spss-iin tuhai

28
SPSS ПРОГРАМЫН ТАЛААР ТОВЧХОН Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд хялбар (SPSS -нь Statistical Packeges for Social Science гэсэн үгний товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS 7.0 –оос эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, өгөгдлийн сантай ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой байдагт оршино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай хэнд ч гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм. Ер нь SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи, газар зүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг ажээ. Харин STATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсан шинжилгээ хийхэд зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад зориулагдсан гэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSS програмтай сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна. Нэг програмыг сайн эзэмшчихвэл бусад програмуудыг ашиглахад төдийлөн хүндрэл учрахгүй, гол гол үйлдлүүдийг дүйцүүлэн, харьцуулах замаар амархан суралцах боломжтой байдаг. Тэгээд ч статистик боловсруулалтын үндсэн суурь арга нь нэгэнт ижил тул ялгараад нэг их сүйд болохгүй билээ. SPSS програмтай ажиллахад дараах үндсэн гурван цонх ашиглагддаг. - Data Editor /хянах/

Upload: sanjisj

Post on 22-Nov-2014

161 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: SPSS-iin tuhai

SPSS ПРОГРАМЫН ТАЛААР   ТОВЧХОН

Аливаа судалгааны мэдээллийг боловсруулахад зориулагдсан олон тооны програм зохиогдсон ба өдгөө ч шинээр зохиогдож, эргэлтэнд орж эсхүл мартагдаж, эсхүл шинэчлэгдэн сайжирсаар байгаа билээ. Тэдгээрээс дэлхий нийтээр өргөн дэлгэр хэрэглэдэг, манай судлаачдын дунд ч нэлээд тархсан, байнга тогтвортой хэрэглэгдэж байгаа нь SPSS програм юм. SPSS програмын гол давуу тал нь нийгэм хүмүүнлэгийн ухааныханд зориулагдсан учир хэрэглэхэд хялбар (SPSS -нь Statistical Packeges for Social Science гэсэн үгний товчлол), Windows-ын орчинд ажилладаг болсон (SPSS 7.0 –оос эхлээд), Windows-ын орчинд ажилладаг бусад програмуудтай цонхны бүтэц, үндсэн үйлдлүүд нь ижил, өгөгдлийн сантай ажилладаг ихэнх програмтай мэдээлэл солилцох өргөн боломжтой байдагт оршино. Тиймээс ч хэрэглээний статистикийн талаар бага зэрэг мэдлэгтэй, компьютерийн анхан шатны дадлагатай хэнд ч гэсэн энэ програмыг ашиглахад төдийлөн хүндрэл учирдаггүй юм.

Ер нь SPSS програмын хэрэглээ маш өргөн, зөвхөн нийгэм хүмүүнлэгийн ухааныхан төдийгүй биологи, газар зүй, геологи гэх мэт байгалийн ухааны зарим салбарынхан ч байнга ашигладаг ажээ. Харин STATISTICA, SAS, STATA зэрэг програмууд нь нэлээд гүнзгийрүүлсэн боловсруулалт, нарийвчилсан шинжилгээ хийхэд зориулагдсан, байгалийн ухааны салбарын мэргэжилтнүүд ашиглахад зориулагдсан гэж ойлгож болно. Хүсвэл та ч гэсэн эдгээр програмуудыг ашиглаж болно. Гэхдээ урьдаар SPSS програмтай сайтар танилцаж, сайн эзэмшчих гэж танд зөвлөх байна. Нэг програмыг сайн эзэмшчихвэл бусад програмуудыг ашиглахад төдийлөн хүндрэл учрахгүй, гол гол үйлдлүүдийг дүйцүүлэн, харьцуулах замаар амархан суралцах боломжтой байдаг. Тэгээд ч статистик боловсруулалтын үндсэн суурь арга нь нэгэнт ижил тул ялгараад нэг их сүйд болохгүй билээ.

SPSS програмтай ажиллахад дараах үндсэн гурван цонх ашиглагддаг.

- Data Editor /хянах/

- Output /гаргах цонх/

- Syntax /командын цонх/

Data Editor буюу хянах цонх. SPSS програмтай ажиллаж эхлэхэд хамгийн түрүүнд энэ цонх идэвхждэг. Энэ цонх бол бидний анхлан ажиллаж эхлэх гол ажлын цонх юм. Шинээр мэдээллийг оруулах, оруулсан мэдээллийн алдааг шалгаж засварлах, зарим мэдээллийг хасах, өгөгдлүүдийг дахин бүлэглэх, хувьсагчийн төрлийг тогтоох, өгөгдлүүдийг санамсаргүйгээр болон тодорхой шалгуураар сонгож харуулах зэрэг тооцоог хийх урьдчилсан бэлтгэл ажлыг Data Editor цонхонд гүйцэтгэнэ.

Output гаргах цонх буюу үр дүнгийн цонх. SPSS програмд оруулсан аливаа өгөгдлөөс ямар нэгэн

Page 2: SPSS-iin tuhai

үр дүнг гаргаж авахад шинэ Output цонх автоматаар нээгддэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн боловсруулалт, харьцуулалт хийх, ямар нэгэн үйлдэл хийж команд өгөхөд үр дүн нь Output цонхонд гардаг байна. Иймээс ч энэ цонхыг Output буюу гаргах цонх хэмээн нэрлэжээ. Энэ цонх зүүн баруун хоёр хэсгээс тогтоно. Баруун талын хэсэгт боловсруулалтын эцсийн үр дүнгүүд гарах бөгөөд үүнийг хураангуйлан зүүн талын дэлгэц дээр байрлуулсан байна.

Syntax командын цонх. Нэгэнт оруулсан өгөгдөлтэй ажиллахад янз бүрийн үйлдлийг гүйцэтгэх шаардлага гарна. Эдгээр үйлдэл нь бодолт, боловсруулалт, шинжилгээнээс гадна өгөгдлийг дахин зохион байгуулах, шинэ хувьсагч үүсгэх, хувьсагчдыг нэгтгэх, өгөгдлийг шүүх, мөн түүнчлэн туслах чанарын үйлдүүд ч байж болно. Үүнийг гүйцэтгэхдээ командын цэсийг ашиглаж болох боловч түүнд байхгүй үйлдлийг гүйцэтгэх шаардлага тохиолдсон эсвэл хэд хэдэн үйлдлийг нэгтгэх, олон давтагдах үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд Syntax цонхонд гүйцэтгэх үйлдлийн дарааллыг бичиж өгнө. Өөрөөр хэлбэл Syntax цонхонд аливаа үйлдлийг гүйцэтгэх командын дараалал, хялбар програмыг бичиж өгдөг. Иймээс энэ цонхтой ажиллахад хэрэглэгчээс програмчлалын ойр зуурын мэдлэг шаардагдана. Ядаж л тухайн үйлдлийг ямар командаар гүйцэтгэдгийг мэдэх шаардлагатай.

Ер нь ямар ч үйлдлийг гүйцэтгэхдээ Syntax цонхыг ашиглаж болох боловч хялбар үйлдлүүдийг гүйцэтгэхдээ командын цэс болон командын хэрэгслүүдийг ашиглах нь дөхөмтэй. Миний хувьд тэгж ойлгож, оюутнуудад зөвлөдөг, гэхдээ хүн бүрийн сурах арга барил янз янз байж болох тул зарим хүнд Syntax цонхыг ашиглах нь ч хялбар байж болох юм. SPSS 9.0 болон түүнээс хойшхи хувилбарууд нь энэ талаараа бүр ч давуу, хэрэглэхэд хялбар болсон байдаг.

SPSS програмын эдгээр гурван цонх нь нэгдсэн нэг ерөнхий командын цэстэй (Menu) байх бөгөөд харин цонх болгон өөрийн гэсэн зориулалтын командын хэрэгслүүдтэй (Toolbars) байна.

Шинжилгээ хийх үндсэн дараалал.

SPSS програмыг ашиглан мэдээлэл боловсруулах ажиллагаа нь дараах үндсэн үе шаттай байна.

I алхам

Өгөгдлөө ханах цонх буюу Data Editor –t оруулах

II алхам

Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдэл, командаа сонгох

Page 3: SPSS-iin tuhai

III алхам

Шинжилгээ хийх хувьсагчдыг сонгож авах

IY алхам

Гарсан үр дүнг шинжлэх, тайлбарлах

1. Өгөгдлийг Data Editor цонхонд шууд оруулж болно. Энэ цонх өгөгдлийн сантай ажилладаг бусад бүх програмтай адил олон нүд бүхий хүснэгтээс тогтох бөгөөд эдгээр нь мөр багануудад хуваагдана. Судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа мөрийн дагуу тухайн нэг анкетын /тухайн тохиолдолд анкет гэе/ өгөгдлүүд, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнийг байрлуулдаг. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу бичлэг хэмээн нэрлэнэ. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн утгууд бичигддэг. Тухайлбал судалгаанд оролцогчдын нас, хүйс болон судалгааны аливаа бусад үзүүлэлтүүд тус тусдаа нэг багананд байрлах ба түүнийг Variable буюу хувьсах хэмжигдэхүүн гэж нэрлэдэг ажээ.

Үүнээс гадна өөр бусад төрлийн өгөгдлийн файлуудыг (Жишээ нь: EXCEL, DBASE, STATISTICA, ACCESS болон текст өгөгдлүүд) SPSS програмд зориулж, Data Editor цонх руу хөрвүүлэн татаж авч болно. Түүнчлэн мэдээлэл оруулахад зориулагдсан, хялбаршуулсан туслах чанарын програмууд (Data entry г.м) болон мэдээллийг оруулах бусад техник /микрофон, скайнер г.м/, шинэ технологийг ч өргөн ашиглах боломжтой юм.

2. Судалгааны анхдагч мэдээллийг компьютерт шивж, Data editor цонхонд оруулснаар судалгааны дүнг боловсруулж, шинжилж үр дүнг гаргаж авахад бэлэн болно. Судалгааны дүнг гаргаж авахад Analyze командын цэс голлон ашиглагддаг. Статистик шинжилгээг түвшингээр нь Descriptive statistics буюу анхдагч статистик боловсруулалт, Inferential statistics буюу статистик шинжилгээ хэмээн ангилж, боловсруулалтыг дэс дараатайгаар гүйцэтгэнэ.

Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive statistics командыг ашиглана. Корреляцийн, регрессийн, хүчин зүйлийн, кластер болон дисперсийн зэрэг шинжилгээний аргууд тусдаа бие даасан командаар биелэгдэхийн зэрэгцээ Compare means, Nonparametric tests команд дахь статистик шинжүүрүүдийг ч ашиглах боломжтой.

Маусны заагчийг Descriptive statistics команд дээр аваачин, улмаар Frequency командыг сонговол судалгааны мэдээллийг хувьсагч тус бүрээр нь давтамж, хувь, хуримтлагдсан хувь бүхий хүснэгт хэлбэрээр гаргаж авч болно. Үүнийг социологид ихэвчлэн дан тоололт хэмээн нэрлэдэг билээ. Харин Descriptive statistics -аас Cross tabs командыг сонгосноор харьцуулсан тоололт буюу хоёр ба

Page 4: SPSS-iin tuhai

түүнээс дээш шинж тэмдгүүдийн хувьд солбицсон хүснэгтийг гаргаж авч болно.

Судалгааны дүнг харагдах байдлаар нь хүнд ойлгомжтой байлгахын тулд график диаграмыг өргөнөөр ашигладаг. SPSS-ийн үндсэн програм дахь графикийн төрлүүд баялаг биш боловч хүрэлцээтэй, төрөл бүрийн графикуудыг байгуулах бололцоотой. Үүнийг тулд Graphs меню дэх командуудыг ашиглана. Харин нэлээд нарийвчилсан график, диаграм байгуулахдаа нэмэлт програм ашиглах боломж бий.

3. SPSS програм дээр ямар нэгэн үйлдэл гүйцэтгэх, ямар нэг боловсруулалт хийхдээ нэгэнт өгөгдлүүдтэй ажиллаж байгаа учраас хэрэгтэй хувьсагчаа сонгож авах шаардлагатай болдог. Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдлээ сонгосны дараагаар аль аль хувьсагчийн хувьд бодолт хийх вэ гэдгийг сонгож авах Dialog Box буюу харилцах цонх идэвхждэг. Өөр өөр үйлдэл өөр өөр командын хувьд харилцах цонхны бүтэц харилцан адилгүй байдаг боловч боловсруулалт хийх команд сонгох үед гарч ирэх харилцах цонх нь үндсэндээ sourse буюу суурь target буюу зорилгын гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Харилцах цонхны зүүн талд байрлаж буй, тухайн судалгааны хувьд суурь болох бүх хувьсагчдын жагсаалтаас боловсруулалтад шаардлагатай хувьсагчдаа сонгон авч зорилгын хэсэг рүү шилжүүлнэ. Үүний тулд сумтай товчийг ашиглах бөгөөд энэ нь зүүн ба баруун хэсгүүдийн дунд байрлаж, нэгээс нөгөөд хувьсагчдыг шилжүүлэхэд ашиглагддаг байна.

Харилцах цонхтой ажиллаж байх явцдаа хувьсагч тус бүрийн талаарх нэмэлт мэдээллийг авч болдог. Хэрэв та маусны заагчийг сонирхож буй хувьсагч дээр аваачин маусныхаа баруун талын /туслах товч/ товчийг дарвал тухайн хувьсагчийн талаарх тодорхой мэдээллүүд гарч ирнэ. Түүнээс гадна хувьсагч тус бүрийн өмнө түүний ямар төрлийн хувьсагч болохыг харуулах тэмдэгт дүрслэгдсэн байна. Та анх өгөгдлөө оруулахдаа тухайн хувьсагчийг ямар төрлийн хувьсагч болохыг зааж өгсөн боловч харилцах цонхонд ажиллах үедээ ямар төрлийн хувьсагч билээ гэж эргэлзэх шаардлага гаргахгүйн тулд эдгээр тэмдэгтүүд хэрэглэгддэг ажээ.

Жишээлбэл өмнөө # тэмдэгт бүхий хувьсагчид бүгд тоон утга бүхий хувьсагчид байх бөгөөд шинж тэмдгийн утгууд тоогоор илэрхийлэгдсэн л бол нэрлэсэн шкалтай байна уу эрэмбийн шкалтай байна уу ялгаагүй ийм тэмдэгтээр дүрслэгдэнэ. Харин урдаа А үсэг бүхий хувьсагчид үсэгт (String) хувьсагчид байна. Шинж тэмдгийн утгуудад ямар нэг үсэг оролцсон л бол түүнийг үсэгт хувьсагч хэмээн тооцдог. Энэ нь текстэн мэдээлэл ч юм уу эсвэл нэг буюу хэд хэдэн үсгээр тэмдэглэгдсэн өөр төрлийн хувьсагч байж болно. Тэмдэгтийнх нь тоогоор богино буюу Short string, урт буюу Long string хэмээн ангилдаг ажээ. Short string хувьсагч нь 8 -аас илүүгүй үсгээс тогтох ба А үсгэн дээр нэмэлт < тэмдэгтэй, харин Long string хувьсагч нь 8-256 хүртэлх тэмдэгтээс бүрдэх бөгөөд А үсгэн дээр нэмэлт > тэмдэгтээр тодотгосон байна.

Dialog box буюу харилцах цонхыг ашиглан шинжилгээнд /боловсруулалтад/ зориулсан хувьсагчдыг сонгож авах нь өнгөц харахад хамгийн амар үйлдэл мэт санагдаж болох боловч үнэн хэрэг дээрээ тийм биш юм. Харьцуулсан тоололт хийхдээ аль хувьсагчийг мөрийн дагуу, аль хувьсагчийг

Page 5: SPSS-iin tuhai

баганын дагуу байрлуулах вэ, хувь бодохдоо мөрийн дагуу бодох уу эсвэл баганын дагуу бодох уу гэдгээс эхлэн, аль хувьсагч нь үл хамааран хувьсагч болох, ямар хувьсагчид нь хамааран хувьсагч байх зэргийг тогтоохоос боловсруулалтын эцсийн үр дүн ихээхэн хамаарна. Тоон талаасаа эдгээр нь маш хялбархан бодогдож, ямар нэгэн хариуг нүд ирмэх зуур гаргаад ирэх боловч агуулгын хувьд ямар ч утгагүй зүйл байх юм бол энэ нь мэдээллийг боловсруулж, цэгцэлж авч байгаа биш харин ч холион бантан болгож буй хэрэг юм.

Аливаа судалгааны мэдээллийг боловсруулах ажиллагаа нь анкет хэрэглэгдэхүүн зохиогдох явцад, бүр түүнээс ч өмнө судалгааны дизайныг боловсруулах үеэс эхэлдэг бөгөөд судалгааныхаа зорилго чиглэлтэй уялдуулан хожим нь ямар боловсруулалт хийхийгээ ийн тооцох нь эцсийн үр дүнд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

4. Тоололт , боловсруулалт, шинжилгээний үр дүн Output цонхонд гарна. Ямар нэг боловсруулалт хийх үед Output цонх урьд нь нээгдээгүй байсан бол үр дүнг нь гаргаж харуулахын тулд шинэ Output буюу гаргах цонх автоматаар нээгддэг. Хэрэв урьд нь ямар нэгэн үр дүн гаргаад авчихсан, гаргах цонх нээгдчихсэн байвал, боловсруулалтын үр дүн тухайн цонхонд нэмэгдэн гарна. Хянах цонхон дахь өгөгдлийн сан *.sav гэсэн өргөтгөлтэйгөөр хадгалагддаг бол аливаа боловсруулалт шинжилгээний үр дүн болох гаргах цонхон дахь мэдээллүүд *.spo гэсэн өргөтгөлтэй бие даасан файл болж хадгалагддаг.

Гаргаж авсан үр дүнгээ тайлан уншиж, шинжлэн судалж, дүгнэн тайлбарлах нь боловсруулалтын эцсийн шат бөгөөд энэ нь судлаачдаас онолын болон практик мэдлэг, судалгааны арвин туршлага, уйгагүй хөдөлмөр оролдлого шаарддаг ажил билээ. Энэ нь социологичийн /тухайн тохиолдолд/, тухайн судалгааны ажлын эцсийн зорилго байдаг учраас судлаачдаас мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, хэрэглээний статистикийн зохих мэдлэг шаардагддагийг дурдах нь илүүц бизээ. Тэгээд ч судалгааны ажлын үр дүн, чанарыг үнэлэх гол баримт нь судалгааны тайлан байдаг учир үүнд л судлаачид анхаарлаа хандуулах учиртай.

СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ КОМПЬЮТЕРТ ХЭРХЭН ОРУУЛАХ   ВЭ?

(SPSS програмыг хэрэглэх нь – 2)

 Аливаа судалгааны эцсийн үр дүн нь анхдагч мэдээллийн үнэн бодитой байдлаас ихээхэн шалтгаалдаг. Мэдээллийн чанарт судлаачийн мэдлэг туршлага, мэргэжлийн ёс зүй, судалгааны бэлтгэл, зохион байгуулалт, судалгааг явуулж буй орон зай, цаг хугацаа, судалгаанд зарцуулж буй хөрөнгө мөнгө, дэмжлэг, тэрчлэн анкет хэрэглэгдэхүүн хэр зэрэг чанартай боловсруулагдсан, хэмжилтийн найдвартай байдал, респондент судалгаанд хэр үнэн сэтгэлээсээ хандсан зэрэг объектив, субъектив олон хүчин зүйл нөлөөлдөг билээ.

Page 6: SPSS-iin tuhai

Судалгаа явуулахад хамгийн их цаг хугацаа шаарддаг, техник ажилтай хэсэг нь мэдээлэл цуглуулах болон мэдээллийг компьютерт оруулж, нэгтгэн дүгнэх шатууд байдаг. Тиймээс ч энэ үе шатуудад л мэдээлэлд алдаа гарч, мэдээллийн чанар буурах магадлал өндөр. Хэдийгээр анхдагч мэдээллийг маш үнэн зөв,  чанартай цуглуулсан ч гэсэн, компьютерт оруулахдаа хайнга хандаж алдаа гаргавал энэ нь өмнөх шатны үр дүнг үгүйсгэж байгаа хэрэг юм. Бид хичнээн ч сайн судалгаа явуулж, чухал мэдээллийг цуглууллаа ч гэсэн шивэхдээ алдаа гаргаж, үр дүнг нь үгүйсгэх юм бол судалгаа явуулахын хэрэг юун. Нөгөө талаас мэдээллийн чанарыг хадгална гээд цаг хугацаа алдвал цуглуулсан мэдээллийн үнэ цэнэ буурч болох талтай.

Тиймээс энэ удаад та бүхэнд хугацааг багасгах ямар арга зам байгаа болон мэдээллийг компьютерт оруулахдаа юуг анхаарвал зохих болон чанарыг дээшлүүлэх боломжийн талаар зарим нэг зөвлөгөөг хүргэе.      

Социологийн судалгааны анхдагч мэдээллийн ерөнхий хэлбэр.

Социологийн судалгааны үр дүнд олж авсан анхдагч мэдээлэл нь дэвүүр хэлбэрийн бүтэцтэй байдаг. (И.В.Чесноков. Детерминационный анализ)

Е          - судалгааны объектуудын олонлог,

I           - индекс, 

Xi            -  хувьсах хэмжигдэхүүний олонлог гэвэл анхдагч мэдээлэл маань

Е      Xi , (i=1,n) гэсэн бүтэцтэй гэж үзэж болно. Мэдээллийг анкетын аргаас гадна өөр бусад ямар ч аргаар цуглуулсан бай компьютерт оруулахаар бэлтгэх явцад шинж тэмдгийн утгуудыг бүлэглэж, нээлттэй асуултуудыг хааж, кодолж дугаарласны эцэст аливаа мэдээлэл нэг л ерөнхий хэлбэрт ордог. Энэ нь

гэсэн дэвүүр хэлбэрийн бүтэц байна.

Өөрөөр хэлбэл анкетын асуулт бүр, шинж тэмдэг болгон тус тусдаа компонент болж задардаг бөгөөд үүнээс үндэслэн өгөгдлийг компьютерт оруулах аргачлалыг боловсруулах ёстой юм.

Энэ бүтэцтэй уялдуулан зарим судлаачид олон хэмжээст өгөгдлийг объект-шинж тэмдэг гэсэн хүснэгт хэлбэртэйгээр төсөөлөх нь хялбар төдийгүй, хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. (Б.Г.Миркин. Анализ качественных признаков и структур) Энэ хүснэгтийн мөрүүд нь объектийг төлөөлөх бөгөөд, багана нь шинж тэмдэг болно. Тухайлбал i дүгээр мөр, k дугаар баганын огтлолцол дээр, i -р объектийн k – р шинж тэмдгийн утга байрлах юм. Ийнхүү социологийн судалгааны анхдагч мэдээллийг объект – шинж тэмдэг (шинж

Page 7: SPSS-iin tuhai

тэмдэг -объект хэлбэрийн бүтэц биш шүү) гэсэн хүснэгт хэлбэртэй гэж төсөөлөх нь бидний судалгааны өгөгдлийг компьютерт шивж оруулах үндсэн загвар болж өгнө.

Тиймээс судалгааны мэдээллийг хүснэгтэд шивж оруулахдаа мөрийн дагуу тухайн нэг анкетын (тухайн тохиолдолд анкет гэе) өгөгдлүүдийг, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнийг байрлуулдаг. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case (тохиолдол) буюу бичлэг хэмээн нэрлэнэ. Харин тухайн нэг багананд аль нэг тодорхой шинж тэмдгийн утгууд бичигддэг. Тухайлбал ямар нэгэн сэдвээр хийгдсэн тодорхой судалгаанд оролцогчдын нас, хүйс болон судалгааны аливаа бусад үзүүлэлтүүд тус тусдаа нэг багананд байрлах ба түүнийг Variable буюу хувьсах хэмжигдэхүүн гэж нэрлэдэг ажээ.

Мэдээллийг кодлох.

Цуглуулсан мэдээллийг шивэлтэнд бэлтгэх явцдаа хариултын  хувилбар тус бүрийг нэг нэгнээс нь ялгагдахуйц дэс тоогоор (зарчмын хувьд өөр өөр төрлийн тоо, үсэг, ямар нэгэн тэмдэгт ч байж болно) тэмдэглэх бөгөөд үүнийг кодлох гэж нэрлэдэг. Кодлох олон янзын арга байдаг ч социологийн судалгаанд дэс дараалан кодлох, байрлалаар кодлох аргууд илүү тохиромжтой учраас өргөн хэрэглэгддэг байна. Дэс дараалан кодлох арга гэдэг нь тухайн анкетад буй бүх асуултын хариултуудыг эхнээс нь бүгдийг дэс дараалан дугаарлахыг хэлдэг. Жишээлбэл:

4. Сургалтын дараах хэлбэрүүд танд хэр үр өгөөжтэй санагддаг вэ?

  Сургалтын хэлбэр Их Дунд Бага1 Лекц 9 10 112 Семинар 12 13 143 Дадлага 15 16 174 Бие даалт 18 19 205 Лабораторийн ажил 21 22 236 Оролцооны аргууд 24 25 26

Дэс дараалан кодлох энэ аргын хувьд код давхцахгүй байх сайн талтай боловч асуултын тоо олон байхын хэрээр олон оронтой тоонууд бичигдэх болдог нь мэдээллийг шивэх болон дүгнэх, боловсруулах явцад ажиллагаа ихсэх муу талтай байдаг. Харин байрлалаар кодлох аргын хувьд ихэвчлэн нэг оронтой тоо л бичигддэг учраас шивэхэд хүндрэлгүй боловч, тоо давхцаж буй учир хариултууд холилдох, будилах тал байж болохыг анхаарах хэрэгтэй.

4. Сургалтын дараах хэлбэрүүд танд хэр үр өгөөжтэй санагддаг вэ?

  Сургалтын хэлбэр Их Дунд Бага1 Лекц 1 2 32 Семинар 1 2 33 Дадлага 1 2 3

Page 8: SPSS-iin tuhai

4 Бие даалт 1 2 35 Лабораторийн ажил 1 2 36 Оролцооны аргууд 1 2 3

Ухаандаа лекцийг сайн гэж үнэлсэн хариултыг 1 гэсэн тоогоор кодлосон тул 1 гэсэн тоог л тухайн багананд шивэх ёстой атал, гар халтираад семинарыг үнэлэх баганад  1 гээд шивчихсэн байлаа гэхэд энэ нь алдаа мөн эсэхийг шууд хараад ялгах боломжгүй болж байгаа юм. Практикаас үзвэл ингэж багана зөрөх техник алдаа гардаг, ялангуяа зориулалтын мэдээлэл оруулах програм ашиглаагүй тохиолдолд санамсаргүй алдаа нэмэгддэг байна.

Тиймээс дээрх хоёр аргын давуутай талуудыг хослуулан холимог байдлаар кодлох нь илүү тохиромжтой байдаг. Ингэхдээ:

нэгдүгээрт, дараалсан хоёр асуултын хариултуудад харгалзах тоо болон тэмдэгтүүд давхцахгүй байх;

хоёрдугаарт, шивэхэд хүндрэлгүй байхын тулд код нь аль болох нэг оронтой тоо байх ёстой гэдгийг анхаарна уу. Дээрх жишээний хувьд дараах байдлаар кодолж болох юм.

  Сургалтын хэлбэр Их Дунд Бага1 Лекц 1 2 32 Семинар 4 5 63 Дадлага 7 8 94 Бие даалт 1 2 35 Лабораторийн ажил 4 5 66 Оролцооны аргууд 7 8 9

Дээрх байдлаар кодолсон тохиолдолд өмнө дурдсан алдаа гарсан гэж саная. Өөрөөр хэлбэл лекцийг сайн гэж үнэлсэн 1 гэсэн хариултыг семинарыг үнэлсэн багананд шивсэн байг. Семинарыг үнэлсэн баганад 4-6 гэсэн тоонууд л бичигдэх боломжтой тул энэ ямар алдаа вэ гэдгийг дор нь илрүүлэх боломжтой болж байгаа юм.

Мэдээллийг компьютерт оруулах.

Социологийн судалгааны анхдагч мэдээллийг, дээр дурдсан объект-шинж тэмдэг загварын дагуу шивдэг. Мэдээллийг шивэх гэдэг энэ хэллэг нь перфокартад шивж, цоолдог байсан тэр үеэс хэрэглэгдэж эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглагдсаар байна. Тиймээс анхны утга нь өөрчлөгдсөн ч шилжсэн утгаар нь энэ үгийг цаашид хэрэглээд явах нь ойлгомжтой байх бизээ. Шивэхдээ урьдчилан шивэх аргачлалаа боловсруулж толгой мөрийг бэлддэг. Толгой мөрөнд бүх хувьсах хэмжигдэхүүн буюу variable -уудыг тус тусдаа багана болгон бичиж, энэ тус тусдаа багануудад толгой мөрийн дагуу хувьсах хэмжигдэхүүнүүдийг оруулна. Мөн хамгийн эхний баганыг анкетийн дугаар оруулахад зориулж үлдээхээ мартваа. Анкет бүр хоорондоо давхцахгүйгээр ялгаатайгаар дугаарлагдсан байх ёстой.

Page 9: SPSS-iin tuhai

Жишээлбэл толгой мөрөнд бичигдсэн Q1 гэсэн шинж тэмдэг нь нас, Q2 нь хүйс, Q3 боловсрол гэвэл Q1 багананд судалгаанд оролцогчдын нас нь л зөвхөн бичигдсэн байх ёстой. Харин  Q2 багананд эрэгтэй бол 1, эмэгтэй бол 2 гэх мэтчилэн 1 эсвэл 2 гэсэн тооны аль нэг нь л бичигдэнэ. Ийнхүү багана болгон зөвхөн нэг шинж тэмдгийг илэрхийлж, тухайн багананд тухайн шинж тэмдгийн утгуудад харгалзах код л бичигдэнэ.

3 хүртэл хариултыг сонгоно уу, хамгийн гол гэсэн хоёр хариултыг сонгоно уу гэх мэтчилэн хэд хэдэн хариулт сонгох бололцоотой асуултыг олон сонголттой асуулт гэх ба энэ нь шивэх болон боловсруулахад нэлээд ажиллагаатай байдаг. Олон сонголттой асуултыг шивэх хэд хэдэн хувилбар бий. Үүнд:

1. Сонгох хамгийн дээд боломжийн тоогоор тус тусдаа багананд задлах. Жишээлбэл 3 хүртэл хариулт сонгоно уу гэсэн асуултыг Q5_1, Q5_2, Q5_3 гэсэн гурван багана болгон задалж, эхний багананд 1-р сонголтыг, дараагийн багананд 2-р сонголтыг, 3-р багананд сүүлийн сонголтыг шивж тэмдэглэдэг.

2. Тухайн асуултын, хариултын боломжит хувилбарын тоогоор багананд задлах. 5-р асуулт 9 янзын боломжит хариултын хувилбартай байсан гэвэл түүнийг Q5_1 -ээс Q5_9 хүртэлх есөн тусдаа багана болгож задалдаг. Хэрэв респондент 2, 4, 7 -р хариултыг сонгож дугуйлсан бол Q5_2 багананд 2 гэсэн тоо, Q5_4 гэсэн багананд 4 гэсэн тоог, Q5_7 багананд 7 -ийн тоог шивж, бусад баганыг хоосон орхих жишээтэй.

3. Олон сонголттой асуултыг хариултын хувилбарын тоогоор багануудад задалж шивэхдээ арай өөр аргачлалыг ч ашиглаж болдог. Тухайн хариултыг сонгосон бол тухайн багананд 1 гэсэн код, тухайн хариултыг сонгоогүй бол 0 гэсэн код оруулдаг. 2 ба 3-р аргууд зарчмын хувьд нэг их ялгаагүй, нэгээс нөгөөд дахин кодлох замаар шилжүүлж болох боловч бас л өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг юм. Энэ ялгаанаасаа үүдээд асуултыг боловсруулах аргачлал нь ч бас өөр болно.

Анкетийг шивэхэд бэлдэж кодлохдоо давхар мэдээллийн найдвартай байдлыг шалгаж, хүчингүй анкетуудыг хасдаг. Гэвч практикт анкет нэг бүрийг шалгах бололцоогүй цаг давчуу, анкетийн хариултын өмнөх дугаарыг шууд код болгон ашигласан, мөн анкетийн хариултуудыг урьдчилан кодлосон зэрэг тохиолдолд анкетыг шалгалгүйгээр шууд шивэх тохиолдол гардаг юм. Ийм үед зарим асуулт бүрэн бөглөгдөөгүй хоосон байх тохиолдол байдаг бөгөөд үүнийг эсвэл хоосон орхих, эсвэл 0 бичих замаар шийдвэрлэдэг. Хоосон орхисон зайг SPSS програм missing value хэмээн тооцох учир хүчингүй хариултуудыг тооцооноос хасах боломжтой. 0 бичсэнээр сүүлд анкетыг шивж дууссаны дараа шалгахдаа давхар хүчингүй анкетуудыг илрүүлж хасахад илүү дөхөмтэй байдаг юм. Гэхдээ зайлшгүй хариулсан байх ёстой асуултын хувьд 0 бичих нь тохиромжтой байдаг. Мөн 0 гэсэн утгыг тооцооноос хасах /missing value/ бололцоотой.

Хэрэв та Excell програм ашиглан мэдээллээ шивж байгаа бол толгой мөр болон анкетийн дугаар бүхий баганыг дэлгэцэнд байнга харагдаж байхуйцаар бэхлэх хэрэгтэй. Үүний тулд Window менюд байх Freeze Panes командыг ашиглаарай. Энэ командыг дарснаар курсор байрлаж байсан нүднээс зүүн тийшх баганууд болон дээшхи мөрүүд бэхлэгдэнэ. SPSS програмд шивж байгаа бол баганын хаягийг хувьсагчийн нэрээр нэрлэж болох ба мөрийн

Page 10: SPSS-iin tuhai

дугаар нь анкетийн дугаарыг чинь орлоно. Гэвч энэ нь анкетийн дугаар хараахан биш гэдгийг мартаж болохгүй.

Мэдээллийг шивэх цаг хугацааг хэмнэх, өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой арга бол олон компьютер ашиглан зэрэг шивэх явдал юм. Хичнээн олон компьютер ашиглана мэдээллийг шивэх хурд төчнөөн дахин нэмэгдэж зарцуулах хугацаа багасах нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ олон компьютерт хувааж шивснээр нэг хүнд оногдох анкетийн тоо, ажлын ачаалал багасч, алдаа гарах магадлал бууран, мэдээллийн найдвартай байдлыг хангахад эерэг нөлөөтэй байдаг. Жишээ нь ямар нэг судалгааны 1000 ширхэг анкет  шивэх боллоо гэж саная. Хэрэв 20 компьютер дээр 20 судлаач зэрэг шивэх бол нэг хүнд 50 ширхэг анкет оногдож, энэ ажлыг дунджаар 5 цагт багтаан гүйцэтгэх бололцоотой. Дээр нь судлаачид бие биенийхээ шивснийг солиод шалгачихвал шивэлтийн чанар ч сайжирна. Харин 2 хүн шивэх бол дор хаяж 7 хоног шаардлагатайн дээр ямар ч туршлагатай судлаач байлаа гэсэн хэт их ажлын ачааллаас залхалт үүсч, шивэлтийн чанар буурдаг.

Шивэх ажлыг хөнгөвчлөхийн тулд анкетийн онцлогт тохируулан зарим багануудыг өнгөөр ялгаж будах нь маш тохиромжтой байдаг. Ингэснээр та хаахна явж байгаагаа мэдэх болон аль асуултын хариултыг шивж оруулснаа мэдэх, түргэн баримжаа авахад чинь тун хялбархан болохыг мэдрэх болно. Анкетийн шинэ хуудаснаас эхэлж байгаа асуултад харгалзах багана, шинэ бүлэг асуулт эхэлж байгаа багана, эсвэл зүгээр л 10 дахь багана болгоныг өөр өөр өнгөөр будаад байж болно. Хэрхэн будах, яаж шивэхийг таны туршлага л мэднэ.

Мэдээллийг шалгах.

Мэдээллийг кодлох болон шивэхтэй холбогдсон дээрх зөвлөгөөнүүд нь шивэх хурд болон чанарыг сайжруулахад чиглэгдсэн гэдгийг та анзаарсан байх. Гэсэн ч ямар ч туршлагатай судлаач, яаж ч нямбай шивлээ ч гэсэн санамсаргүй алдаа хэзээд гардаг. Үүнийг арилгахын тулд шивсэн мэдээллийг цэгцэлж нэгтгэсний эцэст дахин сайтар шалгах хэрэгтэй. Мэдээллийг шивж дуусмагц судлаачид бие биенийхээ оруулсан мэдээллийг сольж шалгах нь шалгах эхний шат болно. Энэ шатанд шивэлттэй нэгэн адил оруулсан мэдээллээ мөр мөрөөр нь шалгадаг. Ингэж объект нэг бүрийг тус тусад нь анкетийн дугаартай тааруулан шалгах нь нэлээд их цаг хугацаа /бараг шивэлттэй нэгэн адил/ шаардахын зэрэгцээ алдаа бас л гарах магадлалтай.

Шалгах хоёр дахь шатанд мэдээллийг мөрөөр биш харин баганаар нь шалгана. Өөрөөр хэлбэл объектоор нь биш шинж тэмдгээр нь хөөж шалгадаг. Баганаар шалгах явцад багана зөрсөн мэдээллүүдийг гол нь илрүүлж, ийм алдаа гарсан анкетуудыг дахин шалгахад санамсаргүй алдаа нэлээд багасна. Жишээлбэл хүйс гэсэн шинж тэмдгийн хувьд тухайн багананд эрэгтэй бол 1 эмэгтэй бол 2 гэсэн тоо шивсэн бол үүнээс өөр тоо тухайлбал 3 гэсэн тоо байх ёсгүй. Иймээс энэ 3 гэсэн тоо шивэгдсэн анкетийг олж шалгахад багана зөрсөн, будилсан алдаа илэрч засагдана. Хэрэв та Excell програмыг ашиглаж байгаа бол үүний тулд Auto Filter командыг ашиглаж болох юм.

Page 11: SPSS-iin tuhai

Байрлалаар кодлосон тохиолдолд багана зөрсөн зарим алдаа тэр болгон илрэх боломжгүй байдаг. Тухайлбал хүйс гэсэн шинж тэмдэг шивэгдэх ёстой багананд дараагийн асуултын 1 юмуу 2 гэсэн кодтой хариулт шивэгдвэл энэ нь илрэхгүй гэсэн үг. Харин дэс дараалан кодлосон бол багана зөрөх, хариулт будилах алдааг нэг бүрчлэн илрүүлж засах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд олон оронтой тоо бичдэг учир шивэхэд хүндрэлтэй байдгийг дээр дурдсан. Иймээс байрлалаар кодлох арга нь шивэхэд тохиромжтой, шалгахад тохиромжгүй байдаг бол дэс дараалан кодлох арга нь шивэхэд хүндрэлтэй, шалгахад хялбар байдаг гэж ойлгож болно.

Харин холимог байдлаар, тухайн анкетийн онцлогт тохируулан кодлох нь шивэх болон шалгахад аль аль нь хүндрэлгүй байхад чиглэгдсэн байх ёстой. Тухайлбал нэгдүгээр шаардлагад аль болох нэг оронтой тоогоор кодлох гэсэн нь шивэхэд хүндрэлгүй байх талаас, хоёрдугаар шаардлагад дараалсан хоёр асуултын кодууд давхцахгүй байх гэдэг нь шалгахад хялбар, багана зөрөх алдааг хялбархан илрүүлэхэд зориулагдсан хэрэг юм.

Олон сонголттой асуултын хувьд ч дээрхтэй адил зөрчилтэй нөхцөл байдал үүсдэг. 3 хүртэл хариулт сонго гэсэн асуултыг 3 багана болгож задалснаар өгөгдлийг шивэх хугацаа бага, нийт өгөгдлийн сангийн хэмжээ ихсэхгүй байх сайн талтай ч хариултын хувилбарууд холилддогоос шалгах явцад зарим нэг алдаа илрэхгүй байх муу талтай. Харин хариултын боломжит хувилбарын тоогоор багана болгон задалснаар нэг багананд зөвхөн нэг л тоо буюу код бичигдэх учраас шалгаж алдааг илрүүлэхэд дөхөмтэй боловч хэт олон багана болгон задлах нь нэг мөрөн дэх мэдээлэл уртсаж, хэмжээ нь ихсэх, шивэхэд цаг алдах зэрэг дутагдалтай тал бий.

Шалгах дараагийн шатанд хүчингүй анкетуудийг ялгаж хасдаг. Үүний тулд ямар асуулт бүрэн бөглөгдөх ёстой, анкетийн хичнээн хувь нь бөглөгдсөн байвал хүчинтэй гэж тооцохоор судалгааны хөтөлбөрт заасан байна түүний дагуу хүчингүй анкет, чанаргүй мэдээллүүдийг хасна. Жишээлбэл тухайн судалгаанд хүйс заавал бүрэн бөглөгдсөн байх ёстой гэсэн шаардлага тавьсан бол хариулт байхгүй хоосон нүднүүдийг шалгаж үзээд хэрэв шаардлага хангахгүй бол хасна. Судалгааны зорилготой уялдан тухайн судалгааны хувьд хамгийн гол гэсэн мэдээллүүд, мөн паспортын асуултууд хэмээн нэрлэгддэг хүн ам зүйн байдлын талаарх мэдээллүүдийг ихэвчлэн бүрэн бөглөгдсөн байхыг шаарддаг.

Хэрэв анкетийг 85 -аас дээш хувьтай бөглөгдсөн байвал хүчинтэйд тооцно гэж заасан бол 15-аас дээш хувь нь бөглөгдөөгүй анкетуудыг хүчингүй хэмээн тооцно. Мөн хөтөлбөрт тусгагдсан бол логик зөрчилтэй хариултуудыг шалгаж, хасахыг нь хасна.      

Эцэст нь түүврийн бүтцийг шалгадаг. Үүний тулд судалгааны дүнд урьдчилан боловсруулалт буюу дан тоололт хийж, гол мэдээллүүд болон хүн ам зүйн байдлын талаарх мэдээллүүдийг статистик тоо баримт, болон зарим суурь судалгааны дүнтэй харьцуулан үзэж, түүврийн бүтэц хэр зэрэг алдагдсаныг шалгаад, шаардлагатай бол эх олонлогийн бүтцээс гажуудсан зарим мэдээллийг санамсаргүй байдлаар хасаж засварлана.

ӨӨ Р ТӨ РЛИЙН Ө Г Ө SPSS ГДЛИЙНСАНГААС ПРОГРАМРУУТАТАЖ   АВАХ

Page 12: SPSS-iin tuhai

SPSS програмыг хэрэглэх нь – 3

Үүний өмнө бид та бүхэнд аливаа судалгааны Database буюу өгөгдлийн сан ямархуу бүтэцтэй байдаг болон судалгааны анхдагч мэдээллийг компьютерт хэрхэн оруулах талаар зарим зөвлөгөөг хүргэсэн билээ. Энэ удаад Excell програм ашиглан оруулсан мэдээллийг (Excell -ийн файлыг) SPSS програм руу хэрхэн татаж авах болон хувьсагчдыг хэрхэн тодорхойлох талаар зөвлөгөө өгөх болно.

            Хэрэв та санаж байгаа бол Excell програм ашиглан оруулсан мэдээллийн маань багана бүр тус тусдаа бие даасан хувьсагч болох бөгөөд бүгд өөр хоорондоо ялгаатайгаар нэрлэгдсэн байх ёстой. (Энэ нь баганын хаягнаас ялгаатай) Бидний толгой мөр болгон оруулсан хувьсагчдын нэрс маань тухайн өгөгдлийг SPSS програм руу татаж авах үед автоматаар мөнхүү хувьсагчийн нэр болж ордог. SPSS програмд яг адил нэртэй хоёр өөр хувьсагч байж болохгүй учраас Excell програмын толгой мөрөнд оруулсан хувьсагчдын нэр (Энэ нь Excell програмд хэдий бололцоотой ч гэсэн) өөр хоорондоо ялгаатай байх ёстой юм. Та толгой мөрийг зөв оруулж, хувьсагчдаа зөв нэрлэчихсэн, бүх мэдээллээ компьютерт шивж оруулаад дахин дахин сайтар шалгачихсан бол одоо мэдээлэл оруулах үе шат дууслаа. Одоо Excell програмаасаа гарч мэдээллээ SPSS програм руу татаж авахад бэлэн болсон байна.

 Бид дараагийн шатанд мэдээллийг SPSS програмын Data Editor цонх руу татаж авч, хувьсагчийг тодорхойлон, мэдээллийг боловсруулахад бэлтгэх ажлыг гүйцэтгэнэ.

            SPSS програмыг ажиллуулъя. Ингэхэд  хамгийн түрүүнд Data Editor цонх идэвхжих ба юуны өмнө 6 үндсэн сонголт бүхий харилцах цонх нээгдэнэ.  

Page 13: SPSS-iin tuhai

Хэрэв та SPSS програмыг анхлан ашиглах гэж байгаа бол энэ програмын талаарх товч ойлголт авахын тулд хамгийн эхний Run the tutorial гэсэн сонголтыг идэвхжүүлж OK товчийг дар.  Энэ нь SPSS програмыг эхлэн суралцагчдад зориулсан хичээл юм.

Type in data сонголтыг хийснээр мэдээлэл оруулах засварлах үйлдлийг гүйцэтгэнэ. Run an existing query сонголтоор өмнө нь үүсгэсэн Query файлыг ажиллуулна. Create new query using Database Wizard сонголтоор өгөгдлийн сан ашиглан шинэ

Query үүсгэх үйлдлийг гүйцэтгэнэ. Open an existing data sourse -ийг сонгосноор өмнө нь үүсгэсэн өгөгдлийн

файлуудаас хэрэгтэй өгөгдлөө сонгож нээх боломжтой. Open another type of file сонголтоор SPSS-ийн өөрийнх нь sav гэсэн өргөтгөлтэй

файлуудаас өөр, бусад төрлийн  өгөгдлийн файлуудыг нээнэ.

Бид судалгааны мэдээллийг EXCELL програм ашиглан оруулах талаар зөвлөсөн учраас одоо түүнийгээ SPSS рүүгээ хэрхэн татаж авах талаар зөвлөе. Үүний тулд 5 дахь сонголт буюу өгөгдлийн файл нээх сонголтыг идэвхжүүлнэ. Ингэхдээ SPSS програмын өгөгдлийн файл биш, өөр төрлийн файл нээх гэж байгаа учир More files… гэдгийг сонгон OK товч дарна. Ингэхэд жирийн Open file буюу файл нээх цонх гарч ирэх бөгөөд энэ цонхны Files of type буюу файлын төрөл гэсэн талбараас Excel (*.xls) гэснийг сонгож идэвхжүүлснээр xls гэсэн өргөтгөлтэй файлууд цонхонд ил гарч харагдана. Одоо нээх гэж байгаа файлаа сонгож аваад Open товчийг дарвал дараах цонх гарч ирдэг.

Энэ цонхонд бид тухайн файлын аль Sheet -ээс, ямар мужид байгаа мэдээллүүдийг сонгон авч Data Editor цонхонд оруулах вэ гэдгээ зааж өгөх юм. Yүний дараа ОК товчийг дарвал бидний сонгож авсан мэдээлэл  Data Editor цонхонд орж ирэхийн зэрэгцээ, эхний мөрийг автоматаар хувьсагчуудын нэр болгож авдаг. Үүний тулд зураг дээр байгаатай адилаар Read variable names from the first row of data. товч идэвхжүүлэгдсэн байх ёстой. Хэрэв энэ товчийг идэвхжүүлээгүй бол Variable name буюу хувьсагчдийн нэрийг толгой мөрнөөс уншилгүйгээр бүх хувьсагчдийг ерөнхий нэр өгч эхнээс нь дэс дараалан (VAR0001, VAR0002 . . . г.м) дугаарладаг.

            Таны өгөгдөл бүгд үнэн зөв алдаагүй шивэгдсэн бол та өгөгдлөө Data editor цонхонд татаж авснаар мэдээллээ боловсруулах ажилдаа орж болно. Хэрэв зарим нэг

Page 14: SPSS-iin tuhai

нүдэнд алдаа гарсан, өөр төрлийн өгөгдөл оруулсан зэргээс үүдэн SPSS програм руу хөрвүүлэх боломжгүй болвол Output цонх идэвхжиж, татаж авч чадаагүй мэдээлэл бүхий нүднүүдийн талаарх сэрэмжлүүлэг гарч ирнэ. Та үүнийг ашигласнаар аль баганын, хэд дэх мөрний ямар мэдээлэл бүрэн  танигдаж чадахгүй байгааг олж илрүүлэн засах боломжтой. Амжилт хүсье.

Хувьсагчийг тодорхойлохSPSS програмыг хэрэглэх нь – 4

Өгөгдлийг татаж авсны дараа, эсвэл өгөгдлийг компьютерт оруулж бэлэн болсны дараа бид хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнийг Define Variable командаар гүйцэтгэдэг. SPSS-10.0, SPSS-11.0 болон түүнээс хойшхи хувилбаруудад Data Editor цонх нь хоёр горимтой байхаар зохион байгуулагдсан байдаг. Дэлгэцийн доод хэсэгт байх Data view, Variable view гэсэн бичиг бүхий (EXCEL -ийн sheet -тэй адил) хоёр товчийг дарснаар нэг горимоос нөгөө горимд (нэг дэлгэцээс нөгөө дэлгэцэнд) шилжиж болно. Variable view горимд хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсагч тус бүрийн талаар тодорхой мэдээллийг эндээс харж болно.

Хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэхдээ хамгийн түрүүнд хувьсагчийн нэрийг (Name) тодорхойлно. SPSS програмд хувьсагчийн нэрийг тодорхойлохдоо баримтлах зарим нэг журмыг мэдэхэд илүүдэхгүй. (SPSS.15 болон түүнээс хойшхи хувилбаруудад энэ хязгаарлалт багасаж, боломж нь нэмэгдсэн байдаг. Энэ зөвлөмж нь SPSS 11.5 болон SPSS 12 зэрэг өмнөх хувилбаруудад зориулагдсан гэдгийг анхаарна уу?)

Хувсагчийн нэр наймаас илүүгүй тэмдэгтээс бүрддэг. (Yсэг, тоо, символ) Тиймээс та найман тэмдэгтэд багтааж ойлгомжтой нэр өгөх хэрэгтэй.

Хувьсагч тус бүр өөр хоорондоо ялгаатайгаар нэрлэгдэх ёстой. Хэрэв хоёр өөр багана буюу хоёр өөр хувьсагч яг адилхан нэртэй байвал хоёрдахь хувьсагч нь VAR00001 гэх мэтчилэн өөр ерөнхий нэрээр нэрлэгдэж, дугаарлагдана.

Мөн SPSS програмд хувьсагчийг нэрлэхдээ ашиглаж болохооргүй тэмдэгтүүдийг та ашигласан бол нэгэн адил VAR00002 гэх мэтчилэн автоматаар нэрлэгдэнэ. Хэрэв ийм ерөнхий нэр дугаартай хувьсагчид олон гарвал тухайн багананд ямар хувьсагч байгааг ойлгоход хүндрэл гарч будилж болзошгүй. Хувьсагчийн нэрэнд @, #, $, _ зэрэг тэмдэгтүүдийг ашиглаж болно.

?, !, -, *, / гэх мэт дээрхээс бусад тэмдэгтүүдийг ашиглах, мөн хувьсагчийн нэр бичихдээ зай (space) оролцуулж болохгүйг анхаар. Эдгээр тэмдэгтүүд нь өөр өөрийн гэсэн үүрэгтэйгээр, өргөн ашиглагддаг тэмдэгтүүд учир хувьсагчийн нэр бичихэд ашиглах боломжгүй байдаг.

Стандарт функцүүд болон түлхүүр үгнүүдийг хувьсагчийн нэр болгон ашиглаж болохгүй нь ойлгомжтой.

Хувьсагчийн нэр заавал үсгээр эхэлсэн байх ёстой.

Иймээс та Excell болон өөр бусад ямар нэгэн програм ашиглан мэдээллээ шивэх гэж байгаа бол анхлан толгойгоо оруулахдаа л үүнийг санаж байх хэрэгтэй.

Page 15: SPSS-iin tuhai

Variable View горимд цонхны бүтэц дараах байдалтай харагдана.

Хувьсагчийн нэр наймаас илүүгүй тэмдэгтээс бүрддэг учраас зарим тохиолдолд шууд хараад тухайн хувьсагчийг ялгах боломжгүй байж болно. Ийм тохиолдолд хувьсагчийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл тайлбарыг бичиж болох Label гэсэн баганыг ашигладаг. Label буюу шошго гэсэн багана нь тухайн хувьсагчийг нэмж тодорхойлсон нэмэлт мэдээллийг агуулна. Практикт энэ талбарт ихэвчлэн анкетийн асуултыг бичдэг юм.

Type гэсэн багананд хувьсагчийн төрлийг тодорхойлно. String буюу үсэгт хувьсагчаас бусад хувьсагчид тоон төрлийн хувьсагчид байна.

Numeric – Үндсэн хэлбэрийн тоон хувьсагч

Comma – тоон хувьсагчийн нэг хэлбэр, тоог гурав гурван орноор тасалж зайгаар тусгаарлана

Page 16: SPSS-iin tuhai

Dot – тоон хувьсагчийн нэг хэлбэр, тоог гурав гурван орноор тусгаарлаж цэгээр тусгаарлана.

Scientific notation – тоон хувьсагчийн нэг хэлбэр, тоог аравтын зэргээр илэрхийлнэ.

Date – Огноо. Он сар өдрийг олон төрлийн форматаас сонгож хүссэн хэлбэрээрээ бичиж болно

Dollar – Доллар, мөнгөний нэгжийг илэрхийлэхэд ашигладаг.

Custom currency–Бусад мөнгөний нэгж

String – Yсэгт хувьсагч

Data view горимд мэдээллээ оруулах, шалгах засварлах боломжтой.

Variable view горимд тодорхойлсон хувьсагчид маань Data view горимд дараах байдалтайгаар харагддаг.

Page 17: SPSS-iin tuhai

Мөрийн дагуу тухайн нэг анкетын /тухайн тохиолдолд анкет гэе/ өгөгдлүүд, баганын дагуу хувьсах хэмжигдэхүүнүүд байрлана. Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу нэг анкетын өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу бичлэг (тохиолдол гэх нь ч бий) хэмээн нэрлэнэ. Харин нэг багананд тодорхой нэг шинж тэмдгийн утгууд бичигддэг.

Width гэсэн талбарт зааж өгсөн тоо нь хувьсагчийн өргөнийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл Data view горимд тухайн хувьсагч агуулсан багана хэдэн тэмдэгтээс хэтрэхгүй байж болохыг заадаг. Гэхдээ энэ нь үсэгт (string) хувьсагч буюу чанарын шинж тэмдэгт л голлон зориулагдсан байна. Харин тоон хувьсагчид (Numeric болон бусад), хэрэв зайлшгүй тохиолдол биш л бол ихэвчлэн 8 гэсэн стандарт өргөнтэйгөөр тодорхойлогдсон байна.

Decimals – аравтын бутархайн таслалаас хойшхи орны тоог заана. Тоон шинж тэмдгийг хэдэн орны нарийвчлалтайгаар хэмжсэн болон бодолт боловсруулалтыг хэр зэрэг нарийвчлалтайгаар гүйцэтгэх шаардлагатайгаас шалтгаалан зууны нарийвчлалтай юм уу мянганы нарийвчлалтай гэх мэтээр хүссэнээрээ тодорхойлж болно. Социологийн судалгааны мэдээлэл нь голлон чанарын шинж тэмдэг байдаг бөгөөд түүн дотроо нэрлэсэн болон эрэмбийн шкалаар хэмжигдсэн шинж тэмдгүүд дийлэнх байдаг. Тэдгээрийг компьютерт оруулахдаа бүхэл тоогоор тэмдэглэн оруулдаг учраас практикт аравтын бутархайн таслалаас хойшхи орны тоог 0 гэж зааж өгөх нь элбэг. Ингэх нь их хэмжээний мэдээлэлтэй ажиллахад хялбар байх тал бий. Гэхдээ энэ нь Decimals талбарыг дандаа 0 гэж зааж өгөх хэрэгтэй гэсэн үг биш нь ойлгомжтой.

Values талбарт хувьсагчийн авах утгуудыг тодорхойлно.

Жишээлбэл Хүйс гэсэн мэдээллийг оруулахдаа эрэгтэй бол 1, эмэгтэй бол 2 гэсэн тоог оруулсан гэж саная. Value label гэсэн цонхонд тухайлан 1 гэсэн тоогоор эрэгтэйчүүдийг тэмдэглэсэн шүү гэдгийг зааж тодорхойлдог. Ингэхдээ Value гэсэн дээд талын мөрөнд 1 гэсэн утгаа бичээд Value Label гэсэн доод талын мөрөнд тухайн тоо ямар утга агуулгатай мэдээллийг илэрхийлж байгааг зааж өгнө. Add товчийг дарснаар тухайн утга маань тодорхойлогдож дуусна. Дараа нь Value талбарт 2 гэсэн тоог бичиж, Value Label талбарт 2-ын тоогоор ямар утгыг илэрхийлж байгааг бичээд Add товчийг дарна. Гэх мэтчилэн тухайн хувьсагч хичнээн утгатай байна, тэдгээр утгуудаа нэг нэгээр нь дэс дараалан тодорхойлж дуусгана. Зураг дээр 1 гэсэн тоогоор эрэгтэйг тэмдэглэснийг 1=”Male” хэмээн

Page 18: SPSS-iin tuhai

тодорхойлсон байна. Харин 2 гэсэн тоогоор эмэгтэйг тэмдэглэснийг хараахан тодорхойлж дуусаагүй, Add гэсэн товчийг дарснаар доод талын дэлгэцэнд шилжиж орсноор бүрэн тодорхойлогдож дуусах юм. Yүний дараа ОК товчийг дарснаар шинж тэмдгийн утгуудыг тодорхойлох үйлдэл бүрэн дуусах ажээ. Хэрвээ тоо болон утгаа буруу бичээд Add товч дарчихсан бол санаа зовох зүйлгүй. Тухайн буруу тодорхойлогдсон утгаа сонгоод Remove товчийг дарснаар устгаж, дахин шинээр тодорхойлох боломжтой. Эсвэл тухайн утгаа сонгоод засварлаж Change товчны тусламжаар шинэчилж сольж болдог.

Missing гэсэн талбарт тооцооноос хасах утгуудаа зааж өгдөг. Практикт аливаа мэдээллийг 100% бүрэн дүүрэн цуглуулах нь ховор. Респондентууд хариулахаас татгалзсан, эсвэл бусад шалтгаанаар бөглөгдөөгүй асуултууд цөөнгүй тохиолдоно. Эдгээр хариулт байхгүй нүднүүдийг Missing value хэмээн үздэг. Боловсруулалтанд Missing value буюу хариулагдаагүй утгуудыг оролцуулах буюу оролцуулахгүйгээр хоёр янзаар тооцоо хийж болдог. Түүнээс гадна зарим тохиолдолд хариулт байгаа боловч тэр нь үнэнээс гажиж байгаа, хэт хазайлттай гэж үзсэн утгуудыг, зарим тохиолдолд идэвхгүй дундыг барьсан (мэдэхгүй, хариулаагүй, хариулахыг хүсэхгүй байна, тодорхой санал алга, хэлэхэд хэцүү г.м) хариулт бүхий утгуудыг Missing value хэмээн үзэж тооцооноос хасаж болдог. Yүнийг Missing талбарт зааж өгнө.

Зурагт үзүүлсэн жишээн дээр 0-59 гэсэн [0,59] завсрын бүх утгууд, дээр нь 100 гэсэн дискрет утгыг Missing value хэмээн заахаар сонгож авчээ.

Measure буюу хэмжээс. Энэ талбарт шинж тэмдгийн хэмжилтийн түвшинг тодорхойлно. Метрийн шкалаар хэмжигдсэн утгыг Scale, эрэмбийн шкалаар хэмжигдсэн шинж тэмдгийг Ordinal, нэрлэсэн шкалаар хэмжигдсэн шинж тэмдгийг Nominal хэмээн тодорхойлно.

Хувьсагчийг тодорхойлох үйлдлийг хийж дуусгаснаар мэдээллийг боловсруулахад бэлтгэх шат үндсэндээ дуусаж байгаа юм. Энэ хүртэл бидний хийж гүйцэтгэсэн үйлдлүүд хэдий чухал ч гэсэн бидний үндсэн зорилго биш юм. Дараа дараагийн удаад мэдээллийг боловсруулах талаар цуврал зөвлөгөөг хүргэх болно.

Дан тооллолт хийхSPSS програмыг хэрэглэх нь. Цуврал -5

Page 19: SPSS-iin tuhai

Аливаа судалгааны мэдээллийг компьютерт оруулж, хувьсагчийг тодорхойлсноор өгөгдлийн бааз маань боловсруулахад бэлэн болдог. Судалгааны дүнг нэгтгэж, тоолж эцсийн үр дүнг үзэх нь социологич хүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулсан мөч байдаг гэж ахмад социологичид дурсах нь бий. Үүнийг удаан хугацааны сурталчилгааны кампанит ажлын дараагаар сонгуулийн эцсийн үр дүнг үзэхээр хүлээн суугаа улстөрчидтэй зүйрлэж болох юм. Тиймээс энэ удаагийн залуу судлаачдад хүргэх зөвлөгөө маань сонирхолтой гэхээсээ илүүтэйгээр эрэлт хэрэгцээтэй байх болов уу гэж найдна.  

            Судалгааны мэдээллийг боловсруулахад ашиглах олон янзын арга бий. Гэхдээ мэдээллийг боловсруулахад статистик аргууд түлхүү ашиглагддаг. Судалгааны мэдээллийг боловсруулах статистик аргуудыг түвшингээр нь дескриптив статистик ба инференшэл статистик гэж хоёр хувааж үздэг. Дескриптив статистик нь хувьсагч буюу шинж тэмдгийн тархалтын хууль, зүй тогтлыг гадаад хэлбэр, харагдах байдал талаас нь голлон судалдаг бол инференшэл статистик нь илүү шинжилгээний түвшний статистик аргуудыг багтаадаг, дотоод мөн чанар, зүй тогтлыг илрүүлэхэд чиглэдэг байна. Иймээс дескриптив статистикийг анхдагч статистик боловсруулалт, инференшэл статистикийг гүнзгийрүүлсэн боловсруулалт буюу ахисан түвшний статистик шинжилгээ гэж ойлгож болно.

SPSS програмыг ашиглан судалгааны дүнг боловсруулахад Analyze, Graphs, Transform командын цэс хамгийн өргөн ашиглагддаг. Үүнээс Analyze цэсэд байх командууд нь боловсруулалтын шууд үр дүнг өгнө. Ямар нэгэн боловсруулалт хийх гэж байгаа бол та Analyze цэсэд ороход л болно. Analyze цэсэд корреляцийн ба регрессийн шинжилгээ, хүчин зүйлийн хийгээд дисперсийн шинжилгээ, кластер болон загварчлах аргууд тус тусдаа бие даасан командаар биелэгдэхүйцээр зохион байгуулагдсан байдаг. SPSS програм нь тухайлан нийгмийн ухааны судалгаа шинжилгээг хийхэд зориулагдсан, ашиглахад хялбар програм бөгөөд таны өгсөн ямарваа даалгаврын үр дүнг шууд гаргаж өгнө. Харин таны өөрийн тань суурь мэдлэг хүрэлцээтэй биш бол ямар учиртай даалгавар өгөөд ямар үр дүнд хүрснээ тайлж уншиж чадахгүй буруу дүгнэлт хийх аюул бий. Тиймээс SPSS програмтай ажиллаж суралцах гэж байгаа эхлэн суралцагчид, бага зэрэг статистик, бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй.  

 Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive statistics командыг ашиглана. Энэхүү үйлдлийг доорх дарааллаар гүйцэтгэдэг.

Analyze (цэсээс) → Descriptive statistics → Frequencies…

командыг сонгон авснаар Frequencies гэсэн харилцах цонх нээгддэг.

Page 20: SPSS-iin tuhai

Зүүн талын дэлгэц дэх бүх хувьсагчийн жагсаалтаас та, өөрийн боловсруулах гэж зорьж буй variable буюу хувьсагчаа сонгон авч голын сумтай товчны тусламжаар баруун талын дэлгэцэнд шилжүүлнэ. Нэг юм уу хэд хэдэн хувьсагчийг зэрэг сонгож болно.

Charts товчийг дарвал (Statistics товчийг дарж гүйцэтгэх үйлдлүүдийн дараалал үндсэндээ адилхан) Frequencies: Charts гэсэн харилцах цонх нээгдэнэ. Энэ цонхонд орсноор ойр зуур өргөн хэрэглэгддэг графикийн төрлөөс сонгон алийг нь зуруулах гэж байгаагаа зааж болохын зэрэгцээ у тэнхлэгт давтамж (frecuencies) болон хувь (persentages) хоёрын алийг дүрслэхээ сонгох боломжтой.

 

График, диаграмын аль нэгийг сонгоод Continue товчийг дарснаар эргэн Frequencies цонхонд шилжинэ. Frequencies харилцах цонхны OK товчийг дарснаар энэхүү дан тоололт хийх үйлдэл дуусна.

Дээрх үйлдлүүдийг гүйцэтгэж дуусахад, боловсруулалтын үр дүн маань шинэ Output цонхонд гарч ирдэг.

Page 21: SPSS-iin tuhai

 

Аливаа боловсруулалтын үр дүн толгой буюу гарчгаар (Title) эхэлж, дараагаар нь тухайн боловсруулалтын үр дүнгүүд байрласан байна. Тухайлбал Analyze®Descriptive Statistics®Frequencies командаар дан тоололт хийхэд гарчгийн араас статистик үзүүлэлтүүд бүхий Statistics хүснэгт, Frequency table буюу давтамжийн хүснэгт, хэрэв график байгуулахаар сонгосон бол хамгийн сүүлд график гэхчлэн дарааллаар гарч ирнэ. Бидний сонгон авсан жишээнд респондентуудын нас гэсэн хувьсагчийг сонгосон байгаа бөгөөд энэ нь нээлттэй байдлаар авч 0-ээс 100 хүртэлх настай хүмүүс оролцсон задгай мэдээллийн тоололт ажээ. Энэхүү задгай дүнг шууд ашиглаж тайлан дүгнэлт бичих, дараагийн шатны боловсруулалтад ашиглах нь тохиромж муутай юм. Тиймээс задгай мэдээллийг эмхэлж нэгтгэхдээ бүлэглэж шинээр кодлох шаардлага тулгардаг.