o & g = & g c e > < w j b c g k : e ; : j l h g > o b c k

11
ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 2016-2020 ОНД ХИЙСЭН ТОМООХОН АЖЛУУД 1. МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО 3 ДАХЬ УДААГИЙН АРГА ХЭМЖЭЭ Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад 2019 оны 9 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан тус арга хэмжээний том ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХөнҮХБЗГ-ын дарга Б.Батхүү ажиллаж үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж ажилласан. Экспог Монголын талаас холбогдох яамдууд /ХХААХҮЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЗТЯ, ХНХЯ, БОАЖЯ, ХЗДХЯ, УУХҮЯ/, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж ажилласан ба БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Хууль зүйн танхим, Соёлын танхим, Боловсролын танхим, Шинжлэх ухааны танхим, ӨМӨЗО-ны үндэсний танхим тус тус хамтран зохион байгуулсан. Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форумд дэлхийн ноолуурын зах зээлд онцгой байр суурь эзэлдэг улсын төлөөллүүд оролцож илтгэл хэлэлцүүлгүүд тавьж, санал бодлоо солилцсон. Уг ноолуурын форумын гол онцлох арга хэмжээний нэг нь БНХАУ, ОХУ, Монгол Улс, БНСУ, Итали, Япон нийт 6 улсын хамтарсан “Зөөлөн алт” загварын шоу зохион байгуулагдсан. Энэхүү загварын шоунд Монголын талаас “ Эвсэг” ХК-ийн Алимаа дизайнерийн 30 загвар бүхий коллекцийг Монголын мэргэжлийн загвар өмсөгчдийн холбооны 25 загвар өмсөгчид өмсөж толилуулсан.

Upload: others

Post on 15-Oct-2021

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 2016-2020 ОНД ХИЙСЭН ТОМООХОН АЖЛУУД

1. МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО 3 ДАХЬ УДААГИЙН АРГА ХЭМЖЭЭ

Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио

хотуудад 2019 оны 9 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан тус арга хэмжээний том ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХөнҮХБЗГ-ын дарга Б.Батхүү ажиллаж үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж ажилласан.

Экспог Монголын талаас холбогдох яамдууд /ХХААХҮЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЗТЯ,

ХНХЯ, БОАЖЯ, ХЗДХЯ, УУХҮЯ/, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, МХЕГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж ажилласан ба БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Хууль зүйн танхим, Соёлын танхим, Боловсролын танхим, Шинжлэх ухааны танхим, ӨМӨЗО-ны үндэсний танхим тус тус хамтран зохион байгуулсан.

Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форумд дэлхийн

ноолуурын зах зээлд онцгой байр суурь эзэлдэг улсын төлөөллүүд оролцож илтгэл хэлэлцүүлгүүд тавьж, санал бодлоо солилцсон. Уг ноолуурын форумын гол онцлох арга хэмжээний нэг нь БНХАУ, ОХУ, Монгол Улс, БНСУ, Итали, Япон нийт 6 улсын хамтарсан “Зөөлөн алт” загварын шоу зохион байгуулагдсан.

Энэхүү загварын шоунд Монголын талаас “ Эвсэг” ХК-ийн Алимаа дизайнерийн 30

загвар бүхий коллекцийг Монголын мэргэжлийн загвар өмсөгчдийн холбооны 25 загвар өмсөгчид өмсөж толилуулсан.

Page 2: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

“Монгол-Хятадын Экспо”-гийн хүрээнд Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ӨМӨЗО-ы Улаанцав хотноо болж, 650 орчим хөрөнгө оруулагчдад Монгол, ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх төслүүдийг танилцууллаа. МУЗГ-ын томоохон 15 төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн 56 төслийг БНХАУ-ын болон бусад улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Мөн үеэр өмнөх буюу 2017 оны Хятад, Монголын Экспогийн хүрээнд түншилсэн 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд Монголын талаас 450

аж ахуй нэгжийн 720 орчим үндэсний үйлдвэрлэгчид оролцсон ба нийт 7,2 юань буюу 2,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Хөх хотноо ажиллаж амьдарч буй Өвөр Монгол иргэдээс гадна БНХАУ-ын иргэд олноор үзэж сонирхон худалдан авалт хийлээ.

Энэхүү Экспо арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцсон ба үзэсгэлэн худалдаанд оролцсон ААН-үүдийн борлуулалт өмнөх удаагийн экспотой харьцуулахад 28 хувь өссөн дүнтэй байна.

Монгол, Хятадын экспогийн соёлын солилцооны долоо хоногийн хүрээнд 09 дүгээр

сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод Монгол бүжгийн гурав дахь удаагийн олон улсын уралдаан зохион байгуулагдлаа.

Page 3: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

Уг олон улсын уралдааныг ЗГХА-СУГ, БНХАУ-ын ӨМӨЗОрны Соёлын хүрээлэн хамтран зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Монгол Улс ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Горны Алтай, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО, Дээд Монгол, Бээжин, Шинжан уйгар, ӨМӨЗОрны аймгуудаас нийт 60 гаруй хамтлагийн 500 гаруй бүжигчид ирж оролцлоо. Уг уралдаанд Монгол Улсаа төлөөлж ЦДБЭТ, Түмэн эх чуулгын 38 бүжигчид оролцож алт, мөнгө, хүрэл медалиудыг тус тус хүртэн амжилттай оролцсон. Язгуур биелгээ” бүжгийн хөгжим нь “Шилдэг хөгжмийн бүтээл”-ийн шагналыг хүртэж, Монгол улс Шилдэг зохион байгуулагчаар шалгарч Өргөмжлөл гардан авлаа.

2. “МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛЧ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар

захирамжид заасан “Үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх чиглэлийн бодлого, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг үнэлэх, тулгамдаж буй хэрэгцээ шаардлагыг тандан судлах, бодлогын уялдаа холбоо, хийдэл зөрчлийг тодорхойлох” болон, “Монгол улсын Хөнгөн аж үйлдвэрийн салбарт бүтээлч ажил өрнүүлэх, улсын зөвлөгөөн зохион байгуулах тухай” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны А-282 дугаар тушаалыг батлуулан, биелэлтийг хангуулах зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордоны хурлын их танхимд амжилттай зохион байгуулав. Зөвлөгөөнд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд мэндчилгээ дэвшүүлж, орон нутгийн болон төрийн байгууллага, сургалт эрдэм шинжилгээний байгууллагын 800 орчим төлөөлөгч оролцов. Зөвлөгөөнд ноолуур, арьс шир, гоо сайхан, хог хаягдал дахин боловсруулах, хэвлэл, сав баглаа боодол, модон бүтээгдэхүүн, тавилга үйлдвэрлэл, гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оёмол

бүтээгдэхүүн оёдлын салбарын тулгамдаж буй асуудал, гарц шийдэл илтгэлийг салбар бүрийн төлөөлөл тавьж хэлэлцүүлэв.

“Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойд зориулан хөнгөн үйлдвэрлэлийн түүхээс өнөөгийн амжилт ололт, ирээдүйн чиг хандлагын талаарх мэдээллүүдийг багтаасан баримтат кино хийж улсын зөвлөгөөний үеэр оролцогчдод толилуулав. Ойн хүрээнд салбараас төрөн гарсан улсын баатрууд болон салбарын тэргүүний ажилтан, ажилчдыг оролцуулсан нэвтрүүлэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн ААН-үүдийг сурталчилах ярилцлага нэвтрүүлгүүдийг хийж салбарыг сурталчиллаа.

“Монгол экспорт экспо-2019” үзэсгэлэн худалдааг 2019.11.17-21-ны хооронд Мишээл экспо төвд зохион байгуулсан ба уг үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхан, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, оёдол, модны үйлдвэрлэлийн салбарын 116 үйлдвэрлэгчид оролцлоо. 5 өдрийн үзэсгэлэн худалдаанд 400 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ. Үзэсгэлэнгээр нийт давхардсан тоогоор 5000 гаруй хүн очиж сонирхон худалдан авалт хийгээд байна. Нэг хүний үзэсгэлэнгээс дундаж худалдан авалт 80000 төгрөг орчим байна.

Хөнгөн үйлдвэрийн 9 салбарын хэлэлцүүллэг, форумыг зохион байгуулав.

/2019.10.09-нд дахин боловсруулах, барилгын материал, 2019.10.10-нд хэвлэл, сав баглаа,

Page 4: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

2019.10.11-нд гоо сайхан, бусад үйлдвэрлэл, 2019.10.17-нд ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэл, 2019.10.18-нд арьс шир/ Тус хэлэлцүүлэгүүдээр тухайн салбаруудад тулгамдаж буй асуудлууд, гарц шийдлийн талаар зөвлөлдөн, Хөнгөн аж үйлдвэрийн салбарын улсын зөвлөгөөнд өргөн барих баримт бичгийг хэлэлцэн тохиролцов.

Ойн арга хэмжээний

хүрээнд ХХААХҮЯам болон мэргэжлийн холбоодуудын дунд оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, хамт олонч нөхөрсөг харилцааг бий болгох, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 06-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаа 2019 оны 10-р сарын 13-ны өдөр ХУД-ийн Спорт хорооны спортын танхимд болж, ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан тэргүүтэй тус яамны удирдах ажилтнууд болон мэргэжлийн холбоодын удирдлагууд хүрэлцэн ирж оролцсон.

Хөнгөн үйлдвэрийн салбар бүрт гол гол ажил мэргэжлийн аварга шалгаруулах

үйл ажиллагааг зохион байгуулав. Ойн салбар үүсэж, хөгжсөний 95 жил, Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд БОАЖЯ, Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо хамтран 21 аймгийн ойн ангийн мэргэжилтнүүдийн дунд Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Үдлэг багт байрлах МУИС-ийн Ойн сургалт, судалгааны сууринд мод бэлтгэх, талбай тусгаарлах, үр таних, мужаан гэсэн төрлөөр анх удаа зохион байгуулсан.

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан”-ийг 2019.10.12-13-ны хооронд үндэсний хувцасны оёдолчин, европ хувцасны оёдолчин, дизайнер, загвар зохион бүтээгч, эсгүүрчин гэсэн 5 төрлөөр зохион байгуулсан.

Монгол улсад хөнгөн аж үйлдвэр салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулан “Гутал үйлдвэрлэгчдийн мэргэжлийн ур чадвар шалгаруулах улсын анхдугаар уралдаан” /2019.10.20/ зохион байгуулагдлаа. Уралдаанд ШШГЕГазрын “Ивээл” ТӨААТҮГ, “Дархан минж” ХХК, “Урлах эрдэм” дээд сургууль, “Бест шүүс” ХХК, “Чиг” гутлын үйлдвэр, “Содон нар” трейд ХХК, “Хорол коллекшн” ХХК, хувиараа үйлдвэрлэл эрхлэгч 12 баг 23 дизайнер, зохион бүтээгч, гуталчид мэргэжлийн ур чадвар, технологийн гүйцэтгэл, дизайны мэдрэмж, туршлагаараа өрсөлдлөө.

3. “НООЛУУР” ХӨТӨЛБӨР

Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшин, байгаль орчинд ээлтэй эцсийн

бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор МУЗГын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөр, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-07 дугаар тушаалаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус батлуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

Page 5: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох ажлыг тус банктай хамтран хэрэгжүүлж, 2018 онд 182,9 тэрбум, 2019 онд 82.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон.

Коронавируст халдвар (Covid 19)–ын цар тахлын үед малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор малчин өрх бүрд бэлтгэсэн нэг килограмм ноолуур тутамд 20000 төгрөгийн урамшуулал олгох Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол, ноолуурын үнийн уналтаас хамгаалах, ажлын байрыг хадгалах, экспортыг дэмжих хүрээнд ноолуур бэлтгэх зориулалтаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд Монгол улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох Монгол улсын Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолыг тус тус батлуулан, хэрэгжүүлж байна.

Ноолуур хөтөлбөрийн хүрээнд 6 суманд хоршоод түүхий эдийн анхан шатны болон ангилан ялгалт, тордолт хийх төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж, 2018 онд дотоодын зах зээлд 800 кг, гадаадын зах зээлд /Итали, Англи, Франц/ 2180 кг угаасан ноолуурыг бэлтгэн нийлүүлсэн бол, 2019 онд нийт 11,7 тн ноолуурыг ангилан, угааж, самнаж, преслэж Франц улсруу гарган, гадаад зах зээлд нийлүүлсэн. 2019 онд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 700 тн самнасан ноолуур, 100 тн ээрмэл утас гаргах хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг суурилууллаа.

ХХААХҮЯ-наас бодлогоор дэмжиж МУХБ-тай хамтран ажиллаж, гэрээ байгуулснаар ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихээр эргэлтийн хөрөнгийн 86.9 тэрбум.₮, АХБ-наас хэрэгжүүлж буй ХАА, хөдөөгийн хөгжил төслөөс 8.2 тэрбум.₮-ийн зээл олгосноор самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 40%, ээрэх 35%, сүлжих 60%-иар тус тус өссөн нь өмнөх онтой харьцуулахад самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 6.2%, ээрэх 6.4%, сүлжих 17.3%-иар тус тус нэмэгдэж, ноолуур боловсруулах салбарын түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшин 25.2%-д хүрч, суурь онтой харьцуулахад 36%-д хүрч, 3 дахин өссөн байна.

Нэхмэлийн салбарын нийт экспорт 2019 оны дүнгээр 434.6 сая. ам долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад 6.0%-иар, ноолуурын нийт экспорт 6.0 хувиар буюу 24.8 сая.ам доллараар өссөн байна. “Монголын хаан ширхэгт” тохирлын баталгаатай ноолууран бүтээгдэхүүнийг

дэлхийн зах зээлд гаргах эхлэл тавигдлаа. Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын Хаан Ширхэгт” (МХШ) брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” техник туслалцааны төсөл, Монголын ноос, ноолуурын холбоо” ТББ-тай хамтран дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд:

МХШ чанарын тэмдэгт бүтээгдэхүүнийг баталгаажуулах хөтөлбөр, хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтыг шинээр боловсруулсан;

МХШ бүтээгдэхүүний чанарт нийцэх түүхий эдийг бэлтгэх технологийн сургалтын 3 модуль боловсруулж, нийт 14 сургалтаар 4 аймгийн 18 хоршоодын 578 малчин, хоршооны сургагч багш нарыг чадавхжуулсан;

МХШ гэрчлэх тэмдэгт ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн чанар, хяналтын болон гүйцэтгэн боловсруулалтын технологийн сургалтын 5 модулийг аж ахуйн нэгжийн бүрийн онцлогт суурилан боловсруулж, нийт 16 сургалтыг 15 аж ахуйн нэгжийн ажлын байранд зохион байгуулж, нийт 371 инженер техникийн ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн;

МХШ гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний тохирлын үнэлгээний баталгаажуулалт хийх эрх бүхий байгууллага бий болгох, тэмдэг ашиглах, эрх авах аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанар болон техникийн ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, итгэмжлэгдсэн сорилын лабораторийн техник тоног төхөөрөмж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэрчлэх тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

Page 6: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форумыг зохион байгуулж, тохирлын баталгаатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд халгүй, чанар аюулгүйн стандартын шаардлага хангасан ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх, улмаар олон улсын зах зээлд танигдсан нэр хүндтэй бренд болгох үйл ажиллагаа эхлүүллээ. Тус арга хэмжээнд 17 улсын ЭСЯ, үндэсний үйлдвэрлэгчид, малчдын хоршооны төлөөлөл, судлаачид, төрийн болон ТББ, ОУ-ын худалдан авагчид, төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл нийт 350 гаруй хүн оролцсон.

Ноолуурын олон улсын форумын үеэр “Говь” ХК, “Эвсэг”ХХК, “Ханбогд” ХХК-иудад “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг гардуулж, Хаан ширхэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнг толилууллаа. Үзэсгэлэнд 15 ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, үйлдвэрүүд оролцсон.

Тэртээ 1929 оны түүхэн дурсгалт Хэвлэх үйлдвэрийн барилгыг “Таван богд” группийнхэн орчин үеийн архитектурын өвөрмөц шийдлийг хослуулан бүтээж, “Галлериа Улаанбаатар” төв нэртэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр албан албан ёсны нээлтээ хийсэн. Тус төв нь 10152 м2 талбай бүхий 3 давхар цогцолбор бөгөөд энэ барилгын чухал шийдлүүдийн нэг нь Монгол ноолуураар дэлхийг гоёх “Говь”, “Гоёо” брэндийн нийлсэн 2500 м2 талбай бүхий дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүр юм. Энэ нь монголчууд төдийгүй гадаадын жуулчдыг татсан шийдэл болж чадсан.

Page 7: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

Эх орны брэнд “Эвсэг” Герман, болон Японы сүүлийн үеийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрээ өргөтгөн, 300 гаруй ажлын байр бий болгосон. Үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрийн өргөтгөлийн нээлтээ 2019 оны 1 дүгээр сарын 21-нд хийсэн бөгөөд 1720 м2 талбайтай, нэр, төрлөөр төрөлжсөн 5 тасаг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний тасагтай юм. Ингэснээр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрийн дэргэдэх дэлхийн хамгийн том дэлгүүр болсон. “Эвсэг” брэндийн бүтээгдэхүүний 80 хувь нь экспортод гардаг бөгөөд экспортын борлуулалтаараа улсдаа хоёрт ордог өдгөө Итали, Швейцар, Герман, Англи, ОХУ, Япон, Казахстанд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа.

4. “ҮЙЛДВЭРЖИЛТ 21:100” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж,

нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Үйлдвэржилт 21:100 Үндэсний хөтөлбөрийг боловсруулан МУЗГ-ын 2018 оны 36 дугаар тогтоолоор батлуулан, хэрэгжүүлж байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 129 дугаар тушаалаар хөтөлбөрийн хүрээнд 5 зорилт 79 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой үр дүн, үр нөлөөг бий болгох аж үйлдвэрийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж байна. ЖДҮХС-ийн 3.5 тэрбум төгрөг, төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар 73 орчим тэрбум төгрөг, Улсын төсвөөр 20.6 тэрбум төгрөг, Гадны хөрөнгө оруулалтаар 162 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны зээлээр 21.6 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангаас 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус хийгдсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутагт бүрэн ашиглалтад орсон 42, бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй 19, ЖДҮХС, ОНХС, гадны хөрөнгө оруулалтаар 11 үйлдвэр ашиглалтад орж, 2018-2020 оны эхний улирлын байдлаар нийт 72 үйлдвэр байгуулагдан, 4000 орчим ажлын байр бий болсон байна.

Page 8: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

Энэ хүрээнд дараах томоохон бүтээн байгуулалтыг онцлон танилцуулж байна. Ховд аймгийн цэвэрлэх байгууламж, “Монплетс” ноосон бордооны үйлдвэр 2018 онд, "Протэйн" тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр, ноос, ноолуурын “Ханбогд кашимер” ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэр, “Мон торгон дэл” ХХК адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр тус тус 2019 онд нээлтээ хийсэн. Хөтөлбөрийг ХХААХҮЯ бусад яамд, аймаг орон нутаг, төслүүдтэй ажлаа уялдуулан зохион байгуулж, ХөнҮХБЗГ-ын хамт олон үр дүнг хариуцан ажиллаж байна.

“Монпеллетс” ноосон бордооны үйлдвэр

“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Монпеллетс” ХХК нь 2018 онд Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хонины ноосоор био бордоо үйлдвэрлэх дэлхийн хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Ноосон бордооны судалгааны ажил 1990-ээд оноос Герман улсад эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газар олон сая евро зарцуулан 20 гаруй жил судалсны үр дүнд Бранденбург мужийн Лауххаммер хотод анхны туршилтын үйлдвэрийг байгуулж, 2013 онд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн ч Герман, Австри улс нийлээд хоёр сая гаруйхан хоньтой нь түүхий эдийн хомстол үүсгэсэн. “Монпеллетс” ХХК-ийн үүсгэн байгуулагч 25 сая толгой хониноос жилд 40 мянган тонн ноос бэлтгэдэг Монгол улсаас түүхий эд нийлүүлье гэсэн санал тавьснаар ноосон бордооны ноу хау Монголд нэвтрэх эхлэл тавигдсан байна. Герман улсын Гумбольдтын их сургуулийн институтууд, лабораториудад бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулж, “Premium quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авч, улмаар эх орондоо үйлдвэрлэсэн ноосон бордоог 2022 он хүртэл Герман улсад нийлүүлэх гэрээ байгуулан, сүүлийн үед улам үнэгүйдэх болсон монгол хонины ноосыг эдийн засгийн эргэлтэд оруулаад байна.

Тус үйлдвэр нь монгол хонины ноосонд зориулсан тусгай тоног, төхөөрөмжийг ХБНГУ-д захиалан хийлгэсэн бөгөөд жилд 2000 орчим тонн ноосыг чанарын ялгалт хийхгүйгээр малчдаас худалдан авч, тээрэмдэж, нягтаршуулан үрлэн бордоо үйлдвэрлэж байна. Хонины ноосон бордоо нь ургамалд шаардлагатай 10 хувийн азот, 6 хувийн кали агуулахаас гадна хөвсийх чанарынхаа ачаар өөрийн жингээс 3.5 дахин их усыг шингээн хадгалах чадвартай. Өөрөөр хэлбэл чийг ихтэй үед ус хуримтлуулж, гантай үед буцаан гадагшлуулснаар хөрсөн дэх чийгийг тэнцвэртэй байлгаж, 10 сарын турш ургамлыг тэжээлээр хангадаг.

Page 9: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

"Протэйн монголиа" малын гаралтай хаягдал түүхий эд яс боловсруулах үйлдвэр

Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2019 онд "ПРОМОН ТРЕЙД" ХХК нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг дэлхийд тэргүүлэгч Итали технологиор боловсруулж, Европ стандартыг бүрэн хангасан өдөрт 100 тн малын гаралтай хаягдал түүхий эд яс, сэг зэмийг боловсруулж өндөр чанартай тахиа, гахай, загасны тэжээлийн нэмэлт уураг буюу премикс болон малын гаралтай тос зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц үйлдвэрийг байгуулсан.

Тус үйлдвэр нь 100% Италийн IMPIANTI CARRERA брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр бөгөөд мах, ясны гурил болон амьтны гаралтай тос нь Дэлхийн зах зээл дээр стратегийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцогддог. Учир нь нөхөгдөшгүй уургын амин хүчлүүд болон, уураг, кальциар нэн баялаг тэжээлийн нэмэгдэл нь эрчимжсэн тахиа, гахайн аж ахуйн салбарын хувьд ашиг шимийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах гол нэмэлт бүтээгдэхүүн болдог байна.

Орчин үеийн шилдэг технологийг ашиглан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан, олон улсын стандарт шаардлагад нийцсэн, сайн чанарын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тус үйлдвэрийг хүн амын төвлөрөл ихтэй нийслэл Улаанбаатар хотын ойролцоо мах боловсруулах үйлдвэрүүд олноор төвлөрсөн Эмээлтэд байгуулсан нь түүхий эдийн дутагдалд орох эрсдэлээс сэргийлэх төдийгүй сайн чанарын шинэ түүхий эдээр үйлдвэрээ тасралтгүй хангах ач холбогдолтой болсон.

Улаанбаатар хотод Эмээлт, Налайх, Багануур, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк, хөдөө орон нутагт Дархан, Ховд, Сүхбаатар, Эрдэнэт хотуудад үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна

“Ханбогд кашимер” ХХК-ийн сүлжмэлийн үйлдвэр

Ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагаа явуулдаг “Ханбогд кашимер” ХХК 2019 онд үйл ажиллагаа өргөжүүлж, сүлжмэлийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Тус компани нь 12 аймагт түүхий эд бэлтгэлийн өөрийн төлөөлөгчтэй, Монгол Улсын түүхий ноолуурын зах зээлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай бөгөөд анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүний 70 хувийг Европын зах зээл хүү экспортолдог байна.

Page 10: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

Сүлжмэл бүтээгдэхүүнээ Европ, Америкийн зах зээлд экспортлохоор брэнд хөгжүүлэлт дээр Италийн зөвлөх компанитай хамтран ажиллаж, загвар зохион бүтээлтийг Германы дизайнеруудтай хамтран биед эвтэйхэн, дулаахан, тав тухтай байх шинэлэг загварын ноолууран хувцсыг үйлдвэрлэж эхлээд байна.

Ховдын цэвэрлэх байгууламж

Ховд аймгийн Жаргалант суманд баригдаж байгаа Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэл технологийн паркийн хоногт 1500м3 усыг 90 хүртэл хувь цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг 11,8 тэрбум төгрөгөөр төлөвлөн, түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тендер зарлан “Саруул цамхаг” ХХК шалгарч зураг төслийг боловсруулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Цэвэрлэх байгууламжийн барилга нь тэнхлэгээрээ 30.0х8.0м хэмжээ бүхий тэгш

өнцөгт хэлбэртэй, 1 давхар төмөр бетон каракасан хийцтэй, тоосгон дүүргэгч ханатай юм. Үүний зэрэгцээ 4 авто зогсоол, авто засвар, угаалга, засварын цехийн өрөө тус тус байхаар төлөвлөсөн.

Бүтээн байгуулалтын ажилд 2019 онд 1.07 тэрбум төгрөг, 2020 онд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдөн, 75%-ийн гүйцэтгэлтэй байна.

Page 11: O & G = & G C E > < W J B C G K : E ; : J L H G > O B C K

Дарханы арьс ширний цогцолбор

Малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос ноолуурыг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цэвэр эко технологиор боловсруулан оновчтой менежментээр удирдаж, нэмүү өртөг шингэсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх олон улсад өрсөлдөхүйц жишиг аж үйлдвэрийн цогцолборыг бий болгох туршилт, судалгааны ажлыг 2015 оноос эхлүүлэн, жилдээ 10 сая ширхэг арьс шир боловсруулах 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос боловсруулах, ноос, ноолуур угаах самнах хүчин чадал бүхий үйлдвэрүүдийг цэвэрлэх байгууламжийн хамт цогцоор нь шийдсэн Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн ажлыг 2018 оноос эхлүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр дотооддоо бэлтгэж байгаа арьс ширийг 90 хувь бүрэн боловсруулж, 685.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортлон, 2300 шууд, 20000 гаруй шууд бус ажлын байр бий болно.

ХХААХҮЯ, Дархан арьс ширний цогцолбор ХХК-тай Бодлогын гэрээг байгуулан,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр, 180 га газарт 2019 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтад нийт 586.9 тэрбум төгрөг буюу 225 сая ам.долл шаардлагатай бөгөөд МУЗГ-ын 2019 оны 356 дугаар тогтоолоор дэд бүтцийн төсөлд 56.3 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Зээлийн гэрээ байгуулах тухай 2020 оны 01/1332 дугаар албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станцын барилга, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажлууд хийгдэж байна. 2020 оны 7 сараас эхний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Бохир ус цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г Итали улсын Deltacque компаниар хийж гүйцэтгүүлэн, 420 м2 цэвэрлэх байгууламжийн мембран угсралтын ажил бүрэн дуусаж, чийгийн хамгаалалттай азвустан хөөсөн хавтангаар суурийн дулаалгын ажлыг эхлүүлэн,арматур, бетон угсралтын тооцоог гаргаад байна.