮС-т үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг голлон харуулах бөгөөд энэ дансны үндсэн үйлдвэрлэгчдийн анхдагч үйл ажиллагаа нь байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл байна.

Хүснэгт 4.7БОХЗД болон БОБҮС-ын харьцуулсан хүснэгт

Ялгаатай хэсэг Байгаль хамгааллынзардлын данс

Байгаль орчны бараа, үйлчилгээний сектор

Дансны бүтэц Бүрэн үйл ажиллагааны данс Үйлдвэрлэлтийн хүснэгт

Байгаль орчны үйл ажиллагааны хамрах хүрээ

Байгаль орчны хамгааллын шинж чанартай үйл ажиллагаа

Байгаль орчны хамгаалал болон нөөцийн менежментэд ашигласан бараа, үйчилгээний үйлдвэрлэлт

Бараа, үйлчилгээний хамрах хүрээ

Байгаль орчин хамгааллын бараа, үйлчилгээ болон байгаль орчинг

хамгаалах зорилготой бусад бараа, үйлчилгээ

Байгаль орчин хамгааллын болон нөөцийн менежментийн бараа,

үйлчилгээ

Байгаль орчны үйлдвэрлэгчийн хамрах

хүрээ

Зөвхөн байгаль орчинг хамгаалах тусгай үйлчилгээтэй холбоотой

үйлдвэрлэгчҮйлдвэрлэгчид байгаль орчны бүх

бараа, үйлчилгээнд орсон

Тохирсон барааны үнэлгээ Цэвэр/нэмэлт өртөг Нийт өртөг, үндсэн үнээр

Олон улсын худалдаатай холбогдох хамрах хүрээ

Импорт, зардлын нэгтгэсэн үзүүлэлтийг оруулсан

Экспорт, зардлын нэгтгэсэн үзүүллтийг оруулсан

Татвар болон татаасны харьцаа

Зардлын үнэлгээ, худалдан авагчийн үнээр

Үйлдвэрлэлтийн үнэлгээ, худалдан авагчийн үнээр

4.118 Бусад тохирох бүтээгдэхүүний үнэлгээ. БОБҮС-ын үйлдвэрлэлийн үнэлгээнд бусад тохирох бүтээгдэхүүний нийт үнийг хамруулдаг. БОХЗД-ны хувьд байгаль орчныг хамгаалах зорилгоор гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардлыг авч үзэх ба бусад тохирох бүтээгдэхүүний худалдан авалттай холбоотой нэмэлт зардлыг мөн хамруулна. Тиймээс, илүү хямд цэвэр бүтээгдэхүүний зардлыг БОХЗД-д хамруулахгүй.

4.119 Гадаад худалдааны бараа, үйлчилгээний хамрах хүрээ. БОХЗД болон БОБҮС-ын аль аль нь үндэсний тооцоотой нийцрүүлэн бараа, үйлчилгээний экспорт, импортыг бүртгэдэг. Гэхдээ БОХЗД-д эдийн засгийн харъяат нэгжийн зардалд гадаад орноос импортлосон импортыг хамруулдаг бол БОБҮС-т эдийн засгийн харъяат

Page 155: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ122

үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлд гадаад оронд экспортолсон экспортыг хамруулдаг. Энэхүү хоёр дансны зардлын болон үйлдвэрлэлийн үзүүлэлтийг харьцуулахдаа дээрх зөрүүг харгалзан үзэх хэрэгтэй.

4.120 Татвар, татаасыг авч үзэх нь. БОБҮС-ын нийт үйлдвэрлэлтийг үндсэн үнээр тооцохдоо ба татварыг хасч, татаасыг нэмж өгнө. Харин БОХЗД-ны зардлыг худалдан авагчийн үнээр тооцох ба татварыг нэмж, татаасыг хасч өгнө. Байгаль орчныг хамгаалах үндэсний нийт зардлыг тооцохдоо байгаль орчны бараа, үйлчилгээний зардлын дүнд оруулаагүй татаас зэрэг байгаль орчныг хамгаалахтай холбоотой гарсан нэмэгдэл зардал, түүнчлэн гадаад орноос болон гадаад оронд шилжүүлсэн шилжүүлгүүдийг оруулж өгнө.

4.3.5 Нөөцийн менежментийн зардлын данс

4.121 Бодит байдал дээр нөөцийн менежментийн дансыг байгуулсан туршлага тийм их байхгүй хэдий ч нөөцийн менежментийн зардлыг тооцох зорилгоор БОХЗД-ны үндсэн бүтцийг ашиглан уг дансыг байгуулах боломжтой юм. Нөөцийн менежментийн зардлын данс нь нөөцийн менежментийн тусгай үйлчилгээний үйлдвэрлэл, нөөцийн менежментийн тусгай үйлчилгээний нөөц ба ашиглалт, нөөцийн менежментийн үндэсний нийт зардал болон нөөцийн менежментийн үндэсний нийт зардлын санхүүжилт зэргийг тодорхойлсон дансдаас бүрдэнэ.

4.122 Нөөцийн менежментийн зардлын дансыг байгалийн нөөцийн бүх төрлөөр байгуулахаас илүүтэйгүүр ойн болон усны нөөц зэрэг тодорхой нөөцийн төрлөөр байгуулах нь зүйтэй.

4.123 Нөөцийн менежментийн зардлын дансыг байгуулахдаа нөөцийн менежментийн бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийг хамруулсан БОХЗД-ыг ашиглана.

4.4 Байгаль орчинтой холбоотой бусад ажил гүйлгээ бүртгэх 4.4.1 Танилцуулга

4.124 Үндэсний тооцооны үндсэн хүрээнд бүртгэгдсэн байгаль орчинтой холбоотой олон ажил гүйлгээ байдаг. Эдгээр ажил гүйлгээний ихэнх нь өмнөх хэсэгт авч үзсэн БОХЗД болон БОБҮС-т хамрагддаг. Энэ хэсэгт үйлдвэрлэгч болон худалдан авагч талын аль алиных нь ажил гүйлгээ онцлон харуулна. Ажил гүйлгээ нь нийт үйлдвэрлэл, завсрын хэрэглээ, эцсийн хэрэглээ болон үндсэн хөрөнгийн хуримтлалтай холбоотой.

4.125 Энэ хэсэгт байгаль орчин, эдийн засгийн дүн шинжилгээ болон сонирхолд үндэсний тооцооны үндсэн хүрээнд багтдаг бусад ажил гүйлгээ голлон авч үзнэ. Үүнд холбогдох нэг онцлог урсгал бол байгаль орчны татвар, татаасын урсгал юм.

4.126 Эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан хамааралд Засгийн газрын гүйцэтгэх үүрэг хэд хэдэн зүйл дээр гарч ирдэг. Улс төрчид болон засгийн газрын ажиллагчдын хувьд янз бүрийн урамшуулал, торгууль шийтгэлийг байгаль орчинтой холбоотой эдийн засгийн болон хүний үйл ажиллагаанд нөлөөлөхөд ашиглах сонирхол байсаар байдаг. Харин өрх болон аж ахуйн нэгжийн хувьд байгалийн нөөц болон экостистемийн үйлчилгээг ашиглахад гарах зардал, үр ашгийг мэдэх сонирхол байдаг.

4.127 Засгийн газарт төлөх төлбөр, татвар, зөвшөөрөл, түрээс болон засгийн газраас олгож байгаа татаас, бусад шилжүүлэг зэрэг байгаль орчны бодлогын чиглэлд нөлөөлөх

Page 156: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 123

эдийн засгийн олон механизм байдаг. Эдгээр шилжүүлэг нь үндэсний тооцооны хамрах хүрээнд багтах бөгөөд байгаль орчинтой холбоотой шилжүүлэгтэй хамт бүртгэгдэнэ. Эдгээр шилжүүлэгтэй холбоотой мэдээллийг зохион байгуулах, улс орны мэдээлэлтэй харьцуулахын тулд уг хэсэгт холбогдох ойлголт, тодорхойлолт, хил хязгаарын асуудлыг авч үзнэ.

4.128 Байгаль орчны татвар, татаасыг Засгийн газарт төлж байгаа болон Засгийн газраас олгож байгаа төлбөрийн хүрээнд авч үзнэ. Ингэхдээ үндэсний тооцоо болон Засгийн газрын санхүүгийн статистикийн гарын авлагыг мөрдлөг болгох бөгөөд төлбөрийн зориулалтаас илүүтэйгүүр тухайн төлбөр нь үйлдвэрлэл, хэрэглээтэй хэрхэн холбогдож байгаад ерөнхийдөө чиглэнэ. Тухайлбал, орлогын татварыг бараа, үйлчилгээний татвараас салангид авч үздэг.

4.129 БОЭЗДС нь эдийн засгийн нэгжүүд хооронд гарсан бодит ажил гүйлгээ болох татвар, татаасыг бүртгэдэг. Зарим тохиолдолд, тухайлбал, татварын чөлөөлөлт, татварын хөнгөлөлт зэрэг далд татаас гэж нэрлэгдэх татаасын дүнг бүртгэх сонирхол байдаг. Гэсэн хэдий ч, үндэсний тооцооны стандарт зарчмыг мөрдлөг болгоогүй аливаа шилжүүлэг, тооцооллыг БОЭЗДС-д хамруулахгүй.

4.130 Засгийн газарт болон засгийн газраас төлж байгаа төлбөр дээр нэмэгдээд үүнтэй төстэй шилжүүлэгүүд үндэсний тооцоонд бүртгэгдсэн байдаг ба эдгээр нь байгаль орчны асуудлаарх шинжилгээ, судалгааны ажлын сонирхлын хүрээнд багтдаг. Үүний жишээнд өрх болон аж ахуйн нэгжээс байгаль орчны ашгийн бус байгуулагад өгдөг хандив тусламж багтана. Хүснэгт 4.8-д Засгийн газарт болон Засгийн газраас төлж байгаа төлбөр, бусад секторууд хоорондын үүнтэй төстэй ажил гүйлгээг харуулсан болно.

4.131 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд авч үзэх ажил гүйлгээний эцсийн төрөл бол байгалийн хөрөнгийн олборлолт, ашиглалттай холбоотой ажил гүйлгээ болон байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдсан үндсэн хөрөнгөтэй холбоотой ажил гүйлгээ болно. Байгалийн хөрөнгийн ашиглалттай холбоотой шилжүүлэгт түрээсийн болон зөвшөөрөл, лиценз авах төлбөр, үүнтэй төстэй бусад төлбөрийг хамруулна. Энэ хэсэгт байгалийн хөрөнгийг ашиглах зөвшөөрлийн бүртгэлийг тусгайлан авч үзнэ.

4.132 Байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдсан үндсэн хөрөнгийн ажил гүйлгээг тооцохдоо үндсэн хөрөнгийн нийт зардал, ялангуяа үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны төгсгөл дэх үндсэн хөрөнгийг захиран зарцуулах зардал болон хүрээлэн байгаа байгаль орчныг нөхөн сэргээх зардал зэргийг тооцох шаардлагатай.

4.133 Энэ хэсэгт авч үзэж байгаа ажил гүйлгээ нь өргөн хүрээг хамрах бөгөөд 6.2- дахь хэсэгт тодорхойлсон эдийн засгийн дараалсан дансдын бүтцийн дагуу байна. Данснуудын дараалал нь янз бүрийн ажил гүйлгээний хоорондын харилцан холбоог харуулах бөгөөд эдгээр ажил гүйлгээ нь ДНБ, ҮНО болон Цэвэр хадгаламж зэрэг эдийн засгийн нэгдсэн бөгөөд баланслуулах үзүүлэлтүүдтэй холбоотой болно.

4.134 Энэ хэсэгт Засгийн газарт төлж байгаа төлбөр; Засгийн газраас төлж байгаа төлбөр; байгаль орчны татвар; байгалийн хөрөнгийн олборлолт болон ашиглалтын төлбөр; байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдсан үндсэн хөрөнгийн ажил гүйлгээ гэсэн сэдвүүдийг авч үзнэ.

Page 157: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ124

Хүснэгт 4.8Засгийн газарт болон засгийн газраас төлж байгаа төлбөр, үүнтэй төстэй шилжүүлгүүд

Төлбөр хүлээн авагч

Засгийн газар Корпораци Өрх ӨҮАББа Гадаад эдийн засаг

Төлбөр шилжүүлэгч

Засгийн газар

Засгийн газар хоорондын шилжүүлэг

Татаас болон хөрөнгө

оруулалтын тусламж

Урсгал болон хөрөнгийн шилжүүлэг

Татаас; Урсгал болон

хөрөнгийн шилжүүлэг

Урсгал болон хөрөнгийн шилжүүлэг

КорпорациТатвар,

торгууль, шимтгэл,

төлбөр, түрээсТүрээс Түрээс Хандив

Гадаад эдийн засаг дах

ӨҮАББ-д өгсөн хандив

ӨрхТатвар,

шимтгэл, төлбөр, түрээс

Хандив Хандив

ӨҮАББ а ТатварУрсгал болон

хөрөнгийн шилжүүлэг

Урсгал болон хөрөнгийн шилжүүлэг

Урсгал болон хөрөнгийн шилжүүлэг

Гадаад эдийн засаг

Татвар, урсгал шилжүүлэг Хандив

а Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага

4.4.2 Засгийн газраас төлөх байгаль орчны төлбөр

4.135 Засгийн газраас төлөх байгаль орчны төлбөрийг үндэсний тооцооны болон засгийн газрын санхүүгийн статистикийн хэд хэдэн дансдад бүртгэдэг. Уг төлбөр нь үйлдвэрлэл болон хэрэглээтэй хэрхэн холбогдох, түүнчлэн урсгал болон хөрөнгийн шилжүүлэг эсэхээс ихээхэн шалтгаална.

4.136 Энэ хэсэгт авч үзэх бүх төлбөр нь шилжүүлэг юм. Шилжүүлэг гэдэг нь эдийн засгийн нэг нэгжээс (энэ тохиолдолд засгийн газар байна) эдийн засгийн нөгөө нэгжийг бараа, үйлчилгээ, хөрөнгөөр хангах явдал бөгөөд хүлээн авагч нь ямар нэгэн буцаан төлөх нөхцөлгүйгээр, шууд хүлээн авч байгаа шилжүүлэг юм32. Тиймээс энэ хэсэгт бараа, үйлчилгээ худалдан авахад зориулан засгийн газраас төлдөг төлбөрийг авч үзэхгүй.

4.137 Засгийн газрын шилжүүлэг нь ерөнхийдөө "татаас"-ыг илэрхийлнэ. Гэсэн хэдий ч эдийн засгийн тооцоонд зөвхөн тодорхой хэдэн шилжүүлгийг татаас гэж үздэг. Дараах хэсгүүдэд засгийн газрын шилжүүлэгтэй холбоотой тодорхойлолтуудыг авч үзнэ.Байгаль орчны татаас болон үүнтэй төстэй шилжүүлэг

4.138 Байгаль орчны татаас, түүнтэй төстэй шилжүүлэг гэдэг нь байгаль орчныг хамгаалах, эсвэл байгалийн нөөцийн ашиглалт, олборлолтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд чиглэгдсэн шилжүүлгүүд юм. Үүнд ҮТС-д татаас, өрхөд шилжүүлэх нийгмийн тэтгэмж, хөрөнгө оруулалтын үр ашиг, урсгал болон хөрөнгийн бусад шилжүүлэг гэж тодорхойлогдсон шилжүүлгүүдийг хамруулна33.

• Татаас гэдэг нь засгийн газраас (эдийн засгийн харъяат бус засгийн газрын 32 ҮТС 2008-ын 8.10. параграфыг үзнэ үү.33 Эдгээр шилжүүлгийн нарийвчилсан тодорхойлолтыг ҮТС 2008-ын 7.98-7.106, 8.87-8.140,

10.200-10.212-т тусгасан болно.

Page 158: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 125

нэгжийг оруулаад) аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны түвшин, үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, импортлосон бараа, үйлчилгээний тоо хэмжээ, үнийн дүнд үндэслэн буцаан төлөх нөхцөлгүйгээр хийдэг урсгал төлбөр юм.

• Өрхөд шилжүүлэх нийгмийн тэтгэмж гэдэг нь тодорхой үйл явц, нөхцөл байдлаас (тухайлбал, өвчтэй байх, ажилгүй болох, тэтгэвэрт гарах, орон сууцтай болох, боловсрол эзэмших, гэр бүрийн нөхцөл байдал) үүдэн бий болсон өрхийн хэрэгцээнд зориулан өрхөд олгох урсгал шилжүүлэг юм.

• Хөрөнгө оруулалтын үр ашиг нь засгийн газраас эдийн засгийн харьяат бусад нэгжүүд, эсвэл эдийн засгийн харъяат бус нэгжүүдэд тэдгээрийн үндсэн хөрөнгө эзэмшихэд шаардлагатай зардлыг бүрэн болон хэсэгчлэн санхүүжүүлэхэд зориулж шилжүүлсэн хөрөнгийн шилжүүлэг юм.

• Бусад урсгал шилжүүлэг нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн хооронд, эсвэл эдийн Засгийн харъяат болон харъяат бус нэгжүүдийн хооронд хийгдэх урсгал шилжүүлэг; орлого болон хөрөнгийн урсгал татвараас бусад татвар, нийгмийн даатгал, нийгмийн тэтгэмж, бэлэн бус нийгмийн тэтгэмжээс бүрдэнэ. Энд бүх түвшний засгийн газар хоорондын болон хоёр орны Засгийн газар хоорондын шилжүүлэг, ашгийн бус байгууллагад шилжүүлсэн болон тэндээс шилжин ирсэн шилжүүлгүүдийг хамруулна.

• Хөрөнгийн бусад шилжүүлэг нь хөрөнгийн татвар болон хөрөнгө оруулалтын үр ашгаас бусад хөрөнгийн бүх шилжүүлгээс бүрдэнэ. Тухайлбал, нэгдсэн засгийн газраас доод түвшний засгийн газрын нэгжүүд рүү шилжүүлсэн шилжүүлэг; өрх болон аж ахуйн нэгжээс ашгийн бус байгууллагын үндсэн хөрөнгийн худалдан авалтыг санхүүжүүлэхэд зориулан шилжүүлсэн өмч, үнэт бэлэг, хандив тусламж зэрэг болно.

4.139 Засгийн газраас шилжүүлгийг хийх шийдвэрийг тухайн шилжүүлгийн зорилгоос хамааран гаргана. Дүн шинжилгээний талаас нь авч үзвэл байгаль орчны үр ашгийг авчрахад хэр их зардал хуваарилагдаж байгааг тодорхойлно. Тиймээс, засгийн газрын үндсэн зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагаанд зориулагдсан бол татаас, түүнтэй ижил шилжүүлгийг байгаль орчны шилжүүлэг гэж гэж үзнэ.

4.140 Зарчим ёсоор шилжүүлгийн үндсэн зорилго нь байгаль орчных эсэхийг шилжүүлэг бүрээр тодорхойлно.

4.141 Бодит байдалд Засгийн газрын шилжүүлгийн мэдээлэлд төсөв болон засгийн газрын зарлагын мэдээллийг хамруулдаг. Эдгээр мэдээлэл нь шилжүүлэг бүрийг харуулдаггүй, харин хэд хэдэн шилжүүлгийг багтаасан засгийн газрын хөтөлбөрийн төрлөөр мэдээллийг харуулдаг. Иймэрхүү хөтөлбөр нь олон зорилготой байдаг бөгөөд үндсэн зорилго нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаанд зориулсан шилжүүлгийн тоо хэмжээ болон үнийн дүнг тодорхойлоход нэмэлт мэдээлэл шаардлагатай болдог.

4.142 Энэ тохиолдолд засгийн газрын хөтөлбөр бүрийн хувьд нийт шилжүүлгийн үнийн дүнгийн хувь хэмжээг тооцох шаардлагатай болох бөгөөд хөтөлбөрт үндсэн зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагаанд зориулсан шилжүүлгийг тусгасан байна.

4.143 Үндсэн зорилгыг тухайн шилжүүлгийг хүлээн авсан нэгжийн байгалийн нөөцийн ашиглалт дээр үндэслэн тодорхойлохгүй. Засгийн газрын тухайн шилжүүлгийг

Page 159: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ126

хийсэн зорилго болон эдийн засгийн нэгжийн тухайн шилжүүлгийг хүлээн авсан зорилго хоёрыг ижил гэж үзэж болох бөгөөд энэ нь байгаль орчны үр ашгийн дүнд шилжүүлсэн нөөцийн зардал биш юм.

4.144 Дүн шинжилгээний зорилгоор дээрх олон төрлийн төлбөрийн нэгдсэн дүнг тооцож болно. Засгийн газраас төлсөн байгаль орчны татаас, түүнтэй төстэй шилжүүлгийн нэгдсэн дүн нь төлбөрийн үндсэн зорилго бүхий байгаль орчны зорилго байх бүх төрлийн шилжүүлгүүдийн нийлбэр болно.

Байгаль орчны татаас, түүнтэй төстэй шилжүүлгийн ангилал

4.145 Байгаль орчны татаас, түүнтэй төстэй шилжүүлгийг байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн зорилгод үндэслэж тодорхойлдог учир зарчмын дагуу эдгээр шилжүүлгийг Байгаль орчны үйл ажиллагааны ангилал, Бүлэг 1 (Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа) болон Бүлэг 2 (Байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа)-ыг ашиглан ангилж болно. Гэсэн хэдий ч эдгээр шилжүүлгийн олон талт зорилгоос шалтгаалан бодит байдалд тэдгээрийг нарийн ангилахад хүндрэлтэй байдаг.

4.146 Дансны болон шинжилгээ судалгааны зорилгоор ҮТС-ийг мөрдлөг болгон эдгээр шилжүүлгүүдийг урсгал болон хөрөнгийн шилжүүлэг гэж ангилж болно34. Түүнчлэн ЭЗБТҮАСА болон ҮТС-ийн эдийн засгийн секторын ангиллыг мөрдлөг болгон салбар болон сектороор ангилж болно.

Байгаль орчны болзошгүй хор хохиролд олгох татаас

4.147 Байгаль орчны татаас, түүнтэй ижил шилжүүлгийг байгалийн нөөцийн ашиглалтаас үүдсэн байгаль орчны үр нөлөөнөөс илүүтэйгүүр засгийн газрын зорилгод тулгуурлан тодорхойлдог. Засгийн газраас төлсөн төлбөрийн хэмжээ, бүтэц нь байгаль орчинд үр ашигтай, эсвэл хор хөнөөлтэй байх өөр нэгэн хандлага байдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Энэхүү хандлагыг тусгасан тооцооллыг Байгаль орчны болзошгүй хор хохиролд олгох татаас гэж үздэг бөгөөд байгаль орчинд хор хөнөөлтэй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд олгосон татаас, түүнтэй ижил шилжүүлгээс бүрддэг. Зарим тодорхойлолтод татварын хөнгөлөлтийн хувь зэрэг далд гэж нэрлэгддэг шууд бус татаасыг энэ тооцоололд хамруулдаг. Байгаль орчны болзошгүй хор хохиролд олгох татаасын тодорхойлолтыг БОЭЗДС-д тусгадаггүй.

4.4.3 Засгийн газарт төлсөн байгаль орчны төлбөрБайгаль орчны татвар

4.148 Засгийн газарт төлдөг төлбөрийн дийлэнх нь татвар байдаг. Татварыг олон янзаар нэрлэж болох ч төлбөрийн үндсэн суурь нь тодорхой байх хэрэгтэй.

4.149 Татвар нь эдийн засгийн нэгжүүдээс засгийн газарт албан журмаар буцаан төлөх нөхцөлгүйгээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хийгддэг төлбөр юм35. Татварыг дараах байдлаар ангилж болно:

а) Бүтээгдэхүүний татвар нь зарим бараа, үйлчилгээний нэгжид төлөх татвараас бүрдэнэ. Энд нэмэгдэл өртгийн татвар, импортын татвар, хураамж болон

34 ҮТС 2008 оны параграф 8.10.35 Янз бүрийн татварын тодорхойлолтын талаар нарийвчлан үзэх бол холбогдох заалтуудыг үзнэ

үү. 7.71-7.97, 8.52-8.64 ба ҮТС-ийн 2008 он 10.207.

Page 160: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 127

экспортын татвар хамрагдана.

б) Бүтээгдэхүүний бусад татвар нь бүтээгдэхүүний татвараас бусад бүх татвар бөгөөд аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үр дүнд ногдуулдаг татвар юм. Энэ татварын жишээнд газрын татвар, үндсэн хөрөнгийн болон ажиллагсдын татвар хамрагдана.

в) Орлогын татвар нь орлого, ашиг, хөрөнгийн үр ашгийн татвараас бүрдэнэ.

г) Бусад урсгал татвар нь бусад оногдуулсан урсгал болон холимог урсгал татвараас (тусгай лиценз эзэмшихээр өрхийн төлсөн төлбөр) бүрдэнэ.

д) Хөрөнгийн татвар нь эдийн засгийн нэгжийн эзэмшсэн хөрөнгийн дүнд ижил бус хувиар оногдуулсан татвар, эдийн засгийн нэгжүүд хооронд шилжүүлсэн өмч, үнэт бэлэг зэрэг хөрөнгөд ногдуулсан татвар болон бусад шилжүүлгээс бүрдэнэ.

4.150 Татварыг ҮТС-ийн хүрээнд байгаль орчны эсэхийг тодорхойлохдоо татварын суурь дээр нь үндэслэнэ. Байгаль орчны татвар гэж байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь нотлогдсон аливаа зүйлийн физик нэгж нь татварын суурь болох татвар. Энэхүү тодорхойлолтыг тухайн улсад ногдуулж байгаа татварын төрөл болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа аливаа үйл ажиллагааны татварын суурийг үнэлэхэд ашиглана.

4.151 Дээрх тодорхойлолт нь улс орнуудын хувьд ялгаатай байдаг тул Европын Холбооны ЭЗХАХБ-аас уг тодорхойлолтыг хангах байгаль орчны татварын олон улсын харьцуулалт, холбогдох татварын суурийн жагсаалтыг боловсруулсан байна36.

4.152 Байгаль орчны статусын тодорхойлолтод тусгагдсан татварын суурь нь шилжүүлгийн зорилго дээр нь үндэслэн тогтоосон байгаль орчны статусыг тодорхойлох ерөнхий арга болно. Гэсэн хэдий ч татвар төлөгч нь засгийн газар татварыг юунд ашиглахыг урьдчилан мэддэггүй. Татварын үндсэн зорилго нь байгаль орчны дарамтыг бууруулах эсвэл, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд оршдог. Ихэнхи тохиолдолд татвар нь эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн ерөнхий үйлчилгээнд зориулагддаг.

4.153 Татварын орлогын ашиглалт нь мэдэгдэж байгаа тохиолдолд уг татварыг "тусгай зориулалтын татвар" гэж үздэг. Байгаль орчныг хамгаалах тусгай зориулалтын татвар нь байгаль орчныг хамгаалах зардлын тооцоотой холбоотой бөгөөд энэ талаар 4.3- дахь хэсэгт авч үзсэн.

4.154 БОЭЗДС дэх байгаль орчны татварын тодорхойлолт нь эдийн засгийн судалгаа шинжилгээний ажлуудад тодорхойлсон байгаль орчны татвараас ялгаатай. Энэ нь татварын хувь хэмжээн дээр, өөрөөр хэлбэл хэдий хэмжээний татвар байгаль орчны сөрөг нөлөөг бууруулж чадах эсэх дээр суурилж байгаль орчны татварыг тодорхойлсон байдаг.

Байгаль орчны татварын суурь болон ангилал

4.155 Байгаль орчны татварыг үндсэн 4 бүлэгт хуваан авч үздэг. Үүнд: эрчим хүч, тээвэр, байгаль орчны бохирдол болон нөөцийн татвар багтана.

36 Байгаль орчны татвар: Статистикийн гарын авлагаас үзнэ үү (Европын комисс ба Евростат, 2001).

Page 161: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ128

а) Эрчим хүчний татвар. Энэ бүлэгт тээвэр болон хөдөлгөөнгүй зүйлсийн аль алинд нь ашиглагддаг эрчим хүчний бүтээгдэхүүнд оногдуулсан татвар хамрагдана. Тээврийн зорилгоор ашиглагддаг түлшний татварыг эрчим хүчний татварын дэд ангиллаар тусад нь харуулдаг. Хөдөлгөөнгүй зүйлсийн зорилгоор ашиглагддаг эрчим хүчний бүтээгдэхүүнд шатахуун тос, байгалийн хий, нүүрс болон цахилгаан орно. Нүүрстөрөгчийн хийн татварыг байгаль орчны бохирдлын татвар биш, эрчим хүчний татварын ангилалд оруулдаг. Нүүрстөрөгчийн татвар мэдэгдэж байвал түүнийг эрчим хүчний татварын бүлэгт тусад нь дэд ангилалд оруулна. Нүүрстөрөгчийн татварын тусгай хэлбэр нь ялгаруулалтын зөвшөөрлийн төлбөр юм. Эдгээр зөвшөөрлийн төлбөрийг бүртгэх талаар энэ хэсгийн төгсгөл хэсэгт авч үзнэ.

б) Тээврийн татвар. Энэ бүлэгт тээврийн хэрэгсэл эзэмших эрх болон ашиглалттай холбоотой татварууд хамрагдана. Тээврийн бусад хэрэгсэл (онгоц гэх мэт) болон түүнтэй холбоотой тээврийн үйлчилгээний (түрээсийн болон хуваарьт нислэг) татвар нь зам ашиглалттай холбоотой татварын төрөлд хамаарна. Тээврийн татвар нь машин, тоног төхөөрөмжийн импорт болон борлуулалттай холбоотой "нэг удаагийн" татвар, эсвэл замын жил бүрийн татвар шиг урсгал татвар байж болно. Бензин, дизель болон тээврийн бусад түлшний татвар нь эрчим хүчний татварын бүлэгт хамрагдана.

в) Байгаль орчны бохирдлын татвар. Энэ төрөлд агаар, усан дахь ялгаруулалтад ногдуулсан татвар болоод хатуу хог хаягдлын татвар хамрагдана. Нүүрстөрөгчийн татвар нь дээр дурдсан эрчим хүчний татварын төрөлд багтана. Хүхрийн албан татвар энэ төрөлд хамаарна.

г) Байгалийн нөөцийн татвар. Энэ төрөлд ус, түүхий эд материал болон байгалийн бусад нөөцийн (элс болон хайрга) олборлолтын татвар багтана. Байгаль орчны татварын ерөнхий хүрээнд нийцрүүлэн засгийн газарт төлөх газар ашиглалт болон байгалийн нөөц ашиглалтын төлбөрийг түрээсийн төлбөр гэж үзэх тул байгалийн нөөцийн татварын төрөлд хамруулдаггүй. Түрээсийн төлбөрийн талаар энэ бүлгийн 4.160-163-р догол мөрүүдэд дэлгэрэнгүй авч үзсэн.

4.156 Хүснэгт 4.9-д байгаль орчны татварыг татварын төрлөөр нь ангилж харуулав. Татварын төрөл нь ҮТС-д тусгагдсан татварын бүтцийн дагуу байна. Байгаль орчны татварын зарим төрлийг, тухайлбал эрчим хүчний татварыг салбараар ангилж болно. Эрчим хүчний татварын салбарын ангилал нь агаар дахь ялгаруулалтын дансны салбарын бүтцийн дагуу байх хэрэгтэй болно. Нэмэгдсэн өртгийн татварыг авч үзэх нь

4.157 Ерөнхийдөө, НӨТ-ыг байгаль орчны татварын тодорхойлолтод хамруулдаггүй, учир нь байгаль орчны татварын суурьт үндэслэн тогтоосон бусад татваруудаас ялгаатай нь НӨТ-ыг харьцангуй үнэд нөлөөлдөггүй гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл НӨТ-ыг тухайн бараа, үйлчилгээний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үл хамааран ногдуулдаг.

4.158 Дээрх татварыг авч үзэхэд нэг онцгой тохиолдол байдаг. Зарчмын дагуу НӨТ-ыг байгаль орчны татвар орсон дүн дээр тооцдог ба үүнтэй холбоотой үл хасагдах НӨТ-ын дүнг (нийт НӨТ-ын дүнг татвар төлөгчдийн хасагдах дүн ороогүй байгаль орчны татварын дүнгээр үржүүлсэнтэй тэнцүү) байгаль орчны татварын нэг хэсэг гэж үзэх бөгөөд татварын суурыг үндэслэн ангилдаг. Ийм нөхцөл бензин, шатахуунд ногдуулсан НӨТ- т тохиолддог ба татварын дүнд нүүрстөрөгчийн тосонд ногдуулсан

Page 162: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 129

төлбөр орсон байдаг. Бодит байдал дээр энэхүү НӨТ-ын дүнг салгахын тулд олон тооны нэмэлт мэдээлэл шаардагдана.

Хүснэгт 4.9Байгаль орчны татвар, татварын төрлөөр

Татварын төрөл

Бүтээгдэхүүний татвар

Үйлдвэрлэлийн бусад татвар

Орлогын татварБайгаль орчны татварын төрөл

Корпораци ӨрхБусад урсгал

татварХөрөнгийн

татвар Нийт

Эрчим хүчний татвар 10800 1500 300 12600Нүүрстөрөгчийн татвар 4600 4600Тээвэрлэлтэд ашигласан түлшний татвар 4700 4700

Бусад эрчим хүчний татвар 1500 1500 300 3300

Тээврийн татвар 2600 800 1400 100 4900Бохирдлын татвар 400 500 200 1100Нөөцийн татвар 200 400 300 900Байгаль орчны нийт татвар 14000 3200 1900 400 19500

Байгаль орчны бус татвар 79000 15400 23000 74000 5800 1600 198800

Нийт татвар 93000 18600 23000 74000 7700 2000 218300Байгаль орчны татварын эзлэх хувь 17.7 20.8 0 0 32.8 25 9.8

Засгийн газарт төлөх бусад төлбөрүүд

4.159 БОЭЗДС дэх байгаль орчны татварын хамрах хүрээнд ҮТС-ийн тодорхойлолтын дагуу зөвхөн дээрх төлбөрүүдийг татвар гэж үздэг. Түрээс, зарим бараа, үйлчилгээний борлуулалт, торгууль зэрэг засгийн газарт төлдөг төлбөрүүдийг бүртгэх сонирхол гарсаар байдаг. Уг төлбөрүүдийн байгаль орчны статусыг тодорхойлохдоо төлбөрийн суурийг нь голлон анхаарах ба дараах хэсгүүдэд эдгээр төлбөрүүдийн тухай авч үзнэ.

a) Рент

4.160 Засгийн газрын эзэмшилд ашигт малтмал, эрчим хүч зэрэг байгалийн тодорхой нөөц байдаг бөгөөд эдгээр нөөцийг олборлогчид нь Засгийн газарт төлбөр төлдөг. Уг төлбөрийг түрээс гэх ба ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн түрээсийн төлбөрийг тухайн нөөцийг эзэмшдэг орны хувьд рояалти буюу ашигт малтмал ашигласны төлбөр гэж үздэг. Түүнчлэн энэ төлбөр нь Засгийн газрын төсвийн орлогын чухал бүрэлдэхүүн болдог.

4.161 Түрээс нь эдийн засгийн өөр нэгжид нөөцөө ашиглуулсны төлөө авч байгаа эзэмшигчийн орлого болно. Түрээсийг газар, ашигт малтмал, эрчим хүчний нөөц зэрэг үйлдвэрлэгддэггүй хөрөнгийг ашиглахад төлдөг. Түрээс нь үндсэн хөрөнгийн түрээсээс өөр юм. Үндсэн хөрөнгийн түрээсийн жишээнд байшин барилга, тоног төхөөрөмжийн түрээс, жуулчдын машины түрээс зэрэг орно. Үндсэн хөрөнгийн түрээсийг үйлчилгээний төлбөр гэж үздэг.

4.162 Түрээсийн төлбөр нь тайлант хугацаан дахь байгалийн хөрөнгийн ашиглалттай холбоотой. Байгалийн нөөц олборлогчдод урт хугацаагаар эзэмших зөвшөөрлийг өгдөг

Page 163: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ130

боловч түрээсийн төлбөр нь ихэвчлэн жилийн суурьтай байдаг. Түрээсийн төлбөр нь олборлогчдын нийт үйлдвэрлэлтийн хэмжээнээс шалтгаалах ч олборлосон нөөцийн борлуулалтын хэмжээн (олборлосон хэмжээг нөөцийн үнээр үржүүлнэ) дээр үндэслэн тодорхойлно.

4.163 Засгийн газар нь татварын эрх бүхий байгууллага тул түрээсийн төлбөрийг цуглуулах олон янзын зохион байгуулалтыг хийж болно. Үүний нэг нь ашиг дээр нь тулгуурлан татвар ногдуулах зохион байгуулалт юм. Зарчим ёсоор байгалийн нөөцийн олборлолтоос олсон орлоготой холбоотой ашгийн татварыг түрээс гэж үзэх ёстой. Бодит байдалд тухайн олборлогч компанийн байгалийн нөөцийн олборлолтоос олсон орлоготой холбоотой ашгийн татварыг бусад орлогоос нь салгах явдал хүндрэлтэй байдаг. Бүлэг 5-д байгалийн нөөцийн түрээсийн тооцоо болон эдийн засгийн янз бүрийн нэгжүүд дэх хуримтлалтын хувийг хэрхэн тодорхойлох тухай авч үзнэ.

б) Бараа, үйлчилгээний борлуулалт4.164 Засгийн газар нь янз бүрийн хэлбэрээр өрх болон аж ахуйн нэгжүүдийг бараа, үйлчилгээгээр хангах үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү бараа, үйлчилгээ нь засгийн газрын байгууллагуудын үйлдвэрлэл болон хэрэглэгчдийн төлсөн төлбөр буюу шимтгэлээс бүрдэнэ. Үүний түгээмэл нэг хэлбэр бол Засгийн газарт хог хаягдлыг цуглуулах үйл ажиллагааг явуулсных нь төлөө төлөх төлбөр юм. Зарим тохиолдолд бараа, үйлчилгээг худалдан авсан төлбөр, татварын ялгааг гаргахад хүндрэлтэй байдаг бөгөөд худалдан авагч нь засгийн газарт төлбөр төлсний хариуд үйлчилгээ авч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Энэ тохиолдолд ҮТС-ийн ерөнхий зарчмыг баримтлах хэрэгтэй37.

в) Торгууль, шийтгэл4.165 Торгууль, шийтгэлийг эдийн засгийн нэгжүүдийн хуулийн дагуу албан журмаар төлдөг татвараас ялгах хэрэгтэй38 бөгөөд Засгийн газарт төлөх торгууль, шийтгэлийг урсгал шилжүүлэг гэж үздэг. Зарим торгууль, шийтгэл нь хууль бус үйл ажиллагаатай холбоотой, тухайлбал, ус бохирдуулахад ногдуулах торгууль болно. Торгууль, шийтгэлийг бүртгэх асуудал байгалийн хөрөнгийн ашиглалттай холбоотой гарч ирсэн (4.4.5- дахь хэсгийг үзэх).4.4.4 Засгийн газрын бус нэгжүүдийн байгаль орчны шилжүүлэг

4.166 Тодорхойлолт ёсоор бол татвар, татаас нь урсгал бөгөөд Засгийн газарт төлөх болон засгийн газраас төлөх урсгал юм. Энэ хэсэгт авч үзэх шилжүүлгийн бусад хэлбэр нь эдийн засгийн бусад нэгжүүдийн хооронд хийгддэг Хүснэгт 4.4.8-д харуулсан шилжүүлгүүд юм. Тухайлбал, өрх нь байгаль хамгаалах бүлэгт мөнгө хандивлаж болох бөгөөд үүнийг бусад урсгал шилжүүлгээр бүртгэдэг.

4.167 Дээрх урсгалын нийт дүнг байгаль орчны шилжүүлэг гэж үзэх бөгөөд засгийн газрын урсгалтай ижил зарчмыг мөрдлөг болгоно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бусад нэгжүүдэд төлж байгаа шилжүүлгийг төлбөр төлөгчийн төлбөрийн үндсэн зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагаанд зориулагдсан эсэх дээр нь тулгуурлан тодорхойлно.

4.168 Эдийн засгийн нэгжүүд хооронд хийгдэх шилжүүлгүүдийн тодорхой жишээнд

37 ҮТС 2008-ийн 7.80 ба 8.64. Зүйлүүдийг үзнэ үү.38 Ишлэл., Догол мөр. 8.135.

Page 164: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 131

тухайн орны Засгийн газар, эдийн засгийн харъяат бусад нэгжүүд болон олон улсын байгууллагуудын хооронд хийгдэх шилжүүлэг багтана. Зарим орны хувьд энэ урсгал маш чухал ач холбогдолтой байдаг. Хэрвээ тухайн улс дотор олон улсын байгууллагын эдийн засгийн нэгжүүдэд зарцуулж байгаа мөнгө нь байгаль орчныг хамгаалах болон нөөцийн менежментийн зорилгоор хийгдэж байгаа бол уг шилжүүлгийг байгаль орчны шилжүүлэг гэж үзнэ.

4.4.5 Байгалийн хөрөнгө ашиглах зөвшөөрөл

4.169 Эдийн засаг, байгаль орчны хоорондын харилцан холбоог удирдах нийтлэг бөгөөд чухал механизм нь байгалийн хөрөнгийг олборлох, ашиглахад олгох зөвшөөрөл, лиценз юм. Зарим зөвшөөрөл, лиценз нь байгалийн хөрөнгийн биет олборлолттой (загас агнах лиценз гэх мэт) холбоотой бол зарим нь байгаль орчин дахь ялгаруулалтын зөвшөөрөлтэй холбоотой.

4.170 Өмчлөх эрхийн нийтлэг зарчимтай холбоотой зөвшөөрөл, лиценз нь байгалийг хөрөнгийг ашиглах эрх болон байгалийн хөрөнгийг өөрөөр нь ашиглах хоёрыг ялгаж салгах явдал чухал юм. Байгалийн хөрөнгийг ашиглах эрхийг хэд хэдэн механизмаар зохицуулдаг. Тухайлбал, өмчийн эрх нь уламжлалт эрхийг хүлээн зөвшөөрөх замаар үүсч болно; эсвэл байгалийн зарим хөрөнгийн эзэмших эрхийг хуваарилах, борлуулах асуудлыг засгийн газар зохицуулж өгч болно; эсвэл засгийн газар нь байгалийн хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмших эрх олгож болно, эсвэл дуудлага худалдаанд оруулж болно; эсвэл тухайн байгалийн хөрөнгийг борлуулж болно.

4.171 Зарим тохиолдолд өмчийн эрх нь эзэмшигчийн хөрөнгийг илэрхийлдэг. Хөрөнгийн тодорхойлолтыг хангахын тулд өмчийн эрх нь нэг жилээр сунгагдах шаардлагатай. Үүнээс гадна, тухайн хэлцэл нь хөрөнгийг илэрхийлж байгаа эсэхийг тодорхойлоход хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үзэх болдог. Эдгээр хүчин зүйлсийг ҮТС 2008-ын Бүлэг 17-ын 5-дахь хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн болно.

4.172 Зөвшөөрөл, лиценз болон түүнтэй ижил хэлцлээр бий болсон өмчийн эрхэд төлсөн төлбөр нь шилжүүлэг болох бөгөөд байгаль орчин, эдийн засгийн дансыг байгуулахад чухал мэдээлэл нь болно. Зөвшөөрөл эзэмшигчид нь байгалийн нөөцийг өөрсдөө ашиглан ашиг олохоос гадна уг зөвшөөрлөө зах зээл дээр худалдаж, орлого олох явдал өсөн нэмэгдэж байна.

4.173 Энэ хэсэгт ҮТС-ийн дагуу тодорхойлогдсон хэлцэл болон төлбөрийн бүртгэлийн талаар тусгасан болно. Данс байгуулагчид нь баланслуулах шийдвэрийг зөвшөөрөл, лицензийн төрлөөс нь хамааруулан гаргах хэрэгтэй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Дараагийн хэсэгт байгалийн нөөцийг олборлох зөвшөөрлийн болон байгаль орчинд ялгаруулж буй ялгаралд төлөх төлбөрийн талаар авч үзнэ.

Байгалийн нөөцийг олборлох зөвшөөрөл

4.174 ҮТС-д олон төрлийн гүйлгээг тодорхойлоход харгалзан үзэх хэд хэдэн нийтлэг асуудлыг хөндсөн байдаг39. Дараах хэсгүүдэд байгалийн нөөц, түүнийг ашиглах нийтлэг зөвшөөрөл, лицензтэй холбогдон гарах асуудлыг авч үзнэ.

39 ҮТС-ийн 2008 он17.313-17.343 зүйлүүдийг үзнэ үү.

Page 165: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ132

А. Ашигт малтмал, эрчим хүчний нөөц

4.175 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн олборлолт нь ирээдүйн нөөцийн хэмжээг бууруулдаг байдлаараа байгалийн бусад нөөцөөс ялгаатай байдаг. Эзэмшигч нь (ихэнх тохиолдолд Засгийн газар байдаг) олборлолттой холбоотой үр ашигтай үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд түрээсийн төлбөр нь олборлосон нөөцийн хэмжээн дээр үндэслэн тооцогддог. Түрээсийн төлбөрийн талаар 4.160-163 дугаар догол мөрүүдэд тодорхойлсон бөгөөд эзэмших эрхийг бүртгэх холбогдох хөрөнгө, орлогын данс болон ашигт малтмал, эрчим хүчний нөөц ашиглалтын талаар Бүлэг 5-ын Хэсэг 5: Ашигт малтмал, эрчим хүчний хөрөнгийн дансанд авч үзсэн болно.

Б. Газар

4.176 Газар (үүнтэй холбогдох байгалийн нөөц)-ын хууль ёсны эзэмших эрх нь эдийн засгийн нэг нэгжээс нөгөө нэгж рүү шилжихэд бүрмөсөн борлуулагдсанд тооцогддог. Газрын нэмэгдсэн, хасагдсан өөрчлөлтийг хөрөнгийн дансанд бүртгэдэг. Газар нь түрээсийн харилцаанд хамгийн их хамрагддаг хөрөнгийн нэг төрөл юм. ХАА эрхлэгчид газрын эзэнд газрыг нь түрээсэлснийхээ төлөө байнга төлбөр төлдөг бөгөөд энэхүү урсгалыг анхдагч орлогын хуваарилалтын дансанд бүртгэнэ.

В. Ойн нөөц

4.177 Ойгоос мод бэлтгэх зөвшөөрлийг хатуу чанга хяналт, хязгаарын дор төлбөртэй олгодог. Хязгаар нь ойгоос мод бэлтгэснээр урт хугацаанд тогтвортой ургах нөхцлийг хангах шаардлагатай ба төлбөрийг нь анхдагч орлогын хуваарилалтын дансанд түрээсийн зардлаар бүртгэдэг. Ой мод бүхий газрын нэмэгдсэн, хасагдсан өөрчлөлтөд ойн нөөцийн дүнг тусгах бөгөөд үүнийг хөрөнгийн дансанд бүртгэнэ.

Г. Далайн нөөц

4.178 Загас агнуурын квотыг үндэсний болон олон улсын хэлэлцээрийн дагуу эдийн засгийн нэгжүүдэд удаан хугацаагаар олгодог. Иймээс загас агнах зөвшөөрөл нь эдийн засгийн нэгжүүдийн хооронд шилжих боломжтой бөгөөд энэ талын зах зээл их хөгжсөн байдаг. Түүнчлэн загас агнуурын квотыг байгалийн нөөцийг ашиглах зөвшөөрөл гэх бөгөөд уг зөвшөөрлийг эдийн засгийн нэгж хооронд шилжүүлж болно. Энэ тохиолдолд загас агнуурын квотыг хөрөнгөөр тооцно.

4.179 Зөвшөөрлийг нэг жилээс доош хугацаатайгаар эдийн засгийн харъяат бус нэгжид хязгаартай олгож болно. Ийм тохиолдол номхон далайн өмнөд арлуудын зарим улсад их нийтлэг байдаг. Уг тохиолдолд ийм төрлийн лицензээс орж ирэх орлогыг анхдагч орлогын хуваарилалтын дансанд түрээсийн зардлаар бүртгэнэ.

4.180 Харин өрхүүдийн амралт, зугаалгын зориулалттай загасчлах зөвшөөрлийг татвар гэж үздэг.

Д. Усны нөөц

4.181 Эдийн засгийн үнэ цэнэ бүхий усны эх хэсгийг бүхэлд нь түүнийг тойрон хүрээлсэн газрын нэг хэсгээр эсвэл тусдаа хөрөнгө болгон худалдаж болно. Тухайлбал, усны газрыг амралт зугаалгын чиглэлээр урт хугацаагаар ашиглуулах зөвшөөрөл олгож болох бөгөөд энэ тохиолдолд төлөх төлбөрийг газрын зөвшөөрөлтэй адил зарчмаар

Page 166: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 133

бүртгэнэ. Харин усыг байгалиас авч ашиглахад (ус түгээхээс ялгаатай) төлөх төлбөрийг түрээс гэж үзнэ.Байгаль орчинд ялгаруулалт ялгаруулах зөвшөөрөл

4.182 Байгаль орчинд ялгаруулах ялгаруулалтын бүртгэлийг тусад нь авч үзнэ. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнд гарах ялгаруулалтыг хөрс, ус, агаар болон байгаль орчны бусад хөрөнгөнд ялгаруулах зөвшөөрөл юм.

4.183 Тухайн зөвшөөрлийн хэлцлээс шалтгаалан хэд хэдэн аргаар бүртгэх бөгөөд дараах нийтлэг хэдэн арга байдаг.

а) Засгийн газар нь хууль бусаар ялгаруулалт ялгаруулахад төлбөр нэхдэг. Хэрвээ дээрх төлбөр нь ирээдүйд ялгаруулалтыг бууруулах, хор хөнөөлийг арилгахад зориулагдсан бол уг төлбөрийг торгууль гэж бүртгэнэ.

б) Хэрвээ төлбөр нь ялгаруулалтыг сайжруулах арга хэмжээтэй холбоотой бол үүнийг үйлчилгээний төлбөр гэж үзэх бөгөөд төлбөрийн хэмжээ нь сайжруулах арга хэмжээний нийт дүнд ороогүй бол татвараар бүртгэнэ.

в) Ялгаруулалтын нийт хэмжээг хязгаарлах зорилгоор ялгаруулалтын зөвшөөрлийг хязгаарлагдмал тоогоор олгох тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг бүртгэх арга нь тухайн ялгаруулалт ялгарах байгалийн хөрөнгийг эзэмших эрхээс шалтгаална.

г) Эдийн засгийн хөрөнгийн бүртгэлд ҮТС-ийн зарчмыг мөрдлөг болгож (голдуу газар болон хөрс), ялгаруулах зөвшөөрөл нь шаардлагатай нөхцлийг хангасан бол зөвшөөрлийн төлбөрийг байгалийн нөөцийг ашиглах лицензийн төлбөртэй адил аргаар бүртгэнэ.

д) Эдийн засгийн хөрөнгийн бүртгэлд ҮТС-ийн зарчмыг мөрдөөгүй бол зөвшөөрлийн төлбөрийг татвараар бүртгэнэ. Энэ нь агаар мандал, гүний усны нөөц болон далайн хувьд нийтлэг бөгөөд үүний бүртгэл нь ерөнхийдөө нүүрстөрөгчийн ялгаруулалтын зөвшөөрлийн бүртгэлд хамаарна.

4.184 Дээр дурдсан зөвшөөрөл нь арилжааны бус байна. Тиймээс зөвшөөрлийн төлбөр болон үүнд холбогдох эдийн засгийн нэгжийн бүртгэлийн хугацааг нягтлан бодох бүртгэлийн зарчмыг ашиглан харьцангуй хялбархан тодорхойлно.

4.185 Арилжааны зөвшөөрлийг олгох явдал өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой зах зээл бий болж байна. Нүүрстөрөгчийн ялгаруулалтын зөвшөөрөл нь ихэнх орны хувьд хамгийн чухал асуудал болж байна. Зөвшөөрлийг цааш арилжаалах явдал нь бүртгэлийн цаг хугацааны болоод зөвшөөрлийн үнийн дүн, үүнд холбогдох эдийн засгийн нэгжид гарсан өөрчлөлт зэрэгтэй холбоотой бүртгэлийн асуудлуудыг үүсгэдэг. ҮТС-д тусгагдсан бүртгэлийн зарчмыг БОЭЗДС-д мөрдлөг болгоно.

4.186 Эцэст нь нягтлан бодох бүртгэлийн үндсэн асуудлууд нь дараах байдлаар байна:

а) Засгийн газраас дээд хязгаарыг нь тогтоож, худалдах нөхцөлтэйгээр гаргасан ялгаруулалтын зөвшөөрлийн төлбөрийг ялгаруулалт бий болсон үед аккруэл суурьтай бүтээгдэхүүний татвартай адилаар бүртгэнэ.

б) Зөвшөөрлийн төлбөрийг Засгийн газар хүлээн авах хугацаа болон тухайн ялгаруулалт бий болсон үеийн хугацааны хооронд гарах зөрүү нь засгийн газрын хувьд санхүүгийн пассив (өглөг)-ийг, харин зөвшөөрөл эзэмшигчийн хувьд

Page 167: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ134

санхүүгийн актив (авлага)-ийг нэмэгдүүлдэг. Зөвшөөрлийн урьдчилан төлсөн татварын дүн болон зөвшөөрлийн зах зээлийн үнэ хоёрын зөрүү нь зөвшөөрөл эзэмшигчийн хувьд зах зээлийн гэрээг (үйлдвэрлэгддэггүй санхүүгийн бус хөрөнгө) илэрхийлдэг. Үйлдвэрлэгддэггүй санхүүгийн бус хөрөнгийн үүсэл болон үл үзэгдэх байдлыг хөрөнгийн бусад өөрчлөлтөөр бүртгэдэг.

в) Тухайн улсад татвар нь дараах маягаар хуримтлагдана. Тухайн хугацааны ялгаруулалттай холбоотой зөвшөөрлийн татвар нь ялгаруулалтын засгийн газрын зөвшөөрөлтэй холбогдох бусад дансны өглөгийг нийт хүчинтэй зөвшөөрлийн тоо хэмжээнд хуваасантай тэнцүү байна40,41.

4.187 Арилжаалах боломжтой ялгаруулалтын зөвшөөрлийн татвар нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалттай холбоотой зөвшөөрөл бол үүнийг байгаль орчны татвараар бүртгэж, эрчим хүчний татварын ангилалд оруулна. Боломжтой бол уг татварыг эрчим хүчний татварын ангилалд тусад нь салгаж харуулах хэрэгтэй. Арилжаалах боломжтой зөвшөөрөл нь ялгаруулалтын бусад төрөлтэй холбоотой бол уг татварыг бохирдлын татвараар бүртгэнэ.

4.188 Хүснэгт 4.10-т ялгаруулалтын зөвшөөрлийн тоо хэмжээг нүүрстөрөгчийн давхар ислийн сая тонн-оор харуулав. Энэ хүснэгтийг хөрөнгийн дансны бүтцээр байгуулсан бөгөөд зөвшөөрлийн эхний болон эцсийн үлдэгдэл, шинээр олгосон, худалдан авсан, худалдагдсан зэргээр өөрчлөлтийг харуулсан байна. Нэг зөвшөөрөл нь нэг тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг илэрхийлнэ.

Хүснэгт 4.10Арилжаалах боломжтой ялгаруулалтын зөвшөөрөлийн данс (сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл)

Эдийн засгийн сектор

Корпораци Засгийн газар Өрх ӨҮАББ а Нийт

Зөвшөөрлөлтэй нөөцийн эхний үлдэгдэл 1133 225 5 1163

Төсөвт шимтгэл болон төлбөрийн зөвшөөрөл 2355 987 3342

Худалдан авсан зөвшөөрөл 1851 616 2467

Худалдсан зөвшөөрөл 925 1169 2094

Алдагдал (зөвшөөрлийг цуцалсан) 9 2 11

Шилжүүлэх зөвшөөрөл, ялгаруулалтын цэвэр дүнгээрх 3612 144 3756

Зөвшөөрлөлтэй нөөцийн эцсийн үлдэгдэл 793 515 3 1311

а Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага

40 Зөвшөөрөл нь нэг тонн нүүрсхүчлийн хий буюу нүүрсхүчлийн давхар ислийг ялгаруулахыг илэрхийлнэ.

41 Холбогдох бусад дансанд нь онолын хувьд t хугацаанаас өмнө гарсан зөвшөөрөлтэй холбогдуулан цаг хугацааны дараа өгсөн аливаа зөвшөөрлийг оруулахгүй. Нэмж хэлэхэд t цаг хугацаанд идэвхтэй байгаа зөвшөөрлийн нийт тоо (мөн эргэлтэд үлдсэн) эдгээр зөвшөөрлийг оруулахгүй. Гэсэн хэдий ч практикт хоёр үйл явдлын хооронд мэдэгдэхүйц хоцролт байхгүй, хоцролтын хугацаа үргэлжлэх тохиолдолд зөвшөөрлийг хүлээлгэн өгөх хугацаа нь хоцролт гарсан хугацаатай ижил байна гэж үзэж болно.

Page 168: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 135

4.189 Шинжилгээ судалгааны зорилго болон мэдээллийн боломжоос шалтгаалан хүснэгтийн баганад уг зөвшөөрлийг салбар (ЭЗБТҮАСА) болон сектороор харуулна. Зөвшөөрлийн дийлэнхийг засгийн газар, корпораци эзэмших ч ашгийн бус байгууллага тодорхой хэсгийг худалдан авдаг байна.

4.4.6 Байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдах үндсэн хөрөнгийн ажил гүйлгээ

4.190 Үндсэн хөрөнгө нь тайлант хугацааны турш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг, үйлдвэрлэгддэг хөрөнгө юм. Үндсэн хөрөнгөд барилга байгууламж, машин, тоног төхөөрөмж, газар сайжруулалт, программ хангамж, судалгаа шинжилгээний ажлын зардал зэрэг оюуны өмчийн бүтээгдэхүүнийг хамруулдаг. Эдийн засгийн үйл ажиллагаа бүрт өөр өөр үндсэн хөрөнгө ашиглагддаг. Байгалийн нөөцийг олборлоход ашиглагддаг үндсэн хөрөнгө болон байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн үйл ажиллагаанд зориулагдсан үндсэн хөрөнгө гэж байдаг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс эрчим хүч гарган авах зориулалттай тоног төхөөрөмж юм.

4.191 БОЭЗДС-д байгаль орчинтой холбоотой үндсэн хөрөнгийн хувьд хил хязгаар тогтоодоггүй, харин үүний оронд эдийн засгийн үйл ажиллагаан дээр нь тулгуурлан тооцдог. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой үндсэн хөрөнгөд байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээнд шаардлагатай барилга байгууламж, машин, компьютер зэрэг ямарч үндсэн хөрөнгийг хамруулдаг. Аль ч тохиолдолд үндсэн хөрөнгийг бүртгэхдээ ҮТС-ийг мөрдлөг болгоно. Дансанд хамрагдах үндсэн хөрөнгийг 4.3-дахь хэсэгт авч үзсэн.

4.192 Гэвч зарим нэг үндсэн хөрөнгө нь байгаль орчны хөрөнгө байдаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн зорилгоор өсгөж байгаа мал амьтад (сүүний үнээ, ноосны хонь гэх мэт) болон мод ургамал (усан үзмийн цэцэрлэг гэх мэт) нь байгалийн хөрөнгө болох үндсэн хөрөнгийн төрөл юм. Эдгээр хөрөнгийн бүртгэлийг Бүлэг 5-д авч тайлбарласан.

4.193 Байгаль орчны хөрөнгийн бүртгэлд тусгайлан авч үзэх нэг асуудал бол байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг үндсэн хөрөнгийг ашиглалтаас гаргахтай холбоотой зардал юм. Энэ сэдэв нь нэлээд чухал сэдэв тул уг хэсгийн төгсгөл хэсэгт үүний тухай дэлгэрэнгүй авч үзнэ. Үндсэн хөрөнгийн устгалтай холбоотой байгаль орчны үр дагавар

4.194 Үндсэн хөрөнгийг бүрэн гүйцэт бүртгэхийн тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсох, түүнчлэн үндсэн хөрөнгийн ашиглалт дуусахад байгаль орчны асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлыг авч үзэх шаардлагатай. Үүний жишээнд тухайлбал:

• Цөмийн цахилгаан станцыг татан буулгах болон цөмийн эцсийн хаягдлыг булах;

• Далайн гүнээс газрын тос гаргах төхөөрөмж болон уул уурхайн бусад тоног төхөөрөмжийг задлах, устгах;

• Хогийн цэгийг битүүмжлэх, байгалийн хий болон алдагдлыг цуглуулах системийг хаах, хяналтын төхөөрөмжийг суурилуулах;

• Уурхайг хаах, шүлтгүйжүүлэлтийг бууруулах уул уурхайн шаарыг засварлах.

Page 169: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ136

4.195 Дээрх нөхцөл байдалтай холбоотой зардлыг татан буулгах буюу ашиглалтаас гаргах зардал гэж үздэг. Хаалтын болон сэргээн засварлах гэсэн хоёр төрлийн татан буулгах зардал байдаг. Хаалтын үнэлгээг үндсэн хөрөнгийн ашиглалтыг дуусахаас өмнө үйлдвэрлэлийн туршид тооцох ёстой. Сэргээн засварлах зардал нь үйлдвэрлэл аль хэдийн зогссон үед үндсэн хөрөнгийг засварлах үйл ажиллагаа явуулахад гарна. Тухайлбал, өнгөрсөн үйл ажиллагаанаас үүдэн бохирдсон талбаруудыг нөхөн сэргээх, үүнд түлш хадгалах талбар, хуучин хог хаягдлын цэг, орхигдсон уул уурхайн газрууд хамрагдана.

4.196 Хаалтын үнэлгээ болон сэргээн засварлах зардлын гол ялгаа нь тухайн зардал гарах цаг хугацаатай холбоотой бөгөөд үүнтэй холбогдуулан худалдан авсан бараа, үйлчилгээ нь төстэй байдаг. Хаалтын үнэлгээг тухайн үндсэн хөрөнгийг эзэмшигч аж ахуйн нэгж хийдэг бөгөөд уг үнэлгээ нь хөрөнгийн үнэ болон ашиглалтын туршид үзүүлсэн үйлчилгээ хоёрын хоорондын холбоос болдог. Зарчим ёсоор хаалтын үнэлгээг үндсэн хөрөнгийг эзэмшигч тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааны эцэст хийнэ.

4.197 Нөгөө талаар, сэргээн засварлах зардлыг тухайн үйл ажиллагаа зогссоны дараа тухайн үйл ажиллагааг эрхлэгч биш харин голдуу өөр нэгжүүд хариуцдаг42.

А. Үндсэн хөрөнгийн хэрэглээ 4.198 ҮТС-д ашиглалтаас хасах зардал нь үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой учир үндсэн хөрөнгийн хэрэглээ, үүний хөрөнгийн үнэлгээтэй холбогдох ойлголт эндээс бий болсон. Ерөнхийдөө, эдийн засгийн таамаглалаар бол үндсэн хөрөнгө худалдан авах зардал нь хөрөнгийн ашиглалтын аль ч үед түүнийг ашигласнаар бий болох орлогын хүлээгдэж байгаа өнөөгийн үнэ цэнэтэй тэнцүү байдаг гэж үздэг.

4.199 Үндсэн хөрөнгийг үйлдвэрлэлд ашигласнаар үндсэн хөрөнгийн хэрэглээ буюу элэгдлийн хасагдуулгыг бий болгодог. Уг хасагдуулгыг орлогоос суутгах бөгөөд үйлдвэрлэлийн зардал гэж үздэг.

Б. Хаалтын үнэлгээг хийх4.200 Зарчим ёсоор үнийн болон биет хэмжээний бусад өөрчлөлтийг43 харгалзан үзвэл үндсэн хөрөнгийн нэмэгдсэн, хасагдсан өртгийн зөрүү нь тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааны турш хуримтлагдсан үндсэн хөрөнгийн хэрэглээний зардалтай тэнцүү байх ёстой. Үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасах үеийн зардал нь үндсэн хөрөнгийн хэрэглээний дүнд хүлээгдэж буй хаалтын үнэ багтсаныг харуулна. Тиймээс хаалтын үнэ нь тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааны турш хэдэн ч эзэмшигчтэй байснаас үл хамааран хөрөнгийн ашиглалтын турш хасагдана.

4.201 Үндсэн хөрөнгө нь ашиглалтаас гарахын өмнөхөн сөрөг дүнтэй болох ба хаалтын үнийг үндсэн хөрөнгийн хуримтлалаар тооцох тохиолдолд энэ нь тэгтэй тэнцэнэ. Үндсэн хөрөнгө сөрөг дүнтэй болох энэхүү гаж үзэгдэл нь тухайн хөрөнгийг эзэмшигч нь хөрөнгөө борлуулаагүй ч өөр нэгжид хөрөнгийн хариуцлагыг шилжүүлэх

42 Тодорхой үйл ажиллагаа зогсох тохиолдол байдаг, гэхдээ тухайн газар эзэмшигч нь хэвээр үлдэнэ (жишээ нь, газар төрийн мэдэлд байдаг тохиолдолд). Анхны үйл ажиллагаанд санхүүгийн хувьд хамааруулж чадахгүй бол холбогдох зардлыг нөхөн тооцоно.

43 Биет хэмжээний бусад өөрчлөлтийн дансанд эдийн засгийн нэгжүүд эсвэл үндсэн хөрөнгийн хэрэглээний хооронд хийгдээгүй гүйлгээний үр дүн юм. Жишээлбэл, гамшигт өртсөний хохирол, нөхөн төлбөргүй хураан авах, байгалийн нөөцийг илрүүлэх зэрэг орно. Эдгээр урсгал нь хөрөнгийн дансанд гарсан бусад өөрчлөлтийн дагуу ҮТС-д бүртгэгдсэн байдаг (2008 ҮТС, 12-р бүлгийг үзнэ үү).

Page 170: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааны данс болон түүнтэй холбогдох урсгал 137

төлбөрийг төлөх тохиолдолд гардаг44.

4.202 Хүлээгдэж байгаа хаалтын үнийг тооцохдоо зардлын хэмжээнээс гадна зардлын магадлалыг мөн тооцно. Үүнтэй холбоотойгоор хаалтын үнэлгээний тооцоонд дараах хүндрэл учирдаг. Үүнд: (1) хаалтын хүлээгдэж буй эцсийн дүнг тооцоход хүндрэлтэй болно, (2) тухайн хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл дампуурлаа зарласан бол зардал нь дутуу тооцогдсон хаалтын үнэд суурилна.

4.203 Хаалтын үнэлгээний урьдчилсан тооцоо болон бодит үнэ хоёрын хооронд нөлөөлөх хүчин зүйлс нь нэгдмэл стандарт бөгөөд бодит үнэд хүлээгдэж буй үнээс өөр стандартыг мөрдсөнтэй холбоотой гарна. Энэ нь урт удаан хугацааны туршид явуулсан үйл ажиллагаан дээр тохиолддог.

4.204 Дээрхийг үл харгалзан хаалтын үнэлгээнд дараах хэд хэдэн зүйлсийг харгалзана. Үүнд: (1) урьдчилгаа бонд гаргасан эсэх; (2) аж ахуйн нэгж нь эцсийн татан буулгах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулсан эсэх; (3) аж ахуйн нэгжийн сүүлчийн бүртгэл тооцоо хийгдсэн эсэх; (4) үйл ажиллагаа нь явагдаж байгаа орны засгийн газарт байгаль орчныг нөхөн сэргээх амлалт өгсөн эсэх зэрэг болно.

4.205 Хаалтын үнэ бодитоор гарсан үед үндсэн хөрөнгийн хуримтлалаар бүртгэх бол харин үндсэн хөрөнгийн хэрэглээ болох орлогын дүнгээс хасагдах зардлын дүнг тухайн хөрөнгийн ашиглалтын хугацааны турш тооцдог. Үндсэн хөрөнгийн хэрэглээ нь тухайн хөрөнгө ашиглалтаас гарахаас өмнө буюу хаалтын үнээс өмнө бий болно. Үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа өөрчлөгдөхөд уг өөрчлөлтийг хаалтын үнийн тооцоонд тусгахад хүндрэл үүсдэг.

4.206 Хаалтын үнийг урьдчилан тооцох тул бүртгэлийн дараах дөрвөн зарчмыг харгалзан үзэх хэрэгтэй:

а) Хаалтын үнэ нь үндсэн хөрөнгийн хуримтлагдсан хэрэглээнээс хэтрэх тохиолдолд түүнийг үндсэн хөрөнгийн хуримтлал гэж үзэх бөгөөд хөрөнгийн ашиглалтын хугацааны турш дахь үндсэн хөрөнгийн хэрэглээнд тусгагдаагүй зардлыг үндсэн хөрөнгийн нэмэгдэл хэрэглээгээр тооцож хасч өгнө. Энэ нь прагматик зөвлөмж бөгөөд цэвэр нэмэгдсэн өртгийг хөрөнгийн ашиглалтын хугацааны турш илүү, харин үлдэгдэл зардал гарах үед дутуу тооцогдоход хүргэдэг45.

б) Хөрөнгийн ашиглалтын хугацааны турш хаалтын үнийг тооцоогүй тохиолдолд хаалтын ямар ч үнийг үндсэн хөрөнгийн хуримтлалаар үзэж, үндсэн хөрөнгийн хэрэглээнээс хасч өгнө.

в) Хүлээгдэж буй хаалтын үнийг тооцож, үндсэн хөрөнгийн хэрэглээний хасагдуулгыг бүртгэсэн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэгч буюу хөрөнгө эзэмшигч нь хаалтын үнийг хэзээ ч тооцохгүй бөгөөд хаалтын үнийн эхний тооцоог хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчлөлтөөр тусгаж тайлан тэнцлээс хасч өгнө. Ингэснээр тайлан тэнцлийн үндсэн хөрөнгийн дүнг нэмэгдүүлж өгдөг46. Тухайн хөрөнгийг эзэмшигч биш харин бусад нэгжийн зарцуулсан ашиглалтаас хасах зардлыг сэргээн засварлах зардал гэж үзнэ.

44ҮТС 2008 он 10.161. дахь хэсгийг үзнэ үү.45 ҮТС 2008 10.162. дахь хэсгийг үзнэ үү. 46 Ишлэл., Бүлэг 12.

Page 171: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ138

г) Хэрвээ хаалтын үнийг бодит үнээс илүү тооцсон бол илүү дүнг нь хөрөнгийн биет хэмжээний өөрчлөлтөд тусгах замаар засварлаж, үндсэн хөрөнгийн дүнг нэмэгдүүлж өгнө.

В. Сэргээн засварлах зардлыг тооцох

4.207 Сэргээн засварлах зардал нь тухайн үйл ажиллагааны талбар хаагдсан болон хөрөнгө эзэмшигч нь тухайн хөрөнгийг ашиглахаа больсон тохиолдолд гардаг. Үндсэн хоёр төрлийн сэргээн засварлах зардал байдаг. Үүнд: (1) газрыг ямар нэгэн зорилгоор ашиглахаар нөхөн сэргээх зардал; (2) бохирдуулагч ордоос ялгаруулалтыг, өмнөх үйл ажиллагаанаас бусад үлдэгдлийг хүрээлэн байгаа байгаль орчинд тархаахгүй, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй байх нөхцлийг хангахад зарцуулах зардал хамрагдана. Дээрх хоёр төрлийн зардлын аль аль нь үндсэн хөрөнгийн хуримтлалаар бүртгэгдэх бөгөөд газар сайжруулалт гэдэг хөрөнгийн төрлөөр үндсэн хөрөнгийг нэмэгдүүлж өгдөг.

4.208 Сэргээн засварлах зардлын хувьд түүнийг бүртгэх хугацаа болон хүлээгдэж буй зардлыг тооцоход шаардлагатай ямар нэгэн онцгой асуудал байхгүй тул тодорхойлолт ёсоор тухайн зардал нь үйл ажиллагааны талбар зогссоны дараа гарах бөгөөд тухайн зардлыг сэргээн засварлах хэрэгцээг бий болгосон хөрөнгө эзэмшигч хариуцдаггүй.

4.209 Байгаль орчныг хамгаалах зардлыг байгаль орчинд хор хөнөөл учирч байх үед эсвэл хор хохирол нь буурч байх үеийн аль алинд нь гаргасан тохиолдолд уг зардлыг завсрын хэрэглээний зардал эсвэл үндсэн хөрөнгийн хуримтлалаар үзэх бөгөөд харин хаалтын болон сэргээн засварлах зардлын аль алинаар нь тооцохгүй.

Page 172: asdf - Үндэсний Статистикийн Хороо

139

5.1 Удиртгал5.1 Хөрөнгө нь нийгмийн үнэт зүйлс бөгөөд хөрөнгө нь эдийн засагт урт хугацааны туршид бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орц болдог. Сүүлийн үед байгаль орчинд болон нийгэмд бүхэлдээ, ялангуяа эдийн засагт оруулж буй байгалийн баялгийн орцын үнэлгээний талаар их авч үздэг болжээ. Байгалийн хөрөнгийн үнэлгээ гэж эдгээр орцуудыг биет болон мөнгөн дүнгээр илэрхийлснийг ойлгоно.

5.2 Байгалийн хөрөнгийн талаар авч үзэх болсон нэг шалтгаан бол эдийн засгийн үйл ажиллагааны явцад бий болж буй байгалийн хөрөнгийн хомсдол, доройтол нь түүнийг нөхөн сэргэхээс илүү хурдацтай болж байгаатай холбоотой юм. Тиймээс эдгээр хөрөнгийг урт хугацаанд ашиглах нь анхаарах асуудал болоод байна. Одоо бид ирээдүй хойч үеийнхээ өмнө байгалийн хөрөнгийн цар хүрээг хамгаалах эзэн нь болох учиртай. Эдийн засаг, нийгэмд ашиглаж байгаа байгалийн хөрөнгийн нөөцийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэн ашиглах чиглэлээр байгалийн нөөцийн менежментийг сайжруулах нь үндсэн зорилго болж байна.

5.3 Энэхүү ерөнхий зорилт нь БОЭЗД-ны системийг бий болгох, ялангуяа хөрөнгийг хэмжих, байгаль орчны хөрөнгийн дансыг байгуулах гол түлхүүр болж байна. Үүнтэй уялдан БОЭЗДС-ийн хөрөнгийн дансны зорилго нь байгаль орчны хөрөнгийн тоо хэмжээ, үнэ цэнийг хэмжих цаг хугацааны турш дахь өөрчлөлтийг бүртгэж тайлбарлах явдал юм.

5.4 Байгалийн хөрөнгийн хувьд тодорхой хугацааны байгалийн хөрөнгийн биет болон мөнгөн дүнгийн өөрчлөлт нь байгалийн хөрөнгийн нөөцийн өсөлт (тухайлбал байгалийн нөөцийн өсөлт, шинээр нээн илрүүлэлт) болон байгалийн хөрөнгийн нөөцийн бууралт (тухайлбал олборлолт, байгалийн хохирол)-аас хамаарна.

Бүлгийн бүтэц

5.5 Энэ бүлэг нь байгалийн хөрөнгийн тухай авч үзнэ. 5.2 дахь хэсэгт 2-р бүлэгт авч үзсэн байгалийн хөрөнгийн талаарх ерөнхий тодорхойлолтыг Ерөнхий хүрээнд илүү

Бүлэг VХөрөнгийн данс

Page 173: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ140

нарийвчлан авч үзсэн. 5.3-р хэсэгт дансны бүтэц ба данс байгуулахад шаардлагатай дансны бичилтүүд, тухайлбал тайлант хугацааны эхний болон эцэст байгаа хөрөнгө, хөрөнгийн өсөлт бууралт, дахин үнэлгээний талаар тайлбарласан.

5.6 5.4-дэх хэсэгт хөрөнгийн данс байгуулах үндсэн хоёр хэсгийг авч үзсэн. Эхэнд нь байгалийн хөрөнгийн биет хэмжээний хомстолын ойлголт, тодорхойлолтын талаар, ялангуяа нөхөн сэргээгдэх байгалийн хөрөнгө болох далай, ойн нөөцийн талаар авч үзсэн. Хоёрдугаарх нь хөрөнгийн дансыг мөнгөн дүнгээр хэрхэн илэрхийлэхийг авч үзсэн. Энд байгалийн хөрөнгийн үнэлгээ хийх аргууд болон өнөөгийн цэвэр өртгийн талаар авч үзэх юм. Өнөөгийн цэвэр өртгийг тайлбарласан материалыг энэ бүлгийн хавсралтаар оруулсан.

5.7 5.5 – 5.11 дэх хэсэгт байгалийн нөөц тус бүрээр данс байгуулахыг тоймлон авч үзсэн. Байгалийн хөрөнгө тус бүрийн хамрах хүрээ, хөрөнгийн дансуудын бүтэц болон бусад холбогдох ойлголт, хэмжилтийн асуудлуудыг нарийвчлан үзсэн. Байгалийн хөрөнгөд нийтлэг хэрэглэгддэг ерөнхий зарчим байдаг ч байгалийн хөрөнгө бүрт харгалзан үзэх онцлог шинж чанар байдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

5.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээн дэх байгалийн хөрөнгүүд5.2.1 Удиртгал

5.8 Хоёрдугаар бүлэгт тодорхойлсноор, байгалийн хөрөнгө нь хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх, байгаль дээрх амьтай болон амьгүй био-физикийн нэгдэл юм. Ерөнхий хүрээний хувьд байгалийн нөөцийг хөрөнгө тус бүрээр нь авч үзэх бөгөөд экосистемийнх шиг хоорондынх нь харилцан хамаарлыг авч үзэхгүй.

5.9 Энэ хэсэг нь байгалийн хөрөнгийн хамрах хүрээний талаар, байгалийн хөрөнгийн ангиллын тайлбар, байгалийн болон эдийн засгийн хөрөнгийн хоорондын харилцан хамаарлын талаар авч үзнэ.

5.2.2 Байгалийн хөрөнгийн хамрах хүрээ

5.10 Ерөнхий хүрээнд байгалийн хөрөнгийн хамрах хүрээг бүрэлдэхүүн бүрээр нь авч үзсэн байна. Эдгээр хөрөнгийн бүрэлдэхүүн тус бүрээрх хөрөнгийн хамрах хүрээ нь эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа нөөцийн төрлөөр ангилагдана. Ерөнхийдөө, нөөц нь хураалт, олборлолт байдлаар байх эсвэл эдийн засгийн үйлдвэрлэл, хэрэглээ хуримтлалд шууд ашиглагдаж болно. Хамрах хүрээнд эдийн засгийн үйл ажиллагаа явуулж болох газар, гүний усыг оруулдаг.

5.11 Байгалийн хөрөнгийн бие даасан долоон бүрэлдэхүүн хэсэг байдаг. Эдгээрт ашигт малтмал болон эрчим хүчний нөөц, газар хөрсний нөөц, ойн нөөц, далайн нөөц, бусад биологийн нөөц (ой болон далайн нөөцийг оруулахгүй) усны нөөц орно. Эдгээр бие даасан бүрэлдэхүүн хэсгүүд нь хөрөнгө болон нөөцийн дансыг байгуулж байгаа байдлаас хамаарч өөр өөрийн гэсэн онцлогтой байна. Энэ бүлгийн үлдсэн хэсэг нь байгалийн хөрөнгийн дансыг тус тусад нь биет болон мөнгөн дүнгээр хэрхэн хэмжих талаар авч үзэх юм.

5.12 Ерөнхий хүрээний хувьд дээрх жагсаалтад орсон байгалийн болон биологийн нөөцөөс бусад элементүүдийг хамрах хүрээнд оруулж үзэхгүй. Жишээлбэл, нүүрстөрөгч, азотийг байгаль орчны бие даасан хөрөнгө гэж үзэхгүй.

Page 174: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 141

5.13 Улс орны байгалийн хөрөнгийн хамрах хүрээ нь тухайн улсын хяналтад байгаа эдийн засгийн нутаг дэвсгэрээр хязгаарлагдана. Үүнд бүх газар нутаг, түүний дотор арлууд: далайн эргийн ус, тухайн улсын эдийн засгийн онцгой бүс дэх далайн ёроол, тухайн улсын мэдэлд байдаг олон улсын ус, далайн ёроол орно. Газар, байгалийн хөрөнгөнөөс гадна газарзүйн хамрах хүрээг авч үзэх нь ялангуяа далай болон ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг хэмжихэд тустай юм.

5.14 Биет хэмжээгээр байгуулж байгаа үед байгалийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн хэмжилтийн хамрах хүрээг хүн төрөлхтөнд ашиг тусаа өгч болох бүх нөөцөөр өргөжүүлж болно. Гэвч мөнгөн дүнгээр байгуулж байгаа тохиолдолд эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийн хамрах хүрээ нь ҮТС-ийн үнэлгээний зарчмын дагуу эдийн засгийн өртөгтэй байх гэдгээр хязгаарлагдана. Жишээлбэл, биет хэмжээний хувьд БОЭЗД-ны хамрах хүрээний дагуу тухайн улсын бүх газрыг авч үзэн газрын ашиглалтад гарсан өөрчлөлтөд бүрэн дүүрэн шинжилгээ хийж болно. Харин мөнгөн дүнгээр байгуулж байгаа тохиолдолд зарим газар нь эдийн засгийн өртөггүй бол эдгээр газрыг хасч тооцдог. Биет хэмжээгээр байгуулахад ашиглаж байгаа энэхүү өргөтгөсөн хамрах хүрээ нь бүрэлдэхүүн хэсэг бүрийн шинж чанарыг харуулах зорилготой юм. Байгалийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг 5.2.3 хэсэгт илүү дэлгэрүүлэн авч үзнэ.

Ерөнхий хүрээн дэх байгалийн хөрөнгийн ангилал

5.15 Ерөнхий хүрээн дэх байгалийн хөрөнгийн ангиллыг бүрэлдэхүүн тус бүрээр хүснэгт 5.1-р харуулав. Байгалийн хөрөнгө тус бүрийн хувьд биет болон мөнгөн дүнгээрх хэмжээсийн хил хязгаар нь хөрөнгийн дансны зорилгын дагуу гаргасан байна. Хөрөнгийн төрлүүдээр эдгээр хил хязгаарыг холбогдох хэсэг тус бүрт тайлбарлана. (5.5 – 5.11 дэх хэсгийг харна уу). Хүснэгт 5.1БОЭЗД-ны систем дэх байгалийн хөрөнгийн ангилал

1 Ашигт малтмал болон эрчим хүчний нөөц 1.1 Газрын тосны нөөц1.2 Байгалийн хийн нөөц1.3 Нүүрс, хүлэрийн нөөц 1.4 Металл бус ашигт малтмалын нөөц (нүүрс, хүлэрийн нөөцийг оруулахгүй)

1.5 Металл ашигт малтмалын нөөц2 Газар 3 Хөрсөн дээрх нөөц 4 Ой модны нөөц 4.1 Таримал ой модны нөөц4.2 Байгалийн ой модны нөөц 5 Далайн нөөц5.1 Өсөж үрждэг далайн нөөц 5.2 Байгалийн далайн нөөц6 Бусад биологийн нөөц (ойн болон далайн нөөцийг оруулахгүйгээр) 7 Усны нөөц7.1 Гадаргын ус7.2 Гүний ус 7.3 Хөрсний ус

5.16 Далайн усны хэмжээ нь Ерөнхий хүрээний хувьд усны нөөцийн хүрээ болохгүй. Учир нь усны нөөц нь маш их хэмжээтэй бөгөөд шинжилгээний зорилгын хувьд ямар ч утга агуулахгүй. Усны нөөцийн хэмжээний хувьд далайг оруулахгүй харин далайн нөөц (загасны нөөц, загас барих эрх) далай дээрх болон далай доорх ашигт малтмал,

Page 175: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ142

эрчим хүчний нөөцийг хэмжиж оруулна. Агаар мандалд байгаа нийт агаарын хэмжээ нь Ерөнхий хүрээн дэх байгалийн хөрөнгийн хамрах хүрээнд орохгүй.

5.17 Хэдийгээр далай болон агаар мандал орохгүй байгаа ч гэсэн солилцоо, харилцан хамаарлыг хэмжих нь сонирхол татаж байна. Энэ утгаараа, эдийн засаг ба далай, эдийн засаг ба агаар мандлын харилцан хамаарал нь Ерөнхий хүрээнд янз бүрийн байдлаар бүртгэгддэг. Жишээлбэл, хиймэл нуур нь усны хөрөнгийн дансанд бүртгэгдэх бөгөөд эдийн засгийн үйл ажиллагааны улмаар агаарт болон ус нь дахь ялгаруулалт /emission/ нь биет хэмжээгээр байгуулах ялгаруулалтын дансанд мөн бүртгэгдэнэ.

Байгалийн нөөц

5.18 Байгалийн нөөц нь байгалийн хөрөнгийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. Байгалийн нөөцөд бүх байгалийн биологийн нөөц (ой мод, далайн нөөцийг оруулаад), ашигт малтмал, эрчим хүч, хөрсний нөөц, усны нөөц хамаарна. Бүх өсөж үрждэг биологийн нөөц энэ хүрээнд орохгүй.

Газар болон бусад нутаг

5.19 Ерөнхий хүрээн дэх ихэнх байгалийн хөрөнгө нь эдийн засгийн үйл ажиллагаанд түүхий эд материал нийлүүлдэг. Жишээ нь загас, мод, ашигт малтмал нь эдийн засгийн үйл ажиллагаанд түүхий эд материал болно. Харин газар нь түүхий эд материал болохгүй.

5.20 БОЭЗД-ны системийн хүрээн дэх газрын анхдагч үүрэг нь түүний орон зайн нөхцөл байдал юм. Газар болон орон зай нь хөрөнгө оршин байгаа эдийн засгийн болон бусад үйл ажиллагааны байршлыг тодорхойлдог. Хэдийгээр биет байдлаар биш ч гэсэн газрын энэ үүрэг нь эдийн засгийн үйл ажиллагааны гол орц бөгөөд өөрийн өртөгтэй байна. Өөр өөр байршилд байгаа ижил төрлийн байшингийн үнэлгээ нь оршин байгаа газар болон үйлчилгээнд хүрэх байдлаасаа хамаарч янз бүр байна. Энэ зарчим нь Эдийн засгийн онцгой бүсийг оруулан далай тэнгисийн бүсэд ч адил үйлчилнэ.

5.21 БОЭЗД-ны системд “газар” гэсэн ойлголтод гол, нуур зэрэг гүний усны талбайг бас хамруулна. Зорилгоосоо хамаараад энэхүү хамрах хүрээ нь ялгаатай байж болно. Тухайлбал, далай тэнгисийн газрыг загасны аж ахуйн, байгаль хамгаалал болон бусад тусгай хэрэгцээний газар гэж ялгаж болно. Энэ талаар 5.6 дахь хэсэгт тайлбарлана.

5.22 Газар болон хөрсөн дэх нөөцийн ялгааг тодруулсан. Хөрсний биет орц нь хөрсний хэмжээ, түүний үржил шим, хөрсний ус болон бусад органик нэгдлүүдээс хамаарна. Энэ ялгааг 5.6 ба 5.7 хэсэгт авч үзнэ.

5.23 Газрын үнэлгээг авч үзэхдээ байршил болон түүний шинж чанар (жишээлбэл, газрын гадаргуу, /далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал, цаг уурын байдлыг) харгалзан үзэх нь чухал юм. Газрын үнэлгээний талаар 5.6 дахь хэсэгт авч үзнэ.

Ой мод, далайн болон бусад биологийн нөөц

5.24 Биологийн нөөцөд мод, далайн нөөц, төрөл бүрийн амьтан ургамал (мал, жимсний цэцэрлэг, ургац болон зэрлэг амьтад)-ын нөөцөөс бүрдэнэ. Бусад байгалийн хөрөнгийн адил эдгээр нь эдийн засгийн үйл ажиллагааны биет орц болдог. Гэсэн хэдий ч биологийн нөөц нь сайжруулсан болон байгалийн гэж ангилагдана. Эдгээр

Page 176: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 143

нөөцүүдийн өсөлтөд менежментийн үйл ажиллагаа оролцсон эсэхээс хамаарч дээрх ялгааг тодорхойлно.

5.25 Ерөнхий хүрээнд авч үзсэн энэ ялгаа нь ҮТС дэх үйлдвэрлэлийн данс болон хөрөнгийн дансанд эдгээр нөөцүүдийн шинж чанар, уялдааг авч үзэхэд илүү чухал юм.

5.26 Биологийн хөрөнгийг янз бүрийн байдлаар сайжруулж болдог. Зарим тохиолдолд менежментийн үйл ажиллагаа ихээхэн үүрэгтэй байдаг. Жишээ нь тахианы аж ахуй, цэцэрлэгжилтийн үйлдвэрлэлд хүлэмжийн хийг ашиглах гэх мэт. Энэ тохиолдолд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй нэгж байгаль орчинд хяналт тавьж, биологийн болон физикийн өргөн хүрээтэй орчны ялгааг гаргах хэрэгтэй.

5.27 Бусад тохиолдолд менежментийн идэвхитэй үйл ажиллагаа харьцангуй бага шаардагдана. Жишээлбэл, үнээний ферм, мод үржүүлэг зэрэг. Эдгээр тохиолдолд биологийн нөөц нь тогтмол бий болж, биологийн болон физикийн орчин бие биеэ нөхөж байдаг. Олон зуун жилийн туршид газар тариалангийн талбай байгалийн унаган төрхөндөө эргэж орсон тохиолдол ч байдаг.

5.28 Практитк сайжруулсан биологийн нөөц, байгалийн биологийн нөөцийг ялгах нь хүндрэлтэй байдаг. Ойн нөөц ба далайн нөөцтэй холбоотой асуудлыг 5.8 болон 5.9 дэх хэсэгт тоймлон үзнэ.

5.29 Ихэнх сайжруулсан биологийн нөөц нь богино хугацаанд өсч, ургадаг. Тайлант хугацаанд сайжруулалт хийгдсэн бол эдгээр хөрөнгийн оны эхний болон эцсийн үлдэгдэл гэж байдаггүй. Гэсэн ч, тариалах, хурааж авах хугацаа тайлангийн хугацаанаас хамаарч, сайжруулсан биологийн хөрөнгө нь бүртгэлд тусгагдах тохиолдол байдаг ба байгалийн хөрөнгийн нэг хэсэг болно.

Ой мод

5.30 БОЭЗД-д ой мод нь газрын нэг хэлбэр гэж үздэг бөгөөд ойн аж ахуй нь газар ашиглалтын нэг категори болно. Ихэнхдээ ойг модны нөөц гэж үздэг. Жишээ нь ургаа мод, гэвч ойг төрөл бүрийн үйлдвэрлэл явуулахад ашигладаг тиймээс ой болон мод нь ялгаатай юм. Модны нөөц зөвхөн ойд байдаггүй бөгөөд ихэнхи улсуудад газар нь өөр төрлийн зүйлээр бүрхэгдсэн байдаг, тухайлбал өөр модоор бүрхэгдсэн газар байдаг. Үүнийг бас модны нөөцөд оруулна. Ойн болон модны нөөцөө ялгасны үндсэн дээр Ерөнхий хүрээн дэх байгалийн нөөцөд анхаарлаа хандуулна. Хүснэгт 5.1 дэх байгалийн хөрөнгийн ангиллын газрын дэд категорид ой хамаарч байгаа бол модны нөөц нь тусдаа бие даасан байгалийн хөрөнгө болж байна. Ойн болон модоор бүрхэгдсэн газрын хөрөнгийн дансны талаар 5.6 дахь хэсэгт, модны нөөцийн хөрөнгийн дансны талаар 5.8 дахь хэсэгт тайлбарласан.

5.2.3 Байгалийн хөрөнгийн үнэлгээ

5.31 Зарчмын хувьд байгалийн хөрөнгөөс бий болсон үр ашиг нь мөнгөн дүнгээр үнэлэгдэнэ. Гэсэн ч, үнэлгээ хийхэд ялангуяа үр ашгийг үнэлэхэд их төвөгтэй байдаг ба тухайн хувь хүнд очиж буй үр ашиг гэхээсээ нийгэмд бүхэлдээ бий болж буй үр ашиг гэж авч үздэг. Эдгээр хэмжилтийн асуудлууд нь цаашдаа Ерөнхий хүрээний хувьд хэлэлцэгдэхгүй.

5.32 Ерөнхий хүрээнд, үнэлгээний хамрах хүрээ нь эдийн засгийн эзэмшигчийн авч буй үр ашгийг үнэлэхэд хязгаарлагдмал байдаг бөгөөд ҮТС-тэй уялдсан байна. Эдийн

Page 177: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ144

засгийн өмчлөгч гэдэг нь ямар нэг эрсдэл хүлээн эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа аливаа хөрөнгийг ашигласнаар үр ашиг хүртэж буй нэгж юм. Цаашилбал, ҮТС-д заасанчлан, хөрөнгө гэдэг нь цаг хугацааны туршид тухайн нэгжийг эзэмшиж, ашигласныхаа хувьд эдийн засгийн эзэмшигчийн хүртэж байгаа үр ашгийн үнэлгээний нийлбэр юм47. Эдийн засгийн хөрөнгийн жишээнд байшин, албан контор, машин тоног төхөөрөмж, программ хангамж, санхүүгийн хөрөнгө болон байгалийн хөрөнгүүд орно.

5.33 Эдийн засгийн хөрөнгийн тодорхойлолтын дагуу үр ашиг гэдэг нь эдийн засгийн үр ашиг юм. Эдийн засгийн үр ашиг нь үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын дүнд бий болсон ашиг орлого эсвэл эерэг ханамжаас хамаарна. Байгалийн хөрөнгийн хувьд, эдийн засгийн үр ашиг нь дансанд байгалийн нөөц болон сайжруулсан биологийн нөөцийг борлуулсан тохиолдолд үйл ажиллагааны ашиг хэлбэрээр, байгалийн нөөцийг ашиглах, олборлох зөвшөөрөл эзэмшсэнээр ашиг олж буй тохиолдолд түрээс хэлбэрээр, байгалийн хөрөнгийг худалдсан (жишээ нь газар худалдсан) тохиолдолд цэвэр орлого (шилжүүлгийн зардлыг хасаад) хэлбэрээр бүртгэгдэнэ.

5.34 ҮТС-д эдийн засгийн хөрөнгө нь үйлдвэрлэгдэх болон үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө, санхүүгийн хөрөнгө гэж ангилагдана. Холбогдох ойлголт тодорхойлолт, хэмжих арга, эдийн засгийн хөрөнгийн тооцооны талаар ҮТС-д дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үйлдвэрлэгдэх хөрөнгө нь ҮТС-ийн үйлдвэрлэлийн хүрээнд хамаарах үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон хөрөнгө юм. Үйлдвэрлэгдэх хөрөнгөд үндсэн хөрөнгө (барилга байшин, машин, тоног төхөөрөмж г.м); эргэлтийн хөрөнгө (цаашдын хэрэгцээнд ашиглах улаан буудайн нөөц г.м); цаг хугацааны явцад үнэ цэнээ хадгалах эсвэл үнэ нэмэгдэх үнэт зүйлс орно.(урлагийн бүтээл, үнэт металл г.м)

5.35 Сайжруусан биологийн нөөц нь ҮТС-д үйлдвэрлэгдэх хөрөнгийн нэг төрөл бол БОЭЗД-д байгалийн хөрөнгийн нэг төрөл болно. Тэдгээр нь үндсэн хөрөнгө (хонины ноос, үржүүлгийн загас, болон жимсний цэцэрлэг г.м) эсвэл эргэлтийн хөрөнгө (махны чиглэлийн мал амьтад/slaughter, мод бэлтгэлд зориулсан зарим ой г.м) байж болно. Бусад төрлийн үйлдвэрлэгдэх хөрөнгө нь байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагааг хэмжихэд үргэлж холбогдож байдаг боловч байгалийн хөрөнгө гэж үздэггүй. (уул, уурхайн тоног төхөөрөмж, загасчлах завь, усан сангийн хана г.м).

5.36 Үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө нь үйлдвэрлэлийн процессоос бусад замаар бий болсон хөрөнгө юм. Үүнд байгалийн нөөц; гэрээ хэлэлцээр, лизинг болон лиценз, худалдан авсан гүүдвийл, маркетингийн хөрөнгө зэрэг орно. ҮТС-д байгалийн нөөц гэсэн бүх хөрөнгө нь БОЭЗД-д бүгд байгалийн нөөц болдог. Газар нь ҮТС-д байгалийн нөөцийн нэг хэсэг болдог48. Харин гэрээ хэлэлцээр, лизинг болон лиценз, худалдан авсан гүүдвийл, маркетингийн хөрөнгө нь байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагааны үнэлгээтэй холбоотой байдаг бөгөөд эдгээр нь үйлдвэрлэгдээгүй хөрөнгийн төрлийн нэг нь ч байгалийн хөрөнгө болдоггүй.

5.37 Санхүүгийн хөрөнгө болон холбогдох санхүүгийн өр төлбөр нь эдийн засгийн нэгжүүдийн хоорондын цаашдын төлбөр тооцоотой холбогдоно. Эдгээрийн талаар ҮТС-д нарийвчлан тодорхойлсон байдаг. Харин зарим санхүүгийн хөрөнгө нь байгаль

47 ҮТС 2008-ийн 10.8. параграфыг үзнэ үү 48 ҮТС-2008-д радио спектрийг байгалийн нөөцөд оруулдаг. Учир нь радио спектрийг ашиглан

эдийн засгийн нэгжүүд тодорхой хэмжээний орлогыг бий болгож байдаг. Харин БОЭЗД-д радио спектрийг био-физикийн орчин гэж үздэггүй иймээс байгалийн хөрөнгийн хүрээнд оруулдаггүй.

Page 178: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 145

орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагааны үнэлгээтэй холбоотой боловч санхүүгийн хөрөнгө нь байгалийн хөрөнгө болохгүй. Байгалийн хөрөнгө болон эдийн засгийн хөрөнгийн уялдаа

5.38 Ихэнх байгалийн хөрөнгө нь эдийн засгийн хөрөнгө болдог. Ялангуяа, байгалийн нөөц, газрыг үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө гэж үздэг, сайжруулсан биологийн хөрөнгө нь үйлдвэрлэлийн процесст гүйцэтгэж буй байдлаас хамаарч үндсэн хөрөнгө эсвэл эргэлтийн хөрөнгө болно. 5.2.1 зурагт байгалийн хөрөнгийн анги болон ҮТС-ийн хүрээн дэх хөрөнгийн хоорондын хамаарлыг харуулсан байна. Байгалийн хөрөнгө бүгд сайжруулсан хөрөнгөд ангилагдсан байна. Тэр нь үндсэн хөрөнгө эсвэл материаллаг эргэлтийн хөрөнгө байж болно.

5.39 Биет хэмжээний хувьд, Ерөнхий хүрээгээр хэмжигдэх байгалийн хөрөнгийн хамрах хүрээ нь ҮТС-ийн тодорхойлолтын дагуу эдийн засгийн хөрөнгийн мөнгөн дүнгээр илэрхийлсэн байгалийн хөрөнгийн дүнгээс их байж болох юм. Энэ нь байгалийн хөрөнгийг биет хэмжээгээр тооцож байгаа тохиолдолд эдийн засгийн өмчлөгчийн хүртэж байгаа үр ашигт ямар нэгэн шалгуур байдаггүйтэй холбоотой. Жишээлбэл, Эдийн засгийн өмчлөгчид үр шимийг нь хараахан шилжүүлээгүй байгаа алслагдсан газар болон модны нөөц нь тухайн улсын байгалийн нөөцөд орно.

5.40 Түүнчлэн, байгалийн хөрөнгө нь биет хэмжээний хувьд Ерөнхий хүрээнд бүртгэгдсэн ч үнэлгээ байхгүй учраас мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн байгалийн хөрөнгөөс хасагдана. Биет хэмжээгээр илэрхийлэгдэж буй эдгээр хөрөнгийг бүртгэхдээ эдийн засгийн эзэмшигчид шилжүүлэх тэр хэмжээгээр нь салгаж тусад нь бүртгэнэ.

Зураг 5.1Эдийн засгийн болон байгалийн хөрөнгийн уялдаа

Эдийн засгийн хөрөнгөБайгалийн хөрөнгө

Үйлдвэрлэгдэх хөрөнгө

Үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө

Үндсэн хөрөнгө Эргэлтийн хөрөнгөа Байгалийн нөөц болон

эдийн засгийн үр ашигггүй газар, (эзгүй газар эрдсийн нөөцтэй боловч эдийн засгийн үнэлгээний газар)

ГэрээМаркетингийн г.м

Санхүүгийн хөрөнгө

Өсөж үрдэг биологийн хөрөнгө

Байгалийн нөөцГазар

а Өсөж үрждэг биологийн нөөцөөс бусад

Байгаль орчинтой холбогдох үйл ажиллагаанд ашиглагддаг эдийн засгийн хөрөнгө

5.41 Байгаль орчинтой холбоотой эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эдийн засгийн хөрөнгө ялангуяа үйлдвэрлэгдэх хөрөнгөд хүү байдаг. Гэвч

Page 179: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ146

тэдгээр нь байгалийн хөрөнгө болдоггүй. Тэдгээр нь байгаль хамгаалал болон нөөцийн менежмент, олборлолт, байгалийн нөөцийн ашиглалт тухайлбал усан сангийн хана, загасчлалын завь, уул уурхайн өрөмдлөгийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө байна. Энэ төрлийн хөрөнгийн талаар бүлэг 4-т Байгаль орчныг хамгаалах зардлын данс (EPEA)-ны хүрээнд авч үзнэ. Байгалийн нөөцийн олборлолтын үйлдвэрлэгдэх хөрөнгө нь нөөцийн рентйин тооцоо болон байгалийн хөрөнгийн үнэлгээнд чухал ач холбогдолтой. Холбогдох хэмжилтийн асуудлыг 5.4 дэх хэсэгт авч үзнэ.

5.3 Хөрөнгийн дансны бүтэц 5.3.1 Удиртгал

5.42 Хөрөнгийн данс нь хөрөнгийн эхний болон эцсийн үлдэгдлийг бүртгэх бөгөөд тайлант хугацааны туршид гарсан хөрөнгийн өөрчлөлтийг харуулна. Энэ хэсэгт биет болон мөнгөн дүнгээрх хөрөнгийн дансны үндсэн хэлбэр болон дансны холбогдох бичилтүүдийн талаар авч үзнэ. 5.5 – 5.11-дэх хэсэгт байгалийн хөрөнгө тус бүрээр хөрөнгийн данс хэрхэн байгуулахыг нарийвчлан харуулна.

5.3.2 Хөрөнгийн биет хэмжээний дансны үндсэн хэлбэр

5.43 Хөрөнгийн биет хэмжээний дансыг тодорхой хөрөнгийн төрлүүдээр байгуулдаг. Учир нь хөрөнгө бүр өөр өөр хэмжих нэгжтэй учраас бүх хөрөнгийн биет хэмжээний дансыг нэгтгэж хийдэггүй. Энэ нь бүх хөрөнгийн биет хэмжээний дансыг нэгтгэж хийх боломжгүйг харуулж байна. Хөрөнгийн нэгдсэн дансыг зөвхөн мөнгөн дүнгээр хийж байгаа тохолдолд л хийх бөгөөд биет хэмжээний дансны бичилтэд байгалийн хөрөнгийн ажил гүйлгээ хийгдээгүй байх нь чухал юм.

5.44 Онолын хувьд, нөөцийн эхний болон эцсийн үйлдэгдлийн тооцоо нь тайлант хугацааны байгаа мэдээлэлд үндэслэн хийгдэнэ. Хэрвээ өмнөх оны мэдээлэл байхгүй бол холбогдох мэдээлэлд хугацааны тохируулга хийн ашиглах хэрэгтэй. Хугацаанаас хугацаанд шинэ мэдээллүүд нэмэгдсэнээр тооцоонд хэрэглэгдэж байсан таамаглалыг өөрчлөхөд хүргэдэг. Шинэ мэдээллийг нэмэх нь чухал ч тооцоо нь биет хэмжээ болон үнийн дүнд нөлөөлөх тул өмнөх хугацааны мэдээллийг бас авч үзэх хэрэгтэй.

5.45 Хөрөнгө бүрийн эхний болон эцсийн үлдэгдлийн өөрчлөлтэй холбоотой бичилтүүд нь дараах хэсгүүдэд хуваагдана. (i) нөөцийн өсөлт (ii) нөөцийн бууралт. Хэдийгээр, өргөн хүрээнд олон төрлийн дансны бичилтүүд хийгдэх боловч хөрөнгийн төрөл тус бүрт бичилтийг нэрлэн тэмдэглэж байх нь чухал юм. Жишээлбэл, олборлолт нь зөвхөн уул уурхай болон эрчим хүчний нөөцөд хэрэглэгдэх бол байгалийн ус ашиглалт нь усны нөөцөд хэрэглэгддэг. Гэсэн ч энэ 2 ойлголт нь эдийн засгийн үйлдвэрлэлийн явцад бий болсон байгалийн хөрөнгөтэй холбоотой.

5.46 Хүснэгт 5.2- т хөрөнгийн төрөл тус бүрээр биет хэмжээний дансны бичилтийг харуулсан байна. Энэ нь хөрөнгийн биет хэмжээний дансны бүтцийн талаар ерөнхий ойлголтыг өгнө. Хөрөнгө тус бүрийн дэлгэрэнгүйг 5.5 – 5.11 дэх хэсэгт нарийвчлан авч үзнэ.

5.47 Хүснэгт нь хөрөнгийн төрөл тус бүрээр байж болох дансны бичилтүүдийг харуулсан байна. Практикт, хэд хэдэн чухал бичилтүүдийг хөрөнгө тус бүрт хийх бөгөөд, хүснэгт 5.3.1-дэх байгаа бичилтүүдээс зөвхөн боломжтойг нь хөрөнгө тус бүрээр нь хийж хэвлэдэг.

Page 180: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 147

5.48 Байгалийн хөрөнгийн нөөц нэмэгдэх 4 хэлбэр байна.

а) Нөөцийн өсөлт. Энэ нэмэгдэл нь тайлант хугацааны туршид бий болсон өсөлтийн дүнд бий болдог. Биологийн нөөцийн хувьд өсөлт нь байгалийн буюу сайжруулсан байж болох ба хэвийн хорогдлыг хассан цэвэр дүнгээр тооцогдоно.

б) Шинэ нөөцийг илрүүлэх. Эдгээр нэмэгдэл нь шинээр нөөц бий болсонтой холбоотой бөгөөд олборлолтын үнэлгээний дүнд бий болно.

в) Үнэлгээ нэмэгдэх. Энэ нэмэгдэл нь мэдээллийг шинэчлэн ашиглаж байгаатай холбогдон бий болно. Тухайлбал нөөцийн дахин үнэлгээний зөвшөөрөл гэх мэт. Дахин үнэлгээ нь магадгүй байгалийн нөөцийн чанар, зэрэг эсвэл олборлолтын эдийн засгийн чадварт гарсан өөрчлөлт (олборлолтын технологийн өөрчлөлтийг оруулаад)-тэй холбоотой байж болох юм. Үүнд байгалийн нөөцийн үнийн өөрчлөлт л орохгүй. Шинэчилсэн мэдээллийг ашиглахдаа өнгөрсөн үеийн тооцоог шинэчлэх шаардлага тавигдах бөгөөд энэ нь мэдээллийн динамикийн үргэлжлэх байдлыг хангах юм.

г) Дахин ангилах. Байгалийн хөрөнгийг дахин ангилах нь хөрөнгө өөр зорилгоор ашиглагдах нөхцөлд гарч ирдэг. Жишээ нь ойжуулалтын улмаас бий болсон ойн газрын өөрчлөлт энд орно. Нэг категорийн хөрөнгийн өсөлт нь нөгөө категорийн хөрөнгийн бууралттай тэнцүү байна. Энэ нь байгалийн хөрөнгийг дахин ангилснаар тухайн хөрөнгийн биет хэмжээнд өөрчлөлт гардаггүй гэсэн үг юм.

5.49 Байгалийн хөрөнгийн бууралтын 5 хэлбэр байна.

а) Олборлолт. Үйлдвэрлэлийн процессийн улмаас байгалийн хөрөнгийн биет хэмжээ элэгдэх, хурааж авснаар бууралт бий болдог. Олборлолтод эдийн засагт бүтээгдэхүүн хэлбэрээр ашиглагдаж байгаа тоо хэмжээ болон олборлосны дараа байгальд нь буцаасан нөөцийн хэмжээ орно. –жишээ нь, барьсан загасыг буцаагаад тавих.

б) Нөөцийн хэвийн хорогдол. Тайлант хугацааны турш нөөцийн хорогдлын дүнд бий болсон бууралт. Энэ нь биологийн нөөцийн хорогдол, байгалийн гамшгийн хэмжээнд хүрэхээргүй аюул ослын улмаас бий болсон бууралт юм.

в) Байгалийн гамшгийн улмаас бий болсон хорогдол. Байгалийн гамшгийн улмаас бий болсон хорогдол нь тухайн хөрөнгийг их хэмжээгээр сүйтгэсэн тохиолдолд бүртгэгдэнэ. Ерөнхийдөө, ийм тохиолдлыг танихад хялбар байдаг. Эдгээрт газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, далайн хүчтэй шуурга/tidal waves, хүчтэй хар салхи/severe hurricanes, болон бусад байгалийн гамшиг; дайн байлдаан/acts of war, үймээн самуун/riots болон бусад улс төрийн мөргөлдөөн; технологийн осол тухайлбал хорт хий алдагдах/major toxic spills, цацраг идэвхит бодис агаарт алдагдах гэх мэт. Түүнчлэн энд ган зуд, халдварт өвчний улмаас үүссэн ихээхэн хэмжээний биологийн хөрөнгийн хорогдол орно.

г) Дахин ангилах. Байгалийн хөрөнгийг дахин ангилах нь хөрөнгө өөр зорилгоор ашиглагдах нөхцөлд гарч ирдэг. Жишээ нь мод бэлтгэлийн улмаас бий болсон ойгоор бүрхэгдсэн газрын бууралт энд бүртгэгдэнэ. Нэг категорийн хөрөнгийн өсөлт нь нөгөө категорийн хөрөнгийн бууралттай тэнцүү байна. Энэ нь байгалийн хөрөнгийг дахин ангилснаар тухайн хөрөнгийн биет хэмжээнд өөрчлөлт гардаггүй гэсэн үг юм.

Page 181: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ148

5.50 Газар болон газар ашиглалттай холбогдож гарсан өөрчлөлт, Жишээ нь ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын данс нь байгалийн нөөцийн дахин ангилал юм. Тиймээс, газар болон газар ашиглалт дахь өөрчлөлтийн шинжилгээнд дахин ангилалтын бичилт чухал юм. Газрын дансны талаарх холбогдох бичилтын талаар 5.6- дахь хэсэгт тайлбарлана.

5.51 Олборлолт нь ирээдүйн олборлох тоо хэмжээ/ боломжийг хязгаарладаг тул олборлолтоос үүдсэн байгалиййн нөөцийн биет хэрэглээг байгалийн нөөцийн хомсдолд авч үздэг. Нөхөн сэргээгдэхгүй эрчим хүчний хувьд шавхагдсан тоо хэмжээ нь олборлосон тоо хэмжээтэй ижил байдаг. Гэсэн хэдий ч эн нь цаг хугацааны явцад нөхөн сэргээгддэг байгалийн бийлогийн нөөцийнхөөс ялгаатай юм. Биет хэмжээний хомсдлын тодорхойлолтыг 5.4 дэхь хэсэгт дэлгэрэнгүй оруулсан.

5.52 Хүснэгт 5.2-т үзүүлсэн хөрөнгийн биет хэмжээний дансны бичилтын хэлбэр дэх бүх бичилтүүдийг шууд ажиглах боломжгүй юм. Түүнчлэн, зарим бичилтүүд нь тохирох загвар ашиглан тооцсон эсвэл бусад дансны бичилтүүдийн улмаас гарч ирсэн байж болно. Тухайн бичилт болон нөөцийн нийт үлдэгдлийн дансны ач холбогдлоос хамаарч биет хэмжээний дансыг байгуулахад бэлтгэх үүднээс зарим дансны бичилтүүдийг нэгтгэж болно.

5.53 Байгалийн хөрөнгийн данс бүрт холбогдох эдгээр урсгалын тодорхойлолт хэмжилтийн талаар 5.5-5.11 дэх хэсэгт харуулсан.

Эдийн засгийн секторын дансны бичилтүүдийг бүртгэх

5.54 Хөрөнгийн дансыг эдийн засгийн сектороор байгуулах нь эзэмших эрх, болон тухайн байгалийн хөрөнгийн бодлогыг тодорхойлох эсвэл судалгаа шинжилгээний зорилготой байж болно. Жишээ нь: ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн засгийн газар ба олборлож буй нэгжийн оролцоог судлах, газрын эзэмшлийг үнэлэх г.м.

5.55 Эдийн засгийн секторын дансыг байгуулахад хүснэгт 5.2-т үзүүлсэн бичилтүүдтэй харьцуулахад 2 төрлийн нэмэлт бичилт хийдэг. Энэ нь шилжүүлэг болон сектор хоорондын солилцооноос хамаарч нэмэлт бичилт шаардагддагтай холбоотой. Эдгээр бичилтийг авч үзвэл:

а) Байгалийн хөрөнгийн нэмэгдэлт ба хасагдалт. Энэ бичилт нь байгалийн хөрөнгийн ажил гүйлгээ эдийн засгийн секторуудын хооронд хийгдэж буй ажил гүйлгээг харуулна. Байгалийн хөрөнгийн нэмэгдэлт нь нэг секторын нөөцийн өсөлт, нөгөө секторын нөөцийн бууралтыг харуулдаг.

б) Төлбөргүй эзэмших. Эдгээр өөрчлөлтүүд нь эдийн засгийн нэгж байгалийн хөрөнгийг эзэмшилдээ авах эсвэл ашиглахдаа анхны эзэмшигч этгээдэд төлбөр төлөхгүй байгаа үед гарч байгаа нөөцийн өөрчлөлт юм. Нөөцийн нэмэгдэлт нь нөөцийг шинээр эзэмшиж байгаа секторт бичигдэж, бууралт нь хуучин эзэмшиж байсан секторт бичигдэнэ.

5.56 Сектор хоорондын дахин ангилал нь эдийн засгийн секторын дансны нийтлэг бичилт юм.

5.57 Хэдийгээр нийтлэг биш ч гэсэн байгалийн хөрөнгийн хуримтлал ба хорогдол эсвэл төлөгдөөгүй эзэмшилийн бичилтүүд нь үндэсний түвшинд тооцоход шаардлагатай байдаг. Энэ нь улс орнуудын хоорондох газар нутгийн шилжүүлэг эсвэл улс төрийн өөрчлөлтөөс болоод улс орны нийт газар нутаг өөрчлөгдөх зэрэг зүйлүүдээс үүдэн

Page 182: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 149Хү

снэг

т 5.

2Ба

йгал

ийн

хөрө

нгий

н би

ет х

эмж

ээни

й да

нсны

ерө

нхий

бүт

эц (б

иет

хэмж

ээгэ

эр)

Ашиг

т ма

лтма

л ба

эрч

им х

үчни

й нө

өц

Газа

р (О

йгоо

р бү

рхэг

дсэн

га

зры

г ору

улаа

д)Хө

рсни

й нө

өцМ

одны

нөө

цДа

лайн

нөө

цУс

ны н

өөц

Сайж

руул

сан

Байг

алий

нСа

йжру

улса

нБа

йгал

ийн

Нөөц

ийн

эхни

й үл

дэгд

элТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймНө

өций

н үл

дэгд

лийн

нэ

мэгд

элНө

өций

н өс

өлт

naТи

йм *

Хөрс

сай

жру

улал

тӨ

сөлт

Байг

алий

н өс

өлт

Өсө

лтБа

йгал

ийн

өсөл

тХу

р ту

ндас

Хөрс

ний

нура

лтБу

цах

урсг

алШ

инээ

р нэ

эж и

лрүү

лсэн

нө

өцТи

ймna

nana

naТи

йм *

Тийм

*Ти

йм *

Үнэл

гээ

нэмэ

гдсэ

нТи

ймТи

ймТи

йм *

Тийм

*Ти

йм *

Тийм

*Ти

ймТи

йм *

Дахи

н ан

гила

лТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймНө

өций

н ни

йт н

эмэг

дэл

Нөөц

ийн

үлдэ

гдли

йн

буур

алт

Олбо

рлол

тОл

борл

олт

naХө

рс х

уула

лтМ

од б

элтг

элМ

од б

элтг

элХу

раал

тДа

лайн

нөө

цийн

аш

игла

лтБа

йгал

ийн

усны

аш

игла

лтНө

өций

н ба

йгал

ийн

хоро

гдол

nana

Хөрс

ний

элэг

дэл

Байг

алий

н хо

рогд

олБа

йгал

ийн

хоро

гдол

Байг

алий

н хо

рогд

олБа

йгал

ийн

хоро

гдол

Уурш

илт

Уурш

иц

Байг

алий

н га

мшги

йн

хоро

гдол

Тийм

*Ти

йм *

Тийм

*Ти

ймТи

ймТи

ймТи

ймТи

йм *

Үнэл

гээ

буур

сан

Тийм

Тийм

Тийм

*Ти

йм *

Тийм

*Ти

йм *

Тийм

Тийм

*Да

хин

анги

лал

Тийм

Тийм

Тийм

Тийм

Тийм

Тийм

Тийм

naНө

өций

н ни

йт б

уура

лтНө

өций

н эц

сийн

үл

дэгд

элТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

ймТи

йм

na

ашиг

лаж

бол

охоо

ргүй

*

Бүрт

гэл

нь н

өөци

йн ху

вьд

үр а

шиг

гүй

эсвэ

л их

энхд

ээ эх

сурв

алж

ид ту

сад

нь тэ

мдэг

лэдэ

ггүй

пра

ктик

т, нө

өций

н бү

х бүр

тгэл

ийн

боло

мжий

г тус

гаса

н бү

х хэс

гүүд

нь

тус т

усда

а бү

ртгэ

гддэ

г.

Page 183: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ150

бий болно. Эдгээр бичилтүүд нь нийтлэг байдлаар шаардагдахгүй учраас хүснэгт 5.2-т үзүүлсэн хөрөнгийн биет хэмжээний данс байгуулахад тавигдах үндсэн хэлбэртэй нийцэх нь чухал биш юм.

5.3.3 Хөрөнгийн мөнгөн дүнгээрх дансны үндсэн хэлбэр

5.58 Хөрөнгийн мөнгөн дүнгээрх дансны ерөнхий хэлбэрийг хүснэгт 5.3-т үзүүлсэн байна. Энд хөрөнгийн биет хэмжээний дансны бүтцийн холбоосийг харуулав.

5.59 Мөнгөн дүнгээр байгуулж буй дансны бичилтийн тодорхойлолт нь 5.49 болог 5.50-дахь хэсэгт үзүүлсэн биет хэмжээгээр байгуулах дансны бичилтийн тодорхойлолттой адил юм. Тиймээс, мөнгөн дүнгээр байгуулж буй хөрөнгийн данс нь биет хэмжээгээр байгуулсан дансны үнэлгээнээс хамаарах бөгөөд энд зарим байгалийн хөрөнгийг хэмжих биет хэмжээний хувьд өргөн хүрээтэй байдгийг тэмдэглэх нь зүйтэй. (Жишээ нь модны нийлүүлэлтэд ашиглагдах модны нөөц биет хэмжээгээр байгуулж буй дансанд орох боловч мөнгөн дүнгээр байгуулж буй дансанд орохгүй). Ихэнх байгалийн хөрөнгийн хувьд мөнгөн дүнгээр хэмжсний дараа биет хэмжээг нь тооцож гаргадаг.

5.60 Мөнгөн дүнгээр байгуулж буй дансны биет хэмжээгээр байгуулж буй данснаас илүү бичигддэг нэг нэмэлт бичилт нь дахин үнэлгээ юм. Дахин үнэлгээ нь зөвхөн үнийн өөрчлөлттэй холбогдон бий болдог бөгөөд байгалийн хөрөнгө дэх нэрлэсэн хийсвэр ашиг, алдагдалд нөлөөлнө. Байгалийн хөрөнгийн нэрлэсэн хийсвэр ашиг нь тайлант хугацаанд уг хөрөнгийн үнэ өөрчлөгдсөнөөр хөрөнгийн эзний авч байгаа ашиг юм.

Хүснэгт 5.3Мөнгөн дүнгээр байгуулах хөрөнгийн дансны үндсэн бүтэц

Нөөцийн эхний үлдэгдэлНөөцийн үлдэгдлийн нэмэгдэлт

Нөөцийн өсөлтШинээр орд нээн илрүүлэхҮнэлгээ нэмэгдсэнДахин ангилснаасНөөцийн нийт нэмэгдэлт

Нөөцийн үлдэгдлийн багасалтОлборлолтНөөцийн хэвийн хорогдолБайгалийн гамшгийн хорогдолҮнэлгээ буурсанДахин ангилснаасНөөцийн нийт бууралт

Нөөцийн үлдэгдлийн дахин үнэлгээНөөцийн эцсийн үлдэгдэл

5.61 2.7-р хэсэгт авч үзсэн шиг, үнийн өөрчлөлт нь тухайн хөрөнгийн тоо хэмжээний өөрчлөлтөөс үүсэх чанарын өөрчлөлтөөс эсэхийг ялгаж үзэх хэрэгтэй. Байгалийн хөрөнгийн хувьд, хөрөнгийн чанар, тухайлбал, газар болон усны нөөц, бохирдол болон өмнө нь болж байсан байгаль орчны эвдрэлийн дүнд өөрчлөгдөж болох юм. Үндсэндээ, чанарын өөрчлөлтөөс болж хөрөнгийн үнэ өөрчлөгдвөл үүнийг дахин үнэлгээ гэж үзэхээсээ илүү хөрөнгийн биет хэмжээнд гарсан өөрчлөлт гэж үзнэ. Үндсэндээ, ижил төрлийн хөрөнгө нь өөр чанартайгаас хамаарч ангилалд өөрчлөлт орно.

Page 184: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 151

5.62 Нэрлэсэн хийсвэр ашгийн адилаар инфляцийн ерөнхий түвшинтэй харьцуулахад үнэлгээ нь хэрхэн өөрчлөгдөхийг мэдэх нь чухал юм. Хэрвээ тайлант хугацаанд хөрөнгийн үнэ инфляцийн ерөнхий түвшинтэй ижил бол энэ өсөлтийг ердийн хийсвэр ашиг гэнэ. Нэрлэсэн хийсвэр ашиг ердийн хийсвэр ашгийн зөрүүг бодит хийсвэр ашиг гэж үздэг.

5.63 Дахин үнэлгээ нь байгалийн хөрөнгийн эдийн засгийн үнэлгээний аргад өөрчлөлт орсонтой холбоотойгоор байгалийн хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөнөөс бий болно. Тухайлбал, өнөөгийн цэвэр өртгийн арга. Таамаглал нь олборлолт болон байгалийн өсөлтийн хэмжээ, хөрөнгө болон нөөцийн амьдрах хугацаа, үнийн бууралт зэргээс хамаарна. Шинээр илрүүлэх, байгалийн гамшиг зэргийн улмаас нөөцийн биет хэмжээнд гарсан өөрчлөлт нь тухайн хөрөнгийн насжилтыг өөрчилдөг тул тусад нь тооцох хэрэгтэй.

5.64 Хөрөнгийн биет хэмжээний дансны хувьд хүснэгт 5.3-т үзүүлсэн мөнгөн дүнгээр байгуулах хөрөнгийн дансны үндсэн хэлбэр шиг бүх бичилтийг шууд тооцох боломжгүй байж болно. Иймээс, зарим бичилтүүдийг тохирох загвар ашиглах эсвэл бусад дансны бичилтэд үндэслэн тооцон оруулж болно. Тухайн бичилт болон нөөцийн нийт үлдэгдлийн дансны ач холбогдлоос хамаарч биет хэмжээний дансыг байгуулахад бэлтгэх үүднээс зарим дансны бичилтүүдийг нэгтгэж болно.

ҮТС-ийн дансны бичилтийн уялдаа49

5.65 Нөөцийн нэмэгдэл, багасалтыг өргөн хүрээнд тусгаарлан авч үзэхээсээ илүүтэйгээр ҮТС нь (i) ажил гүйлгээнээс бий болсон өөрчлөлт болон (ii) хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчлөлтөд анхаарлаа хандуулдаг. БОЭЗД болон ҮТС хоорондын уялдааг хангахад, холбогдох ҮТС бичилтүүдийг мөнгөн дүнгээрх хөрөнгийн дансанд нэмж болох юм. Тэдгээр нь мөнгөн дүнгээр байгуулах хөрөнгийн дансны мэдээллээс шууд гарган авах боломжтой. Эдгээр бий болсон бичилтүүдийг хүснэгт 5.4-т үзүүллээ.

5.66 ҮТС дансны бичилт нь байгалийн хөрөнгө үйлдвэрлэгдэх болон үйлдвэрлэгдээгүйгээс хамаарч ялгаатай байдаг. БОЭЗД-ны хувьд энэ ялгаа нь зөвхөн сайжруулсан (ҮТС-ийн хувьд үйлдвэрлэгдэх) эсвэл байгалийн (ҮТС-ийн хувьд үйлдвэрлэгдээгүй) гэдгээс хамаарна. ҮТС-ийн цаашдын зорилт нь сайжруулсан хөрөнгийг үндсэн хөрөнгө эсвэл эргэлтийн хөрөнгө гэж ангилах явдал юм.50

5.67 Үндсэн хөрөнгийн холбогдох бичилт бол хөрөнгийн нийт хуримтлал, эргэлтийн хөрөнгийн хувьд эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт юм. Байгалийн хөрөнгийн ҮТС-ийн харгалзах бичилт нь үйлдвэрлэгдээгүй хөрөнгийн эдийн засгийн илэрхийлэл юм. Энд мөн ҮТС-ийн нөөцийн нэмэгдэл, бууралтын холбогдох бичилтүүд орно. Эдгээр бичилтүүдийн хувьд хүснэгт 5.3-т байгаа мөнгөн дүнгээр байгуулсан данс ба ҮТС ийн дүн нь хоорондоо ижил байна.

5.68 Хүснэгт 5.3 ба 5.4 үзүүлсэн дансны нэмэлт нь хоёр бичилттэй. Тайлант хугацаанд хэрэглэсэн хөрөнгийн биет хэмжээтэй холбоотой үндсэн хөрөнгийн хэрэглээ болон доройтол. Үндсэн хөрөнгийн хэрэглээ тухайн үндсэн хөрөнгийг ашиглахтай холбогдон гардаг бол сайжруулсан биологийн хөрөнгийн хувьд нөөцийн хэвийн хорогдлоос хамаарна. Жишээ нь мал аж ахуйн хувьд хорогдлын хувь байна51.

49 Холбогдох дансны бичилтын дэлгэрэнгүй талбарыг "ҮТС-2008"-ын Бүлэг 10, 12, 13 харуулсан.50 5.24-5.30 параграфуудыг үзнэ үү.51 Үндсэн хөрөнгийн хэрэглээний талаархи нэмэлт мэдээллийг параграфаас үзнэ үү. 2008 оны

Page 185: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ152

Хүснэгт 5.4Дансны нэгтгэл

Дансны нэгтгэл Өсөж үрждэг биологийн нөөц Байгалийн нөөц

Үндсэн хөрөнгө Материаллаг эргэлтийн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал

Нөөцийн өсөлт-

олборлолтna na

Материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт na

Нөөцийн өсөлт-

олборлолтna

Эдийн засагт шинээр бий болох na na

Нөөцийн өсөлт +

Шинэ нөөц илрүүлэлт+

Үнэлгээний өсөлт

Эдийн засгаас хасагдах na na

Олборлолт+

Байгалийн гамшгийн улмаас бий болсон

хорогдол+

Үнэлгээний бууралт

na ашиглаж болохооргүй

5.69 Хомсдол нь байгалийн нөөцийг олборлосноор биет хэмжээ нь буурахтай холбогдон бий болдог. Мөнгөн илэрхийллийн хувьд энэ нь олборлолт хийснээр энэ нөөцөөс цаашид олох орлогын бууралт юм. Хорогдлын талаарх ойлголт тодорхойлолт, хэмжилтийн талаар 5.4-дэхь хэсэгт дэлгэрэнгүй авч үзнэ.

Мөнгөн дүнгээр байгуулах эдийн засгийн секторын данс

5.70 Хөрөнгийн дансыг эдийн засгийн сектороор, мөнгөн дүнгээр байгуулж болох бөгөөд эдгээр нь ҮТС-ийн бүрэн хэмжээгээр байгуулсан секторын данстай холбогддог байна. Эдийн засгийн сектороор байгуулсан хөрөнгийн дансны бичилтээс бий болдог гол нэгтгэл нь хомсдлоор засварлагдсан цэвэр хадгаламж, хөрөнгийн цэвэр өртөг юм.

5.71 Мөнгөн дүнгээр байгуулж буй хөрөнгийн дансны бичилт нь биет хэлбэрээр байгуулсан хөрөнгийн дансны бичилттэй ерөнхийдөө адил боловч дахин үнэлгээний бичилтийг оруулдаггүй. (5.60 дахь хэсэгт авч үзсэн).

5.4 Хөрөнгийн дансны зарчмууд 5.4.1 Удиртгал

5.72 Байгалийн хөрөнгийн нөөцийн өөрчлөлтийн данс байгуулахад олон төрлийн хэмжилтүүдийг хийх сорилттой тулгардаг. Эдгээр сорилтуудад өөр өөрийн шинж чанартай байгалийн хөрөнгийн биет хэмжээний нөөцийг үнэн зөв тодорхойлох, тухайлбал байгалийн нөөцийн хувьд цаг хугацааны туршид нөхөн сэргээгдэх чадварыг тодорхойлох, зарим төрлийн байгалийн хөрөнгийн үнэлгээг хийхдээ эх олонлогийн динамикийг мэдэж байх нь чухал юм.

5.73 Биет хэмжээний тооцоо хийхэд нэмэгдэж хийгддэг тооцоо нь тухайн байгалийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх үнэлгээ хийх явдал юм. Газар болон хөрсний нөөцөөс бусад

SNA-ийн 6.240-6.244.

Page 186: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 153

зарим байгалийн хөрөнгө нь олборлолт хийгээд л зах зээл дээр чөлөөтэй худалдаалагдаж байдаг. Энэ тохиолдолд тэдгээрийн үнэлгээг шууд тооцоход хүндрэлтэй байдаг.

5.74 Гэсэн ч хөрөнгийн данс байгуулах янз бүрийн арга техникүүд, ойлголт тодорхойлолт байдаг. 5.4.2-дахь хэсэгт хөрөнгийн биет хэмжээний данс- биет хэмжээний доройтлыг хэмжих талаар авч үзнэ. Үүний дараа хэсэг 5.4.3 ба 5.4.4- дэх хөрөнгийн үнэлгээний зарчим болон өнөөгийн цэвэр өртгийн аргын талаар авч үзнэ. Хэсэг 5.4.5-дэх нөөцийн түрээс өнөөгийн цэвэр өртгийн аргыг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлах юм. Өнөөгийн цэвэр өртгийн аргын талаар илүү дэлгэрэнгүйг Хавсралт A5.1-дэх, бууруулалтын хувь хэмжээний талаар Хавсралт A5.2-т тайлбарлана. 5.4.6 дэх хэсэгт байгалийн хөрөнгийн биет хэмжээний үнэлгээний талаар хэлэлцэнэ. Хөрөнгийн данс тус бүрт хэрэглэгдэх ойлголт, тодорхойлолт, зарчмын талаар хэсэг 5.5 – 5.11-дэх харуулна.

5.4.2 Биет хэмжээн дэх хомсдлыг тодорхойлох

5.75 Байгалийн хөрөнгийн дансанд доройтлыг хэмжих нь чухал юм. Эдийн засгийн нэгж, өрхийн аж ахуйг оруулаад, байгалийн хөрөнгөд олборлолт хийсний үр дүнд байгалийн хөрөнгийг биет хэмжээгээр ашигласантай холбогдон байгалийн хөрөнгийн хомсдлын асуудал гарч ирдэг. Үүний дүнд нөөцийн боломжит байдал буурч байдаг. Тайлант хугацааны турш дахь хөрөнгийн нөөцийн байж болох бүх өөрчлөлтүүдэд хомсдол тооцогдохгүй бөгөөд иймээс тогтвортой байдлын хэмжээстэй шууд холбогдохгүй. Байгалийн хөрөнгийн тогтвортой байдлын үнэлгээ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Тухайлбал байгалийн гамшиг, шинээр нээн илрүүлэлт, байгалийн хөрөнгийн орцын эрэлт өөрчлөгдөх гэх мэт.

5.76 Биет хэмжээний хомсдол гэж тайлант хугацааны туршид эдийн засгийн нэгж байгалийн нөөцийг нөхөн сэргээгдэх түвшнээс нь илүү хэмжээгээр олборлосон тохиолдолд байгалийн нөөцийн биет хэмжээ буурч байгааг ойлгоно.

5.77 Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн хувьд тухайлбал ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн хомсдол нь нөөцийн олборлолттой тэнцүү байна. Учир нь эдгээр нөөц нь хүний амьдралын хугацаанд нөхөн сэргээгдэхгүй. Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн өсөлт нь (ж:нь шинээр нээн илрүүлсэн) нөөцийг олборлох боломжийг бий болгоно. Гэсэн ч, үнийн дүнгийн эдгээр өсөлтийг нөхөн сэргээгдэж байна гэж үздэггүй бөгөөд хомстлын эсрэг хэмжүүр болохгүй. Энэ нэмэгдэл нь хөрөнгийн дансны аль нэг газар бичигдэх ёстой.

5.78 Байгалийн биологийн нөөцийн хувьд тухайлбал модны болон далайн нөөцийн хувьд хомстол олборлолт нь тэнцдэггүй. Эдгээр нөөцийн нөхөн сэргээгдэх боломж нь тодорхой удирдлага, олборлолтын нөхцөлд олборлосон хэмжээ нь нөхөн сэргээгдэх хэмжээтэй тохирч болно. Энэ тохиолдолд байгалийн хөрөнгийн биет хэмжээнд доройтол тооцохгүй. Ерөнхийдөө, олборлосон хэмжээ нь нөхөн сэргээгдэх хэмжээнээс давж гарсан тохиолдолд хомстол гэж бүртгэнэ. Дараах хэсэгт байгалийн биологийн нөөцийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлана.

5.79 Цаг уурын хүндрэлтэй байдал, нийтийг хамарсан халдварт өвчин зэрэг тааварлашгүй тохиолдлын улмаас үүссэн байгалийн хөрөнгийн бууралтыг хомстол гэж бүртгэхгүй. Эдгээр бууралт нь байгалийн гамшиг гэж бүртгэгдэнэ. Хомстол нь эдийн засгийн нэгж байгалийн хөрөнгийг олборлосноос бий болж буй бууралт байх

Page 187: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ154

үед яригдана.

5.80 Доройтол нь мөн байгалийн нөөцийн үнийг ашиглан биет хэмжээний хомстолыг үнэлсэн нөхцөлд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж болно. Энэ талаар Хавсралт A5.1-д дэлгэрэнгүй авч үзнэ. Мөнгөн дүнгээр хэмжсэн хомстол нь байгалийн нөөцийн биет хэлбэрээрх хомстолын үнийн дүнгийн өөрчлөлттэй тэнцэнэ.

Байгалийн биологийн нөөцийн биет хэмжээний хомстол

5.81 Байгаль дахь биологийн нөөц нь цаг хугацааны туршид нөхөн үйлдвэрлэгдэж өсөж байдаг. Иймээс, хомсдолын тооцоонд эдгээр нөөцийн олборлолт, нөхөн сэргээлтийг хамтад нь авч үзэх шаардлагатай. Олборлолтийн хэмжээ нь шууд ажиглагдаж байхад нөхөн сэргээлтийг хэмжих нь хэцүү байдаг тул биологийн загвар шаардлагатай байдаг. Ийм загвар нь ихэнхдээ нийт олонлогийн бүтэц, хэмжээг хоёуланг нь авч үздэг ба тодорхой төрлийн эх олонлог эсвэл нөөц нь бага байхад өсөлтийн хувь нь бага байна, гэхдээ нийт олонлогийн хэмжээ өссөнөөр өсөлтийн хувь нь нэмэгдэнэ гэж үздэг. Аажимдаа, их олонлог доторхи хэмжээ өгөгдсөн багтаамждаа хүрэх, ж:нь нягтрал нь хамгийн ихдээ хүрэхэд нийт олонлогийн өсөлтийн хувь нь аажмаар буурна.

5.82 Энэ ерөнхий загварт үндэслэн ямарч нөөцийн хувьд амьтны тоо хэмжээ эсвэл ургамлын хэмжээг насжилт, аливаа хүчин зүйлийн нөлөөгүйгээр нөхөн төлжих хэмжээний ангилалыг тооцож болно. (эхний болон эцсийн үлдэгдэл тэнцэнэ). Үүний дүнд энд “ашиг” буюу байгаа нөөцөөс илүү ихийг авч болно. Биологийн загвар дахь энэ ашиг нь тогтвортой гарц буюу үйлдвэрлэл гэж нэрлэгдэнэ.

5.83 Тогтвортой үйлдвэрлэлийн өсөх, буурах нь эх олонлогийн бүтэц, хэмжээнээс хамаарна. Жишээ нь, нийт олонлогийн өсөлтийн хувь бага бол тогтвортой үйлдвэрлэл нь мөн бага байна. Эдгээрийн харилцан хамаарлыг Зураг 5.2-т харуулсан нийт олонлогийн хэмжээг нийт олонлогийн хэмжээ ба бүтэц хоёуланд нь ойролцоо утгаар ашигладаг. Нийт олонлогийн хэмжээнээс хамаарч олборлолтын түвшин ижил байсан ч тогтвортой үйлдвэрлэл нь ялгаатай байдаг.

5.84 Тухайн эх олонлогийн хувьд, хэрвээ олборлолтын хэмжээ нь тогтвортой үйлдвэрлэлээс бага байвал, өөрөөр хэлбэл, Зураг 5.2-т муруй доорх цэгүүд, доройтол 2 бүртгэгдэхгүй. Энэ тохиолдолд, байгалийн гамшиг болон бусад өөрчлөлт байхгүй гэж авч үзэх бөгөөд тайлант хугацаанд нөөц өснө гэж үзнэ.

Зураг 5.2Тогтвортой үйлдвэрлэлийн муруй

Эх олонлогийн хэмжээ

Олборлолт

Хамгийн бага Хүчин чадал

5.85 Зарчмын хувьд, хомсдол нь олборлолтын хэмжээнд харгалзах нийт олонлогийн

Page 188: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 155

тогтвортой үйлдвэрлэлээс их байгаа үед бүртгэгдэнэ. Энэ нь Зураг 5.2 дэх муруйн цэгүүдээс дээш гарсан байвал олборлолтын хэмжээ нь нөхөн сэргээлт болон өгөгдсөн нийт олонлогийн өсөлтөөс их байна.

5.86 Хэдийгээр, ихэнх байгалийн биологийн нөөцийн хувьд, тогтвортой үйлдвэрлэлийг тооцох нь байгалийн үйл явцын өсөлт бууралтын нэгэн адил хүндрэлтэй юм. Бусад амьтны төрөл зүйл (махчин амьтдыг оруулаад) болон олборлолтын нөлөөний хамаарал нь ихэвчлэн шугаман бус, хувьсагчид өөр өөр (жишээ нь цаг уурын нөхцөл байдлаас хамаарч янз бүр байна) бөгөөд шинжлэх ухааны үүднээс бүрэн ойлгох боломжгүй. Тиймээс ойролцоо жилүүдийн тогтвортой үйлдвэрлэл нь ижил буюу хэвийн гэж авч үздэг. Практикт, олборлолтын хэмжээ нь тодорхой нийт олонлогийн тогтвортой үйлдвэрлэл нь хэвийн вариацтай үед хомсдолыг бүртгэдэг.

5.87 Биологийн загварт ордог нийт олонлогийн өсөлт, нас баралт, бусад өөрчлөлттэй холбоотой таамаглалд ашиглах хувьсагчийг тооцох шаардлагатай байдаг. Хэрвээ ийм загвар байхгүй бол нөөцийн хэмжээ, нөөцийн хэмжээний өөрчлөлт гэсэн үзүүлэлтүүдийг ашиглаж болно. Боломжит аргуудын талаар ойн нөөц 5.8 дахь хэсэгт болон далайн нөөц хэсэг 5.9-д авч үзнэ.

Хомсдол ба доройтлын харилцан хамаарал

5.88 Хэдийгээр биет болон мөнгөн дүнгээрх доройтолыг хэмжих талаар Ерөнхий хүрээнд авч үздэггүй ч хомстолын ойлголт, тодорхойлолт хэмжилтийн асуудалтай хэрхэн холбогдохыг энд тайлбарлана. Доройтлыг хэмжих талаар БОЭЗД-ны экосистемийн туршилт дансанд авч үзнэ.

5.89 Хомсдол нь ирээдүйд тухайн байгалийн хөрөнгийн боломжит байдал, эдийн засгийн нэгжийг олборлох, хурааж авах боломжийн өөрчлөлтөөр хэмжигдэнэ. Энд олборлосон материал, олборлох хүчин чадал, олборлогчийн олох орлого зэргээс бий болох үр ашиг дээр тодорхой анхаарал төвлөрүүлдэг.

5.90 Доройтол нь өргөн хүрээнд оруулж буй байгалийн хөрөнгийн хүчин чадлын өөрчлөлтийг авч үздэг.–тухайлбал экосистемийн үйлчилгээ (ойн агаар цэвэршүүлэх үйлчилгээ) болон эдийн засгийн нэгжүүд /өрхийг оруулаад/-ийн үйл ажиллагааны явцад эдгээр хүчин зүйл хэрхэн буурч байгааг харуулна. Энэ утгаараа, хомсдол нь нэгэн төрлийн экосистемийн үйлчилгээтэй холбогдож байгаа учраас доройтлын нэг хэлбэр гэж үздэг.

5.91 Доройтлыг хэмжих нь түвэгтэй байдаг учир байгалийн хөрөнгийн экосистемийн үйлчилгээнд үзүүлэх хүчин чадал нь зөвхөн нэг хөрөнгөд зориулагддаггүй, нэг төрлийн хөрөнгө нь олон төрлийн экосистемийн үйлчилгээг үзүүлдэг. Цаашилбал, ус болон хөрсний нөөц зэрэг байгалийн хөрөнгө нь цаг хугацааны турш элэгдэж байхад экосистемтэй холбоотой маш олон төрлийн элэгдлээс тухайн хөрөнгийн доройтлыг ялгах салгах нь амаргүй юм.

5.92 Биет хэмжээнд гарсан доройтлыг хэмжих нь бас л төвөгтэй байдаг. Энэ нь үндсэндээ биет хэмжээний хөрөнгийн дансыг байгуулахад ашигласан байгалийн хөрөнгийн энгийн тоо хэмжээ болон хомдолын тооцооноос илүүтэй байгалийн хөрөнгийн шинж чанарын нарийвчилсан үнэлгээнээс хамаарна. Жишээ нь, нөхцлийн нийт өөрчлөлтийн нэг хэсэг болох багасч буй усны хэмжээг үнэлэх, усны бохирдлын тоо хэмжээг үнэлэх гэх зэрэг. Эдгээр бохирдол бүрт данс байгуулж болох ч энэ нь усны данс дахь усны нөөцөд байгаа хэмжээтэй шууд хамаарахгүй.

Page 189: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ156

5.93 Хэдийгээр биет хэмжээний дройтлын тодорхойлох төвөгтэй байдаг ч, хөрөнгийн чанарт гарсан өөрчлөлт нь байгалийн хөрөнгийн мөнгөн дүнг бууруулж байдаг. Үндсэндээ, чанар нь харилцан адилгүйн улмаас бий болсон хөрөнгийн үнийн өөрчлөлт нь дахин үнэлгээ гэхээсээ биет хэмжээнд гарсан өөрчлөлт гэж үзнэ. Хомсдолоос бий болсон үнийн өөрчлөлтийг үнэд нөлөөлөх бусад зүйлүүдээс ялгах нь практикт хүндрэлтэй байдаг.

5.4.3 Хөрөнгийн үнэлгээний зарчмууд

5.94 Үнэлгээний аргыг хэрэглэх нэг давуу тал нь биет хэмжээний хувьд харьцуулалт хийж болохгүй өөр өөр байгалийн хөрөнгийг хооронд харьцуулах нэг үндсэн тооцооллыг ашиглах боломж олгодог. Цаашилбал, байгалийн нэг хөрөнгийг нөгөөтэй нь харьцуулан, харьцангуй өгөөжийг үнэлэх, үндэсний баялаг болон ижил төрлийн шинжилгээ хийж болно. Байгалийн хөрөнгийг эзэмших, түүний олборлолтод нөлөөлөх эрх Засгийн газарт байдаг болохоор хөрөнгийн мөнгөн үнэлгээний мэдээллийг ашиглан Засгийн газар ирээдүйн орлогоо үнэлнэ. Жишээ нь Засгийн газрын хувьд газрын тос болон байгалийн хийн олборлолтын ирээдүйн орлогын тооцоог нэрлэж болно.

5.95 Энэ нь мөн бизнесийн дансанд ч адил тохиолддог. Олборлолтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж ирээдүйн орлогын урсгалдаа үнэлгээ хийхдээ үндэсний хэмжээнд мөрдөж буй үнэлгээг ашигладаг. Зах зээлд суурилсан механизмыг ашиглах нь ихэсч байна. Тухайлбал квот, байгалийн хөрөнгийг ашиглах эрх зэрэг. Эдгээр механизм нь байгалийн хөрөнгийн нэгдсэн үнэлгээтэй холбоотой байж болно.

5.96 Ихэнх байгалийн хөрөнгө нь зах зээлд худалдаалагдахгүй учраас барилга байшин, тоног төхөөрөмж шиг үйлдвэрлэгдэхгүй. Байгалийн хөрөнгийн эхний болон эцсийн үлдэгдлийн үнэ эсвэл энэ хугацааны хооронд хийгдсэн гүйлгээний үнэ нь төдийлөн цуглуулагддаггүй.

5.97 Зах зээлийн үнэлгээ байхгүй тохиолдолд үнэлгээг тодорхойлоход таамаглал, загварыг ашигладаг. Ерөнхийдөө, эдгээр загварууд нь үйлдвэрлэгдэх хөрөнгийн үнэлгээнд ашигладаг аргад үндэслэн батлагдсан байна. Үүний зэрэгцээ амьдралд эдгээр загваруудад хүндрэлтэй зүйлүүд байгаа гэдгийг дансыг байгуулж буй мэргэжилтнүүд болон хэрэглэгчид сайн ойлгосон байх хэрэгтэй.

5.98 Дараагийн хэсэгт хөрөнгийн үнэлгээний зарчмууд болон мөнгөн дүнгээр үнэлэх аргуудын талаар авч үзнэ.52 Тухайн хөрөнгийг үнэлэх тусгай хэмжилтийн талаар энэ бүлгийн сүүлийн хэсэгт оруулсан.

Үнэлгээний ерөнхий зарчим

5.99 Зах зээлд худалдаалагдаж байгаа хөрөнгийн үнэ нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад эдийн засгийн агентуудын шийдвэр гаргах үндэс нь болдог. Зах зээлийн үнэ нь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийн тухайн хөрөнгөнөөс олох орлогийн урсгалын хүлээлттэй холбоотой. Жишээ нь, хөрөнгө оруулагч сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө (салхин турбин) эсвэл байгалийн хөрөнгө (газар)-д хөрөнгө оруулах уу гэдэг шийдвэр болоод эдгээр хөрөнгийн худалдаж авах, худалдах нь зах зээл дээрх үнээс хамаарч ирээдүйд олох орлогоо тооцсоны үндсэн дээр гарна.

5.100 Ерөнхийдөө, зах зээлийн үнийг тухайн хөрөнгийг үнэлэхэд шууд ашигладаг. 52Үнэлгээний зарчмын талаар ҮТС-д бүрэн тайлбарласан. ҮТС 2008 paragraphs 13.16-13.25 хар

Page 190: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 157

Тухайн хөрөнгийг худалдан авсан өдрийн үнийг ашигладаг. Энэ хоёр зөвлөмж нь байгалийн, санхүүгийн бусад эдийн засгийн хөрөнгүүдийг үнэлэх боломжийг олгодог ба эхний болон эцсийн үлдэгдлийн хуримтлал, мөнгөн дүнгээр тооцсон үндэсний болон эдийн засгийн секторын баялгийн үнэлгээ хийхэд ашиглагдана.

5.101 Үүний нэгэн адил, зах зээлд суурилсан хөрөнгийн үнэлгээний тооцоо нь хөрөнгийн үнэлгээг хийх бүх аргад нийтлэг байхгүйг анхаарах нь зүйтэй. Жишээ нь, зах дээр худалдаалагдаж байгаа хуучин машины үнэ түүнтэй ижил одоо ашиглагдаж буй машины үнээс байнга доогуур байдаг. Мөн машины үнэ нь тухайн машины байгаль дахь агаар бохирдуулалтаас хамаарч болох юм. Зах зээлийн үнийг ашиглах нь харөнгийн төрлүүдийн харьцуулагдах боломжийг олгох бөгөөд хувь хүн болон нийгмийн зүгээс гарч буй хөрөнгийн үнэд нөлөөлөхгүй. Зах зээлд суурилсан үнийн энэ арга нь байгалийн хөрөнгийн үнэлгээтэй байнга холбогдож байдаг.

5.102 Байгалийн хөрөнгийн үнэлгээний нэмэлт болон чухалчлан авч үзэх үндсэн зарчим түүний зорилго ашиглалтад байгаагаас илүү унаган төрхөөрөө байгаа хөрөнгийн үнэлгээг тооцох юм.

5.103 БОЭЗД-д тусгасан аргууд тухайлбал, өнөөгийн цэвэр өртгийн арга нь зах зээлийн үнийн байж болох хувилбар бөгөөд ҮТС-ийн холбогдох бүх ашиг (зардал)-г нийтээр нь авч үзэхгүй.

Хөрөнгийн үнэлгээний аргууд

Хөрөнгийн үнийн үндсэн эх үүсвэр нь зэх зээлийн үнэ бөгөөд энэ нь худалдаалагдсан хөрөнгө бүрийн хувьд ижил төстэй байна. Мөн мэдэгдэхүйц хэмжээгээр худалдаалагдсан байх бөгөөд зах зээлийн үнэ нь тодорхой интервалын хооронд байна. Ийм төрлийн зах зээлийн үнийн мэдээллийг нөөцийн биет хэмжээгээр үржүүлж хөрөнгийн ангилал тус бүрт зах зээлийн нийт үнэлгээг тооцож болно. Үнийн судалгаа нь ихэнх санхүүгийн хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал амьтад зэрэг шинээр худалдаалагдаж буй үйлдвэрлэгдэх хөрөнгөд хийх боломжтой

5.105 Худалдаалагдаж буй хөрөнгийн үнийн судалгаанаас гадна тухайн зах зээл дээр худалдагдахгүй байгаа ижил төрлийн хөрөнгийн үнийн мэдээллийг ашиглаж болно. Жишээ нь, худалдаалагдсан байшин болон газрын мэдээлэл нь худалдаалагдаагүй байшин газрын үнэлгээг тооцоход ашиглагдана.

5.106 Зах зээлд худалдаалагдаагүйн улмаас үнийг нь судлах боломжгүй тохиолдол гарч болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгөтэй холбоотой зах зээлд тогтмол худалдаалагддаг зүйлийн үнийг ашиглаж болно.

5.107 Нэг дэх арга бол зардлыг бууруулан бичих арга ашиглах. Хөрөнгийн үнэ нь тухайн хөрөнгийг худалдан авсан үеийнхээс буурах, худалдан авсан үнэ гэдэг нь хөрөнгийг ашиглах хугацаанд гарах үндсэн хөрөнгийн хэрэглээ (ихэнх тохолдолд элэгдэл гэж үздэг) юм. Түүнчлэн, ижил төрлийн шинэ хөрөнгийн элэгдлийн хэмжээ буюу худалдан авсан үнэ нь өөрчлөгдөж болно. Онолын хувьд, хөрөнгийн ашиглаж буй аль ч хугацаанд хөрөнгийн үнэлгээ нь шинэ хөрөнгийн худалдан авсан үнэтэй тэнцүү бөгөөд ашиглалтын явцад байгуулсан хуримтлагдсан элэгдлийг хассан дүнтэй тэнцүү байна. Хэрэглэгдэж буй хөрөнгийн үнийг шууд ашиглах боломжгүй. Энд тухайн хөрөнгө худалдаалагдахдаа борлуулагдаж байсан үнийг нь ойролцоогоор авах нь зүйтэй юм.

Page 191: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ158

5.108 Байгалийн хөрөнгийн хувьд, энэ аргыг сайжруулсан байгалийн хөрөнгө тухайлбал жимсний цэцэрлэг-ийн үнэлгээг хийхэд хэрэглэж болох юм.

5.109 Хоёр дахь арга нь ирээдүйн өгөөжийн хорогдуулсан үнэлгээний арга юм. Ихэнх байгалийн хөрөнгө нь зах зээлд арилжаалагдахгүй, худалдан авсан үнэ байхгүй тул өмнөх 2 аргыг ашиглах боломжгүй. Тиймээс, хэдийгээр байгалийн хөрөнгийн олборлох, хураан авах үнэ олдлоо ч гэсэн уг хөрөнгийн өөрийнх нь үнэ байхгүй, харин байгалийн төрхөөрөө байгаа хөрөнгийн хувьд л боломжтой.

5.110 Энэ тохиолдолд ирээдүйн орлогыг бууруулан тооцсон аргыг хэрэглэдэг бөгөөд үүнийг өнөөгийн цэвэр өртгийн (ӨЦӨ) арга гэж нэрлэдэг. Энэ нь олборлолтын ирээдүйн хувь хэмжээний таамаглалыг түүний үнийг таамагласны үндсэн дээр хүлээгдэж буй орлогын динамикийг тодорхойлдог арга юм. Ерөнхийдөө энэ төрлийн таамаглал нь байгалийн хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийн динамикт үндэслэгддэг. Одоогийн олж болох ашиг нь ирээдүйд олох ашгаас илүү гэж үздэг бөгөөд хүлээгдэж буй орлогын урсгал нь одоо үед тухайн хөрөнгийг худалдан авах гэж байгаа үнээс хамаарч буурдаг.

5.111 Дараагийн хэсэгт өнөөгийн цэвэр өртгийн үндсэн бүрэлдэхүүний талаар авч үзнэ. Илүү дэлгэрэнгүй энэ аргатай холбоотой математик гаргалгааг хавсралт A5.1-д харуулсан.

5.4.4 Өнөөгийн цэвэр өртгийн (ӨЦӨ) арга

5.112 Өнөөгийн цэвэр өртгийг тайлбарлах 5 үндсэн зүйл байна:(i) байгалийн хөрөнгийн өгөөжийг хэмжих, (ii) хүлээгдэж буй олборлолтын хэмжээ болон үнэд үндэслэсэн нөөцийн түрээсийн хүлээгдэж буй үр дүнг тодорхойлох, (iii) хөрөнгийн насжилтыг тооцох, (iv) үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувь хэмжээг сонгох, (v) хямдруулалт буюу хорогдуулалтын хувийг сонгох.

Байгалийн хөрөнгийн өгөөжийг хэмжих

5.113 БОЭЗД-д өгөөжийг эдийн засгийн түрээсийн концепцийг ашиглан тодорхойлно. Эдийн засгийн түрээс нь олборлогч эсвэл хэрэглэгчийн нийт зардал, хэвийн өгөөжийг тооцсоны дараах хуримтлуулсан ашиг юм.

5.114 Ашгийн хэмжээ нь байгалийн хөрөнгийн хувьд нөөцийн түрээс болох бөгөөд уг хөрөнгийн өөрийнх нь өгөөж гэж үздэг. Өнөөгийн цэвэр өртгийн логик нь ирээдүйд олох хүлээгдэж буй өгөөжийн нөөцийн түрээсийн урсгалыг тооцох, дараа нь энэхүү нөөцийн түрээсийг одоогийн цаг үед нь багасган тооцож байгаа арга юм. Энэ нь хөрөнгийн үнэлгээний тухайн үеийн тооцоог харуулна.53

5.115 Нөөцийн түрээсийн тодорхойлолтын нэг нийтлэг зүйл нь нөөцийн түрээсийн хэмжээ нь дунджаар бусад фирмын олох өгөөжтэй хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, хэвийн өгөөж. Нөөцийн түрээс нь зөрүү учраас эерэг болон сөрөг байж болно. Эдийн засгийн онолд урт хугацаанд нөөцийн түрээс эерэг байна гэж үздэг.

5.116 Нөөцийн түрээсийг хэмжсэнээр байгалийн хөрөнгийн нийт хэмжээг тодорхойлно. Үйлдвэрлэгдэх хөрөнгийн хувьд, энэ нь мөн нөөцийн түрээсээс

53Байгууллагын түрээсийг бий болгоход хүргэдэг хүчин зүйлүүд нь түрээслэгч эсвэл хөрөнгийн хэрэглэгчдээс хамаардаг янз бүрийн онолууд байдаг. Нөөцийн түрээсийн эх үүсвэрийн жишээнд ялгавартай түрээс, хомс түрээс, бизнес эрхлэгчдийн түрээс зэрэг орно. Нөөц түрээслэх өөр өөр эх үүсвэрүүд нь хоорондоо хамааралгүй бөгөөд улмаар БОЭЗДС дэх ӨЦӨ тооцоог үндэслэсэн түрээсийн тооцоог нөөцийн түрээсийн тодорхой эх үүсвэрээс үүссэн гэж үзэх ёсгүй.

Page 192: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 159

хомсдолыг хассан цэвэр хэмжигдэхүүн юм. Өөрөөр хэлбэл нөөцийн түрээсийн хомсдолоор засварлагдсан хэмжээ юм. Үйлдвэрлэгдэх хөрөнгийн хувьд энэхүү бууралт нь элэгдэлтэй тэнцүү байна. Өмнө үзсэнчлэн хомсдол нь нөхөн сэргээгдэх хэмжээнээс илүү ихээр олборлосноос байгалийн хөрөнгийн үнэлгээнд гарсан өөрчлөлтөөс бий болдог. Ирээдүйн өгөөжийн өөрчлөлт болон хүлээгдэж буй болон бодит үр дүнгийн зөрүүнээс гадна хомсдолоор засварлагдсан нөөцийн түрээс буюу эдийн засгийн утгаар капиталын цэвэр өгөөж ба байгалийн хөрөнгийн цэвэр өгөөжийг хэмжинэ. Цаашдаа энэ талаар хавсралт A5.1-д авч үзнэ. Хомсдолоор засварлагдсан нөөцийн түрээс нь байгалийн хөрөнгийн нэрлэсэн өгөөжөөс байгалийн хөрөнгийн хүлээгдэж байгаа дахин үнэлгээг хассантай тэнцүү.

5.117 Нөөцийн түрээс ба байгалийн хөрөнгийн цэвэр өгөөж нь үндэсний тооцооны хүрээнд олборлох аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ашгаас урган гарна. Энэ агуулгаараа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны ашиг нь үйлдвэрлэгдэх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж ба үйлдвэрлэлд ашиглаж буй байгалийн хөрөнгийн өгөөжөөс бүрдэнэ.

5.118 Хоорондоо хамаарал бүхий хувьсагчуудыг хүснэгт 5.5-д харуулав. Хүснэгт ҮТС-д ашиглагдах нийт үйлдвэрлэлт, завсрын хэрэглээ, ажилчдын цалин, үйлдвэрлэлийн татвар ба татаасыг үндэслэн тооцсон үйл ажиллагааны нийт ашиг хэрхэн бий болж байгаагаас эхэлнэ

5.119 Нөөцийн түрээсийг хэмжихээсээ өмнө олборлолтын үйл ажиллагаатай холбоотой татвар татаасын нөлөөг тооцож үзэхийг анхаарах хэрэгтэй. Зөвхөн олборлох аж ахуйн нэгжид ноогдуулж буй тусгай татвар, татаас нь нийт эдийн засагт хэрэглэдэггүй.54 Жишээ нь худалдсан нөөцийн тоо хэмжээнд олгосон татаас ба олборлох үйлдвэрлэлийн хэрэглэсэн орцод ноогдуулсан татвар болно. Үндэсний тооцооны стандарт үйл ажиллагааны нийт ашгийг тооцоход тусгай татварыг хасч тусгай татаасыг нэмж тооцоно. Энэ нь шилжүүлгийн явцад нөөцийн түрээс нь тогтвортой байхад нөлөөнө. Энэ нь олборлох үйлдвэрлэлийн орлогод нөлөөлж, эдийн засагт дахин хуваарилагдах бөгөөд тухайн байгалийн хөрөнгийн хүлээгдэж буй өгөөжид нөлөөлөхгүй.

Хүснэгт 5.5Ялгаатай урсгал болон орлогын бүрэлдэхүүний хамаарал

Нийт үлдвэрлэл (олборлосон байгалийн хөрөнгийн борлуулалт үндсэн үнээр, бүтээгдэхүүний татаасыг нэмээд татварыг хассан)

Хасах Үйл ажиллагааны зардалЗавсрын хэрэглээ (бараа, үйлчилгээний зардал худалдан авагчийн үнээр, ажилчдын цалин (хөдөлмөрийн зардал)Ажиллагчдын цалин хөлс (хөдөлмөрийн орцын зардал)Үйлдвэрлэлийн бусад татвар

Тэнцүү Үйл ажиллагааны нийт ашиг – ҮТС-д суурилсана

Хасах Олборлолтын тусгай татаасНэмэх Олборлолтын тусгай татварТэнцүү Үйл ажиллагааны нийт ашиг – нөөцийн түрээсийнХасах Үйлдвэрлэгдэх хөрөнгийн ашиглалтын зардал

Үндсэн хөрөнгийн хэрэглээ (Элэгдэл) + Үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжТэнцүү Нөөцийн рент/ түрээс

Хомсдол + Байгалийн хөрөнгийн цэвэр өгөөжb

54 Олборлох үйлдвэрлэлийн хувьд тусгай татварыг орлогын татвар болон түрээсд оруулдаггүй.

Page 193: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ160

5.120 Иймээс нөөцийн түрээс нь ҮТС-ийн стандарт хэмжигдэхүүн татаасыг хасч татварыг нэмж үйлдвэрлэгдэх хөрөнгө (энэ нь өөртөө үндсэн хөрөнгийн хэрэглээ ба үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжөөс бүрдэнэ)-ийн хэрэглээний зардлыг хасч тооцсон үйл ажиллагааны нийт ашгаар хэмжигдэнэ. Дээр дурдсанчлан нөөцийн түрээс нь хомсдол болон байгалийн хөрөнгийн цэвэр өгөөжөөс бүрдэнэ.

5.4.5 Нөөцийн рент болон өнөөгийн цэвэр өртгөөр тооцох арга Нөөцийн түрээсийг тооцох аргууд

5.121 Практикт, нөөцийн түрээсийг тооцох гурван үндсэн арга байдаг: үлдэгдэл үнэлгээний арга, тохируулах арга, үнийн арга.

5.122 Ихэнх тохиолдолд хэрэглэдэг арга нь үлдэгдэл үнэлгээний арга юм. Энэ аргын хүрээнд нөөцийн түрээсийг тусгай татаас татварын дүнгээр засварлагдсан үйл ажиллагааны нийт ашгаас үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглэх зардлыг хасч тооцно.

5.123 Үйл ажиллагааны нийт ашиг болон тусгай татвар, татаасын мэдээллийг ҮТС-ийн мэдээллийн баазаас тооцох боломжтой. Үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглэх зардлын тооцоо нь ерөнхийдөө боломжтой биш бөгөөд нөөцийн түрээсийг тооцох шаардлагатай. Үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглэх зардлын тооцоо нь хоёр хувьсагчаас бүрдэнэ. –үйлдвэрлэгдэх хөрөнгийн үндсэн хөрөнгийн хэрэглээ; ба үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэвийн өгөөж. Энэ хоёр хувьсагчийг үндсэн хөрөнгийн нөөцийн хэмжээг тогтоох үндэсний тооцооны загвар, болон хөдөлмөрийн бүтээмжийн шинжилгээний зорилгоор ашигладаг холбогдох хувьсагчуудыг ашиглан тооцно. Хэрвээ ийм төрлийн загвар байхгүй бол хувьсагчуудыг элэгдлийн хувь, хөрөнгийн насжилт, үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувь зэрэг үзүүлэлтүүдийг ашиглан тооцно. Хэрэглэх зардалтай холбоотой аргын талаарх бүрэн ойлголтыг ЭЗХХАБ-ийн гарын авлага 2009, хөрөнгийг хэмжилцэх үзнэ үү.

5.124 Нөөцийн түрээсийг тооцоход гардаг нэг хүндрэл нь мэдээллийн эх үүсвэр ховор байдаг. Тухайлбал, үндэсний тооцооны мэдээлэл нь олборлох үйл ажиллагааг ялгаж харуулах боломжтой бөгөөд зарим тохиолдолд их хэмжээний нөөц олборлогдож байдаг ялангуяа уул уурхайн салбарт. Ерөнхийдөө, байгалийн хөрөнгийн олборлолт, хураалтын үйл ажиллагааны нийт ашгийн мэдээлэл нь зарим бууралтын үйл ажиллагаа, сайжруулалт, олборлогчийн худалдахаас өмнөх үйл ажиллагааны нэмэгдэл өртөг зэргээс бүрдэнэ. Хэдийгээр эдгээр нэмэлт үйл ажиллагаа нь ажиллах хүч, капитал, фирмийн үйл ажиллагааны хуваарилагдсан ашгийг шаардах бөгөөд зөвхөн олборлолтын үйл ажиллагаанд ногдох хэсгийг ялгахад амар байдаггүй. Гэсэн ч, тухайн хөрөнгийн олборлолтын үйл ажиллагааны нийт ашгийн мэдээлэлд тулгуурлан ялгаж харуулахад бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй.

5.125 Урт хугацаанд тогтвортой байхаас илүүтэй үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэхийн тулд нөөцийг хэтрүүлэн их хэмжээгээр ашиглаж буй нөхцөл байж болох юм. Энэ нь хэмжилтийн аргыг буруу болгодог. Аргын үндсэн зорилго нь тохиолдож болох зүйлийг хэмжих биш харин тухайн байгалийн хөрөнгийн хүлээгдэж буй шинж чанарт анхаарах явдал байдаг. Иймээс нөөцийг хэтрүүлэн ашиглах нь хөрөнгийн насжилтийг богиносгож их хэмжээний доройтлыг бий болгоно.

5.126 Тохируулах арга нь байгалийн хөрөнгө эзэмшигчийн бодитоор төлсөн нөөцийн түрээсийн тооцоо юм. Ихэнх оронд, засгийн газар нь байгалийн хөрөнгийн хууль ёсны эзэмшигч байдаг. Хууль ёсны эзэмшигчиййн хувьд засгийн газар нь нөөцийн

Page 194: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 161

олборлолтийн түрээсийг цуглуулдаг. Энэ хэмжээ нь зарчмын хувьд олборлогчийн үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглээний зардлыг хассан үйл ажиллагааны нийт ашигтай тэнцүү байна.

5.127 Цуглуулсан нөөцийн түрээс нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хураамж, татвар, рояалти зэрэг механизмын үр дүнд бий болно. Амьдрал дээр, бодитоор цуглуулсан хураамж, татвар, рояалти нь нийт нөөцийн түрээсийг бий болгох бөгөөд тодорхой хувь нь бусад эн тэргүүний шаардлагатай зүйлд зарцуулагдана. Жишээ нь хөрөнгө оруулалт болон олборлох үйлдвэрлэлийн ажилчдыг урамшуулах гэх мэт. Энэ бүхнийг тохируулах аргыг хэрэглэхээсээ өмнө тооцож үзэх хэрэгтэй.

5.128 Ашиглах үнийн арга нөөцийг ашиглах үйл ажиллагаа нь лиценз, квотын худалдан авалтад үндэслэдэг. Ерөнхийдөө ой болон загасны аж ахуйд ихэвчлэн хэрэглэдэг. Энэ төрлийн нөөцийг ашиглах эрх нь чөлөөтэй худалдаалагддаг учраас уг хөрөнгийг ашиглах эрхийн зах зээлийн үнийг ашиглан холбогдох байгалийн хөрөнгийн үнэлгээг тооцож болно. Эдийн засгийн логикийн хувьд үлдэгдэл үнэлгээний аргатай ижил, учир нь чөлөөт зах зээл, эрхийн үнэлгээ нь байгалийн хөрөнгийн ирээдүйн өгөөжтэй ижил гэж үздэг. (Үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглээний зардал зэрэг бүх зардлыг хассан).

5.129 Нөөцийг ашиглах эрх нь урт хугацаатай эсвэл хугацаагүйгээр худалдагдаж байгаа үед ашиглах эрхийн зах зээлийн үнэлгээ нь нөөцийн түрээсийн энгийн тооцооноос илүү хөрөнгийн нийт үнэлгээг шууд тооцох боломжийг олгодог. Энэ тохиолдолд ирээдүйн нөөцийн түрээсийг бууруулан тооцох хувь хэрэггүй. Хэрвээ ашиглах эрх нь богино хугацаатай, өөрөөр хэлбэл 1 жил байвал тэр оны нөөцийн түрээсийг шууд тооцож болно.

5.130 Практикт, ихэнх тохиолдолд засгийн газар олборлогчдод шууд үнэгүй буюу зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр ашиглах эрхийг өгдөг. Түүнчлэн, ашиглах эрхийн худалдах нь хязгаарлагдсан, хориглогдсон байж болно. Энэ тохиолдолд зах зээлийн үнэлгээ байхгүй.

Нөөцийн түрээсийг тооцох аргуудын талаарх дүгнэлт

5.131 Эдгээр бүх арга нь онолын хувьд нөөцийн түрээсийг тооцох талаар байгаа бөгөөд тохируулах болон үнийн арга нь улс орны институцын зохион байгуулалтаас хамаарна. Иймээс нөөцийн түрээсийг үлдэгдэл үнэлгээний аргад тулгуурлан тооцох ба боломжтой бол бусад аргуудаар шалгаж болно. Үнэндээ, судалгаа шинжилгээний үүднээс нөөцийн түрээсийн тооцоог өөр өөр аргаар хийдэг.

Нөөцийн түрээсийн хүлээгдэж буй үр дүнгийн тодорхойлогч

5.132 Нөөцийн үнэлгээний критик хүчин зүйл нь өнгөрсөн болон одоогийн өгөөж биш, хүлээгдэж буй өгөөж юм. Хүлээгдэж буй өгөөжгүй хөрөнгө нь эдийн засгийн утгаараа үнэ цэнэгүй байдаг. Хүлээгдэж буй өгөөж нь тодорхойлолт ёсоор, ажиглагддаггүй иймээс эдгээр урсгалтай холбоотой таамаглал хийх хэрэгтэй.

5.133 Нөөцийн түрээс нь олборлосон нөөцийн тоо хэмжээ, олборлолтын нэгж зардал, бүтээгдэхүүний үнийн функц байна. Нөөцийн түрээсийг одоогийн буюу сүүлийн жилүүдийн мэдээллээс эхлэн тооцно. Ирээдүйн хүлээгдэж буй үнийн өөрчлөлт эсвэл олборлолтын хувь хэмжээний өөрчлөлтийн талаарх нэмэлт мэдээлэл байхгүй бол

Page 195: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ162

өнөөгийн нөөцийн түрээсийн тооцоонд үндэслэн хүлээгдэж буй нөөцийн түрээсийг тооцохыг зөвлөдөг. Энд инфляцийн ерөнхий түвшинд үнийн өөрчлөлт байхгүй, нөөцийн олборлолтын хувь бодитой гэж үздэг.

5.134 Ерөнхийдөө, ирээдүйд үнийн өөрчлөлт байхгүй гэсэн таамаглал хийх тохиолдолд нөөцийн нэгжийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг. Мөн бусад мэдээлэл байхгүй бол олборлолтын хувь нь үйлдвэрлэгдэх хөрөнгийн хуримтлагдсан хэмжээ учраас өнгөрсөнтэйгээ ижил байна гэж үзэж болно. Жишээ нь 30 жилийн насжилттай хөрөнгийн хүлээгдэж байгаа нөөцийн түрээсийг 5-10 жилд авна гэвэл хүлээгдэж буй өгөөжийн энэ хугацаанд анхаарах хэрэгтэй.

5.135 Олборлолтын хувь хэвийн бус тэг рүү унах буюу тэгтэй ойролцоо болох тэр хугацааг авч үзэх хэрэгтэй болно. Амьдралд энэ нь аль ч тайлант хугацаанд байж болно. Жишээ нь эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, олборлолт үр ашиггүй болоход, байгалийн гамшгийн улмаас нөөцийг ашиглаж болохгүйд хүрэхэд, эсвэл нөөцийг сэргээх үүднээс нөөцөд хязгаарлалт хийхэд г.м

5.136 Хэрвээ хүлээгдэж буй олборлолтын үед өөрчлөлтүүд бий болох нь өнөөгийн цэвэр өртгийн тооцоонд нөлөөлж үр дүнг тайлбарлахад хүндрэлтэй болно. Энд зөвхөн ямар нэгэн байдлаар тухайлбал нэмэлт мэдээллээр орлого нэмэгдэх зэрэг шалтгаанаар хүлээгдэж буй олборлолтын хуваарь өөрчлөгдөхөд өнөөгийн цэвэр өртгийг дахин тооцох хэрэгтэй. Энэ нь тухайн цаг хугацааны мэдээлэлд үндэслэгдэн хийгдэх учраас тэр юм.

Хөрөнгийн насжилтийг тодорхойлох

5.137 Хөрөнгийн ашиглагдах хугацаа нь хөрөнгийн үйлдвэрлэлд ашиглагдах, эсвэл байгалийн нөөцийг олборлох хүлээгдэж байгаа хугацаа юм. Хөрөнгийн ашиглагдах хугацаа нь хөрөнгийн боломжит биет хэмжээ, нөхөн сэргээгдэх нөөцийн хувьд олборлолт болон өсөлтийн хүлээгдэж буй хувь хэмжээнд үндэслэн хийгдэнэ. Энгийн байдлаар нөөцийн эцсийн үлдэгдлийг хүлээгдэж буй жилийн өсөлтөөс илүү хэмжээгээр олборлосон хэмжээнд хувааж хөрөнгийн ашиглагдах хугацааг тооцно. Харин байгалийн биологийн нөөц, тухайлбал далайн нөөцийн хувьд биологийн загвар болон биологийн нөөцийн холбогдох тогтвортой гарц, нас хүйсийн бүтцийн өөрчлөлтийн нөлөөг авч үзэх шаардлагатай. Үүнтэй холбоотой тайлбарыг хэсэг 5.4.2- дах хэсэгт харуулна..

5.138 Биологийн болон эдийн засгийн загварыг ашиглан боломжит нөөц болон олборлолтын хувийн хооронд байх хөрөнгийн насжилтийг үр ашигтай тодорхойлсноор олборлолтын оновчтой хэмжээг тогтоож болох юм. Ингэж олборлолтын хэмжээг тодорхойлох нь ялангуяа нөхөн сэргээгдэх байгалийн нөөцийн хувьд ихэнхдээ тодорхойгүй бөгөөд нөөцийн тогтвортой гарцын таамаглалтай холбогдоно,– жишээ нь загасны нөөцийн менежмент нь цаашид олборлолт өсөлтийн хэмжээнээсээ давахгүй байхад анхаарна.

5.139 БОЭЗД-д тогтвортой байх гэсэн таамаглал нь асуудалтай байдаг. Энэ нь байгаль орчны талаарх чухал мэдэээллийг үгүйсгэж өнгөрсөн үеийн хандлагад үндэслэгдэж байдаг. Үүнээс гадна эсрэг тохиолдол байж болно, энэ нь тогтвортой байдлын ерөнхий таамаглал болон авч хэрэгжүүлэх гэж буй менежментийн туршлагаас илүү сүүлийн үеийн олборлолт, өсөлтийн мэдээлэлд үндэслэн хөрөнгийн ашиглалтын хугацааг тооцохыг зөвлөмж болгодог.

5.140 Хөрөнгийн ашиглагдах хугацааны тооцоонд өнөөгийн цэвэр өртгийн аргыг

Page 196: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 163

авч хэрэглэсэн хугацаа шаардлагатай байдаг. Амьдрал дээр, хорогдуулалтын хувийн сонголтоос хамаарч, хэрвээ хөрөнгийн насжилт 20 түүнээс дээш жил бол одоогийн цэвэр өртгийн тооцоо нь харьцангуй тогтвортой байдаг. Иймээс сүүлийн жилүүдийн хүлээгдэж буй өгөөжийн хэмжээ нь харьцангуй бага байна. Өнөөгийн цэвэр өртгийн тооцооны хорогдуулалтын хувийн мэдрэмжийг хөрөнгийн төрлөөр Хавсралт A5.2-д харуулав.

Үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувь

5.141 Үйлдвэрлэгдэх хөрөнгийн хүлээгдэж буй өгөөж нь байгалийн хөрөнгийн олборлолтод ашиглаж байгаа үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглээний зардлыг тооцохыг шаарддаг. Хэрвээ энэ зардал нь хасагдаагүй бол нөөцийн түрээс илүү тооцогдоно.

5.142 Үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувийг тооцохдоо эндоген болон эгзоген гэсэн хоёр аргыг ашигладаг. Эндоген арга нь өгөөжийн хувь нь үйл ажиллагааны цэвэр ашгийг (үйл ажиллагааны нийт ашиг хасах нь үндсэн хөрөнгийн хэрэглээ) үйлдвэрлэгдэх хөрөнгийн нөөцийн дүнд хуваасантай тэнцүү гэж үздэг. Энэ арга нь үйлдвэрлэгдээгүй хөрөнгөд байгалийн хөрөнгийг оруулаад өгөөж байхгүй гэж үздэг ба үүнийг зөвлөмж болгодоггүй. Энэ нь үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувийн хамгийн дээд хэмжээ нь байна.

5.143 БОЭЗД-д экзоген аргыг зөвлөмж болгодог. Энэ арга нь үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хүлээгдэж буй хувийг өгөөжийн эгзоген (гадаад) хувьтай тэнцүү гэж үздэг. Үнэндээ, хэдийгээр, ихэнхи санхүүгийн зах зээл дээр өгөөжийн тусгайлсан тооцоо хангалттай хийгддэггүй ч гэсэн. нөөцийн хүлээгдэж буй хувь нь тухайн үйл ажиллагаанд оруулж буй хөрөнгө оруулалтын өгөөжийн эрсдэлтэй холбоотой.

5.144 Ийм учраас хамгийн бодит аргын хувьд засгийн газрын бондын хувь хэмжээнд үндэслэсэн эдийн засагт өргөн хэрэглэгддэг өгөөжийн хувийг ашигладаг.55 Ихэнх тохиолдолд өгөөжийн бодит хувийг ашигладаг. Тухайн үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувийг өгөөжийн эгзоген хувиар орлуулан тооцох нь тийм ч төгс орлуулга биш юм. Энэ нь өнөөгийн цэвэр өртгийн аргыг ашиглан тооцсон хэвийн өгөөжийн нөлөөтэй адил юм.

Хорогдуулалтын хувийг сонгох

5.145 Хорогдуулалтын хувь нь нөөцийн түрээсийн хүлээгдэж буй урсгалыг нийт үнэлгээний одоогийн үед шилжүүлж тооцохыг шаарддаг. Хорогдуулалтын хувь нь хугацааг чухалчилдаг. Өмч эзэмшигч нь ирээдүйн орлогоос одоогийн олох орлогыг илүүд үздэг. Энэ нь мөн эзэмшигчийн эрсдэлд хандах хандлагаас хамаарч байдаг. Ерөнхийдөө, хувь хүмүүс болон аж ахуйн нэгж нь нийгмийг бодвол хугацааг чухалчлан үзэх байдал нь өндөр байдаг. Иймд, хувь хүмүүс болон аж ахуйн нэгж нийт нийгмийг бодвол хөрөнгө эзэмшигчээс хурдхан ашиг орлого олох сонирхолд хөтлөгдөж байдаг. Цаг хугацааны preference-ийн өндөр хувь нь хорогдуулалтын өндөр хувийг бий болгодог.

5.146 Өнөөгийн цэвэр өртгийн тооцоонд хорогдуулалтын хувийг ашиглах нь

55 Техникийн шалтгаанаас үзэхэд ашгийн ерөнхий хувь хэмжээ тохирсон байдаг. Хэрэв үйл ажиллагааны онцлог түвшний ашиг ашиглавал, дахин үнэлгээний нэр томъёонд үүсэх үйл ажиллагаанд хамаарах хүлээлтийг ӨЦӨ томъёонд оруулах шаардлагатай; ийм байдлаар үйл ажиллагаанд зориулагдсан ашгийн хувь хэмжээг ашиглах үр нөлөөг нөхөх болно.

Page 197: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ164

үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн хүлээгдэж буй өгөөжийн хувиар тайлбарлагдана. Бүх хөрөнгө нь үнэн зөвөөр тодорхойлогдож хэмжигдсэн, төгс өрсөлдөөнт зах зээл дэх аж ахуйн нэгжийн хувьд хорогдуулалтын хувь нь өгөөжийн хувьтайгаа тэнцүү байна. Учир нь аж ахуйн нэгж зөвхөн бүх хөрөнгийн өгөөж нь өөрийнх нь хүлээн авах орлогын хугацааны болон эрсдлийн сонголттой тэнцүү үед хөрөнгө оруулалт хийдэг.

5.147 Үнэлгээ нь зах зээлийн үнийн ерөнхий концепцид үндэслэгдэх бөгөөд зах зээлд суурилсан хорогдуулалтын хувь үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувьтай тэнцүү гэж зөвлөмж болгодог.

5.148 Түүнчлэн, байгалийн хөрөнгийн үнэлгээнд нийгмийн хорогдуулалтын хувийг ашигладаг. Гол үндэслэл бол, байгалийн хөрөнгө нь нийгэмд өргөн хүрээнд, урт удаан хугацаанд үнэлэгдэнэ гэж үздэг.

5.149 Нийгмийн хорогдуулалтын хувийг ашиглах нэг үндсэн шалтгаан нь зах зээлд суурилсан хорогдуулалтын хувиас бага байдаг явдал юм. Хорогдуулалтын хувь бага байвал ирээдүйд бий болох орлого харьцангуй өндөр байх ач холбогдолтой. Эндээс үзэхэд зах зээлд суурилсан хорогдуулалтын хувийг ашиглан тооцсон одоогийн цэвэр өртгийн тооцоо нь ирээдүйд бий болох орлогыг үнэлэхгүй, ирээдүйн орлогод энэ нь жин багатай тул нийт дүн нь маш бага байна.

5.150 Хавсралт A5.2 хорогдуулалтын хувь болон түүний хэрэглээний талаар дэлгэрэнгүй харуулсан ба хорогдуулалтын хувийн сонголтуудад өнөөгийн цэвэр өртгийн үнэлгээний мэдрэмтгий байдлыг хүснэгтээр харуулав.

Өнөөгийн цэвэр өртгийн тооцоо

5.151 Олон тооны бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглан байгалийн хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо дараах үе шатуудаар гүйцэтгэнэ. Нөөцийн түрээсийг тооцохдоо үлдэгдэл үнэлгээний аргыг ашигласан гэж үзнэ.

а) Үйл ажиллагааны нийт ашгийг тооцно. Энд олборлолтод ногдох тусгай татаас ба татвар, олборлолтын үйл ажиллагаанд ашиглах үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглээний зардлын мэдээллийг холбогдох мэдээллийн эх үүсвэрээс авна. Холбогдох үйл ажиллагааны мэдээлэл, үйлдвэрлэгдэх хөрөнгийн өгөөжийн хувийн холбогдох таамаглал нь ихэнхдээ үндэсний тооцооны мэдээлэлд үндэслэнэ.

б) Нөөцийн түрээсийг тооцно. Үйл ажиллагааны нийт ашгаас тусгай татаасыг хасч, тусгай татварыг нэмж үйлдвэрлэгдэх хөрөнгийн хэрэглээний зардлыг хасч тооцно.

в) Үлдэгдлийн биет хэмжээний үнэлгээ, олборлолтын хувь, өсөлтийн таамаглалд үндэслэн хөрөнгийн насжилтийг тодорхойлно.

г) Олборлолтын үйл ажиллагаанд гарч болох хүлээгдэж буй өөрчлөлтийг харгалзан хөрөнгийн нийт ашиглагдах хугацааны нөөцийн түрээсийн прогноз тооцоог хийнэ.

д) Холбогдох хорогдуулалтын хувийг ашиглан ӨЦӨ-ийг дараах томьёогоор тооцно:

System of Environmental-Economic Accounting 2012—Central Framework158

(e) Apply the NPV formula using an appropriate discount rate:

1 (1 )

tNt

tt

RRVrττ

τ

+

=

=+∑

where Vt is the value of the asset of time t; N is the asset life: RR is the resource rent; and r is a nominal discount rate (for details see annex A5.1)

5.152 Where possible, compilers are encouraged to compare results of NPV calculations that would be obtained using different estimates of the discount rate and also different approaches to the estimation of resource rent. This may be possible where tradable access rights are in existence or where payments of rent are recorded. These alternative estimates of resource rent may be substituted in the general NPV formulation to enable the derivation of alternative valuations.

5.153 If, after adjusting for specific taxes and subsidies, the derived expected resource rent is negative, then the estimated NPV of the asset should be assumed to be zero. This conclu-sion should not be based on single observations of negative resource rents but should take into account likely future patterns of operating surplus and specific taxes and subsidies. In some cases, the extraction may continue because the level of specific subsidies is sufficient to ensure a suitable income for the extractor. However, in these situations, the income should not be attributed to a return to the underlying environmental asset, but, instead, should be considered a redistribution of incomes within the economy.

5.154 Wherever actual market prices are available, for example, on the basis of actual trans-actions in environmental assets, this information should be used in preference to NPV-based valuations. In incorporating this information, appropriate adjustments for the scope and coverage of the transactions, compared with the scope of the estimation based on NPV, need to be made.

5.155 Ideally, calculation of NPV estimates should be undertaken for individual stocks, for example, a specific mineral deposit or fish stock. At this level of detail, changes in the stock can be more accurately considered and assumptions more accurately evaluated. More generally, every effort should be made to test assumptions used in the formulation of NPV valuations and, wherever possible, additional information about specific individual stocks should be taken into account—for example, large discoveries of mineral and energy resources or catastrophic losses of timber resources due to exceptional weather events.

5.156 Accounting for the change in the value of assets over an accounting period is a core part of asset accounting. Like the assessment of the value of an asset at the beginning and end of a period, the valuation of changes in the stock, such as discoveries and catastrophic losses, is also dependent on the impact that these changes have on expected returns. Since these changes are not usually evidenced in transactions in the assets themselves, their valua-tion requires the use of the NPV approach to ensure alignment between stock valuations and valuations of the changes in the stock.

5.157 A complete accounting for NPV and changes in NPV is presented in annex A5.1. The annex highlights the relationships between the quantities of the natural resource, the quantity extracted, the price received for extracted resources (after deduction of extraction costs), i.e., the unit resource rent, and the price of the resource in situ, i.e., before extraction. A key conclusion presented in the annex is that it is incorrect to use the unit resource rent to value the stock of natural resources; rather, the in situ price must be used. At the same time, there is a clear relationship between these two prices and it is therefore possible to estimate the in situ price based on measures of resource rent.

Page 198: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 165

энд Vt -хөрөнгийн өртөг, N -хөрөнгийн ашиглалтын хугацаа, RR -нөөцийн рент, r -нэрлэсэн бууруулалтын хувь.

5.152 Хэрвээ боломжтой бол тооцоог хийж буй хүмүүс хорогдуулалтын өөр хувь болон өөр аргаар тооцсон нөөцийн түрээсийн тооцоотой үр дүнг харьцуулж болно. Энд худалдаалагдаж байгаа эрх болон бүртгэгдсэн нөөцийн түрээсийн мэдээлэл байж болно. Нөөцийн түрээсийн энэ альтернатив тооцоог ӨЦӨ-г тооцох томьёонд орлуулан альтернатив үнэлгээг гаргаж болно.

5.153 Хэрвээ тусгай татвар болон татаасаар засварласны дараа хүлээгдэж буй нөөцийн түрээс нь хасах гарвал хөрөнгийн өнөөгийн цэвэр өртгийн тооцоо нь тэгтэй тэнцүү гэж үзнэ. Энэ дүгнэлтийг зөвхөн нөөцийн түрээс нь хасах гарсан үед хэрэглэж болохгүй мөн, ирээдүйн үйл ажиллагааны ашиг ба тусгай татвар татаасын байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Зарим тохиолдолд олборлолт үргэлжлэн явагддаг. Учир нь тусгай татаас нь олборлогчдод тодорхой хэмжээний орлого олоход хүрэлцээтэй байдаг. Гэвч энэ тохиолдолд орлогыг байгалийн хөрөнгийн өгөөж гэж үзэхгүй харин эдийн засаг дахь орлогын дахин хуваарилалт гэж үзнэ.

5.154 Зах зээлийн бодит үнийг хаанаас ч олох боломжтой байдаг. Жишээ нь, байгалийн хөрөнгийн бодит ажил гүйлгээ, энэ мэдээлэл нь ӨЦӨ-д суурилсан үнэлгээнд ашиглагддаг. Энэ мэдээлэлтэй уялдуулах, ажил гүйлгээний хэмжээ болон хамрах хүрээнд холбогдох засварлалтыг хийж ӨЦӨ-д суурилсан тооцооны хэмжээтэй харьцуулалт хийх хэрэгтэй.

5.155 Өнөөгийн цэвэр өртгийн тооцоо нь тухайн хөрөнгө бүрт хийгдэж байх ёстой. Тухайлбал тодорхой ашигт малтмалын орд, загасны нөөц гэх мэт. Нөөцийн өөрчлөлтийн түвшинг нарийвчлан тодорхойлж, таамаглалын үнэлгээг хийх ёстой. Ерөнхийдөө, одоогийн цэвэр өртгийн үнэлгээнд ашиглаж байгаа таамаглалыг шалгаж нөөц бүрт боломжтой нэмэлт мэдээлэл бий болгох шаардлагатай. Жишээ нь ашигт малтмал болон эрчим хүчний шинэ орд илрүүлэх, цаг уурын хүндрэлээс хамаарсан модны нөөцийн бууралт гэх мэт.

5.156 Тайлант хугацаанд нөөцийн үнэлгээний өөрчлөлтийг бүртгэх нь хөрөнгийн дансны нэг гол хэсэг юм. Нөөцийн эхний болон эцсийн үнэд үнэлгээ хийхийн зэрэгцээ нөөцөд гарсан өөрчлөлтийн үнэлгээ нь /тухайлбал шинэ орд илрүүлэх байгалийн гамшиг зэрэг/, эдгээр өөрчлөлтөд үзүүлэх нөлөөнөөс хамаарах бөгөөд хүлээгдэж буй өгөөжид мөн нөлөөлнө. Эдгээр өөрчлөлт нь хөрөнгийн ажил гүйлгээнээс хамаарахгүй боловч үнэлгээг хийхдээ нөөцийн үнэлгээ болон нөөцөд гарсан өөрчлөлтийн үнэлгээг хийж бататгахын тулд ӨЦӨ-ийн аргыг ашигладаг.

5.157 ӨЦӨ болон ӨЦӨ-т гарсан өөрчлөлтийн дансны талаар хавсралт A5.1-д үзүүлсэн. Энэ хавсралтад байгалийн нөөцийн тоо хэмжээ, олборлосон хэмжээ. Олборлосон нөөцийн үнэ ( олборлолтын зардлыг хассаны дараах) өөрөөр хэлбэл нөөцийн нэгжийн түрээс, ашиглагдаагүй/олборлогдоогүй байгаа нөөцийн үнэ, өөрөөр хэлбэл олборлолт хийхээс өмнөх үнэ зэргийг тодруулж авч үзсэн. Энэ хавсралтад авч үзсэн гол дүгнэлт нь байгалийн хөрөнгийг үнэлэхэд нөөцийн нэгж түрээсийг ашиглах нь буруу гэж үзсэн. Түүний оронд байгалийн төрхөөрөө байгаа нөөцийн үнийг ашиглах ёстой гэж дүгнэсэн. Түүнчлэн энэ хоёр үнийн хооронд илэрхий хамаарал байгаа гэж үзээд хэрвээ боломжтой бол нөөцийн рентийн хэмжилтд суурилсан байгаа байдлаарх үнийг тооцох хэрэгтэй гэж үзсэн.

5.158 Хоёр дахь гол дүгнэлт нь байгалийн нөөцийн өөрчлөлт (хомсдол, олборлолт,

Page 199: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ166

шинэ орд илрүүлэлт, байгалийн гамшгийн улмаас бий болсон хорогдол)-ийн үнэлгээг хийхдээ онгон төрхөөрөө байгаа нөөцийн дундаж үнийг ашиглах ёстой гэж үзсэн. Энэ үнийг ашиглах нь тайлант хугацаанд байгалийн нөөцийн үнэлгээнд гарсан өөрчлөлтийг зөв бүртгэж баланслуулахад дөхөм болдог.

5.159 Эцэст нь, нөхөн сэргээгдэх болон нөхөн сэргээгдэхгүй нөөцийн үнэлгээний талаар хавсралтад авч үзсэн. Байгалийн биологийн нөөцийн өсөлтийг ӨЦӨ-ийн тооцооны хүрээнд хэмжих бөгөөд холбогдох хомсдолыг тодорхойлж болохыг харуулсан.

5.4.6 Байгалийн хөрөнгийг биет хэмжээгээр хэмжих нь

5.160 2-р бүлэгт тайлбарласнаар хөрөнгийн биет хэмжээ нь түүний тоо хэмжээг хэмжих биш, үнийн өөрчлөлтийг арилгасны дараах үнэлгээнд орсон өөрчлөлтийг хэмжинэ. Тиймээс биет хэмжээний өөрчлөлт нь тоо хэмжээ болон чанарын өөрчлөлтөөс бүрдэнэ.

5.161 Байгалийн хөрөнгийн биет хэмжээ нь цаг хугацааны туршид байгалийн хөрөнгөд гарсан өөрчлөлтөд шинжилгээ хийхэд ашиглагдана. Үүний өөрчлөлтийг 2 үндсэн шалтгаанаар хийгддэг. Нэгдүгээрт, үнийн өөрчлөлтийн нөлөө нь байгалийн хөрөнгийн худалдан авах чадварын үзүүлэлтэд нөлөөлнө, өөрөөр хэлбэл байгалийн хөрөнгийн хүчин чадлын тооцоо нь тухайн бараа, үйлчилгээний хуримтлалын тооцоонд ашиглагддаг. Хоёрдугаарт, үнийн өөрчлөлтийн нөлөө нь байгалийн өөр өөр хөрөнгийн биет нөөцийн нэгтгэлд нөлөөлнө. Энэхүү 2 үндэслэл нь улс орны баялагт нэгдсэн шинжилгээ хийх, байгалийн хөрөнгийн ач холбогдлыг эдийн засгийн хөрөнгөтөй харьцуулахад чухал байж болох юм.

5.162 Байгалийн хөрөнгийн худалдан авах чадварыг байгалийн хөрөнгийн нийт үнэлгээг инфляцийн ерөнхий түвшинд хувааж олно. Тухайлбал хэрэглээний үнийн индекс байж болно.

5.163 Нийт нөөцийн биет хэмжээний өөрчлөлтийг хөрөнгө бүрийн биет хэмжээнд гарсан өөрчлөлт бүрт шинжилгээ хийх замаар тойм байдлаар хийж болно. Гэсэн ч байгалийн хөрөнгүүдийн хэмжих нэгж нь өөр өөрөөр хэмжигддэг учраас зөвшөөрөгдөггүй. Жишээ нь газрыг гагаар, нүүрсийг тонноор гэх мэт хэмжинэ.

5.164 Хөрөнгүүдийн нэгтгэсэн биет хэмжээний өөрчлөлтийг хэмжихийн тулд хэд хэдэн аргыг авч үздэг. Нэгдүгээрт, биет хэмжээг хөрөнгө бүрийн өөрчлөлтийг өгөгдсөн хугацаан дахь тухайн хөрөнгийн харьцангуй үнээр жигнэн тооцож болно. Өгөгдсөн хугацаа нь үргэлж тайлант хугацааны эхэн эсвэл эцэс байна харин харьцангуй үнэ нь эхэн эцсийн дунджаар тооцсон үнэ байна.

5.165 Хоёр дахь арга нь ӨЦӨ-ийн тооцоонд томьёог ашиглаж болно. Энэ арга нь хугацааны эхэнд хэлбэрт байсан нөөцийн үнээр хугацааны эцэст байгаа хөрөнгө бүрийг үнэлэн ӨЦӨ-г дахин тооцно. Эдгээр тооцооны нийлбэр дүн нь хугацааны эцэс дэх байгалийн хөрөнгийн биет хэмжээний дүнг харуулна. Энэ тооцоолол нь хугацааны эхэнд байсан байгалийн хөрөнгийн үнэлгээг биет хэмжээний өөрчлөлттэй харьцуулж харуулна. Үндсэндээ тайлант хугацааны эхэн болон эцэс дэх хөрөнгийн биет хэмжээ нь ижил үнээр үнэлэгдэж байгаа бөгөөд биет хэмжээнд гарсан өөрчлөлт хэмжигдэнэ.

5.166 Нөөцийн үнэлгээний динамикийг ашиглан байгалийн төрхөөрөө байгаа нөөцийн тайлант хугацааны үнийг ашиглан бусад хугацааны хөрөнгийг үнэлж болно.

Page 200: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 167

Энэ нь байгалийн төрхөөрөө байгаа хөрөнгийн зэрэгцүүлэх үнээр үнэлсэн динамикийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Хэдийгээр зэрэгцүүлэх үнийг ашиглах нь үнийн өөрчлөлт ба технологийн өөрчлөлт болон олборлолтын зардлын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болсон нөөцийн түрээсийн өөрчлөлтийг арилгана. Иймээс энэ нь хугацааны хоорондох биет хэмжээний өөрчлөлтийг тооцоход хамгийн тохиромжтой арга бөгөөд байгалийн төрхөөрөө байгаа нөөцийн тухайн үеийн үнийг ашиглан үе бүрийн биет хэмжээний өөрчлөлтийг тооцон хооронд нь холбон динамик бүрдүүлж болно.

5.167 Гурав дахь арга нь хөрөнгийн биет хэмжээг хугацааны эцэс дэх хөрөнгийн нийт хэмжээг харгалзах үнийн индекст хувааж олох арга юм. Ихэнх тохиолдолд үнийн индекс нь олборлосон бүтээгдэхүүний борлуулалттай холбогдож байдаг. (жнь. Нүүрсний үнийн индексийг нүүрсний нөөцийн дефлятор болгон ашиглана.). Гэсэн ч, хамгийн бодитой үр дүн нь байгалийн төрхөөрөө байгаа нөөцийн үнийн өөрчлөлтийг ашиглах. Энэ нь олборлосон бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт төдийгүй олборлолтын зардалд гарсан өөрчлөлтийг авч үзэхийг шаарддаг. Хоёрдугаар аргын хувьд үнийн индекс нь үйлдвэрлэлийн зардлаас хамаарах бөгөөд технологийн өөрчлөлт байхгүй зөвхөн биет хэмжээ өөрчлөгдсөн гэж үзнэ.

5.5 Ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн хөрөнгийн данс 5.5.1 Танилцуулга

5.168 Ашигт малтмал болон эрчим хүчний нөөц нь олборлогдож болох онцгой төрлийн байгалийн хөрөнгө бөгөөд эдийн засгийн үйл ажиллагаанд ашиглагддаг, хүн төрөлхтөний түүхэн дэх ямар ч үед дахин шинээр бий болохгүй зүйл юм. Нөхөн сэргээгдэхгүй учир нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах, ашиглаж буй үйлдвэрлэлийн салбарын тогтвортой байдал, олборлолт болон хомсдолын үзүүлэлтийг мэдэж авах нь чухал асуудал болоод байна.

5.169 Ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн хөрөнгийн данс нь нөөцийн биет хэмжээний болон үнийн холбогдох мэдээллийг ашиглан тайлант хугацаан дахь өөрчлөлтийг харуулдаг. Олборлолт, хомсдол, Түүнчлэн шинэ орд илрүүлэлтийн урсгалууд нь хөрөнгийн дансны үндсэн хэсэг бөгөөд эдгээр бүрэлдэхүүн хэсэг нь нөөцийн тухай маш үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг.

5.170 Ашигт малтмал ба эрчим хүчний нөөцийн урсгалууд, Түүнчлэн нөөцийн үнэлгээ нь олборлох үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг болон үйл ажиллагааны ашгийг мөнгөн дүнгээр илэрхийлэх, мөн нөөцийн засварлагдсан нэмэгдэл өртгийг тооцож гаргахад чухал холбоос нь болдог. Энэ төрлийн тооцоолол нь олборлох үйл ажиллагааны үйлдвэрлэлийн зардлыг бүрэн харуулж чадна. Эдгээр хөрөнгийн мөнгөн дүнгийн тооцоо нь засгийн газарт татвар ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах хувь хэмжээгээ тодорхойлох боломж олгоно. Ихэнх орны хувьд засгийн газар эдгээр хөрөнгийн эзэмшигч нь байдаг.

5.171 Энэ хэсэгт ашигт малтмал, эрчим хүчний нөөц болон Ерөнхий хүрээний холбогдох тооцооллын хил хязгаарыг тодорхойлно. Энд хөрөнгийн биет хэмжээний болон мөнгөн дүнгээрх данс, нөөцийн түрээсийн тооцооны талаар хэлэлцэнэ. Энэ хэсгийн эцэст ашигт малтмал эрчим хүчтэй холбоотой 2 тусгай хэмжилтийн талаар авч үзнэ.–(i) ашигт малтмал, эрчим хүчний олборлолтын орлогын хуваарилалт (ii) сэргээгдэх эрчим хүчний нөөцийн болон урсгалын бичилт.

Page 201: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ168

5.5.2 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн тодорхойлолт ба зүйлчлэл/категори

5.172 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцөд газрын тосны нөөц, байгалийн хийн нөөц, нүүрс болон хүлэрийн нөөц, металл бус ашигт малтмалын нөөц, металл ашигт малтмалын нөөцийг хамруулна. Ерөнхийдөө нөөц нь газрын гүнд байдаг (хөрсөн доорх) нөөц гэж үздэг. Ашигт малтмал, эрчим хүчний ордын концентраци болон чанарын асуудал нь олборлолтын зардал, ирээдүйд олборлох биет хэмжээнд нөлөөлөх учраас ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн хэмжилтийн гол түлхүүр гэж үздэг.

5.173 Ашигт малтмал, эрчим хүчний нөөц нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон хүлэрийн нөөц, металл бус ашигт малтмалын нөөц, металл ашигт малтмалын нөөцийн илэрсэн ордоор тодорхойлогдоно.

5.174 Илрүүлсэн мэдэгдэж буй ордын цар хүрээг тодорхойлохдоо НҮБ-аас гаргасан хатуу төлөвт байгаа эрчим хүч болон ашигт малтмалын нөөцийн ангиллын хүрээ(НҮБХ-2009) (НҮБ -ЕЭЗК 2010)-г ашиглана. НҮБХ-2009 нь хатуу төлөвт байгаа эрчим хүч болон ашигт малтмалыг ангилах, тоон хэмжээг үнэлэх ерөнхий ба уян хатан схем юм.

5.175 Ихэнх орон үндэсний ангиллын системийг дараах олон улсын байгууллагуудаас боловсруулсан стандартуудад үндэслэн боловсруулдаг. Үүнд: Бензиний инженерүүдийн нийгэмлэг(SPE, 2007), Ашигт малтмалын нөөцийн олон улсын стандартын хороо (CRIRSCO, 2007), болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA/IEA) зэрэг орно. Тиймээс олон улсад зэрэгцэхүйц байх нь чухал юм.56

5.176 Ашигт малтмалын нөөцийн ангиллын хүрээ (НҮБХ-2009) нь нөөцийн өргөжилт, батлагдсан нөөцийн хэмжээ, төлөвлөгдсөн олборлох ба илрүүлэх төсөл зэрэгт үндэслэн ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг хуваан авч үздэг. Боловсруулсан төсөлд үндэслэж байгаа нөөцийг ангилдаг. (НҮБХ -2009) нь ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг нөөцийн олборлолтод нөлөөлөх гурван шалгуур үзүүлэлтэд үндэслэн ангилна:

• Эдийн засаг, нийгмийн чадавхи (E) • Хэрэгжиж буй төслийн статус болон боломж (F)

• Геологийн нөхцөл байдлын талаарх мэдлэг (G)

5.177 Нэг дэх шалгуур үзүүлэлт (E) нь төслийн арилжааны чадварыг харуулсан нийгэм, эдийн засгийн тааламжтай байдлын зэргийг илтгэнэ. Хоёр дахь шалгуур үзүүлэлт нь (F) сайн боловсруулсан судалгаа тооцоо, уул уурхайн төлөвлөлт болон төслийг хэрэгжүүлэх үүрэг амлалт зэргийг илтгэнэ. Төслийн хүрээнд нөөц болон хуримтлалыг батлахаас өмнөх анхны хайгуул болон судалгааны ажлыг хийх нь бүтээгдэхүүний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлнэ. Гурав дахь шалгуур үзүүлэлт нь (G) геологийн нөхцөл байдлын түвшинг тодорхойлж нөхөн сэргээгдэх хэр боломжтойг харуулдаг.

5.178 Илрүүлсэн орд нь бүрэлдэхүүнээсээ хамаарч 3 ангилагдана.56 Ийм хөрвүүлэлтийг хийхэд туслахын тулд НҮБХ -2009 ба SPE ба CRIRSCO ангиллын хоорондын

холбоосыг харуулсан зураглалын схем боловсруулагдсан болно. Сонгосон улс орнуудад НҮБХ -ын хэрэглээний жишээ, бусад систем ба НҮБХ -ны хооронд хийсэн зураглалын тайлбар зэргийг багтаасан НҮБХ -ын баримт бичгийн лавлагаа: http://www.unece.org/energy/se/reserve.html.

Page 202: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 169

а) Анги A: Худалдаалагдах, нөхөн сэргээгдэх нөөц. Энэхүү ангилалд төслийн Е1 болон F1 гэсэн ангиудад хуваагдах ордууд орох ба геологийн нөхцөл байдлын батлагдсан түвшин нь өндөр (G1) , дунд зэрэг (G2), бага (G3) гэж хуваагддаг.

б) Анги B: Худалдаалагдах, нөхөн сэргээгдэх боломжтой нөөц. Энэхүү ангилалд төслийн Е2 (аль эсвэл E1) ба F2.1 болон F2.2 гэсэн ангиудад хуваагдах ордууд орох ба геологийн нөхцөл байдлын батлагдсан түвшин нь өндөр (G1), дунд зэрэг (G2), бага (G3) гэж хуваагддаг.

в) Анги C: Худалдаалагдахгүй, илрүүлсэн бусад орд6 Энэхүү ангилалд төслийн E3 ба техник эдийн засгийн үндэслэлээс хамаарч F2.2, F2.3, F4 гэсэн ангиудад хуваагдах нөөцүүд орох бөгөөд геологийн нөхцөл байдлын батлагдсан түвшин нь өндөр (G1) , дунд зэрэг (G2), бага (G3) гэж хуваагддаг.

5.179 Илрүүлсэн ордод эдийн засгийн хувьд хэрэгжих боломж нь тодорхойгүй, олборлох боломжийг тодорхойлох мэдээлэл хомс эсвэл геологийн мэдлэг нь баталгаажсан ордуудыг оруулдаггүй. Хүснэгт 5.6 нь Ашигт малтмалын нөөцийн ангиллын хүрээ(НҮБХ)-ний шалгуурт үндэслэн нөөцийг хэрхэн ангилах талаар тоймыг харуулсан. Ашигт малтмалын нөөцийн ангиллын хүрээ (НҮБХ-2009)-ний дэлгэрэнгүй тайлбарыг Хавсралт А5.3-т тайлбарлана.

5.180 Илэрсэн ордын хамрах хүрээ нь ҮТС-ийн хүрээнд хэмжигдсэн ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хамрах хүрээнээс илүү өргөн юм. ҮТС-ийн хамрах хүрээ нь зөвхөн өнөөгийн технологи ба харьцангуй үнийн түвшинд худалдаалагдахуйц ордыг авч үздэгээрээ хязгаарлагдмал байдаг.57 БОЭЗД–д илрүүлсэн ордын илүү өргөн хүрээг авч үздэг бөгөөд ашигт малтмал, эрчим хүчний боломжит нөөцийн талаарх ойлголтыг өргөн хүрээтэй тайлбарладаг. Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үнэлгээний талаар 5.5.4 хэсэгт авч үзнэ.

Ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн ангилал

5.181 Ашигт малтмал болон эрчим хүчний маш олон ялгаатай нөөцүүд байдаг, тухайлбал газрын тос, байгалийн хий, нүүрс болон хүлрийн нөөц, металл болон металл биш ашигт малтмал гэх мэт. Гэвч статистикийн зорилгод нийцсэн олон улсын зөвшөөрөгдсөн дэлгэрэнгүй ангилал байдаггүй.

5.5.3 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн биет хэмжээний данс

5.182 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн биет хэмжээний дансыг нөөцийн төрлөөр эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд гарсан нөөцийн өөрчлөлтийг тооцсоны үндсэн дээр байгуулна.

5.183 Данс байгуулахад ашиглах хэмжих нэгж нь нөөцийн төрлөөс хамаарч янз бүр байдаг. Эдгээр нь тонн, метр куб эсвэл баррель байж болно. Дансны хувьд тухайн нөөцийн эхний болон эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд гарсан нөөцийн өөрчлөлтөд ижил төрлийн хэмжих нэгж ашиглах ёстой.

5.184 Өөр өөр төрлийн нөөцийн ордын анги бүрт нэг ижил хэмжих нэгж хэрэглэх нь боломжгүй юм. Гэхдээ зарим нөөцийн хувьд, жишээлбэл эрчим хүчний нөөцийн хувьд нийтлэг хэрэглэгддэг жоуль гэдэг хэмжих нэгж ашиглаж болно.

57 ҮТС 2008-ын 10.179-р зүйлийг үзнэ үү.

Page 203: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ170

Хүснэгт 5.6Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн ангилал

БОЭЗДангиад

НҮБХ-2009-ын харгазлах категориудE

ЭЗ, нийгмийн чадавхи F

Төслийн статус ба боломжG

Геологийн мэдээлэл

Мэдэгдсэн нөөц

Анги А: Худалдаалагдах, Нөхөн сэргээгдэх

нөөцa

E1. Олборлолт борлуулалт нь эдийн

засгийн чадавхитай гэдэг нь баталгаажсан

F1. Төсөл нь боловсруулагдаж тодорхой болсон эсвэл үйл ажиллагаа нь баталгаажсан

мэдэгдсэн нөөцийн хэмжээг тооцох

итгэлийн түвшин өндөр (G1), дунд (G2),

бага(G3)

Анги B: Худалдаалагдах, нөхөн сэргээгдэх боломжтой

нөөцb

E2. Олборлолт борлуулалт нь цаашдаа

эдийн засгийн чадавхитай болохоор

хүлээгдэж байгаас

F2.1 Ирээдүйд гарах хөгжлөө тодорхойлоход төслийн үйл

ажиллагаа нь хэрэгжиж байгаа Эсвэл

F2.2 Төслийн үйл ажиллагаа хүлээгдэж байгаа болон

хэлэлцээрийн асуудал нь хойшлогдсон

Анги C: Худалдаалагдахгүй,

мэдэгдсэн бусад нөөцd

E3. Олборлолт болон борлуулалт нь ирээдүйд

эдийн засгийн хувьд хэрэгжих боломжгүй эсвэл эдийн засгийн

чадамжийг үнэлэх үнэлгээ нь эрт шатандаа

байгаа

F2.2 Төслийн үйл ажиллагаа хүлээгдэж байгаа болон

хэлэлцээрийн асуудал нь хойшлогдсон

ЭсвэлF2.3 боломж хязгаарлагдмал учраас

нэмэлт мэдээллийг цаг тухайд нь олж авах эсвэл хөгжүүлэх тэлээр

төлөвлөгөө байхгүйЭсвэл

F4. Төсөл боловсруулагдаагүй эсвэл уурхайн үйл ажиллагаа

тодорхойлогдоогүй

Боломжит нөөц (БОЭЗД-д орохгүй)

Олборлолтын төсөл Нэмэгдсэн тоо хэмжээ

байгаа

E3. Олборлолт болон борлуулалт нь ирээдүйд

эдийн засгийн хувьд хэрэгжих боломжгүй эсвэл эдийн засгийн

чадамжийг үнэлэх үнэлгээ нь эрт шатандаа

байгаа

F3. Техникийн мэдээлэл хязгаарлагмал учраас

тодорхойлогдсон төслийн олборлолтын боломж эсвэл үйл ажиллагааны үнэлгээ хийгдээгүй

ЭсвэлF4. Төсөл боловсруулагдаагүй

эсвэл олборлолтын үйл ажиллагаа тодорхой биш

Шууд бус байдлаар анхны үр дүнд

үндэслэн Ордын боломжит

нөөцийн хэмжээ нь тогтоогдсон (G4)

Тэмдэглэл а. Хэрэгжиж байгаа төслүүдийг оруулна б. Хойшлогдсон эсвэл хүлээгдэж байгаа хөгжлийн төслүүдийг оруулна в. Арилжааны төслүүд нь Е- 1 шаардлагыг хангаж болно

г. Тодорхой бус, хэрэгжих боломжгүй төслүүдийг оруулнаЭх сурвалж: НҮБХ, 2009 Зураг 2, 3

Нөөцийн эхний болон эцсийн үлдэгдлийг хэмжих

5.185 Онолын үүднээс эрдэс баялаг болон эрчим хүчний нөөц тус бүрийн хувьд Анги А: Худалдаалагдах, нөхөн сэргээгдэх нөөц, Ангилал B: Худалдаалагдах, нөхөн сэргээгдэх боломжтой нөөц Ангилал С: Худадаалагдах боломжгүй ба бусад илэрсэн ордууд. Хүснэгт 5.7

5.186 Бүх нөөцийн хувьд тус тусад нь данс байгуулахыг зөвлөмж болгодоггүй. Учир нь нөөцийн анги бүрийн хувьд олборлолт нь ялгаатай байдаг. Зарим нөөцийн хувьд (тухайлбал нүүрс) хооронд нь шууд нэмэх боломжтой байдаг бөгөөд энэ нь нийт боломжит нөөцийг буруу тодорхойлох талтай юм.

5.187 Энэ хүрээнд мөнгөн дүнгээрх үнэлгээг тооцож болох нөөцүүдийг тодорхойлох нь чухал юм. Хэрэв тухайн нөөцийн биет болон мөнгөн дүнгээрх ялгааг бий болгож

Page 204: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 171

чадахгүй бол дундаж үнэ болон тухайн нөөцийн харьцуулагдах боломжуудын талаар буруу ташаа ойлголт өгнө.Хүснэгт 5.7Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үлдэгдэл (хэмжих нэгж*)

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн төрөл

Мэдэгдэж буй нөөцийн өнгөАнги A:

Худалдаалагдах нөхөн сэргээгдэх нөөц

Анги B:Худалдаалагдах

боломжтой нөхөн сэргээгдэх нөөц

Анги C: Худалдаалагдахгүй

болон бусад мэдэгдэж буй нөөц

Газрын тосны нөөц (1000 баррель) 800 600 400Байгалийн хийн нөөц (м3) 1 200 1 000 1 500Нүүрс, хүлэрийн нөөц (1000 тонн) 600 50 50Металл биш ашигт малтмалын нөөц (тн) 150 200 100Металл ашигт малтмалын нөөц (1000 тн) 60 40 60

* Тайлбар: Нөөцийн төрөл бүрт өөр өөр хэмжих нэгж ашиглагдана (Ж.нь тонн, метр куб, баррель)

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс

5.188 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний дансны үндсэн загварыг Хүснэгт 5.8-д харуулав.Хүснэгт 5.8Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс (хэмжих нэгж)

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн төрөл(Анги A: Худалдаалагддаг нөхөн сэргээгдэх нөөц)

Газрын тосны нөөц (1000 баррель)

Байгалийн хийн нөөц

(м3)

Нүүрс, хүлэрийн

нөөц (1000 тн)

Металл бус ашигт малтмалын нөөц

(тн)

Металл ашигт малтмалын

нөөц (1000 тн)Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн эхний үлдэгдэл 800 1 200 600 150 60Нөөцийн үлдэгдлийн нэмэгдэлтШинэ орд нээн илрүүлэх 20Үнэлгээ өссөн 200 40Дахин ангилснаасНөөцийн нийт нэмэгдэл 200 40 20

Нөөцийн үлдэгдлийн багасалтОлборлолт 40 50 60 10 4Байгалийн гамшгийн хорогдолҮнэлгээ буурсан 60Дахин ангилснаасНөөцийн нийт бууралт 40 50 120 10 4

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн эцсийн үлдэгдэл 760 1 350 480 180 76

* Тайлбар: Нөөцийн төрөл бүрт өөр өөр хэмжих нэгж ашиглагдана (жнь тонн, метр куб, баррель.

Page 205: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ172

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үлдэгдлийн өсөлт болон бууралт

5.189 Нөөцийн биет хэмжээний өөрчлөлтөд дараах өөрчлөлтүүд орно.

а) Шинэ орд илрүүлэлт. Шинэ орд илрүүлэлт нь тайлант хугацааны туршид илэрсэн шинэ ордуудын тоогоор тооцон бүртгэгддэг. Шинэ орд илрүүлэлт гэж бүртгэгдсэн орд нь ангилал A, B, C-ийн аль нь вэ гэдэг нь мэдэгдсэн байх ёстой. Шинэ орд илрүүлэлтэнд нөөцийн ангилал болон нөөцийн зэрэглэл тэмдэглэгдэж байх ёстой.

б) Дахин үнэлэлгээний үр дүнд нь үнэлгээ нь өмнөхөөсөө өссөн эсвэл буурсан байж болно. Энэ нь зөвхөн илэрсэн ордод хамаарна. Ерөнхийдөө дахин үнэлэлт гэдэг нь тооцоологдсон боломжит нөөцийн өсөлт ба бууралт аль эсвэл геологийн мэдээлэл, технологи, нөөцийн үнэ, эдгээр хүчин зүйлүүдийн нийлбэр дээр үндэслэн тухайн ордын категоричлолыг ангилал А,В,С нь солигдоно гэсэн үг юм.

в) Олборлолт нь ордоос биет хэмжээгээр олборлож авсан нөөцийн хэмжээ юм. Үүнд байгалийн нөөцийг олборлохын тулд зөөгдөх хөрс шороо болон бусад зүйл буюу уул уурхайн хөрс хуулалтын ажлыг оруулахгүй. Нийт тоо хэмжээ гэдэг нь ямар нэгэн боловсуулалт болон нөөцөд аливаа процесс явуулахаас өмнөх тоо хэмжээ юм. Олборлолтын тооцоонд хууль бус олборлолтын хэмжээ, нөөцийн хэмжээг бууруулах байнгын болон түр оршин суугчид зэргийг оруулж тооцох хэрэгтэй. Байгалийн хийн олборлолтын хувьд зарим ордод олборлосон хэмжээг хэмжих нэгж нь олборлолтын ажлын төрлөөс хамаардаг. Зарим байгалийн хий, газрын тостой хамт олдсон тохиолдолд байгалийн хий даралт үзүүлснээр газрын тос бий болдог ба байгалийн хийг газрын тосноос ялган авдаг. Ялгагдсан байгалийн хийн зарим хэсгийг шууд ашиглахаас илүүтэйгээр шатаадаг байна. Мөн заримдаа олборлолтын дараах байгалийн хий хэсэг хугацааны турш дахин шахагддаг ба газрын тосон дахь даралтыг нэмэгдүүлж илүү их газрын тос гаргаж авдаг.

г) Байгалийн гамшгийн хорогдол нь ихэнх ашигт малтмал, эрчим хүчний нөөцөд ховор байдаг. Үер, уурхайн дэлбэрэлт болох боловч орд нь байж л байдаг төдийгүй зарчмын хувьд нөхөн сэргээгддэг ба асуудал нь нөөцийн өөрийнх нь хорогдол гэхээсээ илүүтэй олборлолтын эдийн засгийн чадамж юм. Энэ ерөнхий зарчмаас гадна газрын тосны цооног нь галын улмаас цаашид ашиглах боломжгүй болж, газрын тосны нөөцөд үлэмж хэмжээгээр хохирол учруулдаг. Газрын тостой холбоотой ийм төрлийн хорогдолыг байгалийн гамшгийн хорогдол гэж үздэг, жишээ нь: уурхайн дэлбэрэлт.

д) Дахин ангилалт. Хэрэв тодорхой нэгэн орд газар нь засгийн газрын шийдвэрээр уурхайн үйл ажиллагаа эхлэх буюу хаагдахад дахин ангилалт бий болдог. Илэрсэн ордын тоо хэмжээ дэх бусад бүх өөрчлөлтүүдийг дахин үнэлэлт гэж үзнэ. Хэрвээ ашигт малтмал болон эрчим хүчний нөөцийн хөрөнгийн данс нь эдийн засгийн сектороор байгуулж байгаа бол мөн дахин ангилалт гэж үзнэ.

5.190 Үйлдвэрлэгдсэн бараа (Жишээ нь тээврийн хэрэгсэл, компьютер)-ны хаягдлыг дахин ашиглаж, янз бүрийн металл болон бусад ашигт малтмалыг оруулан нийлүүлэлтийн хүчин чадлыг нэмэх хандлагатай байна. Эдийн засаг дахь металл болон ашигт матмалын үлдэгдэл нь энд авч үзэж байгаа хөрөнгийн дансны хамрах хүрээнд орохгүй. Гэсэн хэдий ч, дахин ашиглах хог хаягдлын өргөжилтөөс хамаарч, дахин ашиглагдаж буй металл, ашигт малтмалын мэдээллийг эдгээр нөөцийн боломжийг

Page 206: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 173

харуулах зорилгоор нэгтгэдэг байж болох юм.

5.5.4 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн мөнгөн дүнгээрх данс

5.191 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс нь нөөцийн биет хэмжээний боломжит мэдээлэлд үндэслэгдэнэ. Мөнгөн дүнгээр байгуулж буй дансны бүтэц нь биет хэмжээгээр байгуулсан дансны бүтэцтэй ижил байна. Дансны үндсэн бүтцийг Хүснэгт 5.9-д харуулав.Хүснэгт 5.9Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн мөнгөн дүнгээрх данс (хэмжих нэгж)

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн төрөл(Анги A: Худалдаалагддаг нөхөн сэргээгдэх нөөц)

Газрын тосны нөөц (1000 баррель)

Байгалийн хийн нөөц

(м3)

Нүүрс, хүлэрийн

нөөц (1000 тн)

Металл бус ашигт малтмалын нөөц

(тн)

Металл ашигт малтмалын

нөөц (1000 тн)Нөөцийн эхний үлдэгдэл 24 463 19 059 41 366 1 668 6 893Нөөцийн үлдэгдлийн нэмэгдэлтШинээр нээн илрүүлэлт 1 667Үнэлгээ нэмэгдсэн 3 100 391Дахин ангилснаасНөөцийн нийт нэмэгдэлт 3 100 391 1 667

Нөөцийн үлдэгдлийн бууралтОлборлолт 1 234 775 4 467 98 333Байгалийн гамшгийн хорогдолҮнэлгээ буурсан 4 467Дахин ангилалтНөөцийн нийт бууралт 1 234 775 8 934 98 333

Дахин үнэлгээ 412 -972 5 945 -442 -4 287Нөөцийн эцсийн үлдэгдэл 23 641 20 412 38 377 1 519 3 940

* Тайлбар: Нөөцийн төрөл бүрт өөр өөр хэмжих нэгж ашиглагдана (жнь тонн, метр куб, баррель.

5.192 Мөнгөн дүнгээрх дансны нэмэлт бичилт нь тайлант хугацаанд нөөцийн үнэ өөрчлөгдсөнөөс бий болсон дахин үнэлгээ эсвэл ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үнэлгээнд хэрэглэж байгаа өнөөгийн цэвэр өртгийн аргад хэрэглэж байгаа таамаглал өөрчлөгдөхтэй холбогдон гарч ирдэг.

5.193 Биет хэмжээний хувьд илэрсэн бүх ордыг хэмжиж болох ч бүх нөөцийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм. Учир нь хүлээгдэж байгаа олборлолтын талаарх мэдээлэл болон орлого нь зарим ордын хувь тодорхойгүй байдаг. Түүнчлэн, анги В болон С-д байгаа ордын нөөцийн түрээс баталгаатай тодорхойлогдож чадахгүй. Тиймээс, зөвхөн анги А-д байгаа орд (Худалдаалагдах боломжтой нөөц)-ын үнэлгээг хийхийг зөвлөмж болгодог. Анги В болон С-д байгаа ордын хувьд анги бүрт орд нь ойлгомжтой тодорхойлогдсон тохиолдолд үнэлгээг хийнэ. Анги бүрт байгаа ордын үнэлгээг хийх нь чухал байдаг. Олборлолтын магадлал болон цаг хугацааг олборлолтын хүлээгдэж буй үр дүн болон нөөцийн түрээсийг тооцоход ашиглана.

Page 207: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ174

Ашигт малтмал эрчим хүчний нөөцийн үлдэгдлийн үнэлгээ

5.194 Байгалийн төрхөөрөө байгаа ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хувьд хэд хэдэн шилжүүлэг байдаг болохоор эдгээр нөөцийн үнэлгээнд ӨЦӨ-ийн аргыг ашигладаг. Ангилал нь нөөцийн төрлийн түвшинд нөөц тус бүрээр хийгдсэн байх хэрэгтэй. Онолын хувьд, ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн нийт үнэлгээг тооцохдоо тодорхой нөөц бүрийн үнэлгээг хийсний дараа өөр өөр нөөцүүдийг хооронд нь нэмнэ.

5.195 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үнэлгээнд ашиглах ӨЦӨ-ийн арга нь нөөцийн түрээсийг тооцоход шаардагдах хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай болдог.

5.196 Нөөцийн рент нь олборлох салбарын орлого болон үйл ажиллагааны зардалд үндэслэн тооцно. Нөөцийн рентийг нөөцийн төрлөөр ялгаатай тодорхойлно. (жишээлбэл, нүүрс)

Нөөцийн түрээсийн тооцоо

5.197 Үйл ажиллагааны цар хүрээ. Олборлосон тоо хэмжээний тодорхойлолттой уялдан, нөөцийн түрээсийн тооцоонд ашиглагдах орлого болон үйл ажиллагааны зардлын цар хүрээ нь нөөцийн олборлогдсон хэмжээгээр хязгаарлагдана. Мөн олборлосон нөөцийн цаашдын боловсруулалтад гарах аливаа нэмэгдэл орлого, үйл ажиллагааны зардлыг оруулж тооцдоггүй. Олборлолтын процесст ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа болон, үнэлгээг оруулдаг бөгөөд эдгээр үйл ажиллагаанд гарсан зардлыг тооцогдох нөөцийн түрээсээс хасна.

5.198 Ашигт малтмал, эрчим хүчний зарим нөөцийн хувьд, нэг ордод хэд хэдэн төрлийн нөөц агуулагдаж байдаг. Жишээ нь, газрын тосны цооног нь байгалийн хий, заримдаа мөнгө, хар тугалга, цайр агуулж байдаг. Энэ тохиолдолд, нөөцийн түрээсийг дээрх ашигт малтмалуудад хуваарилан тооцох шаардлагатай болдог. Гэвч, тоон мэдээлэл нь зөвхөн нэг олборлогч нэгжийн хувьд боломжтой байдаг бөгөөд олборлолтын зардлыг нөөц тус бүрээр тооцох боломжгүй юм. Зөвхөн үйлдвэрлэлийн нарийн мэдлэг, олборлолтын зардлыг хуваарилах ерөнхий дүрмийн дагуу хуваарилж чадна.

5.199 Үнийн хэлбэлзэл. Олборлож буй нөөцийн үйл ажиллагааны зардал нь харьцангуй тогтвортой байдаг бол олборлосон нөөцийг борлуулсны орлого нь хэлбэлзэлтэй байдаг. Иймээс, нөөцийн түрээс (үлдэгдлээр тооцогдсон)-ийн мэдээлэл нь хэлбэлзэл ихтэй байж болно. Нөөцийн түрээсийн нэгтгэгдсэн хэмжээ нь тухайн цаг хугацаанд олборлолтын хувьд нөлөөлнө. Эхний ээлжинд ирээдүйд таамаглаж болох нөөцийн түрээсийг тодорхойлно. Дараа нь нийт нөөцийн түрээсийг тухайн нөөцийн олборлогдсон хэмжээнд харьцуулж нэгж нөөцийн түрээсийг тооцно. Хоёрт нь, мэдээлэлгүй байгаа нөөцийн ирээдүйн үнэ, ойролцоогоор тооцсон нэгж нөөцийн түрээс (жнь регрессээр тооцож гаргасан, гулсах дундаж)-ийг ирээдүйн нөөцийн түрээсийн тооцоонд ашиглаж болох юм. Ирээдүйн үнэ болон зардлын тооцоонд хэрэглэсэн бүх таамаглал нь тодорхой байх хэрэгтэй.

5.200 Ашигт малтмалын хайгуул болон үнэлгээг авч үзэх нь. Геологи хайгуул нь шинээр худалдаалагдаж болох ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн орд илрүүлэхийн тулд хийгддэг ажил юм. Энэ төрлийн хайгуулын ажлыг уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж өөрөө хийж болно. Нөгөөтэйгүүр хайгуулын ажлыг тусгай

Page 208: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 175

мэргэшсэн аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагаанд гэхээсээ илүүтэйгээр төлбөртэйгээр бусдад хийж өгдөг. Хайгуул болон үнэлгээний талаарх мэдээлэл нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Геологи хайгуулын ажлын зардал нь оюуны өмчийн үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн хуримтлал гэж үздэг бөгөөд үйлдвэрлэгдсэн хөрөнгийн нэг төрөл юм.

5.201 Геологи хайгуулийн ажил ба үнэлгээ нь газрын тос, байгалийн хийн хайгуулын зардлын үнэлгээ болон газрын тосны биш орд газар, илрүүлсэн ордуудад хийсэн үнэлгээнээс бүрдэнэ.58

5.202 Эдгээр зардалд лиценз авахын өмнө гарах зардал, лиценз болон худалдан авах зардал, үнэлгээний зардал, туршилтын өрөмдлөг хийх зардал, түүнчлэн агаарын болон бусад судалгааны зардал, тээврийн зардал гэх мэт туршилт хийхэд шаардагдах зардлууд багтана. Дахин үнэлгээ нь нөөцийн хайгуулын ажил худалдагдсаны дараа хийгдэх бөгөөд энэхүү дахин үнэлгээний зардал мөн орно.

5.203 Энэ төрлийн хөрөнгийн үндсэн хөрөнгийн хэрэглээг ижил төстэй уурхайд үйл ажиллагаа явуулж буй газрын тосны корпорацийн үйлчилгээний дундаж хугацааг үндэслэн тооцно.

5.204 Нөөцийн түрээсийг тооцохдоо эдгээр үйлдвэрлэгдсэн хөрөнгийн ашиглалтын зардлыг хасаж тооцно. Үүнд, үндсэн хөрөнгийн хэрэглээ болон үйлдвэрлэгдсэн хөрөнгийн өгөөж хамаарна.

5.205 Геологи хайгуулын ажлын үр дүн бол ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн илрүүлэлт юм. Иймээс ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн тайлан тэнцлийн нэг хэсэгт геологи хайгуулын ажил тусгагдана. Гэвч, ҮТС-д, геологи хайгуулын үйл ажиллагааны нийт үйлдвэрлэлийг байгалийн нөөц биш оюуны өмчийн бүтээгдэхүүн гэж үздэг. Тооцоологдсон нөөцийн түрээсэнд геологи хайгуулын ажлын зардал болон үнэлгээг оруулж тооцдоггүй нь ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн бүртгэгдсэн үнэлгээ нь зөвхөн үйлдвэрлэгдээгүй байгалийн нөөцийн үнээс хамаарч байгааг баталж байна.

5.206 Уурхай, уурхайн тоног төхөөрөмжийг татан буулгах зардал. ҮТС 2008-ын хандлагатай уялдуулан ордын олборлолтын үйл ажиллагааны төгсгөлд олборлогчдын гаргасан энэ төрлийн зардлыг олборлолтын талбайн байгаль орчныг нөхөн сэргээх зардал гэж үздэг. Эдгээр зардал нь мэдэгдэхүйц хэмжээгээр тооцогдвол олборлолтын турш олборлогчийн авсан нөөцийн түрээсийг энэ хэмжэгээр бууруулна гэж үзнэ. Мөн олборлолтын үйл ажиллагаанд ашигласан хөрөнгийн бодит зардлыг бууруулна. Энэ зардалтай холбоотой асуудлуудыг бүлэг 4-т тайлбарласан.

5.207 Өөр өөр ордод байгаа ижил нөөцүүдийг нэгтгэн тооцох. Өнөөг хүртэл ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг нэг орд гэж авч үзсээр ирсэн. Иймээс тухайн оронд байгаа бүх боломжит нөөцийн насжилт нь олборлолт ба илрүүлэлтэд нөлөөлнө. Бодит амьдралд энэ нь боломжгүй юм. Зарим газрын тосны талбайн олборлолт нь харьцангуй богино хугацаанд дуусах бөгөөд олборлогч өөр орд руу шилждэг.

5.208 Олборлолт явагдаж байгаа талбайд дахин үнэлгээ хийгддэг. Нөөцийн тоо хэмжээний өсөлт нь нөөцийн насжилтыг уртасгах ба шинэ болон өмнө байсан нөөцийн хоорондох өөрчлөлт нь, ямарч хөрөнгө оруулалт хийгээгүй, олборлолтын хувь нь ижил байхад, үнэлгээг их хэмжээгээр нэмэгдүүлдэг.

58 2008 оны SNA-ийн 10.106. параграфыг үзнэ үү.

Page 209: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ176

5.209 Шинээр илрүүлсэн нөөцийн хувьд зарим нэг ялгаатай нөхцөл үүсдэг. Тухайн улсын байгаа нөөцтэй дүйцэхүйц 20 жилийн ашиглагдах хугацаатай шинэ орд илэрсэн гэж үзье. Шинээр илэрсэн ордыг олборлоход 21-40 жил зарцуулна гэж үзэх нь бодитой биш. Нөгөө талаар автоматаар энэ ордыг ашиглахар 1-20 жил зарцуулна гэж үзэх юм бол эдгээр жилүүдэд олборлолт 2 дахин нэмэгдэнэ. Эдгээр шалтгааны улмаас, хэрвээ боломжтой бол ордын илрүүлэлт болон дахин үнэлгээний нөлөөллийн таамаглалыг тус тусад нь хийвэл илүү үр дүнтэй.

Олборлолтын хувь

5.210 Нөөцийн түрээсийн талаар бие даасан таамаглал байдаг ба таамаглал нь ирээдүйд хийх олборлолтын байдалд үндэслэн хийгдэнэ. Ихэнхдээ хэрэглэдэг таамаглал нь биет хэмжээний хувьд олборлолтын хувь тогтмол байна гэж үздэг. Гэсэн ч заавал ийм байх албагүй. Нөөцийн хэмжээ дуусах нь ойртох тусам, хэрвээ тэнд шинээр орд илрэхгүй бол үйлдвэрлэлтийн хэмжээ багасдаг. Өөрөөр, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж жил бүр ижил орлоготой байхын тулд олборлолтын хувьдаа өөрчлөлт хийх эсвэл нөөц буурахын хирээр олборлолтын хэмжээгээ бууруулдаг. Засгийн газар болон олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжээс олборлолтын таамагласан түвшний талаарх мэдээлэл авч болох ч энэ нь ихэвчлэн нөөцийн шинээр илрүүлэлт болон дахин үнэлгээ дээр үндэслэн уламжлалт таамаглалыг хийх хандлага байна.

5.211 Илүү тодорхой мэдээлэл байхгүй тохиолдолд, биет хэмжээний хувь болон олборлолтын хувь нь тогтмол байна гэсэн таамаглал нь бодитой юм.

Нөөцийн ашиглагдах хугацаа

5.212 Цаг хугацааны аль ч үед нөөцийн ашиглагдах хугацаа нь нийт нөөцийг хүлээгдэж буй олборлолтын хувьд хуваасантай тэнцүү гэж үздэг. Жилийн хугацаанд нөөцийн насжилт нь олборлолт хийсний улмаас нэг жилээр буурч байдаг ба жилийн турш илрүүлсэн орд болон дахин үнэлгээний биет хэмжээний өөрчлөлт нь дундаж олборлолтын хувьд хуваасан хэмжээгээр өөрчлөгдөнө. Хэрвээ, тайлан тэнцэлд, үнийн бууралт болон шинэ ордын нөөц илэрсэн байдлаар бүртгэгдсэн байвал нөөцийн ашиглагдах хугацаа нь цаашид буурна.

5.213 Нөөцийн насжилтын тооцоонд ашиглаж буй тоо хэмжээ нь нөөцийг үнэлэхэд ашигласан тоо хэмжээтэй уялдсан байна. Зөвхөн анги A-д байгаа нөөцийг үнэлэх боломжтой болохоор нөөцийн ашиглагдах хугацаа нь анги А-д байгаа нөөцөд үндэслэн тооцогдоно. Харин нийт тогтоогдсон нөөцөд үндэслэхгүй (анги B болон C байгаа нөөц).

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн урсгалын үнэлгээ Ордын илрүүлэлт, дахин үнэлгээ, олборлолт, хорогдол, байгалийн гамшгийн хорогдлыг үнэлэх

5.214 Нөөцийн өсөлт/бууралтын үнэлгээг байгалийн төрхөөрөө байгаа нөөцийн дундаж үнийг илрүүлсэн, дахин үнэлгээ хийсэн, олборлосон болон хомсдсон, хорогдсон нөөцийн тоон хэмжээгээр үржүүлж тооцно. Энэ нь 5.4 дэх хэсэгт болон Хавсралт А5.1-д тайлбарласан аргатай уялдана.

Page 210: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 177

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн нэмэгдэл ба бууралт

5.215 Эдгээр шилжүүлэг нь маш ховор тохиолдох бөгөөд хэрвээ илрэх юм бол бичилт хийх шаардлагатай байдаг. Энэ шилжүүлгийн үнэлгээ нь эзэмших эрх шилжүүлэх зардалтай уялдан гарч ирдэг бөгөөд үйлдвэрлэгдсэн хөрөнгийн худалдан авалт – үйлдвэрлэгдэхгүй хөрөнгийн эзэмших эрхийн шилжүүлэх зардал гэж бүртгэгдэнэ. Тайлан тэнцэлд энэ нь ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн үнэ буюу үйлдвэрлэгдсэн хөрөнгө гэж бүртгэгдэнэ.59.

5.5.5 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг хэмжих бусад асуудалАшигт малтмал, эрчим хүчний нөөцийн олборлолтоос олох орлогын хуваарилалт

5.216 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн ерөнхий шинж нь эдийн засгийн нөөцийн олборлолтоос орсон орлого секторуудын хооронд хуваарилагдах явдал юм. Ерөнхийдөө олборлогчийн олж байгаа орлого нь үйл ажиллагааны ашиг болдог бол Засгийн газрын олж байгаа орлогыг нөөцийн түрээс гэж үздэг. Засгийн газрын олж байгаа энэ орлого нь нийгмийн өмнөөс нөөцийг ашигласны зөвшөөрлийн орлого юм.

5.217 Зохицуулалтын шинж чанараас хамаарч олборлогч болон Засгийн газрын аль алинд нь нөөцийн олборлолтоос авах ирээдүйн орлого хэлбэрийн тодорхой хөрөнгө бий болно. 5.4 дэх хэсэгт тайлбарласны дагуу хүлээгдэж буй орлогыг (нөөцийн түрээсийн нийт дүнтэй тэнцүү) хоёр хэсэгт хувааж болно: хомсдол ба байгалийн хөрөнгийн цэвэр өгөөж. Сектор бүрийн хувьд хөрөнгийн үнэлгээний өөрчлөлт нь хомсдлын улмаас болж буурч байхад байгалийн хөрөнгийн өгөөж нь орлогын дансны орлого бүрдэлт, хувиарлалтын дансанд нөлөөлнө.

5.218 БОЭЗД-ны хүрээн дэх тодорхой зорилго нь, үндэсний тооцооны ерөнхий хүрээнд байгалийн нөөцийн олборлолтоос олсон орлого нь хомсдолын өртөгт хэрхэн нөлөөлөхийг харуулна. Ялангуяа БОЭЗД нь хомсдолоор засварлагдсан үйл ажиллагааны ашиг, нийт эдийн засагт болон эдийн засгийн секторуудын нэмэгдэл өртөг болон хадгаламжийг харуулах зорилготой. Тухайн ашигт малтмалд нэг л хомсдол тооцогддог болохоор үүнийг дансны хүрээнд холбогдох секторуудад нь хуваарилах шаардлагатай.60

5.219 Энэ тохиолдолд, орлого болон хомсдол нь стандарт үндэсний тооцооны хүрээнд хоёр үндсэн шалтгааны улмаас хүндрэлтэй асуудал үүсгэдэг. Нэгдүгээрт, олборлогчийн нэмэгдэл өртөг, үйл ажиллагааны ашиг нь үйлдвэрлэл болон орлого бүрдэлтийн дансанд бичигдэнэ. Засгийн газрын хүлээн авсан орлого нь анхдагч орлогын хуваарилалтын дансанд бичигдэнэ. Хоёрдугаарт, стандарт дансанд олсон орлогын эсрэг хомсдолын зардал нь бүртгэгдэхгүй. (үйлдвэрлэгдсэн хөрөнгийн зардал буюу үндсэн хөрөнгийн хэрэглээ шиг). ҮТС-ийн хүрээнд хомсдол нь хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчлөлтийн дансанд бичигдэнэ.61

5.220 БОЭЗД-д дараах дансны бичилтүүдийг зөвлөмж болгодог:

а) Олборлогчийн хомсдолын зардлыг үйлдвэрлэл болон орлого бүрдэлтийн дансанд бичихдээ нэмэгдэл өртөг болон үйл ажиллагааны ашгийг хомсдолын

59 2008 оны SNA-ийн 10.97-р зүйлийг үзнэ үү. 60 Төрийн өмчит нэгж олборлолт явуулж байгаа тохиолдолд түрээсийн хэлбэрээр орлого олдог

ерөнхий засгийн газраас ялгаатай ашиг орлоготой санхүүгийн бус корпорацийг ашиглах ёстой61 2008 оны НХҮ-ийн 12.26. параграфыг үзнэ үү.

Page 211: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ178

хэмжээгээр бууруулж бичнэ. Энэ нь олборлолтын үйл ажиллагааны шинжилгээ болон эдийн засагт нэгтгэгдсэн нэмэгдэл өртөг болон үйл ажиллаганы ашиг нь хомсдолын зардлыг багтаасан гэдгийг харуулж байна. Цаашилбал, засгийн газарт олборлолтын үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагааны ашиг байхгүй тул үйлдвэрлэл болон орлого бүрдэлтийн дансанд хомсдолыг бүртгэхгүй, иймээс төрийн байгууллагын нийт үйлдвэрлэлт хомсдолын хэмжээгээр нэмэгдэхгүй.

б) Олборлогчийн засгийн газарт төлж байгаа түрээс нь анхдагч орлогын хуваарилалтын дансанд бичигдэнэ. Энэ бичилт бол үндэсний тооцооны стандарт бичилт юм.

в) Засгийн газарт ногдох хомсдолыг анхдагч орлогын хуваарилалтын дансанд (1) Засгийн газрын авч байгаа түрээс нь Засгийн газрын мэдлийн хувьцаанд ногдох хорогдлын хувиар засгийн газрын хадгаламжийг бууруулж бичнэ.; мөн (2) Хэрвээ нийт хомсдолын хэмжээг олборлогчдын данснаас хассан бол олборлогчийн хомсдолоор засварлагдсан хадгаламжийн хэмжээ нь дутуу тооцогдоно. Энэ бичилтийг өөр өнцгөөс нь харвал Засгийн газрын хүлээн авсан түрээс нь хомсдолыг хассан цэвэр дүнгээр бичигдэх ёстой.

Хүснэгт 5.10Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн дансны орлогын хуваарилалт ба хомсдолын бичилт

ГүйлгээЗасгийн газар Олборлогч

Нөөц Ашиглалт Нөөц АшиглалтҮйлдвэрлэлийн дансНийт үйлдвэрлэл– олборлолтын борлуулалтын орлого 100Завсрын хэрэглээ 50Нийт нэмэгдэл өртөг 50Үндсэн хөрөнгийн хэрэглээ -15Нэмэгдэл өртөг, цэвэр 35Хомсдол -6Хомсдолоор засварлагдсан нэмэгдэл өртөг 29

Орлого бүрдэлтийн дансАжиллагчдын цалин 20Үйл ажиллагааны ашиг 30Үндсэн хөрөнгийн хэрэглээ -15Үйл ажиллагааны ашиг,цэвэр 15Хомсдол -6Хомсдолоор засварлагдсан үйл ажиллагааны ашиг 9

Анхдагч орлогын хуваарилалтын дансХомсдолоор засварлагдсан үйл ажиллагааны ашигТүрээс 5 5Засгийн газарт ногдох хомсдол 3 3Хомсдолоор засварлагдсан хадгаламж 2 7

5.221 Эдгээр бичилтүүдийг Хүснэгт 5.10-д харуулав. Эдийн засгийн секторуудын хомсдолоор засварлагдсан нийт дүн нь эдийн засгийн түвшинд тооцсон дүнтэй тэнцүү болохыг баталж байна.

Page 212: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 179

5.222 Эдийн засгийн сектор бүрт бичигдсэн хомсдолын хэмжээ нь ашигт малтмал, эрчим хүчний нөөцтэй холбоотой нэгжийн хөрөнгийн цэвэр өртөгтэй уялдан байна. Иймд, хэрвээ засгийн газар нөөцийн түрээсийн 40%-ийг авдаг гэвэл (олборлогчоос засгийн газарт төлсөн), нийт хорогдлын 40 % нь Засгийн газарт ногдоно. Энэ тооцооллыг хийхдээ Засгийн газрын ирээдүйд авах нөөцийн түрээсийг тогтмол гэж авч үзнэ. Хэрвээ энэ хувь ирээдүйд өөрчлөгдвөл засгийн газарт ногдох хомсдолын хэмжээ энэ өөрчлөлттэй уялдан засварлагдана.

5.223 Шинжилгээний зорилго болон тухайн улсын институцын зохион байгуулалтаас хамаарч тайлан тэнцэл дэх бичилтийг өөрөөр бичиж болно. Аль ч бичилтийн хувьд, хөрөнгийн хуваарилалт эдийн засгийн секторуудын тооцоологдсон хөрөнгийн цэвэр өртөг нь олборлогч нэгжийн хүлээгдэж буй орлогын урсгалаас хамаарна.

5.224 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн олборлолтын орлого болон хомсдолын эдийн засгийн секторуудад хуваарилж байгаа энэ арга нь бусад байгалийн нөөцийн хувьд адил байна.

Сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчийг гаргах

5.225 Сэргээгдэх Эх үүсвэрээс гаргах эрчим хүч нь ихэнх улсын хувьд эрчим хүчний чухал эх үүсвэр болдог. Энэ нь мөн сэргээгдэхгүй эрчим хүчний нөөц хэрэглэдэг улс орны хувьд эрчим хүчний өөр эх үүсвэр гэж үзэгддэг. Сэргээгдэх эрчим хүчийг олон эх үүсвэрээс гаргаж авч болно. Үүнд салхины, усны , сарны эрчим хүч, геотермийн гэх мэт эх үүсвэр багтана. БОЭЗД-ны хүрээнд орсон сэргээгдэх нөөцийн жагсаалтыг Бүлэг 3-ын Хүснэгт 3.2.1-т харуулсан.

5.226 Сэргээгдэх нөөцийн эх үүсвэрт биологийн нөөц шиг нөхөн төлждөггүй чулуужсан эрчим хүч ордоггүй. Иймд дансанд ашиглагдсан болон худалдагдсан сэргээгдэх эрчим хүчний биет нөөц гэж тусгагдахгүй.

5.227 Иймээс БОЭЗД-ны хэмжилтийн хүрээнд эрчим хүчний эдгээр нөөцтэй холбоотой хэмжээг холбогдох үйлдвэрлэгдсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт болон технологийн зардлаар тооцно. Хэрвээ хөрөнгө оруулалт болон технологи цаашид нэмэгдэж хийгдэх бол сэргээгдэх эх үүсвэрээс гаргаж авсан эрчим хүчний хэмжээг хамрах хүрээнд оруулдаггүй.

5.228 Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжид хийгдсэн хөрөнгө оруулалт нь газрын үнэд нөлөөлдөг. Жишээлбэл, салхины эрчим хүч ихтэй газар нь салхины эрчим хүч багатай газраасаа үнэ ихтэй байдаг, жишээ нь: хэрвээ салхины эрчим хүчний нөөцийг ашиглах зорилгоор салхин сэнс барьсан бол. Иймд, салхи, сар, геотерм зэрэг эх үүсвэрт үндэслэсэн нөөцийн түрээс олох боломж нь газрын үнэд нөлөөлдөг.

5.229 Тухайн газрын орлого олох цорын ганц боломж нь сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх бол онолын хувьд газрын үнэ нь ирээдүйд олох орлогын өнөөгийн цэвэр өртөгтэй тэнцүү байна. Гэвч, энэ газраас бас өөр орлого олох боломжтой – жишээ нь салхины эрчим хүчийг дагаад хөдөө аж ахуйг хөгжүүлж болно. Энэ тохиолдолд газрын үнэлгээг хийхдээ бусад үйл ажиллагаанаас бий болох орлогыг тооцож үзэх хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч, боломжтой бол, газрын үнэлгээг хийхдээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох орлогыг шингээсэн үнийг салгаж тооцох хэрэгтэй. Сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэж байгаа газрын үнэлгээний талаар 5.6-дах хэсэгт авч үзнэ.

Page 213: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ180

5.230 Усан цахилгаан станцын ирээдүйн орлогын үнэлгээний талаар авч үзэх хэрэгтэй. Энэ тохиолдолд газар гэхээсээ илүүтэйгээр усны нөөцтэй холбоотой орлогын урсгалыг авч үзэх хэрэгтэй. Иймээс, усан цахилгаан станцын хувьд, усны нөөцийн үнэлгээг усны нөөцийг ашиглаж гаргаж авсан эрчим хүчний орлогоос салгаж үзэх хэрэгтэй болно. Усан цахилгаан станцтай холбоотой усны нөөцийн үнэлгээний талаар 5.11-дэх хэсэгт тайлбарлана.

5.231 Сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авахад хийгдэх хөрөнгө оруулалт нь оффшор хэлбэрээр хийгдсэн байж болно. (Жишээ нь. Далай дээр байгуулсан салхин парк). Тогтсон ёсоор энэ эх үүсвэрээс орлогын урсгал нь газрын үнийг өөртөө агуулсан байна.

5.232 Ерөнхийдөө, сэргээгдэх эх үүсвэрүүд нь зах зээл дээр худалдаалагдахгүй учраас үнэлгээнд ӨЦӨ-ийн аргыг хэрэглэнэ. Ийм үнэлгээ хийхдээ эрчим хүч гарган авахад ашиглагдсан үндсэн хөрөнгийн зардал болон бусад зардлыг оруулдаггүй.

5.233 Эдгээр аргыг эрчим хүч үйлдвэрлэдэг өөр эх үүсвэрүүд болох мод болон биомассын хувьд хэрэглэж болохгүй. Дээр дурьдсан эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрээс ялгаатай нь, модны нөөц нь ажиглагдаж хэмжигдэх боломжтой. Модны нөөцийн биет хэмжээ болон үнийн үзэл баримтлал (5.8-дахь хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн) модыг ашиглаж байгаа бүх боломжийг үүний дотор эрчим хүч гаргаж ашиглаж байгаа талаар авч үзсэн. Биомассаас гарган авсан эрчим хүчний урсгалын бичилтийн талаар 3.4-дэх хэсэгт авч үзсэн.

5.234 Эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой янз бүрийн хөрөнгийн үнийг нэгтгэн гаргаж болно. Энэ нь эрчим хүч үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа байгалийн хөрөнгийн нийт үнэ болно. Энэ нэгтгэлд ашигт малтмал, эрчим хүчний үнэлгээ (жнь. Нүүрс, газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй газрын үнэ (ж нь. салхи, нар, геотермал), эрчим хүчний зорилгоор ашиглаж байгаа модны үнэ болон усан цахилгаан станцад ашиглаж байгаа усны нөөцийн үнэ орно.

5.6 Газрын хөрөнгийн данс 5.6.1 Удиртгал

5.235 Газар нь эдийн засаг болон байгаль орчны дансны гол төв нь юм. Эдийн засгийн үйлдвэрлэлийн нэг хэсэг болох газрын эзэмшил, ашиглалтыг үнэлэхийн зэрэгцээ хотжилтын нөлөө, газар тариалан болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт, ойжуулалт, мод бэлтгэл, усны нөөцийн ашиглалт түүнчлэн бусад газрын ашиглалтад шууд болон шууд бусаар нөлөөлөх асуудлыг газрын данс байгуулах хүрээнд авч үзнэ.

5.236 Тухайн улсын газар нутаг дахь газар ашиглалтын хувь хэмжээ болон газрын бүрхүүлд гарсан өөрчлөлтийг өргөн хүрээнд үнэлэх, энэхүү өөрчлөлтийн талаарх хэрэгцээтэй үзүүлэлтүүдийг гаргаж авахын зэрэгцээ газрын дансанд газарзүйн зураглалын технологи ашиглах нь нэмэгдэж байна. Энэ нь өөрчлөлтийн хэмжээг харуулдаг сайн талтай. Энэ хэсэгт авч үзэх ангилал ба бүтэц нь газрын дансыг байгуулахад ашиглагдана.

5.237 Газар нь үндэсний болон эдийн засгийн секторуудын хөрөнгө чинээ, баялгийг үнэлэх нэг чухал үзүүлэлт юм. Газар нь түүн дээр байгаа биет зүйлийн (байшин барилга, хөрс, мод)-ийн хамт худалдаалагдах бөгөөд үнэлгээ түүний байршил, газрын дээр байгаа биет зүйлийн үнэлгээг багтаасан байна.

Page 214: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 181

5.238 Энэ хэсэгт газрын дансны хүрээ болон байгаль орчны дансны зорилгоор ашиглах хоёр үндсэн асуудал болох газрын ашиглалт болон газрын бүрхүүлийг тодорхойлоход чиглэгдэнэ. Мөн энд газар ашиглалт болон газрын бүрхэвчийн мэдээллийн категори, ангиллын талаар авч үзэх бөгөөд дараа нь газрын хөрөнгийн биет хэмжээний дансны талаар хэлэлцэнэ. Ой болон модоор бүрхэгдсэн газрын дансны талаар модны данстай хамт 5.8-дахь хэсэгт тусгайлан авч үзнэ. Дараа нь газрын хөрөнгийн мөнгөн дүнгээрх дансны талаар тайлбарлана. Газрын хөрөнгийн дансны өргөтгөл болох экосистемийн дансанд ашиглагдах газрын бүрхүүлийн ангилалын тодорхойлолтыг эцэст авч үзэх юм.

5.6.2 Газрын тодорхойлолт, ангилал

5.239 Газар нь байгалийн болон эдийн засгийн хөрөнгө байршиж байгаа, эдийн засгийн болон байгаль орчны үйл ажиллагаа явагдаж байгаа орон зайг агуулсан байгалийн өвөрмөц хөрөнгө юм.

5.240 Газрын талаарх ойлголтод ерөнхийдөө хуурай газрыг хамруулах боловч БОЭЗД-ны хувьд усаар бүрхэгдсэн газар нь газрын нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Тиймээс БОЭЗД-ны газрын дансанд эх газрын усны нөөц тухайлбал гол, нуур болон зарим тохиолдолд газрын дансанд далайн эргийн ус болон тухайн улсын эдийн засгийн онцгой бүсийг оруулдаг. Хуурай газар болон эх газрын ус, эргийн ус нь нийлээд тухайн улсын газар нутгийг бүрдүүлдэг. Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь хилийн зурвасаар зааглагдсан талбайгаар тодорхойлогдоно.62

5.241 Газрын талбайн хэмжээг олон янзаар шинжилдэг. Ихэнх тохиолдолд, улс орны доторхи бүс нутгаар цуглуулагдсан захиргааны мэдээлэлд үндэслэн статистик шинжилгээ хийгдэнэ. Эдийн засгийн талаас нь авч үзэх юм бол эдийн засгийн секторуудын эзэмшилд байгаа газар /тухайлбал Засгийн газрын мэдлийн газар/-ын хэмжээг мэдэх нь илүү сонирхол татаж болох юм.

5.242 Байгаль орчин эдийн засгийн дансны талаас нь хэд хэдэн зүйлийг авч үзэж болно. Тухайлбал, газрын гадарга (уул, тал газар), өргөгдсөн байдал, газрын бүсчлэл (орон сууцны, үйлдвэрлэлийн, дархан цаазат газар) г.м. БОЭЗД-ийн хувьд нэмэгддэг зүйл нь газар ашиглалт ба газрын бүрхүүл юм. Газар ашиглалт болон газрын бүрхүүлийн ангиллын талаар энэ бүлэгт бас хэлэлцэнэ. Ялангуяа газрын бүрхэвчийн талаарх статистик мэдээллийн хувьд уламжлалт засаг захиргааны нэгжээр цуглуулсан мэдээлэл нь тийм ч хэрэгцээтэй биш бөгөөд харин байгаль орчны ялгаатай шинж чанаруудын харилцан үйлчлэл ба эдгээр шинж чанаруудын эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа хамаарлыг судлахыг илүүд үзэж байна.

5.243 Улс орон бүрт газар ашиглалт болон газрын бүрхүүлийн төрөл нь янз бүр байна. Жишээ нь, ойгоор бүрхэгдсэн газар нь тухайн орны хувьд их эсвэл бага ач холбогдолтой байж болно. Түүнчлэн, зарим төрлийн газар, жишээлбэл элсэн цөл бүх улсад байдаггүй. Эцэст нь БОЭЗД-ны хүрээн дэх категори нь үндэсний хэмжээнд ашиглах зорилгоор байгаа мэдээлэлдээ үндэслэгдэн илүү нарийвчлагдаж болно.

5.244 Газар ашиглалт болон газрын бүрхэвчийн талаарх статистик мэдээллийн

62 Газар, далайн хоорондох хил хязгаар нь тухайн улс орны газарзүйн онцлог шинж чанараас хамааран улс орнуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг. Аль улсын бүс нутаг, тэр дундаа суурийн тодорхойлолтыг газрын болон тэнгисийн хилийн зааг дээр тогтоож, НҮБ-ын 1982 оны 12-р сарын 10-ны өдрийн далайн тухай хуулийн конвенцид олон улсын хэмжээнд тохиролцсон болно (НҮБ, 1998).

Page 215: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ182

тодорхой шинж чанар нь мэдээлэл цуглуулж буй аргаас хамаарна. Ерөнхийдөө, хоёр аргыг ашигладаг. Газар дээр нь хийгдэх судалгаа болон хиймэл дагуулын мэдээлэл. Газар дээр хийгддэг судалгаа нь газрын бүрхэвч болон тухайн газрын ашиглалттай холбоотой чанарын өндөр түвшинд хийгдсэн мэдээллээр хангадгаараа ач холбогдолтой юм. Хиймэл дагуулын дүрс ашиглах нь мөн чухал юм. Энэ нь улс орны бүх газар нутагт үнэлгээ хийх өргөн боломжийг олгох, илүү нарийвчлалтай зураг нь шинэ төрлийн шинжилгээ хийхийг зөвшөөрдөг. Газар дээр нь хийгдэх судалгаа болон хиймэл дагуулын дүрсийн мэдээллийг хоёуланг нь ашиглах хандлага нэмэгдэж байна. БОЭЗД-д ангилал болон дансны бүтцийг тодорхойлсон бөгөөд мэдээлэл цуглуулах бие даасан арга хэрэслүүдийн талаар тайлбарласан. Гэсэн ч бодит амьдралд мэдээллийн төрөл болон нарийвчлалын түвшин нь мэдээлэл цуглуулж буй аргаас хамаардаг.

Газар ашиглалтын ангилал

5.245 Газар ашиглалтын төрлөөр нь ангилсан талбайн тооцоо нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ойн менежмент, барилга байгууламжийн тархалтын асуудлыг ойлгоход илүү хэрэгцээтэй байж болох юм. Түүнчлэн цаг хугацааны турш дахь газар ашиглалтын өөрчлөлтөд шинжилгээ хийхэд ашиглана.

5.246 Газар ашиглалт нь (i) явуулж буй үйл ажиллагаа болон (ii) газар нутагт хяналт тавих бүтцийн зохион байгуулалтад хамаарна; эдийн засгийн үйлдвэрлэл явуулах газрын хувьд эсвэл байгаль орчны зорилгоор засварлах нөхөн сэргээх газар. Үндсэндээ “ашиглаж” байгаа газар нь хүний оролцоо болон удирдлагын үйл ажиллагаа байгааг илтгэнэ. Тиймээс ашиглаж байгаа газарт жишээлбэл, тухайн улсын эдийн засгийн нэгжийн идэвхитэй удирдлагад байгаа, хамгаалалттай газар нутаг орно. Энэ нь эдийн засаг болон хүний үйл ажиллагаа явуулж буй газраас салгасан газар байна.

5.247 Тухайн улсын нийт газар нь дээрх тодорхойлолтын дагуу ашиглагдахгүй. Зарим газар нутаг нь “ашиглагдахгүй” боловч тэр нь экосистем болон биологийн төрөл зүйлийг дэмжихэд зориулагдана. Газар ашиглалтын бүрэн дансыг байгуулахын тулд тухайн улсын ашиглаж байгаа болон ашиглаагүй газрыг хоёуланг нь хамруулж авч үзнэ.

5.248 Газар ашиглалтын дансны хамрах хүрээ нь газар болон улс орны нутаг дэвсгэр дэх газраар хүрээлэгдсэн ус (эх газрын ус)-наас бүрдэнэ. Шинжилгээ, судалгааны зорилгоор болон тухайн улсын эдийн засгийн нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнээс хамаарч, газар ашиглалтын хүрээнд далайн эргийн ус болон эдийн засгийн онцгой бүсийг оруулдаг.63 Энэхүү өргөтгөсөн хүрээ нь загас барих эрх, оффшор уул уурхай болон хайгуулын менежмент, шүрэн арлын хамгаалалт болон далайн бусад асуудалтай холбоотой байж болох юм. Тухайн улсын эдийн засгийн нутаг дэсвгэрийн томоохон хэсэг болох далайн эрэг орчмын ус болон эдийн засгийн онцгой бүс нь газар ашиглалтын талаар өргөтгөсөн шинжилгээнд тохиромжтой.

5.249 БОЭЗД-ны газар ашиглалтын ангиллыг Хүснэгт 5.11-д харуулав. Энэ ангиллын хамгийн дээд түвшинд газрын гадаргын анхны хэлбэр ангилагдана. Газар болон улс орны нутаг дэвсгэр дэх газраар хүрээлэгдсэн ус. Ерөнхийдөө, газраар хүрээлэгдсэн

63 Газар, далайн хоорондох хил хязгаар нь тухайн улс орны газарзүйн онцлог шинж чанараас хамааран улс орнуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг. Аль улсын бүс нутаг, тэр дундаа суурийн тодорхойлолтыг газрын болон тэнгисийн хилийн зааг дээр тогтоож, НҮБ-ын 1982 оны 12-р сарын 10-ны өдрийн далайн тухай хуулийн конвенцид олон улсын хэмжээнд тохиролцсон болно (НҮБ, 1998).

Page 216: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 183

усны ашиглалтын төрөл болон газар ашиглалтын төрөл нь ялгаатай бөгөөд газар нутаг бүрт өөр өөр аргаар удирдагддаг.

5.250 Газрын хувьд, ангилал нь газар ашиглалтын долоон үндсэн категориос бүрдэнэ: ХАА, Ойн аж ахуй, Далайн амьтан ургамлыг үржүүлэх газар, барилга байшин барихад зориулсан газар, байгаль хамгаалах зорилгоор тохижуулах, нөхөн сэргээсэн газар, газрын бусад ашиглалт болон ашиглаагүй газар. Газраар хүрээлэгдсэн усны хувьд дөрвөн үндсэн категои байдаг: далайн амьтан ургамал үржүүлэх эсвэл тоног төхөөрөмж суурилуулсан газар; байгаль хамгаалах зорилгоор тохижуулсан болон нөхөн сэргээсэн газар; Бусад зорилгоор ашиглах газар; болон ашиглаагүй газар.

5.251 Газар ашиглалтын ангиллын анги болон дэд категорийн дэлгэрэнгүй тайлбарыг хавсралт 1-д далайн эрэг орчмын ус болон эдийн засгийн онцгой бүсэд өргөтгөсөн шинжилгээ хийхэд ашиглах ангиллын хамт харуулав. Энэ тайлбар нь холбогдох статистик үзүүлэлтийг нэгтгэх эхлэл нь болно. Гэсэн ч, эдгээр ангиллыг турших цаашид хөгжүүлэх шаардлага байгаа. Энэ ажил нь БОЭЗД-ны Ерөнхий хүрээ дэх судалгааны ажлын нэг хэсэг юм. (Хавсралт 2-ыг үзэх).

5.252 Талбайн төрөл бүрийн хувьд ангилал нь ашиглалтын категориудад хуваагдана. Категориуд нь эдийн засгийн үйл ажиллагаагаар биш харин ашиглах зорилгод үндэслэн хуваагдана. Ихэнх тохиолдолд энэ нь эдийн засгийн үйл ажиллагааны цар хүрээтэй нийцнэ. Гэхдээ зарим тохиолдолд ялангуяа ойн хувьд талбай нь эдийн засгийн үйлдвэрлэлд ашиглагдахаасаа илүү ойн чиглэлээр ашиглах нь их байдаг.

5.253 Үүний зэрэгцээ, ойн талбай нь эдийн засгийн үйлдвэрлэлд ашиглагддаггүй (Жишээ нь байгалийн тодорхой нөөцийн хувьд мод бэлтгэлийн төлөвлөгөө байхгүй бол) тэгэхээр ойн талбайн үндсэн хэрэглээ нь байгаль орчны зорилгоор тохижуулсан буюу нөхөн сэргээсэн газар эсвэл ашиглагдаагүй газар байна.

5.254 Зарим тохиолдолд талбай нь нэг зэрэг олон зорилгоор ашиглагдаж болно, эсвэл тайлант хугацаанд тухайн нэг талбай нь үүнд өөр өөр зорилгоор ашиглагдаж болно. Тиймээс тухайн талбайн бүх ашиглалтыг бүртгэх сонирхол байдаг. Ер нь, гэхдээ, талбайн үндсэн болон давамгайлан ашиглах зарчим нь бүх талбай нь ангилагддаг болохыг баталж байна.

Хүснэгт 5.11Газрын ашиглалтын ангилал

1 Газар 1.1 ХАА 1.2 Ой 1.3 Загасны аж ахуйн зориулалтаар ашиглах газар1.4 Барилга барих зорилгоор ашиглах газар 1.5 Байгаль орчны зорилгоор тохижуулсан буюу нөхөн сэргээсэн газар1.6 Бусад зорилгоор ашиглах газар1.7 Ашиглагдахгүй газар 2 Газраар хүрээлэгдсэн ус2.1 Далайн амьтан ургамал үржүүлэх болон тоног төхөөрөмж суурилуулах2.2 Байгаль орчны зорилгоор тохижуулсан буюу нөхөн сэргээсэн газар2.3 Бусад зорилгоор ашиглах газар2.4 Ашиглагдахгүй газар

Page 217: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ184

5.255 Тухайн талбайг олон зорилгоор ашиглаж байгаа байдалд дүн шинжилгээ хийх сонирхол их байж болох бөгөөд газрын данс байгуулахдаа энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд тодорхой зорилгоор ашиглаж байгаа жижиг талбайг ч тодорхойлох боломжтой болно. Жишээлбэл, хэрвээ тодорхой газарт усны элэгдлийг бууруулах эсвэл усны чанарыг сайжруулахаар тодорхой талбайд мод таривал (жнь голын эрэг дээр) үүнийг газар тариалангийн нийт талбай гэж үзэхээсээ илүү тэр хэсэг газрыг байгаль орчны зориулалтаар тохижуулж, нөхөн сэргээсэн газар гэж үзнэ.

5.256 Зарим талбайд ялангуяа усаар хучигдсан газарт, түүний үндсэн хэрэглээ болон давамгайлах хэрэглээг тодорхойлох боломжгүй. Жишээлбэл, далайн боомтын талбайг амралт зугаалга, зорчигч болон ачаа тээвэрлэлт, загасчлалд ашиглаж болно. Ашиглаж байгаа талбайг тодорхойлохын тулд тэдгээр ашиглалтын хооронд байгаа мэдэгдэхүйц түвшин (аль зорилгоор нь илүү ашиглаж байгаа) байх хэрэгтэй. Ер нь усны талбайг тодорхой бүсчилсэн, тусгай зориулалтаар ашиглахаар хязгаар тогтоосон үед ашигласан гэж үзнэ.

Газрын бүрхэвчийн анги

5.257 Газрын бүрхэвч гэж Дэлхийн гадаргын физик болон биологийн бүрхэвчийг авч үздэг. Энд байгалийн ургамал болон абиотик (амьгүй) гадаргуу орно. Хамгийн наад захын түвшин нь тухайн улсын нутаг дэвсгэрт хамаарах гадаргын шинж чанараас бүрдэнэ. Газрын бүрхэвчийн статистикийн зорилгын үүднээс энд тухайн улсын газар болон газраар хүрээлэгдсэн ус буюу гол мөрөн, нуур цөөрөм орно. Далайн эргийн усны талбайг энд оруулахгүй.

5.258 НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБХХААБ) Газрын бүрхэвчийн ангиллын систем, хувилбар 3 (ГБАС 3) (НҮБХХААБ, 2009),64,65 гэсэн олон улсын стандарт ангиллын системийг боловсруулсан. Энэ нь тухайн улсын газрын биофизикийн шинж чанарыг системтэйгээр бүртгэхэд ашиглагдана.

5.259 Одоогийн газрын бүрхэвч нь байгаль орчин дахь байгалийн өөрчлөлтийн үйл явц болон өнгөрсөн болон одоогийн газар ашиглалт юм. Ялангуяа хөдөө аж ахуй болон ойн талбайн. Хэдийгээр ургамлын шинж чанар (тухайлбал байгалийн ургамал, таримал ургамал гэдэг) тухайн газар нутгийн газрын бүрхэвчинд нөлөөлдөг ч, тэдгээр нь газрын бүрхэвчийн шинж чанарын салшгүй хэсэг болохгүй. Иймд, газрын бүрхэвчийн ангийн тодорхой системчилсэн тодорхойлолт нь газрын бүрхэвчийн ангиллыг газар ашиглалтын төрлөөр нь харьцуулан харуулах боломжийг олгодог. Мөн газрын бүрхэвчийн шалгуур

64 Газрын бүрхүүлийн ангиллын систем (ГБАС) нь физиогенийн шалгуураар цэвэр тодорхойлогддог үндсэн обьектуудын багц, тухайлбал тэдгээрийн нийт төрх байдлыг тодорхойлох, хатуу синтакс, тодорхой ангиллын шалгуураар аливаа хэсгийг тодорхойлох, ангилах үндэслэл болдог. Газар ургамал ургах үед тодорхойлсон үндсэн объектууд нь ургамал (мод, бут, өвслөг ургамалд хуваагддаг) юм. Газар нь ургамлын бус бүрхэвчтэй эсвэл огт бүрхэвчгүй бол үндсэн объект нь ус, мөс, цас, эсвэл абиотик эсвэл хиймэл гадаргуу байж болно. ГБАС дахь мэдээллийг үндсэн обьектуудын шинж чанар, шинж чанарын талаархи мэдээллээр хангаж болно. Онцлог шинж чанарууд нь өндөр, бүрхэвч гэх мэт үндсэн объектуудын цаашдын физиомийн шинж чанар юм. Онцлог шинж чанар нь физиогенийн шинжтэй шууд хамааралгүй үндсэн объектын тайлбар элемент бөгөөд эдгээр нь жишээлбэл, газар нь хөдөө аж ахуйн зориулалттай эсвэл байгалийн юмуу гэдгийг тодорхойлдог.

65 ГБАС, Land Cover Meta Language (ГБМХ) -д ашигласан газрын бүрхүүлийн ангиллыг бүрдүүлдэг үндсэн объектуудын илүү өндөр түвшний хийсвэрлэлийг газрын бүрхэвчийг ангилах, системийг олон улсад харьцуулах зорилгоор ашиглах зорилгоор боловсруулсан. Энэхүү металланги нь одоо байгаа, сайн суурилагдсан үндэсний болон бүс нутгийн газрын бүрхүүлийн тогтолцоог хэвээр үлдээх боломжийг олгодог бөгөөд энэхүү мэдээллийг газрын бүрхүүлийн нийтлэг

Page 218: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 185

үзүүлэлтийг бий болгоно. ХХААБ-ын ангилал нь энэ аргын онолын үндэс нь юм.

5.260 Газрын бүрхэвчийн ангиллын систем (ГБАС)-ийн хүрээнд бий болсон маш олон төрлийн газрын бүрхэвчийн шинж чанар байна. Статистикийн тоон мэдээллийг стандартчилах, уялдуулах зорилгоор ангилал нь 14 бүлэгт хуваагдсаныг Хүснэгт 5.1.2-т харуулав.

5.261 Энэхүү 14 бүлэг нь Газрын бүрхэвчийн ангиллын системийн ойлголт тодорхойлолт дээр үндэслэсэн тодорхой хил хязгаар бүхий газрын бүрхэвчийн төрлийг хоорондоо зөрчилдөхгүй, хоёрдмол утгагүй, цогц байдлаар харуулна. Энэ газрын бүрхэвчийн ангиллыг бие даасан ажиглалтын аргаас эхлээд орон нутгийн болон бүсийн хил хязгаарыг харуулсан тив, дэлхийн газрын зурагт ашиглаж болно.

5.262 Гарын бүрхэвчийн ангилал нь үндэсний багц мэдээллийг ангиллын үндсэн дүрэм журамтай хослуулан ашиглах боломжийг олгодог. Энэ дүрмйн талаар Хавсралт 1-д зааж өгсөн. Дүрэм нь ГБАС -ийн логик бүтцийг тусгаж тодорхойлогдоно. Эхний шатанд, тоон мэдээллийг хөрвүүлж байхдаа үндсэн зорилго (“үндсэн объект”) –г авч үзнэ. Үндсэн объект нь газрын бүрхэвчийн (тухайлбал мод, бут сөөг, барилга гм) энгийн элементүүд байх ба тодорхойлолт нь үндсэн обьектийн “төлөв байдал” (өндөр, бүрхүүл гм) болон “шинж чанар” (тухайлбал байгалийн, таримал, гм) зэрэг нэмэлт мэдээлэл байна. Ангиллын талаарх дэлгэрэнгүй тайлбарыг Хавсралт 1-д харуулсан.66

Хүснэгт 5.12Газрын бүрхэвчийн ангилал

1 Хиймэл гадаргуу (хот суурингийн болон бусад газар)2 Өвсөрхөг ургамал тариалсан газар3 Модлог ургамал тариалсан газар4 Олон давхрагат эсвэл үелсэн ургамал тариалсан газар5 Бэлчээр6 Модоор бүрхэгдсэн газар7 Манго мод/ой8 Бут сөөгөөр бүрхэгдсэн газар9 Бутлаг/өвсөрхөг ургамал, далайн эсвэл ердийн10 Сийрэг/шингэн ургамлаар бүрхэгдсэн газар11 Хуурай цөл газар12 Мөнх цаст газар болон мөсөн гол 13 Далайн тэнгис14 Далайн эрэг орчмын газар

5.6.3 Газрын хөрөнгийн биет хэмжээний данс

5.263 Газрын дансыг биет хэмжээгээр байгуулах зорилго нь тайлант хугацаанд газрын талбай болон газрын талбайд гарсан өөрчлөлтийг бүртгэхэд чиглэгдэнэ. Газрын дансны хөрөнгийн биет хэмжээний дансыг олон төрлөөр хийдэг. Жишээ нь, газар ашиглалтын данс, газрын бүрхэвч болон газар эзэмшлээр (эдийн засгийн үйл ажиллагаа болон

стандартыг дагаж дэлхийн түвшний мэдээллийн нэгдсэн санд нэгтгэх боломжийг олгодог. Одоогийн байдлаар ГБМХ нь газрын бүрхэвчийг ангилах, олон улсын системийг харьцуулах ОУСБ-ын стандартын хүрээ болохын тулд батлах процессыг явуулж байна.

66 БОЭЗДС-ийн чТөв хүрээний судалгааны ажлын хүрээнд (хавсралт II-ийг үзнэ үү) 5.12-р хүснэгтэд үзүүлсэн газрын бүрхүүлийн ангиллыг олон улсын түвшинд статистикийн өгөгдлийн багцын стандартчилалд нийцүүлэн шалгах болно.

Page 219: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ186

сектороор). Газрын биет хэмжээний хэмжих нэгж нь га буюу м2 байна.

5.264 Ерөнхийдөө улс орны газар нутгийн нийт талбайн хэмжээ нь цаг хугацааны нэг үеэ дараагийн үед өөрчлөгдөхгүй хэвээр байдаг. Иймээс газрын нөөцийн биет хэмжээгээрх оны эхний болон эцсийн хоорондох өөрчлөлт нь үндсэндээ газрын ангид гарсан өөрчлөлт, жишээлбэл, газар өмчлөлтэй холбоотой ангилал, газар ашиглалт болон газрын бүрхүүлийн ангилалд гарсан өөрчлөлт байна.

5.265 Гэсэн хэдий ч тухайн орны газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдлууд байдаг. Энэ нь нэмэгдэж болно, тухайлбал, дайк болон бусад саад тотгоруудыг барьж газрыг нөхөн сэргээж болно. Мөн буурч болно, жишээ нь газрын суулт болон далайн усны түвшин нэмэгдсэнээр.

5.266 Түүнчлэн, газрын нийт талбайн өөрчлөлт нь улс төрийн хүчин зүйлийн улмаас тохиолдож болно. Жишээ нь, нийт газар нутаг нь дайн байлдаан болон газар нутгийн маргаантай байгаа газартай холбоотой бусад үйл явдлын улмаас өсч болон буурч болно. Газрын бүрхэвч болон газар ашиглалтын хамрах хүрээнд байгаа газар нутаг нь үл ойлголцол үүсэхээс зайлсхийх, ойлгомжтой тодорхойлогдсон байх шаардлагатай.

Газрын бүрхэвчийн биет хэмжээний данс

5.267 Эхний ээлжинд газрын бүрхэвчээр ангилагдсан газрын талбайн тайлант хугацааны эхний болон эцсийн хэмжээг тооцохыг зөвлөмж болгодог. Энэ нь зайнаас тандан судлах аргаарх (агаараас зураг авах эсвэл хиймэл дагуулын дүрс) тоон мэдээлэл боломжтой байдаг бөгөөд газар ашиглалтыг бодвол тайлбар бага шаарддаг. Энэ нь газрын бүрхэвч болон газар ашиглалт нь харилцан уялдаатайг харуулна. Жишээлбэл, газар тариалангийн үйлдвэрлэл нь тариалсан талбайн хэмжээнээс хамаарна. Гэсэн ч, газрын бүрхэвч, газар ашиглалт нь үргэлж хамааралтай байдаггүй. Тухайлбал, модоор бүрхэгдсэн газрыг ойн зориулалтаар болон байгаль орчны зорилгоор тохижуулж, нөхөн сэргээж эсвэл ашиглахгүй байж болно.

5.268 Тайлант хугацаан дахь газрын бүрхэвч болон газар ашиглалтын өөрчлөлтийг харуулсан матрицыг агуулсан дансны хэлбэрт орсон мэдээллийг ашиглан газрын бүрхэвч болон газар ашиглалтыг холбох боломжтой. Газрын бүрхэвч болон газар ашиглалтын өсөх өөрчлөлтийг газрын бүрхэвч болон ашиглалт нь өөрчлөгдөөгүй газрын эхний үлдэгдлийн харьцааг тодорхойлоход ашиглагддаг. Энэ төрлийн дүн шинжилгээ хийхэд ашиглах мэдээлэл нь орон зайн мэдээлэлд суурилсан байх хэрэгтэй.

Газрын бүхэвчийн дансны хамрах хүрээ

5.269 Улс орны газар нутгийн талбай нь газрын бүрхэвчийн дансы цар хүрээгээр тодорхойлогдоно. Ихэнхдээ газар болон эх газрын ус нь Хүснэгт 5.12-д үзүүлсэн газрын бүрхэвчийн ангиллаар тодорхойлогддог. Данс нь далайн эргийн ус болон далайн түрлэгээр үүссэн газраар өргөжүүлэн байгуулагдаж болно.

5.270 Газрын бүрхэвчийн биет хэмжээний дансыг Хүснэгт 5.13-т үзүүлэв. Энэ нь газрын бүрхэвчийн ялгаатай төрлүүдийн тайлант хугацааны эхний болон эцсийн хэмжээ, эдгээр талбайд гарсан янз бүрийн нэмэгдэх болон буурах өөрчлөлтийг харуулна. Өсөх болон буурах өөрчлөлтүүдийг дараагийн хэсгүүдэд тайлбарлана.

Page 220: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 187

Хүснэгт 5.13Газрын бүрхэвчийн биет хэмжээний данс (га)

Хиймэл гадаргуу

Тариалан-гийн газар

Бэлчээр Модоор бүрхэгдсэн

газар

Манго ой

Бут сөөгөөр

бүрхэгдсэн газар

Тогтмол үерт

автдаг газар

Байгалийн ургамал

хомс газар

Хуурай үржил

шимгүй газар

Мөнх цаст мөсөн гол болон гол

мөрөн нуур

Далайн эргийн

ус

Нөөцийн эхний үлдэгдэл 12292.5 445431.0 106180.5 338514.0 214.5 66475.5 73.5 1966.5 12949.5 19351.5Нөөцийн өсөлтХүний үйл ажиллагааны оролцоотой өргөжилт 183.0 9357.0Байгалийн өргөжилт 64.5 1.5Үнэлгээ нэмэгдэх 4.5Нөөцийн нийт өсөлт 183.0 9357.0 69.0 1.5

Нөөцийн бууралтХүний үйл ажиллагааны оролцоотой бууралт 147.0 4704.0 3118.5 9.0 1560.0 1.5Байгалийн бууралт 1.5 64.5Үнэлгээ буурах 4.5Нөөцийн нийт бууралт 147.0 4704.0 3118.5 10.5 1629.0 1.5

Нөөцийн эцсийн үлдэгдэл 12475.5 454641.0 101545.5 335395.5 204.0 64846.5 72.0 1966.5 12949.5 19353.0

* Тайлбар: Тариалангийн газарт эмийн ургамал, модлог ургамлыг оруулна.

5.271 Хүний удирдлага доорх өсөлт нь хүний үйл ажиллагааны улмаас газрын бүрхэвчийн талбай нэмэгдсэнийг харуулна. Жишээлбэл, тариалангийн талбай нь мод тарих, үр суулгах зэрэг ойжуулалтын арга хэмжээний үр дүнд модоор бүрхэгдсэн газар болон өөрчлөгдөх, эсвэл модыг цэвэрлэсний улмаас бэлчээр болж өөрчлөгдөх. Ерөнхийдөө, газрын бүрхэвчийг хүний үйл ажиллагаагаар өргөжүүлсэн газрын бүрхэвчийн бичилт нь хүний үйл ажиллагааны үр дүнд буурсан хэмжээний бичилттэй тохирч байх ёстой.

5.272 Байгалийн өргөжилт гэдэг нь байгалийн үйл явцын дүнд бий болсон өсөлт юм. Энэ тохиолдолд байгалийн ургамал сийрэг, хуурай, үржил шим багатай газрын талбайн өсөлт нь бусад байгалийн ургамлын төрлийн талбайн хэмжээний бууралтыг бий болгоно. Мөнх цас, мөсөн гол, эх газрын усны хэмжээнд гарсан өөрчлөлт нь байгаль цаг уурын ялгаатай байдлын улмаас бий болно. Жишээ нь хур тунадасны хэмжээ. Ер нь, нэг төрлийн газрын бүрхэвчийн байгалийн өсөлтийн өргөжилт нь нөгөө төрлийн газрын бүрхэвчийн байгалийн бууралттай дансны бичилт нь таарч байх ёстой. Хэрвээ дансны хүрээнд нийт газрын талбайн хувьд байгалийн өргөжилт гарсан бол энэ бичилтийг хийхгүй. (жнь газар галт уулын дэлбэрэлт болон хөрсний нуралтаас бий болсон тохиолдолд).

5.273 Хүний үйл ажиллагааны нөлөөний бууралт нь хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын бүрхэвчийн талбайн хэмжээнд гарсан өөрчлөлтийг харуулна. Хүний

Page 221: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ188

үйл ажиллагааны үр дүнд гарсан өргөжилт шиг, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр гарсан бууралтын бүх өөрчлөлтийн бичилт нь хоорондоо таарч байх ёстой. Нийт газар нутагт гарсан өөрчлөлтөөс бусад нь.

5.274 Байгалийн үйл ажиллагааны нөлөөний бууралт байгалийн үйл явцын нөлөөгөөр бий болсон газрын бүрхэвчийн бууралтыг бүртгэнэ. Байгалийн нөлөөний өргөжилтийн нэгэн адил, байгалийн явцын нөлөөгөөр бий болсон бууралтын бичилт нь тохирч байх ёстой. (Нийт талбайд гарсан байгалийн нөлөөллийн бууралтаас бусад, жишээ нь далайн давалгаанаас болсон газрын элэгдэл).

5.275 Үнэлгээ өөрчлөгдөх нэмэгдсэн буюу буурсан байж болох бөгөөд өөрчлөлт нь газрын бүрхэвчийн төрлүүдийн талбайн хэмжээг дахин үнэлсэн баталгаажсан мэдээллийн улмаас гарсан өөрчлөлт. Жишээ нь, хиймэл дагуулын шинэ дүрс эсвэл хиймэл дагуулын дүрсэн тайлбар. Шинэчилсэн мэдээллийг ашиглахдаа өмнөх мэдээллүүдээ мөн засварлах хэрэгтэй.

5.276 Газрын бүрхэвчийн өөрчлөлтийн матрицыг Хүснэгт 5.14-т авч үзсэн бөгөөд энэ нь хоёр өөр цаг хугацаанд байгаа газрын бүрхэвчийн талбайн хэмжээг харуулсан. Энэ нь газрын бүрхэвчийн төрлүүдийг тайлант хугацааны эхэнд (нээлтийн талбай), эдгээрийн өсөлт бууралтыг, нэмэх өөрчлөлт (нэмэгдсэн тохиолдолд), эсвэл хорогдсон (хасагдсан тохиолдолд), ба эцэст нь, тайлант хугацааны эцэст байгаа газрын бүрхэвчийн төрлүүдийн талбайн хэмжээ (хаалтын талбай).

5.277 Хүснэгт 5.14 нь чухал мэдээлэл болох цэвэр өөрчлөлтийг харуулж байна, Жишээ нь, аль нэг газар байгалийн ой устаж байхад өөр нэг газар таримал ой бий болж байгааг харуулна, харин модоор бүрхэгдсэн талбайн цэвэр өөрчлөлтийг харуулахгүй. Үүний нэгэн адилаар, өндөр үржил шимтэй ХАА-н газар, барилга байшин баригдан суурин газар луу шилжихэд, үүнтэй зэрэг, ойг модыг тайрснаар ХАА-н газрын үйлдвэрлэл буурдаг, нийт газрын бүрхэвчийн талбайд өөрчлөлт орохгүй. Энэ үйл явцыг Хүснэгт 5.14-г өсөх, буурах үзүүлэлтийг нь харуулсан нэмэлт хүснэгтээр өргөтгөн илүү дэлгэрэнгүй шинжилгээ хийж болно.

5.278 Газрын бүрхэвчийн шинжилгээ хийх нэмэлт алхам нь газрын бүрхэвчийн өөрчлөлтийн учир шалтгааныг харуулсан хүснэгт хийж болох юм. Жишээ нь газрын бүрхэвчийн өөрчлөлт суурин газрын өөрчлөлт, болон дэд бүтэц(тариалангийн газар одоор бүрхэгдсэн газар гэр мэт)-ийн хөгжилтэй холбоотойгоор ангилагдсан байж болно. Эрчимжүүлэлт болон ХАА-н үйлдвэржүүлэлт нэмэгдэх, (хаа-н газрыг эрчимжүүлэх.), байнга үерт автдаг газар тариалангийн талбай эсвэл хиймэл гадаргуу (хот, суурингийн газар), ойжуулалт ( модны үйлдвэрлэл эсвэл хөдөө аж ахуйг хөгжүүлэх), болон цөлжилт (хуучин ургамалтай байсан газар).

5.279 Газар ашиглалтын данс нь газрын бүрхэвчийн дансны бүтэцтэй адил байна. Ойн болон бусад модоор бүрхэгдсэн газрын дансны жишээг дараагийн дэд хэсгүүдэд тайлбарлана.

Page 222: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 189

Хүснэгт 5.14Хөрсний бүрхэвчийн өөрчлөлтийн матриц (га)

Нээл

тийн

тал

бай

Хийм

эл га

рарг

уу

Тари

алан

гийн

тал

бай

Бэлч

ээр

Мод

оор

бүрх

эгдс

эн

талб

ай

Ман

го о

й

Бут

сөөг

өөр

бүрх

эгдс

эн га

зар

Байн

га ү

ерт

автд

аг

газа

рБа

йгал

ийн

урга

мал

хово

р га

зар

Хуур

ай ү

ржил

шим

гүй

газа

рМ

өнх

цаст

мөс

өн

гол,

гол

мөрө

н, н

уур

цөөр

өм

Дала

йн э

ргий

н ус

бол

он д

алай

н тү

рлэг

ээр

үүсс

эн га

зар

Цэвэ

р өө

рчлө

лт

(нэм

эгдэ

лт -

хоро

гдол

т)

Хаал

тын

талб

ай

Хиймэл гадаргуу 12292.5 147.0 27.0 9.0 183.0 12475.5Тариалан 445431.0 -147.0 4 677.0 3 118.5 1 560.0 1.5 92210.0 454641.0Бэлчээр 106180.5 -27.0 -4 675.5 69.0 - 4635.0 101545.5Модоор бүрхэгдсэн газар 338514.0 -3 118.5 - 3 118.5 335395.5Манго ой 214.5 -9.0 - 1.5 - 10.5 204.0Бут сөөгөөр бүрхэгдсэн газар 66475.5 -1 560.0 -69.0 - 1629.0 64846.5Үерт байнга автдаг газар 73.5 -1.5 - 1.5 72.0Байгалийн ургамал ховор газар 1966.5 1966.5Хуурай үржил шимгүй газарМөнх цаст мөсөн гол, гол мөрөн, нуур цөөрөм 12949.5 12949.5Далайн эргийн ус болон далайн түрлэгээр үүссэн газар 19351.5 1.5 1.5 19353.0

* Тайлбар: Тариалангийн газарт эмийн ургамал, модлог ургамлыг оруулна.

5.6.4 Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хөрөнгийн биет хэмжээний данс Удиртгал

5.280 Газар ашиглалт болон газрын бүрхэвчийн биет хэмжээний данс нь бусад нөөцийн биет хэмжээний дансныхтай адил байна. Үүний хамгийн их хөгжсөн жишээ нь, ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын данс юм. Ихэнх тохиолдолд ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын биет хэмжээний данстай хамтад нь байгуулдаг. Гэсэн ч, зарчмын хувьд, ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын данс нь газрын дансны нэг төрөл юм.

5.281 Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын биет хэмжээний хөрөнгийн данс болон модны нөөцийн биет хэмжээний дансны гол ялгаа гэвэл хамрах хүрээний хувьд модны нөөцийн данс нь зөвхөн ой болон бусад модоор бүрхэгдсэн газар гэдгээр хязгаарлагдахгүйд байгаа юм. Иймээс, жишээ нь, тэдгээрийн ач холбогдлоос хамаарч жимсний мод нь модны нөөцийн хамрах хүрээнд орж болох ч ойн талбай болон бусад

Page 223: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ190

модоор бүрхэгдсэн газрын талбай гэж үзэхгүй.

5.282 Өөр нэг гол ялгаа нь модны нөөцийн хөрөнгийн данс нь ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хэмжээ гэхээсээ илүүтэйгээр модны нөөцийн хэмжээнд чиглэгддэг. Иймээс, ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын данс нь газрын талбайн өөрчлөлтийг хэмждэг. Жишээ нь, ой болон бусад модоор бүрхэгдсэн газраас бэлтгэсэн модны тоо хэмжээ болон үнийн дүн гэхээсээ илүүтэйгээр ой модыг таслах/бэлтгэх, болон ойжуулалтын улмаас гарсан өөрчлөлтийг авч үздэг.

5.283 Эдгээр зорилго болон хамрах хүрээний ялгааг үл харгалзан, ой болон ойгоор бүрхэгдсэн газрын данс болон модны нөөцийн данс нь хоорондоо нягт холбогддог. Учир нь ихэнх модны нөөцийг ой болон бусад модоор бүрхэгдсэн газраас авдаг. Иймд, эдгээр хоёр дансанд байгаа уялдаа холбоог данс байгуулахдаа харгалзан үзэх хэрэгтэй.

Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хамрах хүрээ

5.284 Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хамрах хүрээ нь Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан “Ойн нөөцийн үнэлгээ 2010”67 гэсэн тайлангийн тодорхойлолттой уялдсан байх ёстой. Ойн газар нь 5 метрээс дээш өндөртэй, 10-аас дээш хувь нь модоор бүрхэгдсэн 0.5 га газрыг хамарсан, энэ босгод хүрэх байгалийн төрхөөрөө байгаа газраар тодорхойлогдоно. Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын дансны хамрах хүрээ газар ашиглалтын төлвийн дагуу байна. Иймд, хөдөө аж ахуйн болон хот суурингийн газар орохгүй бөгөөд модоор бүрхэгдсэн газрын өөрчлөлт дээр бүрэн үндэслэнэ гэж үзэхгүй.

5.285 Ойн газар нь ойн төрлийн дагуу ангилагдана. Үндсэн ялгаа нь байгалийн жамаар ургасан ой, таримал ойн хоорондох ялгаа юм. Байгалийн жамаар ургасан ой нь байгалийн жамаар нөхөн сэргээгдсэн мод зонхилно. Энэ утгаараа, зонхилно гэдэг нь байгалийн жамаар ургасан мод нь нөөцийн 50-иас дээш хувийг бүрдүүлж байгааг ойлгоно.

5.286 Байгалийн жамаар ургасан модыг хоёр төрөлд хуваан авч үзнэ:

а) Үндсэн ой гэдэг нь байгалийн жамаараа ургасан, хүний үйл ажиллагаа оролцоогүй, экологийн үйл явцад сүйтгэгдээгүй модны унаган төрөл зүйл юм. Үндсэн ойн гол шинж чанар нь (a) байгалийн ойн динамик өсөлт, бууралт тухайлбал, байгалийн ойн төрөл зүйлийн бүтэц, мод өмхөрч үгүй болсон байдал, насжилт ба нөхөн сэргээгдэх процесс; (b) талбайн хэмжээ нь байгалийн шинж чанараа хадгалах хангалттай том байх; болон (c) хүний үйл ажиллагааны оролцоо байхгүй гэдэг нь мэдэгдэж байгаа эсвэл хүний үйл ажиллагааны оролцоо хангалттай урт хугацааны өмнө байсан ба байгалийн төрөл зүйлийн бүтэц, үйл явц нь дахин бий болсон байна.

б) Бусад байгалийн жамаар ургасан ой нь хүний үйл ажиллагааны оролцоо байгаа нь тодорхой байгалийн жамаар ургасан ой юм. Эдгээрт(a) мод бэлтгэлийн талбай, хөдөө аж ахуйн зориулалтаар болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй түймэрт орсон газрын нөхөн сэргээгдсэн талбай, гм; (b) байгалийн жамаараа ургасан болон таримал гэдгийг нь ялгах боломжгүй; (c) байгалийн жамаараа ургасан болон таримал мод холилдсон, энд байгалийн жамаараа ургаж байгаа мод нь нийт ургаж байгаа нөөцийн 50-иас дээш хувьтай байгаа ой; (d) байгалийн

67 Ойн нөөцийн дэлхийн үнэлгээ, 2010: FRA 2010 оны үндэсний тайлангийн хүснэгтүүдийн тодорхойлолт” (НҮБХХААБ, 2007) -ээс дараахь тодорхойлолтуудыг олж авав.

Page 224: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 191

жамаараа ургасан модноос гарсан төгөл/залуу ой; болон (e) байгалийн жамаар ургасан модны шинэ төрөл зүйл.

5.287 Таримал ой нь таримал эсвэл зориудаар үр суулгаж ургуулсан мод давамгайлж буй ойг хэлнэ. Таримал мод нь нийт модны нөөцийн 50-иас дээш хувь байна.

5.288 Бусад модоор бүрхэгдсэн газар гэдэг нь 5 метрээс дээш өндөртэй, 10-аас дээш хувь нь модоор бүрхэгдсэн 0.5 га газрыг хамарсан газарт орохгүй эсвэл энэ босгод хүрэхгүй байгалийн төрхөөрөө байгаа мод; эсвэл бут сөөг хосолсон бүрхэвчтэй, 10-аас дээш хувь нь нь бут сөөг байх. Энд хот суурин болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж буй газар орохгүй.

5.289 Хэрвээ боломжтой бол, эдгээр ялгааг ойн төрлөөр байгуулсан дансууд болон бусад модоор бүрхэгдсэн газрын дансанд ашиглах ёстой. Түүнчлэн, улс орнууд модны төрөл зүйл тус бүрийн талбайд үндэслэсэн данс байгуулах сонирхолтой байдаг.

5.290 Ойн газрын хөрөнгийн биет хэмжээний дансыг Хүснэгт 5.15-д харуулав. Энэ нь нөөцийн эхний болон эцсийн үлдэгдэл болон тайлант хугацаанд гарсан ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын талбайд гарсан өөрчлөлтийг харуулна. Хүснэгт 5.15Ой болон модоор бүрхэгдсэн газрын биет хэмжээний данс (га)

Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын төрөл

НийтҮндсэн ой Бусад байгалийн

жамаар ургасан ойТаримал

ойБусад модоор

бүрхэгдсэн газарОй болон бусад модоор бүрхэгдсэн газрын нөөцийн эхний үлдэгдэл 20 100 150 130 400Нөөцийн нэмэгдэлтОйжуулалт 2 5 7Байгалийн өсөлт 3 3Нөөцийн нийт нэмэгдэлт 5 5 10

Нөөцийн бууралтМод бэлтгэл 2 10 5 17Байгалийн бууралт 3 3Нөөцийн нийт бууралт 2 10 0 8 20

Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын нөөцийн эцсийн үлдэгдэл 18 95 155 122 390

Нөөцийн өсөлт болон бууралт

5.291 Ойжуулалт нь өмнө нь ойн газарт ангилагдаагүй шинээр бий болсон ой эсвэл ойжуулах арга хэмжээний хүрээнд тарьсан ойг хамарна. Ялангуяа, өмнө нь бусад модоор бүрхэгдсэн газарт ангилагдаж байсан газар нь ойжуулах арга хэмжээний үр дүнд ойн газарт шилжсэн өсөлт байж болно.

5.292 Байгалийн жамаар бий болж байгаа ойн өргөжилтөнд байгалийн жамаар ургасан мод орно. Энд нэмэгдэл нь ой болон бусад модоор бүрхэгдсэн газраас бусад төрлийн газар луу шилжсэн өргөжилт байна. (жнь байгалийн жамаараа ургасан бусад ой нь модоор бүрхэгдсэн бусад газар руу шилжих), энэ тохиолдолд байгалийн хорогдлын холбогдох бичилт бүртгэгдэнэ.

5.293 Ойг таслах/Мод бэлтгэл нь модны бүрхэвч байхгүй болох болон ойн газар нь бусад зориулалтаар ашиглагдах (ХАА-н газар, байшин барилга,зам г.м) эсвэл хаана

Page 225: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ192

ашигласан нь тодорхойгүйн улмаас ой болон бусад модоор бүрхэгдсэн талбайн хэмжээ буурахыг харуулна. Хэрвээ мод унагаасны дараа газрын ашиглалт нь өөрчлөгдөөгүй бол ургаа модыг тасласнаар ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын талбай нь буурахгүй.

5.294 Байгалийн бууралт нь байгалийн үйл явцын шалтгааны улмаас ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын талбай буурахыг бүртгэнэ. Байгалийн бууралтын дансны бичилт нь ой болон бусад модоор бүрхэгдсэн газруудад байгалийн өөрчлөлтийн улмаас гарсан өргөжилтийн хамт бичигдэнэ. (жнь байгалийн жамаар ургадаг бусад ойн нөөцийн өргөжилт нь – бусад модоор бүрхэгдсэн газрын байгалийн бууралт болно).

5.295 Ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын мөнгөн дүнгээрх дансыг тусад нь байгуулдаггүй. Гэвч дараагийн хэсэгт тайлбарлах газрын мөнгөн дүнгээр байгуулсан дансны нэг хэсэг болно.

5.6.5 Газрын хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс

5.296 Газрын хөрөнгийн мөнгөн дүнгээр байгуулах дансны бүтцийг Хүснэгт 5.16-д харуулав. Газрын нийт талбайн хэмжээн дэх өөрчлөлт нь газрын нийт талбай өөрчлөгдөхгүй тохиолдолд үндсэндээ дахин үнэлгээнээс хамаарна. Гэсэн ч илүү нарийвчилсэн түвшинд газар нь ямар зорилгоор ашиглагдаж байна вэ гэдгээс хамаарч ажил гүйлгээ болон дахин ангилалтай холбоотойгоор газрын төрөл бүрт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

5.297 Хүснэгт 5.16 нь газар ашиглалтын төрлөөрх газрын үнэлгээг харуулсан байна. Энд эзэмших эрхийн харьяалагдах эдийн засгийн сектороор газрын үнэлгээг тооцох сонирхол байж болно. Энэ тохиолдолд, шилжүүлэг болон дахин ангилал нь сектор хоорондын дансны бичилтэд чухал юм. Хүснэгт 5.16Газрын мөнгөн дүнгээрх данс (мөнгөний нэгж)

Газар ашиглалтын төрөл

Далайн эргийн ус

ХАА-н газар Ой

Далайн ургамал, амьтан

үржүүлэх

Байшин барилга

барих

Байгаль орны зориулалтаар тохижуулсан болон нөхөн

сэргээсэн газар

Газрын бусад

ашиглалтАшиглагдахгүй

газарЭх газрын

ус

Газрын нөөцийн эхний үлдэгдэл 420 000 187 500 386 000 2 000 995 500Нөөцийн нэмэгдэлтГазар худалдан авах 3 500 3 500Дахин ангилал 200 2 500 2 700Нөөцийн нийт нэмэгдэлт 3 500 200 2 500 6 200

Нөөцийн бууралтГазрын хасагдсан хэмжээ 3 500 3 500Дахин ангилал 1 250 200 1 450Нөөцийн нийт бууралт 4 750 200 4 950

Дахин үнэлгээ 18 250 15 350 65 000 98 600Газрын нөөцийн эцсийн үлдэгдэл 441 750 198 300 453 500 1 800 1 095 350

Page 226: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 193

Газрын үнэлгээ

5.298 Бусад байгалийн хөрөнгөөс ялгаатай нь, ихэнх улс оронд, газрын бүх төрөл нь зах зээл дээр идэвхитэй арилжаалагддаг. Орон сууцны, үйлдвэрлэл болон ХАА-н газар гэх мэт. Гэсэн ч, газрын үнийг тодорхойлох нь төвөгтэй нарийн ажил юм.

5.299 Ерөнхийдөө, газрын зах зээлийн үнэ нь байршил, газрын физик шинж чанар, газар дээр байгаа үйлдвэрлэгдэх хөрөнгө (жнь барилга байшин) зэргээс хамаарна. Эдгээрийг тус тусад нь салгах нь хүндрэлтэй байдаг. Цаашилбал, хэдийгээр зах зээлийн үнэ байсан ч, маш бага хэмжээний газрын шилжүүлэг хийгдэж байдаг энэ тохиолдолд үнэ нь ажиглагддаггүй. Тиймээс, бүх байршилд газрын төрлүүдээрх үнэ иж бүрнээрээ байх нь ховор байдаг. Эцэст нь, зарим газар зах зээл дээр хэзээ ч худалдаалагдахгүй. Энэ нь нийтийн хэрэгцээний талбай, алслагдсан бүс нутаг байж болно.

Нийлмэл хөрөнгө

5.300 Энэ хэсэгт газар нь хөрөнгөтэй хамт байх хэд хэдэн нийтлэг тохиолдлыг тайлбарлах болон холбогдох дансанд хэрхэн тусгагдахыг тодорхойлсон.

5.301 Хөрсний нөөц. Хэдийгээр газар болон хөрс нь хоёр өөр байгалийн хөрөнгө ч, үнэлгээний хувьд, газрын хөрсийг байнга хамтад нь авч үздэг. Иймд газрын үнэ, ялангуяа хөдөө аж ахуйн газар нь хөрснийн үнийг оруулсан үнэ байдаг.

5.302 Барилга байгууламж. Газрын хөрөнгийн эхний болон эцсийн үнэд газар дээр байгаа барилга байгууламжийн үнийг оруулахгүй.

5.303 Барилга байгууламжийн доор байгаа газрын хувьд, зарим тохиолдолд, газрын үнэ цэнийн талаарх мэдээллийг шууд өгдөг. Ихэвчлэн, энэ төрлийн мэдээлэл нь байхгүй байдаг болохоор илүү энгийн арга болох байгууламж болон түүний доорх газрын харьцаагаар үнийг тооцоолдог.(ихэвчлэн захиргааны мэдээлэл ашигладаг). Өөр нэг арга нь байшин барилга болон бусад байгууламжийн элэгдлийг ашиглан тооцно. Энэ нь үндэсний тооцооны зорилгоор нэгтгэсэн нийлмэл хөрөнгийн үнэлгээнээс хасагдах хэмжээ юм.

5.304 Хэрвээ газрын үнийг байгууламжийн үнээс салгах боломжгүй тохиолдолд нийлмэл хөрөнгийн үнэлгээ нь аль их үнэлгээтэй хөрөнгөд бүртгэгдэнэ.

5.305 Хөрс сайжруулалт. Барилга байгууламжаас гадна газар цэвэрлэх, газарт шуудуу татах эсвэл худаг гаргах, ХАА-н газрыг услах зорилгоор суваг ухах зэрэг нь газрын салшгүй нэг хэсэг юм. Эдгээр үйл ажиллагааг бүхэлд нь “хөрс сайжруулалт” гэж үздэг бөгөөд тухайн газарт хийгдсэн сайжруулалтын бүтээмжийн гарцаас хамаарч ангилагддаг. Ихэнхдээ газрын чанар муудахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөрс сайжруулалтыг хийнэ. Зарчмын хувьд, хөрс сайжруулалтын үнэлгээг үйлдвэрлэгдсэн хөрөнгийн данс адил газрын үнээс салгаж хөрөнгө гэж бүртгэнэ.

5.306 Хэрвээ хөрс сайжруулалтыг газрын үнээс салгаж чадахгүй бол, газрын үнэ нь аль нэг категорид эсвэл аль их үнэлгээтэй байгаа категорид хамаарна. (хөрс сайжруулалттай холбоотой дансны бичилтийг ҮТС-2008-ын 10.79-10.81 параграфаас дэлгэрүүлэн харна уу.)

5.307 Биологийн нөөц. Барилга, байгууламжийн адилаар энэ төрлийн байгалийн хөрөнгийн үнэлгээ нь зарчмын хувьд өсч, ургаж байгаа газраас нь салгаж тооцох ёстой. Жишээлбэл, ойн газрын хувь, модны нөөцийн үнэлгээнд суурилан салгаж

Page 227: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ194

тооцно (дэлгэрнгүйг хэсэг 5.8-дахь нэсгээс үзэх). Модны нөөцөөс бусад сайжруулсан биологийн нөөцийн хувьд барилга байгууламжаас ялгаатай арга ашиглана.

5.308 Зам болон бусад нийтийн эзэмшлийн газар. Зарчмын хувьд авто зам, төмөр зам болон бусад тээврийн хэрэгслийн зам нь бусад газрын үнэлгээтэй ижил байна. Гэсэн ч, эдгээр хөрөнгийн шинж чанараас хамаарч үнэлгээний тохиромжтой аргыг тодорхойлох нь хүндрэлтэй байдаг.

5.309 Ерөхийдөө, засгийн газрын санхүүгийн статистикийн зорилгоор баталсан зам дагуух газар болон нийтийн эзэмшлийн газрын үнийг ашиглахыг зөвлөмж болгодог. Үндэсний тооцоонд шаардлагатай хөрөнгийн хуримтлалыг тооцоход ашигладаг тэдгээрийг барих зардалд үндэслэн Авто зам болон төмөр замын үнийг тус тусад тооцох ёстой

5.310 Сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүч. Хэсэг 5.5 –д авч үзсэн шиг зарим газрын үнэлгээ нь сэргээгдэх эрчим хүчний орлогоос хамаарч байдаг. Жишээ нь салхин фирмт ажиллаж байгаа газрын үнэлгээ. Боломжтой бол, газрын үнэлгээг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчний орлогоос салгаж тооцох хэрэгтэй. Үнэлгээ нь хүлээгдэж буй орлогод үндэслэсэн ӨЦӨ-ийн аргыг ашиглавал зохистой. Эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан үндсэн хөрөнгийн ашиглалтын зардлаар хорогдуулсан дүнг оруулна.

Газрын чанарт гарсан өөрчлөлтөөс бий болсон үнийн өөрчлөлт

5.311 Газрын үнэлгээ нь газрын чанарт гарсан өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Тухайн үед газрын чанарт цацраг идэвхт хаягдал, томоохон үер зэрэг байгалийн гамшиг нөлөөлж болно. Газрын чанарт гарсан өөрчлөлтийн улмаас газрын үнэд өөрчлөгдөхийг дахин үнэлгээ гэж бүртгэнэ. Түүнчлэн дахин ангилал (газар ашиглалтын өөрчлөгдөх), дахин үнэлгээ (газрын талбай өөрчлөгдөөгүй байхад) эсвэл catastrophic losses as most appropriate. Байгалийн гамшгийн хорогдолоос болж газрын үнэ өөрчлөгдсөнийг бүртгэнэ.

Газартай холбогдох ажил гүйлгээ бүртгэх

5.312 Ерөнхийдөө, газартай холбогдох ажил гүйлгээ нь эдийн засгийн харьяатуудын хооронд явагдана. Харьяат бус газар худалдан авах тохиолдолд, дансанд газар худалдан авсан харьяат бусыг хийсвэр харьяат нэгж гэж бүртгэх бөгөөд санхүүгийн хөрөнгө эзэмшигч гэж үзнэ. Засгийн газар бусад улсаас газар худалдан авч болох бөгөөд үүнийг хоёр орны хооронд хийгдсэн хөрөнгийн шилжүүлэг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэг орны нэмэгдэл нь нөгөө орны бууралт болно.

Эзэмших эрх шилжүүлэх зардлыг авч үзэх нь

5.313 Газар худалдаалагдахад тэнд шилжүүлэх зардал гардаг. Ерөнхийдөө, энэ нь газар эзэмшлийн өөрчлөлтийг бүртгэх хуульчид болон худалдагч худалдан авагч хоёрыг хамтад нь авч ирдэг үл хөдлөх хөрөнгийн агентуудын оролцоотой бий болдог. Мөн газрын худалдан авалттай холбоотой татвар байж болно. ҮТС-д эдгээр зардлыг “эзэмших эрх шилжүүлэх зардал” гэж авч үздэг. Эдгээр зардлууд нь шинэ эзэмшигчид хамаарахгүй, хэрвээ цаашид худалдсан тохиолдолд газрын өөрийн үнэ дээр эзэмших эрх шилжүүлэх зардал нэмэгдэнэ. Ажил гүйлгэ болохын хувьд газрын худалдан авагчийн гаргаж байгаа зардал нь үндсэн хөрөнгө худалдан авсан гэж үзэн үндсэн хөрөнгийн

Page 228: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 195

хэрэглээний адилаар тэр хугацаанаас нь тооцон данснаас хорогдуулж бичнэ.

5.314 Эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хөрөнгө гэж үзэн газрын үнэлгээнээс тусад нь бүртгэнэ. Гэвч энэ байр суурийг тодруулах шаардлага байгаа. Хэрвээ зөвхөн газар болон хөрс сайжруулалттай холбогдож байвал (жнь үүнд барилга, ойн хөрөнгө орохгүй), эзэмших эрх шилжүүлэх зардал нь хөрс сайжруулалтын үйлдвэрлэгдэх хөрөнгөд хуваарилагдана. Хэрвээ шилжүүлэг нь газар болон үйлдвэрлэгдсэн хөрөнгөд хоёуланд нь хамаарч байвал (байшин барилга, сайжруулсан биологийн нөөц шиг) зардал нь тухайн үйлдвэрлэгдсэн хөрөнгөнд хуваарилагдана. Эдгээр тохиолдлуудад зардал нь холбогдох үйлдвэрлэгдсэн хөрөнгийн эхний болон эцсийн хөрөнгөд бүртгэгдэнэ.

5.315 Мөн эзэмших эрх шилжүүлэх зардлыг газраас бусад үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө гэж үзнэ. (ашигт малтмал, эрчим хүчний хөрөнгө, байгалийн модны хөрөнгийн борлуулалт шиг)

5.6.6 Экосистемийн данстай холбогдох нь

5.316 Экосистемийн дансыг Бүлэг 2-т тайлбарласанчлан экосистемийн үйлчилгээ үзүүлэх байгаль орчны хүчин чадлыг харуулах зорилгоор байгуулна. Энэ нь экосистемийн үйлчилгээ үүсгэдэг тодорхой газар нутагт дахь байгалийн ялгаатай хөрөнгүүдийн харилцан үйлчлэл юм.

5.317 Газрын бүрхэвчийн талбайн хэмжээг тодорхойлж болох бүлэглэлтийн хүрээг өргөжүүлэх экосистемийн дансны хүрээний статистикийн нэгж болох газрын эдгээр талбай нь эдийн засгийн дансны статистикийн нэгж болдог аж ахуйн нэгжтэй адил юм. БОЭЗД-ны Экосистемийн туршилтын данс нь экосистемийн үйлчилгээ үзүүлэх экосистемийн хүчин чадлыг үнэлэх хүрээнд энэ санааг дэлгэрэнгүй байдлаар хөгжүүлдэг.

5.7 Хөрсний нөөцийн данс 5.7.1 Удиртгал

5.318 Хөрсний нөөц байгаль орчны нэг үндсэн хэсэг юм. Энэ нь үйлдвэрлэл болон биологийн нөөцийн хөгжил болон барилга дэд бүтцийн суурь болох төдийгүй хөдөө аж ахуй, ойн аж ахуйн системийн хувьд шим тэжээл, усны эх үүсвэр, амьд организмын амьдрах орчин, нүүрстөрөгчийн хийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн хөрсний нөөц нь байгаль орчны өөрчлөлтийн эсрэг цогц үүрэг гүйцэтгэдэг (Температурын өдөр тутмын болон улирлын шинж чанартай өөрчлөлтийг удаашруулах, усны хангамжийг хадгалах, химийн болон биологийн нэгдлүүдийн хэмжээг тогтоох)

5.319 Тиймээс хөрсний нөөцийн данс нь олон зүйлийг хэмждэг. Хөрсний нөөцийн данс нь хөрсний эвдрэлээс үүдсэн хөрсний нөөцийн алдагдлын хэмжээ, газрын бүрхэвчийн өөрчлөлт (жишээ нь байшин болон замаар бүрхэгдсэн) болон бусад шалтгааны улмаас (жишээ нь шахалт, хүчиллэг эсвэл давсжилтийн улмаас) хөрсөнд гарсан өөрчлөлтийн мэдээллийг харуулна. Илүү өргөн хүрээнд авч үзвэл, хөрсний төрөл, үржил шим, нүүрстөрөгчийн агууламж болон хөрсний системийн байдал, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн үйлдвэрлэлийн хөрсний нөөцөд үзүүлж буй нөлөөлөл зэргийг харуулна.

5.320 БОЭЗД дахь хөрсний нөөцийн хөрөнгийн данс нь биологийн системийн хэлбэрт

Page 229: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ196

байгаа хөрсний дээд давхаргад голлон анхаарна. Иймээс, барилга байшин, хөрсний нөхөн сэргээлт, инженерийн болон бусад зорилгоор хөрсөнд гарсан өөрчлөлтийг оруулдаггүй. Эдгээр нь биологийн системийн хувьд үйл ажиллагаа явуулах хөрсний нөөцийн хэмжээг бууруулдаг. Тохижуулалт/цэцэрлгжүүлэлт болон түүнтэй ижил зорилгын улмаас бий болсон хөрсний өөрчлөлтийг дансны хамрах хүрээнд оруулдаг.

5.321 Ихэнх орнуудад хөрсний чанар, тоо хэмжээний судалгаа нь урт хугацаагаар хийгддэг. Олон улсын түвшинд, хөрсний талаарх янз бүрийн мэдээллийг бүртгэх, уялдуулсан систем бий болгоход ихээхэн хүчин чармайлт тавьж байгаа бөгөөд сүүлийн үед байгаль орчин болон эдийн засгийн системд гүйцэтгэх хөрсний нөөцийн үүргийг илүү таньж мэдэхийн тулд улс орнуудад хөрсний нөөцийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэх ажил хийгдэж байна.68

5.322 Үүний зэрэгцээ, БОЭЗД-ны мэдээллийг ашиглан хөрсний нөөцийн тоо хэмжээ, шинж чанарт нөлөөлж буй эдийн засгийн үйл ажиллагааг хэмжих, тодорхойлох судалгаанууд хийгдэж байна.69

5.323 Хөрсний дансны зарим асуудлууд нь Ерөнхий хүрээн дэх хөрөнгийн дансны хамрах хүрээтэй тохирдог. Мөн хөрсний нөөцтэй холбоотой биет урсгал, жишээ нь хөрсний үржил шимийн урсгал нь Бүлэг 3-т тайлбарласан биет урсгалын хамрах хүрээнд орно. Өргөн утгаараа, хөрсний нөөцийн данс нь БОЭЗД-ны экосистемийн дасны нэг бүрэлдэхүүн хэсэг болдгоороо олон талын үр ашигтай юм.

5.324 Энэ хэсэгт хөрсний нөөцийн шинж чанарын талаар товч дурьдах бөгөөд хөрстэй холбоотой мэдээллийн талаар авч үзнэ. Дараа нь Ерөнхий хүрээний хөрөнгийн дансны хүрээнд хөрсний нөөцийн хэмжээг хэрхэн тодорхойлохыг авч үзнэ. Эцэст нь хөрсний нөөцийн хэмжилтийн талаар БОЭЗД-д орсон бусад асуудлууд, тухайлбал үржил шимийн баланс болон хөрсний нөөцийн хэмжилтийг системчлэн авч үзнэ.

5.7.2 Хөрсний нөөцийн шинж чанар

5.325 Хөрс нь бүрэлдэхүүн болон шинж чанараасаа хамаарч хэд хэдэн төрөлтэй байна. Хөрсний бүрэлдэхүүн нь хөрсний биогеохимийн бүтэц, ашигт малтмал, шингэн, хий, хөрсөнд байгаа органик зүйлүүдээс хамаарна. Хөрсний шинж чанар нь физик, хими, биологийн шинж чанараас хамаарна. Жишээ нь. Сийрэг байдал, нягт шигүү байдал, pH түвшин, бичил биетийн биомасс.

5.326 Хөрсний бүрэлдэхүүн болон шинж чанарын мэдээллийн өөр өөр хослолуудыг ашиглан хөрсний төрлийг тодорхойлж болно. Эдгээр янз бүрийн хөрсний төрөл нь хөрсний нөөцийн дансны суурь болж чадахгүй учир нь хөрсний төрөл өөрчлөгддөг. Гэхдээ хөрс нь харилцан адилгүй үндэс, чадамжтай байдаг. Хөрсний төрлийг хэмжигдсэн өөрчлөлтийн ач холбогдол болон сайжрах боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр ангилагдах хэрэгтэй. Дэлхийн хөрсний уялдуулсан мэдээллийн санд хөрсний үндсэн 28 бүлэг байдаг ба үүнийг хөрсийг категорид хуваах, хөрсний газрын зургийг хийхэд ашигладаг. Улсын болон бүсийн түвшинд хөрсийг бүлэглэх нь улс болон бүсийн түвшинд хөрсний нөөцийн хэмжээг тооцоход ашиглана.

68 Ойн нөөцийн дэлхийн үнэлгээ, 2010: FRA 2010 оны үндэсний тайлангийн хүснэгтүүдийн тодорхойлолт” (НҮБХХААБ, 2007) -ээс дараахь тодорхойлолтуудыг олж авав.

69 жишээлбэл, Дэлхийн хөрсний уяалдуулсан мэдээллийн сан (НҮБХХААБ ба бусад, 2009), мөн нарийн хэмжээгээр Глобал хөрсний зураглал (www.globalsoilmap.net ) ( Олон улсын хөрсний шинжлэх ухааны холбоо, 2009)-ийг үзнэ үү.

Page 230: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 197

5.327 Хөрсний нөөц нь хөрсний судалгаагаар цуглуулагдсан хэд хэдэн үе шатаар хэмжигдэнэ. Ерөнхийдөө, хөрсний судалгаа нь хөрсний төрлөөрх газрын зураг, янз бүрийн зорилгоор ашиглах хөрсний тохиромжтой байдал, болзошгүй аюул, доройтол, зарим тохиолдолд хөрсний онцгой шинж чанарыг харуулсан зураглал хийхэд чиглэгддэг. Хөрсний нөөцийн дансны бусад чухал нэмэлт ажиллагаа нь хөрсний нөөцийн алдагдал элэгдлийн үйл явцыг газар дээр нь хэмжих, цаг уур, газар ашиглалттай холбоотой хөрсний нөөцийн төрлийн загварт симуляци хийх зэрэг болно.

5.328 Хөрсний чанар болон хөрсний үнэлгээг хийхдээ нилээд олон арга хэрэглэдэг. Ихэнх тохиолдолд, тусгай зорилгод зориулагдсан хөрс нь стандарчлагдсан индексийн журмаар үнэлэгддэг. Ихэнх улс, бүс нутгуудад хөрсний зураглал болон хөрсний ангилал хийх ижил төстэй арга ашигладаг Хөрс нь ерөнхийдөө түүний шинж чанар (тухайлбал нүүрстөрөгчийн агууламж), үйлдвэрлэлийн хүчин чадал (жишээ нь хөдөө аж ахуйн) болон цаг хугацааны турш дахь түүний доройтол зэрэгт үндэслэн эрэмбэлэгддэг. Загварын симуляцийг нь тухайн нутаг орны нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулах бөгөөд сайн судлагдсан газруудын гарц, урсац, болон хөрсний эвдрэлийн хэмжээг тодорхойлоход ашиглана.

5.329 Хэмжилтийн энэ аргуудын улс орнуудад тохирох байдал нь янз бүр байдаг. Ерөнхийдөө, хөрсний талаарх мэдээлэл нь дансны хүрээнд байдаггүй. Харин байгаа мэдээллээ ашиглан дансыг нэгтгэсэн түвшинд хийх хандлага их байна.

5.7.3 Хөрсний нөөцийн талбай болон биет хэмжээний данс

5.330 Хөрсний нөөцийн данс байгуулах эхний шат нь улс орны доторхи ялгаатай хөрсний төрлүүдийн талбайг хэмжих юм. Энэ төрлийн данс нь 5.6-дахь хэсэгт авч үзсэн газрын дансны дагалдах данс юм. Хөрсний нөөцийн талбайн хөрөнгийн биет хэмжээний дансыг байгуулах жишээг Хүснэгт 5.17-д үзүүллээ. Энд хөрсний нөөцийн эхний болон эцсийн үлдэгдэл, хөрсний нөөцийн талбайн өсөлт бууралтыг хөрсний төрлөөр харуулна. Биологийн системийн хүрээнд байдаг хөрсний нөөцөд анхаарахын тулд энэ дансны хамрах хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуйд ашигласан газар болон биологийн системд ашиглагдах хөрсний ашиглалтын хэмжээг авч үзнэ. Зарим тохиолдолд тодорхой газар нутаг, газар ашиглалтын системд анхаарах шаардлага гардаг.

5.331 Дансны бичилтийн хувьд янз бүрийн хөрсний тайлант хугацааны эхний болон эцсийн үлдэгдэл, хөдөө аж ахуй болон ойн аж ахуйд ашигласан хөрсний нөөцийн өөрчлөлтөд чиглэгдэнэ. Хөрсний нөөцийн хамрах хүрээ нь шинжилгээний зорилгоос хамаарч харилцан адилгүй байна. Жишээ нь хөрсөн дэх нүүстөрөгчийн шингээлтийн талаарх шинжилгээ нь тухайн улсын хувьд чухал байж болох юм.

5.332 Газрын бүрхэвчид гарсан өөрчлөлт (жишээ нь хот суурин газрын тэлэлт нь ХАА-н газрын хэмжээг бууруулах. Хөрсний бууралт буюу хөрсний битүүмжлэл гэж үздэг); хөрсний чанарт гарсан өөрчлөлт (жишээ нь нягтаршуулж, хүчиллэгжүүлсний дараа); хөрсний орчны өөрчлөлт (жишээ нь цөлжилтийн улмаас) нь өсөлт бууралтын ялгааг бий болгодог. Практикт эдгээр өөр өөр төрлийн өөрчлөлтийг ялгах нь хүндрэлтэй байж болох юм. Иймээс дансны бүтэц нь хамгийн их онцолж байгаа анхдагч шалтгаан, байгаль орчин эдийн засаг, нийгмийн ашиг сонирхолд үндэслэсэн байна.

Page 231: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ198

Хүснэгт 5.17Хөрсний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс (га)

Хөрсний нөөцийн төрөл Нийтталбай

Хөрсний нөөцийн эхний үлдэгдэлНөөцийн нэмэгдэлтГазрын бүрхэвчид гарсан өөрчлөлтХөрсний чанараас гарсан өөрчлөлтХөрсний орчинд гарсан өөрчлөлтНөөцийн нийт нэмэгдэлт

Нөөцийн бууралтГазар ашиглалтаас гарсан өөрчлөлтХөрсний чанараас гарсан өөрчлөлтХөрсний орчинд гарсан өөрчлөлтНөөцийн нийт бууралт

Хөрсний нөөцийн эцсийн үлдэгдэл

5.333 Хүснэгт 5.17-д харуулсан шиг хөрөнгийн өсөлтийн, тодорхой цаг хугацаанд газар ашиглалт, газрын бүрхэвчийн төрлөөр хөрсний нөөцийн төрлийн хүснэгт байгуулах сонирхол байж болох юм. Энэ төрлийн мэдээлэл нь өндөр чанартай хөрстэй ялгаатай газарт шинжилгээ хийх өөр газар ашиглах үнэлгээ хийхэд ашиглагдаж болох юм. Шинжилгээний мэдэгдэхүйц үр дүнг хөрсний зураглалын мэдээлэл, газар ашиглалт, газрын бүрхэвчийн мэдээллээс олж авч болно.

5.334 Хөрсний нөөцийн дансны хоёрдахь шат нь хөрсний нөөцийн хэмжээг тодорхойлох асуудал юм. Хөрсний хэмжээн дэх өөрчлөлтийг бүртгэх нь хөрсний эвдрэлийн хэмжээг үнэлэх, үер зуд гэх мэт их гамшгийн нөлөөг үнэлэх түүнчлэн эдийн засгийн үйл ажиллагааны явцад бий болсон хөрсний нөөцийн хорогдол гэх мэт хөрсний хомсдолыг үнэлэхэд ашиглагдана.

5.335 Хөрсний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний дансыг Хүснэгт 5.18-д харуулав. Энэ нь хөрсний биет хэмжээний эхний болон эцсийн үлдэгдэл, хөрсний нөөцөд гарсан өөрчлөлтийг харуулсан байна. Байгалийн процессын дүнд бий болсон хөрсний өсөлт маш удаан байдаг гэж үздэг. Энэ үүднээс хөрсийг нөхөн сэгээгдэхгүй нөөц гэж үздэг. Гэвч байгалийн хүчин зүйл (салхи, ус)-ийн нөлөөнөөс болсон хөрсний нүүлтийг нэг нутаг дэвсгэрийн хөрсний хорогдол нөгөө нутаг дэвсгэрийн хөрсний нэмэгдэл гэж үздэг. Бууралт нь ихэвчлэн хор уршигтай байдаг (жишээ нь дэд бүтцээ хучигдах, эсвэл шүрэн арал бохирдуулах) гэвч тэнд энэ төрлийн өөрчлөлтөөс бүс нутгийн нөхцөл сайжирч байдаг. Хөрсний өөрчлөлт хөдөлгөөнийг хөрсний нөөцийн өсөлт гэж үздэг бол хөрсний эвдрэлийг нөөцөд гарсан бууралт гэж үздэг.

5.336 Хүснэгт 5.18 –д хөрсний нөөцийг төрлөөр нь ангилан харуулсан байна. Гэвч хөрсний нөөцийн өөрчлөлтийг газарзүйн бүс, газар ашиглалт, хөрсний бүрхэвчийн хувьд авч үзэх нь илүү утга учиртай юм. Энэ нь бүс нутаг дахь бүрийн газар ашиглалт нь хөрсний эвдрэл, хөрсний хуримтлал дахь янз бүрийн нөлөөллийг харуулна.

5.337 Хөрсний нөөцийн биет хэмжээнд гарч байгаа өөрчлөлт нь янз бүрийн шалтгаанаар хөрсийг ухаж малтах, хөдөлгөх тохиолдолд бүртгэгдэнэ. Жишээ нь, хөрс нь суваг, шуудуу татах, газрын нөхөн сэргээлт хийх, зам болон бусад барилгын ажлын

Page 232: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 199

үед. Хөрсний нөөцийн данс нь биологийн системийн үйл ажиллагаа явагдах хөрсний нөөцийн хэмжээнд гарсан өөрчлөлтийг бүртгэх зорилготой учраас хөрсний нөөцийн өнгөн давхаргад гарсан ашиглалтыг хөрсний нөөцийн тогтмол бууралт гэж бүртгэнэ. Газрын бүрхэвчид гарсан өөрчлөлтийн улмаас бий болсон хөрсний нөөцийн өөрчлөлт (тухайлбал хот, суурингийн тэлэлт, хиймэл усан сан барьж байгуулах) нь нөөцийн ашиглалт буюу олборлолт гэж бичигдэнэ. Хүснэгт 5.18Хөрсний нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс (м3)

Хөрсний нөөцийн төрөл

Хөрсний нөөцийн эхний үлдэгдэлНөөцийн нэмэгдэлтХөрсний бүтэц давхраажилтҮнэлгээ өсөхДахин ангилалНөөцийн нийт нэмэгдэлт

Нөөцийн бууралтХөрс ашиглалт/олборлолтХөрсний элэгдэлБайгалийн гамшгийн улмаас бий болсон хорогдолҮнийн бууралтДахин ангилалНөөцийн нийт бууралт

Хөрсний нөөцийн эцсийн үлдэгдэл

5.338 Байгалийн гамшгийн улмаас бий болсон хорогдол нь хөрсний нөөцийн хувьд их хэмжээний үер эсвэл цаг агаарын хатуу хүнд нөхцлийн үед бий болно. Энэ нь магадгүй хөрсний чанар өөрчлөгдсөнтэй холбоотой хөрсний хуримтлал бий болоход нөлөөлнө. Үнийн өсөлт нь бусад байгалийн хөрөнгийн үнэлгээ өссөнтэй холбоотой гарч ирнэ.

5.7.4 Хөрсний нөөцийн данстай холбогдох бусад асуудал

5.339 Энэ хэсэгт авч үзсэн биет хэмжээний данснаас гадна хөрсний нөөцийн дансыг Бүлэг 3-т тайлбарласан биет хэмжээгээр байгуулах нөөц ашиглалтын хүснэгтээр илэрхийлж болно. Хөрсний нөөцийн хувьд нөөц ашиглалтын хүснэгтэд бичих 2 гол зүйл байна. Нэгд, барилга байгууламж, газрын нөхөн сэргээлт, орчны тохижилт зэргийн улмаас гарсан хөрсний нөөцийн өөрчлөлтийг эдийн засагт оруулж буй хөрсний нөөцийн байгалийн орц гэж үзнэ. Мөн гол мөрөн, боомтыг ухах үйл ажиллагаа, хөрсний бохирдол, бусад хаягдлыг булах зэрэг нь хөрсний нөөцийн бууралтаар бичигдэнэ.

5.340 Хоёрт, хөрсөнд байгаа элементүүдийн урсгал, тухайлбал нүүрстөрөгч болон хөрсний үржил шим, (Азот (N), Фосфор (P) and Кали (K)), зэрэг нь материал урсгалын дансны нэг хэсэг болно. БОЭЗД-ны хүрээн дэх үржил шимийн цэвэр балансын талаарх ойлголтыг 3.6-дахь хэсэгт тайлбарласан.

5.341 Үржил шимийн цэвэр баланс нь биологийн системийн хувьд хөрсний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой асуудал, хөрсний нөөцийг үнэлэх, хөрсний хомсдол,

Page 233: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ200

доройтлыг хэмжих зэрэг асуудлыг авч үзнэ. Гэвч Ерөнхий хүрээнд тусгагдсан хөрсний нөөцийн нөхцөл байдал, хөрсний нөөцийн эрүүл ахуйн өөрчлөлт, нөөцийн цаашдын нөхөн төлжих гэх мэт асуудлуудыг бүрэн тайлбарлахгүй.

5.342 Ерөнхий хүрээнд хөрсний нөөцийн үнэлгээ нь 5.6-дахь хэсэгт авч үзсэн газрын дансныхтай адил гэж үзсэн. Энэ утгаараа газрын үнэлгээ болон хөрсний нөөцийг ашигласнаас олсон орлогын өөрчлөлтийн хосолсон өөрчлөлтийн холбоос бий болно.

5.8 Модны нөөцийн хөрөнгийн данс 5.8.1 Удиртгал

5.343 Модны нөөц нь олон улсад чухал байгалийн хөрөнгөд тооцогддог. Энэ нөөц нь барилга болон цаас, тавилга бусад бүтээгдэхүүний орц болдог. Мөн түлшний эх үүсвэр болохын зэрэгцээ нүүрстөрөгчийг шингээдэг чухал ач холбогдолтой.

5.344 Модны нөөцийн хөрөнгийн дансыг байгуулах нь модны нөөцийн өөрчлөлтийг үнэлэх, удирдах болон тэдгээрийн үзүүлж буй үйлчилгээг хэмжих мэдээллээр хангадаг. Модны нөөцөд бүрэн дүүрэн үнэлгээ өгөхөд модны нөөцтэй холбоотой газар, үндсэн ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хөрөнгийн дансыг ашигладаг. Ойжуулалт болон мод бэлтгэх үйл ажиллагааны улмаас бий болсон ойн нөөцийн өөрчлөлтийг 5.6-дахь хэсэгт тайлбарласан.

5.345 Энэ хэсэгт модны нөөцийн ойлголт тодорхойлолт, хамрах хүрээ, ангилал болон модны нөөц, ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын хоорондын уялдааны талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Нэг чухал асуудал нь байгалийн ойн нөөц болон таримал ойн нөөцийн ялгааг тогтоох явдал юм. Энэ хэсэгт, мөн модны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний болон мөнгөн дүнгээрх дансыг авч үзнэ. Эцэст нь, модны нөөцөд агуулагдах нүүрстөрөгчийн дансыг танилцуулна. Энэ нь модны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний дансны өргөтгөл юм.

5.8.2 Модны нөөцийн хамрах хүрээ, ойлголт тодорхойлолт

5.346 Модны нөөц нь өөр өөр газар, нутагт байж болох бөгөөд энэ нь мод бэлтгэлийн зориулалтаар огтлогдсон болон модон бүтээгдэхүүн, түлшний модны нийлүүлэлт хэлбэртэй байж болно. Модны нөөц нь модны нийлүүлэлт хэлбэртэй биш бол мод байгаа газар нь, мод бэлтгэлийн зорилгоор ашиглахыг хязгаарласан, нэвтрэн орох болохгүй эсвэл алслагдсан учраас мод бэлтгэлийн үйл ажиллагааг явуулах боломжгүйг харуулна. Биологийн талаас нь авс үзвэл мод нь худалдахад ашиггүй биологийн төрөл зүйл юм.

5.347 Модны нөөц нь модны нийлүүлэлт хэлбэрээр биш байвал эдийн засгийн үнэ өртөггүй байх бөгөөд энэ төрлийн модны нөөцийг БОЭЗД-ны биет хэмжээний хамрах хүрээнд модны нөөц хэвээрээ байна. Биет хэмжээний хувьд, байгалийн хөрөнгийн тодорхойлолтыг хангаж, үр ашгаа өгч болно. Гэсэн ч эдгээр модны нөөц нь эдийн засгийн үнэ өртөггүй учраас модны нөөцийн мөнгөн дүнгээрх дансанд бичигдэхгүй. Иймээс модны нөөцийн биет хэмжээг нарийн тодорхойлж, биет хэмжээ болон мөнгөн дүнгээр байгуулж буй дансуудын хоорондын ялгааг тогтоох хэрэгтэй.

5.348 Хамгийн түгээмэл модны нөөцийг ой болон бусад модоор бүрхэгдсэн газраас олж болох бөгөөд модны нөөцийн мэдээллийг цуглуулах эхлэл нь болно. Модны

Page 234: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 201

нөөцийг хэмжих зорилгод ашиглаж буй ой болон бусад модоор бүрхэгдсэн газар нь хэсэг 5.6.4-дэх хэсэгт авч үзсэн ой болон бусад модоор бүрхэгдсэн газрын биет хэмжээний дансанд ашиглаж байгаа газартай нарийн уялдсан байна.

5.349 Модны нөөц нь мөн жимсний цэцэрлэг, каучукийн тариалан, төмөр замын дагуу болон хотын цэцэрлэгт хүрээлэнд байна. Иймд, модны нөөцийн эдгээр бүх талбай нь БОЭЗД-ны хамрах хүрээнд ордог. Бодит байдал дээр улс орнууд ойн нөөцийн хамрах хүрээг тодорхойлохдоо модны нөөцийн талбайн төрлийн ач холбогдлыг харгалзан үздэг. Модны нөөцийн төрлүүд нь хоорондоо нарийн зааглагдсан байна.

5.350 Холбогдох талбайн хувь, модны нөөц нь ургаж байгаа болон хатсан мод, модны ишний диаметр, навчны хэмжээ зэргээс хамаарахгүй нийт модны хэмжээ юм. Үүнд түлшний зориулалтаар ашиглах унанга мод бас орно. Хэмжээний хувьд газраас орой хүртэлх өндөр нь хамгийн багадаа хүний цээжний өндөртэй модыг хэмжинэ. Жижиг навч, нахиа, навчис, цэцэг, үр үндэс энд орохгүй.70

5.351 Модны өндрийг хэмжих босго нь улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Энэ ялгаа нь модны ургамлын төрөл, ургаж буй нөхцөл, ойн менежмент болон хураан авч байгаа байдал зэргээс хамаарна. Модны нөөцийн хэмжээг тодорхойлох ерөнхий зарчим байх хэрэгтэй ба энэ нь худалдаалах хэмжээ байна. Модны нөөцтэй холбоотой бүх тооцоолол нь тухайн улсын нөхцөл байдал , практикт суурилна.

5.352 Модны нөөцийн хэмжээ нь ургаа модны хэмжээг илэрхийлнэ. Энд ургаа мод, бэлтгэсэн боловч талбай дээрээ байгаа мод эсвэл байгалийн шалтгааны улмаас унасан мод, (жишээ нь. өвчлөл болон аянганд ниргүүлсэн) модон бүтээгдэхүүн болон түлшний зорилгоор ашиглах боломжтой мод багтана. Ургаа модны хэмжээнд мөн босоо байгаа хөгшин мод орно. Ургаа модны хэмжээнд мөн ургаа мөртлөө өгөршиж өвгөрсөн мод орно. Ургаа модны хэмжээг ургаа модны нөөцийн өсөлтөөс салгах шаардлагатай бөгөөд цаг хугацааны туршид модны нөөцийн байгалийн өсөлтийн тооцоололд үндэслэсэн байна.

Байгалийн болон таримал модны хил хязгаар

5.353 Модны нөөцийг таримал эсвэл байгалийн гэдгийг тодорхойлох нь холбогдох дансыг байгуулахад чухал юм. Таримал модны нөөцийн өсөлт нь эдийн засгийн нэгжийн хяналт, удирдлага, менежментийн дор явагддаг. Иймээс өсөлт нь үйлдвэрлэлийн хүрээнд орох бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн материаллаг эргэлтийн хөрөнгийн өсөлтөөр бүртгэгдэнэ.(таримал ойн нөөцийн тасласан/ зайлуулсан хэмжээ нь модны нөөцийн эргэлтийн хөрөнгийн бууралт гэж бичигдэх бөгөөд борлуулалтын дүнтэй тэнцүү байна.) Байгалийн ойн нөөцийн өсөлт нь, үйлдвэрлэлийн хүрээнд орохгүй бөгөөд зөвхөн ой болон бусад газраас зайлуулагдсан тохиолдолд үйлдвэрлэлийн хүрээнд оруулж тооцдог.

5.354 Модны нөөц байгаа газарт хэрэгжүүлсэн удирдлагын үйл ажиллагаанаас хамаарч модны нөөцийг байгалийнх уу эсвэл таримал уу гэдгийг тодорхойлно. Таримал модны нөөц нь менежментийн болоод эдийн засгийн үйлдвэрлэлийн үйл явцыг бүрдүүлсэн байна. Энэ нь дараах үйл ажиллагааг хамруулна. (a) нөхөн төлжилтөд хяналт тавих, жишээ нь, үр суулгах, суулгац тарих, залуу мөчрийг сийрэгжүүлэх; болон (b) модны зэрлэг ургамал буюу паразит болон өвчлөлд тогтмол болон үе шаттайгаар хяналт тавих.

70 Ойн нөөцийн дэлхийн үнэлгээ 2010: FRA 2010-д зориулсан үндэсний тайлангийн хүснэгтүүдийн тодорхойлолт" -ыг үзнэ үү (НҮБХХААБ, 2007).

Page 235: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ202

Эдгээр үйл ажиллагааны түвшин нь модны нөөцийн үнэлгээнд их ач холбогдолтой бөгөөд модны нөөцийн өсөлтөд шууд нөлөөлнө.

5.355 Практикт модны нөөцийн таримал эсвэл байгалийнх гэдгийг тодорхойлох эхлэлийн цэг нь модны нөөц оршин байгаа газар юм. Жишээ нь, ойн газрын хувьд, үндсэн ойг байгалийн модны нөөц, тариалангийн талбайд байгаа модны нөөцийг таримал гэж авч үздэг.

5.356 Гэсэн ч ойг ямар газар дээр байгаагаар нь ялгаж байгаа энэ дүрэм нь БОЭЗД-ны үйлдвэрлэлийн хүрээтэй нийцэхгүй байж болно. Жишээ нь, 5.6.4-дэх хэсэгт авч үзсэн ойн газрын тодорхойлолтын дагуу, эхлээд үндсэн модыг тайрвал энэ нь идэвхитэй үйл ажиллагаа, хяналтын дор байх бусад байгалийн жамаараа нөхөн төлждөг мод гэсэн категорид орох ба хүний үйл ажиллагаа харьцангуй бага байна. Түүнчлэн, зарим улс орнуудад таримал ойн талбай нь тогтмол хүний удидлага дор байнга байдаггүй, хурааж авах хүртэл ургаж л байдаг. Эдгээр модыг БОЭЗД-ны үйлдвэрлэлийн хүрээний дагуу байгалийн ойн нөөц гэж авч үзнэ. “Таримал ой” нь эдийн засгийн өндөр үр ашиг өгнө.

5.357 Модны нөөцийн менежментийн практик нь улс орон бүрт өөр өөр байдаг ба модны нөөцийг байгалийнх эсвэл таримал гэдгийг тодорхойлохдоо дээр авч үзсэн үйлдвэрлэлийн хүрээг ашиглахыг зөвлөмж болгодог. Энэ үйл явц нь модны нөөц байгаа газар, тухайлбал ойн газар, бусад модоор бүрхэгдсэн газар, модны нийлүүлэлтэд ашиглагдах модоор бүрхэгдсэн газарт үнэлгээ хийх шаардлага гарч ирнэ.

5.8.3 Модны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс

5.358 Модны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс нь модны нөөцийн биет хэмжээний эхний эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд гарсан нөөцөд гарсан өөрчлөлтийг хэмжинэ. Тодорхой шинжилгээний хүрээнд байгалийн модны нөөцийг тасалж бэлтгэсэн модны нөөцтэй харьцуулна.

5.359 Модны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний дансны үндсэн бүтцийг Хүснэгт 5.19-д харуулав. Хөрөнгийн данс нь модны төрлөөр хийгдэх ёстой. Хамгийн чухал нь байгалийн модны нөөц болон таримал модны нөөцөөр ангилагдах шаардлагатай. Байгалийн модны нөөцийн хувьд эдгээр нөөц нь модны нийлүүлэлтээр ашиглах, ашиглахгүй гэдгээр нь ялгах нь биет хэмжээгээр болон мөнгөн дүнгээр байгуулж буй дансны ялгааг гаргахад хэрэгтэй юм. Шинжилгээний энэ зорилго болон мэдээллийн боломжоос хамаарч модны төрөл зүйлээр нь данс байгуулж болно.

5.360 БОЭЗД-д тусгагдсан хөрөнгийн данс нь модны нөөц ойн газарт эсвэл бусад модоор бүрхэгдсэн газарт гэдэгт анхаардаг. Тухайн орны нөхцөл байдлаас хамаарч бусад газар байгаа модны нөөцийн данс байгуулах сонирхол байж болох юм.

Нөөцийн нэмэгдэлт

5.361 Модны нөөцийн нэмэгдэлт нь байгалийн өсөлтийн улмаас бий болно. Энэ нь жилийн нийт өсөлтөөр хэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, тайлант хугацаан дахь нийт модны өсөлт юм.

5.362 Байгалийн өсөлтийн тооцоолол нь тайлант хугацааны эхэнд байгаа модны нөөцөд үндэслэнэ. Ойн газар болон бусад модоор бүрхэгдсэн газрын талбайн өсөлт нь модны нөөцийн өсөлтийг бий болгох боловч үүнийг байгалийн өсөлт гэх үзэхгүй дахин ангилал гэж бичигдэнэ. Дахин ангилал нь менежментйин практик өөрчлөгдөх эсвэл

Page 236: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 203

таримал ойн нөөц байгалийн ойн нөөцөд шилжихэд эсвэл байгалийн ойн нөөц таримал ойн нөөцөд шилжих тохиолдолд бий болдог. Хүснэгт 5.19Модны нөөцийн биет хэмжээний данс (1000м3)

Хөрсний нөөцийн төрөл

Таримал ойн нөөц

Байгалийн модны нөөцМодны

нийлүүлэлтэд ашиглах

Модны нийлүүлэлтэд ашиглахгүй

Модны нөөцийн эхний үлдэгдэл 8 400 8 000 1 600Нөөцийн өсөлтБайгалийн өсөлт 1 200 1 100 20Дахин ангилал 50 150Нөөцийн нийт өсөлт 1 250 1 250 20

Нөөцийн бууралтМод таслах 1 300 1 000Мод бэлтгэл 170 120Байгалийн хорогдол 30 30 20Байгалийн гамшгийн хорогдолДахин ангилал 150 150Нөөцийн нийт бууралт 1 500 1 150 170

Модны нөөцийн эцсийн үлдэгдэл 8 100 8 100 1 450Нэмэлт мэдээлэлНөөцийн нийт бууралт 1 250 1 050

Нөөцийн бууралт

5.363 Модны нөөцийн бууралт нь тайлант хугацаанд модыг таслах/бэлтгэх, байгалийн хорогдлын улмаас бий болсон бууралтаар хэмжигдэнэ. Мод таслах/бэлтгэх нь тайлант хугацаанд ой болон бусад модоор бүрхэгдсэн газар, бусад газраас бэлтгэсэн модны нөөцийн биет хэмжээгээр тооцогдоно. Үүнд эрт үед бэлтгэсэн мод, байгалийн шалтгааны улмаас устгсан модыг оруулна. Энэ хорогдлыг бүтээгдэхүүний төрлөөр өөрөөр хэлбэл, үйлдвэрийн зорилгоор бэлтгэсэн гуалин болон түлшний мод, эсвэл модны төрөл зүйлээр нь өөрөөр хэлбэл шилмүүст, навчит гэх мэт бүртгэж болно.

5.364 Мод таслах/бэлтгэх нь ойн нөөцийн олборлолттой холбоотой хувьсагч юм. Учир нь модны нөөцийн тодорхойлолтод бэлтгэсэн боловч ачигдаагүй байгаа мод нь орсон байгаа.

5.365 Тайлант хугацаан дахь модны нөөцийн өөрчлөлтийг бүрэн харуулахын тулд мод бэлтгэлийн үлдэгдлийг хасч тооцох хэрэгтэй. Эдгээр үлдэгдэл нь, мод бэлтгэлийн явцад, модны хэмжээний шаардлага хангаагүй муудсан, эвдэрсэнээс бий болно. Мөн мод бэлтгэлийн үлдэгдэлд жижиг нахиа болон модны хэсэг үлдэгдэл ордоггүй. Мод бэлтгэлийн үлдэгдлийн тооцоо нь ойн байдлын талаарх чухал мэдээлэл болно.

5.366 Байгалийн хорогдол тайлант хугацаанд мод бэлгэлээс бусад шалтгаанаар устсан ургаж байгаа нөөцийн бууралт юм. (ө.х амьд байгаа, ургаа мод) Хорогдлын жишээ нь байгалийн жамаар устсан мод, хортон шавьжид идэгдэх, гал түймэр, салхи болон бусад эвдрэл, гэмтэл болно. Байгалийн хорогдол нь модны нөөцийн бууралтад мэдэгдэхүйц хэмжээтэй байдаг.

Page 237: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ204

5.367 Байгалийн гамшгийн хорогдол байгалийн нөлөөгөөр үүссэн их хэмжээний хорогдлыг энд бүртгэнэ.

Хомсдол

5.368 Хомсдолын ерөнхий тодорхойлолтын дагуу модны нөөцийн хомсдол нь ойн газар, бусад модоор бүрхэгдсэн газар болон модны нөөц байх бусад газраас авсан модны нөөцийн тогтвортой үйлдвэрлэлтэй холбоотой байна. Тодруулж хэлбэл, модны нөөцийн тогтвортой үйлдвэрлэл нь цаашид ижил хэмжээгээр ашиглаж болох хэмжээ юм. Тогтвортой үйлдвэрлэл нь байгалийн болон таримал ойн нөөцөд хоёуланд нь хамаарах бөгөөд ургаж буй нөөцийн бүтцийг харуулна. Янз бүрийн биологийн болон ойн загваруудыг модны нөөцийн тогтвортой үйлдвэрлэлийг тооцоход ашигладаг.

5.369 Байгалийн модны нөөцийн хомсдол нь биет хэмжээний хувьд мод таслах/бэлтгэх хэмжээнээс тогтвортой үйлдвэрлэлийн хэмжээг хассантай тэнцүү. 5.4-дэх хэсэгт тайлбарласны адилаар, жилээс жил дэх ялгаа нь тогтвортой үйлдвэрлэлийн тооцоо болон бодит байгалийн хорогдлын тооцооллын хоорондын хамаарлаас шалтгаалан бий болно. Иймд байгалийн өсөлт дэх хэмжээний зөрүү нь жилээс жилд хэвийн байх мод таслах/бэлтгэх хэмжээ юм.

5.370 Тогтвортой үйлдвэрлэлт нь хомсдолыг тооцоход ашиглагдах болохыг тэмдэглэж байна. Мод огтлолт/бэлтгэл нь хүрээлэн байгаа экосистемийн экологийн тогтвортой байдалд нөлөөлж байдаг.

Мод бэлтгэл

5.371 Энэ бичилт нь тайлант хугацаан дахь модны нөөцийн хэмжээнд гарсан өөрчлөлтөд орно. Модны нөөцийн огтлогдсон тэр цаг хугацаан дахь мод бэлтгэлийн хэмжээ нь сонирхол татаж болох юм. Жилийн мод бэлтгэлийн дүн нь тайлант хугацаанд бэлтгэсэн модны нөөцийн хэмжээтэй тэнцүү байна. Мод бэлтгэлд ойжуулалт болон худалдахад зориулж бэлтгэсэн мод орно. Мод бэлтгэлийн хэмжээг тодорхойлох нь модны нөөцийн биет хэмжээний дансны нэмэлт мэдээлэл болно.

Модны нөөц эрчим хүчний эх үүсвэр болох нь

5.372 Модны нөөцийг ихэнхдээ эрчим хүчний эх үүсвэр болгон ашигладаг. Байгалийн модны нөөц болон таримал модны нөөцийн эрчим хүчинд оруулсан хэмжээ нь биет хэмжээгээр байгуулсан эрчим хүчний нөөц ашиглалтын хүснэгтэд бичигдэнэ. (3.4- дэх хэсэг). Энэ бичилтийн үндэс нь модны нөөцөөс эх үүсвэр авсан эрчим хүчний нийт хэмжээг тооцохоосоо илүү модны нөөцөөс эрчим хүч үйлдвэрлэхэд ашигласан бодит хэмжээ юм. Үзэл баримтлалд, хөрөнгийн дансад тусгагдсан модны нөөц нь эрчим хүчний нөөцийн зориулалтаар ашигласан модны нөөцийн биет хэмжээ болон үнийн дүнтэй хамт орох ёстой бөгөөд тусад нь тооцоо хийдэггүй. Хэрвээ мэдээлэл нь байвал шинжилгээ хийх сонирхол байдаг. Эрчим хүчний эх үүсвэр болгон ашигласан модны нөөцийн хөрөнгийн дансыг тусад нь байгуулах боломжтой.

5.8.4 Модны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс

5.373 Модны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс нь модны нөөцийн эхний эцсийн үлдэгдэл, тайлант хугацаанд модны нөөцөд гарсан өөрчлөлтөөс бүрдэнэ.

Page 238: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 205

Модны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх дансыг Хүснэгт 5.20-т харуулав.

5.374 Нөөцийн ихэнх өөрчлөлт нь биет хэмжээгээр байгуулсан өөрчлөлттэй холбоотой байна. Гэвч тэнд модны нөөцийн дахин үнэлгээний өөрчлөлт бас орно.

5.375 Ойн хууль болон байгаль орчин болон эдийн засгийн шалтгааны улмаас бүх модны нөөцийг авч ашиглах боломжгүй. Авч ашиглаж болохгүй модны нөөцийг тусад нь тодорхойлж тооцохыг зөвлөмж болгодог: Учир нь энэ нь нийт модны нөөцийн үнэлгээнд ордоггүй.

5.376 Байгалийн өсөлтийн үнэлгээ болон мод огтолсон/бэлтгэсэн үнэлгээ хийгдэнэ. Таримал модны нөөцийн хувьд, байгалийн өсөлт нь эргэлтийн хөрөнгийн өсөлт, модны огтолсон/бэлтгэсэн хэмжээ нь эргэлтийн хөрөнгийн бууралт гэж бичигдэнэ. ҮТС-ийн хувьд зөвхөн эргэлтийн хөрөнгийн өөрчлөлтийн бичилт хийгддэг бол БОЭЗД-ны хувьд нийт хөрөнгийн хэмжээгээр нь бичдэг .

5.377 Байгалийн модны нөөцийн хувьд, байгалийн өсөлт нь модны өсөлт нь үйлдвэрлэлийн процессийн нэг хэсэг гэж үздэггүй учраас эргэлтийн хөрөнгийн өсөлт гэж авч үздэггүй. Модны нөөцийн огтлогдсон/бэлтгэсэн хэмжээ нь эдийн засагт хэрэглэсэн цаг хугацааг харуулах бөгөөд үйлдвэрлэлт нь тэр хугацаанд бүртгэгдэнэ.Хүснэгт 5.20Модны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс (мөнгөний нэгж)

Модны нөөцийн төрөл

НийтТаримал

модны нөөц

Байгалийн модны нөөц (модны нийлүүлэлтээр

ашиглах)Модны нөөцийн эхний үлдэгдэл 86 549 82 428 168 977Нөөцийн нэмэгдэлтБайгалийн өсөлт 12 364 11 334 23 698Дахин ангилал 515 1 546 2 061Нөөцийн нийт нэмэгдэлт 12 879 12 879 25 759

Нөөцийн бууралтМод таслах 13 395 10 303 23 698Мод бэлтгэл 1 752 1 236 2 988Байгалийн хорогдол 309 309 618Байгалийн гамшгийн хорогдолДахин ангилал 1 546 1 546Нөөцийн нийт бууралт 17 001 11 849 28 850

Дахин үнэлгээ 16 692 16 692Модны нөөцийн эцсийн үлдэгдэл 82 428 100 150 182 578

Модны нөөцийн хөрөнгийн үнэлгээ

5.378 Нөөцийн түрээсийн нийтлэг тодорхойлолтын дагуу (5.4 дэх хэсгийг үзэх), модны хувьд хөрөнгийн нөөцийн түрээс нь модны нөөцөөс авч ашигласан үйл ажиллагааны ашгаас (тусгай татвар, татаасын дараах) модны нөөцөөс авч ашиглах үйл ажиллагаанд зарцуулсан үйлдвэрлэгдэх хөрөнгийн зардлыг хасаж тооцно.

5.379 Энэ аргаар тооцогдсон нөөцийн түрээс нь мод ургаж байгаа газрын тодорхой хувийг оруулсан гэж үзнэ. Энэ нь 5.6-дахь хэсэгт авч үзсэн нийт хөрөнгийн бүтцэд нөлөөлнө. Ихэнх тохиолдолд газрын байршил, хөрсний чанараас хамаарсан газрын

Page 239: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ206

өгөөж нь модны нөөцийн өгөөжөөс их байдаггүй. Гэвч модны нөөц оршин байгаа газрын тодорхой хэсгийг агуулсан газрын нөөцийн холбогдох түрээсийг (жишээ нь. бусад зорилгоосоо илүү газар нь үнэлгээ ихтэй бол) модны нөөцийн тооцоолсон түрээсээс хасч тооцно.

5.380 Нөөцийн түрээсийн тооцоог модны нөөцийн эзэмшигчид мод ашиглаж буй этгээдийн метр куб бүрт төлсөн мод бэлтгэлийн үнийг ашиглан шууд тооцож болно. Мод бэлтгэх үнэ нь, мод бэлтгэх үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлуудаас түүхий эдийн үнийг хасч тооцсон үнэ байна. Мод бэлтгэлийн үйл ажиллагааны зардалд мод огтлох зардал, модыг зөөхөд бэлтгэх зардал /цагаалах/, бусад удирдлагын зардал болон газрын түрээс орно. Байгалийн модны нөөцийн хувьд, эдгээр нэмэлт зардал нь маш бага буюу эсвэл тэг байдаг. Модны нөөц нь мод бэлтгэхээс өмнө худалдагдсан бол, нөөцийн түрээсийн концевцийн хүрээнд үнийн хамрах хүрээнд тохирох засварлалтыг хийсэн холбогдох гэрээний үнийг ашиглаж болно.

5.381 Мод бэлтгэх үнийг мод бэлтгэл хийх хугацаанд 1 га талбайд ургасан модны хэмжээгээр үзүүлж ирээдүйд олох орлогын хэмжээг тооцно. Эдгээр ирээдүйн орлогыг (ашиглах хугацаа хүртэлх хугацаагаар) хорогдуулан 1 га талбайд байгаа модны насжилт бүрээр тооцно. Ингэснээр, эдгээр үнэлгээг нь насжилт бүрээр байгаа модны нийт талбайгаар үржүүлж дүнг нэмбэл ургаа модны нийт нөөцийн үнэлгээ гарна. Энэ аргаар бэлтгэн авсан мод бүрээр тусад нь тооцох хэрэгтэй. Энгийн арга нь модны одоогийн насны бүтцийг ашиглан бүх мод ашиглах хугацаа хүртэл байх ба тэр хугацаа дуусах үед огтлогдоно гэж үзэх юм.

5.382 ӨЦӨ-ийн аргыг ашиглахад гардаг эхний хүндрэл нь модны насны бүлгийн талаарх мэдээлэл болон тэдгээр нь ирээдүйд хир удаан амьдрах чадвартай зэргийг тодрохойлох юм. Хэрвээ шаардлагатай мэдээллүүд байвал ӨЦӨ-ийн аргыг ашиглан ирээдүйд модны нөөц ямар хэмжээтэй байхыг тооцоолж болно.

5.383 Хэрвээ ирээдүйн насны бүтцийн дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй бол дараах 2 аргыг хэрэглэж болно. Мод бэлтгэлийн үнийн арга, мод бэлтгэлийн дундаж үнийг модны нөөцийн одоогийн тооцоолсон хэмжээгээр үржүүлж тооцно. Хэрэглээний үнэлгээний аргыг хэрэглэсэн үед одоогийн байгаа насны бүтцийн мэдээлэл болон ургаа модны бэлтгэлийн ялгаатай үнийн мэдээлэл шаардлагатай.

5.384 Энэ хоёр арга нь ӨЦӨ-ийн аргын хувилбарууд бөгөөд тэдгээрт хэрэглэж байгаа таамаглал нь хязгаарлагдмал байна.

5.385 Модны нөөцийн үнийн бусад мэдээллийг мөн ашиглах боломжтой. Залуу ойг нөөцийн хувьд устах магадлал өндөр байдаг болохоор даатгалын үнэлгээг ашиглаж болно. Мөн, зарим оронд ойг худалдах, ашиглах үйл ажиллагааны чиглэлээр зах зээл сайн хөгжсөн байдаг. Энэ тохиолдолд байршил, төрөл, насны бүтцээр нь үнийн загварыг боловсруулдаг. Энэ загварыг ашиглан ойн нөөцийг тодорхойлохдоо уг нь бусад зорилгоор бас ашиглагдаж байгаа эсэхийг мэдэж байх хэрэгтэй.

Мод бэлтгэл, байгалийн өсөлт, хомсдол, бусад урсгалын үнэлгээ

5.386 Ерөнхийдөө, модны нөөцийн урсгалын үнэлгээ нь (мод бэлтгэл, байгалийн өсөлт, хомсдол, бусад урсгалыг оруулаад) байгалийн төрхөөрөө байгаа нөөцийн эхний болон эцсийн үлдэгдлийн үнэлгээтэй ижил юм. Үүнтэй холбоотой аргын талаар Хавсралт A5.1-д тайлбарласан.

Page 240: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 207

5.387 Байгалийн гамшгийн алдагдлын хувьд, жишээлбэл хүчтэй салхи, ойн түймэр, байгалийн гамшгийн улмаас мод бүрэн устаагүй тохиолдолд модны үнэ хэвээр хадгалагдана. Үнийн өөрчлөлт нь нийлүүлэх боломжтой модны шинж чанарт гарсан өөрчлөлт нөлөөлнө. Цаашилбал, хаягдал модны бэлтгэлийн зардал нь ойгоос бэлтгэх хүртэлх модны нөөцийн үнэлгээнд орохгүй. Зарим тохиолдолд энэ нь олон жилийг шаарддаг.

5.388 Мод бэлтгэх үйлдвэрлэлийн нөөцийн ашиглалт болон статусын өөрчлөлттэй адил бусад өөрчлөлтүүд нь ургаа модны нөөцийн үнэлгээнд нөлөөлнө. Жишээлбэл, ой нь хамгаалагдсан ба мод бэлтгэлийг хориглосон. Энэ тохиолдол, ургаа модны үнэлгээ нь, модны нөөцийн борлуулалтаас орох орлогын хувьд, буурч тэг болно.

5.8.5 Модны нөөц дэх нүүрстөрөгчийн данс

5.389 Хүлэмжийн хийн шингээлтэд хийх үнэлгээ нь чухал асуудал болсоор байна. Хүлэмжийн хийн шингээлтийн данс болон бусад нүүрстөрөгчийн нөөц, урсгалын дансны нэг хэсэг нь модны нөөц дэх нүүрстөрөгчийн хэмжээг тайлант хугацаанд гарсан өөрчлөлтийг тооцох явдал юм. Энэ тооцоолол нь ургаа модны нөөцийн эхний, эцсийн үлдэгдэл болон хэмжээнд нь гарсан өөрчлөлтийн мэдээлэлд үндэслэнэ. Тооцооллыг хийхдээ ургаа модны хэмжээ болон нийт биомассын харилцан хамаарлын болон (газрын түвшнээс дээшхи болон доошхи биомассыг оруулаад) биомасс, нүүрстөрөгчийн хоорондын хамаарлын холбогдох дундаж коэффицентийг ашиглана. Эдгээр коэффицент нь модны төрөл бүрт ялгаатай байна.71

5.390 Модны нөөц дэх нүүрстөрөгчийн данс нь иодын нөөцийн биет хэмжээний дансад үндэслэн хийгдэнэ. (Хүснэгт 5.19-ийг үзэх).

5.391 Модны нөөц дэх нүүрстөрөгчийн нөөцийн хэмжээг бууруулах хүчин зүйлүүдийг энд авч үзэх хэрэгтэй. Жишээ нь огтолсон модноос нүүрстөрөгч агаарт ялгарахгүй. Ерөнхийдөө, мод шатах, задрах хүртэл нүүрстөрөгч түүнд хадгалагдаг бөгөөд энэ нь модны нөөц дэх нүүрстөрөгчийн дансанд бүртгэгдэхгүй.

5.392 Нүүрстөрөгчийн бүрэн данс нь, хүлэмжийн хийн хөрсөн дэх шингэлтийг оруулаад, Ерөнхий хүрээнээс гадна боловч БОЭЗД-ны Экосистемийн дансанд ордог. Энэ нь тооцооллын аргазүй одоо болтол хөгжиж байгааг харуулж байна. Мөн экологид суурилсан дансны арга нь нүүрстөрөгчийн нөөц болон урсгалыг харуулсан мэдээллээр энэ төрлийн бодлого боловсруулагчдыг хангана. Үүний зэрэгцээ Ерөнхий хүрээнд модны нөөц дэх нүүрстөрөгчийн данс болон бусад нүүрстөрөгч агуулсан дансны загварууд нь хангалттай сайн хөгжсөнийг тэмдэглэх хэрэгтэй.

5.10 Биологийн бусад нөөцийн данс5.10.1 Удиртгал

5.460 Биологийн бусад нөөц нь ихэнхдээ амьтан ургамлын нөөцийг илэрхийлнэ. Тухайлбал мал аж ахуйн зориулалттай болон улаан буудай, цагаан будааны тариалалт, каучук, жимсний болон усан үзэм зэрэг олон наст ургамал энд орно. Эдгээр биологийн

71 Газар ашиглалт, газар өөрчлөлт, ойн аж ахуйд зориулсан сайн туршлагын удирдамжийг үзнэ үү (УАОАЗГХМХ, 2003); шийдвэр 14 бүлэг 11 (НҮБУАӨСК-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээний конвенц, 2006) заалтуудыг тусгасны дараа жилийн бараа материалын талаархи НҮБУАӨСК -ийн тайлангийн удирдамжийг шинэчилсэн болно.

Page 241: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ208

нөөцийн мэдээлэл нь хүнсний үйлдвэрлэлийн мэдээлэлд үндэслэгдэнэ.

5.461 Бусад биологийн нөөцийн ихэнх нь сайжруулсан нөөц байдаг боловч байгалийн биологийн нөөц ч бас эдийн засгийн үйл ажиллагааны орц болдог төдийгүй биологийн төрөл зүйлийн нэг чухал хэсэг юм. Энэ нөөцөд худалдах болон өөрийн хэрэгцээндээ хэрэглэхээр хураан авсан зэрлэг жимсгэнэ, мөөг, бактери, жимс болон бусад ургамлын нөөц орно. Мөн түүнчлэн биологийн нөөцөд зэрлэг буга, зэрлэг гахай, хандгай зэрэг худалдах буюу өрхийн хэрэглээндээ зориулж агнасан зэрлэг амьтад орно.

5.462 Ихэнх биологийн нөөц нь сайжруулсан байдаг болохоор энэ нөөцийн үйлдвэрлэл, хуримтлалтай холбоотой тооцоолол нь дотоодын бүтээгдэхүүний тооцооны нэг хэсэг болдог. Эдгээр нөөцийн хөрөнгийн дансны талаар ҮТС-д илүү нарийвчлан авч үздэг.

5.463 Энэ хэсэгт байгалийн биологийн нөөцийн хөрөнгийн дансны талаар танилцуулна. Тухайн орны нөөцийн онцлогоос хамаарч энэ дансыг байгуулдаг тул дансны талаарх хүснэгтийг оруулаагүй болно.

5.10.2 Байгалийн биологийн нөөцийн данс

5.464 Байгалийн биологийн нөөцийг сайжруулсан биологийн нөөцөөс ялгаж авч үздэг. Учир нь тэдгээрийн өсөлт нөхөн төлжих нь аль нэг эдийн засгийн нэгжийн хяналт удирдлага дор явагддаггүй.

5.465 Эдийн засгийн нэгжийн шууд удирдлага, хяналтад байдаггүй учраас байгалийн биологийн нөөцийг бүртгэхэд амаргүй байдаг. Байгалийн далайн нөөц, байгалийн ойн нөөцөөс гадна ихэнх амьтан, ургамал мэдэгдэхүйц эдийн засгийн үр ашгийг үзүүлдэг. Иймээс их хэмжээний амьтан ургамлын нөөцийг сайжруулахгүйгээр хураан авч ашигладаг. Эдгээрийг зөвхөн амьтан агнах, ургамал болон бусад байгалийн баялгийг түүж ашиглах эрх (ан агнуур хийх ) зэрэгт үндэслэн хэмждэг. Олон тооны жишээ байж болно. Өөрийн хэрэгцээндээ зориулан хураан авсан ургац гэх мэт.

5.466 Үүний зэрэгцээ зарим улсад тодорхой төрлийн амьтныг худалдаалах зорилгоор үлэмж хэмжээгээр, хууль бусаар, тухайлбал зэрлэг амьтдыг алах, ургамлыг түүх тохиолдол байдаг. Жишээ нь эврийг нь авах зорилгоор хууль бусаар агнах, имжийг махыг нь худалдаалах зорилгоор хуулийн хүрээнд агнах зэрэг. Энд, мөн бусад төрлийн байгалийн нөөцийн биет хэмжээ болон үнийн мэдээлэл, агнуур болоод байгалийн ургамлыг түүж буй хувь хүмүүс, амьтан ургамлын тооны бууралтын мэдээлэлд тулгуурлан данс байгуулж болно.

5.467 Энэ төрлийн дансны бүтэц ба логик нь 5.8 болон 5.9-дэх хэсэгт авч үзсэн мод болон загасны нөөцийн хөрөнгийн дансныхтай уялдана.

5.468 Тодорхой бүс нутагт байгалийн биологийн нөөцийн хэлбэр нь биологийн төрөл зүйл болон экосистемийн чухал хэсэг болох бөгөөд бүсийн түвшинд эдгээр нөөцийн талаарх боломжит мэдээлэлд үндэслэн данс байгуулж болно. Цаашилбал, эдгээр нөөцийн талаарх мэдээлэл нь БОЭЗД дэх экосистемийн туршилтын дансны орц болгон ашиглах боломжтой.

Page 242: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 209

5.11 Усны нөөцийн хөрөнгийн данс5.11.1 Удиртгал

5.469 Модны нөөц, ашигт малтмалын нөөц зэрэг бусад байгалийн хөрөнгийн хувьд байгалийн нөлөөллийн өөрчлөлт бага байдаг бол усны нөөц нь хур тунадас, ууршилт, урсац, усны нэвчилт шүүрэлт, далайд цутгах зэрэг процессийн улмаас мөнхийн өөрчлөлтөд орж байдаг. Усны байгалийн мөчлөг нь агаар мандал, далай, газрын гадаргуу зэргийн хамаарлыг агуулна. Эдгээр харилцан хамаарлыг Зураг 5.3-т харуулав.

Зураг 5.3Усны ерөнхий системийн элементүүд

Агаар мандал дахь ус

Шингэн болон хатуу урсгал, хур тунадасХийн урсгал, ууршилт

Газрын гадаргын болон гүний ус Далай тэнгисийн ус

5.470 Усны нөөцийн хөрөнгийн данс нь газрын гадаргын болон гадарын доорх усны орох гарах урсгал, эдгээр урсгалын төгсгөлд илүү анхаарал хандуулдаг. Усны суваг шуудууг ашиглалтын мэдээлэл (жнь загасны аж ахуй, усан цахилгаан станцын суваг), усны урсгалын улирлын ялгаатай байдал болон бусад хүчин зүйлүүдийн мэдээллийг ашиглан эдийн засаг дахь усны эрэлт хэрэгцээг хангаж буй байдал, эдгээр эрэлтийг урт хугацаанд хангах усны нийлүүлэлтийг үнэлдэг.

5.471 Хөрөнгийн данс нь хиймэл усан сан, гол мөрөн, нуур цөөрмийн болон газрын гүн, хөрсөнд хадгалагдсан усны тайлант хугацааны эхний болон эцсийн мэдээллийг харуулна. Дараа нь байгалиас авч ашигласан, хэрэглэсэн, хур тунадасны улмаас нэмэгдсэн, бусад улс орны нутаг дэвсгэрээс урсаж ирсэн болон урсаж гарсан ус, далайд цутгаж байгаа усны өөрчлөлтийн бичилтийг хийнэ.

5.472 Ерөнхий хүрээ дэх байгалийн хөрөнгийн ангиллын “Газар болон бусад нутаг” ба “Усны нөөц” гэсэн 2 хэсэгт ус ангилагддаг. Газрын бүрэлдэхүүн хэсэг гэдэг үүднээс нь авч үзвэл ус нь байгалийн төрхөөрөө эсвэл хиймэл гэдгийг авч үзнэ. Жишээ нь зам тээвэр, аялал зугаалга хийх орон зай болгон ашиглах гэх мэт. Иймээс усны энэ талбайн хэмжээг судлах нь чухал юм. Усны нөөц гэдэг талаас нь авч үзвэл байгальд байгаа нийт усны хэмжээ, байгалийн усыг авч ашигласан дүн, эдийн засгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн усны өөрчлөлт зэрэг үзүүлэлтүүд нь чухал юм.

5.473 Энэ хэсэгт усны нөөц болон хөрөнгийн дансны хүрээнд хамрагдах усны нөөцийн ангиллын талаар тайлбарлана. Дараа нь усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс болон холбогдох бичилтүүдийн талаар авч үзнэ. Эцэст нь усны нөөцийг хэрхэн үнэлэх талаар авч үзнэ.

Page 243: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ210

5.11.2 Усны нөөцийн ойлголт, тодорхойлолт ба ангилал

5.474 Усны нөөц нь цэнгэг болон давстай гадаргын ус, гүний ус, хөрсний уснаас бүрдэнэ. Хүснэгт 5.24-д усны ангиллыг харуулав.

Хүснэгт 5.24Усны ангилал

Газраар хүрээлэгдсэн ус1 Гадаргын1.1 Хиймэл усан сан1.2 Нуур1.3 Гол мөрөн1.4 Мөсөн гол, цас мөс 2 Гүний ус3 Хөрсний ус

5.475 Цэвэр ус нь давсны концентраци багатай байгалийн ус юм. Давстай ус гэдэг нь давсны концентраци нь цэнгэг ус ба далайн усны дундаж түвшинд байх усыг хэлнэ. Цэнгэг ус ба давстай усны тодорхойлолт нь ашиглаж байгаа давсжилтын түвшингээсээ хамаараад улс орон бүрт харилцан адилгүй байдаг.72 Давстай ус нь байнга ашиглагддаг, сайжруулалт хийсэн болон хийгдээгүй, үйлдвэрлэлийн зорилгоор ашиглагддаг жишээ нь хөргөлтийн ус, зарим газар тариалангийн талбайг давсгүйжүүлэх, усжуулах зорилгоор ашиглаж байгаа ус орно. Улс орнууд данс байгуулахдаа давсжилтын түвшин эсвэл зөвхөн цэнгэг усыг ашигладаг.

5.476 Усны нөөцийн тодорхойлолтод далай, тэнгис агаар мандал дахь усыг оруулдаггүй. Үүний зэрэгцээ далай, тэнгисийн ус болон агаар мандал дахь ус нь дансанд хэд хэдэн газар бичигдэнэ. Жишээлбэл, далайгаас авсан ус болон далайд цутгаж байгаа ус нь хөрөнгийн дансанд, мөн агаарт ууршиж байгаа болон гадаргуугийн усыг ашиглаж байгаа хэсэг мөн энэ дансанд бичигдэнэ. Гадаргын уснаас авч хэрэглэсэн болон цутгасан урсгал нь мөн энэхүү биет хэмжээний өөрчлөлтийн дансанд бичигдэнэ. (Бүлэг 3-ыг үзэх).

5.477 Гадаргын ус нь хөрсний гадарга дээр хадгалагдсан, давсжилтын түвшингээс хамаарахгүй бүх уснаас бүрдэнэ. Гадаргын усанд усны нөөцийг зохицуулах хяналт тавих зорилгоор барьсан ус хадгалах хиймэл усан сан; газрын хөрсөн дээр байрлах их хэмжээний ус агуулж буй нуур; тогтмол урсгалтай гол мөрөн; газрын хөрсөн дээр байнгын болон улирлын шинж чанартай давхарга үүсгэх цас болон мөс; цас ихээр хуримтлагдсаны улмаас бий болсон удаан хугацаанд хайлдаг мөсөн гол зэрэг нь энд хамаарна. Мөн хуурай газраар урсаж буй урсгал өөрөөр хэлбэл суваг болон хоолойд орохоосоо өмнө хуурай газраар урсаж байгаа ус нь гадаргуун усанд орох боловч энэ урсгалын нөөц нь бага байдаг учраас тусад нь авч үздэггүй.

5.478 Хэдийгээр хиймэл усан сан нь дэлхийн гадаргын бүрэлдэхүүн биш ч гэсэн нэгэнт баригдсан тохиолдолд байгалийн усны нэгэн адил урсгал болон нөөцийг нь тодорхойлно. Иймээс хур тунадас, байгалийн ус ашиглах, ууршилтын хиймэл нуурт үзүүлэх нөлөө нь байгалийн нуурт үзүүлэх нөлөөтэй адил байна. Тиймээс хиймэл

72 Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын гидрологийн тайлбар толь, 2-р нүүрээс үзнэ үү. (НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ба Дэлхийн цаг уурын байгууллага, 1993).

Page 244: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 211

усан сан нь усны системийн нэг хэсэг болно. Тусгай шинжилгээ судалгааны зорилгоор хиймэл усан сантай холбоотой урсгал нөөцийг тусад нь ангилдаг.

5.479 Гадаргын ус нь уст давхарга гэж нэрлэгддэг газар доорх тогтцын сүвэрхэг давхаргад хуримтлагдсан усыг хэлнэ.

5.480 Хөрсний ус нь хөрсний дээд бүслүүрт буюу газрын гадарга орчим агааржуулалтын бүсэд байгаа уснаас бүрдэнэ.

5.11.3 Усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс

5.481 Усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний дансыг усны нөөцийн төрлөөр байгуулах бөгөөд тайлант хугацааны эхний эцсийн үлдэгдэл, нөөцөд гарсан өөрчлөлтийг тусгадаг. Усны нөөц нь ерөнхийдөө сая метр куб-ээр хэмжигдэнэ.

5.482 Усны үлдэгдлийн өөрчлөлтөд нөөцийн нэмэгдэл, бууралт болон нөөцөд гарсан бусад өөрчлөлтийг авч үзнэ. Усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний дансны бүтцийн талаар Хүснэгт 5.25-т үзүүллээ.Хүснэгт 5.25Усны нөөцийн хөрөнгийн биет хэмжээний данс (м3)

Усны нөөцийн төрөл

Нийт

Гадаргын ус

Гүний усХөрсний

усХиймэл

усан сан НуурГол

мөрөнМөсөн гол,

цас, мөсУсны нөөцийн эхний үлдэгдэл 1 500 2 700 5 000 100 000 500 109 700Нөөцийн нэмэгдэлтБуцаалт 300 53 315 669Хур тунадас 124 246 50 23 015 23 435Бусад нутаг дэвсгэрээс урсаж ирсэн 17 650 17 650Бусад усны нөөцөөс нэмэгдсэн 1 054 339 2 487 437 0 4 317Уст давхаргын илрүүлэлтНөөцийн нийт нэмэгдэлт 1 478 585 20 240 752 23 015 46 071

Нөөцийн бууралтНөөцийн бууралтБайгалийн усны ашиглалт 280 20 141 476 50 967Усан цахилгаан станцидХөргөлтийн усандууршилт болон бодит ууршиц 80 215 54 21 125 21 474Бусад нутаг дэвсгэр лүү урссан 9 430 9 430Далайд цутгасан 10 000 10 000Усны нөөцөөс хасагдсан 1 000 100 1 343 87 1 787 4 317Нөөцийн нийт бууралт 1 360 335 20 968 563 22 962 46 188

Усны нөөцийн эцсийн үлдэгдэл 1 618 2 950 4 272 100 189 553 109 583 Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

Page 245: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ212

Усны нөөцийг тодорхойлох

5.483 Гадаргын усны нөөцийн үзэл баримтлал нь тодорхой цаг хугацаа (ихэвчлэн тайлант хугацааны эхэн эсвэл эцэс байна)-д хэмжигдсэн тухайн улсын нутаг дэвсгэр дэх усны тоо хэмжээтэй холбогддог. Голын түвшний нөөцийг тодорхойлохдоо голын гольдрол ба усны түвшний газарзүйн мэдээлэлд үндэслэн тодорхойлсон гольдролоор хэмжинэ. Энэ тоо нь нийт усны нөөц болон голын урсгалын нөөцөд маш бага хувь эзэлдэг.

5.484 Гүний болон хөрсний усыг хэмжихдээ дээрх тодорхойлолттой уялдуулна. Хөрсний усыг хэмжих нь магадгүй бүх хөрсийг хамарч болох юм. Гэвч усны дансны шинжилгээний зорилгоос хамаарч энэ нь хязгаарлагдмал байдаг. (жишээ нь, газар тариалангийн болон ойн зориулалттай газрын хөрсний ус) Хөрсний усны хэмжилтийн хүрээ нь усны нөөцийн ямар ч хөрөнгийн хувьд тодорхой томьёологдсон байх хэрэгтэй.5.485 Хуурай уур амьсгалтай орнуудын хувьд, хөрсний усны нөөц нь гүний болон гадаргын устай харьцуулахад бага байдаг: Онолын хувьд хөрсний усыг гүний болон гадаргын уснаас ялгаж болох ч энэ шууд хэмжихэд хүндрэлтэй байдаг. Гэвч олон төрлийн мэдээлэл ашиглан шууд тооцдог.73

Усны нөөцийн нэмэгдэл болон бууралт

5.486 Усны нөөцийн нэмэгдэл нь дараах зүйлүүдээс бүрдэнэ.

а) Хаягдал ус нь тайлант хугацаанд эдийн засгийн нэгжээс хэрэглэсэн усаа буцаагаад гадаргын, хөрсний болон гүний усанд нийж байгаа нийт хэмжээг илэрхийлнэ. Хаягдал ус нь хэд хэдэн төрөлд ангилагдана. Жишээ нь усжуулалтад, цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй хаягдал ус. Энэ тохиолдолд, Бүлэг 3-т байгаа нөөц ашиглалтын хүснэгтэд ашигласан ангилалтай нийцүүлэх шаардлагатай.

б) Хур тунадас тухайн нутаг дэвсгэрт тайлант хугацааны туршид бий болсон хур тунадасны хэмжээ юм. (жнь. бороо, цас, мөндөр) Хур тунадас нь ихэнхдээ хөрсөнд шингэдэг. Хур тунадасны тодорхой хэсэг нь гол болон нууранд шингэх бөгөөд эдгээр нь гадаргын усны нэмэгдэл байдлаар бичигдэнэ. Хөрсөнд шингэсэн хэмжээг нь хөрсний усны нэмэгдэл гэж үзнэ. Зарим хур тунадас шууд гадаргын ус руу ордог. Хур тунадасны ус нь гадаргын болон хөрсний усыг дамжин уст давхаргад хүрдэг тул хур тунадасны нэмэгдэл нь гүний усанд нэмэгдэхгүй гэж үздэг. Хур тунадасны гүний усанд нэвчиж байгааг бусад усны нөөцөөс гүний усны нөөц рүү орж байгаа урсгал гэж үздэг.

в) Усны орж ирэх урсгал/Цутгалан тайлант хугацааны турш усны нөөцөд цутгаж байгаа усны хэмжээг илэрхийлнэ. Цутгалан нь аль эх үүсвэрээс байна гэдгээрээ ангилагдана: (a) бусад улс/нутаг дэвсгэрээс; (b) нутаг дэвсгэр доторхи бусад усны нөөцөөс. Бусад нутаг дэвсгэрээс орж ирж байгаа урсгалыг тухайн улстай хамтарч эзэмшдэг усны нөөц гэж үзнэ. Жишээ нь, голын хувьд авч үзвэл тайлант хугацаанд тухайн нутаг дэвсгэрт орж ирж байгаа усны нийт хэмжээгээр тодорхойлогдоно. Хэрэв гол нь хоёр улсыг хиллэн урсдаг бол аль аль нь тодорхой хувь хэмжээг нь өөрсдийнхөө нутаг дэвсгэр гэж үзнэ. Хэрвээ тодорхой хувь хэмжээ нь мэдэгдэхгүй байвал практикт 50, 50 хувиар нь тооцож оруулдаг. Тухайн улсын нутаг дэвсгэрийн дотор усны нэг нөөцөөс

73 Усны статистикийн олон улсын зөвлөмжийг үзнэ үү (НҮБ, 2012a), параграфф 4.29 байна.

Page 246: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 213

нөгөөд шилжиж байгаа бусад нөөцийн урсгалыг шилжүүлэг гэж үздэг, энэ нь байгалийн эсвэл хүний үйл ажиллагааны үр дүнд болсон байж болно. Энд усыг давсгүйжүүлэлт/саармагжуулалт, нэвчилт зэрэг орно.

г) Уст давхаргыг шинээр нээн илрүүлэх. Энэ урсгалыг нийт уст давхаргын нөөцөөс салгаж шинээр илрүүлсэн ус гэж бүртгэнэ. Илрүүлсэн уст давхаргын усны хэмжээг гүний усны нөөцийн нэмэгдэл гэж бүртгэнэ.

5.487 Усны нөөцийн бууралт нь дараах зүйлүүдээс бүрдэнэ.

а) Байгалийн усыг авч ашиглах гэдэг нь тухайн хугацаанд тогтмол болон тогтмол бишээр усны эх үүсвэрүүдээс авч ашиглаж байгаа усны хэмжээ юм. Үүнд өрхийн эцсийн хэрэглээндээ зориулан авч байгаа ус, усан цахилгаан станцид ашиглаж байгаа ус, хөргөлтийн зориулалтаар ашиглаж байгаа ус ордог. Их хэмжээний ус нь усан цахилгаан станц болон хөргөлтийн процесст ашиглагддаг бөгөөд эдгээр урсгалуудыг байгалийн усны ашиглалтын нэг хэсэг гэж үздэг. Байгалийн усны ашиглалтад мөн борооны ус ашигладаггүй нутгийн хувь ургамал болон таримал ойн хөрснөөс авч байгаа усыг оруулна. Байгалиас авч ашигласан ус нь ургамал услахад ашиглагдах эсвэл байгальд эргээд шингэж байдаг.

б) Ууршилт ба хуурайшилт гэдэг нь тайлант хугацаанд тухайн нутаг дэвсгэрт бий болсон ууршилт болон хуурайшилтын хэмжээ юм. Энд хөрсний уснаас авч хэрэглэсэн усыг хасч тооцно. Ууршилт нь усны эх гол, нуур, хиймэл усан сан зэрэг үүсвэрүүдийн уурших хэмжээг авч үзнэ. Хуурайшилт гэдэг нь газрын хөрсний ус ургамалд шингэж байгаа тэр хэмжээгээр тодорхойлогдоно. Хуурайшилтыг ихэнхдээ загвар ашиглан тооцдог.74

в) Усны гадагшлах урсгал нь тайлант хугацаанд урсаж гарсан усны хэмжээгээр тодорхойлогдоно. Гарах урсгал нь хаана очиж байгаагаас хамаарч ангилагдана. Тухайлбал (a) нутаг дэвсгэр доторхи бусад усны нөөцөд, (b) бусад улс орны нутаг дэвсгэрт болон (c) далай тэнгист.

5.11.4 Усны нөөцийг хэмжих бусад асуудалУсны нөөцийн хөрөнгийн мөнгөн дүнгээрх данс

5.488 Усны нөөцийг мөнгөн дүнгээр илэрхийлэх нь төвөгтэй байдаг. Гол асуудал нь нийтийн хэрэгцээний ус нь үнэгүй, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэсэн зардлаасаа бага үнээр нийлүүлэгддэг, түүнчлэн усны нөөц нь хомсдолд ороогүй байдаг тул үнэлгээ нь бага байдагт оршиж байна. Тиймээс мөнгөн үнэлгээг гаргахдаа бодит хэрэглэсэн усны хэмжээгээр биш ус цуглуулах болон тээвэрлэх дэд бүтэцтэй холбоотой зардалд үндэслэн тооцно.

5.489 Энэ тохиолдолд, байгалийн хөрөнгийг үнэлэх стандарт арга болон өнөөгийн цэвэр өртгийн аргыг хэрэглэх боломжгүй юм. Учир нь нөөцийн түрээс нь тодорхойлолт ёсоор сөрөг тэмдэгтэй байна. Сөрөг утгатай нөөцийн түрээс нь байгалиас авсан усны борлуулалтын хэмжээ нь усыг түгээхэд ашиглаж буй зардлаас бага байх тохиолдолд гардаг. Иймээс, усны нөөцийн үнийг тэгтэй тэнцүү гэж үздэг.

5.490 Усны үнэ нь усны үйл ажиллагааг удирдах, ашиглах, хуваарилах зардлаас 74 Бодит ууршиц нь газрын хөрсийг бүрхсэн, усаар сайтар хангагдсан ургамлаас тодорхой цаг

уурын нөхцөлд уурших усны хамгийн дээд хэмжээг илэрхийлдэгболомжит ууршицаас ялгаатай ойлголт юм.

Page 247: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ214

хамаардаг байна. Иймээс, энэ тохиолдолд усны нөөцийг ӨЦӨ-н аргыг ашиглаж болох юм. Энэ тохиолдолд үнэлгээ нь нэг хэсэг нь байгалийн хөрөнгийн үнэлгээтэй нөгөө хэсэг нь эдийн засгийн хөрөнгийн үнэлгээтэй холбогдоно.

5.491 Усан цахилгаан станцид ашиглагдаж байгаа усны нөөцийн хувьд ӨЦӨ-ийн аргыг ашиглах боломжтой юм. Энэ төрлийн усны нөөцийн хувьд. Эрчим хүч борлуулснаас олох ирээдүйн орлогыг ӨЦӨ-ийн аргаар тооцож болох юм. Энэ үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээг усны нөөцөөр илэрхийлэн хийнэ.

5.492 Усны нөөцийн үнэлгээний өөр нэг арга бол ус ашиглах зөвшөөрөл юм. Энэ зөвшөөрөл нь зарим улсын хувьд зах зээл дээр худалдаалагдаж байдаг бөгөөд энэ үнийг ашиглан тооцож болно. Ихэндээ ус ашиглах зөвшөөрлийн үнэ нь оршин байгаа газрын үнэлгээтэй холбоотой байдаг. Ийм үнэлгээний аргыг ихэвчлэн газар тариалангийн үйл ажиллагаанд ашиглаж буй усны хувьд тооцдог.

Орон зай болон цаг хугацаан дахь нарийвчлал

5.493 Усны статистик мэдээлэл нь газар зүйн янз бүрийн түвшинд, орон нутгийн түвшнээс үндэсний болон олон улсын түвшинд, голын сав газрын усны түвшинд менежментийн бодлого боловсруулахад хэрэглэнэ. Орон зайн нарийвчлалын хувьд усны дансыг байгуулах нь хэрэглэгчдэд хэрэгцээтэй мэдээлэл болон боломжит тоон мэдээллээс хамаарна. Орон зайн хэмжээсийн сонголт нь газарзүйн ялгаатай байдалд (жнь хур тунадас их унадаг болон бага унадаг нутагтайl) байгаа орнуудын хувьд чухал бөгөөд үндэсний хэмжээний нэгтгэл нь тухайн улсад тулгамдаад байгаа асуудлаас хамаарна.

5.494 Усны сав газар нь олон улсад хэрэглэгддэг усны нөөцийн нэгдсэн менежментэд ашигладаг орон зайн нарийвчлалын хамгийн тохиромжтой арга юм. (Хөтөлбөр, 21, НҮБ, 1992) Европын усны хүрээний удирдамж, (европийн парламент болон зөвлөл, 2000) Энэ нь усны сав газарт явуулж буй хүний болоод эдийн засгийн үйл ажиллагаа нь усны сав газрын хэмжээ болон чанарт нөлөөлдөгтэй холбоотой ба эсрэгээрээ усны сав газарт байгаа ус нь энэхүү усыг хэрэглэдэг хүний болон эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Гүний усны талбай нь усны нөөцөд чухал үүрэгтэй. Уст давхарга нь мөн усны дансыг байгуулахад тохиромжтой орон зайн нарийвчлал болно.

5.495 Гэсэн хэдий ч тухайн улсын тусгай орон зайн хэмжээс нь усны нөөцийн шинжилгээ, орон зайн холбогдох түвшин дэх усны мэдээллийн нэгтгэлд (жнь усны сав газар нь орон зайн нарийвчлалаар гаргах захиргааны мэдээллээ цуглуулсан эдийн засгийн мэдээлэлтэй тохирохгүй байж болно) илүү тохиромжтой байдаг: Энэ тохиолдолд, ажиглалтын нийтлэг талбайг тодорхойлох шаардлагатай.75

5.496 Усны мэдээллийг цуглуулах нэгтгэхдээ ялгаатай мэдээллүүдийн тайлант хугацааг нь ижил байлгах нь чухал байдаг. Ус болон эдийн засгийн статистикт календарийн жилийг тайлант жилээр авахыг зөвлөдөг. Гэсэн ч бодит амьдрал дээр ус болон эдийн засгийн мэдээлэл нь календарийн жилээр тооцох боломжгүй байдаг. Жишээлбэл, Үндэсний тооцоонд зарим улсууд санхүүгийн жилийг ашигладаг бол усны статистикийн хувьд усны жилийг ашигладаг байна. Санхүүгийн болон усны жил нь календарийн жилтэй ижил эсвэл өөр байж болно.

Танилцуулга75 Дэлгэрэнгүй мэдээллийг БОЭЗДС ус: Усны байгаль орчны-эдийн засгийн нягтлан бодох

Page 248: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 215

А5.1 Энэхүү хавсралтад байгалийн нөөцийн үнэлгээ, нөөцийн хомсдол, нөөцийн орлого, тэдгээрийн өртгийг дахин үнэлэхийн тулд өнөөгийн цэвэр өртгийн (ӨЦӨ) аргыг ашиглахад шаардлагатай таамаглал, тооцоог нарийвчлан авч үзэх болно. Тухайлбал, сүүлийн элементийг ихэвчлэн ӨЦӨ аргыг тайлбарлахад орхигдуулж байдаг. Мөн ӨЦӨ аргыг урьдчилан таамаглах нөхцөлд ашиглахгүй байх нь зүйтэй юм. Тиймээс тайлант хугацааны туршид оруулах мэдээллийн багцын өөрчлөлтүүдийг тооцож үзэх шаардлагатай. Энэ хавсралт нь мэдээлэл боловсруулах арга замыг нэг бүрчлэн тодорхойлоогүй ч энд заасан аргачлалын логик болон уялдаа нь практик хэрэглээний суурь болж өгөх юм.

Нэгж нөөцийн рент тодорхойлох

А5.2 Атаршсан ойгоос мод бэлтгэн, худалдаалж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг авч үзье. Энэ аж ахуйн нэгж нь мод бэлтгэх үйл ажиллагаанд үйлдвэрлэсэн хөрөнгө(produced assets) (хөрөө, ачааны машин гэх мэт), хөдөлмөрийн хөлс болон завсрын орц(Ж.нь түлш гэх мэт) зүйлийг ашигладаг. Аж ахуй нэгж, байгууллага нь хөдөлмөрийн хөлс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон завсрын орцод орж буй зардлыг мод худалдаалж олсон орлогоос төлдөг.

А5.3 Аж ахуй нэгж, байгууллага нь олборлох модны нөөцийг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ хувьсагч нь хэрэв модны нөөцийг өөр байгууллага (тухайлбал, засгийн газар) эзэмшдэг бол олборлосон модны нөөцийн нэгж бүрийн үнээр тухайн аж ахуй нэгж нь төлбөр төлөх юм. Зарчмын хувьд энэ дүнг тооцох боломжтой боловч ийм тохиолдол практикт олон байдаггүй, ихэнхдээ олборлогч аж ахуйн нэгж өөрөө нөөцийн эзэн нь байдаг.

А5.4 Дээрх дүнг нөөцийн рент (RRt) гэж нэрлэдэг бөгөөд тайлант хугацаан дахь үйлдвэрлэлийн процесст орсон байгалийн нөөцийн нийт өртгийн дүнтэй тэнцүү байдаг. Нөөцийн рент нь хоёр хэсгээс бүрдэнэ: (a) мод бэлтгэсэн тоо хэмжээ(St), (б) олборлосон модны нэгжийн үнэ (PSt). PSt хувьсагч нь нэгж нөөцийн ренттэй тэнцүү, жишээ нь модны нөөцийн олборлосон нэгж бүрийн нөөцийн рент.

А.5.5 Эмпирик байдлаар авч үзвэл нөөцийн рентийг бодит өгөөжийн (жишээ нь тайлант хугацааны эцэст) үлдэгдэл байдлаар тооцож болох ба байгууллага эсвэл аж үйлдвэр бүр зөвхөн нэг төрлийн байгалийн нөөцөөр хангадаг. Энэ тохиолдолд RRt нь нийт үйл ажиллагааны ашиг дээр хөдөлмөрийн бус холимог орлогын хэсгийг нэмээд үйлдвэрлэсэн хөрөнгийн хэрэглэгчийн зардлыг хассантай тэнцүү байна. Өөрөө хэлбэл, RRt-г олборлогч аж ахуй нэгж байгууллагуудын байгалийн нөөцийн эзэмшигчидэд төлж буй түрээсийн төлбөрөөс харж болох юм. (RRt-г тооцох олон аргачлалуудын тухай

бүртгэлийн систем (НҮБ, 2012b), догол мөр.2.90-2.91-ээс үзнэ үү.

Хавсралт А5.1Байгалийн нөөцийн дахин үнэлгээ, нөөцийн хомсдолыг хэмжих болон нөөцийн үнэлгээний өнөөгийн цэвэр өртөг

Page 249: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ216

5.4 хэсэгт үзсэн) RRt болон St-ийн утга мэдэгдэж байвал нэгж нөөцийн рент (PSt)-г шууд тооцоолох боломжтой.

А5.6 Нэгж нөөцийн рентийг тооцоолсоны дараа хоёр чухал даалгаварыг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, байгалийн түүхий эдийн нөөцийн өртгийг тогтоох, Хоёрдугаарт жил бүрийн нийт орлогыг нөөцөд хамруулж, RRt-г нөөцийн хомсдолын өртгийн хэсэг болон цэвэр орлогын хэсэг гэж төлөөлүүлж хувааж үзнэ. Эдгээр нь хоорондоо шууд холбоотой, үүнийг тогтмол тодорхойлох шаардлагатай.

Байгалийн түхий эдийн нөөцийг үнэлэх

А5.7 Байгалийн түүхий эдийн нөөцийг үнэлэх асуудлыг зах зээлийн үндсэн хөрөнгийн тэнцвэрт нөхцөл эсвэл ӨЦӨ буюу t хугацааны эцэс дэх хөрөнгийн өртөг (манай жишээнд модны нөөц)-өөс эхлэнэ. Vt нь Nt хугацааны турш дахь RRt+τ (τ=1,2,…,N_t) ирээдүйн нөөцийн рентийн бууруулсан урсгалтай тэнцүү. Олборлолтын үлдэгдэл хугацааны тоо хэмжээний тооцоолол нь хугацааны туршид өөр өөр байж болно. Тиймээс Nt нь t утгаас хамаарна. Ердийн нөхцөлд ашиглалтын тогтмол хязгаартай хугацааны хувьд Nt утгын t цуваа нэг үеээр буурна. Хэрэв байгалийн нөөцийн ашиглалтыг тогтвортой гэж үзвэл Nt-г хязгааргүй утгатай гэж авна. Энэ тохиолдолд тайлант хугацааны эцэст нөөцийн рентийн хуримтлал үүсдэг гэж үздэг. ӨЦӨ-ийн стандарт нөхцлийн тэгшитгэл (1)-т үзүүлвэл:

System of Environmental-Economic Accounting 2012—Central Framework220

in this example) at the end of period t, tV , equals the discounted flow of future resource rents ( )1,2,t tRR Nτ τ+ = over tN periods. The estimate of the number of remaining periods of extraction may vary over time; therefore, tN depends on t. In the simplest case, and for a fixed finite period of exploitation, tN declines by one period as t progresses. If the exploitation of a natural resource is judged to be sustainable, tN will take an infinite value. It is assumed here that the resource rent accrues at the end of the accounting period.a The standard NPV condition is shown in equation (1).

where tr is a nominal discount rate valid at time t, but not necessarily constant over time.

A5.8 ( )1,2,t tRR Nτ τ+ = is a nominal value of expected future resource rents and the pro-jected time profile of the resource rent 1 2, ,t tRR RR+ + may be non-constant. Note that the sequence of resource rents 1 2, ,t tRR RR+ + is an expected sequence and that the expectation is formed at the end of period t.

A5.9 As time goes on, information may change and a different sequence of resource rents may be expected. Similarly, the value of the stock at the beginning of period t may have been constructed with a different set of expectations about future resource rents or discount rates. Such a change in the set of information needs to be allowed for and will be addressed later.

A5.10 tV is the value of the stock at the end of period t. In concept, this value is composed of a price and a quantity component: call them tP and tX . Indeed, without this price-quantity distinction, the meaning of “V” would be unclear. In the timber example, if tV is the value of the timber resource, tP equals the price per cubic metre of the timber resources at the end of period t, and tX is the number of cubic metres of timber resources at the end of period t. (In the case of an oil field, tX would be the estimated quantity of oil in the ground.) Therefore, one has

ttt XPV = (2)

A5.11 To obtain an estimate of the price tP and consequently of tV , use the NPV condition from equation (1) together with the definition of the resource rent t St tRR P S= :

( )∑=

++

+==

tN

t

ttsttt r

SPXPV

1

,

1ττττ

(3)

A5.12 Next, a hypothesis has to be formed concerning the future profile of extractions and the expected price change of StP . One simple possibility is to assume that the most recent quantity of extraction is the best estimate of future extractions so that ( )1,2,3,t t tS S Nτ τ+ = = . This is only one possibility and different assumptions could be made, for instance, if the extrac-tion in year t was unusually large or small and unlikely to be occurring again in the future. Another possibility is to assume a constant rate of extraction, so that t tS Xτ τ+ + is constant

a Preferably, resource rent should be assumed to accrue to the midpoint of the accounting period. The assumption made here is used to simplify the explanation and the associated notation and has no impact on the underlying relationships described.

(1)1 (1 )

tNt

tt

RRVrττ

τ

+

=

=+∑

энд rt нь t хугацаан дахь нэрлэсэн бууруулалтын хувь боловч хугацааны туршид тогтмол биш байна.

А5.8 RRt+τ (τ=1,2,…,N_t) нь хүлээгдэж буй нөөцийн рентийн нэрлэсэн өртөг ба нөөцийн рентийн төлөвлөсөн хугацааны мэдээлэл RRt+1, RRt+2,... нь магадгүй тогтмол биш байж болно. Нөөцийн рентийн дараалал RRt+1, RRt+2,... нь хүлээгдэж буй цуваа ба t хугацааны эцэст хүлээлт бий болсон байна гэж үзнэ.

А5.9 Хугацаа өнгөрөх тутам мэдээлэл өөрчлөгдөх ба нөөцийн рентийн өөр дараалал гарч магадгүй. Үүнтэй ижил t хугацааны эхэн дэх түүхий эдийн өртөг нь ирээдүйн нөөцийн рент эсвэл бууруулалтын хувийн тухай өөр өөр багц хүлээлт үүсгэж болно. Мэдээллийн багц дахь иймэрхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд дараа нь шийдвэрлэх ёстой.

А5.10 Vt нь t хугацааны эцэс дэх түүхий эдийн өртөг. Энэ өртөг нь үнэ болон тоо хэмжээний бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ: эдгээрийг Pt болон Xt гэж тэмдэглэе. Үнийн тоо хэмжээг тодорхойлж өгөхгүй бол “V” утга нь тодорхойгүй болно. Манай модны жишээнд хэрэв Vt модны нөөцийн өртөг, Pt нь t хугацааны эцэс дэх модны нөөцийн нэг метр кубын үнэтэй тэнцүү, Xt нь t хугацааны эцэс дэх модны нөөцийн тоо хэмжээ. (Газрын тосны салбарын хувьд Xt нь газар доорх тосны тоо хэмжээгээр тооцдог) Иймээс доорх томъёо гарна.

System of Environmental-Economic Accounting 2012—Central Framework220

in this example) at the end of period t, tV , equals the discounted flow of future resource rents ( )1,2,t tRR Nτ τ+ = over tN periods. The estimate of the number of remaining periods of extraction may vary over time; therefore, tN depends on t. In the simplest case, and for a fixed finite period of exploitation, tN declines by one period as t progresses. If the exploitation of a natural resource is judged to be sustainable, tN will take an infinite value. It is assumed here that the resource rent accrues at the end of the accounting period.a The standard NPV condition is shown in equation (1).

where tr is a nominal discount rate valid at time t, but not necessarily constant over time.

A5.8 ( )1,2,t tRR Nτ τ+ = is a nominal value of expected future resource rents and the pro-jected time profile of the resource rent 1 2, ,t tRR RR+ + may be non-constant. Note that the sequence of resource rents 1 2, ,t tRR RR+ + is an expected sequence and that the expectation is formed at the end of period t.

A5.9 As time goes on, information may change and a different sequence of resource rents may be expected. Similarly, the value of the stock at the beginning of period t may have been constructed with a different set of expectations about future resource rents or discount rates. Such a change in the set of information needs to be allowed for and will be addressed later.

A5.10 tV is the value of the stock at the end of period t. In concept, this value is composed of a price and a quantity component: call them tP and tX . Indeed, without this price-quantity distinction, the meaning of “V” would be unclear. In the timber example, if tV is the value of the timber resource, tP equals the price per cubic metre of the timber resources at the end of period t, and tX is the number of cubic metres of timber resources at the end of period t. (In the case of an oil field, tX would be the estimated quantity of oil in the ground.) Therefore, one has

ttt XPV = (2)

A5.11 To obtain an estimate of the price tP and consequently of tV , use the NPV condition from equation (1) together with the definition of the resource rent t St tRR P S= :

( )∑=

++

+==

tN

t

ttsttt r

SPXPV

1

,

1ττττ

(3)

A5.12 Next, a hypothesis has to be formed concerning the future profile of extractions and the expected price change of StP . One simple possibility is to assume that the most recent quantity of extraction is the best estimate of future extractions so that ( )1,2,3,t t tS S Nτ τ+ = = . This is only one possibility and different assumptions could be made, for instance, if the extrac-tion in year t was unusually large or small and unlikely to be occurring again in the future. Another possibility is to assume a constant rate of extraction, so that t tS Xτ τ+ + is constant

a Preferably, resource rent should be assumed to accrue to the midpoint of the accounting period. The assumption made here is used to simplify the explanation and the associated notation and has no impact on the underlying relationships described.

(1)1 (1 )

tNt

tt

RRVrττ

τ

+

=

=+∑

А5.11 Үнийн Pt болон Vt-г тооцоолж олохын тулд ӨЦӨ-ийн тэгшитгэл (1)-ийг нөөцийн рентийн тодорхойлолттой RRt=PSt St хамтад нь хэрэглэвэл:

System of Environmental-Economic Accounting 2012—Central Framework220

in this example) at the end of period t, tV , equals the discounted flow of future resource rents ( )1,2,t tRR Nτ τ+ = over tN periods. The estimate of the number of remaining periods of extraction may vary over time; therefore, tN depends on t. In the simplest case, and for a fixed finite period of exploitation, tN declines by one period as t progresses. If the exploitation of a natural resource is judged to be sustainable, tN will take an infinite value. It is assumed here that the resource rent accrues at the end of the accounting period.a The standard NPV condition is shown in equation (1).

where tr is a nominal discount rate valid at time t, but not necessarily constant over time.

A5.8 ( )1,2,t tRR Nτ τ+ = is a nominal value of expected future resource rents and the pro-jected time profile of the resource rent 1 2, ,t tRR RR+ + may be non-constant. Note that the sequence of resource rents 1 2, ,t tRR RR+ + is an expected sequence and that the expectation is formed at the end of period t.

A5.9 As time goes on, information may change and a different sequence of resource rents may be expected. Similarly, the value of the stock at the beginning of period t may have been constructed with a different set of expectations about future resource rents or discount rates. Such a change in the set of information needs to be allowed for and will be addressed later.

A5.10 tV is the value of the stock at the end of period t. In concept, this value is composed of a price and a quantity component: call them tP and tX . Indeed, without this price-quantity distinction, the meaning of “V” would be unclear. In the timber example, if tV is the value of the timber resource, tP equals the price per cubic metre of the timber resources at the end of period t, and tX is the number of cubic metres of timber resources at the end of period t. (In the case of an oil field, tX would be the estimated quantity of oil in the ground.) Therefore, one has

ttt XPV = (2)

A5.11 To obtain an estimate of the price tP and consequently of tV , use the NPV condition from equation (1) together with the definition of the resource rent t St tRR P S= :

( )∑=

++

+==

tN

t

ttsttt r

SPXPV

1

,

1ττττ

(3)

A5.12 Next, a hypothesis has to be formed concerning the future profile of extractions and the expected price change of StP . One simple possibility is to assume that the most recent quantity of extraction is the best estimate of future extractions so that ( )1,2,3,t t tS S Nτ τ+ = = . This is only one possibility and different assumptions could be made, for instance, if the extrac-tion in year t was unusually large or small and unlikely to be occurring again in the future. Another possibility is to assume a constant rate of extraction, so that t tS Xτ τ+ + is constant

a Preferably, resource rent should be assumed to accrue to the midpoint of the accounting period. The assumption made here is used to simplify the explanation and the associated notation and has no impact on the underlying relationships described.

(1)1 (1 )

tNt

tt

RRVrττ

τ

+

=

=+∑

Page 250: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 217

А5.12 Дараа нь PSt-ийн хүлээгдэж буй үнийн өөрчлөлт болон олборлолтын ирээдүйн мэдээллийн талаар таамаглал дэвшүүлсэн байна. Хамгийн энгийн таамаглал бол сүүлийн мод бэлтгэлийн тоо хэмжээг олж ирээдүйн олборлолтыг тооцох боломжтой учраас St+τ=St (τ=1,2,3,…,Nt) байна. Энэ бол зөвхөн нэг л таамаглал ба өөр таамаглалыг дэвшүүлж бас болно. Жишээлбэл, хэрэв тухайн жилийн мод бэлтгэлийн t утга нь хэт их эсвэл бага ба ирээдүйд дахин гарах магадлалгүй байж болно. Өөр нэг магадлал нь мод бэлтгэлийн хувь хэмжээг тогтмол гэж тооцвол τ=1,2,3,…,Nt утгын хувьд St+τ/Xt+τ нь бас тогтмол байна. Үзүүлэх зорилгоор олборлолтын тогтмол хэмжээг тооцож гаргадаг.

А5.13 Түүнчлэн таамаглалыг дэвшүүлэхдээ PSt үнийн өөрчлөлт болон нэгж нөөцийн рентийн урт хугацааны чиг хандлагыг харгалзан үзэх эсвэл бүр шууд утгаар PSt нь хүлээгдэж буй инфляцийн ерөнхий түвшин ρt-тэй уялдан өөрчлөгдөнө гэж үзэх явдал юм.

А5.14 Эдгээр хоёр таамаглалыг ашиглан ӨЦӨ-ийн нөхцөлийг дараах байдлаар дахин бичиж болно:

221Asset accounts

for tN,3,2,1=τ . For the expositional purpose at hand, a constant quantity of extraction is assumed.

A5.13 Similarly, a hypothesis needs to be formed regarding the evolution of the price StP and the proposal here is to consider the long-run trend in the unit resource rent or, even more straightforwardly, to assume that StP evolves in line with an expected general rate of inflation, tρ .

A5.14 Using these two hypotheses, the NPV condition can then be rewritten as

( )( )

( )( )

( )( )

1, 1 1

1

, ,1

1

11

1(4)

1

1(5)

1

t

t

t

Ns t t t

t t tt

N

s t t s t t t t tt

N

tt

P SV P X

r

P S P S RRr

r

τ

ττ

τ

ττ

τ

ττ

ρ

ρ

ρ

−+ +

=

=

=

+= =

+

+= = Ω = Ω

+

+Ω =

+

A5.15 tΩ is a discount factor which links future resource rents to the present value of the

asset. Equation (4) provides the desired estimate for the value of the stock, tV , as well as the

price level for the unit value of the resource in/on the ground, t t t tP RR X= Ω . The above expression also shows the relationship between the unit resource rent StP and the price of the asset in/on the ground tP : the latter is the discounted value of the former, multiplied by the current extraction rate tt XS :

A5.16 One conclusion from this relationship is that it is incorrect to use the unit resource rent, StP as the price of the asset, i.e., for valuation of the stock of the resource. It is also useful to note that with the simplifying hypotheses made above, the main element of

tΩ , ( ) ( )1 1t trρ+ + is the inverse of a real interest rate. In many countries, real interest rates tend to be relatively stable and should not be difficult to estimate.

A5.17 The real interest formulation also relates to Hotelling’s rule for non-renewable resources. Hotelling’s rule states that under certain market conditions, non-renewable resource rents will rise at the rate of the nominal discount rate as the resource becomes scarce. Under these circumstances, the value of the resource stock can be calculated simply as the unit resource rent times the size of the stock. Because nominal resources rent rises over time at a rate that is exactly sufficient to offset the nominal discount rate, there is no need to discount future resource income. In terms of the notation at hand, this corresponds to a situation where

t trρ = so that and t t St t tP N P S X= , the unit resource rent multiplied by the number of extrac-tion periods. The application of Hotelling’s rule is not recommended for the valuation of environmental assets in the SEEA.

t

tttSt X

SPP

Ω= ,

(6)

(4)

(5)

А5.15 Ωt бол бууруулалтын хүчин зүйл буюу одоогийн хөрөнгийн утгыг ирээдүйн нөөцийн ренттэй холбож байгаа юм. Тэгшитгэл (4)-т Vt утгаар түүхий эдийн өртгийн тооцооллыг харуулж байхад Pt=RRtΩt/Xt тооцооллоор газар дээрх/доорх нөөцийн нэгж өртгийн үнийн түвшинг харуулж байна. Дээрх илэрхийлэл нь PSt нэгж нөөцийн рент болон Pt газар дээрх/доорх хөрөнгийн үнийн хамаарлыг бас харуулна. Сүүлийнх нь өмнөх бууруулсан өртгийг одоогийн олборлолтын хувь St/Xt-ээр үржүүлнэ.

221Asset accounts

for tN,3,2,1=τ . For the expositional purpose at hand, a constant quantity of extraction is assumed.

A5.13 Similarly, a hypothesis needs to be formed regarding the evolution of the price StP and the proposal here is to consider the long-run trend in the unit resource rent or, even more straightforwardly, to assume that StP evolves in line with an expected general rate of inflation, tρ .

A5.14 Using these two hypotheses, the NPV condition can then be rewritten as

( )( )

( )( )

( )( )

1, 1 1

1

, ,1

1

11

1(4)

1

1(5)

1

t

t

t

Ns t t t

t t tt

N

s t t s t t t t tt

N

tt

P SV P X

r

P S P S RRr

r

τ

ττ

τ

ττ

τ

ττ

ρ

ρ

ρ

−+ +

=

=

=

+= =

+

+= = Ω = Ω

+

+Ω =

+

A5.15 tΩ is a discount factor which links future resource rents to the present value of the

asset. Equation (4) provides the desired estimate for the value of the stock, tV , as well as the

price level for the unit value of the resource in/on the ground, t t t tP RR X= Ω . The above expression also shows the relationship between the unit resource rent StP and the price of the asset in/on the ground tP : the latter is the discounted value of the former, multiplied by the current extraction rate tt XS :

A5.16 One conclusion from this relationship is that it is incorrect to use the unit resource rent, StP as the price of the asset, i.e., for valuation of the stock of the resource. It is also useful to note that with the simplifying hypotheses made above, the main element of

tΩ , ( ) ( )1 1t trρ+ + is the inverse of a real interest rate. In many countries, real interest rates tend to be relatively stable and should not be difficult to estimate.

A5.17 The real interest formulation also relates to Hotelling’s rule for non-renewable resources. Hotelling’s rule states that under certain market conditions, non-renewable resource rents will rise at the rate of the nominal discount rate as the resource becomes scarce. Under these circumstances, the value of the resource stock can be calculated simply as the unit resource rent times the size of the stock. Because nominal resources rent rises over time at a rate that is exactly sufficient to offset the nominal discount rate, there is no need to discount future resource income. In terms of the notation at hand, this corresponds to a situation where

t trρ = so that and t t St t tP N P S X= , the unit resource rent multiplied by the number of extrac-tion periods. The application of Hotelling’s rule is not recommended for the valuation of environmental assets in the SEEA.

t

tttSt X

SPP

Ω= ,

(6)

(4)

(5)

А5.16 Энэ хамаарлын нэг дүгнэлт нь нэгж нөөцийн рентийг ашиглах нь буруу юм. Тодруулбал нөөцийн түүхий эдийн үнэлгээний хувьд P_St нь хөрөнгийн үнэ болох юм. Түүнчлэн дээр хийсэн хялбарчилсан таамаглал Ωt-ийн үндсэн элемент, (1+ρt)/(1+rt) бодит хүүгийн түвшний урвууг тэмдэглэх хэрэгтэй юм. Олон улсад бодит хүүгийн түвшин нь харьцангуй тогтвортой ба тооцоход хэцүү байх шаардлагагүй.

А5.17 Бодит хүүгийн томъёолол нь нөхөн сэргээгдэхгүй нөөцийн хувьд Hotelling-ийн дүрэмтэй хамаатай байдаг. Hotelling-ийн дүрмийн дагуу зах зээлийн тодорхой нөхцөлд нөөцийн нэрлэсэн бууруулалтын хувь буурах тутам нөхөн сэргээгдэхгүй нөөцийн рент нь өсдөг. Эдгээр нөхцөлд түүхий эдийн нөөцийн өртгийг олохдоо түүхий эдийн хэмжээг нэгж нөөцийн рентээр үржүүлэх энгийн аргаар тооцож болно. Учир нь нэрлэсэн нөөцийн рент нь цаг хугацааны явцад нэрлэсэн бууруулалтын хувийг нөхөхөд хангалттай хэмжээний хувиар өсөж байвал ирээдүйн нөөцийн орлогыг бууруулах шаардлагагүй. Энд ρt=rt болон Pt=Nt PSt St/Xt үед нэгж нөөцийн рентийг олборлолтын хугацааны тоогоор үржүүлнэ. БОЭЗДС-ийн байгалийн хөрөнгийн үнэлгээний хувьд

Page 251: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ218

Hotelling-ийн дүрмийг ашиглахыг санал болгодоггүй.

Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн хомсдол, хайгуул болон алдагдлын өртгийг тооцох

А5.18 Дараагийн шатанд тайлант хугацааны туршид байгалийн нөөцийн өөрчлөлтийг үнэлэх юм. Тухайн хэсэгт үл сэргээгдэх байгалийн нөөцтөй холбоотой урсгалыг авч үзнэ. Дараах хэсэг нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн тайлан бүртгэлийг авч үзэх юм.

A5.19 Өмнө нь дурдсанчлан t хугацааны эцэс дэх байгалийн нөөцийн тоо хэмжээ Xt нь мэдэгдэж байгаагаас гадна t хугацааны эцэс дэх байгаа мэдээлэлдээ тулгуурласан олборлолтын төлөвлөгөөт дараалалыг тооцдог. t хугацааны эцэст Xt-1 тоо хэмжээ мэдэгдэж байгаа. Xt болон Xt-1 хоорондын зөрүү нь 3 бүрэлдэхүүн хэсэгт задарна: хомсдол, хайгуул болон нэмэгдлүүд(газар доорх хайгуул), гамшгийн алдагдал болон бусад хорогдлууд (газар доорх гамшгийн алдагдал). t-1 үеийн мэдээлэлд тулгуурлавал хайгуул болон гамшгийн алдагдал мэдэгдэхгүй болно.

А5.20 Эдгээр гурван бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжилтийг хийхийн тулд t-1 хугацааны эцэс дэх мэдээлэл болон t хугацааны эцэс дэх мэдээллийг хооронд нь ялгах шаардлагатай. Энэ зорилгоор ашиглагдаж байгаа Xt' нь t хугацааны эцэс дэх байгалийн нөөцийн тоо хэмжээнээс хамаарах ба t-1 хугацааны эцэс дэх мэдээллийг өгсөн болно. Жишээлбэл, энэ тэмдэглэлийг ашиглаж Xt-1'=Xt-1 нь t-1 хугацааны эцэст нөөцийн тухай t хугацааны явцад ямар ч шинэ мэдээлэл гарч ирэхгүй. Гэхдээ Xt'=Xt эсвэл Pt'=Pt нөхцөлд байх боломжгүй. Энэ нөхцөлд Xt' ба Pt' нь хүлээгдэж буй тоо хэмжээ, үнийг илэрхийлнэ.

А5.21 Дээрх тэмдэглэлээр хомсдол, хайгуул болон гамшгийн алдагдлыг тодорхойлох боломжтой. Хомсдолыг өөрөөр хэлбэл, хөрөнгийн нөөцийн тогтмол болон хүлээгдэж буй бууралтыг St=Xt-1'-Xt' гэж тодорхойлоод энд St нь t хугацааны олборлолт юм. (Үл сэргээгдэх нөөцийн үед хомсдол нь олборлолттой тэнцүү) Энэ хомсдол нь t-1 хугацааны эцэс дэх нөөцийн тоо хэмжээний зөрүү, Xt-1 нь t хугацааны эцэс дэх газарт үлдэж буй үлдсэн нөөцийн хэмжээнээс буюу Xt'-ээс бага байна.

А5.22 Хайгуулын ажил нь тайлант хугацааны үед байгалийн нөөцөд тооцоолоогүй нэмэлт зүйл болдог. Үндсэн хэсгийн бүлэг V-д тодорхойлсноор байгалийн нөөцийн төрөл тус бүрээр, ийм төрлийн хайгуулыг хүлээн зөвшөөрөх ёстой. Гамшгийн алдагдал нь тухайн үеийн байгалийн нөөцийн эрс болон тодорхойгүй бууралтаас хамаардаг. Эдгээр нь онцгой их хэмжээний алдагдлыг бий болгодог. Хайгуулын нөлөө болон гамшгийн алдагдлыг хугацааны эцэс дэх бодит болон тооцоолж буй тоо хэмжээний зөрүү Xt-Xt'-ээр тооцно.

А5.23 Хайгуулын болон гамшгийн алдагдлыг тусд нь тооцож авч үзэхдээ It–г хайгуулын биет хэмжээ, Lt–г гамшгийн алдагдлын биет хэмжээ гэе. Тэгвэл Xt-Xt'=It-Lt болно. t-1 хугацааны эцэст байгалийн нөөцийн тухай t хугацааны үед ямар нэгэн шинэ мэдээлэл гарахгүй. Хөрөнгийн үнэ болон өртөг нь дээрхтэй ижил байна: Pt-1'-Pt-1=Vt-1'-Vt-1. Эдгээр тэмдэглэлийг харгалзан эхний болон эцсийн тайлант хугацааны хоорондын үл сэргээгдэх нөөцийн нийт биет хэмжээний өөрчлөлт нь:

(Xt-Xt-1)=(Xt-Xt-1')≡∆Xt=(Xt-Xt'+Xt'-Xt-1)=It-Lt-St (7)

А5.24 (2) болон (7) тэгшитгэлийн тусламжтайгаар тухайн хугацааны мэдээлэл нь

Page 252: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 219

өгөгдсөн t хугацааны эхний болон эцсийн хороонд дахь байгалийн нөөцийн өөрчлөлтийг томъёолвол:

(Vt-Vt-1)=(Vt-Vt-1' )=(Pt Xt-Pt-1 Xt-1 )=Pt-1 ∆Xt+Xt ∆Pt (8)

А5.25 (8)-аар тэгшитгэлд Vt-Vt-1 байгалийн нөөцийн өртгийн өөрчлөлт нь тоо хэмжээний нөлөө болон дахин үнэлгээний нөлөөгөөр задарч байна. Тоо хэмжээний нөлөө Pt-1 ΔXt нь нөөцийн тоо хэмжээний өөрчлөлтийг хугацааны эхэн үеийн үнээр үнэлэсэн. Дахин үнэлсэн нөлөөг Xt ΔPt=Xt (Pt-Pt-1)-өөр нөөцийн үнийн өөрчлөлтийг хугацааны эцэс дэх тоо хэмжээгээр үржүүлж гаргана.

А5.26 (Pt Xt-Pt-1 Xt-1) томьёог задлах өөр аргууд байдаг. Pt ΔXt тоо хэмжээний өөрчлөлт болон Xt-1 ΔPt дахин үнэлгээний нөлөө. 2 нөлөөллийн арифметик дундажийг бодвол:

(Vt-Vt-1 )=0.5[(Pt-1+Pt )∆Xt+(Xt-1+Xt )∆Pt ]

=0.5(Pt-1+Pt )(Xt-Xt' )+0.5(Pt-1+Pt )(Xt'-Xt-1' )+0.5(Xt-1+Xt)∆Pt

=0.5(Pt-1+Pt )(It-Lt )-0.5(Pt-1+Pt ) St+0.5(Xt-1+Xt)∆Pt (9)

А5.27 Хайгуулын өртгийн эцсийн тэгшитгэл нь 0.5(Pt-1+Pt)It болно. Гамшгийн алдагдлын өртөг нь 0.5(Pt-1+Pt)Lt, хомсдолын өртөг нь 0.5(Pt-1+Pt)St, дахин үнэлгээний хувьд 0.5(Xt-1+Xt )ΔP. Тогтмол капиталын зарцуулалтын үнэлгээний хувьд үндэсний тооцооны системийн журмаар хугацааны дундаж үнэтэй хомстлын үнэлгээ нь зохицуулагдах юм. Мөн хайгуул болон гамшгийн алдагдлыг дунд хугацааны үнээр үнэлж, эдгээр үйл явдлын таамаглалыг дунд хугацааны үнээр үнэлдэг. Эцэст нь Pt-г t хугацааны эцэст (4)-г өнөөгийн цэвэр өртгийн аргачлалыг ашиглаж тооцож байгаа үед хүлээгдэж буй олборлолтын мэдээлэл St+τ(τ=1,2,…,Nt+1) нь тайлант хугацааны үед хайгуулан эсвэл гамшгийн алдагдалийн шалтгаанаас болж өсөх магадлалтай. Pt-ийн тусламжтайгаар тооцож буй хөрөнгийн хувьд тайлан балансын үнэлгээг зөв бүрдүүлэх юм. Pt утга нь мэдээллийн өөрчлөлтийг илэрхийлнэ. Тухайлбал, бууруулалтын хувийн өөрчлөлт.

Нөхөн сэргээгдэх хөрөнгөд нөөцийн хомсдолын өртгийг тооцох

А5.28 Үл сэргээгдэх нөөцтэй ялгаатай нь цаг хугацааны явцад байгалийн ургамал болон байгалийн амьтдын нөөц дахин төлжих болон өсөж үржих чадвартай байдаг. энэ байгалийн өсөлт нь тайлант хугацааны туршид байгалийн нөөцийн хувьслыг тодорхойлдог нэмэлт урсгал болдог.

А5.29 Энэхүү хавсралтын зорилго нь тогтвортой ургацыг тооцох, улмаар биет хомсдлыг тооцох боломжтой гэж таамаглах явдал юм. t хугацааны тогтвортой ургацыг G_t гэе. Биет хомсдол Dt-г Dt=St-Gt гэх ба Xt'-Xt-1'=St+Gt нөөцийн (хүлээгдэж буй) өөрчлөлт боловч хайгуулын эсвэл гамшгийн алдагдал биш юм. Нөхөн сэргээгдэх нөөцийн хувьд хомсдол нь Gt=0 үед онцгой нөхцөл гэж үзнэ.

А5.30 Нөхөн сэргээгдэх байгалийн нөөцийн нөхцөлд тэгшитгэл (7)-г хэрэглэх боломжтой.

(Xt-Xt-1)=(Xt-Xt' )≡∆Xt=(Xt-Xt'+Xt'-Xt-1)=It-Lt-St+Gt (10)

А5.31 Нөхөн сэргээгдэхгүй байгалийн нөөцийн хувьд мөнгөний хомсдол бол хугацааны дундаж үнийн биет хомсдолын өртөг 0.5(Pt-1+Pt)Dt юм.

А5.32 Дүгнэж үзэхэд, тайлант хугацааны эхний ба эцсийн хоорондох бичилт, дараахь

Page 253: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ220

байдалтай байна:

t-1 хугацааны эцэст байгаа мэдээлэл дээр үндэслэн t-1 хугцааны тайлан баланс хаах: Vt-1'=Pt-1' Xt-1'

+ Хайгуул: 0.5(Pt-1+Pt)It

- Хомсдол: -0.5(Pt-1+Pt)It

Байгалийн өгөөж: 0.5(Pt-1+Pt)Gt

Олборлолт: -0.5(Pt-1+Pt)St

- Гамшгийн алдагдал -0.5(Pt-1+Pt)Lt

+ Үнийн өөрчлөлтийн дахин үнэлгээ: 0.5(Xt-1+Xt)ΔPt

= t-1 хугацааны эцэст боломжтой мэдээлэл дээр үндэслэн t-1 хугцааны тайлан баланс хаах: =Vt=PtXt

Цэвэр орлого ба хомсдол

А5.33 Сүүлийн алхамд хомсдлын өртгийг нөөцийн рентээс хасаж хомсдолыг засварласан нөөцийн рентийн томъёо:

Хомсдолыг засварласан нөөцийн рент = RRt-0.5(Pt-1+Pt)(St-Gt) (11)

А5.34 Хомсдлыг засварласан нөөцийн рент нь байгалийн нөөцөөр цэвэр орлого олж буйг илэрхийлнэ. Ямар нэгэн хүлээгдэж буй болон бодит хувьсагчдын хоорондын өөрчлөлтийг хүлээж буй эсвэл ялгааг нь капитал эсвэл байгалийн нөөцийн өгөөж гэж ойлгогддог. Үүнийг доор үзүүлье. Vt-1'-г (1+rt)-ээр үржүүлээд Vt'(хугацааны эцэс дэх хөрөнгийн хүлээгдэж буй өртөг)-г хасч ӨЦӨ-ийн аргачлал (1)-г хэрэглэнэ.

Vt-1' (1+rt)-Vt'=RRt' (12)

А5.35 Бүх илэрхийлэл t-1 хугацааны эцэст өгөгдсөн мэдээллийн хувьд хамааралтай бөгөөд хайгуул болон гамшгийн алдагдал хамаарахгүйг анхаарна уу. (12)-ыг (9)-тэй нэгтгэвэл доорх томъёо гарна.

RRt'=rt Vt-1'-(Vt'-Vt-1' )=rt Vt-1'-0.5(Xt-1'+Xt' )∆Pt'+0.5(Pt-1'+Pt')(St-Gt) (13)

А5.36 Хомсдлыг засварласан нөөцийн рент нь ийм болно.

RRt'-0.5(Pt-1'+Pt' )(St-Gt)=rt Vt-1'-0.5(Xt-1'+Xt' )∆Pt' (14)

А5.37 Цэвэр орлого нь капиталын нэрлэсэн өгөөжөөс бүрдэнэ. rtVt-1' нь хөрөнгийн дахин үнэлэгээ. Энэ нь дахин үнэлгээг орлогыг нь хэмжихэд ордог гэсэн үг биш юм. r бол хөрөнгө оруулагч эсвэл хувьцаа эзэмшигч нарын хөрөнгийн үйлдвэрлэлийн ашиглалтаас ирэх өгөөжийн хүлээлтээс хамаардаг, өөрөөр хэлбэл, хэтийн төлөвтэй байдаг гэдгийг санах нь зүйтэй юм. Эцэстээ эдгээр өгөөж нь ердийн бизнесийн үйл ажиллагаанаас эсвэл ашиг/алдагдалаас нь хөрөнгө оруулагчдаас хамааралгүйгээр бий болдог. Өгөөж болж ирж байгаа r нь хүлээгдэж буй ашиг/алдагдлыг аль алийг нь харуулна. Ингэснээр улсын данс дахь орлогын тодорхойлолт, дахин үнэлгээг хассанаар орлогын тооцоолол нь уялдаж байдаг. Хасалтын дараа (14) илэрхийлэл нь “ердийн бизнесийн үйл ажиллагаа”-ны өгөөжөөс ашиг/алдагдлыг хассаныг харуулж байна.

А5.38 Дээрх гаргасан томьёолол нөхөн сэргээгдэхгүй нөөцийн хязгаартай нөхцөлд болон сэргээгдэх нөөц хоёуланд нь хүчинтэй байна. Хомсдол байгаа үед St-Gt нь

Page 254: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 221

үнэмлэхүй өсөж, хомсдлын түвшин нэмэгдсээр байна. Ерөнхийдөө нөөц хурдан хомсдсоор байвал газрын баялгийн үнийн өөрчлөлт ихсэнэ. Байгалийн өсөлт нь олборлолтоос давсан тохиолдолд хомсдолыг тэг гэж тэмдэглэж, нөөцийн нэмэгдэл дээр нэмэгдсэн дүнг оруулна.

А5.39 Дээрх үзүүлэлтүүд нь урсгалын болон нөөцийн үнэлгээний талаар хоёрдмол утгагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

• Байгалийн нөөцийн орцыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олборлолтыг P(St) нэгж нөөцийн рентийн үед үнэлнэ.

• Байгалийн түүхий эдийн нөөцийн өртөг, хомсдолын талаархи урсгалыг тухайн хөрөнгийн үнийг ашиглан үнэлнэ (Pt)

Нөөцийн эзлэхүүнийг тооцох

5.40 Байгалийн нөөцийн үнэ, тоо хэмжээ, үнэ цэнийг харгалзан үзвэл байгалийн нөөцийн эзэлхүүнийг хэмжих нь маш зөв юм. Ганц төрлийн хөрөнгийн хувьд эзлэхүүний хэмжүүр нь газар дээрх биет хэмжигдэхүүний хувьсалтай Xt тэнцүү юм. Байгалийн нөөцийн өөр өөр төрлүүдийн нөхцөлд төрөл бүрийн байгалийн өмчүүдэд эзлэхүүний индексийг бий болгохын тулд нэгтгэх журмыг тодорхойлох шаардлагатай.

5.41 t-1 жилийн эцэс дэх байгалийн нөөцийн өртгийн хувьд тайлан балансын t-1 жилийн эцсийн үнийг илэрхийлвэл

225Asset accounts

ultimately, these returns come from normal business operations or from holding gains/losses is irrelevant to the (financial) investor. Hence, conceptually, the expected rate of return r includes expected holding gains or losses. Therefore, to arrive at an income measure consist-ent with the definition of income in the national accounts,b revaluations must be subtracted. After subtraction, expression (14) shows the return from “normal business operations” exclud-ing holding gains or losses.

A5.38 The derivations above are valid for both renewable resources and the limiting case of non-renewable resources. When there is depletion, the term tt GS − will increase in absolute terms with a rising rate of depletion. In general, the quicker the resource is depleted, the higher will be the price change of the resource in the ground. When natural growth exceeds extraction, depletion should be recorded as zero and the excess amount added to additions of stock.

A5.39 It should be noted that the specifications above leave no ambiguity about the valuation of stocks and flows, i.e.:

• The input of natural resources into production, the extractions, should be valued at the unit resource rent StP

• The value of the stock of natural resources, and flows concerning depletion,

should be valued using the price of the asset in situ ( )tP

Volume measures

A5.40 With the price, quantity and value of the natural resource in situ in hand, it is fairly straightforward to compute a volume measure of the stock of natural resources. In the case of a single homogeneous asset, the volume measure simply equals the evolution of the physical quantity in the ground, tX . In the case of different types of natural resources, an aggregation procedure must be identified to construct a volume index across different types of natural assets.

A5.41 The balance-sheet entry for the value of natural resources at the end of year t-1 in

end-year prices of t-1 is simply if there are z different types of assets. Assuming

a chain Laspeyres index as is customary in the national accounts, the volume change between t-1 and t is then given by:

Volume change = (15)

b See Measuring Capital: OECD Manual; 2nd ed. (OECD, 2009), sect. 8.3.2, for a more detailed discus-sion in the context of produced assets.

∑=

−−

z

ii

it

it XP 11

=−−

=−

z

i

it

it

z

i

it

it

XP

XP

111

11

,

энд z нь хөрөнгийн өөр өөр төрөл. Ласпейрес индексийг үндэсний тооцоонд ашигладаг аргын дагуу t-1 болон t-ийн хоорондын эзлэхүүний өөрчлөлт өгөгдсөн гэвэл:

Нөөцийн эзлэхүүний өөрчлөлт =

Танилцуулга

А5.42 Байгаль орчин, эдийн засгийн дансны системд (БОЭЗДС) бууруулалтын хувь нь орлогын ирээдүйн урсгалын өртгийг тохируулахад ашиглагдах хүүгийн түвшин юм.

225Asset accounts

ultimately, these returns come from normal business operations or from holding gains/losses is irrelevant to the (financial) investor. Hence, conceptually, the expected rate of return r includes expected holding gains or losses. Therefore, to arrive at an income measure consist-ent with the definition of income in the national accounts,b revaluations must be subtracted. After subtraction, expression (14) shows the return from “normal business operations” exclud-ing holding gains or losses.

A5.38 The derivations above are valid for both renewable resources and the limiting case of non-renewable resources. When there is depletion, the term tt GS − will increase in absolute terms with a rising rate of depletion. In general, the quicker the resource is depleted, the higher will be the price change of the resource in the ground. When natural growth exceeds extraction, depletion should be recorded as zero and the excess amount added to additions of stock.

A5.39 It should be noted that the specifications above leave no ambiguity about the valuation of stocks and flows, i.e.:

• The input of natural resources into production, the extractions, should be valued at the unit resource rent StP

• The value of the stock of natural resources, and flows concerning depletion,

should be valued using the price of the asset in situ ( )tP

Volume measures

A5.40 With the price, quantity and value of the natural resource in situ in hand, it is fairly straightforward to compute a volume measure of the stock of natural resources. In the case of a single homogeneous asset, the volume measure simply equals the evolution of the physical quantity in the ground, tX . In the case of different types of natural resources, an aggregation procedure must be identified to construct a volume index across different types of natural assets.

A5.41 The balance-sheet entry for the value of natural resources at the end of year t-1 in

end-year prices of t-1 is simply if there are z different types of assets. Assuming

a chain Laspeyres index as is customary in the national accounts, the volume change between t-1 and t is then given by:

Volume change = (15)

b See Measuring Capital: OECD Manual; 2nd ed. (OECD, 2009), sect. 8.3.2, for a more detailed discus-sion in the context of produced assets.

∑=

−−

z

ii

it

it XP 11

=−−

=−

z

i

it

it

z

i

it

it

XP

XP

111

11

Page 255: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ222

Орлого, зарлага нь тэгэхээр ирээдүйн урсгалын утгыг тухайн үеийн урсгалын утгатай харьцуулж болох юм.

А5.43 Бууруулалтын хувийг ашиглах нь ирээдүйн мөнгөний өртөг одоогийн мөнгөний өртөгтэй ижил биш гэсэн ойлголт юм. Энэ үзэл баримтлалын нийтлэг тайлбар нь нэг жилийн дотор тухайн бараа, үйлчилгээг худалдан авахад одоо хэр их мөнгө шаардагдахыг харгалзан үзэх шаардлагатай болно.

А5.44 Энэ асуултад тухайн бараа, үйлчилгээг нэг жилийн хугацаанд худалдан авахад хангалттай хүүг олохын тулд хэрэглэгч нь өөрийн мөнгийг одоо хөрөнгө оруулах ёстой гэсэн хүүгийн түвшинг авч үзсэнээр хариулагдана. Хэрэглэгч нь тухайн үед эсвэл хүлээснээр өөрөө бараа, үйлчилгээгээ зарцуулах, хөрөнгө оруулалтаас хүү авах, нэг жилийн хугацаанд бараа, үйлчилгээг худалдан авах эсэхээ сонгох боломжтой. Энэ сонголтуудыг хийснээр цаг хугацааны давуу байдлыг олж авах ба давуу эрхийн хэмжээг хүүгийн түвшин эсвэл бууруулалтын хувь хэмжээг олгодог. Хэрэв хэрэглэгч одоо эсвэл нэг жилийн дараах хэрэглээний ашиг хүлээн авах талаар хайхрамжгүй хандвал бага бууруулалтын хувь хэрэглэнэ. Хэрэв хэрэглэгч тухайн хугацаанд хэрэглээнд илүү давуу эрхтэй бол өндөр хоргдуулалтын хувийг хэрэглэнэ.

А5.45 Хугацааны давуу байдлыг хувийн хэрэглэгчийн өнцгөөс биш нийгмийн өнцгөөс бүхэлд нь харах боломжтой үед тэд өөр өөр үеүүдийн нөөцийн харьцуулалт гэдэг. Хувь хүн, нийгмийн цаг хугацааны сонголт нь яагаад давхцах ёстой гэсэн шалтгаан байхгүй байна.

А5.46 Эрсдэлийн тохиргоо(risk preferences) нь бууруулалтын хувь хэмжээнд нөлөөлж байдаг ба ирээдүйд одоогийн хугацаанд хэрэглээгээ мартсан эсэх нь ирээдүйн хугацаанд их эсвэл бага ашиг үүснэ. Мөн энэ хоёр хүчин зүйл нь хувь хүн болон нийгмийг бүхэлд нь өөрөөр үнэлдэг.

А5.47 Бууруулалтын хувь хэмжээ гэсэн ерөнхий ойлголтыг эдийн засгийн асуудалд ашиглах нь олон эдийн засагчдын дунд хангалттай хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Бууруулалтын хувь хэмжээг сонгох нь хүрээлэн буй орчны эдийн засгийн хэлэлцүүлгийн анхаарлын төвд ороод байгаа учир нь бууруулалтын хувь хэмжээг сонгох нь урт хугацааны туршид гарсан эдийн засгийн үр дагаварийн загварт үзүүлэх нөлөөллөөс болж байгаа ба мөн бууруулалтын хувийн сонголт болон хүлээгдэж буй давуу байдлын шинж чанарыг ёс зүйтэй хамааралтай үндэслэлтэйгээр гэж үздэг болно.

А5.48 Энэхүү хавсралтад бууруулалтын хувь болон түүний сонголтын логикийг мөнгөн дүнгийн үнэлгээг БОЭЗДС-ийн аргад нийцүүлэх гол асуудлыг хөндөв.

Бууруулалтын хувийн төрөл

А5.49 Хоёр төрлийн бууруулалтын хувь байдаг: хувь хүний бууруулалтын хувь болон нийгмийн бууруулалтын хувь нь үзэл баримтлалын хувьд их ялгаатай. Хувь хүний

Хавсралт А5.2Бууруулалтын хувь

Page 256: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 223

бууруулалтын хувь нь тухайн хэрэглэгч эсвэл фирмийн үзэл бодлыг харгалзан үзэх бөгөөд тухайн хүнтэй харьцах бараа, үйлчилгээ, хөрөнгийн үнээс шууд хамааралтай байдаг. Дээр нь тухайн хэрэглэгчийн эсвэл фирмийн ердийн шийдвэр гаргах хугацааны хүрээнд авч үздэг. Эцэст нь хувь хүн эсвэл фирмтэй холбоотой бууруулалтын хувь нь хүүгийн магадлалыг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд ингэснээр хэрэглээг ирээдүйд хийх боломжтой болно. Хэрэв хувь хүн ашиг олох магадлал бага бол тэр эрсдэлийг нөхөхийн тулд илүү өндөр бууруулалтийн түвшинг тавих хэрэгтэй болдог.

А5.50 Нийгмийн бууруулалтын хувь нь тухайн нийгмийн цаг хугацаа, эрсдэлийн тохиргоог тусгасан болно. Хувь хүнийхтэй адилгүй нь нийгэм нь ирээдүй хойч үеийг илүү их анхаарч үзэх хэрэгтэй бөгөөд мөн өнөөгийн болон ирээдүйн үе дэх нийгмийн янз бүрийн хэсгүүдэд үзүүлэх ашиг тусыг тэнцвэржүүлэх ёстой. Ашиг олох эрсдэл нь Ашиг олох эрсдэл нь нийгэмд хувь хүний түвшинээс илүү их тархалттай, тэнцвэртэй байдаг тул эрсдэлийн нөхөн төлбөр нь нийгэмд ихэвчлэн бага байна. нийгмийн бууруулалтын хувьийг засгийн газраас нийгэмд шийдвэр гаргахтай холбогдуулан ашигладаг.

А5.51 Хувь хүн ба нийгмийн бууруулалтын хувь хоорондын зөрүүг үр ашгийн болон өмчийн аль алинаар нь тодорхойлж болно. Хувь хүний бууруулалтын хувь хэмжээ нь тухайн хувь үйлчлүүлэгч, үйлдвэрлэгчийн байр сууринаас тодорхой хугацааны туршид нөөцийг хуваарилах үр ашгийн үүднээс авч үздэг. Нөгөө талаас нийгмийн бууруулалтын хувь хэмжээ нь үе хоорондын, нийгэм хоорондын үр ашиг болон өмч хоёрын үр ашиг талаас нь авч үзнэ.

А5.52 Хувь хүний болон нийгмийн бууруулалтын хувь хоорондын ялгааг дискриптив (descriptive) болон прескриптив(prescriptive) бууруулалтын хувиар тодорхойлж болно. Бууруулалтын хувийг дискриптив байдлаар тодорхойлсон бол хувь хүн, засгийн газарт тулгарч буй үнийн эсвэл бусад хүчин зүйл дээр тулгуурладаг бол прескриптив бууруулалтын хувь хэмжээг хувь хүн, нийгэм, иргэдийн хүсэл сонирхлын талаархи төсөөллийг нэгтгэж буюу одоогийн болон ирээдүйн хойч үеийн хоорондын тэгш эрхийг харгалзан тодорхойлдог.

Хувь хүний бууруулалтын хувь

А5.53 Хувь хүний хувьд бууруулалтын хувь хэмжээг тодорхойлохдоо хувь хүний эсвэл фирмээс хэрэгтэй байгаа орлогын талаархи мэдээлэл дээр анхаарал хандуулж, одоогийн хугацаанд хөрөнгө оруулснаар ирээдүйд олох орлого, бусад ашигт төвлөрөх нь зөв юм. Хүлээгдэж буй орлого нь хувь хүн магадгүй өөр өөр хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээр орлого олох ба өөр өөр хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийн түвшинийг анхаарах хэрэгтэй. Цэвэр зах зээлийн үед хөрөнгийн үнэ нь тухайн ашиглалтын хугацаанд худалдан авагчид хүлээгдэж буй өгөөжийг тусгаж, орлого олох магадлалыг харгалзан үзэх болно. Мөн бууруулалтын хувь болон хөрөнгийн зах зээлийн үнийн ойлголт хоорондоо холбоотой байдаг.

А5.54 БОЭЗДС, ҮТС-д бууруулалтын хувь хэмжээний хэрэглээг хөрөнгийн үнэлгээ хийгээгүй бол зах зээлд худалдаалагддаггүй. Энэ хөрөнгүүдэд зах зээлийн үнэ байхгүй ба өнөөгийн цэвэр өртгийн аргыг ашиглаж зах зээлийн үнийг тооцож болно. Энэ арга нь бууруулалтын хувийн сонголтыг шаарддаг. Дискриптив бууруулалтын хувь сонгоход зөвхөн тухайн хэрэглэгч эсвэл фирмийн өмнө тулгарч буй үнийг тооцдог бөгөөд хүлээгдэж буй өгөөжтэй холбоотой ба хөрөнгө оруулалтын эрсдэлийн түвшин тооцож,

Page 257: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ224

БОЭЗДС-д зах зээлийн үнийн үнэлгээний зарчимтай уялдуулан хамгийн тохиромжтой бууруулалтын хувийг ашигладаг.

А5.55 Хувь үйлчлүүлэгч болон фирмийн хувьд бууруулалтын хувийн хамааралд тухайн хүнд зарцуулах хөрөнгийг тусгаж болно. Ийнхүү зээлийн хүү, хувьцаат компани эсвэл корпорацийн бонд гаргах замаар хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд шаардлагатай хүүгийн хэмжээ нь хувь хүнээс шаардагдах өртгийн хэмжээ, зах зээл дээр үнэлэгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэлийн түвшинг тусгасан бууруулалтын хувь хэмжээ байж болно. Гэсэн хэдий ч БОЭЗДС нь илүү нэгдсэн түвшинд үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх арга хэлбэрийг олон янзаар харгалзан үзэхдээ арилжаалагдаагүй тодорхой хөрөнгийн үнэлгээг хүндэтгэн үзэх нь санхүүжилтийн өртгийн хандлагыг тухайн салбарын бие даасан пүүсүүдэд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болдог ба ялангуяа санхүүгийн зах зээл нь улс оронд сайн хөгжөөгүй бол юм.

А5.56 Бууруулалтын хувийн тооцооллын өөр арга бол тодорхой үйл ажиллагаанд хуримтлагдсан бодит өртгийн талаарх мэдээлэлд анхаарах юм. Жишээлбэл, уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох орлогын урсгал нь ижил төстэй эрсдэлийн мэдээлэлтэй байна. Үүнийг холбогдох компаниудын үйл ажиллагааны илүүдэл, үйлдвэрлэсэн хөрөнгийн холбогдох хувьцааны талаарх үндэсний дансны мэдээллийг үзэх замаар хийж болно. Энэхүү аргын үндэс нь нийт ашиг нь фирмээс үйлдвэрлэсэн хөрөнгө, жишээ нь уул уурхайн тоног төхөөрөмж, арилжаалагдаагүй байгалийн нөөцийг ашигласны үр дүнд буцаах гэсэн санаа юм.

А5.57 Онолын үүднээс хэрэв холбогдох байгалийн нөөцийн өртөг мэдэгдэж байвал орлогын түвшнийг (нийт үйл ажиллагааны ашгийг нийт хөрөнгийн өртөгт хуваана) үйлдвэрлэсэн хөрөнгө ба байгалийн нөөц хоёроор гаргаж болно. Гэсэн хэдий ч байгалийн нөөцийн өртөг мэдэгдэхгүй учраас хоёр cонголтыг харгалзан үзнэ. Эхлээд тодорхой үйл ажиллагааны хувьд (жишээ нь нүүрсний олборлолт) орлогын түвшин нь нийт үйл ажиллагааны ашгийг үйлдвэрлэсэн хөрөнгийн нөөцийн өртөгт хуваасантай тэнцүүгээр тооцож болох бөгөөд байгалийн нөөцийн орлогын түвшин ба бууруулалтын хувь хэмжээг энэ ханштай тэнцүү байдлаар тогтоож болно.

А5.58 Нөгөө хувилбар нь үйлдвэрлэсэн хөрөнгийн ашгийн хэмжээ нь тухайн компани өөр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд олж авсан ашгийн гадаад түвшинтэй тэнцүү байх ёстой гэсэн таамаглалыг агуулдаг. Энэ түвшин нь мөн байгалийн нөөцийн хэрэглээг авч үздэг. Энэхүү өгөөжийн түвшин нь эдийн засагт өргөн хүрээний хөрөнгө оруулалт хийх талаар авч үздэг боловч тодорхой салбарын хөрөнгө оруулалтын эрсдлийг тооцох нь бага байдаг.

А5.59 Эдгээр харьцангуй шууд аргуудын аль нь ч хүсэж буй агуулгыг бүрэн хэмжээгээр бууруулалтын хувийг гаргаж чадаггүй ч энэ хоёр түвшний харьцуулалт нь харин хэрэгтэй мэдээлэл болно. Дээрх аргыг нийтлэг байдлаар хэрэглэвэл гадаад өгөөжийн түвшинг суурь түвшин болгож, тодорхой хөрөнгө оруулалтын эрсдэлийг тооцохын тулд салбарын онцлог мэдээллийг ашиглан тохируулж ашиглаж болно. Тохируулгыг харьцангуй санхүүжилтийн зардлын суурь эсвэл зорилтот салбарын үйлдвэрлэсэн хөрөнгийн өгөөжийн харьцангуй зөрүүг, үйлдвэрлэсэн хөрөнгийн эдийн засгийн өгөөжтэй харьцуулан хийж болно.

А5.60 Бие даасан фирмүүдийн эзэмшиж буй хөрөнгийн үнэлгээнд хоёр дахь аргын дагуу гадаад хүүг сонгоход тодорхой хэмжээний эрсдэл болон зөвхөн ерөнхий эдийн засагт өргөн хүрээтэй хөрөнгө оруулалтын эрсдэлтэй байсан ч гэсэн харгалзан үзэх

Page 258: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 225

шаардлагатай. Ихэвчлэн харьцангуй эрсдэлгүй, орлогын хэмжээг ашиглахыг санал болгодог. Жишээ нь засгийн газрын урт хугацааны бондын орлогын хэмжээ. Гэхдээ эдгээр хувь хэмжээ нь хэрэглээ ба хөрөнгө оруулалтын давуу талыг тодорхойлоход тулгарч буй хувь хүний эрсдэлийг тооцохгүй болно.

Нийгмийн бууруулалтын хувь

А5.61 Нийгмийн бууруулалтын хэмжээг нийгмийн хэтийн төлвийг авч үзэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа, хөрөнгийг үнэлэх зорилгоор ашигладаг. Ихэнхдээ үүнийг Засгийн газрын шийдвэрийг үнэлэхэд ашигладаг бөгөөд нийгмийн бууруулалтын хувь хэмжээг олон нийтийн дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийг үнэлэхэд ашигладаг. Зардал нь ихэвчлэн олон хүмүүс болон урт хугацааны туршид тархдаг. Гэсэн хэдий ч нийгмийн бууруулалтын хувь нь хувь хүн, пүүс компаниудын эзэмшиж, ажиллуулж буй хөрөнгийн нийгмийн үнэлгээг ашигладаг.

А5.62 Дээр дурдсанчлан дискриптив болон прескриптив арга нь тохиромжтой нийгмийн бууруулалтын хувийн тодорхойлолтыг авч болно. Дискриптив арга нь хувийн бууруулалтын хувийн тодорхойлолттой ижил логикоор удирддаг. Тэрхүү түвшин нь үнэ болон орлогод төвлөрч, нийгэмд хамааралтайгаас илүү өмчийн асуудлыг хэлэлцэх замаар тодорхойлдог.

А5.63 Прескриптив нийгмийн бууруулалтын хувь нь өмчийг анхаардаг бөгөөд хувь хүний бууруулалтын хэмжээг харуулсан логикийн дагуу тодорхойлох боломжгүй. Харин үүний оронд одоогийн болон ирээдүйн үеийнхний харьцангуй давуу байдал, мөн нийгмийн янз бүрийн хэсгийн харьцангуй давуу талыг анхаарч үзэх хэрэгтэй. Прекриптив нийгмийн буруулалтын хувийг тогтооход эдийн засагчдын ашигладаг нийтлэг хандлага бол Ramsey өсөлтийн загварын програмыг (Ramsey, 1928) ашигладаг. Энэхүү загварт хүрээлэн буй орчны асуудалд үзүүлж буй нөлөөллийг үнэлэх талаар сүүлийн үеийн олон бүтээл үндэслэжээ. Тухайлбал 2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс дахь цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ юм.

А5.64 Ramsey загвараас үүсэх прескриптив бууруулалтын хувийн томъёо нь мэдээлэл, таамаглалыг шаарддаг. а) “Цэвэр” цаг хугацааны түвшин б) Нэг хүнд ногдох хэрэглээний үнийн өсөлт в) орлого нь нэмэгдэх тусам хүмүүсийн хэрэглээнээс авах нэмэлт ашиг буурдаг. Хоёр дахь болон гурав дахь нөхцөлөөр үржүүлээд нэг дэх нөхцөлийг нэмбэл бууруулалтын хувь гарч ирнэ.

А5.65 Прескриптив нийгмийн бууруулалтын хувь хэмжээг эхний нөхцөлд төвлөрсөн олон хэлэлцүүлэг хийсэн ба энэ нь одоогийн үеийнхний сонголт ирээдүй хойч үеийнхээс илүү чухал эсэх гэсэн асуулт юм. Хэрэв эхний нөхцлийн утгыг 0 гэж өгвөл бүх үеийнхэнд сонголтын жин нь тэнцүү таамаглалтай байна. Энэ таамаглал нь тухайн жилийн хувьд үргэлж тааламжтай байх ялгаатай хувь хүний бууруулалтын хувийн анхдагч нөхцөлтэй харьцуулахад тодорхой байна.

А5.66 Нийтлэг буруу ойлголт бол хугацааны давуу байдлыг тэг “цэвэр” түвшингээр тохируулах нь тэг бууруулалтын хувь хэмжээг илэрхийлнэ. Ramsey загварын дагуу хоёр таамаглалыг дэвшүүлэх хэрэгтэй болдог. Ерөнхийдөө орлого өсөхөд буюу хүмүүсийн нэмэлт орлогын зарцуулалтаас ирэх нэмэлт эсвэл ахиу ашиг нь буурч байдаг. Өөрөөр хэлбэл, бага орлоготой хэн нэг нь өндөр орлоготой хүнээс илүү доллар зарцуулах нь илүү их ашиг авчирдаг. Ижил ойлголтыг цаг хугацааны явцад авч үзвэл: Хэрэв ирээдүйн

Page 259: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ226

хувь хүн өнөөдрийн хүнээс илүү өндөр орлоготой байна гэж үзвэл энэ нь ирээдүйн нэмэлт өртгийг зарцуулах нь өнөөдрийн хэн нэгэний зарцуулсантай харьцуулахад харьцангуй бага ашиг авах болно гэсэн үг. Бүх хүмүүсийн сонголт ижил байдаг гэж үзвэл хэрэглээг бүхэлд нь илүүд үзэх сонголтууд байсаар байх ба яагаад гэвэл ирээдүйд ижил хэрэглээг хийх ахиу ашиг бага байх болно. Өөр өөр сонголтуудын хувьд орлогын өсөлтийн түвшин, хэрэглээ, орлогын ахиуц ашиг нь Ramsey загварын дагуу нийгмийн бууруулалтын хувийн тооцоолол ялгаатай гарна.

А5.67 Ирээдүйн үеийнхний сонголтыг харгалзан үзэх өөр хандлага бол бууруулалтын хувь хэмжээг бууруулж ашиглах явдал юм. Янз бүрийн загварыг ашиглаж болох ба гипербол бууруулалтын хувь хэмжээ, гамма бууруулалт, геометрийн буурах түвшин зэрэг бүтээлүүдийг дурдаж болно. Одоогийн үеэс нэг алхам хийхэд бууруулалтын хувь хэмжээг аажмаар доогуур түвшинд тохируулах энгийн алхамуудыг санал болгож байсан. Бууруулалтын хувь хэмжээг бууруулах гол зорилго нь тогтмол түвшиний бууруулалтын нөлөөг няцаах буюу үе үеийн сонголтын хамааралд шууд бус засварладаг. Түвшин буурах нь ирээдүй хойч үеийнхэнд өөрөөр заагаагүй бол харьцангуй их сонголтыг олгодог. (ирээдүйн үеийнхний сонголт нь одоо үеийнхээс бага жинтэй байдаг). Гол хамаарал нь бууралтын хэлбэрийг харуулсан функцээс хамаарна.

Бууруулалтын хувь тооцох

А5.68 Практикт бууруулалтын хувийг олон аргаар сонгож болдог. Прескриптив ба дискриптив хоёр аргыг ихэвчлэн ашигладаг бөгөөд энэ хоёр аргын хүрээнд маш олон шийдлийг гаргадаг. Дискриптив бууруулалтын хувийн сонголтыг зөвхөн хэрэглэгч, фирмийн өмнө тулгарч буй үнийг харгалзан үзэх, хүлээгдэж буй өгөөжтэй холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлийн түвшин зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.

А5.69 Бууруулалтын хувь хэмжээ нь бодит эсвэл нэрлэсэн утгаараа байх эсэх нь чухал юм. Бодит бууруулалтын хувь нь инфляцийн нөлөөг арилгасан байдаг ба нэрлэсэн бууруулалтын хувь нь ямар нэгэн засвар ороогүй байдаг. Сонголт нь ирээдүйн урсгалаас хамаарсан таамаглалыг дэвшүүлсэнээс хамаарч байдаг. Хэрэв урсгал орлого нь тухайн үеийн үнэтэй хамааралтай үнэлэгдэж(жишээ нь урсгал орлого 2050 нь үнийн нөхцөл 2050 бол) байвал урсгалыг нэрлэсэн нөхцөлд байна гээд нэрлэсэн бууруулалтын хувь хэмжээг хэрэглэдэг.

А5.70 Хэрэв урсгалыг тухайн хугацааны үнийн нөхцөлөөр илэрхийлвэл бодит бууруулалтын хувь хэмжээг хэрэглэдэг. Ирээдүйн үнийг төлөвлөхөд хэцүү байдаг тул ирээдүйн урсгал нь тухайн үеийн урсгалтай ижил байна гэсэн энгийн таамаглалыг дэвшүүлдэг. Энэ таамаглалыг дэвшүүлсэн тохиолдолд бодит бууруулалтын хувь хэмжээг ашигладаг.

А5.71 Бууруулалтын хувийн сонголтыг тодорхойлсон ч хөрөнгийн утгад их нөлөө үзүүлдэг. Хүснэгт 5.1-д ялгаатай ашиглалтын уртын хувьд ялгаатай бууруулалтын хувь дахь ялгаатай хөрөнгийн өртгийг үзүүлж байна. Урсгал орлого нь жилд 100$ бол 10 жилийн дараа өнөөгийн цэвэр өртөг нь 10 хувийн бууруулалтын хувийн хувьд 614$-оос 3 хувийн бууруулалтын хувьд 853$-ийн хооронд өртөгтэй байна. 100 жилийн дараа өнөөгийн цэвэр өртөг 10 хувьд 1000$ байхад 3 хувийн бууруулалтын хувьд 3160$ байна.

А5.72 Эндээ харвал бууруулалтын хувь хэмжээ нь өндөр, хөрөнгийн ашиглалт нэмэгдэх тусам хөрөнгийн тухайн нийт өнөөгийн цэвэр өртөгт бага нөлөө үзүүлж байна. Өндөр бууруулалтын хувьтай үед өнөөгийн цэвэр өртгийн хөрөнгө харьцангуй

Page 260: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 227

бага өөрчлөлттэй байна.Хүснэгт А5.1Хөрөнгө ашиглалтын явцад 100 долларын тогтмол урсгал орлогод бууруулалтын хувь тооцсон өнөөгийн цэвэр өртөг

Бууруулалтын хувьХөрөнгийн ашиглалт (жил)

10 30 50 1003 853 1960 2573 31605 772 1537 1826 19858 671 1126 1223 1249

10 614 943 991 1000 Бууруулалтын хувийн сонголтын аналитик дүгнэлт

А5.73 Бууруулалтын хэмжээг сонгох дүгнэлтийг олон янзаар ажиглаж болно. Нэгдүгээрт бууруулалтын хувь хэмжээг сонгох аргын сонголт нь хэрэглэгчдэд анхаарсан талбарыг үүсгэж болно. Дискриптив аргын сонголт нь зах зээлийн үнэлгээтэй уялдана. Харин Прескриптив сонголтын арга нь статистикчдаас хамаарч далд нийгмийн байдлаас сонгож асуудалд анхаардаг.

А5.74 Хоёрдугаарт тодорхой бууруулалтын хувь дээр үндэслэсэн тооцоолод янз бүрийн тайлбар хийж болно. Тухайлбал, Харьцангуй өндөр бууруулалтын хувь хэмжээтэй (ихэвчлэн зах зээлд суурилсан аргыг ашигладаг) байвал хөрөнгийн удаан ашиглалтаас Thus for long-lived and potentially everlasting resources харьцангуй бага ашиг өгөх юм.

А5.75 Бууруулалтын хувь хэмжээг тодорхойлоход зах зээлд суурилсан аргыг ашиглах нь үйлдвэрлэсэн хөрөнгийн үнэлгээтэй нягт уялдаатай байх боломжийг олгодог бөгөөд ингэснээр хөрөнгийн хоорондох арилжааг илүү уялдаатай байх боломжтой болдог. Эндээс үндэсний цэвэр өртгийг бүх хөрөнгийн төрлөөр тооцож болно гэсэн үг. Мөн зах зээлд суурилсан дискриптив аргын хэрэглээ нь янз бүрийн эрин үеүүдэд болон өмчийн асуудлыг орхигдуулдаггүй. Одоо үеийн хандлага цаг хугацааны давуу байдал, орлогын тэгш бус байдал, ажиглагдсан хөрөнгө оруулалт ба хадгаламжийн хувь хэмжээнд тусгагдсан хандлага нь цаашдаа үргэлжлэх болно гэсэн үг юм.

А5.76 Зах зээлд суурилсан бууруулалтын хувь хэмжээг ашиглахтай холбоотой нийтлэг санаа зовоосон асуудал бол харьцангуй өндөр хувьтай байх хандлага юм. Энэ нь эргээд энгийн төлөвлөлтийн хугацааны хүрээнээс илүү үнэмлэхүй утгаараа харьцангуй бага утгтай байдаг. Тиймээс урт удаан хугацаанд оршдог, шавхагдашгүй нөөцийн хувьд харьцангуй бага хувь хэмжээг ашиглах нь ирээдүйд эдгээр нөөцийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх хандлагатай болно. Нийгэмд хамаарах аливаа сонирхлоос үл хамааран бага бууруулалтын хувь нь эдгээр нөөцийн боломжит өртөгийг илүү сайн харуулж өгөх болно. Түүнчлэн байгаль орчины нөөцийн талаар илүү урт хугацааны туршид өртгийг хүлээн зөвшөөрөх нь асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг ба хүрээлэн буй орчинд гарсан үр ашгийг нэн даруй авах хандлагатай байгаа боловч байгаль орчинд гарах зардлыг зөвхөн дараа нь нотлох боломжтой юм. Бууруулалтын хувийг бууруулж байгаа нь эдгээр асуудлыг шийдвэрлэх арга зам байж болно.Дүгнэлт

А5.77 БОЭЗДС-ийн зорилго нь бууруулалтын хувийг БОЭЗДС ба ҮНТ дахь үнэлгээний ерөнхий хандлагад нийцсэн байлгах ба жишээ нь зах зээлийн үнийн үнэлгээтэй

Page 261: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ228

уялдуулан тодорхойлохыг зөвлөдөг. Энэ нь тухайн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг зөвтгөх, үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүсийн шаардлагатай өгөөжийг тусгасан хувь хүний бууруулалтын хувийг сонгохыг санал болгож байдаг. Иймээс холбогдох хувь хэмжээ нь дискриптив байх бөгөөд аливаа үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийг оруулна.

А5.78 Байгалийн нөөцийн өртөг нь мэдэгдэхгүй байдаг учраас үйл ажиллагааны онцлогт тохирсон өгөөжийн түвшинийг байгалийн нөөцийн нөхцөлд гаргаж авахад хэцүү байдаг. Гэсэн хэдий ч үндэсний дансны мэдээлэл, санхүүгийн салбарын мэдээлэлд үндэслэн холбогдох бууруулалтын хувийг тодорхойлох боломжтой байдаг.

А5.79 Нийгмийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай тул бууруулалтын хувийг тодорхойлохдоо албан ёсны статистикт прескриптив аргыг ашиглахыг зөвлөдөггүй.

А5.80 Байгаль орчныг үнэлэхдээ бууруулалтын хувийг тодорхойлоход ямар ч аргаар сонгох боломжтой. Ач холбогдолтой бууруулалтын хувийн сонголт хийгдсэн үед өнөөгийн цэвэр өртөг аргыг ашиглан хүрээлэн буй орчны хөрөнгийн үнэлгээг гаргахдаа янз бүрийн бууруулалтын хувийг ашиглан мэдрэмжтэй шинжилгээ хийхийг зөвлөж байна.

A5.81 НҮБ-ын түлш эрчим хүч, ашигт малтмал, нөөцийн ангилал нь ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг баталсан, төлөвлөсөн, хөгжүүлсэн нөөцүүдийн олборлох эсвэл хайгуул хийх төслүүд нь ямар түвшинд байгааг ангилдаг. Байгалийн нөөцийн суурь түвшинг төслүүдийн хугацаанд үндэслэж ангилж үзэгдэг. UNFC 2009 нь нөөцийг

Page 262: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хөрөнгийн данс 229

олборлоход нөлөөлж буй гурван шалгуурт үндэслэн ангилдаг. Үүнд

• Эдийн засаг ба нийгмийн амьдрах чадвар (E)

• Төслийн талбайн нөхцөл байдал, техник эдийн засгийн үндэслэл (F)

• Геологийн мэдээлэл (G)

A5.82 Эхний шалгуур үзүүлэлт (E) –ийг төслийн арилжааны амьдрах чадварт нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл байдлын зэргээр тодорхойлно. Хоёр дох шалгуур үзүүлэлт (F) нь уул уурхайн төлөвлөгөөт эсвэл хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагтай хугацаа, амлалтаар тодорхойлогддог. Бүтээгдэхүүн олборлож, борлуулж буй төсөлд хадгаламж эсвэл хуримтлал нь тодорхой болохоос өмнө төслийн үйл ажиллагаанд шинжилгээ хийдэг. Гурав дах шалгуур үзүүлэлт (G) нь геологийн мэдээлэл, тоон хэмжээний нөхөн сэргээгдэх боломжийн түвшингээр тодорхойлогддог.

A5.83 Гурван шалгуур бүр нь нөөцийн хайгуул, олборлолтын төслүүдийн шинж чанараар тодорхойлсон ангилалд хуваагдана. Нийгэм, эдийн засгийн шалгуур үзүүлэлтийн ангилалыг E1-E3 гэж дугаарлав.

• Е1 ангилалд олборлолт болон борлуулалт нь эдийн засгийн хувьд ашигтай төслүүд багтдаг, жишээлбэл ирээдүйн зах зээлийн нөхцөл байдлыг одоогийн зах зээлийн нөхцөл байдал болон бодит таамаглалуудад үндэслэн олборлолт нь эдийн засгийн боломжтой гэж үздэг төслүүд багтана. Эдийн засгийн боломжид хөгжлийн төслийн амьдрах чадварт шууд нөлөөлөх байгаль орчин, нийгэм болон бусад текникийн бус хүчин зүйлүүд, үнийн асуудлууд, хууль эрх зүй, төсвийн хүрээний зардлууд зэрэг орно. Урт хугацааны прогноз эерэг хэвээр байх тохиолдолд зах зээлийн богино хугацааны сөрөг нөхцөл байдал эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй.

• E2 ангилалд багтсан төслүүдийн хувьд олборлолт болон борлуулалт нь эдийн засгийн хувьд хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй боловч ирээдүйн зах зээлийн нөхцөл байдал нь бодит таамаглалд үндэслэх ба ойрын ирээдүйд олборлолт болон борлуулалт нь эдийн засгийн хувьд боломжийн төлөвтэй байгаа төслүүд орно.

• Е3 ангиллын хувьд олборлолт болон борлуулалт нь ойрын ирээдүйд эдийн засгийн хувьд ашиггүй төлөвтэй эсвэл үнэлгээ нь эдийн засгийн амьдрах чадварыг тодорхойлоход эрт байгаа төслүүд багтдаг.

А5.84 Төслийн нөхцөл байдал, техник эдийн засгийн үндэслэлийг F1-F4 гэж ангилсан ба дотроо дэд ангилалуудыг агуулсан.

• F1 ангилалд (F1.1) олборлолт явагдаж буй төслүүд, (F1.2) хөрөнгийн эх үүсвэр

Хавсралт А5.3НҮБ-ын Түлш эрчим хүч, ашигт малтмал, нөөцийн ангиллын хүрээний тодорхойлолт 2009 (UNFC 2009)

Page 263: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ230

нь батлагдсан бөгөөд хөгжлийн төслүүд хэрэгжиж байгаа эсвэл олборлолтын үйл ажиллагаа хийгдэж байгаа төслүүд, (F1.3) тогтоосон төслүүд эсвэл олборлолтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник эдийн засгийн нарийвчилсан судалгаа хийж олборлолт хийх боломжтойг харуулах хангалттай мэдээлэл бүхий төслүүд зэрэг багтна.

• F2.1 ба F2.2 –д олборлолт хийх боломжтой эсэхийг үнэлэх төслүүд багтдаг. F2.1 ангилалын хувьд ойрын ирдээдүйд хөгжих боломжтой, төслийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа төслүүд, F2.2 ангилалын хувьд төслийн үйл ажиллагаа явагдаж байгаа, эсвэл төслийн үнэдэслэл нь хүлээгдэж байгаа, төслийн хөгжил саатаж болзошгүй төслүүд орно. F2.3 ангилал нь хүчин чадлын хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тухайн нөхцөл байдалд нэмэлт мэдээлэл боловсруулж, хөгжүүлэх төлөвлөгөөгүй байгаа төслүүд багтдаг.

• F3 ангилалд тодорхой хөгжлийн төсөл эсвэл олборлолтын үйл ажиллагааны талаар техникийн хязгаарлагдмал мэдээллийн улмаас үнэлэх боломжгүй байгаа төслүүд орно.

• F4 ангилалд ямар хөгжлийн төсөл эсвэл олборлолтын үйл ажиллагаа байх нь тодорхойгүй байгаа төслүүд багтна.

A5.85 Геологийн мэдээллийг ангилахдаа G1-G4 гэж дугаарлав. G1 ангилалд тоо хэмжээ нь итгэх түвшин өндөр (эсвэл тодорхойгүй байдлын түвшин доогуур), G2-д тоо хэмжээ нь дунд зэргийн итгэх түвшинтэй, G3 ангилалд тоо хэмжээ нь баг зэргийн итгэх түвшинтэй төслүүд байна. Ихэнхдээ шууд бус нотолгоонд суурилсан боломжит нөөцийн тоо хэмжээтэй төслийг G4 ангилалд хамруулдаг.

6.1 Танилцуулга

Байгаль орчин, эдийн засгийн мэдээлэл нь байгаль орчны болон эдийн засгийн орчин үеийн бодлого, шинжилгээ судалгааны асуудлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой.

Page 264: asdf - Үндэсний Статистикийн Хороо

231

Бүлэг VIДансыг нэгтгэх, танилцуулах

Холбогдох мэдээллээр хангахаас гадна байгаль орчин, эдийн засгийн дансны системийн (БОЭЗДС) анхдагч үндэслэл нь байгаль орчин, эдийн засгийн ихэнх мэдээллийн үр өгөөжтэй нэгдмэл байдал юм. Мөн энэ нь хүн ам зүйн болон ажиллах хүчний статистик зэрэг нийгмийн мэдээллийг нэгтгэхэд тусалдаг.

6.2 Энэ бүлэгт Ерөнхий хүрээнд мэдээллийг зохион байгуулж, нэгтгэх боломжийг харуулна. Нэгтгэлд хэд хэдэн хэлбэр байна. Эхний түвшинд нийтлэг хэлбэр формат, ангилал ашиглан мэдээллийг танилцуулна. Хоёр дах түвшинд ерөнхий хүрээг байгаль орчны дарамт, төлөв байдал, хариу үйлдлийн үзүүлэлт, тодорхойлогч статистикаар хангахад ашиглана. Гурав дах түвшинд ерөнхий хүрээг ашиглан нэгтгэсэн мэдээллийг хэрэглээний ул мөр төрлийн үзүүлэлт зэрэг хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маягийн шинжилгээний аналитик загварыг байгуулахад ашиглана.

6.3 Тус бүлэгт нэгтгэлийн эхний хоёр түвшинг авч үзэх бөгөөд эдгээр нь мэдээллийг зохион байгуулах, ялангуяа биет болон мөнгөн илэрхийллээрх хосолсон дансны тооцоолол болон тодорхойлогч статистик, үзүүлэлтийн танилцуулга юм. Ерөнхий хүрээний дансыг аналитик хэрэглээг бүрэн дэмжих зорилгоор байгуулна. БОЭЗДС-ийн өргөтгөл болон ашиглалтад аналитик загвар бий болгох, түүнтэй адил бусад зорилгоор нэгдсэн тогтолцооны мэдээллийг ашиглах талаар илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

6.4 Материал бүрийн нөөц, ашиглалтын биет бүрэн балансыг бөглөх эсвэл байгаль орчны хөрөнгө бүрийн хөрөнгийн дансыг байгуулах шаардлагагүй. Нэгдсэн тогтолцооны зорилго нь төлөвлөсөн шинжилгээ болон мэдээллийг ашиглах боломжоос шалтгаалан нөөц, ашиглалтын хүснэгт, хөрөнгийн данс болон бусад хэсэгт зохион байгуулалтын тогтолцоог ашиглахад оршино. Иймээс олон талт хэрэглээний хувьд хязгаарлагдмал багц мэдээллийг нэгтгэх нь зүйтэй.

6.5 Түүнчлэн олон улс орон байгаль орчны асуудалд анхаарлаа хандуулдаг учраас тухайн асуудлын нийтлэг хэсгийн харьцуулж болохуйц мэдээлэл, дансыг тооцоолох нь олон улсын энэ стандартыг боловсруулахад чухал идэвхжүүлэлт болно.

6.6 Тус бүлгийн 6.2 дахь хэсэгт биет болон мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтыг тэнцэл, хөрөнгийн данс, эдийн засгийн данс болон чиг үүргийн данс гэсэн нэгдсэн тогтолцооны хүрээний нэгтгэлийн дөрвөн үндсэн салбарыг тайлбарлана. Мөн БОЭЗДС-д суурилсан мэдээлэл болон хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүй, нийгмийн мэдээллийн уялдаа холбооны талаар авч үзнэ.

6.7 6.3 дахь хэсэгт биет болон мөнгөн илэрхийллээрх хосолсон танилцуулга болон

Page 265: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ232

дансыг байгуулахын тулд нэгдсэн тогтолцоон доторх биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг хослуулах ерөнхий ойлголтыг танилцуулна. Энд мөн байгаль орчин, эдийн засгийн мэдээллийн үндсэн зохион байгуулалт болон танилцуулгын талаарх удирдамжаар хангана. Энэ тохиолдолд нэгдсэн тогтолцооны мэдээллийг зохион байгуулах нэг идэвхжүүлэлт нь дансны тогтолцоонд мэдээллийн харьцуулалтаар мэдээллийн чанарыг сайжруулах явдал юм. Ялангуяа биет болон мөнгөн илэрхийллээр хэмжсэн үнэлгээний харьцуулалтаар мэдээллийг тооцоолоход ашигтай.

6.8 6.4 дэх хэсэгт нэгдсэн тогтолцооны хүрээнд зохион байгуулсан мэдээллийн байгаль орчин, эдийн засгийн үзүүлэлт болон тодорхойлогч статистикийн эх сурвалжийн талаарх удирдамжийг авч үзнэ. Энэ хэсэгт авч үзэж байгаа статистик болон үзүүлэлтийн цар хүрээ нь үндсэн данс болон хүснэгтийн дотор нэгтгэсэн эсвэл нийт, эсвэл жигнэх болон бусад таамаглалыг ашиглахгүйгээр нэгдсэн тогтолцооны өөр өөр хэсгээс хялбар гарч болох статистик, үзүүлэлтээр хязгаарлагдана. Статистик болон үзүүлэлтийг сонгох нь бодлого эсвэл шинжилгээ судалгааны асуудлаас хамааралтай учраас энд оруулсан статистик, үзүүлэлт нь бүрэн багцыг байх шаардлагагүй.

6.9 Хамгийн сүүлийн хэсэг болох 6.5 дахь хэсэгт биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийн хосолсон танилцуулгын ерөнхий бүтэц болон эрчим хүч, ус, ойн бүтээгдэхүүн болон агаар дахь ялгаруулалт гэсэн хосолсон танилцуулгын дөрвөн жишээг авч үзнэ. Эдгээр жишээ нь шинжилгээний зорилготойгоор мэдээллээр хангах нэгдсэн тогтолцооны боломжийг харуулна.

6.10 Энэ боломжийг БОЭЗДС-ийн мэдээллийг дэлгэрэнгүй аналитик арга техник, тусгай сэдэвчилсэн судалгааг дэмжих зорилгоор ашигладаг төрөл бүрийн аргаар танилцуулах материалыг гаргах БОЭЗС-ийн өргөтгөл болон хэрэглээнд харуулна. БОЭЗС-ийн өргөтгөл болон хэрэглээнд хамрагдах салбарт салбар хоорондын загварчлал, байгаль орчин, эдийн засгийн мэдээллийн бүтцийн задаргаа, үйлдвэрлэл болон хэрэглээний тогтвортой хэв маягийн шинжилгээ багтана.

6.2 БОЭЗС-ийн ерөнхий хүрээнд хийгдэх нэгтгэл6.2.1 Танилцуулга

6.11 Нэгдсэн тогтолцооны тогтвортой байдал нь биет болон мөнгөн илэрхийллээр байгаль орчин, эдийн засгийн мэдээллийг зохион байгуулах нягтлан бодох бүртгэлийн дүрэм, зарчим, хил хязгаарын нийцтэй ашиглалтаас хамаарна. Үүний үр дүнд данс болон хүснэгт нь статистикийн үндсэн мэдээлэлд нэлээд үнэ цэнэ нэмдэг. Олон төрлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэх шинж чанарын талаар 2-р бүлгийн хураангуйд авч үзсэн. Энэ хэсэгт нэгдсэн тогтолцооны хийгдэх нэгтгэл үндсэн дөрвөн асуудлын талаар илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

6.12 Нэгтгэлийн эхний үндсэн асуудал нь нөөц, ашиглалтын мөнгөн болон биет илэрхийллээрх хүснэгтэд тусгаснаар биет болон мөнгөн илэрхийллээрх бараа, үйлчилгээний урсгалын хэмжүүрүүдийн хоорондын уялдаа юм. Энэ нэгтгэлийн чухал хэсэгт байгаль орчны байгалийн орцын биет урсгалын болон эдийн засгийн үйл ажиллагаанаас үүссэн үлдэгдлийн урсгалын бичилт багтана. Бүтээгдэхүүн болон салбарын нийтлэг ангилал, ойлголт тодорхойлолтын нийцтэй байдал, хэмжих хил хязгаарыг ашиглах нь шинжилгээ хийх боломжийг оновчтой болгоход чухал ач холбогдолтой.

Page 266: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 233

6.13 Нэгтгэлийн хоёр дах үндсэн асуудал нь тайлант үеийн байгаль орчны хөрөнгийн нөөцийн болон олборлосон байгалийн нөөц баялгийг эдийн засгийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалд орц болгон хэрэглэх ашиглалтын өөрчлөлтийн хоорондын уялдаа юм. Энэ салбарт хөрөнгийн данс болон нөөц, ашиглалтын тэнцлийн уялдааны талаар авч үзнэ.

6.14 Нэгтгэлийн гурав дах үндсэн асуудал нь үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын мөнгөн хэлбэрээрх хэмжилт болон өөр өөр секторын хоорондын орлогын урсгалын хэмжилтийн хоорондын уялдаа юм. Орлогын секторын эдгээр урсгалыг эдийн засгийн дансны гэндсэн дараалал болон нэмэгдэл өртөг, хадгаламж зэрэг баланслуулах үзүүлэлтэд тусгадаг. Хамгийн чухал нь хомсдолын үзүүлэлтээр засварласан нэгдсэн үзүүлэлтийг бий болгохын тулд ДНБ, хадгаламж зэрэг эдийн засгийн уламжлалт нэгдсэн үзүүлэлтээс байгалийн нөөц баялгийн ашиглалтын мөнгөн өртгийн үнэлгээг хасах зэргээр эдгээр баланслуулах үзүүлэлтийг хомсдолын үзүүлэлтээр засварлаж болно.

6.15 Нэгтгэлийн дөрөв дэх үндсэн асуудал нь чиг үүргийн дансанд байгаль орчныг хамгаалах эсвэл нөөцийн менежментийн зорилгоор явуулж байгаа эдийн засгийн үйл ажиллагааны тодорхойлолтыг авч үзнэ. Ерөнхийдөө эдгээр үйл ажиллагааг салбарын болон бүтээгдэхүүний уламжлалт ангиллыг ашиглан тодорхой тайлбарлаагүй. Эдгээр үйл ажиллагааг үндэсний тооцооны уламжлалт тогтолцоонд тодорхойлсноор байгаль орчны үйл ажиллагааны ач холбогдлыг ДНБ, нэмэгдэл өртөг, хөрөнгийн бүрдэл, хөдөлмөр эрхлэлт зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлттэй харьцуулан үнэлэх боломжтой юм.

6.2.2 Нөөц, ашиглалтын хүснэгтэд хийгдэх нэгтгэл, биет болон мөнгөн илэрхийллээр

6.16 Нөөц, ашиглалтын хүснэгтийн биет болон мөнгөн илэрхийллээрх нэгтгэл нь эдийн засаг болон байгаль орчны хооронд нийтлэг хил хязгаарыг ашиглах болон бүтээгдэхүүний урсгалыг хэмжихэд нийтлэг ангилал, нэр томъёог ашиглахад анхаарлаа хандуулна. Үр дүнд нь эдийн засгийн нэгжүүдийн хооронд бүтээгдэхүүн солилцоход анхаарлаа хандуулдаг, мөнгөн илэрхийллээр бичигдсэн урсгал нь өргөн утгаараа биет илэрхийллээр хэмжсэн бүтээгдэхүүний урсгалын багцтай адил байна. Байгалийн орц болон үлдэгдлийн биет урсгалыг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх боломжгүй юм. Учир нь эдгээр урсгалын хэмжих хил хязгаар нь бүтээгдэхүүний урсгалынхтай уялдаатай байх бөгөөд нөөц, ашиглалтын тэнцлийн тогтолцоонд байгалийн орц болон үлдэгдлийг нэмэх нь бүтээгдэхүүнтэй холбогдох урсгалын тусгахтай зөрчилдөх болно.

6.17 Нөөц, ашиглалтын хүснэгтийг биет болон мөнгөн илэрхийллээр нэгтгэх нь байгаль орчны хувьд өргөтгөсөн салбар хоорондын шинжилгээнд голдуу ашигладаг өргөтгөсөн нөөц, ашиглалтын хүснэгт болон салбар хоорондын тэнцлийг байгуулах үндэс суурь болдог.

6.18 3-р бүлэгт тайлбарласнаар бүтээгдэхүүний урсгалыг биет болон мөнгөн илэрхийллээр бүртгэхэд ерөнхий уялдааны талаар зарим хамаарахгүй зүйл байна.

а) Барааг боловсруулахаар гадаадад явуулсан тохиолдолд мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтэд барааг боловсруулж буй улсаас үзүүлсэн үйлчилгээтэй холбогдох ажил гүйлгээг харуулна. Барааны бодит биет урсгалыг

Page 267: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ234

биет илэрхийллээр бүртгэнэ. Барааг засварлах болон худалдаалахад мөн үүнтэй адил зарчмыг баримтлана.

б) Зарим тохиолдолд материал болон эрчим хүчний биет урсгал болон тэдгээрийг аж ахуйн нэгжийн доторх бусад бүтээгдэхүүн болгон өөрчилснийг бүртгэх сонирхол байж болох юм. Зөвхөн аж ахуйн нэгжүүдийн хоорондын урсгалыг мөнгөн илэрхийллээр бүртгэх (туслах үйл ажиллагааны хязгаарлагдмал бичилтээс бусад) учраас эдгээр урсгалыг мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтэд харуулахгүй.

в) Ус цуглуулах, цэвэрлэх, ханган нийлүүлэх салбарт түгээгчдийн хоорондын усны ажил гүйлгээг мөнгөн илэрхийллээр бүртгэнэ. Эдгээр нь салбар хоорондын борлуулалт юм. Гэхдээ усыг газар дээр нь худалдаж, худалдан авдаг учраас эдгээр ажил гүйлгээ нь усны бодит биет урсгалтай тохирдоггүй. Иймд салбар хоорондын борлуулалттай холбогдох усны биет нөөц, ашиглалтын хүснэгтэд ямар ч биет урсгалыг харуулахгүй.

6.19 Биет болон мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийн зураглалыг Хүснэгт 6.1-т харуулав. Энэ нь 3-р бүлэгт тайлбарласан (Хүснэгт 3.2.1) биет илэрхийллээрх нөөц, ашиглалтын ерөнхий хүснэгтийн өргөтгөл юм. Нэгтгэлийн үндсэн асуудал нь салбар болон бүтээгдэхүүнд ижил ангилал хэрэглэх болон эдийн засгийн нэгж болох аж ахуйн нэгж, өрх, эдийн засгийн харилцаатай гадаад орнуудын нийтлэг бүлэглэлтийг ашиглах явдал юм.

6.20 Хөрөнгийн данс болон нөөц, ашиглалтын хүснэгтийн мэдээллийг нэгтгэн уялдуулах нь байгалийн нөөц баялагт дүн шинжилгээ хийхэд чухал ач холбогдолтой. Жишээ нь загасны нөөцийн үнэлгээ нь боломжит нөөцтэй холбогдох загас олборлоход төдийгүй олборлолт болон бусад урсгалын хоорондын харилцаанд анхаарлаа хандуулдаг. Иймд эдийн засагт загасан бүтээгдэхүүний нөөц, ашиглалттай холбогдох загас олборлох болон загасан бүтээгдэхүүний холбогдох ОУ-ын худалдааг авч үздэг өмнөх уялдаа холбоо байдаг. Мөн загасны үржүүлгийн эсвэл байгалийн нөөцтэй холбогдох үйлдвэрлэлийн үйл явц, загас агнуурын үйл ажиллагаа эрхлэгчдийн завь, загасны хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт болон загас агнууртай холбогдох нөөцийн менежментийн зардлын ойлголтын эсрэг уялдаа холбоо байж болно. Хөрөнгийн данс болон нөөц, ашиглалтын хүснэгтийн мэдээллийн нэгтгэл нь эдгээр уялдаа холбоонд харгалзан үзэх мэдээллээр хангана. Байгалийн бусад нөөцийн шинжилгээнд үүнтэй адилаар хандана.

6.21 Хөрөнгийн данс нь байгаль орчны хөрөнгийн нөөцийн тайлант хугацааны эхэн болон эцсийн, мөн тухайн хугацаанд гарсан нөөцийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг харуулна. Өөрчлөлт нь олон төрөл байж болно. Эдгээр нь эдийн засгийн үйл ажиллагаа (байгалийн нөөц баялгийн олборлолт зэрэг) эсвэл байгалийн урсгалаас (байгалийн гамшгаас үүдэлтэй байгаль орчны хөрөнгөд учрах хохирол зэрэг) шалтгаална.

6.22 Эдгээр урсгалын хоорондын уялдаа болон нөөц, ашиглалтын хүснэгтэд бүртгэсэн урсгалыг Хүснэгт 6.2-т харуулав. Олборлолт нь нөөцийн багасалт (хөрөнгийн дансны бичилт) болон байгалийн орцын ашиглалтыг (биет илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийн бичилт) илэрхийлэх учраас эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй өөрчлөлтийг хөрөнгийн данс болон нөөц, ашиглалтын хүснэгтэд хоёуланд нь нийцүүлэн харуулна. Байгаль орчны хөрөнгийн хувьд байгалийн нөөцийг биет илэрхийллээрх нөөц, ашиглалтын балансын байгалийн нөөц баялгийн орцтой

Page 268: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 235Хү

снэг

т 6.1

Нөөц

аш

игла

лты

н хү

снэг

т, би

ет б

олон

мөн

гөн

илэр

хийл

лээр

Нийл

үүлэ

лтий

н хү

снэг

т мө

нгөн

илэ

рхий

ллээ

р

Үйлд

вэрл

эл (Ө

рхий

н өө

рийн

хэ

рэгц

ээнд

зор

иулс

ан

үйлд

вэрл

элий

г ору

улаа

д) с

алба

рууд

; э/

з-н

үйл

ажил

лага

аны

сал

бары

н ан

гилл

аар

Гада

ад э

дийн

за

сгий

н ур

сгал

Нийт

Бүтэ

эгдэ

хүүн

Үйлд

вэрл

элИм

порт

Нийт

Дүн

Ашиг

лалт

; мөн

гөн

илэр

хийл

лээр

Завс

рын

хэрэ

глээ

Эцси

йн х

эрэг

лээ

Хури

мтла

лГа

даад

эди

йн

засг

ийн

урсг

алНи

йтСа

лбар

ууд;

- Эд

ийн

засг

ийн

үйл

ажил

лага

аны

сал

бары

н ан

гилл

аар

Өрх

Засг

ийн

газа

рБү

тээг

дэхү

үнЗа

всар

ын

хэрэ

глээ

Өрх

ийн

эцси

йн

хэрэ

глээ

ний

зард

ал

Засг

ийн

газа

рын

эцси

йн х

эрэг

лээн

ий

зард

алХө

рөнг

ийн

нийт

хур

имтл

ал

Эксп

орт

Нийт

Нийл

үүлэ

лтий

н хү

снэг

т, би

ет и

лэрх

ийлл

ээр

Үйлд

вэрл

эл: Б

ий б

олсо

н үл

дэгд

эл

Засг

ийн

газа

рХу

римт

лал

Гада

ад э

дийн

за

сгий

н ур

сгал

Байг

аль

орчн

ы

урсг

алНи

йт

Салб

аруу

д (Ө

рхий

н өө

рийн

хэ

рэгц

ээнд

зор

иулс

ан

үйлд

вэрл

элий

г ору

улаа

д);

ЭЗБТ

ҮАСА

-аар

Өрхт

эй

холб

огдо

ж

гарс

ан ү

лдэг

дэл

Байг

алий

н ор

цБа

йгал

ь ор

чны

ур

сгал

Бүтэ

эгдэ

хүүн

Үйлд

вэрл

элИм

порт

Үлдэ

гдэл

Үлдэ

гдэл

, сал

бару

удта

й хо

лбог

дож

га

рсан

Өрх

ийн

эцси

йн

хэрэ

глээ

тэй

холб

огдо

ж

гарс

ан ү

лдэг

дэл

Үйлд

вэрл

эгдэ

х хө

рөнг

ийн

эвдр

эл, у

стга

лтай

хо

лбог

дож

гарс

ан ү

лдэг

дэл

,Хян

алта

нд б

айга

а хо

г ха

ягдл

аас

үүсс

эн д

улаа

н ял

гару

улал

т

Үлдэ

гдэл

; Га

даад

эди

йн

засг

аас

авса

н

Байг

аль

орчн

ы н

өхөн

сэ

ргээ

гдсэ

н үл

дэгд

эл

Ашиг

лалт

; бие

т ил

эрхи

йллэ

эрЗа

всры

н хэ

рэгл

ээ: Б

айга

лийн

орц

аш

игла

лт; Ү

лдэг

длий

г бүр

дүүл

эх

Хури

мтла

лГа

даад

эди

йн

засг

ийн

урсг

алБа

йгал

ь ор

чны

ур

сгал

Нийт

Үйлд

вэрү

үдий

н - Э

ЗБТҮ

АСА

анги

лсан

Эцси

йн х

эрэг

лээ

Байг

алий

н ор

цБа

йгал

ийн

орцы

г ор

борл

охБү

тээг

дэхү

үнЗа

всры

н хэ

рэгл

ээӨ

рхий

н эц

сийн

хэ

рэгл

ээХө

рөнг

ийн

нийт

хур

имтл

алЭк

спор

т

Үлдэ

гдэл

Үлдэ

гдли

йг б

үрдү

үлэх

бол

он с

удла

хХя

налт

анд

байг

аа х

ог

хаяг

длы

н ху

римт

лагд

сан

хэмж

ээ

Үлдэ

гдэл

, га

даад

эди

йн

заса

гт х

амаа

рах

Байг

аль

орчн

ы

үлдэ

гдэл

ийн

урсг

алНи

йтТа

йлба

р: Х

ар с

аара

л нү

днүү

д нь

тод

орхо

йлол

тын

дагу

у хо

осон

утг

атай

.

Page 269: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ236

адилаар хөрөнгө бүртгэх зорилгоор тодорхойлсноор уг нийцтэй байдлыг хангана. Энэ хүснэгтийг 2-р бүлэгт, урсгалтай холбогдох хэмжилтийн асуудлыг 3, 5-р бүлэгт дэлгэрэнгүй тайлбарлана.

6.2.4 Эдийн засгийн дансны дэс дараалал

6.23 Мөнгөн илэрхийллээрх Нөөц, ашиглалтын хүснэгт болон хөрөнгийн данс нь эдийн засгийн болон байгаль орчны хоорондын харилцан хамаарлын үнэлгээнд сонирхож буй ихэнх мэдээллийг мөнгөн илэрхийллээр харуулна. Гэхдээ байгалийн нөөц баялгийн олборлолтын түрээсийн төлбөр, байгаль хамгаалахаар явуулж буй үйл ажиллагааг дэмжихээр Засгийн газраас эдийн засгийн бусад нэгжид өгсөн татаас болон буцалтгүй тусламж зэрэг бусад мөнгөн гүйлгээ болон урсгалын мэдээлэл ч байна. ҮТС-д эдийн засгийн дансны дэс дараалалд хамаарах танилцуулгад эдгээр бүх урсгалыг оруулна. БОЭЗДС-ийн нэгдсэн тогтолцоонд нэгтгэл хийхдээ байгаль орчинтой холбогдох бүх ажил гүйлгээ болон урсгалын мэдээллийг харуулах эдийн засгийн дансны дэс дараалалд иж бүрнээр нь авч үздэг.

6.24 Эдийн засгийн дансны дэс дарааллын тодорхой онцлог нь баланслуулах үзүүлэлтийн гарал үүсэл юм. Ерөнхийдөө холбогдох орох, гарах урсгалын хооронд баланс байдаггүй. Иймд баланслуулах үзүүлэлтийг оруулдаг. Баланслуулах үзүүлэлт нь өөрийн эрхийн дагуу мэдээллээр хангахаад зогсохгүй дансны дарааллыг хамтад нь холбодог. Үндсэн баланслуулах үзүүлэлтэд нэмэгдэл өртөг, үйл ажиллагааны ашиг, хадгаламж болон цэвэр зээлжүүлэлт/цэвэр өглөг багтана. Эдийн засгийн өргөн хүрээний нэгдсэн үзүүлэлт нь ДНБ, ҮНО зэрэг юм.

6.25 Ерөнхий хүрээнд эдийн засгийн дансны дэс дарааллыг байгуулах үндсэн хөтлөгч нь баланслуулах үзүүлэлтийг байгалийн нөөц баялгийн хомсдолыг анхааралдаа авдаг гэж тодорхойлж болох явдал юм. Иймд хомсдолын үзүүлэлтээр засварласан дотоодын цэвэр бүтээгдэхүүн болон салбарын цэвэр нэмэгдэл өртөг, эдийн засгийн секторын хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр хадгаламжийг хэмжих нь бүртгэлийн нэгдсэн тогтолцооны нэг хэсэг гэж тодорхойлно.

6.26 Секторын түвшинд шаардлагатай бичилт нь байгалийн нөөц баялгийг хоёр сектор хамтран эзэмшдэг гэж үздэг нөхцлөөс бусад тохиолдолд үндэсний түвшнийхтэй адил байна. Энэ нөхцөл нь ихэнхдээ олборлогч нь нөөц баялгийг Засгийн газраас удаан хугацаагаар түрээсэлдэг эрдэс баялаг болон эрчим хүчний нөөцийн хувьд тохиолдох бөгөөд хоёр сектор нь эрдэс баялаг болон эрчим хүчний нөөцтэй холбогдох нөөц баялгийн рентийг хуваалцдаг. Эдгээр нөхцөл байдалд дансны дэс дараалалд тохирох бүртгэлийг хийх бөгөөд үүнийг 5.5 дахь хэсэгт авч үзсэн.

6.27 Хүснэгт 6.3-т эдийн засгийн секторын эдийн засгийн дансны БОЭЗДС-ийн дэс дарааллыг үзүүлэх бөгөөд хомидолын үзүүлэлтээр засварласан баланслуулах үзүүлэлт болон нэгтгэлийг авч үзнэ. ҮТС-ийн дансны дэс дарааллаас ялгаатай нь цэвэр нэмэгдэл өртөг, үйл ажиллагааны цэвэр ашиг, анхдагч орлогын үлдэгдэл, эзэмшлийн цэвэр орлого, цэвэр хадгаламж зэрэг баланслуулах үзүүлэлтийг хомсдолын үзүүлэлтээр засварлахад оршино.

Page 270: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 237

Хүснэгт 6.2Нөөц ашиглалтын хүснэгт болон хөрөнгийн дансны уялдаа

Хөрөнгийн дансБиет болон мөнгөн илэрхийллээр

Салбарууд Өрх Засгийн газарГадаад

эдийн засагҮйлдвэрлэгдэх

хөрөнгөБайгаль орчны

хөрөнгөНөөцийн эхний үлдэгдэл

Нөөц ашиглалтын

хүснэгт, мөнгөн

илэрхийллээр

Бүтээгдэхүүн- нийлүүлэлт Үйлдвэрлэл Импорт

Бүтээгдэхүүн- ашиглалт

Завсрын хэрэглээ

Өрхийн эцсийн

хэрэглээний зардал

Засгийн газрын эцсийн

хэрэглээний зардал

Экспорт Нийт хөрөнгө

Нөөц ашиглалтын хүснэг, биет

илэрхийллээр

Байгалийн орц -

нийлүүлэлт

Олборлосон байгалийн

нөөц баялаг

Байгалийн орц -

ашиглалт

Байгалийн нөөцийн импорт

Бүтээгдэхүүн- нийлүүлэлт Үйлдвэрлэл Импорт

Бүтээгдэхүүн - ашиглалт

Завсрын хэрэглээ

Өрхийн эцсийн

хэрэглээний зардал

Экспорт Хөрөнгийн нийт бүрдэл

Үлдэгдэл - нийлүүлэлт

Салбаруудтай холбогдож

гарсан үлдэгдэл

Өрхийн эцсийн

хэрэглээтэй холбогдож

гарсан үлдэгдэл

Үлдэгдэл, Гадаад эдийн

засгаас авсан

Үйлдвэрлэгдэх хөрөнгийн

эвдрэл, устгалтай холбогдож

гарсан үлдэгдэл, Хяналтанд байгаа

хог хаягдлаас үүссэн дулаан ялгаруулалт

Байгаль орчинд

хамаарах үлдэгдэл

Үлдэгдэл -ашиглалт

Хог хаягдал, бусад

үлдэгдлийг бүрдүүлэх,

судлах

Үлдэгдэл, Гадаад эдийн засагт

хамаарах

Хяналтанд байгаа хог хаягдлын

хуримтлагдсан хэмжээ

Байгаль орчинд

хамаарах урсгалын үлдэгдэл

Хөрөнгийн тоо хэмжээний бусад өөрчлөлт ( байгалийн жам

ёсны өсөлт, нээлт, илрүүлэлт; гамшгийн алдагдал)

Дахин үнэлгээ Нөөцийн эцсийн үлдэгдэл

Тэмдэглэл: Сааралтуулсан хэсэгт тодорхойлолт байхгүй. Хоосон хэсэг нь холбогдох урсгалуудыг агуулна. Эдгээр урсгалуудын талаар

3-р бүлэгт дэлгэрэнгүй үзсэн. а - Үлдэгдлийн урсгал (агаар дахь ялгаруулалт гэх мэт ) нь байгалийн

хөрөнгийн урсгал биш

Page 271: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ238

Хүснэгт 6.3БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ дэх эдийн засгийн дансны дараалал

Бүртгэл тооцооны бичилт

Эдийн засгийн сектор

НийтКорпораци

Төрийн удирдлагын байгууллага Өрх ӨҮАББa

Үйлдвэрлэлийн дансҮйлдвэрлэл 2954 348 270 32 3604Бүтээгдэхүүний татвар, татаасыг хассан na na na na 133

Хасах нь: Завсрын хэрэглээ 1519 222 115 17 1883Нийт нэмэгдэл өртөг b 1425 126 155 15 1854Хасах нь: Үндсэн хөрөнгийн хэрэглээ 169 27 23 3 222Цэвэр нэмэгдэл өртөг 1256 99 132 12 1632Хасах нь: Байгалийн нөөц баялгийн хомсдол 6 6

Хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр нэмэгдэл өртөг 1250 99 132 12 1626

Орлого бүрдэлтийн дансНийт нэмэгдэл өртөг 1425 126 155 15 1854Ажиллагчдын цалин,түүнтэй адилтгах орлого, төлсөн 1030 98 11 11 1150

Хасах нь: Үйлдвэрлэлийн бусад татвар, татаасыг хассан 57 1 -1 1 58

Хасах нь: Бүтээгдэхүүний татвар, татаасыг хассан na na na na 133

Хасах нь: Үйл ажиллагааны нийт ашиг 338 27 145 3 513

Хасах нь: Үндсэн хөрөнгийн хэрэглээ 169 27 23 3 222Хасах нь: Байгалийн нөөц баялгийн үзүүлэлтээр засварласан 6 6

Хасах нь: Хомсдолын үзүүлэлтээр засварласан үйл ажиллагааны цэвэр ашиг

163 122 285

Анхдагч орлогын хуваарилалтын данс

Хасах нь: Хомсдолын үзүүлэлтээр засварласан үйл ажиллагааны цэвэр ашиг

163 122 285

Нэмэх нь: Ажиллагчдын цалин, түүнтэй адилтгах орлого, авсан (зөвхөн өрхөд)

1154 1154

Нэмэх нь: Үйлдвэрлэлийн татвар, татаасыг хассан, авсан; (зөвхөн Засгийн газрын)

191 191

Нэмэх нь: Өмчийн орлого, авсан (хүү, ногдол ашиг, түрээс) 245 22 123 7 397

Хасах нь: Өмчийн орлого, төлсөн 302 42 41 6 391Хасах нь: Хомсдолын үзүүлэлтээр засварласан анхдагч орлогын үлдэгдэл

106 171 1358 1 1636

Орлогын дахин хуваарилалтын дансХасах нь: Хомсдолын үзүүлэлтээр засварласан анхдагч орлогын үлдэгдэл

106 171 1358 1 1636

Нэмэх нь. Урсгал шилжүүлэг, авсан 347 367 420 40 1174Хасах нь. Урсгал шилжүүлэг, төлсөн 375 248 582 7 1212Хомсдолын үзүүлэлтээр засварласан эзэмшлийн цэвэр орлого 78 290 1196 34 1598

Page 272: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 239

Дансны дэс дарааллын тодорхойлолт

6.28 Үйлдвэрлэл, орлогын хуваарилалт, орлогын дахин хуваарилалт болон ашиглалтын үе шат бүрийг тусдаа дансанд тайлбарлана. Данс бүр нь нэртэй байх бөгөөд хөрөнгийн эх үүсвэр болон ашиглалт нь тэнцүүлэх баланслуулах үзүүлэлттэй байна. Эдгээр баланслуулах үзүүлэлтийг шинжилгээ судалгаанд ашиглагдах бөгөөд тухайн дансны дэс дарааллаас тусад нь авч үздэг. Баланслуулах үзүүлэлтийн жишээнд нэмэгдэл өртөг, үйл ажиллагааны ашиг болон хадгаламж багтана. Дараалсан дансны баланслуулах үзүүлэлтүүдийн хооронд тодорхойлсон уялдаа байх бөгөөд нэг дансны баланслуулах үзүүлэлт нь дараагийн дансны эхний бичилт болдог.

6.29 Баланслуулах үзүүлэлтийг үйлдвэрлэлийн явцад үндсэн хөрөнгийн ашиглалтыг тусгах хасалт болох үндсэн хөрөнгийн хэрэглээг хасахын өмнө эсвэл дараа нь харуулна. Үндсэн хөрөнгийн хэрэглээг хасаагүй бол баланслуулах үзүүлэлт нь “нийт” гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Үндсэн хөрөнгийн хэрэглээг хассан бол “цэвэр” гэсэн

Хүснэгт 6.3БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ дэх эдийн засгийн дансны дараалал

Бүртгэл тооцооны бичилт

Эдийн засгийн сектор

НийтКорпораци

Төрийн удирдлагын байгууллага Өрх ӨҮАББa

Эзэмшлийн орлогын ашиглалтын данс

Хомсдолын үзүүлэлтээр засварласан эзэмшлийн цэвэр орлого 78 290 1196 34 1598

Хасах нь: Эцсийн хэрэглээний зардал 352 1015 32 1399

Хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр хадгаламж 78 -62 181 2 199

Хөрөнгийн дансХомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр хадгаламж 78 -62 181 2 199

Хасах нь: Үндсэн хөрөнгийн нийт бүрдэл 288 35 48 5 376

Хасах нь: Материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт 26 2 28

Хасах нь: Үнэт зүйлсийн нэмэгдсэнээс хасагдсаныг хассан 2 3 5 10

Байгалийн нөөц баялаг, газрын нэмэгдсэнээс хасагдсаныг хассан -7 2 4 1

Үйлдвэрлэгдэхгүй санхүүгийн бус бусад хөрөнгийн нэмэгдсэнээс хасагдсаныг хассанНэмэх нь: Хөрөнгийн шилжүүлэг, авсан 33 6 23 62

Хасах нь: Хөрөнгийн шилжүүлэг, өгсөн 23 34 5 3 65

Дахин нэмэх нь: Үндсэн хөрөнгийн хэрэглээ 169 27 23 3 222

Дахин нэмэх нь: Байгалийн нөөц баялгийн хомсдол 6 6

Цэвэр зээлжүүлэлт/ цэвэр өглөг -46 -103 163 4 10

Тэмдэглэл: na - ашиглаж болохооргүй a Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагууд b ДНБ нь эдийн засгийн бүх секторын нийт нэмэгдэл өртөг, бүтээгдэхүүний татвар

(татаасыг хассан)-ын нийлбэртэй тэнцэнэ.

Page 273: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ240

ойлголтыг ашиглана. Өмнө нь тэмдэглэсэнчлэн ҮТС-ийн дансны дэс дараалал болон нэгдсэн тогтолцооны эдийн засгийн дансны дэс дарааллын хоорондын гол ялгаа нь цэвэр илэрхийллээр хэмжсэн баланслуулах үзүүлэлтээс байгалийн нөөц баялгийн хомсдолыг хасдагт оршино (үндсэн хөрөнгийн хэрэглээг хассаны дараа зэрэг).

Үйлдвэрлэлийн данс

6.30 Дансны дэсдараалалд үйлдвэрлэлийн дансны баланслуулах үзүүлэлт нь нөөц, ашиглалтын хүснэгттэй холбогдон тодорхойлсон нэгдсэн үзүүлэлт болох нэмэгдэл өртөг юм. Нөөц, ашиглалтын хүснэгтэд нэмэгдэл өртөг нь үйлдвэрлэл болон завсрын хэрэглээний зөрүүг илэрхийлнэ. ДНБ-ийг үйлдвэрлэлийн бүтээмжит бүх үйл ажиллагааны нэмэгдэл өртгийн дүн, бүтээгдэхүүний татвар, татаасыг хассаны нийлбэрээр тодошхойлно . Цэвэр нэмэгдэл өртөг болон дотоодын цэвэр бүтээгдэхүүнийг (ДЦБ) үндсэн хөрөнгийн хэрэглээг хасаж, харин хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр нэмэгдэл өртөг болон ДЦБ -ийг хомсдолын үнэлгээг хасаж гарна.

Орлого бүрдэлтийн данс

6.31 Орлого бүрдэлтийн данс нь үйлдвэрлэлийн хүчин зүйл болох хөдөлмөр болон капиталд (үйлдвэрлэгдэх, үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө зэрэг) нэмэгдэл өртгийг хэрхэн хуваарилахыг харуулна. Хөдөлмөрийн хуримтлагдсан хэмжээг ажиллагчдын цалин, түүнтэй адилтгах орлогоор харуулах бол капиталын хуримтлагдсан хэмжээг үйл ажиллагааны ашгаар үзүүлнэ. Тус данс нь мөн хоршоолон нэгдээгүй аж ахуйн нэгжийн хуримтлагдсан ашиг болох эздийн хөдөлмөрийн орлого болон капиталын орлогыг далд байдлаар агуулах нийт холимог орлогыг бүртгэнэ. Энэ дансны баланслуулах үзүүлэлтийг Хүснэгт 6.3-т “Үйл ажиллагааны ашиг” гэж нэрлэсэн боловч үйл ажиллагааны орлого болон нийт холимог орлогын аль алийг нь хамруулна. Үйл ажиллагааны ашгийг гаргахын тулд нэмэгдэл өртгөөс үйлдвэрлэлийн татвар, татаасыг хассаныг хасна. Үйлдвэрлэлийн дансанд ашигласан аргаас харахад хомсдолын үзүүлэлтээр засварласан үйл ажиллагааны цэвэр ашгийг хомсдолыг үйл ажиллагааны цэвэр ашгаас хасах бөгөөд үйлдвэрлэлээс орлого бүрдэлтэд байгалийн нөөц баялгийн ашиглалтыг тусгана.

Анхдагч орлого хуваарилалтын данс

6.32 Ажиллагчдын цалин, түүнтэй адилтгах орлого; үйлдвэрлэлийн татвар, татаасыг хассан , үйл ажиллагааны ашиг нь анхдагч орлогын гурван төрөл юм. Анхдагч орлогын сүүлийн төрөл нь хүү, ногдол ашиг, түрээсийн урсгалыг багтаасан өмчийн орлого юм. Өмчийн орлогыг газар, эрдэс баялаг, эрчим хүчний нөөц зэрэг үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө болон санхүүгийн хөрөнгийн оронд эдийн засгийн бусад нэгжийн хасагдалтын түвшинд хүлээн авдаг. Секторын түвшинд бүх анхдагч орлогын баланслуулах үзүүлэлт нь анхны орлогын үлдэгдэл юм.

6.33 Үндэсний түвшинд өмчийн орлогын урсгалын цэвэр нөлөө нь эдийн засгийн харилцаатай гадаад орнуудын эдгээр урсгалын балансыг харуулна. Эдийн засгийн харилцаатай гадаад орнуудын ажиллагчдын цалин, түүнтэй адилтгах орлогын урсгал байж болно (орлого бүрдэлтийн дансанд бичсэн). Үндэсний түвшинд анхдагч орлогын хуваарилалтын дансны нэгдсэн үзүүлэлт нь ҮНО юм. Үндэсний цэвэр орлогыг (ҮЦО) үндсэн хөрөнгийн хэрэглээг хасаж гаргах бол хомсдолын үзүүлэлтээр засварласан

Page 274: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 241

ҮЦО –ыг хомсдолын хэмжээг хасаж тооцно.

6.34 Анхдагч орлогын хуваарилалтын дансны БОЭЗДС-ийн гол урсгал нь газар, эрдэс баялаг, эрчим хүчний нөөц зэрэг байгаль орчны хөрөнгийн түрээс юм. Уг орлогод байгалийн баялгийг олборлогч эсвэл хэрэглэгч болон хууль ёсны эзэмшигчийн хоорондын байгаль орчны хөрөнгийн ашиглалтын төлбөрийг тусгасан байна. Хууль ёсны эзэмшигчид нь түрээсийн төлбөр төлсний дараа үйл ажиллагааны ашиг олборлогч/хэрэглэгчид үлдэх учраас байгаль орчны хөрөнгийн түрээс нь олборлолт эсвэл ашиглалтаас бий болсон орлогын нэг хэсгийг илэрхийлнэ. Энэ тохиолдолд бүртгэлийн үүднээс хэрхэн хандах талаар 5.5 хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн.

Орлогын дахин хуваарилалтын данс

6.35 Шилжүүлгийн хэрэгслээрх анхны орлогын дахин хуваарилалтыг орлогын дахин хуваарилалтын дансанд харуулна. Эдгээр нь орлуулгагүйгээр хийсэн төлбөр юм. Өөрөөр хэлбэл, энэ нь эдийн засгийн нэгжүүдийн хоорондын солилцоотой холбоогүйгээр хийгдсэн төлбөр юм. Шилжүүлгийн томоохон төрөл нь орлого, баялаг зэрэгт ногдуулсан татвар болон ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэвэр зэрэг Засгийн газраас төлөх нийгмийн тэтгэмж юм. Орлогын дахин хуваарилалтын дансны баланслуулах үзүүлэлт нь эзэмшлийн орлого бөгөөд эцсийн хэрэглээний (хэрэглээ болон хөрөнгийн бүрдэл) зардлын бодит хэмжээг харуулна.

Эзэмшлийн орлого ашиглалтын данс

6.36 Эзэмшлийн орлогыг эцсийн урсгал зардалд ашиглах эсвэл хадгалах ёстой. Эзэмшлийн орлого ашиглалтын дансанд баланслуулах үзүүлэлт нь хэрэглээний зардлыг эзэмшлийн орлогоос хасаж гаргасан хадгаламж юм. Ихэнхдээ уг баланслуулах үзүүлэлтийг цэвэр хадгаламжаар, үндсэн хөрөнгийн хэрэглээг хассаны дараа харуулна. Үйлдвэрлэл болон орлогын хуваарилалтын дансны хувьд баланслуулах үзүүлэлт болох цэвэр хадгаламжаас хомсдолын хэмжээг хасахын тулд БОЭЗДС-ийн эдийн засгийн дансны дэс дараалалд засварладаг.

6.37 Хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр хадгаламжийг нэгдсэн тогтолцоонд тодорхой тайлбарласан байдаг. Ерөнхийдөө хадгаламж нь хөрөнгө оруулах боломжтой нөөцийг илэрхийлдэг бол цэвэр хадгаламж нь тайлант үед ашигласан үндсэн хөрөнгийг орлуулах зардлын тооцооны дараа нийт хөрөнгийн суурийг нэмэгдүүлэх боломжтой нөөцийг илэрхийлнэ.

6.38 Түүнчлэн хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр хадгаламж нь үндсэн хөрөнгийг орлуулах тооцооны дараах хөрөнгийн суурийг болон тайлант үед ашиглаж дууссан “орлуулж” байгаа байгаль орчны хөрөнгийг өсгөх боломжтой нөөцийг илэрхийлнэ. Байгаль орчны сэргээгдэхгүй нөөцийг орлуулж болохгүй хэдий ч цэвэр хадгаламжийг хомсдолоор засварлах нь орлого, хэрэглээний аль хэлбэр нь үйлдвэрлэгдэх болон байгаль орчны хөрөнгө зэрэг нийт хөрөнгийн суурийн өөрчлөлттэй хэр нийцэж байгааг харуулна.

Хөрөнгө, санхүүгийн данс

6.39 Хадгаламж болгосон орлогыг олон аргаар ашиглаж болно. Үүнийг үндсэн хөрөнгө, ( материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт), үнэт зүйлийн худалдан авалт эсвэл санхүүгийн хөрөнгө худалдан авах (банкны хадгаламж гэх мэт), санхүүгийн өр,

Page 275: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ242

төлбөрийг бууруулахад (барьцаат зээлийн төлбөр барагдуулах гэх мэт) ашиглаж болно. Үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах боломжтой хэмжээнд хөрөнгийн шилжүүлгийн авлага, өглөг нөлөөлж болох бөгөөд эдгээр шилжүүлгийн цэвэр урсгалыг хөрөнгийн дансанд бүртгэнэ.

6.40 Өмнөх дансуудад цэвэр илэрхийллээрх баланслуулах үзүүлэлтийг бий болгоход хуримтлуулсан үндсэн хөрөнгийн хэрэглээний хэмжээ нь мөнгөн урсгал зардлын хувьд зардалд тооцогдохгүй учраас үндсэн хөрөнгийн худалдан авалт хийх боломжтой хэмжээ болохыг харуулах нь чухал юм. Иймд үндсэн хөрөнгийн хэрэглээг хөрөнгийн дансанд буцааж нэмнэ. Үндсэн хөрөнгийн хувьд нөөц баялгийг “дахин олж авах” боломжгүй ч гэсэн хомсдолын хэмжээг дээрхтэй адилаар авч үзнэ. Гэхдээ бодит нөөц баялгийг ашиглах боломжтойгоор үлдээж байгаа учраас хомидолыг мөн хөрөнгийн дансанд буцаан нэмнэ.

6.41 Үндсэн хөрөнгийн баланслуулах үзүүлэлт нь тооцоо ашигтай байвал цэвэр зээлжүүлэлт о, тооцоо алдагдалтай байвал цэвэр өглөг болно. Ямар ч ашгийг бусад нэгжид зээлдүүлж, алдагдлыг эдийн засгийн харилцаатай гадаад орнууд зэрэг бусад нэгжээс авсан зээлээр санхүүжүүлдэг учраас эдгээр нэр томьёог ашигладаг.

6.42 Цэвэр зээлжүүлэлт /өглөг нь хөрөнгийн дансны ашиг, алдагдлыг хэрхэн санхүүжүүлж буйг харуулдаг санхүүгийн дансны баланслуулах үзүүлэлт юм. Хэрэв аливаа улс өөрийн хөрөнгийн дансанд алдагдлыг бүртгэсэн бол тухайн алдагдлын санхүүжилттэй холбогдох эдийн засгийн харилцаатай гадаад орнуудаас авсан цэвэр өглөгийн хэмжээг санхүүгийн дансанд (санхүүгийн пассив нэмэгдсэн эсвэл санхүүгийн актив буурсан хэлбэрээр) харуулах ёстой.

6.43 Дансны дэс дарааллыг дуусгахаас гадна хөрөнгийн болон санхүүгийн дансыг тайлант хугацааны эхэн болон эцсийн үеийн тайлан тэнцлийн хоорондын зарим өөрчлөлтийг тусгасан ажил гүйлгээнээс бүрдэнэ. ҮТС-д тайлан тэнцлийн хоорондын бусад өөрчлөлтийг (тухайлбал нээлт эсвэл гамшгийн хохирлын улмаас) хөрөнгийн биет хэмжээний бусад өөрчөлтийн дансанд эсвэл дахин үнэлгээний дансанд бичнэ. Нэгдсэн тогтолцоонд тайлант үеийн хөрөнгийн бүх өөрчлөлтийг эдгээр бүх ажил гүйлгээ, урсгалыг оруулсан хөрөнгийн дансанд бүртгэнэ. Байгаль орчны хөрөнгийн дансыг 5-р бүлэгт дэлгэрэнгүй тайлбарласан.

6.2.5 Чиг үүрийн данс

6.44 Нэгтгэлийн дөрөв дэх асуудал нь мөнгөн илэрхийллээрх байгаль орчны үйл ажиллагаатай холбогдох урсгалыг тодорхойлох явдал юм. Эдгээр дансыг чиг үүргийн данс гэх бөгөөд эдгээр нь тодорхой үүрэг, зорилгоор явуулах эдийн засгийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулна. Нэгдсэн тогтолцоо нь байгаль орчныг хамгаалах болон нөөц баялгийн менежмент голлон анхаардаг . 4-р бүлэгт тайлбарласан үйл ажиллаганы хоёр данс нь Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) болон Байгаль орчны бараа, үйлчилгээнй секторын (БОБҮС) статистик юм.

6.45 Функциональ дансны мэдээллийн үндсэн зохион байгуулалт нь мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын үндсэн балансын бүтэц болон эдийн засгийн дансны дарааллыг дагадаг. Уг бүтцийн хүрээнд зорилт нь байгаль орчны тодорхой зорилготой ажил гүйлгээг тодорхойлоход оршино.

6.46 Функциональ дансны нэгдсэн асуудал нь ҮТС-ийн нягтлан бодох бүртгэлийн

Page 276: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 243

үндсэн бүтэц, дүрэм, зарчмын хэрэглээнээс урган гардаг. Иймд байгаль орчны талаарх мэдээллийг эдийн засгийн бусад үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй хялбархан харьцуулж болно. Түүнчлэн байгаль орчны үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлт зэрэг эдийн засгийн бусад хувьсагчтай холбогдох бусад үйл ажиллагаатай харьцуулж болно.

6.47 БОХЗД, БОБҮС зэрэг чиг үүргийн данс болон статистик нь мөнгөн илэрхийллээрх урсгалд анхаарлаа хандуулдаг бол мөнгөн үнэлгээг холбогдох биет урсгалтай нь уялдуулах боломжтой. Чиг үүргийн дансны тухайн бүртгэл нь эдийн засгийн нэгж (салбар, өрх, Засгийн газрыг төлөөлсөн аж ахуйн нэгж), эдийн засгийн харилцаатай гадаад орнууд, бүтээгдэхүүний цар хүрээний тодорхойлолтын хувьд нийцсэн байдаг учраас үүнийг хийх боломжтой. Жишээ нь салбар болон өрхийн байгаль хамгаалах зорилготой зардлыг эдийн засгийн ижил нэгжийн агаар дахь ялгаруулалтын хэмжээтэй холбох боломж бий.

6.2.6 Хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүйн болон нийгмийн мэдээлэл

6.48 Нэгдсэн тогтолцооны олон төрлийн хүснэгт, дансны мэдээллийн хэрэгцээтэй байдлыг байгаль орчин, эдийн засгийн төрөл бүрийн мэдээлийг хөдөлмөр эрхлэлтийн тооцоо, хүн амын тооцоо, хүн ам зүйн задаргаатай мэдээлэл (нас, өрхийн орлогын түвшин, материаллаг аж байдалтай холбоотой өрхийн онцлог шинж гэх мэт) болон эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн хэмжүүртэй холбож өгснөөр нэмэгдүүлдэг.

6.49 Хөдөлмөр эрхэлж буй хүний тоо, ажлын байрны тоо, ажилласан цагийн тоо зэрэг хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллийг байгаль орчны үйл ажиллагааны үнэлгээнд салбарын үүднээс ашиглаж болно. Ялангуяа “ногоон” эдийн засгийн хэмжүүрийн нэг хэсэг болсон байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлтэй холбогдох ажил эрхлэлтийн мэдээг сонирхож болох юм.

6.50 Хүн ам болон хүн ам зүйн задаргаатай мэдээллийг нөөц баялгийн хүртээмжтэй байдал, хэрэглэх боломж, ус болон эрчим хүчний ашиглалтын хэв маягийн өөрчлөлтийн талаар өргөжүүлсэншинжилгээ хиийхэд ус болон эрчим хүчний биет урсгалын талаарх мэдээллийн хамт ашиглана. Байгаль орчныг хамгаалах зардлын талаарх мэдээлэлтэй хамт ашиглах хүн ам зүйн мэдээлэл нь байгаль орчны энэ төрлийн үйл ажиллагаатай холбогдох нийгэм-эдийн засгийн өөр өөр бүлгийн зан төлөвийг судлахад тусална.

6.51 Ерөнхийдөө хүн амын хэмжээ болон бүтцийн ялгааг бүртгэх нь байгаль орчин, эдийн засгийн мэдээллийг олон улсын түвшинд харьцуулахад чухал ач холбогдолтой. Жишээ нь нэг хүнд ногдох агаар дах дулаан ялгаруулалтын өөрчлөлтийг агаар дах дулаан ялгаруулалтын нэгдсэн үзүүлэлтийн хамтаар сонирхож болно.

6.52 Эрүүл мэнд, боловсролтой холбогдох нийгмийн хэмжүүр нь нэгдсэн тогтолцооны тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоотой байж болно. Жишээ нь агаар дах дулаан ялгаруулалтыг эрүүл мэндийн байдлын үзүүлэлтээр баяжуулж болно. Газарзүй, нутаг дэвсгэрийн нарийн түвшинд авч үзэж байгаа бол энэ нь хамааралтай байна. Энэ тохиолдолд өрхийн эцсийн бодит хэрэглээг (Засгийн газраас худалдан авч өрхөд өгч буй тэтгэмжийн шилжүүлэг зэрэг (төрөөс үзүүлж байгаа усны үйлчилгээ гэх мэт)) улс орнуудын хэрэглээний үйл ажиллагаатай харьцуулан оруулах сонирхол байж болно.76

6.53 Хүн ам зүйн болон хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллийг нэгдсэн

76 2008 оны НДШ-ийн 9.112-9.121-р зүйлийг үзнэ үү.

Page 277: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ244

тогтолцооны ойлголт, тодорхойлолт, ангилалтай уялдуулахын тулд засварлах шаардлагатай. Холбогдох мэдээллийг ҮТС 2008-ийн 19-р бүлгээс харж болно. БОЭЗДС-д суурилсан мэдээллийг хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүй, нийгмийн төрөл бүрийн мэдээлэлтэй холбох арга техник, шинжилгээний аргб зүйг БОЭЗДС-ийн өргөтгөл, хэрэглээ хэсгээс үзэж болно.

6.3 Биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг хослуулах нь 6.3.1 Танилцуулга

6.54 Биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг хослуулсан хэлбэрээр танилцуулах нь нэгдсэн тогтолцооны хамгийн гол онцлогийн нэг юм. Энэ хүч чадал нь тодорхой сэдвийн талаар өргөн цар хүрээтэй мэдээллээр хангах, олон сэдвийн холбогдох мэдээллийг харьцуулах, биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг ашиглахад шаардлагатай үзүүлэлтийг гаргах боломжтой болгоно.

6.55 Биет болон мөнгөн илэрхийллээрх данс, статистикийн бүртгэлийн нэгдсэн бүтцэд мэдээллийг харуулахын тулд эдгээр бүтэц болон бүртгэлийн нийтлэг дүрэм, зарчмыг ашиглах нь зүйтэй. Нэгдсэн хэлбэр, загвар нь төрөл бүрийн нэгжийн мэдээллийг агуулдаг учраас “холимог” танилцуулга эсвэл данс гэж нэрлэнэ. Гэхдээ нэгжүүд нь ялгаатай ч мэдээллийн багцыг нийтлэг ангилал, тодорхойлолтын дагуу үзүүлж байгаа тул эдгээр танилцуулгыг биет болон мөнгөн илэрхийллээрх танилцуулах гэнэ.

6.56 Биет болон мөнгөн илэрхийллээр хослуулсан танилцуулгын төрөл бүрийн хэлбэрүүд байх боломжтой бөгөөд эдгээр танилцуулга, эсвэл дансны стандарт хэлбэр гэж байхгүй. Ихэнхдээ биет урсгал мэдээг мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийн мэдээллийн хамт харуулах боловч энэ үндсэн бүтцийн хувьд ч гэсэн олон төрлийн хослол боломжтой. Мөнгөн болон биет илэрхийллээр хосолсон мэдээллийн танилцуулгын бүтэц нь мэдээллийг хэрэглэх боломж болон шалгаж буй асуултаас хамаарна.

6.57 Ямар ч стандарт бүтцийг тодорхойлоогүй хэдий ч мөнгөн болон биет илэрхийллээрх мэдээллийг ойлгомжтойгоор нэгтгэж, харьцуулах нь БОЭЗДС-ийн баримтлах зарчмын мөн чанар болно. Энэ хэсэгт биет болон мөнгөн илэрхийллээр хосолсон танилцуулгыг бэлтгэх талаар ерөнхий удирдамжаар хангана. Салбар хоорондын тэнцэл зэрэг бүтэц, тодорхой сэдвийг хамардаг (загас агнуур гэх мэт) эдийн засгийн данс эсвэл танилцуулгын бүрэн дарааллыг багтаасан илүү дэлгэрэнгүй танилцуулгыг БОЭЗДС-ийн өргөтгөл, хэрэглээ хэсэгт авч үзнэ.

6.3.2 Биет болон мөнгөн дүнгээрх мэдээллийг хослуулах тухай ойлголт

6.58 Биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг хослуулах үндэс нь биет урсгалыг эдийн засгийн ажил гүйлгээтэй харьцуулж болохуйц хэлбэрээр бүртгэх явдал юм. Биет урсгалыг эдийн засгийн ажил гүйлгээтэй холбох нь байгаль орчны зардлыг эдийн засгийн үр ашигтай эсвэл байгаль орчны үр ашгийг эдийн засгийн зардалтай харьцуулах боломж олгодог. Энэ уялдааг үндэсний түвшинд төдийгүй задаргаатай ангилах түвшинд ч шалгах боломжтой (жишээ нь эдийн засгийн бүс нутаг, тодорхой салбартай холбогдуулан, байгалийн тодорхой нөөц баялгийн олборлолт болон тодорхой бодисын ялгаруулалттай холбогдох урсгалыг шалгах зорилгоор).

6.59 Эдгээр танилцуулга нь судлаачдын хувьд чухал ач холбогдолтой байж болох

Page 278: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 245

биет илэрхийллээрх мэдээллийг эдийн засагчдын хувьд танил мөнгөн илэрхийллээрх мэдээлэлтэй хослуулах учраас байгаль орчны талаарх шинжилгээний эдгээр хоёр салбарын хооронд холбогч гүүр нь болох боломжтой.

6.60 Байгаль орчны хамгийн түрүүнд анхааралдаа авах асуудлаас шалтгаалан зөвхөн хувьсагчийн хязгаарлагдмал багцыг оруулах нь зүйтэй бөгөөд мөнгөн болон биет илэрхийллээрх мэдээллийн хослолыг үзүүлж чадах биет илэрхийллээрх нөөц, ашиглалтын бүрэн балансыг байгуулах шаардлагагүй.

6.61 Иймд биет болон мөнгөн илэрхийллээр хосолсон танилцуулга нь эдийн засгийн аль хэсэг нь байгаль орчны тодорхой асуудалтай хамгийн хамааралтай болохыг болон эдийн засгийн бүтцийн өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар үзүүлдэг шинжилгээний тогтолцоог илэрхийлнэ. Түүнчлэн данс нь байгаль орчин, эдийн засгийн үзүүлэлтийг гаргах учраас байгаль орчин, эдийн засгийн олон төрлийн стратегиийн хоорондын байгаль орчны илэрхийллээрх харилцан хамаарлыг шинжлэх хэрэгтэй.

6.62 Задаргаатай ангилах дээд түвшинд хосолсон танилцуулга нь эрдэм шинжилгээний нийгэмлэгийг үндэсний эдийн засаг болон салбарын байгаль орчны нийт үйл ажиллагаанд хяналт тавихад үзүүлэлтийн гүйцэтгэх үүргийн талаар цаашид судалгаа хийхдээ мэдээллийн санг ашиглах боломжоор хангана. Жишээ нь салбарын байгалийн баялгийн ашиглалтын эсвэл байгаль орчны дарамтын үнэлгээг бүтээгдэхүүний бүлгийн баялаг ашиглалтын эсвэл дарамтын үнэлгээ болгон өөрчилж болно. Мөн биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг хослуулсан мэдээллийн санг байгаль орчин-эдийн засгийн загвар боловсруулахад шууд ашиглаж болно.

6.3.3 Мэдээллийг зохион байгуулах

6.63 Дансны мэдээллийг хэрэглэгчид болон шийдвэр гаргагчдад үр ашигтайгаар мэдээлэх нь чухал юм. Энэ хэсэгт мэдээллийн танилцуулга болон зохион байгуулалтын тухайд ерөнхийд нь анхаарах асуудлын талаар авч үзнэ.

Динамик эгнээний мэдээлэл

6.64 Нэгдсэн тогтолцооны хүснэгтүүд нь бүртгэлийн ойлголт, харилцааг тайлбарлахаар хийгдсэн байдаг учраас зөвхөн тодорхой нэг хугацааны мэдээг харуулдаг. Практикт эдийн засгийн болон байгаль орчны хувьсагчийн чиг хандлагыг үзүүлдэг нэгтгэсэн үзүүлэлтүүдийн динамик эгнээ нь хэрэглэгчдийн хувьд сонирхолтой байж болох юм.

6.65 Ерөнхийдөө динамик эгнээг шалгаж буй үзэгдлийн болон хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлтийн түвшинд суурилан тодорхойлсон мөчлөгийн хамт аль болох урт хугацаанд эмхтгэн танилцуулах хэрэгтэй. Эх мэдээллийг хааяа эсвэл сүүлийн жилүүдэд цуглуулсан бол байгаль орчин, эдийн засгийн дансны динамик эгнээний урт нь богино байна.

6.66 Бүртгэлийн мэдээллийн динамик эгнээг бий болгоход тулгарах нэг бэрхшээл нь нэгтгэж тооцсон анхдагч мэдээллийг цаг хугацаатай уялдуулах явдал юм. Анхдагч мэдээлэл цуглуулахад ашигласан ангилал, хамрах хүрээ, тодорхойлолт өөрчлөгдөх нь уялдаатай динамик эгнээг бэлтгэхийн тулд нягтлан бодогчид дахин ажиллах шаардлага тулгардаг. Энэ нь анхдагч мэдээллийг эмх замбараагүй, тогтмол байдлаар нэгтгэн тооцсон үед илүү асуудалтай байдаг.

Page 279: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ246

6.67 Нягтлан бодогчид балансжилт,тооцооллын тэнцэтгэлийг шаарддаг нягтлан бодох бүртгэлийн тогтолцооны эрх мэдлийг ашиглан динамик эгнээний үргэлжилсэн байдлыг хадгалахад анхаарч ажилладаг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

6.68 Динамик эгнээний загвараарх бүртгэлийн мэдээг нэгтгэн тооцохын үр дагавар нь анхдагч мэдээлэлд өөрчлөлт ошуулах болон нэмэлт хийгдэхэд өмнөх тайлант үеийн мэдээллийг дахин үнэлэхийг шаарддаг. Иймд динамик эгнээний хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Зарчмын хувьд мэдээллийг нэгтгэн гаргагч нь нэг үед тооцоо гарахаас өмнө боломжтой бүх мэдээллийг авч байх хүртэл хүлээж болох боловч дансны бодитой байдал болон мэдээллийн шуурхай байдлын хоорондын уялдббг хангах хэрэгтэй. Иймээс дансыг зайлшгүй хянаж үзэх хэрэгтэй.

6.69 Түүнчлэн шинэ мэдээлэл нь тодорхой хугацаанд хяналт тавих шаардлага байгааг онцлоод зогсохгүй динамик эгнээг ач холбогдолтой байлгахын тулд бүх цаг хугацааны мэдээллийг дахин үнэлэх шаардлагатайг харуулж байна. Динамик эгнээний менежмент болон загвар, таамаглалын дахин үнэлгээ нь мэдээллийг нэгтгэн гаргагчийн хувьд чухал үүрэг гүйцэтгэнэ.

6.70 Хяналт нь урьдчилан таамаглахад хэцүү боловч чухал учраас үүнийг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар авч үзэж хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд хяналтын бодлого боловсруулах, хяналт шинжилгээ хийх сайн туршлагуудыг Хяналтын бодлого, шинжилгээний удирдамжид оруулсан (ЭЗХАХБ, 2008а). Үндэсний тооцооны данс болон байгаль орчны дансны хяналтын бодлогыг уялдуулах нь хамгийн тохиромжтой.

6.71 Биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийн эх үүсвэр болсон анхдагч мэдээлэл нь адил тайлант үеийнхтэй холбоотой болохыг харуулах нь чухал юм. Ерөнхийдөө мөнгөн илэрхийллээрх дансыг санхүүгийн болон хуанлийн жилийн үндсэн дээр нэгтгэн тооцно. Биет илэрхийллээрх мэдээллийг байгаль орчны хэв маяг болон улиралд нийцсэн сууриар нэгтгэн тооцно. Шаардлагатай бол эдгээр ялгааг авч үзэх засварлалтыг хийх шаардлагатай.

6.72 Нэгдсэн тогтолцоонд авч үзсэн цаг хугацааны хүрээ нь жил бүрийнх боловч тодорхой тохиолдолд жилийн доторх динамик цувааг нэгтгэн гаргах нь тохиромжтой. Биет урсгал болон эдийн засгийн үйл ажиллагаа нь улирлын чанартай байж болно (жишээ нь хур тунадасны байдал, цахилгааны хэрэглээ). Ус, цахилгааны хангамж эсвэл байгаль орчны төрөл бүрийн дарамтын хязгаарын шаардлагатай хэмжээг ойлгохын тулд жилийн дундаж гэхээс илүү улирлын дээд, доод хязгаарын талаарх мэдлэгийг шаарддаг.

6.73 Зарим хүснэгтийг динамик эгнээний загвартай мэдээллийн танилцуулгад хялбархан тохируулж болно. Нөөц, ашиглалтын хүснэгт зэрэг матрицийн төрлийн форматтай бусад хүснэгтийн хувьд аль хувьсагчийг онцлох талаар сонголт хийх хэрэгтэй. Мэдээллийн сан зэрэг цаасан бус форматаар мэдээллийг түгээх чадамж нь мэдээг илүү уян хатан гаргах боломжтой болгодог.

Эдийн загийн сектор болон дэд секторын мэдээлэл

6.74 Зарим данс, хүснэгтийн хувьд нэгдсэн тогтолцоо нь эдийн засгийн сектороор нэгтгэн гаргах мэдээллийг тайлбарладаг. Зарчмын хувьд эдийн засгийн секторын дансны бүрэн багцыг нэгтгэн гаргахад мэдээлэл болон бүртгэлд тавигдах шаардлага нь нэлээд их байдаг боловч бүх дансыг уг түвшинд нэгтгэн тооцож болно.

Page 280: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 247

6.75 Салбар болон сектор гэсэн нэр томьёо нь эдийн засгийн нэгжийн өөр өөр ангиллыг илэрхийлдэг. Салбарын шинжилгээ нь корпораци, өрхийн нэгж эсвэл Засгийн газрын нэгж эсэхээс үл хамааран ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг эдийн засгийн бүх нэгжийг хамруулна. Энд тайлбарласнаар эдийн засгийн секторын шинжилгээ нь адил зорилго, шинж чанартай нэгжүүдийн ангиллыг авч үздэг. Ялгааг 2.6-р хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан.

6.76 Тодорхой эдийн засгийн сектор эсвэл дэд секторт анхаарлаа илүү хандуулах нь тохиромжтой байх тохиолдол байж болно. Жишээ нь үндэсний, бүс нутгийн, орон нутгийн түвшин зэрэг засаг захиргааны янз бүрийн түвшинд Засгийн газрын байгаль орчны үйл ажиллагааг тусгайлан сонирхож болно. Энэ төрлийн дансыг нэгтгэн гаргахын тулд засаг захиргааны олон төрлийн түвшний хоорондын урсгалыг бүртгэж балансжуулах шаардлагатай.

6.77 Анхаарлаа хандуулах өөр нэг асуудал нь өрхийн сектор, ялангуяа өрхийн ус, түлшний мод цуглуулах, амьжиргааг хангах аж ахуй эрхлэх, өрхийн секторын албан бус үйл ажиллагаа зэрэг зах зээлийн ажил гүйлгээнд нийтлэг ажиглалтад өртөөгүй, өрхийн секторын эдгээр хэсэг юм. Зарчмын хувьд эдгээр үйл ажиллагаа нь эдийн засгийн нэг хэсэг боловч зах зээлийн ажил гүйлгээ байхгүй байгаа нь эдгээрийг хянаж, үнэлэхэд бэрхшээлтэй болгодог. Ажиглалтад өртөөгүй үйл ажиллагаа болон орон нутгийн байгаль орчны хоорондын ойр харилцааг тодорхойлсноор эдгээр төрлийн нэгжид дансыг тусгайлан бэлтгэж болно.

6.78 Ерөнхийдөө хэрэглээний зардлыг зөвхөн өрх болон төрийн удирдлагын байгууллагад сектор бүрийн худалдан авсан хэрэглээний хэмжээтэй тэнцүү бичнэ. Хэрэглээний талаарх өөр нэг үзэл баримтлал нь өрхийн хэрэглээг боловсрол олгох зэргээр өрхийн өмнөөс Засгийн газрын эдийн засагт гаргасан зардлаар дэмжлэг үзүүлдэг болохыг ойлгох явдал юм. Иймд өрхийн “жинхэнэ” хэрэглээний нэгдсэн үзүүлэлт нь хувийн хэрэглээ гэж ангилагдах, Засгийн газрын хэрэглээний зардлын хэмжээг нэмсэн өрхийн хэрэглээний зардалтай тэнцүү байна. Хувийн хэрэглээ нь батлан хамгаалах үйлчилгээ, хууль, шүүхийн тогтолцооны үйлчилгээ зэрэг хувь хүн эсвэл өрхөд хамааруулахгүй хэрэглээ болох хамтын хэрэглээнээс ялгаатай.

6.79 Жинхэнэ хэрэглээ нь өрхөд үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах арга зам болох учраас улс хоорондын харьцуулалт болон улс доторх урт хугацааны харьцуулалтад ач холбогдолтой.

Газар зүйн нутаг дэвсгэрийн мэдээлэл

6.80 Газар зүйн үндэс суурийн талаарх мэдээллийг зохион байгуулахад хамгийн эхэнд анхаарах зүйл бол БОЭЗДС-ийн бүх өгөгдлийн сан дах оршин суух зарчмын хэрэглээ юм. ҮТС-ийн нэгэн адил улс орны нэгдсэн тогтолцооны данс, хүснэгтийг эдийн засгийн нэгжийн үйл ажиллагааны байрлалаар нь бус нэгжийн эдийн засгийн суурьшлаар тодорхойлно. Бүртгэлийн суурьшил болон нутаг дэвсгэрийн зарчмын ялгааг 2-р бүлэгт тайлбарласан.

6.81 Бүртгэлийн тодорхойлолт, тайлбар нь улс орны бүртгэлийг бүхэлд нь анхаарч үзнэ. Энэ нь эдийн засгийн нэгжийн түвшинд бүртгэлд ашиглахаас илүү үндэсний тооцооны хэрэгсэл болох ҮТС-ийн зорилт болон нэгдсэн тогтолцооны ерөнхий зорилготой холбоотой байдаг. Дээд түвшинд анхаарлаа хандуулж байхын тулд газар зүйн нарийвчлалын дээд түвшинд ашиглах бүртгэлийн зарчмыг баримтлах бөгөөд

Page 281: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ248

жижиг бүс нутгийн орох, гарах урсгалыг ойлгох, эдийн засгийн нэгж бүрийн эдийн засгийн зонхилох сонирхлын хүрээг ойлгох шаардлагатай. Энэ төрлийн мэдээллийг газар зүйн жижиг түвшинд бий болгоход бэрхшээлтэй байдаг.

6.82 Түүнчлэн газар зүйн үндэсний дэд дансныг байгуулахыг ойлгож мэдэрсэн улс орны хувьд өөр өөр газар нутгийн байгаль орчин, эдийн засгийн төрөл бүрийн нөхцөл байдалд болон улс орнуудын дотор засаг захиргааны хил хязгаар байдаг. Байгаль орчин, эдийн засгийн бүртгэлд хамаарах газар зүйн нутаг дэвсгэр нь бүс нутгийн засаг захиргааны задаргаатай адил байж болно. Жишээ нь усны данс тооцоог ус судлалын ойлголтоор тодорхойлдог голын сав газраар хийдэг.

6.83 Зарчмын хувьд бүх дансыг эдгээр дээд түвшинд нэгтгэн гаргах боловч дансыг (ялангуяа эдийн засгийн нэгжийн байрлалын тухайд) нэгтгэн гаргахбд нэмэлт таамаглал шаардлагатай талаар нэгдсэн үзүүлэлтйг тооцон гаргагч ерөнхийдөө мэдэж байх ёстой.

6.84 Энэ нь үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, ялгаруулалт зэрэг тодорхой хувьсагчийг сонгох болон бүртгэлийн цогц тогтолцоог бий болгохгүйгээр бүс нутгийн түвшинд эдгээр хувьсагчтай холбогдох мэдээллийг нэгтгэн гаргахад хамааралтай байж болно. Хувьсагчдын хоорондын уялдааг бүртгэлийн өргөн тогтолцооныхтой адилаар тайлбарлавал тодорхой бүс нутаг дах дарамт, хөдөлгөгчийн талаарх ойлгомжтой мэдээллийг нөөц, ашиглалтын хүснэгт болон бусад дансныг иж бүрнээр байгуулах шаардлагагүйгээр бий болгож болно.

Биет илэрхийллээрх мэдээлэл

6.85 Байгаль орчин, эдийн засгийн олон үзүүлэлт, статистикийн тухайд үндсэн тоо хэмжээний өөрчлөлтийн хувьд мөнгөн илэрхийллээрх мэдээллийг үзүүлэх нь чухал бөгөөд хэрэгцээтэй юм. Тоо хэмжээ нь үнийн өөрчлөлтийн нөлөөг арилгасны дараах нөөц, ажил гүйлгээ, бусад урсгалын өртгийн өөрчлөлтийг илэрхийлнэ. Хэмжээний өөрчлөлтөд тоо болон чанарын өөрчлөлт багтана. Үнийн өөрчлөлтийн нөлөөг засварлах нь мэдээллийн динамик эгнээг харуулах үед чухал байдаг. Тоо хэмжээний өөрчлөлтийг “зэрэгцүүлэх үнэ” ашиглан тооцно.

6.86 Биет илэрхийллээрх мөнгөн өртгийн мэдээллийг нэгтгэн тооцох аргын талаар 2 дугаар болон 5-р бүлэгт авч үзнэ. Нэгтгэлийн үүднээс харахад биет илэрхийллээрх мэдээллийг нэгтгэн тооцох нь мэдээллийн харьцуулалтын чухал хэсэг юм. Үндэсний тооцооны дансны уламжлалт үнэлгээг тооцоход улс орнуудын хувьд ажил гүйлгээний утгад суурилсан нөөц, ашиглалтын тэнцлийн үнийн өөрчлөлтийн нөлөөг хасах замаар мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийг биет илэрхийллээр нэгтгэх нь нэлээд түгээмэл байдаг. “Биет хэмжээгээрх” нөөц, ашиглалтын хүснэгтийн үнэлгээ нь биет илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийн бүтээгдэхүүний урсгалтай бүтцийн хувьд нэлээд төсөөтэй байх ёстой.

6.87 Биет хэмжээгээр илэрхийлсэн хувьсагчийг ашиглах үзүүлэлтүүдийг боловсруулахын тулд нөөц, ашиглалтын бүрэн хүснэгт болон хөрөнгийн дансыг биет илэрхийллээр нэгтгэх шаардлагагүй. Зорилтот хувьсагчийн хувьд тодорхой байдаг үнийн өөрчлөлтийн үнэлгээг ашиглах хэрэгтэй боловч шинжилгээний зорилгоос хамааран энэ нь мөнгөн өртгийн динамикийг эдийн засгийн үнийн өөрчлөлтийн ерөнхий үнэлгээнд хуваахад хангалттай байж болно (хэрэглээний үнийн индекс зэрэг).

Page 282: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 249

Ангилал

6.88 Мөнгөн илэрхийллээрх данс болон хүснэгтийг ҮТС-д ашигладагтай адил бүтээгдэхүүний болон салбарын уялдааг хангасан багц ангиллыг хэрэглэж нэгтгэн тооцно. Биет илэрхийллээрх мэдээллийн хувьд олон төрлийн ангиллыг шинжилгээний зорилгоор боловсруулсан ялгаатай судлагдахуун, сэдвүүдэд ашигладаг. Жишээ нь биет илэрхийллээрх усны болон эрчим хүчний урсгалын нарийвчилсан ангиллыг боловсруулсан. Биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг нэгтгэхээс өмнө ангиллын аливаа ялгааг шийдэх хэрэгтэй.

Бүртгэлийн засварлалт

6.89 6.2.2 хэсэгт биет илэрхийллээрх дансыг байгуулахад ҮТС-ийн дагуу тооцсон мөнгөн өртгийн данстай харьцуулсан олон төрлийн урсгалыг бичих хэсгийн талаар тайлбарласан. Мөнгөн болон биет илэрхийллээрх мэдээллийг нэгтгэхэд эдгээр ялгааг тооцож үзэх хэрэгтэй.

6.90 Өрхийн үйлдвэрлэл болон өөрийн тооцооны хэрэглээтэй (өөрийн хэрэглээнд ус авах, түлээний мод бэлтгэх зэрэг) холбогдох хэмжилтийн хил хязгаар нь мөнгөн болон биет илэрхийллээр ижил байна. Гэхдээ эдийн засгийн ерөнхий шинжилгээний хувьд мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийг мөнгөн хэлбэрээр нэгтгэхээс илүүтэйгээр байгаль орчинтой холбогдох шинжилгээнд зориулж ,өрхийн өөрийн хэрэглээний үйлдвэрлэлтэй холбогдох биет урсгалыг бүрэн тайлбарлах сонирхол байж болно. Иймд өрхийн өөрийн тооцооны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй сонирхож байгаа бол мөнгөн болон биет илэрхийллээрх мэдээллийн жинхэнэ гүйцэтгэлийн хүрээ нь уялдаатай болохыг харуулах нь чухал юм.

6.91 Ерөнхийдөө мөнгөн илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгт болон биет урсгалын үнэлгээг тооцоход ашиглах мэдээллийн эх үүсвэр нь ялгаатай байх хандлагатай байдаг. Иймд мөнгөн болон биет илэрхийллээрх мэдээллийг нэгтгэхэд тоо хэмжээ болон үнийн хоорондын далд харилцан уялдаа нь чухал болон боломжтойг баталгаажуулах хэрэгтэй . Энэ талаарх тодорхой асуудал нь урсгалыг биет болон мөнгөн илэрхийллээр бүртгэх хугацаа юм. Бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа (жишээ нь өрхийн хэрэглээндээ зориулж халаалтын тос худалдан авах) үеэсээ өөр тайлант үед худалдан авсан тохиолдол байж болно. Биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг нэгтгэх үед цаг хугацааны ийм асуудлыг авч үзэх шаардлагатай.

6.4 БОЭЗДС-ийн ерөнхий хүрээний нэгтгэл болон үзүүлэлтүүд6.4.1 Танилцуулга

6.92 Ерөнхий хүрээ ДНБ, ҮЦО зэрэг бүртгэл, тооцооны бүтцээс үүссэн чухал нэгтгэлээр нь хамгийн сайн мэдэх үндэсний тооцоотой нэгэн адил ач холбогдол бүхий нэгтгэл, үзүүлэлтүүдийг гаргана.

6.93 Нэгдсэн тогтолцооны хүрээ нь олон нэгтгэл, үзүүлэлтийг бүрэлдэхүүн хүснэгт болон дансыг эх үүсвэр болгох гэсэн үг юм. Энэ хэсэгт тогтолцоонд суулгаж өгсөн эсвэл тогтолцоон доторх хувьсагчуудын харьцаагаар хялбархан гаргах олон нэгтгэл, үзүүлэлтийн талаар танилцуулна. Таамаглал болон жигнэх хэв маягийг хүрээ хязгаарыг шаардах илүү цогц үзүүлэлтийг тооцоход мэдээллийг ашиглана. Ийм үзүүлэлтийг энэ хэсэгт авч үзэхгүй.

Page 283: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ250

6.4.2 Тодорхойлогч статистикДүн болон нэгдсэн үзүүлэлтүүд

6.94 Ерөнхий хүрээнд байгаль орчин, эдийн засгийн үйл ажиллагааны өөрчлөлтийг хянах сонирхол байж болох олон тооны дүн (эдийн засгийн) болон нэгдсэн үзүүлэлтүүд (баланслуулах үзүүлэлт) байна.

а) Биет урсгалын данснаас эдийн засгийн эсвэл бие даасан салбар, өрхийн ус, эрчим хүч, агаар дахь ялгаруулалт, хатуу хог хаягдлын нийт урсгал зэрэг нийт биет урсгалыг авч болно.

б) Хөрөнгийн данснаас олборлолт, байгалийн алдагдал/хохирол зэрэг байгалийн нөөц баялгийн нийт биет урсгал, байгалийн нөөц баялгийн нийт өртөг болон холбогдох хомсдолын хэмжээг авч болно.

в) Эдийн засгийн дансны дэс дарааллаас нэгдсэн тогтолцооны мөнгөн өртгийн үндсэн нэгтгэл нь хомсдолын үзүүлэлтээр засварласан цэвэр нэмэгдэл өртөг болон цэвэр хадгаламж зэрэг хомсдолын үзүүлэлтээр засварласан баланслуулах үзүүлэлт юм.

г) Чиг үүргийн данснаас байгаль орчныг хамгаалах үндэсний зардал, байгаль орчны бараа, үйлчилгээний нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртөг болон хөдөлмөр эрхлэлт зэрэг байгаль орчныг хамгаалах зардлын данс/БОХЗД/ болон байгаль орчны бараа, үйлчилгээний секторын /БОБҮС/ талаарх мэдээллийг авч болно.

6.95 Эдгээр олон төрлийн дүн болон нэгдсэн үзүүлэлтүүдийг 3,4,5-р бүлэгт тайлбарласан бүртгэл, тооцооны бүтцээс авч болно.

Бүтцийн статистик

6.96 Бүртгэл, тооцооны бүтцээс гаргаж болох тодорхойлогч статистикийн өөр нэг төрөл нь төрөл бүрийн биет болон мөнгөн урсгал, нөөцийн бүтцийн статистик юм. Бүртгэл, тооцооны бүтэц нь эдийн засгийн нэгж болон газар зүйн хамрах хүрээнийхээ хувьд иж бүрэн учраас олон төрлийн хувьсагчийн эзлэх хувь хэмжээг тооцон гаргасан байж болно. Жишээ нь өрхийн нийт дулаан ялгаруулалтын эзлэх хувь болон хөдөө аж ахуйн усны хэрэглээний эзлэх хувийг холбогдох биет урсгалын данснаас шууд тооцоолж болно.

6.97 Газрын гадаргуу болон газар ашиглалтын үзүүлэлт зэрэг газрын менежменттэй холбогдох үзүүлэлтүүдийг бүтцийн статистик гэж үздэг. Эдгээр үзүүлэлт нь байгаль орчны үйл ажиллагааг нөхөн сэргээхэд ашиглаж байгаа нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь болон өөр салбарын эзэмшилд байгаа газрын эзлэх хувийн талаарх мэдээллээр хангана.

6.98 Бүтцийн статистикийн бусад жишээнд нийт татварт байгаль орчны татварын эзлэх хувь, нийт хөдөлмөр эрхлэлтэд байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн хөдөлмөр эрхлэлтийн эзлэх хувь, сэргээгдэх эрчим хүчнээс авсан эрчим хүчний хангамжийн эзлэх хувь багтана.

6.99 Зардал болон үйлдвэрлэлтэй холбогдох дүн нь ДНБ, салбарын нэмэгдэл өртөг зэрэг уламжлалт үндэсний тооцооны нэгтгэлтэй шууд холбогдох учраас функциональ данснаас эзлэх хувийг тооцох боломжтойг тусгайлан дурдах хэрэгтэй.

Page 284: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 251

6.4.3 Байгалийн хөрөнгийн нэгтгэл болон үзүүлэлтүүд

6.100 Байгаль орчны хөрөнгөд анхаарлаа хандуулдаг биет илэрхийллээрх хөрөнгийн данс нь олборлосон хэмжээг үлдэгдэл нөөцтэй харьцуулснаар эдгээр хөрөнгийн бшиглаж болох бодит хэмжээ , түүний өөрчлөлтийн талаарх үзүүлэлтийг гаргана. Ийм мэдээлэл нь байгаль орчны хөрөнгийн эрэлт, нийлүүлэлтийн менежментэд хамааралтай байж болно.

6.101 Мөнгөн илэрхийллээрх хөрөнгийн дансыг байгаль орчны хөрөнгийн болон эдгээр хөрөнгийн хослуулсан үзүүлэлтийг гаргахад ашиглаж болно. Учир нь хөрөнгүүдийн нийлбэрийг мөнгөн хэлбэрээр илэрхийлэх боломжтой байдаг. Нийлбэр нь үйлдвэрлэгдэх болон санхүүгийн хөрөнгө зэрэг бусад хөрөнгийн өртгийн тооцоотой харьцуулж болох байгаль орчны хөрөнгийн үнэлгээг гаргадаг. Үндэсний хэмжээнд болон эдийн засгийн секторын нийт хөрөнгийн үнэлгээг мөн тооцоолж болно.

6.102 Дансны дэс дараалал нь байгаль орчны хөрөнгийн хомсдолын болоннөөц баялгийн, ялангуяа эрдэс баялаг, эрчим хүчний нөөцийн олборлолтод оролцсон олон төрлийн секторт хуримтлагдсан нөөц баялгийн түрээсийн хувь хэмжээний талаарх мэдээллээр хангана.

6.103 Хүн амын статистик болон жилийн орлого зэрэг өрхийн тодорхойлогч статистикийг хослуулснаар нөөц баялгийн ашиглалтыг нэг хүнд ногдох сууриар, нөөц баялгийн хуваарилалт болон ашиглалтыг өрхийн ялгаатай төрлөөр авч үзэх боломжтой байдаг.

6.4.4 Санхүүжилттэй холбогдох нэгтгэл болон байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааны зардлын нөхөлт

6.104 Эдийн засгийн дансны дэс дараалалд оруулсан мэдээлэл нь байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх арга зам болон нөөц баялгийг (ялангуяа ус, эрчим хүч) ашиглах боломжоор хангахад гарах бүрэн зардлын талаар чухал ойлголтыг өгдөг. Санхүүжилтийн асуудлыг байгаль орчны зорилготой татаас болон бусад шилжүүлгийн (ялангуяа Засгийн газар болон эдийн засгийн харилцаатай гадаад орнуудаас орох урсгал) шинжилгээгээр авч үзнэ. Түүнчлэн байгаль орчны татвар хураалтыг байгаль орчинтой холбогдох эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих хэрэгсэл болгон авч үзэх нь зохимжтой.

6.105 Нөөц баялгийн нийлүүлэлтийн бүрэн зардлын тооцоонд материалын завсрын хэрэглээ, ажиллагчдын цалин, түүнтэй адилтгах орлого зэрэг үйл ажиллагааны ерөнхий зардал, бусад урсгал болон хөрөнгийнн зардал багтах ёстой. Үүнд түрээсийн, хүүгийн төлбөр болон холбогдох дэд бүтэц, тоног төхөөрөмжийн зардал орно. Хөрөнгийн зардлын тооцоонд хөрөнгийн өгөөжийн түвшний үнэлгээтэй тэнцэх үндсэн хөрөнгийн хэрэглээ болон хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх боломжит өртөг багтана. Бүх зардлыг хүлээн зөвшөөрөх нь хөрөнгө оруулах шийдвэрийг урт болон богино хугацааны зардлаар гаргадаг болохыг харуулахад чухал ач холбогдолтой.

6.4.5 Байгаль орчны харьцангуй үзүүлэлт

6.106 Өмнөх бүлгүүдэд тайлбарласан нэгтгэл болон үзүүлэлтүүд нь биет эсвэл мөнгөн илэрхийллээрх данс болон хүснэгтээс гарна. Биет болон мөнгөн илэрхийллээрх

Page 285: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ252

хосолсон танилцуулгаас гаргах байгаль орчны дарамт болон хариу үйлдлийн чухал үзүүлэлт байдаг. Үүнийг байгаль орчны харьцангуй үзүүлэлт гэнэ. Энэ дэд хэсэгт хосолсон үзүүлэлтийн үндсэн гурван төрлийг тайлбарлана.

Бүтээмж болон эрчимжүүлэлтийн үзүүлэлтүүд

6.107 Бүтээмж болон эрчимжүүлэлтийн үзүүлэлт нь байгаль орчин, эдийн засгийн бүртгэлийн мэдээнээс үүсч болох чухал үзүүлэлт юм. Бүтээмжийн үзүүлэлт нь гаргалт, ДНБ зэрэг эдийн засгийн нэгтгэлийг ашигласан эрчим хүчний бүтээгдэхүүний эрчим хүчний агууламж зэрэг биет урсгалтай харьцах харьцаа юм. Эрчимжүүлэлтийн үзүүлэлт нь биет урсгалын эдийн засгийн нэгтгэлтэй харьцах харьцаа юм (өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үзүүлэлтийн эсрэг). Эдгээр бүх үзүүлэлтүүд нь үйлдвэрлэлийн үйл явц болон салбарын бараа, үйлчилгээ үйлдвэрлэхээр байгалийн баялаг, байгалийн орцыг ашиглаж байгаа хэмжээний өөрчлөлтөд анхаарлаа хандуулдаг.

6.108 Эдгээр төрлийн үзүүлэлтийг бий болгоход цаг хугацааны өөрчлөлтийг хэмжих зорилготой байгаа бол ашиглаж буй эдийн засгийн нэгтгэлийг биет хэмжээний илэрхийллээр хэмжих нь чухал. Хэрвээ үгүй бол бүтээмж болон эрчимжүүлэлтийн зэргийн буруу дүрслэл гарч болно.

Салгаж харуулах үзүүлэлтүүд

6.109 Салгаж харуулах үзүүлэлт нь байгаль орчны нөөц баялгийн хэрэглээг багасах (эрчим хүчний хэрэглээ багассан, дулаан ялгаруулалт буурсан зэрэг) үед орлого болон хэрэглээ нэмэгдэж байгааг харуулна. Үүнийг холбогдох эдийн засгийн нэгтгэлийг (өрхийн хэрэглээ, ДНБ гэх мэт) агаар дахь дулаан ялгаруулалт зэрэгт тохирох биет урсгалд хувааж гаргана. Энэ нь бүтээмжийн үзүүлэлт боловч байгаль орчин, эдийн засгийн нэгтгэлийн ялгааны талаар голчлон анхаарна.

6.110 Бүтээмжийн төрлийн үзүүлэлтийн хувьд эдийн засгийн нэгтгэлийг динамик эгнээний зорилгоор биет илэрхийллээр хэмжих шаардлагатай. Мөн харьцангуй ач холбогдлыг үнэлэхийн тулд салгаж харуулах үзүүлэлтийг хүртвэр, хуваарийн утгын хамтаар харуулах нь чухал байдаг.

Бохирдуулагч нь төлөх үзүүлэлт

6.111 Бохирдуулагч нь төлөх үзүүлэлт нь дулаан ялгаруулалтын талаарх биет мэдээллийг ялгаруулалтад зарцуулах байгаль орчныг хамгаалах зардал, байгаль орчны татвар зэрэг төлбөртэй уялдуулна. Эдгээр үзүүлэлт нь байгаль орчныг хамгаалах зардлыг хэрхэн тогтоох болон татвар, бусад төлбөрийн тогтолцоо нь дулаан ялгаруулалтын хэмжээнд нөлөөлж байгаа эсэхийг харуулдаг. Энэ төрлийн үзүүлэлтийн жишээ нь эрчим хүчний татварыг ашигласан эрчим хүчний жоульд хувааж тооцсон (4-р бүлэгт тайлбарласан) эрчим хүчний татварын далд хувь хэмжээ юм.

6.4.6 БОЭЗДС-ийн ерөнхий хүрээ болон үзүүлэлтийн ОУ-ын санаачлага

6.112 Байгаль орчны болон тогтвортой хөгжлийн асуудлын талаар ойлголт өгөх багц үзүүлэлтийг боловсруулах сонирхол олон жилийн турш байсаар ирсэн. Үзүүлэлтийн олон улсын санаачлагын жишээ нь ЭЗХАХБ-ын Ногоон өсөлт төсөл, НҮБ-ын байгаль

Page 286: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 253

орчны хөтөлбөрийн Ногоон эдийн засаг төсөл, ЕХ-ны ДНБ-ий санаачлага, биологийн төрөл зүйлийн Конвенцийн үзүүлэлтийн ажил зэрэг юм.77 Эдгээр үзүүлэлтийн багцаас сонирхож буй олон үзүүлэлтийг нэгдсэн тогтолцооноос авч болно.

6.113 Бүртгэлийн үндсэн бүтцийн тогтвортой байдлаас шалтгаалан ялангуяа үзүүлэлтүдийн хоорондын уялдааг тодорхойлох болон мэдээллийг тооцоолох , харьцуулах найдвартай тогтолцоогоор хангах тухайд нэгдсэн тогтолцоо нь үзүүлэлтүүдийн ялгаатай олон багцыг нутагшуулахад ашиглах суурь чухал мэдээллээр хангана.

6.114 Түүнчлэн нэгдсэн тогтолцоо болон ҮТС-ийн хоорондын хүчтэй холбоо нь олон хүн ашиглах боломжтой, байгаль орчинд анхаарлаа хандуулсан үзүүлэлтийг эдийн засгийн үүднээс харах боломж олгох макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулна. Энэ уялдаа холбоо нь загварчлах болон урьдчилан таамаглах боломж олгоно.

6.115 Байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулах багц үзүүлэлтийг боловсруулахад нэгдсэн тогтолцоог тохирох хэсэгт нь үзүүлэлтийг тооцох үндэс болгон ашиглах нь зүйтэй.

6.5 Биет болон мөнгөн дүнгээрх хосолсон танилцуулгын жишээ6.5.1 Танилцуулга

6.116 Биет болон мөнгөн илэрхийллээрх хосолсон танилцуулгын тохирох бүтэц нь авч үзэж буй судлагдахуун эсвэл сэдэв болон биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийн цар хүрээ, хүртээмжээс хамаарч өөрчлөгддөг.

6.117 Ялгаатай бүтцүүдийг боловсруулах чадамж нь бүртгэлийн олон төрлийн үндсэн бүтцээс авсан мэдээллийг хослуулах боломж олгодог (жишээ нь нөөц, ашиглалтын балансаас, хөрөнгийн данснаас, чиг үүргийн данснаас, дансны дарааллаас). Энэ уян хатан байдал нь танилцуулгыг тодорхой сэдвээр мэдээлэл зохион байгуулахад тохиромжтой болгодог.

6.118 Жишээ нь загасны нөөцийн хөрөнгийн дансыг тооцох нь биет болон мөнгөн илэрхийллээрх хэрэгцээтэй мэдээллийг өгдөг. Гэхдээ загасны нөөц баялгийн нөөц, ашиглалтын мэдээлэл, загасны салбарын ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл, загас үржүүлгээс үүссэн ялгаруулалтын талаарх мэдээлэл, загасны квотод төлсөн төлбөрийн талаарх мэдээллээс гадна загасны салбар болон холбогдох үйл ажиллагааны талаар илүү тодорхой харуулах хэрэгтэй. Нэгдсэн тогтолцооны хүрээнд эдгээр бүх төрлийн мэдээлэл хамаарна.

6.119 Энэ хэсэгт биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг хослуулан ашиглаж болох ерөнхий бүтцийг харуулах бөгөөд тодорхой сэдвээр хосолсон байдлаар харуулах танилцуулгын дөрвөн жишээг оруулсан. Сэдэв нь эрчим хүч, ус, ойн бүтээгдэхүүн, агаар дахь ялгаруулалт юм. Эдгээр жишээ нь тодорхой сэдвийн нэгтгэсэн цогц мэдээллийн сангаар хангах нэгдсэн тогтолцооны боломжийн талаар төдийгүй нэгдсэн тогтолцооны мэдээллийг мэдээг ашиглан шинжилгээ хийх боломжийн талаар мөн ойлголт өгдөг.

6.120 Ялгаатай сэдвээрх төрөл бүрийн мэдээллийг нэг танилцуулгад нэгтгэх боломжтой. Жишээ нь өрхийн эрчим хүчний хэрэглээ, усны хэрэглээ, агаар дахь

77 НҮБ, Гэрээний цуврал, боть. 1760, дугаар 30619.

Page 287: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ254

ялгаруулалт болон бусад биет урсгалын талаарх мэдээллийг нэг танилцуулгад өрхийн эцсийн хэрэглээний зардалтай хослуулж болно. Түүнчлэн байгаль орчны ялгаатай сэдвээрх мэдээллийг улс орны тодорхой бүсүүдийн хувьд харуулж болно. БОЭЗДС-ийн мэдээллийг шинжилгээнд ашиглах боломжийн талаар БОЭЗДС-ийн өргөтгөл, хэрэглээ хэсэгт илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

6.5.2 Хосолсон танилцуулгын ерөнхий бүтэц

6.121 Мөнгөн болон биет илэрхийллээрх хосолсон мэдээллийн стандарт танилцуулга гэж байхгүй боловч хосолсон танилцуулгад байх хэд хамрах хүрээ байна. Өргөн түвшинд эдгээр хамрах хүрээ нь нэгдсэн тогтолцоонд тайлбарласан бүх агуулгыг хамарна (3,4,5-р бүлэг).

6.122 Хүснэгт 6.5.1 нь биет болон мөнгөн илэрхийллээрх хосолсон мэдээллийн танилцуулгын боломжтой бүтэц, зарим төрлийн агуулгыг мөнгөн урсгал, биет урсгал, нөөц, байгаль орчны болон үндсэн хөрөнгийн урсгал, холбогдох үзүүлэлтүүдийг хамарсан дөрвөн хэсгийн хамт харуулсан. Эдгээрийн аль нь ч чухал шаардлагатай хэсэг биш бөгөөд нэмэлт хувьсагч, нарийвчлалын түвшинг мэдээ, мэдээллийн шаардлага хангаж байвал нэмж болно. Бүтцийн нэг чухал онцлог нь баганын гарчиг нь дөрвөн хэсгийн хувьд хэвээрээ байх учраас ялгаатай хувьсагчийг уялдаатай бөгөөд нийтлэг тодорхойлсон эдийн засгийн багц нэгжийн үүднээс авч үзэх чадварыг онцолж үзнэ.

6.123 Хүснэгт 6.4-д үзүүлсэн агуулга, хэсгийн үлдсэн хэсгийн хосолсон танилцуулгын жишээ нь зөвхөн нэг цаг үетэй холбоотой. Мэдээллийг урт хугацаанд харуулах нь хэрэгцээтэй байдаг учраас ялгаатай бүтэц нь танилцуулга, хэвлэлд шаардлагатай байдаг.

6.5.3 Эрчим хүчний мэдээллийн хосолсон танилцуулга

6.124 Эрчим хүчний дансны дотор эрчим хүчний бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг мөнгөн илэрхийллээр болон эрчим хүчний агуулгын хувьд харьцуулах сонирхол байдаг. Иймээс ижил салбар, секторын задаргаа ашигласан биет болон мөнгөн илэрхийллээрх эрчим хүчний бүтээгдэхүүний нөөц, ашиглалтын хосолсон танилцуулга нь хэрэгцээтэй харьцуулалтаар хангаж болно.

6.125 Эрчим хүчний бүтээгдэхүүний хосолсон танилцуулгын жишээг хүснэгт 6.5-т харуулсан. Энэ хүснэгт нь эрчим хүчний бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг эрчим хүчний бүтээгдэхүүний төрлөөр нь мөнгөн илэрхийллээр (мөнгөн нэгжээр хэмжсэн) болон биет илэрхийллээр (жоулаар хэмжсэн) харуулсан. Мөн энэ нь байгаль орчны хөрөнгийн холбогдох нөөцийн талаархмэдээллийг харуулна; байгалийн орцоос гарах эрчим хүчний урсгалын мэдээлэл; эрдэс баялаг, эрчим хүчний нөөцийн олборлолтын үндсэн хөрөнгийн нийт бүрдэл, сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авах, эрчим хүчний бүтээгдэхүүний хуваарилалтын талаарх мэдээллийг харуулна.

6.126 Эрчим хүчний биет илэрхийллээрх нөөцийн бичилт бүр нь мөнгөн илэрхийллээрх бичилттэй холбоотой . Аж ахуйн нэгж,байгууллагын дотор үйлдвэрлэсэн, хэрэглэсэн эрчим хүч болон эрчим хүчний алдагдлыг оруулахгүй. Эдгээр биет урсгал нь холбогдох мөнгөн ажил гүйлгээ байхгүй бол биет илэрхийллээрх нөөц, ашиглалтын хүснэгтийн зөвхөн тусгай эгнээнд бичигдэнэ.

Page 288: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 255

Хүснэгт 6.4Хосолсон байдлаар танилцуулах боломжит бүтэц болон нийтлэг агуулга

Салбарууд (ЭЗБТҮАСА) Өрх

Засгийн газар Хуримтлал

Гадаад эдийн засгийн урсгал Нийт

Нийлүүлэлт болон ашиглалт, мөнгөн илэрхийллээр: (мөнгөний нэгжээр)

Бүтээгдэхүүний нийлүүлэлтЗавсрын хэрэглээ болон эцсийн хэрэглээНийт нэмэгдэл өртөгХомсдолоор засварласан нэмэгдэл өртөгБайгаль орчны татвар, татаас болон бусад

Нийлүүлэлт болон ашиглалт, биет илэрхийллээр: (биет нэгжээр)

Нийлүүлэлт:Байгалийн орцБүтээгдэхүүнҮлдэгдэл

Ашиглалт:Байгалийн орцБүтээгдэхүүнҮлдэгдэл

Хөрөнгийн нөөц, урсгалБайгаль орчны хөрөнгө, эцсийн нөөц (мөнгөн нэгж болон биет нэгжээр) Хомсдол (мөнгөн болон биет нэгжээр) Үндсэн хөрөнгийн эцсийн нөөц (мөнгөний нэгжээр)Хөрөнгийн нийт бүрдэл (мөнгөн нэгжээр)

Холбогдох нийгэм-хүн ам зүйн мэдээлэлХөдөлмөр эрхлэлтХүн ам

Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

6.127 Үндсэн үнээр хэмжсэн нөөцийн үнэлгээг худалдан авагчийн үнээрх нөөцийн үнэлгээнд шилжүүлэхэд нөөцийн мөнгөн илэрхийллээрх хүснэгтийн нэмэлт бичилт шаардлагатай. Худалдан авагчийн үнээрх мөнгөн үнэлгээ нь ашиглалтын хүснэгтийн үнэлгээний суурь болдог учраас шаардлагатай.

6.128 Салбар бүрийн хувьд хүснэгт нь эрчим хүчний бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг харуулдаг бөгөөд үүнд зөвхөн мөнгөн илэрхийллээрх бүтээгдэхүүний нийт нөөц, бүтээгдэхүүний завсрын болон эцсийн нийт хэрэглээний (эрчим хүчний болон эрчим хүчний бус бүтээгдэхүүний нийт) мөр байна. Эдгээр танилцуулгад бүх бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг оруулснаар бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлттэй холбогдох эрчим хүчний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх хувийг харах боломжтой. Түүнчлэн салбар, өрх, Засгийн газрын хэрэглээний завсрын хэрэглээ болон экспортын хувьд бусад бүтээгдэхүүнтэй холбоотойгоор гүйцэтгэх эрчим хүчний үүргийг харах боломжтой.

6.129 Нөөц, ашиглалтын харьцуулалтыг үр дүнтэй болгохын тулд эрчим хүчний бүтээгдэхүүний адил ангиллыг ашиглах шаардлагатай. Одоогоор эрчим хүчний

Page 289: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ256

бүтээгдэхүүнийг биет илэрхийллээр ангилахад зориулсан Эрчим хүчний бүтээгдэхүүний ОУ-ын стандарт ангилал (ЭХБОУСА) болон бүтээгдэхүүний түвшний мэдээллийг мөнгөн илэрхийллээр ангилахад ерөнхийдөө ашиглах Бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн ангиллын хооронд тодорхой уялдаао байхгүй байна. Мэдээллийг нэгтгэн гаргагч нь хосолсон шинжилгээг барааны нийцтэй тодорхойлолтыг гаргах нэгтгэлийн өндөр түвшинд хийснээр ангиллын эдгээр ялгааг шийдэх ёстой. Хүснэгт 6.5.2-т эрчим хүчний бүтээгдэхүүнийг харуулахын тулд ЭХБОУСА-ын нэгтгэлийг ашигласан.

6.5.4 Усны мэдээллийн хосолсон танилцуулга

6.130 Усны дансанд биет илэрхийллээрх усны ашиглалтыг салбарын үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийн тооцоо болон өрхийн эцсийн нийт хэрэглээтэй уялдуулах сонирхол байдаг. Ижил дансны биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийн танилцуулга нь усны нөөцийн эдийн засгийн өөрчөлтийн нөлөөг (эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалсан зэрэг) үнэлэх үзүүлэлтийг харуулна. Эдийн засгийн загварт хосолсон дансыг ашиглах нь усны олон төрлийн бодлого, эдийн засгийн стратегийн хоорондын боломжтой уялдаа холбоог шинжлэн судлах боломж олгодог.

6.131 Усны нөөц, ашиглалтын хосолсон үндсэн балансыг хүснэгт 6.5.3-т үзүүлсэн. Нөөцийн хосолсон хүснэгтийн мөнгөн илэрхийллээрх хэсэгт байгалийн ус болон ус шугам сувгийн үйлчилгээ гэсэн устай холбогдох хоёр бүтээгдэхүүнийг тодорхойлсон. Мэдээллийг ашиглах боломжоос шалтгаалан бусад бүтээгдэхүүнийг нэгтгэж болно (жишээ нь усжуулалтын устай холбогдох). Мөнгөн илэрхийллээрх хэсэгт мөн салбар бүрийн бүтээгдэхүүний нийт нөөцийн тооцоо (усны бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг оруулаад) багтдаг учраас устай холбогдох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн харьцангуй ач холбогдлыг салбарын нийт үйлдвэрлэлийн нэг хэсэг болгон харуулна.

6.132 Нөөцийн хосолсон хүснэгтийн мөнгөн илэрхийллээрх хэсэгт үндсэн үнээр үнэлсэн үйлдвэрлэлийг худалдан авагчийн үнээр үнэлсэн үйлдвэрлэлээр сольсон өөрчлөлтийг харуулахын тулд нэмэлт бичилтийг хийнэ. Энэ алхам нь бүртгэл тооцооны тэнцлийг мөнгөн илэрхийллээрх ашиглалтын хүснэгтэд байлгах боломж олгодог.

6.133 Нөөцийн хосолсон хүснэгтийн биет урсгалд ус сувгийн үйлчилээний хаягдал усны хэмжээ (“үүнээс” гэсэн эгнээнд үзүүлсэн) зэрэг эдийн засгийн нэгжийн хоорондын усны хангамжийн хэмжээ болон байгаль орчинд орох нийт орлогыг тусгана. Усны хангамжийн ихэнх хэсэг нь ус хуримтлуулах, цэвэрлэх, нийлүүлэх салбар болон ус сувгийн үйлчилгээний салбартай холбогдох баганад тусгагдана. Усны эрчим хүчтэй холбогдох урсгалыг усны нийт биет урсгалын доторх эдгээр урсгалын харьцангуй ач холбогдлоос шалтгаалан ил харуулна.

6.134 Ашиглалтын хосолсон хүснэгтийн мөнгөн илэрхийллээрх хэсэг нь нөөцийн хосолсон хүснэгтийн хувьд устай холбогдох хоёр үндсэн бүтээгдэхүүний завсрын болон эцсийн хэрэглээг харуулна. Салбар бүрийн завсрын нийт хэрэглээ болон өрх, Засгийн газрын эцсийн нийт хэрэглээг мөн ус ашиглалтын ач холбогдлыг нийт хэрэглээний нэг хэсэг болгон харуулна.

6.135 Өрхийн эцсийн хэрэглээний зардал болон өрхийн эцсийн жинхэнэ хэрэглээ нь хоорондоо ялгаатай. Ялгаанд өрхөд бараа, үйлчилгээ (энэ тохиололд усны хангамж) үзүүлэхэд Засгийн газрын гаргах зардлыг тусгана. Иймд эдгээр бараа, үйлчилгээг Засгийн газар худалдан авдаг хэдий ч хэрэглээ нь өрхийнх байдаг. Усны нийлүүлэлтийг

Page 290: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 257

удирдах, санхүүжүүлэх зохицуулалтаас хамаарахгүй тул хэрэглээний цаг хугацааны болон улс орнуудын харьцуулалтыг энэ ялгаа нь сайжруулдаг.

6.6 Ойн бүтээгдэхүүнийг хосолсон байдлаар танилцуулах

6.136 Ус нийлүүлэх болон цэвэрлэх үйл ажиллагааны үндсэн хөрөнгийн нийт бүрдлийн (хөрөнгө оруулалт) үнэлгээг нөөцийн хосолсон хүснэгтийн мөнгөн илэрхийллээрх хэсэгт нэмэх хэрэгтэй . Хүснэгтийн нэмэлт эгнээнд тохирох салбарт нь эдгээр бичилтийг хийнэ.

6.137 Ашиглалтын хосолсон хүснэгтийн биет илэрхийллээрх хэсэг нь өөрийн хэрэглээнд хуримтлуулсан хэмжээ, эдийн засгийн нэгжийн авсан хэмжээ зэрэг байгаль орчноос авсан усны хэмжээг харуулна.

6.138 Шинжилгээний зорилгоос хамааран салбар болон өрхийн усан дах ялгаруулалтын эсвэл ус нийлүүлэлтэд ашиглах үндсэн хөрөнгийн нөөцийн талаарх нэмэлт мэдээллийг тохирох мэдээллийн шалгуурт нийцүүлэхийн тулд нөөц, ашиглалтын хосолсон хүснэгтийн ерөнхий тогтолцоонд оруулна. Нэмэлтүүд нь цөм бүтцийн хүрээнд нэмэлт мэдээлэл оруулах нөөц, ашиглалтын хосолсон хүснэгтийн хүчин чадлыг харуулна.

6.5.5 Ойн бүтээгдэхүүний хосолсон танилцуулга

6.139 Ойн бүтээгдэхүүний дараах танилцуулга нь байгаль орчны хөрөнгөтэй холбогдох урсгалыг авч үзэх үед цуглуулсан мэдээллийн төрлийг харуулна. Холбогдох урсгалд байгалийн орц болон бүтээгдэхүүний биет урсгал, мөнгөн илэрхийллээрх үйлдвэрлэл болон нэмэгдэл өртөг, холбогдох байгаль орчны хөрөнгийн нөөц болон урсгал, байгалийн нөөц баялгийн олборлолттой холбогдох нөөц болон урсгал багтана.

6.140 Хүснэгт 6.6-т үзүүлсэн ойн бүтээгдэхүүний хосолсон танилцуулгын 1-6 хэсэгт гуалин болон түлшний мод зэрэг ойн бүтээгдэхүүний нөөц, ашиглалтыг харуулна. Нөөц, ашиглалтын бүтцэд бүтээгдэхүүний урсгал нь эдийн засагтай холбогдоно.. Эдгээр бүтээгдэхүүний импортийг “Эдийн засгийн харилцаатай гадаад орнуудтай хийсэн урсгал” гэсэн баганад бичнэ. Бүтээгдэхүүний урсгалаас гадна ой модтой холбогдох үйл ажиллагааны талаарх салбарын илүү төгс ойлголтыг нэмэгдэл өртөг болон хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг оруулснаар мэдэж авна.

6.141 7,8-р хэсэгт модны нөөцтэй холбоотой мэдээллийг харуулна (өөрөөр хэлбэл модны нөөцтэй газар нутаг (ургуулсан болон ургасан), ургаа модны хэмжээ, олборлолт болон хомсдолын цар хүрээ). Модны нөөцийн талаарх мэдээллийг ерөнхийд нь хүснэгтийн баруун талын баганад харуулна. Энэ танилцуулгад газрыг ургуулсан болон байгалиараа ургасан модны нөөцийг агуулснаар нь салгах боловч төрөл зүйлээрх танилцуулга нь тохиромжтой. Зарим бичилтийн хувьд өртгийг ойн бүтээгдэхүүний салбарын баганад (цэвэрлэгээ) бичих нь тохиромжтой.

6.142 Нөөцийн талаарх мэдээллийн альтернатив танилцуулга нь ойн газар нутгийг төрлөөр нь баруун талын баганад харуулна (жишээ нь үндсэн ой мод, байгалиасаа дахин сэргэсэн ой, таримал ой). Ойн газар нутаг дах ойн амьтдын нөөц болон хоол хүнсний төрөл бүрийн нөөцийн талаарх мэдээллийг дээрх танилцуулгад багтаана. Мэдээллийг мөнгөн болон биет илэрхийллээр харуулж болно.

6.143 Хүснэгтийн сүүлийн хэсэг болох 9,10-р хэсэг нь ойн бүтээгдэхүүнийг

Page 291: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ258Хү

снэг

т 6.5

Эрчи

м хү

чний

мэд

ээлл

ийг х

осол

сон

байд

лаар

тани

лцуу

лах

Салб

аруу

д (Э

ЗБТҮ

СА)

Гада

ад

эдий

н за

саг

Бүтэ

эгдэ

хүүн

ий

татв

ар, т

атаа

сыг

хасс

ан; Х

удал

даа,

тэ

эври

йн

нэмэ

гдэл

Эцси

йн х

эрэг

лээ

ХАА,

ой,

за

гас а

гнуу

рУу

л уу

рхай

, ол

борл

ох

Боло

вс-

руул

ах

Цахи

лгаа

н, х

ий,

уур,

дул

аан

Тээв

эр,

агуу

лах

Буса

д са

лбар

ууд

Салб

ары

н дү

нӨр

хЗа

сгий

н га

зар

Хөрө

нгий

н ху

римт

лал

Нийт

ЭЗБТ

ҮАСА

AЭЗ

БТҮА

СА B

ЭЗБТ

ҮАСА

CЭЗ

БТҮА

СА D

ЭЗБТ

ҮАСА

H1.

Эрчи

м хү

чний

бүт

ээгд

эхүү

ний

нийл

үүлэ

лт (м

өнгө

н нэ

гжээ

р)Нү

үрс

2621

51

2612

6Ху

лэр

боло

н хү

лэрт

бү

тээг

дэхү

үнШ

атда

г зан

ар/н

ефть

аг

уулс

ан э

лсБа

йгал

ийн

хий

4614

4312

8926

3891

1281

7Га

зры

н то

с12

589

6164

1875

317

232

562

3654

7Би

о тү

лш2

212

1616

Хог х

аягд

ал11

115

626

79

276

Цахи

лгаа

н14

414

1441

49

8113

2253

6Ду

лаан

665

665

665

Цөми

йн т

үлш

бол

он б

усад

тү

лш

2. Б

үтээ

гдэх

үүни

й ни

йт

нийл

үүлэ

лт (м

өнгө

н нэ

гжээ

р)

5978

072

669

3822

839

765

3044

0166

0564

071

2354

3

3. З

авср

ын

хэрэ

глээ

бол

он

эцси

йн х

эрэг

лээ

(мөн

гөн

нэгж

ээр)

Эрчи

м хү

чний

бү

тээг

дэхү

үн10

081

2451

920

512

8726

1429

325

6077

3342

0727

3170

6336

221

50-5

200

6676

88Ни

йт (э

рчим

хүч

, эрч

им

хүчн

ий б

ус б

үтээ

гдэх

үүн)

5112

162

143

3274

218

358

2693

3858

6995

063

0365

249

1935

1639

784.

Ний

т нэм

эгдэ

л өр

төг

(мөн

гөн

нэгж

ээр)

8659

1052

655

4621

407

3506

373

8690

8198

9181

9891

5. Б

айга

лийн

эрч

им х

үчни

й нө

өций

н хо

мсдо

л (м

өнгө

н нэ

гжээ

р)Хо

мсдо

лын

үзүү

лэлт

ээр

засв

арла

сан

нэмэ

гдэл

өр

төг

8659

1003

655

4621

407

3506

373

8690

8194

0181

9401

6. А

жил

эрх

лэлт

145

148

7816

537

499

2110

831

1083

17.

Эрчи

м хү

чний

бүт

ээгд

эхүү

ний

нийл

үүлэ

лт (P

J)Нү

үрс

225

225

Хулэ

р бо

лон

хүлэ

рт

бүтэ

эгдэ

хүүн

Шат

даг з

анар

/неф

ть

агуу

лсан

элс

Байг

алий

н хи

й39

536

976

476

4Га

зры

н то

с72

134

710

6893

019

98Би

о тү

лш5

27

7Хо

г хая

гдал

3955

9417

110

Page 292: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 259Са

лбар

ууд

(ЭЗБ

ТҮСА

)Га

даад

эд

ийн

заса

г

Бүтэ

эгдэ

хүүн

ий

татв

ар, т

атаа

сыг

хасс

ан; Х

удал

даа,

тэ

эври

йн

нэмэ

гдэл

Эцси

йн х

эрэг

лээ

ХАА,

ой,

за

гас

агну

урУу

л уу

рхай

, ол

борл

ох

Боло

вс-

руул

ах

Цахи

лгаа

н, х

ий,

уур,

дул

аан

Тээв

эр,

агуу

лах

Буса

д са

лбар

ууд

Салб

ары

н дү

нӨр

хЗа

сгий

н га

зар

Хөрө

нгий

н ху

римт

лал

Нийт

ЭЗБТ

ҮАСА

AЭЗ

БТҮА

СА B

ЭЗБТ

ҮАСА

CЭЗ

БТҮА

СА D

ЭЗБТ

ҮАСА

H

Цахи

лгаа

н21

221

222

234

Дула

ан79

7979

Цөми

йн т

үлш

бол

он

буса

д тү

лш

8. Э

рчим

хүч

ний

бүтэ

эгдэ

хүүн

ий э

цсий

н аш

игла

лтНү

үрс

217

202

1-2

12

Хүлэ

р бо

лон

хүлэ

рт

бүтэ

эгдэ

хүүн

Шат

даг з

анар

/неф

ть

агуу

лсан

элс

Байг

алий

н хи

й2

3912

5320

126

228

2Га

зры

н то

с34

232

662

149

1032

441

102

-315

72Би

о тү

лш2

25

7Хо

г хая

гдал

34

371

451

3379

Цахи

лгаа

н7

122

5010

1510

510

029

234

Дула

ан2

112

119

3544

79Цө

мийн

түл

ш б

олон

бу

сад

түлш

9.

Бай

гали

йн э

рчим

хүч

ний

нөөц

ийн

эцси

йн

хэрэ

глээ

(мөн

гөн

нэгж

ээр)

Газр

ын

тосн

ы н

өөц

8200

082

000

Байг

алий

н хи

йн н

өөц

7600

076

000

Нүүр

с бо

лон

шат

даг

зана

рын

нөөц

8400

084

000

Уран

ы н

өөц

2000

2000

10. Б

айга

лийн

эрч

им

хүчн

ий н

өөци

йн х

омсд

ол

(PJ)

1161

1161

11. Ү

ндсэ

н хө

рөнг

ийн

бүрд

эл (м

өнгө

н нэ

гжээ

р)Эр

чим

хүчн

ий н

өөц

олбо

рлол

т26

510

2651

026

510

2651

0Эр

чим

хүчн

ий

бүтэ

эгдэ

хүүн

ий

нийл

үүлэ

лт52

042

3047

5047

5047

5012

. Эрч

им х

үчни

й нө

өц о

лбор

лохо

д зо

риул

сан

хөрө

нгий

н эц

сийн

үлд

эгдэ

л (м

өнгө

н нэ

гжээ

р)

Ашиг

т мал

тмал

ын

боло

н эр

чим

хүчн

ий н

өөци

йн

олбо

рлол

т23

8500

1905

6042

9060

4290

60Сэ

ргээ

гдэх

эх

үүсв

эрээ

с эр

чим

хүч

гарг

ах14

3014

3014

30Эр

чим

хүчн

ий

бүтэ

эгдэ

хүүн

ий

хува

арил

алт

620

1902

2350

8026

085

132

8513

2

Тайл

бар:

Ха

р са

арал

нүд

нүүд

нь

тодо

рхой

лолт

ын

дагу

у хо

осон

утг

атай

.

Page 293: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ260Хү

снэг

т 6.6

Усны

мэд

ээлл

ийн

хосо

лсон

тани

лцуу

лга Са

лбар

ууд

(ЭЗБ

ТҮСА

)Га

даад

эд

ийн

заса

г

Бүтэ

эгдэ

хүүн

ий

татв

ар, т

атаа

сыг

хасс

ан; Х

удал

даа,

тэ

эври

йн н

эмэг

дэл

Эцси

йн х

эрэг

лээ

Анги

ллы

н тү

вшин

1-

3

Анги

ллы

н тү

вшин

5-

33, 4

1-43

Анги

ллы

н тү

вшин

35

Анги

ллы

н тү

вшин

36

Анги

ллы

н тү

вшин

37

Анги

ллы

н тү

вшин

38, 3

9, 4

5-99

Буса

д са

лбар

ууд

Өрх

Засг

ийн

газа

рХө

рөнг

ийн

хури

мтла

лНи

йт1.

Усны

бүт

ээгд

эхүү

ний

нийл

үүлэ

лт

(мөн

гөн

нэгж

ээр)

Байг

алий

н ус

131

6570

147

6605

1-2

6604

Ус с

увги

йн ү

йлчи

лгээ

5022

5022

214

5038

2. Б

үтээ

гдэх

үүни

й ни

йт

нийл

үүлэ

лт

1707

3726

7143

1957

6965

7050

3664

7828

871

2354

33.

Зав

сры

н хэ

рэгл

ээ б

олон

эц

сийн

хэр

эглэ

э (м

өнгө

н нэ

гж)

Байг

алий

н ус

406

643

8810

0410

012

2934

704

3074

6066

08Ус

сув

гийн

үйл

чилг

ээ3

229

113

114

0616

533

3316

6650

38Бу

сад

бүтэ

эгдэ

хүүн

1455

9712

5181

1806

8323

6017

1858

4299

062

9852

960

5817

5009

612

8444

24.

Ний

т нэм

эгдэ

л өр

төг

(мөн

гөн

нэгж

ээр)

8659

1052

655

4621

407

3506

373

8690

8198

91

5. Х

өдөл

мөр

эрхл

элт

371

2211

6141

4382

0410

931

1093

1Хо

мсдо

лын

үзүү

лэлт

ээр

засв

арла

сан

нэмэ

гдэл

өр

төг

8659

1003

655

4621

407

3506

373

8690

8194

01

6. У

с ни

йлүү

лэлт

(сая

м3)

145

148

7816

537

499

2110

831

Усны

ний

лүүл

элт э

дийн

за

сгий

н бу

сад

нэгж

ээр

378

378

Нийт

буц

аалт

6529

400

4748

41

1026

510

317.

Усны

аш

игла

лт (с

ая м

3)Ни

йт га

ргаж

авс

ан у

с10

811

540

444

010

02

1169

1169

Өөри

йн х

эрэг

цээн

д зо

риул

ан о

лбор

лосо

н10

811

540

450

100

278

011

791

Эдий

н за

сгий

н бу

сад

нэгж

ээс

авса

н ус

ны

ашиг

лалт

3945

451

139

240

378

8. Ү

ндсэ

н хө

рөнг

ийн

бүрд

эл

(мөн

гөн

нэгж

ээр)

764

Усны

ний

лүүл

элт

зори

улал

таар

582

1681

928

7242

8942

89Бо

хир

ус з

айлу

улах

сис

тем

2874

2874

2874

9. У

с ха

нгам

жид

зор

иулс

ан

үндс

эн х

өрөн

гийн

эцс

ийн

үнэл

гээ

(мөн

гөн

нэгж

ээр)

6112

8498

7125

347

1741

431

4143

110

. Ус

сувг

ийн

үйлч

илгэ

энд

зори

улса

н үн

дсэн

хө

рөнг

ийн

эцси

йн ү

лдэг

дэл

(мөн

гөн

нэгж

ээр)

3745

737

457

3745

711

. Усн

ы х

эрэг

лээ

(сая

м3)

7643

32

14

128

1013

8

Тайл

бар:

Хар

саар

ал н

үднү

үд н

ь то

дорх

ойло

лты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 294: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 261

Хүснэгт 6.7Ойн бүтээгдэхүүнийг хосолсон байдлаар танилцуулах

Салбарууд (ЭЗБТҮАСА)

Өрх Хуримтлал

Гадаад эдийн засаг

Модны нөөцийн төрөлАнгиллын түвшин 1-2

Ангиллын түвшин 3

Ангиллын түвшин 4 Бусад Тариалангийн Байгалийн

1. Ойн бүтээгдэхүүний нийлүүлэлт (мөнгөн нэгжээр)Бэлтгэсэн мод 135680 1200 1800 5400Бусад бараа (үйс, давирхай, малын тэжээл, эм, хүлэр зэрэг) 27500 6550 250

2. Ойн бүтээгдэхүүний нийлүүлэлт (бодит нэгжээр)Бэлтгэсэн мод (1000 м3) 2250 20 30Бусад бараа (үйс, давирхай, малын тэжээл, эм, хүлэр) (тонн) 1375 328

3. Ойн бүтээгдэхүүний завсрын болон эцсийн хэрэглээБэлтгэсэн гуалин 3205 87025 4560 35880 2560 10850Бусад бараа (үйс, давирхай, малын тэжээл, эм, хүлэр) 590 29575 2175 1860 100

4. Ойн бүтээгдэхүүний завсрын болон эцсийн хэрэглээБэлтгэсэн гуалин (1000 м3) 48 1390 76 495 35 256Бусад бараа (үйс, давирхай, малын тэжээл, эм, хүлэр) (тонн)

30 1465 10695 7

5. Нийт нэмэгдэл өртөг (мөнгөн нэгжээр) 18695 5546 21407 773753

6. Хөдөлмөр эрхлэлт (1000 хүн) 293 78 165 102957. Олборлолт ба модны нөөцийн хомсдолЦэвэрлэгээ (1000 м3) 2250 20 30 1300 1100Үлдэгдлүүдийг огтлох (1000 м3) 290 170 120Хомсдол (1000 м3) 50 50

8. Модны нөөцийн эцсийн үлдэгдэл (бодит нэгж)Гуалингийн нөөц бүхий газрын талбай (ой болон модорхог газар) (1000га) 225 165Ургаж буй модны хэмжээ (1000 м3) 8000 8100

9. Модны нөөцийг олборлоход зориулсан үндсэн хөрөнгийн эцсийн үлдэгдэл (мөнгөн нэгжээр) 204000 24000 28000 Тайлбар: Хар саарал нүднүүд нь тодорхойлолтын дагуу хоосон утгатай.

олборлоход ашиглах үндсэн хөрөнгийн талаарх мэдээллийг харуулна.

6.144 Ерөнхийдөө энэ танилцуулга нь байгаль орчны хөрөнгөтэй холбогдох сэдэвт шинжилгээ хийхэд нэгдсэн тогтолцоонд хослуулж болох мэдээллийн өргөн хүрээний талаарх ойлголтыг өгдөг.

6.5.6 Агаар дахь ялгаруулалтын хосолсон танилцуулга

6.145 Агаар дахь ялгаруулалтын дансанд нийтлэг ангилал ашиглан салбарын болон өрхийн биет болон мөнгөн илэрхийллээрх мэдээллийг харуулах сонирхолтой байдаг. Иймд салбарын агаар дахь ялгаруулалтыг ижил салбарын мөнгөн илэрхийллээр хэмжсэн ялгаруулалтын үйлдвэрлэл болон нэмэгдэл өртөгтэй харьцуулах боломж олгох хосолсон танилцуулгыг бэлтгэнэ. Уг хосолсон танилцуулга нь нөөц, ашиглалтын бүрэн тэнцлийг биет илэрхийллээр нэгтгэхийг шаарддаггүй.

6.146 Агаар дахь ялгаруулалтын хосолсон танилцуулгыг хүснэгт 6.7-д харуулсан.

Page 295: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ262

Эдийн засгийн үндсэн хувьсагчийн тооцоог хүснэгтийн 1-4-р хэсэгт оруулсан бөгөөд салбараар ангилсан. Бүх салбар агаарт хорт бодис ялгаруулдаг учраас томоохон ялгаруулагч болох цахилгаан үүсгүүр, гангийн үйлдвэрлэл эсвэл тээврийн салбар зэрэг зарим тодорхой салбарт анхаарлаа хандуулах сонирхол байдаг хэдий ч бүх салбар нь хосолсон дансны хүрээнд багтана.

6.147 Эдийн засгийн хувьсагчийг сонгох нь нөөц, ашиглалтын бүрэн багц хувьсагчид хүрч болно. Энэ танилцуулгад санал болгосон салбарын үндсэн хувьсагч нь үйлдвэрлэл, завсрын хэрэглээ, нийт нэмэгдэл өртөг болон хөдөлмөр эрхлэлт юм. Эдгээр хувьсагч бүр нь салбар бүрийн харьцангуй хэмжээг харуулдаг учраас холбогдох ялгаруулалт нь тодорхой салбарын болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой хүчин зүйл мөн эсэхийг тодорхойлоход тусалдаг.

6.148 1-4-р хэсэгт өрхийн эцсийн хэрэглээний зардлын талаарх эдийн засгийн мэдээлэл багтана (“Завсрын ба эцсийн хэрэглээ” гэсэн мөр болон “Өрх” гэсэн баганын солбицолд ). Өрхийн үйл ажиллагааны агаар дахь ялгаруулалтын гол эх үүсвэр болдог тээврийн болон халаалтын зорилгоор ашиглах бүтээгдэхүүний зардлыг харуулахын тулд зардлыг ангилна.

6.149 5,6-р хэсэгт байгаль орчныг хамгаалах зардлын талаарх болон байгаль орчны татварын талаарх эдийн засгийн мэдээллийг харуулна. Эдгээр мэдээллийг ялгаруулалтын түвшинтэй харьцуулдаг учраас агаар дахь ялгаруулалтад үзүүлэх салбар, өрх, Засгийн газрын хариу үйлдлийн үр нөлөөг үнэлнэ.

6.150 Хүснэгтийн 7,8-р хэсэгт бодисын төрлөөр ангилсан агаар дахь нийт ялгаруулалтын үнэлгээг харуулна. Эдгээрийг салбар болон өрхөөр ангилна. Салбарын ангилал нь 1-6 хэсгийн эдийн засгийн хувьсагчийн ангилалд ашигладагтай адил байна. Бүртгэлийн ерөнхий зарчмын дагуур Засгийн газрын байгууллагуудын бүх ялгаруулалтыг Засгийн газар гэсэн баганаас (3.2 дахь хэсгийг харах) илүү холбогдох салбарын үйл ажиллагаанд (тухайлбал, төрийн удирдлага) харуулна.

6.151 Тээврийн үйл ажиллагаанаас шалтгаалсан ялгаруулалттай холбогдох салбарын агаар дахь нийт ялгаруулалтын тоо хэмжээг хүснэгтэд харуулна. Тээврийн үйл ажиллагаа нь тээврийн салбарт хамгийн их хамаарах боловч бүх салбар нь тээврийн үйл ажиллагаанаас шалтгаалан ямар нэгэн байдлаар ялгаруулалт явуулдаг. Засварлалт нь тээврийн үйл ажиллагааны ялгаруулалтыг тооцоход (жишээ нь өрхийн тээврийн үйл ажиллагааг тооцох, эдийн засгийн харьяат болон харьяат бусын ялгаруулалтыг тооцох) шаардлагатай учраас тээврийн ялгаруулалтын тодорхойлолт нь нэгтгэлийн хувьд чухал юм.

6.152 Агаар дахь ялгаруулалтад анхаарлаа хандуулах олон салбарын талаарх мэдээллийн хамгийн чухал үр ашигтай байдлыг хангахын тулд динамик эгнээг байгуулах нь чухал байдаг. Мэдээллийн динамик эгнээ нь чиг хандлагын шинжилгээ болон нэг цаг хугацаанд мэдээллийг үнэлэхэд илэрхий бус олон хувьсагчийн хоорондын хамаарлын шинжилгээ хийх боломж олгодог. Жишээ нь байгаль хамгаалах зардал нь ижил тайлант үед агаар дах ялгаруулалтыг бууруулахад хүргэдэг болохыг таамаглахгүй байж болно.

6.153 Агаар дах ялгаруулалтын хосолсон дансны тус тогтолцоо нь ялгаатай мэдээллийг зохион байгуулахад ижил ангилал, бүтцийг хэрэглэхийн ашиг тустайг харуулна. Энэ нь агаар дахь олон төрлийн ялгаруулалтын харьцангуй ач холбогдлыг үнэлэх, агаар дахь ялгаруулалтын өөрчлөлтийг хянаж удирдахад холбогдох үзүүлэлтийг гаргах, бүтцийн мэдээллийн багцадд суурилсан загварыг боловсруулах боломж олгоно.

Page 296: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Дансыг нэгтгэх, танилцуулах 263Хү

снэг

т 6.8

Агаа

р да

хь д

улаа

н ял

гару

улал

тыг х

осол

сон

байд

лаар

тани

лцуу

лах

Салб

аруу

д (Э

ЗБТҮ

АСА)

Өрх

Засг

ийн

газа

рНи

йт01

-03

06-0

910

-33

3536

-39

41-4

349

-56

45-4

7; 58

-99

1. Бү

тээг

дэхү

үн, с

алба

раар

(мөн

гөн

нэгж

ээр)

1707

3711

6473

1581

433

1956

7979

916

5265

2669

6332

3759

357

7123

543

2. З

авср

ын

боло

н эц

сийн

хэр

эглэ

э (м

өнгө

н нэ

гжээ

р)14

6006

1031

3115

2247

1807

7262

482

5110

8461

6833

3162

097

4913

9516

3978

6959

565

3. Н

ийт н

эмэг

дсэн

өрт

өг (м

өнгө

н нэ

гжээ

р)24

731

1334

260

186

1499

714

434

1544

279

499

5972

6081

9891

4. А

жил

эрх

лэлт

371

185

1865

6110

566

810

0166

7510

931

5. Б

айга

ль о

рчны

г хам

гаал

ах з

арда

л (м

өнгө

н нэ

гжээ

р)Хү

рээл

эн б

уй о

рчин

уур

амь

сгал

ын

хамг

аала

лт17

558

351

585

370

554

419

2512

6. Б

айга

ль о

рчны

татв

ар (м

өнгө

н нэ

гжээ

р)Нү

үрст

өрөг

чийн

тат

вар

343

2211

0823

146

142

1243

2588

6985

1260

07.

Агаа

рт д

улаа

н ял

гару

улал

таар

бий

бо

лох

Нүүр

стөр

өгчи

йн д

авха

р ис

эл10

610

2121

4143

453

197

9436

2299

2951

717

093

3814

220

4120

Мет

ан49

236

164

233

25

2080

6Аз

оты

н да

вхар

исэ

л24

41

21

132

Азот

ын

исэл

69

638

235

1526

145

5151

4Ги

дроф

лорк

арбо

н3

286

621

110

етан

бус

уур

шим

тгай

орг

аник

нэ

гдлү

үд5

840

18

1717

6716

3То

осон

цор

(PM

10 о

ролц

уула

ад, т

оос)

7

92

92

939

8. Тэ

эври

йн ү

йл а

жил

лага

анаа

с үү

дэлт

эй

агаа

р да

хь д

улаа

н ял

гару

улал

т (то

нн)

Нүүр

стөр

өгчи

йн д

авха

р ис

эл26

7354

1065

1477

1843

2774

872

9718

921

5969

етан

12

3Аз

оты

н да

вхар

исэ

л1

12

Азот

ын

исэл

285

1526

036

3838

0Ги

дроф

лорк

арбо

н3

621

67М

етан

бус

уур

шим

тгай

орг

аник

нэ

гдлү

үд4

12

84

3552

Тоос

онцо

р (P

M10

оро

лцуу

лаад

, тоо

с)

11

19

26

19

Тайл

бар:

Хар

саар

ал н

үднү

үд н

ь то

дорх

ойло

лты

н да

гуу

хоос

он у

тгат

ай.

Page 297: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 298: asdf - Үндэсний Статистикийн Хороо

265

Хавсралт I

Ангилал ба жагсаалтууд Танилцуулга

A1.1 БОЭЗДС Ерөнхий хүрээ нь холбогдох статистикийн нэгтгэл, ойлголтуудыг ойлгоход дэмжлэг үзүүлэх хэд хэдэн ангилал болон жагсаалтуудын агуулдаг. Энэхүү хавсралтад БОЭЗДС Үндсэн бүтцийн сонгогдсон ангилал болон жагсаалтуудын талаархи туслах материалууд багтсан. Эдгээр ангилал болон жагсаалтыг аль нь ч тайлагнахад нэн шаардлагатай бус юм.

A1.2 Энэ хэвлэлтэд сонгогдсон ангилал, жагсаалтуудын ангилал, категоруудын илүү нарийвчилсан тайлбаруудтай. Сонгогдсон ангилал, жагсаалтууд нь холбогдох статистикийг нэгтгэн гаргахад эхлэлийн цэг болж өгөх юм. Гэхдээ энэ материал нь тохиолдол бүрт нарийвчлалын ижил түвшинд биш байх ба зарим ангилал нь “завсрын” гэсэн тодотголтой. Эдгээр ангиллын цаашдын туршилт, хөгжүүлэлт хийх шаардлагатай бөгөөд энэ нь БОЭЗДС Ерөнхий хүрээний судалгааны хөтөлбөрийн нэг хэсэг юм (хавсралт II-ыг харна уу).

A1.3 Байгаль орчны үйл ажиллагааны ангилал (БОҮАА) дахь байгаль орчин хамгаалалтад хамаарах ангиллуудын тайлбар нь үл хамаарах онцгой тохиолдол юм. Эдгээр ангиллуудтай холбогдох агуулгыг Байгаль орчны хамгаалах зардлын ангилал (БОХЗА) (НҮБ, 2000)-аас авсан ба энэхүү олон улсын ангилал нь 2000 оноос бий болсон.

A1.4 Энэхүү туслах материалуудад багтсан ангилал болон жагсаалт нь:

(a) Байгаль орчны үйл ажиллагааны ангилал:

(i) Байгаль орчны хамгаалах;

(ii) Нөөцийн менежмент (завсрын);

(б) Газар ашиглалтын ангилал (завсрын);

(в) Газрын бүрхэвчийн ангилал (завсрын);

(г) Хатуу хог хаягдын жагсаалт.

Page 299: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ266

A. Байгаль орчны үйл ажиллагааны ангилал (БОҮАА)I. Байгаль орчны хамгаалал

Байгаль орчны хамгааллын үйл ажиллагаа нь бохирдол болон байгаль орчны бусад доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах үндсэн зорилготой үйл ажиллагаанууд юм. Мөн хамгааллын үйл ажиллагаанд хүний үйл ажиллагааны хүчин зүйлсээс үүдсэн байгаль орчны доройтлыг сэргээхээр гүйцэтгэсэн арга хэмжээг оруулна. Байгаль орчны хамгаалалд багтахад үйл ажилагаа, арга хэмжээнүүд нь байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой байна. Үйл ажилагаа, арга хэмжээнүүд нь Байгаль орчинд эерэг нөлөөтэй боловч өөр зорилго байвал байгаль орчны хамгаалалд хамаарахгүй. Тиймээс байгаль орчинд ач тустай боловч аж ахуй нэгжийн болон бусад байгууллагуудын эрүүл ахуй, аюулгүй байдлын техникийн хэрэгцээ, дотоод шаардлагыг хангах үндсэн зорилготой үйл ажиллагаанууд нь байгаль орчны хамгаалах салбарт хамааруулахгүй.

Эрчин хүч болон түүхий эдийн хэмнэсэн үйл ажиллагаа нь гол төлөв байгаль орчны хамгаалахад орохгүй, харин нөөцийн менежментэд орно (доорхыг харна уу). Гэхдээ эдгээр үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалахад чиглэсэн байвал байгаль орчны хамгаалалтын үйл ажиллагаанд хамааруулж авч үздэг.

1 Орчны агаар болон уур амьсгалын хамгаалал

Орчны агаар болон уур амьсгалын хамгааллын үйл ажиллагаа, арга хэмжээ нь орчны агаар дахь ялгаруулалт буюу хүрээлэн буй орчны агаар дахь бохирдуулагчдын агууламжийг багасгахад чиглэсэн байх бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалт болон стратосферын озоны давхаргад муугаар нөлөөлөх хийн ялгаруулалтыг хянахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ орно.

Энд зардлыг хэмнэх арга хэмжээ (жишээ нь, эрчим хүч хэмнэсэн) орохгүй.

1.1 Процесст өөрчлөлт оруулснаар бохирдлоос урьдчилан сэргийлэх

Процесст өөрчлөлт оруулах замаар агаар бохирдуулагчийн ялгаруулалтыг багасгах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ нь дараах үйл ажиллагаанд хамаарна:

• Илүү цэвэр, илүү үр дүнтэй үйлдвэрлэлийн процесс болон бусад технологиуд (илүү цэвэр технологи),

• “илүү” (дасан зохицсон) хэрэглээ, ашиглалт.

Илүү цэвэр технологи

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтийн явцад одоогийн үйлдвэрлэлийн процессыг агаар бохирдуулагч ялгаруулалтыг багасгахаар загварчилсан шинэ процессоор солих үйл ажиллагаа орно. Жишээ нь түлшны шаталтыг сайжруулах, уусгагчийг гарган авах, тоног төхөөрөмж, хадгалах байгууламж, тээврийн хэрэгслийн агаар нэвтрүүлэх чадварыг сайжруулах замаар асгарах, гоожихоос урьдчилан сэргийлэх гэх зэрэг орно.

Page 300: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 267

Илүү цэвэр бүтээгдэхүүний ашиглалт

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд түүхий эд, эрчим хүч, катализатор болон бусад орцыг бохирдолгүй (бохирдол багатай) орлох бүтээгдэхүүнээр солих, түлшийг хүхэргүйжүүлэх зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бохирдол багатай болгох боловсруулт хийхээр байгууламжийг өөрчлөх нь орно. Үүнд хамаарах зардалд мөн илүү цэвэр бүтээгдэхүүнийг ашиглах нэмэлт зардал орно (хүхэр багатай түлш, цагаан тугалга агуулаагүй бензин, цэвэр тээврийн хэрэгсэл, гэх мэт.).

Яндангийн хий нь шатдаг түлшний шаталтаас үүдэн ихэвчлэн яндангийн хоолойгоор агаарт ялгарч буй ялгаралт юм. Агааржуулалтын агаар нь үйлдврэрлэлийн байгууламжийн агааржуулалтын системээс ялгарч буй агаар юм.

1.2.1 Хүрээлэн буй орчны агаарын хамгаалалтад

1.2.2 Уур амьсгал болон озоны давхаргын хамгаалалтад

1.3 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Яндангийн хий, агаарын чанар зэрэг бохирдуулагчийн агууламжийг хянахад чиглэсэн үйл ажиллагаа. Тээврийн хэрэгсэл, халалтын системээс гарч буй яндангийн хийг хэмжих үйлчилгээ, озоны давхарга, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлттөй холбогдох хяналт энд орно.

1.4 Бусад үйл ажиллагаа

Хүрээлэн буй орчны агаар, уур амьсгалыг хамгаалахад чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа, арга хэмжээ. Эдгээрт Байгаль орчныг хамгаалах болон зардлын ангилал 1-д тодорхойлсон зохицуулалт, удирдлага, менежмент, сургалт, мэдээлэл, боловсролын үйл ажиллагааг ижил ангилалд хамаарах үйл ажиллагааны салгаж болох болон бусад байгаль орчны хамгааллын ангилалтай ижилхэн үйл ажиллагаа байх тохиолдолд орно.

2 Бохир усны менежмент

Бохир усны менежмент нь бохир усыг их газрын болон далайн усанд гаргахыг багасгаснаар гадаргын усны бохирдлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагаанаас бүрдэнэ. Эдгээрт бохир ус цуглуулалт, цэвэрлэлт, хяналт, зохицуулалтын үйл ажиллагаа орно. Мөн септик танкууд бас орно.

Энд газрын гүний усанд бохирдуулагч нэвтрэн орохоос сэргийлэх, бохирдсоны дараа усны нөөцийг цэвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ орохгүй. (БОХЗА 4-ийг харах).

Бохир ус гэж ашиглагдаж байсан зориулалтдаа чанар, хэмжээ, хугацаа зэргээс хамааран цаашид ашиглагдахааргүй болсон усыг ойлгоно.

2.1 Процесст өөрчлөлт оруулснаар бохирдлоос урьдчилан сэргийлэх

Гадаргын усны бохирдуулагч, бохир ус бий болохыг доорх тодорхойлолтод хамаарах процесст өөрчлөлт оруулснаар багасгахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ:

• Илүү цэвэр, илүү үр дүнтэй үйлдвэрлэлийн процесс болон бусад технологиуд

Page 301: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ268

(илүү цэвэр технологи),

• “илүү” (дасан зохицсон) хэрэглээ, ашиглалт.

Илүү цэвэр технологи

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд байгаа процессыг ус бохирдуулагч эсвэл үйлдвэрлэлийн явцад гарах бохир усыг багасгахаар загварчилсан шинэ процессоор солих үйл ажиллагаа орно. Энд үйлдвэрлэлийн процесст усыг тусгаарлах сүлжээ, цэвэрлэлт, дахин ашиглалт гэх зэрэг орно.

Илүү цэвэр бүтээгдэхүүний ашиглалт

Түүхий эд, катализатор болон бусад орцыг ус бохирдуулахгүй (бага бохирдуулдаг) орлуулах бүтээгдэхүүнээр сольж болдог байхаар одоо байгаа үйлдвэрлэлийн процессыг өөрчлөх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм.

2.2 Хаягдал бохир усны шугам сүлжээ

Хаягдал бохир усны шугам сүлжээний үйл ажиллагаанд чиглэсэн үйл ажиллагаа, жишээ нь хаягдал бохир усны шугам сүлжээ, цуглуулагч, нөөцлүүр болон бусад тээвэрлэлтийн хэлбэрээр (бохирын тээврийн хэрэгсэл) дамжуулан нэг болон хэд хэдэн хэрэглэгч, борооны уснаас гарах хаягдал бохир усны цуглуулалт болон тээвэрлэлт орно. Энд мөн эдгээрийн засвар үйлчилгээ орно.

Хаягдал бохир усны шугам сүлжээ нь хаягдал бохир ус үүсгэгч эх үүсвэрээс хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжид эсвэл гадаргын усанд хаях цэг хүртэл хаягдал бохир усыг (борооны ус, өрхийн болон бусад хаягдал бохир ус) зайлуулахаар загварчлагдсан коллектор, дамжуулах хоолой, суваг, насосны систем юм.

2.3 Хаягдал бохир усны цэвэршүүлэлт

Хаягдал бохир усны цэвэршүүлэлт нь хаягдал бохир усыг холбогдох байгаль орчны стандарт эсвэл чанарын бусад хэм хэмжээнд нийцсэн байхаар хувиргах процессыг хэлнэ. Цэвэршүүлэлтийн түгээмэл гурван төрлийг (механик, биологийн, дэвшилтэт) доор харуулав. Цэвэршүүлэлтийн төрлүүдийн өөр тодорхойлолтоор илэрхийлж болох ба биологийн хүчилтөрөгчийн хэрэгцээг арилгах түвшинд тулгаарласан байдаг.

Хаягдал бохир усны механик цэвэршүүлэлт нь хаягдал бохир усыг юүлэх, лагыг ялгах зориулалттай биет болон механик процессуудыг хэлдэг. Механик процессууд нь мөн биологийн болон дэвшилтэт нэгжийн үйл ажиллагаатай хослуулсан байдлаар ашигладаг. Механик цэвэршүүлэлтэд дор хаяад тунадасжилт, флотаци гэх мэт процессуудыг агуулдаг гэж ойлгогддог. Энэ үйл ажиллагаа нь торлог хавтан ашиглан эсвэл флотаци, химийн элемент ашиглан тундасжуулалтаар материалуудыг тусгаарлахад (элс, тос, лагын тодорхой хэсгийг арилгах гэх мэт) чиглэсэн байдаг.

Тоног төхөөрөмжид том хатуу биетэд зориулсан хавтангууд, биологийн үйлдвэр, шүүх төхөөрөмж, флотациулагч, тундасжуулагч, тос нүүрсустөрөгч ялгагч, гидравлик ба төвөөс зугтах циклон, диафрагмын хөвөгч гэх мэт инэрц болон татах хүч ашигласан ялгагч орно.

Хаягдал бохир усны биологийн цэвэршүүлэлт нь аэробик эсвэл анаэробик

Page 302: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 269

бичил биетүүдийг ашиглан шүүгдсэн хаягдал бохир ус бохирдуулагч нянгийн массын хамтаар ялгарсан лаг үүсгэх процессуудыг хэлдэг. Биологийн цэвэршүүлэлт нь мөн механик болон дэвшилтэт нэгжийн үйл ажиллагаатай хослуулсан байдлаар ашигладаг. Энэ үйл ажиллагаа нь бактери ашиглан бохирдлыг исэлдүүлэх боломжтой материалуудаас устгах зориулалттай буюу өвөрмөц найрлагатай хаягдал бохир усанд зориулсан идэвхжүүлсэн лагын арга эсвэл анаэробикын цэвэршүүлэлт юм. Задрах боломжтой био материалуудыг бактериар баяжуулсан лагын нэмэлтээр нээлттэй эсвэл хаалттай цөөрөмд цэвэршүүлдэг.

Дэвшилтэт технологоор хаягдал бохир ус цэвэршүүлэлт нь бусад цэвэршүүлэлтийн аргуудаар цэвэршүүлж болдоггүй хаягдал бохир усан дахь онцлог хольцийг багасгах чадамжтай процессууд юм. Механикийн болон биологийн гэх тодорхойлогдоогүй бүх үйл ажиллагааны нэгжийг хамааруулна. Жишээ нь коагуляци, флокуляци, хур тунадас; завсарлагаатай хлоржуулах; хөрс хуулалт; холимог медиа шүүлтүүр; бичил дэлгэц; сонгомол ионы солилцоо; идэвхжүүлсэн нүүрс шингээх; урвуу осмос; хэт улаан хоолой; цахилгаан флотаци зэрэг юм. Дэвшилтэт цэвэршүүлэлтийн процесс нь механик болон биологийн нэгжийн үйл ажиллагаатай хослуулсан байж болно. Энэ үйл ажиллагаанууд нь өндөр түвшиний исэлдүүлэх боломжтой, задардаггүй биет буюу металл, нитрит, фосфорыг хүчтэй биологийн эсвэл физикийн эсвэл химийн аргаар устгах зориулалттай байдаг. Тусгай тоног төхөөрөмж бохирдол бүрт шаардагдана.

Бохирын сувгийн доод өрөө нь хаягдал бохир ус дамжин өнгөрөхдөө шүүгдсэн биетүүд лаг болон тунан үлддэг суурин сав юм. Органик биетүүд нь /ус болон лаган дахь/ анаэробик бактери болон бусад бичил биетүүдээр хэсэгчлэн задардаг. Доод өрөөний засварын үйлчилгээ болон доод өрөөний бусад бүтээгдэхүүнийг /биологийн идэвхжүүлэгч/ хамааруулна.

2.4 Хөргөлтийн усны цэвэршүүлэлт

Хөргөлтийн усны цэвэршүүлэлт нь хөргөлтийн усийг байгальд гаргахаас өмнө байгаль орчны стандартад хүрэхүйц байхаар цэвэршүүлдэг процесс орно. Хөргөлтийн ус нь халууныг арилгахад ашигладаг. Арга, хэрэгсэл, байгууламжийг ашигладаг: агаараар хөргөх (усны хөргөлттэй харьцуулахад нэмэлт зардал), хөргөх цамхаг (бохирдлыг багасгахад шаардагдах хэмжээгээр), ажлын талбайгаас ус боловсруулах зориулалттай хөргөлтийн хэлхээ, ялгарсан уурыг конденсацлах, тархалтыг сайжруулах төхөөрөмж суллах хөргөлтийн ус, хаалттай хөргөлтийн байгууламж (нэмэлт зардал), хөргөлтийн усыг халаалтын зориулалтаар ашиглах хэсэг (нэмэлт зардал).

2.5 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Хаягдал бохир усан дахь бохирдуулагчуудын агууламжийг болон хаягдал бохир ус цутгадаг хуурай газрын гадаргын ус, далайн усны чанарыг хянах, тохируулахад чиглэсэн үйл ажиллагаа /дүн шинжилгээ, бохирдуулагчийн хэмжилт/.

2.6 Хаягдал бохир усны бусад менежментийн үйл ажиллагаа

Хаягдал бохир усны менежментэд чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа. Энд БОХҮА 2-т тодорхойлсон зохицуулалт, удирдлага, менежмент, сургалт, мэдээлэл, боловсролын үйл ажиллагаа орох ба ижил ангилалд хамаарах үйл ажиллагааны салгаж болох болон бусад байгаль орчны хамгааллын ангилалтай хамаарах ижилхэн үйл

Page 303: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ270

ажиллагаа байх тохиолдолд орно.

3 Хог хаягдлын менежмент

Хог хаягдлын менежмент гэж хог хаягдал үүсэх, байгаль орчинд хор хөнөөлтэй нөлөөг бууруулахтай холбогдох үйл ажиллагаа, арга хэмжээг ойлгоно. Энд хаягдлыг цуглуулах, боловсруулах, хянах, зохицуулалтын үйл ажиллагаа орно. Энд мөн дахин боловсруулах, ялгах, бага түвшний цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, боловсруулах, нийт хог хаягдлыг цуглуулах, гудамж талбай цэвэрлэх орно.

Хог хаягдал нь анхдагч бүтээгдэхүүн биш (өөрөөр хэлбэл, зах зээлд бий болсон бүтээгдэхүүн) бий болгогч нь цаашдын өөрийн үйлдвэрэл, хувиргалт, хэрэглээний зориулалтаар ашиглалтгүй болсон түүхий эд материал юм. Хаягдал нь түүхий эдийг олборлох, түүхий эдийг завсрын болон эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах явцад, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад болон бусад аливаа хүний үйл ажиллагааны явцад үүсч болно. Бий болсон газраа дахин боловсруулагдсан эсвэл дахин ашиглагдсан үлдэгдэл орохгүй. Мөн орчны ус эсвэл агаарт шууд хаягддаг хог хаягдал орохгүй.

Аюултай хог хаягдал гэдэг нь хууль тогтоогчоос тогтоосон хортой, хортой, халдварт, цацраг идэвхит, шатамхай эсвэл бусад шинж чанараас шалтгаалан хүний эрүүл мэнд эсвэл амьд организмд бодит эсвэл болзошгүй аюул учруулж байгаа хаягдал юм. Энэхүү тодорхойлолтын зорилгоор "аюултай хог хаягдал" нь тухайн улс орны практикт заасны дагуу аюултай гэж үзсэн бүх материал, бүтээгдэхүүнийг агуулдаг. Бага түвшний цацраг идэвхт хаягдлыг оруулсан бол бусад цацраг идэвхт хаягдлыг оруулахгүй (БОХҮАЗА 7-г үзнэ үү).

Бага түвшний цацраг идэвхит хог хаягдал нь цацраг идэвхт бодис бага агууламжтай тул хэвийн харьцах, тээвэрлэх явцад хамгаалалт шаарддаггүй хог хаягдал юм.

Хог хаягдлыг боловсруулалт, зайлуулалт

Хог хаягдлыг боловсруулалт нь аливаа хог хаягдлын биет, химийн эсвэл биологийн шинж чанар, найрлагыг саармагжуулах, аюулгүй болгох, тээвэрлэхэд аюулгүй болгох, нөхөн сэргээх, хадгалах боломжой болгох, овор хэмжээг багасгахад зориулалттай бүх процессыг хэлнэ. Хог хаягдал нь нэгээс олон боловсруулалтын процесст орж болдог.

Байгаль орчны хамгааллын зориулалтаар ялгах, дахин боловсруулах үйл ажиллагаанууд орно. Зарим тохиолдолд ялгах нь хог хаягдал боловсруулах арга ба маш бага үнээр эсвэл үнэгүй хийгддэг. Европын холбооны Олон улсын аж үйлдвэрийн бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын 24-р бүлэгт ангилагдсан ялгалтын боловсруулалт орохгүй.

Европын холбооны Олон улсын аж үйлдвэрийн бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагааны ангилалын 37-р бүлэгт дахин боловсруулалтыг хог хаягдал, ашиглагдсан болон ашиглагдаагүй хаягдал эдийг шинэ материалд хувиргах боломжтой хэлбэрт оруулах боловсруулалт гэж тодорхойлсон байна. Энгийнээр бараа бүтээгдэхүүний хувьд орц, гарцын бүтээгдэхүүн хоёулаа хог хаягдал, хаягдал эдээс бүрдэх ба орц бүтээгдэхүүн нь ялгасан, ялгаагүй ямар ч байсан үйлдвэрлэлийн явцад шууд ашиглахад тохиромжгүй байдаг бөгөөд харин гарцын бүтээгдэхүүн нь цааш боловсруулахад тохиромжтой бөгөөд завсрын бүтээгдэхүүнд тооцогддог. 37-р бүлэгт ангилагдсан үйл

Page 304: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 271

ажиллагаануудын үндсэн зорилго нь хоёрдогч түүхий эдийн боловсруулалт боловч илүү чухал хоёрдогч хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа байдаг.

Ялгалт болон хоёрдогч түүхий эд /хоёрдогч түүхий эдээс бий болсон бүтээгдэхүүн/ нь байгаль орчны хамгааллын бүтээгдэхүүнд тооцогдохгүй. Эдгээрийн ашиглалт орохгүй.

Хог хаягдлын зайлуулалт нь эрүүл ахуй, байгаль орчин, аюулгүй байдлын шаардлагын дагуу хог хаягдлыг газар дээр болон газар доор, зохион байгуулалттай эсвэл зохион байгуулалтгүй байдлаар зайлуулахыг ойлгоно.

3.1 Процесст өөрчлөлт оруулснаар бохирдлоос урьдчилан сэргийлэх

Дараах тодорхойлолтуудтай холбогдох процессын өөрчлөлтөөр хатуу хог хаягдал бий болголтыг арилгах, багасгах үйл ажиллагаа, арга хэмжээ:

• Илүү цэвэр, илүү үр дүнтэй үйлдвэрлэлийн процесс болон бусад технологиуд (илүү цэвэр технологи)

• “илүү” (дасан зохицсон) хэрэглээ, ашиглалт

• Илүү цэвэр технологи

Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд одоо байгаа процессыг үйлдвэрлэлийн процессын үед гарсан хог хаягдлын хэмжээ хордуулах чанарыг бууруулах шинэ процессоор солих, мөн ялгалт, дахин боловсруулах орно.

Илүү цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ

Хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь түүхий эд, катализатор болон бусад завсрын орцыг бага хэмжээтэй эсвэл аюул багатай хог хаягдал үүсгэдэг шинэ, "зохицсон" орцоор орлуулан үйлдвэрлэлийн үйл явцыг өөрчлөх, тохируулах үйл ажиллагааг ойлгоно.

3.2 Цуглуулах, тээвэрлэх

Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх гэдэг нь хог хаягдлыг хот тохижилт үйлчилгээ, түүнтэй адилтгах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд эсвэл төрийн болон хувийн компаниуд цуглуулах, устгах газарт хүргэх болон устгах үйл ажиллагааг хэлнэ. Үүнд хог хаягдлыг дахин боловсруулах болон аюултай хог хаягдлын тээврлэхэд дөхөм байлгах үүднээс хог хаягдлын ангилан цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа багтана. Мөн энэ бүлэгт гудамж талбай, олон нийтийн газрын цэвэрлэгээ, хог цуглуулах үйл ажиллагаа орно. Харин өвлийн улирлын гудамжны цувэрлэгээ энэ бүлэгт орохгүй.

3.3. Аюултай хог хаягдлыг боловсруулах, устгах

Аюултай хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаанд физик/химийн боловсруулалт, дулааны боловсруулалт, биологийн боловсруулалт, хог хаягдлыг агааржуулах, бусад холбогдох боловсруулах арга орно. Аюултай хог хаягдлыг устгах үйл ажиллагаанд хогийн цэг, агуулах, далайд хаях болон бусад холбогдох аргыг оруулана.

Аюултай хог хаягдлыг дулааны аргаар боловсруулах гэдэг нь хий, шингэн эсвэл хатуу аюултай хог хаягдлыг өндөр температурт исэлдүүлэх, тэдгээрийг хий болон үл нийцэх хатуу үлдэгдэл болгон хувиргах аливаа процессыг хэлдэг. Утааны хий нь агаар

Page 305: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ272

мандалд гардаг (дулааныг сэргээж авахгүйгээр, эсвэл цэвэрлэхгүйгээр), үйлдвэрлэсэн аливаа шаар, үнсийг хогийн цэгт хадгалдаг. Аюултай хог хаягдлыг шатаахад ашигладаг гол технологи нь эргэдэг зуух, шатаах зуух, олон камертай хог шатаагч зуух, буцалж буй давхрагад шатаах зуух зэрэг юм. Аюултай хог хаягдлыг шатаах явцад гарсан үлдэгдлийг мөн аюултай хог хаягдал гэж үзэж болно. Үүссэн дулааны энерги нь уур, халуун ус эсвэл цахилгаан энерги үйлдвэрлэхэд ашиглаж болно эсвэл ашиглахгүй байж болно.

Ландфилл гэдэг нь тодорхой геологийн болон техникийн шалгуурыг хангасан аюултай хог хаягдлыг хяналттай аргаар эцсийн байдлаар устгах үйл ажиллагаа юм.

Аюултай хог хаягдлыг цэвэрлэх, устгах бусад арга нь химийн болон физик боловсруулалт, хадгалалт, газар доор булшлах аргуудаас бүрдэнэ.

Химийн боловсруулалт гэж химийн бодис ашиглаж хоргүйжүүлэхийг хэлнэ. Химийн боловсруулалтын аргыг аюултай хог хаягдлыг хоргүй хий болгон задлахад болон тэдгээрийн химийн шинж чанарыг өөрчлөхөд, жишээлбэл, усны уусмалыг бууруулах, хүчиллэг эсвэл шүлтлэг байдлыг саармагжуулах зорилгоор ашигладаг.

Физикийн боловсруулалт гэж шүүх, тунадасжуулах, шингээх, нэрэх зэрэг аргаар бохирдуулагчийг цэвэрлэхийг ойлгоно. Аюултай хог хаягдлыг физик аргаар боловсруулах үйл ажиллагаанд фазын салгах, хатуужуулах янз бүрийн аргыг оруулдаг бөгөөд ингэснээр аюултай хогийг инерц, үл тэвчих матрицаар бэхжүүлдэг. Хаягдлыг уусдаггүй, чулуулаг, хатуу материал болгон хувиргадаг хатуужуулалт, бэхэлгээний процессыг ихэвчлэн хогийн цэгээс зайлуулахаас өмнө урьдчилан боловсруулалт болгон ашигладаг. Эдгээр арга нь хог хаягдлыг янз бүрийн урвалж эсвэл органик полимержүүлэх урвал эсвэл холимогийг органик биндэртэй холиход ашигладаг.

Хог хаягдал хадгалах гэж байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөөлөлгүйгээр хог хаягдлыг савлаж байршуулахыг ойлгоно.

Хог хаягдлыг булшлах гэдэг нь хог хаягдлыг түр хугацаагаар геологийн болон техникийн тодорхой шалгуурыг хангасан газарт булж хадгалах эсвэл бүр мөсөн устгах үйл ажиллагаа юм.

3.3.1 Дулааны арга

3.3.2 Ландфил

3.3.3 Бусад боловсруулах, устгах аргууд

3.4 Аюулгүй хог хаягдлыг боловсруулах, устгах

Аюулгүй хог хаягдлыг боловсруулах үйл ажиллагаанд физик/химийн боловсруулалт, хог хаягдлыг шатаах, биологийн боловсруулалт, бусад боловсруулах аргууд орно (бордоо, дахин боловсруулах гэх мэт).

Шатаах гэж шатаж буй бодисын химийн тогтмол энергийг дулааны энерги болгон хувиргаж буй дулааны боловсруулалтыг хэлнэ. Шатамхай нэгдлүүд нь шатдаг хий болон хувирдаг. Органик бус бодисын үлдэгдэл нь шаар, дэгдэмхий үнс хэлбэрээр үлддэг.

Аюулгүй хог хаягдлыг устгахдаа ландфилл, далайд хаях болон бусад зайлуулах аргыг ашигладаг.

Page 306: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 273

3.4.1 Шатаах

3.4.2 Ландфилл

3.4.3 Бусад боловсруулах, устгах аргууд

3.5 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Хог хаягдал үүсэх, хадгалах, тэдгээрийн хоруу чанар зэргийг хянах, хэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно.

3.6 Хог хаягдлын менежментийн бусад үйл ажиллагаа

Хог хаягдлыг удирдахад чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа, арга хэмжээг ойлгоно. Эдгээрт тухайн салбарын онцлогтой холбоотой бусад үйл ажиллагаанаас болон хүрээлэн буй орчныг хамгаалах бусад салбартайтай ижил төстэй үйл ажиллагаанаас салгах боломжтой салбарын онцлогтой удирдлага, менежмент, сургалт, мэдээлэл, боловсролын үйл ажиллагаа орно.

4. Хөрс, газрын доорхи болон гадаргын усыг хамгаалах, нөхөн сэргээх

Хөрс, газрын доорхи болон гадаргын усны хамгаалалт, нөхөн сэргээлт гэдэг нь бохирдуулагч нэвчилтээс урьдчилан сэргийлэх, хөрс, усны биетийг цэвэрлэх, хөрсийг элэгдэл, бусад доройтлоос хамгаалах, түүнчлэн давсжилтаас хамгаалахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ. Энэ бүлэгт мөн хөрс, газрын доорхи усны бохирдлыг хянах үйл ажиллагаа орно..

Ариутгах татуургын менежментийн үйл ажиллагаа (CEPA 2-г үзнэ үү), түүнчлэн биологийн олон янз байдал, ландшафтыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа энэ бүлэгт орохгүй (CEPA 6-г үзнэ үү).

4.1 Бохирдуулагч нэвчилтээс урьдчилан сэргийлэх

Хөрсөнд нэвчиж болох бохир усыг багасгах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг ойлгоно. Энэ бүлэгт үйлдвэрийн ургамлын хөрсийг битүүмжлэх, бохирдуулж буй эх үүсвэрээс хамгаалах зорилгоор ус цуглуулах байгууламж суурилуулах, бохирдуулагч бүтээгдэхүүнийг тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа орно..

4.2 Хөрс, усан санг цэвэрлэх

Хөрс, усны байгууламж дахь бохирдуулагч бодисын тоог багасгах процессыг газар дээр нь эсвэл зохих суурилуулалтанд явуулдаг. Үүнд хуучин үйлдвэрлэлийн газрууд, хогийн цэг болон бусад хар цэгүүд дэх хөрсийг ариутгах, усан сангаас бохирдуулагч бодисыг зайлуулах (гол, нуур, усан сан гэх мэт), санамсаргүй бохирдлын дараа гадаргуугийн усыг ариутгах, цэвэрлэх зэрэг үйл ажиллагаа орно. Жишээлбэл, бохирдуулагч бодисыг цуглуулах эсвэл химийн бодис ашиглах замаар далайн ус, далайн эрэг орчмыг газрын тосны бодисоос цэвэрлэх. Энэ хэсэгт нуурын хязгаарлалт, усан санг хиймлээр хүчилтөрөгчжүүлэх үйл ажиллагааг оруулахгүй (CEPA 6-г үзнэ үү). Мөн иргэний хамгаалалтын үйлчилгээг оруулахгүй.

Дээрх үйл ажиллагаа нь дараахь зүйлийг агуулж болно: ангилах, булшилсан хогийг хадгалах болон зайлуулах, булах, булшилсан бареллиудыг гаргаж авах, ариутгах, хадгалах, хий, шингэн бохир ус зайлуулах сүлжээ суурилуулах, хөрсийг усгүйжүүлэх

Page 307: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ274

замаар угаах, бохирдуулагчийг шахах, цэвэрлэх, бохирдсон хөрс, тухайн газарт нөлөөлөхгүйгээр хөндлөнгөөс оролцох чадвартай биотехнологийн аргууд (фермент, бактери гэх мэт), физик хими техник, тухайлбал хэт шингэний шингэн ашиглан хучилт, олборлолт хийх, дотоод исгэх ажиллагааг зогсоох зорилгоор хий, эсвэл суурийг шахах гэх мэт.

4.3 Хөрсийг элэгдэл болон бусад бие махбодийн доройтлоос хамгаалах

Хөрсийг элэгдэл болон бусад доройтлоос хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ (нягтруулах, энкаст хийх гэх мэт)-г ойлгоно. Эдгээр нь хөрсний ургамлын хамгаалалтын бүрхэвчийг нөхөн сэргээх, элэгдлийн эсрэг хана барих гэх мэт аргуудаас бүрдэх бөгөөд тус үйл ажиллагаанд хөрс, усан санд хор хөнөөл багатай хөдөө аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйн татаасыг оруулж болно.

Эдийн засгийн шалтгаанаар (жишээ нь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эсвэл суурин газруудыг газар хөдлөлт гэх мэт байгалийн аюулаас хамгаалах) үйл ажиллагаа орохгүй.

4.4 Хөрсний давсжилтаас урьдчилан сэргийлэх, арилгах

Хөрсний давсжилтаас урьдчилан сэргийлэх, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг ойлгоно. Тодорхой үйл ажиллагаа нь улс орнуудын цаг уур, геологи болон бусад хүчин зүйлээс хамаарна. Энэ үйл ажиллагаанд газрын гүний усны давхаргын түвшинг нэмэгдүүлэх, жишээ нь далайн усыг гүний усны биед нэвчихээс сэргийлэх, нөхөн сэргээлтийн урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд гүний усны давхаргын түвшинг багасгах (гүний ус давс ихтэй үед), усалгааны аргачлалын өөрчлөлт гэх мэтийг багтаасан болно.

Эдийн засгийн асуудалд анхаарал хандуулах арга хэмжээг (хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, тэнгисээс газрыг нөхөн сэргээх гэх мэт) оруулахгүй.

4.5 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Хөрс, газрын доорхи болон гадаргын усны чанар, бохирдлыг хянах, хэмжих, хөрсний эвдрэл, давсжилтын хэмжээг хэмжих гэх мэт бүхий л үйл ажиллагааг ойлгоно. Үүнд “хар толбо”-уудын жагсаалт, газрын зураг, гүний болон гадаргын усны чанар, хөрсний бохирдол, элэгдэл, давсархаг гэх мэт мэдээллийн сангийн хяналтын системын үйл ажиллагааг багтаана.

4.6 Бусад үйл ажиллагаа

Хөрс, газрын доорхи болон гадаргын усыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн бусад бүх ажил, арга хэмжээг оруулана. Эдгээрт тухайн салбарын онцлогтой холбоотой бусад үйл ажиллагаанаас болон хүрээлэн буй орчныг хамгаалах бусад салбаруудтай ижил төстэй үйл ажиллагаанаас салгах боломжтой бүх төрлийн удирдлага, менежмент, сургалт, мэдээлэл, боловсролын үйл ажиллагаа орно.

5. Дуу чимээ, чичиргээг бууруулах (ажлын байрыг хамгаалахаас

Page 308: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 275

бусад)

Дуу чимээ, чичиргээг багасгах гэдэг нь үйлдвэрлэлийн болон тээврийн дуу чимээ, чичиргээг хянах, бууруулах, бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэлнэ. Орон сууцны чимээ шуугианыг багасгах (бүжгийн танхимуудыг дуу чимээ гаргахгүй байх гэх мэт), олон нийтийн дунд (усан сан гэх мэт), сургууль, гэх мэт олон газруудад дуу чимээг бууруулах үйл ажиллагааг багтаасан болно.

Ажлын байрыг дуу чимээ, чичиргээнээс хамгаалах үйл ажиллагаа орохгүй.

5.1 Дуу чимээ, чичирхийллийн эх үүсвэрийн урьдчилан сэргийлэх процессын өөрчлөлт

Дугуй /зам эсвэл дугуй/ төмөр замын гадаргуутай холбоотойгоор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, агаарын хөлөг ба хөлөг онгоцны хөдөлгүүр, утааны систем, тоормос, дуу чимээний түвшинг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг оруулана. Тээврийн хэрэгслийн (автобус, ачааны машин эсвэл галт тэрэг, цахилгаан хэрэгслийн хувьд) дуу чимээг багасгахад зориулагдсан тохируулга орно: бүрээс, тоормос, яндангийн систем гэх мэт дуу чимээ тусгаарлагч. Мөн түүнчлэн дуу чимээг бууруулахад зориулагдсан үйлдвэрийн эд ангийн сайжруулалт, барилга байгууламжийг дахин зохион байгуулах нэмэлт зардал, барилга байгууламж барих, засварлахад зориулсан тусгай хэрэгсэл, дуу чимээ, чичиргээг хамгийн бага түвшинд байлгахаар зохион бүтээгдсэн тоног төхөөрөмж орно.

Урьдчилан сэргийлэх бусад процесс нь гадаргууг өөрчлөх замаар дуу чимээг бууруулах үйл ажиллагаа байна. Мотор, хөдөлгүүр, яндангийн систем, тоормосны дуу чимээг багасгахын хэрээр бусад эх үүсвэрээс ялгарах дуу чимээ улам бүр чухал болж байна, ялангуяа дугуй ба замын гадаргуу хоорондын үрэлтээс үүсэх дуу чимээ. Энэ төрлийн үйл ажиллагааг бетоныг чимээгүй асфальт, олон давхаргат гадаргуу гэх мэтээр солих гэж харж байгаа.

5.1.1 Авто зам, төмөр замын тээвэр

5.1.2 Агаарын тээвэр

5.1.3 Үйлдвэрлэлийн болон бусад дуу чимээ

5.2 Дуу чимээ / чичиргээний эсрэг байгууламж барих

Дуу чимээний эсрэг байгууламжийг суурилуулах, удирдахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ орно. Эдгээр нь дэлгэц, далан эсвэл хедж байж болно. Эдгээр нь хотын авто зам эсвэл төмөр замын хэсгийг хамарч болно. Мөн үйлдвэрийн болон ойр орчмын чимээ шуугианыг багасгах зорилготой дараах хэрэгслүүд багтана. Үүнд: дуу чимээг хязгаарлах нэмэлт байгууламж, машин, хоолойн дуу чимээ тусгаарлагч бүрхүүл, түлшний зохицуулалтын систем, дуу шингээх, дуу чимээний дэлгэц, хаалт, барилга байгууламжийн дуу чимээ саринуулач, дуу чимээ хамгаалах цонх гэх мэт.

5.2.1 Авто зам, төмөр замын тээвэр

5.2.2 Агаарын тээвэр

5.2.3 Үйлдвэрлэлийн болон бусад дуу чимээ

Page 309: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ276

5.3 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Дуу чимээ, чичирхийллийн түвшинг хянах зорилготой үйл ажиллагаа, арга хэмжээ: суурин газарт хэмжилт, хяналтын цэг, хөдөлгөөнт төхөөрөмж суурилуулах, ашиглах, ажиглалтын сүлжээ гэх мэт.

5.4 Бусад үйл ажиллагаа

Захиргаа, менежмент, сургалт, мэдээлэл, боловсролын үйл ажиллагааг оролцуулаад бүх төрлийн дуу чимээ, чичиргээг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа орно. Үүнд (салгах боломжтой тохиолдолд) дуу чимээг бууруулахад чиглэсэн замын хөдөлгөөний менежмент (жишээлбэл, хурдны хязгаарыг бууруулах, замын хөдөлгөөний урсгалыг сайжруулах), дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд цаг, байршлын хязгаарлалт тогтоох, том замуудыг орон сууцны хорооллоос холуур тойрч явахаар тохируулах, явган явахад зориулсан бүс бий болгох, зорчигч тээврийн бүтцийн өөрчлөлт (нийтийн тээврийг сайжруулах, унадаг дугуй ашиглах) зэрэг орно. Энэ үйл ажиллагаа нь замын хөдөлгөөний удирдлага, хот төлөвлөлтийн нэгдсэн хөтөлбөр тодорхойлох зэрэг нилээд өргөн хүрээг хамардаг.

Дээрх зохицуулалтаас гадна бусад арга хэмжээнүүд нь: дуу чимээ багатай автомашин үйлдвэрлэх, ашиглах тохиолдолд санхүүгийн урамшуулал олгох, хэрэглэгчдэд дуу чимээ багатай тээврийн хэрэгслийг ашиглахыг сурталчилсан мэдээллийн хөтөлбөр бэлтгэх, жолоодлогын чимээгүй байдлыг бий болгох.

6 Биологийн олон янз байдал, ландшафтыг хамгаалах

Биологийн олон янз байдал, ландшафтыг хамгаалахад амьтан, ургамлын төрөл зүйл, экосистем, амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн болон хагас байгалийн ландшафтыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг хэлнэ. "Биологийн олон янз байдлыг" "ландшафт" -аас хамгаалах нь үргэлж практик биш байж болох юм. Жишээлбэл, ландшафтын тодорхой төрлийг бий болгох, биотоп, экозон, түүнтэй холбоотой асуудлууд (зараа, модны шугам "байгалийн коридор" -ыг бий болгох) нь биологийн олон янз байдлыг хадгалах тодорхой чиглэлтэй байдаг.

Түүхэн дурсгалт газрууд, эсвэл ихэнхдээ баригдсан ландшафтын хамгаалалт, нөхөн сэргээлт, хөдөө аж ахуйн зориулалтаар хогийн ургамлыг хянах, түүнчлэн эдийн засгийн асуудалд голчлон хариу үйлдэл үзүүлэх тохиолдолд ой модыг түймрээс хамгаалах зэрэг орно. Мөн зам, зугаа цэнгэлийн байгууламжийн дагуух ногоон байгууламж байгуулах, тохижуулах (жишээ нь, гольфын талбай болон бусад спортын байгууламжуудыг тусгаарлах) орно.

Хотын цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагаа, зардлыг ердийн байдлаар оруулахгүй боловч зарим тохиолдолд биологийн олон янз байдалтай холбоотой байж болно: ийм тохиолдолд үйл ажиллагаа, зардлыг тусгах ёстой.

6.1. Зүйл, амьдрах орчныг хамгаалах, нөхөн сэргээх

Амьтны аймаг, ургамлын төрлийг хамгаалах, нөхөн сэргээх, түүнчлэн байгалийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гэмтсэн газар нутгийг сэргээх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ орно. Үүнд удамшлын өвийг

Page 310: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 277

хадгалах, устгасан экосистемийг нөхөн сэргээх, амьтан, ургамлын тодорхой төрлийн ашиглалт, худалдаа, гэх мэт зүйлд хориг тавих, хамгаалах зэрэг үйл ажиллагаа орно. Мөн тооллого, мэдээллийн сан бүрдүүлэх, генийн нөөц, банк байгуулах, шугаман дэд бүтцийг сайжруулах (жишээлбэл, хурдны зам эсвэл төмөр замд амьтдад зориулсан гүүрэн гарц, гүүр), үр төлийг хооллох, байгалийн тусгай нөөцийн менежмент (ботаник хамгаалах газар, гэх мэт) зэрэг үйл ажиллагаа багтана. Эдгээрээс гадна байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, үүнд махчин амьтдын нөхөн сэргээлт хийх, унаган амьтан, ургамал, амьдрах орчинд аюул учруулж буй экзот амьтан, ургамлыг хянах зэрэг байгалийн амьтан, ургамал амьтдын хяналтыг багтааж болно.

Үндсэн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, бүтээн байгуулалт, хөгжил, эсхүл хязгаарлалтын зохицуулалтад хамрагдсан газар нутаг, амьдрах орчныг хамгаалах явдал юм. Үүнээс гадна энэ бүлэгт усны байгууламжийн болон усны амьдрах орчинийг сэргээх үйл ажиллагааг багтаасан болно: хиймэл хүчилтөрөгчөөр хангах, шохой саармагжуулах арга хэмжээ. Биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой хотын парк, цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой арга хэмжээ нь гарцаагүй энэ бүлэгт хамаарана. Ургамал, амьдрах орчныг хамгаалах зориулалтаар газар худалдаж авах үйл ажиллагаа мөн багтана.

6.2 Байгалийн болон хагас байгалийн ландшафтыг хамгаалах

Байгалийн болон хагас байгалийн ландшафтыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ нь тэдний гоо зүйн үнэ цэнэ, биологийн олон янз байдлыг хадгалахад тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх оршино. Үүнд хууль ёсны дагуу хамгаалагдсан байгалийн объектыг хадгалах, орхисон уул уурхай, олборлох талбайн сэргээн босголт, голын эрэг орчмуудыг нөхөн сэргээх, цахилгаан шугамыг булах, эдийн засгийн нөхцөлд ноцтой заналхийлж буй хөдөө аж ахуйн уламжлалт практик үйл ажиллагааны үр дүнд бий болсон ландшафтын нөхөн сэргээлт зэрэг зардал орно. Хөдөө аж ахуйтай холбоотой биологийн олон янз байдал, ландшафтын хамгаалалтын хувьд тариаланчдад төрөөс үзүүлэх тусгай тусламжийн хөтөлбөрийг бий болгох нь боломжит ганц мэдээллийн эх сурвалж байж болох юм. Мөн ландшафтын хамгаалах зорилгоор ой модыг ойн түймрээс хамгаалах үйл ажилланаа орно.

Түүхэн дурсгалт зүйлийг хамгаалах, эдийн засгийн зорилгоор гоо зүйн үнэлэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ (үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор сэргээн засварлах), түүнчлэн голчлон барьсан ландшафтыг хамгаалах арга хэмжээ орохгүй.

6.3 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Өмнөх бүлгүүдэд ангилагдаагүй хэмжилт, хяналт, шинжилгээний үйл ажиллагаа орно. Зарчмын хувьд амьтан, ургамлын тооллого хамаарахгүй, учир нь тэдгээр нь зүйлийн хамгаалалтад багтдаг.

6.4 Бусад үйл ажиллагаа

Биологийн олон янз байдал, ландшафтыг хамгаалахад чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа, арга хэмжээ орно. Эдгээр нь тухайн домэйнд хамаарах бусад үйл ажиллагаанаас болон бусад салбаруудтай ижил төстэй үйл ажиллагаанаас тусгаарлагдах боломжтой бол тухайн домэйнд хамаарах удирдлага, сургалт, мэдээлэл, боловсролын

Page 311: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ278

үйл ажиллагаа орно.

7 Цацраг туяанаас хамгаалах (гаднах аюулгүй байдлаас бусад)

Цацрагийн эсрэг хамгаалалт гэдэг нь аливаа эх үүсвэрээс цацрагийн сөрөг үр дагаврыг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг хэлнэ. Үүнд, өндөр түвшний цацраг идэвхт хаягдлыг боловсруулах, тээвэрлэх, цэвэрлэх үйл ажиллагаа орно.

Технологийн аюулаас (жишээ нь, АЦС-ын гадаад аюулгүй байдал) урьдчилан сэргийлэхтэй холбоотой үйл ажиллагаа, арга хэмжээ, түүнчлэн ажлын байран дахь хамгаалалтын арга хэмжээг оруулахгүй. Мөн бага түвшний цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, цэвэрлэхтэй холбоотой ажлуудыг оруулаагүй болно (CEPA 3-г үзнэ үү).

Цацраг идэвхит хог хаягдлын тодорхойлолт

Эрчим хүчний байгууллагаас тогтоосон "чөлөөлөгдсөн хэмжээ" -ээс их буюу цацраг идэвхт бодисын агууламжтай цацраг идэвхт бодис агуулагдсан буюу бохирдсон аливаа материалыг ойлгоно. Цацраг идэвхт хог хаягдал нь цөмийн цахилгаан станцуудад болон түүнтэй холбоотой цөмийн түлшний эргэлтийн байгууламжуудад, түүнчлэн цацраг идэвхт материалын бусад хэрэглээ, жишээлбэл, эмнэлэг, судалгааны байгууллагуудад цацраг идэвхт бодисыг ашиглах замаар бий болдог. Уран олборлох, тээрэмдэх, зарцуулсан түлшээ дахин боловсруулах үйл ажиллагааны үр дүнд асар их хэмжээний цацраг идэвхт хаягдал бий болдог.

7.1 Агаар болон усны хүрээлэн буй орчныг хамгаалах

Агаар болон усны хүрээлэн буй орчныг хамгаалалт нь хүрээлэн буй орчны агаар мандал, усан мандлыг цацраг туяанаас хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэгтгэдэг. Энэ нь скрининг, орчны бүс байгуулах гэх мэт хамгаалах арга хэмжээнээс бүрдэж болно.

7.2 Өндөр түвшний цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэх, боловсруулах

Өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлыг тээвэрлэх, агааржуулах, хадгалах, далд аргаар зайлуулах зориулалттай аливаа үйл явцын оруулана.

Өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх нь өндөр түвшний цацраг идэвхт хаягдлыг цуглуулах, ерөнхийдөө мэргэшсэн компаниудын цуглуулга, тэдгээрийн боловсруулалт, агааржуулалтын хадгалах, зайлуулах газарт хүргэхээс бүрдэнэ.

Өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлыг урьдчилан бэлтгэх гэдэгт өндөр цацраг идэвхт хог хаягдлыг тээвэрлэх, хадгалах, зайлуулах хүртэл тохиромжтой болгон хувиргах үйл ажиллагаанаас хэлнэ. Уг үйл ажиллагаа нь ЭЗБТҮАСА-ын 23-р бүлэгт хамаарах үйл ажиллагааны хүрээнд хамаарч болно.

Өндөр түвшний цацраг идэвхт хаягдлын хадгалалт гэдэг нь цацраг идэвхт хог хаягдлыг хүрээлэн буй орчинд цацахаас урьдчилан сэргийлэх, эсвэл зөвхөн зохистой түвшинд байлгахыг хэлнэ. Тусгай зориулалтаар барьсан хадгалах агуулахад хадгалана.

Өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлыг газар доор булшлах нь хог хаягдлыг түр хугацаагаар эсвэл бүр мөсөн геологийн болон техникийн тодорхой шалгуурыг

Page 312: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 279

хангасан газарт булж хадгалах үйл ажиллагааг хэлнэ.

7.3 Хэмжилт, хяналт, лаборатори ба бусад

Тусгай зориулалтын багаж, тоног төхөөрөмжийн тусламжтай хүрээлэн буй орчны цацараг идэвхжилтийг хэмжих, хянах, шалгах үйл ажиллагааг оруулана.

7.4 Бусад үйл ажиллагаа

Байгалийн орчныг цацраг туяанаас хамгаалах, өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлыг цэвэрлэхэд чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа, арга хэмжээ. Эдгээрт тухайн ангийн болон бусад хүрээлэн буй орчныг хамгаалах ангиудтай ижил төстэй үйл ажиллагаанаас салгаж авах боломжтой бол тухайн домэйнд хамаарах засаг захиргаа, сургалт, мэдээлэл, боловсролын үйл ажиллагаа орно.

8 Байгаль орчныг хамгаалах судалгаа, боловсруулалт

Судалгаа ба хөгжүүлэлт нь байгаль орчныг хамгаалах хүрээнд мэдлэгийн нөөцийг нэмэгдүүлэх, энэхүү мэдлэгийн шинэ хэрэглээг боловсруулахад ашиглах зорилгоор системчилсэн байдлаар хийгдсэн бүтээлч ажлыг багтаасан болно (Фраскатын гарын авлага (ЭЗХАХБ, 2002). Байгаль орчныг хамгаалах чиглэлээр.)

Энэ хэсэгт байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бүхий л судалгааны ажил, зардлыг дахин ангилдаг: бохирдлын эх үүсвэр, хүрээлэн буй орчинд байгаа бохирдуулагч бодисын тархалтын механизм, тэдгээрийн хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөлөл, төрөл зүйл, биосферид үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, бохирдлын бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, устгахаас гадна бохирдлыг хэмжих, дүн шинжилгээ хийх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд чиглэсэн судалгаа.

Байгаль орчны судалгаа ба хөгжүүлэлт нь 1993 оны NABS (Евростат, 1994)-ын дагуу бүх судалгааны ажлыг ангилах ёстой.

Байгалийн нөөцийн менежменттэй холбоотой судалгаа, шинжилгээний ажлуудыг оруулахгүй.

8.1 Орчны агаар, уур амьсгалыг хамгаалах

8.1.1 Орчны агаарыг хамгаалах

8.1.2 Агаар мандал, уур амьсгалыг хамгаалах

8.2 Ус хамгаалах

8.3 Хог хаягдал

8.4 Хөрс, газрын доорх усны хамгаалалт

8.5 Дуу чимээ, чичиргээг зогсоох

8.6 Зүйл, амьдрах орчныг хамгаалах

8.7 Цацраг туяанаас хамгаалах

8.8 Байгаль орчны талаархи бусад судалгаа

9 Байгаль орчныг хамгаалах бусад үйл ажиллагаа

Page 313: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ280

Байгаль орчныг хамгаалах бусад үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах бүхий л төрлийн үйл ажиллагааг илэрхийлэх бөгөөд Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны ангилал (БОХҮАА)-ын аль нэг төрөлд ангилагдаагүй байгаль орчны ерөнхий удирдлага, менежментийн үйл ажиллагаа болон олон нийтийн мэдээллийг хамруулсан байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн сургалтын болон заах үйл ажиллагааг хамруулна. Түүнчлэн уг үйл ажиллагаанд үл ангилагдах болон ангилагдаагүй бусад үйл ажиллагааг хамруулна.

9.1 Байгаль орчны ерөнхий удирдлага, менежмент

Байгаль орчны ерөнхий удирдлага нь засгийн газрын болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд гаргасан бодлого, шийдвэрт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг илэрхийлнэ.

Байгаль орчны ерөнхий удирдлага, зохицуулалт болон бусад

Байгаль орчны удирдлага, зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд гаргасан бодлого, шийдвэрт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төрийн болон Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагуудын (ӨҮАББ) аливаа үйл ажиллагааг илэрхийлнэ. Хэрэв боломжтой бол ийм төрлийн үйл ажиллагааг бусад ангилалд хуваарилах хэрэгтэй. Хэрвээ боломжгүй бол, эдгээр үйл ажиллагааг уг ангиллын ангид оруулах шаардлагатай.

Байгаль орчны менежмент

Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрээнд гаргасан бодлого, шийдвэрт дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагуудын аливаа үйл ажиллагаа. Үүнд мэдүүлэг бэлтгэх, зөвшөөрөл хүсэх, байгаль орчны дотоод менежмент, байгаль орчны гэрчилгээ олгох үйл явц (ISO 14000, Эко-менежмент болон Аудитын тогтолцоо, Европын холбоо), байгаль орчны зөвлөх үйлчилгээ зэргийг хамруулна. Түүнчлэн байгаль орчны чиглэлээр зөвлөгөө өгөх, хянах, дүн шинжилгээ хийх чиглэлээр мэргэшсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хамруулна. Хэрвээ боломжтой бол эдгээр үйл ажиллагааг БОХҮАА-ын бусад ангид хуваарилна.

9.1.1 Ерөнхий удирдлага, зохицуулалт болон ижил төрлийн бусад үйл ажиллагаа

9.1.2 Байгаль орчны менежмент

9.2 Боловсрол, сургалт болон мэдээлэл

Байгаль орчны талаар ерөнхий боловсрол олгох, сургалт явуулах, байгаль орчны мэдээллийг тархаахад чиглэсэн үйл ажиллагаа. Үүнд байгаль орчныг хамгаалах чиглэлээр сургалт явуулахад чиглэсэн ахлах сургуулийн болон их, дээд сургуулиудын зэрэг олгох хөтөлбөрүүд, тусгайлсан дугуйлан, курсуудыг хамруулна. Байгаль орчны тайлан гаргах болон байгаль орчны харилцаа холбооны үйл ажиллагааг мөн хамруулна.

Page 314: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 281

9.3 Үл ангилагдах үйл ажиллагаа

Үл ангилагдах үйл ажиллагаа нь БОХҮАА-ын аль нэг ангид хуваарилагдах боломжгүй байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа юм. Олон улсын санхүүгийн тусламж үүний нэг жишээ байж болох бөгөөд хандивлагч улс орнуудын хувьд олон улсын тусламжийг бие даасан ангилалд оруулахад адармаатай байж болох юм. Хэрвээ олон улсын тусламж нь нийт хэмжээ болоод улс төрийн ашиг сонирхлын хувьд ач холбогдолтой бол үндэсний зорилгоор БОХҮАА 9-ын дагуу тусдаа 2 орны түвшинд ангилж болох юм.

9.4 Бусад газарт ангилагдаагүй үйл ажиллагаа

Энэ бүлгийн үйл ажиллагаа нь бусад ангиллын төрөл зүйлд ангилагдах боломжгүй байгаль орчныг хамгаалах бүхий л үйл ажиллагааг нэгтгэдэг.

II. Нөөцийн менежмент (завсрын) Нөөцийн менежмент нь байгалийн нөөцийг хэмнэх, хадгалах, улмаар хорогдлын

эсрэг хамгаалахад чиглэсэн бүхий л арга хэмжээ, үйл ажиллагааг хамруулдаг. Үүнд байгалийн баялгийн ашиглалтыг бууруулах (нөхөн сэргээх, дахин ашиглах, дахин боловсруулах, орлуулах), байгалийн баялгийн нөөцийг сэргээх (байгалийн баялгийн нөөцийг нэмэгдүүлэх/сэргээх) зэрэг арга хэмжээ, үйл ажиллагааг хамруулна. Нөөцийн менежментийн үйл ажиллагаанд ангилагдахын тулд үйл ажиллагаа нь эсвэл түүний зарим хэсэг нь үндсэн зорилгын шалгуурыг хангах ёстой, өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа байх ёстой. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа байвал уг үйл ажиллагааг энд хамруулахгүй.

10 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн менежмент

Ашигт малтмалын нөөцийг боловсруулах үйл явцыг өөрчлөх, түүнийг нөхөн сэргээх, дахин ашиглах, дахин боловсруулах, хэмнэх, ашиглах, сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх болон бусад арга замаар ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хэрэглээг багасгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа, арга хэмжээг хамруулна. Хяналт, үнэлгээ, лаборатори, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа, түүнчлэн боловсрол, сургалт, мэдээлэл, удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа, арга хэмжээ мөн хамрагдана.

10.1 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хэрэглээг бууруулах

Үйлдвэрлэлийн процесст сэргээгдэх бус эрчим хүчний нөөцийг бууруулахтай холбоотой боловсруулах процессын өөрчлөлтөөр дамжуулан ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хэрэглээг бууруулах үйл ажиллагаа. Үүнд тодорхой хэмжээний гарц үйлдвэрлэхэд шаардагдах эрчим хүчний нөөцийн хэмжээг бууруулахад чиглэгдсэн үйлдвэрлэлийн процессыг орлуулах, тохируулах бүх төрлийн үйл ажиллагаа хамарна.

Энэ ангилалд сэргээгдэх бус эх үүсвэрийн хэрэглээг бууруулахад чиглэсэн сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа хамаарна (Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагааг хамруулахгүй → Байгаль орчны үйл ажиллагааны ангилал 1.1 (БОҮАА). Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) сэргээгдэх эрчим хүчний

Page 315: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ282

тодорхойлолтын дагуу бүх төрлийн сэргээгдэх эрчим хүч, тухайлбал, ус, нар, салхи, далайн түрлэг, биогаз, газрын гүний дулаан, биомассын эх үүсвэрийг хамарна. Хог хаягдлыг боловсруулах, зайлуулах зорилгоор хог хаягдлыг шатаах үйл ажиллагаанаас бусад бүх төрлийн хог хаягдлыг шатаан эрчим хүч үйлдвэрлэх үйл явцыг мөн хамруулна→БОҮАА 3.3 эсвэл 3.4.

Үйлдвэрлэлийн процесст ашиглах түүхий эдийн орцыг бууруулах, эсвэл нөөцийн хэмнэлттэй бүтээгдэхүүнийг ашиглахтай холбоотой процессын өөрчлөлтөөр дамжуулан ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн хэрэглээг бууруулах үйл ажиллагааг хэлнэ.

10.2 Хаягдал, дахин боловсруулсан материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг багасгах, дулааны болон эрчим хүчний алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт хийх замаар ашигт малтмалын хэрэглээг бууруулах

Дулааны болон эрчим хүчний алдагдлыг багасгах, эрчим хүчний хэмнэлт хийх замаар сэргээгдэх бус эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээг бууруулах үйл ажиллагаа (агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн эрчим хүчний хэмнэлтийг хамруулахгүй → БОҮАА 1.1).

Хоёрдогч түүхий эд материал болон дахин боловсруулсан материал, хог хаягдлаас гарган авсан эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ. Үүнд, хог хаягдлыг шинэ түүхий эд болгон хувиргах хэлбэрээр боловсруулах, дахин боловсруулсан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг хамруулна (дахин боловсруулах үйл ажиллагаа нь хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, цэвэрлэх, зайлуулах үйл ажиллагаа явуулдаг тул энд хамруулахгүй → БОҮАА 3.2, 3.3 ба 3.4).

10.3 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцтэй холбоотой хэмжилт, хяналт, лаборатори ба бусад үйл ажиллагаа

Сэргээгдэх бус нөөцийг хэмжих, зохицуулах, түүний ашиглалтад хяналт тавихад чиглэсэн үйл ажиллагаа, түүнчлэн сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа. Үүнд, тухайлбал, одоо байгаа нөөцийн үнэлгээ, дахин үнэлгээ; нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхийн ач холбогдлыг үнэлэх зэрэг үйл ажиллагаа хамрагдана.

Ашигт малтмалын нөөц ашиглалтыг хэмжих, зохицуулах, хяналт тавихад чиглэгдсэн үйл ажиллагаа. Үүнд бараа материал, ашигт малтмалын нөөцийн тооллого, үнэлгээ хамрагдана.

10.4 Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн удирдлагын бусад үйл ажиллагаа

Ашигт малтмал, эрчим хүчний нөөцийн удирдлагад чиглэгдсэн бусад бүх үйл ажиллагаа, арга хэмжээ. Үүнд тухайн бүлэгт хамаарах бусад үйл ажиллагаанаас болон нөөцийн менежмент бүлгийн бусад ангийн үйл ажиллагаатай ижил төстэй үйл ажиллагаанаас ялгах боломжтой ангид хамаарах удирдлага, зохицуулалт, боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагаа, тухайлбал, уул уурхай, олборлолтын үйл ажиллагааны лиценз олгох; ашигт малтмалын олборлолт, хадгалалт, дахин

Page 316: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 283

боловсруулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, журамлах засгийн газрын болон түүний нэгжийн үйл ажиллагаа хамаарна. Ашигт малтмалын нөөцийг олборлох, ашиглах, удирдах төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг хамруулахгүй.

11 Ойн нөөцийн менежмент

Ойн нөөцийг сэргээх, дахин ашиглах, дахин боловсруулах, хэмнэх, ой модыг өөр орлуулагч ашиглах замаар мод бэлтгэх, түүний ашиглалтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ. Ойжуулалт, мод суулгалт зэрэг нөхөн сэргээлтийн ажил үүнд хамаарна. Хяналт, үнэлгээ, лаборатори, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа, түүнчлэн боловсрол, сургалт, мэдээлэл, удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа, арга хэмжээ мөн хамрагдана. Байгалийн модны нөөцийн хайгуулын үйл ажиллагааг хамруулахгүй.

11.1 Ойн нөөцийн ашиглалтыг бууруулах

Үйлдвэрлэлийн процесст ашиглагдах модны орцыг багасгахтай холбоотойгоор ойн мод бэлтгэлийг бууруулах. Үүнд тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах ойн нөөцийн (модон болон модон биш) орцыг бууруулахад чиглэсэн үйлдвэрлэлийн үйл явцыг өөрчлөх, тохируулах бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Ойн бүтээгдэхүүнийг бусад материал, зүйлсээр орлуулах үйл ажиллагаа мөн хамарна.

11.2 Ойтой холбогдох бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах

Ойн бүтээгдэхүүн, түүгээр хийсэн бүтээгдэхүүн (мод, цаас гэх мэт)-ийг дахин боловсруулах, дахин ашиглах, хэмнэх.

11.3 Ойжуулалт, мод суулгалт

Байгалийн ойн талбайг нөхөн сэргээх болон ойн шинэ бүс байгуулах. Гэмтэж сүйдсэн тархац газар, экосистемийг нөхөн сэргээх, сэргээн босгоход чиглэсэн үйл ажиллагааг хамруулахгүй (→ БОҮАА 6.1)

11.4 Ой хээрийн гал түймэр

Байгалийн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хянах (голчлон эдийн засгийн нөөцөд хамаарах ойн бүс нутаг хамаарах ба амьдрах орчин хамаарахгүй → БОҮАА 6.2). Үүнд галт бөмбөлөг, түймэр унтраах хэрэгсэл үйлдвэрлэх, ойн бүсэд гарсан гал түймрээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ хамаарна.

11.5 Байгалийн модны нөөцтэй холбоотой хяналт, үнэлгээ, лабораторийн болон бусад үйл ажиллагаа

Модны нөөц ашиглалтыг хянах, үнэлэх, зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа, үүнд, тухайлбал, модны нөөцийн үнэлгээ, тооллого хамаарна. Биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хамгаалахтай холбоотой хяналт, үнэлгээ, зохион байгуулах үйл ажиллагаа, жишээлбэл, байгалийн ойн бүсэд амьдардаг амьтан, ургамлын зүйлсийн тооллого, бүртгэл→ БОҮАА 6.1 болон хамгаалалттай ойн бүс, газар нутгийн тооллогыг хамруулахгүй.

Page 317: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ284

11.6 Модны нөөцийг удирдах бусад үйл ажиллагаа

Байгалийн модны нөөцийг удирдахад чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа, тухайлбал, зохицуулалт, удирдлага, боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тухайн бүлгийн бусад үйл ажиллагаа болон нөөцийн менежментийн бүлгийн бусад ангид хамаарах ижил төрлийн үйл ажиллагаанаас ялгах боломжтой бол хамруулна. Үүнд, тухайлбал, мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг цуцлах; ойн нөөцийн ашиглалтыг удирдан зохион байгуулах, зохицуулах болон ойн менежментийн бодлогыг хариуцдаг төрийн захиргааны болон түүний нэгжийн үйл ажиллагааг хамруулна.

12 Далайн нөөцийн менежмент

Загас болон далайн бусад нөөцийн ан агнуур, далайн бусад нөөц ашиглалтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээг хамруулна. Зэрлэг загасны нөөцийг үржүүлэх зэрэг нөхөн сэргээх үйл ажиллагаа нь тэдгээр нөөцийн тогтвортой байдлыг хадгалах/нэмэгдүүлэх зорилготой бол хамруулна (тэдгээрийн биологийн олон янз байдлыг биш→ БОҮАА 6). Хяналт, үнэлгээ, лаборатори, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа, түүнчлэн боловсрол, сургалт, мэдээлэл, удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа, арга хэмжээ мөн хамаарна.

Энэ ангид далайн нөөцийг удирдан зохион байгуулах, хэмнэх, нэмэгдүүлэх зорилго бүхий бүх үйл ажиллагаа, арга хэмжээ багтдаг. Далайн нөөцийн биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааг хамруулахгүй (→ БОҮАА 6).

12.1 Далайн нөөцийн ан агнуурыг бууруулах

Үйл явцын өөрчлөлтөөр дамжуулан далайн нөөцийн ан агнуурыг бууруулах үйл ажиллагаа. Үүнд тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах загасны нөөцийн орцыг бууруулахад чиглэсэн үйлдвэрлэлийн үйл явцыг орлуулах, тохируулах бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Тухайлбал, илүү үр ашигтайгаар загасчлах флот, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх хөлөг онгоц худалдан авах хөтөлбөр зэргийг хамруулна.

Бусад эх үүсвэрийг ашиглах, тухайлбал, сэргээгдэх нөөцийг ашиглах, байгалийн орцыг өөр орцоор орлуулах зэрэг үйл ажиллагааг хамруулна.

12.2 Далайн нөөцийг нөхөн сэргээх

Далайн нөөцийн төрөл зүйлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагаа. Үүнд, тухайлбал, загас агнуурын зориулалтаар далайн нөөц үржүүлгийн үйл ажиллагаа хамаарна (зөвхөн нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа хамрах ба биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой үйл ажиллагаа хамрахгүй → БОҮАА 6.1).

12.3 Далайн нөөцтэй холбоотой хяналт, үнэлгээ, лабораторийн болон бусад үйл ажиллагаа

Далайн нөөцийн ан агнуурыг хянах, үнэлэх, зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа, үүнд, тухайлбал, далайн нөөцийн үнэлгээ, тооллого; лиценз, квот, загас агнуурын түр болон байнгын хоригт хяналт тавих үйл ажиллагаа хамаарна. Биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хамгаалахтай холбоотой хяналт, үнэлгээ, зохион байгуулах үйл ажиллагаа, жишээлбэл, ховордсон төрөл, зүйлийн тооллогыг хамруулахгүй → БОҮАА 6.1.

Page 318: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 285

12.4 Далайн нөөцийг удирдах бусад үйл ажиллагаа

Далайн нөөцийн удирдлагад чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа. Үүнд зохицуулалт, удирдлага, боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тухайн бүлгийн бусад үйл ажиллагаа болон нөөцийн менежментийн бүлгийн бусад ангид хамаарах ижил төрлийн үйл ажиллагаанаас ялгах боломжтой үйл ажиллагааг хамруулна. Тухайлбал, загас агнах зөвшөөрлийг цуцлах; квотын хэрэгжилтийг хангах, захиран зарцуулах, загас агнуурын түр болон байнгын хоригийг хэрэгжүүлэх; загасны нөөц ашиглалтыг удирдах, зохицуулах болон загасны менежментийн бодлогыг хариуцдаг төрийн захиргааны болон түүний нэгжийн үйл ажиллагааг хамруулна.

13 Биологийн бусад нөөцийн менежмент (ойн болон далайн нөөцийг оруулахгүй)

Үйлдвэрлэлийн процессыг өөрчлөх, өөр эх үүсвэр ашиглах болон бусад арга замаар ой ба далайн нөөцөөс бусад биологийн нөөцийн ашиглалтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хамруулна. Зэрлэг ан амьтан, ургамлын нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаа нь тэдгээр нөөцийн тогтвортой байдлыг хадгалах/нэмэгдүүлэх зорилготой бол хамруулна (тэдгээрийн биологийн олон янз байдлыг биш→ БОҮАА 6). Хяналт, үнэлгээ, лаборатори, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа, түүнчлэн боловсрол, сургалт, мэдээлэл, удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа, арга хэмжээ мөн хамаарна.

Биологийн бусад нөөц бол өсгөж үржүүлээгүй/ургуулаагүй амьтан/ургамлын нөөц юм (ойн болон далайн нөөцийг оруулахгүй). Энэ ангид биологийн нөөцийг удирдах, хэмнэх, нэмэгдүүлэх зорилго бүхий бүх үйл ажиллагаа, арга хэмжээ багтдаг. Зэрлэг амьтан, ургамлын биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг хамруулахгүй (→ БОҮАА 6).

13.1 Биологийн нөөц ашиглалтыг бууруулах (ойн болон далайн нөөцийг оруулахгүй)

Үйл явцын өөрчлөлтөөр дамжуулан биологийн нөөцийн ашиглалтыг бууруулах үйл ажиллагаа. Үүнд тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах зэрлэг амьтан, ургамлын нөөцийн орцыг бууруулахад чиглэсэн үйлдвэрлэлийн үйл явцыг орлуулах, тохируулах бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Бусад эх үүсвэрийг ашиглах, өөрөөр хэлбэл, байгалийн орцыг өөр орцоор орлуулах зэрэг үйл ажиллагааг хамруулна.

13.2 Биологийн нөөцийг нөхөн сэргээх (ойн болон далайн нөөцийг оруулахгүй)

Биологийн бусад төрөл зүйлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагаа. Үүнд, тухайлбал, ан агнуурын зорилгоор үржүүлгийн үйл ажиллагаа хамаарна (зөвхөн нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа хамрах ба биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой үйл ажиллагаа хамрахгүй → БОҮАА 6.1).

13.3 Биологийн нөөцтэй холбоотой хяналт, үнэлгээ, лабораторийн болон бусад үйл ажиллагаа (ойн болон далайн нөөцийг оруулахгүй)

Зэрлэг амьтан, ургамлын нөөцийн ашиглалтыг хянах, үнэлэх, зохион байгуулахад чиглэсэн үйл ажиллагаа, үүнд, тухайлбал, зэрлэг амьтны нөөцийн

Page 319: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ286

үнэлгээ, тооллого; лиценз, квот, агнуурын түр болон байнгын хоригт хяналт тавих үйл ажиллагаа хамаарна. Биологийн олон янз байдал, байгалийн унаган төрхийг хамгаалахтай холбоотой хяналт, үнэлгээ, зохион байгуулах үйл ажиллагаа, жишээлбэл, ховордсон төрөл, зүйлийн тооллогыг хамруулахгүй → БОҮАА 6.1.

13.4 Биологийн нөөцийн менежментийн бусад үйл ажиллагаа (ойн болон далайн нөөцийг оруулахгүй)

Биологийн бусад нөөцийн удирдлагад чиглэсэн бусад бүх үйл ажиллагаа. Үүнд зохицуулалт, удирдлага, боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагааг тухайн бүлгийн бусад үйл ажиллагаа болон нөөцийн менежментийн бүлгийн бусад ангид хамаарах ижил төрлийн үйл ажиллагаанаас ялгах боломжтой үйл ажиллагааг хамруулна. Тухайлбал, агнуурын зөвшөөрлийг цуцлах; квотын хэрэгжилтийг хангах, захиран зарцуулах, агнуурын түр болон байнгын хоригийг хэрэгжүүлэх, зохицуулах; зэрлэг амьтан, ургамлын нөөц ашиглалтыг удирдах, зохицуулах болон зэрлэг амьтан, ургамлын менежментийн бодлогыг хариуцдаг төрийн захиргааны болон түүний нэгжийн үйл ажиллагааг хамруулна.

14 Усны нөөцийн менежмент

Цэвэр усны нөөцийг дахин ашиглах, дахин боловсруулах, хэмнэх, усыг орлуулах замаар усны нөөц ашиглалтыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ. Усны нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагаа үүнд хамаарна. Хяналт, үнэлгээ, лаборатори, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа, түүнчлэн боловсрол, сургалт, мэдээлэл, удирдлага, зохицуулалтын үйл ажиллагаа, арга хэмжээ мөн хамрагдана. Хайгуул, түгээлтийн үйл ажиллагаа хамаарахгүй.

14.1 Усны нөөц ашиглалтыг бууруулах

Үйлдвэрлэлийн процесст ашиглагдах усны орцыг багасгахтай холбоотойгоор ус ашиглалтыг бууруулах. Үүнд тодорхой бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах усны орцыг бууруулахад чиглэсэн үйлдвэрлэлийн үйл явцыг өөрчлөх, тохируулах бүх төрлийн үйл ажиллагаа хамаарна. Далайн усыг давсгүйжүүлэх үйл ажиллагаа хамаарна.

14.2 Усны алдагдал, гоожилтыг бууруулах, усыг дахин ашиглах, хэмнэлт хийх

Усны алдагдал, гоожилтыг багасгах замаар усны хэрэглээг бууруулах, усыг дахин ашиглах, хэмнэлт хийх байгууламжуудыг суурилуулах үйл ажиллагаа.

14.3 Усны нөөцийг нөхөн сэргээх

Усны нөөцийн усны хэмжээг нэмэгдүүлэх. Дараах үйл ажиллагааг хамруулна: усны нөөцийг нэмэгдүүлэх/сэргээх зорилгоор газрын гүний усны нөөцийг нөхөн сэргээх (усны чанарыг сайжруулах үйл ажиллагааг хамруулахгүй).

14.4 Усны нөөцтэй холбоотой хэмжилт, хяналт, лаборатори

Усны хэрэглээ болон нөөцийн түвшний хэмжилт, хяналт, шалгалттай холбогдсон үйл ажиллагаа. Дараах үйл ажиллагаа багтаахгүй: бохир усан дахь бохирдуулагч бодисын агууламжийг хэмжих, хянах, шалгах→ БОҮАА 2.5;

Page 320: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 287

Бохир усаа урсгадаг далай болон эх газар урсаж байгаа усны чанар, Гадаргын болон гүний усны чанарыг хэмжих, хяналт, шалгалт хийх → БОҮАА 4.5.

14.5 Усны нөөцийн удирдлагын бусад үйл ажиллагаа

Усны нөөцийн удирдлагад чиглэсэн бусад бүх төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүд орно. Эдгээрт, RM группын бусад ангид хамаарах ижил төстэй үйл ажиллагаа эсвэл ижил ангид хамаарах бусад үйл ажиллагаанаас ялгагдах боломжтой анги /төрөл/-д хамаарах бүх төрлийн заавар журам, захиргааны болон боловсролын, сургалт ба мэдээллийн үйл ажиллагаа орно. Тухайлбал, усаа хэмнэхийг уриалсан мэдээлэл, сурталчилгааны ажиллагаа; усны нөөц ашиглахтай холбогдсон лиценз гаргах; усны нөөцийн ашиглалтыг удирдан зохицуулах эсвэл ус хамгаалах бодлогын чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага эсвэл тусгай нэгж ажиллуулах зэрэг багтана.

15 Нөөцийн удирдлагын судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаа

Хуримтлал болон байгалийн нөөцийн удирдлагад шинэ программ хангамж ашиглах зорилгоор мэдлэг чадвараа дээшлүүлэх бүтээлч ажлыг үе шаттайгаар, системтэйгээр хийдэг.

Байгаль орчныг хамгаалахтай холбоотой шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагааг оруулахгүй → БОҮАА 8.

15.1 Ашигт малтмал болон эрчим хүчний нөөц

Зөвхөн ашигт малтмал болон болон эрчим хүчний (сэргээгдэх болон сэргээгдэх боломжгүй) нөөцтэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа.

15.2 Модны нөөц

Зөвхөн байгалийн модны нөөцтэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа.

15.3 Далайн нөөц

Зөвхөн далайн нөөцтэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа.

15.4 Биологийн бусад нөөц

Зөвхөн биологийн бусад нөөцтэй (Мод болон далайн нөөцийг оруулахгүй) холбоотой шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа.

15.5 Усны нөөц

Зөвхөн усны нөөцтэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа.

15.6 Байгалийн нөөцийн удирдлагын бусад шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа

Page 321: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ288

Бусад байгалийн нөөцтэй холбоотой (тодорхой заагаагүй) бусад шинжлэх ухааны судалгаа, боловсруулалтын үйл ажиллагаа.

16 Менежментийн үйл ажиллагааны бусад нөөц

16.1 Байгалийн нөөцийн ерөнхий удирдлага

Байгалийн нөөцийн менежментийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын аль нэгнийх гаргасан шийдвэрт ерөнхий дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа.

16.1.1 Ерөнхий удирдлага, зохицуулалт гэх мэт

Байгалийн нөөцийн удирдлагын үйл ажиллагааны хүрээнд авсан шийдвэрийн дэмжлэг болон байгаль орчны удирдлага, зохицуулалтад чигэлсэн Засгийн газар болон өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагуудын аливаа үйл ажиллагаа. Боломжтой бол ийм үйл ажиллагааг БОҮАА-ийн 10-14 ангид хуваарилах хэрэгтэй ("удирдлагын бусад үйл ажиллагаа" ангилалд оруулна). Хэрэв энэ нь боломжгүй бол тэдгээр үйл ажиллагааг энэ ангилалд оруулна.

Хэрэв ерөнхий удирдлагын үйл ажиллагаа нь байгалийн нөөцийн менежмент болон байгаль хамгаалалтай холбоотой бол тэдгээр нь БХ группын БОҮАА категори болон энэ хэсгийн хооронд хамаарна (→ БОҮАА 9.1.1). Хэрэв энэ нь боломжгүй бол тэдгээрийг энэ хэсэгт эсвэл БХ групп “Үндсэн зорилго”-ын шалгуурын дагуу ангилна. Хэрэв энэ нь боломжгүй бол тэдгээрийг БХ группын категорит харгалзуулан ангилна. (→ БОҮАА 9.1.1)

16.1.2 Байгаль орчны удирдлага

Байгалийн нөөцийн удирдлагын үйл ажиллагааны хүрээнд авсан шийдвэрийн ерөнхий дэмжлэгт чигэлсэн корпорацуудын аливаа үйл ажиллагаа.

Үүнд мэдэгдэл, зөвшөөрлийн хүсэлт, дотоод хүрээлэн буй орчны удирдлага болон хүрээлэн буй орчны гэрчилгээ олгох явц (ОУСБ 14000; ЭМАТ),

байгаль орчны лавлах үйлчилгээний ашиглалт багтана. Байгаль орчны зөвлөгөө, хяналт, шинжилгээний мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа орно. Энэ боломжтой бол ийм төрлийн үйл ажиллагааг БОҮАА -ийн төрлийн 10-14-т хамааруулах нь зүйтэй болно (“удирдлагын бусад үйл ажиллагааны” төрөл). Хэрэв боломжгүй тохиолдолд энэ төрөлд багтаах шаардлагатай.

Хэрэв ерөнхий удирдлагын үйл ажиллагаа байгаль орчин хамгаалал, байгалийн нөөцийн удирдлагыг хамарч байвал энэ төрөлд мөн байгаль орчин хамгаалалын харгалзах төрлүүдэд тус бүр багтаана (→ БОҮАА 9.1.2). Хэрэв боломжгүй бол энэ төрөлд эсвэл “гол зорилго” шалгуураар байгаль хамгаалалын бүлгүүдийн нэгт ангилагдана. Энэ мөн боломжгүй бол харгалзах байгаль хамгааллын төрлийн бүлэгт ангилагдана (→ БОҮАА 9.1.2).

16.2 Боловсрол, сургалт болон мэдээлэл

Эдгээр үйл ажиллагаа нь байгаль орчны ерөнхий боловсрол олгох, байгалийн нөөцийн менежментийн талаар сургалт явуулах, мэдээлэл түгээхэд чиглэгдэнэ. Ахлах сургуулийн хөтөлбөр, дээд боловсролын хөтөлбөр эсвэл тусгай сургалтад байгалийн

Page 322: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 289

нөөцийн менежментийн талаар сургахад чиглэгдсэн хөтөлбөрийг багтаах зэрэг орох юм. Байгаль орчны тайлан гаргах зэрэг үйл ажиллагаа хүрээлэн буй орчны харилцаа холбооны талаар ч багтааж болно. Боломжтой бол ийм үйл ажиллагаа байх ёстой. БОҮАА-ийн 10-14 ангид хуваарилагдсан ("менежментийн бусад үйл ажиллагаа" ангилалд багтдаг). Хэрэв боломжгүй бол тэдгээрийг ангиллын энэ байрлалд оруулах ёстой.

Хэрэв ерөнхий боловсрол, сургалт, мэдээллийн үйл ажиллагаа байгаль орчин хамгаалал болон байгалийн нөөцийн менежменттэй аль алинд нь хамаатай бол тэдгээрийг задлах ёстой. Энэ байрлал ба EP бүлгийн холбогдох ангиллын хооронд (→ БОҮАА 9.2). Хэрэв энэболомжгүй, тэдгээрийг энэ байрлалд, эсвэл өөрөөр хэлбэл EP-ийн аль нэг хэсэгт ангилах ёстой. "үндсэн зорилго" шалгуурын дагуу бүлэглэх; энэ боломжгүй бол тэд ч бас байх ёстой EP бүлэгт хамаарах ангилалд багтаасан (→ БОҮАА 9.2).

16.3 Байгалийн нөөцийн удирдлагын үйл ажиллагаа

16.4 Бусад газар ангилагдаагүй үйл ажиллагаа

Энэ ангилалд RM группын бусад ангилалд ангилагдах боломжгүй нөөцийн менежментийн бүх үйл ажиллагааг багтаана.

Б. Газар ашиглалтын ангилал (Завсрын)1 Газар

1.1 Хөдөө аж ахуй

Нийт талбайн хэмжээнд “Нэг наст ургамал тариалах газар”, “Түр зуур хадлан, бэлчээрийн өвс тариалах газар”, “Түр зуурын хагалаагүй газар”, “Байнга тариа тариалах газар”, “Байнга хадлан, бэлчээрийн өвс тариалах газар”, “Бүхэлдээ хамгаалагдсан газар” орно.

Энэ категорт хагалсан болон хагалаагүй газар, бэлчээрт ашигладаг байгалиас ургадаг хадлан, бэлчээр, мал тэжээх эсвэл хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах газрыг нэмж оруулна. Мөн аж ахуйн зориулалттай байгууламж, талбай, тэдгээрийг дагалдан олгогдсон газар, байнгын ашиглагдаагүй газар, тухайлбал хагалбарлаагүй хэсэг газар, банкууд, явган хүний зам, шуудуу, булан тохойг оруулна.

1.1.1 Нэг наст ургамал тариалах газар

Ургац хураалтын дараа шинээр тарилах шаардлагатай нэг жилээс бага хугацаанд ургадаг ургац тариалахад ашиглаж байгаа газар. Жишээлбэл зарим ургац талбайдаа үлдээд нэг жилээс илүү хугацаанд ургасан байж болно. Хэрээний нүд, гүзээлзгэнэ, хан боргоцой, гадил, чихрийн нишингэ гэх мэт

Тэжээлийн өвсний ургацыг оруулахгүй

1.1.1.1 Үр тарианы ургамал

Үр тариа тариалахад ашигладаг газар. Үүнд улаан буудай, будаа, эрдэнэ шиш, сорго, арвай, хөх тариа, овъёос, шар будаа гэх мэт

Page 323: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ290

1.1.1.2 Хүнсний ногоо болон тарвас

Хүнсний ногоо болон тарвас тариалахад ашигладаг газар

1.1.1.3 Нэг наст тослог ургамлын үр

Тослог ургамлын үр тариалахад ашигладаг газар. Жишээ нь ар буурцаг, газрын самар, кастор буурцаг, маалинган үр, гичийн үр, нигэрийн үр, рапс, гүргэмийн үр, кунжутын үр, наранцэцгийн үр, бусад тослог ургмалын үр гэх мэт.

1.1.1.4 Цардуул эсвэл инулиний агууламж өндөртэй үндэст/булцуут үр тариа

Үндэст болон булцуут үр тариалахад ашигладаг газар. Жишээ нь Төмс, чихэрлэг төмс, кассава, амтат төмс гэх мэт.

1.1.1.5 Нэг наст халуун ногооны үр

Үндэст болон булцуут үр тариалахад ашигладаг газар. Жишээ нь чили, чинжүү, улаан гоньд, ногоон гоньд гэх мэт

1.1.1.6 Буурцагт ургамал

Буурцагт ургамал тариалахад ашигладаг газар. Жишээ нь шош, буурцаг, шар буурцаг, сэвэг зарам, шошлой, вандуй, тагтаа вандуй гэх мэт

1.1.1.7 Сахарын ургамал

Сахарын ургамал тариалахад ашигладаг газар. Жишээ нь чихрийн нишингэ, чихрийн манжин гэх мэт

1.1.1.8 Бусад нэг наст ургамал

Өөр ангилалд ороогүй бусад нэг наст ургамал тариалахад ашигладаг газар

1.1.2 Түр зуур хадлан, бэлчээрийн өвс тариалах газар

Бэлчээрт зориулж түр зуур тэжээлийн ургамал тариалсан талбай. Түр зуурын болон байнгын бэлчээрийг ялгахад таван жилээс бага хугацаа шаардагдана.

1.1.3 Түр зуурын хагалаагүй газар

Нэг болон түүнээс дээш ургацын улиралд үр суулгаагүй хөдөө аж ахуйн газар. Хамгийн ихдээ 5 жилээс багагүй хугацаанд ашиглаагүй. Урт хугацаанд хагалаагүй үлдсэн газрыг шинж чанараар нь дахин ангилах шаардлагатай, тухайлбал 1.7: “Ашиглаагүй газар” хэсэгт ангилна. Энэ газар нь магадгүй ногоон бууцны онцгой бүтээгдэхүүн тариалсан байж болно.

1.1.4 Байнга тариа тариалдаг газар

Хэдэн жил дарааллан ургац тариалсан, нөхөн сэргээх шаардлагагүй газар ( тухайлбал какао, кофе гэх мэт); цэцэг ургадаг мод, бут сөөг тариалдаг газар (тухайлбал сарнай, жасмине); мод үржүүлэг (ой модноос бусад, 0121-д ангилагдах “Ойн газар”). “Байнга тариа тариалдаг газар”-т “Байнга хадлан, бэлчээрийн өвс тариалах газар”-ыг оруулахгүй.

Өвс тэжээлийн ургацыг оруулахгүй.

1.1.4.1 Жимс, самар

Page 324: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 291

Жимсний мод, бут сөөг (Усан үзэм, халуун оронд ургадаг жимс, цитрус, анар, чулуун жимс гэх мэт), самар (бүйлс, кешью самар, туулайн бөөр, фисташкийн гэх мэт) тариалахад ашигладаг газар.

1.1.4.2 Олон наст тослог ургамал

Тослог жимс тариалахад ашигладаг газар. Жишээ нь наргил мод, олив, тосны алган гэх мэт.

1.1.4.3 Ундны болон олон наст халуун ногооны ургамал

Ундны ургамал (кофе, цай, какао гэх мэт), олон наст халуун ногооны ургамал (хушга, гаа болон кардамон, шанцай, хумс, цагаан гаа, ваниль гэх мэт) тариалахад ашигладаг газар.

1.1.4.4 Бусад олон наст ургамал

Бусад олон наст ургамал (гацуур болон резиний модыг оруулна) тариалахад ашигладаг газар.

1.1.5 Байнга хадлан, бэлчээрийн өвс тариалах газар

Байнгын өвс, тэжээлийн ургамал (ургах цикл нь 5 ба түүнээс дээш) тариалдаг, байгалийн өвс, ургамал (зэрлэг, хээрийн бэлчээрийн газар) ургадаг газар. Хэрэв энэхүү талбайг ашиглах гол төрөл нь тэжээлийн ургац тарих бол мод, бут сөг ургадаг байнгын нуга, бэлчээрүүд нь энэхүү ангилалд хамаарна. Газрын ашиг шимийг нэмэгдүүлэх, хадгалах арга хэмжээ авч болно (Жишээлбэл мал бэлчээрлүүлэх байдлаар бордоог нь ашиглах). Үүнд:

• Модлог газар бэлчээрлүүлэх (Жишээ нь мод үржүүлгийн газар)

• Бутлаг газар бэлчээрлүүлэх (хонин харц, maquis, garigue)

• Бэлчээрт ашигладаг өвсөрхөг тал газар эсвэл уул багатай хэсгийг бэлчээрт ашиглах: Мал сүрэг хотондоо ирэхгүйгээр уул, хээрийн бүс, бэлчээртээ жилийн зарим хэсгийг (ойролцоогоор 100 хоног) өнгөрүүлэх; Бэлчээрт ашигладаг хуурай өвстэй тал хээр

1.1.5.1 Байнгын хадлан, бэлчээрт зориулж хагалсан газар

Байнгын хадлан бэлчээрт зориулж бэлтгэсэн, хагалсан газар.

1.1.5.2 Байгалиас байнга ургадаг нуга, бэлчээр

Бэлчээр, мал идээшлүүлэх, газар тариалангийн зориулалттай байгалиас байнга ургац ургадаг газар.

1.1.6 Өнгөн хэсэг нь хамгаалагдсан тариалангийн газар

Фермийн гадаргуу дээрх орон сууцнууд. Үүнд: орон сууц, үйл ажиллагаа эрхэлж буй барилга (Саравч, амбаар, хүлэмж, силос), мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай барилга (адууны зүчээ, үхрийн хашаа, гахайн хороо, хонины хашаа, шувуу тэжээх хашаа ), гэр бүлийн цэцэрлэг, фермийн цэцэрлэг орно.

Хоол хүнс үйлдвэрлэх зориулалттай барилга (→1.4.3), хөдөө орон нутгийн онцгой зориулалттай орон сууцны барилгыг (→1.4.8) оруулахгүй.

Page 325: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ292

1.2 Ойн аж ахуй

Ойн аж ахуйд ашигладаг газар. Гол төлөв газар тариалангийн болон хотын хэрэглээнд зориулсаныг оруулахгүй.

1.2.1 Ойн газар

0.5 га-гаас дээш талбай бүхий 5 метрээс дээш өндөртэй, 10-аас дээш хувь нь халхавчтай, эсвэл байгалийн мод нь энэ шаардлагыг хангасан мод бүхий газар. Газар тариалангийн болон хот суурин газарт ихэвчлэн ашиглагдаж байгаа, мөн байгаль орчны үйл ажиллагааг сэргээх, нөхөн сэргээхэд голчлон ашигладаг газрыг оруулахгүй.

Тайлбар:

• Ашиглаж буй газрын дийлэнх нь ашиглагдаагүй эсвэл мод бүхий газрыг ойн газар гэж тодорхойлно. Модных нь өндөр хамгийн багадаа 5 метр байх ёстой.

• 5 метрийн өндөртэй, 10 хувь нь халхавчтай ургаж гүйцээгүй залуу мод бүхий газрыг оруулна. Үүнд таван жилийн дотор нөхөн сэргээх зорилгоор, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас түр хугацаагаар тариалсан ойн менежмент бүхий газрууд орно. Зарим тохиолдолд орон нутгийн нөхцөл байдлаас хамаараад илүү урт хугацааны хүрээг авч үздэг.

• Ойн зам, гал түймрийн аюултай болон бусад жижиг задгай талбайг багтаадаг.

1.2.1.3 Таримал ой

Ихэвчлэн суулгасан эсвэл зориудаар тариалахш замаар бий болсон моднуудаас бүрдсэн ой мод юм. Энд тарьсан / суулгасан мод бүрэн гүйцэт ургахад ой модны 50-иас илүү хувийг эзэлнэ. Үүнд анх тарьж ургуулсан, эсвэл суулгасан залуу ой төгөл орно.

Хамаарахгүй: Шинээр танилцуулсан төрөл зүйлээс бий болж ургасан мод; жимсний модны суулгац, далдуу модны тариалалт, модны сүүдэрт ургадаг ургацад зориулсан газар тариалангийн систем зэрэг ХАА-н үйлдвэрлэлийн систем дэх модон байгууламж; ХАА болон хот суурин газрын ашиглалтад зориулсан газар.

1.2.2 Бусад модтой газар

“Ойн газар” гэж ангилагдаагүй 0.5 га-аас их талбайг хамарсан газар; 5 метрээс илүү өндөр, бүрхэвч нь 5-10 хувийг хамарсан модтой эсвэл эдгээр үзүүлэлтэд хүрэхүйц модтой; эсвэл 10-аас дээш хувь нь хавсаран бүрхсэн бут, сөөг, модтой.

Дээрх тодорхойлолтод дараах 2 сонголтууд хамаарна:

(a) Лавир бүрхэвч нь 5-10 хувийг хамарсан; моднууд нь 5 метрээс дээш өндөртэй эсвэл 5 метр хүрэрүйц модод, эсвэл

(b) Лавир бүрхэвч нь 5-аас бага хувийг хамарсан боловч 10-аас дээш хувь нь хавсаран бүрхсэн бут, сөөг, модтой. Модгүй боловч бут сөөг бүхий талбай энд хамаарна.

Оруулах:

• Модны өндөр нь 5 метрээс дээшгүй 10 %-аас дээш бүрхэвчтэй: энд зарим уулын модны ургамлын төрөл, хуурай бүсийн ой гэх мэт багтана.

• Хулсан болон далдуу мод бүхий газар, өндөр болон бүрхэвч шалгууруудад

Page 326: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 293

нийцсэн байх

ХАА болон хот суурин газрын ашиглалт зонхилсон газрыг хамааруулахгүй, мөн байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буй газрыг хамруулахгүй.

1.3 Усан сангийн аж ахуйн газар

Усан сангийн аж ахуйн байгууламж болон загас үржүүлгийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй газар.

Усан сангийн аж ахуй гэж усан организмын аж ахуй юм : загас, нялцгай биетэн, хавч, усан ургамал, матар, аллигатор, яст мэлхий, хоёр нутагтан. Эдгээр аж ахуй нь тогтмол нөөцлөх, хооллох, махчин амьтдаас хамгаалах зэрэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үржүүлэг, өсөлтийн үйл явцад хөндлөнгөөс оролцох үйл ажиллагааг явуулдаг.

1.3.1 Усан сангийн өндөг үржүүлэгэд зориулсан газар

Загас, сээр нуруугүй амьтдын ба усан ургамлын үрийг бойжуулах, тэжээх, ургуулах зориулалттай барилга байгууламж.

1.3.2 Газар дээрх хяналттай өсгөх талбай

Усан сангийн өндөг үржүүлэгээс бусад загасны аж ахуй бүхий байгууламжтай газар, цөөрөм, усан сан (газраас дээш баригдсан эсвэл ус агуулах, сэлгэх боломжтой газраас доош баригдсан), урсгалын систем болон усан агуулах (их хэмжээний ус сэлгэх боломжтой газраас дээш болон доош баригдсан хиймэл байгууламж).

1.4 Барьсан болон хамаарах газруудын ашиглалт

Хүмүүний үйл ажиллагааны зориулалтаар бий болгосон хүний зохицол болон нөлөөлөл орсон газар, барилга, зам, уул уурхай, бусад байгууламж, тэдгээрийн туслах талбай. Энд тодорхой төрөл зүйлийн ил газар буюу хог хаягдал цуглуулах газар, хогийн цэг, хог хаягдал цугласан газар, хотийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж зэрэг орно. Хаалттай тосгон эсвэл үүнтэй ижил төстэй хөдөөгийн нутаг дэвсгэрт байгаа газар мөн энд орно.

1.4.1 Уул уурхай, олборлолт

Уул уурхай, олборлолтод ашиглагдаж буй газар буюу хатуу түлш, газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, давс, барилгын чулуу, элс, шавар; үүнд хамаарах салбарууд (шаар овоолго, овоолго, хадгалах газар, ачих, буулгах газар, босоо ам эсвэл толгой араа) олборлолтод зориулсан суурилуулалтууд орно.

1.4.2 Барилга

Барилгын зориулалтаар ашиглагдаж буй газар буюу барилгын ажил явагдаж буй талбай юм. Энд орхигдсон талбай (орон сууц, үйлдвэр, худалдааны газар, дэд бүтэц, шатсан газар), хаягдал цугларсан газар, хүний нөлөөллөөс бий болсон хаягдмал газар.

Page 327: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ294

1.4.3 Боловсруулах үйл ажиллагаа

Хүнд үйлдвэрүүдийн боловсруулах үйл ажиллагаанд ашиглагдау буй газар. Энэ ангилалд коксжуулах үйлдвэр, нефт бутлах боловсруулах, металл боловсруулах үйлдвэрлэх төхөөрөмжүүд, металл бус ашигт малтмал үйлдвэрлэх төхөөрөмж; суурь хими, агрохимийн үйлдвэрлэл, синтетик болон хиймэл утас, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн байгууламжууд; хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, ундаа, тамхи, нэхмэл эдлэл, арьс шир, гутал, хувцас үйлдвэрлэл, мод, цаас, цаасан эдлэл үйлдвэрлэх, резинэн хуванцар хувиргах чиглэлээр ажилладаг барилга байгууламжууд, барилгын компаниуд болон төрийн/олон нийтийн үйл аижллагаа багтдаг.

Энд хамаарахгүй: барилгын ажил хийгдэх буй талбай (→ 1.4.2) болон боомт, боомтын агуулах байгууламж (→ 1.4.5).

1.4.4 Техникийн дэд бүтэц

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, дамжуулах; нүүрсустөрөгч буюу газрын тос, байгалийн хий болон ус түгээх дамжуулах хоолой, усыг хуваарилах; ус ариутгал, цэвэршүүлэлт; хог хаягдал цуглуулалт, боловсруулалтад ашиглаж буй газар. Харилцаа холбооны сулжээ буюу дамжин нэвтрүүлэх станц, телевизийн антен, радио телескоп, радар болон ус хадгалах далан ба хамгаалалтын нугас зэрэг томоохон хамгаалалтын байгууламжид ашигладаг газар. Улсуудын туршлагаас харахад энд мөн эдгээр дэд бүтцүүдийн үйл ажиллагаанд шаарддагдаг оффисууд/албан тасалгааны байгууламж, бусад үйлчилгээний барилгууд суурилууулалтууд болон бусад талбайнууд ордог.

1.4.5 Тээвэрлэлт, хадгалалт

Тээвэрлэлт болон хадгалалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй дэд бүтцийн болон үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн ашиглаж буй газар. Мөн тээвэрлэлттэй хамаарах оффис/албан тасалгааны байгууламж болон бусад үйлчилгээний барилга байгуулалж болох буудал, нисэх буудлын барилгууд, тоног төхөөрөмж агуулах байгууламжууд, засварын цех, явган хүний зам, төмөр замын дагуух өвс налуу, зам дагуух салхины бүс, нисэх онгоцны буудлын эргэн тойрон дахь шуугиан багасгах талбайд ашигладаг зай болон холбогдох дэд бүтцийн хангамжид шаардагддаг бусад газар орно.

Энд хамаарахгүй: цэргийн аэродром (→1.4.6) болон усан онгоцны буудлууд (→1.4.3)

1.4.6 Арилжааны, санхүүгийн болон нийтийн үйлчилгээ

Арилжаа, худалдаа болон холбогдох үйлчилгээ, төрийн захиргааны болон шүүхийн үйлчилгээ, нийтийн хэв журам, аюулгүй байдлын үйлчилгээ, нийгмийн хамгаалал, нийгмийн ажлын үйлчилгээ, мэргэжлийн болон худалдааны холбоод; үүнд хувийн эзэмшлийн зам болон бусад туслах орон зайг багтаасан болно, ашигладаг газар орно. Мөн энэ ангилалд бөөний болон жижиглэнгийн худалдаа; зочид буудал нийтийн хоолны үйлчилгээ; банк даатгал; хувийн үйлчилгээ; батлан хамгаалалтад зориулсан суурилуулалт; боловсрол судалгаа/хөгжил; шашны барилгад зориулсан газрууд орно.

Page 328: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 295

1.4.7 Амралт зугаалгын газар

Амралт зугаалга, чөлөөт цаг өнгөрүүлэх зорилгоор бий болгосон газар, соёлын газрууд: археологийн дурсгалууд; түүхэн дурсгалт газрууд, ангилсан дурсгалт газрууд, балгас, сүрлэг байшингууд; музей, номын сан, медиа төв; концертын танхимууд, театрууд; оршуулгын газар, холбогдох газрууд (ус, ой модтой талбай, зүлэг, цэцэрлэг); спортын байгууламж: олон нийтийн наран шарлагын газар, усан сан, биеийн тамирын заал, спорт заал; цэнгэлдэх хүрээлэн, тоглоомын талбай; цуглах, бүжиглэх танхимууд; гольфын талбай; уралдааны зам; машины уралдааны тойрог; ногоон болон чөлөөт цагаа өнгөрөөх газар: хотын цэцэрлэгт хүрээлэн, нийтийн цэцэрлэг, зоологийн болон ботаникийн цэцэрлэг, хобби цэцэрлэг; их хэмжээний ургамалжилттай алхах газар болгон ашигладаг томоохон оршуулгын газар; аялал жуулчлалын зориулалттай байгууламжууд: кемп, кемпинг хийх газар; зугаа цэнгэлийн парк, цирк, залуучуудын дотуур байр, улс орны төвүүд; хувийн усан онгоцны зогсоол; хоёрдогч оршин суух газар эсвэл амралтын байшин; казино.

Зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглаж боломжтой боловч үндсэн зориулалт нь биш бол тус газрыг энэ ангилалд хамруулахгүй.

1.4.8 Орон сууцны газар

Орон сууцны барилгад голчлон зориулагдсан газар. Орон сууцны барилгад оршин суугч байгаа, түр эзгүй байгаагаас үл хамаарна. Энэ ангилалд орон сууцны барилгад хамаарах оршин суугчдад зориулсан хувийн цэцэрлэгт хүрээлэн, жижиг ногоон байгууламж, зогсоолын байгууламжууд, жижиг тоглоомын талбай орно.

Энэ ангилалд :

• Үргэлжилсэн, нягтлан ихтэй орон сууцны газар (нягтрал ихтэй хотын төв хэсгийн барилгуудын ихэнх нь 3-аас илүү дахвар барилгууд байдаг)

• Үргэлжилсэн дундаж нягтралтай орон сууцны газар (хотын захын хэсэг, хотын хуучин хэсэгт голдуу байдаг)

• Үргэлжилсэн бус дундаж нягтралтай орон сууцны газар (хувийн байшин сууцнуудаас бүрдсэн байдаг)

• Тусгаарлагдсан орон сууцны газар (хэд хэдэн байшин, жижиг тосгон, тусгаарлагдсан барилга гэх мэт)

• Хамтын орон сууцны газрууд (хамтын орон сууц нь ерөнхийдөө гурван давхараас өндөр байдаг) орно.

Энд хамааруулахгүй: хэдийгээр тухайн газрыг голдуу нутгийн иргэд ашигаж байгаа боловч тусгай зориулалт бүхий газар.

1.5 Байгаль орчны сэргээн засварлалтад ашиглаж буй газар

Энэ ангилалд Байгаль хамгаалах олон улсын холбооноос тодорхойлсны дагуу хамгаалагдсан газар. Байгаль, экосистемийн үйлчилгээ, соёлын үнэт зүйлтэй хамт байгаль орчныг урт хугацаанд хамгаалах хууль эрх зүйн болон бусад үр дүнтэй арга замаар хүлээн зөвшөөрөгдсөн, зориулагдсан, менеженттэй газарзүйн орон зайг тодорхой тодорхойлж өгсөн байдаг.

Хамгаалагдсан газрууд нь дараах зорилготой байна:

Page 329: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ296

• Ландшафтын онцлог шинж чанар, геоморфологи, геологийн онцлог шинж чанарыг хадгалах

• Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зэрэг экосистемийн зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх

• Үндэсний болон олон улсын ач холбогдолтой байгалийн үзэсгэлэнт газруудыг соёл, оюун санааны болон шинжлэх ухааны зорилгоор хадгалах

• Удирдлагын бусад зорилттой нийцсэн оршин суугч, орон нутгийн иргэдэд үр өгөөж өгөх

• Удирдлагын бусад зорилтуудтай нийцүүлэн амралт зугаалгын үр өгөөжийг өгөх

• Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэт зүйлтэй холбоотой, бага нөлөө бүхий шинжлэх ухааны судалгааны ажил, экологийн хяналтыг хөнгөвчлөх

• Удирдлагын үр нөлөө, удирдлагын чанарыг сайжруулахын тулд дасан зохицох менежментийн стратегиудыг ашиглах

• Боловсролын боломж олгоход туслах (менежментийн арга барилыг оролцуулан)

• Хамгаалалтыг дэмжих төрийн/олон нийтийн дэмжлэгийг хөгжүүлэхэд туслах

1.6 Дээрх ангилалуудад дурдагдаагүй бусад зориулалтаар ашиглаж буй газар

Бусад ангилалд ороогүй ашиглалтаар ашиглаж буй газар.

1.7 Ашиглагдаагүй газар

Хүний үйл ажиллагаа эсвэл эдийн засгийн үйлдвэрлэлийн зорилгоор байгуулагын зохицуулалт хийгдсэн эсвэл байгалийн үйл ажиллагааг тогтворжуулах, нөхөн сэргээх тодорхой илэрхий зүйл байхгүй экологийн үйл явц нь онцлохуйц хөндөгдөөгүй газар.

Энэ ангилалд :

• ХАА-н зориулалтаар ашиглаагүй модтой боловч “Ой болон бусад модтой газар” ангилалд ороогүй газар

• ХАА-н зориулалтаар ашиглаагүй бут, сөөгтэй боловч “Бусад модтой газар” ангилалд ороогүй газар

• ХАА-н зориулалтаар ашиглаагүй, өвслөг ургамлын төрлийн ургамалжилт багатай ил задгай газар

• Гадарга нь маш бага эсвэл ямарч ургамалжилтгүй байгалийн болон суурин бус газар, өмнөх ангилалд орохгүй; энд хуучин карьерууд, хаягдсан элс, шатсан газар орно

• Үндсэн хөрс (хөрсөн доороос гарж ирсэн хад чулуутай хэсэг), энэ чулуу, шороо, элс, хайрга

• Мөсөн голоор хучигдсан газар (ерөнхий хамгийн их талбайг хамарсан улирлаар хэмжинэ) эсвэл мөнхийн цас

• Жилийн ихэнх хэсэгт цэвэр, шүлтлэг, давслаг, эсвэл тогтмол зогсонги

Page 330: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 297

ус бүрхэж байдаг газар, бага ургамалжилттай нам бут сөөг, хагас модлог эсвэл өвслөг хэлбэрийн (намаг, намгархаг) ургамлын бүрхэвч агуулсан; хатуу болон шингэн төлөвүүдийн хооронд байдаг занарлаг болон хүлэрлэг газар орно.

Энд хамаарахгүй: занарыг түлшний зориулалтаар ашиглаж байгаа (→ 1.4.1) эсвэл хамгаалалтад авсан газар.

2 Эх газрын ус

Эх газрын ус нь байгалийн болон хиймэл усны урсацтай газрууд бөгөөд үүнд нуур, усан сан, гол, горхи, цөөрөм, дотоод суваг, далан, бусад далайд гарцгүй (ихэвчлэн цэнгэг устай) ус орно. Банкууд ус байгаа эсэхээс үл хамааран хязгаарыг тогтоодог. Сав газар нь ус байгаа эсэхийн хязгаарыг тогтоож өгдөг.

2.1 Усан сангийн аж ахуйд ашиглаж байгаа эсвэл байгууламжтай их газрын ус

Усан сангийн аж ахуй болон туслах байгууламжид ашиглаж байгаа их газрын усан хэсэг. Усан сангийн аж ахуй гэдэг нь усны организмууд болох загас, нялцгай биетэн, хавч хэлбэрийн загас, усан ургамал, матар, аллигатор, яст мэлхий, хоёр нутагтан зэрэгийг тэжээн үржүүлэхийг хэлдэг.

Усан сангийн аж ахуйн байгууламжид тор, хашаа /тор, хашаа болон бусад хязгаарчдаар хүрээлүүлсэн ус нэвтрэн орох боломжтой устай хэсэг/, торон хашаа /тор болон торон материалаар хийсэн нээлттэй болон бүрэн бүрхсэн ус бүрэн нэвтрэх боломжтой торон хашаа/, далан /хагас байнгын эсвэл улирлаар нээгддэг хүний гараар болон байгалын тохиромжтой тогтоцоор бий болсон/ сал, олс, гадас /хясаа болон далайн ургамал үржүүлэхэд ашигладаг сал, урт олс эсвэл гадас/.

2.2 Байгалийн үйл ажиллагааг нөхөн сэргээхэд ашиглах эх газрын ус

1.5-д тодорхойлсон хамгаалагдсан эх газрын ус. Энэ ангилалд сайжруулсан талбайнууд /нөөцлөх, бордох, инженерчлэх, махчин амьтны хяналт, амьдрах орчны өөрчлөлт, хязгаарлалт зэрэг сайжруулалттай талбай/ орно.

Энэ ангилалд хамгаалагдсан намгархаг газар (→ 1.5) болон хамгаалагдсан эргийн ус (→ 3.2).

2.3 Эх газрын усны бусад ашиглалтууд

Бусад ангилалд ороогүй эх газрын усны ашиглалтууд.

2.4 Ашиглаагүй эх газрын ус

Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл ажиллагааг нөхөн сэргээх, хадгалахад ашиглаагүй эх газрын ус.

Эргийн ус болон эдийн засгийн онцгой бүсийн дүн шинжилгээний ангилалууд

Дараах ангилалыг тухайн улсын эдийн засгийн бүс нутгийн дэлгэрэнгүй дүн шинжилгээ /эх газар болон эх газрын уснаас илүү өргөн хүрээнд/ хийхэд ашиглаж болдог.

Page 331: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ298

3 Эргийн ус

Эргий ус нь НҮБ-ын 1982 оны 12-р сарын 10-ны Далайн тухайн хуулийн конвенцэд /8-р бүлэг//НҮБ 1998/ тодорхойлсноор “Дотоод ус”гэсэн тодотголтой болсон. Энд далайн ус болох далайн эргийн улсын үндэсний эрх баригчид далайн давалгаа, зэргэлдээ далайн усыг (жишээ нь ЭЗОБ) давс, давслаг эсвэл цэнгэг байдлаар нь хэмжих зорилгоор ашигладаг. Түүнчлэн эрэгтэй ойрхон хүрээлсэн арлууд, эргийн булан тохойн орчмын далайн ус ордог.

Энэ ангилалд:

Голын адаг хэсгийн усархаг гадаргуу (голуудын далайд цутгадаг хэсэг нь өргөн талбайд тархсан байдал

Далайгаас тасарсан хэсэг (далайн эргийн сав газар)

Энд хамаарахгүй: боомтууд (→ 1.4.5) ба маринатууд (→ 1.4.7)

3.1 Усан аж ахуй болон тогтоон барих байгууламжид ашигласан далайн эргийн ус

Далайн усан сангйин аж ахуйн байгууламжууд болон үүний дэмжих байгууламжуудад ашигласан далайн эргийн ус. Усан сангийн аж ахуйн байгууламжид тор, хашаа /тор, хашаа болон бусад хязгаарчдаар хүрээлүүлсэн ус нэвтрэн орох боломжтой устай хэсэг/, торон хашаа /тор болон торон материалаар хийсэн нээлттэй болон бүрэн бүрхсэн ус бүрэн нэвтрэх боломжтой торон хашаа/, далан /хагас байнгын эсвэл улирлаар нээгддэг хүний гараар болон байгалын тохиромжтой тогтоцоор бий болсон/ сал, олс, гадас /хясаа болон далайн ургамал үржүүлэхэд ашигладаг сал, урт олс эсвэл гадас/.

Энэ ангилалд:

• Хясаан ор ба бусад төрлийн хясаанууд (дун, хуц, бор өнцөгт, хуссан мах)

• Далайн ургамал үйлдвэрлэхэд ашигладаг усны биетүүд

• Загас үржүүлэхэд ашигладаг усны биетүүд

3.2 Байгалийн үйл ажиллагааг нөхөн сэргээх, тогтворжуулах үйл ажиллагаанд ашиглаж буй далайн эргийн ус

Бүлэг 015 тодорхойлсны дагуу хамгаалагдсан далайн хэсгүүд. Энэ ангилалд сайжруулсан хэсгүүд /нөөцлөх, бордох, инженерчлэх, махчин амьтны хяналт, амьдрах орчны өөрчлөлт, хязгаарлалт зэрэг сайжруулалттай талбай/ орно.

3.3 Далайн эргийн усны бусад ашиглалтууд

Бусад ангилалд ороонүй далайн эргийн усны ашиглалтууд.

3.4 Ашиглаагүй далайн эргийн ус

Хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл ажиллагааг нөхөн сэргээх, хадгалахад ашиглаагүй далайн эргийн ус.

4. Эдийн засгийн онцгой бус (ЭЗОБ)

НҮБ-ын 1982 оны 12-р сарын 10-ны Далайн тухайн хуулийн конвенцэд /8-р

Page 332: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 299

бүлэг//НҮБ 1998/ “Эдийн засгийн онцгой бүс” гэсэн ойлголтыг тодорхойлж өгсөн байдаг ба тус конвенцийн 57-р бүлэгт хамрах хүрээг нь тодорхойлсон байдаг. ЭЗОБ нь тухайн улсын үндсэн газраас тэнгисийн 200 бээр хүртэл өргөн байж болдог. ЭЗОБ нь тухайн улсын онцгой эрх бүхий далайн хэсгийн эх үүсвэр болох загас, ус болон салхиний эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, хайгуул хийх эрхтэй хэсэг байдаг.

4.1 ЭЗОБ-ийн хүрээг байгууламж барих болон загас үржүүлэгт ашиглана.

Бүлэг 3.1-тэй нийцүүлэн тодорхойлсон.

4.2 ЭЗОБ-ийн хүрээг байгаль орчны чиг үүргийг ашиглалтын болон сэргээлтийн үйл ажиллагаанд ашиглана.

Бүлэг 3.2-той нийцүүлэн тодорхойлсон

4.3 ЭЗОБ-ийн хүрээг бусад хэрэглээ

Бүлэг 3.3-тай нийцүүлэн тодорхойлсон

4.4 Ашиглагдаагүй ЭЗОБ-ийн хүрээ

Бүлэг 3.4-тэй нийцүүлэн тодорхойлсон

В. Газрын бүрхэвчийн үндсэн дүрэм, ангилал (завсрын)Газрын бүрхэвчийн үндсэн дүрмүүд

Хосолсон байдлаар танилцуулах боломжит бүтэц болон нийтлэг агуулга

Ангилал Үндсэн дүрэм

Хиймэл гадаргуу (хотын болон хамаарах хэсгүүд орно) Энэ ангилал нь бүх төрлийн хиймэл гадаргуунуудаас бүрдэнэ.

Өвслөг тариалалтын ургац Энэ ангилал нь өвслөг ургамлын тариалалтын үндсэн давхаргуудаас бүрдэнэ

Модлог тариалалтын ургац Тариалсан модлог эсвэл бутлаг ургамлын үндсэн давхарга

Олон буюу давхаргатай ургацЭнэ ангилалд модлог болон өвслөг тариалалтын ургамлын дор хаяад 2 давхарга эсвэл байгалийн ургамалжилттай хослуулсан тариалсан ургамлын өөр өөр давхаргуудаас бүрдэнэ

Өвс Энэ ангилал 10-100 хувийн бүрхэвчтэй байгалийн өвслөг ургамлын үндсэн давхаргаас бүрдэнэ

Модоор бүрхэгдсэн талбай Энэ ангилал 10-100 хувийн бүрхэвчтэй байгалийн мод бүхий үндсэн давхаргаас бүрдэнэ

Мангро мод Энэ ангилал 10-100 хувийн бүрхэвчтэй тогтмол давсархаг ус урсдаг эсвэл усархаг газар ургадаг байгалийн модноор бүрдэнэ

Бут сөөг бүрхсэн талбай Энэ ангилал 10-100 хувийн бүрхэвчтэй байгалийн бут сөөгний үндсэн давхаргаас бүрдэнэ

Бут сөөг, өвслөг ургамалжилт, усны эсвэл тогтмол ус урсдаг

Энэ ангилал жилийн 2-12 сарын хугацаанд тогтмол ус урсдаг эсвэл устай байдаг газар 10-100 хувийн бүрхэвчтэй байгалийн бут сөөгөөс бүрдэнэ

Бага зэргийн байгалийн ургамалжилттай газар Энэ ангилал 2-10 хувийн бүрхэвчтэй байгалийн ургамалжилттай

Хуурай үржил шимгүй газар Энэ ангилал байгалийн амьд бус гадаргуйгаас бүрдэнэ

Мөнх цас, мөсөн гол Энэ ангилалд 12 сарын турш мөс болон цасаар хучигдсан газраас бүрдэнэ

Эх газрын ус Энэ ангилалд 12 сарын турш устай байдаг эх газрын уснаас бүрдэнэ

Page 333: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ300

Далайн эргийн болон далай түрлэгийн бүсүүд

Энэ ангилалд далайтай хамаарах газарзүйн байршлын төрлүүд болон байнгын устай байдаг гадаргуу багтана

Газрын гадаргын ангиллын тодорхойлолт

НҮБХХААБ -ын ГБАС –д үндэслэн газрын гадаргын төрлийг доорх байдлаар тодорхойлов.01 Хиймэл гадаргуу (түүний дотор хотын болон холбогдох газар орно)

Энэ ангилалд хиймэл гадаргууд зонхилсон ямар нэгэн төрлийн газар нутгийг хамааруулна. Мөн энэ ангилалд үйлдвэрийн бүс нутаг, хог хаягдлын цэг, олборлох үйл ажиллагааг явуулсан хэсэг газар, үйлдвэрийн бус нутаг хамаарна.

02 Өвсөрхөг таримал ургамалЭнэ ангилал нь таримал өвслөг ургамлын үндсэн давхаргаас бүрдэнэ. Энэ ангилалд хоёр ба түүнээс дээш улиралд дамнан ургадаггүй нэг наст ургамал болон чихрийн Нишингийн ургамал багтана.

03 Модлог ургамалЭнэ ангилал нь таримал мод эсвэл бут сөөгний ургамлын үндсэн давхаргаас бүрдэнэ. Энэ ангилалд бүх төрлийн жимсний аж ахуй, тариалангийн аж ахуйг хамааруулна

04 Олон эсвэл давхарласан ургамалЭнэ ангилал нь газрын гадаргын хоёр ялгаатай нэгдлээс бүрдэнэ. Ялгаатай ургамлын хоёр давхарга. Ихэнх тохиолдолд модлог ургамлын нэг давхарга болон өвслөг ургамлын нэг давхарга гэх мэт.

05 Өвсөрхөг газарБайгалийн өвсөрхөг ургамал зонхилон (хээр, атар газар, уудам тал, саванна нутгийн) 10 ба түүнээс их хувийг хамран ургасан газарзүйн бүс нутгийг тал хээрийн ангилалд хамааруулах ба бэлчээрлэх, галын цурвасаар ашиглах зэрэг хүн болон мал, амьтны үйл хэргээс үл хамаарч энэ хэсэгт оруулна. Модлог болон бутлаг ургамал үзэгдэх төдий байж болох агаад нийт талбайн 10 хувиас ихгүйг хамран ургасан байж болно.

06 Гурван давхаргат газарБайгалийн модлог ургамал зонхилон, 10 ба түүнээс дээш хувийг хамран ургасан газарзүйн бүс нутгийг энэ ангилалд оруулна. Бусад төрлийн ургамал, тухайлбал, бутлаг болон дэрсэрхэг ургамал модлог ургамлаас илүү шигүү тархан ургасан байж болно. Ойг дахин сэргээх, ойжуулах зорилгоор моджуулсан газар нутгийг мөн энэ ангилалд хамааруулна. Энэ ангилалд улирлын болон байнгын байдалтай цэнгэг усанд автдаг газар нутгийг мөн оруулна. Харин эргийн дагуух Мангро хэсгийг хамааруулахгүй (-> 07).

07 Мангро модМодлог болон бутлаг ургамал зонхилон, нийт нутгийн 10 ба түүнээс дээш хувийг хамран ургасан, цэнгэг бус (хужирт болон давсат) усанд байнгын болон тогтмол давтамжтай автдаг, далайн эргийн болон гол мөрний бэлчир газрыг энэ ангилалд оруулна.

08 Бутлаг ургамалаар бүрхсэн газарБайгалийн бутлаг ургамал зонхилон, нийт нутгийн 10 ба түүнээс дээш хувийг хамран ургасан газарзүйн бүс нутгийг энэ ангилалд оруулна. Модлог ургамал нийт нутгийн 10 хувиас ихгүй талбайг хамран тархуу ургасан байж болно. Мөн өвсөрхөг ургамал ямар ч хэмжээгээр шигүү ургасан байж болно. Энэ ангилалд улирлын болон байнгын байдалтай цэнгэг усанд автдаг бутлаг ургамлаар бүрхсэн газар нутгийг мөн оруулна. Харин хужирт болон давсат усанд автдаг нутгийг хамруулахгүй (-> 07).

09 Бут сөөг ба/эсвэл өвслөг ургамал, усархаг болон тогтмол устай газарЭнэ ангилалд байгалийн өвсөрхөг ургамал зонхилон ургасан (10 ба түүнээс дээш хувийг хамарсан), байнгын болон тогтмол давтамжтай цэнгэг болон хужирт усанд автдаг газар нутгийг хамруулна (намаг, балчиг гэх мэт). Усанд автах нь жилд доод тал нь 2 сарын турш үргэлжилсэн байхыг тогтмол гэж үзнэ. Модлог ургамал, тухайлбал мод болон бут, нийт нутгийн 10 хувиас ихгүй талбайд ургасан байж болно.

10 Байгалийн сийрэг ургамалтай газар Байгалийн ургамлан тархац нийт талбайн 2-оос 10 хувийг хамран ургасан газар нутгийг энэ ангилалд оруулна. Үүнд байнгын болон тогтмол давтамжтай усанд автдаг газар нутаг хамаарна.

11 Үржил шимгүй газар

Page 334: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт I 301

Байгалийн үржил шимгүй гадаргуу зонхилсон (хоосон хөрс, элсэн цөл, хадан цохио гэх мэт), ургамлан тархац огт байхгүй буюу маш бага (2 ба түүнээс бага хувийг эзлэх) газарзүйн бүс нутгийг энэ ангилалд хамруулна. Энэ ангилалд эх газрын усанд тогтмол автдаг газар мөн орно (нуурын эрэг, голын ай сав гэх мэт). Харин далай, тэнгисийн давалгаан түрлэгт автдаг далайн эргийн бүс нутаг орохгүй

12 Байнгын цас ба мөсөн голЭнэ ангилалд 10 ба түүнээс дээш сарын турш цас ба мөсөөр хучигдсан газарзүйн бүс нутаг хамаарна.

13 Эх газрын усан мандалЭнэ ангилалд жилийн ихэнх хугацаанд эх газрын усан мандал бүхий газарзүйн бүс нутгийг хамруулна. Зарим үед (10 сараас бага хугацаанд) усан мандал хөлдөж мөсөөр хучигдсан байж болно. Усан мандлын газарзүйн тогтоц өөрчлөгддөг тул Ангилал 11-ийн дагуу, тухайн жилийн ба/ эсвэл олон жилийн хугацаанд зонхилох нөхцөл байдлын дагуу хил заагийг нь тогтмол давтамжтайгаар тогтоож байх хэрэгтэй.

14 Далайн эргийн усан мандал, түрлэг хоорондын бүсЭнэ ангилал нь эх газар болон далай, тэнгисийн бүсийн газарзүйн онцлогоор (тэнгисээс тусгаарлагдсан нуур, гол мөрөн гэх мэт ) мөн усанд автах байдлаас хамаарсан газрын үржил шимт байдлаар тодорхойлогдоно (далайн түрлэгийн хэсэг, тухайлбал далайн эргийн гадарга, шүрэн эрэг гэх мэт ).

Г. Хатуу хог хаягдлын жагсаалт

Хатуу хог хаягдлын дараах жагсаалтыг БОЭЗДС ойлголтыг тайлбарлах зорилгоор Европын хог хаягдлын ангилалд үндэслэн боловсруулсан. Гэхдээ үүнийг хатуу хог хаягдлын статистикийг тайлагнах хэлбэрээр ашиглахыг зорьсонгүй.

01 Хатуу хог хаягдлын дараах жагсаалтыг БОЭЗДС ойлголтыг тайлбарлах зорилгоор Европын хог хаягдлын ангилалд үндэслэн боловсруулсан. Гэхдээ үүнийг хатуу хог хаягдлын статистикийг тайлагнах хэлбэрээр ашиглахыг зорьсонгүй.• Уусгагч • Хүчил, шүлт эсвэл шүлтлэг хог хаягдал• Хүчил, шүлт эсвэл шүлтлэг хог хаягдал (аюултай)• Ашигласан тос (аюултай)• Химийн хог хаягдал• Химийн хог хаягдал (аюултай)• Үйлдвэрийн хагас хатуу хог хаягдал (аюултай)• Хагас хатуу хог хаягдал болон шингэн хог хаягдал • Хагас хатуу хог хаягдал болон шингэн хог хаягдал (аюултай)• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон биологийн хог хаягдал• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон биологийн хог хаягдал (аюултай)

02 Радио идэвхт хог хаягдал03 Төмрийн хог хаягдал

• Төмрийн хог хаягдал, төмөр агуулсан хог хаягдал• Төмрийн хог хаягдал, төмөр агуулаагүй хог хаягдал• Төмрийн хог хаягдал, төмөр агуулсан болон төмөр агуулаагүй хог хаягдлын нийлмэл

04 Дахин боловсруулсан төмрөн бус хог хаягдал• Шилэн хог хаягдал (аюултай)• Шилэн хог хаягдал• Цаасан болон хатуу цаасан хог хаягдал• Хуванцар хог хаягдал• Модон хог хаягдал• Модон хог хаягдал (аюултай)• Даавуун хог хаягдал• Резинэн хог хаягдал

05 Хаягдал тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгслүүд• Энэ ангилалд: • Polychlorinated biphenyls агуулсан хог хаягдал (аюултай)

Page 335: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ302

• Хаягдал тоног төхөөрөмж (авто тээврийн хэрэгсэл, батерей болон акумлятор хог хаягдлыг оруулахгүй)

• Хаягдал тоног төхөөрөмж (авто тээврийн хэрэгсэл, батерей болон акумлятор хог хаягдлыг оруулахгүй) (аюултай)

• Хаягдал тээврийн хэрэгсэл• Хаягдал тээврийн хэрэгсэл (аюултай)• Батерей болон акумляторын хог хаягдал• Батерей болон аккумляторын хог хаягдал (аюултай)

06 Амьтан болон хүнсний ногооны хог хаягдал• Энэ ангилалд:• Амьтан болон холимог хүнсний хог хаягдал• Хүнсний ногооны хог хаягдал• Амьтны шээс болон ялгадас

07 Оршин сууцны болон худалдааны байгууллагын хог хаягдалЭнэ ангилалд өрх, албан байгууллага болон эдийн засгийн нэгжтэй ижил төстэй нэгжүүдээс гарч буй бусад энгийн хог хаягдлыг хамааруулна. Зарчмын хувьд санал болгож буй хог хаягдлын ангилал нь хог хаягдлын гарал үүсэл буюу гаргаж буй эдгээдийг хамааруулан ангилах бус, харин эдгээрийн материал хувьд ангилах юм. Гэсэн хэдий ч энэ ангилал нь холимог хог хаягдал гэдэгт хотын хог хаягдлыг цуглуулах схемийн дагуу ихэвчлэн өрхүүдээс цуглуулдаг холимог хог хаягдалыг хамааруулна. Эдийн засгийн бүх үйл ажиллагаанаас холимог хог хаягдал үүсч байдаг. Энэ ангиллаар бүх хог хаягдал аюулгүй байдаг. Тусгайлан цуглуулсан шил, хуванцар болон цаас зэргийг холимог хог хаягдалд оруулахгүй. Дүгнэх хэлэхэд энэ ангилалд хотын хог хаягдал, гудамж цэвэрлэхэд үүссэн хог хаягдал болон худалдааны төвүүдээс үүссэн хог хаягдлыг хамааруулах бөгөөд тусгайлан цуглуулсан хог хаягдлыг хамааруулахгүй. Хог хаягдал нь ихэвчлэн айл өрхүүдээс гардаг боловч эдийн засгийн бүх үйл ажиллагаа, тухайлбал, хоолны газрууд, албан байгууллагуудад бий болж байдаг. Хаягдал нь ихэвчлэн айл өрхөөс гардаг боловч хэрэглээний үлдэгдэл болгон эдийн засгийн бүх салбар, жишээлбэл, хоолны газар, албан байгууллагуудын хэрэглээний үлдэгдлээс бий болдог.Энэ ангилалд• Хотын холимог хог хаягдал• Худалдааны төвүүдээс бий болсон хог хаягдал• Овор ихтэй хог хаягдал• Гудамж цэвэрлэснээс бий болсон хог хаягдал

08 Ашигт малтмалын болон хөрсний хог хаягдалЭнэ ангилалд:• Барилга байгууламж болон нураах үйл ажиллагаанаас үүссэн ашигт малтмалын хаягдал• Эрдэс бодис • Ашигт малтмалын бусад хог хаягдал• Ашигт малтмалын бусад хог хаягдал ( хортой)• Хөрсний хог хаягдал • Хөрсний хог хаягдал ( хортой)• Газар ухсанаас үүссэн хог хаягдал• Газар ухсанаас үүссэн хог хаягдал (хортой)

09 Шатах хог хаягдалЭнэ ангилалд:• Шатах хог хаягдал• Шатах хог хаягдал (аюултай)

10 Бусад хаягдалЭнэ ангилалд өөр ангилалд хамаараагүй бүх төрлийн бусад хог хаягдал орно. Тухайлбал:• Холимог болон төрөлжүүлж ангилаагүй материалууд• Холимог болон төрөлжүүлж ангилаагүй материалууд /аюултай хог хаягдал/• Ангилсны дараах үлдэгдэл • Ангилсны дараах үлдэгдэл /аюултай/• Лаг, шаар

Page 336: asdf - Үндэсний Статистикийн Хороо

303

Хавсралт II

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний судалгааны хөтөлбөр Өмнөх үг

A2.1 Байгаль орчин, эдийн засгийн тухай ойлголтын хэмжилт, тодорхойлолтын тооцооллын нэгдсэн хүрээг БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ үүсгэсэн. БОЭЗДС-ийн тоон мэдээлэл нь бодлого, байгаль орчин болон эдийн засгийн асуудлуудыг үнэлэх маш үнэтэй эх сурвалж болно. Байгаль орчин, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр хүмүүсийн байгаль орчин ба эдийн засгийн харилцааны тухай ойлголт илүү гүнзгийрч, бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх шаардлага өөрчлөгдөж БОЭЗДС-ийн хүрээний хамаарлыг үнэлж дүгнэх хэрэгтэй.

A2.2 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ дэлхий даяар илүү өргөн нэвтрэхийн хэрээр олон туршлагууд хуримтлагдаж байгаль орчин, эдийн засгийн дансуудыг хөгжүүлэх шинэ санаа хөгжүүлэхэд түлхэц болж байна.

A2.3 БОЭЗДС-ийн тооцооллын суурь нь үндэсний тооцооны систем бөгөөд олон улсын нягтлан бодох стандартын хөгжлийн өөрчлөлтийг бодолцох шаардлагатай. “Үндэсний тооцоо 2008” (НҮБ болон бусад 2009) хавсралт 4-т Үндэсний тооцооны системийн судалгааны үйл явцыг багтаасан. Эдийн засгийн шинэ хэрэгслүүд төрөлжих тусам тэдгээрийг боловсруулж хэрэгжүүлэх нь байгаль орчны удирдлагын бодлогын нэг хэсэг болно. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ бол Үндэсний тооцооны системийн судалгааны үйл явц энэхүү хөгжлийг харуулна.

A2.4 Үүнээс гадна, Үндэсний тооцоо нь БОЭЗДС-ээс зарим бодит барааны урсгалын талаар зөрүүтэй байдаг. Жишээлбэл, барааг дахин боловсруулах (хэсэг 3.3.-дахь хэсгээс харна уу). БОЭЗДС-ийн тасралтгүй хөгжил Үндэсний тооцооны системээс зөрүүтэй байдлаа ямар түвшинд хадгалахаа бодолцох шаардлагатай.

A2.5 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний хяналт, шинэчлэлийн явцад олон улсын стандартын хяналтын журмыг ашиглана. Статистикийн системийн хүрээнд НҮБ дараах чиглэлүүдийг авч үзнэ (a), Уялдаа холбоог хадгалах стандартыг шинэчлэсэн харьцангуй ач холбогдол; (b), Засварласны дараах үр дагавар болон стандартад нөлөөлөх боломжит нөлөөлөл; мөн (c), Санал болгосон өөрчлөлтийн салбарын судалгааны гүйцэтгэлийн түвшин. Шалгалтын сэдвийг сонгох, БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд өөрчлөлт оруулахад боловсруулагчид болон хэрэглэгчид хоорондын өргөн хүрээний зөвшилцөл зайлшгүй шаардлагатай.

Page 337: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ304

A2.6 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь нэгдсэн бүртгэлийн систем юм. Төрөл бүрийн дансад өөр хоорондоо холбоотой тул данснуудын өөрчлөлтүүд өргөн хүрээний үр дагавартай байна. Иймээс харилцан ойлголцох, нэгдсэн замаар стандартыг шинэчлэх шаардлагатай.

A2.7 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээг бэлтгэх явцад цаашид олон улсын статистикийн салбарын хүрээний судалгаа, шинжилгээнээс ашиг хүртэх томоохон сэдвүүдийг дараах байдлаар авч үзсэн.

• Ангиллын боловсруулалт;

• Үндэсний тооцооноос гадуурх зах зээлийн үнэлгээний аргазүйг хөгжүүлэх

• “Нөөцийн удирдлага” ойлголтын тодорхойлолт;

• Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийг бууруулахтай холбогдсон данс, статистикийн мэдээлэл;

• Биологийн нөөцийн хомсдол;

• Хөрсний нөөцийн бүртгэл;

• Усны нөөцийн үнэлгээ;

• Байгальд дасан зохицсон бүтээгдэхүүнийг хэмжих аргачлал

A2.8. Дээрх судалгааны сэдвүүд экосистемийн тооцооллын боловсруулалттай холбоотой сэдвүүдийг багтаагаагүй болно. “БОЭЗДС-ийн Экосистемийн Туршилтын Данс” ном боловсруулагдаж байна. Уг номонд экосистемийн дансны туршилт, судалгааг үргэлжлүүлэн хийхийг хүлээн зөвшөөрнө. Судалгаа хийх шаардлагатай тодорхой хэдэн салбарууд экосистемийн ерөнхий байдал болон багтаамжийн данс, биологийн олон янз байдлын данс, нүүрстөрөгчийн данс, экосистемийн удирдлагатай холбоотой засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн арга хэрэгслийн тооцоолол мөн экосистемийн үнэлгээний аргачлал зэргийг багтаана.

A2.9. Үүнээс гадна, БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний судалгааны явцын зарим нэг салбарын судалгаа, нээлт экосистемийн данстай ашигтайгаар уялдах боломжтой. Тэр дундаа хөрсний нөөц, усны нөөцийн үнэлгээ, газрын бүрхэвч болон ашиглалтын данс зэргийг экосистемийн дансуудын судалгаанд багтааж болно.

БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний судалгааны хөтөлбөрт багтсан сэдвүүд Ангиллын боловсруулалт

А2.10. Байгаль орчин-эдийн засгийн дансадтай холбоотой стандарт тодорхойлолт, ойлголт болон бүтцийн боловсруулалт чухал ач холбогдолтой. Олон улсын тайлагнал, харьцуулалтад нийцүүлэн цогц мэдээллийг стандартчилахад статистик ойлголттой уялдах ангиллыг үүсгэх шаардлагатай. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ төрөл бүрийн ойлголтуудын өргөн хүрээний хэрэглээг тайлбарлах, нөөц, урсгалын ангиллын үндэс болдог.

А2.11. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд ангилалууд харьцангуй дээд эсвэл ерөнхий түвшинд орсон. Статистик тоон мэдээлэл бэлтгэх, тодорхой хэдэн урсгал болон нөөцийн дансны дараалалыг тодорхой болгох зорилгоор зарим тохиолдолд ангилалуудыг илүү дэлгэрэнгүй авч үзсэн.

Page 338: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт II 305

А2.12. Боловсруулалтын эхэн үед зарим ангиллуудыг илүү судлах шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, газар ашиглалт, байгаль орчны хамгааллын үйл ажиллагааны ангиллын нөөцийн удирдлага болно. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын газрын бүрхэвчийн ангилалд (хувилбар 3) багтсан нь ангиллын хувьд маш сайн суурь боловч газрын бүрхэвчийн ангилал нь БОЭЗДС-ийн туршилт, ашиглалтаас илүү үр ашигтай байна.

Зах зээлийн үнэ байхгүй нөхцөлд Үндэсний тооцооны дансны системээс гадуур нэгдсэн үнэлгээний аргачлалыг боловсруулах нь

A2.13 Шууд хэмжих, ажиглалт хийх үнэ цэнэгүй хүрээлэн буй орчинтой холбогдсон олон нөөц, урсгал, ажил гүйлгээг бүртгэхийг БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ шаарддаг. Үндэсний тооцооны дансны системтэй адил, энэхүү нөхцөлд үйл ажиллагааны орлуулсан үнэ шаардлагатай. Иймэрхүү утгууд байгаль орчны нөөц, урсгалын эдийн засгийн үнэ цэнийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс илүүтэйгээр хүрээлэн буй орчны нөөц, урсгал болон хүрээлэн буй орчны бус нөөц, урсгал хоорондын харилцааг тэнцвэржүүлэх нь чухал болно.

A2.14 Үндэсний тооцооны дансны системийн дагуу БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ нь зарим нөөц, урсгалын үнэлгээг “зах зээлд ойролцоо” тоон мэдээлэл ашиглан хийх санал гаргасан. Үнэлгээний суурь нь эдийн засгийн утгын хувьд орлуулсан ажил гүйлгээтэй ойролцоо зах зээлийн гүйлгээ юм. Жишээлбэл, нүүрсний нөөцийг ажиглалт хийсэн нүүрс олборлогч аж ахуй нэгжийн орлогоор үнэлж болно.

А2.15 Бодитоор илэрхийлэгдэх хэмжилтийн хүрээнд буй “зах зээл”-ийн бус болон “зах зээлд ойролцоо” биш нөөц, урсгалын үнэлгээний асуудлыг хөндөөгүй болно. Бодит, тодорхой жишээ бол усны эх үүсвэрийн нөөц, урсгалын үнэлгээ болно. Мөн байгалийн бусад хөрөнгө багтсан.

Эх үүсвэрийн удирдлагын тодорхойлолт

А2.16 IV бүлэгт нөөцийн удирдлагын байгаль орчны арга хэмжээг тодорхойлсон. Энэ тодорхойлолт нь анх Европын байгаль орчны эдийн засгийн мэдээллийн цуглуулалтын систем, 1994 он, 2-р хэвлэлт (Европын холбоо болон ЕХСБ, 2002б)-д танилцуулагдаж байсан байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны үнэлгээний анхны ойлголтуудын боловсруулалтын үр дүн юм. Энэхүү ойлголт үүсээд тодорхой хугацаа өнгөрсөн ч нөөцийн удирдлагын үйл ажиллагааг үнэлэх ажил ялангуяа бусад байгаль орчныг хамгаалах ажлуудтай харьцуулахад цөөн хийгдсэн. Сүүлийн жилүүдэд нөөцийн удирдлага, тэр дундаа, нөхөн сэргээгдэх эх үүсвэр, цаг уурын өөрчлөлт болон дахин боловсруулан ашиглах үйл ажиллагаа анхаарал татаж байна.

A2.17 Нөөцийн тохиромжтой хамрах хүрээ тодорхойгүйгээс Ерөнхий хүрээний эх үүсвэрийн удирдлагын үйл ажиллагааны тодорхойлолтын ажил илүү төвөгтэй болж байна. Зарим тохиолдолд авч үзэх хүрээ зөвхөн байгалийн нөөцөөр хязгаарлагдах нь зохих мэт боловч бусад тохиолдолд хиймэл нөөцийг мөн авч үзэх шаардлагатай болно.

A2.18 Иймээс нөөцийн удирдлагын үйл ажиллагааны хамрах хүрээг хянан шалгахыг зөвлөж байна. Энэ ажлыг байгаль орчны үйл ажиллагааны ангилалын (дээрхээс харна уу.) нөөцийн удирдлагын үйл ажиллагааны түр ангилалтай хамт хянан шалгах ажлыг гүйцэтгэж болно.

Page 339: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ306

Байгалийн гамшиг болон цаг уурын өөрчлөлтийн үр дагаварыг багасгахтай холбогдсон дансууд, статистикийн тоон мэдээлэл

А2.19 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ болон байгаль орчны эдийн засгийн үйл ажиллагааны хамрах хүрээ байгаль орчныг хамгаалах болон нөөцийн удирдлагын үйл ажиллагаагаар хязгаарлагдана. Улс төр, шинжилгээний зорилгод онцгой ач холбогдолтой хүрээлэн буй орчинтой холбогдсон өөр бусад олон төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа байгаа (бүлэг 4.2-оос харах). Ийм төрлийн онцгой үйл ажиллагаанууд аюултай байгаль орчны үзэгдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицлын нөлөөлөлийг бууруулах (үеэр, хар салхи, ойн түймэр г.м.).

А2.20 Эдгээр эдийн засгийн үйл ажиллагааны салбарын данс, статистикийн мэдээлэлийг Үндэсний тооцооны дансны системд дурьдсан эдийн засгийн үйл ажиллагааны дагалдах дансны тооцооны стандарт аргачлалаар боловсруулж болно.

Байгалийн биологийн нөөцийн хомсдол

A2.21 Байгалийн биологийн нөөцийн хорогдол ялангуяа байгалийн мод, усны нөөцийн хомсдол БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээнд дэлгэрэнгүй багтсан (5.4-р хэсгээс үзнэ үү). Байгалийн нөөцийн хорогдолийн асуудлыг БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээ 2003-т тусгагдсанаас илүү өргөн хүрээнд авч үзсэн. Нөгөө талаар нөхөн сэргээгдэх хорогдлын тодорхойлолт, хэмжилтын аргачлалыг тодорхойлоход хэцүү бөгөөд уламжлалт эдийн засгийн тооцоололд байхгүй юм

A2.22 Байгалийн биологийн нөөцийн хомсдлын тодорхойлолт, хэмжилт нь эдийн засгийн ойлголт болон шинжлэх ухааны мэдээллийг нэгтгэн биологийн загварыг ашиглах шаардлагатай болно. БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний зарчмуудыг бүрэн тодорхойлсон боловч илүү их судалгаа, эдгээр зарчмуудын хэрэглээ хэрэгтэй байна. Мөн бодлого, түүний үнэлгээний зорилгоор ашиглахад БОЭЗДС-ийн ашигт байдалд үнэлгээ хийх шаардлагатай.

Хөрсний нөөцийг бүртгэх нь

A2.23 5.7-д газрын нөөцийн дансыг авч үзэн БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний ерөнхий хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийн бүтцийн хүрээнд ашиглагдаж болох хөрсний нөөцийн мэдээллийг танилцуулсан. Нөгөө талаар байгаль орчны хөрөнгийн дансны хөтлөлтийн өргөн нийтлэг логикт тулгуурласан үндэсний түвшинд хөрсний дансны баримт маш бага байна. Зарим нэг талаар энэ нь дансны системийн хүрээ дэх хөрсний байдал тодорхойгүйгээс үүдэлтэй юм.

A2.24 Хөрсний бүрхүүл болон газар хоорондын холбоог тодорхойлохоос гадна нарийн төвөгтэй биологийн системийн нэг хэсэг гэж тодорхойлох үндэслэлтэй болно. Байгаль орчны бие даасан хөрөнгөөр тооцон хөрсний тухай ойлголтын хүрээнд өргөн цар хүрээтэй чухал мэдээллийг ашигтайгаар ашиглаж болохыг БОЭЗДС харуулж байна. Гэхдээ энэхүү үндсэн нөөцийг удирдах зорилгоор хөрсний нөөцийн дансны үр ашгийг үнэлэх талаар хамтын ажиллагаа, нэмэлт судалгаа зайлшгүй шаардлагатай байна.

A2.25 Хамгийн чухал нь “байгалийн хөрөнгө”-ийн үндсэн дээр төвлөрөх шинжилгээний ажил шинжлэх ухааны салбарт дэлгэрч байна. Энэхүү ажлыг газрын хөрсний хөрөнгийн данс байгуулахад уялдуулан холбож болно. Гол анхаарах нэг зүйл бол орон зайн тоон мэдээллийн цуглуулалт болно. Энэ салбарт үндэсний болон олон улсын түвшинд

Page 340: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт II 307

хийсэн хэд хэдэн жишээ бий.

Усны нөөцийн үнэлгээ

А2.26 5.11-т усны нөөцийн дансны биет хэмжээгээр хөтлөлтийг авч үзсэн. Үүнд, усны нөөцийн дансны биет хэмжээгээр дараалалыг нь дэлгэрэнгүй байдлаар оруулсан. Усны нөөцөд байгаль орчны хөрөнгийн үнэлгээний ерөнхий зарчмын хэрэглээ тохирохгүй тул усны нөөцийн үнийн дүнг дэлгэрэнгүй авч үзээгүй болно.

А2.27 БОЭЗДС-ийн Ерөнхий хүрээний үнэлгээний зарчимтай нийцсэн усны нөөцийн үнэлгээний арга, аргачлалын боловсруулалтын боломжийг цаашид судлахыг усны нөөцийн дансны хөгжүүлэлтийн ерөнхий хүрээнд санал болгож байна.

Байгальд ээлтэй бүтээгдэхүүний хэмжилтийн аргачлал

A2.28 Тохируулсан бараа бүтээгдэхүүн гэдэг нь “Байгаль орчинд ашигтай” эсвэл “илүү цэвэрхэн” байхаар сайжруулсан улмаар ашиглалт нь байгаль орчин хамгаалал эсвэл нөөцийн удирдлагад тустай бүтээгдэхүүнийг хэлнэ. Жишээлбэл, мөнгөн үсгүй зай, дахин боловсруулсан зай.

A2.29 Үзэл санааны хувьд бүх талууд тохируулсан бараа бүтээгдэхүүнийг байгаль орчны үйл ажиллагааны хүрээний хэмжилтийг ашиглахыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч бодит ажил хэрэг дээр хэрэгжүүлэх (4.3-т тайлбарласнаар) нь маш хэцүү юм. Хүлээн зөвшөөрсний үндсэн дээр судалгааг эхлүүлэх санал гарсан нь цаашид байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг хэмжилт, аргачлалын үндэсний болон олон улсад ашиглахад нэг алхам ойртоно. 4.3-т дурьдсанаар тохируулсан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон ашиглалт нь байгаль орчин хамгаалалын зардлын дансны хүрээ, байгаль орчин хамгаалалын бараа, үйлчилгээний үйлдвэрлэлийн нэг хэсэг болно.

Page 341: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ308

Page 342: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт II 309

Байгалиас хэрэглэсэн усыг түр зуурын болон байнгын эх үүсвэрээс авснаас үл хамааран нийт хэмжээгээр нь тайлант хугацаанд бүртгэнэ. (3.195)

Хуримтлал нь ирээдүйд хэрэглэхээр хадгалсан материал болон машин болон бусад төрлийн үйлдвэрлэгдсэн хөрөнгийн эзэмшил юм. (2.8)

Бусад тохирох бүтээгдэхүүн гэдэгт байгаль орчинд илүү ээлтэй буюу цэвэр байхаар хувиргасан бүтээгдэхүүн орох бөгөөд энэ бүтээгдэхүүнийг ашиглах нь байгаль орчныг хамгаалахад илүү үр дүнтэй болно. (4.67)

Ойжуулалт нь өмнө нь ойн газарт ангилагдаагүй шинээр бий болсон ой эсвэл ойжуулах арга хэмжээний хүрээнд тарьсан ойг хамарна. Ялангуяа, өмнө нь бусад модоор бүрхэгдсэн газарт ангилагдаж байсан газар нь ойжуулах арга хэмжээний үр дүнд ойн газарт шилжсэн өсөлт байж болно. (5.291)

Хөрөнгө. Тодорхой цаг хугацаанд эсвэл цаг хугацааны давтамжтай аж ахуй эзэмшиж эсвэл ашиглаж ашиг орлого олж буй ашгийг илэрхийлэх ашгийн өртгийг төлөөлж буй ач холбогдолтой. (5.32)

Хөрөнгийн ашиглагдах хугацаа нь хөрөнгийн үйлдвэрлэлд ашиглагдах, эсвэл байгалийн нөөцийг олборлох хүлээгдэж байгаа хугацаа юм. (5.137)

Үндсэн үнэ нь үйлдвэрлэгчийн тухайн бараа, үйлчилгээнд худалдан авагчаас хүлээн авсан үнийн дүн бөгөөд тухайн бүтээгдэхүүнд төлөх татварыг хасаж, үйлдвэрлэгчийн хүлээн авсан татаасыг нэмсэн үнэ юм. (2.151)

Биологийн нөөцөд мод, далайн нөөц, төрөл бүрийн амьтан ургамал (мал, жимсний цэцэрлэг, ургац болон зэрлэг амьтад)-ын нөөцөөс бүрдэнэ. (5.24)

Хөрөнгийн бусад шилжүүлэг нь хөрөнгийн татвар болон хөрөнгө оруулалтын үр ашгаас бусад хөрөнгийн бүх шилжүүлгээс бүрдэнэ. Тухайлбал, нэгдсэн засгийн газраас доод түвшний засгийн газрын нэгжүүд рүү шилжүүлсэн шилжүүлэг; өрх болон аж ахуйн нэгжээс ашгийн бус байгууллагын үндсэн хөрөнгийн худалдан авалтыг санхүүжүүлэхэд зориулан шилжүүлсэн өмч, үнэт бэлэг, хандив тусламж зэрэг болно. (4.138)

Урсгал бусад шилжүүлэг нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн хооронд, эсвэл эдийн засгийн харъяат болон харъяат бус нэгжүүдийн хооронд хийгдэх урсгал шилжүүлэг; орлого болон хөрөнгийн урсгал татвараас бусад татвар, нийгмийн даатгал, нийгмийн тэтгэмж, бэлэн бус нийгмийн тэтхомсдолгэмжээс бүрдэнэ.

Ойг таслах/Мод бэлтгэл нь модны бүрхэвч байхгүй болох болон ойн газар нь бусад зориулалтаар ашиглагдах (ХАА-н газар, байшин барилга,зам гм.) эсвэл хаана ашигласан

Тайлбар толь

Page 343: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ310

нь тодорхойгүйн улмаас ой болон бусад модоор бүрхэгдсэн талбайн хэмжээ буурахыг харуулна. (5.293)

Доройтол нь өргөн хүрээнд оруулж буй байгалийн хөрөнгийн хүчин чадлын өөрчлөлтийг авч үздэг.–тухайлбал экосистемийн үйлчилгээ (ойн агаар цэвэршүүлэх үйлчилгээ) болон эдийн засгийн нэгжүүд /өрхийг оруулаад/-ийн үйл ажиллагааны явцад эдгээр хүчин зүйл хэрхэн буурч байгааг харуулна. Энэ утгаараа, хомсдол нь нэгэн төрлийн экосистемийн үйлчилгээтэй холбогдож байгаа учраас доройтлын нэг хэлбэр гэж үздэг. (5.90)

Биет хэмжээний хомсдол гэж тайлант хугацааны туршид эдийн засгийн нэгж байгалийн нөөцийг нөхөн сэргээгдэх түвшнээс нь илүү хэмжээгээр олборлосон тохиолдолд байгалийн нөөцийн биет хэмжээ буурч байгааг ойлгоно. (5.76)

Олборлолт. Үйлдвэрлэлийн процессийн улмаас байгалийн хөрөнгийн биет хэмжээ элэгдэх, хурааж авснаар бууралт бий болдог. Олборлолтод эдийн засагт бүтээгдэхүүн хэлбэрээр ашиглагдаж байгаа тоо хэмжээ болон олборлосны дараа байгальд нь буцаасан нөөцийн хэмжээ орно.

Түгээмэл тархалттай алдагдал нь үйлдвэрлэл, хэрэглээний шууд бус үр дүнд бий болсон материалын үлдэгдэл юм. (3.97)

Түгээмэл тархалттай бүтээгдэхүүний ашиглалтад үйлдвэрлэлийн үйл явцын дүнд байгаль орчинд санаатайгаар орхигдсон бүтээгдэхүүнийг хамруулна. (3.96)

Эдийн засгийн хөрөнгийн тодорхойлолтын дагуу үр ашиг гэдэг нь эдийн засгийн үр ашиг юм. Эдийн засгийн үр ашиг нь үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын дүнд бий болсон ашиг орлого эсвэл эерэг ханамжаас хамаарна. (5.33)

Эдийн засгийн өмчлөгч гэдэг нь ямар нэг эрсдэл хүлээн эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа аливаа хөрөнгийг ашигласнаар үр ашиг хүртэж буй нэгж юм. (5.32)

Эдийн засгийн түрээс нь олборлогч эсвэл хэрэглэгчийн нийт зардал, хэвийн өгөөжийг тооцсоны дараах хуримтлуулсан ашиг юм. (5.113)

Эдийн засгийн хүрээг тодорхойлдог газарзүйн хил хязгаарыг эдийн засгийн нутаг дэвсгэрийн ойлголт дээр тулгуурлан тогтооно. Эдийн засгийн нутаг дэвсгэр нь засгийн газрын хяналтан доорхи нутаг дэвсгэр юм. Энд арал, агаарын орон зай, гадаад орон дахь эзэмшлийн далай, нутаг дэвсгэр зэргийг багтаасан тухайн орны газар нутаг багтана.

Байгалийн хөрөнгийн хоёр дахь тал нь БОЭЗДС-ийн Экосистемийн туршилтын данс юм. Хэмжигдэхүүн нь экосистемд чиглэгдэнэ. Экосистем гэдэг нь өөр хоорондоо тэжээлийн хэлхээгээр холбогдсон бүх амьд бие, тэдгээрийн бодисын солилцоо энергийн хувиралд оролцох орчин тойрны амьгүй бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгдмэл тогтолцоо (ургамал, амьтад, микро организм)1 юм. (2.21)

Экосистемийн үйлчилгээ эдийн засаг болон хүн амын бусад үйл ажиллагаанд ашиг тус хүртээхэд экосистемийн оруулж буй хувь нэмэр юм. (2.22)

Өрх, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд байгаль орчинд ялгарч байгаа бодис нь хийн хаягдал, ялгаруулалт болно. (3.88)

Агаар дахь ялгаруулалт нь аж ахуйн нэгж байгууллага, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд агаар мандалд илэрдэг утаа, уур, хий зэрэг биетүүд юм. (3.91)

1 НҮБ (2001), Гэрээний цуврал, боть. 1760, 30619, Биологийн олон янз байдлын тухай конвенц,

Page 344: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт II 311

Хөрсөн дэх ялгаруулалт нь аж ахуйн нэгж байгууллага, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд хөрсөнд илэрдэг бодис юм. (3.95)

Усан дахь ялгаруулалт нь аж ахуйн нэгж байгууллага, өрхийн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үр дүнд усанд илэрдэг бодис юм. (3.92)

"End-of-pipe буюу хоолойн төгсгөл" технологи нь голдуу техникийн талын суурилуулалт бөгөөд байгаль орчны бохирдол, доройтол, байгалийн нөөцийн хомсдолыг хэмжих, хянах, цэвэрлэх, нөхөн сэргээх зорилгоор үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж юм. (4.102)

Байгалийн нөөцөөс гарган авсан эрчим хүч нь эдийн засгийн харъяат эдийн засгийн нэгжүүдийн байгаль орчноос боловсруулан гаргасан эрчим хүчний урсгал юм. (3.144)

Эрчим хүчний бүтээгдэхүүн нь эрчим хүчний эх үүсвэрээр ашиглагддаг (ашиглагдаж болох) бүтээгдэхүүн юм. Энэ нь (i) өрх болон эдийн засгийн нэгжүүдээс үйлдвэрлэж, эрчим хүчний эх үүсвэрээр ашигладаг эсвэл ашиглаж болох түлш шатахуун; (ii) өрх болон эдийн засгийн нэгжүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч; болон (iii) эдийн засгийн нэгжүүдийн үйлдвэрлэж, гуравдагч этгээдэд борлуулсан дулаан зэргээс бүрдэнэ. (3.146)

Үйлдвэрийн газар нь эдийн засгийн нэгжийн хэсэг бөгөөд бараа, үйлчилгээг үйлдвэрлэгч нэгж юм. (2.114)

Байгалийн хөрөнгө нь дэлхий дээр байгалиас оршин тогтнож байгаа амьд болон амьд бус зүйлс бөгөөд эдгээр нь хүний амьдралд үр өгөөжөө өгөх биофизикийн байгаль орчин юм. (2.17)

Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь анхдагч үйл ажиллагаа нь байгаль орчны бохирдол болон байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, түүнийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа болно.

Байгаль орчныг хамгаалахад холбогдох бүтээгдэхүүн гэдэг нь байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээний зорилгоор биш харин байгаль орчныг хамгаалах зорилгоор шууд ашигласан бүтээгдэхүүн юм. (4.65)

Байгаль орчныг хамгаалах тусгай үйлчилгээ нь эдийн засгийн нэгжүүдийн худалдахаар эсвэл өөртөө хэрэглэхээр зориулан үйлдвэрлэсэн байгаль орчныг хамгаалах үйлчилгээ юм. (4.53)

Байгаль орчны онцгой зориулалттай бүтээгдэхүүн гэдэг нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн зорилгоор шууд хэрэглэх, удаан болон түргэн эдэлгээтэй бараа, үйлчилгээ бөгөөд үүнээс өөр зорилгоор хэрэглэж болохгүй бараа, үйлчилгээ юм. (4.98)

Байгаль орчны тусгай үйлчилгээ нь эдийн засгийн нэгжүүдийн өөрийн хэрэглээнд зориулан болон бусдад борлуулахаар үйлдвэрлэсэн байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн тусгай үйлчилгээ болно.

Байгаль орчны татаас, түүнтэй төстэй шилжүүлэг гэдэг нь байгаль орчныг хамгаалах, эсвэл байгалийн нөөцийн ашиглалт, олборлолтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд чиглэгдсэн шилжүүлгүүд юм. (4.138)

Байгаль орчны татвар гэж байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь нотлогдсон аливаа

2-р зүйл, нэр томъёоны хэрэглээ.

Page 345: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ312

зүйлийн физик нэгж нь татварын суурь болох татвар. (4.150)

Байгаль орчны технологи гэдэг нь техникийн үйл явц, суурилуулалт, тоног төхөөрөмж, арга зүй, мэдлэг бөгөөд тухайн нэгжийн техникийн шинж чанар, зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежмент байна.

Үйлдвэрийн газар нь эдийн засгийн нэгжийн хэсэг бөгөөд бараа, үйлчилгээний үйлдвэрлэгч нэгж юм. Үйлдвэрийн газар нь нэг болон түүнээс дээш тооны аж ахуйн нэгж байгууллагаас бүрдэж болох бөгөөд тухайн улсын нутаг дэвсгэрт хэд хэдэн газар байрлаж болно. (2.114)

Олборлолт гэдэг нь үйлдвэрлэлийн үйл явцад хүрээлэн буй орчны нөөцийг хураах эсвэл физик аргаар шилжүүлэх зэргээс шалтгаалан бий болох нөөцийн бууралт. (5.49)

Усны Эцсийн Хэрэглээ нь усны ууршилт, ширгэлт болон бүтээгдэхүүнд шингэсэн усны нийлбэртэй тэнцүү бөгөөд цаашид ашиглагдах боломжгүй усны хэмжээг илэрхийлнэ. (3.222)

Эрчим хүчний нийт орцод байгалиас гарган авсан нийт эрчим хүч, импортоор оруулсан эрчим хүчний бүтээгдэхүүн болон эдийн засаг доторх үлдэгдлээс гарган авсан эрчим хүч (хатуу хог хаягдлаас гарган авсан) тусгагддаг. (3.181)

Нийт ялгаруулалт нь байгаль орчинд ялгарч байгаа хаягдал, ялгаруулалт, эдийн засгийн нэгжийн дотор авсан болон өөр бусад нэгж рүү шилжүүлсэн бодисоос бүрдэнэ. (3.90)

Нэмэгдэл өртгийг салбаруудын нийт үйлдвэрлэл, завсрын хэрэглээний зөрүүгээр тодорхойлно.(2.36)

Усны нийт орц нь байгалиас авсан болон импортоор оруулсан усны хэмжээг илэрхийлнэ. (3.220)

Гадаргын ус нь уст давхарга гэж нэрлэгддэг газар доорх тогтцын сүвэрхэг давхаргад хуримтлагдсан усыг хэлнэ. (5.479)

Эдийн засгийн нутаг дэвсгэр доторх усны систем нь тухайн нутаг дэвсгэр дэх гадаргууны (гол, нуур, хиймэл цөөрөм, цас, мөс, мөсөн гол) болон газар доорх, гүний уснаас бүрдэнэ. (3.187)

Агаарын орц нь үйлдвэрлэл болон хэрэглээний зорилгоор агаараас эдийн засагт ашиглаж буй бодисуудаас бүрдэнэ. (3.63)

Хөрсний орц нь үйлдвэрлэлийн үйл явцын турш эдийн засгийн үйл ажиллагаанд шингэсэн хөрсний тэжээл, бусад элементээс бүрдэнэ. (3.62)

Сэргээгдэх эрчим хүчний орц нь байгаль орчноос хангадаг эрчим хүчний түлшний бус эх үүсвэр юм. (3.59)

Эдийн засгийн нэгж нь хөрөнгө эзэмшиж, захиран зарцуулж тодорхой үүрэг хариуцлага хүлээх, бусад нэгжүүдтэй ажил гүйлгээ хийх чадвартай, түүнчлэн эдийн засгийн бусад үйл ажиллагаа явуулдаг нэгж байна. (2.110)

Байгаль орчны технологи гэдэг нь техникийн үйл явц, суурилуулалт, тоног төхөөрөмж, арга зүй, мэдлэг бөгөөд тухайн нэгжийн техникийн шинж чанар, зорилго нь байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежмент байна. (4.102)

Газар нь байгалийн болон эдийн засгийн хөрөнгө байршиж байгаа, эдийн засгийн

Page 346: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт II 313

болон байгаль орчны үйл ажиллагаа явагдаж байгаа орон зайг агуулсан байгалийн өвөрмөц хөрөнгө юм. (5.239)

Газрын бүрхэвч гэж Дэлхийн гадаргын физик болон биологийн бүрхэвчийг авч үздэг. (5.257)

Газар ашиглалт нь (i) явуулж буй үйл ажиллагаа болон (ii) газар нутагт хяналт тавих бүтцийн зохион байгуулалтад хамаарна; эдийн засгийн үйлдвэрлэл явуулах газрын хувьд эсвэл байгаль орчны зорилгоор засварлах нөхөн сэргээх газар. (5.246)

Хуваарилалтын үеэр гарч байгаа хорогдуулалт нь олборлолт болон нийлүүлэлт, ашиглалтын хооронд гарч байгаа алдагдал юм. (3.101)

Олборлолтын үеэр гарч байгаа хорогдуулалт нь байгалийн нөөцийг цаашид боловсруулах, тээвэрлэхийн өмнө олборлолтын үеэр гардаг байгалийн нөөцийн хорогдуулалт юм. (3.101)

Хадгалалтын турш гарч байгаа хорогдуулалт нь эрчим хүчний бүтээгдэхүүн, эргэлтийн хөрөнгийн материалын алдагдал юм. (3.101)

Хувиргалтын үеэр гарах эрчим хүчний хорогдуулалт (жишээ нь дулааны алдагдал) нь эрчим хүчний нэг бүтээгдэхүүний хэлбэрээс эрчим хүчний нөгөө нэг бүтээгдэхүүн рүү хувирах үеэр гардаг хорогдуулалт юм. (3.101)

Зах зээлийн үнийг тодорхойлохдоо худалдан авагч худалдагчаас тухайн барааг худалдан авахад төлөхөд бэлэн байгаа мөнгөний дүнгээр тодорхойлно. (2.144)

Ашигт малтмал, эрчим хүчний нөөц нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон хүлэрийн нөөц, металл бус ашигт малтмалын нөөц, металл ашигт малтмалын нөөцийн илэрсэн ордоор тодорхойлогдоно. (5.173)

Байгалийн жамаар бий болж байгаа ойн өргөжилтөнд байгалийн жамаар ургасан мод орно. (5.292)

Байгалийн орц нь эдийн засгийн үйлдвэрлэлийн үйл явцад оролцож байгаль дахь өөрийн байршлаа өөрчилж байдаг, эсвэл үйлдвэрлэлд шууд ашиглагддаг биет орцууд юм. (2.89, 3.45)

Байгалийн нөөцийн орц нь байгалийн нөөцөөс эдийн засагт ашиглагдаж байгаа биет орцоос бүрдэнэ. (3.47)

Байгалийн нөөцийн үлдэгдэл нь үйлдвэрлэлийн процесст нэгддэггүй, үүний оронд харин байгальдаа нэн даруй эргэн буцдаг байгалийн нөөцийн орц юм. (3.98)

Байгалийн нөөцөд байгалийн биологийн бүх нөөц (ойн болон далайн нөөц), эрчим хүч, ашигт малтмалын нөөц, хөрсний нөөц болон усны нөөц багтана. (2.101, 5.18)

Байгалийн жамаар ургасан ой нь байгалийн жамаар нөхөн сэргээгдсэн мод зонхилно. Энэ утгаараа, зонхилно гэдэг нь байгалийн жамаар ургасан мод нь нөөцийн 50-иас дээш хувийг бүрдүүлж байгааг ойлгоно. (5.285)

Эрчим хүчний дотоодын цэвэр хэрэглээг эцсийн зориулалтаар ашиглагдсан эрчим хүчний бүтээгдэхүүнээс нэмж тодорхойлно. (3.182)

Усны дотоодын цэвэр хэрэглээ гэсэн үзүүлэлт нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн хэрэглэсэн усны үзүүлэлт юм. (3.221)

Үйлдвэрлэгдэхгүй хөрөнгө нь үйлдвэрлэлийн процессоос бусад замаар бий болсон

Page 347: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ314

хөрөнгө юм. (5.36)

Бусад байгалийн жамаар ургасан ой нь хүний үйл ажиллагааны оролцоо байгаа нь тодорхой байгалийн жамаар ургасан ой юм. Эдгээрт(a) мод бэлтгэлийн талбай, хөдөө аж ахуйн зориулалтаар болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй түймэрт орсон газрын нөхөн сэргээгдсэн талбай, гм; (b) байгалийн жамаараа ургасан болон таримал гэдгийг нь ялгах боломжгүй; (c) байгалийн жамаараа ургасан болон таримал мод холилдсон, энд байгалийн жамаараа ургаж байгаа мод нь нийт ургаж байгаа нөөцийн 50-иас дээш хувьтай байгаа ой; (d) байгалийн жамаараа ургасан модноос гарсан төгөл/залуу ой; болон (e) байгалийн жамаар ургасан модны шинэ төрөл зүйл. (5.286)

Бусад модоор бүрхэгдсэн газар гэдэг нь 5 метрээс дээш өндөртэй, 10-аас дээш хувь нь модоор бүрхэгдсэн 0.5 га газрыг хамарсан газарт орохгүй эсвэл энэ босгод хүрэхгүй байгалийн төрхөөрөө байгаа мод; эсвэл бут сөөг хосолсон бүрхэвчтэй, 10-аас дээш хувь нь нь бут сөөг байх. Энд хот суурин болон хөдөө аж ахуйн

Биет урсгал нь материал, ус, эрчим хүчний өөрчлөлт хөдөлгөөн, ашиглалт талд тусгагддаг. (2.88)

Таримал ой нь таримал эсвэл зориудаар үр суулгаж ургуулсан мод давамгайлж буй ойг хэлнэ. Таримал мод нь нийт модны нөөцийн 50-иас дээш хувь байна. (5.287)

Үндсэн ой гэдэг нь байгалийн жамаараа ургасан, хүний үйл ажиллагаа оролцоогүй, экологийн үйл явцад сүйтгэгдээгүй модны унаган төрөл зүйл юм. Үндсэн ойн гол шинж чанар нь (a) байгалийн ойн динамик өсөлт, бууралт тухайлбал, байгалийн ойн төрөл зүйлийн бүтэц, мод өмхөрч үгүй болсон байдал, насжилт ба нөхөн сэргээгдэх процесс; (b) талбайн хэмжээ нь байгалийн шинж чанараа хадгалах хангалттай том байх; болон (c) хүний үйл ажиллагааны оролцоо байхгүй гэдэг нь мэдэгдэж байгаа эсвэл хүний үйл ажиллагааны оролцоо хангалттай урт хугацааны өмнө байсан ба байгалийн төрөл зүйлийн бүтэц, үйл явц нь дахин бий болсон байна. (5.286)

Үйлдвэрлэгдэх хөрөнгө нь ҮТС-ын үйлдвэрлэлийн хүрээнд хамаарах үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон хөрөнгө юм. (5.34)

Үйлдвэрлэгчийн үнэ нь үйлдвэрлэгчийн тухайн бараа, үйлчилгээнд худалдан авагчаас хүлээн авсан үнийн дүн бөгөөд НӨТ, түүнтэй адилтгах татварыг хасч тооцсон үнэ юм. Үйлдвэрлэгчийн үнэд тээврийн зардлыг оруулахгүй. (2.153)

Усны дотоодын цэвэр хэрэглээ гэсэн үзүүлэлт нь эдийн засгийн харъяат нэгжүүдийн хэрэглэсэн усны үзүүлэлт юм. (2.9, 2.91, 3.64) үзнэ үү

Худалдан авагчийн үнэ гэдэг нь худалдан авагч шаардагдах цаг, газарт бараа, үйлчилгээг хүргэхэд зориулж НӨАТ эсвэл түүнтэй адилтгах татварыг оруулаагүй тохиолдолд худалдан авагчийн төлсөн дүн болно. Худалдан авагчийн бараа бүтээгдэхүүний үнэд шаардлагатай хугацаа, газарт хүргэхийн тулд тээврийн зардлыг худалдан авагч тусад нь төлдөг. (2.154)

Үлдэгдэл гэдэг нь аж ахуйн нэгж болон өрхийн аж ахуйн үйлдвэрлэл, хэрэглээ, хуримтлалын үйл ажиллагааны дүнд хаягдсан, ялгаруулсан хатуу, шингэн, хийн материал болон эрчим хүчний урсгал юм. (2.92, 3.73)

Байгалийн нөөцийн менежментийн үйл ажиллагаа гэдэг нь анхдагч үйл ажиллагаа нь байгалийн нөөцийг хадгалж, хамгаалах болон байгалийн нөөцийн доройтлоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болно. (4.13)

Page 348: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Хавсралт II 315

Байгаль орчны тусгай үйлчилгээ нь эдийн засгийн нэгжүүдийн өөрийн хэрэглээнд зориулан болон бусдад борлуулахаар үйлдвэрлэсэн байгаль орчныг хамгаалах, нөөцийн менежментийн тусгай үйлчилгээ болно. (4.96)

Дахин ашиглагдах ус нь хэрэглэгчдэд цаашид дахин ашиглагдахаар нийлүүлэгдэж байгаа цэвэршүүлсэн болон цэвэршүүлээгүй бохир ус бөгөөд үүнд эдийн засгийн нэгжүүд доторх усны дахин ашиглалтыг (усыг эргүүлэн ашиглах) хамруулахгүй. (3.207)

Дахин үнэлгээ нь зөвхөн үнийн өөрчлөлттэй холбогдон бий болдог бөгөөд байгалийн хөрөнгө дэх нэрлэсэн хийсвэр ашиг, алдагдалд нөлөөлнө. Байгалийн хөрөнгийн нэрлэсэн хийсвэр ашиг нь тайлант хугацаанд уг хөрөнгийн үнэ өөрчлөгдсөнөөр хөрөнгийн эзний авч байгаа ашиг юм. (5.60)

Хөрсний нөөцийн хөрөнгийн данс нь биологийн системийн хэлбэрт байгаа хөрсний дээд давхаргад голлон анхаарна. (5.320)

Хөрсний ус нь хөрсний хамгийн дээд хэсэгт байрлах, эсвэл газрын гадаргуугийн ойролцоо агааржуулалтын бүсэд байрласан уснаас бүрдэнэ. (5.480)

Хатуу хог хаягдал нь тухайн хогны эзэнд цаашид ашиглагдахгүй болж хаягдсан материал юм. (3.84)

Байгаль орчны үйлдвэрлэгчийн үндсэн хэлбэр бол үйл ажиллагааны анхдагч чиглэл нь байгаль орчны бараа, үйлчилгээний үйлдвэрлэл байх үндсэн үйлдвэрлэгч юм. (4.33)

Татаас гэдэг нь засгийн газраас (эдийн засгийн харъяат бус засгийн газрын нэгжийг оруулаад) аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны түвшин, үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, импортлосон бараа, үйлчилгээний тоо хэмжээ, үнийн дүнд үндэслэн буцаан төлөх нөхцөлгүйгээр хийдэг урсгал төлбөр юм. (4.138)

Гадаргын ус нь давсжилтын түвшнээс үл хамааран газрын гадарга дээр урсан эсвэл хадгалагдаж буй бүх усыг хамарна. Гадаргын ус нь хиймэл усан сан, нуур, гол, горхи, цас, мөс, мөсөн голын усыг хамарна. (5.477)

Татвар нь эдийн засгийн нэгжүүдээс засгийн газарт албан журмаар буцаан төлөх нөхцөлгүйгээр бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хийгддэг төлбөр юм. (4.149)

Холбогдох талбайн хувь, модны нөөц нь ургаж байгаа болон хатсан мод, модны ишний диаметр, навчны хэмжээ зэргээс хамаарахгүй нийт модны хэмжээ юм. Үүнд түлшний зориулалтаар ашиглах унанга мод бас орно. (5.350)

Ашиглагдаагүй олборлолт нь олборлогч нь сонирхохгүй байгаа олборлосон байгалийн баялгийг хамардаг (жишээ нь, уул уурхайн хөрс хуулбарлалт, уурхайн усыг шавхах, хаях гэх мэт) (3.50)

Хот суурин газрын усны урсац нь усны нилээд чухал урсгал юм. Энэ нь хотын бүс дэх чийгшилтийн нэг бүрэлдэхүүн бөгөөд гадаргуу дээр байгалиасаа шүүрссэн, ууршсан ус биш харин газар дээр, газрын доор, эсвэл хоолойгоор дамжин урсаж байгаа усны урсгал, түүнчлэн тодорхой гадаргын усны суваг, ус тунгаалтын төхөөрөмж руу дамжсан урсгал юм. (3.213)

Бохир ус нь тухайн бохир усны эзэнд цаашид шаардлагагүй болж хаягдсан ус юм. (3.86)

Усны нөөц нь цэнгэг болон давстай гадаргын ус, гүний ус, хөрсний уснаас бүрдэнэ. (5.474)

Page 349: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 350: asdf - Үндэсний Статистикийн Хороо

317

Танилцуулга

Дараах эх сурвалжийн материалын жагсаалтанд Ерөнхий хүрээнд дурдагдсан бүх материалууд багтсан болно. НҮБ-ын Статистикийн хорооны Хүрээлэн буй орчин – Эдийн засгийн Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй ном зүй, архивын баримт бичиг болон бусад материалын жагсаалтыг үзэх боломжтой. Түүнчлэн энэ холбоосыг ашиглан БОЭЗДС-2003-ийн шинэчилсэн найруулгатай холбоотой суурь бичиг баримтуудыг үзэж болох ба тухайлбал үүнд: Лондонгийн Группын хүрээлэн буй орчны бүртгэлтэй холбоотой хийсэн судалгааны бичиг баримтууд багтсан болно.

Ном зүйн бүтэц нь Ерөнхий хүрээний Бүлгүүдийн бүтцийн дагуу хийгдсэн.

A. Үндсэн мэдээлэл ба өнөөгийн байдал

Байгаль орчин, хөгжлийн дэлхийн комисс (1987). "Бидний нийтлэг ирээдүй" тайлан.

НҮБ (1993). НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх бага хурлын илтгэл, Рио-де-Жанейро, 1992 оны 6-р сарын 3-14,боть-1 . Бага хурлын шийдвэр. Шийдвэр I, Хавсралт II. “Хэлэлцэх асуудал 21”.

http://www.un.org/esa/dsd/agenda21/.l

(1994). Гэрээний цуврал, Боть. 1771, Дугаар. 30822. "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн үндсэн Конвенцийн ажлын хамрах хүрээ".

Мянганы экосистемийн данс (2003). Экосистем ба хүний сайн сайхан байдал: Үнэлгээний ажлын хамрах хүрээ. ("Мянганы экосистемийн үнэлгээ"). Washington, D.C.: Island Press. Хэвлэлийн газар

Pdf.wri.org/ecosystems_human_wellbeing.pdf.

B. Дансны систем

Европын Комисс, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ, Дэлхийн банк (2003). ҮТС- ийн гарын авлага: Байгаль орчны ба эдийн засгийн бүртгэлийн нэгдсэн дүн 2003, Арга зүй судлал, Цуврал F, Дугаар. 16

http://unstats.un.org/unsd/envaccounting/seea2003.pdf.

ЕХСБ (2000). Хөдөө аж ахуй ба ойн аж ахуйн эдийн засгийн дансны тухай гарын

Лавлагаа

Page 351: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ318

авлага EAA / EAF 97. Люксембург: Европын нийгэмлэгийн хэвлэлийн газар.

http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-27-00-782/EN/KS-27-00-782-EN.PDF.

Байгалийн-эдийн засгийн бүртгэлийн системийн үндэс суурь, 2012 он.

Европын нийгэмлэгийн комисс, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ, Дэлхийн банк (1993). "Үндэсний дансны систем 1993".

http://unstats.un.org/unsd/nationalaccount/docs/1993sna.pdf

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Европын эдийн засгийн хороо, Дэлхийн банк (2004).

Үйлдвэрлэгчийн үнийн индексийн гарын авлага: Онол ба Практик. Вашингтон, Д.С .: Олон улсын валютын сан.

https://www.imf.org/external/np/sta/tegppi/.

Олон улсын хөдөлмөрийн алба, Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын хамтын нийгэмлэгийн Статистикийн алба, НҮБ, Дэлхийн банк (2007). “Хэрэглээний үнийн индексийн гарын авлага. Онол ба практик. "

Олон улсын валютын сан (2001). 2001 оны Засгийн газрын санхүүгийн статистикийн гарын авлага. Вашингтон

https://www.imf.org/external/pubs/ft/gfs/manual/.

(2009). "Төлбөрийн тэнцэл ба олон улсын хөрөнгө оруулалтын байдлын талаархи удирдамж, зургаа дахь дугаар. (BPM6) ”гэдэг. Вашингтон,

https://www.imf.org/external/pubs/ft/gfs/manual/ .

НҮБ (1984). Байгаль орчны статистик мэдээллийг боловсруулах хүрээ.

http://unstats.un.org/unsd/publication/SeriesM/SeriesM_78e.pdf.

(1994). “ҮТС-ийн гарын авлага: Байгаль орчны болон эдийн засгийн нэгдсэн бүртгэл. Завсрын сонголт. Арга зүйн судалгаа, цуврал F, 61.

http://unstats.un.org/unsd/publication/SeriesF/SeriesF_61E.pdf

(1999). “Зардлыг зориулалтаар нь ангилах: Төрийн байгууллагуудын чиг үүргийн ангилал, Зориулалтын дагуу хувь хүний хэрэглээний ангилал; Өрхүүдэд үйлчилдэг ашгийн бус байгууллагын зорилгын ангилал; Үйлдвэрлэгчдийн зардлын ангилал.

http://unstats.un.org/unsd/publication/SeriesM /SeriesM_84E.pdf

(2000). “Байгаль орчин, эдийн засгийн нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн арга: үйл ажиллагааны гарын авлага. Судалгааны гарын авлага, цуврал F, No. 78. ”гэж бичжээ.

http://unstats.un.org/unsd/publication/SeriesF/SeriesF_78E.pdf.

(2001). Гэрээний цуврал, боть. 1760, No. 30619, Биологийн олон янз байдлын тухай конвенц, 2-р зүйл, "Нэр томъёоны хэрэглээ".

Page 352: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Лавлагаа 319

http://treaties.un.org/doc/publication/UNTS/Volume%201760/v1760.pdf.

(2008). Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал

http://unstats.org/unsd/cr/registry/cpc-2.asp.

(2009). "Бүх төрлийн эдийн засгийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал. Дөрөв дэх шинэчилсэн хувилбар.

http://unstats.un.org/unsd/cr/registry/isic-4.asp.

(2008). эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын олон улсын стандарт ангилал. 4.

http://unstats.un.org/unsd/cr/registry/isic-4.asp.

(2008a). бүтээгдэхүүний нэгдсэн ангилал хувилбар 2. http://unstats.un.org/unsd/cr/registry/cpc-2.asp.

В. Биет урсгалын данс

Европын Парламент болон Зөвлөл (2000). Европийн Парламент болон Зөвлөлөөс Усны бодлогын нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээг үндэслэн 2000 оны 10-р сарын 23- ны өдрийн гаргасан удирдамж 2000/60/EC Европийн нийгэмлэгийн сэтгүүл, Европийн усны хүрээний удирдамж

http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=CELEX:32000L0060:en:HTML

Европийн нийгэмлэг болон Европийн холбооны статистикийн байгууллага (2001). Эдийн засгийн нийт хүрээний материал урсгалын данс, үзүүлэлтүүд: аргачлалын гарын авлага, 2000, Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар

http://epp.eurostat.ec.europa.eu/portal/page/portal/environmental_accounts/documents/3.pdf.

(2009). Агаар дахь ялгаруулалтын дансны гарын авлага, 2009, ЕХСБ аргачлал болон ажлын материал. Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар

http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-RA-09-004/EN/KS-RA-09-004-EN.PDF.

ЕХСБ (2010). Эдийн засгийн нийт хүрээний статистикийн ангилалд багтах хог хаягдлын ангиллын гарын авлага. Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар:

h t t p : / / e p p . e u r o s t a t . e c . e u r o p a . e u / p o r t a l / p a g e / p o r t a l / w a s t e / d o c u m e n t s /Guidance20on20EWCStat20categories202010.pdf.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын панел (2003). Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойжуулалтын сайн туршлагын гарын авлага, Жим Пенман болон бусад, хянсан Хаяама, Япон: УАУАЗГХП, Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн:

http://www.ipcc-nggip.iges.or.jp/public/gpglulucf/gpglulucf_contents.html.

Эдийн засгийн хамтын ажиллага хөгжлийн байгууллага (2008). Нөөцийн бүтээмж, материал урсгалыг тооцох нь: гарын авлага боть II: Үндэсний түвшинд материал урсгалын дансыг ашиглах онолын хүрээ. Парис

http://unstats.un.org/unsd/envaccounting/londongroup/meeting11/LG11_9a.pdf.

ЕХСБ болон бусад (2007a). Нийт азотын тэнцлийн гарын авлага. Парис

Page 353: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ320

http://www.oecd.org/greengrowth/sustainableagriculture/40820234.pdf.

(2007b). Фосфорын тэнцлийн гарын авлага. Парис

http://www.oecd.org/greengrowth/sustainableagriculture/40820243.pdf.

НҮБ (2011). Эрчим хүчний статистикийн олон улсын зөвлөмж (ЭХСОУЗ)

http://unstats.un.org/unsd/energy/ires/default.htm.

(2012a). Усны статистикийн олон улсын зөвлөмж

http://unstats.un.org/unsd/envaccounting/irws/irwswebversion.pdf.

(2012b). Усны БОЭЗДС: Стастистикийн цуврал

http://unstats.un.org/unsd/envaccounting/seeaw/seeawaterwebversion.pdf.

Эрчим хүчний байгаль орчны эдийн засгийн дансны ситем (БОЭЗДС- эрчим хүч)

НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болон Дэлхийн Цаг уурын байгууллага (1993). Усны олон улсын тайлбар толь, 2дугаар хэвлэл.

http://webworld.unesco.org/water/ihp/db/glossary/glu/aglu.htm.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конивеци (2006). 14/CP.11 тушаалаар шинэчилсэн. Нарийн бичгийн дараг нарын тэмдэглэл, 8 дугаар сарын 18

http://unfccc.int/resource/docs/2006/sbsta/eng/09.pdf.

Г. Байгаль орчны үйл ажиллагааны данс, холбогдох урсгалууд

Европын нийгэмлэг болон ЕХСБ (2001). Байгаль орчны татвар: статистикийн гарын авлага 2001. Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар

http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-39-01-077/EN/KS-39-01-077-EN.PDF.

(2002a). БОЭЗМЦЕС Байгаль хамгааллын зардлын данс: Байгуулах гарын авлага, 2002, Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-BE-02-001/EN/KS-BE-02-001-EN.PDF.

(2002b). БОЭЗМЦЕС Байгаль орчны эдийн засгийн мэдээллийг цуглуулах Европын систем: 1994, 2 дугаар хэвлэл Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-BE-02-002/EN/KS-BE-02-002-EN.PDF.

(2005). Байгаль орчны зардлын статистик: Салбарын мэдээлэл цуглуулах гарын авлага 2005, Аргачлал болон нэршил, Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-EC-05-002/EN/KS-EC-05-002-EN.PDF.

(2007). Байгаль орчны зардлын статистик: Төв Засгийн газар, мэргэшсэн үйлдвэрлэгчдийн мэдээлэл цуглуулах гарын авлага, 2007, ЕХСБ-ын аргачлал болон ажлын материал, Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар

http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-RA-07-012/EN/KS-RA-07-012-EN.PDF.

(2009). Байгаль орчны бараа үйлчилгээний сектор: Мэдээлэл цуглуулах гарын

Page 354: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Лавлагаа 321

авлага, 2009, ЕХСБ-ын аргачлал болон ажлын материал, Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар

http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KS-RA-09-012/EN/KS-RA-09-012-EN.PDF.

EХСБ (1994). Шинжлэх ухааны хөтөлбөр, төсвийн харьцуулалт, шинжилгээний нэршил. Люксембург: Европийн нийгэмлэгийн хэвлэлийн газар

http://bookshop.europa.eu/en/nabs-pbCA8594002/downloads/CA-85-94-002-EN-C/CA8594002ENC_001.pdf;pgid=y8dIS7GUWMdSR0EAlMEUUsWb0000CBeBw_Nj;sid=iYhtqc9KhyNtqJ5bvg7zDq1vK0sR-ciZj1s=?FileName=CA8594002ENC_001.pdf&SKU=CA8594002ENC_PDF&CatalogueNumber=CA-85-94-002-EN-C.

ЭЗХАХБ болон ЕХСБ (1999). Байгаль орчны бараа үйлчилгээний салбар: Мэдээлэл цуглуулах шинжлэх гарын авлага. Парис

http://unstats.un.org/unsd/envaccounting/ceea/archive/EPEA/EnvIndustry_Manual_for_data_collection.PDF.

НҮБ (2000). Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа, зардлын ангилал (БОХҮАЗА).

http://ec.europa.eu/eurostat/ramon/nomenclatures/index.cfm?TargetUrl=LSTNOM_DTL&StrNom=CEPA_2000&StrLanguageCode=EN&IntPcKey=&StrLay-outCode=HIERARCHIC.

НҮБ (2012). ҮТС Мэдээлэл болон тэмдэглэл, No. 32/33 (3-р сар).

http://unstats.un.org/unsd/nationalaccount/sna/nn32-33-En.pdf.

Д. Хөрөнгийн данс

АНУ-ын Газрын Тосны Геологичдын Холбоо, Газрын Тосны Инженерүүдийн Нийгэмлэг, Дэлхийн Газрын Тосны Консул болон Газрын Тосны Үнэлгээний Инженерүүдийн Нийгэмлэг (2007). Газрын Тосны Нөөцийн Менежментийн Систем.

http://www.spe.org/industry/docs/Petroleum_Resources_Management_System_2007.pdf.

Ашигт Малтмалын Нөөцийн Олон Улсын Тайлангийн Стандартын Хороо (АМНОУТСХ) болон Газрын Тосны Инженерүүдийн Нийгэмлэг (ГТИН) – Газрын Тос болон Хий (2007). Газрын Тос, Ашигт Малтмалын Нөөцийн Зураглал, Нөөцийн Ангиллын Систем: Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартын Зөвлөлийн Олборлох Үйл Ажиллагааны Ажлын Хэсгийн Хамтарсан Тайлан. 9-р сар.

http://www.crirsco.com/080314_map-ping_document.pdf.

Доминати, Эстелле, Муррэй Паттерсон болон Алек Маккей (2010). Байгалийн нөөц болон хөрсний экосистемийн үйлчилгээг ангилах, тодорхойлох хүрээ. Экологийн эдийн засаг, Боть. 69, Дугаар. 9 (7 сарын 15), хуудас. 1858-1868.

ЕХСБ (2002). Ойн Байгаль Орчин, Эдийн Засгийн Нэгдсэн Дансны Европын Хүрээ:

Page 355: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ322

ОБОЭЗНД, 2002. Люксембург: Европын Нийгэмлэгийн Хэвлэлийн Газар.

http://epp.eurostat.ec.europa.eu/cache/ITY_OFFPUB/KSBE-02-003/EN/KS-BE-02-003-EN. PDF.

НҮБХХААБ (1995). Хариуцлагатай Загас Агнуурын Ёс Зүйн Дүрэм.

http://www.fao.org/docrep/005/v9878e/ v9878e00.HTM.

НҮБХХААБ (2000). 2000 оноос ашигласан Далайн Амьтан, Ургамлын Олон Улсын Стандарт Ангилал (ДАУОУСА). Ром.

ftp://ftp.fao.org/fi/document/cwp/handbook/annex/AnnexS2listISCAAP2000.pdf.

НҮБХХААБ (2007). Ойн Нөөцийн Дэлхийн Үнэлгээ 2010: ОНҮ-ний үндэсний тайлангийн хүснэгтийн тодорхойлолт, 2010. Ойн Нөөцийн Үнэлгээний Хөтөлбөрийн Албан Баримт Дугаар.135. Ром. http://www.fao.org/forestry/fra/67094/en/.

НҮБХХААБ (2008). Далайн Аж Ахуйн Тайлбар Толь. Ром.

http://www.fao.org/fi/glossary/aquaculture/pdf/glossary.pdf.

НҮБХХААБ (2010). Дэлхийн Ойн Нөөцийн Үнэлгээ, 2010: Үндсэн Тайлан. ХХААБ Ойн Баримт Бичиг Дугаар. 163. Ром.

http://www.fao.org/docrep/013/i1757e/i1757e.pdf.

НҮБХХААБ Дэлхийн Газрын Гадаргын Сүлжээ (2009). Газрын Гадаргын Ангиллын Систем Боть.3 (Газрын Гадаргын мета хэл): загварын шалгуур. Ром.

НҮБХХААБ, Олон Улсын Хэрэглээний Системийн Шинжилгээний Хүрээлэн, Олон Улсын Хөрсний Лавлагаа, Мэдээллийн Төв, Хөрсний Шинжлэх Ухааны Институт-Хятадын Шинжлэх Ухааны Академи, Европын Комиссын хамтарсан судалгааны төв (2009). Дэлхийн Хөрсний Уялдуулсан Мэдээллийн Нэгдсэн Сан боть 1.2. http://www.iiasa.ac.at/Research/LUC/External-World-soil-database/HTML/.

Хөрсний Шинжлэх Ухааны Олон Улсын Холбоо (2009). Дэлхийн Хөрсний Газарзүй. ХШУОУХ-ны Хөрсний Газарзүйн Зураглалын Бүлгийн Санаачилга.

http://www.globalsoilmap.net/.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (2002). Фраскати Гарын Авлага: Шинжилгээ Судалгааны болон Туршилтын Хөгжлийн талаар санал болгож буй Стандарт Практик-2002. Парис.

Рамсей, Ф.П. (1928). Хуримтлалын Математикийн Онол. Эдийн Засгийн Сэтгүүл, боть. 38, Дугаар. 152 (12-р сар), хуудас 543-559.

Стерн, Николас (2007). Уур Амьсгалын Өөрчлөлтийн Эдийн Засаг: Стерний Тойм. Кэмбридж, Нэгдсэн Вант Улс: Кэмбриджийн Их Сургуулийн Хэвлэл.

НҮБ (1998). 1982 оны 12 сарын 10-ны НҮБ-ын Далай Тэнгисийн Хуулийн Конвенц. Гэрээний Цуврал, боть. 1833, Дугаар. 31363.

http://www.un.org/Depts/los/convention_agreements/convention_overview_convention.htm.

Page 356: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Лавлагаа 323

НҮБ (2004). Суурьшлын болон Нүүдлийн Загасны Нөөцийн Хамгаалалт болон Менежменттэй холбоотой 1982 оны 12 сарын 10-ны НҮБ-ын Далай Тэнгисийн Хуулийн Конвенцийн Заалтыг Хэрэгжүүлэх Гэрээ. Гэрээний Цуврал, боть. 2167, Дугаар. 37924.

http://www.un.org/depts/los/convention_agreements/convention_overview_fish_stocks.htm.

НҮБ-ын Европын Эдийн Засгийн Комисс (2010). НҮБ-ын Эрчим Хүч, Эрдэс Баялгийн Нөөцийн Ангиллын Хүрээ 2009. ЕЭЗК Эрчим хүчний Цуврал, Дугаар.

http://www.unece.org/fileadmin/DAM/energy/se/pdfs/UNF/UNFC2009_ECE_EnergySeries39.pdf.

НҮБ болон НҮБХХАБ (2004). Үндэсний Тооцооны Гарын Авлага: Загасны Аж Ахуйн Байгаль Орчин, Эдийн Засгийн Нэгдсэн Данс. Эцсийн хувилбар.

http://unstats.un.org/unsd/envaccounting/Fish_final_whitecover.pdf

Page 357: asdf - Үндэсний Статистикийн Хороо
Page 358: asdf - Үндэсний Статистикийн Хороо

325

Байгалиас авсан 3.194, 5.487 Хуримтлал 2.8-9 Тохируулсон бараа 4.67, 4.74-78, 4.99 Нэгтгэх Хомсдолд тохируулан нэгтгэх 2.63, 6.25, 6.94 Эрчим хүч 3.180-183 Ус 3.219-223 Хөдөө аж ахуй Агаар дахь ялгаруулалт Анхдагч орлогын хувиарлалтын данс 2.60, 6.32-34 Туслах үйл ажиллагаа 2.118 Загасны аж ахуй 5.409-411 Хөрөнгийн дансны бүртгэл Мөнгөн илэрхийллээр 5.439-440 Биет нэгжээр 5.412-426 Ангилал 5.398-406 Ойлголт болон тодорхойлолт 5.393-396 Байгалийн хөрөнгийг ашиглах зөвшөөрөл 4.178-180 Квот 4.178, 5.445-452 Тогтвортой үйлдвэрлэл 5.432 Үнэлгээ 5.441-459 Хөрөнгийн данс Тайлбар 2.49-54 Мөнгөний нэгжээр бүртгэх 5.55, 5.59-64 Биет нэгжээр бүртгэх 5.48-50, 5.55 ҮТС-тэй холбогдох 5.65-69 Нөөц ашиглалтын хүснэгттэй холбогдох 2.55-59, 6.20-22 Мөнгөний нэгжээрх бүтэц 5.58 Биет нэгжээрх бүтэц 5.43-46 Хөрөнгийн хил хязгаар 5.38-40 Хөрөнгийн ашиглагдах хугацаа 5.137-140 Агаар мандал 5.16-17 Тайлан тэнцэл 2.69 Баланслуулах үзүүлэлт 2.62, 6.24, 6.28-29

Индекс

Page 359: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ326

Үндсэн үнэ 2.151 Биологийн нөөц Бусад биологийн нөөц 5.460-46 Модны нөөц 5.343 Цэнэглэх 3.126 Урсгал данс 2.6, 6.39-43 Хөрөнгийн татвар 4.149 Нүүрстөрөгчийн данс 3.256, 5.389-392 Байгалийн гамшгийн улмаас бий болсон хорогдол 5.49 БОҮАА 4.27-30 БОХҮАЗА 4.28 Материаллаг эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт, хүснэгт 6.3 Ангилал Агаар дахь ялгаруулалт 3.106 Хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний ангилал 3.249 Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал 2.48, 3.72, 3.149 Эдийн засгийн нэгж, (ЭЗБТҮАСА) 2.48 Эрчим хүчний бүтээгдэхүүн (ЭХБОУСА) 2.48, 3.149 байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа (БОҮАА) 4.27-30 Байгалийн хөрөнгө 5.15-17 Байгаль орчин хамгаалал 4.28 Гадаргын ус 5.474 Газрын бүрхэвч 5.260-262 Газрын бүрхэвчийн ангилалын систем (ГБАС) 5.258 Газар ашиглалт 5.249-256 Ашигт малтмал эрчим хүчний нөөц 5.181 Байгалийн орц 3.46 Бүтээгдэхүүн 3.72 Үлдэгдэл 3.104-106 Нөөцийн менежмент 4.27-30 Хатуу хог хаягдал 3.106 Нөөц ашиглалтын хүснэгт 2.48 НҮБХ 5.174-180 Усны нөөц 5.474 Хувийн зориулалттай хэрэглээний бараа, үйлчилгээний ангилал 3.249 Нэгдсэн танилцуулга

Тайлбар 2.78-86, 6.16-19, 6.54-62, 6.116-120 Төрөл Агаар дахь ялгаруулалт 6.145-153 Эрчим хүч 6.124-129 Ойн бүтээгдэхүүн 6.139-144 Ус 6.130-138

Ажилчдын нөхөн олговор, хүснэгт 6.3 Худалдаалагдах, Нөхөн сэргээгдэх нөөц Мэдэгдсэн нөөц Нийлмэл хөрөнгө 5.300-310 Холбоотой бүтээгдэхүүнүүд 4.65 Хэрэглээ 2.9

Page 360: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Индекс 327

Үндсэн хөрөнгийн хэрэглээ 4.198-199, хүснэгт 6.3 Хэрэглээний үнэлгээний арга, 5.383 корпорациуд Эзэмших эрх шилжүүлэх зардал 5.313-315 БНА 2.48, 3.72, 3.149 Цэнэглэх 3.126 Боловсруулалт хийхээр гаргасан бараа 3.133-139, 6.18 Худалдаалах 3.137, 6.18Сайжруулсан биологийн нөөц

Агаар дахь ялгаруулалт 3.243 Материал урсгалын данс 3.283-286 Мал аж ахуй 5.24-29, 5.35 Модны нөөц 5.353-357

Сэргээн засварлах зардал

Тодорхойлолт, 4.195-197 Сэргээн засварлах зардал, 4.207-209 Хаалтын зардал, 4.200-206

Салгаж харуулах үзүүлэлтүүд, 6.109-110 Доройтол, 5.88-93 Хомсдол, 2.95, 5.75-87 Хомсдолд тохируулан нэгтгэх, 2.63, 6.25, 6.94 Бууруулалтын хувь, 5.145-150, хавсралт A5.2 Илрүүлэх, 5.48, 5.486 Түгээмэл тархацтай алдагдал, 3.97 Түгээмэл тархаллтай бүтээгдэхүүний ашиглалт, 3.96 Орлогын дахин хуваарилалтын данс, 6.35 Давхар бүртгэл, 2.130-135

Тусгай зориулалтын татвар, 4.89, 4.153 Эдийн засгийн үйл ажиллагаа, 2.9 Эдийн засагт шинээр бий болох/эдийн засгаас хасагдах, 5.66-67 Эдийн засгийн хөрөнгө, 5.32 Эдийн засгийн үр ашиг, 5.32-33 Эдийн засгийн өмчлөгч, 5.32 Эдийн засгийн нутаг дэвсгэр, 2.122 Эдийн засгийн нэгж

Тодорхойлолт, 2.110 Үйлдвэрийн газар, 2.114 Аж ахуйн нэгж, 2.114 Үйлдвэр, 2.116 Эдийн засгийн нэгж Тодорхойлолт, 2.110 Төрөл, 2.111

Материал урсгалын шинжилгээ Сайжруулсан биологийн нөөц, 3.283-286 Тайлбар, 3.279-281 Биет нөөц ашиглалтын хүснэгтээс ялгагдах ялгаа, хүснэгт , 3.280

Page 361: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ328

Олон улсын худалдаа, 3.282 Экосистемийн данс, 1.17-18 Экосистемийн хөрөнгө, 2.21 Экосистемийн үйлчилгээ, 2.22 Үр ашгийн үзүүлэлтүүд Бүтээмжийн үзүүлэлтүүдийг харах Ялгаруулалтын зөвшөөрөл

Тайлбар, 4.182-189 Ялгаруулалтын худалдаалагдах зөвшөөрөл, 4.185-187

Ялгаруулалт, 3.88 Агаар дахь ялгаруулалт

Агаар дахь ялгаруулалтын данс, 3.233-239 Агаар дахь ялгаруулалтын нэгдсэн танилцуулга, 6.145-153 Ойлголт ба тодорхойлолт, 3.91, 3.233, 3.240-248 Эрчим хүчний данс, 3.256 Агаар дахь ялгаруулалтын нөөц ашиглалтын хүснэгт, 3.236 Дараагийн ялгаруулалт, 3.244

Дэгдэлт, 3.245 Ландфилл, 3.247-248, 3.251-252 Мал аж ахуй, 3.243 Өтөг, 3.246

Ялгаруулалтын хадгалалт, 3.234 Ялгаруулалтын төрөл, 3.106, 3.236 НҮБУАӨСК, 3.255

Хөрсөн дэх ялгаруулалт, 3.95 Усан дахь ялгаруулалт

Ойлголт ба тодорхойлот, 3.92 Нийт бодисыг харуулах, 3.258-259 Ялгаруулалтын эх үүсвэрийг тогтоогоогүй, 3.261 Усан дахь ялгаруулалтын нөөц ашиглалтын хүснэгт, 3.263-267 Ялгаруулалтын эх үүсвэрийг тогтоосон, 3.261 бохир ус зайлуулах байгууламж/бохир ус, 3.265 Усан дахь ялгаруулалтын төрөл, 3.106, 3.263 Хот суурин газрын усны урсац, 3.213, 3.260 Бохир ус , 3.205, 3.260 Усны эх үүсвэр , 3.262

Ажил эрхлэлт, 2.75, 6.48-53 Эрчим хүчний данс Эрчим хүчний баланс, 3.177 Эрчим хүч Нэгтгэх Эрчим хүчний нийт орц, 3.181 Дотоодын цэвэр эрчим хүчний ашиглалт, 3.182

Ангилал, 3.149, 3.161 Эрчим хүчний урсгалын нэгдсэн танилцуулга, 6.124-129 Байгалийн орцын эрчим хүч, 3.144-145 Нөхөн сэргээгдэх эрчим хүч, 3.59-61, 5.225-234, 5.310 Эрчим хүчний бүтээгдэхүүн, 3.146, 3.160-172

Page 362: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Индекс 329

Эрчим хүчний үлдэгдэл, 3.150, 3.173-175 Эрчим хүчний статистик, 3.176 Усан цахилгаан станц , 3.59, 3.158, 3.195, 5.225, 5.487 Эрчим хүчний биет нөөц ашиглалтын хүснэгт , 3.152-175

Үйлдвэрийн газар , 2.114 Байгаль орчны үйл ажиллагаа

Ангилал болон төрлүүд, 4.28, хавсралт I.A Тодорхойлолт, 4.11-14 Байгаль орчны хамгаалал, 4.12 Анхдагч үйл ажиллагаа, 4.15-17 байгалийн гэнэтийн гамшгийн нөлөөллийг бууруулахтай холбоотой үйл ажиллагаа, 4.22-24 Нөөц ашиглалттай холбоотой үйл ажиллагаа, 4.19-21 Нөөцийн менежмент, 4.13

Байгалийн хөрөнгө Агаар мандал, 5.16-17 Ангилал, 5.15-17 Сайжруулсан биологийн нөөц, 5.24-29 Тодорхойлолт, 2.17, 5.10-14 Доройтол, 5.88-93 Хомсдол, 2.93, 5.75-87 Экосистемийн хөрөнгө, 2.21-22 Байгалийн хөрөнгө, 2.17-19, 5.11-12 Эдийн засгийн хөрөнгө, эдийн засгийн үр ашиг, эдийн засгийн өмчлөлтэй холбогдох, 5.38-41 Биет нэгжээр хэмжих, 5.14 Байгалийн нөөц , 2.101, 5.18 Байгалийн хөрөнгийг ашиглах зөвшөөрөл , 4.169 Тогтвортой үйлдвэрлэл , 5.82-87 Төрөл

Газар, 5.235 Ашигт малтмал, эрчим хүчний нөөц, 5.168 Биологийн бусад нөөц, 5.460 Хөрсний нөөц, 5.318 Модны нөөц, 5.343 Усны нөөц, 5.469

Байгалийн хоолойн төгсгөл технологи, 4.72, 4.102 Байгаль орчны бараа үйлчилгээний сектор (БОБҮС) Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД)-тай хамаарах хамаарал,

4.113-120 Байгаль орчны бараа үйлчилгээний төрлүүд

Тохируулсан бараа, 4.99 Онцгой зориулалттай бүтээгдэхүүн Тусгай үйлчилгээ, 4.97

Үйлдвэрлэгчдийн төрөл Мэргэшсэн бус үйлдвэрлэгч, 4.108 Хувиараа хөдөлмөр эрхлэгч, 4.108 Мэргэшсэн үйлдвэрлэл эрхлэгч, 4.107

Page 363: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ330

Засгийн газарт төлөх төлбөр Рент, 4.160-163 Бараа үйлчилгээний борлуулалт, 4.164 Торгууль, шийтгэл, 4.165 Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа Байгаль орчныг хамгаалах зардлын данс (БОХЗД) Байгаль орчныг хамгаалах үндэсний зардлыг санхүүжүүлэх, 4.86-91 Үндсэн хөрөнгийн элэгдэл Данс/хүснэгтүүдйин төрөл, 4.49-52 Бүтээгдэхүүний төрөл Тохируулсан бараа, 4.67, 4.74-78 Холбоотой бараа, 4.65 Байгаль хамгааллын тусгай үйлчилгээ, 4.53 Байгаль орчны татаас болон ажил гүйлгээ Ангилал, 4.145-146 Тодорхойлолт, 4.138 Байгаль орчны болзошгүй хор хохиролд олгох татаас, 4.147 Ойлголт

Бусад хөрөнгийн гүйлгээ, 4.138 Бусад урсгал гүйлгээ, 4.138 Өрхийн нийгмийн үр өгөөж, 4.138 Татаас, 4.138

Байгаль орчны татвар Байгаль орчны татварын анги

Эрчим хүчний татвар, 4.155 Бохирдлын татвар, 4.155 Нөөцийн татвар, 4.155 Тээвэрлэлтийн татвар, 4.155 Тодорхойлолт, 4.155

Байгаль орчны татварын суурь Хөрөнгийн татвар, 4.149 Бусад урсгал татвар, 4.149 Бусад үйлдвэрлэийн татвар, 4.149 Орлогын татвар, 4.149 Бүтээгдэхүүний татвар, 4.149

Нэмэгдсэн өртгийн татвар , 4.157-158 Аж ахуйн нэгж, 2.114 Ууршилт/ Ууршиц, 3.216, 5.487 МУД Эдийн засгийн онцгой бүс, 5.13, 5.248 Бараа, үйлчилгээний экспорт, хүснэгт 6.1 Олборлолтын түвшин, 5.210-211 Олборлолт Мод бэлтгэл, 5.371 Мод бэлтгэл, 5.365 Усны эцсийн ашиглалт, 3.222 Санхүүгийн данс, 6.42 Санхүүгийн байгууллагууд

Page 364: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Индекс 331

Загасны нөөц/хэмжээ Ой мод, 5.30, 5.280-295, 5.348, 5.356, 5.385 Чиг үүргийн данс БОБҮС, 4.92 БОХЗД, 4.45 Төв Засгийн газар Орлого бүрдэлтийн данс, 6.31 Газарзүйн хил хязгаар Бүс нутаг, 5.240 Харяат, 2.122 Нутаг дэвсгэр, 2.121 Гео дулааны эрчим хүч, 3.59, 3.158, 5.225 Бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, 3.133-139 Засгийн газрын эцсийн хэрэглээний зардал, хүснэгт 6.2 Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), 2.62, 6.24 Эрчим хүчний нийт орц, 3.181 Үндэсний нийт орлого (ҮНО), 2.62, 6.24 Үйл ажиллагааны нийт илүүдэл, 6.31, хүснэгт 6.3 Нийт нэмэгдэл өртөг, хүснэгт 6.3 Нийт усны орц, 3.220 Гүний ус, 5.479 Хэмжээний өсөлт, 5.48 Олборлолт Илүүдэл болон алдагдал Өрхийн эцсийн хэрэглээний зардал, хүснэгт 6.1 Усны урсгал, 3.195, 5.487 Хууль бус загасчлал, 5.435-436 Бүтээгдэхүүн, үйлчилгээний импорт, хүснэгт 6.1 Завсрын хэрэглээ, хүснэгт 6.1, хүснэгт 6.2, хүснэгт 6.3 ЭЗБТҮАСА, 2.48

Мэдэгдсэн нөөц, 5.173-180 Газрын бүрхэвч Газрын бүрхэвчийн өөрчлөлтийн матриц, 5.276-278 Газар ашиглалт ГБАС, 5.258 ГБМХ, 5.258 Алдагдал Алдагдлын төрлүүд

Түгээх үеийн алдагдал, 3.101, 3.173, 3.212 Олборлох үеийн алдагдал, 3.101, 3.173 Хадгалах үеийн алдагдал, 3.101, 3.173 Хувиргах үеийн алдагдал, 3.101, 3.173

Зах зээийн үнэ, 2.143-149 Хэмжих нэгж, 2.140-142 Орлого хуваарилалт, 5.216-220

Page 365: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Байгаль орчин, эдийн засгийн дансны систем 2012 - Ерөнхий хүрээ332

Хөрөнгийн дансны бүртгэл Зүйлчлэл, 5.174-180 ҮТС-тэй холбоотой, 5.180 Нөөцийн зент, 5.196-209 Үндсэн загвар, 2.35 Байгалийн хий Байгалийн нөөцийн орц, 3.47 Байгалийн нөөц Байгалийн нөөцийн үлдэгдэл, 3.49-50 Дотоодын цэвэр эрчим хүчний хэрэглээ, 3.182 Дотоодын цэвэр бүтээгдэхүүн, хүснэгт 6.3 Дотоодын усны цэвэр хэрэглээ, 3.221 Үндэсний цэвэр орлого, 6.33 Өнөөгийн цэвэр өртөг Бууруулалтын хувь, 5.145-150 Дүрэм, 5.151 Үйлдвэрлэгддэг хөрөнгийн өгөөжийн түвшин, 5.141-144 Нөөцийн рент, 5.121-136 Санхүүгийн бус байгууллагууд Үйлдвэрлэгддэггүй хөрөнгө, 5.36 Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага (ӨҮАББ) Тоо хэмжээний хэвийн бууралт, 5.49 Шим тэжээлийн баланс, 3.229-231 Шим тэжээлийн урсгал Тос Гадагшлах урсгал, 5.487 Үйлдвэрлэл, хүснэгт 6.1 Хувийн хэрэгцээ, 2.117, 3.163, 3.196 Орц-гарцын ойлголт, 3.37-40 Нөөц-ашиглалтын ойлголт, 3.35-36 Пигугийн татвар, 4.154 Нийт олонлог, 2.75 БОХХТ, 4.147 Үнэ Үйлдвэрлэлийн данс, 6.30 Үйлдвэрлэлийн хил хязгаар, 2.9 Ашиг Худалдан авагчийн үнэ, 2.154 Харьцааны үзүүлэлтүүд, 6.106 Үнэлгээ, 5.48-49 Дахин ангилах, 5.48-49 Нөөцийг ашиглах үйл ажиллагаа, 4.19-21 Дэлхийн бусад хэсэг Дахин ашиглагдсан ус, 3.205

Page 366: asdf - Үндэсний Статистикийн Хороо

Индекс 333

Өсөлт, нэмэгдэл, 5.60-63 Сектор Данснуудын дараалал Анхдагч орлогын хуваарилалтын данс, 2.60, 6.32-34 Орлогын ашиглалтын данс, 6.36-38 Ус суваг, 3.205 ЭХБОУСА, 2.48, 3.149 Хөрсний ус, 5.480 Нарны эрчим хүч, 3.59, 3.158, 5.225 Статистикийн нэгж, 2.125-127 Мод бэлтгэх үнэ, 5.380 Мод бэлтгэх өртгийн арга, 5.383 НАХ, 2.38-47, 3.19-34 НАХ-ын төрлүүд Гадаргын ус, 5.477 хулгай, 3.103, 3.212 Бүртгэх хугацаа, 2.136-139 Аялал жуулчлал/аялалын үйл ажиллагаа, 3.127-129 Тээвэр Олон улсын тээвэр, 3.123-126 Тээврийн татвар, 4.155 НҮБХ, 5.174-178, хавсралт A5.3 НҮБУАӨСК, 3.255 Нэгж нөөцийн рент, 5.134 Хэрэглэгчийн зардал, 5.141-144 Үнэлгээний аргачлал, 5.99-111 Байгаль очны татварын төрлүүд, 4.157-158 Хэмжих нэгж, 2.156-161 Цалин олговор Хог хаягдал Хатуу хог хаягдлыг харах Хаягдал ус, 3.86, 3.205-209, 3.260 Усны нийлүүлэлт, 3.201 Усны данс Усны хэрэглээ Усны эцсийн ашиглалтыг харах Усан дахь ялгаруулалт Газраар хүрээлэгдсэн усны ангилал, 5.476 Хур тунадас, 3.194, 5.486 Зэрлэг загас, 5.419-426 Салхины эрчим хүч, 3.59, 3.158, 5.225